A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАРИМ ТОГТООЛ, ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

1997 оны 10 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

"Засгийн газрын тогтоол, яам, тусгай газрын тогтоол, шийдвэрийг (хянасан тухай" Засгийн газрын хуралдааны 1997 оны 34 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчны хяналтын улсын хорооны тогтоол, тушаал, Байгаль орчны сайдын тушаалыг хавсралтын ёсоор хүчингүй болсонд тооцсугай.

2. Яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэдгээрээс нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх арга хэмжээг 1997 онд багтаан авахыг Төрийн захиргаа, үнэлгээ мэдээллийн газар Ц.Шийрэвдамба, Байгаль орчныг хамгаалах алба С.Банзрагч, Ус цаг уур, орчны шинжилгээний газар З.Батжаргал, Газар зохион байгуулах алба Л.Ням нарт үүрэг болгосугай.

САЙД Ц.АДЪЯАСҮРЭН

1998 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 1145 дугаарт бүртгэсэн.