A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 331 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын бүртгэлийн албаны дүрэм/

2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 182

Дугаар 182

«Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай» хуулийн 8, 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14, 15 дугаар зүйл, 16дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 2, 4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2, 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. «Улсын бүртгэлийн албаны дүрэм»-ийг 1 дүгээр хавсралтаар, «Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн /орон нутгийн/ өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам»-ыг 2 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх журам»-ыг 3 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримт бичгийг хадгалах журам»-ыг 4 дүгээр хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03»-ийг 5 дугаар хавсралтаар, «Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-04»-ийг 6 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УБ-05»-ийг 7 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-06»-ийг 8 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл УБ-07»-ийг 9 дүгээр хавсралтаар, «Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд зурсан гарын үсгийн хэв маяг УБ-08»-ийг 10 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас УБ-09»-ыг 11 дүгээр хавсралтаар, «Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт дарах баталгааны тэмдгийн загвар»-ыг 12 дугаар хавсралтаар, «Хуулийн этгээдийн харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл УБ-10»-ийг 13 дугаар хавсралтаар, «Өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар УБ-11»-ыг 14 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалаар батлагдсан журам, маягтуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн алба, аймгийн татварын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга (Я.Мишиглүндэн)-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 1999 оны 164, 2001 оны 143, 2002 оны 62, 2003 оны 86 тоот тушаал, 2001 оны 119 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л. ЗОРИГ

2003 оны 12 дугаар сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн 2272 дугаарт бүртгэсэн.