Хэвлэх DOC Татаж авах
ДБХ-ийн сайдын 1998 оны 3-р сарын 30-ны өдрийн 88 дугаар тушаалын хавсралт
 
ЛИФТИЙГ ТӨХӨӨРӨМЖЛӨХ АЮУЛГҮЙ АШИГЛАХ ДҮРЭМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.           Бүх төрлийн 40 кг ба түүнээс дээш даацтай цахилгаан лифтийг угсрах, хийцийн өөрчлөлт хийх болон ашиглах үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах шаардлагыг  тогтооно.
 
1.2.           Энэхүү дүрэмд уулын үйлдвэрийн гүний уурхай, усан замын хөлөг онгоц ба бусад хөвөгч байгууламжууд, нисэх онгоц ба бусад нисэх аппаратад төхөөрөмжлөгдсөн лифт хамаарахгүй.
 
1.3.           Энэ дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэрт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.
 
Хоёр. Ерөнхий шаардлага
 
2.1.           Лифтийг зохион бүтээх зураг төсөл болон түүнийг үйлдвэрлэх, барилга байгууламжид төхөөрөмжлөх, ашиглалтад оруулах нөхцөл нь энэ дүрэм ба "Цахилгаан тоноглолыг төхөөрөмжлөх дүрэм"-ийн шаардлагад нийцсэн байх ёстой.
 
2.2.           Лифтний ашиглалт нь энэ дүрэм, "Хэрэглэгчийн цахилгаан тоноглолын техник ашиглалтын дүрэм" ба "Хэрэглэгчийн цахилгаан тоноглолын ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн шаардлагад нийцсэн байх ёстой.
 
2.3.           Лифтийг шинээр үйлдвэрлэх, угсрах, шинэчлэх, ашиглах нөхцөл нь энэхүү ажлыг гүйцэтгэх, лифт шинээр зохион бүтээх мэргэжлийн төрөлжсөн байгууллага буюу эрх бүхий бусад байгууллагуудаас гаргасан техникийн бичиг баримтад нийцсэн байх ёстой.
 
2.4.           Лифт нь цаг уурын, тэсрэмтгий орчин, ажлын горим, салхины ачаалал, газар хөдлөлтийн бүсчлэл гэх мэт ашиглалтын тухайн нөхцөлд нийцэх зориулалтаар үйлдвэрлэгдэнэ.
 
2.5.           Энэ дүрмийн шаардлагын дагуу лифтийг төхөөрөмжлөх /угсрах/, шинэчлэх, ашиглалтын нөхцөл хангах зэрэгт энэхүү ажлыг гүйцэтгэсэн мэргэжлийн төрөлжсөн байгууллага зохих хариуцлага хүлээнэ.
 
Хэрвээ лифтийг тусдаа зангилгаануудаар тус тусад нь үйлдвэрлэж бэлтгэдэг бол түүний чанар болон техникийн бичиг баримтад нийцэх эсэх талаар хүлээх хариуцлагыг лифтний иж бүрдэл болгон угсарч хэрэглэгчдэд нийлүүлдэг байгууллага хариуцна.
 
2.6.           Лифт угсралтын болон лифтэнд шинэчлэл хийх явцад зохион бүтээгчдийн бичиг баримтад зарим өөрчлөлт хийх шаардлага гарвал энэ талаар улсын хяналтын байгууллагын зөвшөөрөл /лиценз/ бүхий лифт бэлтгэгч үйлдвэр буюу бичиг баримтыг боловсруулсан байгууллага эсхүл зураг төслийн /зохион бүтээх/ байгууллагатай харилцан тохиролцох ёстой.
 
Лифтийг угсрах, түүнд засвар үйлчилгээ хийх ажил эрхлэх мэргэжлийн байгууллага нь /лифтний паспортын үзүүлэлтүүд болон лебедкийн байрлалыг өөрчлөхөөс бусад/ энэ дүрмийн шаардлагыг биелүүлэх үүднээс лифтийг төхөөрөмжлөх /угсрах/ зураг төсөлд өөрчлөлт хийх тохиолдолд лифт үйлдвэрлэгч болон зураг төслийн байгууллагатай харилцан тохиролцохгүйгээр уг ажлыг гүйцэтгэж болно.
 
Зураг төсөлд өөрчлөлт оруулсан тухай бичиг баримт нь өөрчлөлт хийсэн мэргэжилтний гарын үсэг бүхий тухайн байгууллагын тамга тэмдэгтэй байх ёстой.
 
Лифтний паспортод өөрчлөлт оруулах ажлыг зөвхөн лифтийг бэлтгэгч үйлдвэр, эсхүл техник хяналтын байгууллагаас энэ талаар тусгай зөвшөөрөл авсан байгууллага гүйцэтгэж  болно .
 
2.7.           Лифт төхөөрөмжлөх /угсрах/ үед болон ашиглалтын явцад илэрсэн лифтний аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц хийцийн ба үйлдвэрлэлийн холбогдолтой гэмтэл, согог гарвал бэлтгэгч үйлдвэр гэмтлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй.
 
Энэ тохиолдолд ийм лифт худалдан авсан бүх байгууллага, лифт угсралт, засвар үйлчилгээний мэргэжлийн төрөлжсөн байгууллагуудад албан ёсоор мэдэгдэж, илэрсэн гэмтэл, согогийг арилгах арга, зөрчлийг арилгахтай холбогдсон техникийн бичиг баримт, солих шаардлагатай эд ангийн тухай тодорхой мэдээллийг хүргүүлнэ.
 
Түүнчлэн лифт бэлтгэгч үйлдвэрт үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон улсын хяналтын байгууллагад дээр дурдсаны адил бичиг баримтыг хүргүүлнэ.
 
2.8.           Гадаадаас лифт худалдан авдаг байгууллага нь түүнийг нийлүүлж байгаа улсын /байгууллага, пүүс гэх мэт/ лифтний аюулгүй ажиллагааны дүрэм нь энэ дүрэмд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор харьцуулан үзэх ёстой.
 
Лифтийг нийлүүлж байгаа улсын норм техникийн шаардлагаас энэ дүрэмд заасан шаардлага зөрүүтэй байвал тухайн улсаас лифт худалдан авах гэрээг албан ёсны болгохоос өмнө энэ асуудлыг техник хяналтын байгууллагад танилцуулж зөвшөөрөл авна.
 
2.9.           Гадаадад үйлдвэрлэгдсэн лифтний техникийн бичиг баримт нь монгол эсвэл англи хэлээр бичигдсэн байх ба цахилгааны ба шингэний схемийн таних тэмдэг нь олон улсын стандарттай нийцсэн байх ёстой.
 
2.10.       Гадаадаас нийлүүлэгдсэн лифтний бүтээцэд дутагдал, зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг нийлүүлэгчид худалдан авсан байгууллагаар дамжуулан хүсэлт, шаардлага тавина.
 
2.11.       Ажлын хэвийн горимд бүхээгийн хөдөлгөөний хамгийн их хурдатгал нь /удаашралт/ дор дурдсан хэмжээнээс хэтрэхгүй байна:
 
•       эмнэлгийн лифтнээс бусад бүх лифтэнд - 2 м/сек2.
•       эмнэлгийн лифтэнд - 1 м/сек2
 
Лифтний "3orc" товчлуураар буюу аюулгүй ажиллагааны зориулалттай салгуур ажиллах үед бүхээг зогсох үеийн хамгийн их удаашралт нь 9.81 м/сек2-аас илүүгүй байх ёстой.
 
2.12.       Бүхээгийн хөдөлгөөний хэвийн /тооцоологдсон/ -хурдны хэлбэлзэл нь +15 хувиас илүүгүй байх ёстой,
 
2.13.       Бүхээгийн автоматаар зогсох зогсолтын нарийвчлал ашиглалтын ердийн нөхцөл дор дурдсан хэмжээнд байнa:
 
а/шалан дээр явдаг зөөврийн хэрэгсэлтэй ачааг ачдаг болон эмнэлгийн лифтэнд -+15 мм;
 
б/бусад бүх лифтэнд - 50 мм;
 
2.14.       Динамик. ачаалалд ажилладаг зангилгааны задлагддаг холбоосууд нь өөрөө буцаж харих, салахаас хамгаалагдсан байх ёстой.
 
2.15.       Эргэлтийн момент дамжуулах зангилгааны холбоосууд нь шууд шлиц дээр суугдах буюу бэхэлгээний /боолт, тэвх, сүлбээр гэх мэт/ эд ангиудаар хамгаалагдах ёстой.
 
2.16.       Ган татлага хөтлөх хүрдтэй лебедкаар тоноглогдсон лифтний бүхээг хөдөлгөөнгүй зогсож байх үед эсрэг ачааг өргөх боломжгүй байх ёстой.
 
2.17.       Нэг лебедкаар хөдөлгөөнд ордог хоёр ба үүнээс олон бүхээгтэй лифт зохион бүтээхийг хориглоно.
 
2.18.       Лифтний бүтээц нь цахилгаан тэжээл тасрах болон бусад гэмтлийн үед үйлчлэх ажилчин бүхээгээс хүмүүсийг яаралтай гаргах боломжийг хангасан байх ёстой.
 
2.19.       Лифтний бүтээц нь баригч ажиллаж бүхээгийг /эсрэг ачаа/ зогсоох үед дор дурдсан аргуудаар бүхээгийн баригчийн үйлчлэлээс чөлөөлөх боломжтой байх ёстой.
 
•  лебедкийн хөдөлгөөнийг зогсоох гар багажаар;
•  суурин буюу зөөврийн ачаа өргөх хэрэгслээр;
•       цахилгаан хөдөлгүүрийн тусламжаар;
Энэ аргаар гүйцэтгэх ажиллагаа нь дүрмийн 6.3.30 дугаар зүйлд нийцэх ёстой.
2.20.       Хонгилын хаалга нь автоматаар нээгддэг хийцтэй орон сууцны лифтний хонгилын хаалгыг гадны хүн оролдох тохиолдолд удирдлагын хэлхээг автоматаар салгах төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой.
Харин энэ шаардлага нь торон хашлагатай хонгил бүхий лифтэнд үл хамаарна.
Лифтний удирдлагын хэлхээг автоматаар салгасан тохиолдолд лифтийг ажиллуулах үйлдлийг машины өрөөнөөс гүйцэтгэнэ.
2.21.       Бэлтгэгч үйлдвэр нь үйлдвэрлэгдсэн лифт бүрт өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр буюу барааны тэмдэг, лифтний даац, лифт үйлдвэрлэсэн он, үйлдвэрийн дугаар зэргийн бичвэр бүхий пайзтай байна. Энэ пайзыг ил харагдахуйц байрлуулсан байх ёстой.
Гурав. Хүн ба ачааг зөөвөрлөх
3.1.           Лифтний бүхээгээр зөөвөрлөх хүн буюу ачааны нийт жин нь лифтний даацаас хэтрэхгүй байх ёстой.
3.2.           Лифтний бүхээгийн шалны ашигтай талбайг даацаас нь хамааруулж хүснэгт № 1-д нийцүүлэн сонгож авна.
 
Хүснэгт 1.
 
Лифтний даац, кг
Бүхээгийн шалны ашигтай талбай м2-аас илүүгүй
Лифтний даац, кг
Бүхээгийн шалны ашигтай талбай м2-аас илүүгүй
Лифтний даац, кг
Бүхээгийн шалны ашигтай талбай м2-аас илүүгүй
100
0,40
800
2,00
1440
3,28
180
050
900
2,20
1500
3,40
240
0,75
1000
2,40
1600
3,56
320
0,96
1050
2,50
1700
3,72
400
1,17
1100
2,60
1800
3,88
500
1,42
1200
2,80
1900
4,04
550
1,53
1250
2,90
2000
4,20
630
1,66
1300
3,00
 
 
720
1,84
1360
3,12
 
 
 
            Лифтний даац нь 2000 кг-аас илүү бол нэмэгдсэн 100 кг бүрт бүхээгийн ашигтай талбай нь 0,16 м2-аар нэмэгдэнэ
 
3.3.           Бүхээгийн шалны ашигтай талбайг тодорхойлохдоо дотогшоо нээгддэг 2 хавтастай хаалганы нэг хавтас нь нээгдэхэд эзлэх талбайг тооцохгүй.
 
3.4.           Лифтний бүхээгийн даацыг тогтоохдоо нэг хүний жин 80 кг байхаар бодож тооцно.
 
Бүхээгийн багтаамжийг тодорхойлохдоо нэг хүний жин 80 кг байхаар тооцсон хүний тоо нь бүхээгийн даацтай ойролцоо байхаар тооцно.
 
3.5.           Ачааны лифтний бүхээгийн шалны ашигтай талбайг ихэсгэхийг энэ дүрмийн 3.2-т зааснаар дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд зөвшөөрнө:
 
а/бүхээгийн ачаа нь даацаас 10 хувь буюу түүнээс илүү байгаа нөхцөлд бүхээг доторх буюу зогсоолын талбайн удирдах товчлуураар лифтийг явуулах боломжгүй байх;
 
б/бүхээг нь хэт ачаалагдсан тухай мэдээлэх дохиоллын төхөөрөмжтэй болгох;
 
в/шингэний дамжуулгат лифтнээс бусад лифтний бүхээг дэх ачааны жин нь даацаас 1,5 дахин илүү байх тохиолдолд бүхээг нь доош суух боломжгүй байх;
 
Бүхээгийн суултыг автоматаар зогсоох тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон лифтний бүхээгийн суулт нь 200 мм-ээс илүүгүй байхыг зөвшөөрнө.
 
г/шингэний дамжуулгат лифтний бүхээг дэх ачааны жин нь тооцоолсон даацаас 1,5 дахин илүү байх тохиолдолд бүхээгийн суулт нь 60 минутын дотор 30 мм-ээс илүүгүй байх,
 
д/лифтний хийц хэсгийн бэх бат нь дор дурдсан шаардлагыг хангаж байх:
 
•       Бүхээгийн шалны ашигтай талбайн бодит хэмжээгээр тодорхойлогдох лифтний ачаа даацын жинг 1,5 дахин ихэсгэсэн /ачааг бүхээгийн шалны талбайд жигд байрлуулсан/ ачааллыг даах;
 
•       Шингэний дамжуулгат лифтнээс бусад бүх лифтэнд энэхүү нэмэгдүүлсэн ачааны жин нь лифтний ачаа даацыг 2 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;
 
е/лифтний хийц хэсгийн бэх бат нь дор дурдсан тохиолдолд үүсэх нэмэлт ачааллыг даахаар тооцоологдсон байх:
 
•       Хурдны дээд хязгаараар тохируулагдсан /дүрмийн 5.8.1-д заасан/ хурд хязгаарлуур ажиллахад бүхээг баригчийн үйлчлэлээр зам төмөр дээр зогсох үед, түүнчлэн бүхээг хэвийн хурднаас 15 хувиар хэтэрсэн хурдаар тулгуур дээр суух үед үүсэх ачааллыг даахаар тооцоологдсон байх;
 
•       Лифтний хийц хэсгийн бэх батын тооцоо нь бүхээг баригчийн үйлчлэлээр зам төмөр дээр зогсох, тулгуур дээр суух үед бүхээгийн шалны талбайд жигд байрлуулсан ачаа нь бүхээг дотор хөдөлж шилжих боломжгүй, түүнчлэн баригчийн үйлчлэлээр бүхээг зогсох үед татлагын бүх канат тасрахгүй байхаар хийгдсэн байх.
 
3.6.           Лифтчин буюу үйлчлэгчгүй ашиглах лифтний бүхээгийн шалны ашигтай талбай нь энэ дүрмийн 3.2-т заасан хэмжээнд хүрээгүй, тусдаа хана бүхий цоожлогддог нэмэлт хаалгатай лифтэнд энэ дүрмийн 3.5-д заагдсан шаардлагууд хамаарахгүй.
 
Ийм лифт дор дурдсан шаардлагыг хангасан байна:
 
•       Нэмэлт хаалганы түгжээ нь тусгай түлхүүрээр онгойдог байх;
•       Нэмэлт хаалганы цоожны түгжээг унтраалгаар хянадаг байх.
 
3.7.           Бага ачааны лифтний даац нь 250 кг-аас илүүгүй байх ёстой.
 
3.8.           Лифтний хийц хэсгийн тооцоог хийхдээ үйлдвэрийн дотоод зөөврийн /авто ачигч, цахилгаан кар г.м/ хэрэгслийг ачаатай нь зөөвөрлөдөг зориулалттай лифтний бүхээгт тийм тээврийн хэрэгсэл орох /гарах/ үед үүсэх динамик ачааллыг оролцуулан тооцно.
 
3.9.           Эмнэлгийн /өвчтөний/ болон ачааны лифтээр зөвхөн лифтчин үйлчлэгчтэйгээр хүн зөөвөрлөнө.
 
3.10.       Ачааны лифтээр хүн ба ачааг хамт зөөвөрлөхийг хориглоно. Харин ачааг дагалдагч хүн ба лифтчин нь ачаатай хамт байж болно.
 
3.11.       Хүн зөөврийн лифтээр зорчигч, гар тээш ба гэрийн хэрэгсэл зөөвөрлөхийг зөвшөөрнө.
 
Хүн зөөврийн лифт нь энэ дүрэмд заасан эмнэлгийн лифтэнд тавигдах шаардлагыг хангаж байвал эмнэлгийн лифтний зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө.
 
3.12.       Гадны удирдлагатай лифтээр хүн зөөвөрлөхийг хориглоно.
 
3.13.       Лифтээр тэсрэх аюултай, химийн ба цацраг идэвхтэй ачаа зөөх тохиолдолд лифт ашиглагч байгууллага нь улсын хяналтын байгууллагын зөвшөөрлийг авах ба ачааг дагалдагч ажилчны аюулгүй байдал, лифтний тоног төхөөрөмжийг гэмтээхгүй байх арга хэмжээ авна.
 
Дээр дурдсан ачаа болон зорчигчдыг нэг зэрэг хамт зөөвөрлөхийг хориглоно.
 
3.14.       Лифтээр галын аюултай ачаа зөөвөрлөх үед /хялбар шатах шингэн, шатах шингэн/ галын аюулаас хамгаалах шаардлагыг хангах ёстой.
 
Дөрөв. Лифтний байгууламж
 
4.1.           Ерөнхий шаардлага
 
4.1.1.     Лифтний тоног төхөөрөмжийг байрлуулах зориулалттай барилгын хэсэг нь лифт ашиглалтын ба туршилтын үед түүнчлэн бүх ган татлага буюу гинж тасрах үед үүсэх ачааллыг даахаар тооцоологдсон байна.
 
Түүнчлэн барилгын хэсгийн бэх бат нь "Барилгын норм ба дүрэм"-ийн шаардлагыг хангасан байх ёстой.
 
4.1.2.     Лифтний тоног төхөөрөмжийг байрлуулах барилгын хэсэг нь "Барилгын норм ба дүрэм"-ийн шаардлагад нийцүүлэн галын аюулгүй байдлыг хангахаар баригдах ёстой.
 
4.1.3.     Лифтний тоног төхөөрөмжийг байрлуулах зориулалтын өрөөнд лифт бэлтгэгч үйлдвэрээс гаргасан ашиглалтын нөхцөлд нийцүүлэн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах үед түүнд тусгагдсан шаардагдах халаагуур ба салхивчийн төхөөрөмжийг байрлуулна.
 
4.2.           Хонгил
 
4.2.1.     Лифтний хонгил нь бүх өндөртөө тал бүрээсээ хашигдсан дээд хэсэг нь хучилттай, доороо шалтай байна.
 
Орон сууцны болон олон нийтийн үйлчилгээний зориулалттай барилгаас бусад барилгын хонгилын зарим хэсэгт хашилт хийхийг зөвшөөрөх ба тэгэхдээ:
 
а/хүмүүс байж болох явган шат, тавцанд нийлэх хонгил талын хашилтын өндөр нь 2600 мм-ээс багагүй, энэ шат тавцангийн байрлал лифтний хөдөлгөөнт хийц хэсгээс /бүхээг, эсрэг ачаа, ган татлага /1000 мм-ээс илүү зайтай бол хонгилын шат, тавцан талд хашилт хийхгүй байж болно;
 
б/бүхээгт орох талын хашилт нь хонгилын бүх өндөрт, бүх өргөний хэмжээгээр хийгдэх ёстой.
 
Орон сууцны барилгаас бусад барилгын, хүмүүс байж болох шат, тавцангүй талын хонгилын хашилт хийхгүй байж болно.
 
4.2.2.     Хонгилыг нимгэн төмөр, шил, төмөр тороор хашиж болох ба энэ хашлагыг хийхдээ дор дурдсан нөхцөлийг хангана:
 
а/нимгэн ган төмрийн зузаан нь 1 мм-ээс багагүй;
б/нимгэн /ган бус/ төмрийн бэх бат нь 1 мм зузаантай ган төмөр хашлагийн бэх батаас багагүй байх;
 
в/шилний зузаан нь 7.5 мм-ээс багагүй байх;
г/арматуртай шилний зузаан нь 4 мм-ээс багагүй байх;
д/хөндий шилэн блокийн зузаан нь 4 мм-ээс багагүй байх;
е/төмөр утсан тор нь 1,2 мм-ээс багагүй голчтой утсаар хийгдэх ба хонгилын хэлхээсний дотор талд төмөр торыг чанга татаж бэхлэх;
 
Төмөр торыг хонгилын ташуу тулаас ба хэвтээ холбоост гадна талд нь бэхлэхийг зөвшөөрнө.
 
ж/сараалж нүхтэй нимгэн ган төмөр нь 1,5 мм-ээс багагүй зузаантай байх;
 
з/төмөр утсан тор ба сараалж нүхтэй нимгэн төмөр /хашлага/ торны босоо гадаргууд 10H /Ньютон/ хүчээр 21 мм голчтой төмөр үрэл /шарик/ шахахад үрэл торны нүхээр нэвтрэх боломжгүй байх;
 
4.2.3.     Төмөр торон ба шилэн хашлагатай хонгилын хүмүүс байж болох шат, талбайтай талд нь 1 мм-ээс багагүй зузаан нимгэн ган төмрөөр эсвэл үүнтэй адил бэх бат өөр материалаар хашиж өгнө.
 
Энэ хашлагийн өндөр нь шат, талбайн түвшингээс дээш 1000 мм-ээс багагүй, гүймэл хавтаст хаалгатай лифтэнд үндсэн зогсоолын /ачилтын/ талбай талд хаалганы нээлхийн өндрөөс багагүй өндөр байх ёстой.
 
Гүймэл автомат хаалгатай лифтний үндсэн зогсоолоос бусад давхрын шат талбай талын хонгилын хашилтыг тороор хашихыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд торон хашлагийн өндөр 900 мм-ээс багагүй, тор бэхлэгдэх хөндлөвч. төмрүүдийн хоорондох зай нь 150 мм-ээс илүүгүй байх ёстой.
 
Top нь түүний дурын цэгт 440Н хүчтэй хэвтээ ачаалал үйлчлэхэд анхны хэлбэрээ алдахгүй /хүлхийн сунахгүй/ байх ёстой. Хонгилын хашлагыг хийхдээ энэ дүрмийн 5.1-21-д заасан шаардлагыг харгалзах ёстой.
 
4.2.4.     Хонгилын гадна талыг нимгэн төмрөөр хашсан тохиолдолд хашлагийн дурын цэгт /босоо хавтгайд/ 300Н хүч үйлчлүүлэхэд төмөр хашлагийн гулзайлт 20 мм-ээс илүү байж болохгүй. Энэ туршилтаар төмөр хашлаганд хэв гажилт үлдэхгүй байх ёстой.
 
Туршилтын ачаалал нь дөрвөлжин буюу дугуй хэлбэртэй 5 см2 талбайд үйлчлэх ёстой.
 
Хонгилын торон хашлагийн дурын цэгт /босоо хавтгайд/ 100H хүч үйлчлүүлэхэд торны гулзайлт 50 мм-зэс илүү байж болохгүй.
 
4.2.5.     Хэрвээ эсрэг ачаа нь бүхээг байрлуулсан хонгилын гадна талд байрласан бол эсрэг ачаа шилжин явах орон зай нь хонгилын хашлагийн шаардлагыг хангахуйц хашлагатай байна.
 
4.2.6.     Хонгилын хашилт нь хонгилд орох /ачих, зөөх/ нээлхийтэй, задгай зогсоолт лифт нь үүнээс гадна бүхээг дээд зогсоолд хонгилоос гарахад нээгдэх хонгилын дээд талыг хаах нээлхий /люк/-тэй байна.
 
4.2.7.     Хонгилын хашлага болон хонгилын гадна байрласан эсрэг ачааны хашлаганд агааржуулалт, тоног төхөөрөмжийн үйлчилгээний зориулалттай нээлхий түүнчлэн ган татлага нэвтрэх нүх гаргахыг зөвшөөрнө.
 
4.2.8.     Тоног төхөөрөмжид үйлчилгээ хийх зориулалтаар орох нээлхий нь цоожлогддог хаалгатай байна. Хаалга нь гадна талаасаа тусгай түлхүүрээр онгойдог цоожтой, дотор талаасаа түлхүүр хэрэглэхгүйгээр онгойдог байх ёстой. Нээлхийд хийсэн хаалга нь дотогшоо /хонгил руу/ онгойдоггүй байхаас гадна хаалга хаалттай эсэхийг цахилгаан унтраалгаар хянаж байхаар төхөөрөмжилнө. Хонгилын хашлагийн нээлхий нь 500 мм-ээс илүүгүй өргөн, өндөр нь 600 мм-ээс багагүй өндөр байх ёстой. Хаалганы хавтас нь битүү хийгдэх ба түүний бэх бат нь хонгилын хаалганд тавигдах шаардлагыг хангах ёстой.
 
Машины өрөөнөөс тусгаарлагдсан хонгилын хашлага /хана/-д чиглүүлэгч блок байрлуулах ба түүнд үйлчилгээ хийх зориулалтын нээлхий байхгүй байж болно.
 
4.2.9.     Салхивчийн нээлхийг 21 мм диаметртэй бөмбөлгийг 10H хүчээр дарахад нэвтрэхээргүй нүхтэй металл сараалжаар хаана.
 
            Сараалж нь 440Н ачаалал өгөхөд хэв гажилтад орохгүй байх ёстой. Салхивчийн нээлхийд хүн орохооргүй нөхцөлтэй байвал металл тороор хашиж болно.
 
4.2.10.      Хаалт, хамгаалалт ба хонгилын шалаар нэвт гарч буй ган татлагын нүхний ирмэгээс ган татлага хүртэл 15 мм-ээс багагүй зайтай байна.
 
4.2.11.      Хонгилын хананы дотоод гадаргуу нь бүхээг рүү орох талаасаа хаалганаас хоёр тийш 25 мм-ийн зайд овгор товгоргүй байх ёстой. Энэ гадаргуу нь 100 мм-ээс илүүгүй товгортой байх ба хэрвээ товгор нь 50 мм-ээс илүү байвал хэвтээ хавтгайд 60 градусаас багагүй налуу болгох засал хийнэ.
 
4.2.12.      Хонгилын хаалгануудын босгоор үүссэн товгор нь 50 мм-ээс илүү байвал доороос налуу байх ба хаалганы тотгоны дээрх товгор нь дээрээ налуу байна. Налуугийн өнцөг нь хэвтээ талдаа 60 градусаас илүүгүй байна.
 
4.2.13.      Энэ дүрмийн 5.1.18-д, зааснаар бүхээгийн ба хонгилын хаалганууд онгорхой үед бүхээг хөдөлгөөнд ордог хаалганы нээлхийн өргөнөөс хоёр тийш 25 мм, өндрийн хувьд хүн зөөврийн лифтэнд 300 мм-ээс багагүй, ачааныхад 200 мм-ээс багагүй хаалт самбар тавина.
 
4.2.14.      Дүрмийн 4.2.12 ба 4.2.13-д заасан налуугийн оронд хонгилын хаалганы босгоноос, доор байрласан хаалганы хооронд хавтгай самбар байрлуулж болно.
 
4.2.15.      Хэд хэдэн лифтийг нэг хонгилд байрлуулах тохиолдолд лифт тус бүрийн хооронд хонгилын хашлаганд хэрэглэдэг материалаар тусгаарлах хашлага хийх ёстой.
 
Хашлаганд утсан тор хэрэглэсэн тохиолдолд утасны диаметр 1,2 мм-ээс багагүй, торны сүлжилтийн нүхээр 61 мм диаметртэй бөмбөлгийг 10H хүчээр дарахад нэвтрэхээргүй байх ёстой.
 
Зэрэгцээ байрласан лифтний бүхээгүүдийн ба нэг лифтний бүхээг эсрэг ачааны хоорондох зай 500 мм буюу илүү байвал энэ дүрмийн 5.5.7-д зааснаар бүхээгийн оронд хайс хийсэн тохиолдолд тусгаарлах хашлагыг хонгилын худгийн шалнаас 2000 мм өндөр байхаар хийхийг зөвшөөрнө.
 
4.2.16.      Хонгилын хэмжээг багасгах шаардлагатай үед энэ дүрмийн 4.2.15-д заасан шаардлагыг биелүүлсэн нөхцөлд тусгаарлах хашлага суурилуулна.
 
4.2.17.      Ган татлага хөтлөх хүрдтэй лебедкаар төхөөрөмжлөгдсөн лифтний хонгилын өндөр нь дор дурдсан хэмжээнд байна. Үүнд:
 
            - Эсрэг ачаа нь /бүхээг/ хонгилын ёроолын тулгуурын зөөлөвчийг бүрэн шахаж зогссон үед бүхээг /эсрэг ачаа/ дээшээ чөлөөтэй явах зай нь дор дурдсанаас багагүй байна. Тухайлбал:
 
•  0.5 м/сек хүртэл хурдтай бага ачааны лифтүүд /0.1+0.065 v2/ м
•  бусад бүх лифтүүд /0.2+0.035 v2/m Үүнд V2
•       лифтний хэвийн хурд /м/сек/
 
            Богиносгосон явалттай бүлүүр бүхий шингэн шахуургатай тулгуур хэрэглэсэн тохиолдолд лифтний хэвийн хурдны оронд дараах утгыг хэрэглэнэ.
V1 =
V2 - Бүлүүрийн хурднаас хамааруулж гаргасан хурд
 
Ган татлага хөтлөх хүрдтэй лифтний эсрэг ачаа /бүхээг/ зөөлөвч тулгуураа бүрэн шахаж зогссон үед хонгилын өндөр нь хоосон бүхээг /эсрэг ачаа/ хонгилын дээд хэсэгт төгсгөлийн унтраалгаар зогссон үед бүхээг /эсрэг ачаа/-ийн дээшээ чөлөөтэй явах зай нь 200 мм-ээс багагүй байна.
 
4.2.18.      Дамартай лебедкаар төхөөрөмжлөгдсөн эсрэг ачаатай лифтний хонгилын өндөр нь дор дурдсан хэмжээтэй байна:
 
а/хоосон бүхээг /эсрэг ачаа/ хонгилын дээд хэсэгт төгсгөлийн унтраалгаар зогссон, үед бүхээг /эсрэг ачаа/-ны дээшээ чөлөөтэй явах зай нь 200 мм-ээс багагүй байна.
 
б/бүхээг /эсрэг ачаа/ зөөлөвч тулгуурт бүрэн шахаж зогссон үед эсрэг ачаа /бүхэл/-ны дээшээ чөлөөтэй явах зай 100 мм-ээс багагүй байна.
 
4.2.19.      Эсрэг ачаагүй лифтний хонгилын өндөр нь хоосон бүхээг хонгилын дээд хэсэгт төгсгөлийн унтраалгаар зогссон үед бүхээгийн дээшээ чөлөөтэй явах зай 200 мм-ээс багагүй мөн задгай зогсоолт лифтнийх 150 мм-ээс багагүй байна.
 
4.2.20.      Эсрэг ачаа зөөлөвч тулгуурт бүрэн шахаж зогссон буюу эсрэг ачаагүй ба тулгуургүй лифтний бүхээг хонгилын дээд хэсэгт төгсгөлийн унтраалгаар зогссон үед бүхээгийн дээвэр дээрх хүн байж болох талбайгаас хонгилын хучилтын дотор тал буюу түүнд бэхлэгдсэн тоноглол хүртэл 750 мм-ээс багагүй байна. Энэ шаардлага нь бага ачааны лифтэнд хамаарахгүй.
 
4.2.21.      Задгай зогсоолт лифтний бүхээг нь хонгилын дээд хэсэгт байрласан төгсгөлийн унтраалгаар зогссон үед бүхээгийн орой дахь хэсгүүд ба хонгилын дээд бүтээцийн хоорондох зай 200 мм-ээс багагүй байна.
 
4.2.22.      Хонгилын доод хэсэгт худаг хийсэн байх ёстой.
 
Лифтний бүхээг зөөлөвч тулгуурын бүрэн шахаж зогссон байх үед бүхээгийн шалны доод тал буюу, түүнээс доош илүү гарсан ямар нэгэн эд ангиас хонгилын ёроолын худгийн шалны гадаргуу хүртэл 750 мм-ээс багагүй зайтай байвал зохино. Харин бага ачааны лифтэнд энэ зайг 50 мм хүртэл багасгаж болно.
 
4.2.23.      Худгийн гүн 2000 мм хүртэл хэмжээтэй бол орж гарахад зориулагдсан шаттай байна.
 
Бүхээг доод зогсоолдоо зөөлөвч тулгуур дээр зогсоход худгийн шат нь саад болохооргүй хийх ёстой.
 
4.2.24.      Худгийн гүн 2000 мм-ээс дээш бол гаднаасаа онгойдог, цоожтой байх бөгөөд түүний хаагдсан байдлыг шалгах таслагч бүхий хаалгатай байна. Хаалга нь 500x1800 мм /өргөн ба өндөр/ хэмжээтэй байна.
 
Худгийн байрлал нь зорчигчийг бүхээгээс энэ хаалгаар гарах боломжгүйгээр хийгдсэн байна.
 
4.2.25.      Худаг нь хөрсний ба борооны ус орохоос хамгаалагдсан байна. Худагт борооны ус орсон үед зайлуулах төхөөрөмж байх ёстой.
 
4.2.26.      Хүмүүс байрлаж болох гарц буюу байрны дээр лифтний хонгил байрласан тохиолдолд дараах нөхцөлийг хангасан байна:
 
а/бүхээг ба эсрэг ачаа нь баригчтай байх;
 
б/бүхээг нь баригчтай байхын гадна эсрэг ачаа ба хонгилд тавигдах шаардлагын дагуу хонгилын доор байрласан гарц болон байрны дундуур хашлагатай бүсээр нэвтэрдэг байх;
 
в/бүхээг баригчтай байх ба хонгилын доорхи хучилт нь бүх ган татлага тасарсан нөхцөлд хамгийн дээд өндрөөс унаж буй эсрэг ачааны цохилтыг дааж байх;
 
                        г/хонгилын доор байрласан хучилт нь бүх ган татлага тасарсан нөхцөлд лифтний даацтай тэнцүү жинтэй ачаатай бүхээг болон эсрэг ачааны дурын өндрөөс унахад түүнийг дааж чадахуйцаар байна.
           
Бүхээг болон эсрэг ачааны уналтаас үүсэх цохилтыг дааж чадах чадвар нь зураг төслийн байгууллагын тооцоогоор батлагдсан байх ёстой.
 
4.2.27.      Тулгуур ба зөөлөвчийг бүхээг /эсрэг ачаа/ хамгийн доод зогсоолдоо байх үед тэдгээрийн дээд үзүүрээс бүхээг ба эсрэг ачааны тулах хавтан хүртэл 200 мм-ээс ихгүй зайтай байхаар байрлуулна.
 
4.2.28.      Бүхээг, эсрэг ачаа ба хонгилын эд анги буюу хонгилд байрлуулсан төхөөрөмжүүдийн хоорондох зай, хүснэгт 2-т заасан хэмжээтэй байна.
 
Байршил
Зай мм
багагүй
ихгүй
1
Бүхээгийн хаалганы ба хонгилын хаалганы босгоны хооронд
15
50
2
4.2.30-д зааснаас бусад нөхцөлд хонгилын хашлагын дотор талаас
 
 
а/ бүхээгийн босгоны хооронд
 
150
б/ бүхээгийн нугастай хаалганы хооронд
 
150
в/ бүхээгийн гүйдэг хаалганы хамгийн ойр байрласан хавтас хооронд
 
150
г/ хаалгагүй бүхээгийн нээлхийн ирмэг хооронд
 
150
3
Бүхээг ба хонгилын хаалганы хамгийн ойр байрласан хавтаснуудын хооронд
 
120
4
Бүхээг ба хонгилын хаалганы илүү гарсан хийц хэсгүүдийн хооронд
15
 
5
Бүхээгийн гадна тал ба хонгилын дотор талын хийц хэсгүүдийн илүү гарсан хэсгийн хооронд /бүхээгийн хаалга талын бус/
25
 
6
Эсрэг ачаа хонгилын хашлагийн хийц хэсгүүдийн илүү гарсан хэсгийн хооронд
25
 
7
Бүхээгээс гадагш илүү гарсан хийц хэсгийн хонгилын хана хүртэл
25
 
-Торон хашлагатай хонгилд /тор хүртэл/
60
 
8
Эсрэг ачаанаас гадагш илүү гарсан хийц хэсгээс хонгилын хана хүртэл
25
 
9
Торон хашлагатай хонгилд /тор хүртэл/
60
 
10
Бүхээгийн гадна гадаргуугаас хонгилын ханын дотор гадаргуу хүртэл:
 
 
а/ эсрэг ачаа талаас
650
 
б/ бусад талаас
350
 
11
Бүхээг ба эсрэг ачаанаас илүү гарсан хийц хэсгүүдийн хооронд
50
 
12
Бүхээг /эсрэг ачаа/-ийн илүү гарсан хийц хэсэг ба чиглүүлэгчийн бэхэлгээний эдүүдийн хооронд
10
 
15
Бүхэл /эсрэг ачаа/-ийн илүү гарсан хийц хэсэг ба чиглүүлэгчийг төхөөрөмжлөх хийцийн хооронд:
 
 
а/ бага ачааны лифтэнд
15
 
б/ бусад бүх лифтэнд
20
 
 
4.2.29.      Хонгил дотор телефон холбооны, сантехникийн ба цахилгааны шугам байрлуулж болно. Харин тэдгээрийн залгах аппарат хэрэгслийг нь хонгилын гадна байрлуулна. Хонгил дотор уур, усан халаагуурын хоолой ба лифтэнд зориулагдаагүй энэ дүрэмд зааснаас бусад тоноглол байрлуулахыг хориглоно.
 
4.3.           Машины ба блокийн өрөө
 
4.3.1.           Лебедка, оролтын төхөөрөмж, хувьсгуур, трансформатор ба бага хүчдэлийн удирдлагын төхөөрөмжийг зориулалтын тусгай өрөөнд /машины/ байрлуулна.
 
Бага ачааны лифт нь машины өрөөгүй байж болно.
 
Машины өрөөнд хоёр буюу түүнээс дээш лифтний төхөөрөмж байрласан тохиолдолд лебедка, оролтын төхөөрөмж, удирдлагын аппаратууд дээр аль лифтэнд хамаарах тухай тэмдэглэгээ хийнэ.
 
Оролтын төхөөрөмжийг машины өрөөний хаалганы ойролцоо, бага хүчдэлийн удирдлагын төхөөрөмжөөс тусад нь байрлуулна.
 
Оролтын төхөөрөмжийн гар удирдлагыг шалнаас дээш 1200-1600 мм өндөрт байрлуулна.
 
4.3.2.           Машины өрөө нь хоорондоо ярилцаж болох холбоотой хоёр буюу хэд хэдэн өрөөтэй байж болно.
 
4.3.3.           Бага ачааны лифтний лебедка ба чиглүүлэгч блокийн өрөөг зөвхөн нээлхийн тагийг авч механизмд үйлчилгээ хийх нөхцөлийг хангасан нөхцөлд үйлчлэх байрны хамгийн дээд давхарын хучилтын доор байрлуулахыг зөвшөөрнө. .
 
Нээлхий нь гадна талаасаа тусгай түлхүүрээр онгойлгодог  хаалгатай байна.
 
4.3.4.           Бага ачааны лифт нь лебедка байрлуулах тусгай өрөөгүй байж болно. Энэ нөхцөлд лебедкийг цоожлогддог бат бэх төмөр хашлагаар хашсан байна.
 
4.3.5.           Машины ба блокийн өрөө нь бүх талдаа нийт өндрийн хэмжээгээр хашигдсан ханатай, хучилт /дээвэр/ ба шалтай байна.
 
4.3.6.           Машины ба блокийн өрөөний хаалга нь гадагшаа онгойдог, цоожлогддог. Металл листээр бүрсэн байх ёстой.
 
Хаалганы хэмжээ нь: машины өрөөнийх 800x1800 мм, блокийн өрөөнийх 600x1400  мм байна.
 
4.3.7.           Машины өрөөнд нээлхийгээр дамждаг байнгын орц хийхийг хориглоно.
 
4.3.8.           Блокийн өрөөнд үйлчилгээ хийх нээлхийн хэмжээ нь 800x800 мм-ээс багагүй байна.
 
4.3.9.           Бага ачааныхаас бусад лифтний, хонгилын дээр байрласан машины өрөөний шаланд засварын ажил явуулахад зориулагдсан нээлхийтэй байх ёстой.
 
Нээлхий нь зөвхөн дээшээ машины өрөөнөөс онгойдог, цоожлогддог тагтай байна.
 
4.3.10.      Машины өрөөний шалыг тоос гаргадаггүй , хальтардаггүй гадаргуутай хийх ба хана ба дээврийг нь цайвар өнгөтэй тосон будгаар будах ёстой.
 
4.3.11.      Машины өрөөний шалнаас хучилтын доод хэсэг хүртэл 2200 мм-ээс багагүй зайтай байна.
 
Харин бага ачааны лифтний машины өрөө нь барилгын хучилт доор байрладаг бол дээрх зайг 800 мм хүртэл багасаж болно.
 
Машины өрөөний цэвэр шалны түвшингээс, засварын ажилд хэрэглэдэг өргөх төхөөрөмжийг зүүх дам нуруу /блок/ хүртэлх зай 2000 мм-ээс багагүй байна.
 
4.3.12.      Блокийн өрөөний цэвэр шалны түвшингээс хучилтын доод хэсэг хүртэл 1500 мм-ээс багагүй зайтай байх ёстой.
 
4.3.13.      Машины /блокийн/ өрөөний шал нь янз бүрийн түвшинд байрласан бөгөөд шалны түвшингийн зөрүү 350 мм-ээс дээш бол байнгын шат хийж өгөх ба шаардлагатай бол шатанд хашлага хайс хийнэ.
 
4.3.14.      Лифтний төхөөрөмжийн суурь нь машины ерөөнд орох зайд саад болохоор бол суурь дээр тусгай шат бүхий тавцан хийж өгнө. Харин тавцангийн шалнаас машины өрөөний тааз ба өргөх төхөөрөмжийг зүүх дам нуруу /блок/ хүртэлх зай нь 1500 мм-ээс багагүй байх ёстой.
 
4.3.15.      Машины ба дээд блокийн ерөөний шаланд ган татлага нэвтрэн гарах нүх хийж өгөх ба нүхний ирмэг ган татлагын хоорондох зай нь 15 мм-ээс багагүй. 50 мм-ээс ихгүй байна.
 
Нүхний ирмэгээс эргэн тойронд нь 50 мм-ээс багагүй өндөртэй хашлага хийж өгнө.
 
4.3.16.      Лифтний машины өрөөнд /бага ачааныхаас бусад/ лебедка ба цахилгаан хөдөлгүүрт хоёр талаас нь чөлөөтэй үйлчилгээ хийх тохиромжтой зайны өргөн нь 500 мм-ээс багагүй байна.
 
4.3.17.      Бага хүчдэлийн удирдах станцад үйлчилгээг чөлөөтэй хийх зайн өргөн нь 750 мм-ээс багагүй, өндөр нь 2000 мм-ээс багагүй байна.
 
1000 мм-ээс илүүгүй өргөнтэй удирдах станцын ар талаас нь аппаратуудыг бэхлэхийн тулд хэрвээ самбарын хоёр хажуугаас үйлчилгээ хийх боломжтой бол хана ба станцын хоорондох зай нь 200 мм-ээс багагүй байна.
 
Удирдах станц нь 1000 мм-ээс илүүгүй өргөн буюу түүний нэг талаас үйлчилгээг чөлөөтэй хийх боломжтой бол хана ба самбарын хоорондох зай нь 500 мм-ээс багагүй байна.
 
Удирдах станц талаас нь үйлчилгээ хийх шаардлагагүй бол уг станцыг машины өрөөний хананд байрлуулж болно.
 
4.3.18.      Машины өрөөнд хэд хэдэн лебедка байрлуулсан үед хоёр лифтний цахилгаан самбарын гүйдэл дамжуулах хамгаалалтгүй хэсгүүдийн хооронд нэг лифтний хамгаалалтгүй цахилгааны самбар ба нөгөө лифтний лебедкийн хооронд 1500 мм-ээс багагүй зайтай байна.
 
Тав. Цахилгаан лифтний механик тоног төхөөрөмж:
 
5.1.     Хонгилын хаалга
 
5.1.1.     Хонгилд хүн орох ба ачаа ачих бүх нээлхий нь хаалгатай байх ёстой.
 
5.1.2.     Хонгилын хаалга нь нугастай эсвэл гүйдэг хавтастай байх мөн түүнчлэн гараар болон механик дамжуулгын тусламжтайгаар нээгдэж хаагддаг байна..
 
5.1.3.     Нугастай ба хос нугастай хаалганууд нь зөвхөн гадагш онгойхоор хийгдсэн байна.
 
5.1.4.     Автомат ажиллагаатай хаалганы хавтас болон хавтаснуудын /нэг талаасаа гүйдэг хаалга/ статик шахах хүч нь 150Н-оос ихгүй байх ёстой.
 
Автомат ажиллагаатай хаалганы хавтасны хаах кинетик энерги нь /хавтаст бэхэлгээтэй бүх эд ангийн хамт/ 4ДЖ-оос ихгүй байхаар тохируулагдсан байх ёстой. Хэрэв хаалга хаах үед хавтаснууд хооронд ямар нэг зүйл хавчуулагдсан байхад хаалгыг автоматаар нээх, сэлгэх залгууртай бол ийм хаалганы хаах кинетик энерги нь 10ДЖ байхыг зөвшөөрнө. Хэрэв хонгил ба бүхээгийн хаалга  хамт хаагддаг ба тэдгээр хаалгануудын аль нэгийг гараар зогсооход бусадтайгаа хамт зогсдог тийм лифтний хаалганы хавтасны кинетик энергийг бодохдоо тэдгээр хонгилын ба бүхээгийн хаалганы хавтаснуудын жингийн нийлбэр дээр тэдгээр хаалгануудад бэхлэгдсэн эд ангиудын жингийн нийлбэрийг нэмж тооцно.
 
5.1.5.     Хонгилын хаалгыг төмөр тор эсвэл шилээр хашиж болно. Ийм үед давхар бүрийн шалнаас дээш 1000 мм-ээс багагүй өндөртэй нэмэлт хашилтыг хийж егнө.
 
5.1.6.     Хонгилын хаалганы хавтасны аль ч хэсэгт 300Н хүчээр үйлчлэхэд хавтасны гулзайлт нь 15 мм-ээс ихгүй байх ёстой. Уг хаалганы хавтаст үйлчилж байгаа хүч нь нэг удаагийн үйлчлэлдээ 5 см2 дугуй буюу дөрвөлжин талбайгаар үйлчлэх ёстой. Торон хашлагатай хонгилын хаалганы торны аль ч хэсэгт 150H хүчээр үйлчлэхэд хаалганы гулзайлт нь 25 мм-ээс ихгүй байна.
 
5.1.7.     Хонгилын хаалга /нэг талаасаа гүйдэг/ хаагдаж түгжигдсэн тохиолдолд шалнаас 300+20 мм өндөрт 50Н хүчээр хаалга онгойх чиглэлд үйлчлэхэд хаалганы  хавтаснуудын хоорондох завсар нь 15 мм-ээс ихгүй байна.
 
5.1.8.     Автоматаар онгойж хаагддаг төмөр, торон, шилэн хавтастай хонгилын хаалганаас бусад төрлийн хонгилын хаалганд шагайвч, нүх гаргаж өгнө.
 
Шагайвч нүх нь төмөр торон хамгаалалттай байж болно. Шагайвчийг 7.5 мм-ээс багагүй зузаантай шилээр шиллэнэ. Хэрэв арматуртай шахмал шилээр шиллэх тохиолдолд шилний зузаан нь 5.5 мм-ээс багагүй байна. Хэрэв тунгалаг материалаар шилэлсэн тохиолдолд уг материалын бат бөх нь 7,5 мм-ийн зузаантай шилний бат бөхөөс багагүй байна. Бүхээгт хонх суурилагдаагүй нөхцөлд хонгилын хаалганы хажууд үзлэг үйлчилгээ хялбар хийхэд зориулагдсан нээлхий хийхийг зөвшөөрнө.
 
5.1.9.     Шагайвч нүхний өргөн ба голч нь 120 мм-ээс илүүгүй, 5 0 мм-ээс багагүй байх ёстой.
 
Шагайвч нүхний талбай нь:
а/зорчигч нь өөрөө удирдан ажиллуулдаг лифтэнд 300 см2 талбайгаас багагүй;
б/хүн зөөврийн бус байнгын үйлчлэгчтэй лифтэнд 20 см2-аас багагүй;
 
Шагайвч нүхний өргөн нь 80 мм-ээс ихгүй байх ба түүний доод хэсэг нь шалнаас 1000 мм-ээс багагүй өндөрт байрласан байна.
 
5.1.10.      Хонгилын хаалганы талын хананы дотоод гадаргуун товгор нь 50 мм-ээс илүүгүй хэмжээтэй байвал хэвтээ хавтгайд 60°-аас багагүй налуу болгон засал хийсэн байна.
 
5.1.11.      Хонгилын хаалганы өндөр нь:
а/хүн зөөврийн лифтний хонгилын хаалга нь I960 мм-ээс багагүй;
б/бага ачааны лифтний хонгилын хаалга нь 1250 мм-ээс илүүгүй;
 
Хонгилын хаалганы өндрийг босгоноос тотго хүртэлх зайгаар хэмжинэ. Гэхдээ босго ба тотгоноос цухуйсан хэсгийн өндөр нь 50 мм-ээс илүүгүй бол тооцоонд авахгүй. /Тулгуур ба цоожны эд/
 
Жолоочтой цахилгаан тэргэнцрийг ачаатай нь зөөвөрлөх ачааны лифтний хонгилын хаалганы өндөр нь уг тээврийн хэрэгсэл бүхээгт ороход саад болохгүй байхаар тодорхойлогдсон байна.
 
5.1.12.      Хонгилын хаалганы өргөн нь бүхээгийн хаалганы өргөнөөс илүүгүй байх ёстой.
 
5.1.13.      Босоо ба хэвтээ чиглэлд гүйдэг хавтастай хонгилын хаалга нь бүрэн хаагдсан үедээ дор дурдсан нөхцөлийг хангасан байна. Үүнд:
 
а/нэг талаасаа гүйдэг хаалганы хавтасны хоорондох завсар нь 2 мм-ээс ихгүй байна.
б/хавтасны нүүрэн талаас нээлхийн ирмэг хүртэл 8 мм -ээс ихгүй, дээд хэсэгтээ 10 мм-ээс ихгүй байна.
в/хавтаснууд нь хаалганы нээлхийг 15мм-ээс илүүгүйгээр хааж байх ёстой.
г/нэг талаасаа хаагддаг хэвтээ чиглэлд гүйдэг хавтастай хаалганы хавтасны давхцалт нь 15 мм-ээс багагүй, хавтасны хоорондох зай нь 8 мм-ээс ихгүй байна.
д/хэвтээ чиглэлд гүйдэг хаалгатай лифтний хаалга хаалттай байх тохиолдолд хавтасны доод хэсэг болон босгоны хоорондох зай нь 10 мм-ээс илүүгүй байна.
 
5.1.14.      Дан ба хос нугастай хонгилын лифтний хаалга хаалттай байх тохиолдолд хаалганы хавтасны хоорондох зай нь 10 мм-ээс илүүгүй байх ёстой.
 
5.1.15.      Хаалганы нээлхийгээр зам төмөр нэвт орсон байвал зам төмрүүдийн хоорондох ба хаалганы нээлхийн хажууд зам төмөр хоёрын хоорондох зайг зам төмрийн өндөртэй тэнцүү болтол тэгшлэн битүүлэх ёстой. Энэ тэгшлэгээ нь дугуйн шилжилтэд саад болхооргүй байвал зохино.
 
5.1.16.      Лифтний хонгилын хаалга нь бүхээг давхрын зогсоолын талбайгаас хөдлөөд 150 мм явахаас өмнө өөрөө түгжигддэг автомат цоожоор тоноглогдсон байх ёстой. Энэ зайнаас хол зайд бүхээг байгаа тохиолдолд хонгилын хаалга цоожлогдсон байна.
 
5.1.17.      Автоматаар онгойдог хонгилын хаалгатай хүн зөөврийн лифтний хонгилын хаалганы цоож бүхээгийн шалны түвшин зогсоолын шалны түвшинд 150 мм-ээс ихгүй зайд ойртсон тохиолдолд онгойдог ба энэ үед бүхээгийн хурд нь 1,4 м/с-ээс ихгүй байна.
 
5.1.18.      Хоёр буюу түүнээс дээш хавтастай хонгилын хаалганы хавтас бүрийн дээд талд автомат цоож байрлуулах албагүй. Энэ тохиолдолд аль нэг хавтсан дээр байрлуулсан цоожлогч нь бүхээг ирээгүй тохиолдолд бусад аль ч хаалганы хавтсыг онгойхгүй байхаар тавигдсан байна.
 
5.1.19.      Автомат цоожийг хонгилын хаалга гадна талаас онгойлгох боломжгүй байхаар угсарна. Харин лифтний үйлчилгээний мэргэжлийн хүмүүс хонгилын хаалганы түгжээг хонгилын гадна талаас тусгай түлхүүрээр онгойлгохыг зөвшөөрнө.
 
5.1.20.      Автомат цоожлогчийг гадна талаас нь ямар нэг эд зүйлийн тусламжтайгаар онгойлгох боломжтой торон хашлагатай лифтэнд 1 мм-ийн зузаантай нимгэн төмөр хашлагыг давхар суурилуулна. Энэ хашлагыг лифтний хонгилын хаалганы гадна талд автомат цоожлогчийн роликийг халхалхаар хонгилын хаалганы дээр байрлуулна. Энэ хашлагийн өргөн ба өндөр нь 400x600 мм-ээс багагүй байх ёстой.
 
5.1.21.      Хонгилын хаалга нь гараар нээж хаагддаг байвал автомат цоожноос гадна хаалгыг түгжих автомат бус цоож буюу хаалгыг хаалттай байдалд тогтоож байх хэрэгслээр тоноглосон байх ёстой.
 
5.1.22.      Автомат бус цоожоор тоноглогдсон ачааны ба эмнэлгийн зориулалттай лифтнүүдийн бүхээг нь зогсоолын байрлалд ирээгүй тохиолдолд гаднаасаа онгойдоггүй хаалгаар тоноглогдсон байх ёстой.
 
Автомат бус цоожоор тоноглогдсон лифтний зогсоолын доод байрлалд үйлчилгээний мэргэжлийн хүмүүс онгойлгох зориулалттай төхөөрөмж суурилуулсан байна. Лифтний нэгдүгээр давхрын хонгилын хаалгыг тусгай түлхүүрээр онгойлгоно. Гаднаас болон холимог удирдлагатай ачааны лифтнүүдийн хонгилын хаалгыг /автомат бус цоожтой/ мөн тусгай түлхүүрийн тусламжтайгаар гаднаас онгойлгодог. Зөвхөн бага оврын ачааны лифтний хонгилын хаалгыг гаднаас заавал тусгай зориулалтын түлхүүр шаардалгүй гар бариулын тусламжтайгаар онгойлгож болно.
 
5.1.23.      Гараар онгойдог автомат бус цоожоор тоноглогдсон хонгилын хаалгатай эмнэлгийн ба ачааны зориулалттай дотор удирдлагатай лифтний хонгилын зөвхөн доод давхрын хаалганд гаднаас онгойдог гар бариул хийхийг зөвшөөрнө.
 
5.1.24.      Хонгилын хаалганы цоож нь гадны тодорхой хүчний нөлөөллийг тэсвэрлэдэг байх ёстой. Тухайлбал:
 
-      Гүйдэг хонгилын хаалганы цоож нь 1000H хүртэл хүчний үйлчлэлд онгойдоггүй байх;
-      Нугастай хонгилын хаалганы цоож нь 3000Н хүртэл хүчний нөлөөлөлд онгойдоггүй байх.
 
5.1.25.      Бүхээгийн автомат хаалганы тусламжтайгаар онгойж, хаагддаг хонгилын хаалга нь бүхээг тухайн давхарт байхгүй тохиолдолд өөрөө автоматаар хаагдаж цоожлогддог байх ёстой.
 
5.1.26.      Бүхээгийг удаан хугацаагаар зогсоох буюу засвар хийх тохиолдолд зогсоолын давхрын хонгилын зогсоолын хаалганд нэмэлт түгжээ хийх ёстой. Нэмэлт түгжээг тусгай түлхүүрээр онгойлгоно. Автомат бус цоожоор тоноглогдсон дотроос удирдлагатай эмнэлгийн ба ачааны лифтний хонгилын хаалганд нэмэлт түгжээ хийхийг хориглоно.
 
5.1.27.      Хонгилын хэвтээ чиглэлд гүйдэг хаалга нь дээрээсээ ба доороосоо, босоо чиглэлд гүйдэг хаалга нь хоёр талаасаа /хажуугаасаа/ чиглүүлэгчтэй байна. Хонгилын хаалганы хавтас нь чиглүүлэгчээсээ мултрахааргүй хийгдсэн байх ёстой.
 
5.1.28.      Автомат цоожоор тоноглогдсон хонгилын хаалганы түгжээ бүрэн цоожлогдсон эсэхийг болон хонгилын хаалганы 2 хавтасны хаагдсан болон түгжигдсэнийг контактуудын тусламжтайгаар хянана. Ийм үед 2-оос багагүй контакт тухайн давхрын хонгилын хаалганд суурилагдсан байх ёстой. Бага ачааны лифтний хонгилын хаалга нь автомат цоожоор цоожлогдсон бол контакт суурилуулах шаардлагагүй. Харин автомат бус цоожоор тоноглогдсон бол цоожлогчийг хянах контактыг суурилуулсан байна.
 
5.1.29.      Аваарын хонгилын хаалга нь энэ дүрмийн 5.1.2, 5.1.4, 5.1.7, 5.1.10, 5.1.12, 5.1.14, 5.1.27, 5.1.28-д заасан шаардлагыг хангасан байх ёстой.
 
Аваарын хаалга нь шагайвч нүхтэй бол өргөн нь 120 мм-ээс ихгүй байх ба энэ дүрмийн 5.1.19-ийн шаардлагыг хангасан материалаар хийгдсэн байна.
 
5.1.30.      Аваарын хаалганы өндөр нь 1800 мм-ээс, өргөн нь 350 мм-ээс багагүй, мөн аваарын хаалга нь гаднаасаа тусгай түлхүүрээр онгойдог автомат бус цоожоор тоноглогдсон байна.
 
5.1.31.      Аваарын хаалга цоожлогдсон эсэхийг контактын тусламжтайгаар хянана. цоожны хяналт нь хаалга хаагдсан эсэхийг хянадаг хяналтаас хамаарахгүй байна.
 
5.2.                       Чиглүүлэгч
 
5.2.1.     Бүхээг ба эсрэг ачаа нь чиглүүлэгч зам төмрийн дагуу хөдөлнө.
 
5.2.2.     Чиглүүлэгч ба түүний бэхэлгээ нь найдвартай бат бэх байх ба бүхээг ба эсрэг ачааны баригчийг ажиллуулах үед чиглүүлэгчийн бэхэлгээний бат бэх нь эсрэг ачаа /бүхээг/ чиглүүлэгч дээр найдвартай зогсоож байх нөхцөлийг хангаж байвал зохино. Баригчийн төхөөрөмж ажиллах үед бүхээг ба эсрэг ачаанаас чиглүүлэгчид үйлчлэх хүч нь энэ дүрмийн 5.6.5-д заагдсаны дагуу байна.
 
5.2.3.     Баригчийн төхөөрөмж ажиллах үед бүхээг /эсрэг ачаанаас чиглүүлэгчид үйлчлэх хүчний үйлчлэлээр чиглүүлэгч зам төмөр хотойх буюу гүдийх үедээ гулсагч башмакийн ховилоос зам төмөр гарахгүй байхаар тохируулагдсан байна.
 
5.2.4.     Бүхээг, эсрэг ачааны чиглүүлэгчийн урт нь бүхээг ба эсрэг ачаа хамгийн дээд /доод/ зогсоолд очих үед бүхээгийн /эсрэг ачааны/ гулсагч башмак нь чиглүүлэгч зам төмрөөс мултарч гарахааргүй урттай байвал зохино. Бүхээг ба эсрэг ачаа нь худагт байрласан тулгуур дээр суух суултын замыг оролцуулан тооцно.
 
5.2.5.     Чиглүүлэгч, түүний залгаасууд нь уулзвараараа шилжих боломжгүй буюу сул хөдөлгөөнгүй байхаар бэхлэгдсэн байвал зохино.
 
5.3.           Лебедка ба блок
 
5.3.1.     Лифтний лебедка болон түүний бэхэлгээнүүдийг лифт ажиллах энэ дүрмийн 9.7.4-т заасны дагуу ачааллыг даахаар тооцож угсарсан байна.
 
5.3.2.     0,63 м/с-ээс дээш хурдтай лифтэнд барабантай лебедкийг ашиглахыг хориглоно.
 
5.3.3.     Лифтний лебедкийн оронд цахилгаан талийг хэрэглэхийг хориглоно.
 
5.3.4.     Хөтлөх хүрдтэй лифтний хүрдний ховил, татах канатын үрэлтийн хүч нь лифтний ажлын үе болон туршилтыг бүрэн хангаж байх ёстой.
 
5.3.5.     Лифтний ажиллагааны болон туршилтын үед ган татлага нь дамжуулах, чиглүүлэгч элементээс мултрах ёсгүй.
 
5.3.6.     Ган татлагын дамжуулах элемент, тоормосны хүрдний хооронд салдаггүй кинематик холбоос байна.
 
5.3.7.     Лебедкийн араат дамжуулга, тэрчлэн редуктор, цахилгаан хөдөлгүүрүүдийн голуудын чөлөөт үзүүрүүд нь хаалт хашлагатай байна.
 
5.3.8.     Лебедкийг гараар эргүүлэх дугуй бариул хийсэн байх ёстой. Ачаатай бүхээгийг /хэвийн даацтай тэнцэх/ дээш өргөх үед дугуй бариулд үйлчлэх хүч нь 235Н-оос ихгүй байдаг. Энэ дугуй бариулыг редукторын гол дээр байнга байхаар буюу салгаж авч байхаар хийж болно. Энэ бариулыг хигээстэй буюу тахир хэлбэртэй хийхийг хориглоно. Редукторгүй лебедкийн эргэх хэсгийг таслагч контактаар /выключатель/ хянаж байдаг. Лебедкийн дугуй бариул дээр лифтний бүхээгийг өргөх буюу буулгах үеийн эргэлтийг сумаар заасан байна.
 
5.3.9.     Бүхээгийг эсрэг ачаа баригчийнх нь хамт авах буюу шилжүүлэн байрлуулах үед лебедкэнд даралтын хүч нь 640Н-оос ихгүй байна.
 
5.3.10.      Лебедкийн редуктор нь тосны түвшинг заах хэмжүүртэй байна.
 
5.3.11.      Хөтлөх хүрдтэй лебедкатай лифтэнд бүхээгийг ачааны хамт, эсрэг ачааг бүхээггүйгээр засвар үйлчилгээний үед барьж тогтоож байх төхөөрөмжтэй байна.
 
5.3.12.      Барабанан лебедкатай лифтний барабан дотор ган татлагын диаметртэй дүйх ховил татагдсан байдаг.
 
5.3.13.      Лебедкийн барабан нь ган татлагын дээд үеэс дээш ган татлагын диаметртэй тэнцэх өндөртэй хашлага ирмэгтэй байна.
 
5.3.14.      Дамар, ган татлага хөтлөх хүрд, хүрд хязгаарлагчийн хүрдний зөвшөөрөгдөх хамгийн бага голчийг доорхи томьёогоор тодорхойлно.
 
 
D- Дамрын хөтлөгчийн голч /мм/
е - итгэлцүүр
d - ган татлагын голч /мм/
 
Хүснэгт 3.
 
Лифтний хэлбэр
Ган татлага хөтлөх хүрд, дамрын шугамын хурд /бүхээгийн хэвийн хурдын үе/ м/с
Итгэлцүүр 1
Хүн зөөврийн лифт
1,6 хүртэлх
40
Хүн зөөхийг хориглох лифт
1,6 илүү
450
 
Блок, хүрдний зориулалт
Ган татлагын шугамын хурд  м/с
Итгэлцүүр е
Ган татлагад
1,6 хүртэл
25
Хурд хязгаарлагчид
1,6-аас их
35
Ган татлагын тэнцүүлэн татах төхөөрөмж
-
30
Ган татлагын тэнцүүлэгч, тэгшлэх төхөөрөмжид
-
18
 
5.3.15.      Лебедкийг битүү маягийн автомат ажиллагаатай тоормосоор тоноглосон байх ба туузан тоормослох хэрэгсэл ашиглаж болохгүй.
 
Тоормосны хүрдний оронд цахилгаан хөдөлгүүр ба редуктор хоёрыг холбох редукторын гол дээр байрлаж буй хагас муфтийг хэрэглэж болно. Цахилгаан хөдөлгүүрийн моментийн тусламжтайгаар бүхээгийг зогсоолын талбайд зогсоох редукторгүй лебедканд тоормосны төхөөрөмж хоёрыг байрлуулна.
 
5.3.16.      Лебедкийн тоормос нь хөдөлгөөний үед бүхээгийг зогсоохдоо энэ дүрмийн 6.2.4-т заасан шаардлагыг хангаж байх, зогссон бүхээгийг туршилтын үед барьж байх үедээ 9.7.4-т заагдсан шаардлагыг хангаж байх.
 
5.3.17.      Лебедкийн тоормосны төхөөрөмжид тоормосыг гараар салгах бариул бүхий гар салгуур суурилагдсан байх ёстой. Гар салгуурын ажиллагааг шаардлагатай үед автоматаар салгах боломжтой байна.
 
5.3.18.      Лебедкийг үйлдвэрлэсэн заводын нэр, дугаар, лебедкийн маяг загвар, редукторын дамжуулгын харьцаа, он, cap, өдрийг бичсэн пайзыг лебедкийн редуктор дээр хадсан байх ёстой.
 
5.4.           Бүхээг
 
5.4.1.     Бүхээгийг нь энэ дүрмийн 9.7.4-т заасны дагуу туршилт хийх үеийн ба ажлын горимын үед бүхээгт үзүүлэх нөлөөг тооцоолон хийгдсэн байна. Баригч барих үед бүхээгт үзүүлэх нөлөө нь бүхээгийн ачаа буюу хурднаас хамаарна.
 
5.4.2.     Лифтний бүхээг нь баригчийн төхөөрөмжтэй байх ба 6.5 м-ээс өндөргүй зайд хөдөлгөөнд ордог, 4-өөс багагүй ган татлагатай задгай зогсоолт лифтний бүхээг баригчийн төхөөрөмжгүй байхыг зөвшөөрнө.
 
5.4.3.     Лифтний бүхээг бүх өндөртөө хашлагатай, дээд тал нь битүүмжлэгдсэн байх ёстой.
 
5.4.4.     Бүхээгийн хашлагыг хийхдээ хаалга гаргах нээлхий үлдээх ба аваарын болон агааржуулалтын нүх гаргах, битүү хашлагатай бүхээгийн оройд лифтийг засварлах ажилчид гарч, орж болох нээлхий гаргахыг тус тус зөвшөөрнө.
 
5.4.5.     Бүхээг нь нээлхийдээ хашлагатай байх ба бүхээгийг хонгилын хашлаганд хэрэглэдэг төмрөөр болон тороор хашиж болно.
 
а/Шалны түвшингээс 2000 мм-ээс их хэмжээтэй өндөртэй бүхээгээр хүн зөөвөрлөхийг зөвшөөрнө. Тэгэхдээ уг лифт нь заавал лифтчинтэй байна.
б/Шалны түвшингээс 1000 мм-ээс илүү өндөртэй бүхээгтэй лифтэнд хүн зөөвөрлөхийг хориглоно.
 
5.4.6.     Шалны түвшингээс 1000 мм-ээс дээш өндөртэй бүхээгтэй болон орон сууцанд ажиллаж буй лифтнээс бусад хүн зөөврийн лифтний бүхээгт 7.5 мм-ээс багагүй зузаантай шилээр хашлага хийж болох ба бусад лифтний бүхээгт шилэн хашлага хэрэглэхгүй.
 
5.4.7.     Хэд хэдэн лифтийг нэг хонгилд байрлуулах тохиолдолд лифт тус бүрийн хооронд хонгилын хашлаганд хэрэглэдэг материалаар тусгаарлах хашлага хийх ёстой. Бүхээгийн дээд талд 1000 мм-ээс багагүй өндөр хайс, мөн эргэн тойронд нь 1000 мм-ээс намгүй хашлага хүрээ хийж өгнө. Хайс нь бүхээгийн 3 талд байрласан, хайс нь хэвтээ чиглэлдээ 440Н, босоо чиглэлд 1270H гадны үйлчлэлийг өөрийнхөө аль ч цэгт тэсвэрлэх чадвартай байх ёстой.
 
5.4.8.     Бүхээгийн өндөр нь дор дурдсан хэмжээтэй байна:
а/Хүн зөөврийн лифтүүд 2000 мм-ээс багагүй;
б/Бага ачааны лифтэнд /хүн зөөвөрлөдөггүй/ 1250 мм-ээс илүүгүй;
 
Бүхээгийн өндөр нь хонгилын хаалганы өндрөөс багагүй байх ба түүний өндрийг түүний шалнаас орой хүртэл хэмжиж тодорхойлно.
 
5.4.9.     Зорчигч нь өөрөө удирдан ажиллуулдаг хүн  зөөврийн лифт нь энэ дүрмийн 3.2, 3.5, 3.6-д нөхцөлийг хангасан байх ёстой.
                                                                                                                                           
5.4.10.      Бага ачааны лифтний шалны талбай нь 1 м2-аас илүүгүй, мөн шалны хүрээний хамгийн их урт нь 1450 мм-ээс илүүгүй байх ёстой.
 
5.4.11.      Хүн зөөврийн лифтний бүхээг нь хаалгатай байх ба гаднаас удирдлагатай ачааны лифтний бүхээг нь хөдөлгөөний үед ачаа гулсаж унахаас хамгаалсан хашлагатай бол хаалгагүй байж болно.
 
5.4.12.      Бүхээгийн хаалга нь нугастай буюу гүймэл хавтастай, гараар болон автоматаар нээгдэж хаагддаг байж болно.
 
5.4.13.      Бүхээгийн хаалга нь нэлэнхүйдээ хашлагатай байх ёстой. Бүхээгийн хаалгыг хонгилын хашлаганд хэрэглэдэг нимгэн төмөр буюу тороор хашиж болно.
 
5.4.14.      Бүхээгийн нугастай хаалга нь зөвхөн дотогшоо онгойдог байх ёстой.
 
5.4.15.      Автомат ажиллагаатай бүхээгийн хаалганы хавтасны шахах статик хүч, хавтасны хаах кинетик энерги нь энэ дүрмийн 5.1.5-д заасан шаардлагыг хангаж байх ёстой.
 
5.4.16.      Хүн зөөврийн зориулалттай 1800 мм-ээс багагүй өндөртэй лифтний механик гар ажиллагаатай бүхээгийн хаалга нь шагайвч нүхтэй байна. Шагайвч нүхний шилний зузаан нь 4 мм-ээс багагүй, нүхний өргөн 120 мм-ээс ихгүй, талбай нь 300 см2 талбайгаас багагүй, түүнийг доод хэсэг нь шалны түвшингээс 1000 мм-ийн өндөрт байрлуулна.
 
5.4.17.      Бүхээгийн хаалга нь хонгилын хаалганаас намгүй байх ёстой.
 
5.4.18.      Бүхээгийн гүйдэг хаалга нь энэ дүрмийн 5.1.27-д заагдсан нөхцөлийг хангасан байна.
 
Хэвтээ чиглэлд болон босоо чиглэлд гүйдэг бүхээгийн хаалга нь энэ дүрмийн 5.1.14-д заасан нөхцөлийг хангана. /Торон хаалганд хамаарахгүй/ Нугастай бүхээгийн хаалга нь энэ дүрмийн 5.1.15-д заасан нөхцөлийг хангана.
 
5.4.19.      Бүхээг нь зогсох талбайн хооронд зогсох үед автомат болон гар ажиллагаатай хаалганууд нь дотроосоо онгойдоггүй байх ёстой.
 
5.4.20.      Бүхээгийн хаалганы хавтаснуудын бүрэн хаагдсан эсэхийг цахилгаан контактуудын тусламжтайгаар хянана. Бага ачааны лифтэнд хянагч цахилгаан контакт байрлуулахгүй байж болно.
 
5.4.21.      Нэг хонгилд 2 буюу түүнээс дээш лифт байрлуулсан тохиолдолд бүхээгт аваарын хаалга байрлуулахыг зөвшөөрнө.
 
Энэ нь дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
 
 а/Хаалга нь гадагшаа онгойдоггүй байх;
 б/Нэлэнхүйдээ хавтсан хашлагатай байх;
 в/Хоёр бүхээгийн хоорондох зай нь 750 мм-ээс ихгүй байх;
г/Нэг бүхээгээс нөгөө бүхээгт шилжих замд нь ямар нэг цахилгааны утасгүй буюу ган татлагагүй байх;
д/Хоёр бүхээгийн аваарын хаалганы хооронд эсрэг
ачаа ордоггүй байх;                                                 ;
 
5.4.22.      Бүхээгийн аваарын хаалганы өндөр нь 1800 мм-ээс багагүй, өргөн нь 350 мм-ээс багагүй байх ёстой.
 
5.4.23.      Бүхээгийн аваарын хаалга нь цоожтой байх ба энэ цоож нь бүхээгийн гадна талаас түлхүүргүйгээр, дотор талаас зөвхөн зориулалтын түлхүүрээр онгойдог байх ёстой. Хаалганы түгжээтэй хэсгийг цахилгаан контактаар хянана.
 
5.4.24.      Бүхээгийн аваарын хаалга нь энэ дүрмийн 5.1.15, 5.1-25, 5.5.22-т заасан нөхцөлийг хангасан байх ёстой.
 
5.4.25.      Бүхээгийн оройд нээлхийтэй бол түүний хэмжээ нь 500x350 мм-ээс багагүй, гаднаасаа цоожлогддог байх ба нээлхий нь тусгай түлхүүрээр онгойдог цоожтой, цоожийг нь цахилгаан контактаар хянана.
 
5.4.26.      Торон хаалгатай лифтнээс бусад хүн зөөврийн лифт нь салхивчтай байх ба энэ нь лифтийг ажиллаж байхад болон эвдрэлийн улмаас зогссон үед зорчигчид шаардлагатай хүчилтөрөгчийг бүхээгт нэвтрүүлэх зориулалттай байх ёстой. Бүхээгийн хэсэгт шалны түвшингээс 300 мм-ээс ихгүй, дээд хэсэгт шалны түвшингээс 1800 мм-ээс багагүй өндөрт нүх гаргана. Дээд доод салхивчийн нүхнүүдийн нийт талбай нь бүхээгийн шалны ашигтай талбайн 1 хувиас багагүй байна.
 
5.4.27.      Бүхээгийн хөдөлгөөнт шал нь үргэлж хавтан байх ба шалны ергөн нь хаалга талдаа босгоны бүх өргөний хэмжээтэй тэнцүү, босготой нэг түвшинд байна.
 
5.4.28.      Хөдөлгөөнт шалтай бүхээгийн суултын ачаалал нь хөдөлгөөнт шаланд дамжуулагдахуйц байна.
 
5.4.29.      Ачааны лифт нь даац хэтэрсэн тохиолдолд цахилгаан хэлхээг таслах зориулалттай хөдөлгөөнт шалтай байж болно.
 
5.4.30.      Бүхээг нь гулсагч башмактай байх ба уг башмак нь лифтний ердийн ажлын болон туршилтын үед чиглүүлэгч зам төмрөөс мултардаггүй байх ёстой.
 
5.4.31.      Лифтний бүхээгийн босгоны дор /бага ачааны лифтнээс бусад/ хаалганы өргөний хэмжээгээр босоо самбар байрлуулна.
 
Босоо самбарын өндөр нь 150 мм-ээс багагүй байх боловч хонгилын хаалга нь бүхээг гүйцэд зогсох хүртэл тусгай дамжуулгаар онгойдог, хийцтэй бол самбарын өндөр нь 3000 мм-ээс доошгүй байна.
 
5.4.32.      Лифтний бүхээг нь энэ дүрмийн 6.6.1, 6.6.5-д заасан шаардлагыг хангасан гэрэлтүүлэгтэй байна.
5.5.     Эсрэг ачаа
 
5.5.1.     Эсрэг ачааг дор дурдсан хүчний үйлчлэлийг харгалзан тооцоолж хийнэ:
 
а/лифтний ажлын горимд;
б/баригч барих үед эсрэг ачаанаас баригчийн төхөөрөмжид үйлчлэх хүчийг;
в/бүхээг баригч ба тулгуур дээр суух ачааллыг.
 
5.5.2.     Хэд хэдэн хэсгээс бүрдэх эсрэг ачааг хөдөлж шилжихээс хамгаалан тусгай жаазанд байрлуулан бэхэлсэн байна.
 
5.5.3.     Эсрэг ачаа нь чиглүүлэгч зам төмрийн дагуу гулсагч башмакаар тоноглогдсон байна.
 
5.5.4.     Эсрэг ачаа нь дүрмийн энэ 4.2.27-д заасан шаардлагыг хангасан үед баригчийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой.
 
5.6.           Баригч
 
5.6.1.     Хурд хязгаарлагчийн төхөөрөмжийн тусламжтайгаар бүхээгийн доошоо явах үед баригчийн төхөөрөмж нь ажиллаж, бүхээгийн хөдөлгөөнийг зогсоон чиглүүлэгч зам төмөр дээр нь барьж байх ёстой. Бага ачааны лифтний баригч нь ган татлагатай холбогдсон механик холбоосоор хурд хязгаарлагчгүйгээр ажилладаг байж болно.
 
5.6.2.     Бүхээг ба эсрэг ачааны баригчийн төхөөрөмжийг нэг хурд хязгаарлагчийн тусламжтайгаар ажиллуулахыг хориглоно.
 
5.6.3.     Баригчийн төхөөрөмжийг цахилгаан, усан, хийн төхөөрөмжүүдээр ажиллуулахыг хориглоно.
 
5.6.4.     Баригч нь дээшээ хөдөлж байгаа бүхээгийг зогсоох ёсгүй.
 
5.6.5.     Ган татлага тасарч, бүхээг чөлөөт уналтад орох үед баригчийн төхөөрөмж нь бүхээгийг ачаатай нь цуг зогсоох ба чиглүүлэгч зам төмөр дээр барьж байхаар тооцоологдон хийгдсэн байна.
 
5.6.6.     0.75 м/с-ээс дээш хэвийн хурдтай болон эмнэлгийн зориулалттай бүх төрлийн лифтэнд аажуу тоормослох баригчийн төхөөрөмжийг хэрэглэнэ.
 
5.6.7.     Чиглүүлэгч тус бүрт нэг баригч байвал энэ нь аажуу тоормослох баригч байна.
 
5.6.8.     Баригчаар зогсоогдсон лифтний бүхээгийг дээш хөдөлгөх үед баригч нь шууд дараагийн ажиллагаанд бэлтгэгдсэн байх ёстой.
 
5.6.9.     Баригчийн ажиллах үед хоосон бүхээгийн зогсох хамгийн их удаашрал нь 25 м/с2-аас ихгүй байна.
 
5.6.10.      Шингэн шахуургатай завсрын зөөлөвчтэй хос баригчийн төхөөрөмж нь дүрмийн 5.8.6-д заагдсан шаардлагыг хангасан байх ёстой.
 
5.6.11.      Бүхээг дээрх баригчийн төхөөрөмжийг цахилгаан контактын тусламжтайгаар хянана. Харин эсрэг ачааны баригчийн төхөөрөмжийг цахилгаан контактаар хянахгүй байж болно.
 
5.7.     Хурд хязгаарлагч
 
5.7.1.     Бүхээг доошоо явах үеийн хурд нь хэвийн хэмжээнээсээ 15 хувиас багагүй ба дор зааснаас ихгүйгээр нэмэгдэх үед хурд хязгаарлагч нь баригчийг ажиллуулахуйц байна:
 
a/0.5-1.6 м/с хүртэл хурдтай лифтэнд 40%;
б/ 1.6-4 м/с хүртэл хурдтай лифтэнд 33%;
в/  4 м/с -ээс дээш хурдтай лифтэнд 25%
 
Харин 0,5 м/с хурдтай лифтэнд хурд нь хэвийн хэмжээнээсээ 15 хувь хүртэл хэтрээгүй ч гэсэн 0,7 м/с хүрвэл хурд хязгаарлагч нь баригчийг ажиллуулах ёстой. Эсрэг ачааны хурд хязгаарлагч нь эсрэг ачаа доошоо чиглэлтэй, хэвийн хурд нь 15% хэтэрсэн үед баригчийг ажиллуулахаар тохируулагдсан байна.
 
5.7.2.     Бүхээгийн /эсрэг ачаа/ хэвийн хурдтай явах үед баригч болон хурд хязгаарлагч нь найдвартай ажиллаж байгааг шалгах хэрэгслийг хурд хязгаарлагчид тоноглох ёстой.
 
Хурд хязгаарлагч нь зөвхөн ган татлага ба ажлын дамрын хооронд үүсэх үрэлтийн хүчний үйлчлэлээр баригчийг ажиллуулдаг хийцтэй бол бүхээгийг хэвийн хурдтай явах үед хурд хязгаарлагчийн ган татлага ба ажлын дамрын хооронд үүсэх үрэлтийн хүчний найдвартай  эсэхийг шалгах хэрэгсэлтэй байвал зохино.
 
5.7.3.     Тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулгатай лифтний хурд хязгаарлагчийн эргэлтийн давтамж нь таслагчаар хянагдаж байх ёстой.
 
5.7.4.     Эсрэг ачааны баригчийн төхөөрөмж нь цахилгаанаар хянагддаггүй бол түүнийг ажиллуулж байгаа хурд хязгаарлагч нь цахилгаан таслагчаар хянагдана.
 
5.7.5.     Хурд хязгаарлагчийн ган татлага нь тусгай ачаагаар доош татагдсан байна. Ачаа бүхий хурд хязгаарлагчийн доод эд анги нь таслагчтай байна.
 
5.7.6.     Хурд хязгаарлагч нь үйлдвэрийн пайз, лац, ломботой байна.
 
5.7.7.     Хурд хязгаарлагчийг машин өрөөнд, хонгилд бүхээг дээр болон эсрэг ачаан дээр байрлуулж болно. Энэ байрлалууд нь түүнд техникийн үйлчилгээ хийх боломжтой байна.
 
5.8.     Зөөлөвч ба тулгуур
 
5.8.1.     Лифтний хонгилын ёроолд бүхээг ба эсрэг ачааны доор /түвшин хэтэрсэн тохиолдолд/ тэдний эрчийг бууруулах, зогсоох зориулалттай зөөлөвч тулгуурыг байрлуулна. Тэдгээр зөөлөвчүүд нь тусгай бэхлэгдсэн хатуу суурин тулгуур дээр байрлана. Лифтний хэвийн хурд нь 0,3 м/с-оос ихгүй байвал түүнд хатуу тулгуур хийж өгнө.
 
5.8.2.     Зөөлөвч ба тулгуур нь ачаатай бүхээгээс юмуу тодорхой хурдтай эсрэг ачаанаас үзүүлэх хүчийг тэсвэрлэх чадвартай байхаар тооцоолон хийгдэнэ.
 
5.8.3.     Шингэнт тулгуур нь ямар ч хэвийн хурдтай лифтэнд тавигдаж болно. 1 м/с-ээс бага хэвийн хурдтай лифтэнд хатуу тулгуурыг тавьж болно.
 
5.8.4.     Лифтний хэвийн даацаас 10% хэтэрсэн ачаатай юмуу хоосон бүхээг нь тулгуурт үйлчлэхэд удаашралт нь 25 м/с2-аас ихгүй байна.
 
5.8.5.     Бүхээг доошоо явах үеийн хурд нь хэвийн хэмжээнээс 15 хувиар ихсэх үед бүхээг нь 9.81 м/с2 удаашралттай тоормослох ажиллагааг гүйцэтгэнэ.
 
5.8.6.     Лифтийг хурд хязгаарлах аваарын төхөөрөмжөөр тоноглосон бол шингэнт тулгуурын плунжерийн бүтэн явалтыг 6.3.25 зааснаар багасгаж болно.
 
5.8.7.     Шингэний тулгуур нь шингэний түвшинг тодорхойлох заагчтай байна. Шилэн заагч байхыг зөвшөөрөхгүй.
 
5.8.8.     Шингэнт тулгуур нь бүх техникийн өгөгдөхүүнийг заасан таблицтай байна.
 
5.8.9.     Тулгуур бүр түүнийг бэлтгэсэн үйлдвэрийн туршилтад орсон байна.
 
5.8.10.      Шингэнт тулгуурыг үйлдвэрлэгдсэн завод нь туршсан байх ба туршилтын дүнг лифтний паспорт дахь журналд тэмдэглэсэн байна.
 
5.8.11.      Бүхээг болон эсрэг ачааг хосолсон баригчийн төхөөрөмжөөр тоноглосон бол уг төхөөрөмжийг тулгуурын оронд ашиглаж болно. Ийм нөхцөлд хонгилын худагт хатуу тулгуурыг байрлуулна.
 
5.9.     Ган татлага
 
5.9.1.     Бүхээг, эсрэг ачаа нь ган татлагаар холбогдсон байна.
 
Бүхээг, эсрэг ачааг хүчний хавтгай ба дамжуулгын дугуйтай гинжинд зүүж болно.
 
5.9.2.     Лифтэнд хэрэглэх ган татлага нь улсын стандартын шаардлагын дагуу шалгаж туршсан үйлдвэрийн гэрчилгээтэй байх ёстой.
 
5.9.3.     Бүхээг, эсрэг ачааны зүүлтний ган татлага нь ижил хийцтэй, адил голчтой байх ёстой.
 
5.9.4.     Лифтэнд залгаатай ган татлага хэрэглэхийг хориглоно.
 
5.9.5.     Ган таталтын канатын голч нь дор дурдсан хэмжээнээс багагүй байна:
1.Хүн зөөврийн лифтэнд 8 мм
2.Хүн зөөвөрлөдөггүй лифтэнд 6 мм
3.Хурд хязгаарлагчийн эд ангид хэрэглэгдэж буй ган татлагын голч нь 6 мм-ээс багагүй байна.
 
5.9.6.     Бүхээг, эсрэг ачааны зүүлтүүрт хэрэглэгдэх ган татлагын тоог хүснэгт № 5-аас сонгож авна.
 
Лифтний зориулалт
Лебедкийн төрөл
Барабантай
Татлага хөтлөх хүрдтэй
1
Хүн зөөврийн
2
3
2
Бага ачааныхаас бусад хүн зөөврийн бус
2
2
3
Бага ачааны
1
1
 
 
5.9.7.     Лебедкаар дамжихгүйгээр чиглүүлэгч блокоор эсрэг ачааг бүхээгтэй холбох үед, эсрэг ачааг зүүх ган татлага нь хоёроос доошгүй байна. Бага ачааны лифтний эсрэг ачааг нэг ган татлагад зүүж болно.
 
5.9.8.     Бүхээг ба эсрэг ачааг 2 буюу түүнээс дээш гинжээр зүүж болно.
 
5.9.9.     Ган утастай татлагыг доорхи томьёогоор тооцоолсон байх ёстой.
 
P/S >К
 
К - бат-бэхийн нөөцийн итгэлцүүр /6-р хүснэгтээс авна
Р - Татлагын тасрах хүчний хэмжээ /Н/
 
Уг хэмжээ нь чанарын гэрчилгээнд бичээстэй байна. Хэрвээ гэрчилгээнд нижгээд утасны тасрах хүчийг бичсэн байвал "Р" холбогдлын өгөгдсөн хүчийг 0.85 итгэлцүүрээр үржүүлж гаргана.
 
S - Ган татлагын салааны тооцоот таталтын хүч /Н/
 
Хүснэгт № 6
 
Лебедкийн төрөл
Татлага хөтлөх хүрд ба барабан дээрх шугаман хүрд /бүхээгийн хэвийн хурдны үед м/с
Бат бөхийн нөөцийн итгэлцүүр К
Лифтний зориулалт
Хүн зөөврийн зориулалттай
Хүн зөөврийн бус
Барабантай, татлага хөтлөх хүрдтэй
0,63 хүртэл
9
8
1 хүртэл
12
10
1-2
13
11
2-4
14
12
4-өөс дээш
15
13
 
            Бүхээгийн ган татлагын нэг салааны тооцоот таталтыг олохдоо дараах томьёог ашиглана.
 
 
Эсрэг ачааны татлагад:
 
 
 
Q - лифтний хэвийн даац /кг/
Gk - бүхээгийн жин /кг/
Gn - эсрэг ачааны жин /кг/
G± - барабан, татлага хөтлөх хүрд буюу дамраас хамгийн доод цэгтээ байгаа бүхээгийн бэхэлгээ хүртэлх татлагын жин /кг/
 
GH - тэнцвэрийг сайжруулах татлагыг татах байгууламжийн жин /кг/
n - бүхээг буюу эсрэг ачаа зүүх татлагын тоо буюу түүний салааны тоо
S - 9.81 м/с2 чөлөөт уналтын хурдатгал м/с2
 
6. Лифтний цахилгааны хэсэг
 
6.1.     Ерөнхий шаардлага
 
6.1.1.     Цахилгаан төхөөрөмж, цахилгааны утаснуудын техникийн үзүүлэлтүүд, тэдгээрийн хийц нь лифтний тэжээлийн гүйдэл ба хүчдэлд тохирсон, мөн лифтний ашиглалт, хадгалалт, зөөвөрлөлтөд зохицсон байна.
 
6.1.2.     Тэжээлийн эх үүсвэрээс хүчдэлийг машины өрөөнд оруулахдаа лифт тус бүрт тоноглогдсон гар удирдлагатай оролтын төхөөрөмжөөр гүйцэтгэнэ.
 
Ерөнхий машины өрөөнд хоёр ба түүнээс илүү лифтүүд байрласан байвал энэ өрөөнд хоёроос доошгүй тэжээлийн шугам оруулна.
 
Хэрвээ машины өрөө байхгүй тохиолдолд цахилгааны хангалтыг оролтын төхөөрөмж байрласан өрөөнд өгнө.
 
Лифтний цахилгааны тоног төхөөрөмж ба цахилгаан хангамж нь "Цахилгаан байгууламжийг төхөөрөмжлөх дүрэм"-ийн шаардлагыг хангах ёстой.
 
6.1.3.     Цахилгаан төхөөрөмжүүдийг өөр өрөөнүүдэд байрлуулсан тохиолдолд лифтийг салгах үл буцах салгуур байх ёстой.
 
6.1.4.     Оролтын төхөөрөмж нь лифтийг ачаалалтай ба ачаалалгүй ямар ч үед хүчдэлийг салгахаар тооцоологдсон байна.
 
Ачаалал нь 2А-с илүүгүй болон ачаалалгүй хүчдэлийг салгах оролтын төхөөрөмжийг хэрэглэх тохиолдолд ачаалалтай үед шугамын сэлгээ хийхээр тооцоологдсон удирдлагын ба хүчний шугамын нэмэлт салгуур байх ёстой.
 
Алсын зайнаас салгах оролтын төхөөрөмжийн дамжуулгаар нэмж тоноглосон байж болох бөгөөд оролтын төхөөрөмжийг алсын зайнаас залгахыг хориглоно.
 
Энэ үед дараах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна:
 
а/Оролтын төхөөрөмж нь цахилгааны шугамыг ачаалалтайгаар тасалж байхаар тооцоологдсон;
 
б/Алсын зайны салгуур нь өөрөө үл буцаж байх;
 
в/Оролтын төхөөрөмжийн алсын зайны салгуур бүрийн ойролцоо "Залгасан", "Салгасан" байдлын дохиолол заавал байх;
 
г/Алсын зайны салгуурт гадны хүн орохооргүй байх.
 
6.1.5.     Автомат салгуур нь гар дамжуулгатай бол оролтын төхөөрөмж маягаар ашиглаж болох ба энэ үед түүнийг зөвхөн гараар залгадаг байх ёстой.
 
6.1.6.     Оролтын төхөөрөмж нь:
-      Машины ба блокийн өрөө, хонгилын гэрэлтүүлгийн;
-      Бүхээгийн гэрэлтүүлгийн;
-      Бүхээгийн салхивчийн;
-      Бүхээгээс үйлчлэгч ажилчдыг дуудах;
-      Бүхээгээс хоёр талын дуудлагын;
-Засварын дуудлагын шугамуудаас бусад цахилгааны шугамын хүчдэлийг салгаж, тэжээлийн бүх фазыг тасална.
 
Энэ нөхцөлд дээр заагдсан шугамыг салгахад зориулж машины өрөөнд байрлуулсан тусгай салгуурууд байх ба, машины өрөөгүй нөхцөлд тэдгээрийг цоожтой шүүгээнд байрлуулна.
 
Хэрвээ хүчний ба удирдлагын хэлхээг салгах нэмэгдэл салгуурууд суурилагдсан байвал бүхээгийн гэрэлтүүлэг ба салхивчийн хэлхээ, бүхээгээс үйлчлэх ажилчдыг дуудах, засварын холбоо ба бүхээгээс, хоёр талын дуудлагын холбоог оролтын төхөөрөмжийн доороос залгаж болно.
 
Энэ нөхцөлд оролтын төхөөрөмжийг алсын зайнаас салгах дамжуулгаар тоноглож болохгүй бөгөөд мөн автомат салгуурыг оролтын төхөөрөмж маягаар ашиглаж болохгүй.
 
Бүхээгийн туслах гэрэлтүүлгийн хэлхээ, үйлчлэх ажилчныг кабинаас дуудах, кабинаас хоёр талын дуудлагын холбоо ба засварын холбоог барилга байгууламжийн бусад цахилгааны шугамд холбож болно.
 
6.1.7.     Аль нэгэн зогсоолын /ачаалах/ талбай дээр залгаатай оролтын төхөөрөмжийн үед хүчний ба удирдлагын хэлхээг залгах ба салгах алсын удирдлагын салгуурыг төхөөрөмжилж болох бөгөөд энэ үед бүхээгт хүмүүс байх үед цахилгааны хэлхээ тасрахгүй байх, гадна хүмүүс энэ салгуурт хүрэхээргүй нөхцөл хангагдсан байх ёстой.
 
6.1.8.     Хүчний цахилгаан хэлхээний хүчдэл нь:
-    Машины өрөөнд 660В-оос ихгүй хүчдэлтэй байх;
-      Бүхээг, хонгил, зогсоолын /ачааллын/ талбай, машины өрөөгүй үед цахилгааны төхөөрөмжийг суурилуулсан талбайд 50 Гц давтамжтай хувьсах, гүйдэл 415 В-оос ихгүй, 60 Гц давтамжтай хувьсах гүйдэл 440 Вольтоос ихгүй, тогтмол /шулуутгасан/ гүйдэл 460 В-оос ихгүй байна.
 
Удирдлагын ба гэрэлтүүлэг, дохиоллын хэлхээний хүчдэл нь 254 В-оос ихгүй байна.
 
6.1.9.     Зөөврийн гэрэлтүүлгийн хүчдэл 42 В-оос ихгүй байна.
 
            Хүчдэлийг бууруулахад автотрансформатор буюу потенциометр ашиглахыг хориглоно.
 
6.1.10.      Удирдлага, гэрэлтүүлэг, дохиоллын хэлхээний тэжээлд шугамын фазын ба ноолийн утсыг ашиглаж болно.
 
Фаз ба ноолийн утсыг ашиглах үед тэдгээрийн хооронд 254В-оос ихгүй байна.
 
6.1.11.      Фазын хүчдэлд залгагдаж байгаа хэлхээ аюулгүй ажиллагааны таслагчтай бол /контактор, реле, соронзон залгуур/ цахилгаан соронзон аппаратуудаас ороолтын нэг үзүүр нь ноолийн утастай шууд холбогдоно.
 
6.1.12.      Аюулгүй ажиллагааны таслагчтай хэлхээг бууруулагч трансформатороос хувьсах гүйдлээр тэжээх үед, трансформаторын хоёр дахь ороомгийн нэг гаргалгааг заавал газардуулна.
 
Энэ хэлхээнд байгаа цахилгаан соронзон аппаратуудын ороомгийн нэг гаргалгаа трансформаторын газардуулагч гаргалгаанд шууд холбогдоно.
 
6.1.13.      Аюулгүй ажиллагааны таслагчуудтай тогтмол гүйдлийн удирдлагын хэлхээг шулуутгагч төхөөрөмжөөр бууруулах трансформатороос тэжээх үед уг төхөөрөмжийн аль нэг туйлыг шулуутган хүчдэлийн талд газардуулна.
 
Энэ үед удирдлагын хэлхээний цахилгаан соронзон аппаратуудын ороомгийн нэг гаргалгааг газардуулсан туйлтай шууд холбоно.
 
Энэ нөхцөлд бууруулах трансформаторын хоёрдох ороомгийг газардуулахгүй.
 
6.1.14.      Хамгаалалтын газардуулаг ба нооллуулаг нь "ПУЭ"-ийн шаардлагыг хангах ёстой.
 
6.1.15.      Газардуулгийн утсанд гал хамгаалагч, контакт, түүний салгах элементүүд төхөөрөмжлөхийг хориглоно.
 
6.1.16.      Оролтын төхөөрөмж, машины блок, худагт суурилуулсан салгуурууд, мөн цахилгаан хэлхээг салгах, залгах алсын удирдлагын салгуурууд гэх мэт гар удирдлагатай салгуурын гүйдэл дамжуулах хэсгүүд нь хэрвээ хүчдэл нь хувьсах гүйдлийнх бол 42В-оос ихгүй, тогтмол гүйдлийн бол 60В-оос ихгүй үед санамсаргүйгээр шүргэхээс хамгаалсан байвал зохино.
 
6.2.           Цахилгаан дамжуулга
 
6.2.1       Лифтний цахилгаан дамжуулга дараах шаардлагыг хангах ёстой:
а/Тоормосны /цахилгаан, соронзон гэх мэт/ дамжуулгыг цахилгааны төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсэг их биелэх тохиолдолд уг дамжуулга өөрөө залгагдахгүй байх ба бүхээг зогссон үед механик тоормосны даралт өөрчлөгдөхгүй байх;
 
б/ 6.3.33 дугаар зүйлд заасны дагуу 0.1 м/с хэвийн хурдтай лифтний бүхээг нь 0.4 м/с ихгүй бага хурдаар явуулах боломжийг хангасан байх;
 
6.2.2       Цахилгаан хөдөлгүүрийг шугамаас шууд тэжээх үед хувьсах гүйдлийн цахилгаан дамжуулга нь дараах шаардлагуудыг хангах ёстой.
 
а/Цахилгаан хөдөлгүүрийг залгах мөчид механик тоормос салдаг байх;
б/Цахилгаан хөдөлгүүрийг зогсоох үед механик тоормос барьж байх;
в/Аль нэг нь төгсгөлийн унтраалга байж болох бие биеэс үл хамаарах хоёр цахилгаан соронзон аппаратаар, цахилгаан хөдөлгүүрийн үндсэн гүйдлийн хэлхээ тасарч байх;
 
6.2.3       Удирдлагатай хувьсгуураас цахилгаан хөдөлгүүрийг тэжээх үед хувьсах гүйдлийн цахилгаан дамжуулга нь дараах шаардлагуудыг хангах ёстой:
 
а/Механик тоормосны салалт нь зөвхөн бүхээгийг тогтоон барьж чадах моментыг хангасан хөдөлгүүрийн гүйдлийн хэмжээний үед ажиллах;
б/Цахилгаан хөдөлгүүрийг зогсоох үед механик тоормос барьдаг байх;
в/Цахилгаан хөдөлгүүрийн ерөнхий гүйдлийн хэлхээ бие биеэсээ үл хамаарах хоёр цахилгаан соронзон аппаратуудаар салдаг байх, аль нэг цахилгаан соронзон аппаратын салах үед хувьсгуураас цахилгаан хөдөлгүүрт очих энерги нэгэн зэрэг бүрэн тасарч байх нөхцөлд бүх фазууд нь нэгэн зэрэг контактаар салахаар байх;
 
г/Лифт зогссон үед цахилгаан хөдөлгүүр лүү очих энерги тасрахгүй байх эсвэл эхлэн явуулах, зогсоох ба хэвийн хурдтай үед хувьсгуур цахилгаан хөдөлгүүр лүү энерги дамжуулахгүй байх болон хувьсгуур гэмтэлтэй тохиолдолд цахилгаан хөдөлгүүр салдаг байх;
 
6.2.4       Удирдлагатай хувьсгуураас цахилгаан хөдөлгүүрийг тэжээх үед тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулга нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
 
а/Механик тоормосны салалт нь зөвхөн бүхээгийг тогтоон барьж чадах моментыг хангасан хөдөлгүүрийн гүйдлийн хэмжээний үед ажиллах;
б/Бүхээгийн зогсолт болгонд механик тоормос барьж байх;
 
Хэрвээ бүхээгийг зогсоолын /ачаалах/ талбайд энэ дүрмийн 2.13-т заасан хязгаарт цахилгаан хөдөлгүүрийн моментоор зогсох түвшинд барьж чадаж байвал механик тоормосоор барихгүй байж болно.
в/Бүхээг зогсоолын /ачааллын/ талбайн түвшинд байрласан үед механик тоормос гэмтсэн тохиолдолд цахилгаан хөдөлгүүр ба хувьсгуур нь залгаатай байж бүхээгийг зогсоолын /ачааллын/ түвшинд барьж /цахилгаан тоормослол/ байх;
 
Хэрвээ лифтний лебедка нь энэ дүрмийн 5.3.15-д заасан үл хамаарах хоёр тоормостой буюу нэг тоормосны үл хамаарах хоёр системтэй бол цахилгаан тоормослол шаардагдахгүй байх;
 
г/Бүхээг хөдөлгөөнд орж байх үед аюулгүй ажиллагааны таслагч ажиллавал, хувьсгуур тасарч цахилгаан хөдөлгүүрийн цахилгаан тоормослол гүйдэлгүй болж, механик тоормослол барьж байх;
 
Механик тоормос гэмтэлтэй үед цахилгаан хөдөлгүүрийн хурд саарч цаашид зогсолт хийн бүхээгийг зогсоолын /ачааллын/ талбайд хөдөлгүүрийн моментоор барина.
 
Энэ үед хаалгануудын автомат дамжуулга салах ёстой бөгөөд цаашид гэмтлийг арилгатал лифтний үйл ажиллагаа зогсоно.
 
Хэрвээ лифтний лебедка үл хамаарах хоёр тоормос буюу нэг тоормосны үл хамаарах xоёp системээр тоноглогдсон байвал дээр заагдсан цахилгаан дамжуулгын горим /хурдын сааралт ба цаашдын зогсолт/ шаардагдахгүй.
 
д/Лифтний цахилгаан хөдөлгүүрийн тэжээлийн хувьсгуурыг цахилгаан схемийн дагуу алсаас салгадаг байхаар тооцоологдсон бол ийм сонголтыг заавал механик тоормос барьсны дараа гүйцэтгэгдэхээр тохируулсан байх;
 
е/Цахилгаан хөдөлгүүрийн өдөөгчийн хэлхээ тасрах тохиолдолд хөдөлгүүрийн өөрийн хүчдэл автоматаар таслагдаж механик тоормос барьдаг байх;
ж/Хэрвээ цахилгаан дамжуулгын систем нь бүхээгийг зогсоолын талбайн түвшинд цахилгаан хөдөлгүүрийн моментоор барьж байхаар тооцоологдсон байвал цахилгаан хөдөлгүүр ба хувьсгуурын хооронд гал хамгаалагч, унтраалга буюу бусад таслах байгууламж тавихыг хориглоно.
 
6.3.           Удирдлагын систем ба хэлбэрүүд
 
6.3.1       Лифт нь дотроос, гаднаас буюу хавсаргасан удирдлагын хэлбэрүүдтэй байх ба удирдлага нь товчлуурт ба хөшүүргийн байж болно. /Хөшүүргийг зөвхөн дотроос удирдахад хэрэглэнэ/
 
6.3.2       Удирдлагын мэдээлэл өгөхийн тулд цахилгаан механик, электрон герконы гэх мэт элементүүд ашигласан аппарат /төхөөрөмж/ хэрэглэнэ.
 
Бүхээг дотор удирдлагын мэдээлэл өгөх аппарат нь хаалганы ойролцоо байрлана.
 
6.3.3       Удирдлагын хөшүүрэгт аппаратыг зөвхөн бүхээгээс лифтийг удирдан ажиллуулах зориулалтаар хэрэглэнэ.
 
Хөшүүрэгт аппарат нь лифтийг удирдан ажиллуулах үйлдэл дуусмагц хөшүүрэг автоматаар буцаж анхны байдалдаа орох ёстой.
 
Энэ үед цахилгаан хөдөлгүүр зогсох буюу эсвэл түүний хурд саарна.
 
Сүүлийн тохиолдолд бүхээг дотор "зогс" товчлуур байрлуулна. Хөшүүрэгт удирдлагын үед бүхээг дээд /доод/ зогсоолд автоматаар зогсдог байх ёстой.
 
Үүний тулд хонгилд хөшүүрэгт аппаратын контактын системийг албаар буцаах тусгай тулгууруудыг байрлуулж болох ба энэ үед цахилгаан хөдөлгүүр зогсоно.
 
6.3.4 Лифтний удирдлагын товчлуурт аппарат нь /дуудлагын товчлуурт аппаратаас бусад/ "Зогс" гэсэн товчлууртай байна.
 
Уг товчлуур нь удирдлагын аппаратын гадна хажууд нь байрлаж болно.
 
Автомат дамжуулгатай хаалгатай хүн зөөврийн лифтэнд "Зогс" товчлуурыг тоноглохгүй байж болох ба энэ үед товчлуурын аппарат нь "хаалга" гэсэн товчлууртай байна.
 
Лифтний гадна удирдлагын үед зөвхөн ачаалах талбайд очих үйлдэлтэй "Зогс" товчлуур байж болох бөгөөд уг товчлуурыг машины ерөөнд буюу эсвэл хаалттай шүүгээнд байрлуулна.
 
Бүхээг зөвхөн товчлуурыг дараастай нөхцөлд хөдөлгөөнд ордог бол "Зогс" товчлуурыг байрлуулахгүй.
 
6.3.5       Байнгын лифтчинтэй ажилладаг хүн зөөврийн, ачааны ба эмнэлгийн лифт нь зөвхөн дотроос удирдлагатай байна.
 
6.3.6       Бие даан ажилладаг хүн зөөврийн лифт нь хавсарсан удирдлагатай байна.
 
6.3.7       Ачааны лифт нь дотроос, гаднаас ба хавсарсан удирдлагатай байж болно.
 
6.3.8       Эмнэлгийн лифт нь дотор ба хавсарсан удирдлагатай байж болно.
 
6.3.9       Бага ачааны ба задгай зогсоолт лифт нь зөвхөн гадна удирдлагатай байна.
 
6.3.10  Хүн зөөврийн лифт хавсарсан удирдлагатай байвал; зогсоолын талбайнууд дээр дуудлагын товчлуурууд байрлуулна.
 
6.3.11  Хавсарсан удирдлагатай үед зорчигч бүхий бүхээгийг дуудахдаа зөвхөн хаалга хаалттай үед бүхээг хөдөлгөөнд орж байх удирдлагын системийг хэрэглэнэ.
 
Энэ үед зогсоолын талбайгаас өгсөн мэдээллээр бүхээг хөдөлгөөнд орохдоо зорчигч 5 секундын дотор товчлуурыг дараагүй нөхцөлд бүхээг хөдөлнө.
 
6.3.12        Хавсарсан удирдлагатай лифтний хоосон бүхээгийг хаалга нь нээлттэй үед дуудах боломжтой хийж болно. Гэхдээ уг бүхээг дотор 15 кг-аас дээш жинтэй ачаа буюу хүн байхыг урьдчилан хянах системтэйгээр тоноглоно. Тэрчлэн бүхээгт хүн байгаа үедээ ямар нэг байдлаар шалыг чөлөөлсөн нөхцөлд хаалга нь нээлттэй бүхээг дуудлага авах боломжгүй байх ёстой.
 
Ийм лифтний зогсоолын талбайнуудад доорхи нөхцөлд ажиллах "завгүй " /занято/ гэсэн гэрлэн дохиог байрлуулна:
 
-      Бүхээгт хүн буюу 15 кг-аас дээш жинтэй ачаа байх;
-      Машины өрөөнөөс удирдах үед;
-      Бүхээгийн оройгоос удирдах үед;
-      Хонгилын аль нэгэн хаалга нээлттэй үед бүхээг хөдөлгөөнд орох үед.
 
Харин цуглуулгат удирдлагын системтэй лифтэнд "завгүй" гэрлэн дохиог байрлуулахгүй байж болно. Ийм лифт нь дуудлага хүлээж авсан дохиололтой байна.
 
6.3.13        "3авгүй" дохиог дуудлагын аппарат буюу шууд түүний ойролцоо байрлуулна.
 
6.3.14        Дотор удирдлагатай лифтэнд зогсоолын талбайгаас дуудах дохиоллыг бүхээгт байрлуулна.
 
6.3.15        Ачааны ба бага ачааны лифтний гадна удирдлага нь нэг буюу хэд хэдэн, эсвэл бүх ачааллын талбайгаас байж болно.
 
Хэрэв нэг талбайгаас удирддаг бол бусад талбайгаас удирдах дохиоллыг бүхээгт байрлуулна.
 
6.3.16        Задгай зогсоолт лифтний гадна удирдлагыг хонгилын нээлхийн ойролцоо талбайгаас гүйцэтгэнэ. Энэ талбайд доод ачааллын талбайгаас бүхээг дуудах дохиолол байрлуулна.
 
Задгай зогсоолт лифтний удирдлагын товчлуурт аппаратыг бүхээг хонгилоос гарах нээлхийн дэргэд хаалттай шүүгээнд байрлуулна.
 
6.3.17        Хавсарсан удирдлагатай ачааны лифтэнд зогсоолын /ачааллын/ талбайнуудаас доорх мэдээллийг өгнө. Үүнд:
 
-      Бүхээгийг зөвхөн тухайн талбайд дуудах;
-      Бүхээгийг дуудах буюу бусад талбай руу явуулах;
Энэ нөхцөлд удирдлагын мэдээлэл олох төхөөрөмж нь нэг буюу хэд хэдэн эсвэл бүх зогсоолын /ачааллын/ талбайд байрлаж болно.
 
Нэг талбайгаас удирдах үед бүхээгийг талбай болгоноос дуудах дохиолол байна.
 
6.3.18        Бүхээгийг дуудах ба бусад талбай руу явуулах удирдлагын мэдээлэл өгдөг хавсарсан удирдлагатай ачааны лифт, мөн зогсоолын /ачааллын/ талбайгаас удирддаг гадна удирдлагатай ачааны, бага ачааны ба задгай зогсоолт лифтүүдэд "завгүй" гэсэн дохионы төхөөрөмж байрлуулна.
 
"Завгүй" дохио нь дараах нөхцөлд гэрэлтэж дохио өгч байна:
а/Ачааны лифтэнд хонгилын аль нэг хаалга нээлттэй буюу машины өрөөнөөс удирдах болон бүхээгийн оройгоос удирдах үед;
 
б/Задгай зогсоолт лифтэнд - хонгилын аль нэг хаалга ба нээлхий нээлттэй буюу машины өрөөнөөс удирдах ба бүхээг хөдөлгөөнд орох үед;
 
в/Бага ачааны лифтэнд - бүхээг хөдөлгөөнд орж байх үе ба хонгилын аль нэг хаалга нээлттэй үед;
 
6.3.19        Бие даан ашигладаггүй хавсарсан удирдлагатай ачааны лифтэнд бүхээгээс удирдах буюу талбайгаас удирдах удирдлагад эсрэг шилжүүлэх сэлгэн залгуур тавина.
 
6.3.20        Лифт нь ганцаарчилсан ба группийн удирдлагатай байж болно.
 
Орон сууцны ба олон нийтийн барилга байгууламжид адил хэвийн хурдтай, адил давхруудыг үйлчилдэг, бие биедээ ойрхон байрласан лифтүүдэд группийн удирдлага тавина.
 
6.3.21        Лифтний удирдлагын систем нь дараах шаардлагыг хангасан байна:
 
а/Лифтний цахилгаан хангамж тасрахад цахилгаан хөдөлгүүр зогсохын хамт удирдлагын хэлхээ тасархуйц байх;
-  Цахилгаан хангамжийг сэргээсний дараа, мөн лифтний бүхээг давхруудын хооронд зогссоны дараа ба зогссон шалтгааныг арилгасны дараа;
-  Ганцаарчилсан удирдлагатай лифтэнд удирдлагын шинэ мэдээлэл өгсний дараа;
- Группийн удирдлагатай лифтэнд шинэ мэдээлэл өгсөн буюу түрүүчийн дуудлага бүртгэгдсэний дараа тус тус бүхээг хөдөлгөөнд орж байхаар зохицуулагдана.
 
Эдгээр бүх нөхцөлүүдэд бүхээгийн хөдөлгөөн зөвхөн хонгилын ба бүхээгийн хаалганууд хаалттай үед явагдана.
 
Гараар нээж, хаадаг бүхээгийн хаалгатай лифтэнд, бүхээгтээ хүнтэй лифтийг зөвхөн бүхээг дотроос удирдан явуулна.
б/Цуглуулгат удирдлагатай лифтний бүхээг зогсоолын /ачааллын/ талбайгаас ажлын тоормослолтын зайнаас бага хэмжээнд байх үед бүхээгээс буюу зогсоолын /ачааллын/ талбайгаас зогсоох боломжгүй байх;
 
в/Цахилгаан хөдөлгүүрийг салгах ба механик тоормос залгах аппаратуудын цахилгаан контакт, тэрчлэн аюулгүй ажиллагааны таслагчийн цахилгааны контактууд зөвхөн цахилгаан хэлхээг салгах байдлаар ажиллах;
 
г/Лифтний ажлын үед ба гаднаас орж ирж байгаа индукцийн ба багтаамжийн шуугиан нь аюулгүй ажиллагааны таслагчуудыг хуурамчаар ажиллахгүйгээр хийгдсэн байх.
 
6.3.22        Цуглуулгат удирдлагатай лифтнээс бусад лифтний удирдлагын систем нь урьд өгөгдсөн дуудлагыг биелүүлэх ажиллагаа дуусахаас өмнө /"Зогс" мэдээлэл өгснөөс бусад/ шинэ дуудлагыг биелүүлж эхлэх боломжгүйгээр хийгдсэн байх;
 
6.3.23        Задгай зогсоолт лифтний удирдлагын систем нь хонгилын нээлхийн ба түгжээний хаалтын таслагчийн контакт.саланги үед бүхээг хөдөлгөөнд орох боломжгүй байна.
 
6.3.24        1,6 м/сек ба түүнээс дээш хэвийн хурдтай лифтний удирдлагын систем нь дээд. доод зогсоолын /ачааллын/ талбайн өмнө бүхээгийн ажлын хурдны сааралт орлох урьдчилсан удаашралтыг хангасан байх ёстой.
 
6.3.25        Энэ дүрмийн 5.8.5-д заасан шаардлагад нийцсэн багасгасан явалттай бүлүүр /плунжер/-тэй тулгуур хэрэглэсэн лифтний удирдлагын системд бүхээг дээд доод зогсоолын /ачааллын/ талбайд ойртох үед хурд хязгаарлах аваарын төхөөрөмжтэй байна.
 
Төхөөрөмж нь хэрвээ эдгээр талбайнуудад бүхээг ойртох үедээ ажлын ба урьдчилсан удаашралт нь тооцоолсон хурдны сааралтыг хангахгүй үед хурдыг сааруулах ёстой.
 
Хурд хязгаарлагч аваарын төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байна:       .
а/Ажлын удаашралтын төхөөрөмжөөс хамааралгүй ажилладаг байх;
б/Тулгуурт хүрэх үед бүхээгийн хөдөлгөөний хурд Vb/1.15 хүртэл саарах;
 
Vb- тулгуурын тооцоолсон хурд.
 
в/Хурдны сааралт 9.81 м/сек2 -аас ихгүй байх;
 
6.3.26        Бүхээгтээ хаалттай хаалгатай /3.6 зүйл/ лифтний удирдлагын систем нь хаалттай хаалгыг нээлттэй нөхцөлд дараах шаардлагуудыг хангасан нөхцөлд ажиллах боломжтой байна:
а/Лифтийг энэ нөхцөлд зөвхөн үйлчлэгч ажилчин ажиллуулж байх;
б/Зогсоолын /ачааллын/ талбайд суурилуулсан дуудлагын товчлуураас удирдлагын мэдээлэл ирэхгүй байх нөхцөлийг хангасан байх;
в/Хаалганы түгжээний таслагчийн контакт залгаастай байх;
 
Нээлттэй хаалгатай ажиллах горимд шилжээгүй лифтний хаалганы. хаалтыг нээгээд хаасан тохиолдолд машины өрөөнд сэлгэн залгалт хийгээгүй бол дуудлага ба мэдээллийн удирдлага өгөгдөхгүй байх;
 
6.3.27        Группийн удирдлагын системтэй хүн зөөврийн ба эмнэлгийн лифтүүд дараах боломжийг хангасан байна:
 
-   Бусад лифтний хэвийн ажлыг зөрчихгүйгээр нэг буюу хэсэг лифтийг зогсоодог байх;
-  Засварт зогссон лифтний бүх цахилгаан төхөөрөмжөөс хүчдэлийг бүрэн салгадаг байх;
 
-Лифт тус бүрийн элементүүд цахилгааны хувьд хоорондоо холбогдсон хэлхээний группийн элементүүдээс хүчдэлийг бүрэн салгаж болохгүй тохиолдолд хувьсах гүйдлийн 42В-оос дээш хүчдэлтэй, тогтмол гүйдлийн 60В-оос дээш хүчдэлтэй нээлттэй гүйдэл дамжуулах хэсгүүд нь хаалт хамгаалалттай, урьдчилан сэргийлэх санамж бичигтэй байна.
 
6.3.28        Группийн удирдлагатай үед зогсоолын талбайнуудад бүхээг зогсоолын талбайд ойртох ба цааш хөдөлгөөн үйлдэх чиглэлийг заах дохиололтой байна.
 
6.3.29        Дараах нөхцөлд цахилгаан хөдөлгүүр салах, механик тоормос барих, бүхээг зогсох үйл ажиллагаа явагдаж байвал зохино.
 
а/Цахилгаан хөдөлгүүрийн дулааны хэт ачааллын үед;
б/Хүчний ба удирдлагын хэлхээнд богино залгалт үүсэх үед;
в/Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн сэргээлтгүй болсон үед;
 г/Аюулгүй ажиллагааны таслагчууд ажилласан үед;
 
6.3.30        Хурд хязгаарлагч тулгуур, баригчийн таслагчууд, төгсгөлийн унтраалгууд ажилласны дараа ба эдгээр таслагчуудын контактуудыг тусгай сэлгэн салгагчийн контактуудаар холбосны дараа бүхээгийг цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар хөдөлгөж болох бөгөөд энэ үед дараах нөхцөл бүрдсэн байна:
 
а/Удирдлагыг зөвхөн машины өрөөнөөс явуулах ба машины өрөөгүй үед хаалттай шүүгээнээс явуулах;
 
Энэ үед шүүгээ ба машины өрөөний гадна байрлуулсан аппаратуудаас удирдах боломжгүй байлгах /"зогс" товчлуур хамаарахгүй/
 
б/Холбох, сэлгэн залгуурыг машины өрөө буюу хаалттай шүүгээнд байрлуулах;
в/Бүхээгийн хурд 0.71 м/сек-ээс илүүгүй байх;
г/Бүхээг хонгилын доод хэсэгт байх үед ажилласан бүхээгтэй холбоотой баригч, тулгууруудын таслагчууд ба төгсгөлийн унтраалгуудын контактуудыг холбосон үед бүхээг зөвхөн дээшээ хөдөлж байх;
 
д/Бүхээг хонгилын дээд хэсэгт байрлаж байх үед эсрэг ачаатай холбоотой баригч, тулгууруудын таслагчууд, төгсгөлийн унтраалгуудын контактуудыг холбосон үед бүхээгийн хөдөлгөөн зөвхөн доошоо хөдөлж байх.
 
6.3.31        Хонгилын хаалганы хаалтын таслагч ба хаалганы автомат түгжээний таслагчийн контактыг тусгай төхөөрөмж /товчлуур, сэлгэн залгуур гэх мэт/-ийн контактуудаар холбосон үед цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар автоматаар нээгддэг хонгилын хаалгатай лифтний бүхээгийг "Үзлэг" /Ревизия/ горимоор хөдөлгөөнд оруулж болох бөгөөд энэ үед энэ дүрмийн 6.3.3-т заасан нөхцөлд доор дурдсан нэмэлтүүдийг тооцсон байна.
 
а/Бүхээгийн орой дээр нэмэлт товчлуур байрлуулна. Удирдлагыг зөвхөн бүхээгийн орой дээрээс нэмэлт товчлуурыг "Үзлэг" горимын товчлууртай зэрэг дарж явуулна.
 
б/Бүхээгийн хурд 0.4 м/сек-ээс илүүгүй байна.
 
6.3.32        Машины өрөөтэй лифт нь энэ өрөөнөөс удирдах төхөөрөмжтэй байна.
 
Машины өрөөнөөс удирдахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
 
а/"3огс" товчлуураас бусад машины өрөөний гадна байрласан бүх удирдлагын аппаратын ажиллагаа салгагдсан байх;
 
Энэ үед ачааллын талбайнууд байрлуулсан "Зогс" товчлуурын үйл ажиллагааг хязгаарлана.
 
б/"Автомат цоожны хөдөлгөөнт чөлөөлүүр /отводка/ лифтний автомат цоожийг онгойлгохгүйгээр байх;
 
в/Бүхээг ба хонгилын хаалгыг автоматаар онгойлгохгүй байх;
г/"3авгүй" гэсэн гэрлэн дохиотой лифтний дохио залгаатай байх;
 
Энэ дүрмийн 6.3.30-д зааснаас бусад тохиолдолд машины өрөөнөөс удирдах үед бүхээгийг явуулах ба түүний хөдөлгөөн нь зөвхөн аюулгүй ажиллагааны таслагчийн контакт залгаатай үед явагдана.
 
Машины өрөөнөөс удирдах үед бүхээгийг дээш, доош явуулах товчлуурууд ба "Зогс" товчлуурыг ашиглана.
 
Машины өрөөнөөс удирдах үед бүхээг дээд ба доод зогсоолын /ачааллын/ талбайнуудад автоматаар зогсож зогсолт болгоны дараа бүхээгийг зөвхөн удирдлагын шинээр өгсөн мэдээллийн тусламжтайгаар явуулна.
 
Эдгээр шаардлага нь мөн машины өрөөгүй, хаалттай шүүгээнээс удирддаг бага ачааны лифтний удирдлагаас хамаарна.
 
Хэрвээ бүхээгийг, контакторыг удирдах /реле гэх мэт/ аппаратын тусламжтайгаар явуулдаг бол бага ачааны лифтэнд машины өрөө, шүүгээнээс удирдах тусгай төхөөрөмж шаардагдахгүй бөгөөд энэ үед аюулгүй ажиллагааны таслагчийн контактууд залгаатай нөхцөлд бүхээг хөдөлнө.
 
6.3.33        Бага ачааны ба задгай зогсоолт лифтнээс бусад нь бүхээгийн оройгоос удирдах /"үзлэг" горим/ удирдлагатай байх ёстой.
 
Бүхээгийн оройгоос удирдах үеийн хурд 0.4 м/сек-ээс илүүгүй байх ба энэ үед нэг хурдтай хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүртэй лифтний дээш, доош явах хурд 0.71 м/сек-ээс илүүгүй байна.
 
Бүхээгийг дээш, доош явуулахын тулд товчлуурт удирдлагыг ашиглах ба бүхээгийн оройгоос удирдахад лифтний бүхээг хөдлөх боломжууд нь:
 
а/Зөвхөн товчлуур дараастай үед;
б/Энэ дүрмийн 6.3.31 -д зааснаас бусад тохиолдолд аюулгүй ажиллагааны таслагчуудын контакт залгаастай байх;
в/Удирдлагын бусад бүх аппаратууд салгагдсаны дараа;
г/Автомат цоожны хөдөлгөөнт чөлөөлүүр /отводка/ лифтний автомат цоожийг онгойлгохгүй байх нөхцөлийг хангах;
д/Хонгил ба бүхээгийн хаалга автоматаар онгойхгүй байх;
е/"3авгүй" гэсэн гэрлэн дохиотой лифтний дохио нь залгаатай байх;
 
6.3.34        Дотроос ба хавсарсан удирдлагатай лифтний бүхээгт, лифтэнд эвдрэл гарсан үед үйлчлэгч хүмүүсийг дуудах дуудлагын товчлуур байрлуулах ёстой.
 
Дуудлагын товчлуурын оронд хоёр талын ярианы /холбооны/ хэрэгсэл тавьж болно.
 
6.4.     Цахилгааны утаснууд
 
6.4.1.     Нэг лифтний хүчний, удирдлагын, гэрэлтүүлгийн, дохиоллын зэрэг хэлхээнүүдэд хөндийрүүлэгчтэй утаснуудыг, хэрвээ хүчдэл нь 460В-оос ихгүй буюу бүх утасны хөндийрүүлэгч нь хамгийн их хүчдэлд тооцоологдож хийгдсэн байвал тэдгээрийг нэг багцаар буюу нэг ган хоолойд сүвлэн угсарч болно.
 
6.4.2.     Цахилгаан машин ба аппаратуудад холбох төгсгөвч нь утас ба кабелийн хэлбэр, түүний хөндлөн огтлолд тохирсон байна.
 
6.4.3.     Бүх утас, кабель нь тэмдэглэгээтэй байна.
 
6.5.                       Гэрэлтүүлэг
 
6.5.1.     Бүхээг, хонгил, хонгилын худаг, машины ба блокийн өрөө, түүнд орох гарц, зогсоолын талбайнууд нь байнгын цахилгаан гэрэлтүүлэгтэй байна.
 
Бага ачааны лифтний худагт гэрэлтүүлэг шаардагдахгүй.
 
Гадна байгаа гэрэлтүүлэг нь хонгилын дотор талыг бүрэн гэрэлтүүлэх бололцоотой бол шилэн ба торон хашлагатай хонгилд гэрэлтүүлэг тавих шаардлагагүй.
 
Бүхээгнээс бусад төхөөрөмжүүдийн гэрэлтүүлгийг барилгын цахилгаан  сүлжээнээс тэжээнэ.
 
Лифтний бүхээг нь ажлын гэрэлтүүлэгтэй байх ба энэ дүрмийн 6.5.3-т заасан тохиолдолд туслах гэрэлтүүлэгтэй байна.
 
Бага ачааны лифтний бүхээг гэрэлтүүлэггүй байж болно.
 
6.5.2.     Гэрэлтүүлэг нь дараах хэмжээтэй байна:
 
а/Хүн зөөврийн зориулалттай лифтний бүхээг, машины өрөө, талбайнуудад улайсах чийдэнтэй бол - 30 ЛК, өдрийн гэрэлтэй бол – 75 ЛК
б/Хүн зөөвөрлөдөггүй лифтэнд улайсах чийдэнтэй бол - 20 ЛК, өдрийн гэрэлтэй бол 50 ЛК;
в/Гарц ба талбайд улайсах чийдэнтэй бол 30 ЛК, өдрийн гэрэлтэй бол 50 ЛК,
г/Хонгилд - 5 ЛК.
 
6.5.3.     Лифтний бүхээг нь дараах нөхцөлд туслах гэрэлтүүлэгтэй байна:
-Ажлын гэрэлтүүлгийг хүчний хэлхээний автомат салгуураас тэжээсэн үед;
-Хүн зөөврийн лифтний бүхээгийн ажлын гэрэлтүүлэг, нэг чийдэнтэй үед;
Бүхээгийн ажлын гэрэлтүүлэг нь хонгилын хаалга нээлттэй ба бүхээгт зорчигч байх үед асаалттай байна.
 
Хөдөлгөөнт шалтай лифтний бүхээгийн гэрэл нь хонгилын хаалга нээгдэхэд асаж, бүхээгээс бүх зорчигчид гарч хонгилын хаалга хаагдмагц 5 секундын дараа автоматаар унтарч байхаар хийхийг зөвшөөрнө.
 
6.5.4.     Машины ба блокийн өрөө, худаг, бүхээгийн орой дээр ба доор 42В-оос дээшгүй хүчдэлтэй зөөврийн гэрэл залгах зориулалттай нэгээс доошгүй залгуур байрлуулна.
 
7.      Лифтийг үйлдвэрлэх, засварлах угсрах ба ашиглах зөвшөөрөл олгох
 
7.1.     Лифтийг угсрах, засварлах, ашиглах. аж ахуйн нэгж, байгууллагууд нь эдгээр ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг Улсын хяналтын байгууллагаас авна.
 
7.2.     Лифтийг угсрах зөвшөөрөл олгох.
 
7.2.1.     Лифтийг угсрах ажил эрхлэх зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагад олгоно.
 
7.2.2.     Тусгай зөвшөөрлийг 3 жилээс илүүгүй хугацаатай олгоно.
 
7.2.3.     Лифтийг угсрах ажил эрхлэх зөвшөөрөл авах байгууллага нь Улсын хяналтын байгууллагад дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ.
 
а/Угсрах лифтнүүдийн хэлбэр техникийн үзүүлэлтүүд; б/Угсралтын техникийн нормууд;
в/Угсралтын ажилд шаардлагатай технологийн багаж хэрэгслүүдийн хангалтын тухай мэдээлэл;
 
г/Лифтийг угсрагч ажилчид дүрмийн мэдлэгийн шалгалт өгсөн тухай протокол;
д/Угсралтын үед гагнуур хийх ажиллагааны энэ ажлыг гүйцэтгэх эрхийн үнэмлэхтэйг баталсан баримт.
 
7.2.4.     Зөвшөөрөл эзэмшигч нь лифт угсрах ажлын чанартай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг Улсын хяналтын байгууллага шалгаж үзнэ.
 
7.3.           Лифтийг засварлах, зөвшөөрөл олгох
 
7.3.1.                             Лифтийг засварлах шинэчлэн өөрчлөлт хийх мэргэжлийн байгууллагад энэ ажлыг эрхлэх тусгай зөвшөөрлийг Улсын хяналтын байгууллага олгоно.
 
7.3.2.     Лифтийг засварлах, шинэчлэн өөрчлөх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь улсын хяналтын байгууллагад дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
 
а/Засварлах зөвшөөрөл авах лифтнүүдийн тоо, хэлбэр, техникийн үзүүлэлтүүд;
б/Засварт хэрэглэх багаж хэрэгслүүдийн хангалтын тухай мэдээлэл;
в/Лифтийг засварлах ажилчид нь дүрмийн мэдлэгийн шалгалт өгсөн тухай танилцуулга, протокол.
Зөвшөөрлийг 5 жилээс ихгүй хугацаагаар олгоно.
 
8.                  Лифтийг ашиглах. бүртгэх, аюулгүй ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх
 
8.1.           Шинээр угсрагдсан лифт бүрийг /бага ачааныхаас бусад/ ашиглалтад оруулахын өмнө Улсын хяналтын байгууллагад бүртгүүлсэн байх ёстой.
 
Ашиглалтад байгаа бага ачааныхаас бусад лифтэнд шинэчлэлт хийсэн тохиолдолд түүний улсын бүртгэлийг шинэчлэн хийлгэнэ.
 
8.2.           Лифтийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг улсын хяналтын байгууллага дор дурдсан тохиолдол бүрт олгоно:
 
а/Лифтийг шинээр угсарсан буюу ашиглаж байгаа лифтийг шинэчлэн өөрчилсөн;
б/Хэсэгчилсэн техникийн магадлалт хийх шаардлагатай засвар хийсэн;
в/Түрүүчийн техникийн магадлалтаар тогтоогдсон ажил дууссаны дараа;
 
8.3.           Шинээр угсарсан ба шинэчлэлт хийгдсэн лифтийг эрх бүхий байгууллагаас томилсон комиссын актаар ашиглалтад хүлээж авна.
 
8.3.1.     Лифтийг угсарсан буюу шинэчлэлт хийсэн байгууллага нь барилгын- ерөнхий гүйцэтгэгчийн хамт лифтэнд үзлэг, шалгалт, статик ба динамик туршилт хийж үзлэг, туршилтын дүнг үндэслэн "Техникийн бэлэн байдлын акт"-ыг хавсралт №3-т зааснаар үйлдэж лифтний эзэмшигч /захиалагч/-д өгнө.
 
Угсралтын байгууллага нь дээр дурдсан акттай хамт дараах бичиг баримтуудыг өгнө. Үүнд:
а/Төхөөрөмжийн газардуулгийг шалгасан протокол;
б/Дохиолол, удирдлага ба хүчний цахилгаан төхөөрөмж, гэрэлтүүлгийн ба хүчний цахилгааны утасны хөндийрүүлэгчийн эсэргүүцэл хэмжсэн протокол;
 
8.3.2.     Шинээр угсарсан буюу шинэчлэлт хийгдсэн лифтэнд барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллага, лифтний эзэмшигчид далд ажлын акт ба хэлхээний бүтэн эсэргүүцлийг хэмжсэн протоколыг өгнө.
 
Барилгын байгууллага лифтний шинэчлэлтэд оролцоогүй бол дээрх-баримтуудыг шинэчлэлт хийсэн байгууллага бүрдүүлнэ.
 
8.3.3.     Лифт эзэмшигч /захиалагч, ерөнхий гүйцэтгэгч/ нь 8.3.1 ба 8.3.2-т заасан баримтууд бүрдсэн үед дараах бүрэлдэхүүнтэй лифт хүлээн авах комиссыг томилно.
 
а/Лифт эзэмшигч байгууллагын төлөөлөгч- комиссын дарга; б/Захиалагчийн төлөөлөгч;
в/Лифт угсарсан ба шинэчлэл хийсэн байгууллагын төлөөлөгч;
г/Лифтний засвар ба техник үйлчилгээний ажлыг хариуцагч;
д/Барилгын байгууллагын төлөөлөгч;
е/Улсын хяналтын байгууллагатай зөвшилцөж улсын байцаагчийг оролцуулж болно.
 
8.3.4.     Комиссын дарга нь эзэмшигч /захиалагч ерөнхий гүйцэтгэгч/ лифт хүлээн авах комиссын гишүүдэд комиссын ажиллах хугацааг 5 хоногийн өмнө мэдэгдэнэ.
 
8.3.5.     Лифтийг эзэмшигч нь комисст дараах бичиг, баримтуудыг танилцуулна. Үүнд:
а/8.3.1 ба 8.3.2-т заасан баримтууд;
б/Лифтний засвар үйлчилгээг хийх мэргэжлийн хүнийг томилсон шийдвэр буюу энэ талаар мэргэжлийн байгууллагатай хийсэн гэрээ;
в/Лифтний засвар, үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулах хариуцагчийг томилсон тушаал;
г/Лифтний ашиглалтыг хариуцагчийг томилсон тушаал;
д/Лифтний бүрэн бүтэн байдлыг хариуцах цахилгаан механикчийг томилсон тушаал.
 
8.3.6.     Комисс нь 9.7.2. ба 9.7.3-т заасныг баримтлан үзлэг, шалгалт хийнэ.
 
Үзлэг шалгалтын дүнг үндэслэж комисс хавсралт № 4-ийн дагуу "Лифтийг ашиглалтад хүлээн авах" акт үйлдэж, техникийн бэлэн байдлын актын хамт тухайн лифтний паспортод хавсаргана.
 
Дүрмийн 8.9-д заасан зөрчлүүд илэрсэн тохиолдолд комисс, лифтийг ашиглалтад оруулахыг хориглосон үндэслэлүүдийг тусгасан дүгнэлт баримт үйлдэж эзэмшигчид өгнө.
 
8.3.7.     Лифтийг хүлээж авах комиссын ба техникийн бэлэн байдлын актыг үндэслэн улсын байцаагч шинээр угсарсан лифтийг улсын бүртгэлд авах буюу шинэчлэлт хийгдсэн лифтний бүртгэлийг шинэчлэсний үндсэн дээр паспортод тухайн лифтийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн тухай түүний паспортод тэмдэглэл хийж баталгаажуулна.
 
Лифтийг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгох ба бүртгэхдээ улсын байцаагч өөрийн нэр, гарын үсгийг бичиж тэмдэг дарсан байна.
 
Лифтний үдэж, лацадсан паспортыг эзэмшигчид өгсөн байх ёстой.
 
8.3.8.     Бага ачааны лифтийг түүнийг эзэмшигч өөрөө бүртгэж авна.
 
8.4.           Хэсэгчилсэн техникийн магадлалт хийх шаардлагатай буюу засвар хийсэн болон түрүүчийн техникийн магадлалтын дагуу хийгдсэн ажлыг дууссаны дараа лифтийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн байгууллага олгоно.
 
8.5.           Бага ачааны лифтийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг эзэмшигч буюу мэргэжлийн байгууллагын хяналтын инженер олгоно.
 
8.6.           Энэ дүрмийн 8.4 ба 8.5-д заасан нөхцөлд лифтийг ашиглалтад оруулах зөвшөөрлийг олгохдоо мөн дүрмийн 9-р хэсэгт заасны дагуу үйлдсэн техникийн магадлалын дүнг үндэслэнэ.
 
Техникийн магадлалтын дүнг хавсралт № 6-д заасан "Техникийн магадлалтын акт"- аар тодорхойлно.
 
8.7.           Лифтний засвар, үйлчилгээ хийдэг мэргэжлийн байгууллага нь улсын хяналтын байгууллагаас тухайн ажлыг эрхлэх зөвшөөрөл авсан байх ёстой.
 
8.8.           Мэргэжлийн байгууллагыг төлөөлж техникийн туршилт, магадлалт хийх болон лифтийг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтныг энэ дүрмийн мэдлэгийн шалгалт өгсний дараа тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар томилох ба шалгалтыг улсын байцаагчийг оролцуулан хийнэ.
 
Мэдлэгийн давтан шалгалтыг 3 жилд нэгээс доошгүй удаа явуулах бөгөөд энэ шалгалтад улсын байцаагч оролцох шаардлагагүй.
 
8.9.           Техникийн магадлалт ба үзлэг, шалгалтаар доорхи зөрчлүүд илэрсэн нөхцөлд лифтийг ашиглалтад оруулахыг хориглоно.
 
а/Техникийн магадлалт ба үзлэг, шалгалтын үед арилгаж болохгүй, лифтний ашиглалтын аюулгүй ажиллагаанд нөлөөлөх гэмтлүүд илэрсэн;
б/Улсын байцаагчийн өгсөн шаардлагыг биелүүлээгүй;
в/Лифтний бүрэн бүтэн байдал хариуцагч томилогдоогүй;
г/Лифтний засвар ба техникийн үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулах хариуцагч томилогдоогүй;
д/Мэргэжлийн үйлчлэгч ажилчин байхгүй;
 
8.10.       Лифтний ашиглалтын аюулгүй ажиллагааны байдалд тавих улсын хяналтыг хууль тогтоомжоор эрх олгогдсон улсын хяналтын байгууллага улсын байцаагч хэрэгжүүлнэ.
 
8.11.       Үзлэг, шалгалтын дүнг тухайн лифтний паспортод бичих бөгөөд шаардлагатай үед холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага өгч, зөрчил дутагдлыг арилгуулна.
 
8.12.       Үзлэг, шалгалтаар энэ дүрмийн 9.9-д заасан зорчил илэрсэн тохиолдолд улсын байцаагч нь тухайн лифтний үйл ажиллагааг зогсоосон акт бичиж эзэмшигчид танилцуулна.
 
8.13.       Лифтийг эзэмшигч нь зөрчлийг арилгасан тохиолдолд энэ тухайгаа улсын хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
 
9.                  Лифтний техникийн магадлалт
 
9.1.           Шинээр угсарсан буюу шинэчлэл хийгдсэн лифтийг ашиглалтад оруулахаас өмнө түүнд техникийн бүрэн магадлалт хийнэ.
 
9.2.           Лифтийг ашиглалтад оруулсны дараа ээлжит техникийн магадлалтыг 12 cap тутамд нэгээс доошгүй
 
9.3.           9.2-т заасан ажлууд хийгдсэний дараа хэсэгчилсэн техникийн магадлалт хийнэ.
 
9.4.           Шинээр угсарсан буюу шинэчлэлт хийгдсэн лифтний техникийн магадлалтыг энэ дүрмийy 8.3.1 ба 8.3.3-т заасан байгууллага буюу комисс гүйцэтгэнэ.
 
9.5.           Лифтэнд техникийн магадлалт хийх үед эзэмшигч байгууллагын төлөөлөгч, лифтний бүрэн бүтэн байдал хариуцагч нарыг байлцуулна.
 
Хэсэгчилсэн техникийн магадлалт хийх үед лифтний засвар хийсэн байгууллагын төлөөлөгч оролцоно.
 
9.6.           Ээлжит ба хэсэгчилсэн техникийн магадлалтын дүнг лифтний паспортод бичих ба энэ дүрмийн 8.6-д заасны дагуу акт үйлдэнэ.
 
9.7.           Техникийн бүрэн магадлалт хийх
 
9.8.1.     Техникийн бүрэн магадлалтыг дараах зорилгоор хийнэ. Үүнд:
 
а/Лифт нь энэ дүрмийн шаардлага ба паспортын өгөгдөхүүнтэй нийцэж байгаа эсэхийг магадлах;
б/Аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох;
в/Лифтний ашиглалт нь дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;
 
Техникийн бүрэн магадлалтын үед үзлэг шалгалт, статик ба динамик туршилтыг хийнэ.
 
9.8.2.     Лифтний үзлэгийн үеэр ган татлага, гинж, цахилгааны утас, машины ба блокийн өрөөний буюу хонгилын хашлага, тоног төхөөрөмж ба түүний бэхэлгээний байдлууд, лифтний угсралт нь зурагтайгаа нийцэж байгаа эсэхийг шалгана.
Үүнээс гадна үзлэгийн үед доорхи байдлуудыг шалгана: а/Дүрэмд заасан зай хэмжээнүүд;
б/Зургийн тэмдэглэгээ ба үйлдвэрийн таблиц байгаа эсэх, түүний байдал;
в/Ашиглалтын баримт бичгүүд, түүний байдал;
г/ Газардуулгыг шалгасан тухай протокол;
д/Дохиолол ба удирдлагын хэлхээ, хүчний цахилгаан төхөөрөмж, гэрэлтүүлэг ба хүчний цахилгааны утаснуудын хөндийрүүлэгчийн эсэргүүцлийг хэмжсэн протокол;
 
е/Бүтэн эсэргүүцлийг хэмжсэн протокол; ж/Далд ажлын акт;
з/Мэргэжлийн үйлчлэгч ажилтантай эсэх;
и/Лифтний үйлчилгээний зохион байгуулалт;
к/7-р зүйлд зааснаар лифтийг ашиглах ба засварлах зөвшөөрөлтэй эсэх;
 
9.8.3.     Ачаалалгүй байгаа бүхээгтэй лифтийг шалгах үед доор дурдсан төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгана:
а/Лебедка;
б/Хонгилын бүхээгийн хаалганууд;
в/Динамик туршилт хийх үед шалгадагаас бусад аюулгүй ажиллагааны төхөөрөмжүүд;
г/Удирдлагын систем; д/Дохиолол ба гэрэлтүүлэг; е/Шингэний дамжуулга;
 
9.8.4.     Статик туршилтын үед лифтний механизм, түүний бүхээг, ган татлага, түүний бэхэлгээний бат бэх, тоормосны ажиллагааг шалгана.
 
Шингэний дамжуулгатай лифтэнд шингэний системийн битүүмж, хамгаалах клапаны ажиллагааг шалгана.
 
Ган татлага хөтлөх хүрдтэй лебедкаар тоноглогдсон лифтэнд ган татлагын гулсалтыг шалгана.
 
Статик туршилтыг хийхдээ бүхээгийг доод зогсоолд байрлуулж 10 минутын хугацаанд дор дурдсан ачаалалд туршина.
 
а/Бага ачааны болон дамарт лебедкатай, ачааны үйлчлэгчгүй, лифтэнд хэвийн даацыг 50 хувиар ихэсгэж шалгана.
б/Бусад бүх төрлийн лифтэнд хэвийн даацыг 100 хувиар ихэсгэж шалгана.
 
9.8.5.     Динамик туршилтаар лифтний механизм, тоормос, баригч, зөөлөвч тулгуурын ажиллагаа ба бүхээгийн зогсолтын түвшинг шалгана.
 
Туршилтыг, лифтний даацаас 10 хувиар илүү ачааг бүхээгт ачиж хийнэ.
 
Зогсолтын түвшинг, хоосон ба даацтай ижил ачаатай бүхээгийг хөдөлгөөнд оруулж шалгана.
 
Дээд ба доод зогсоолд бүхээгийг автоматаар зогсоож зогсолтын түвшинг шалгана.
 
9.8.6.     Лифтний хэвийн хурдаар, механизм тоормос ба зөөлөвч тулгуурын ажиллагааг шалгана.
 
Зөөлөвч тулгуурыг шалгах үедээ дээд ба доод давхрын салгуур ажиллахгүй байх ёстой.
 
Бүхээг ба эсрэг ачаа. нь зөөлөвч тулгуур дээр суух. Үед  цахилгаан хөдөлгүүрийн хүчдэлийг төгсгөлийн салгуураар салгана.
 
9.8.7.     Дор дурдсан гэмтэл илэрсэн тохиолдолд зөөлөвч тулгуурын туршилтын үр дүнг хангалтгүйд тооцно:;
 
а/Пүршин тулгуурыг шалгахад бүхээг ба эсрэг ачаа пүрш дээр суух үед хүчтэй доргио үүсэх, пүрш бүрэн шахагдах буюу хугарах;
 
б/Шингэн шахуургатай тулгуурыг шалгахад бүхээг ба эсрэг ачаа шахуургын бүлүүр дээр суухад бүлүүр хэт шахагдаж гацах буюу бүхээг, эсрэг ачаа өргөгдөхөд анхны байдалд буцахгүй байх.
 
9.8.8.     Баригч нь туршилтын үед даацаас 10 хувиар хэтэрсэн ачаатай бүхээг /эсрэг ачаа/-г зогсоож, чиглүүлэгч дээр барьж байх ёстой.
 
9.8.9.     Ган татлагаар холбогдсон механизм бүхий баригчийг шалгахдаа бүхээгийг /эсрэг ачаа/ хонгилын доод хэсэгт тусгай тулгуур дээр байрлуулж, татлагыг суллаад дараа нь тулгуурыг авах үед бүхээг /эсрэг ачаа/ чөлөөт уналтаар унахад бүхээг унах агшнаас баригч барих хүртэлх зай нь 100 мм-зэс ихгүй байна.
 
Энэ үед баригчийн гэмтлээс болж бүхээг /эсрэг ачаа/ 200 мм-ээс илүү зайд унахаас сэргийлэх төхөөрөмжийг хонгилд байрлуулна.
 
9.8.10.                  Хурд хязгаарлагчийн тусламжтайгаар ажилладаг баригчийг шалгахдаа хурд хязгаарлагчийн эргэлтийн тоог ихэсгэхийн тулд ган татлагын хурд хязгаарлагчийн бага хүрдэнд шилжүүлэн суулгаад бүхээг /эсрэг ачаа/-ийг машины өрөөнөөс; удирдан доош явуулж туршина.
 
9.8.           Ээлжит техникийн магадлалт хийх
 
9.8.1.     Ээлжит техникийн магадлалтыг дараах зорилгоор хийнэ:
а/Лифт нь аюулгүй ажиллагааг хангасан хэвийн байдалд байгаа эсэхийг магадлах;
б/Лифтийг дүрмийн шаардлагад нийцүүлэн ашиглаж байгаа эсэхийг хянах;
 
9.8.2.     Ээлжит техникийн магадлалтын үед лифтэнд бүрэн үзлэг, статик, динамик туршилтыг хийнэ.
 
9.9.           Хэсэгчилсэн техникийн магадлалт хийх
 
9.9.1.     Хэсэгчилсэн техникийн магадлалт нь лифтний элементүүдийг шинээр сольсон ба засварласан үед тэдгээр нь аюулгүй ажиллагааг хангасан хэвийн байдалтай байгааг тодорхойлох зорилгоор хийгдэнэ.
 
9.9.2.     Лифтний дараах элементүүдийг сольсон үед туршилт хийнэ. Үүнд:
а/Татах ган татлагууд;
б/Лебедка;
в/Ган татлага хөтлөх хүрд;
г/Баригчууд;
д/Шингэн шахуургатай тулгуур;
е/Хурд хязгаарлагч
 
9.9.3.     Хэсэгчилсэн техникийн магадлалтын үед дараах үзлэгийг хийнэ.
а/Хонгилын ба бүхээгийн хашлага ган татлага, хаалга, гэрэлтүүлэг дохиолол, удирдлагын аппаратуудын байдлыг шалгах;
б/Хонгил ба бүхээгийн хаалга, хонгилын хаалганы. түгжээг аюулгүй ажиллагааны таслагч, гэрэлтүүлэг, дохиолол ба удирдлагын системийн ажиллагааг шалгах;
 
10.             Лифтний ашиглалт
 
10.1.       Лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт. тавьж, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах ёстой. Үүний тулд:
а/Лифтний засвар ба техник үйлчилгээний ажлыг хариуцан зохион байгуулагчийг томилсон байх;
б/Лифтний ашиглалтыг зохион байгуулах хариуцагч томилсон байх;
 
Эдгээр хариуцагч нь нэг хүн байж болно.
в/Цахилгаан механикч, лифтчин ба диспетчерийг томилсон байх;
 
г/Лифтийг ашиглалт, хяналтыг хариуцаж ажиллах хүмүүсийг энэ дүрэм ба тухайн албан тушаалын ажил үүргийн заавраар хангасан байх;
 
10.2.       Ачааны лифтийг түүний удирдлагын системээс нь хамааруулж, үйлчлэгч буюу лифтчинд хариуцуулан ажиллуулна.
 
Ачааны ба бага ачааны үйлчлэгчгүй лифт нь нэгээс илүү ачих буулгах талбайд удирдлагатай бол түүнийг хэрэглэдэг хүмүүс хариуцан ажиллуулахаар тогтоож болно.
 
Эдгээр хүмүүст энэ дүрмийн шаардлага нэгэн адил хамаарна.
 
10.3.       Лифтийг эзэмшигч нь түүний засвар ба ашиглалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагыг оролцуулж болно.
 
Энэ тохиолдолд энэ дүрмийн шаардлагын дагуу эрх, үүргийг тусгасан гэрээтэй ажиллана.
 
10.4.       Цахилгаан механик, лифтчин, диспетчерээр 18-аас доошгүй насны хүнийг томилж ажиллуулна.
 
10.5.       Лифтний засвар, үйлчилгээг хийх үүрэгтэй цахилгаан механик нь эрүүл мэндийн үзлэгт орсон, 6 сараас доошгүй хугацаагаар дадлага хийсэн байна. Цахилгаан механик бүрт тодорхой тооны лифтийг хуваарилан хариуцуулна.
 
10.6.       Лифтний засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулах хариуцагчийг лифт эзэмшигч тушаалаар томилж хяналт хийлгэнэ.
 
Уг хариуцагчийг томилсон тушаалын дугаар, он, cap, өдөр, овог нэр, албан тушаал, гарын үсгийг лифт бүрийн паспорт дээр бичсэн байна.
 
10.7.       Лифтчин диспетчер, цахилгаан механик зэрэг хүмүүст Улсын хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан байгууллага зохих програмын дагуу сургалт явуулж, мэргэжлийн комиссоор шалгуулан үнэмлэх олгож байна.
 
10.8.       Лифтчин, диспетчер, цахилгаан механик нарт мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг зохион байгуулахаас 5 хоногийн өмнө энэ талаар Улсын хяналтын газарт мэдэгдэж, улсын байцаагчийг оролцуулна. Харин лифтчин ба диспетчерээс мэдлэгийн давтан шалгалт авахад улсын байцаагчийг оролцуулах шаардлагагүй.
 
10.9.       Мэргэжлийн үнэмлэх авсан лифтчин, диспетчер, цахилгаан механикч нарт тэднийг албан тушаалын ажил үүргийн зааврыг танилцуулж зааварчилгаа өгсний дараа лифт эзэмшигч байгууллагын эрх баригчийн тушаалаар томилно.
 
10.10.  Лифтчин, диспетчер, цахилгаанчин механикаас мэдлэгийн ээлжит шалгалтыг 12 сард нэг удаа авна.
 
Нэмэлт шалгалтыг дор дурдсан нөхцөлд авна:
 
а/Нэг байгууллагаас нөгөө байгууллагад  шилжиж ирсэн үед;
б/Улсын байцаагч болон засвар үйлчилгээний ажил зохион байгуулах хариуцагчийн шаардлагаар;
 
Давтан ба нэмэлт шалгалтыг тухайлан томилсон шалгалтын комисс, ажил үүргийн зааврын хүрээнд авна.
 
Шалгалтын комиссын гишүүд нь энэ дүрмийн мэдлэгээр Улсын хяналтын байгууллагад шалгалт өгсөн байх ёстой.
 
Шалгалтын комиссын гишүүдээс давтан шалгалтыг 3 жилд нэг удаа авна.
 
10.11.  Лифтчин, диспетчер, цахилгаан,механикчдын мэдлэгийн шалгалтын дүнг протоколд тусгасан байна.
 
10.12.  Ажлын ээлж бүрийн үзлэгийг лифтчин ба цахилгаан механик хийх ба түүний дүнг үзлэгийн журналд тухай бүр бичсэн байна.
 
10.13.  Техникийн үйлчилгээг лифтний ашиглалтын заавар ба ажил үүргийн зааврын дагуу цахилгаан механик хийнэ.
 
10.14.  Лифтэнд засвар үйлчилгээ болон техникийн магадлалт хийхдээ аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг биелүүлэх ёстой.
 
10.15.  Лифт ашиглах зааврыг:
а/Үндсэн зогсоолын талбайд; б/Бүхээг дотор;
в/Гадны удирдлагатай бол гадна удирдлага бүрийн дэргэд тус тус байрлуулна.
 
10.16.  Үндсэн зогсоолын талбайд:
а/Лифтний зориулалт;
б/Даац /Зорчигчийн тоо/;
в/Бүртгэлийн дугаар;
г/Аваарын алба буюу үйлчлэгч ажилчидтай холбоо барих.утасны дугаар;
Гадны удирдлагатай лифтний хонгилын бүх хаалганууд дээр лифтний даац ба хүн тээвэрлэхийг хориглосон санамж бичээс байх ёстой.
 
10.17.  Лифтний паспортод тэмдэглэсэн түүнийг ашиглах хугацаа нь дууссан нөхцөлд тухайн лифтийг цаашид ажиллуулахыг хориглоно.
 
10.18.  Лифтийг өөр эзэмшигчид шилжүүлэхдээ хуучин эзэмшигчид байгаа паспортыг нь хамт шилжүүлнэ.
 
Шинээр лифт эзэмшигч нь шилжүүлэхтэй холбогдсон бүх өөрчлөлтүүдийг паспортод тэмдэглэн, энэ дүрмээр тогтоосон журмын дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн түүнийг ашиглах зөвшөөрөл авна.
 
10.19.  Лифтний машины ба блокийн өрөө, хонгилд түүний ашиглалтад хамаарахгүй бусад зүйл хадгалахыг хориглоно.
 
11.             Диспетчерийн хяналт
 
11.1.       Лифтийг диспетчерийн хяналтад байлгах нөхцөлийг эзэмшигч тодорхойлно.
 
Диспетчерийн хяналтын системийг улсын хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгосон эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
 
11.2.       Диспетчерийн хяналт нь дараах шаардлагыг хангасан байна:
а/Үйлчлэх ажилчныг хоёр талын харилцаатай холбоонд дуудах зориулалттай гэрлэн ба дуут дохиололтой байх;
 
б/Диспетчерийн байр ба машины өрөө, бүхээгийн хооронд хоёр талын харилцаатай утсан холбоотой байх;
 
в/Хаалга нь гараар нээгддэг лифтний бүхээгт зорчигч байгааг мэдээлэх гэрлэн дохиолол байх;
г/Орон сууцны барилгын хүн зөөврийн лифтний бүхээгт "Зогс" товчлуур дарсан тухай гэрлэн ба дуут дохиолол байх;
 
Хонгилын хаалга нээгдсэн тухай гэрлэн дохиолол нь хаалга онгойсон даруйд буюу 4 минутаас илүүгүй хугацаанд ажиллана.
 
11.3.       Лифтийг алсын зайнаас диспетчерийн байрнаас ажиллуулахыг хориглоно.
 
12.             Осол аваарыг шалган судлах
 
12.1.       Улсын хяналтын байгууллагад бүртгүүлсэн лифтний угсралт, ашиглалт, засвар шинэчлэлттэй холбогдсон осол, аваарыг судлах дүгнэлт гаргах ажлыг "Үйлдвэрт гарсан ослыг судлах дүрэм"-ийн дагуу гүйцэтгэнэ.
 
12.2.       Лифт эзэмшигч нь осол аваар гарсан даруйд Улсын хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй . Хэрэв гарсан осол аваар нь хүний амь нас, эрүүл мэндэд хор хүргэхгүй нөхцөлд байвал улсын байцаагчийг иртэл нь осол аваарын ул мөрийг хэвээр хадгалж байвал зохино.
 
Осол аваарын талаар бусад холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой.
 
13.             Дүрэм зөрчигчид хүлээлгэх хариуцлага
 
13.1.       Энэхүү дүрмийг лифтийг ашиглах, угсрах, засварлах ба түүнд зураг төсөл хийхэд оролцогч бүх аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд мөрдөнө.
 
13.2.       Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн хуулийн этгээд албан тушаалтанд тухайн зөрчил нь осол, аваарт хүргэсэн эсэхийг харгалзахгүйгээр Монгол улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
13.3.       Бүх шатны албан тушаалтан өөрийн удирдлагад ажилтанд энэхүү дүрэмд нийцээгүй үүрэг даалгавар өгөх болон шийдвэр гаргах, байцаагч үйл ажиллагааг нь зогсоосон лифтийг дур мэдэн ажиллуулах буюу илэрсэн зөрчлийг арилгах арга. хэмжээ авахгүй байх зэрэг нь ноцтой зөрчилд тооцогдоно.
 
13.4.       Зөрчлийн шинж байдал, түүний үр дагавраас хамааруулан гэм буруутай хүмүүст захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 1.
 
ЛИФТНИЙ ПАСПОРТ
/загвар/
 
            Лифтний 19___ оны ____ сарын ____ өдрийн ____ -р зөвшөөрлийг үндэслэн үйлдвэрлэв.
 
            Зөвшөөрөл өгсөн байгууллага
            Лифтийг өөр эзэмшигчид шилжүүлэх үед энэхүү паспортыг лифтний хамт шилжүүлнэ.
 
Бэлтгэн нийлүүлэгч нэр, хаяг
 
Лифтний паспортод хавсрагдах баримтуудыг жагсаалт
Баримтын нэр
Баримтын тэмдэглэгээ
Хуудасны тоо
Угсралтын зураг
 
 
Цахилгааны зарчмын схем, схемийн элементүүдийн жагсаалт
 
 
Шингэний зарчмын схем, схемийн элементүүдийн жагсаалт
 
 
Бусад шаардлагатай техникийн баримтууд
 
 
Ерөнхий мэдээлэл
Үйлдвэрлэгч байгууллага
 
Лифтний хэлбэр ба маяг
 
Үйлдвэрийн дугаар
 
Үйлдвэрлэсэн он
 
Хонгил ба машины өрөөн дэх зөвшөөрөгдөх температур /С/ /хамгийн их ба бага/
 
Лифтний ашиглалтын орчин /чийглэг тоосролт, галын ба дэлбэрэх аюул, идэвхжилт/
 
Лифтний үндсэн техникийн бичиг баримтууд /нэр ба тэмдэглэл/
 
2. Техникийн үндсэн үзүүлэлт
2.1.Ерөнхий мэдээлэл
Даац /кг/
 
Зорчигчдын тоо
 
Бүхээгийн хэвийн хурд м/с
 
Бүхээгийн "Үзлэг" горимоор ажиллуулах хурд м/с
 
Удирдлагын хэлбэр
 
Зогсолтын тоо
 
Хонгилын хаалганы тоо
 
Өргөлтийн өндөр м
 
 
Гүйдлийн хэлбэр
Хүчдэл В
Давтамж
Ажиллаагүй лифтний оролтын төхөөрөмж дээр
 
 
 
Хүчний хэлхээ
 
Ердийн горимд
 
Хөдөлгүүрийг асах үед
 
Удирдлагын хэлхээ
 
 
 
Гэрэлтүүлгийн хэлхээ
 
 
 
1.1. Бүхээг
 
 
 
1.2. Хонгил
 
 
 
1.3. Засварын ажил
 
 
 
Дохиоллын хэлхээ
 
 
 
2.2.Лебедка
Хэлбэр /редуктортой, редукторгүй, ган татлага хүрдтэй, дамартай, араатай/
 
Үйлдвэрлэсэн он
 
Гаралтын гол дээрх хэвийн эргэх момент НМ
 
Масс кг
 
2.2.1.Редуктор
Хэлбэр, маяг
 
Заводын дугаар
 
Үйлдвэрлэсэн он
 
Дамжуулгын тоо
 
Тэнхлэгийн хоорондох зай мм
 
Масс кг
 
2.2.2.Тоормос
Хэлбэр
 
Тоормосны хүрдний диаметр мм
 
Тоормосны дамжуулга
Хэлбэр
 
Ачаалал, КН /кг/
 
Гүйцэтгэх механизмын явалт мм
 
2.3.Цахилгаан хөдөлгүүр
Зориулалт
 
Хэлбэр
 
Гүйдлийн хэлбэр
 
Хүчдэл В
 
Хэвийн гүйдэл А
 
Давтамж Гц
 
Чадал кВ.Т
 
Хөдөлгүүрийн зөвшөөрөгдөх халалт С /хөндийрүүлэгчийн ангилал/
 
Эргэлтийн давтамж об/мин
 
ПВ% /залгалтын давтамж/
 
Цагт залгах тоо
 
Гүйцэтгэл /ердийн, чийгээс хамгаалалттай, тоосны хамгаалалттай, далан гэх мэт/ хамгаалалтын зэргийг заасан
 
Масс кг
 
2.4. Шингэнт дамжуулга
Хэлбэр
 
2.4.1. Шингэнт бортого /гидроцилиндр/
 
Хэлбэр
 
Тоо
 
Үйлдвэрийн дугаар
 
Үйлдвэрлэсэн он
 
Бүлүүрийн диаметр мм
 
Явалт мм
 
Ажлын даралт, мПа
 
- хамгийн бага
 
- хамгийн их
 
Туршилтын даралт, мПа
 
Хурд м/сек
 
- өргөх үед, багагүй
 
- буух үед, ихгүй
 
Масс кг
 
2.4.2.Шингэнт төхөөрөмж
 
Хэлбэр
 
Үйлдвэрийн дугаар
 
Ажлын шингэний хамгийн их урсгал дм3/мин
 
Эзлэхүүн дм3
 
Хамгаалах клапаны тохируулах даралт, мПа
 
Туршилтын даралт, мПа
 
Масс кг
 
2.4.3.Дамжуулах хоолой
Өндөр даралтын хоолой /хэлбэр/
 
2.5.Хонгилын хаалга
Бүтэц /гүйж онгой, эвхэж хаагдах ба онгойх нэгээс хоёр хавтастай/
 
Хаалганы нээлхийн хэмжээ /өргөн * өндөр/ мм
 
Нээж, хаах арга /гар, хагас автомат, автомат/
 
Дамжуулга /цахилгаан, шингэн, хийн, пүршит гэх мэт/
 
Бүхээг зогсоолын талбайд зогссон үед хонгилын хаалгыг онгойлгох арга
 
Бүхээг зогсоолын талбайд байхгүй үед хонгилын хаалга онгойлгох арга
 
2.6.Бүхээг
Дотор хэмжээ, мм
 
- өргөн
 
- гүн
 
- өндөр
 
Шалны бүтэц /хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй/
 
Хаалганы бүтэц
 
Хаалга нээх, хаах арга /гараар, автомат, хагас автомат/
 
Хаалганы дамжуулга /цахилгаан, хийн гэх мэт/
 
Бүхээгийн хэлбэр
 
Масс кг
 
2.7.Эсрэг ачаа
Масс, кг
 
2.8. Ган татлага
 
Бүхээг
Эсрэг ачаа
Хурд хязгаарлагч
Тэнцүүлэгч
Хэлбэр
 
 
 
 
Бүтэц
 
 
 
 
Стандартын тэмдэглэл
 
 
 
 
Диаметр, мм
 
 
 
 
Ган татлагын тоо
 
 
 
 
Нэг ган татлагын урт, м
 
 
 
 
Ган татлагын тасрах ачаалал Н/кгс/
 
 
 
 
Бат бөхийн нөөцийн итгэлцүүр
 
 
 
 
2.9. Аюулаас хамгаалах хэрэгсэл
2.9.1. Механик төхөөрөмж
 
 
Бүхээг
Эсрэг ачаа
 
Хэлбэр /огцом, аажим, хослол
 
 
 
Юунаас үйлчлэх /хурд хязгаарлагчаас  ган татлагаас
 
 
Баригч
Аажим тоормослох баригчийг турших нөхцөл /бүхээг, эсрэг ачааны хурд, бүхээгийн ачаалал/
 
 
Аажим тоормослох баригчийн зөвшөөрөгдөх зам мм
 
 
- хамгийн их
 
 
- хамгийн бага
 
 
Хурд хязгаарлагч
Хэлбэр /төвөөс зугтах, дүүжин гэх мэт/
 
 
Хурд хязгаарлагч ажиллах, бүхээг /эсрэг ачаа/-ийн хурд м/с
 
 
- хамгийн их
 
 
- хамгийн бага
 
 
Хурд хязгаарлагчийн ган татлагыг чангалах төхөөрөмжийн ачаалал КН /…./
 
 
Тулгуур зөөлөвч
Хэлбэр /шингэнт, пүршин гэх мэт/
 
 
Явалтын хэмжээ мм
 
 
Тоо
 
 
Шингэний тулгуурын туршилтын хурд м/с
 
 
2.10.2.Аюулгүй ажиллагааны таслагчууд
Хонгилын хаалганы хаалтын
 
Хонгилын хаалганы автомат түгжээний
 
Хонгилын хаалганы автомат бус түгжээний
 
Хонгилын үйлчилгээний нээлхийн
 
Худгийн хаалганы хаалтын
 
Бүхээгийн нээлхийн хаалтын
 
Бүхээгийн ачааллын
 
Бүхээгийн даац хэтрэлтийн
 
Хурд хязгаарлагчийн
 
Баригчийн
 
Татах ган татлагын сулралтын
 
Хурд хязгаарлагчийн ган татлагыг чангалах төхөөрөмжийн
 
Шингэний тулгуурын
 
Даралтын датчикийн
 
Бусад таслагчууд
 
3.Бүрэн техникийн магадлалт хийх үеийн ачаалал
Туршилтын объект
Ачааллын хэмжээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Лифтийг байрлуулсан газрын нэр
1 хуудас
Лифтийг эзэмшигч байгууллагын нэр
 
 
 
 
 
 
 
Лифтний засвар ба үйлчилгээний ажлын зохион байгуулалт хариуцагч
 
2 хуудас
Томилсон тушаалын № ____, _____ он ____ сар ____өдөр
Албан тушаал, овог нэр
Гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Лифтний бүрэн бүтэн байдлыг хариуцагч
2 хуудас
Хариуцагчийг томилсон тушаалын №. _______, _____ он ____ сар ____өдөр
Албан тушаал, овог нэр
Гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Лифтэнд засвар ба шинэчлэлт хийсэн тухай
 
5-аас багагүй  хуудас
 _____ он ____ сар ____өдөр
Засвар ба шинэчлэлт хийсэн тэмдэглэл
Хариуцагчийн гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Техникийн магадлалтын үр дүн
20-иос багагүй хуудас
Томилсон тушаалын № ____, _____ он ____ сар ____өдөр
Албан тушаал, овог нэр
Гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Лифтийг бүртгэж авсан № _______________________________________
__________________________________________________________________
/лифтийг бүртгэж авсан хяналтын байгууллагын нэр/
 
            Паспортод байгаа дугаартай хуудасны тоо ________________________
            Паспортод байгаа бүх үдэгдсэн хуудас тоо ________________________
            Үүнээс зурагтай хуудасны тоо ___________________________________
            _____________________________________________________________
            Бүртгэгчийн албан тушаал, гарын үсэг
            Тэмдэг __________________________ ________ он _____ сар ____ өдөр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 2.
 
НЭР ТОМЬЁО
 
1.            Өөрөө ажиллагч /автомат/ цоожтой хонгилын хаалга - Бүхээгийн эд хэсгийн нөлөөтэйгөөр хонгилын хаалгыг цоожлох буюу онгойлгох зориулалттай эд анги
 
2.            Гулгагч - бүхээг /эсрэг ачаа/-ийн оройд байрлаж чиглүүлэгчтэй харьцаж, бүхээг /эсрэг ачаа/-ийн байрлалыг тодорхойлох эд анги.
 
3.            Чиглүүлэгч эд анги - Татах ган татлагыг шаардлагатай чиглэлээс гажихаас хамгаалсан эд анги.
 
4.            Блокийн өрөө - Чиглүүлэгч эд ангийг байрлуулах зориулалттай тусгай өрөө - хэсгийн өрөө
 
5.            Буфер /завсрын зөөлөвч, зөөлөвч тулгуур/ бүхээг /эсрэг ачаа/ зогсоолын доод түвшингээс доошлох үед тэдгээрийн доргиог зөөллөх ба зогсоох зориулалттай эд анги.
 
6.            Ашиглалтад оруулах - Тавигдсан шаардлагын дагуу бүртгэлд оруулж, лифтний бүрэн бүтэн байдал болон ашиглах зөвшөөрөл олгогдох үйл явдал.
 
7.            Оруулах байгууламж - Лифтний хүчдэлийн тэжээлийн шугамыг залгах ба таслах зориулалттай цахилгаан техник:ийн эд анги.
 
8.            Удирдлагын төрөл - Лифтийг ашиглах үед удирдах үндсэн тушаалыг өгөх арга, биелүүлэх дараалал
 
9.            Бүхээгийн багтаамж - шалны ашигтай талбайн хэмжээнээс хамааруулан тооцоологдсон бүхээгт зорчих зорчигчдын тоо.
 
10.       Дотоод удирдлага - Лифтийг хөдөлгөөнд оруулж буй тушаал нь зөвхөн бүхээг дотроосоо өгөгдөж буй удирдлагын төрөл.
 
11.       Бүхээгийн туслах цахилгаан гэрэлтүүлэг - Ажлын гэрэлтүүлэг дээр нэмж гэрэлтдэг гэрэлтүүлэг
 
12.       Аюулгүйн салгуур - Цахилгаан хэлхээг сэлгэх үүрэг бүхий, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангах зориулалттай цахилгааны эд анги.
 
13.       Шингэнт цогцолбор /шингэн байгууламжийн эд анги/ өндөр даралтын дор ажлын шингэн урсгал үүсгэх зориулалттай /даралтыг хянах, урсгалыг зохицуулах/
 
14.       Шингэний аппарат /шингэний байгууламж/ - Ажлын шингэний урсгалыг удирдах зориулалттай.
 
15.       Шингэний сав - Шингэний дамжуулгын ажлын шингэний эзлэхүүнийг тэжээх зориулалттай.
 
16.        Буцах шингэний хавхлага /шингэний аппаратын чиглүүлэгч/ - Ажлын шингэнийг зөвхөн нэг чиглэлд тавих ба буцаан цоожлох зориулалттай.
 
17.       Урьдчилан хамгаалах шингэний хавхлага /түрэх шингэний хавхлага/ - Шингэн дамжуулгыг өндөр даралттай болохоос урьдчилан сэргийлэх зориулалттай.
 
18.       Шингэн дамжуулга - Шингэний механизмтай дамжуулга
 
19.       Шингэний систем /шингэний байгууламжийн цогц/ - Шингэний дамжуулгын хэсэгт хамаарагддаг.
 
20.       Шингэний байгууламж - Ажлын шингэнтэй харилцан. уялдаатай, шингэн урсгалд тодорхой хэмжээний бие даасан функц хийж гүйцэтгэх зориулалттай.
 
21.       Шингэний цилиндр -- Буцах болон давших хөдөлгөөнтэй тодорхой эзлэхүүн бүхий шингэний хөдөлгүүр.
 
22.       Даац - Лифтний зөөвөрлөх зориулалттай ачааны хамгийн их жин.
 
23.       Хос удирдлага - Өгөгдсөн програмын дагуу 2 буюу түүнээс дээш лифтийг хамтатган удирдах удирдлагын систем  /төрөл/ юм.
 
24.       Бүхээгийн нэмэгдэл хаалга - /гүйдэг хаалга/ Бүхээгийн шалны ашигтай талбайг хязгаарлах зориулалттай бүхээгт байрлуулсан эд анги.
 
25.       Хос хавтастай хаалга - Онгойлгох ба хаахдаа эргэх хөдөлгөөнийг нэг хавтаснаас нөгөөд дамжуулдаг.
 
26.        Хоёр талын цуглуулах удирдлага бүхий дуудлагын аппарат - Бүхээг дээш ба доош хөдлөх үедээ аппаратын товчлуурыг дарсан давхар бүрт зогсох, зорчигчийг зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг.
 
27.       Бүхээг - /Ачааг зөөвөрлөх байгууламж/ Бүхээг нь хүн болон ачааг зөөвөрлөх зориулалттай.
 
28.       Үл нэвтрэх бүхээг - Зөвхөн нэг орох хаалгатай бүхээг
 
29.       Нэвтрэх бүхээг - Хоёр буюу түүнээс дээш хаалгатай бүхээг
 
30.       Татах ган татлага - Бүхээг /эсрэг ачааг холбож өгч буй ган татлага. Кабин ба эсрэг ачааны зүүлтний ган татлага
 
31.       Дуудлагын товчлуур - Бүхээгийг зогсоолын түвшинд авчрах эд анги.
 
32.       Тушаах товчлуур - Бүхээг дотроос лифтийг удирдах зориулалттай.
 
33.       Товчлуурын удирдлага - Удирдлагын тушаал нь товчлуурын тусламжтай өгөгдөж байгааг хэлнэ.
 
34.       Удирдах тушаал - /Удирдлагын системд өгөгдөж буй тушаал/ - Энэ тушаалыг лифтээр зорчиж буй зорчигч эсвэл лифтэнд үйлчилгээ хийж буй этгээдээс өгнө.
 
35.       Бүхээгийн дотоод хэсэг - Энэ нь шал буюу хашилт, хананы хуулга зэргээс  бүрдсэн бүхээгийн нэг хэсэг юм.
 
36.       Лебедка - Лифтний бүхээгийг хөдөлгөөнд оруулах зорилготой цахилгаан хөдөлгүүр, түүнээс өгөгдөж буй механик энергийг ган татлага хөтлөгч хүрдэнд дамжуулах эд анги.
 
37.       Барабантай лебедка - Татах хүч нь барабанд бэхлэгдсэн ган татлагыг ороох хөдөлгөөний тусламжтайгаар явагдаж буй лебедка.
 
38.       Үрэлтийн барабантай лебедка - Лифтний бүхээгийг татах хүч нь барабанд давхарлан ороогдсон татах ган татлагын үрэлтийн хүчээр явагдаж буй лебедка. /Татах ган татлага барабанд бэхлээгүй/
 
39.       0дон араат лебедка - Гинжит одон араагаар хөтлөх лебедка
 
40.       Ган татлага хөтлөх хүрдтэй лебедка - Татах хүч нь татах ханатыг хөтлөх хүрд болон троссын үрэлтийн хүчинд явагдана.
 
41.       Лифт - Босоо чиглэлд 15°-аас илүүгүй налуутайгаар хонгилд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн зам төмрийн дагуу хөдөлж, хүн ба ачааг зөөвөрлөх зориулалттай, байнгын бус ажиллагаатай техникийн хэрэгслийг лифт гэнэ.
 
42.       Эмнэлгийн лифт - Өвчтөнийг эмнэлгийн зөөврийн хэрэгсэл ба үйлчлэгчийн хамтаар дээш доош зөөвөрлөх зориулалттай.
 
43.       Шингэн шахуургатай лифт - Давших хөдөлгөөний цахилгаан насостой шингэн  дамжуулгатай лифт
 
44.       Ачааны лифт- Зөвхөн ачааг зөөвөрлөх зориулалттай лифт
 
45.       Бага оврын ачааны лифт - 250 кг-аас дээшгүй ачаа зөөх лифт
 
46.        Стандартын бус лифт - Үндсэн үзүүлэлтүүд болон хэмжээнүүдээрээ улсын стандартаас зөрөх лифт
 
47.       Хүн зөөврийн лифт - Зөвхөн хүн зөөвөрлөх зориулалттай лифт
 
48.       Задгай зогсоолт  лифт - Бүхээг нь дээд зогсоолдоо ил гарч задгай талбайд үйлчилдэг лифт.
 
49.       Өөрөө удирдах лифт - Лифтчиний туслалцаагүйгээр зорчигч нь лифтийг өөрөө удирдан ажиллуулах.
 
50.       Цахилгаан лифт - Цахилгаан дамжуулгатай лифт
51.       Баригчууд - Бүхээг /эсрэг ачааг/ чиглүүлэгч зам төмөрт барьж тогтоох байгууламж
 
52.       Хосолсон баригчууд - Огцом тоормослох баригчууд Бүхээг болон эсрэг ачаан дээр байрлана.
 
53.       Аажмаар тоормозлож баригч - Тоормозны хэсэгт үүсэх деформацын хэмжээ нь хүчнийхээ хэмжээг тогтоодог, пружин хэрэглэдэг хүчний системтэй баригч
 
54.       Аажмаар өсөх хүчний баригчийн тоормослох Тоормослох зам ихсэх тусам тоормослох хүч нь дагаж өсдөг аажмаар тоормослох баригч.
 
55.       Тогтмол хүчний баригчийн тоормослох Тоормослох бүх замын турш тогтмол хүчээр тоормослодог аажмаар тоормослох баригч.
 
56.       Огцом тоормослох баригч - Хүчний схемдээ зөөлөн, уян хатан эд хэсгийг агуулаагүй баригч.
 
57.       Бүхээг /эсрэг ачаа/ чиглүүлэгч - Хонгил дахь бүхээг /эсрэг ачаа/ чиглүүлэх зорилготой.
 
58.       Гадна удирдлагатай лифт - Лифтний бүхээг зөвхөн ачаалах гадна талбайгаас удирдана.
 
59.       Автомат бус цоожтой хонгилын хаалга – Хонгилын хаалгыг түгжих ба  онгойлгох үйлдлийг гараар хийнэ.
 
60.       Лифтний засвар үйлчилгээ - Лифтний шаардлагын дагуу ашиглах ба түүний ажиллах зарчимд хяналт тавьж техник үйлчилгээ гүйцэтгэдэг ажлын хэсэг.
 
61.       Хүрд хязгаарлагч - Бүхээгийн хурд хэтэрсэн тохиолдолд бүхээг буюу эсрэг ачааны баригчийн төхөөрөмжийг ажиллуулах зорилготой эд анги.
 
62.       Ганцаарчилсан удирдлага - нэг лифтний ажлыг удирдах систем.
 
63.       Нэг талдаа цуглуулах удирдлагатай дуудлагын аппарат - Дээшээ юмуу доошоо чиглэлдээ дуудлагын  аппаратын тусламжтайгаар цуглуулга хийж зогсолтын талбайгаас зорчигчийг цувуулан зөөвөрлөнө.
 
64.       Олон бүхээгт өргүүр – хүмүүс зөөвөрлөх зориулалттай, бүхээгийн хөдөлгөөний үед түүнд хүн чөлөөтэй орох ба гарах боломж бүхий үргэлжийн ажиллагаатай өргүүр.
 
65.       Бүхээгийн шалны ашигтай талбай - Бүхээгийн хана ба хаалганы  дотоод хэсгээр хашигдсан шалны талбай.
 
66.       Хонгилын худаг - Лифтний хонгилын доод зогсоолоос доошоо суусан хийц хэсэг.
 
67.       Энгийн хавсарсан удирдлага - Анхны өгсөн командыг биелүүлж дууссаны дараа дараагийн командыг биелүүлдэг хавсарсан удирдлага.
 
68.       Ажлын гэрэлтүүлэг - Машины өрөө болон бүхээг гэх зэрэг хэсгийн цахилгаан гэрэлтүүлэг.
 
69.       Ажлын унтраалга - Датчик болон төв давхрын аппаратын салгагч болон залгагчийг нэрлэнэ. Эдгээр аюулгүйн төхөөрөмжид багтдаггүй цахилгаан эд анги.
 
70.       Ажлын горим - Лифтний хэвийн даацаас хэтрээгүй ачаатай бүхээг ба хоосон бүхээгийг хэвийн хурдаар нь хөдөлгөөнд оруулах горим.
 
71.       Хурд тохируулагч - Шахалтын лифтний бүхээгийн хөдөлгөөний хурдыг ажлын шингэний урсгалын өөрчлөлтөөр тохируулах зориулалттай гидро аппарат.
 
72.       Гал гарсан үед бүхээгийг хөдөлгөөнд оруулах горим - Тушаалыг зөвхөн бүхээгээс өгүүлж түүнийг мөрдүүлэх горим. Үүнд бүхээг болон хонгилын хаалгыг. онгойлгох хаах зэрэг.
 
73.       Галын аюулын горим - Гал гарсан үед бүхээг нь зорчигчийг үндсэн зогсоолд хүргэж гадна ба дотор дуудлагыг тасална.
 
74.       Лифтний шинэчлэл - Кинематик схемд өөрчлөлт оруулах ба лифтний хэвийн даац болон хэвийн хурдыг ихэсгэх зэрэг ажлууд орно.
 
75.       Хөшүүргийн аппарат - Кабин дотроос удирдлагын командыг гар удирдлагын тусламжтайгаар өгдөг цахилгаан техникийн эд анги.
 
76.       Хөшүүргийн удирдлага - хөшүүргийн аппаратын тусламжтайгаар удирдах канад нь өгөгддөг дотоод удирдлага.
 
77.       Удирдлагын систем - Өгөгдсөн програмын дагуу лифтний ажиллагааг хангадаг удирдлагын эд анги.
 
78.       Хэвийн хурд- Бүхээгийн тооцоологдсон хамгийн их хурд.
 
79.       Ажлын хурд - Хэвийн хурднаас 15 хувиар ихсэж болох бүхээгийн хөдөлгөөний хурд.
 
80.       Хавсарсан удирдлага - Лифтний удирдлагын аппарат болон тушаах товчлуурын тусламжтайгаар өгөгдөх удирдлага.
 
81.       Цуглуулах удирдлага - Өгөгдсөн програмын дагуу нэлээд хэдэн канадыг хүлээж авах чадвартай хавсарсан удирдлага.
 
Жич: Бүхээг доторх тушаах товчлуур болон гадна дуудлагын аппаратууд нь цуглуулагч командтай байна.
 
82.       Техникийн үйлчилгээ .- Лифтний эд ангийн бүрэн бүтэн байдал болон ажиллах нөхцөлийг хангах зорилгоор хийгдэж буй ажил.
83.       Бүхээгийн зогсоолын түвшин - Бүхээгийн хаалганы босго ба хонгилын хаалганы босгоны хоорондох зай. Энэ зай нь бүхээг талбайд бүрэн зогссон үед хэмжигдэнэ.
 
84.       Ашиглалтын нөхцөл - Лифтийг ажиллах үед тавигдах шаардлага:
 
85.       Угсралтын зураг - лифтний төхөөрөмжийг угсрах зураг
 
86.       Аюулгүй ажиллагааг хангах эд анги - Лифтний аюулгүй ажиллагааг хангах /хамгаалах/ төхөөрөмжүүд
 
87.       Цахилгаан хөдөлгүүрийн ерөнхий тогны хэлхээ -Цахилгаан хөдөлгүүрт энергийг өгөх зорилготой цахилгаан хэлхээ
 
88.       Хүчний хэлхээ - Цахилгааны энергийг хуваарилах шилжүүлэх хэлхээ
 
89.       Дохиоллын хэлхээ - Шаардлагатай үед дохиоллыг ажиллуулах цахилгаан хэлхээ.
 
90.       Татлагын хэлхээ - эсрэг ачаа болон бүхээгийн татлагын хэлхээ
 
91.       Удирдлагын хэлхээ - Цахилгаан эд ангиудыг шаардлагатай үед нь ажиллуулах зорилго бүхий цахилгаан хэлхээ
 
92.       Хонгил бүхээг болон эсрэг ачаа зорчих зориулалттай барилгын хэсэг
 
93.       Лифтний ашиглалт - Лифтний ажлын бүх хугацаа
 
94.       Лифтний цахилгаан дамжуулга - Лифтний бүхээгийг хөдөлгөөнд оруулах ба цаашид удирдах зорилготой цахилгаан хөдөлгүүр болон цахилгаан механик системийг багтаасан цогцолбор.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 3.
 
 
ЛИФТНИЙ ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫН АКТ
 
____ он ___ сарын _____-ны өдөр                                    _______________ хот
 
 
            Лифтний угсралт (засвар, шинэчлэлт)-ын ажлыг хийж гүйцэтгэсэн  ________________________________________________________________ын
/ байгууллагын нэр/
______________________ ажилтай ____________________________________
                                                                                                                /захиалагч байгууллагын нэр/
байгууллагатай байгуулсан_________ тоот гэрээний дагуу угсралт, туршилт тохируулгын ажлыг хийц гүйцэтгэн "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 9.7.2, 9.7.4, 9.7.5 дугаар заалтад дурдсаны дагуу лифтэнд техникийн үзлэг хийж, лифтийг туршиж шалган энэхүү актыг үйлдэв.
 
            Лифтний хаяг:
 ________________ хотын ___________________ дүүргийн ________________ гудамжны ____________________________ зориулалттай ______ дугаар байр
/байрны зориулалт/
 
            Лифтний техникийн үзүүлэлт:
Тип _____________________________________________________________                                                               / лифтний зориулалт: ачааны болон хүн зөөврийн/
Даац ________________________ кг
Хурд ________________________ м/с
Өргөлтийн өндөр ______________ м
Зогсоолтын тоо _______________
Заводын дугаар _______________
Үйлдвэрлэсэн он ______________
 
            Энэхүү лифт нь техникийн үзлэг шалгалт, туршилтын явцад техникийн шаардлага бүрэн хангасан тул лифтийг хүлээлгэн өгөхөд бэлэн болохыг тодорхойлов.
 
 
 
            Угсралтын байгууллагын төлөөлөгч ______________/                                   /
                                                                                                                / гарын үсэг/
 
            Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч _______________/                         /                                                                                                               / гарын үсэг/
 
 
 
 
 
 
Хавсралт № 4.
 
 
ЛИФТИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ АКТ
 
 
 
____ он _____ сарын ____ -ны өдөр                                          _______________хот
 
Лифтийг ашиглалтад хүлээн авах комиссын гишүүд:
2.2.          Лифтийг ашиглагч _____________________________________төлөөлөгч
/ байгууллагын нэр/
______________________ ажилтай _____________ овогтой _______________
 
2.2.          Захиалагч  ____________________________________________төлөөлөгч
/ байгууллагын нэр/
______________________ ажилтай _____________ овогтой _______________
2.2.          Угсралт, засвар шинэчлэлт хийсэн ________________________төлөөлөгч
/ байгууллагын нэр/
______________________ ажилтай _____________ овогтой _______________
2.2.          Барилгын ерөнхий гүйцэтгэгч_____________________________төлөөлөгч
/ байгууллагын нэр/
______________________ ажилтай _____________ овогтой _______________
 
2.2.          Эзэмшигчийн лифтний ашиглалтыг зохион байгуулах хариуцагч
______________________ ажилтай _____________ овогтой _______________
 
Барилгын улсын хяналтын байгууллагын ________________________________  / байгууллагын нэр/
______________________ ажилтай _____________ овогтой _______________
 
бид "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"ийн 9.7.2 ба 9.7.3 заалтуудыг үндэслэн лифтний техникийн баримт бичиг, туршилтын ажлын үзүүлэлтийг харгалзан энэхүү актыг үйлдэв.
 
            Лифтний хаяг:
 ________________ хотын ___________________ дүүргийн ________________ гудамжны ____________________________ зориулалттай ______ дугаар байр
/байрны зориулалт/
 
            Лифтний техникийн үзүүлэлт:
Тип _____________________________________________________________                                                               / лифтний зориулалт: ачааны болон хүн зөөврийн/
Даац ________________________ кг
Хурд ________________________ м/с
Өргөлтийн өндөр ______________ м
Зогсоолтын тоо _______________
Заводын дугаар _______________
Үйлдвэрлэсэн он ______________
 
Лифтийг хүлээн авах үзлэг шалгалтын явцад лифтний барилга угсралтын ажил нь:
 
            - техникийн ажлын зураг, бичиг баримтын дагуу хийгдэж "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.
 
-      энэхүү лифт нь лифтний паспортод заасан үзүүлэлтийг хангаж байна.
 
 
 
 
 
            Лифтийг хүлээлгэн өгсөн:
 
            Угсралтын байгууллагын төлөөлөгч _________________/                /                                                                                                                               / гарын үсэг /       
 
            Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч  _________________/                               /                                                                                                               / гарын үсэг /       
            Захиалагч байгууллагын төлөөлөгч _________________/                 /                                                                                                                               / гарын үсэг /       
 
 
            Лифт хүлээн авсан:
 
            Эзэмшигчийн лифтний ашиглалтыг зохион байгуулах хариуцагч
            __________________ ажилтай ____________________/                 /
                                                                                                                /гарын үсэг/
 
            Комиссын дарга ______________________________/                                 /                                                                                               / гарын үсэг /       
 
            Улсын байцаагч ______________________________/                                 /                                                                                               / гарын үсэг /       
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 5.
 
ГАН ТАТЛАГЫГ ГОЛОГДОЛД ГАРГАХ НОРМУУД
 
1.                  Ашиглалтад байгаа ган татлагыг гологдолд гаргахдаа канатын эрчийн нэг алхамд байгаа тасарсан утасны тоогоор /1 дүгээр хүснэгтэд заасан/ гаргана.
2.                  Канатын эрчийн нэг алхамыг тодорхойлохдоо нэг эрчин дээр "а" тэмдэг тавиад, уг ган татлага нь 6 эрчээр сүлжигдсэн бол 7 дахь эрчинд "б" тэмдгийг тавьж энэ хоёр тэмдгийн хоорондох зайг нэг алхам гэж тооцно.
3.                  Янз бүрийн голчтой утаснуудаас бүрдсэн 6x9=114 ширхэг утастай нэг олсон голтой ган татлагыг гологдолд гаргахдаа 1 дүгээр хүснэгтийн нэгдүгээрт заасныг баримтлан гүйцэтгэвэл зохино. Гологдлын нормыг гаргахдаа нарийн утсыг 1.0-д бүдүүн утсыг 1.7-оор авч тооцно. Жишээ нь бат бөхийн нөөцийн коэффициент нь 9 хүртэл байвал тасарсан нарийн утас нь 7, бүдүүн утас 5 байхад 7x1.0+5x1.7 = 15.5 бол 1 дүгээр хүснэгтэд 14 байхаас хэтэрсэн тул уг ган татлагыг гологдол болгоно.
Хүснэгт № 1
 

Бат бөхийн нөөцийн анхны итгэлцүүр нь дүрмээр тогтоогдсон харьцаагаар
Ган татлагын бүтэц
6x19=114 ба нэг олсон голтой
6x37=222 ба нэг олсон голтой
Ган татлагыг гологдолд гаргахад нэг алхамд байх тасарсан утасны тоо
эсрэг эрчтэй
дагуу эрчтэй
эсрэг эрчтэй
дагуу эрчтэй
9 хүртэл
14
7
23
12
9-10 хүртэл
16
8
26
13
10-12 хүртэл
18
9
29
14
14-16
20
10
32
16
14-16 хүртэл
22
11
35
18
16-аас дээш
24
12
38
19
 
4.                  1 дүгээр хүснэгтэд ороогүй ган татлагыг гологдолд гаргахдаа ойролцоо байгаа тооцоог авч түүгээр бодож гологдолд гаргавал зохино. Жишээ нь: 8x19=152 ширхэг утастай нэг олсон голтой ган татлагыг гологдолд гаргахдаа хүснэгт 2-оос ойролцоо утастай 6x19=114 ган татлагыг сонгон авч бүх утасны тоог 96:72=1,33 гэсэн итгэлцүүрээр үржүүлж дээрх ган татлагын утасны тоо гарч байвал 6x19=114 адил тоогоор гологдолд гаргана. 9 6 ба 7 2 гологдолд гарсан ба ойролцоогоор сонгон авсан ; хоёр ган татлагын сүлжилтийн гадна утасны тоо.
5.                  Ган татлагын өнгөн талын утас нь элэгдсэн буюу зэвэрсэн байвал гологдолд гаргахдаа утасны тоог 2 дугаар хүснэгтэд зааснаар цөөрүүлэн гүйцэтгэнэ. Анхны диаметр нь 40 хувь нарийссан ба элэгдэж зэвэрсэн ган татлагыг гологдолд гаргана.
6.                   Лифтний бүхээг нь хоёр канатаар зүүгдсэн байвал ган татлага тус бүрийг шалгаж нэг нэгээр нь гологдолд гаргаж болно.
7.                  Лифтний бүхээг нь гурав буюу түүнээс дээш тооны канатад зүүгдсэн байвал канатыг гологдолд гаргахдаа бүх канатын нэг алхамд байгаа тасарсан утасны дундаж хэмжээг баримтлан гүйцэтгэвэл зохино. Гэхдээ хамгийн олон тасарсан нь нормын 50 хувиас хэтрээгүй байх ёстой.
Хүснэгт № 1
Өнгөн талын элэгдэл буюу зэврэлт нь утасны диаметр %-иар
Алхамд тасарсан утас нь нормын хэдэн хувь болох /2 дугаар хүснэгтээс/
10
85
15
75
20
70
25 .
60
30 ба түүнээс дээш
50
 
8.                  Канатын тасарсан утасны тоо нь гологдолд гарах хэмжээнд хүрээгүй бөгөөд гадаргуугийн элэгдэл нь татлагыг ажиллуулах боломжтой байвал уг канатаар дор дурдсан нөхцөлд ажиллахыг зөвшөөрнө.
 
                        а/үзлэг бүрийн үед анхааралтай шалгаж тусгай дэвтэрт тэмдэглэл хөтөлж байх;
                        б/элэгдэл ба тасралтын хэмжээ нь нормд хүрсэн даруйд канатыг солих;
                        в/ канатын нэг бүтэн бут тасарвал ашиглахыг хориглоно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 6.
 
 
ТЕХНИКИЙН МАГАДЛАЛТЫН АКТ
 
_____________________________________________
/ байгууллагын нэр /
дарга, захирал ____________________________танаа
 
            Танай байгууллагад ашиглагдаж байгаа лифтнүүдэд дараах хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр техникийн түвшин тогтоож баталгаажуулах үзлэг хийв. Үүнд:
__________________________________________________________________
/ байгууллагын нэр, албан тушаал /
__________________________________________________________________
                                                                                                / овог нэр /
__________________________________________________________________
/ байгууллагын нэр, албан тушаал /
__________________________________________________________________
                                                                                                / овог нэр /
__________________________________________________________________
/ байгууллагын нэр, албан тушаал /
__________________________________________________________________
                                                                                                / овог нэр /
Лифтний улсын бүртгэлийн дугаар ______________________________________
 
Лифт байрлуулсан барилгын хаяг ______________________________________
 
Үзлэгийн явцад дараах зөрчил дутагдал илрэв.
___________________________________________________________________
 
д/д
Илэрсэн зөрчил дутагдал, нормативын баримтын заалт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮГНЭЛТ
А.
Лифт № 1. _________________________________________________________/  /дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
Лифт № 2. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
Лифт № 3. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
Лифт № 4. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
Лифт № 5. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
Лифт № 6. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
 
Лифт № 7. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
Лифт № 8. __________________________________________________________
/ дүрмийн шаардлага хангасан эсвэл хангахгүй байгааг бичнэ /
 
Б.
Лифтний ашиглалтын байдал __________________________________________
                                                                                                                / ашиглалтын дүрмийн шаардлага хангаж аюулгүй
____________________________________________________________________
                                                                ажиллагааг хангасан, эсвэл хангаагүй тухай бичнэ /
 
 
 
 
 
 
 
 
 
Техникийн үзлэг хийсэн                                           Лифтний ашиглалтыг зохион
хүмүүсийн гарын үсэг                                                         байгуулах хариуцагчийн гарын үсэг
____________________                                       ______________________________
____________________                                       ______________________________
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 7.
 
 
ДЭД БҮТЦИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН АЛБА
 
 
______ оны _____ сарын _____ -ны өдөр                                            Улаанбаатар хот
__________________________________
                / үзлэг хийсэн байгууллагын нэр /
__________________________________
 
 
 
                                                                                    _______________________________
                                                                                                / лифт эзэмшигч байгууллагын нэр /
                                                                                    __________________________танаа
                                                                                                                                                 дарга, захирлын нэр/
 
            Танай байгууллагад ашиглагдаж байгаа лифтнүүдийн техникийн байдалд дараах хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яамнаас батлагдсан "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-д заасны дагуу хяналтын үзлэг хийв. Үүнд:
 
1.                  ______________________________________________________________
/ байгууллагын нэр, албан тушаал /
            ______________________________________________________________
                                                                                                / овог нэр /
2.                  ______________________________________________________________
/ байгууллагын нэр, албан тушаал /
            ______________________________________________________________
                                                                                                / овог нэр /
3.                  ______________________________________________________________
/ байгууллагын нэр, албан тушаал /
            ______________________________________________________________
                                                                                                / овог нэр /
Лифтний улсын бүртгэлийн дугаар ______________________________________
 
Лифт байрлуулсан барилгын хаяг ______________________________________
 
Үзлэгийн явцад дараах зөрчил дутагдал илрэв.
___________________________________________________________________
 
Илэрсэн зөрчил дутагдал
Түүнийг арилгах арга хэмжээ, хугацаа
 
 
 
 
Албан шаардлага гардуулсан __________________________________________
                                                                                                                / байгууллага, албан тушаал /
                                                            _________________________________________
                                                                                                                                / овог, нэр /
 
Албан шаардлагатай танилцаж хүлээн авсан
                                                            _________________________________________
                                                                                                                / байгууллага, албан тушаал /
                                                            _________________________________________
                                                                                                                                / овог, нэр /
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 8.
 
 
ДЭД БҮТЦИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН АЛБА
 
ЛИФТИЙН АШИГЛАЛТЫГ ЗОГСООХ АКТ
 
______ оны _____ сарын _____ -ны өдөр                                            Улаанбаатар хот
__________________________________
                / үзлэг хийсэн байгууллагын нэр /
__________________________________
 
 
 
                                                                                    _______________________________
                                                                                                / лифт эзэмшигч байгууллагын нэр /
                                                                                    __________________________танаа
                                                                                                                                                 дарга, захирлын нэр/
 
            Танай байгууллагын лифтэнд хийгдсэн техникийн хяналтын үзлэгээр "Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг ноцтой зөрчиж хүний амь нас хохироож болзошгүй дараах аваарын нөхцөл байдал бий болсон байна. Үүнд:
 
Илэрсэн зөрчил дутагдал
Түүнийг арилгах арга хэмжээ, хугацаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Эдгээр зөрчил дутагдлыг бүрэн арилгах үүднээс Дэд бүтцийн улсын хяналтын албаны бүрэн эрхий дагуу _____________________________________
____________________________________________________________________
байгууллагын _________________________________________________лифтийг _______ оны ____ сарын ____ өдрийн ______ цагаас эхлэн дээрх зөрчил дутагдлыг бүрэн арилгах хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэв.
 
 
            Хэрэв лифтний зөрчил дутагдлыг арилгаагүйгээр ажиллагаанд оруулсан хууль тогтоомжид заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
____________________________________________________________________
                                                                                / холбогдох хуулийн заалт /
________________________________________________________________________________________________________________________________________
 
Мэдэгдэл гардуулсан ____________________________________________
                                                                                                                / байгууллага, албан тушаал /
                                                            _________________________________________
                                                                                                                                / овог, нэр /
                                                _____ оны ____ сарын ___-ны өдөр ____ цаг ___ минут
 
Мэдэгдэлтэй танилцаж хүлээн авсан
                                                            _________________________________________
                                                                                                                / байгууллага, албан тушаал /
                                                            _________________________________________
                                                                                                                                / овог, нэр /
                                                ____ оны ____ сарын ____-ны өдөр ____ цаг ___ минут
 
 
            Мэдэгдэл дурдсан дараах ажлуудыг хийж гүйцэтгэн лифтний аюулгүй ажиллагааг бүрэн хангасан болно. Үүнд:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
            Лифтний эвдрэл, зөрчил доголдлыг арилгасан хариуцагчийн гарын үсэг
            _________________________________________/                                       /
 
                                    _____ он ____ сарын _____ -ны өдөр
 
            Барилга техник ашиглалтын хяналтын газраас лифтний зөрчил доголдлыг арилгасан талаарх дүгнэлт:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
            Ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн хүний гарын үсэг
            __________________________________________/                                     /
 
 
_____ он ____ сарын _____ -ны өдөр
 
 
 
 
 
 
Хавсралт № 9.
 
СУУДЛЫН БА АЧААНЫ ЛИФТНИЙ ҮЙЛЧЛЭГЧ НАРЫН МӨРДӨХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗААВАР
1. Ерөнхий зүйл
1.                  Цахилгаан лифтэнд улсын хяналтын газраар шалгагдсан мэргэжлийн, эрх бүхий лифтний үйлчлэгч нарыг эзэмшигч байгууллагын удирдлагаас томилон ажиллуулна. Үйлчлэгч нар энэхүү зааврыг ажилдаа удирдлага болгоно.
2.                  Лифтний үйлчлэгчид 18 насанд хүрсэн бие эрүүл хүмүүсийг авч ажиллуулна.
3.                  Лифтний үйлчлэгч нар энэхүү зааварт дурдсан хэмжээний мэдлэгтэй байвал зохино. Үйлчлэгч нарын мэдэц, удирдлагын /жолоодлогын/ дадлагыг эзэмшигч байгууллагаас зохион байгуулсан мэргэжлийн комисс улиралд.нэг удаа шалгаж гүйцэтгэнэ.
4.                  Лифтний үйлчлэгч нарыг ажилд ороход энэхүү зааврыг гардуулж өгнө.
5.                  Лифтний үйлчлэгч нарын мэдвэл зохих зүйлүүд:
а/ажиллаж байгаа лифтнийхээ бүтэц зохион байгуулалт;
б/удирдлагын аппаратын зорилго ба түүнийг зөв ажиллуулах арга;
в/урьдчилан хамгаалах хэрэгслийн байрлал ба түүний холбогдлууд, хаалганы цоож, хаалга ба шалны доорхи авалцаа, баригч, төгсгөлийн унтраалгууд, хурд хязгаарлагчийн ажиллагаа;
г/дохионы зориулалт;
д/лифтийг ажилд оруулах ба хаалга, шалны доорхи авалцааны бүрэн бүтэн байдал;
6.                  Үйлчлэгч нарт хориглох зүйлүүд:
 
а/ажлын цагт лифтийг эзэнгүй орхих;
б/хонгилын худагт орох, бүхээгийн орой дээр гарах ба түүн дээр ямар нэг зүйл хадгалах;
в/хонгилын ба бүхээгийн хаалга онгорхой үед лифтийг зогсоолын талбайгаас явуулах;
г/Машины өрөөг онгорхой орхих.
7.                  Лифтэнд тохиолдсон гэмтлийн тухай ашиглалт аюулгүй ажиллагааг хариуцагч ба цахилгааны механикчид мэдэгдэж гэмтлийг арилгатал лифтийг зогсоох хэрэгтэй. Үйлчлэгч нараас өөрсдийн дураар лифтэнд тохиолдсон гэмтлийг засаж болохгүй.
8.                  Үйлчлэгч нараас лифтэнд үзлэг үйлчилгээ хийх ба гэмтэл гарсан үед хонгилын хаалга бүрт "лифт ажиллахгүй" гэсэн бичгийг өлгөх ёстой.
9.                  Гэмтэлд орсон лифтийг зөвхөн зассан цахилгаан механикч буюу цахилгаанчны зөвшөөрснөөр ажилд оруулна.
II. Үйлчлэгч нараас лифтийг ажилд оруулахын өмнө гүйцэтгэх үүрэг
10.             Лифтний үйлчлэгч нар лифтийг ажилд оруулахын өмнө ерөнхий залгуурыг залгаж машины өрөөг цоожлоод дараах зүйлүүдийг шалгана:
а/хонгил, бүхээг болон зогсоолын талбайн гэрэлтүүлгүүд;
б/хонгил, бүхээгийн хашлаганы цэвэрлэгээ ба бүрэн бүтэн байдал;
в/дуут ба гэрэл дохионы ажилтай эсэх;
г/бүхээг тус бүрт лифтийг ажиллуулах заавар байгаа эсэх;
д/хонгил ба бүхээгийн хаалганы автомат цоожнууд, шалны авалцааны ажилтай эсэх.
Хэрвээ уг шалгалтыг бие даан явуулж чадахгүй бол цахилгаан механикч буюу жижүүрийн цахилгаанчинтай хамтран гүйцэтгэж болно.
11.             Хонгил ба бүхээгийн хаалганы авалцааг шалгахдаа аль нэгэн хаалгыг онгорхой байлгаж удирдлагын аль ч товчлуурыг- дарахад бүхээг нь хөдөлгөөнгүй байхыг баттай мэдвэл зохино. Дотроос удирдлагатай лифтэнд шалгалтыг бүхээг дотроос гүйцэтгэнэ. Гаднаас удирдлагатай лифтэнд шалгалтыг хоёр хүн гүйцэтгэнэ. Үүнд:
Нэг хүн удирдлагын аппаратын дэргэд, нөгөө нь шалгагдаж байгаа хаалганд ажиглалт хийнэ. Хаалганы авалцааг шалгаж байгаа үед хонгил ба бүхээгийн хаалганууд хаалттай байх ёстой. Авалцааг шалгахын тулд хаалганы хатавч нэг бүрийг ээлж дараалан шалгах хэрэгтэй. Харин авалцаа нь шалгагдаж байгаа хатавчийг онгорхой байлгаж лифтийг туршин хөдөлгөнө. Хонгилын хаалга хаалттай байна.
12.             Хаалганы цоожийг шалгаж байх зорилго нь бүхээг давхрын талбайгаас дээш доош 200 мм-ээс илүүгүй зайд ирэхэд хонгилын хаалга цоожтой байх буюу хаалгагүй хонгилд бол бүхээгийг зогсоож чадахаар байгааг магадлахад оршино.
Суудлын лифтний хонгилын хаалганы автомат цоожийг шалгахын тулд бүхээг дотор байгаа хүн автомат биш цоожны оньсыг тайлж хаалгыг онгойлгох гэж оролдвол зохино.
Лифтний автомат биш цоожны ажилтай эсэхийг шалгахын тулд цоожийг гадна талаас түлхүүрээр буюу бариулаар онгойлгохоор оролцох ёстой. Ачааны ба эмнэлгийн үйлчлэгчтэй лифтнүүдийн цоожний шалгалтыг бүхээг дотроос гүйцэтгэнэ.
Харин ачааны ба бага ачааны үйлчлэгчгүй лифтний шалгалтыг гадна талаас нь гүйцэтгэнэ. Цоожны бүрэн бүтнийг бүх давхруудад шалгаж үзэх ёстой.
13.             Шалан доорх авалцааг шалгахдаа бүхээг дотор хүн сууж байхад дуудлага авахгүй байхыг батлах ёстой. Шалан доорхи авалцааны шалгалтыг хоёр хүн гүйцэтгэнэ. Үүнд:
Нэг хүн бүхээгдээ суугаад түүнийг хагас давхар дээш явуулахад хоёр дахь хүн дороос дуудах товчлуурыг дарах буюу түлхүүрээр бүхээгийг ирүүлэхээр дуудах хэрэгтэй.
14.             Дохионы ажиллагааг шалгахдаа суудлын лифтэнд бол хаалга нь онгорхой буюу хаалттай байсан ч дотроо хүнтэй байвал "завгүй" гэдэг дохионы гэрэл асаж байна. Харин ачааны ба бага ачааны лифтний хонгилын хаалга онгорхой үед "завгүй" гэдэг дохионы гэрэл асч хэзээ хаалгыг хаасан үед дохио авахгүй байх ёстой.
15.             Лифтэнд үзлэг шалгалт хийж байхад гэмтэл илэрвэл "лифт ажиллахгүй", "засварт" гэсэн бичгийн аль нэгийг хонгилын хаалга бүрт өлгөж лифтийг зогсооно. Илэрсэн гэмтлийн тухай захиргаа ба цахилгааны механикч, монтёр нарт даруй мэдэгдэх үүрэгтэй.
III.Лифт ажиллаж байгаа'үед үйлчлэгч нарын гүйцэтгэх үүрэг
16.             Суудлын лифтний үйлчлэгч нарын гүйцэтгэх зүйлүүд:
а/талбайн ажил зогсоход бүхээгтээ сууж байх;
б/лифтний даацыг хэтрүүлэхгүй байх;
в/12 хүртэлх насны хүүхдийг хүргэж өгөх;
г/насанд хүрэгсдийг тэдний хүсэлтээр хүргэж өгөх;
д/"завгүй" гэсэн гэрэл дохио ассан үед зорчигчдоор бүхээгийг дууддаг товчнуудыг даруулахгүй байх;
е/хүүхдийн тэргийг бүхээгт оруулах ба гаргахад хүүхдээ гар дээрээ авч байгаа эсэхийг хянах;
ж/зорчигчдын хаагаагүй орхисон хонгилын хаалгыг заавал хааж байх;
з/бүхээг нь давхрын хооронд зогсвол хаалгыг нягт хаагаад хүрэх давхрын товчлуур дарахад бүхээг хуучин хэвээр зогсож байвал зорчигчдоос өөрсдөө арга хэмжээ авахаар оролдож болохгүйг сануулаад механикийг дуудах хэрэгтэй.
17.             Суудлын лифтний үйлчлэгч нь зорчигчдыг байнга дагалдан явж лифтийг хэт ачаалахгүй байх.
18.             Ачааны лифтний үйлчлэгч нарын гүйцэтгэх зүйлүүд:
 
а/бүхээгийн ачааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх. Харин ачигдсан ачааныхаа хүндийн жинг бүрэн тодорхойлж чадахгүйд хүрвэл уг ачааг тээвэрлэх зөвшөөрлийг захиргааны удирдлагаас авах ёстой.
б/гаднаас удирдлагатай лифтэнд ямар ч үед хүн суулгаж болохгүй, хэрвээ хүн зорчиж байвал захиргаанд мэдэгдэх хэрэгтэй. Уг лифтээр гагцхүү гэрэл ба дуут дохио өгсөн үед ачааг өргөх;
в/бүхээгийн давхраас дуудах үед бүхээг нь дугтрагдах, доргих зэрэг ямар нэг зөрчил ажиглагдвал цаг тухайд нь захиргаанд мэдэгдэж байх;
г/бүхээгийн хаалгыг тороор /сараалжин/ хийсэн бол зорчигчдыг түүнд тулж зогсох ба гараар бариулахгүй байх;
д/ачаа тээвэрлэж байгаа үед бүхээг дотор үйлчлэгчээс гадна ачааг хүргэгчээс өөр хүн байхыг хориглох; /зорчигчдыг хамтран тээвэрлэхийг хориглоно/
19.             Бүхээг нь давхруудын хооронд зогсвол үйлчлэгч нар нь гэмтлийн дохио өгөөд цахилгааны механикч ирэхийг хүлээнэ.
20.             Хөшүүргэн удирдлагатай лифтэнд үйлчлэгчээс гүйцэтгэх зүйлүүд:
 
а/бүхээгийн босго ба давхрын талбайн шал хоёрын хоорондох зөрүү нь +50 мм-ээс хэтрэхгүй байхаас гадна ачааг тэргэнцрээр түрж ачдаг бол уг зөрүү нь +15 мм байхаар тооцоологдож бүхээгийг зогсоох;
б/бүхээгийн хөдөлгөөний үед хөшүүргийг нэг байрлалаас нөгөө байрлалд шилжүүлж болохгүй, харин бүхээг бүрэн зогссоны дараа хөшүүргийг шилжүүлж болно.
в/хөшүүргийн бариулаас гараа авсны дараа уг хөшүүрэг "0" байдалд автоматаар буцаж очихгүй байвал энэ тухай цахилгааны механикчид мэдэгдвэл зохино.
21.             Дор дурдсан гэмтэл тохиолдсон үед үйлчлэгч нар нь цахилгааны ерөнхий залгуурыг салгаж хүчдэлийг таслан лифтийг зогсоож удирдлага буюу цахилгааны механикчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. Үүнд:
а/хонгилын хаалга онгорхой ба бүхээг хүнтэй үед бүхээг хөдөлгөөнд орж байвал;
б/дохионы гэрлүүд ажилгүй байвал;
в/хөдөлгөөнт шалтай лифтний бүхээгт хүн байгаа буюу бүх хүмүүс гарч хаалга хаасан үед дохионы гэрэл асаж унтарч байвал
г/давхрын зогсоолд бүхээг ирээгүй байхад хонгилын хаалга гаднаас онгойж байвал;
д/ бүхээг ямар ч удирдлагагүйгээр хөдөлгөөнд орж байвал;
е/товчлуурт удирдлагатай лифтний бүхээг нь зогсох гэсэн давхартаа өөрөө зогсохгүй байвал;
ж/хөшүүргэн удирдлагатай лифтний бүхээг нь эцсийн давхарт өөрөө зогсохгүй байвал;
з/лифтний цахилгааны дамжуулах утас ба аппаратын хөндийрүүлэг нь муудсан байвал /гүйдэл цохиж, хөндийрүүлэгч халж шатсанаас хиншүү гарах/;
н/зогсоох товчлуур эвдрэлтэй байх;
к/мөн дээр дурдсанаас гадна бүхээг хөдлөх үед хэвийн биш дуу, цохио гарах, канат тасрах тэнцүүлэгчийн ачаа чиглүүлэгчээс мултарч гарах, давхрын талбайд жигд бус зогсох зэрэг гэмтлүүд илэрвэл.
22.             Лифтний бүхээгт тавигдсан гэрлийн шил шатсан ба шилийг солиход асахгүй байвал лифтийг зогсоож монтёрыг дуудах.
23.             Лифтчин ба үйлчлэгч нар нь өөрийн ээлждээ тогтоосон завсарлагаас бусад цагт ажлын байрыг орхиж явах эрхгүй болно.
Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар лифтийг орхиж явахад хүрвэл цахилгааны ерөнхий залгуурыг салгах ёстой.
IY.Үйлчлэгч нараас ажил дууссаны дараа гүйцэтгэх ажлууд:
24.             Үйлчлэгч нараас ажил дууссаны дараа гүйцэтгэх ажлууд:
а/лифтээ өөрийн ажил эрхэлдэг буюу удирдлага явуулдаг талбайн түвшинд тавих;
б/бүхээг хоосон байгааг шалгаж үзэх /ажлын дараа бүхээгийг ачаатай орхихыг хориглоно/;
в/автомат удирдлагагүй бол бүхээгний гэрлийг өөрөө унтрааж орхих;
 
/бүхээгний хаалга автомат цоожгүй бол хонгилын хаалгыг цоожлох;
 
д/машины өрөөний гэрлийг унтрааж цахилгааны ерөнхий залгуурыг салгах;
 
е/машины өрөөг цоожлоод түлхүүрийг зохих журмаар жижүүрт үлдээнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт № 10
 
 
ЛИФТНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ
 
Бүртгэлийн дугаар
Бүртгэсэн он, сар, өдөр
Эзэмшигчийн нэр
Марк, тик, даац /тн/
Үйлдвэрлэсэн заводын дугаар , он
Ашиглалтад орсон он, сөр, өдөр
Техникийн магадлалын төрөл
Бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн овог нэр
Боловсруулсан газрын нэр
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАССАН ЛИФТНИЙ БҮРТГЭЛ
 
Улсын бүртгэлийн дугаар
Бүртгэсэн он, сар, өдөр
Марк, тип, даац /тн/
Улсын бүртгэлээс хасагдсан үндэслэл
Ажилласан хугацаа /жил/
Эзэмшигчийн нэр /байгууллага, ААН, иргэн/
 
 
 
 
 
 
 
 
 
 
            Лифтний улсын бүртгэлийг тэдгээрийн ашиглалтад улсын хяналт тавих, нэгдсэн мэдээлэл судалгаа гаргах, төлөвлөгөөт шалгалт хийхэд үндэслэл болгоно.