Хэвлэх DOC Татаж авах

Монгол улсын Дэд бүтцийн сайдын 1999 оны 12-р сарын 20-ны өдрийн 330 тоот тушаалын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРЭМ
 
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
Энэхүү дүрмийн зорилт нь Монгол улсын шуудангийн сүлжээний ашиглалт, зохион байгуулалтыг тодорхойлох, шуудангийн суурь сүлжээг ашиглан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өмчийн төрөл бүрийн хэлбэрийн байгууллага, хүмүүс болон үйлчлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
 
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
 
Нэгдүгээр бүлэг. Шуудан холбооны үйлчилгээ
1.1.1.     Монгол Улсын шуудан холбооны сүлжээг ашиглан, төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус олон нийтийн байгууллагаас шуудангаар явуулах зүйлүүдийг хүлээн авч, хаягт эзэнд нь гардуулж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг шуудан холбооны үйлчилгээ гэнэ.
1.1.2.     Шуудангаар явуулах зүйлсийг дотоодын ба улс хоорондын гэж хоёр хуваана. Үүнд:
•           Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор хүлээн авч, дамжуулан олгож байгаа шуудангийн зүйлс (илгээмж)-ийг дотоодын шуудан
•           Монгол Улсаас гадаад орнуудад илгээж байгаа буюу хилийн чанадаас Монгол Улсад ирж, хаягт эзэндээ хүргэгдэж байгаа, түүнчлэн Монгол Улсын шуудангийн байгууллагаар дамжин гадаадын бусад орнуудад хүргэгдэж байгаа шуудангийн зүйлсийг улс хоорондын шуудан гэж тус тус нэрлэнэ.
1.1.3.     Дотоодын шууданг дотор нь аймаг, хотын доторх ба хот хоорондын гэж хоёр ангилна. Үүнд:
·            Нэг аймаг, хотын нутаг дэвсгэрт хүлээн авч, дамжуулан хүргэгдэж байгаа шуудангийн зүйлсийг аймаг, хотын доторх шуудан гэнэ.
·            Нэг аймаг, хотын нутаг дэвсгэрээс гарч, нөгөө аймаг хотын шуудангийн холбооны байгууллагаар дамжин хаягт эзэндээ хүргэгдэж байгаа шуудангийн зүйлсийг хот хоорондын шуудан гэнэ.
1.1.4.     Шуудан холбооны үйлчилгээг үндсэн ба нэмэгдэл үйлчилгээ гэж хоёр ангилна. Үндсэн үйлчилгээнд энэхүү дүрмээр зохицуулагдах шуудангийн илгээмжийг хүлээн авах, дамжуулах, гардуулах ажиллагаа орно. Үүнээс гадна шуудангийн марк, үнэт цаасны эх зураг зохион хэвлүүлэх, улмаар гадаад, ч дотоодын зах зээл дээр борлуулах, шуудангийн хэрэглэгчийн хайрцаг ажиллуулах, электрон шуудангаар үйлчлэх зэрэг нь үндсэн үйлчилгээний хэсэг мөн.
1.1.5.     Шуудан холбооны байгууллага нь дээр дурьдсан шуудангийн илгээмжийг хүлээн авч, ялган боловсруулах, гардуулах үндсэн үйлчилгээнээс гадна дараах нэмэгдэл үйлчилгээнүүдийг эрхэлнэ. Үүнд:
а) Шуудангаар явуулах зүйлүүдэд хаяг бичиж өгөх, шуудангийн мэдэгдэл, бланк маягтуудыг нөхөх, илгээлт, боодлыг боож, савлах (хайрцаглах), шуудангийн илгээмжүүдийг хаягт эзэнд нь гэрээр болон албан газраар нь хүргэж гардуулах, илгээлтийн хайрцаг,уут, боодлын цаас бэлдэж худалдаалах
б) Шуудангийн маршрут, чиглэлийн дагуу автомашины даацад тохируулан, аймаг сумын хооронд зорчигч тээвэрлэх
в) Цахилгаан холбооны үйлчилгээ эрхэлдэг байгууллагатай хийсэн гэрээний дагуу явуулах цахилгаан холбооны зарим үйлчилгээ (телефон яриа, телефакс, цахилгаан мэдээ гэх мэт)
г) Илгээмжийн худалдаа (Шуудангийн байгууллага зуучлан үйлчлүүлэгчийн захиалгаар өргөн хэрэглээний барааг хаягт эзэнд хүргэж гардуулах үйлчилгээ)
д) Иргэдийн мөнгөн хадгаламж, гуйвуулга хийх, тэтгэвэр тэтгэмж тараах, зарим төрлийн татвар, хураамж хураах
е) Төрөл бүрийн акц, хонжворт сугалаа зэргийг борлуулах
ё) Зарим төрлийн мэдээллийн лавлагааг албан байгууллага, иргэдэд хүргэх
ж) Төрөл бүрийн ном товхимол, календарь, тэмдэглэлийн дэвтэр зэргийг борлуулах
з) Тогтмол.хэвлэлийн захиалга хүлээн авах, хүргэж гардуулах
1.1.6.     Монгол улсын нутаг дэвсгэр дотор явуулах шуудангийн илгээмжүүдийг дараах төрлүүдэд хуваана. Үүнд:
а) Битүүмжилсэн бичиг, захидал (энгийн, баталгаатай, үнэлэгдсэн)
б) Ил захидал (энгийн, баталгаатай)
в) Боодол (энгийн, баталгаатай, үнэлэгдсэн)
г) Илгээлт(энгийн ба үнэлэгдсэн)
д) Тогтмол хэвлэл
1.1.7.     Шуудангийн илгээмжийг хүлээн авч, боловсруулах, дамжуулах, олгох зэрэг ажиллагаанаас нь хамааруулан хэд хэдэн зэрэгт хуваана
1.1.8.     Энгийн захидал, ил захидал, боодлыг шуудангийн байгууллага явуулагчаас хүлээн авахдаа тасалбар олгохгүйгээр тарифын марк наах бөгөөд шуудангийн дотуур дагаварт зөвхөн тоо ширхгээр нь бичиж, хаягт эзэнд гарын үсэг зуруулахгүй олгоно.
1.1.9.     Баталгаатай битүүмжилсэн бичиг захидал ба ил захидал, боодол, илгээлт.ийг шуудангийн байгууллага хүлээн авахдаа төлбөрийг тогтоосон тарифаар хураан авч, мөнгө хураах тасалбарын маягтад бичилт хийж, нэг хувийг явуулагчид өгнө. Шуудангийн байгууллагуудын хооронд баталгаатай шуудангийн илгээмжүүдийг дамжуулахдаа дотуур дагаварт тэдгээрийн баталгааны дугаарыг нэг бүрчлэн бичиж, хаягт эзэнд нь гардуулахдаа заавал гарын үсэг зуруулна. Албан бичиг, илгээлт нь байнга баталгаатай шуудангийн илгээмжид тооцогдоно.
1.1.10.     Явуулагчаас үнэ зарлаж явуулсан захидал, боодол, илгээлтийг даатгалтай илгээмжид тооцох бөгөөд тэдгээрийг баталгаатай шуудангийн нэгэн адилаар үйлчилнэ.
1.1.11.     Үнэ зарласан ба даатгалтай шуудангийн илгээмжийг хаягт эзнээс нь шуудангийн үйлчилгээний хураамжийг төлүүлэхээр хүлээн авч болно. Энэ тохиолдолд шуудангийн байгууллага нь ирсэн илгээмжүүдийг хаягт эзэнд нь гардуулахдаа заасан үнийг (хураамжийг) хураан авах бөгөөд уг үйлчилгээг явуулах журмыг шуудангийн байгууллага гарган баталж мөрдөнө.
1.1.12.     Явуулагчаас шууданд хүлээн авахдаа тасалбар олгож байгаа баталгаатай ба үнэ зарласан шуудангийн илгээмжүүдийг (бичиг, захидал, ил захидал, боодол, илгээлт) бүртгэгдсэн илгээмжүүд гэнэ.
1.1.13.     Шуудангийн бүх төрлийн бүртгэгдсэн илгээмжүүдийг хэрэв явуулагчаас хүсвэл хаягт эзэнд нь гардуулсан тухай хариу мэдээлэл (гардуулалтын карт) авч өгч болно. Энэ тохиолдолд шуудангийн байгууллага нь уг илгээмжийг хэзээ хэнд гардуулснаа мэдэгдэх үүргийг явуулагчийн өмнө хүлээнэ.
1.1.14.     Шуудангийн илгээмжийг ялган боловсруулах, гардуулах хугацаанаас нь хамааруулан энгийн, хурдавчилсан, буухиа шуудан гэж ангилна.
•           Хурдавчилсан шуудан гэж энгийн шуудантай хамт бэлтгэн савлах боловч тусгай таних тэмдгээр тэргүүн ээлжид ялгаж, шуурхай дамжуулах шуудангийн илгээмжийг хэлнэ.
•           Буухиа шуудан гэж тусгай таних тэмдэг бүхий богцонд савлаж, хаягт эзэнд нь хамгийн богино замаар хурдан, найдвартай хүргэж гардуулдаг шуудангийн илгээмжийг нэрлэнэ.
1.1.15.     Нийтийн хэрэглээний электрон шуудангийн сүлжээг (албыг) ашиглаж, хэвлэмэл болон бичмэл материал, схем, зураг, хүснэгт, диаграмм, түүнтэй адилтгах бичиг сэлтүүдийг цахилгаан холбооны сувгаар дамжуулж болно. Үүнийг бюрофакс гэнэ.
1.1.16.     Шууданг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэлээс хамааруулан дараах байдлаар ангилна.
а) Агаараар (нисэх онгоцоор) тээвэрлэж байгаа шуудангийн илгээмжийг агаарын шуудан гэнэ.
б) Төмөр зам болон авто тээврийн хэрэгслэлээр, хүргэж байгаа шууданг газар шуудан гэж нэрлэнэ.
в) Агаарын болон төмөр замын ба авто тээврийн хэрэгслэлээр хүргэж байгаа шууданг агаар газар хосолсон шуудан гэж нэрлэнэ. .
1.1.17.     Шуудангийн онцлогийг харгалзан тусгай, албаны гэсэн ангилалд хуваана.
 
Монгол улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах, төрийн байгууллагын онцгой хэрэгцээнд зориулагдсан шуудангийн зүйл нь тусгай шууданд хамаарна. Тусгай шууданг явуулагч нь сайтар битүүмжилсэн байна.
Албаны шууданд шуудан холбооны байгууллагуудын хооронд харилцаж байгаа шуудангийн зүйлүүд хамаарна.
Хоёрдугаар бүлэг. Шуудангийн үйлчилгээний зохион байгуулалтын үндэс
Шуудан холбооны байгууллага
1.2.1.     Монгол улсын шуудан холбооны суурь сүлжээний-ашиглалт, үйлчилгээг хариуцах эрх бүхий төв байгууллага нь шуудан холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан аймаг, хот, дүүрэгт байрлах өөрийн харъяа салбар нэгж бүхий байгууллага мөн.
1.2.2.     Шуудан холбооны төв байгууллага нь Монгол улсын шуудан холбооны суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээг хариуцаж, энэхүү дүрэм, шуудан холбооны үйлчилгээ эрхлэх талаар олгосон тусгай зөвшөөрөл (лиценз)-ийн хүрээнд, ард иргэд аж ахуйн нэгж байгууллагад шуудан холбооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
Шуудангийн суурь сүлжээг ашиглан, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий шуудан холбооны байгууллага нь аймаг, хот, дүүрэг, сум сууринд шуудан холбооны алба, нэгж салбарыг нээж ажиллуулах, татан буулгах эрхтэй.
1.2.3.     Шуудан холбооны цэг салбар, шууданч ажилладаггүй буюу шуудангийн үйлчилгээ хүрээгүй газарт шуудан холбооны үйлчилгээг байгууллага хүмүүст гэрээгээр эрхлүүлж болно.
1.2.4.     Шуудан холбооны байгууллагын байр, түүний тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь ард иргэдэд үзүүлэх үйлчилгээний соёлч боловсон, ая тохитой байдал ба хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг бүрэн хангасан байна.
Шуудан холбооны байгууллагын орох хаалган дээр:
а) Тогтоосон хэлбэрийн хаяг
б) Ажиллах цагийн хуваарь
в) Шуудангийн хайрцаг(захидал цуглуулах) заавал байна.
Өдрийн завсарлага, амралтын өдөртэй ажилладаг томоохон хотуудын шуудангийн салбарууд нь амралтын өдөргүй буюу уртасгасан цагийн хуваариар ажилладаг бөгөөд өөрийнхөө салбарт хамгийн ойрхон оршдог шуудан холбооны салбарын байршил, түүний ажиллах цагийн хуваарийг нийтэд"ил тавьсан байна.
1.2.5.     Шуудан холбооны байгууллагын үйлчилгээний танхимд захидлыг хийхэд зориулсан шуудангийн хайрцаг байрлуулсан байна. Үүнээс гадна хэрэглэгчийн нүдэнд ил, үзэх бололцоотой байранд харилцаа холбооны тухай Монгол улсын хууль, шуудан холбооны энэхүү дүрэм, санал гомдлын дэвтэр, түүнчлэн шуудангийн индексийн тухай, шуудангаар явуулах зүйлийг хаяглах, боож битүүмжлэх журам, шуудангийн үйлчилгээний тариф, шуудангаар явуулах ба хориглох зүйлүүдийн жагсаалт, шуудан холбооны үйлчилгээний Хяналтын хугацаа, шуудангийн хэрэглэгчийн өмнө хүлээх хариуцлагын тухай болон удирдах дээд байгууллагын нэр, хаяг, утасны дугаар зэргийг заасан сурталчилгааны материалуудыг тавьсан байна.
Шуудангийн хэрэглэгчийн хайрцаг
1.2.6.    Шуудангаар ирсэн зүйлүүдийг хаягт эзэнд нь шууд олгохын тулд шуудан холбооны байгууллагууд дээр хэрэглэгчдэд хөлсөөр эзэмшүүлсэн хайрцгийг шуудангийн хэрэглэгчийн хайрцаг гэнэ. Хэрэглэгчийн хайрцаг нь шуудангийн аюулгүй байдал, нууц хадгалалтыг бүрэн хангасан байхаас гадна шуудан холбооны байгууллагууд тус бүрдээ дараалсан дугаараар дугаарлаж, хоорондоо түлхүүр үл таарах далд цоожоор тоноглосон байна.
1.2.7.    Шуудангийн хэрэглэгчийн хайрцаг эзэмшихийг хүссэн иргэд, албан газар, байгууллага нь энэ тухай хүсэлтээ шуудангийн байгууллагын удирдлагад бичиж өгөх ба түүндээ оршин суух хаяг, иргэний үнэмлэх, регистрийн болон телефон утасны дугаарыг тэмдэглэсэн байна. Шуудангийн ажилтан нараас хаягийг тулган шалгаж, шуудангийн хайрцаг эзэмшигчийн бүртгэлд бүртгэн, хэрэглэгчийн хайрцаг эзэмших эрхийн бичиг олгоно. Хайрцаг эзэмшигчийн 3x4 хэмжээний зургийг хэрэглэгчийн хайрцаг эзэмшигчийн бүртгэл ба эрхийн бичигт тус тус наана.
1.2.8.    Шуудангийн хэрэглэгчийн хайрцгийг хэд хэдэн байгууллага хүмүүс эзэмших буюу шуудангийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэхээр шилжүүлэхийг хориглоно.
1.2.9.    Хэрэглэгчийн хайрцагт түүний буруугаас учирсан эвдрэл гэмтлийг засах, шинэ цоож түлхүүр хийлгэх зэрэг зардлыг хайрцаг эзэмшигчээс гаргуулна.
1.2.10.Хэрэглэгчийн хайрцгийг цаашид ашиглахыг хэрэглэгчээс татгалзвал уул дугаарын хайрцгийг хураан авснаас хойш 1 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа өөр хэрэглэгчид ашиглуулахаар олгоно.
Шуудангийн хайрцаг
1.2.11.     Шуудангаар явуулах энгийн битүүмжилсэн ба ил захидал зэрэг зүйлүүдийг явуулагчаас бололцоотой үедээ өгөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүн ам олноор бөөгнөрсөн газар, байгууллагуудад шуудан холбооны байгууллага нь шуудангийн хайрцаг тавьж ажиллуулна.
1.2.12.     Шуудангийн хайрцгийн нүүрэн талд шуудангийн ямар байгууллага болохыг харуулсан таних тэмдэг, "Шуудан" гэсэн бичлэг, уг хайрцгийг өдөрт хэдэн удаа нээхийг заасан байна.
1.2.13.     Шуудан холбооны байгууллагууд нь ажиллах цагийн хуваарь, шуудан хүргэлтийн маршрут, графикийг өөрсдийн оршин байгаа орон нутгийн засаг захиргааны байгууллагатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр хэрэглэгчдээс шуудангийн үйлчилгээг ашиглахад хамгийн тохиромжтой байхаар боловсруулан гаргана.
1.2.14.     Шуудангийн хайрцгийг нээх, шуудангийн илгээмжийг хүлээн авах, боловсруулах, тээвэрлэх, хүргэх ажиллагаанд хяналтын хугацаа, норматив тогтоож, түүний дагуу гүйцэтгэнэ.
Гуравдугаар бүлэг. Шуудан холбооны үйлчилгээний хураамж
1.3.1.     Дотоод, гадаадад шуудангаар явуулах илгээмжийн үйлчилгээний хураамжийн хэмжээг харилцаа холбооны зохицуулах зөвлөлөөр хянуулан, Монгол улсын шуудангийн суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллагын дарга (ерөнхий захирал)-ын тушаалаар батална. Шуудан холбооны байгууллагууд нь зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан зарим хэрэглэгч байгууллага хүмүүст хэлцлийн (гэрээний) үнээр шуудан холбооны үйлчилгээг үзүүлж болно.
1.3.2.     Шуудан холбооны үйлчилгээний хураамжийг шуудангийн төлбөрийн тэмдэгтүүд болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг ашиглан бэлнээр болон банкны харилцах дансаар бэлэн бус тооцооны хэлбэрээр хураана. Монгол улсын төв банкны тогтоосон журмын дагуу шуудан холбооны үйлчилгээний төлбөрийг гадаад орны валютаар хийж болно.
1.3.3.     Шуудангийн төлбөрийн тэмдэгтүүдэд шуудангийн төрөл бүрийн маркнууд, маркжуулсан дугтуй ба ил захидлын хуудаснууд, маркжуулах машины дардаснууд орно.
1.3.4.     Бүх төрлийн баталгаатай ба энгийн захидал, боодлуудын хураамжийн төлбөрт шуудангийн марк хэрэглэнэ. Шуудангийн маркийг захидал, боодлын хаягийн баруун дээд буланд наавал зохих бөгөөд шуудангийн үйлчилгээний хураамжийг бүрэн төлөхийн тулд зарим маркийг аль чөлөөтэй зайд нааж болно. Харин давхарлагдан наагдсан маркийг хураамжид тооцохгүй учир нэг маркийг нөгөө дээр нь давхарлан нааж үл болно.
1.3.5.     Шуудан холбооны байгууллагуудтай хийсэн гэрээгээр тогтмол үйлчлүүлдэг аж ахуйн нэгж, албан газраас явуулж байгаа албан захидал, боодол зэрэг шуудангийн илгээмжүүдэд марк наахгүй бөгөөд маркжуулах машины дардас дарна. Харин маркжуулах машингүй шуудан холбооны байгууллагуудад "Үнэ төлөгдсөн" гэсэн тэмдэг (дардсыг) хэрэглэнэ.
1.3.6.     Шуудангийн үйлчилгээнд урьд нь ашиглагдсан, хиртэж сэвтсэн, урагдаж гэмтсэн (булан нь тасарсан), ямар нэгэн аргаар эвдэгдсэн (тамгалагдсан) ба дугтуй, ил захидал, ном хэвлэлээс хайчилж авсан, мөн гадаад улсын буюу шуудангийн биш өөр төрлийн маркнуудыг шуудангаар явуулах зүйлийн төлбөрт хэрэглэхийг хориглох бөгөөд ийм маркнуудыг хүчингүйд тооцно.
1.3.7.     Баталгаатай ба үнэ зарласан бүх төрлийн илгээмжийн баталгаа хийлгэсний болон үнэ зарлуулсны хураамж, мөнгөн гуйвуулга ба хэрэглэгчийн хайрцгийн үйлчилгээний төлбөр, шуудангийн илгээмжүүдийн тухай хариу мэдээлэл авах, лавлагаа хийлгэх, бичиг захидал, боодол, илгээлтийг гэрээр хүргэх, шуудангийн зүйлсийг хадгалах, гаалийн бичиг баримт бүрдүүлэх зэрэг нэмэгдэл үйлчилгээний хураамжийг бэлэн ба бэлэн бусаар хурааж, санхүүгийн тасалбар олгоно.
1.3.8.     Шуудан холбоогоор аж ахуйн гэрээний дагуу үйлчлүүлдэг албан газар, байгууллагууд үйлчилгээний хураамжийг шуудангийн байгууллагын дансанд байгаа урьдчилгаанаас суутгах буюу банкаар шилжүүлэх журмаар төлж болно. Харин урьдчилгаа нь нэгэнт дуусаж, дахин сэргээгдээгүй буюу 2 сараас дээш хугацаагаар үйлчилгээний хөлсийг төлөөгүй байвал шуудангаар явуулах зүйлийг хүлээн авахыг зогсооно.
Шуудангаар үнэ төлбөргүй ба хөнгөлөлттэй үнээр үнээр явуулах зүйлүүд
1.3.9.     Шуудангаар үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр явуулах зүйлийг Дэлхийн шуудан холбооны байгууллагын /ДШХБ/ дүрэм, конвенци буюу харилцаа холбооны шуудан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу шуудангийн байгууллагууд тогтооно.
1.3.10.Дотоодын шуудангаар дараах зүйлүүд үнэ төлбөргүй явуулна. Үүнд:
а) Хараагүй хүмүүст зориулсан, товгор үсэг бүхий хэвлэлийн зүйл хийсэн боодол, бичиг захидал (секограмм)
б) Монгол улсын шуудан холбооны байгууллагуудын хооронд солилцож байгаа шуудангийн албаны илгээмжүүд.
1.3.11.Гадаадад үнэ төлбөргүй явуулах зүйлүүд:
а) ДШХолбооны байгууллагын конвенцийн заалтын дагуу тус байгууллагын гишүүн орнуудын шуудангийн захиргаа болон ДШХБайгууллагын олон улсын товчоотой солилцож байгаа албан бичиг захидал, шуудангийн илгээмжийн төрлүүд (Ийм илгээмжийн зүүн талын дээд буланд "албаны" буюу "SERVISE DES POSTES" гэсэн дардас тавина.)
б) Цэргийн олзлогсдын төв лавлах агент буюу үндэсний лавлах товчооны явуулж байгаа, мөн тэдгээрт ирүүлж байгаа бичиг захидлуудын зүйлүүд (ийм зүйлүүдийн нүүрэн талын зүүн захын -дээд буланд "Servise des internes гэсэн тэмдэгтэй байна.)
в) Хараагүй хүмүүст зориулсан товгор үсгээр бичсэн ном хэвлэл, мөн секограммын аргаар бичсэн ил захидлууд (Ийм захидлын зүүн талын дээд өнцөгт "Секограмм"гэж тэмдэглэл тавина.)
1.3.12.     Шуудан холбооны байгууллагуудаас хөнгөлөлттэй үнээр дараах тохиолдолд үйлчилгээ явуулж болно. Үүнд:
а) Шуудан холбооны ачааллыг жигдрүүлэх, солилцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд шуудангийн мэндчилгээгээр өргөн үйлчлүүлэх боломж олгох зорилгоор тэмдэглэлт өдөр, түүхт ой зэрэг баяр ёслол, арга хэмжээг угтаж баярын мэндчилгээний ил ба энгийн захидлын хураамжийн үнийг улс даяар гадаад, дотоодод,
б) Шуудан холбоогоор байнга, тогтмол өргөн хүрээтэй үйлчлүүлдэг болон тэргүүний хэрэглэгчээр шалгарсан байгууллага, хүмүүсийн аймаг хотын доторх шуудангийн илгээмж, шуудангийн хэрэглэгчийн хайрцгийн болон бусад нэмэгдэл үйлчилгээний хураамжийг тус тус хямдруулж болно.
Нөхөн төлбөр хураах зүйлүүд
1.3.13.     Шуудангийн хайрцгаас гарсан зүйлүүдийн дотроос явуулах үнэ нь дутуу төлөгдсөн буюу огт төлөгдөөгүй, эсвэл хүчингүй ба өөр төрлийн марктай захидал бичиг гарвал түүнийг буцах хаягаар нь буцаах буюу эсвэл нөхөн төлөх журмаар явуулна.
1.3.14.     Шуудангийн хайрцгаас авагдсан хувь хүний буцах хаяггүй нөхөн төлбөр авах ёстой захидал бичгүүдийг зохих хаягаар нь явуулж, шуудангийн тарифаар тогтоосон хураамжийг хүлээн авагчаас нь хурааж авах ба шуудангийн байгууллагын буруу биш ямар нэгэн шалтгаанаар буцаж ирсэн зүйлүүдийн нөхөн төлбөрийг анхны явуулагчаас нь гаргуулан авна.
1.3.15.     Харин аж ахуйн нэгж, албан байгууллагаас үнэ нь төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн зүйлийг шуудангаар явуулахаар хүлээн авахгүй. Хэрэв шуудангийн хайрцгаар хийгдсэн байвал "төлбөр дутуу" гэсэн тэмдэг дарж уг зүйлийг явуулагчийн хаягаар буцааж, зохих төлбөрийг гүйцэд төлсний дараа "Нөхөн төлөв" гэж тэмдэг дарж, хэрэв гадаадад явах бол дугтуй, боодлыг дахин шинэчилсний дараа шуудангаар явуулахаар хүлээн авна.
1.3.16.     Үнэ нь төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн улс хоорондын бүх төрлийн шуудангийн илгээмжүүдийг хаягласан газарт нь явуулахгүй бөгөөд төлбөрийг нь бүрэн гүйцэд төлүүлэхээр буцаана. Үнэ нь төлөгдөөгүй, буцах хаяггүй, явуулагч нь олдохгүй бол нөхөн төлөх захидлыг шуудангийн гардуулаагүй зүйлийг хадгалах хэсэгт шилжүүлнэ.
Дөрөвдүгээр бүлэг. Шуудангийн үнэт цаасыг (марк, марктай дугтуй, ил захидлын маркжуулсан хуудас) бэлтгэх, худалдаалах журам
1.4.1.    Шуудангийн тарифын болон уран сайхны марк, маркжуулсан дугтуй, ил захидлын маркжуулсан хуудасны эхийг бэлдэх ба хэвлүүлэх эрхийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллага эдэлнэ.
1.4.2.    Аж ахуйн нэгж, пүүс компани, төрийн ба төрийн бус байгууллагууд нь шуудан холбооны төв байгууллага, түүний аймаг, дүүргийн шуудан холбооны байгууллагын дарга нарын зөвшөөрөлтэйгөөр өөрийн эмблем, нэр хаяг бүхий маркжуулаагүй, албан бичгийн дугтуй, шуудангийн ил захидлын хуудас зэргийг хэвлэж болох бөгөөд энэ нь тогтоосон загвар хэмжээ стандарттай хатуу тохирсон байвал зохино.
1.4.3.    Шуудангийн марк, дугтуй, ил захидлын хуудас зэрэг шуудангийн зүйлийг аймаг, хот, сум, суурин газрын шуудан холбооны байгууллагууд, өөрийнхөө байранд буюу үйлчлүүлэгч албан газар байгууллага болон гудамж талбай, вокзал, цэцэрлэг, дэлгүүр зэрэг хүн ам олноор цугларах газруудад зохих журмын дагуу үндсэн ба гэрээт ажилтнуудаар дамжуулан худалдана.
1.4.4.    Шуудангийн касс, оператор, шууданч, тээврийн хэрэгслээр болон явган хүргэгчид, орон тооны биш агентууд нь шуудангийн зүйлсийг шуудан холбооны төв байгууллагаас тогтоосон үнээр нь худалдана.
1.4.5.    Шуудан холбооны байгууллагаас нэгэнт худалдсан шуудангийн марк, үнэт цаас болон бусад зүйлсийг буцааж авах буюу солихыг хориглоно.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Шуудангийн тамга, тэмдэг ба шуудангийн богц, шуудайны ашиглалт Нэгдүгээр бүлэг. Шуудангийн тамга, тэмдгийг бэлтгэх ба түүнийг хэрэглэх тухай
2.1.1.     Шуудан холбооны байгууллага, түүний харъяа салбар, нэгж нь өөрийн нэр бүхий тамга буюу тэмдэг, мөн өдрийн ба тусгай зориулалтын тэмдэг, Дэлхийн ШХБ-ын конвенци болон шуудангийн технологийн горимд нийцсэн тэмдэг, дардаснууд, ломбоны хавчаар, шошго болон тухайн шуудангийн байгууллагын нэрийг барлаж хэвлэх зориулалт бүхий шуудангийн кассын аппарат зэрэг . техник хэрэгслийг хэрэглэнэ.
2.1.2.     Шуудангийн тамга, тэмдгүүдийг (дардас) энэхүү дүрмээр батлагдсан хэлбэр маягийн дагуу зөвхөн шуудангийн суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч шуудан холбооны төв байгууллага бэлтгэнэ. Шуудангийн тамга тэмдэг бүр нь уул тамга тэмдгийг хэрэглэх шуудан холбооны байгууллагуудын нэр дугаарыг заасан байх буюу эсвэл нэр заасан тамга тэмдгийг хэрэглэнэ. Хэд хэдэн шуудан холбооны салбар бүхий аймаг, хотуудад аймаг, хотын нэрээс гадна уг шуудангийн салбарын индекс буюу дугаарыг бичсэн байна.
2.1.3.     Шуудангийн шаардлагатай тамга, тэмдгүүдэд шуудан холбооны байгууллага, салбарын нэрийг монгол хэл дээр бичих бөгөөд харин улс хоорондын шуудан солилцдог шуудангийн байгууллагуудад зориулан улс тухайн шуудангийн байгууллагын нэрийг латин үсгээр бичсэн өдрийн тэмдгийг хэрэглэнэ. Нэрийг зөвшөөрөгдсөн буюу тогтож хэвшсэн журмын дагуу товчлон бичиж болно.
2.1.4.     Ажил төрлийн байдлаас шалтгаалан, хэд хэдэн өдрийн тэмдэг, ломбоны хавчаар хэрэглэдэг шуудан холбооны нэг байгууллагад ээлж, ажлын байраар нь өдрийн тэмдгүүд болон ломбоны хавчаар дээр дэс дугаар бичих буюу тусгай ялгах тэмдэг тавина.
2.1.5.     Өдрийн тэмдэг (штембель) нь шуудангаар явуулсан илгээмжүүд дээр наасан шуудангийн маркийг эвдэж хүчингүй болгохоос гадна шуудангийн илгээмжүүдийг хүлээн авсан, боловсруулсан, явуулсан, олгосон газрын нэр, oн, cap, өдөр, цагийг тухайн илгээмжүүд буюу шуудангийн анхан шатны баримт бичгүүдэд (тасалбар, дагавар хуудас г.м.) тэмдэглэхэд зориулагдана.
2.1.6.     Шуудангийн өдрийн тэмдгийн загварыг суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллага тогтооно.
2.1.7.     Гадны байгууллага, хүмүүсийн хүсэлтээр марк сонирхогчдын болон бусад материалуудад (дугтуй, ил захидал, марк г.м.) шуудангийн өдрийн тэмдгийг дарж өгөхийг хориглоно.
2.1.8.     Тусгай зориулалтын өдрийн тэмдэг нь дурсгалын зориулалттай байх бөгөөд улс орныг хамарсан томоохон үйл явдал болон түүх дурсгалын газар, ойд зориулсан арга хэмжээний үеэр гаргасан шуудангийн маркийг эвдэхэд зориулан хийж нэг удаа хэрэглэнэ.
2.1.9.     Үнэлэгдсэн захидал, бичиг, боодол, илгээлт, тэдгээрийг савласан цүнхийг болон үнэ бүхий зүйлүүдийг агуулах, хадгалах газрыг лацдаж битүүмжлэхэд хэрэглэх тэмдгийг даатгалын гэж нэрлэх бөгөөд түүний загвар хэмжээг суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллага тогтооно.
2.1.10.     Ломбоны хавчаар (бахь) нь шуудангийн илгээмжүүдийг далдлан битүүмжлэх, нууцлах, савлаж боох болон үнэ бүхий зүйлийн агуулах байрыг битүүмжлэхэд зориулагдах бөгөөд тухайн шуудангийн байгууллагын нэр буюу тусгай таних (нууцалсан) тэмдэг, дугаарын аль нэгийг агуулсан байна.
2.1.11.     Нөхөн төлөх тэмдгийг шуудангаар явуулах зүйлийн хураамж нь төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн зүйлүүдэд дарах бөгөөд түүний загвар хэмжээг суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллага тогтооно.
2.1.12.     Улс хоорондын шуудан 'солилцдог газруудад хүлээн авч байгаа илгээмжийг бооход зориулан тухайн шуудангийн байгууллагын нэр бүхий цаасан ба гялгар туузыг хэрэглэж болно.
2.1.13.     Мөнгөн гуйвуулга, илгээлтийн баримт бичгийг бүрдүүлэхэд тусгай хяналтын тэмдэг, шуудангийн кассын барыг хэрэглэнэ.
2.1.14.     Шуудан холбооны үйлчилгээний онцлогоос хамааран ажиллагааг хөнгөвчлөн, шуурхай соёлч болгох зорилгоор шуудангийн илгээмж дээр дарах "Үнэ төлөгдсөн", "Хадгалах хугацаа дууссан", "Индексээ бичнэ үү" "Ийм хүн байхгүй, "Богцноос гэмтэлтэй гарсан" зэрэг тэмдгийн дардсыг ашиглаж болно. Жишээ нь:
 
2.1.15.     Шуудангийн тамга тэмдгүүдийг үйлдвэрлэлийн нэгжүүдэд (цех, хэсэг, салбар) хуваарилан олгох бөгөөд аймаг хотын шуудан холбооны алба нь тамга, тэмдгийн дардсыг хүлээн авч, ашиглалтад орсон хугацааг тэмдэглэсэн тусгай бүртгэл хөтөлнө. Шуудан холбооны салбар нэгжийн дарга, эрхлэгчийн шийдвэрээр тамга тэмдгийг ажлын байруудад хуваарилж, шуудангийн ажилтанд хариуцуулан гарын үсэг зуруулахаас гадна ажлын өдрийн ба ээлжийн эхлэлд шуудангийн ажилтнууд хүлээн авч, ажлын төгсгөлд ээлжийн ахлагч, салбарын эрхлэгчид хүлээлгэн өгнө. Шуудангийн тамга тэмдгийг хэрэглэхдээ тусгай дэвтэрт хүлээн авсан, хүлээлгэн өгсөн cap, өдөр, цагийг бичиж хүлээлцсэн хүмүүс гарын үсгээ зурна. Шуудангийн тамга тэмдгүүдийг ажлын өдрийн төгсгөлд тохирох бодисоор угааж цэвэрлэх бөгөөд тогтоосон журмын дагуу хадгалж байна.
2.1.16.     Шуудангийн тамга тэмдгийг солих, механик гэмтлийн улмаас цаашид ашиглах боломжгүй болсон үед аймаг, хотын шуудан холбооны байгууллагууд хураан авч, комисс томилон акт үйлдэн устгаж, бүртгэлээс хасаж, шинээр олгоно. Шуудангийн тамга, тэмдгийг алдаж үрэгдүүлсэн нөхцөлд салбар нэгжийн эрхлэгч нар удирдах дээд байгууллагын даргад яаралтай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.
Хоёрдугаар бүлэг. Шуудангийн сав шуудай, богцыг бэлтгэх, ашиглах тухай
2.2.1.     Шуудангаар дамжуулах зүйлүүдийг гадны нөлөөнөөс хамгаалан боож, савлан битүүмжилсэн сав шуудайтайгаар явуулна. Шуудангийн сав шуудайд богц, тусгай хайрцаг, цаасан уут ба чингэлэг зэрэг хамаарагдана.
2.2.2.     Шуудангийн богцны хэмжээг шуудангийн илгээмжийн төрлөөс хамааруулан Монгол улсын стандартад нийцүүлэн хийж хэрэглэнэ.
2.2.3.     Улс ба хот хоорондын бичиг захидал, хэвлэлийн богцыг цайвар ногоо илгээлтийн богцыг цагаан өнгийн, буухиа шуудангийн богцыг улаан цэнхэр хосолсон ус үл нэвтрэх материалаар стандартын дагуу хийнэ. Улс хоорондын шуудангийн богцон дээр "Poste de Mongolie" гэсэн хаяг, богцны дугаарыг бичнэ.
2.2.4.     Монгол улсын үндэсний стандартчилал хэмжил зүйн төв байгууллагын баталсан загвар, техникийн шаардлагын дагуу аймаг сум хоорондын шуудангийн сав шуудайг тухайн аймаг хотын шуудан холбооны албад, харин улс, хот хооронд, буухиа шуудангийн зориулалттай богцыг суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллага 2-3 ээлжид хүрэлцэхээр бэлтгэж, ашиглалтад оруулан, түүний тооцоо судалгаа, ашиглалтын байдлыг дээрх чиглэлийн дагуу тус тусдаа дагнан хариуцна.
2.2.5.     Тогтоосон таних тэмдэг, хаяг, дугааргүй буюу бохирдсон, урагдаж гэмтсэн сав шуудайд шуудан явуулахыг хориглоно. Аймаг, хотын шуудан холбооны алба урагдаж гэмтсэн сав шуудай, богц зэргийг тухай бүрд нь засварлаж, бохирдсоныг нь цэвэрлэн тэдгээрийн тооцоо бүртгэлийг нягт нямбай хөтөлж байх бөгөөд түүний биелэлтэд ШХА, -салбарын дарга, эрхлэгчид хяналт тавина,
2.2.6.                 Шуудантай хүлээн авсан хот хоорондын ба буухиа шуудангийн богцыг аймаг доторх шуудангийн солилцоонд хэрэглэхийг хориглох бөгөөд зөвхөн уг богцыг явуулсан шуудангийн байгууллагатай шуудан солилцоход ашиглана. Мөн бичиг захидал, илгээлт, хэвлэлийн сав шуудайг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.
2.2.7.     Шуудангийн солилцоонд ашиглагдаагүй сав шуудайг эхний ээлжийн шуудангаар анх явуулсан шуудан холбооны байгууллагад буцааж, сав шуудайг хэзээ, хаана юугаар явуулснаа "Богцны солилцоог бүртгэх бүртгэлд" бичнэ. Богцны хөдөлгөөний тооцоог дугаараар нь хийж, харин баглаа боодолд зориулсан баадан буюу олсон шуудайг тоо ширхгээр нь тооцно.
Богцны солилцооны бүртгэл
 
Богцны дугаар
__________ШХА.Салбар                        Ашиглалтад орсон ____он ___cap ___өдөр
 
Явсан cap, өдөр
Ирсэн cap, өдөр
Бусад тайлбар
Явсан cap, өдөр
Ирсэн cap, өдөр
Бусад тайлбар
 
2.2.8.     Сарын эцсийн өдрөөр тасалбар болгон, бүх сав шуудайны тооцоог нэр төрлөөр гаргаж, байгууллага бүр сав шуудайны тооцоог харилцан солилцож, тооцоо нийлж байна.
2.2.9.     Сав, шуудайг анх явуулсан шуудан холбооны байгууллага нь уг сав шуудайг 30 хоногийн дотор буцааж аваагүй бол сав шуудайг хүлээж aвсан байгууллагад яаралтай буцаах тухай шаардлага тавина. "Энэхүү шаардлага, мэдэгдэл явуулснаас хойш 10 хоногийн дотор сав шуудайг буцаагаагүй буюу лавлагаанд хариулаагүй бол энэ тухай харъяалах дээд шатны удирдлагад мэдэгдэх бөгөөд уг ажилтан 15 хоногийн дотор зохих шалгалт магадалгааг явуулж, буруутай шуудангийн байгууллага, ажилтнаар богцны үнийг төлүүлж, хохирлыг барагдуулна.
2.2.10.     Шуудангийн нэг байгууллагаас буцаж байгаа хэд хэдэн сул (хоосон) сав шуудайг шуудангийн илгээмжийн нэг адил, нэг богцонд нь хийж гадуур дагаврыг (М-147) бичиж, богцыг дугаараар нь, баглаа боодлын олсон ба даавуун баадан, шуудайг тоо ширхгээр нь тус тус бүртгэж, лацдан битүүмжилж явуулна. Сул сав шуудайг битүүмжлэхдээ шуудайны хаягийн шошгод "Хоосон" буюу "Сул шуудайтай" гэж заавал бичнэ. Хэрэв ганц ширхэг богц явуулбал түүнийг лацдаж битүүмжлэх шаардлагагүй.
2.2.11.     Сул сав шуудайг замын дагуу салбар нэгжид захидал бичиг, хэвлэл зэргийг хийж дамжуулан ашиглахыг хатуу хориглоно. Сул сав шуудайг тухайн ажилтны буруугаар үрэгдүүлж гэмтээсэн буюу хувийн хэрэгцээнд ашиглавал төлүүлж хохирлыг барагдуулах ба бусад хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу хүлээлгэнэ.
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Дотоод шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, хүргэж гардуулах тухай
 
Нэгдүгээр бүлэг. Дотоодод шуудангаар явуулах зүйлийн хаягийг бичих журам
 
3.1.1.      Шуудангаар явуулах зүйлийн хүлээн авагчийн хаягийг явуулагч өөрөө маш тодорхой, ойлгомжтойгоор хойно заасан дарааллыг баримталж бичнэ. Үүнд:
а/ Хүлээн авагчийн овог нэр буюу албан байгууллагын бүтэн нэр, албан тушаалыг заавал бичсэн байна.
б) Дүүрэг, ОСГ-ны хороо, хороолол, гудамжны нэр, байшин ба сууц хашааны дугаар.
в) Шуудангаар явуулах зүйлийг гардуулан олгох шуудангийн байгууллага, түүний дугаар буюу индекс оршдог аймаг, хот, сумын нэр
/ДБС-ын 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 48 тоот тушаалаар "а" заалтыг "в", "в" заалтыг "а" болгож өөрчилсөн./
 
Завхан аймаг 212804
Баянхайрхан сум
Хүний их эмч
Мөнхсайханы Дарханпүрэвээс
 
Улаанбаатар-210524
Баянгол дүүрэг Эрүүл
Мэндийн VI төвийн эмч
Пүрэвдоржийн Болорт
Хаягт ямар нэгэн газрын нэрийг товчлолгүйгээр заавал бүрэн нэрээр нь бичнэ.

Аймгийн төв, суманд шуудангаар явуулах зүйлийн хаягийг бичих маяг
 
3.1.2.     Захидлын дугтуй, ил захидлын хуудасны нүүрний зүүн талын доод өнцөг дэх тусгай код бичих нүдэнд очих газрын шуудангийн байгууллагын индексийг тогтоосон маягийн цифрээр заавал бичнэ.

Говь-Алтай аймаг 212410
Тонхил сумйн
Дунд сургуулийн
багш Баатраас
 
Улаанбаатар-210646
МИУС-ийн химийн
ангийн 4-р курсын
оюутан Сандагийн
Хашбатад        

Шуудангийн индекс
бичих заавар
 
Харин тусгай код бичих нүдгүй захидлын дугтуй болон үнэлэгдсэн захидал, боодол, илгээлт, мөнгөн гуйвуулгын болон дагалдах хаягуудад очих хаягийн эхний үгийн өмнө ердийн цифрээр шуудангийн индексийг бичнэ.
Шуудангийн индекс нь хаягтаа бичигдээгүй шуудангийн илгээмжүүдийг дамжуулахаар хүлээн авахгүй, харин хайрцгаас гарсныг "Индексээ. бичнэ үү" гэсэн дардас дарж явуулагчид буцаана.
3.1.3.    Шуудангийн илгээмжийн хаягтай талын баруун доод хэсэгт эхлээд ердийн цифрээр шуудангийн индекс, дараа нь явуулагчийн буцах хаягийг тодорхой бичнэ. Буцах хаяггүй баталгаатай ба бүртгэгдсэн зүйлийг хүлээн авч үл болно. Харин уралдааны комисст хаяглагдсан "уралдаанд" гэсэн тэмдэгтэй зүйлийг явуулагчийн нэр ба буцах хаяггүйгээр хүлээн авч болно.
3.1.4.    Шуудангаар явуулах зүйлийг өөрөө хүлээн авах буюу эсвэл шуудангийн хайрцгаар хаяглаж болно. Өөрөө хүлээн авах буюу хэрэглэгчийн хайрцгаар хаяглагдсан зүйлд уг зүйлийг өөрөө ирж авах буюу шуудангийн хайрцгаар олгох холбооны байгууллагын тодорхой хаяг, хайрцгийн дугаар, хүлээн авагчийн овог нэр заавал бичигдсэн байна.
3.1.5.    Явуулагч, шуудангаар явуулах зүйлээ нэг газрын хоёр хүлээн авагчид хаяглаж болно.
Жишээ нь: Төрмөнхийн Сайнбилэг, Цэдэнгийн Сэлэнгэ нарт гэх мэт (Үүнд өөрөө хүлээн авах хаягтай зүйл үл хамаарагдана.) Ийм зүйлийг нэр заасан хүлээн авагчийн алинд ч олгож болно. Үүнээс гадна явуулагч нь захидал бичгийнхээ хаягт өөр хүнд дамжуулахаар заасан байвал уул зүйлийг хаягийн нэгдүгээрт нэр дурдсан хүнд олгоно.
Жишээ нь: Хөвсгөл аймгийн Галт сумын холбооны салбарын эрхлэгч Гармаагийн Наранхүүгээр Батдэлгэрийн Нарантуяад
3.1.6.    Шуудангаар явуулах зүйлд хүлээн авагчийн бүрэн хаягийн оронд товчлон томьёолсон үсэг, тоо болон ямар нэгэн тэмдэг хэрэглэх явдлыг үл зөвшөөрөх боловч нийтээр мэдэх зөвшөөрөгдсөн албан байгууллага, газрын нэрийг товчилж бичиж болно. Жишээ нь: УИХ, МУИС, МонЦаМэ гэх мэт
3.1.7.                Шуудангаар явуулах зүйлийн хаягаас гадна дугтуй, боодлын нүүрний дээд хэсэгт явуулагч шуудангийн байгууллага дор дурдсан нэмэгдэл тэмдэглэлүүдийг хийж болно. Үүнд:
а) Баталгаатай боодолд "баталгаатай", Үнэлэгдсэн боодолд (...₮-өөр үнэ зарласан)
б Агаараар явах зүйлд "Агаараар"
в) Үнэлүүлсэн бол (Үнэ зарласан....)
г) Хариу мэдэгдэх шуудангийн зүйлд хариу мэдэгдэх хуудас, (гардуулалтын карт) дагалдуулна (наана).
д) Шуудангаар явуулсан зүйлийг хүргэж өгөхөд зориулан зохих .. " төлбөрийг төлсөн бол "Хүргэлттэй"
ё) Хагарч хэмхрэх зүйлтэй(радио ламп, нарийн хэмжүүр, эм зэрэг) шуудангийн зүйл дээр "Болгоомжтой"
ж) Зөвшөөрлийн бичигтэй илгээлтүүд дээр
·     "Мал эмнэлгийн бичигтэй"
·     "Ургамал, хорио цээрийн бичигтэй" гэх мэт бичлэг хийж болно.
3.1.8.    Хаяг бусад тэмдэглэл нь бэхээр буюу тосон бал, хортой харандаагаар, бичгийн машин, хэвлэлийн аргаар гаргацтай бичигдсэн байна. Баталгаатай ба энгийн захидал, ил захидлын хуудас, мөн боодол болон модон хайрцагт хийгдсэн буюу цаасан боодолтой илгээлтийн хаягийн оронд бичгийн машины үсгээр цохисон буюу хэвлэлийн аргаар бичсэн шошго нааж болно.
Хоёрдугаар бүлэг. Дотоодын шуудангаар явуулахыг хориглох зүйлүүд
3.2.1.     Дотоодын шуудангаар дараах зүйлүүдийг явуулахыг хориглоно.
а) тэсэрч дэлбэрэх, галд тэсвэргүй зүйлүүд (дарь, сум, бензин, керосин, спирт, шүдэнз г.м)
б) Химийн хор, цацраг идэвхт болон идэмхий бодисууд (хүчил, шүлт, мөнгөн ус г.м.)
в) Хортой ургамал, амьтад болон мансууруулах бодис, хар тамхи
г) Амархан гэмтэх муудах хүнсний зүйлүүд (түүхий загас, шувуу, мах, сүү)
3.2.2.     Битүүмжлэгдсэн бичиг, захидал, боодол, илгээлтээр Монгол улсын мөнгөн тэмдэгтүүд, гадаадын валют, үнэт эрдэнэсийн зүйл явуулахыг хориглоно. Зөвхөн Монгол улсын сангийн яам, төв банк нь үнэлэгдсэн захидал, илгээлтээр үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют явуулах эрхтэй. Гадаад шуудангаар хөрс, ургамал, түүхийн дурсгалт үнэт зүйл, түүхий эд, эрдэс баялгийн дээж, хуучин хувцас зэргийг зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй явуулна.
3.2.3.     Шуудан хүлээн авагч иргэний нэр төр, үндэсний зан заншилд харш болон садар самуун, хүчирхийллийг илтэд сурталчилсан зураг, материал болон шуудангийн бусад илгээмжүүдийг эвдэж, бохирдуулах зүйлийг хүлээн авахаар шуудангийн ажилтан татгалзах эрхтэй.
3.2.4.     Мөн битүүмжлэгдсэн захидал дотор хатуу, хурц иртэй зүйлүүд (хутганы ир, зүү, тэмдэг; хавчаар г.м.) болон соёл ахуйн хэрэгцээний ба үйлдвэрлэлийн зориулалттай зүйлийг явуулахыг хориглоно.
3.2.5.     Шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах үед түүнд шуудангаар явуулахыг хориглосон зүйлүүд байж болзошгүй таамаглал төрвөл шуудангийн ажилтан явуулагчаас илгээмжийг задалж үзүүлэхийг шаардана. Хэрвээ задалж үзүүлэхийг татгалзвал шуудангаар явуулахаар хүлээж авахгүй.
3.2.6.     Шуудангаар дүрэм зөрчиж дээрх зүйлүүдээс явуулсан байвал шуудангийн байгууллага хураах эрхтэй. Хэрвээ шуудангаар явуулах зүйлийн дотор мөнгөн тэмдэгт байгааг шуудангийн хүлээн авч байгаа байгууллага дээр илрүүлбэл акт үйлдэж, явуулагчид мэдэгдэн гарын үсэг зуруулан, буцааж өгнө. Харин очих шуудангийн байгууллага дээр мэдэгдвэл хүлээн авагчаас шуудангийн мөнгөн гуйвуулгын хураамжийг тасалбараар авч, үлдэх хэсгийг олгоно. Шуудангийн илгээмжид хийсэн мөнгийг дамжих шуудангийн байгууллага дээр илрүүлбэл акт үйлдэж, дүнгээс нь шуудангийн гуйвуулгын хураамжийг суутган авч, явуулагчийн хаягаар мөнгөн гуйвуулгаар буцаана. Шуудангаар явуулсан зүйлийн дотроос хураагдсан эд материалыг шуудангийн гардуулаагүй зүйлийг хэрхэх тухай журмын дагуу тухайн шуудан холбооны байгууллагын дарга холбогдох байгууллага, хүмүүстэй хамтран устгах, борлуулах, улсын орлого болгох ажлыг хийнэ.
Гуравдугаар бүлэг. Шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах.ба гардуулах ерөнхий журам
Хүлээн авах ерөнхий журам
3.3.1.       Шуудангийн ажилтан нь шуудангийн баталгаатай зүйлийг хүлээн авахдаа түүний. дугтуй, боодол нь бүтэн эсэх, хураамж нь бүрэн төлөгдсөн буюу хүлээн авагч ба явуулагчийн хаяг нь зөв бичигдсэн эсэхийг нарийвчлан шалгахаас гадна байвал зохих ялгах тэмдгүүд байгаа эсэх, хэрэв байхгүй бол гараар буюу тусгай дардсаар тэмдэглэх ёстой.
Боодол илгээлтүүдийг хүлээн авахдаа дээрх зүйлүүдээс гадна шуудангаар явуулахыг хориглосон зүйлүүд байгаа эсэхийг шалгаж үзнэ. Мөн тусгай байгууллага мэргэжлийн албадын (мал эмнэлэг, ариун цэврийн гэх мэт) зөвшөөрөлтэйгөөр шуудангаар явуулдаг зүйлүүдэд тухайн байгууллагын зөвшөөрөл, бичиг баримт байгаа эсэхийг шалгаж үзнэ.
3.3.2.       Шуудангийн ажилтан нь шуудангаар явуулах баталгаатай бух төрлийн илгээмжүүдийг хүлээн аваад, мөнгө хураах маягт (М-151)-ыг 2 хувь бичиж, хоёр дахь хувийн ар талд өдрийн тэмдэг дарж, явуулагчид өгнө. Шуудан хүргэгч нар өөрийн үйлчилдэг хүргэлтийн хэсгүүдээс болон гэрээний (орон тооны бус) шууданч нар баталгаатай шуудан хүлээн аваад, мөнгө хураах маягтыг (М-151) дээрхийн нэгэн адил бичиж, явуулагчид өгнө.
 
Баталгаатай шуудан хүлээн авах маягт.
 
Шуудан холбооны байгууллагууд шуудангийн бүртгэгдэх илгээмжүүдэд олгох маягтыг (тасалбарыг) солилцооны тоо хэмжээнээс хамааруулан дугаарлана.
Баталгаатай илгээмжийг дараах байдлаар дугаарлана. Шуудангийн тухайн байгууллагын индексийн сүүлчийн 4 орны ард (аймаг, сум болон дүүрэг, салбарын дугаар) уг салбар нэгжийн касс буюу ажлын байрны дугаарыг 2 оронтой тоогоор илэрхийлэн бичсэний дараа илгээмжийн баталгааны дугаар буюу тасалбарын /квитанцын/ дугаарыг залгуулан бичнэ.
Жишээ-нь:-Баян-Өлгий аймгийн Бугат сумаас явуулсан 143 гэсэн дугаарын баталгаатай захидлыг 01 дугаартай касс хүлээн авч явуулсан бол баталгааны дугаар нь № R 2104 01 143 болно. Мөн Улаанбаатар хотын Төв шуудангийн үйлчилгээний танхимын 02 дугаартай касс 1080 гэсэн дугаартай тасалбараар албан бичиг хүлээн авч явуулсан бол баталгааны дугаарыг №R1213 02 1080 гэж бичнэ. Шуудангийн зүйлсийг жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс нэгээс эхэлж дугаарлана.
Баталгаатай бичиг захидлын дугаарын урд талд R үсэг, илгээлтийн дугаарын өмнө СР үсэг, үнэ зарласан зүйлийн дугаарын өмнө VD үсгүүдийг ялгах тэмдэг болгон бүх төрлийн маягт бүртгэл дээр тус тус бичнэ.
3.3.3.       Дотоодын бичиг захидал, илгээлт боодлын зарлах үнийн дүнг явуулагч өөрөө тухайн үеийн ханшийг харгалзан, үнийг төгрөгөөр (бүхэл) тогтооно. Үнийг үнэн зөв бодитой байлгахад шууданч анхаарч зөвлөгөө өгч болно. Зөгий, ургамал, шинэ жимс, ногоо болон нарийн хэмжүүр, электрон (телевизор, компьютер, радио хүлээн авагч, хөгжим, телефон г.м.) бараа зэрэг амархан муудаж, эвдэрч хэмхрэх зүйлүүдийг хүргэх хугацаа, боломж зэргийг харгалзан үнэ зарлахгүйгээр илгээлтээр хүлээн авч явуулж болно. Шуудангийн илгээмжийн үнэ зарласан тухай тэмдэглэлийг нүүрэн тал дээр, үнийн дүнг тоо ба үсгээр дагалдах хуудсан дээр бичсэн байна.
Гардуулах ерөнхий журам
3.3.4.       Шуудангаар явуулсан зүйлүүдийг хүлээн авагч хаягт эзний ажилладаг албан газар, байгууллага буюу гэрээр нь хүргэх, эсвэл шуудан холбооны байгууллагаас хаягт эзэнд олгох замаар гардуулна.
Улс хоорондын үнэлэгдсэн бичиг захидал, боодол болон гадаад, дотоодын илгээлтүүдийг хаягт эзэнд нь зөвхөн шуудан холбооны байгууллагаас (сум, орон нутгийн шуудан холбооны салбар, аймаг дүүргийн ШХА, нийслэлийн төв шуудан, шуудан холбооны салбар) олгоно.
Хувь хүмүүст хаяглагдсан ил захидал, баталгаатай ба энгийн захидал, боодол, мөн хүргэлтийн үнэ нь төлөгдсөн мөнгөн гуйвуулга, үнэлэгдсэн захидал, боодлыг хаягт эзний албан газар, гэрээр нь хүргэнэ. Энгийн захидал, боодол, ил захидал болон илгээлт хүлээн авах анхны мэдэгдлийг хаягт эзний гэрийн үүдэнд буюу ажилладаг албан газар, холбооны салбарт байрладаг хэрэглэгчийн хайрцагт хийж болно.
Гарт нь" гэсэн тэмдэглэл бүхий шуудангийн илгээмжээс бусад баталгаатай бичиг захидал, боодол зэргийг гэр бүлийн насанд хүрсэн хүнд гардуулж, албан ёсны бичгээр зөвшөөрсөн бол хөршид нь үлдээх буюу хэрэглэгчийн хайрцагт нь хийж болно. Хаягт эзний энэхүү бичгээр гаргасан зөвшөөрлийг шуудан холбооны байгууллагад тусгайлан хадгална. Эхний ба хоёр дахь удаагийн хүргэлтээр хаягт эзэнд нь гардуулах боломж бүрдээгүй шуудангийн бүртгэгдсэн зүйлүүдийг шуудан холбооны байгууллагаас ирж авах тухай мэдэгдлийг хэрэглэгчийн хайрцагт хийж болно. Хүлээн авагч нь хүнд өвчтэй, тахир дутуу, өндөр настай бөгөөд гэр бүлд нь асран халамжлах хүнгүй ганц бие бол шуудангийн бүх төрлийн илгээмжүүдийг түүний гэрт нь хүргэж гардуулна. Ийм хүмүүсийн нэрсийн жагсаалт шуудан холбооны салбаруудад байх ёстой бөгөөд хүргэлтийн үнэ хөлсний талаар тогтсон журам мөрдөх буюу эсвэл тусгайлан тохиролцсон байна.
3.3.5.       Аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус олон нийтийн байгууллагын нэр дээр хаяглагдсан баталгаатай ба энгийн бичиг захидал, боодол, тогтмол хэвлэл болон үнэлэгдсэн захидал, боодол, илгээлтийн мэдэгдэх хуудас зэргийг уул байгууллагын бичиг хэрэг, шуудан хүлээн авагч, төлөөлөгчид олгоно. Тэрчлэн эдгээр байгууллагуудын ажилтан ажилчид, оюутны байр, зочид буудал, амралт сувиллын газарт сууж байгаа хүмүүсийн нэр дээр хаяглагдсан зүйлийг гардуулахдаа уул албан байгууллага, зочид буудал, оюутны байрны; шуудан хүлээн авагч төлөөлөгчөөр дамжуулан гардуулна.
Мөн мал аж ахуй, газар тариалан, геологийн хайгуул, ойн аж ахуй, зам засварын зэрэг ажлаар байнга оршин суудаг сум суурингаасаа гадна яваа хүмүүст явуулсан шуудангийн зүйлийг хаягт эзэнд нь тэднийг харъяалдаг аж ахуйн нэгж байгууллагын хүч, зардлаар хүргэнэ:
3.3.6.       Шуудан холбооны байгууллага дараах зүйлүүдийг хаягт эзнийг нь ирүүлж байж гардуулна.Үүнд:
a)1000000₮-өөс дээш үнэ бүхий бичиг захидал.боодол, мөнгөн гуйвуулга
б) Хүргэлтийн мөнгө нь төлөгдөөгүй мөнгөн гуйвуулга, үнэлэгдсэн захидал, боодол
в) Нөхөн төлбөр бүхий шуудангийн зүйлүүд
г) Цэргийн анги, хэсэгт хаяглагдсан цэргийн шуудан
д) Хэвлэлийн зүйл бүхий, "М" богц
е) Улс хоорондын илгээлтүүд, үнэлэгдсэн захидлууд ё)Гэмтэлтэй шуудангийн зүйлүүд
ж) Хүргэж гардуулахад хүндрэлтэй шуудангийн бусад илгээмжүүд
Эдгээр тохиолдлуудад хаягт эзэнд нь шуудан холбооны байгууллагаас шуудангийн зүйлээ ирж авахыг урьсан мэдэгдлийг явуулна. Энэ мэдэгдэлд он, cap,өдрөөс гадна, холбооны байгууллагын нэр, хаяг, шуудан олгох цагийн хуваарь зэргийг заасан байна.
Хүлээн авагчтай тусгайлан бичгээр тохиролцсон буюу хүргэлтийн төлбөр хийгдсэний үндсэн дээр эдгээр зүйлүүдийг. хаягт газарт нь хүргэж болно.
3.3.7.       Шуудангаар явуулсан зүйлийг хүлээн авах хаягт эзэн нь ирэхгүй бол түүнд хоёр дахь мэдэгдэх хуудсыг нэг дэх хуудсыг гардуулснаас хойш 5 хоносны дараа дахин гардуулна. Харин "Жимс ногоотой" илгээлт, "Амралтын бичигтэй", "Зорчигчийн тийзтэй", "Баримт бичигтэй" гэсэн тусгай тэмдэглэлтэй бичиг захидлуудын хоёр дахь мэдэгдлийг нэг дэх мэдэгдэл хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа дахин явуулна. Хоёр дахь мэдэгдэлд (140-р маягт) "Хоёрдох удаагаа" гэж заавал бичнэ. Мөн уг илгээлтийн дагалдах хуудсанд, баталгаатай буюу үнэ зарласан бичиг боодол дээр хоёр дахь мэдэгдэл явуулсан цаг хугацааг тэмдэглэнэ. "Зорчигчийн тийзтэй", "Амралтын бичигтэй", "Бичиг баримттай" гэх мэт онцгой тэмдэглэл бүхий үнэлэгдсэн захидал болон албан газар байгууллагад хаяглагдсан үнэлэгдсэн боодол, илгээлт, чингэлэг олгох тухай анхны мэдэгдэл, бүх төрлийн хоёр дахь мэдэгдлүүдийг шуудан хүргэлтийн дэвтэр (152-р маягт) бичиж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулж олгоно. Бусад бүх төрлийн мэдэгдлүүдийг гарын үсэг зуруулахгүй олгоно.
3.3.8.       Даатгалтай шуудангийн зүйлүүд, мөнгөн гуйвуулгыг хаягт эзэнд нь буюу түүний төлөөний хүнд итгэмжлэх бичиг баримтыг үндэслэн олгоно.Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хаягт эзэнд нь олгох боломжгүй бол дараах тохиолдолд төлөөний хүнд нь олгоно.Үүнд:
а) Энгийн илгээлт, 100000 төгрөг хүртэл үнэ зарласан шуудангийн зүйлүүд.мөнгөн гуйвуулгыг албан газраар нь буюу гэрээр нь хаягт эзний нэг гэр бүлийн насанд хүрсэн хүнд, хаягт эзэнтэй гэр бүл, төрөл төрөгсөд болохыг баталсан (төрсний гэрчилгээ, гэрлэгсдийн баталгаа, иргэний үнэмлэх) албан ёсны бичиг баримт үзүүлсэн-нөхцөлд хаягт эзний итгэмжлэлгүйгээр олгож болно.
б) 16 нас хүрээгүй хүмүүст хаяглагдсан шуудангийн зүйлийг тэдгээрийн хууль ёсны асран хамгаалагчид уг насанд хүрээгүй хүнтэй хамаатай болохыг нотлох албан ёсны бичиг баримтыг (иргэний үнэмлэх, хүүхдийн гэрчилгээ, орон нутаг засаг захиргаанаас олгосон бусад баримт бичиг) үндэслэн олгоно. Мөн сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн зуслан, амралтын газарт оршин суугаа насанд хүрээгүй хүүхдүүдэд хаягласан шуудангийн илгээмжийг эдгээр байгууллагын бүрэн эрхт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан олгоно.
3.3.9.       Шуудангийн ажилтан нь хүлээн авагчаас өөрийн биеийн байцаалт үнэмлэх бичиг баримтаа үзүүлсний дараа шуудангийн илгээмжийг олгоно. Баталгаатай шуудангийн зүйлийг болон "Гарт нь" гэсэн тэмдэглэл бүхий. шуудангийн илгээмжүүдийг гэрээр нь олгохдоо шуудан хүргэгчээс хаягт эзний үнэмлэх бичгийг шалгаж үзэхийг хүсвэл хувийн үнэмлэх, биеийн байцаалтаа түүний хүссэн ёсоор үзүүлэх ёстой.
Бүртгэгдсэн шуудангийн зүйлийг хаягт эзэнд нь гардуулахдаа шаардлагатай гэж үзвэл уул эзний үзүүлсэн баримт бичгийн нэр, дугаар, хэн хаанаас, хэзээ олгосон болохыг гардуулалтын дэвтэрт тэмдэглэнэ. Даатгалтай шуудангийн илгээмж, мөнгөн гуйвуулгыг олгохдоо шуудангийн ажилтан хүлээн авагчийн үзүүлж байгаа хувийн үнэмлэх бичиг баримттай нарийвчлан танилцаж түүний хүчинтэй эсэхийг шалгана.
3.3.10.  Баталгаатай буюу бүртгэгдсэн зүйлийг хаягт эзнээр нь заавал гарын үсэг зуруулж олгоно. Хэрэв хаягт эзэн нь илгээлт, бичиг захидал, боодол зэрэг баталгаатай шуудангийн зүйлийг хүлээн авахдаа ямар нэгэн шалтгаанаар (тахир дутуу) өөрөө гарын үсгээ зурж чадахгүй бол ууг эзэн нь өөрийгөө төлөөлүүлж гарын үсэг зуруулахаар өөр нэг хүнийг урих ёстой. Шуудангийн зүйлийг гардуулан олгоход шууд хамааралгүй шуудангийн ажилтныг урьж болно. Үүнд хаягт эзэн ба төлөөлж гарын үсэг зурах хүмүүс өөрийн үнэмлэх бичгийг үзүүлэх бөгөөд шуудангийн ажилтан нь гардуулах хуудсанд хаягт эзэн ба төлөөний хүний үнэмлэх бичгийн нэр, дугаар оршин суугаа газрыг тэмдэглэж төлөөлөн гарын үсэг зурсан гэж тайлбар бичнэ.
3.3.11.  Хэрэв үнэлэгдсэн захидал, боодол, илгээлтийн хаягт эзэн нь шуудангийн ажилтан нарт тодорхой мэдэгдэж байгаа бол түүний үнэмлэх бичгийг шалгахгүйгээр олгож болно. Ийм тохиолдолд шуудангийн ажилтай нь гардуулалтын дэвтэрт "Хаягт эзэн нь надад тодорхой" гэсэн тэмдэглэл хийж, шуудангаар явуулсан уг зүйлийн талаар хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Дөрөвдүгээр бүлэг. Шуудангаар явуулсан зүйлийн хүлээн авагч, хаягт эзнийг гэрчлэх баримтууд
3.4.1       Шуудангаар явуулсан зүйлийг хүлээн авагч, хаягт эзний иргэний үнэмлэх, түүний оронд олгосон бусад үнэмлэх бичгийг үндэслэн олгоно. Үүнд:
а) Батлан хамгаалах яам, Улсын аюулаас хамгаалах газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагын офицер, генералуудад эдгээр байгууллагаас олгосон офицерын үнэмлэх
б) Хугацаат цэргийн албан хаагч нарт тэр ангиас нь олгосон нэг удаагийн үнэмлэх (итгэмжлэх) ба цэргийн батлах
в) Ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн дунд, дээд, их сургууль, коллежид суралцаж байгаа оюутан " сурагчдад тэднийг харьяалах сургуулийн захиргаанаас олгосон сурагчийн ба оюутны үнэмлэх
г) Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын харьяалалтай иргэдэд цагдаагийн байгууллагаас олгосон оршин суух зөвшөөрлийн үнэмлэх
д) Мөн тус улсад түр хугацаагаар яваа гадаадын иргэдэд тэдний үндэсний гадаад паспортоор (оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх ёстой)
Дээр дурдсан үнэмлэх бичгүүд нь уул үнэмлэх бичгийн эзний овог нэр, олгосон албан байгууллагын нэр , он cap өдөр, тамга тэмдэгтэй байх бөгөөд нэг удаагийн үнэмлэх бичгээс бусад үнэмлэх бичигт биеийн зураг заавал наагдсан байна,
3.4.2.     Хаягт эзэн нь шуудангаар ирсэн зүйлийг өөр хүнээр төлөөлүүлэн авахуулахаар түүнд итгэмжлэх бичгийг нотариатын байгууллагаар батлуулан олгож болно. Хүлээн авагч хаягт эзэн нь эмнэлэг сувиллын газар эмчлүүлэн сувилуулж байгаа, асрамжийн газар амьдардаг, цэргийн алба хааж байгаа, цагдан хорих газар хоригдож байгаа буюу нотариатын байгууллага байхгүй тохиолдолд түүний итгэмжлэлийг тухайн эмнэлэг, цэрэг цагдаагийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан гэрчлэн баталж болно. Итгэмжлэх бичгийг ганц хувь үйлдэх бөгөөд итгэмжлэлийг хэнд олгосон, шуудангийн ямар төрлийн илгээмжүүдийг хүлээн авч болох, мөн итгэмжлэл олгосон .албан газар байгууллагын нэр ба албан тушаалтны овог нэр, он cap өдөр зэргийг тодорхой бичнэ. Үүнээс гадна итгэмжлэлийн хүчинтэй хугацааг үсгээр бичиж, итгэмжлэх олгосон байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. Итгэмжлэхэд ямар нэгэн үг үсгийн засвар байхыг хориглоно.
Хэрвээ аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр хаяглагдсан шуудангийн зүйлийг авахаар бол итгэмжлэх бичигт албан. Газрын дарга, ерөнхий ня-бо нарын гарын үсэг зурсан байна.
3.4.3.     Шуудангийн илгээмжийг хүлээн авах итгэмжлэх бичиг нь нэг удаагийн, мөн тодорхой хугацаатай байж болно. Тэгэхдээ хоёр жилээс илүүгүй хугацаатай байна. Удаан хугацааны итгэмжлэх эзэмшигч нь уг эзний хариуцах хураамжийг тогтоосон тарифын дагуу төлнө. Хаягт эзэн нь итгэмжлэлийг . солихдоо шуудангийн байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
Олгосон он cap өдрийг тэмдэглээгүй итгэмжлэх хуудас нь хүчингүйд тооцогдоно. Хаягт эзэн нь шуудангийн тодорхой нэг илгээмжийг хүлээн авахаар нэг удаагийн итгэмжлэх олгож болно. Олон удаагийн итгэмжлэх бичгийг шуудан холбооны байгууллагын дарга, эрхлэгчид, тэдгээрийн орлогчид урьдчилан танилцаж зөвшөөрөл олгоно.
3.4.4.     Шуудан хүргэгч нараар үнэлэгдсэн захидал бичиг.боодол хүргүүлдэг аж ахуйн нэгж, албан газар байгууллагууд нь шуудангийн дээрх төрлийн илгээмжүүдийг хүлээн авах эрх бүхий ажилтандаа итгэмжлэх олгоно. Ийм итгэмжлэх бичиг нь шуудан хүлээн авагч ажилтны гарт үлдэх бөгөөд даатгалтай шуудангийн зүйл хүлээн авах бүрийд шуудан хүргэгчид үзүүлэх ёстой.
3.4.5.     Шуудан холбооны байгууллагаас бүртгэгдсэн ба даатгалтай Шуудангийн зүйлүүдийг хүлээн авахдаа үзүүлсэн нэг удаагийн итгэмжлэх. Бичгийг шуудангийн ажилтан хураан авна. Харин олон удаагийн итгэмжлэх бичиг нь түүний эзэмшигчид үлдэнэ.
3.4.6.     Шуудан ажилтан нь итгэмжлэх бичиг бүхий хүнд шуудангаар ирсэн зүйлийг итгэмжлэх бичгээс гадна түүний хувийн бичиг баримтаа (иргэний үнэмлэх) үзүүлсний дараа олгоно.
Тавдугаар бүлэг. Энгийн ба баталгаатай битүүмжилсэн захидал, ил захидал, боодлыг хүлээн авах, ялган боловсруулах, гардуулах тухай
Битүүмжилсэн захидал
3.5.1.      Энгийн ба баталгаатай битүүмжилсэн захидлаар бүх төрлийн бичиг, захидал харилцааны зүйлүүд, фото зураг, зурагт хуудас, бүдүүвч зураг. гар бичмэл ба хэвлэлийн жижиг зүйлүүдийг илгээж болно. Шүүн таслах газрын баримт бичгүүд гэрчилгээ)-ыг баталгаатай захидлаар явуулж болно.
3.5.2.      Битүүмжилсэн захидлын дугтуйны хэмжээ нь стандартад тохирсон /38ІХ305Х20ММ хүртэл/ хэмжээтэй, хүндийн жингийн дээд хязгаар нь 0.5кг хүртэл байна.
Ил захидал
3.5.3.      Ил захидал нь нэг ба хоёр хуудастай байж болно. Хоёр хэсгээс бүрдсэн- ил захидлын хуудсыг дугтуйд хийж явуулна. Шуудангийн ил захидлын хуудсанд түүний зай талбайнаас хэтрэхгүй хэмжээний мэдээлэл, бичиг, ном хэвлэлээс хэсэглэн авсан зүйл, гар ба фото зураг наахыг зөвшөөрнө. Ил захидлын хуудасны хэмжээ нь захидлын дугтуйны стандартын хэмжээнд тохирсон байх бөгөөд дээд хязгаар нь 162х229мм байна.
Шуудангийн боодол
3.5.4.      Энгийн ба баталгаатай боодлоор дараах зүйлүүдийг явуулахыг зөвшөөрнө. Үүнд:
а) Хэвлэлийн зүйлүүд; Товхимол.сонин сэтгүүл, фото зурагтай альбом, хараагүй хүмүүст зориулсан товгор үсэгтэй ном, газрын зураг, календарь, ухуулах хуудас, лекц, барааны үнийн жагсаалт.гар зураг, эсгүүрийн загвар гэх мэт
б) Албан бичиг хэрэгслүүд; акт-. хүснэгт, итгэмжлэх бичиг, гэрээ хэлэлцээр, тушаал, заавар, тайлан, төсөл төлөвлөгөө, техникийн баримт бичгүүд гэх мэт
в) Тарианы үр, эмийн ургамал
г) Шуудангаар явуулахыг хориглосноос бусад соёл ахуйн ба үйлдвэрийн чанартай бүх зүйлүүд
3.5.5.      Боодлын хэмжээ нь: Гурван талын аль нэг нь З5см-с илүүгүй байна. Хуйлаастай зүйл бол урт нь 90 см, голч нь 15 см-с тус тус үл хэтэрнэ. Харин хамгийн бага хэмжээ нь нэг тал нь 10 см нөгөө тал нь 5 см, хуйлаастай зүйлийн урт нь 10 см голч нь 5 см-ээс багагүй байвал зохино. Бүдүүвч зураг зэрэг нугалж үл болох хуйлаастай боодлын урт нь 1.5 м хүртэл байж болно. Боодлын хүндийн хэмжээ нь 3 кг хүртэл, хэвлэмэл материал, секограмм бүхий боодол 5 кг хүртэл байна.
Захидал, боодлыг боох тухай
3.5.6.    Аж ахуйн нэгж, албан газар, байгууллага, хувь хүмүүсийн захидал, бичиг хийсэн дугтуй нь шуудангийн дугтуйны стандартын шаардлагыг бүрэн хангасан байх ёстойгоос гадна Монгол улсын шуудан холбооны байгууллагаас эрхлэн гаргасан дугтуй байна. Гадаад орны шуудангийн байгууллагын дугтуйд хийсэн захидлыг хүлээн авахгүй.
3.5.7.    500гр. хүртэл жинтэй баталгаатай ба энгийн боодлыг боодлын зориулалтын цаасаар ороож, олс буюу мяндас, даавуун утсаар тоонолжлон уяна. Боодлоор явуулах зураг, цаасыг хуйлж боохдоо бөөрөнхий мод, хуванцраар гол хийж ороогоод, түүний гадуур цаасаар ороож болно.
 
Хуйлж боосон боодлын хэлбэр
 
3.5.8.      500гр-аас дээш жинтэй болон бүх төрлийн үнэлэгдсэн боодлуудыг хатуу цаасан ба нимгэн модон юмуу төмөр хайрцагт хийж, тоонолжлон уяж лацны тэмдэг дарж битүүмжилнэ. Тарианы үр, эмийн ургамлыг зузаан цаасан буюу даавуу, полиэтилен зэрэг нягт материалаар хийсэн уутанд /хайрцагт/ хийж явуулна.
Захидал, ил захидал, боодол хүлээн авах тухай
3.5.9.      Шуудан холбооны байгууллага бүр өөрийн.харьяалсан нутаг дэвсгэр дээр байгаа шуудангийн гудамжны хайрцгийн дугаар, байрлуулсан газрыг заасан бүртгэлтэй байх бөгөөд уг хайрцгуудыг цагийн хуваарийн дагуу шуудан тээврийн хүргэгч-жолооч буюу шуудан хүргэгч нараар хүргэлт хийх үеэр уудлуулан, доторх захидлыг авна. Шуудангийн гудамжны хайрцагт зөвхөн 182x229 мм хүртэлх хэмжээний дугтуйд битүүмжилсэн энгийн захидал ба ил захидал хийнэ. Харин бусад хэмжээний стандарт дугтуйд дугтуйлсан энгийн захидлыг шуудангийн үйлчилгээний танхимд байрлуулсан шуудангийн хайрцагт хийх бөгөөд эсвэл шуудангийн ажилтанд /касст/ өгч болно.
3.5.10. Бүх төрлийн боодлууд, баталгаатай буюу даатгалтай бичиг захидлууд, маркжуулагч машинаар боловсруулах захидлуудыг шуудангийн үйлчилгээний танхимын касст хүлээлгэн өгнө.Шуудангийн касс нь баталгаатай захидал боодлыг хүлээн авахдаа энэ дүрмийн 3.3.1 .-р зүйлийг баримтлахаас гадна дараах онцлог зүйлүүдийг анхаарвал зохино Үүнд:
а) Иргэдээс баталгаатай захидал, ялангуяа хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчдад хаяглагдсан зүйлийг хүлээн авахдаа явуулагчаас дотор нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, нэн чухал баримт бичиг байгаа эсэхийг • лавлаж, түүнийг мөнгөн гуйвуулгаар буюу үнэ зарласан захидлаар явуулахыг зөвлөх хэрэгтэй.
б). Даатгалтай явуулах зүйлс болон баталгаатай ба энгийн боодлыг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгөхдөө нээлттэй байдлаар үзүүлэх бөгөөд шуудангийн ажилтан нь уг боодлын доторх зүйлийг шалгасны дараа боодлын гадар нь эвдрээгүй байхад доторх зүйлийг авч үл чадах байдлаар боодлын амыг наах буюу нарийн олс мяндсаар тоонолжин боож, оёх зэргээр битүүмжлэн хүлээн авна. Хэрвээ боодлоор явуулахыг зөвшөөрөөгүй зүйл байвал уг боодлыг шуудангаар явуулахаар хүлээн авахаас татгалзаж болно.
в) Хэрэв боодол нь үйлдвэрийн хайрцаг-савтайгаа, тэр нь бүрэн бүтэн болох нь илэрхий мэдэгдэж байвал задлахгүй байж болно. Мөн аж ахуйн нэгж албан байгууллагаас дотоодын шуудангаар явуулахаар ирүүлсэн "Хориглох зүйл байхгүй" гэсэн тэмдэгтэй буюу тухайн байгууллагын дарга, эрхлэгч, эзний гарын үсэг, тамгатай албан тодорхойлолт гаргасан боодлуудыг шуудангийн ажилтан задлан үзэхгүйгээр хүлээн авч битүүмжлэн, лацны тэмдэг дарж болно. Гэвч шаардлагатай гэж үзвэл тийм боодлуудыг заавал шалгах үүрэгтэй.
г) Ургамлын хорио цээр тогтоосон газраас ургамлын үр, эмийн ургамлыг шуудангаар явуулахаар хүлээн авахдаа эмчлэн сэргийлэх. хорио цээр тогтоох газраас олгосон зөвшөөрлийг заавал авч, уг зөвшөөрлийг боодлын дотор хийж, боодлын хаягийн дээд талд "Хорио цээрийн зөвшөөрөлтэй" гэсэн тэмдэглэл хийсэн байна.
3.5.11.     Шуудангийн ажилтан нь шуудангаар явуулах баталгаатай битүүмжилсэн бичиг захидал ба ил захидал, боодлыг хүлээн авч бүртгээд (энэхүү дүрмийн 3.3.2.-р зүйлд заасан ёсоор) явуулагчид мөнгө хураасан баримтыг (тасалбарыг) бичиж олгоно. Хүлээн авсан шуудангийн төрлийг тасалбар дээр тодорхойлж тэмдэглэнэ. Хэрвээ зөвхөн өөрт нь гардуулахаар баталгаатай захидал хүлээн авсан бол тасалбарын тусгай тэмдэглэл гэсэн хэсэгт "Өөрт нь гардуулах" гэсэн тэмдэглэл хийнэ.
3.5.12.     Нэг дор 5 ба түүнээс дээш тооны баталгаатай захидал, боодол хүлээн авахдаа мөнгө хураах (М-151) маягтын (тасалбарын) дугаарыг дараалуулан, өгч, хүлээн авсан өдрийн тэмдэгтийг дарна. Мөнгө хураасан тасалбарыг эдгээр захидал боодлуудад ганц удаа бичиж, хэдэн дугаараас хэддүгээр хүртэл (№-аас №) гэж тэмдэглэн, энэ тасалбарын "Хаана" гэсэн мөрөнд бичиг, захидал, боодлын тоог, "Хэнд" гэсэн мөрөнд жагсаалтаар гэж бичээд, жагсаалтыг хавсаргана.
3.5.13.     Баталгаатай бичиг захидал, боодол дээр* наагдсан шуудангийн маркийг өдрийн тэмдгээр дарж эвдэнэ. Шуудангийн илгээмжийн хамгийн дээд талын чөлөөтэй зайн дээр баталгааны дугаар бичихэд зориулагдсан шошго нааж, тасалбарын зохих дугаар, явуулах газрын нэрийг тодорхойлон заана.
 
Баталгаатай зүйлийн шошгын хэлбэр
 
Шошгыг хэвлэлийн аргаар бэлтгэхээс гадна т.үүний оронд хэвлэлийн үсэг бүхий тусгай хэв тэмдэг буюу дардас хийж, дэс дугаарыг гараар бичиж болно.
Гарах ба дамжих бичиг захидлыг ялган боловсруулах тухай
3.5.14.     Шуудангийн касст хүлээн авсан баталгаатай бичиг, захидал, боодлыг тогтоосон журам хуваарийн дагуу ялгалтын хэсэгт шилжүүлэх бөгөөд хүлээлгэн өгч байгаа зүйлүүдийн тоо, хэдээс хэд хүртэлх дугаартай болохыг шуудан хүлээлцэх бүртгэлд зааж, өгсөн цаг хугацааг бичиж, гарын үсэг зуруулан өгнө. Шуудангийн байгууллагад баталгаатай болон энгийн зүйлүүдийг тасаг, цехийн хооронд шилжүүлэхдээ шуудангийн дотуур дагавар (148а, 148б) маягтуудыг хөтлөх бөгөөд түүний бичиж бичиг захидлыг боловсруулсан касс нь хүлээн авсан хүнээр нь гарын үсэг зуруулна. Баталгаатай бичиг, боодол, захидлуудыг ерөнхий тоогоор нь бичихээс гадна төрлөөр нь (бичиг, захидал, боодол) олгосон дугаараар (хэдээс - хэд хүртэл) нь дагалдах хуудсанд бичнэ.
3.5.15.     Шуудангийн хайрцгаас болон шууданчдаас өөрийн хэсэгтээ хүргэлт хийж явах.үед хүлээн авсан захидал бичгүүдийг чиглэл хаягаар нь аймаг, хотын доторх, хот хоорондын гэх мэт, төрлөөр нь шуудангийн ил захидал, баталгаатай, тусгай дардас тэмдэглэлтэй гэх мэтээр ялгасан байна. Шуудангийн ялган боловсруулах солилцооны тооноос хамааран гарах бичиг захидал, боодлыг (урьдчилан) ялган боловсруулах тусгай хэсгийг ажиллуулж болно. Мөн бичиг захидал ялгах машинаар тоноглогдсон шуудангийн байгууллагад энэ хэсгийг бичиг захидлын ерөнхий ялгалттай нэг дор байрлуулж болно.
3.5.16.     Шуудангийн хайрцгаас гарсан буюу шуудангийн ялган боловсруулах машинаар боловсруулсан бичиг, захидал, боодлын дугтуй, гадар нь гэмтсэн байвал түүнийг нааж боосон байх шаардлагатай. Тэрчлэн урагдаж үнгэгдсэн.бохирдсон зэрэг гэмтэлтэй зүйлүүдийн хаяггүй ар талд нь "Шуудангийн хайрцгаас авахад гэмтэлтэй байсан" эсвэл "Ялгалтын явцад гэмтсэн" гэсэн тэмдэглэл хийж, ялган боловсруулсан шуудангийн ажилтан гарын үсэг зурж, түүн дээрээ өдрийн тэмдэг дарж батална.
3.5.17.     Захидал бичгүүд дээр өдрийн тэмдэг дарах'бөгөөд түүн дээр наагдсан маркнуудыг дахин ашиглахгүй болгож эвдэнэ. Хүний хөрөг зурагтай шуудангийн маркийг өдрийн тэмдэг дарж эвдэхдээ түүний нүүрний дүрс хэлбэрийг баллахгүй байхаар дарна.
 
Хөрөг зурагтай марк эвдэх загвар
 
3.5.18.     Хэрэв тусгай зориулалтын өдрийн тэмдэг нь он, cap, өдөр өөрчлөх бололцоогүй буюу нэгээс илүү хэд хэдэн хоног ашиглагдахаар хийгдсэн, эсвэл тусгай өдрийн тэмдэг дарснаас хойш явуулагчид хоёр ба түүнээс дээш хоногийн дараа олгохоор байвал өдрийн тусгай тэмдэгтэй гарах захидлуудад өдрийн тусгай тэмдэг дарсан шуудангийн байгууллага ердийн өдрийн тэмдгийг нэмж дарна. Бусад шуудангийн байгууллагад өдрийн тэмдгийг ердийн журмаар дарна. Харин тусгай өдрийн тэмдгийн дардас дээр давхарлуулан дарж болохгүй.
3.5.19.     Маркаар үнэ нь төлөгдөөгүй захидал.ил захидлын хуудас, боодлууд дээр өдрийн тэмдгийг хаяггүй талын чөлөөтэй зайн дээр дарна..Төлбөрийн чадвараа (эрхээ) алдаж, хүчингүй бол.сон маркийг өдрийн тэмдгээр эвдэхгүй бөгөөд хүчингүй болсон марк гэж үзүүлэхийн тулд тийм маркийн баруун.зүүн талаар нь хаалт зурна.
 
3.5.20.     Өдрийн тэмдэг дарсны дараа бичиг захидал, боодлыг ялгалтад шилжүүлнэ. Баталгаатай бичиг захидлыг энгийн шуудангийн зүйлүүдээс тусад нь ялгана. Бичиг захидал, ил захидал, боодлыг ялгахдаа
а) Хот аймгийн доторх буюу орон нутгийн шуудангийн байгууллага, хүргэлтийн хэсгүүдээр тараагдах
б) Бусад аймаг хотуудад явуулах (хот хоорондын)
в) Гадаад орнуудад (улс хоорондын) гэж ангилна.
3.5.21.     Энгийн ба баталгаатай бичиг захидал нэг газарт.(аймаг, хот, сум, суурин зэрэг холбооны нэг байгууллагад) зургаа ба т.үүнээс дээш тоотой байвал багц болгон бооно. Ялгагдсан бичиг захидал, боодлын энгийн ба баталгаатайг тусгайд нь багцлан боож, баталгаатай ба нөхөн төлбөртэй зүйлүүдийг хамт ялгана. Бичиг захидлыг багц болгон боохдоо тэдгээрийг эвдэрч гэмтэхээс бүрэн хамгаалах хэрэгтэй. Багц боодлуудыг овор ихтэй шуудангийн илгээмжийн, баталгаатай бичиг захидлын (ил захидал, хариу мэдэгдэлтэй), мөнгөн гуйвуулгын гэх зэргээр тусгайлан,бэлтгэж.болно.
3.5.22.     Шуудангийн илгээмжүүдийг дотуур дагавар (М-148а) маягтад дараах журмаар бичнэ. Үүнд:
а) Баталгаатай гарах боодол ба захидлыг дугаараар нь. дамжихыг дугаар, тэдгээрийг хүлээн авах байгууллагын нэрээр зааж бичнэ.
б) Мөнгөн гуйвуулгыг дугаар ба үнийн дүнгээр нь бичнэ.
в) Нөхөн төлбөртэй зүйлүүдийн тоо, нөхөн төлөх хураамжийн дүнг бичнэ.
г) Баталгаатай шуудангийн зүйлүүдийн өмнө тухайлбал баталгаатай бичиг захидалтай багц боодлын өмнө "Бат бич. б/б", баталгаатай боодолтой багц боодол бол "Бат боод. б/б" гэсэн гарчиг тавьж, доогуур нь зурна.
3.5.23.     Дотуур (М-148а) дагаврыг 3 хувь үйлдэх бөгөөд шуудан солилцдог аймаг сум бүрээр тус тусад нь жилийн хугацаатайгаар дугаарлана. Дагаварт түүнийг бичсэн ялгагч гарын үсгээ тайлалтайгаар зурж, өдрийн тэмдэг дарж, 1 ба 3-р хувийг баталгаатай багцалсан боодолд хавсаргана. Хүлээн авсан шуудангийн байгууллагын ялгагч уг шууданг бүрэн бүтэн хүлээн авсан бол тэмдэглэл хийж, гарын үсгээ зурж өдрийн тэмдэг дарж, 3-р хувийг нь явуулсан шуудангийн байгууллагад нь буцаан явуулах бөгөөд үүнийг хяналтын дагавар гэнэ.
3.5.24.     Нэг чиглэлд (аймаг, хотод) явуулах захидал бичиг нь шуудангийн өөр байгууллагаар дамжин өнгөрөх бөгөөд 10-аас дээш тоотой байвал багцлан боож болно. Багцалж явуулахдаа гадаад дотоодоор нь, энгийн ба баталгаатайгаар нь төрөлжүүлэн багцалж бооно. Боодлын (багцалсан) нүүрэн дээр загвар зурагт үзүүлсэн өгөгдлүүдийг багтаасан бичвэрийг шошго буюу дардсаар тэмдэглэнэ. Багцалсан боодлыг дамжуулан өнгөрөөх шуудангийн байгууллага нь уг боодол зөрчилгүй байвал дээр нь өдөрлөгч тэмдгийг дарж шууд явуулна. Хэрэв зөрчилтэй байвал нягтлан шалгаж зохих арга хэмжээ авч тэмдэглэл хийнэ. Дагаварт (дотуур) баталгааны дугаарын ард (чиглэл) уг бичиг аль багцад орсныг тэмдэглэнэ.

Баталгаатай багцалсан боодло № ....
 
Хаана ......................
Хаанаас ..................
Тоо ................
Жин ............
Бэлдсэн ......
өдрийн тэмдэг

Баталгаатай багцалсан боодолд байх бичвэрийн загвар
 
3.5.25.     Шуудан холбооны байгууллагын хооронд шуудангийн вагон, нисэх онгоц, авто машинаар тээвэрлэх энгийн ба баталгаатай бичиг захидал, боодлуудыг стандартын богцонд хийж явуулна. Ингэж богцонд хийхдээ энгийн шуудангийн зүйлүүдийг дор нь, баталгаатай зүйлүүдийг дээр нь хийнэ. Том хэмжээний (зураг, схем зэрэг) энгийн ба баталгаатай боодлыг эвдэрч хэмхрэхээс болгоомжлон савлахгүйгээр задгай явуулж болно. Гадна дагаварт энгийн зүйл бол тоо ширхгийг нь, баталгаатай бол түүний дугаар, очих газрыг бичсэн байна.
3.5.26.     Захидал бичигтэй богц1 бүр дээр тусгай шошгыг хавсаргана. Түүнд шошгын өөрийн дугаараас гадна шуудайны дугаар, хаанаас хааш нь явуулж байгаа зэргийг тодорхой бичнэ. Шошгыг жил, сарын хугацаагаар дэс дараалан дугаарлах бөгөөд тэгэхдээ дугаар нь 10.00-с хэтрэхгүй байна. Шошго бүрд шууданг бэлтгэсэн шууданч гарын үсгээ зурж, өдрийн тэмдгээ дарна. Зөвхөн энгийн бичиг захидалтай шуудайг явуулахдаа шошго дээр "Энгийн" гэсэн тэмдэг тавина. Харин шуудайд энгийн ба баталгаатай, эсвэл зөвхөн баталгаатай захидал бичиг хийгдсэн бол шошго дээр "Баталгаатай" гэж бичнэ. Дотуур дагавар бүхий богцны шошгон дээр "F" гэсэн тэмдэг тавина.
 
3.5.27.     Захидал бичиг, боодолтой богцыг боож бэлтгэх ажлыг доорх журмаар гүйцэтгэнэ. Богцны амыг чанга эвхэж, олсоор 2-3 давхарлан амнаасаа 20см зайтай бооно. Тэгэхдээ олсны доогуур урьдчилан тусгай шошгыг даруулан дараа нь олсны (мяндсан утас) үзүүрүүдийг зөрүүлэн, түүний нэг үзүүрийг давхарлан ороосон олсны доогуур оруулаад чангалан хоёр давхар зангидна.
Шуудайны амыг боох заавар
 
3.5.28.     Шуудан холбооны байгууллагуудын хооронд нисэх онгоц, галт тэрэг, автомашинаар шууданг солилцохдоо богц бүрийг лацдаж ломбодох буюу ломбоны хэв бүхий тусгай уяаны боодлоор бооно. Харин өөрийн шуудан хүргэгч-жолооч бүхий авто машин ба дугуй мотоцикл, ердийн хөсгөөр хүргэх бичиг захидал бүхий богцыг нэг салбарын харьяаллын дотор (Нийслэлийн ШХСалбар, аймаг хотын сумын ШХА) тоолж, хүлээлцэн ломбодож лацдахгүйгээр явуулж болно.
3.5.29.     Шуудангийн байгууллагуудын хооронд шуудан солилцохдоо (М-147) гадуур дагаврыг 2-4 хувь бичиж, шуудан бэлтгэсэн ялгагч гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарна. Энэ дагаварт богцны тоо, ширхэг, дугаар, тэдгээрийн тус бүрийн жинг нэг бүрчлэн бичиж, богц бүрт байгаа зүйлийг (илгээлтийн, бичиг захидлын, хэвлэлийн г.м.) бичнэ.
3.5.30.     Шуудангийн илгээмж бүхий богцны хүндийн жин 31.5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
3.5.31.     Бичиг захидлыг савлах, явуулах ажиллагааг өөр өөр ажлын байруудаас гүйцэтгэдэг шуудан холбооны томоохон байгууллага нь явуулахаар бэлтгэсэн шуудангуудыг шилжүүлэхдээ гадуур дагаврын дагуу жагсаалтаар шилжүүлнэ. Энэхүү дагаварт, шошгон дээр бичсэн богцны дугааруудыг бичнэ. Захидал бичиг бүхий богцыг хүлээн авагч нь уг дагавар дугаар дээр он cap өдрийг бичиж, гарын үсэг зурж авна.
Орох бичиг, захидлыг ялган боловсруулах тухай
3.5.32.     Шуудан холбооны байгууллагад орох захидал бичиг бүхий богцыг задалж Үүнд байгаа зүйлүүдийг урьдчилан боловсруулахдаа дараах онцлог зүйлийг анхаарах ёстой. Үүнд:
а) Баталгаатай зүйлүүд, баталгаатай багц боодлуудыг гадна дагаварт бичсэнтэй нэг бүрчлэн тулгаж үзнэ.
б) Шошго ёсоор хаяг чиглэл нь зөв эсэхийг, мөн тоо ширхэг нь бүрэн эсэхийг шалгана.
в) Тухайн шуудангийн байгууллагад хаягласан энгийн ба баталгаатай богц боодлуудыг задална. Баталгаатай ба нөхөн төлбөртэй зүйлүүдийг дотуур дагавартай тулгаж, шалгасан хүн гарын үсэг зурж өдрийн тэмдэгт дарна.
г) Захидал бичиг, боодлуудын гадар бүтэн эсэх.түүний заасан чиглэл ба хураамжууд нь зөв эсэхийг шалгасан байх ёстой. Дамжуулан явуулах болон будилж төөрсөн бичиг, захидал ба багц боодлуудыг задлахгүйгээр заасан чиглэлийн хаягаар нь явуулна.
3.5.33.     Шуудангаар явуулсан илгээмжүүд дээр эвдэгдээгүй маркнууд байвал түүнийг черниль буюу тосон будгаар чагтлан зурна. Хүний хөрөг зураг бүхий маркийг түүнийг нүүрний дүрсийг баллаж эвдэхгүй байхаар зурж хүчингүй болгоно. Ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй, нөхөн төлбөртэй зүйл дээр "Нөхөн төлөх" гэсэн тэмдэг дарж хураамжийн дүнг тодорхойлно. Шуудангаар хүлээн авсан зүйлүүдийн дотор дугтуй ба гадар нь урагдаж гэмтсэн байвал "Хүлээн авахад гэмтэлтэй байсан" гэж тэмдэглээд ялган боловсруулсан хүн гарын үсгээ зурж, өдрийн тэмдэг дарж батална. Урагдаж гэмтсэн хэсгийг наах буюу дахин гадарлана.
3.5.34.     Тухайн шуудан холбооны байгууллагын харьяа салбар нэгжүүдэд явуулах (хотын ба аймаг доторх)захидал бичиг боодлууд болон төөрч будилсан шуудангийн зүйлүүдэд өдрийн тэмдэг дарна. Үнэ нь дутуу буюу огт төлөгдөөгүй шуудангийн зүйлүүдийг ялган авч, түүн дээр нөхөн төлөхийн тэмдгийг дарж, нөхөн төлбөрийн дүнг бичнэ.
Шуудан холбооны салбаруудад /хүргэх байгууллага/ орох бичиг, захидлыг боловсруулах тухай
3.5.35.     Шуудан холбооны хүргэх байгууллагуудад (ШХС) захидал бичиг боодол бүхий богцнуудын гадуур дагавар, шошгыг нь шалган задалж, бүртгэгдсэн ба нөхөн төлбөртэй зүйлүүдийг дотуур дагаварт бичсэнтэй дугаараар нь, энгийн бичиг, захидал боодлыг тоо ширхгээр нь тулгаж хүлээн авна. Дараа нь захидал бичиг, боодлууд дээр өдрийн тэмдэг дарах бөгөөд ингэхдээ битүүмжилсэн захидлын ар талд, ил захидлын хуудасны хаяглах талын чөлөөтэй зайд гүйцэтгэнэ. Мөн будлиантаж төөрч ирсэн бичиг захидалд мөн адил өдрийн тэмдэг дарна. Захидал бичгийг хүргэлтийн хэсэг, "Өөрөө хүлээн авах", хэрэглэгчийн хайрцгаар болон бусад чиглэл, албан газар, ажлын байраар ялгана. Баталгаатай бичиг захидал, боодлыг нэг бүрчлэн бүртгэнэ.
3.5.36.     Баталгаатай шуудангийн илгээмжүүд, түүний дотор улс хоорондын, тусгай (энгийн, баталгаатай), гардуулалтын тухай хариу мэдэгдэлтэй шуудангийн зүйлүүд, "Яаралтай гуйвуулга", "Амралтын хуудастай", "Зорчигчийн тийзтэй", "Баримт бичигтэй1 гэх мэт тэмдэглэлтэй үнэлэгдсэн захидал, боодол болон албан газар байгууллагаар хаяглагдсан илгээлт чингэлэг зэрэгт бичсэн анхны мэдэгдэх хуудаснууд болон бүх төрлийн дахин давтагдсан мэдэгдэх хуудаснуудыг хүргэлтийн чиглэл хүргэгч тус бүрээр нь гарган шуудан хүргэгчийн гардуулалтын дэвтэрт бичнэ.
 
Д/д
Илгээмжийн нэр (тусгай тэмдэглэл)
Хүлээлгэн өгсөн зүйлийн дугаар
Хаанаас
Хүлээн авагчийн хаяг нэр
Хүлээн авсан хүний гарын үсэг, он, сар, өдөр, цаг, минут (албан тэмдэглэл)
1.       
2.       
3.       
4.       
5.       
6.       
1.       
 
2.       
 
Шуудан хүргэгчийн гардуулалтын дэвтрийн маягт (М-152)
"Өөрт нь гардуулах", "Хариу мэдэгдэлтэй" гэх зэрэг тусгай тэмдэглэлтэй баталгаатай зүйлийг бичихдээ хүргэгчийн дэвтрийн хоёр дугаар хүснэгтэд "Өөрт нь гардуулах", "Хариу мэдэгдэлтэй' гэх зэргээр уг захидал дээр ямар тусгай тэмдэглэл байна түүнийг нь зааж бичнэ. Мөн энэ хүснэгтэд нөхөн төлбөртэй зүйлийн хураамжийн дүнг бичиж болно. Буцаж ирсэн ба дахин хүргэгдсэн баталгаатай зүйлүүдийг уг дэвтэрт бичихдээ 4-р хүснэгтэд анх гарсан газрын нэрийг бичсэний дараа "Б" ба "Д" үсгээр тэмдэглэнэ. Шуудан хүргэлтийн дэвтрийн дугаарыг гардуулах солилцооны хэмжээнээс хамааруулан сар жилээр дугаарлах бөгөөд харин томоохон шуудангийн байгууллагуудад арав буюу тав хоногоор, эсвэл хоногоор дугаарлаж болно. Шуудангийн байгууллагаас олгох баталгаатай зүйлүүд дээр гардуулалтын дэвтэрт (М-152) бүртгэгдсэн дэс дугаарыг бичнэ.
 
3.5.37.     Шуудан холбооны салбараас олгох баталгаатай ба нөхөн төлөх зүйлүүдийг шуудан гардуулалтын буюу хүргэлтийн дэвтэрт (М-152) бүртгэсний дараа түүнийг хүлээн авсан өдөр нь гардуулах (М-140) мэдэгдлийг бичнэ. Энэ мэдэгдэлд хүлээн авагчийн овог нэр, захидал бичгийн төрөл, баталгааны дугаарыг бичиж, өдрийн тэмдэг дарна.
Баталгаатай зүйлийн мэдэгдлийн дугар нь шуудан хүргэгчийн дэвтэрт бичигдсэн дугаартай тохирч байх ёстой. Хувийн нэг хайрцагт хаяглагдсан хэд хэдэн баталгаатай бичиг захидал ирэх үед түүнийг нэг мэдэгдэлд бичиж болно. Харин түүн дээр захидлын тоо ба гардуулалтын бүртгэлд бүртгэгдсэн дугааруудыг бичнэ.
 
өдрийн тэмдэг
М-140
 
МЭДЭГДЭЛ
 
Хаяг: Улсын циркийн жүжигчин
Хэнд: П.Тэмүүлэнд
Танд 0490 ...... дугаарын илгээлт .............................................
                                                (шуудангийн илгээмжийн нэр)
Японоос……………….. аас ирсэн тул иргэний үнэмлэхтэйгээ
(анх явуулсан газрын нэр)
Ирж авна уу.
 
Манай хаяг: 44-р салбар ………………………………………..
 
08 ….. аас 21 ……………. цаг хүртэл ажиллана.
 
Мэдэгдэл гардуулсан. Мөнгөн сарнай ………………………..
(гарын үсэг)
 
Хүргэлтийн төлбөр ………………………………….(төг)

Шуудан холбооны байгууллагаас олгох зүйлд бичих мэдэгдлийн загвар (М-140)
3.5.38.     "Өөрөө хүлээн авах хаягаар баталгаатай ба нөхөн төлбөртэй зүйл ирвэл тэдгээрт мэдэгдэл бичиж, уг мэдэгдлийг "Өөрөө- хүлээн авахын" үсэглэлийн дараалалд хийж, харин баталгаатай, нөхөн төлбөртэй шуудангийн зүйлүүдийг тусгайд нь хадгална. Тэгэхдээ баталгаатай зүйлийг шуудан гардуулалтын дэвтрийн бүртгэлийн дугаараар, нөхөн төлбөртэйг үсгийн дарааллаар хадгална. Томоохон шуудангийн байгууллагад, шаардлагатай бичиг захидлыг хурдан олохын тулд "Өөрөө хүлээн aвахын" үсэглэлийн дарааллыг хаягт эзний нэрийн эхний хоёр ба гурван үсгээр хийнэ. "Өөрөө хүлээн авах" хаяг бүхий зүйлүүдийг хадгалах байранд зөвхөн уг захидал бичгийг олгох ажлыг хариуцагч ажилтан ба шуудангийн байгууллагын шалгах эрх бүхий хүмүүс нэвтэрнэ. Ажлын бус цагаар "Өөрөө хүлээн авах" хаяг бүхий зүйлүүдийг зохих журмын дагуу хадгалсан байна. "Өөрөө хүлээн авах" хаягаар ирсэн баталгаатай зүйлийг гарын үсэг зуруулан, харин нөхөн төлбөртэй бичиг захидлыг хүлээн авагчид төлбөр хийсний дараа гардуулна. Ийм илгээмжүүдийг олгосны дараа мэдэгдлийг устгана. "Өөрөө хүлээн авах"-аар хаяглагдсан баталгаатай зүйлийн ар ал дээр нь гардуулалтын дэвтэрт бичсэн дугаарыг бичнэ.
3.5.39.     Хүргэгдэхээр бэлтгэсэн энгийн зүйлүүдийг шуудан хүргэгчид тоо ширхгээр нь хүлээлгэн өгнө. Харин баталгаатай, нөхөн төлбөртэй зүйлүүд, илгээлт ба үнэлэгдсэн захидал бичгүүд, тэрчлэн бүх давтагдсан мэдэгдлүүдийг хүргэгчид нэг бүрчлэн гарын үсэг зуруулан шуудан хүргэгчийн дэвтэрт (М-152) бичиж хүлээлгэн өгнө.
3.5.40.     Шуудан хүргэгч нь хүргэлтээс буцаж ирсний дараа шуудан холбооны салбарын эрхлэгч буюу шалгах эрх бүхий хүмүүст гардуулаагүй бүх зүйлүүдийг.шалгуулж нөхөн төлөх төлбөрийн хураамжийг тушааж, гардуулалтын тухай хариу мэдэгдэх хуудаснуудыг шалгуулж тооцоо нийлнэ. Шалгах эрх бүхий ажилтнууд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
а) Баталгаатай зүйлүүдийг хаягт эзэнд нь хүлээлгэн өгч гарын үсгийг зуруулсан эсэхийг шалгах.
б) Гардуулж чадаагүй зүйлүүдийн шалтгааныг тогтоож, хэрвээ шаардлагатай бол дахин хүргүүлэх арга хэмжээ авах
в) "Өөрт нь гардуулах" (гарт нь), "Хариу мэдэгдэлтэй" зэрэг тэмдэглэлтэй зүйлүүдийг гардуулсан тухай баримт ыг зөв бүрдүүлсэн эсэхийг шалгах
г) Шуудан хүргэгчийн хүргэлтийн хэсгээсээ авсан баталгаатай захидал бичгийг хүлээн авч, тасалбар маягт бүртгэлээр нь гарын үсэг зурж тооцоо хийх.
д) Хэрэв баталгаатай зүйлийг гардуулаагүй бол түүний шалтгаан, өөр хэсэгт очих байсан бол тэр тухай тэмдэглэлийг шуудан хүргэгчийн дэвтэрт (6-р хүснэгтэд) бичнэ. Эдгээр шалгалтыг хийсний дараа шалгагч шуудан хүргэлтийн дэвіэрт (М-152) гарын үсгээ зурж, гардуулалтын тухай хариу мэдэгдлүүдийг бэлтгэж явуулна.
Бичиг, захидлыг /хүргэж/ гардуулах тухай
3.5.41.     Захидал бичиг, боодол, тогтмол хэвлэлийг хүргэхийн тулд шуудан хүргэгч нь тогтоосон нэг маягийн үүргэвч цүнх, тэргэнцэр зэргээр хангагдсан байна. Шуудан хүргэгчийг цүнх, савгүйгээр хүргэлтэд гарахыг хориглоно.
3.5.42.     Энгийн ба баталгаатай, нөхөн төлбөртэй зүйлүүд болон мэдэгдэх хуудаснуудыг албан газар байгууллага, гэрээр хүргэхдээ энэ дүрмийн 3.3.4.-3.3.11.-р зүйлийг баримтална.
3.5.43.     Баталгаатай зүйлийн хаягт эзэн нь заасан хаягтаа байхгүй, өөр газар түр явсан болон бүрмөсөн шилжин суурьшсан байвал шууданч нь хороо, сум, багийн засаг захиргааны байгууллагаас лавлаж, энэ тухай өөрийн гарын үсэгтэй магадалгааг бичиж, уг битүүмжилсэн захидлын хаяггүй ар талд нь, ил захидлын хаяглах тал дээр нааж, шинэ хаягаар явуулна. Хэрвээ хаягт эзнийг олох бүхий л арга барагдан, гардуулж (хүргэж) чадаагүй илгээмжүүдийг буцах хаягаар нь буцаах бөгөөд хэрвээ буцах хаяггүй бол эзэндээ хүрээгүй захидлын хэсэгт магадалгааны хамт шилжүүлнэ.

МАГАДАЛГАА
 
Шуудангийн зүйлийг гардуулаагүй
Шалтгаан ....... Иргэн Г.Тунгалаг шилжсэн ......
 
Шилджсэн хаяг ....... Хаяг тодорхойгүй .............
...............................................................................
 
Шуудан хүргэгч .........Ц.Энхцэцэг .......
/гарын үсэг/
 
46-р салбарын эрхлэгч Янжинлхам
/гарын үсэг/
 
2000 оны 01.... сар 10..... өдөр
өдрийн тэмдэг

Гардуулж чадаагүй зүйлийн магадалгааны маягт
Зургадугаар бүлэг. Үнэлэгдсэн захидал, боодлуудыг хүлээн авах, ялган боловсруулах, гардуулах журам
 
3.6.1.     Үнэлэгдсэн захидлаар төрөл бүрийн албан баримт бичгүүд (иргэний үнэмлэх, диплом, тэтгэвэр, тэтгэмжийн хуудаснууд гэх мэт), үнэт цааснууд (улсын хонжворт сугалаа, зээллэгийн облигаци, спорт сугалаа) баярын бичиг, фото зураг, уран зураг, шуудангийн марк болон явуулагч, хүлээн авагчийн хувьд үнэ цэнэ бүхий бичиг баримтуудыг явуулж .болно. Үүнээс гадна албан байгууллага, газрын болон их дээд сургууль, хэвлэлийн редакцийн хаягаар үнэлэгдсэн захидал дотор гар бичмэл, санал, өргөдөл, гомдол явуулж болно.
3.6.2.     Үнэлэгдсэн боодлоор соёл ахуйн ба үйлдвэрийн чанартай бараа, эм болон чихэр, нарийн боов зэрэг удаан хугацаагаар хадгалж болох хүнсний зүйлүүдийг замдаа эвдэрч хэмхрэхгүйгээр очиж чадахаар хайрцаглаж савласан байвал явуулж болно. Мөн хэвлэмэл зүйл, бичиг хэргийн материалуудыг үнэ зарласан боодлоор явуулахыг зөвшөөрнө.
Үнэлэгдсэн захидал, боодлуудыг боох тухай
3.6.3.    Үнэлэгдсэн бичиг захидлыг шуудангийн стандартын дугтуй буюу хатуу цаас, даавуу, хулдаас зэрэг доторх зүйлээ хамгаалж чадах дугтуй, саванд хийж явуулна. Банк, санхүүгийн байгууллагаас явуулж байгаа чек болон бусад үнэт зүйл бүхий үнэлэгдсэн захидлыг тусгай цүнхэнд хийж явуулна.
3.6.4.    Үнэ зарласан боодлыг гялгар ба даавуун уут, хатуу цаасан болон нимгэн модон хайрцаг, төмөр саванд хийж явуулна. Явуулагч үнэлэгдсэн боодлыг ямар төрлийн саванд хийж явуулахаа сонгох ёстой.
3.6.5.    Албан газар, байгууллага, үнэлэгдсэн захидал, боодол дээр өөрийн лац тэмдгээ дарсан байвал тэдгээрийг битүүмжилсэн байдлаар хүлээн, авч болно. Үнэлэгдсэн боодлыг олсоор тоонолжлон боож бэхэлнэ. Үнэлэгдсэн захидлын дотор нь хийсэн зүйлийн шинж байдал, үнэ цэнээс нь хамааран явуулагчийн өөрийн нь таних тэмдгийн дардас бүхий нимгэн цаасан туузыг лацны оронд хэрэглэж болно. Засгийн газрын мөнгөн зээллэгийн облигаци, хувьцаа, сугалааны билет, бусад үнэт цаас хийсэн үнэлэгдсэн захидлыг лацдаж, тэмдэг дарж битүүмжилнэ. Албан газар байгууллагаас явуулж байгаа үнэлэгдсэн боодлыг тухайн явуулагчийн нэрийг дээр нь хэвлэлийн аргаар бичсэн 25 мм-ээс багагүй өргөнтэй цаасан туузаар тоонолжлон боож (нааж) болно.
3.6.6.                Үнэлэгдсэн захидал боодлыг иргэдээс зөвхөн задгай байдлаар хүлээн авч, доторх зүйлийг шалган, эдийн тодорхойлолтод (М-143) нэг бүрчлэн бичнэ. Энэ бүртгэлийг явуулагч өөрөө хоёр хувь бичих бөгөөд үүнд хүлээн авагчийн шуудангийн хаяг, овог нэрийг тодорхой бичнэ. Мөн үнэлэгдсэн боодол, захидалд хийсэн зүйлийнхээ үнэлгээний дүнг эдийн тодорхойлолтод явуулагч өөрөө тодорхойлж бичнэ. Явуулагчийн хүсэлтээр бүртгэлийн нэг хувьд үнэлэгдсэн захидал, боодолд хийсэн зүйлийн үнэлгээг бичихгүй байж болно. Хэрвээ үнэлэгдсэн захидал, боодлоор явуулсан зүйлийн дотор үнэлээгүй зүйл байвал (М-143) эдийн тодорхойлолтын бүртгэлийн "Зарласан үнэ төгрөг" гэсэн хүснэгтэд зураас тавина. Засгийн газрын зээллэгийн облигац, өмч хувьчлалын хувьцаа, сугалааны билет зэрэг бусад үнэт цаасны эдийн тодорхойлолтыг бичихдээ тэдгээрийн дугаар сери, нэрлэсэн үнэ, харин хонжвор бүхий сугалаа, облигацийн хонжворыг оруулан нийлбэр үнийг бичнэ.

өдрийн тэмдэг

Маягт -143
ЭДИЙН ТОДОРХОЙЛОЛТ
№_____
 
(Явуулагчийн нэр, хаяг)                                                    (Хүлээн авагчийн нэр, хаяг)
ТИС-ийн МТС-ийн 4-р                                                          Увс аймгийн Улаангом хотын
Курсийн оюутан Д.Сүрэн                                                        Шүүх Доржийн Дуламсүрэнд
 
дд
Эдийн нэр
Хэмжих нэгж
Тоо
Зарласан үнэ /₮/
Тайлбар
Нэг бүрийн үнэ
Бүгд
1.                    
 
2.                    
 
3.                    
 
Дүн
 
Жин …………………………..кг
Зарласан үнэ ……………….₮
Хураамж …………………………₮
Явуулагчийн гарын үсэг …………………….
Шуудангийн байгууллагын нэр ………………………………….
Хүлээн авсан касс …………………………………………
 
………….он …….. сар ……. өдөр
 
(Засвартай бол хүчингүй)
Үнэ зарласан захидал, боодлын доторх зүйлийн тодорхойлолт бичих загвар
 
Үнэлэгдсэн бичиг захидал, боодлыг хүлээн авах тухай
3.6.7.     Шуудангийн ажилтан үнэ зарласан захидал боодлыг хүлээн авахдаа тэдгээрийн битүүмжлэлт, хаягийг тогтоосон журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, "Үнэлэгдсэн" гэсэн тэмдэг байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Хэрвээ албан байгууллагууд битүүмжилсэн захидал боодлуудыг үнэ зарлан явуулахаар өгвөл тэдгээрийг хүлээн авч байгаа шууданч дээр дурдсан зүйлүүдийг шалгахаас гадна "Хориглосон зүйл хийгдээгүй" гэсэн тэмдэглэл хийж, эрх мэдэл бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэдгээрт бэхэлсэн эсэх, тухайн байгууллагын лац тэмдэг бүтэн эсэхийг шалгана. Монгол улсын санхүүгийн болон банкны байгууллагуудаас үнэ зарласан захидал, боодлуудыг хүлээн авахдаа шалгалт хийх хариуцлагыг хүлээсэн хүний баталгаатай гарын үсэг бүхий "Хийгдсэн зүйлийг шалгасан" гэдэг тэмдэглэл байгаа эсэх, мөн лац ломбоны тэмдэг нь бүтэн эсэхийг шалгана. Үнэ зарласан битүүмжлээгүй захидал ба боодлыг хүлээн авахдаа дотор нь.хийсэн зүйлүүдийг эдийн тодорхойлолт жагсаалттай (М-143) тулган үзэж, мөн явуулах зүйл ба дээрх тодорхойлолт жагсаалтад бичсэн очих газрын ба хаягт эзний нэр, зарласан үнэлгээний дүн хоорондоо таарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ жагсаалтын хувь тус бүр дээр гарын үсэг зуруулж, өдрийн тэмдэг дарж, нэгдүгээр хувийг үнэлэгдсэн захидал боодолд хавсарган явуулна. Харин үлдэх нэг хувийг явуулагчид олгоно.
3.6.8.     Үнэлэгдсэн захидал ба боодлын хаягийн зүүн гар талын дээд өнцөгт шуудангийн ажилтан баталгаатай зүйлийн тэмдгийг дарж, түүнд дээр бүртгэлийн дэвтэрт (М-123) авсан явуулах зүйлүүдийн дугаарыг баталгааны дугаар болгон тосон бал ба бэхээр бичнэ. Үнэ зарласан боодолд дарах тэмдгийн оронд пайз зүүж болно. Харин үнэ зарласан захидалд пайз зүүхийг хориглоно. Үнэ зарласан захидал, боодолд өдрийн тэмдэгт дарсан байна.

           Улаанбаатар
VD
                №
210646 Улаанбаатар хот
МУИС-ийн Математикийн
4-р курс Т.Төрбатаас                             Зарласан үнэ 20000
                                                            (хорин мянган төгрөг)
                                                                        Жин ……
 
213800 Дархан-Уул аймаг
Дархан сум "Хишиг" ХХК
Инженер технологич
Төмөрийн Алтантуяад

Үнэлэгдсэн захидал боодлын хаягтай талын загвар
3.6.9.     Үнэлэгдсэн захидал ба боодлыг явуулагч хүний дэргэд боож битүүмжилбэл зохино. Дугтуйны бүх нээгдэх хэсгийн уулзварыг таглан даатгалын тэмдгийн дардас тавина. 500гр-аас дээш жинтэй үнэлэгдсэн захидал, цаасанд боосон боодлыг зориулалтын нарийн материалаар тоонолжлон боогоод, хоёр үзүүрийг явуулах боодлын биед бэхлэн тэмдэг (лацны) дарна. Хэрэв боодлыг хаягийн пайзтай явуулах болбол, түүний уяаны хоёр үзүүрийг пайзанд бэхэлнэ. Лацны тэмдгийн оронд хэвлэлийн аргаар буюу тусгай төхөөрөмжөөр хүлээн авагчийн нэр, шуудангийн хаягийг хэвлэсэн цаасан туузаар ороон нааж явуулна.
3.6.10.     Үнэ зарласан захидал боодлыг зохих ёсоор нь хүлээн авч, лацдаж битүүмжилсний дараа хүндийн жинг хэмжиж, явуулагчаас төлбөл зохих хураамжийн нийт дүнг гаргана. Үүний дараа захидал ба боодлын чөлөөтэй зайд хүндийн жинг бичнэ.
 
Үнэлэгдсэн захидлын ар талыг гүйцэтгэх маяг
Гялгар уутанд хийж явуулах боодлыг хүлээж авахдаа хаягийн шошгыг боодлын дотор нь хийх бөгөөд явуулагчийг байлцуулан гялгар уутны нээлттэй амыг халаагч төхөөрөмжөөр нааж битүүмжилнэ. Энэ наалт дээр боодлыг хүлээн авах шуудан холбооны байгууллагын нэр, шуудангийн индекс бичигдсэн байж болно.
3.6.11.     Хэрэв хэврэг, амархан гэмтэх буюу эмзэг зүйлүүдтэй боодол хүлээн авбал түүн дээр "Болгоомжтой" гэсэн бичигтэй шошго наана. Хэрвээ очих ба буцах хаягуудыг боодол дээр нь шууд бичсэн бөгөөд өдрийн тэмдгийн дардас гарахааргүй байвал түүн дээр өдрийн тэмдэг дарахгүй, оронд нь хүлээж авсан он cap өдрийг гараар бичнэ.
 
"Болгоомжтой" гэсэн шошгын хэлбэр
3.6.12.     Буухиа болон "Экспресс" шуудангийн илгээмжүүдийг эдгээр шууданг хүлээн авах тусгай шаардлага хангасан ажлын байранд хүлээн эвч тусгайлан гаргасан заавар журмын дагуу гүйцэтгэнэ.
3.6.13.     Үнэлэгдсэн захидал, боодлуудыг хүлээн авахдаа мөнгө хураах баталгааны маягтыг (тасалбар М-151) 2% бичиж, нэг хувийг явуулагчид өгнө. Хэрэв гардуулалтын тухай хариу мэдэгдэх, гэрт нь хүргэж гардуулах, "Болгоомжтой", "Өөрт нь гардуулах", "Амралтын хуудастай", "Экспресс" зэрэг тусгай тэмдэглэл бүхий үнэлэгдсэн захидал, боодлуудыг хүлээн авахдаа мөнгө хураах тасалбарын (М-151) тусгай тэмдэглэл гэсэн нүдэнд дээрх тэмдэглэлүүдийг бичнэ.
Үнэлэгдсэн гарах ба дамжих бичиг захидал, боодлуудыг боловсруулах тухай
3.6.14.     Шуудан холбооны байгууллага үнэлэгдсэн боодол, захидлуудыг цагийн хуваариар тогтоосон хугацаанд хураамжийн маягтын дэвтэрт бичсэн нэрийн жагсаалтаар шалгаж, уг баримтад гарын үсэг зуруулан боловсруулж явуулахаар хүлээлгэн өгнө. Баримтад хэд дүгээрээс хэд хүртэл хичнээн захидал ба боодлуудыг (Жишээ нь: 8 аас 17 хүртэл 10 захидал гэх мэт) хүлээн авсныг бичнэ. Явуулахаар шилжүүлэн өгөхдөө дагавар (М-148) бичих буюу шуудан солилцох бүртгэлд уг зүйлийн өгөгдлүүдийг тодорхой бичиж хүлээлцэнэ. Энэ дагаварт үнэлэгдсэн захидал, боодлуудыг тэдгээрийн өгөгдсөн дугаараар ба нийт тоог үсгээр бичнэ. Дагалдахад 100000 төгрөгөөс дээш үнэ бүхий захидал боодлуудын өгөгдсөн дугаар, үнэлгээний нийлбэр дүнг бичнэ. Хэрвээ үнэлэгдсэн захидал боодлын бичиг баримтыг шуудангийн кассын аппаратаар боловсруулсан байвал тэдгээрийг ажлын нэг буюу хэд хэдэн байранд хүлээн авч боловсруулж байгаагаас үл хамааран, дагалдах хуудсанд үнэлэгдсэн захидал (боодол)ыг хүлээн авах газрын нэрийг нэмж, хоёр хувь бичнэ. Дагалдахын хуулбар хувь дээр нь хүлээн авсан бичиг, захидал боодлын ерөнхий тоог үсгээр, хүлээн авсан цагийг бичнэ. Илгээмжүүдийг хүлээн авсан хүний гарын үсэгтэй дагаврын нэг хувь хүлээн авсан касст үлдэнэ Үнэлэгдсэн захидал боодлыг хүлээн авсан ажилтан нь тэдгээрийн хайрцаг савны битүүмжлэлт ба лац тэмдэг бүрэн эсэхийг анхаарч, гадаад боодлыг сайтар үзэж шалгах хэрэгтэй.
3.6.15.     Үнэлэгдсэн захидал боодлуудыг бичиг, захидал, илгээлт даатгалтай шууданг явуулах, ялган боловсруулах тухай зааврыг баримтлан ялган боловсруулж богцлон явуулна.
3.6.16.     Үнэлэгдсэн захидал, боодлыг богцлохын өмнө дагавар маягтыг хоёр хувь бичнэ. Хэрвээ үнэ зарласан захидал, боодлын үйлчилгээний хөлсийг хүлээн авагч төлөхөөр явуулбал дагалдахад төлбөрийн дүнг бичнэ. Дамжих үнэлэгдсэн захидал, боодлын дугаараас гадна явуулсан газрын нэрийг бичнэ. Мөн дагаварт заасан газраас цааш явах бол очих газрын нэрийг бичнэ. Үнэлэгдсэн захидал боодлыг хурдавчилсан шуудангаар (экспресс) явуулбал очих газрын шуудангийн байгууллага хүртэл даатгалын тусгай богцонд хийнэ. Дагалдах болон шошго дээр "экспресс" буюу буухиа гэсэн тэмдэглэл хийнэ. Ийм шуудангийн дагалдах хуудсыг 3% бичих бөгөөд хоёрдугаар хувь дээр уг шууданг тээвэрлэхээр хүлээн авсан тээврийн байгууллагын төлөөлөгч гарын үсэг зурна. Дагаварт үнэлэгдсэн илгээмжүүдийн тоог үсгээр бичих бөгөөд эдгээрийг ялган боловсруулахад оролцсон хоёр хүний гарын үсэг зурна. Ганц орон тоогоор ажилладаг ШХСалбарт дагаварт нэг хүн гарын үсэг зурж болно. Дагаврын хувь бүр дээр дагавар бичсэн cap өдөртэй өдрийн тэмдгийг дарна. Дагавар (М-148а) маягтын жинхэнэ эх хувийг богцны дотор хийж, харин хуулбарыг шуудангийн байгууллагад үлдээнэ. Үнэлэгдсэн захидлуудыг даатгалын богцонд тусад нь хийж явуулна. Ажлын хэмжээ багатай шуудан холбооны салбараас шуудангийн ялган боловсруулах байгууллага хүртэл үнэлэгдсэн захидал, боодол, жижиг илгээлтүүдийг нэг богцонд хийж, дагаврын хамт бичиж болно. Хэрвээ богцонд хоёр ба түүнээс дээш үнэлэгдсэн бичиг захидал, боодол, илгээлт хийсэн бол түүнийг нарийн олсоор буюу бусад боогч материалаар тоонолжлон бооно.
3.6.17.     Үнэлэгдсэн захидал боодол бүхий даатгалтай шуудангийн богцны баталгаатай шуудангийн нэгэн адил боож битүүмжилнэ. Шуудангийн богцны амыг тусгай түгжих тоноглолоор бэхэлж болно. Ийм тоноглолыг (богцны ам боогч) ашиглах журмыг тусгай заавраар тодорхойлно.
Орох үнэлэгдсэн бичиг захидал, боодлуудыг боловсруулах тухай
3.6.18.     Даатгалтай шуудангийн богцыг нээхдээ орох шуудан хүлээн авах журмыг (энэхүү дүрмийн 6.1.2-р зүйлийг) баримтална. Орох үнэлэгдсэн захидал боодлуудыг дагаварт гарын үсэг зуруулан, ажлын байрт (агуулахад) шилжүүлнэ. Хэрвээ даатгалтай шуудангийн богцыг задлах ба үнэлэгдсэн захидал, боодлуудыг олгох ажлын байрууд нь нэг дор байрладаггүй, эдгээр үйлдлүүдийг хэд хэдэн ажилтнууд гүйцэтгэдэг бол үнэ зарласан илгээмжүүдийг дамжуулахдаа дагавар хуудсыг хоёр хувь бичиж, түүнд нэмэгдэл ба бусад мэдээллийг зааж өгнө. Үнэлэгдсэн захидал, боодлуудыг хүлээн авч байгаа ажилтан дагаварт бичсэнтэй тэдгээрийг тулгаж, хүндийн жинг нэг бүрчлэн шалгаж, битүүмжлэлтийн бүрэн бүтэн байдал, лац ломбо, цаасан туузуудын наалтуудын болон гялгар цаасан гэрийг машинаар наахад гарсан хүлээн авах газрын шуудангийн байгууллагын нэрийн дардасны бүрэн байдлыг шалгаж үзнэ. Шалгах явцад үнэлэгдсэн бичиг захидал боодлын гадар болон бусад хэсэгт ямар нэг гэмтэл илэрвэл акт (М-51) үйлдэнэ. Үнэлэгдсэн захидал боодлын ар талд өдрийн тэмдэг дарах бөгөөд хэрэв боодол дээр өдрийн тэмдгийн дардас гарахгүй бол хүлээн авсан он, cap, өдрийг гараар бичнэ.
3.6.19.     Орох үнэлэгдсэн захидал боодлуудыг шуудан хүргэлтийн дэвтэрт (М-152) бэх ба тосон балаар бичих бөгөөд уг өдрийн бичилтийн эхэнд cap өдрийг зааж бичнэ. Үнэлэгдсэн захидал ба боодлын ар талд нь шуудан хүргэлтийн дэвтэрт бичсэн дэс дугаарыг бичнэ. Буцаж ирсэн буюу дахин хүргүүлсэн үнэлэгдсэн зүйлүүдийг энэ дэвтэрт бичихдээ түүнийг явуулахаар өгсөн газрын дараа 4-р хүснэгтэд "Б", "Д" үсгүүдийг бичиж, доогуур нь зурах бөгөөд цааш нь энэ хүснэгтэд анхны очих газрын нэр ба 5-р хүснэгтэд буцаж ирсэн зүйлийг явуулагчийн нэрийг тус тус бичнэ.
3.6.20.     Үнэлэгдсэн захидал боодол тус бүрд мэдэгдэх хуудас (М-140) бичиж, түүнд шуудан хүргэлтийн дэвтэрт бичигдсэн дэс дараалсан дугаар, хүлээн авагчийн овог нэр, албан газар байгууллагуудын тодорхой нэр ба түүний хаяг, ирсэн зүйлүүдийн төрөл, зарласан үнэ, явуулахаар өгсөн газар ба өгөгдсөн дугаарыг тодорхойлон бичнэ. Хэрвээ үнэлэгдсэн захидлууд дээр "Амралтын бичигтэй", "Зорчигчийн тийзтэй", "Хариу мэдэгдэлтэй", "Хүргэлттэй", "Өөрт нь гардуулах", "Экспресс" зэрэг тусгай тэмдэглэл хийгдсэн байвал мэдэгдлийн нүүрэн талын дээд хэсэгт дээрх тэмдэглэлүүдийг хийнэ. Мөн үнэлэгдсэн зүйлүүдийг олгох шуудангийн байгууллагын нэр ба хаяг, захидал боодлуудыг авахаар хаана ирвэл зохих, олгох ажлыг хэдээс хэдэн цаг хүртэл хийх тухай гараар бичих буюу тусгай тэмдэг дарж мэдэгдэнэ.
Үнэлэгдсэн бичиг захидал, боодлуудыг гардуулах тухай
3.6.21.     Хүргэлтийн төлбөрийг нь төлсөн, үнэ зарласан бичиг захидал, боодлуудыг хүргүүлэхээр тэдгээрт холбогдох мэдэгдлүүдийн хамт хүргэлтийн дэвтэрт гарын үсэг зуруулж өгнө.
/ДБС-ын 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 48 тоот тушаалаар Дүрмийн 3.6.21-ийн "... Нэг удаагийн хүргэлтээр шуудан хүргэгч тус бүрд олгох үнэлэгдсэн захидал ба боодлуудын зарласан нийт үнэ нь хотуудад 300 мянган төгрөг, орон нутагт 200 мянган төгрөгөөс хэтэрч болохгүй. Хэрэв үүнээс хэтэрвэл 2-оос дээш тооны хүргэгч буюу авто хөсгөөр хүргэлт хийнэ." гэсэн хэсгийг хассан/.
3.6.22.     Үнэлэгдсэн захидал, боодлуудыг шуудан хүргэгч нар хүлээн аваад тэдгээрийн битүүмжлэлт, лац, ломбо, тэмдэг, тууз наалтыг шалган үзэж, мөн хүндийн жинг дагалдах хуудас ба илгээмжүүд дээр бичсэнтэй нь тулгаж, хүргэлтийн дэвтэрт бичиж, гарын үсэг зурна.
3.6.23.     Үнэ зарласан захидал, боодлуудыг хаягт эзэнд олгохдоо энэ дүрмийн гардуулалт хийх журамд заасныг (3-р хэсгийн 3-р бүлэг) ягштал баримтлахаас гадна мэдэгдэлд (М-140) гарын үсэг зуруулан олгоно. Үнэлэгдсэн захидал боодлыг олгосноо шуудангийн ажилтан өөрийн гарын үсгээр баталгаажуулна. Хаягт эзний гэрт битүүмжлэлтэй үнэлэгдсэн захидлыг олгохдоо задалж үзэхгүй бөгөөд харин битүүмжлээгүй задгай байвал онгойлгож үзүүлнэ. Гэхдээ хүлээн авагчийн хүсэлтээр задгай үнэлэгдсэн захидал (боодол)-ыг онгойлгохгүйгээр гардуулж болох ба энэ тухай мэдэгдлийн маягтад хүлээн авагчаар холбогдох тэмдэглэл хийлгэнэ. Мөн битүүмжилсэн үнэ зарласан захидлыг хүлээн авагчийн шаардлагаар задалж үзэж болно. Ингэж задлахдаа доторх зүйлүүдийг огтолж гэмтээхгүй байхаар, мөн лац буюу тэмдэгт хүрэхгүйгээр тооцож, үнэлэгдсэн захидлын дугтуйны аль нэг талаар лацнаас холуур нугалж хайчилна. Хэрвээ үнэлэгдсэн захидлыг задлахад жагсаалтад дурдсан ямар нэгэн зүйл алга байвал мэдэгдлийн ар талд чухам юу дутсаныг тодорхой бичиж, хаягт эзэн, шууданч хоёр гарын үсэг зурна. Ийм зүйлүүдийг акт тогтоолгохоор шуудангийн байгууллагад буцаах ба шуудангийн байгууллага дээр акт тогтоогоод, энэхүү актын хуулбарын хамт доторх зүйлийг хаягт эзэнд нь олгоно. Актын үндсэн дээр шалгах, хэрэглэгчийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулна. Даатгалтай шуудангийн зүйлийг шууданчийн дэргэд задалж, хүлээн авахыг зөвлөж болно.
3.6.24.     Шуудангийн хүргэгч хүргэлтээс ирээд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
а) Үйлчилгээний төлбөрийг нөхөн авах үнэлэгдсэн захидал, боодлуудыг гардуулахдаа хурааж авсан хураамжийн тооцоог хийж, мөнгийг касст тушаана.
б) Үнэлэгдсэн захидал боодлуудыг гардуулан олгосон мэдэгдлүүд дээр гарын үсэг зурж, тэдгээрийг хүлээлгэн өгөх ба олгогдоогүй захидал боодлуудыг мэдэгдлийн хамт шалгах хариуцлага бүхий хүнд хүлээлгэн өгнө. Тайлан тооцоог хүлээн авсан ажилтан нь гардуулаагүй илгээмжүүдийн бүрэн бүтэн байдал (тэмдэг, ломбо, тууз, наалт зэргийг), хүндийн жинг шалгаж үзнэ.
в) Гардуулаагүй үнэлэгдсэн боодол, захидлуудад энэ дүрмийн 3.5.43-р зүйлд заасан ёсоор магадалгааг бичиж хүлээлгэн өгнө.
3.6.25.     Шуудан Холбооны байгууллагаас үнэлэгдсэн захидал боодлыг шууд хаягт эзэнд нь буюу тогтоосон журмаар итгэмжлэх баримт бичиг үзүүлсэн тэдгээрийн төлөөлөгч нарт мэдэгдэл дээр гарын үсэг зуруулж олгох ажлыг энэ дүрмийн 3-р хэсгийн 3-р бүлгийн 6, 8-10-р зүйлүүдэд заасан ёсоор гүйцэтгэнэ. Үнэлэгдсэн захидал ба боодлуудыг хаягт эзэнд нь олгохын өмнө түүнийг байлцуулан шалгаж, жинг хэмжиж үзүүлнэ. Олон хоногоор хадгалсан тохиолдолд тэдгээрийг хадгалсны хураамж авна. Албан байгууллагын төлөөлөгч нарт олон тооны үнэлэгдсэн захидал боодлуудыг олгохдоо дагавар жагсаалтыг (М-148) бичиж, түүнд олгосон зүйлүүдийн нэр төрөл, анх явуулсан газрын нэр, өгөгдсөн дугаар,зарласан үнийн дүнг бичнэ. Энэ дагаварт хүлээн авсан зүйлүүдийн тоо, зарласан үнийн дүнг үсгээр бичүүлж, хүлээн авагч хүний үзүүлсэн бичиг баримтын тодорхойлолтуудыг тэмдэглэн авч, гарын үсэг зуруулна.
3.6.26.     Үнэлэгдсэн захидал, боодлыг нь хүлээлгэж өгөх үед жингийн хэмжээ дутагдсан буюу битүүмжлэлт нь задарч эвдэрсэн явдал илэрвэл, хаягт эзнийг байлцуулан задална. Хэрэв жагсаалтад заасан зүйлээс дутагдвал гурван хувь акт тогтоож, түүнд шуудангийн ажилтнаас гадна хаягт эзэн гарын үсгээ зурна. Актын нэг хувийг ирсэн зүйлүүдийн хамт хаягт эзэнд нь хүлээлгэн өгөх бөгөөд актын үлдэх хувиуд, үнэлэгдсэн зүйлийн гадна сав баглаа нь цаашид үзлэг шалгалт хийхэд зориулагдаж шуудангийн байгууллагад үлдэнэ. Хэрвээ илгээмжийн дотор хийгдсэн зүйлүүд нь тоо ёсоороо бүрэн гүйцэд байвал акт тогтоолгүйгээр хаягт эзэнд гардуулна.
3.6.27.     Дамжих шуудангийн байгууллагуудын тогтоосон актаар үнэлэгдсэн захидлууд ба боодлуудыг хүлээн авбал тэдгээрийг гэрээр хүргэхийг хориглох бөгөөд хаягт эзэнд нь зөвхөн шуудангийн байгууллагаас гардуулна. Ийм илгээлтүүдийг хаягт эзнийг нь байлцуулан задлах бөгөөд хэрэв дотор нь хийсэн зүйлүүд нь тоо ёсоор бүрэн байвал ирсэн актуудын хамт хаягт эзэнд нь хүлээлгэн өгнө. Дотор нь хийгдсэн зүйлүүд дутуу байвал зохих актад нь хүлээн авагчаар гарын үсэг зуруулан, хүлээлгэж өгөх бөгөөд уул актуудыг шуудангийн байгууллагад шалгаж тодруулах ажлыг дуусгаж, зохих үр дүнг хаягт эзэнд мэдэгдэхэд зориулан үлдээнэ.
3.6.28.     "Экспресс" шуудангаар ирсэн үнэлэгдсэн захидал, боодлуудыг хаягт эзэнд нь гардуулахын тулд мэдэгдлийг цахилгаан мэдээ, телефон утас, факсаар дамжуулна. Шуудангийн илгээмжийг ирсэн өдөр нь хүлээн аваагүй тохиолдолд хоёрдох өдөр нь хаягт эзэнд нь шуудангийн илгээмж дээр бичсэн телефон утасны дугаараар сануулж мэдэгдэнэ. Телефон утасгүй тохиолдолд шуудангийн оператор мэдэгдлийг бичиж, хаягт эзний гэрээр хүргэх арла хэмжээг зохион байгуулна.
 
Долоодугаар бүлэг. Илгээлтийг хүлээн авах ба боловсруулах, гардуулах тухай
Илгээлтээр явуулж болох зүйлүүд, илгээлтийн хүндийн жин ба овор хэмжээ
3.7.1.     Шуудангийн илгээлтээр энэ дүрмийн 3.2.1 дугаар зүйлд заасан шуудангаар явуулахыг хориглосноос бусад бүх төрлийн соёл, аж ахуйн хэрэглэл, үйлдвэрлэлийн зориулалтын бараа, хүнсний удаан хадгалагдах зүйлүүд, эм эмнэлгийн багаж, хэвлэмэл материалууд, ургамал зэргийг явуулж болно. Зуны цагт борцолж хатаагаагүй мах, өндөг зэрэг хүнсний зүйлийг хүлээн авахгүй. Шуудангийн төв байгууллагаас тогтоосон тусгай журмын дагуу тодорхой хугацааны туршид жимс, болсон ба түүхий мах, өрөм цөцгий зэрэг зүйл бүхий илгээлтийг хүлээн авч дамжуулж болох боловч эдгээр зүйлийг шуудангийн хайрцаг, өөрөө хүлээн авахаар хаяглагдсан бол хүлээн авахгүй.
3.7.2.     Шуудангаар явуулах илгээлтийн тогтоосон хүндийн жин нь 31.5 кг, хуваагдахгүй зүйл бүхий илгээлтийн жин нь 60 кг хүртэл байх ба 60 кг-аас дээш жин бүхий илгээлтийг шуудан холбооны байгууллагын удирдах ажилтны зөвшөөрлөөр явуулна.
3.7.3.     Илгээлтийн тогтоосон хэмжээ нь гурван талаараа 45 см, хамгийн жижиг нь 10 см, нэг тал нь-5 см-ээс багагүй байх ёстой. Илгээлтээр явуулах цана (таягийн хамт), зураг зэрэг зүйлсийн урт нь 2 м байж болох бөгөөд үл хуваагдах зүйлийн урт нь 3м-ээс хэтэрч болохгүй:
Илгээлтийг хайрцаглаж боох журам
3.7.4.     Илгээлтийг даавуун уут, хатуу цаас, банзан ба фанеран хайрцагт хийж явуулна. Үүнээс гадна нийлэг эдээр хийсэн уут саванд илгээлтийг явуулж болох бөгөөд үүнийг тусгай зааврын дагуу гүйцэтгэнэ. Илгээлтийн гадна баглаа боодлыг дотор нь хийсэн зүйлийн шинж чанар, тээвэрлэх нөхцөл, замын урт, ачиж буулгахад доторх зүйлийг эвдрэлээс хамгаалах боломжийг харгалзан шуудангийн бусад зүйлийг гэмтээх болон шуудангийн ажилтнуудын бие эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байхаар, явуулагч өөрөө сонгоно. Илгээлтийн модон хайрцгийг салбарын стандартын дагуу зүүдэлгүй фанер, шахмал үртсэн ба эслэг хавтангаар хийсэн байна. Мод нь залгаатай, төмөр утсаар торгосон, хадаас нь сугарсан, хуучирч үгжирсэн хайрцаг савтай илгээлтийг хүлээн авахыг хориглоно.
3.7.5.     Нэг өнгийн даавуун материалаар (зүүж залгаагүй) нэг өнгийн утсаар дотор талаас нь оёж хийсэн уут саванд зөөлөн эдлэл, хувцасны зүйл, хивс зэргийг хийж явуулахыг зөвшөөрнө. Зөөлөн уут саванд илгээлт хийж явуулахдаа илгээлтийн доторх юмсыг эхлээд гялгар цаас буюу ус үл нэвтрэх зүйлээр боож битүүмжлэхийг явуулагчид зөвлөх хэрэгтэй.
3.7.6.     Тухайн илгээлтийн шинж чанараас хамааруулж гадуур нь даавуу болон нийлэг материалаар хийсэн уут хэрэглэж болно. Харин даавуун ууттай буюу хуванцар материалаар хийсэн хайрцагтай илгээлтүүдийн гадуур нэмэгдэл даавуун бүрээс хийлгүйгээр хүлээн авч болно. Харин түүх дурсгалын зүйл, үнэт эдлэл, эртний мөнгөн зооснуудыг ямар ч явуулагчаас тэдгээрийн үнийг үл харгалзан дотор талаар нь даавуун бүрээстэй, хатуу хайрцаг саванд хийлгэж хүлээн авна. Илгээлтийн зөөлөн даавуун уут, мөн илгээлтийн хайрцгийн гадна талын даавуун бүрээс нь нэгэн цул зүүдэлгүй хэсгээс буюу дотор талаас нь оёсон байна. Эдгээрийн гадна талын оёдлыг нэг төрлийн ижил өнгөтэй утсаар илгээлтийн зөвхөн нэг талаас (аль болохоор хаягийн зүүн талаас) нь оёсон байна.
3.7.7.     Агаарын шуудангаар болон газар агаарын хосолсон шуудангаар явуулах илгээлтүүд нь агаарын тээврийн байгууллагын тавьсан шаардлагыг (агаарын шугамаар шуудан тээвэрлэх дүрэм) бүрэн хангасан байх ёстой. Хэмжээгээрээ шуудангийн богцонд үл багтах, овор ихтэй илгээлтүүдийг ард иргэдээс болон албан газар, үйлдвэр аж ахуйн байгууллагаас агаарын шуудангаар явуулахаар хүлээн авч болох ба ийм илгээлтийг ачаа, тээшний журмаар явуулна.
3.7.8.     Хүн, малын өвчний хорио цээр тогтоосон газраас мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн (давсалсан ба утсан мах, утаж хатаасан ба гэрийн нөхцөлд хийсэн хиам, зөгийн бал, сүүн ба загасан бүтээгдэхүүнүүд, түүхий эд, элдэж боловсруулаагүй арьс, үслэг эд эвэр, сарвуу, ноос ноолуур, өд, үс зэрэг үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүнээс бусад зүйлүүд) хийсэн илгээлтийг хүлээн авахгүй. Мөн ургамлын хорио цээр тогтоосон газраас ургамлын өвчин, хог ургамал, хорио цээрийн голомтыг тарааж болох хүнсний ногоо, жимс, үр, суулгацууд, хөрсний зүйлийг дотор нь хийсэн илгээлтийг хүлээн авахгүй. Ургамлын хорио цээрийн алба, хүн, малын гоц халдварт өвчтэй тэмцэх байгууллагаас хорио цээр тогтоосон ба татан буулгасан тухай мэдээллийг хүлээн авсан шуудан холбооны байгууллагууд харьяаллын дээд ба доод шатны байгууллагуудад яаралтай мэдэгдэж, үйлчилгээний танхимдаа хорио цээр тогтоосон тухай зарлал санамж бичиж тавина. Хорио цээр тогтоосон газраас явуулах илгээлтийг зөвхөн хүн мал эмнэлэг.гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр явуулна.
3.7.9.     Эмзэг амархан хагарах зүйлийг хатуу хайрцаг саванд хийж, хөвөн, порлон (нийлэг сиймхий эд), үртэс зэрэг материалаар чигжих буюу тусгай татуургаар хананаас нь татаж бэхэлнэ. Явуулагчаас зөөлөн уут саванд хийж явуулсан илгээлтийн доторх зүйл хагарч эвдэрсний төлөө хариуцлагыг шуудангийн байгууллага хүлээхгүй.
3.7.10.     Албан газар үйлдвэр байгууллагаас явуулж байгаа кино зураг, кино болон дүрс бичлэгийн хуурцгийн хальсыг шуудангаар явуулахдаа явуулагч нь тусгай төмөр хайрцагт хийж "кино хальс галын аюултай" гэж улаан өнгөөр бичсэн байна.
3.7.11.     Тарианы үр, будаа, самар, жимс, гурил зэрэг нунтаг зүйлийг эхлээд нягт даавуу, хулдаас, гялгар уут буюу бат бэх цаасан хүүдийд савлан, дараа нь фанеран ба хатуу цаасан хайрцагт хийж явуулна.
3.7.12.     Шингэн ба шингэн байдалд хялбар шилждэг тос, өөх, варень, сок, зөгийн бал зэргийг шуудангаар явуулахдаа доторх зүйл нь үл асгарах таглаатай битүү сав суулгад хийж, дараа нь модон хайрцагт савлаж, хөвөн порлон, модны үртэс зэрэг шингэн тослог зүйлийг биедээ шингэх материалаар чигжиж, хагарахааргүй болгоно. Ийм байдлаар шаазан ба шилэн савтай юмсыг шуудангаар явуулахыг зөвшөөрнө. Шингэн ба шингэн байдалд хялбархан шилждэг зүйлс, мөн жимсийг гялгар уутанд хийсэн байдлаар хүлээн авахыг хориглоно.
3.7.13.     Ургамлын суулгац, тарьцыг дээд талаар нь даавуугаар бүрж бүтээсэн сагсанд буюу агааржуулах нүх гаргасан банзан буюу фанеран хайрцагт хийж явуулна. Сагс, хайрцгийн ёроолд хулдаас буюу гялгар цаас тавина.
3.7.14.     Будагч нунтаг бодисыг гялгар ба тосолсон зузаан цаас, хулдаасаар хийсэн хүүдийд хийж, дараагаар нь хатуу цаас ба фанеран хайрцагт хайрцаглана.
3.7.15.     Амьд зөгийг шуудангаар явуулахын тулд түүнийг илгээлтийн дотроос нисэж гарахааргүй нарийн тороор торлосон, үргэлж агаар салхи орох сараалжин модон ба фанеран хайрцагт хийнэ. Зөгийтэй илгээлтийг агаар чөлөөтэй нэвтэрч байх харанхуй байранд хадгална. Амьд зөгийтэй илгээлт бүрт явуулагч нь мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл авч шуудангийн байгууллагад өгнө. Зөгийтэй илгээлтийн хайрцгийн дээд талд нь "Дээд тал, амьд зөгийтэй" гэсэн тэмдэг тавина.
3.7.16.     Үйлдвэрийн аргаар боловсруулаагүй ноос, ноолуур, хөөвөр хялгас, үс, өд зэрэг түүхий эдийг урьдчилан даавуун ба гялгар уутанд хийж, хатуу цаасан ба фанеран хайрцагт савлаж, тэдгээрийг бэлтгэсэн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрлийг илгээлт тус бүрд явуулагч авчирсан үед уг илгээлтийг шуудангаар явуулахаар хүлээн авна. Харин нэг явуулагчаас нэг хүлээн авагчид нэг удаагийн явуулалтаар нэг дор хэд хэдэн тийм илгээлтүүдийг явуулбал мал эмнэлгийн газраас нэг зөвшөөрөл авч, түүнд явуулж байгаа зүйлийн (арьс, ноос, үс) нэр төрөл, ерөнхий тоо хэмжээ, жин, боодлын ширхгийг зааж өгнө.
3.7.17.     Шуудангаар явуулах радио ламп, телевизор, компьютер, нарийн хэмжүүрийн багаж зэрэг төхөөрөмжийг ачиж, буулгах, тээвэрлэх явцад доргиж эвдрэхгүйгээр, бат бөх, хөдөлгөөнгүйгээр бэхэлж тусгай хатуу хайрцаг саванд хийнэ. Радио ламп, нарийн хэмжүүрийн багаж зэрэг шилэн эдлэлийг илгээлтээр явуулахдаа доторх зүйл нь нүдэнд ил харагдах, сараалжин хайрцагт хийж, тусгай бэхлэх тоноглолоор буюу пуржин татуургаар татаж, хайрцгийн хананд бэхэлж, явуулагч "Болгоомжтой", "Дээд тал" гэх мэтийн таних тэмдгүүдийг тогтсон загварын дагуу зурж, хаягийг бичнэ. Ийм эмзэг бараатай илгээлтийг зөвхөн төмөр зам, агаарын тээврээр шууд хүргэж болох газруудад хаяглагдсан тохиолдолд хүлээн авна.
3.7.18.     Ургаж байгаа усан үзмийн ороонго, чацарганын суулгац, тэрчлэн шуудангийн богцонд хэмжээ, овроороо үл багтах, харин хүндийн жин нь заасан хэмжээнээс үл хэтрэх, урагшаа хойшоо илүү гарсан хушуу, хамар, зэтэргүй үл хуваагдах том зүйлийг шуудайны таар болон бусад даавуугаар ороож боогоод шуудангаар явуулж болно, Хэрэглэж байсан ба гэмтэлтэй зүйлийг шуудангийн илгээлтийн баглаа боодолд ашиглавал явуулагч нь илгээлтийн эдийн тодорхойлолт хуудсанд энэ тухай тэмдэглэл хийх үүрэгтэй. Илгээлтийн хэмжээ, хүндийн жингийн талаар энэхүү дүрмийн 3.7.1. ба 3.7.2. дугаар зүйлд заасан нормоос хэтрээгүй үл хуваагдах ба үл задрах (зургийн самбар, цана, чемодан, бидон зэрэг) болон бусад эд юмсыг үл бохирдуулах, хурц ир, ирмэггүй нэгэн бүхэл зүйлийг хайрцаглаж савлахгүйгээр задгай явуулж болно.
3.7.19.     Амархан ялзарч муудах ногоог жимс, бяслаг, ааруул, өрөм зэрэг зүйлийг хажуу ба дээд талд нь салхи орох нүх гаргасан модон (фанеран) хайрцагт хийж явуулна. Ийм илгээлтүүдийг 3 хоногийн дотор хаягт эзэнд нь гардуулж чадах газруудад шуудангаар явуулахыг зөвшөөрнө.
3.7.20.     Үйлдвэрлэлийн аргаар хийсэн баглаа савтай (модон ба хатуу цаасан хайрцаг) зүйлийг доторх зүйлээ хамгаалж чадах бол, мөн овор, хүндийн хэмжээний хувьд тогтоосон нормыг хангаж байвал түүнд тусгай хайрцаг хэрэглэхгүйгээр явуулж болно. Албан байгууллага, үйлдвэрээс явуулж байгаа зөөлөн эд барааг (нэхмэл, ноосон, жижиг бараа) боодлын бөс даавуугаар оёсон уутанд хийж, илгээлтийн доторх зүйлийг ус нэвтрэхгүй материалаар ороох шаардлагатай. Төрийн ба төрийн бус олон нийтийн болон аж ахуйн газар, байгууллагаас явуулж байгаа илгээлтийг тухайн явуулагчаас өөрийн лац, тэмдгийг дарж явуулахыг зөвшөөрнө.
3.7.21.     100.000₮ хүртэл үнэ зарласан энгийн илгээлтийг, тухайлбал бага үнэтэй хэвлэмэл зүйл бүхий (бланк, товхимол, зурагт хуудас гэх мэт) илгээлтийг боодлын цаасаар давхарлан боож түүнийгээ хоёр талаас нь (хаяг ба эсрэг тал) фанеран буюу хатуу цаасаар хавчиж, нарийн олс, боодлын бусад материалаар боож явуулна.
3.7.22.     100000₮ хүртэл үнэ бүхий жижиг илгээлтийг үнэ зарласан боодлын нэгэн адилаар боож явуулж болно.
3.7.23.     Шуудангаар мөнгөн тэмдэгт, үнэт зүйл явуулах шаардлагатай тохиолдолд тусгай журам гаргаж мөрдөнө.
3.7.24.     Гадна талаараа даавуун уут бүрээсгүй модон ба фанеран хайрцагтай илгээлтүүдийг түүний хайрцгийн ирмэгүүд дээр гаргасан хэрчлээс дээгүүр бат бэх бүтэн (залгаасгүй) олсоор бооно. Хэрвээ илгээлтийн урт нь 25см-ээс хэтрэхгүй бол тоонолжлон уях ба хэрэв 25см -ээс илүү бол илгээлтийн уртаар нь нэг удаа, хөндлөнгөөр нь хоёр удаа тоонолжлон уяна. Боодлыг чанга татаж, тайлж цааш нааш нь хөдлөхгүйн тулд огтлолцох уулзвар бүр дээр нь зангидна. Боодлын үзүүрийг илгээлтийн зүүн хажуу талд (хаягаас) гаргаж бэхэлнэ. Илгээлтийн гадна уяаг цаасан олсоор буюу залгаатай материалаар уяж болохгүй.
 
3.7.25.     Дээр нь хаяг бичих боломжгүйгээр савлагдаж боогдсон илгээлтүүдэд хаяг бичсэн бат бөх (фанеран) шошго зүүх бөгөөд эдгээр илгээлтүүдийн дотор нь буюу боодолд нь хаягийг дахин бичиж хийнэ.
3.7.26.     Илгээлтийн боодолд бат бэх олсыг (эрчилсэн) хэрэглэх ёстой. Харин боловсруулалтын явцад илгээлтийн .доторх зүйлийг авах бололцоогүй, агшиж сунадаггүй гялгар олс буюу бусад төрлийн боогч материалыг ашиглаж болно. Ногоо жимс, зөгийтэй илгээлтүүдийг олсоор бэхэлж болохгүй. Хатуу цаасан (картон) хайрцагтай илгээлтүүд дээр цаасан тууз (скоч) нааж болно. Тэгэхдээ цаасан тууз (скоч)-ыг хайрцгийн ёроол, дээд тагийн нээгдэх хэсгүүд, ирмэгүүдийг бэхэлсэн хадаасан дээр наана.
3.7.27.     Шуудан холбооны байгууллагууд, тэдгээрийн удирдлагын шийдвэрээр илгээлтийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангасан баглаа боодлын шинэ хямд төсөр материал, хялбар арга технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх эрхтэй.
Илгээлтийг хүлээн авах журам
3.7.28.     Явуулагч илгээлт бүрт хаягийн дагалдахыг бичнэ. Үүнээс гадна илгээлтийг өгөхдөө явуулагч үнэлэгдсэн захидал боодлын адил эдийн тодорхойлолт (М-143) бичнэ. Албан газар, үйлдвэр, байгууллагаас нэг хаягаар явуулж байгаа 35ш-ээс илүүгүй энгийн болон 10-аас илүүгүй том opqp хэмжээтэй илгээлтүүдийг нэг .хаягийн дагалдахаар хүлээн авч болно.
3.7.29.     Шуудангийн ажилтан илгээлтийг хүлээн авахдаа дор дурдсан үүргүүдийг гүйцэтгэх ёстой. Үүнд:
а) Илгээлтийг тээврийн ямар төрлөөр (агаар, төмөр зам, авто тээврээр болон хосолсон гэх мэт) явуулах тухай тайлбарлаж, лавлах.
б) Тухайн хаягаар илгээлтийг хүлээн авах явдлыг хориглосон эсэхийг шалгаж үзэх
в) Илгээлтийн савлалт, боодол зөв ба бат бэх эсэх, хүлээн авагч, явуулагчийн хаяг, зарласан үнийн дүн илгээлтийн хайрцаг сав дээр ба хаягийн дагавар хуудсан дээр бичсэнтэй тохирч байгаа эсэхийг шалгаж үзнэ.
г) Тусгай тэмдэглэлүүдийг зохих журмаар хийсэн эсэхийг шалгана.
д) Хаягийн дагалдах хуудасны "Явуулахыг хориглосон зүйл дотор нь байхгүй" гэсэн мөрийн ард явуулагч гарын үсэг зурсан эсэхийг шалгана.
е) Явуулагчийг байлцуулан илгээлтийг битүүмжлэн боож жигнэнэ. Шошгод хүлээн авах шуудангийн байгууллагын нэр, индекс, илгээлтийн дугаар, хүндийн жинг, харин хаягийн дагалдах дээр илгээлтийн дугаар, жин, төлбөрийн дүнг бичиж гарын үсэг зурна. Хэрвээ шошго, хаягийн дагалдах хуудасны дугаарыг хэвлэмэл аргаар ба кассын машинаар тавиагүй бол дугаарлагчаар буюу гараар бичнэ.
ё)Шошго хаягийн дагалдах дээр өдрийн тэмдэг дарж, илгээлтийн нүүрэн талын хаягаас зүүн талд шошгыг наана.
ж) Баталгаатай шуудан хүлээн авах тасалбарыг (М-151) хоёр хувь бичнэ. Энэ тасалбарын "Тусгай тэмдэглэл" гэсэн мөрөнд холбогдох тэмдэглэлийг тухайлбал "Жимс", "Ногоо", "Болгоомжтой", "Агаараар" зэрэг бичвэрийн аль шаардлагатайг бичнэ. Илгээлт явуулах хураамжийг авсны дараа энэ тасалбарын нэгдүгээр хувь дээр нь өдрийн тэмдэг дарж, явуулагчид өгнө.
3.7.30.     Илгээлтийг кассын машинаар хүлээн авсан тохиолдолд тасалбарын "Хаана", "Хэнд" гэсэн мөрүүдэд очих газрын ба хаягт эзний нэрийг шуудангийн ажилтан гараар бичнэ. Үүнээс гадна "Жимс ногоо", "Болгоомжтой", "Экспресс", "Агаараар" зэрэг анхааруулах таних тэмдгүүдийг зохих ёсоор нь гараар бичнэ. Шуудангийн кассын машин дээр бэлтгэсэн хаягийн дагалдах дээр хүлээн авсан газрын шуудангийн байгууллагын нэр, хүлээн авсан он cap өдөр, илгээлтийн дугаар, хураасан төлбөрийн дүн бичигдэнэ.
3.7.31.     Дотор нь хийсэн зүйлийг эдийн тодорхойлолтод бүртгэж бичсэн, үнэлэгдсэн илгээлтийг хүлээн авахдаа:
а) Илгээлтийн доторх эд юмс, тэрчлэн хүлээн авагчийн нэр, хаягийг эдийн тодорхойлолтын маягтад бичсэнтэй тулгах
б) Эдийн тодорхойлолтын (М-143) хоёр хувь дээр өдрийн тэмдгийн дардас тавьж, гарын үсэг зурах
в) Эдийн тодорхойлолтын нэг дүгээр хувийг илгээлтийн боодолд бэхэлж, нөгөө хувийг нь явуулагчид өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
3.7.32.     Агаарын болон холимог шуудангаар явуулж байгаа илгээлтийг хүлээн авахдаа шуудангийн ажилтан явуулагчийн иргэний үнэмлэх, бусад баримт бичгийн заалтууд, түүний илгээлтийн хаягийн дагалдах дээр зурсан гарын үсэг тохирч байгааг шалгаж үзнэ. Хэрвээ агаарын илгээлтийг бичиг баримтгүй буюу бусад иргэний өмнөөс өөр хүн өгч байвал эдийн тодорхойлолтын маягтаар доторх зүйлийг нь бүртгэн хүлээн авч, зайлшгүй шаардлагатай тэмдэглэлийг илгээлт буюу хаягийн дагалдах хуудсан дээр хийнэ.
3.7.33.     "Үл хуваагдах" тэсэн тэмдэглэлтэй илгээлтийг явуулагч шуудангийн байгууллагад илгээлтийн доторх зүйл нь тэмдэглэлтэйгээ бодит байдлаар тохирч байгаа эсэхийг шалгуулахын тулд задгай авчирна.
3.7.34.     Үйлдвэрийн аргаар боловсруулаагүй ангийн үс, мэрэгч амьтдын (тарвага, зурам) арьс болон ноос ноолуур, хялгас, хөөвөр, өд зэрэг түүхий эд, тэрчлэн амьд зөгий, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүнийг дотор нь хийсэн илгээлтийг хүлээн авахдаа мал эмнэлгийн зөвшөөрөл, зохих баримт бичиг байгаа эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд зөвшөөрлийн бичгийг хаягийн дагалдах хуудсанд хавсаргана.
3.7.35.     Даатгалын лац тэмдгийн дардсыг илгээлтийн боодлын уяан дээрх зангилааны ойролцоо дарна. Боодлын зангилаа нь илгээлтийн хайрцгийн ирмэг дээр байж болохгүй. Даатгалын тэмдгийн лацны дардас нь даавуунд хийж оёсон илгээлтийн гадна талын оёдлын хязгаарууд дээр дарагдаж битүүмжилнэ. Хэрэв илгээлтийн хаягийг шошго дээр бичсэн байвал олсны хоёр үзүүрийг шошгод бэхэлж, лацдаж, тэмдэг дарна. Хатуу цаасан хайрцагтай илгээлтийн цаасан туузуудын огтлолцох цэгүүдэд үсэг барлаж бичих тусгай төхөөрөмжөөр бичсэн хүлээн авах шуудан холбооны газрын нэр бүхий дардсыг чагтлан дарсан тохиолдолд энэхүү дардасны нэг хэсэг нь цаасан туузан дээр, нөгөө хэсэг нь илгээлтийн хайрцган дээр байхаар дарвал зохино. Тусгай бичвэр бүхий наагч тууз (скоч), мөн туузан дээр үсэг барлагч тусгай төхөөрөмжгүй тохиолдолд илгээлтэн дээр цавуутай цаасан тууз нааж, дээр нь өдрийн тэмдгийн дардсыг дээрхийн адил дарна.
3.7.36.     Төр олон нийтийн болон албан газар, үйлдвэр байгууллагаас явуулж байгаа илгээлтүүдийг тухайн байгууллагууд ломбодож, лацдан, өөрийн нэр бүхий лац ломбоны тэмдэг дарж болно. Мөн холбооны байгууллагын удирдлагын зөвшөөрлөөр гадны албан газрын илгээлтийг шуудангийн байгууллагын тэмдгээр лацдаж болно. 100.000₮ хүртэл үнэ бүхий ба дотор нь үнэ багатай хэвлэлийн зүйлүүд хийсэн, цаасанд боосон илгээлтүүдийг явуулагчийн хариуцлагын дор лацдаж ломбодохгүйгээр явуулж болно.
 
ГАРАХ БА ДАМЖИХ ИЛГЭЭЛТҮҮДИЙГ ЯЛГАН БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ
3.7.38.     Шуудан холбооны байгууллагын хүлээн авсан илгээлтийг хаягийн дагалдахын хамт хуваариар тогтоосон хугацаанд нь үнэлэгдсэн захидал, боодлын адилаар ялган боловсруулж явуулахаар шилжүүлнэ.
3.7.39.     Шуудан холбооны алба, салбар, нэгжүүд шууданг явуулахын өмнө дараах байдлаар ангилна. Үүнд:
а) Тусгай
б) Экспресс ба буухиа
в) Агаарын
г) 100.000₮ -өөс дээш үнэтэй ба "Болгоомжтой" гэсэн тэмдэгтэй агаарын илгээлтүүд
д) "Ангийн үс" гэсэн тэмдэгтэй
е) Кино.зураг, соронзон хальстай
ё) Жижиг илгээлтүүд
ж) 500.000₮ хүртэл үнэтэй
з) 500.000? өөс дээш үнэтэй
и) Овор ихтэй
к) Зөгийтэй
л) "Жимс, ногоо" гэсэн тэмдэгтэй
м) Суулгацтай гэх зэргээр төрөлжүүлэн ангилна.
 
Шуудан холбооны томоохон зангилаа байгууллагуудад илгээлтүүдийг "Даатгалтай шуудан ба илгээлтийг ялган боловсруулах тухай" зааврын дагуу ялгана.
3.7.40.     Ялган боловсруулсны дараа илгээлтүүдийг дотуур дагаварт (М-148б) бичнэ. 500.000₮ хүртэл үнэтэй илгээлтүүдийг очих газрын нэр, тэдгээрт өгсөн дугаараар, харин 500.000₮-өөс дээш үнэтэй бол үнэлгээний дүнг нэмж бичнэ. Хүлээн авагчаар үйлчилгээний төлбөр хийгдэх илгээлтийн дагалдах хуудсанд төлбөрийн дүнг бичнэ. Дамжих илгээлтүүдийг дагаварт бичихдээ илгээлтийн дугаараас гадна хүлээн авах холбооны байгууллагын нэр, салбарын дугаарыг бичнэ. Илгээлтүүдийг гардуулах байгууллагад явуулахдаа дагаварт хүлээн авагчаар төлбөр хийлгэх нийт дүнг зааж бичнэ. Дагалдах ба түүний хуулбар бүр дээр дагалдах бичсэн cap өдөртэй өдрийн тэмдэг дарна. Хэрвээ дагалдах хуудсыг компьютерийн тусламжтайгаар бичиж, түүнд дагалдах бичсэн он cap өдөр холбооны байгууллагын нэрийг гаргасан байвал өдрийн тэмдгийн дардас шаардлагагүй. Хүлээн авах ба ялган боловсруулах цэгүүдэд дагалдах (М-148б) маягтад илгээлтүүдийг өссөн дугаараар нь бичнэ. Дагалдахад . илгээлтүүдийн тоо ширхгийг үсгээр бичиж, шуудангийн ажилтан албан тушаалаа зааж, гарын үсэг зурна. Мөн илгээлтийн ширхгийг "Шуудангийн илгээмж, зүйлийн нэр" гэсэн хүснэгтэд тоогоор бичнэ. Дагалдах (М-148б) маягтын дээд хэсэгт онцгой анхаарал шаардагдах илгээлтүүдэд "Тусгай", "Экспресс", "Болгоомжтой", "Агаараар" гэх мэтчилэн тэмдэглэлүүдийг бичнэ. Овор ихтэй ба эмзэг зүйлтэй илгээлтүүдийг тусгай дагалдахад бичиж, задгайгаар хүргүүлнэ. Нэг сая ₮-өөс дээш үнэтэй илгээлтүүдийг зөвхөн аймаг, хотын шуудан холбооны төв байгууллага хүлээн авч, цаашид тусгай хамгаалалттайгаар явуулж, мөн тэндээс хаягт эзэнд нь гардуулна.
ОРОХ ИЛГЭЭЛТҮҮДИЙГ ЯЛГАН БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ
3.7.41.     Орох илгээлтүүдийг дагавраар (М-1486) хүлээн авна. Илгээлт бүрийн тэмдэг, лац ломбо, тууз, боодол хайрцаг савны бүтэн байдлыг шалгаж үзнэ. Хүлээн авсан шууданч гарын үсэг зурна. Үүний дараа хүлээн авсан ажилтан илгээлтүүдийг хаягийн дагалдахтай тулгаж үзнэ. Илгээлтийн дагалдахын ар талд илгээлтийг хүлээн авсан өдөртэй өдрийн тэмдэг дарна. Хүлээн авсан илгээлтийн орох дэс дугаарыг дагаварт (М-148б) бичнэ. Энэ дугаарыг хаягийн дагалдах, мэдэгдэл, илгээлтийн зүүн хажуу талд шошгын ойролцоо бас бичнэ. Олон эгнээ тавиур бүхий томоохон шуудан холбооны байгууллагад илгээлтийг хадгалахдаа хаягийн дагалдах дээр хүртвэрт нь илгээлтийн орох дугаар, хуваарьт нь тавиурын эгнээ секцийн дугаарыг бичнэ. Орох илгээлтийн дэс дугаарыг ажлын хэмжээнээс шалтгаалан cap, жилээр дугаарлана. Ажил үйлчилгээ багатай шуудан холбооны салбаруудад илгээлтийн орох дугаарыг тавихгүй байж болно. Хэрвээ хаягийн дагалдахыг тулгаж үзэхэд дагавар (М-148б) хуудсанд 100000₮-өөс дээш үнэтэй илгээлтийн үнэлгээний тухай, мөн хүлээн авагч төлөх төлбөрийн тухай тэмдэглэл хийгдээгүй байвал шуудангийн ажилтан дагаварт дутуу байгаа зүйлийг нөхөн тэмдэглэнэ. Мөн буцаж ирсэн ба дахин хүргэгдэхээр ирсэн илгээлтүүдийг дагаварт (М-148б) "Б" ба "Д" үсгүүдээр тэмдэглэж, анхлан явуулсан газрын нэр, хаанаас буцаасан ба дахин хүргүүлэхээр ирүүлсэн болохыг зааж бичнэ. Акт үйлдэж баталгаажаагүй гэмтэлтэй илгээлтийг хүлээн авахыг хориглох бөгөөд хүлээж авахаас татгалзсан шалтгааны тухай холбогдох тэмдэглэлийг дагавар хуудсанд бичнэ.
3.7.42.     Шуудан холбооны байгууллагаас олговол зохих илгээлтүүдийн мэдэгдлийг хаягийн дагалдахаас авч хүргэлтэд гаргах буюу "Өөрөө хүлээн авах", шуудангийн байгууллагад байрлуулсан хэрэглэгчийн хайрцгаар олгохоор шилжүүлнэ. Албан байгууллагуудад хаяглагдсан илгээлтийн мэдэгдлийг дагаварт (М-148) бичсэн орох дугаар, ерөнхий тоог зааж бичээд гарын үсэг зуруулан хүргэлтэд гаргана. Илгээлтүүдийг хүлээн авах тухай мэдэгдлүүдийг хаягт эзэнд нь аль болох шуурхай гардуулахын тулд шуудангийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой бөгөөд ялангуяа "Тусгай", "Экспресс", "Агаараар" гэсэн тэмдэг бүхий болон хүнсний зүйл агуулсан илгээлтүүдийг хамгийн хурдан гардуулан олгох явдалд онцгой анхаарна.
ИЛГЭЭЛТҮҮДИЙГ ХАЯГТ ЭЗЭНД НЬ ГАРДУУЛАН ОЛГОХ ЖУРАМ
3.7.43.       Илгээлтүүдийг хаягийн дагалдах хуудасны хамт хүргэлтэд гаргана. Хаягийн дагалдах хуудасны үндсэн хэсгийн ар талд хэрэв буцаж ирсэн ба дахин хүргэгдсэн илгээлтүүд байвал тэдгээрийн буцаасны болон дахин явуулсны төлбөрүүд, мөн гэрт хүргэж гардуулсан үйлчилгээний төлбөрийн дүнг тодорхойлон зааж бичнэ. Акт тогтоогдож ирсэн ба мөн уг шуудангийн салбараас акт тогтоогдсон илгээлтүүдийг гэрээр хүргэхийг хориглох бөгөөд ийм илгээлтүүдийг шуудан холбооны байгууллагаас гардуулна.
3.7.44.       Хүргэлтэд гаргаж байгаа илгээлтүүдийг хүргэлтийн дэвтэрт (М-152) орох дэс дугаараар нь үнэлэгдсэн захидал, боодлын адил бичиж, хүргэгчээр гарын үсэг зуруулан өгнө. Илгээлтүүдийг хүргэхээр хүлээн авч байгаа шуудангийн хүргэгч нь тэдгээрийн жин, баглаа, боодлын тэмдэг, лац ломбо, уяа, тууз, хайрцаг савны бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, илгээлтийн нийт тоог тоолж авна.
3.7.45.       Илгээлтийг гэрээр болон шуудангийн байгууллагаас хаягт эзэнд гардуулахдаа хүлээн авагчийн иргэний үнэмлэх (түүнийг төлөөлөх бичиг баримт) хүчин төгөлдөр эсэх, түүнийг төлөөлөх бичиг баримтад бичсэн зүйлүүд, илгээлтийн хаягийн дагалдах хуудсанд бичсэн зүйлүүдтэй, мөн тэдгээрт зурсан гарын үсэг нь хоорондоо тохирч байгаа эсэхийг нийлүүлэн тулгаж шалгана. Төв ба арилжааны банк, тэдгээрийн салбаруудад хаяглагдсан үнэлэгдсэн илгээлтүүдийг зөвхөн хүлээн авах эрх бүхий итгэмжлэгдсэн хүмүүст олгоно.
3.7.46.       Шуудангийн ажилтан нь хаягт эзний дэргэд илгээлтийг жигнэж, илгээлтийн мэдэгдлийн ар талд хүлээн авагчаар гарын үсэг зуруулан олгоно. Хаягт эзэн нь гарын үсэг зурснаар хүндийн жин, баглаа боодлын тэмдэг, лац, уяа, хайрцаг сав нь бүрэн бүтэн илгээлт хүлээн авсан болохыг гэрчилнэ. Мөн илгээлтийг тавьж олгосон шуудангийн ажилтан шуудангийн байгууллагад үлддэг мэдэгдэл дээр гарын үсэг зурна. Хэрэв хаягт эзэн нь нэг мэдэгдлээр нэг биш, хэд хэдэн илгээлтийг хүлээн авбал илгээлтийн тоог үсгээр бичиж, орох дугаарыг тэдээс тэд хүртэл гэж бичнэ. Илгээлт хүлээн авсан хаягт эзэн шаардвал шуудангийн ажилтан хаягийн дагалдах хуудсанд гарын үсэг зурж, өдрийн тэмдгийн дардсаар илгээлт олгосон cap өдрийг баталгаажуулж өгнө.
3.7.47.       Бүх төрлийн илгээлтийг олгохдоо хүлээн авагчийг байлцуулан задална. Задлахдаа илгээлт дээрх тэмдэг лацыг хөдлөхгүйгээр гүйцэтгэнэ. Илгээлтийг хаягт эзэнд доторх зүйл нь эдийн тодорхойлолтод бичсэнтэй тохирч байгааг шалгасны дараа олгоно. Хэрвээ илгээлтийг задлахад доторх зүйл нь дутсан, мѳн эвдэрч, хэмхэрсэн буюу эдийн тодорхойлолт нь байхгүй тохиолдолд энэ тухай шуудангийн байгууллага акт үйлдэж, хаягт эзнээр гарын үсэг зуруулна. Илгээлтийг актын хамт хүлээн авагчид олгохоос гадна илгээлтийн баглаа боодол нь эд мөрийн баримт болон, акт нь хохирлыг нөхөх ба цаашдын үзлэг шалгалт хийхэд зориулагдан шуудангийн байгууллагад үлдэнэ. Хэрэв хүлээн авагч нь мэдэгдэлд гарын үсэг зураад, өөрөө хүсвэл илгээлтийг задлахгүйгээр олгож болно. Энэ тохиолдолд илгээлтийн доторх зүйл эвдэрч гэмтсэн ба дутуу байсны тѳлѳѳ хариуцлагыг шуудангийн байгууллага хүлээхгүй.
3.7.48.       Явуулагчийн тэмдэг, лац ломбоор битүүмжилсэн илгээлтийг, түүний сав боодлын уяа, лац, тэмдэг нь бүрэн бүтэн, хүндийн жин нь тохирч байвал задлах шаардлагагүй.
3.7.49.       Хэрэв буцаж ирсэн ба дахин хүргэгдэж ирсэн илгээлтүүдийг олговол хүлээн авагчаас дахин явуулсан ба буцааж ирүүлсний болон илгээлтийн хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хадгаламжийн төлбөрүүдийг тогтоосон тарифаар хураан авна. Ийнхүү хураамж хураахдаа тасалбар (М-151) бичиж өгөх бөгөөд түүнд илгээлтийн орох дугаар, хураамжийн дүнг бичиж, илгээлт хүлээн авагчаар гарын үсэг зуруулна. Мѳн хурааж авсан мөнгөний дүн ба тасалбарын дугаарыг мэдэгдэл дээр бичнэ.
3.7.50.       Хүндийн жин нь дутсан болон баглаа боодол нь гэмтсэн, норсон илгээлтүүдийг олгохдоо хүлээн авагчийг байлцуулан, дэргэд нь задлан, байгаа байдлаар нь акт (М-151) үйлдэж, шуудангийн ажилтнаас гадна хүлээн авагч гарын үсэг зурна. Хэрэв ийм илгээлтийг задлан үзэхэд доторх зүйл нь бүрэн бүтэн байвал акт үйлдэх шаардлагагүй бөгөөд хаягт эзэн нь мэдэгдэл дээр "Ямар нэгэн гомдол саналгүй" гэж бичээд гарын үсэг зурж баталгаажуулна. Мөн хаягт эзэн илгээлтийг задлан үзэхээс татгалзвал мэдэгдэл дээр энэ тухай тэмдэглэл хийлгэнэ. Акт тогтоосон илгээлтийг гардуулахдаа үнэлэгдсэн захидал, боодлын адил гүйцэтгэнэ.
3.7.51.       Илгээлтүүдийг гэрээр хүргэж гардуулсны дараа хүргэх ажлыг гүйцэтгэсэн ажилтан, шалгах хариуцлага бүхий хүмүүсийн өмнө зохих тайланг гаргана. Уг тайланг хүлээн авсан ажилтан шуудангийн хүргэлтийн дэвтэрт тэмдэглэлүүдийг бичиж, шалгасан ба гардуулсан ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна. Дахин хүргүүлсэн ба гэрээр хүргэсний хөлсийг шуудангийн касст тушааж, тооцоо хийнэ. Илгээлтүүдийг гардуулж чадаагүй бол тэр тухай шалтгаануудыг тодорхойлон зааж магадалгаа бичнэ.
Наймдугаар бүлэг. Тусгай шууданг хүлээн авах, ялган боловсруулах, гардуулах журам
3.8.1.     Тусгай шуудангийн илгээмжүүдэд:
Монгол улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэний хамгаалалт, нийгмийн хэв журам сахиулах, төр засгийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулагдсан бөгөөд засгийн газраар батлагдсан журамд заагдсан илгээмжүүд хамаарагдана.
3.8.2.      Тусгай шууданг явуулагч нь жил бүр шуудангийн байгууллагатай гэрээ хийж, шуудан холбоогоор үйлчлэх нөхцөлөө тoхирсон байх бөгөөд тусгай шуудангийн илгээмжүүдийг тусгай бэхэлж нууцалсан саванд хийсэн байна.
3.8.3.      Тусгай шуудангийн илгээмжүүдийг явуулагчаас хаягт эзэн хүртэлх бүх дамжлагад хүлээн авч ялган боловсруулж, шилжүүлж гардуулахдаа онцгой хяналт хамгаалалтын дор гүйцэтгэнэ.
3.8.4.      "Тусгай" шуудангийн илгээмжүүдэд хэмжээ, жин баглаа боодол битүүмжлэлийн хувьд ерөнхий тогтсон шаардлагууд адилхан тавигдана. Тусгай шуудангийн зүйлүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, шилжүүлж явуулах, гардуулах зэрэг үйл ажиллагааг шуудангийн үйлчилгээний тухайн төрөлд тогтсон журмаар явуулахаас гадна энэ бүлэгт дурдсан нэмэлт шаардлагуудыг хангаж гүйцэтгэнэ.
3.8.5.      "Тусгай" шуудангийн зүйлүүдийг хүлээн авахдаа, шуудангийн ажилтан дараах зүйлүүдийг шалгаж үзнэ. Үүнд:
а) "Тусгай" шуудан холбоогоор үйлчлүүлэх эрх бүхий эсэхийг магадлан тогтоох
б)" Тусгай " гэсэн тэмдэглэл бичсэн эсэх, хэрэв тийм тэмдэглэл бичээгүй бол түүнийг нөхөн бичих
Тусгай шуудангийн зүйлүүдийг мөнгө хураах (М-151) тасалбарт бичихдээ "Онцгой тэмдэглэл" гэсэн шугамд "Тусгай" гэж бичиж, хүлээн авсан сар өдөр цагийг бичнэ.
3.8.6.      Тусгай шууданг баталгаатай шуудангийн нэгэн адил тооцож хүлээн авч, дамжуулан хүргэж гардуулна.
3.8.7.      Тусгай шуудангийн илгээмжүүдийг бусад зүйлүүдээс тусад нь ялган боловсруулах ба томоохон шуудангийн байгууллагад ажлын тусгай байр гаргаж, аль болох хамгийн хурдан аргаар зохих газарт нь явуулна.
3.8.8.      Тусгай шуудангийн бичиг захидлууд, боодол, илгээмжүүдийг бусад зүйлээс тусад нь тусгай багц боодол болгож явуулна.
3.8.9.      "Тусгай" шууданг тусгай хайрцаг сав буюу богцонд хийх бөгөөд түүнд хаягийн шошгыг зүүж бэхлэн түүн дээр "Тусгай" гэсэн тэмдэглэлийг тод гаргацтай бичнэ. Тусгай шуудан бүхий хайрцаг, богцыг (шуудай) даатгалтай зүйлүүдийн нэгэн адил боож битүүмжилнэ.
3.8.10. Шуудангаар ирсэн "Тусгай" зүйлүүдийг хамгийн богино хугацаанд бүх бололцоот арга, хэрэгслэлийг ашиглан, түргэн шуурхай хүргэж өгнө.
3.8.11. Тусгай шуудангаар ирсэн зүйлүүдийг хүргэлтийн (М-152) дэвтэрт явуулсан газрын нэр, явуулсан зүйлийн дугаар, хаягт эзний нэрийг бичиж, гарын үсэг зуруулж, зохих хаягт эзэнд гардуулан олгоно.
3.8.12. Шуудан холбооны томоохон байгууллагуудад шуудангаар явсан тусгай шуудангийн зүйлүүдийн албан бичиг баримтуудыг тусад нь хавтаслаж, дэвтэрлээд түүний хавтас дээр "Тусгай" гэж тэмдэглэж хадгална.
 
Есдүгээр бүлэг. Гардуулалтын тухай хариу мэдэгдэхээр шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах тухай
3.9.1.    Гардуулалтын тухай хариу мэдэгдэхээр шуудангаар явуулах зүйлүүдийг хүлээн авах, ялган боловсруулах ба гардуулан олгох ажлуудыг шуудангийн тухайн төрлийн зүйлүүдэд тогтоосон журмаар гүйцэтгэхээс гадна дор дурдсан нэмэлт шаардлагуудыг шуудангийн ажилтнууд ханган биелүүлэх ёстой. Үүнд:
а) Явуулах зүйлүүд дээр "Гардуулалтын хариу мэдэгдэх" гэж бичсэн буюу гардуулалтын хариу авах хуудсыг /карт/ нааж, бэхэлсэн эсэхийг шалгах. Мөн хариуг яаж мэдэгдэхийг заавал бичсэн байх ёстой.
б) Шуудангийн гардуулалтын картын нүүр ба ар талын бичвэрийн зөв эсэхийг шалгах
в) Мөнгө хураах тасалбар (М-151) дээр болон кассын аппаратад "Хариу мэдэгдэлтэй", тухайлбал ямар аргаар хариу мэдэгдэхийг (энгийн, баталгаатай, агаараар, буюу цахилгаанаар гэх мэт) тэмдэглэх ёстой.
г) Гардуулалтын хариу мэдэгдэх хуудас буюу гардуулалтын картын ар талд тасалбарын дугаарыг бичиж, түүний төлбөрийн зөв эсэхийг шалгаж, өдрийн тэмдэг дарна.
3.9.2.         Явуулагч нь шуудангийн зүйлийг хаягт эзэнд гардуулсны дараа хариу мэдэгдлийг хүлээн авах хүний хаяг, овог нэрийг /гардуулалтын тухай хариуг буцаах хаяг/ тодорхой бичнэ.
Гардуулалтын картын нүүрэн талын дээд хэсэгт түүнийг хэрхэн явуулах аргыг (энгийн, баталгаатай), мөн шуудангаар явуулж байгаа зүйлийн төрөл, шууданд өгсөн cap өдөр, шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах газрын хаяг, хүлээн авагчийн нэрийг бичнэ.Шаардлагатай тохиолдолд үнэлгээний ба нөхөн төлбөрийн дүнг бичнэ.
3.9.3.         Цахилгаан мэдээгээр гардуулалтын хариу мэдэгдэхээр шуудангийн илгээмжүүдийг хүлээн авахдаа гардуулалтын карт бичих шаардлагагүй Харин явуулагч цахилгаан мэдээгээр гардуулалтын хариуг явуулагч шуудангийн илгээмжүүд дээр бичсэн хаягаар нь бус, өөр хаягаар хүлээн авахыг хүссэн тохиолдолд тэрбээр гардуулалтын картыг бичиж, мэдэгдэл хүлээн авах хаягийг зааж бичнэ.
3.9.4.         Мөн цахилгаан мэдээгээр мөнгөн гуйвуулга явуулагч хариу мэдэгдлийг мөнгөн гуйвуулгад бичсэн буцах хаягаар бус өөр хаягаар хүлээж авахыг хүсвэл, тэрээр мэдэгдэл явуулах хаягийг тодорхой бичиж өгөх ёстой. Энэхүү шинэ хаягийг дамжуулсан цахилгаан мэдээний хураамжийг үйлчилгээний нийт үнэнд нэмж оруулан авна. Энэ тохиолдолд гардуулалтын картыг бичихгүй.
3.9.5.         Цахилгаан мэдээгээр гардуулалтын хариу мэдэгдэх шуудангийн зүйлийн хаягтай нүүрэн тал дээр илгээлтийн дагалдах хуудсанд "Цахилгаанаар мэдэгдэх" гэсэн бичигтэй шошгыг буюу энэ шошготой адилтгах тэмдгийг тавина. Хэрвээ хариу мэдэгдлийг яаралтай цахилгаанаар гүйцэтгэх бол "Яаралтай" гэсэн тэмдэглэлийг нэмж бичнэ.
 
3.9.6.     Мөнгө хураах тасалбарт (М-151) цахилгаан мэдээгээр хариу мэдэгдэх үйлчилгээний хөлсийг тусгай мөрөнд бичиж, төлбөрийн нийт дүнд оруулж тооцно.
3.9.7.     Гардуулалтын картыг шуудангийн илгээмжийн хаяг бичигдээгүй талд нь бэхлэх ба хэрвээ илгээлт хүлээж авбал түүнийг дагалдах хуудсанд нь замдаа гээгдэж үрэгдэхгүйгээр бэхэлж явуулна. Хэрэв гялгар ууттай боодлыг гардуулалтын хариу мэдэгдэхээр хүлээн авбал гардуулалтын картыг гялгар уутны дотор хийнэ.
3.9.8.     Хүлээн авах шуудан холбооны байгууллага нь гардуулалтын тухай хариу мэдэгдэх шуудангийн илгээмжүүдийг шуудан хүргэлтийн дэвтэрт (М-152) бичихдээ "Хариу мэдэгдэлтэй", тухайлбал ямар аргаар хариу мэдэгдэхийг тэмдэглэнэ. Гардуулалтын картын баруун дээд өнцөгт шуудангийн илгээмжүүдийг хүлээн авсан cap, өдөр бүхий өдрийн тэмдгийн дардас тавина.
3.9.9.     "Гардуулалтыг мэдэгдэх" гэсэн тэмдэглэлтэй шуудангийн зүйл гардуулалтын картгүйгээр ирвэл, хаягт газрын шуудан холбооны байгууллага уг зүйл дээр бичсэн тодорхойлолтоор гардуулалтын мэдэгдлийн хуудсыг нөхөн бичиж, "Хуулбар үнэн" гэсэн тэмдэглэл хийнэ. Ийнхүү хүлээн авах шуудан холбооны байгууллагын нөхөн бичсэн гардуулалтын картад буруу ташаа буюу дутуу зүйл гарвал шуудангийн явуулагч байгууллага гардуулалтын картад зарим нэмэлт залруулгыг холбогдох бичиг баримтуудыг үндэслэн хийнэ.
3.9.10.     Шуудангаар ирсэн гардуулалтын тухай хариу мэдэгдэх илгээмжүүдийг хаягт эзэнд нь хүргэж гардуулахаар шуудан хүргэгчид олгохдоо гардуулалтын картыг түүнд өгч, гардуулахдаа хүлээн авагчийн гарын үсэг зуруулж авна.
3.9.11.     Цахилгаан мэдээгээр гардуулалтын хариу мэдэгдэх шуудангаар ирсэн зүйлүүдийг хүргэлтэд олгохын өмнө цахилгаан мэдээг урьдчилан бичиж үлдэх ба уг зүйлийг гардуулж олгосны дараа уг цахилгаан мэдээний дутуу хэсгийг бичиж явуулна. Баталгаатай захидал, боодол, илгээлт, шуудангийн гуйвуулга ба үнэлэгдсэн захидал, боодлуудын гардуулалтын хариуг мэдэгдэх цахилгаан мэдээг явуулагчийн хаягаар дараах маягаар бичнэ. Үүнд:
 
3.9.12.     Гялгар уутанд хийсэн боодлыг гардуулахдаа гардуулалтын картыг хаягт эзнийг нь байхад боодлыг задалж авна.
3.9.13.     Зөвхөн "өөрт нь гардуулах" (гарт нь) гэсэн тэмдэглэлтэй, баталгаатай ба үнэлэгдсэн шуудангийн илгээмж, "Шүүхийн бичиг баримттай" гэсэн баталгаатай албан бичгүүдийг зөвхөн хаягт эзнээр нь гардуулалтын картан дээр гарын үсэг зуруулан олгоно.
3.9.14.     Шуудангаар ирсэн зүйлүүдийг гардуулж олгосны дараа шуудангийн ажилтан гардуулалтын картын ар талын тусгайлан зориулсан зайн дээр уг зүйлийг хэзээ хэнд олгосон тухай тэмдэглэл хийж, түүнийг шуудангийн салбар, хэсэг, цехийн удирдлагад шалгуулан гарын үсэг зуруулахаар шилжүүлнэ. Мэдэгдлийн хуудасны ар талын тусгай зориулсан хэсэгт гардуулалтын хариуг мэдэгдсэн он cap өдөртэй өдрийн тэмдэг дарна. Ингэж шалгаж бэлтгэсэн мэдэгдэл хуудсыг уг зүйлийг явуулсан шуудангийн байгууллагад зохих хаягаар нь явуулна. Хэрэв шуудангийн зүйлийг итгэмжлэхээр гардуулсан бол гардуулалтын картад хүлээн авагчийн овог нэр, зайлшгүй тохиолдолд албан тушаалыг бичнэ. Мөн албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын хаягаар ирсэн зүйлүүдийг гардуулбал гардуулалтын картад "Бичиг хэрэг, (нарийн бичгийн дарга) Нансалмаад гардуулав" гэсэн тодотгол тэмдэглэл хийнэ.
3.9.15.     Цахилгаан мэдээгээр гардуулалтын хариуг мэдэгдэх шуудангаар ирсэн зүйлийг гардуулан олгосны дараа урьдчилан бичиж бэлтгэсэн цахилгаан мэдээнд хэзээ хэнд гардуулсан тухай зүйлийг нөхөн бичиж, шуудан холбооны алба, салбар, нэгжийн удирдах ажилтнаар гарын үсэг зуруулж, гардуулсан зүйлийн төрөл, түүний анх өгөгдсөн дугаарыг дотуур дагаварт (М-148) бүртгэж, гарын үсэг зуруулж, цахилгааныг явуулна. Цахилгаан мэдээгээр гардуулалтын хариу мэдэгдэх шуудангаар ирсэн зүйлийг гардуулан олгох бололцоогүй буюу саатуулсан үед түүнийг анх өгсөн холбооны байгууллагад явуулагчийн нэр дээр гардуулж олгоогүй ба саатлын шалтгааныг тодорхойлсон цахилгаан мэдээ явуулна.
3.9.16.     Гардуулалтын хариу мэдэгдэх хуудаснуудыг (картуудыг) уг ирсэн баталгааны дугааруудаар дагаварт (М-148) бичиж буцаана.
3.9.17.     Гардуулалтын хариуны картыг явуулсан он cap өдрийг гардуулалтын дэвтэрт (М-152) "Гардуулалтын хариуг он cap өдөр явуулсан" гэж бичиж, гарын үсэг зурна.
3.9.18.     Шуудангаар ирсэн гардуулалтын картын хаягтай талын баруун доод өнцөгт тэдгээрийн ирсэн он, cap, өдөртэй өдрийн тэмдгийг дарна. Хүргэлтэд гаргахын өмнө шуудангийн салбар хэсэг, цех, албаны удирдах хариуцлагатай ажилтнууд хүлээн авсан гардуулалтын мэдэгдлүүдийг нарийвчлан сайтар шалгах ёстой. Буруу бичигдсэн, огт бичигдээгүй  гардуулалтын картууд илэрвэл шаардагдах зүйлүүдийг лавлан тодруулах арга хэмжээг шуурхай авч, гардуулалтын картад оруулна. Буруу буюу огт бичигдээгүй гардуулалтын картыг гардуулахыг хориглоно.
3.9.19.     Хэрэв явуулагч шуудангийн илгээмжүүдийг хүлээн авсан шуудан холбооны байгууллагад гардуулалтын хариу мэдэгдэл хүлээн аваагүй талаар гомдол солилцох хяналтын хугацаанд багтаан уг зүйлийг гардуулсан хугацааг яаралтай тодруулах арга хэмжээ авч, түүний үр дүнг гомдол гаргагчид мэдэгдэх үүрэгтэй.
3.9.20.     Гардуулалтын хариуг шаардаж дахин ирсэн лавлагааг хүлээн авсан шуудан холбооны аль ч байгууллага хариу мэдэгдэхээр явуулсан зүйлийг хэзээ хэнд олгосон тухай яаралтай лавлан тодруулж, энэ тухай дахин ирсэн гардуулалтын картан дээр тэмдэглэж, зохих газарт нь явуулна. Хэрэв гардуулалтын хариуг цахилгаан мэдээгээр мэдэгдлийг дахин шаардаж ирсэн бол уг зүйлийг анх өгсөн газрын шуудангийн байгууллагын нэр дээр цахилгаан мэдээ бичиж явуулна. Уг мэдээнд илгээлтийн дугаар, үнэ, хэнд, хэзээ өгсөн зэргийг бичнэ.
3.9.21.     Хэрэв шуудангаар явуулсан зүйл нь ирээгүй гэж магадлагдан тогтоогдвол энэ тухай гардуулалтын хариуг мэдэгдэхийг шаардсан шуудангийн байгууллагад мэдэгдэн, түүнийг эрж олох арга хэмжээ авахуулна.
Аравдугаар бүлэг. Оногдуулсан төлбөртэй шуудангийн зүйлийг хүлээн авах, боловсруулах, гардуулах тухай
3.10.1.     Явуулж байгаа илгээмжүүдийн үйлчилгээний хураамжийг хүлээн авагчаар нь төлүүлэх (оногдуулсан төлбөртэй) шуудангийн илгээмжүүдийн хэмжээ, жин, битүүмжлэлт болон тэдгээрийг хүлээн авах, ялган боловсруулах гардуулах журам нь үнэлэгдсэн захидал, боодол, илгээлтэд тавигдах шаардлагуудыг хангах ёстойгоос гадна энэ бүлэгт дурдсан онцлогуудыг харгалзвал зохино.
3.10.2.     Оногдуулсан төлбөртэй илгээлтэд хавсарсан маягт (илгээлтийн хаягийн дагалдах хуудас) буюу дагавар (М-148) ба цахилгааны гуйвуулгын маягтыг бичнэ. Оногдуулсан төлбөрийн хуудасны тасалбарын ар тал дээр явуулагч шуудангийн ямар төрлийн илгээмж явуулсны төлөө ноогдуулсан төлбөр төлөх ёстой, мөн хаана хэзээ илгээмжийг өгсөн, хааш нь хэний нэр дээр явуулснаа тодорхой бичих ёстой. Оногдуулсан төлбөртэй шуудангийн илгээмж бүр дээр түүнийг нэг явуулагч, нэг хүлээн авагчид хаяглаж явуулснаас үл хамааран дагалдах маягтуудыг тус ад нь үйлдэнэ.
3.10.3.     Оногдуулсан төлбөртэй шуудангийн зүйлийн холбооны ажилтан хүлээн авахдаа уг илгээмжид оногдуулсан төлбөрийн дүн нь илгээмжийн үнэлгээний дүнгээс хэтэрсэн эсэх, оногдуулсан төлбөрийн гуйвуулгын бичиг баримтыг зөв бүрдүүлсэн эсэх, илгээмжүүд дээр заасантай тохирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
3.10.4.     Илгээмжийг мөнгө хураах тасалбарт (М-151) бичсэний дараа хаягийн дагалдах хуудасны ар тал дээр илгээмжид өгөгдсөн дугаарыг бичнэ. Шуудангийн ажилтан цахилгааны гуйвуулгын (дагалдах хуудас) тайлбарын хэсэгт оногдуулсан төлбөрийг ямар төрлийн илгээмжид хийж байгаа, түүний дугаар, он, cap, өдөр, хүлээн авсан газрын нэр хааш нь хэнд хаягласан болохыг бичнэ. Жишээ нь:
"Дорноговь аймаг, Хандын нэр дээр 1998 оны 2-р сарын 26-ны өдрийн 1730-р үнэлэгдсэн боодлын оногдуулсан төлбөр" гэх мэт. Оногдуулсан төлбөрийн дагалдах хуудсыг үнэлэгдсэн захидалд (боодолд) замдаа алга болж үрэгдэхгүй байхаар бэхэлж явуулна. Хэрэв үнэлэгдсэн боодол нь гялгар уутанд хийгдсэн бол оногдуулсан төлбөрийн дагалдах хуудсыг илгээмжийн дотор буюу гялгар уутны доогуур хийж явуулна.
3.10.5.     Оногдуулсан төлбөрийн дагалдах хуудасгүй шуудангийн илгээмж хүлээн авбал шуудангийн ажилтан уг илгээмж дээр байгаа өгөгдлийг ашиглан, шаардлагатай бусад мэдээллийг оруулан, дагалдах хуудсыг шинээр үйлдэнэ.
3.10.6.     Оногдуулсан төлбөртэй шуудангийн зүйлийг хаягт эзэнд нь гардуулахын өмнө дараах зүйлүүдийг хийнэ. Үүнд:
а) Оногдуулсан төлбөрийн дагалдах хуудас ба шуудангийн илгээмжийн гадна талд заасан мэдээллийг тулган үзэх
б) оногдуулсан төлбөрийн хуудасны тасалбарын ар талд зайлшгүй мэдээллүүд заагдсан эсэхийг шалгаж, хэрвээ ямар нэгэн зүйл дутуу бол түүнийг нэмж бичнэ.
Гялгар цаасан уутанд хийгдсэн оногдуулсан төлбөртэй үнэлэгдсэн боодлыг хүлээн авагчийг байлцуулан задалж, энэ зүйлд заасан ёсоор шалгаж, шаардлага гарвал холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх бөгөөд оногдуулсан төлбөрийн хуудсыг түүний дотроос гаргаж авна. Албан газар, байгууллагад явуулах мэдэгдэх хуудсанд (М-140) ердийн мэдээллээс гадна оногдуулсан төлбөрийн дүн ба явуулагчийн нэрийг зааж явуулна.
3.10.7.     Оногдуулсан төлбөрийг бүрэн төлсний дараа оногдуулсан төлбөртэй шуудангийн илгээмжүүдийг хаягт эзэнд нь олгоно. Хаягт шуудан холбооны байгууллага дээр шуудангийн илгээмжийн жин зөрөх, мөн гадна талын баглаа боодол, уяа, тэмдэг, тууз нь эвдэрсэн буюу гадна байдлаараа дотроос нь юм алдагдаж үрэгдсэн шинжгүй байвал шуудангийн илгээмжүүдийг задалж үзэж, тусгайлан акт үйлдтэл, хаягт эзнээс нь оногдуулсан төлбөрийг авахгүй. Хэрэв илгээлт доторх зүйлийг шалгаж үзэхэд бүх зүйл нь бүрэн, эдийн тодорхойлолтод бичсэнтэй тохирч байвал, уг зүйлийг задалсан тухай акт үйлдэхгүй. Хаягт эзнээс нь оногдсон төлбөрийг хураан авч, шуудангийн илгээмжийг тогтоосон журмаар олгоно. Харин шуудангийн илгээмжийн доторх зүйлүүд нь дутсан, эсвэл бүрэн буюу хэсэглэн алдагдсан, солигдсон байвал акт үйлдэнэ. Энэхүү актын дагуу шуудангийн илгээмжийг анх хүлээн авсан газарт нь буюу явуулсан эзэнд нь дахин шалгаж тодруулахаар даатгалтай шуудангийн богцонд хийж буцаана. Мөн дамжих шуудангийн байгууллага дээр оногдуулсан төлбөртэй илгээмжүүдийг задарсан ба бусад ямар нэгэн шалтгаанаар шалгаж акт үйлдэхэд түүний доторх зүйл нь эдийн тодорхойл онд бичигдсэнээс зөрвөл уг шуудангийн илгээмжүүдийг анх явуулсан шуудан холбооны байгууллагад шалгаж тодруулах ба явуулагчид олгох зорилгоор даатгалтай шуудангаар буцаах буюу лавлагаа явуулж тодруулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
 
Арваннэгдүгээр бүлэг. Цэргийн шууданг хүлээн авах ба ялган боловсруулах тухай
3.11.1.      Цэргийн шуудангийн (цэргийн анги, салбар, тэдгээрт ажиллагсад, байлдагч нарт очих, буцах шуудан) илгээмжүүдийг энэхүү бүлэгт заасан нэмэгдэл шаардлагуудыг бодолцон, шуудангийн тухайн төрөлд тогтоосон журмын дагуу хүлээн авч, ялган боловсруулж, дамж улж, гардуулна.
3.11.2.      Цэргийн ангиуд ба байлдагч нарт хаяглагдаж шуудангаар солилцож байгаа зүйл, түүний дотор тогтмол хэвлэлүүдийн энэ дүрмээр тогтоосон журмын дагуу хүлээн авч ялган боловсруулж явуулна.
ЦЭРГИЙН ШУУДАНГИЙН ГАРАХ ИЛГЭЭМЖҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ
3.11.3.     Шуудангаар явуулах цэргийн зүйлүүдийг хүлээн авахдаа дараах зүйлүүдийг удирдлага болгох ёстой. Үүнд :
а) "Цэргийн анги" гэсэн бичвэртэй, үйлчлэх шуудангийн байгууллагын нэрийг заасан тодорхой хаяг бүхий шуудангийн бүх төрлийн илгээмжүүдийг хүлээн авна.
б) Хувь хүмүүс болон цэргийн нэг байгууллагаас нөгөөдөө явуулж буй цөөн тооны (багц, боодол болгоогүй) зүйлийг "Цэргийн анги" гэсэн бичвэргүйгээр хүлээн авч явуулж болно.
в) "Хээрийн шуудан" гэсэн хаягаар энгийн, баталгаатай үнэлэгдсэн захидлууд, ил захидлууд, өдөр тутмын соёл ахуйн хэрэгцээний болон ном хэвлэл бүхий боодлууд, шуудангийн гуйвуулгыг хүлээн авна. Энэ хаягийг тухайн үед нь эрх бүхий цэргийн байгууллага тогтоож шуудангийн байгууллагад мэдэгдсэн байна. Уг хаягаар очих газрын байршлыг тодорхой заасан байна. Үүнээс гадна "хээрийн шуудан" гэд хаягаар үйлчлүүлдэг цэргийн байгууллагын дарга нарын нэрээр албан газар байгууллагаас илгээсэн энгийн ба баталгаатай, үнэлэгдсэн боодол, илгээлтүүдийг хүлээн авч болно. Улсын зээллэгийн облигаци, банкны чек, хонжворт сугалаа, шуудангийн марк зэрэг үнэт цаасыг "хээрийн шуудан" гэсэн хаягаар хүлээн авахгүй.
г) Цэргийн шуудангийн бүртгэгдсэн илгээмжүүдийн гардуулалтын тухай хариуг зөвхөн шуудангаар баталгаатай ба энгийн мэдэгдлээр мэдэгдэхээр хүлээн авна.
д) Хугацаат цэргийн албан хаагчийн хаягаар оногдуулсан төлбөртэй зүйлүүдийг хүлээн авахыг хориглоно.
3.11.4.     Хугацаат цэргийн битүүмжилсэн ба ил захидлыг шуудангаар явуулсан үйлчилгээний төлбөрийг тухайн цэргийн анги, нэгтгэл хариуцаж төлөхөөр тухайн орон нутгийн шуудан холбооны байгууллагатай гэрээ хэлцэл хийсэн нөхцөлд тэдгээр илгээмжийг хүлээн авч, нэгдсэн журмаар тооцоо хийнэ.
3.11.5.     Цэргийн албан хаагчдын энгийн ба ил захидлын дугтуйн дээр цэргийн байгууллагын тэмдгийг дарж, тэдгээрийн буцах хаягт хээрийн шуудангийн (цэргийн ангийн) байршил, хайрцгийн дугаар, цэргийн албан газрын нэрийг зааж бичсэнээр "Цэргийн шуудан" гэсэн шуудангийн төрлөөр үйлчлүүлэх эрх хангагдана. Ийм тэмдэггүй захидал ба ил захидлуудыг нөхөн төлөгдөх захидлууд гэж тооцож, хаягт эзнээс нь тогтоосон тарифаар нөхөн төлбөрийн хураамжийг авсны дараа явуулах буюу гардуулан олгоно.
3.11.6.     Хугацаат цэргийн албан хаагчдын явуулж байгаа тусгай таних тэмдэг бүхий хувийн энгийн захидал ба ил захидлуудыг шуудангийн хайрцагт хийж болохгүй бөгөөд цэргийн шууданч нар шуудан холбооны байгууллагад хүлээлгэн өгнө. Баталгаатай ба даатгагдсан шуудангаар явуулах зүйлүүдийг цэргийн ангиудаас хүлээн авахдаа нийтэд тогтоосон журмаар хүлээн авна.
ШУУДАНГААР ИРСЭН ЗҮЙЛҮҮДИЙГ ЦЭРГИЙН АНГИУДАД БА БАЙЛДАГЧ НАРТ ГАРДУУЛАН ОЛГОХ ТУХАЙ
3.11.7.     Цэргийн анги, байгууллагуудад ба тэдгээрийн байлдагч нарт хаяглагдсан энгийн, баталгаатай шуудангийн зүйлүүд, тогтмол хэвлэлүүд,  үнэлэгдсэн захидал ба боодлууд, илгээлт, мөнгөн гуйвуулгын , мэдэгдлүүдийг шуудангийн байгууллагаас цэргийн шууданч нарт буюу цэргийн анги, байгууллагын төлөөлөгч гардуулан олгоно. Шуудан холбооны байгууллагын дарга (эрхлэгч) нь цэргийн ангийн даргатай хамтран шуудангаар явуулах ба ирсэн зүйлүүдийг хүлээлгэн өгөх ба хүлээн авахаар цэргийн шууданч нарын шуудангийн байгууллагад хүрэлцэн ирэх цагийн хуваарийг тогтооно.
3.11.8.     Цэргийн шууданч нэг бүр цэргийн ангиас олгосон шуудан авах эрх бүхий итгэмжлэх бичигтэй байх ёстой. Уг итгэмжлэхэд цэргийн ангийн дарга (захирагч) гарын үсэг зурж тамга дарж батална. Уг итгэмжлэхийг шуудан авах бүртээ түүнийгээ үзүүлж байх ёстой. Итгэмжлэх нь зураггүй бол цэргийн шууданчийн мөн бишийг тодорхойлох зураг бүхий үнэмлэхийг нь давхар үзэж байж шууданг олгоно. Хэрэв хэд хэдэн цэргийн анги, байгууллагын шууданг нэг шууданч хүлээн авдаг бол цэргийн байгууллага тус бүрээс нь цэргийн шууданчийн итгэмжлэхтэй байх ёстой.
3.11.9.     Цэргийн анги, түүний бие бүрэлдэхүүнд хаяглагдсан "Баримт бичигтэй", "Зорчигчийн тийзтэй" гэх мэт үнэлэгдсэн захидал боодол илгээлтэд бичигдсэн анхны мэдэгдлүүд, баталгаатай бүх шууданг хүргэлтийн дэвтэр ба дотуур дагаварт (М-148) бичнэ.
3.11.10.     Шуудангаар ирсэн зүйлүүдийг дараах журмаар цэргийн шууданч нарт хүлээлгэн өгнө. Үүнд:
а) Энгийн захидал, боодол, хэвлэл болон үнэлэгдсэн захидал боодлуудын анхны мэдэгдлүүдийг гарын үсэг зуруулахгүйгээр олгоно.
б) Баталгаатай шуудангийн зүйлүүд болон илгээлт, үнэлэгдсэн захидал боодлууд ба тэдгээрийн давтагдсан мэдэгдлүүдийг дагалдахаар буюу хүргэлтийг дэвтэрт тэдгээрийн тоо ширхэг, хүлээлгэн өгсөн cap, өдөр бүрэн бүтэн байдлыг зааж, цэргийн шууданчаар гарын үсэг зуруулан олгоно.
Жишээ нь:
"1998 он 7-р сарын 26 ны өдөр тийм дугаарын 30 ширхэг зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан. Цэргийн шууданч Т. Ууганбаяр" гэж бичнэ. Цэргийн шууданч нарын гарын үсэг бүхий дагавар маягт шуудан холбооны байгууллагад үлдэх ба тэдгээрийг бичсэн он cap өдрөөр дэс дугаарлан эмхэтгэж, гардуулан олгосон шуудангийн зүйлүүдийн магадлах баримт бичиг болгож хадгална.
3.11.11.       Хэрвээ цэргийн албан хаагч ба байгууллагад нөхөн төлбөртэй шуудангийн илгээмжийг төлбөр авалгүйгээр олговол ийм илгээмжүүдэд дагавар хуудсыг тусгайлан нэг хувь бичиж, түүндээ захидлын тоо ширхэг, төлбөрийн дүн, төлбөр авахгүй олгох шалтгааныг зааж бичнэ. Уг дагаварт шуудангийн байгууллагын дарга (орлогч) буюу салбар нэгжийн дарга, нөхөн төлбөртэй илгээмжийн тооцоо хариуцсан ажилтан нар гарын үсэг зурна. Эдгээр захидлуудыг цэргийн шууданчаар дагаварт гарын үсэг зуруулж, захидлын тоо ширхэг, хүлээлгэн өгсөн өдөр, төлбөрөөс чөлөөлсөн дүнг зааж бичсэний дараа олгоно. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөхөн төлбөр авахгүй байхыг хориглох бөгөөд дараа тооцохоор бол батламж бичиг авсны дараа олгоно.
3.11.12.       Цэргийн ангийн албан хаагч, байлдагч нарт хаяглагдаж ирсэн илгээлт, үнэлэгдсэн захидал, боодлуудыг:
а) Тус тусын хаягт эзэнд буюу түүнийг орлож авахаар итгэмжлэгдсэн баримт бичигтэй бусад хүмүүст
б) Тусгай томилсон төлөөлөгчөөр дамжуулж зохион байгуулалттай журмаар олгоно.
Шуудангаар ирсэн бүртгэгдсэн зүйлүүдийг гардуулан олгох ажлыг энэхүү дүрэмд дурдсаны дагуу гүйцэтгэнэ. Мөн гуйвуулгын мөнгийг банканд байгаа цэргийн ангийн харилцах дансанд шилжүүлэх замаар буюу хэрэв цэргийн анги нь банканд харилцах дансгүй бол бэлэн мөнгөөр олгож гүйцэтгэнэ.
3.11.13.       Банканд харилцах данстай цэргийн байгууллагад гуйвуулгаар ирсэн мөнгийг түүний дүнг үл харгалзан дансаар шилжүүлнэ. Харин банканд өөрийн дансгүй цэргийн анги, байгууллагад ирсэн гуйвуулгыг хаягт эзний бичгээр өгсөн хүсэлтийн дагуу тэдгээрийн итгэлтэй байгууллагын дансанд шилжүүлэх буюу бэлнээр олгоно.
3.11.14.       Цэргийн ангийн бие бүрэлдэхүүнд хаяглагдсан мөнгөн гуйвуулгыг олгохдоо :
а) Хаягт эзэнд өөрт нь буюу түүний нэг удаагийн итгэмжлэхээр итгэл хүлээсэн хүнд
б) Цэргийн ангийн арын (санхүүгийн) албаар дамжуулан зохион байгуулалттай хэлбэрээр олгоно. Зохион байгуулалттай хэлбэрээр олгохдоо цэргийн ангийн банкны харилцах дансанд гуйвуулгын мөнгийг шилжүүлэх буюу хэрвээ цэргийн анги нь банканд харилцах дансгүй бол итгэмжлэх дагавраар бэлэн мөнгийг олгоно.
Сүүлийн тохиолдолд итгэмжлэх дагаварт цэргийн ангийн (байгууллагын) захирагч дараах маягаар итгэмжлэх бичигт гарын үсэг зурж, тамга дарна. Жишээ нь:
Энэхүү итгэмжлэх дагаварт бичигдсэн 210000₮ (хоёр зууг арван мянган төгрөгийн) гуйвуулгыг манайд салааны дарга ажилтай Наранхүүгийн Ганбатад олгохыг итгэмжлэв.
________р ангийн захирагч ___________________________Д.Баасан
Арын албаны дарга _______________________________
 
Итгэмжлэх дагавар нь он, сар, өдөр дугаартай байна.
 
3.11.15.     Итгэмжлэх дагаврыг цэргийн шууданч ба итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дотор шуудангийн байгууллагад мэдэгдлүүдийн хамт авчрах ёстой.
3.11.16.     Цэргийн ангийн шуудангийн төлөөлөгчөөс итгэмжлэх дагаврыг хүлээн авахдаа шуудангийн ажилтан итгэмжлэх дагаврууд зөв бичигдсэн эсэх, итгэмжлэх дагавруудад бичсэн шуудангаар ирсэн зүйлс мэдэгдлүүдтэй тохирч байгаа эсэхийг шалгана. Мөн цэргийн шууданчаас хувийн үнэмлэх буюу албаны дэвтрийг үзүүлэхийг шаардаж, түүний уг албан бичиг дээр байгаа зураг, гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг нийлүүлэн тулгаж, шуудангийн дагаврын нэг дэх  хувьд үзүүлсэн баримт бичгийн тодорхойлолтуудыг бичнэ. Жишээлбэл:
"Цэргийн дугаар анги 1998 оны 10-р сарын 29 нд олгосон 59-р итгэмжлэх үзүүлэв" гэх мэт.
3.11.17.     Илгээлтийн хаягийн дагавар хуудаснууд ба үнэлэгдсэн захидал боодлын мэдэгдлүүд (М-140) дээр тэдгээрийг олгосон он cap өдөр, итгэмжлэх дагаврын дугаарыг шуудангийн ажилтан тэмдэглэж, гарын үсэг зурж батална.
3.11.18.     Цэргийн ангиуд шуудангаар ирсэн зүйлүүдийг хаягт эзэнд нь итгэмжлэх дагаврын үлдэх хувь буюу бүртгэлийн баримтад гарын үсэг зуруулж олгоно. Цэргийн албан хаагч түр хугацаагаар байхгүй бол цэргийн ангийн захирагч энэ тухай шуудангийн байгууллагад мэдэгдэж, уг зүйлийг 3 сараас дээшгүй хугацаагаар хадгалж болно.
3.11.19.     Цэргийн анги байгууллага нь шуудан холбооны байгууллагаас хүлээн авсан баталгаатай шуудангийн зүйл, мөнгөн гуйвуулгын талаар материалын хариуцлагыг бүрэн хүлээнэ.
3.11.20.     Цэргийн ангийн командлал нь шуудангаар ирсэн зүйлүүдийг (мэдэгдлүүдийг) хаягт эзэнд нь олголгүй шуудангийн байгууллагад буцаахдаа гардуулж олгоогүй шалтгааны тухай магадалгааг бичнэ. Хэрэв хаягт эзэн нь уг ангид байгаагүй ба байхгүй бол магадалгаанд "Хаягт эзэн нь манай ангид "байхгүй" буюу "Байгаагүй гэж бичнэ. Хэрэв хаягт эзэн тухайн ангиас явсан бол түүний шинэ хаягийг бичиж явуулна.
3.11.21.     Хаягт эзэндээ олгогдоогүй энгийн болон баталгаатай зүйлүүд, тэдгээрийн хоёр дахь мэдэгдлүүдийг буцааж өгөхөд шуудангийн ажилтан эдгээр зүйлүүдийг цэргийн ангийн шууданч нарт хүлээлгэн өгсөн бүртгэл, дагаварт буцааж авсан тухай тэмдэглэж бичнэ. Цэргийн ангийн шууданч энэ талаар өөрт үлдэх баримт бичигт (бүртгэлдээ) шуудангийн ажилтнаар гарын үсэг зуруулж авна.
3.11.22.     Цэргийн ангиас, цэргийн албан хаагч нарт олгогдоогүй буцаах буюу дахин явуулбал зохих илгээлт, үнэлэгдсэн захидал ба боодлууд зэрэг баталгаатай зүйлүүдийг хүлээн авахдаа шуудангийн ажилтан тэдгээрийг нарийн шалгаж, анх уг зүйлүүдийг олгосон дагавар, хүргэгчийн дэвтэрт бичсэнтэй нь тулгаж шалгах үүрэгтэй. Хэрэв илгээлт, үнэлэгдсэн захидал, боодлуудын хүндийн жин буюу тэдгээрийн сав, битүүмжлэлт, лац тэмдгүүдийн байдал, дотор нь хийсэн зүйлүүд бүрэн бүтэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлбэл тийм зүйлүүдийг цэргийн ангиас хүлээн авахгүй. Ийм зүйлүүдийг цэргийн ангийн удирдах эрх мэдэл бүхий албан тушаалтныг байлган шалган үзэж, хохирлыг тогтоон, акт үйлдэж, дахин шинээр битүүмжлэн, нийтэд тогтоосон журмаар дахин хүлээн авна.
3.11.23.     Цэргийн анги нь дахин явуулах ба буцааж явуулах илгээлт нэг бүрд хаягийн дагалдах хуудсыг хуулбарлан бичиж, түүний дээрх анхны хаягийг дарж дараа нь шинэ очих хаягийн нэрийг бичнэ. Хаягийн дагавар хуудасны хуулбарын дээд талд "Дахин явуулах, цэргийн" буюу "Буцаасан, цэргийн" гэсэн тэмдэглэл бичнэ. Ийм тэмдэглэлийг илгээлт, үнэлэгдсэн захидал, боодол зэрэг баталгаатай зүйлүүдийн хаягтай талын дээд хэсэгт мөн адил бичнэ. Дахин явуулсан ба буцааж явуулах илгээлтүүдэд наадаг маягт пайз, хаягийн дагалдах хуудас болон үнэлэгдсэн захидал боодол, баталгаатай зүйлүүдийн ар талд дахин буюу буцааж явуулсан тухай шалтгааныг зааж бичнэ. Шуудангаар цэргийн шуудангийн зүйлүүдийг дахин явуулах ба буцааж явуулах ажлыг нийтэд тодрогдсон журмаар гүйцэтгэнэ. Шуудангаар дахин ба буцааж явуулсан зүйлүүдийн шалтгаан ба хугацааны тухай тэмдэглэлийг шуудангийн хүргэлтийн дэвтэр (М-152), тэдгээрийг цэргийн ангид хүлээлгэн өгсөн дагаварт (М-148аб) тус тус бичнэ.
Арванхоёрдугаар бүлэг. Агаарын шуудангаар явуулах зүйлүүдийг хүлээн авах, боловсруулах тухай
3.12.1.         Шуудангийн илгээмжийн замд явах хугацааг богиносгох зорилгоос гадна газрын тээвэргүй сум суурин газруудад шуудангийн илгээмжүүдийг агаараар явуулахаар хүлээн авна. Үүнээс гадна шуудангийн илгээмжүүдийг холимог аргаар буюу агаарын ба газрын тээвэр хосолсон хэлбэрээр явуулахаар хүлээн авч болно.
3.12.2.         Агаарын шуудангаар явуулах шуудангийн илгээмжүүдийн хэмжээ, жин, битүүмжлэлт, тэдгээрийг хүлээн авах, ялган боловсруулах, гардуулах ажлыг шуудангийн зохих төрлийн зүйлүүдэд тогтоогдсон журмаар гүйцэтгэхээс гадна энэ бүлэгт дурдсан онцлогуудыг харгалзан үзвэл зохино.
3.12.3.         Агаарын шуудангаар явуулахаар хүлээн авсан зүйлүүдэд олгох тасалбарт (М-151) ердийн тодорхойлолтуудаас гадна "Агаараар" гэсэн тэмдэглэл бичнэ. Агаарын тарифаар хураамж нь төлөгдсөн шуудангийн бүх төрлийн илгээмжүүд дээр, мөн илгээлтийн хаягийн дагалдах хуудсан дээр "Агаар" гэсэн бичигтэй пайзыг наана. Пайз наахын оронд дурдсан .пайзны хэлбэртэй тэмдгийн дардас дарахыг зөвшөөрнө.
 
3.12.4.     Агаарын холимог шуудангаар явуулах боодол илгээлтүүдийг хүлээн авахдаа хаягийн дагалдах хуудасны болон илгээмжийн хаягтай талын дээд хэсэгт хаанаас хаана хүртэл агаараар явах тухай тэмдэглэл хийнэ. Жишээ нь: "Ховдоос Булган сум хүртэл " агаараар буюу УБ-Мөрөн" хүртэл агаараар гэх мэт бичнэ. Ийм тэмдэглэлийг мөнгөн хураамжийн тасалбарт хийнэ.
3.12.5.     Агаарын шуудангаар явах зүйлүүдийг бичсэн дагаврууд дээр гараар буюу тусгай тэмдэг дарж, "Агаараар" гэсэн тэмдэглэл тавина. Мөн энгийн ба баталгаатай шуудангийн илгээмжүүдтэй багц боодлын хаягтай талын баруун гар талын дээд өнцөгт "Агаараар" гэж нэмж бичнэ. Эсвэл багц боодлын гадна талд "Агаарын шуудан" гэсэн бичигтэй тусгай шошгыг шуудангийн нийтлэг шошгын загвараар хийж хэрэглэнэ.
3.12.6.     Шуудан холбооны салбарууд агаарын шуудангаар явуулахаар хүлээн авсан захидал, боодол, илгээлтүүдийг тэдгээрийн тоог харгалзахгүйгээр тусад нь багц боодол болгон битүүмжлээд, бусад илгээлтүүдийн хамт нэг богцонд хийж, өөрийн зангилаа байгууллагад явуулна. Богцны шошгод "Агаараар" гэсэн тэмдэглэл хийнэ.
Арвангуравдугаар бүлэг. Дотоодын шуудангийн бөөн илгээмжүүдийг хүлээн авах, боловсруулах, илгээх, гардуулах тухай
3.12.1.     Албан газар, байгууллага, хувь хүмүүсээс 5 ба түүнээс дээш тооны дотоодын бүртгэлтэй шуудангийн зүйлүүдийг (нэг төрлийн) нэг ба хэд хэдэн хаягаар хүлээн авч явуулахыг шуудангийн бөөн илгээмжүүд гэнэ. Шуудангийн бөөн илгээмжүүдийг шуудан холбооны байгууллагад тусгайлан бичсэн жагсаалтаар хүлээлгэн өгнө. Жагсаалтад очих, буцах хаяг, явуулагч ба хүлээн авах байгууллага, хүмүүсийн нэр, илгээмжийн нэр төрөл тусгагдсан байна.
Нэг хаягаар нэг удаа 10-аас дээш тооны (овор ихтэй, хүнд жинтэй бол 5 хүртэл) илгээлтүүд явуулбал бөөн илгээлтийг нэг бүлэг болгон, нэг маягтад бичүүлж болно. Нэг удаа явуулах илгээмжүүдийн тоог илгээлт ба чингэлгээс бусад төрөлд хязгаарлахгүй.
3.13.2.     Шуудан холбооны байгууллага нь бөөн илгээлтүүдийг (чингэлэг) хүлээн авах ажлыг хэрэглэгч үйлдвэр, албан газар, байгууллагатай хийсэн аж ахуйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Энэхүү гэрээнд шуудангийн болон шуудан тээвэрлэгч төмөр зам, агаарын тээврийн байгууллагын ажиллах цагийн хуваарь, шуудангаар явуулах зүйлийн хэмжээ, ачиж буулгах, хадгалах талаар хоёр талын хүлээх үүргийг тодорхой тусгасан байвал зохино.
3.13.3.     Шуудангийн бөөн илгээмж (чингэлэг явуулдаг үйлдвэр, албан газар байгууллагуудад бөөн илгээлт, чингэлгийг ялган боловсруулах, тээвэрлэхэд зориулан тусгайлан тоноглосон байр талбай шуудан холбооны байгууллагад гаргаж өгөхөөс гадна бөөн илгээлт, чингэлгийг явуулагч байгууллага шуудангийн вагонд ба нисэх буудалд тэдгээрийг хүргэж өгөх, татан авах ажлыг өөрийн хүн хүч, тээврийн хэрэгслэлээр гүйцэтгэхээр тохиролцож болно.
3.13.4.     Агаарын шуудангаар. явуулах бөөн илгээлт, чингэлгийг хүлээн авахдаа агаарын тээврийн байгууллагын зөвшөөрсөн хүндийн болон овор ба эзлэхүүний хэмжээг ягштал баримтлахаас гадна шууд чиглэлийн онгоцоор явуулах ёстой. Агаарын тээврийн ба шуудан холбооны төв, орон нутгийн байгууллагуудын удирдлагын зөвшөөрөлгүйгээр буюу урьдчилан тохиролцохгүйгээр дамжих зангилаа байгууллагаар дамжуулан хүргэхээр бөөн илгээлт, чингэлгийг хүлээн авахыг хориглоно.
3.13.5.     Шуудангийн бөөн илгээмжүүдтэй чингэлгийг дараах байдлаар ангилна. Үүнд:
а) Явуулагчийн лац ломботой шуудангийн шууд чингэлэг.
Ийм чингэлгүүдийг хүлээн авагч задална. Харин эдгээр чингэлгийн лац, ломбо нь гэмтсэн, мөн эвдэрсэн зэрэг тохиолдолд шуудан холбооны байгууллагаас акт үйлдэх зайлшгүй шаардлагатай бол хүлээн авагчийн төлөөлөгчийг байлцуулан чингэлгийг задална. Чингэлгийн лац ломбо бэхэлгээ гадна байдал нь ямар нэгэн эвдрэлгүй бол түүний дотор хийсэн эд хогшлын бүрэн бүтэн эсэхийг шуудан холбооны байгууллага хариуцахгүй. Ийм ангиллын ачаатай ба хоосон чингэлгийг ачиж, буулгах, шуудан холбооны байгууллагад хүргэж өгөх, татаж авах тээврийг явуулагч ба хүлээн авагчийн хүч хэрэгслэлээр гүйцэтгэнэ.
б) Шуудан холбооны нэг байгууллагад хаяглагдсан бөөн илгээлт бүхий чингэлэг
в) Шуудангийн хэд хэдэн байгууллагуудад хаяглагдсан хуваарилж явуулах бөөн илгээлтийн чингэлэг
Энэ зүйлийн "б", "в" хэсэгт нэрлэсэн чингэлгүүдийг шуудан холбооны байгууллагын шуудан ялган боловсруулах ажлын байранд бэлтгэж, ломбодож битүүмжилнэ. Ийм төрлийн ачаатай ба хоосон чингэлгүүдийг ачих, зөөх, буулгах ажлыг шуудан холбооны байгууллагын хүч, хэрэгслэлээр гүйцэтгэнэ.
3.13.6.     Бөөнөөр явуулах шуудангийн зүйлийн жагсаалтыг явуулагч албан газар, байгууллага, шуудан холбооны байгууллагаас тогтоосон загварын дагуу, бичгийн машин, компьютер, ба гараар бичнэ. Баталгаатай захидал боодол өгөхдөө нэг хувь, бусад бүртгэгдсэн шуудангийн илгээмжүүдэд хоёр хувь, хэрэв шуудангийн үйлчилгээний хөлсний урьдчилгаа ба зээл тооцоогоор төлөх бол нэг хувь илүү бичнэ. Шуудангийн баталгаатай зүйлийг жагсаалтад нэр тус бүрээр нь бичих бөгөөд улс хоорондын шуудангаар. явах энгийн зүйлийг нийт тоогоор нь бичнэ. "Цэргийн анги", "Хээрийн шуудан" ба "Шуудангийн хайрцаг" гэсэн хаягаар явуулах илгээмжүүдийг өгөхдөө зохих хаягуудыг тодорхой тэмдэглэнэ. Бөөнөөр явуулах шуудангийн жагсаалтад мөнгөн гуйвуулгын дүнг тоо ба үсгээр бичнэ. Албан газар байгууллагын зохих эрх мэдэл бүхий хүмүүс, мөн уг илгээмжүүдийг гардан бэлтгэж явуулсан ажилтан жагсаалтад гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна. Мөнгөн гуйвуулга бөөнөөр явуулах жагсаалтад уг гуйвуулгын төлбөрийн даалгаварт тухайн байгууллагын санхүүгийн 1 ба 2-р гарын үсэг зурдаг хүмүүс баталгаатай гарын үсгээ зурж, байгууллагын тамга тэмдгээ дарсан байвал зохино,
3.13.7.     Дотоодын бөөн илгээлтүүдийг шуудангийн дагавар хуудсаар хүлээн авахдаа жагсаалтыг бөөнөөр явуулах тухай бүрд гурван хувь, хэрвээ урьдчилгаа, зээл тооцоогоор үйлчилгээний төлбөрийг төлөх бол дөрвөн хувь бичнэ. Жагсаалтын нэг хувийг хаягийн дагалдах хуудсанд хавсаргана. Жагсаалтад илгээлтүүдийн үнийн дүнг тоогоор бичих бөгөөд мөн энэ дүнг хаягийн дагалдах хуудсанд бичнэ. Үүнээс гадна хэрвээ нэг хаягийн дагалдах хуудсаар агаарын бөөн илгээлтийг хүлээн авч явуулбал хүндийн жинг нэмж бичнэ. Бөөнөөр явах илгээлтүүдийг дагаварт (М-148) тэдгээрийн нийт жинг зааж, тэдээс тэд хүртэл гэж бичнэ. Хаягийн нэг дагалдах хуудсаар явуулах бөөн бүлэг илгээлтүүдийн дотор боловсруулалт, солилцолтоороо ялгагдах овор ихтэй, жижиг, үнэ өндөртэй гэх мэт илгээлтүүдийг хамт хийж явуулахыг хориглоно.
3.13.8.     Албан газар, байгууллагуудаас шуудангаар явуулах бөөн зүйлүүдийг хүлээн авахдаа шуудангийн ажилтан, нийтэд тогтоогдсон шалгалтуудыг хийхээс гадна жагсаалтыг зөв бичсэн эсэх, шуудангаар явуулах зүйлүүдийг тус бүрээр нь жагсаалтад бичсэнтэй нийлүүлэн тулгаж, шуудангаар явуулах зүйл бүрийн жагсаалтын харалдаа шуудангийн хураамжийг бичиж, хураамжийн нийт дүнг бодож гаргах үүрэгтэй.
3.13.9.     Нэг байгууллага ба хувь хүнээс явуулах бөөн шуудангийн илгээмжүүдэд мөнгө хураасан нэг тасалбар бичиж болно. Жагсаалтаар хүлээж авсан зүйлийн тоог үсгээр бичих бөгөөд хүндийн жин, хадгалуулсан ба оногдуулсан төлбөрүүдийг оролцуулан хурааж авсан бүх хураамжийн дүнг бичнэ. Явуулагчийн хүсэлтээр явуулах зүйл тус бүрд тасалбар олгож болно. Ийм тохиолдолд явуулах бөөн зүйлүүдийг жагсаалтгүйгээр хүлээн авна. Шуудан холбооны томоохон байгууллагад бөөнөөр явуулахаар хүлээн авсан зүйлүүдэд гардуулалтын (М-152) дэвтрийг ьусад нь хөтөлж болно. Жагсаалтын хуудас нэг бүрийн төгсгөлд өдрийн тэмдэг дарах бөгөөд бүх хувийн сүүлчийн хуудсанд шуудангаар явуулах зүйлүүдийг хүлээн авахдаа ямар дугаартай тасалбар олгосон тухай зааж бичнэ. Ж: "339-345 дугаарын тасалбар олгов" гэж бичээд шуудангийн ажилтан гарын үсгээ тайлалтай зурж, өдрийн тэмдэг дарж батална. Явуулагчид жагсаалтын нэг хувийг тасалбарын хамт олгоно. Бөөнөөр явуулж байгаа илгээлт нь олон нэр төрлөөс бүрдэж байвал эдийн тодорхойлолтыг илгээлт нэг бүрээр бичнэ.
3.13.10.     Шуудангаар бөөнөөр явуулах илгээлт, үнэлэгдсэн захидал, боодлуудыг бичсэн жагсаалтын анхны хувийг тасалбар (М-151) дэвтэрт бичсэн дарааллаар нь тус тус дэвтэрлэн үдэж, дээрх дэвтэр тасалбаруудын хамт хадгална. Урьдчилгаа ба зээл тооцоогоор хүлээн авсан жагсаалтын өөр нэг хувийг шуудангийн ажилтан байгууллагынхаа санхүүд хүлээлгэн өгнө.
3.13.11.     Шуудангаар явуулах бөөн илгээмжүүдийг шуудангийн кассын машинтай салбар нэгжид хүлээн авахдаа кассын машинаар хэвлэсэн тасалбар олгоно. Эдгээр тасалбарт:
а) Мөнгөн гуйвуулга бөөнөөр хүлээн авахад гуйвуулга бүрийн дугаар, гуйвуулсан мөнгөн дүн, бүх гуйвуулгын бүгд дүн, эдгээр гуйвуулгуудыг явуулсны төлөө авах хураамжийн дүн, явуулагчтай хийх эцсийн тооцооны нийлбэр дүнг бичсэн байна.
б) Үнэ зарласан илгээмжүүдийг хүлээн авахад үнэлэгдсэн боодол, захидал бүрийн дугаар, үнэлэгдсэн боодол, захидал тус бүрийн үнэ, бүгд үнийг бичсэн байна.
в) Илгээлт хүлээн авахад илгээлтийн дугаар, илгээлт бүрийн төлбөрийн дүн, хүлээж авсан бүх илгээлтийн үйлчилгээний хөлсний хураамжийн нийт дүнг бичнэ.
г) Шууд чингэлэг хүлээн авахад чингэлгийн дугаар, чингэлэг бүрийн төлбөрийн дүн, хүлээн авсан чингэлгүүдийн төлбөрийн дүнг зааж бичсэн байна.
3.13.12.     Шуудангийн шууд чингэлэг болон чингэлгээр явуулсан бөөн илгээлтүүдийг хүлээн авах, баглах олгох журмыг тусгайлан боловсруулсан заавраар гүйцэтгэх бөгөөд түүнийг бөөнөөр нь шуудангийн илгээмж явуулагч байгууллага, хувь хүмүүстэй хийсэн гэрээгээр зохицуулна.
Арвандөрөвдүгээр бүлэг. Албаны шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах, боловсруулах тухай
3.14.1.   Шуудан холбооны байгууллагуудын хооронд солилцох албаны илгээмжүүдийн боодол, хэмжээ, хүндийн жин, хаяглалт нь ерөнхий тогтоогдсон шаардлагад нийцсэн байвал зохино. Албаны шуудангийн илгээмжүүдийн хүндийн жинг, үл хуваагдах зүйл ба кассын мөнгөний үлдэгдэл бүхий цүнх явуулах зэрэг тохиолдолд хязгаарлахгүй.
3.14.2.   Шуудангийн суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан шуудан холбооны төв байгууллага, түүний аймаг дүүргийн шуудан холбооны алба, тэдгээрийн салбар нэгжүүд шуудан холбооны үйлдвэрлэлтэй холбогдсон албан хэрэгцээний илгээмжүүдийг (бичиг, захидал, боодол, илгээлт, мөнгөн гуйвуулга гэх мэт) албаны зэрэглэлээр үнэ төлбөргүйгээр гадаад, дотоодод явуулах эрх эдэлнэ.
3.14.3.              Шуудангаар үнэ төлбөргүй явуулах шуудангийн албаны бүх төрлийн илгээмжүүд дээр нийтэд тогтоогдсон тэмдэглэлүүдээс гадна хаяг бичигдсэн талын баруун дээд өнцөгт хэвлэлийн аргаар ба гараар "албаны" гэж бичих ба "албаны" гэсэн тэмдгийн дардас тавина. Хэрэв гадаадад явуулах бол "Service des postes" гэсэн тэмдэг дарна.
3.14.4.              Албаны баталгаатай шуудангийн зүйлүүдийг албан газар байгууллагын нэгэн адил мөнгөн тооцооны (М-150) маягтад бичиж хүлээн авна, Мөн явуулагч шуудан холбооны байгууллагын бичиг хэргийн явуулсан зүйлийн бүртгэлд хүлээн авсан шууданч уг зүйлийн гарах дугаарыг тэмдэглэсний дараа гарын үсэг зурж, хүлээн авч болно.
3.14.5.              Харин албаны үнэлэгдсэн захидал, мөнгөн гуйвуулга илгээмжүүдийг тогтсон журмын дагуу тасалбар (М-151) бичиж хүлээн авна. "Тасалбарын онцгой тэмдэглэл" гэсэн хүснэгтэд "Албаны" гэж бичих бөгөөд "Хураамж" гэсэн хүснэгтэд зураас тавина. Шуудангийн төлбөрийн тэмдэгт (үнэт цаас), мөн касст байх хэмжээнээс илүү гарсан үлдэгдлийг (мөнгө) хийсэн цүнх бүхий үнэлэгдсэн илгээлт, боодол болон мөнгөн гуйвуулгын төлбөр хийсний дараа мөнгөн гуйвуулгын хяналтын албанд явуулсан баримт бичиг бүхий үнэлэгдсэн захидлыг мөнгө хураах тасалбарт бичихгүй бөгөөд шуудангийн касст (М-148) дагалдах хуудсанд бичсэн жагсаалтаар хүлээн авна.
3.14.6.   Албаны шуудангийн илгээмжүүдийг тухайн төрөлд тогтоогдсон нийтлэг журмын дагуу ялган боловсруулж, шилжүүлж гардуулахаас гадна дор дурдсан онцлогуудыг харгалзан үзвэл зохино.Үүнд:
а) Шуудангаар ирсэн үнэлэгдсэн захидал, боодол, илгээлтийг тэдгээрийг хүлээн авахаар томилогдсон ажилтанд (нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч гэх мэт) гардуулна. Шуудан хүргэлтийн дэвтэрт буюу эдгээр илгээмж ирсэн баталгаатай шуудангийн дагалдах (М-1486) маягтад түүгээр гарын үсэг зуруулна.
б) Шуудангийн үнэт цаас бүхий үнэлэгдсэн боодлыг болон кассын үлдэгдэл мөнгө'бүхий цүнхийг ерөнхий касст "Шуудан холбооны ашиглалтын байгууллагын кассын үйл ажиллагаа явуулах" дүрмийн дагуу хүлээлгэн өгнө.
в) Шуудан холбооны тухайн байгууллагад хаяглагдсан баталгаатай зүйлүүдэд мэдэгдэх хуудас бичих шаардлагагүй
г) Албаны гуйвуулга, илгээлтийг хүргэж гардуулсны төлөө төлбөр авахгүй
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ
Улс хоорондын шуудан
Улс хоорондын шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, хаяг эзэнд нь гардуулах, тээвэрлэлтэд бэлтгэх үйл ажиллагааг ДШХ-ны их хурлаас батлагдсан конвенци, гэрээ хэлэлцээр, бусад баримт бичгүүдийн заалтууд, тэдгээрийг үндэслэн Монгол Улсын нөхцөлд тохируулан боловсруулан дүрэм журамд зааснаар явуулна. ДШХ-ны Их хурлаас батлагдсан конвенци, түүний баримт бичгүүдэд орсон өөрчлөлт нь энэхүү дүрмийн дөрөвдүгээр бүлгийн заалтуудад нөлөөлөхөөр бол өөрчлөлтийг шуудангийн байгууллага зарлаж мөрдүүлнэ.
Нэгдүгээр бүлэг. Улс хоорондын шуудангийн бичиг захидал
4.1.1       Улс хоорондын шууданг хүлээн авч боловсруулан явуулах, гардуулах журам нь дотоод шуудантай адил байх боловч зориулалтын баримт бичгүүд хэрэглэх бөгөөд өөрийн онцлогтой байна. Шуудангийн бичиг захидлыг агуулж буй зүйлсээс нь хамааруулан:
а. Битүүмжлэгдсэн бичиг захидал, ил захидлыг нийлүүлээд LC гэж нэрлэх бөгөөд жингийн дээд хязгаар нь 0.500 кг байна.
б. Хэвлэмэл материалууд, секограмм, жижиг боодлуудыг нийлүүлээд АО гэж нэрлэх бөгөөд жингийн дээд хязгаар нь 3 кг, хэвлэмэл материалуудын жингийн дээд хязгаар нь 5 кг, секограммын жингийн дээд хязгаар нь 7 кг байж болно.
4.1.2       Агаараар явуулж буй шуудангийн бичиг захидлыг давуу эрхтэй /prioritet/ шуудангийн бичиг захидал гэх ба түүнийг Par avion гэж тэмдэглэнэ.
4.1.3       Газраар явуулж буй шуудангийн бичиг захидлыг давуу бус эрхтэй /Non prioritet/ гэж нэрлэх бөгөөд "Surface" гэж тэмдэглэнэ.
4.1.4       Агаар газар хосолсон маршрутаар явуулж буй шуудангийн бичиг захидлыг мөн давуу бус эрхтэй /Non prioritet/ гэж нэрлэх бөгөөд SAL гэж тэмдэглэнэ.
4.1.5       Шуудангийн битүүмжлэгдсэн бичиг захидлын хэмжээний хязгаар
а/ Дээд хязгаар: Урт, өргөн, зузааны нийлбэр нь 900мм-ээс хэтрэхгүй байх бөгөөд нэг талын дээд хязгаар нь 600 мм байна, Рулон буюу хуйлмал бичиг захидлын дээд хязгаар нь урт болон 2 талын диаметрийн нийлбэр нь 1040 мм байх бөгөөд нэг талын дээд хязгаар нь 900 мм байна.
б/ Доод хязгаар : 90*140 мм
Рулон буюу хуйлмал бичиг захидлын урт болон хоёр талын диаметрийн нийлбэр нь 170 мм-ээс багагүй байна.
4.1.6       Ил захидлын хэмжээний хязгаар
а/ дээд хязгаар нь 105*148 мм
б/доод хязгаар нь 90*140 мм
Ил захидлын уртын хэмжээ нь өргөний хэмжээгээ 1.4-ѳѳр үржүүлсэнтэй тэнцүү байна.
4.1.7.     Аэрограммын хэмжээний хязгаар
а/дээд хязгаар нь 110*220 мм
б/ доод хязгаар нь 90*140 мм
Аэрограммын урт нь өргөний хэмжээгээ 1.4-ѳѳр үржүүлсэнтэй тэнцүү байна.
4.1.8.    Улс хоорондын шуудангийн бичиг захидлын хаягийг франц, англи хэл дээр буюу тухайн хаягт улсын хэл дээр бичих бөгөөд шуудангийн албан тэмдэглэгээг загварт үзүүлснээр захидлын нүүрэн талд хийнэ.
 
Явуулагчийн хаяг
Шуудангийн албан тэмдэглэгээ
Хүлээн авагчийн хаяг
Шуудангийн төлбөрийн

Баталгаа марк болон тэмдэгт
 
4.1.9       Улс хоорондын шуудангийн бичиг захидлын хаягт:
хаягт эзний овог нэр
Гудамжны нэр ба байшингийн дугаар
Улсын ба очих газрын нэр/хот суурин/
Индекс болон шуудангийн хаягийн тэмдэглэгээ
бичигдсэн байхаас гадна явуулагчийн буцах хаягийг мөн дээрхтэй адил тодорхой овог нэрээр нь бүтнээр нь бичсэн байна. Шаардлага хангаагүй тохиолдолд шуудангийн байгууллага хүлээн авахаас татгалзах эрхтэй.
4.1.10.     Өөрөө хүлээн авахаар хаяглагдсан захидалд хүлээн авагчийн овог нэр, суурин газар, улс хотын нэр болон шуудангийн салбар, байгууллагын нэрийг бүрэн бичихээс гадна* "Poste restante" буюу "Өөрөө хүлээн авах" гэсэн тэмдэглэгээ хийнэ. Жишээ нь :
To :      Mademoiselle
Louise Bertholet
Poste restante
1211 Geneve 13
Suisse.
Үүнээс гадна хэвлэлийн зүйлд хүлээн авагчийн овог нэрийн ард "Энэ хаягаар амьдран суугаа дурын хүнд гардуулж болно" буюу "Ou tout autre occupant des lieux " гэсэн тэмдэглэгээг хийж болно. Жишээ нь:
To :     Monsieur
Pierre Sansonnes
Ou tout autre occupant des lieux
Rue Repinet 10
1001 Lausanne
Suisse
4.1.11.     Шуудангийн бичиг захидлын хаяг дээр зөвхөн нэг л хүлээн авагчийн хаяг бичигдсэн байх шаардлагатай. Хэрэв хүлээн авагчийн хаяг нь:
-         А-д буюу Я-д гэсэн нэрээр эсвэл
-         А байгууллагын Я-д /хүний нэр/
Гэсэн байвал А-гаар тэмдэглэгдсэн объект, хуулийн этгээдийг /эхэнд дурьдагдсан
4.1.12        Улс хоорондын шуудангийн бичиг захидал, боодол дээр хаягт холбогдох тодорхойлолтуудаас гадна тэдгээрийн төрөл ба зэргээс хамаарч явуулагч шуудангийн байгууллага нь дараах албан тэмдэглэгээг хийнэ. Үүнд:
а. Баталгаатай шуудангийн илгээмжин дээр тод гаргацтайгаар "Recommande" гэсэн тэмдэглэгээг хийнэ. Эсвэл CN04 шошгыг наана.
 
Хэрэв CN04 шошго байхгүй бол "R" үсэг бүхий тэмдэглэгээг /дардас/ тод гаргацтайгаар дугаарын хамт бичнэ.
б. Үнэ зарласан шуудангийн илгээмжин дээр тод гаргацтайгаар "Valeur declaree" гэсэн тэмдэглэгээг хийнэ. Эсвэл CN06 шошгыг наана.

Ulaanbaatar
V _______

Хэрэв CN06 шошго байхгүй бол "V" бүхий тэмдэглэгээг улаан, ягаан өнгөөр тод гаргацтайгаар дугаарын хамт бичнэ.
в. Гардуулалтыг буцаан мэдэгдэхээр явуулах зүйлүүд дээр "Гардуулалтыг мэдэгдэх" буюу " Avis de reception" гэж тэмдэглэх бөгөөд тод улаан ягаан өнгөтэй CN07 маягтыг хэрэглэнэ. Гардуулалтыг буцаан мэдэгдэх технологи нь дотоод шуудангийнхтай адил байна.
г. Express шуудангийн тэмдэглэгээг дардсаар хийнэ. /Хурдавчилсан шуудан гэж энгийн шуудантай хамт бэлтгэн савлах боловч тусгай таних тэмдгээр тэргүүн ээлжид ялгаж, шуурхай дамжуулах шуудангийн илгээмжийг хэлнэ./
4.1.13.     Шуудангийн илгээмжийн хаягийг харандаа болон чернилээр бичиж  болохгүй
Хоёрдугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн илгээлт
4.2.1      Илгээлт нь тээвэрлэлтийн арга, хугацаа болон агуулсан зүйл, түүний хэлбэр жингээс хамаарсан битүүмжлэлт савлалттай байна.
4.2.2      Илгээлтийн битүүмжлэлт болон савлалт нь шаардлагыг хангахаар бат бэх байна. Үүнд:
а. Олон удаагийн ялгалт боловсруулалтад оролцох /дамжин явах улс орон нэгээс дээш бол/ болон олон дахин ачиж буулгах.
б. Хол зайд тээвэрлэгдэх
в. Температурын болон цаг агаарын огцом өөрчлөлт, нисэх онгоцоор тээвэрлэх үеийн агаарын даралтын хэлбэлзлийг найдвартай тэсвэрлэх
4.2.3.     Илгээлт түүнийг ялган боловсруулж байгаа шууданчдын эрүүл мэндэд гэмтэл, хор хохирол учруулахгүй, шуудангийн тоног төхөөрөмж болон бусад илгээлтүүдээ гэмтээж, бохирдуулахгүйгээр савлагдсан байна.
4.2.4.     Илгээлтийн хайрцаг ба дугтуйн дээр албаны тэмдэглэл, өдрийн тэмдэгт тавих болон шошго наан бэхлэхэд зориулсан зайг үлдээнэ.
4.2.5.     Илгээлтийг явуулахын тулд уг илгээлтэн дээр сайн наасан цаасан дээр буюу уг илгээлтэн дээр ялгарах өнгөөр явуулагчийн болон хүлээн авагчийн тодорхой хаягийг латин үсгээр болон араб тоогоор англи буюу франц хэл дээр бичнэ. Хэрэв тухайн илгээлт очих орон өөр үсэг, тоо хэрэглэдэг бол хаягийг тэр үсэг, тоог хэрэглэж бичиж болох бөгөөд улсын нэрийг нь англи эсвэл франц хэл дээр бичсэн байх шаардлагатай.
4.2.6.     Уг илгээлтийг явуулахаар хүлээн авч байгаа шуудангийн салбар, нэгж нь явуулж байгаа илгээлт дотор хаягийн нэг хувийг хийхийг явуулагчид зөвлөх үүрэгтэй.
4.2.7.     Улс хоорондын шуудангийн илгээлт дээр шуудангийн албан тэмдэглэгээ нь бичиг захидлынхтай ижил байна.
Гуравдугаар бүлэг. Улс хоорондын шуудангаар илгээхийг хориглосон ба тусгай тогтоосон журмын дагуу илгээх зүйлүүд
4.3.1.     Улс хоорондын шуудангаар дор дурьдсан зүйлүүдийг илгээхийг хориглоно. Үүнд:
а. Хар тамхи, гашиш ургамап ба тэдгээрийг татдаг гаанс, кокаин зэрэг бусад мансууруулах зүйл
б. Тэсрэх, дэлбэрэх, шатах бодис /шүдэнз, асаагуур, асаагуурын хий, шүлт, хүчил г.м/
в. Амьтан, амьтны гаралтай түүхий эд /мал эмнэлэг, хорио цээрийн албаны зохих зөвшөөрөл бичиггүй/
г. Иргэний биеийн байцаалттай холбогдох баримт бичиг /эх хувь/
д. Ариутгал хийгдээгүй хуучин гутал хувцас, цагаан хэрэглэл
е. Үнэт цаас, Монгол Улсын үндэсний валют, валют /Улс хоорондын буухиа шуудангаар илгээж болно./
Бүх төрлийн ангийн үс, ангийн үсээр хийсэн эдлэл, загасны үр, сантоник ба түүгээр хийсэн эдлэл, эртний урлаг дурсгалын зүйлүүд, ном дууны нот, байгалийн чулуулаг, хөрсний дээж зэргийг зохих газрын зөвшөөрөлгүйгээр
ё. Галт зэвсэг, сум, хүйтэн зэвсэг болон хамгаалалтын ба халдлагын зориулалт бүхий багаж хэрэгсэл /зодооны хүйтэн зэвсэг, хийн баллон г.м/, цэргийн зэвсгийн зүйл
ж. Угаагаагүй гэрэл зургийн хальс, гэрэл зургийн цаас зэрэг рентген туяагаар харж болохгүй зүйлс
з. Марк сонирхогчдын цуглуулга, эвдэгдсэн ба эвдэгдээгүй марк
и. Гаалийн татвараас зайлсхийх зорилгоор их хэмжээний барааны маягт
й. Садар самууныг сурталчилсан бүх төрлийн ухуулга сурталчилгааны материал /зурагт хуудас, ном хэвлэлийн зүйлс, аудио болон видео кассет г.м/
4.3.2.     Үнэ зарласан шуудангийн илгээмжээс бусад шуудангийн илгээмжид цагаан алт, алт, мөнгөн эдлэл, буюу боловсруулаагүй түүхий байгалийн байдлаар нь эрдэнийн чулуу, бусад үнэт эдлэлүүд, банкны билет, кредит билет, аяллын чек зэрэг зүйлүүдийг хийж явуулахыг хориглоно. Хэрэв явуулагч болон хүлээн авагч орнуудын дотоодын хууль дүрэмд харшлахгүй бол дээр дурьдсан зүйлүүдийг сайн битүүмжлэлтэйгээр баталгаатай шуудангийн илгээмжээр явуулж болно.
4.3.3.     Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувийн чанартай зүйлсийг явуулагч болон хүлээн авагч нь гуравдагч этгээдээр дамжуулсан хаягаар солилцохыг хориглоно, Хэрэв явуулагч болон хүлээн авагч шуудангийн байгууллага түүнийг олж тогтоовол өөрийн орны хууль дүрмээ баримтлан ажиллана.
4.3.4.     Хэвлэмэл зүйл болон секограмм нь марк, банкны баримт бичгүүд, үнэ бүхий баримт бичгүүдийг агуулж болохгүй.
4.3.5.     Шуудангийн бичиг захидлаар зөгий, торгоны хорхой, бичил биетнүүд, хорт шавьжуудыг судалгааны зориулалтаар илгээхийг хориглоно.
4.3.6.     Түргэн муудах биологийн зүйл, радиоактив бүхий бодисуудыг зөвхөн зориулалтын савлалт, битүүмжлэлтэйгээр хоёр улсын буюу орох улсын зөвшөөрөлтэйгөөр явуулж болно. Ийм зүйлийг хамгийн хурдан замаар агаараар ДШХ-ны конвенцийн заалтын дагуу бэлтгэж явуулна.
Дөрөвдүгээр бүлэг. Олон улсын купоны үйлчилгээ
4.4.1      Олон улсын купон нь явуулагч хариу авах шаардлагатай тохиолдолд хүлээн авагчид төлбөр хийх боломжийг бүрдүүлэх, нэг удаагийн агаарын энгийн захидлыг улс хоорондод илгээх тарифтай тэнцэх маркаар солигдох төлбөрийн хэрэгсэл юм.
4.4.2      Олон улсын купоныг мөнгөөр солихыг хориглоно.
4.4.3      Олон улсын купон нь хуурамч, хүчингүй эсэх нь тогтоогдвол шуудангийн байгууллага хүлээн авахаас татгалзах эрхтэй.
Тавдугаар бүлэг. Улс хоорондын шуудангаар дамжин явах шуудангийн илгээмжийн гаалийн үзлэг
4.5.1.     Улс хоорондын шуудангаар дамжин явах бүх төрлийн шуудангийн илгээмжийг гаалийн үзлэг шалгалтад оруулна.
4.5.2.     Жижиг боодлыг явуулахдаа явуулагч CN22 маягтыг асуултын дагуу бичиж, хаягийн зүүн дээд өнцөгт нааж байрлуулна. Хэрэв явуулагч явуулж буй зүйлээ 300 ЗТЭ-ээс /зээлжих тусгай эрх/ дээш үнэлбэл CN23 маягтыг асуултын дагуу бичиж CN22 маягтын дээд хэсэгт байрлуулан наана.

Гаалийн CN22 /урьд С1/
Албаны зориулалтаар нээж болно. Хэрэв илгээмж нь гаалийн бүрдүүлэлттэй Хэсэг нь ялгагдана. Үгүй бол бичиж болно.
Илгээмжин доторх                               Гаалийн үнэлгээ
Зүйлийн дэлгэрэнгүй            /валютаар бичнэ./
Тайлбар /Жагсаалт/
 
Жин                                        үнийн дүн
 
_______Бэлэг______________Бараа ________
Шуудангаар дамжуулан яьуулж болохгүй хориотой зүйл агуулаагүй гэдгийг би баталж байна.
Гарийн үсэг

4.5.3       "М" /хэвлэлийн зүйлтэй богц/ шууданд хаягийн шошгон дээр наан байрлуулах бөгөөд хэрэв доторх зүйлээ 300 ЗТЭ-ээс дээш үнэлбэл CN23 маягтыг CN22 маягтын хамт хаягийн шошгон дээр наана.
4.5.4       CN 23 маягт дээр явуулагч явуулж буй зүйлээ нэг бүрчлэн бичиж /үнэтэйгээр/ тэмдэглэх ёстой. Ерөнхийлөн бичсэн тохиолдолд шуудангийн ажилтан хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд хэрэглэгчид учирсан хохирлыг шуудангийн байгууллага хариуцахгүй.
4.5.5       Улс хоорондын шуудангийн илгээлтийг гаалийн үзлэг, шалгалтад оруулахдаа задгай битүүмжлээгүй байдлаар нь шуудангийн байгууллага дээр авчирч шалгуулах бөгөөд гааль, шуудангийн байгууллагуудын хяналтын дор битүүмжилнэ. СР72 маягтыг асуултын дагуу үнэн зөв бичиж, гаалийн хяналтын тэмдэг даруулж, уг илгээлтийг шуудангийн байгууллагад явуулахаар хүлээлгэн өгнө.
4.5.6       Орох болон гарах шуудангийн илгээмжид Монгол Улсын гаалийн дүрэм журмын дагуу татвар оногдуулж болно.
4.5.7       СР72 маягтын асуултын дагуу илгээлт доторх зүйлээ үнэн зөв бичээгүй тохиолдолд шуудангийн байгууллага хариуцлага хүлээхгүй.
Зургаадугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн энгийн болон баталгаатай битүүмжлэгдсэн захидал, ил захидал, боодол, "М" шуудан
4.6.1         Улс хоорондын шуудангийн бичиг захидлыг энгийн болон уран сайхны дугтуйд хийж битүүмжлэгдсэн байна. Олон улсын Дугтуйны стандарт нь ISO MNS 4250-95 болон ISO MNS 3963-95-т заасантай ижил байх ёстой.
4.6.2         Улс хоорондын шуудангийн боодол нь шалгалтын явцад хүндрэл учруулахгүй, бат бөх тээвэрлэлтийн явцад агуулж буй зүйлээ гэмтээхгүйгээр савлагдан битүүмжлэгдсэн байна.
4.6.3         "М" шуудангаар явуулж буй хэвлэлийн зүйлүүдийг боодол маягаар бэлдэх бөгөөд хүлээн авагч ба явуулагчийн хаягийг энэ дүрмийн заалтуудын дагуу бичнэ. М шууданг явуулахад шуудангийн байгууллагын богцыг ашиглана.
4.6.4         "М" шуудангийн богцонд хаягийн шошгыг явуулагч бэхлэх бөгөөд хаягийн шошго нь хатуу картон буюу пластик материалаар хийгдсэн /самбарт наан бэхлэгдсэн/ байна. Хаягийн шошгын хэмжээ нь 90*140 мм байна.
4.6.5         "М" шуудангийн төлбөрийн тэмдэглэгээ нь хаягийн шошгон дээр бичигдсэн байна.
4.6.6         Шуудангийн захидал цуглуулах гудамжны хайрцгаас гэмтэлтэй /үрчийсэн буюу бохирдсон/ тариф дутуу маркжуулсан захидал боодлуудыг дахин шинээр битүүмжлэн бэлдүүлэхээр явуулагчийн хаягаар буцаана.
4.6.7         Улс хоорондын шуудангийн бичиг захидал, боодлыг Төв Ялган Боловсруулах хэсэг рүү бэлтгэн явуулахдаа дотоОд шуудангийн дотуур дагавар /148а/ маягтан дээр баталгаатай, энгийн, үнэ зарласан төрлөөр нь ангиллан чиглэл гэсэн нүдэнд очих улсын нэрийг бичнэ. Төв ялган боловсруулах хэсэг нь улс хоорондын шуудангийн бичиг захидал, боодлыг ДШХ-ны конвенцид заасан дагавар CN31, CN33, CN38-T бичиж, мөнхүү конвенцид зааснаар бэлтгэж явуулна.
Долоодугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн жижиг боодлууд
4.7.1     Улс хоорондын шуудангийн жижиг боодлоор хагарч гэмтэхгүй, бэлгийн төрлийн пянз болон хэвлэлийн материалаас бусад зүйлүүдийг явуулж болно. Гэхдээ нэг удаагийн нэг боодлоор явуулах зүйлүүдийн үнийн дүн нь 100 ам.доллараас давж болохгүй.
4.7.2     Жижиг боодлуудын савлалт нь агуулсан зүйлийнхээ чанарт тохирсон тээвэрлэлтийн явцад эвдэрч, агуулсан зүйлээ гэмтээхгүйгээр хийгдсэн байна.
4.7.3     Жижиг боодол бүрт явуулагч нь гаалийн мэдүүлэг CN22 маягтыг үнэн зөв бичиж явуулна. CN22-biH оронд CN01 маягтыг хэрэглэхийг зөвшөөрнө. Гаалийн мэдүүлэг CN22 маягтыг 2% бичихдээ явуулагч болон хүлээн авагчийн хаяг, явуулж буй зүйлийнхээ нэр, нэгж, тоо ширхэг, үнийг ширхэгчлэн бичиж заана.
4.7.4     Жижиг боодлыг хүлээн авахдаа шуудангийн ажилтан дараах зүйлүүдийг шалгана. Үүнд
а. Хаяг зөв эсэх
б. Жижиг боодлыг жигнэн, 2 кг-аас давсан эсэхийг шалгаж, тарифжуулна.
в. CN22 маягтад бичсэн бичвэр явуулж буй зүйлтэйгээ таарч байгаа эсэх.
г. Хаягийн дээд хэсэгт Petit paquet гэж тэмдэглэх бөгөөд баталгаатай бол С4, үнэ зарласан бол V, яаралтай бол Express тэмдэглэгээг хийж бэлтгэнэ
д. Хүлээн авсан жижиг боодлыг дотоод шуудангийн нэгэн адилаар бэлтгэж, Төв ялган боловсруулах хэсэг рүү явуулна. Төв ялган боловсруулах хэсэг нь улс хоорондын шуудангийн жижиг боодлыг ДШХ-ны конвенцид заасан дагавар CN31, CN33, CN38 маягтад бичиж, конвенцид зааснаар бэлтгэж явуулна.
Наймдугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидал, боодол
4.8.1.     Улс хоорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидлаар үнэт цаас, бичиг баримт зэрэг энэ дүрмээр хориглосноос бусад зүйлийг явуулж болно. Улс хооорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидлын зарласан үнийн дүн нь улс орнуудын зөвшөөрсөн хэмжээнээс давж болохгүй.
4.8.2.     Улс хоорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидлыг задгай байдлаар авчирч, шуудангийн ажилтны хяналтан дор хатуу цаасан дугтуйд хийж битүүмжилнэ.
4.8.3.     Улс хоорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидлыг шуудангийн ажилтан хүлээн авахдаа дор дурьдсан зүйлүүдийг шалгана. Үүнд:
а. Тухайн улс үнэ зарласан зүйл хүлээн авдаг эсэх, зарласан үнийн дүн нь улс орнуудын зөвшөөрсөн хэмжээнээс давсан эсэх, битүүмжлэлт болон хаяг зөв эсэх.
б. Явуулагчийн зарласан үнийн дүн г төгрөгөөр болон ЗТЭ-ийн тухайн өдрийн ханшаар бодож шилжүүлснээр
Valeur declareе 11 ..ЗТЭ                /DTS/
 _______төг гэж хаягийн дээд талд бичнэ.
в. Улс хоорондын шуудангийн үнэ зарласан бичиг захидлын төлбөрийг зориулалтын маягт /157/-Д бичиж уг захидлыг дугаарлан нэг хувийг нь явуулагчид өгнө.
4.8.4.     Хүлээн авсан үнэ зарласан бичиг захидлыг дотоод шуудангийн үнэ зарласан бичиг захидлын нэгэн адил бэлтгэж, Төв ЯБХ рүү явуулна. Төв ЯБХ нь уг захидлыг ДШХ-ны конвенцид заасан дагавар CN16 маягтад бичиж конвенцид зааснаар бэлтгэж явуулна.
Есдүгээр бүлэг. Улс хоорондын шуудангийн илгээлт
4.9.1       Явуулагч нь улс хоорондын шуудангийн илгээлтийг явуулахдаа зориулалтын /СР72/ маягтыг асуултын дагуу үнэн зөв бичиж, илгээлтэд бэхэлнэ.
4.9.2       Нэг удаагийн илгээлтээр явуулах зүйлсийн үнийн дүн 100 ам.доллараас хэтэрч болохгүй бөгөөд тухайн улсын хүлээж авах жингийн хязгаараас давахгүйгээр савлагдсан байна.
4.9.3       Үр болон суулгацтай илгээлтэд холбогдох газрын болон эрүүл ахуй, халдвар судлалын төвийн зөвшөөрлийн бичгийг/СР72 маягтад/хавсаргана.
4.9.4       Улс хоорондын шуудангийн илгээлтийг хүлээн авахдаа шуудангийн ажилтан дараах зүйлийг шалгана. Үүнд:
а. Илгээлтийн хаягийн бичилт зөв эсэх
б. СР72 маягтад бичигдсэн бичвэр нь илгээлтэн доторх зүйлтэй тохирч байгаа эсэх
в. Уг илгээлтийн битүүмжлэлт савлалт зөв эсэх
г. Хаягийн дээд хэсэгт үнэ зарласан бол V, яаралтай бол Express, хагарч гэмтэх бол Fragile, буюу Colis Fragile гэсэн тэмдэглэгээг хийж бэлтгэнэ.
д. Гадаад илгээлтийг гаалийн шалгалтаар оруулсны дараа хүлээн авах бөгөөд Төв шуудангийн илгээлтийн тасаг руу дотоод шуудангийн илгээлтийн нэгэн адил бэлдэж явуулах бөгөөд уг хэсэг нь ДШХ-ны конвенцийн заалтын дагуу СР86, СР87-Р маягтуудад бичиж, гадаад илгээлт бэлдэх журмын дагуу шууданг бэлтгэн явуулна. Гадуур дагавар CN38 маягтыг 5% бичиж солилцох хэсэгт богц нэг бүрээр нь тулган шалгаж хүлээлцсэний дараа хүлээлгэн өгч, тээврийн байгууллагад дамжуулна.
4.9.5       Амархан гэмтэх магадлалтай бүх илгээлтүүдийг өрөөр хэлбэл
тээвэрлэлтийн явцад болон ачиж буулгах үед онцгой анхааралтай хандах ёстой илгээлтүүдийг хэврэг илгээлт гэж нэрлэнэ.
4.9.6       4.9.6   Хэврэг илгээлтэн дээр цагаан өнгийн дэвсгэр бүхий улаан өнгөөр шилэн хундага дүрсэлсэн шошгыг наах бөгөөд уг илгээлт болон дагалдах бичиг баримт /СР72 маягт/ дээр "Colis fragile" гэсэн тэмдэглэгээг тод гаргацтай хийнэ.
4.9.7       Овор, хэмжээ ихтэй, бусад илгээлтүүдтэй хамт савлагдах боломжгүй илгээлтүүдийг овор хэмжээ ихтэй илгээлт гэж нэрлэнэ.
4.9.8       Овор хэмжээ ихтэй илгээлт, түүний дагалдах бичиг баримт /СР72 маягт/ дээр "Encombrant" гэсэн тэмдэглэгээг тод гаргацтай бичнэ.
4.9.9       Хэврэг болон овор хэмжээ ихтэй илгээлтэд үндсэн тарифыг 50% хүртэл хувиар нэмж тооцсон тусгай тариф хэрэглэж болно.
Аравдугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн үнэ зарласан илгээлт
4.10.1    Улс хоорондын шуудангийн үнэ зарласан илгээлт гэж даатгуулж байгаа шуудангийн илгээлтийг хэлнэ. Үнэ зарласан шуудангийн илгээлтийг зөвхөн үнэ зарласан шуудангийн илгээлт солилцохыг зөвшөөрсөн шуудангийн байгууллагууд хоорондоо солилцоно. Улс хоорондын шуудангийн үнэ зарласан илгээлтийн зарласан үнийн дүн тухайн илгээлт орох улсын зөвшөөрсөн хэмжээнээс давж болохгүй.
4.10.2    Улс хоорондын шуудангийн үнэ зарласан илгээлтийн зарласан үнийн дүн нь уг илгээлтийн бодит үнийн дүнгээс хэтэрч болохгүй. Харин уг илгээлтийн бодит үнийн дүнгийн нэг хэсгийг нь зарлаж болно.
4.10.3    Улс хоорондын шуудангийн зарласан үнийн дүнг явуулагч орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, илгээлтийн дагалдах /СР72 маягт/ дээр болон уг илгээлтийн их биен дээр латин үсэг, араб тоо ашиглан засваргүйгээр цэвэр бичих бөгөөд хорын харандаагаар бичиж болохгүй.
4.10.4    Зарласан үнийн дүнг ЗТЭ /зээлжих тусгай эрх/ -ээр илэрхийлэн явуулагч шуудангийн байгууллага явуулагчийн илэрхийлсэн үнийн дүнгийн ард бичнэ.
4.10.5    Үнэ зарласан илгээлт, түүний дагалдах /СР72 маягт/ дээр ягаан өнгийн
СР74 шошгыг наана.

Ulaanbaatar
 
4.10.6.     Улс хоорондын шуудангийн үнэ зарласан илгээлтийг хүлээн авахдаа шуудангийн ажилтан дараах дарааллыг баримтлан ажиллана.
а. Тухайн улс үнэ зарласан илгээлт хүлээн авдаг эсэх, зарласан үнийн дүн нь улс орнуудын зөвшөөрсөн хэмжээнээс давсан эсэх, битүүмжлэлт болон хаягийн бичилт зөв эсэх, зарласан үнийн дүн явуулж буй зүйлийнхээ бодит үнийн дүнтэй дүйцэж байгаа эсэхийг шалгана.
б. Явуулагчийн зарласан үнийн дүнг ЗТЭ /зээлжих тусгай эрх/-ийн тухайн өдрийн ханшаар болон төгрөгөөр илэрхийлэн илгээлтийн дагалдах /СР72 маягт/ дээр тэмдэглэнэ.
в. Улс хоорондын шуудангийн үнэ зарласан шуудангийн илгээлтийн төлбөрийг жингийн тарифын дагуу авахаас гадна зарласан үнийн дүнгийн тохирох хувиар бодсон үнийг нэмж тооцно.
4.10.7.     Хүлээн авсан үнэ зарласан илгээлтийг дотоод шуудангийн үнэ зарласан илгээлтийн нэгэн адил бэлтгэж, илгээлтийг ялгах хэсэг рүү явуулна. Уг хэсэг нь ДШХ-ны конвенцид зааснаар улс хоорондод бэлтгэж явуулна.
Арваннэгдүгээр бүлэг. Улс хоорондын шуудангаар орж, ирж байгаа шуудангийн илгээмжийг хүлээн авах, боловсруулах, гардуулах журам
4.11.1    Орох улс хоорондын шуудангийн ил захидал, битүүмжлэгдсэн захидал, хэвлэлийн боодол, "М" шуудан нь Төв ЯБХ-ийн гадаад урьдчилан ялгах хэсэгт эхлэн ялгагдах бөгөөд CN31, CN38, СК16-р маягтуудын бичвэртэй тулган, гаалийн байцаагчийн хамт /шаардлагатай бол нэгжийн даргын хамт/ шалгаж хүлээн авна. Төв шуудангаас хаягт шуудангийн нэгж хүртлээ дотоод шууданд мөрдөгдөх дүрмийн дагуу дамжина
4.11.2    Улс хоорондын шуудангаар орж ирж байгаа шуудангийн илгээлтүүдийг хүлээн авахдаа СР86, СР87-р маягт дахь бичвэртэй тулган гаалийн байцаагч, хэсгийн даргын хамт шалган хүлээн авах бөгөөд гардуулахдаа хаягт эзэнд нь мэдэгдэл бичиж, түүнийг нь ирсний дараа гаалийн шалгалтаар оруулж гаалийн байцаагчийн зөвшөөрлөөр гардуулна.
4.11.3    Хаяг дутуу, гэмтэлтэй шуудангийн илгээмжүүдийг хүлээн авахдаа гаалийн байцаагч, хэсгийн дарга болон холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч нарыг байлцуулан хэрэв гардуулах боломжтой бол богцноос гэмтэлтэй гарсан тухай тэмдэг дарж, битүүмжлэн лацдаж, шуудангийн дотуур дагавар болон уг илгээмжин дээр жинг шалгасан тэмдэглэл хийн, харьяа хаягт нэгж рүү нь явуулна. Хэрэв уг шуудангийн илгээмжийг гардуулах боломжгүй бол буцаах тухай /CN43/ маягтыг асуултын дагуу бичиж, уг шуудангийн илгээмжийг явуулагч шуудангийн байгууллага руу нь ирсэн маршрутаар нь буцаана.
4.11.4    Илгээлт болон үнэ зарласан шуудангийн илгээмж гэмтэлтэй ирсэн тохиолдолд /CN24/ маягтыг асуултын дагуу бичиж, гаалийн байцаагч, хэсгийн дарга, улсын байцаагч болон холбогдох мэргэжилтнүүдийг байлцуул ^ч битүүмжлэн лацдаж, уг шуудангийн илгээмжийг явуулагч шуудангийн байгууллагад нь мэдэгдэж, гардуулах боломжтой бол хаягт эзэнд нь гардуулахдаа дотоод шууданд мөрдөгдөх технологийг баримтлан ажиллах бөгөөд хаягт эзэнд нь гардуулах үедээ шуудангийн ажилтны хамт шалган хүлээн авахыг хүсэж хүлээлгэн өгнө
Арванхоёрдугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн илгээмжийг буцаах болон хадгалах
4.12.1   Гардуулах боломжгүй болон хаягт эзэн нь хүлээн авахаас татгалзсан шуудангийн илгээмжийг явуулагчийн хаягаар буцаана.
4.12.2   Бусад шуудангийн-илгээмжийг Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн заалтын дагуу явуулагч улс руу нь зохих /CN15/ маягтыг наан тохирох нүдийг бөглөн баталгаатай, үнэ зарласан, төрлөөр нь технологийн дагуу бэлтгэн Төв шуудангийн ЯБХ рүү явуулна. ЯБХ нь CN31, СР86, CP87.CN33 маягтад бичиж тэмдэглэн "Retour" тэмдэглэгээтэйгээр буцаана.
4.12.3   Явуулагч нь явуулсан шуудангийн илгээмжээ буцаах талаар дараах тохиолдолд шуудангийн байгууллагаас хүсэж өргөдлөө өгч болно. Үүнд :
а. Хаягт эзэнд нь гардуулахаас өмнө
б. Энэ дүрмийн хориглосон зүйлийн тухай заалтыг зөрчсөн тохиолдолд холбогдох байгууллагуудад нь хураан авч устгахаас өмнө
в. Хүлээн авагч шуудангийн байгууллагын дүрэм, хуулийг зөрчсөнөөс
шуудангийн байгууллага хураан авахаас өмнө.
Ийм тохиолдолд тусгай тарифаар / дээд хязгаар нь 1.31 ЗТЭ/ өргөдөл явуулахаас гадна яаралтай тохиолдолд цахилгаан холбооны хэрэгслэлээр уг өргөдлийг явуулсан бол явуулагч өөрөө төлбөрийг хариуцна.
4.12.4  Явуулагч нь шуудангийн илгээмжээ буцаах болон хаягийг  нь өөрчлөх буюу засах өргөдлөө зориулалтын /CN17/ маягтаар бичиж, шуудангийн байгууллагад өгөх бөгөөд явуулагч нь хувийн бичиг баримт, шуудангийн төлбөрийн баримт квитанц зэргийг шалгуулсны дараа явуулж болно.
4.12.5  CN17 маягтыг шуудангаар болон цахилгаан холбооны хэрэгслэлийг ашиглан явуулах бөгөөд энэ тухай улс хоорондын шуудангийн лавлагаа явуулдаг зарчмыг баримтална.
4.12.6  CN17 маягтыг хүлээн авсан шуудангийн салбар нэгж "Reponce du bureau de destination" /хүлээн авагч байгууллагын хариу/ гэсэн хэсэгт :
-          Хайлт үр дүнгүй боллоо
-          Хаягт эзэндээ гардуулагдсан
-          Шуудангийн илгээмж нь хураагдсан буюу устгагдсан гэсэн хариунаас сонгон аль тохирохыг нь бичнэ.
Арвангуравдугаар бүлэг. Улс хоорондын шуудангийн богц
4.13.1  Улс хоорондын шуудангийн богцыг дараагийн шуудангаар нь орж ирсэн маршрутаар нь депешийнх/дагаврынх/ нь дагуу CN31 маягтын 4-р хүснэгт, CN32 маягтын 3-р хүснэгтэд бичиж буцаах бөгөөд CN37, CN38, CN41 гадуур дагаварт бичиж явуулна.
4.13.2  Хэрэв 10-аас дээш тооны богц буцаавал CN47 маягтаар тусгай депеш болгон бэлтгэж буцаана. Богцны шошгон дээр Sacs vides /хоосон богц/ гэсэн тэмдэг дарна.
Арвандөрөвдүгээр бүлэг. Улс хоорондын шуудангийн лавлагаа
4.14.1.     Улс хоорондын шуудангийн илгээмжийг хаягт эзэндээ гардуулагдсан эсэхийг шуудангийн байгууллагаар тодорхойлуулах зорилгоор явуулагч нь лавлагаа явуулж болно. Хэрэв лавлагааг цахилгаан холбооны хэрэгсэл болон буухиа шуудангаар явуулсан тохиолдолд нэмэгдэл төлбөрийг явуулагч хариуцна.
4.14.2.     Лавлагааг явуулагчаас тухайн шуудангийн илгээмжийг явуулснаас хойш 1 жилийн хугацааны дотор хүлээн авах бөгөөд. хугацаа хэтэрсэн тохиолдолд лавлагааг хүлээн авахгүй.
4.14.3.     Лавлагааг лавлагааны /CN08/ маягтан дээр бичиж явуулна. Хөдөө орон нутгаас улс хоорондын шуудангийн лавлагааг дотоод шууданд хэрэглэгдэх маягтаар лавлагаа хариуцсан ажилтанд явуулсны дараа Төв шуудангаас уг лавлагааг тухайн улсад нь сольж бичиж явуулна.
4.14.4.     Анхны лавлагааг явуулснаас хойш 2 сарын дотор хариуг нь явуулагчид өгнө. Хэрэв маргаантай асуудал гарвал эцсийн хариуг гартал явуулагчид тайлбар өгч байх үүргийг шуудангийн байгууллага хүлээнэ.
4.14.5.     CN08 маягтыг шаардлагатай бол мэдэгдлийн /CN18/ маягттай хамт явуулж хүлээн авагчаас зохих тэмдэглэгээг хийлгэн явуулагчид хариу өгнө.
4.14.6.     Шуудангийн байгууллага дараах тохиолдолд хэрэглэгчийн хохирлыг барагдуулна. Үүнд:
-            Үнэ зарласан болон баталгаатай шуудангийн илгээмж алдагдаж үрэгдсэн болон гэмтсэн
-            Шуудангийн илгээмж нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үрэгдсэн тохиолдолд
4.14.7.     Хэрэглэгчийн хохирлыг энэхүү дүрмийн заалтын дагуу барагдуулна.
 
Арвантавдугаар бүлэг. Улс хоорондын буухиа шуудан
4.15.1.     Буухиа шуудан гэж тусгай таних тэмдэг бүхий богцонд савлаж, явуулан хаягт эзэнд нь хамгийн богино замаар хурдан найдвартай хүргэж, гардуулдаг шуудангийн илгээмжийг хэлнэ.
4.15.2       Улс хоорондын шууданд буухиа шуудангийн үйлчилгээ нь хоёр улсын байгуулсан гэрээ, болон маршрутын дагуу явагдана.
4.15.3       Буухиа шуудангийн богц нь улбар шар, цэнхэр өнгө хосолсон өнгөтэй байхаас гадна, дагалдах бичиг баримт нь улбар шар, цэнхэр өнгө хосолсон хүрээтэй байж бусад шуудангаас ялгарах тэмдэгтэй байна.
Арванзургаадугаар бүлэг. Улс хоорондын бөөн илгээлт " Консигнаци"
4.16.1  Улс хоорондын бөөн /консигнаци/ илгээлтийн үйлчилгээг хоёр улсын хооронд гэрээ байгуулсны үндсэн дээр явуулах бөгөөд нэг хаял" эзнээс нэг буюу хэд хэдэн хүлээн авагчид олон тооны илгээлтийг нэг удаагийн явуулалтаар явуулах групп илгээлтийг Consingment буюу бөөн илгээлт /консигнаци/ гэж нэрлэнэ.
4.16.2  Энэ үйлчилгээнд тусгай таних тэмдэг хэрэглэнэ.
-            Consignment-гэдэг үгийг цэнхэр өнгөөр бичсэн байна.
-            3 тууш зураасыг улаан, цэнхэр, ногоон өнгөөр ялган зурна.
 
Арвандолоодугаар бүлэг. Улс хоорондын "Express" шуудангийн үйлчилгээ
4.17.1.     Express шуудангийн үйлчилгээ нь тусгай таних тэмдэгтэй байх бөгөөд хэрэв тусгай таних тэмдэг байхгүй бол Express гэсэн бичлэг бүхий дардсыг дугтуйны болон хаягийн зүүн дээд өнцөгт болон явуулагчийн хаягийн дор хийнэ.
4.17.2.     Express шуудангийн илгээмжийг гардуулахдаа үнэ зарласан шуудангийн илгээмжийн нэг адил мэдэгдэл бичиж гардуулах бөгөөд нэг удаагийн хурдан хүргэх оролдлого үр дүнгүй болбол энгийн шуудангийн илгээмж гардуулах технологийг баримтална.
4.17.3.     Express шуудангийн илгээмж нь гаалийн үзлэгээр хамгийн түрүүнд орж шалгагдах бөгөөд хамгийн хурдан маршрутыг сонгон уг Express шуудангийн илгээмжийг явуулна.
ТАВДУГААР ХЭСЭГ
ШУУДАН ЯВУУЛАХ БА СОЛИЛЦОХ ТУХАЙ
Нэгдүгээр бүлэг. Шуудан явуулах ерөнхий журам
5.1.1   Эхний ээлжид дараах төрлийн илгээмжүүдийг богцонд савлаж битүүмжлэн явуулна, Үүнд:
а) 100000 төгрөгөөс дээш үнэ бүхий илгээлтүүд, улс хоорондын илгээмжүүд, акт тогтоогдсон гэмтэлтэй илгээлтүүд
б) Бүх төрлийн үнэлэгдсэн бичиг захидал, боодлууд, жижиг илгээлтүүд
в) Тээврийн бүх төрлийн хэрэгслэлээр явуулах бичиг захидал, албан бичиг, боодлууд (том хэмжээний зураг, схемээс бусад боодол).
Шуудангийн богцонд овор хэмжээний хувьд үл багтах, мөн "болгоомжтой" гэсэн таних тэмдэг бүхий илгээлт, боодлууд, амьд зөгий, ургамал, шинэ жимс, ногоотой илгээлтүүдийг савлахыг хориглоно. Бичиг захидлыг богцонд давхар савлахгүйгээр зориулалтын тусгай хайрцагт хийж явуулж болно.
4.1.1       Шуудангийн чингэлэгт:
а) Илгээлтүүд
б) Тогтмол хэвлэл бүхий шуудай, цаасан боодлууд
в) Орон нутгийн чиглэлийн бичиг, захидал бүхий богцнууд
г) Улс хоорондын шуудангийн богцнууд
д) Даатгалтай шуудангийн богцнууд
е)Хоосон богц шуудайнууд
ё) Явуулагч албан газар, байгууллагын ломбо, лац бүхий, шуудангаар бөөнөөр нь явуулах илгээлтүүд зэрэг зүйлийг явуулж болно.
Жимс, хүнсний ногоотой илгээлтүүдийг дулааны улиралд замдаа нэгээс илүүгүй хоног явах тохиолдолд чингэлгээр явуулж болно.
Харин "Спортлото" гэсэн тэмдэгтэй ба мөнгөн баримт бүхий үнэлэгдсэн захидалтай, даатгагдсан шуудангийн богцнууд, экспресс шуудан, "Болгоомжтой" гэсэн тэмдэгтэй болон амьд зөгий, ургамал дотор нь хийсэн илгээлтүүдийг чингэлгээр явуулахыг хориглоно.
5.1.3       Шуудангаар явуулахаар савлаж битүүмжилсэн илгээлт, үнэлэгдсэн бичиг захидал ба боодлуудад гадуур дагаврыг (М-147) тээврийн төрлөөс хамааран 3-5 хувь бичнэ. Энэ дагаварт битүүмжилсэн зүйлийн нэр ба дугаар зэргийг асуултын дагуу бичнэ. Шуудангийн солилцоо багатай салбараас зангилаа байгууллагад баталгаатай бичиг, захидал ба мөнгөн гуйвуулга, мѳн хариу мэдэгдэлтэй зүйлүүдийг явуулахдаа гадна дагаврыг (М-147) шуудангийн бусад солилцоонуудтай хамт бичнэ. Гадуур дагаврын (М-147) нэг хувь нь шууданг явуулсан холбооны байгууллагад үлдэж, бусад хувиудыг тээвэрлэгч байгууллагад өгөх бөгөөд үүний нэг хувь нь тээвэрлэгч байгууллагын санхүүгийн тооцооны материал болж, үлдсэн 1 хувь нь шууданг хүлээж авах байгууллагад очно.
5.1.4       Үнэлэгдсэн захидал ба тэдгээрийн багц боодлыг жирийн даатгалтай шуудангаас тусгай богцонд савлаж явуулна. Цөөн тооны үнэлэгдсэн захидлуудыг цаасанд тусгайлан сайн ороож, хамгаалалт хийсний дараа илгээлт болон бусад даатгагдсан шуудангийн зүйлүүдтэй хамт нэг богцонд явуулж болно. Харин гадна талд нь "Үнэлэгдсэн захидалтай" гэж бичсэн шошго наасан байна.
5.1.5       Даатгалтай шуудангийн богцонд шошго бэхэлж зүүх бөгөөд түүний дээр битүүмжилсэн шуудангийн зүйлүүд хаанаас хаана очих, богцны дугаар, хүндийн хэмжээг зааж бичнэ. Шошгод өдрийн тэмдэг дарж гадуур дагаврыг (М-147) үйлдсэн буюу богцыг савлаж битүүмжилсэн ажилтнууд гарын үсэг зурна. Салбарын эрхлэгчээс өөр орон тоогүй салбар, нэгжүүдэд шошгон дээр эрхлэгч гарын үсэг зурна. Агаараар ба усан замаар явуулах даатгагдсан шуудангийн богцонд зүүх хаягийн шошгыг фанеран пайз дээр нааж, нөгөө талд нь даатгалын тэмдэг дарахад зориулан суурь гаргасан байж болно. Даатгалтай шуудангийн илгээмжүүд ба энгийн илгээлтүүдтэй битүүмжлэгдсэн богц шуудайг лацдаж, ломбодох ёстой.
5.1.6       Шуудан холбооны байгууллагаас төмөр зам, нисэх онгоц, авто замаар шууданг явуулахдаа дор дурдсан албан тушаалын хүмүүс хариуцан гардан гүйцэтгэвэл зохино. Үүнд:
а) Шуудан холбооны салбаруудад салбарын эрхлэгч, ялгагч нар.
б) Аймгийн /дүүрэг/ шуудан холбооны алба болон Төв шууданд тухайн байгууллагын даргын тушаалаар томилогдсон мэргэжил, хариуцлага бүхий ажилтнууд.
Эдгээр ажилтнууд шууданг явуулахын өмнө шуудангаар явуулах зүйлүүдийг ширхэгчлэн шалгаж, тэдгээрийн боловсруулалт, дагалдах бичиг баримтын бүрдүүлэлт зөв хийгдсэн эсэх, боодол баглааны байдал, битүүмжлэлт, тамга тэмдэг, лац ломбо бүрэн эсэх, мөн шуудангаар задгай явж байгаа зүйлийн бүрэн бүтэн эсэхийг нарийвчлан үзнэ. Үүний дараа дагалдах бичиг баримтад гарын үсэг зурж, уг шууданг дагалдах бичиг баримтын хамт хүргэгч, солилцогч, жолооч нарт гадуур дагаварт (М-147) гарын үсэг зуруулан хүлээлгэж өгнө. Мѳн шуудангийн зүйлийг графикт хугацаанд нь эвдрэл гэмтэлгүйгээр хамгаалалт сайтай ачиж явуулахыг хариуцах ёстой.
5.1.7       Шууданг хүргэх ба солилцох үүрэг бүхий шуудангийн ажилтанд шуудан холбооны байгууллагын даргын гарын үсэг зурагдаж, тэмдэг дарсан эрхийн үнэмлэх олгоно. Түүнчлэн ѳѳрѳѳ шуудан солилцох үүрэг бүхий салбарын эрхлэгч нар ийм үнэмлэхтэй байвал зохино. Энэхүү үнэмлэх нь эзэмшигчийн гарын үсэг, зурагтай байх бөгөөд түүнийг шуудан солилцох үед шуудангийн дагавар хуудасны хамт солилцогч цаад талын хүмүүст үзүүлэх ёстой. Шуудан хүргэгч (солилцогч)-д шаардагдах тооны сул шуудай, бичиг баримтаа хийх уут, сав зэргийг олгоно. Үүнээс гадна үнэлэгдсэн захидал, бусад үнэт зүйл бүхий шуудангийн илгээмжүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай тохиолдолд шуудан хүргэгч нарт жижиг хайрцаг, цүнх болон хамгаалах хэрэгсэл олгоно. Шуудан хүргэгч (солилцогч) нар нь үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсний дараа шуудан хүргэгч (солилцогч)-ийн үнэмлэх, цүнх, хамгаалах хэрэгслийг дараачийн ажилд гарах хүртлээ хариуцсан салбар нэгжийнхээ удирдлагад хүлээлгэж өгөх буюу ажлын байранд бат бэх саванд хадгална.
5.1.8       Газраар явах шууданг бүхээгтэй автомашинаар тээвэрлэнэ. Хэрэв задгай тэвштэй машинаар шуудан тээвэрлэвэл шуудангийн зүйлийн аюулгүй байдлыг хангасан цоожтой авдар ба чингэлгээр тоноглож, эсвэл шууданг шороо тоос, ус чийгээс хамгаалж чадах бүтээлгээр (брезент) бүтээж, замд гээгдэж хаягдахгүй байхаар даруулж уях хэрэгтэй. Ердийн хөсгөөр шуудан тээвэрлэхдээ шуудангийн бүрэн бүтэн байдлыг хангасан богц, эсвэл тусгайлан тоноглосон тэрэг чарга ашиглана.
5.1.9       Солилцогчоос шуудан хүлээн авахдаа шуудангийн ажилтан даатгалтай, тусгай, улс хоорондын, 100000 төгрөгөөс дээш үнэтэй илгээмжүүдийг нэг бүрчлэн шалгаж, бусад зүйлийг тоо ширхгээр нь баримттай нь тулгаж хүлээн авна. Бас шуудангийн илгээмжийн савлалт битүүмжлэлт зөв хийгдсэн эсэх, бичиг баримтын бүрдүүлэлт, хаяглалт, лац ломбо, боодол уяаны бүрэн бүтэн байдлыг шалгана. Хүлээн авсан зүйлийн тоо ширхгийг зааж гарын үсэг зурна. Мөн шуудан хүлээж авсан цаг хугацааг тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл: "1999 оны 1 сарын 5-ны 16 цагт 32 ширхэг зүйл хүлээн авлаа. Шууданч Тунгалаг" г.м
Лац ломбо, тэмдэг, боодол сав нь гэмтэлтэй шуудангийн илгээмжүүд ба бусад зүйлүүдийг хүлээн авахыг хориглох бөгөөд энэ тухай тэдгээрийн дагаварт тэмдэглэл хийнэ.
5.1.10.     Шууданг хүлээн авснаас хойш түүнийг дараагийн дамжлагад хүлээлгэн өгөх хүртэл эдгээр зүйлүүдийг хүлээн авч, гарын үсэг зурсан шуудангийн ажилтан тэдгээрийг бүрэн бүтэн хадгалах ба шуудангийн графикт маршрутын дагуу цаг хугацаанд нь явуулах хариуцлагыг бүрэн хүлээнэ. Шууданг тээвэрлэж солилцож байхад шуудангийн хүргэгч, солилцогч, тэдгээрийн үйл ажиллагаанд шууд хяналт тавих эрх бүхий ажилтнуудаас бусад хүмүүсийг тэдний ажлын байр, тээврийн хэрэгсэлд оруулахыг хориглоно.
5.1.11.     Орон нутаг ба хотын доторх шуудангийн маршрутаар тоноглож төхөөрөмжилсөн автомашинаар шуудан хүргэхдээ хүргэгч ба жолоочийн үүргийг нэг хүнээр хавсруулан гүйцэтгүүлж болно.
Хоёрдугаар бүлэг. Автомашинаар шуудан тээвэрлэх тухай
5.2.1.     Аймаг, хот, дүүргийн шуудан холбооны байгууллага нь өөрийн харъяа цэг салбаруудад хот хоорондын болон орон нутгийн шууданг өөрийн мэдлийн автомашинаар буюу тусгайлан байгуулсан аж ахуйн гэрээ хэлцлийн үндсэн дээр бусад аж ахуйн нэгж, хувийн автомашинаар тээвэрлэж хүргүүлнэ.
5.2.2.     Аймаг, хот, дүүргийн шуудан холбооны байгууллагууд, шуудан холбооны салбаруудын хооронд шуудан солилцохдоо байгууллага, салбар, нэгж бүрт гадуур дагаврыг (М-147) шаардагдах хувиар бичнэ. Илгээлт, даатгалтай ба улс хоорондын шуудангийн богцнууд, чингэлгүүд, бичиг захидал бүхий хайрцаг ба богцнуудыг дагавар хуудсанд дугаараар нь ширхэгчлэн, сонин сэтгүүлтэй шуудайг тоо ширхгээр нь бичнэ. Шуудан хүргэгч хариуцсан зүйлээ зохих газарт нь гадуур дагаврын (М-147) нэг хувийн хамт хүлээлгэн өгч, харин шуудан хүлээж авсан тухай өөр нэг хувь дээр тэмдэглэл хийлгэж, өөрийн байгууллагад эргүүлэн тушаана.
5.2.3.     Шууданг бусдаар харгалзуулах, эсвэл ил задгай эзэнгүй орхихыг хатуу хориглоно.
5.2.4.     Шуудан хүргэлтийн нэг чиглэлд орших сум, суурин газрын ШХС-ууд хоорондоо шуудан солилцохдоо шуудан явуулах салбарынхаа нэр дээр гадуур дагаврыг (М-147) 3 хувь бичиж, шуудан хүргэгчид түүний 2 хувийг шуудангийн хамт хүлээлгэж өгнө. Шуудан хүргэгч замын дагуу орших ШХС-т шууданг хүлээлгэж өгөхдөө дагаврын нэг хувь дээр гарын үсэг зуруулан авч, нөгөө хувийг уг салбарт баримт болгон үлдээнэ.
5.2.5.     Шуудан хүргэгч (жолооч) нь шуудангийн график, маршрутыг хатуу баримтлах үүрэгтэй бөгөөд үүний тулд хуваариас гадуур зогсолт хийх, маршрут зөрчих, зориулалтын бусад ажил үүрэг гүйцэтгэх, зорчигч тээвэрлэх үүрэг хүлээгээгүй үед гадны хүн тээвэрлэхийг хатуу хориглоно. Мөн шуудан тээвэрлэсэн машин дээр тамхи татахыг хориглоно.
5.2.6.     Орон нутгийн шуудан холбооны болон засаг захиргааны байгууллагаас графикт шууданг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалдуулах, графикт хуваарь, чиглэлийг дур мэдэн өөрчлөхийг хатуу хориглоно. Газраар явах хуваарьт шууданг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар саатуулсан тохиолдолд тэр дор нь тухайн газарт утас, цахилгаанаар мэдэгдэнэ.
5.2.7.     Шуудангийн автомашинд ажил үүргээ гүйцэтгэж явах үед ямар нэг эвдрэл саатал тохиолдвол шуудан хүргэгч (жолооч) нь орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн байгууллагуудын тусламжтайгаар шуудангийн бүрэн бүтэн байдлыг хангах, шууданг цааш нь явуулах талаар арга хэмжээ авахуулах үүрэгтэй. Хэрэв орон нутгийн тусламжаар шуудангийн саатлыг арилгаж чадахгүй бол харъяалах дээд байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
5.2.8.     Шуудан хүргэгч (жолооч) нь анхныхаа гарсан байгууллагад буцаж ирмэгц, гадуур дагаврын дагуу шуудангаа хүлээлгэж өгнө. Шуудан хүлээн авагч нь шуудангийн дагаварт заасан зүйлийг ширхэгчлэн шалган авч, гарын үсэг зурна. Үүнд шуудан хүргэгч (жолооч) заавал биеэр оролцох үүрэгтэй. Шуудан хүлээн авагч нь уг чиглэлийн шуудан холбооны цэгүүдэд хүргэсэн шууданг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн эсэх, мөн ирсэн шуудангийн дагаврууд зөв бичигдсэн эсэхийг шалгаж, дагавар хуудсанд гарын үсэг зурна. Үүнээс гадна уг чиглэлд шуудан хүргэх хөдөлгөөний график (хуваарь) хэрхэн биелэгдсэнийг шалгана.
5.2.9.     Явуулсан шуудангаас ямар нэг зүйл дутагдвал шуудан хүргэгч (жолооч) ба шуудан хүлээн авч байгаа ажилтан нар гадна дагаварт (М-147) чухам ямар төрлийн юу дутагдсан ба түүний дугаарыг тэмдэглэж, гарын үсэг зурж, дутагдсан зүйлийг эрэн сурвалжлах, олох арга хэмжээг өөрсдийн талаас авч, удирдлагадаа яаралтай мэдэгдэнэ.
Гуравдугаар бүлэг. Төмөр замаар шуудан тээвэрлэх тухай
5.3.1.     Төмөр замаар дотоодын шуудан тээвэрлэх үйл ажиллагааг Монгол улсын төмөр замын төв байгууллага ба Монгол улсын шуудангийн суурь сүлжээний ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч шуудан холбооны төв байгууллагын хооронд хийсэн аж ахуйн гэрээ болон энэхүү дүрмийн үндсэн дээр зохион байгуулна.
5.3.2.     Улс хоорондын чиглэлийн шуудангийн вагонтой шуудан солилцохдоо Дэлхийн Шуудан Холбооны конвенци, бусад актууд улс хоорондын шуудан хүлээн авах ба явуулах дүрэм болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
5.3.3.     Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагууд (салбар) төмөр замаар шуудангаа тээвэрлүүлдэг аймаг, хот, дүүргийн шуудан холбооны алба, сум, суурин газрын ШХ-ны салбарууд, шуудангийн вагонтой шуудан солилцоно. Төмөр замын дэргэд шуудан солилцдог салбар, нэгжтэй бол хотын ШХС-ууд шуудангийн вагонтой шуудан солилцохгүй бөгөөд төмөр замын дэргэдэх салбараар дамжуулан шуудангаа өгч, хүлээж авна.
5.3.4.     Төмөр замаар шуудан явуулах шуудан холбооны байгууллага гадна дагаврыг 3 хувь бичиж, нэг хувь дээр шуудан хүргэгч буюу солилцогчоор гарын үсэг зуруулан авч, явуулах шуудангаа үлдсэн 2 хувийн хамт хүлээлгэн өгнө. Битүүмжилсэн ба шуудангийн зүйлүүдийг гадуур дагаварт бичихдээ тэдгээрийн нэр, хаягийн шошгон дээр бичсэн дугаарыг, хэрэв дамжих шуудан бол хаанаас хаана хүрэхийг зааж бичнэ. Хэрэв шууданг богцонд савласан бол түүний доторх зүйлийн шинж байдлыг дагаварт бичнэ. Жишээлбэл: "Улс хоорондын", "Даатгалтай", "Үнэлэгдсэн захидалтай", "Баталгаатай", "Тусгай", "Энгийн", "Хоосон шуудай" гэх.мэт.
5.3.5.     Вагон шуудангаар явуулж байгаа савласан ба задгай шуудангийн зүйлүүдийг шуудангийн гадуур дагаварт дараах дарааллаар бичнэ. Үүнд:
·     Чингэлэг
·     Улс хоорондын, тусгай, даатгалтай шуудангийн богцнууд
·     Бичиг, захидалтай богц, хайрцгууд
·     Тогтмол хэвлэлтэй богц, цаасан боодлууд
·     Зөгийтэй илгээлтүүд
·     100000 төгрөгөөс дээш үнэтэй илгээлтүүд
·     100000 төгрөг хүртэл үнэтэй илгээлтүүд
·     Хоосон шуудайнууд гэх мэт.
Эдгээр зүйлүүдийг бичиж дууссаны дараа дагаварт бичигдсэн шуудангийн зүйлүүдийн тоог гаргаж, үсгээр бичнэ. Гадуур дагаварт шууданг савлаж бэлдсэн ба шууданг явуулах үүрэг хүлээсэн ажилтнууд гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарж батална. Үүнээс гадна дагавар хуудсанд шууданг явуулсан цаг, минут, шууданг солилцох (дагалдах) хүргэгчийн нэр, шуудай (богцны)-ны тоог бичнэ. Гадуур дагавар (147-р маягт)-ын "Шуудангийн илгээмж, зүйлийн нэр" гэсэн хүснэгтэд шуудангийн илгээмж, зүйлийн ширхгийг тоогоор бичнэ.
5.3.6.     Улаанбаатар хотын Төв шуудан, аймаг, хот, дүүргийн шуудан холбооны байгууллага, ажлын хэмжээ ихтэй шуудан холбооны салбарууд шуудан-зорчигч тээврийн вагонтой шуудан солилцох хүмүүсийн тоог галт тэрэгний зогсох хугацаанд шууданг бүрэн солилцож чадахаар тогтооно.
5.3.7.     Шуудан солилцох ажилтнууд галт тэрэг ирэх хуваарьтай хугацаанаас 10-аас доошгүй минутын өмнө шуудангийн вагон зогсох тавцан дээр шууданг хүргэсэн байна. Шуудан солилцолт галт тэрэг зогсох хугацаанд явагдах ёстой. Эхлэлийн ба төгсгөлийн цэгүүдэд шуудан ачих ба буулгах хугацааг холбогдох шуудан холбооны байгууллагын удирдлагууд солилцох шуудангийн хэмжээ, ачиж буулгах, солилцоо хийх нөхцөлийг харгалзан тогтооно. Галт тэрэг хуваарьт хугацаанаасаа хоцорсон ба зогсох хугацаа богиноссон үед шууданг галт тэрэг зогсох хугацаанд амжиж солилцох ёстой. Шууданг бүрэн солилцож дуусаагүйгээс галт тэргийг "зогсоох бариул"-аар зогсоохыг хориглоно.
5.3.8.     Шуудан солилцохоор ирсэн шуудангийн ажилтан биеийн байцаалт, шуудан солилцох бичиг баримтаа гаргаж үзүүлнэ. Эхлээд шуудангийн вагоноос шууданг олгож, дараа нь хүлээн авна. Галт тэрэгний зогсох хугацааг 5 минут ба түүнээс бага хугацаагаар тогтоосон зогсоолуудад шуудан хүлээлгэн өгөхөөр авчирсан ажилтан вагонд нэвтрэхгүйгээр шууданг солилцоно.
5.3.9.     Галт тэрэг цөөн минут зогсдог дундын зогсоолуудад улс хооронд, тусгай, даатгалтай богцнууд, чингэлэг, 100000 төгрөгөөс дээш үнэтэй илгээлтүүдийг солилцоход цаг хугацаа хүрэлцэхгүй бол тоо ширхгээр нь хүлээн авч болно. Галт тэрэг хөдөлсний дараа хүлээн авсан шуудангийн тоог бичиг баримтад бичигдсэн ба хүлээж авбал зохих дүнтэй нэг бүрчлэн тулгаж үзнэ. Шуудангийн ажилтан шууданг солилцохдоо хүлээж авсан шуудангийн хаяг, лац, ломбо, тамга тэмдэг, сав боодол, уяа, оёос, гадна талын бүрэн бүтэн байдлыг шалган үзэх үүрэгтэй . Шуудан бичиг баримтаас зөрөх, түүнийг замд нь будлиулж төөрөгдүүлснийг вагон шуудан хүргэгч нар хариуцна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд шуудангийн вагон хүрч очих эцсийн буудлуудын шуудан холбооны байгууллага, орон нутгийн төмөр замын удирдах газартай зөвшөөрөлцөн шуудангийн бүх зүйлүүдийг нэг бүрчлэн шалгаж, хүлээн авч болно.
5.3.10.     Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагад ирсэн бүх шууданг бүрэн буулгаж солилцох шаардлагатай. Бэлтгэсэн бүх шууданг шуудангийн вагоны агуулахад ачиж, явуулах бололцоогүй тохиолдолд хамгийн эхний ээлжид тусгай шуудан, буухиа ба экспресс шуудан, бичиг захидалтай богц ба хайрцаг, даатгалтай шуудан, агаар-газрын холимог шуудангаар явах агаарын илгээлтүүд, "амьд зөгий", "жимс", "ногоо", гэсэн тэмдэгтэй илгээлтүүд, тогтмол хэвлэлтэй шуудай ба цаасан боодлуудыг солилцох ёстой. Шуудангийн дагаварт ачигдаагүй шууданг жагсаан бичиж, шалтгааныг тодорхой заана. Шуудангийн вагон очих эхний ба төгсгөлийн буудлуудад, мөн шуудангийн вагон залгах буудалд шуудан хүлээж авах, өгөх журам, дарааллыг орон нутгийн төмөр зам, шуудан холбооны байгууллагын хооронд хийсэн гэрээгээр тогтооно.
5.3.11.     Шуудангийн вагонд дамжих илгээлтүүдийг хөдөлгөөний хуваарьтай нь уялдуулан тусад нь хүлээлгэж өгнө. Ингэхдээ холын чиглэлийн шууданг эхний ээлжид хүлээлгэж өгөх ёстой. Шуудангийн вагоныг тэдгээрийн ачааны даац, шууданг хадгалах байр талбайд тохируулан ачна.
5.3.12.     Гадна байдал нь гэмтсэн, үл мэдэгдэх тэмдэгтэй, ломбо нь эвдэрсэн, уяа тууз нь тасарсан, буруу савлаж бэлтгэсэн, жингийн хэмжээ илэрхий дутсан, даатгалтай шуудангийн илгээлтүүд ба зүйлүүдийг шуудангийн вагонд авч, өгч солилцохыг хориглоно, Эдгээр тохиолдолд дагавар ба түүний хувиудад шууданг хүлээн авч, өгсөн ажилтнууд дараах байдлаар тэмдэглэл хийнэ. Жишээлбэл: "Дархан xoтоос Баян-Өлгийд хаягласан 146 дугаар илгээлт лац ломбогүй тул хүлээн авсангүй", "Эрдэнэтээс Төв шууданд явуулсан 316 дугаар даатгалтай богцны тэмдгийн дардас ойлгомжгүй тул хүлээн авсангүй" гэх мэт. Ийм тэмдэглэл хийх бололцоогүй, галт тэрэгний зогсох хязгаарлагдмал хугацаанд жинхэнэ хүлээж авсан зүйлийн тоог бичиж, гарын үсэг зурна. Хэрэв даатгалтай богц, 100000 төгрөгөөс дээш үнэтэй илгээлт хүлээж аваагүй тохиолдолд төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллага холбогдох газруудад яаралтай мэдэгдэнэ. Гадна талаасаа болон доторх зүйл норсон, илгээлтэд акт тогтоож, түүнд илгээлтийн гадна байдал, норсон нөхцөл шалтгааныг зааж бичээд, уг илгээлтийг очих газарт нь явуулах хэрэгтэй. Шуудангийн вагон хүлээж аваагүй, битүүмжлэгдсэн шуудангийн илгээмж, зүйлүүдийн зөрчлийн шалтгааныг тогтоож шаардлагатай арга хэмжээ авахуулахаар шуудан холбооны байгууллагад буцаана. Харин шуудангийн вагоноос хүлээж аваагүй зөрчилтэй шуудангийн илгээлт ба бусад зүйлүүдийг актын дагуу вагон шууданд хүлээлгэн өгсөн шуудангийн анхны байгууллагад дахин битүүмжлэн савлуулахаар буцаана. Актад илгээлтийн гадна байдлыг тодорхой бичнэ. Хүнсний ногоо, жимстэй ба "Болгоомжтой" гэсэн тэмдэгтэй илгээлтүүдээс бусад төрлийн зөрчилтэй илгээлтүүдийг актын нэг хувийн хамт богцонд савлаж, шуудангийн зохих байгууллагад нь тусгай дагавар хуудсаар өгнө. Энэ дагавар хуудсанд "………..хаанаас явуулсан …………дугаарын …….төгрөгийн үнэ бүхий илгээлтийг актын дагуу дахин савлуулахаар буцаав" гэж бичнэ. Буцаагдаж байгаа богцонд үл багтах илгээлтүүд ба шуудангийн зүйлүүд, мөн шинэ жимс хүнсний ногоотой, "Болгоомжтой" гэсэн илгээлтүүдийг дагавар хуудсанд нь "Актаар дахин савлах" гэсэн заалттайгаар ил задгай өгнө. Актын нэг хувийг гадуур дагаварт хавсаргаж явуулна. Шуудангийн вагоны очих эцсийн буудалд шуудан солилцох үеэр илэрсэн эвдрэл гэмтэлтэй шуудангийн илгээмж ба зүйлүүдийг шуудан хүргэгчээс хүлээж авна. Эцсийн буудалд шуудангийн ажилтнуудтай хамтран эдгээр зүйлүүдийг задлахад вагон шуудан хүргэгч нар оролцож, актад гарын үсэг зурна. Шуудангийн вагонд хүлээн авсан илгээмж, бусад зүйлүүдийг гэмтэлтэй ба зөрчилтэй гэдгээр замаас нь буцаахгүй.
5.3.13.     Шуудангийн вагоноос шуудан хүлээлцэх үед илгээмжүүдийн гаднах баглаа боодол, тэмдэг, уяа гэмтвэл тэдгээрийг задлахгүйгээр дахин бэхэлж, энэ тухай гадуур дагаварт болон илгээлтийн хаягийн дагалдах хуудсанд тэмдэглэл хийж, шуудан солилцсон ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулна.
5.3.14.     Шуудан солилцож байх үед төөрч будлиантуулсан шуудангийн илгээмж илэрвэл шуудангийн вагонд хүлээн авахгүй. Энэ тухай шалтгааныг дагавар хуудсанд бичээд, шуудан солилцсон ажилтнууд гарын үсэг зурна.
5.3.15.     Хэрэв шуудан холбооны байгууллагаас шуудан хүлээн авахад дагавар хуудсанд бичигдсэн шуудангийн илгээмжийн тоо ширхэг зөрвөл, вагон шууданч жинхэнэ хүлээн авсан шуудангийн ард гарын үсэг зурна. Энэ тохиолдолД шуудан хүлээлцсэн ажилтнууд дагавар хуудсанд дараах байдлаар тэмдэглэл хийгээд, гарын үсэг зурна. Жишээлбэл: Говьсүмбэрээс дагаварт бичсэн 45 зүйлээс 43 зүйлийг хүлээн авлаа. О.Уранчимэг, Д.Жанцан" гэх мэт. Дагавар болон тэдгээрийн хуулбар хувьд шуудангийн уг илгээмжийг явуулсан ба хүлээн авах газрын нэр ба дугаарыг зааж бичнэ. Шуудангийн дагаварт бичигдээгүй даатгалтай богц, даатгалтай шуудангийн илгээлтүүд, бичиг захидалтай богц, хайрцаг бусад зүйлийг солилцвол шууданг бичиг баримтгүй хүлээлгэн өгсөн вагон шууданчид ба байгууллагад нь утсаар буюу цахилгаанаар шуурхай мэдэгдэнэ.
5.3.16.      Шуудангийн вагонд шууданг бүрэн бус хүлээн авсан *ба галт тэрэгний зогсох богинохон хугацаанд хүлээн авсан шуудангийн бичиг баримтад гарын үсэг зуруулж авч чадаагүй тохиолдолд вагон шуудангийн хүргэгч, солилцогч нар дагаварт бичигдсэнээс шуудангийн ямар илгээмж зүйл дутсаныг тодруулж, зохих шуудан холбооны байгууллагад хүлээн авсан шуудангийн зүйлийн тоо ширхгийг, мөн дутуу байгаа зүйлийн дугаарыг нэг бүрчлэн мэдэгдэх үүрэгтэй. Харин шуудангийн вагоноос шууданг дутуу хүлээн авсан бол жинхэнэ хүлээн авсан зүйлийн тоо ширхгийг дагаварт бичиж, гарын үсэг зуралцана. Шуудан солилцох явцад гарсан зөрчил, саатлуудын тухай цахилгаан мэдээг вагон шууданг анх гаргасан шуудан холбооны байгууллагад явуулах бөгөөд уг цахилгаан мэдээг (факс) шуудангийн дагаварт хавсаргана. Хэрэв утсаар ярьсан бол тухайн дагаварт тэмдэглэл хийнэ.
5.3.17.     Шуудан солилцох хуваарьгүй холбооны байгууллагаас бэлтгэсэн буюу хуваариас гадуур шууданг шуудангийн вагонд саадгүй хүлээн авч, шуудан хүлээн авсан тухай баримт бичигт гарын үсэг зурна.
5.3.18.     Хэрэв шуудан холбооны ажилтан шуудан хүлээн авах ба солилцох эрхийн бичиггүй шуудан солилцохоор ирвэл түүнээс явуулах шууданг бичиг баримтын дагуу хүлээн авч, харин түүнд вагоноос олгох шууданг өгч болохгүй. Шууданг байнга солилцдог, бие биенээ сайтар таних хүмүүст энэ шаардлага үл хамаарна. Шуудан солилцох ажилтан хүрэлцэн ирээгүй тохиолдолд шууданг эзэнгүй үлдээх ба бусдад дамжуулахыг хориглоно. Шуудан вагоны хүргэгч, солилцогч нар уг шууданг өөртөө үлдээж, шуудангаа хүлээж аваагүй цэг салбарыг харьяалах шуудангийн зангилаа байгууллагад нь хүлээлгэн өгөх ба дараачийн эргэлтээр олгох арга хэмжээг авна. Жишээлбэл: Дархан-Уул аймгийн Хонгор сумын ШХС шуудангаа тосч аваагүй бол Дархан хотын шуудан холбооны байгууллагад хүлээлгэн өгөх ба мөн Дархан хотын шууданчид шуудангаа солилцож чадаагүй бол Сэлэнгэ аймгаас буцах замдаа солилцох гэх мэт.
Шуудангийн вагоноос зохих газар нь хүлээн авч чадаагүй шууданг өөр салбар, байгууллагын хүмүүст олгохдоо шууданг хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна. Өөр салбарын шууданг хүлээн авсан шуудангийн ажилтнууд уг шууданд шинээр дагавар хуудас бичиж, хүргэх арга хэмжээ авна.
5.3.19.     Шуудангийн вагонд дагавар хуудасгүй шуудан солилцоход хүрвэл, хэрэв галт тэрэг зогсох хугацаанд дагавар хуудсыг бичиж амжихаар байвал шуудангаар явуулж байгаа зүйл, илгээлтүүдийг нэг бүрчлэн тоо ширхэг дугаараар нь бичнэ. Шуудангийн дагаварт "       ….. -аас ирсэн дагаваргүй шуудан" гэж эхэлж бичнэ. Дагавар хуудсанд шуудан солилцсон хүмүүс дараах байдлаар тэмдэглэл хийж, гарын үсэг зурна. Жишээлбэл "Шуудан солилцогч Ш.Батдорж шууданг өгч, арван нэгэн зүйлийг хүлээж авлаа Г.Цээсүрэн" г.м Шуудангийн дагаврын нэгдүгээр хувийг шуудангийн вагоны хүргэгчид өгч, хоёрдугаар хувийг шуудан солилцогч ажилтанд үлдээнэ. Хэрэв галт тэрэгний зогсох хугацаанд дагавар хуудсыг бичиж амжихгүй бол түүнийг замд бичнэ. Ийм дагавар хуудасны эхэнд шалтгаан тайлбарыг товч бичнэ, Энэхүү дагавар хуудасны нэгдүгээр хувийг дагаваргүй шуудан явуулсан байгууллагын дарга, эрхлэгчийн нэр дээр шуудангаар хүргэж, хоёр дах хувийг шуудан вагоны үндсэн бичиг баримтад үдэж хадгална.
Дөрөвдүгээр бүлэг. Шууданг ачаа тээшээр явуулах тухай
5.4.1.     Захидал бичиг, илгээлт, хэвлэлтэй шууданг зорчигч тээврийн галт тэрэгний тээшний вагон, нийтийн тээврийн автомашин, автобусаар тээвэрлүүлэхээр өгч болно. Шууданг ачаа тээшээр явуулах тухай хүлээн авах шуудангийн байгууллагад эртнээс мэдэгдсэн байх ёстой. Хэрвээ шууданг ачаа тээшээр явуулаагүй буюу эсвэл хуваарийн бус галт тэрэг, автобусаар явуулсан бол хүлээн авах газарт нь утас, цахилгаанаар (факсаар) яаралтай мэдэгдэх үүрэгтэй. Мөн ачаа тээшээр явуулсан шууданг хүлээн аваагүй тохиолдолд уг шууданг явуулсан байгууллагад нь яаралтай мэдэгдвэл зохино.
5.4.2.     3ахидал харилцаатай богц , хайрцгийн хаягийн шошго болон хэвлэлтэй шуудай, богцон дээр авто ба төмөр замын ямар зогсоол, станц дээр шууданг өгөх, очих газрын нэр, хаанаас яваа, тэдгээрийн хүнд, дугаар, дотор нь хийсэн зүйлийн нэрийг зааж бичсэн байна.
5.4.3.     Ачаа тээшээр явуулсан шууданд хүлээлгэн өгөх буудал бүрээр шуудангийн гадуур (147-р маягт ) дагаврыг 3 хувь бичнэ. Шууданг хүлээлцэж, гарын үсэг зурсны дараа нэг хувийг шууданг хүлээлгэн өгсөн шуудан холбооны байгууллагад үлдээж, хоёр хувийг шуудангийн хамт ачаа тээшинд өгнө. Харин ачаа тээшээр яваа шууданг очих газрын шуудан холбооны байгууллагад хүлээлгэн өгөхдөө гадуур дагаврын хоёр хувь дээр хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулан, нэг хувийг түүнд өгч, үлдсэн хувийг ачаа тээшний ажилтанд үлдээнэ. Шууданг ачиж буулгах ажлыг хүлээн авч байгаа авто ба төмөр замын ажилтан хариуцан гүйцэтгэнэ. Тээвэрлэгч байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр бичиг захидал болон хэвлэлтэй богц, боодлыг түүний бичиг баримтыг боловсруулж дууссаны дараа ачаа тээшний вагоноос шуудангийн ажилтанд шууд олгож болно. Шууданг ачаа тээшээр тээвэрлэсний хөлсийг ачаа тээшний хураамжаар шуудан холбооны байгууллага төлнө.
5.4.4.     Ачаа тээшний вагон ба автобуснаас шууданг баримт бичгийн дагуу шалгаж хүлээн авна. Хэрэв баримт бичигт бичигдсэн зүйлийн тоо дутаж, зөрөх ба гадна талын баглаа боодол нь гэмтэл эвдрэлтэй байвал шуудангийн ажилтан, ачаа тээш олгогч хүмүүс оролцон, энэ тухай акт гурван хувь бичиж, гарын үсэг зурна. Хэрэв галт тэрэг зогсох хугацаанд акт үйлдэж амжихгүй бол тээш олгогч нь дутуу өгсөн зүйлийн тоо, мѳн эвдрэл гэмтэл авсан зүйлийн тухай тэмдэглэл хийж, тээшний хүнээр гарын үсэг зуруулна. Энэ тохиолдолд шуудангийн ажилтан нь төмөр замын байгууллагын төлөөлөгчийг оролцуулан 3 хувь акт үйлдэж, нэгдүгээр хувийг өөртөө, 2 дахь хувийг ачаа тээш олгогч буюу төмөр замын байгууллагад, үлдэх хувийг шууданг анх явуулсан шуудан холбооны байгууллагад хяналт шалгалт хийлгэхээр хүргүүлнэ.
Тавдугаар бүлэг. Агаарын тээврээр шууданг явуулах ба солилцох тухай
5.5.1      Агаарын тээврээр шуудан явуулах ба солилцох талаар иргэний агаарын тээврийн болон шуудан холбооны байгууллагын эрх, үүрэг хариуцлагыг ДШХ-ны конвенци, Монгол Улсын агаарын тээврийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, энэхүү дүрмээр зохицуулна.
5.5.2      Агаарын тээврээр шуудан явуулах шуудан холбооны байгууллага нь энгийн, баталгаатай, үнэлэгдсэн захидал, боодлууд, жижиг илгээлтүүд, мөн 100000 төгрөг хүртэл үнэтэй илгээлтүүдийг очих газар бүрээр нь богцлон битүүмжилнэ. Овор хэмжээ ихтэй илгээлтүүд, түүний дотор "Болгоомжтой" гэсэн тэмдэглэл бүхий илгээлтүүдийг богцонд савлахгүйгээр явуулна.
5.5.3      Хуваариар нэгээс илүү газар бууж нисэх агаарын хөлөг онгоцоор задгай явуулж байгаа илгээлтүүд дээр шуудан холбооны байгууллага шилжүүлэн ачих буудлын нэрийг тодорхой заасан тусгай таних тэмдэг (шошго) наана. Агаарын шуудангийн илгээлтийг нэг аяллаас нөгөөд шилжүүлэн ачих буудлуудад шуудан холбооны байгууллага тэдгээрийн шуудангийн хуучин ялгах тэмдгийг (шошгыг) дарж, уг илгээлтийн очих газрын нисэх онгоцны буудлыг заасан ялгах тэмдгийг шинээр наана. Шууд онгоцоор явуулах илгээлтэд ялгах тэмдэг наах шаардлагагүй.
5.5.4      Битүүмжилсэн богцтой явуулах илгээлтийн хаягийн дагалдахыг дотуур дагавар (148б-р маягт)-ын хамт уг илгээлтийг савласан богцонд хамт хийнэ. Харин илгээлтийг задгайгаар явуулбал хаягийн дагалдахыг тусгай дугтуйд хийж, уг илгээлтийг хүлээн авах газарт нь хаяглан явуулна.
5.5.5      Онгоцоор явах шуудангийн богцонд хаягийн пайз буюу шошго бичсэн байна. Энэ пайз нь мод ба фанер дээр наагдсан, эсрэг талд нь лац, тэмдэг дарахад зориулсан ухаас гаргасан байж болно. Энэ пайзан дээр уг богцонд явуулж байгаа шуудангийн илгээмжийн төрлийг (тусгай, улс хоорондын, даатгалтай г.м) тодорхойлж бичихээс гадна явуулж байгаа ба очих газрын нэр, богцны дугаар, хүндийн жинг бичсэн байх шаардлагатай. Мөн пайзанд уг богцы бэлтгэсэн хүн гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарна. Хаягийн пайзнууд нь диагоналиар татсан зураасны өнгөөр ялгагдана. Үүнд:
а) Тусгай ба улс хоорондын, даатгалтай шуудангийн богцонд улаанаар
б) Бичиг захидал бүхий богцны пайзанд цэнхэр өнгийн зураас татна.
 
Хаанаас
Богцны дугаар_____________
Хүндийн жин ______кг _____гр

Өдрийн тэмдэг
 
Савласан _____________
 
5.5.6      Агаараар явуулах шуудангийн богцны хүнд 31;5кг-аас хэтрэхгүй байх ба харин доод хэмжээг хязгаарлахгүй.
5.5.7      Шуудан холбооны байгууллагууд нисэх онгоц буух эцсийн ба дундын буудлуудад явуулах агаарын шууданд тус тусад нь гадуур дагаврыг 4 хувь бичнэ.
5.5.8      Явуулахаар бэлтгэсэн шууданг, дотор нь шуудангийн дагавар, баримт бичиг хийсэн дугтуйны хамт шуудан холбооны байгууллагаас шууданг хүлээн авах эрх бүхий агаарын тээврийн байгууллагын ажилтанд хүлээлгэн өгнө. Шууданг хүлээн авсан тухай бичиг баримтад хүлээн авсан зүйлийн тоог (үсгээр), цаг хугацаа, хүний нэр албан тушаалыг бичсэн байна. Шуудан хүлээлцсэн тухай дагаврын хувиуд дээр гарын үсэг зурж, түүнийгээ аль болохоор иргэний агаарын тээврийн байгууллагын буюу ажилтны хувийн тэмдгээр баталгаажуулах хэрэгтэй. Иргэний агаарын тээврийн байгууллагын ажилтны гарын үсэгтэй дагаврын нэг хувь шууданд үлдэж, харин шууданг явуулсан тухай агаарын тээврийн байгууллагын тэмдэглэлтэй хувь нь явуулагчийн нисэх буудалд үлдэнэ.
5.5.9      "Тусгай", "Улс хоорондын" болон "Даатгалтай" шуудангийн богцнууд, мөн 100000 төгрөгөөс дээш үнэтэй ба "Болгоомжтой" гэсэн таних тэмдэглэлтэй илгээлтүүдийг нисэх онгоцны буудлын ажилтанд буюу нисэх онгоцны багийн гишүүнд бусад энгийн шуудангаас тусад нь үзүүлж, дагаврын дагуу нэрээр нь хүлээлцэнэ. Харин бусад шуудангийн уяа, лац ломбоны бүрэн бүтэн байдал, баглаа боодол хэвийн байгаа эсэхийг шалган, тоо ширхгээр нь солилцоно. Шуудангийн ажилтнаас хүлээн авсан шууданг нисэх буудлын хүч хэрэгслэлээр ачна. Зөвхөн онгоц буух талбай бүхий орон нутгийн агаарын нислэгийн шугамд буюу шуудан, ачаа агуулах байргүй нисэх буудлуудад шууданг онгоцонд хүргэх, онгоцноос авах ажлыг шуудан холбооны байгууллагын хүчээр нисэхийн зөвшөөрлөөр гүйцэтгэж болно. Шуудангийн ажилтан, нисэх онгоцны шуудан хариуцах хүнд (2 дугаар нисэгчид) гадуур дагаврын хоёр хувийг болон бусад бичиг баримттай дугтуйг шуудангийн хамт хүлээлгэн өгөхдөө дагаврын 3 дахь хувь дээр гарын үсэг зуруулан авч үлдэнэ.
5.5.10              Нисэх буудлын дэвсгэр дотор оршдог шуудан холбооны байгууллагаас шууданг зөөх, түүнийг нисэх онгоцонд ачих, нисэх онгоцноос буулгах, шуудан холбооны байгууллагад хүргэх ажлыг нисэх буудлын хүч, хэрэгслэлээр гүйцэтгэнэ. Дэргэдээ шуудан холбооны байгууллагагүй нисэх буудлуудад шууданг агаарын хөлөгт ачих, буулгах үүргийг нисэх буудлын хүч хэрэгслэлээр гүйцэтгэх бөгөөд харин шууданг нисэх буудалд хүргэж өгөх ба авах ажлыг шуудан холбооны байгууллага хариуцна. Нисэх буудалд шуудангийн байгууллагагүй бол шуудангийн ажилтанд шууданг нисэх буудлын ачаа тээшний агуулахаас олгоно. Шуудан холбооны байгууллага нь нисэх буудалд өөрийн бие төлөөлөгчийг тогтоосон хугацаанд шууданг өгөх, хүлээн авахаар бэлэн байлгах үүрэгтэй.
5.5.11              Агаарын тээврийн байгууллагаас (нисэх багийн гишүүнээс) шууданг хүлээн аваад, шуудангийн ажилтан дараах зүйлүүдийг шалгах үүрэгтэй.Үүнд:
-            Тухайн аяллын буух буудал бүрээс ирсэн гадуур дагавар, бусад жагсаалтыг шалгах.
-            Тусгай, улс хоорондын, даатгалтай шуудангийн богцнууд, 100000 төгрөгөөс дээш үнэтэй ба "Болгоомжтой" гэсэн илгээлтүүдийг нэг бүрчлэн, бусад шуудангийн зүйлүүдийг гадуур дагаврын дагуу тоо ширхгээр нь хүлээн авна. Гэхдээ тэдгээрийн баглаа боодол, лац, ломбо, тэмдэг, цаасан туузын бүрэн бүтэн байдлыг шалгана. Шууданг хүлээн авч дуусаад, шуудангийн ажилтан хүлээж авсан зүйлийнхээ тоог үсгээр бичиж, гадуур дагавар хуудсанд гарын үсэг зурна. Хэрэв шууданг холбооны байгууллагад хүлээлцсэн бол гарын үсгээс гадна өдрийн тэмдгээр баталгаажуулна.
5.5.12.     Эвдэрч гэмтсэн шуудан хүлээн авах, дагаварт бичигдсэн шуудангийн илгээмж хүлээн аваагүй, мөн тусгай, улс хоорондын, даатгалтай шуудангийн богц, 100000 төгрөгөөс дээш үнэтэй ба "Болгоомжтой" гэсэн тэмдэглэлтэй илгээлтүүд солигдсон болон бичиг баримтгүй буюу шуудангүй бичиг баримт хүлээн авсан тохиолдлуудад агаарын хөлгийн аяллын эцсийн ба дундын буудлуудад байгууллага хоорондын актыг 4 хувь үйлдэж, 2 хувийг иргэний агаарын байгууллагад, 2 хувийг шуудан холбооны байгууллагад тус тус өгнө. Актын бүх хувь адил хүчинтэй байна. Актад агаарын шугамаар шуудан тээвэрлэх дүрэм зөрчсөн шалтгааныг шалгалтын явцад зөв тогтоож, үнэн зөв дүгнэлт хийхэд шаардлагатай баримт мэдээллийг тусгаж өгөх ёстой. Актад байгууллагын ажилтнууд гарын үсэг зурж, шуудангийн болон нисэх буудлын тэмдгээр баталгаажуулна. Хэрэв шууданг хүлээн авсан тухай гарын үсэг зурсны дараа илгээлт, бичиг захидал ба хэвлэлтэй богц солигдсон нь илэрвэл, шуудангийн ажилтан акт үйлдэж, гарын үсэг зурна. Шуудангийн байгууллагын шалгалтын явцад агаарын тээврийн байгууллагын буруу тогтоогдвол энэ тухай хоёр байгууллагын акт гаргана. Ямар ч тохиолдолд нисэх онгоцоор шуудангаа явуулсан шуудан холбооны байгууллагад шуудангийн зүйл ирээгүй ба солигдсон тухай утсаар буюу цахилгаанаар (факсаар) урьдчилан мэдэгдэнэ.
5.5.13.     Шуудангийн богцны баглаа боодол, уяа, лац ломбо, тэмдэг, цаасан тууз гэмтсэн тохиолдолд шуудангийн зүйлүүдийг жигнэж, тэдгээрийн бодит байгаа жинг дагалдах хуудас, шошго, бусад баримт бичгүүдэд заасантай тулгаж үзнэ. Шуудангийн доторх зүйлийг шалгахын тулд илгээмжүүдийг агаарын тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан задалж, 2 байгууллагын хамтарсан акт үйлдэнэ.
5.5.14.     Агаарын хөлгийн бүхээгээс буюу нисэх багаас шууданг хүлээн авдаг орон нутгийн агаарын шугамаар тээвэрлэсэн шуудан дээр гарсан зөрчлүүдийг энэхүү дүрэмд заасныг баримтлан шийдвэрлэнэ.
5.5.15.     Агаарын тээврийн байгууллагын буруугаар очих газраа хүргэгдээгүй шууданг үнэ төлбөргүйгээр очих газарт нь явах эхний онгоцоор бусад шуудангаас тусгай бичиг баримттайгаар явуулна. Дагаварт шуудангийн ажилтан "Буцааж авчирсан. Үнэгүй хүргэнэ." гэж бичнэ. Хэрвээ ойрын хугацаанд агаарын хөлөг аялах хуваарьгүй бол шуудан тээвэрлэхэд зөрчил гаргасан агаарын тээврийн газар шуудан холбооны байгууллагатай тохиролцон, төмөр зам, автомашин зэрэг тээврийн бусад хэрэгслэлээр зардлыг нь хариуцан хүргүүлнэ.
5.5.16.     Дагалдах бичиг баримтгүй шуудан хүлээн авсан тохиолдолд шуудангийн ажилтан агаарын тээврийн байгууллагын төлөөлөгчтэй хамтран, актыг 4 хувь үйлдэж, шууданд 3 хувь дагавар хуудас бичнэ. Энэ дагаварт "Шууданг бичиг баримтгүй хүлээн авсан, акт тогтоогдсон" гэж бичнэ. Акт ба дагаврын нэг хувь шууданг хүлээн авсан шуудан холбооны байгууллагад, шуудангийн ажилтны гарын үсэгтэй дагаврын болон актын нэг хувийг агаарын тээврийн газрын төлөөлөгч буюу нисэх багийн гишүүнд, дагаврын 3 дугаар хувь, актын нэг хувийг шууданг явуулсан шуудан холбооны салбар нэгжид тус тус өгнө. Тусгай, улс хоорондын, даатгалтай шуудан, мөн 100000 төгрөгөөс дээш үнэтэй ба "Болгоомжтой" гэсэн тэмдэгтэй илгээлтүүдийг дагавар бичиг баримтгүй хүлээн авбал актыг нэг хувь илүү үйлдэж, нэг хувийг торгууль хүлээлгэхэд зориулан улсын байцаагчид шилжүүлнэ.
 
Агаарын тээврийн байгууллагын төлөөлөгчтэй хамтран тогтоох актын загвар
 
Үүнээс гадна агаарын хөлөг онгоцонд бичиг баримтгүй шуудан ачсан шуудан холбооны цэг салбарт энэ тухай утсаар буюу цахилгаанаар (факсаар) урьдчилан мэдэгдэх ёстой.
5.5.17       Хэрэв ямар нэг шалтгаанаар хуваарьтай аяллын нисэх онгоцоор шууданг явуулаагүй бол түүний буух болон шуудан явуулаагүй бүх буудлуудад яаралтай мэдэгдэнэ. Мөн шууданг аяллын бус (хуваарийн бус) нисэх онгоцоор явуулбал, энэ тухай шуудан очих буудлуудад утсаар буюу факсаар мэдэгдэнэ.
5.5.18       Агаарын тухайн шугамд нисэх онгоцны нислэгийг хаах, аяллыг өөрчлөх, буюу удаан хугацаагаар нисэх онгоцны нислэгийг хойшлуулах, шууданг ойрын хугацаанд агаараар явуулах боломжгүй болсон үед нисэх буудлын дэргэдэх шуудан холбооны байгууллагад шууданг ТЭЭВриЙН бусад хэрэгслэлээр явуулахаар хүлээлгэн өгнө. Энэ тухай агаарын тээврийн ба шуудан холбооны байгууллагын ажилтнуудын гарын үсэг зурсан актыг 4 хувь үйлдэнэ. Актын нэг хувийг шууданг анхлан явуулсан шуудан холбооны байгууллагад иргэний агаарын тээврийн байгууллагатай ачиж явуулсан шуудангийн тооцоо хийлгэхээр 2 ба 3 дугаар хувийг иргэний агаарын тээврийн байгууллагад, харин 4 дүгээр хувийг акт тогтоосон шуудан холбооны байгууллагад үлдээнэ. Шууданг буцааж авсан тухай шууданг анх явуулсан байгууллагад нь мэдэгдэнэ.
5.5.19       Агаарын тээврээр шууданг явуулах ба солилцохдоо холбогдсон, энэхүү дүрэмд тусгагдаагүй асуудлуудыг "Агаарын шугамаар шуудан тээвэрлэх дүрэм", иргэний агаарын тээврийн ба шуудан холбооны байгууллагуудын хооронд хийсэн аж ахуйн гэрээгээр зохицуулна.
ЗУРГААДУГААР ХЭСЭГ
ШУУДАН ХҮЛЭЭН АВЧ, БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ
Нэгдүгээр бүлэг. Шуудан хүлээн авах ба шалгах үндсэн журам
6.1.1.     Шуудан холбооны байгууллагад хүргэж ирсэн шууданг түүнийг дагалдан авч очсон хүргэгчээс шууданг хүлээн авах ба явуулах үүргийг албан ёсоор хүлээсэн ажилтнууд хүлээн авна. Шуудан хүлээн авсан ажилтнууд дараах үүргүүдийг хүлээнэ. Үүнд:
а) "Тусгай", "Улс хоорондын", даатгалтай шуудангийн богц, чингэлэг, 100000 төгрөгөөс дээш үнэтэй илгээлтүүдийг дагавартай нь нэг бүрчлэн тулгаж шалгана. Бусад шууданг дараа нь нэг бүрчлэн шалгаж тооцохоор тоо ширхгээр нь хүлээн авна.
б) Хүргэгдэж ирсэн шуудангийн илгээмжүүд ба баглаа боодолтой зүйлүүдийн гаднах байдал ба боодол, лац, ломбо, уяа, тэмдгийн бүрэн бүтэн байдал, зөв савлагдсан эсэх, зөв чиглэлээр явуулсан эсэхийг шалгах хэрэгтэй.
в) Даатгалтай шуудангийн зүйлүүд, үнэлэгдсэн захидал, боодол, илгээлтийн гаднах байдлаас нь харгалзан, шаардлагатай гэж үзвэл жигнэж үзэх ёстой. Үүний дараа гадуур дагаварт уг шууданг хүлээн авч шалгахад оролцсон ажилтнууд шууданг хүлээн авсан цаг хугацаа, шуудангийн тоог тэмдэглэн бичиж, гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарна.
6.1.2.     Шуудангийн тухайн байгууллагад ирсэн даатгалтай, улс хоорондын шуудангийн богц, чингэлгүүдийг задлахад заавал хоёроос доошгүй ажилтан оролцоно. Нэг орон тоотой ШХС-т энэ заалт хамаарахгүй. Шуудангийн богцны доторх зүйлсийг дотуур дагаврын (М-148) дагуу шалгаж үзсэний дараа илгээмжүүдийн гаднах байдал ,ба жинг шалгаж, битүүмжилсэн богц, савыг задалсан хүмүүс дагавар дээр гарын үсэг зурна. Богцны доторх зүйлийг гаргасны дараа түүний дотор шуудангийн илгээмжүүдийг үлдээхгүйн тулд нарийн шалгах хэрэгтэй. Мөн шуудан задалсан газрыг дахин шалгах хэрэгтэй. Тусгай ба агаарын шуудантай богцнуудыг эхний ээлжид задалж, түүний дотор байсан шуудангийн илгээмжүүдийг дараагийн шатны боловсруулалтад яаралтай шилжүүлнэ. Шуудайг задлахдаа боолтын олсны зөвхөн нэг тойргийг хайчилна. Ломбо, тэмдэгт хүрч болохгүй. Гаднах лацыг хөндөхөөс болгоомжлох хэрэгтэй. Мөн боодлыг нугалаасаар нь огтлох буюу хайчлахыг хориглоно. Тусгай түгжих тоноглолоор боосон богцыг задлахдаа үсэг тэмдэг, түгжих тоноглолыг бүрэн бүтэн үлдэхээр тооцож нээнэ. Дамжих ба төөрч ирсэн битүүмжлэгдсэн шуудангийн зүйлийг үл задална.
6.1.3.     Шалгасны дараа дамжих ба орох шууданг дараачийн боловсруулалт хийх ажлын байранд холбогдох бичиг баримтад (шуудан хүлээн авсан гадуур дагавар М-147) гарын үсэг зуруулан шилжүүлнэ. Орон нутгийн нөхцөл байдал, боловсруулах үнэлэгдсэн захидал, боодол, бичиг баримт бүхий шуудай ба хайрцаг, богц, боодлын тоо ширхгээс хамааран, тухайн байгууллага дотор нэг бүрчлэн бичсэн дотуур дагавраар (М-148аб) шууданг солилцож болно.
6.1.4.     Шуудан хүргэгчээс баглаа боодол нь их хэмжээгээр урагдаж, эвдэрсэн, үл ойлгогдох лац тэмдэгтэй, жин нь дутуу буюу буруу савлагдсан, холбогдох акт баримт бичигдээгүй зэрэг доторх зүйлийг нь авсан байж болзошгүй илгээлтийг хүлээн авахыг хориглоно. Харин заавал жигнэж үзэх хэрэгтэй.Дагавар хуудсанд (М-147) шууданг хүлээлгэн өгсөн ба хүлээн авсан ажилтнууд гарын үсэг зурцгаан, дараах утгатай тэмдэглэл хийнэ. Үүнд: "Архангай аймгаас Сэлэнгэ аймагт 1998 оны 3-р сарын 24-нд гарсан 339 дугаартай илгээлтийн боодлын уяа тасарч, жин зөрсөн тул хүлээн аваагүй. Хүндийн жин нь 5кг 300 гр болно." Ийм тэмдэглэлийг уг илгээлтийн хаягийн дагалдах дээр хийнэ. Энэхүү тэмдэглэлийг уг илгээлтийг хүлээн аваагүй шуудан холбооны байгууллагын өдрийн тэмдгийн дардсаар баталгаажуулна. Уг илгээлтийг анхны хүлээн авсан шуудан холбооны байгууллагад буцаана.
6.1.5.     Шууданг хүлээн авч шалгах явцад шуудангаар явах зүйлүүдийг хүлээн авах, боловсруулах, дамжуулах дүрэм, журмыг зөрчсөн явдал илэрвэл акт буюу мэдэгдэл бичиж, уг зөрчил дутагдал гаргасан байгууллагад явуулна.
6.1.6.     Мэдэгдлийг дараах тохиолдлуудад бичнэ:
а) Шуудангийн илгээмжүүдийг будлиантуулж төөрүүлэх, тэрчлэн шууданг дамжуулах, хяналтын хугацааг ноцтой зөрчсөн байвал.
б) Дамжих ба хүлээн авах шуудангийн байгууллагуудад баримт бичигт бичигдээгүй бүртгэгдсэн шуудангийн илгээмжүүд, тусгай, улс хоорондын, даатгалтай шуудангийн зүйлүүд, бичиг захидал бүхий богц (хайрцаг), чингэлэгт болон шуудангийн сав шуудайтай богцнуудыг хүлээн авбал
в) Шуудангийн бүртгэгдсэн илгээмжүүдийн дагавар, дагалдахад өдөр тэмдгийн дардасгүй, гарын үсэггүй буюу засагдсан, ба энэ тухай залруулга хийгдээгүй байвал.
г) Шуудангаар явуулсан илгээмжүүдийн гардуулалтын мэдэгдэх хуудас нь буруу бичигдсэн байвал.
д) Шуудангаар явуулах энгийн ба баталгаатай илгээмжүүдээс хураах хураамжийг буруу авсан байвал.
е) Шуудангаар явуулсан мөнгөн гуйвуулгын дугаар нь дагаварт бичигдсэнээс зөрөх ба мөн дагаварт бичигдээгүй мөнгөн гуйвуулга ирвэл:
Эдгээрээс гадна мэдэгдэх хуудсыг шуудан холбооны дүрэм, бусад заавар, журмыг ноцтой бус байдлаар зөрчсөн буюу ямар нэг материаллаг хариуцлага үл хүлээх зөрчилд бичнэ .
6.1.7.     Мэдэгдэл хуудсанд хүлээн авсан илгээмж, шуудангийн эд зүйл, дагалдах бичиг баримтын өгөгдлүүдийг бичнэ; Шуудангийн илгээмжийг хүлээн авсан газар, cap, өдөр, дугаар, хаанаас, ямар бичиг баримтаар ирсэн болох дараа нь шалгалтын явцад илрүүлсэн бүх зөрчил дутагдлыг тоочиж бичнэ.
 
Мэдэгдлийн загвар
 
Мэдэгдэлд зөрчилтэй зүйлүүдийн хаягийн шошгыг хавсаргана. Хэрэв төөрүүлж, будлиантуулсан байвал шошгын ар талд очих газрын нэрийг зааж, түүнийг хааш нь зөв явуулж болохыг бичнэ. Харин саатуулсан тохиолдолд анх өгсөн ба ирсэн хугацааг бичнэ. Эдгээрийг шалгасан хүний гарын үсэг, өдрийн тэмдгийн дардсаар баталгаажуулна. Мэдэгдэлд хүргүүлсэн шошго ба бусад нотлох эд мөрийн баримтын тоог бичнэ.
6.1.8.     Мэдэгдэл хуудсыг 2 хувь бичнэ. Энэхүү мэдэгдлийн 1 дүгээр хувийг шуудангийн дүрэм, журам, зааврыг зөрчсөн шуудан холбооны салбар нэгжийг харъяалах төв байгууллагын даргын нэр дээр дугтуйлан хүргэж, харин 2 дугаар хувийг орох дагаварт хавсаргана. Харин шуудангийн илгээмжүүдийг төөрүүлж будлиантуулсан бол мэдэгдлийг нэг хувь бичнэ.
6.1.9.     Дамжих ба хүлээн авах шуудан холбооны байгууллагад ямар ч бичиг баримтгүйгээр хүлээн авсан битүүмжилсэн зүйлс ба шуудангийн илгээмжүүдийг явуулсан бичиг баримтад дараах үлгэрчилсэн байдлаар тэмдэглэл хийнэ: "Дорноговь аймагт 1999-02-13-нд явуулсан 679 дугаарын боодлыг бичиг баримтгүйгээр хүлээн авав." эсвэл "Сүхбаатар аймагт 1999 оны 7 дугаар сарын 26-нд өгсөн 3080 дугаарын 180000 төгрөгийн үнэ зарласан илгээлтийг бичиг баримтгүйгээр хүлээн авав." Энэхүү тэмдэглэлийг шууданг хүлээн авч шалгасан ажилтан гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарж батална.
6.1.10.     Мэдэгдэх хуудас хүлээн авсан шуудан холбооны байгууллага нь түүнийг бүртгэн авч, уг дутагдал гарсан шалтгаан ба буруутай жинхэнэ эзнийг тогтоож, гологдолд тооцон, цаашид дахин ийм дутагдал гаргахгүй байх талаар зохих шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй.
6.1.11.     Актыг дараах тохиолдлуудад тавина. Үүнд:
а) Битүүмжлэгдсэн зүйл ба шуудангийн илгээмжийн дагаварт бичигдсэн зүйлийг хүлээн аваагүй буюу бичигдсэн зүйлийн оронд дагаварт заагдаагүй өөр илгээмжийг хүлээн авсан бол.
б) Битүүмжлэгдсэн зүйлд дагавар бичиг байхгүй байвал.
в) Баталгаатай боодол, битүүмжлэгдсэн зүйл ба багц боодол доторх зүйлээс дутвал.
г) Илгээлт, үнэлэгдсэн захидал, боодол, улс хоорондын богцны жин зөрөх, мөн илгээлтийн дугаар шошго байхгүй, эсвэл түүн дээрх жингийн хэмжээг илгээлтийн хаягийн дагалдах дээр бичээгүй эсвэл засварласан байвал.
д) Битүүмжлэгдсэн дамжих зүйлүүд, мөн дамжих ба орох илгээлтүүд, үнэлэгдсэн захидал ба үнэлэгдсэн боодлыг задалсан ба дахин савласан бол.
е) Даатгагдсан шуудангийн илгээлтүүд гэмтэлтэй байвал.
ж) Шуудангийн богцонд байвал зохих (дагаварт бичигдсэн) сонин, сэтгүүлээс дутвал.
з) Шуудангийн дагаварт бичигдсэн мөнгөн гуйвуулга ирээгүй бол.
6.1.12       Акт тогтоосон газар, cap, өдөр, цаг хугацааг актад эхлээд бичвэл зохино. Актад шуудангаар явуулах зүйлийг ямар байгууллагаас (шуудангийн вагон, онгоц) ямар бичиг баримтаар, ямар байдалтай хүлээн авсан болох, түүний төрөл, дугаар, үнэлгээний ба нөхөн төлбөрийн дүн, хүлээж авсан ба очих шуудан холбооны байгууллагын нэр, хүндийн жин, хүлээлгэн өгсөн cap, өдөр, цаг, мөн явуулагч ба хүлээн авагчийн хаяг зэргийг тодорхой бичнэ. Дараа нь асуудлын бодит үнэнийг тодорхой бичиж, актыг хэдэн хувь бичиж, хаашаа явуулсан болохыг зааж бичнэ. Актад шалгалт хийсэн ба шууданг ялган боловсруулах, шалгах ажиллагаанд оролцсон ажилтнууд гарын үсэг зуран, өдрийн тэмдгийн дардсаар баталгаажуулна.
6.1.13       Актуудыг баталгаатай албаны бичиг захидал, боодлоор актын дугаараар дугаарлан явуулна. Актын нэг хувийг шуудангийн илгээмжтэй хамт явуулж, нөгөө хувийг дүрэм зааврыг зөрчсөн шуудангийн алба, салбар, нэгж, ажилтныг харъяалах шуудан холбооны байгууллагын даргын нэр дээр эхний шуудангаар хүргүүлнэ. Гуравдугаар хувийг акт тогтоосон байгууллагын бичиг баримтад хавсаргана. Актыг дэс дугаараар нь бүртгэнэ. Даатгалтай шуудангийн богц ба чингэлэгт явуулсан шуудангийн илгээмжүүдийг хулгайлсан, ба алдаж үрэгдүүлсэн үед актад тэдгээрийн гадаад байдлыг тодорхой зааж, эд мөрийн баримтуудыг( ломбо, хаягийн шошго, тамга тэмдэгтэй пайз зэрэг) хавсаргана.
6.1.14       Шуудан холбооны үйлдвэрлэлийн цех, салбар, (нэгжүүдэд) тогтоосон актуудыг харъяалах дээд шатны байгууллагын холбогдох хэлтэс, тасаг, ажилтанд яаралтай хүргүүлж, тогтсон журмын дагуу актыг бүртгэн, гологдол зөрчил гаргасан шуудан холбооны байгууллагад дараачийн ажлын өдрөөс хэтрүүлэхгүйгээр явуулах боломжийг бүрдүүлнэ. Шуудангийн илгээмж алдагдсан ба доторх зүйл нь дутууг тогтоосон актын мөрөөр шуудан холбооны төв ба зангилаа байгууллагууд захиргааныхаа талаас шалгалт хийж, шалтгааныг тогтоон хохирол барагдуулах арга хэмжээ авна.
6.1.15       Шуудангийн илгээмжүүдийн бичиг баримтыг буруу бүрдүүлсэн буюу гэмтэлтэй зүйлүүдийг хүлээн авсан, мөн бичиг баримтад бичигдсэн зүйлүүдийг дутуу хүлээн авсан гэх зэргээр шуудангийн дагалдах бичиг баримтад акт тогтоосон тухай тэмдэглэл хийнэ. Актын хуулбарыг бичиг баримтад хавсаргана.
6.1.16       Дагаварт бичигдсэн зүйлийн оронд ирсэн илгээлт дээр хаягийн дагалдах хуудсыг орлох хувийг (маягт) шинээр бичиж, үүгээр илгээлтийг очих газарт нь. явуулна. Энэхүү маягтад ирсэн илгээлтийн тухай, мөн Шошгод бичигдсэн бүх өгөгдлийг бичнэ. Хаягийн дагалдах маягтад түүнийг бүрдүүлж бичсэн ажилтан гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарж батална. Илгээлтгүй хүлээн авсан хаягийн дагалдахыг, түүнийг хүлээлгэн өгсөн шуудан холбооны байгууллагад актын хамт явуулна. Хаягийн дагалдахтай акт хүлээн авсан шуудан холбооны байгууллага нь хүргэгдээгүй илгээлтийг хайж олох талаар яаралтай арга хэмжээ авбал зохино.
6.1.17       Үйлдвэрлэлийн гологдол гаргасан төвийн болон аймаг дүүргийн шуудан холбооны байгууллагын дарга, ШХ-ны салбар, нэгжийн эрхлэгч, ажилтнууд акт хүлээн авмагц тэр өдөр нь тэдгээрийг байгууллага дээрээ бүртгэн авах үүрэгтэй. Шуудангийн солилцоо, ажлын хэмжээ ихтэй байгууллагуудад ирж байгаа актуудыг тусгай дэвтэр гарган бүртгэнэ.
 
д/д
Ирсэн cap өдөр
Хэн тогтоосон болох, актын дугаар ба cap өдөр
Товч утга
Ямар салбар нэгж, хэсэг, цехэд акт тавигдсан болох
Шалгаж хянасны үр дүн
Гологдолд тооцсон тухай тэмдэглэл
1
2
3
4
5
6
7
 
Ирсэн актуудыг бүртгэх маягтын загвар
Харин цөөн тооны солилцоотой байгууллагад "Ирсэн бичиг бүртгэх дэвтэр"-т бүртгэж болно. өөрсдийн тавьсан актыг ч мөн адил бүртгэж, акт болгоны мөрөөр шалгалт хийх үүрэгтэй. Захиргааны хяналт шалгалт хийх шаардлагагүй актад ажлын 2 өдрийн дотор, хэрэв захиргаанаас хяналт шалгалт явуулах шаардлагатай актад ажлын 7 хоногийн дотор багтаан хариу өгөх ёстой. Актыг хариу өгөхгүйгээр буцаахыг хориглоно. Хэрвээ шалгалтын ажил нь шуудангийн вагоны хүргэгчтэй хамааралтай бол захиргааны хяналт шалгалтын хугацаа, мөн хуулийн (мөрдөн байцаах газар) байгууллагад шилжүүлэх хугацааг акт хүлээн авснаас хойш вагон хүргэгчийн замд байсан хоногоор уртасгана.
6.1.18.     Шуудангийн илгээмжийг хулгайлсан, идэж ашигласан тохиолдлыг илрүүлсэн үед захиргааны хянан шалгасан материалуудыг актын хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор мөрдөн байцаах ба шүүхийн байгууллагад шилжүүлнэ. Акт бүрийн мөрөөр шалгасан ба авсан арга хэмжээний үр дүнг анх акт тогтоосон шуудан холбооны байгууллагад мэдэгдэнэ. Актуудын бүртгэлд cap бүр дүн шинжилгээ хийж, тэдгээрийн биелэлт ба хариу өгөлтийг шалгаж байна
Хоёрдугаар бүлэг. Шуудангийн илгээмжүүдийг задлах журам
6.2.1.    Шуудангаар явуулж байгаа ба дамжиж байгаа зүйлсийн хаяг нь арилсан, шошго нь тасарсан зэргээр шаардлагатай өгөгдлүүд нь алга болсон буюу боодол, уяа, тамга тэмдэг, цаасан тууз, лац, ломбо нь гэмтсэн, хүндийн жин нь зөрсөн зэргээр доторх зүйл нь бүрэн бүтэн байгаа эсэхэд эргэлзэхээр байвал, мөн гадна байдлаараа гэмтсэн, дотор нь хийсэн зүйл нь муудсан, мөн дотор нь шуудангаар явуулахыг хориглосон зүйл хийсэн байж болзошгүй тохиолдлуудад шуудан холбооны байгууллагын (тасаг, салбар, алба) удирдлагын шийдвэрээр буюу хаягт эзний шаардлага, хүсэлтээр шуудангийн илгээмжүүдийг задална. Хүлээн авагчийн шаардлагаар бүрэн бүтэн байдалд байгаа, оногдуулсан төлбөртэй шуудангийн илгээмжийг зөвхөн уг төлбөрийг төлсний дараа задална.
6.2.2.    Шуудангийн илгээмжүүдийг задлахад шуудан холбооны байгууллагын дарга буюу түүний орлогчид, эсвэл байцаагч, мэргэжилтэн нар, үйлдвэрийн нэгж, хэсэг салбарт бол хэсэг, салбарын дарга, эрхлэгчид, тэдгээрийн орлогчид байлцана. Шуудангийн илгээлтийн гаднах сав баглаа, ломбо, тамга тэмдэг, уяа, оёос нь эд мөрийн баримт болон хадгалагдахуйцаар задалж шалгах ёстой.
6.2.3.    Шуудангаар явуулж байгаа зүйлийн боолт, лац, битүүмжлэлт, уяа нь солилцох, боловсруулах, ачих явцад эвдэрвэл, шуудангийн илгээмжүүдийг заавал задалж шалгах, шаардлагагүй. Харин тухайн шуудан холбооны байгууллага нь заавал дахин жигнэж, анхны жинтэй нь тулгаж, өөрсдийн даатгалын тэмдгийг дарж, түүний дагаварт тэмдэг дарсан тухай тэмдэглэл хийнэ. Энэ тэмдэглэл нь байгууллагын хэсэг, салбар нэгжийн даргын гарын үсэг ба өдрийн тэмдгээр баталгаажсан байвал зохино.
6.2.4.    Шуудангийн илгээмжийг задалсан тухай акт үйлдэхдээ тэдгээрийн гадна байдлыг тодорхой дурдаж, задалж шалгахаас өмнө хүндийн жинг тогтоож, доторх зүйлийг шалгах явцад илэрсэн зүйл нэг бүрийг тус тусад нь жагсаан бичиж, тэдгээрийн тоо ширхэг, хүндийн хэмжээ, шуудангийн илгээмжийн сав баглааны доторх хоосон зай, дахин баглаж боосны дараах хүндийн жинг заана. Үүнээс гадна актад баглаа боодлын (хоосон) жинг бичиж, дахин баглаж боосны дараа шуудангийн илгээмж ба битүүмжилсэн зүйл дээр даатгалын ямар тэмдэг дарсан ба акт, түүний хуулбарыг хааш нь явуулсан болохыг тэмдэглэнэ.
6.2.5.    Дамжих битүүмжилсэн шуудангийн зүйл (чингэлэг)-ийг дахин баглаж боосны дараа түүнд хаягийн шошгыг шинээр бэхэлж, задалж дахин битүүмжилсэн шуудангийн байгууллагын ломбо ба даатгалын тэмдгийг дарна.
6.2.6.    Дамжих илгээлтийг задлахад ялзарч, хэрэглэж болохгүй болсон байвал тор хэсгийг авч, устгана. Үлдсэн хэсгийг дахин боож, зохих газарт нь явуулна. Актыг хаягийн дагалдах хуудсанд хавсаргаж, "Акт хавсрагдсан" гэсэн тэмдэглэлийг дагаварт бичнэ. Хэрэв задалж, дахин боосны дараа баглаа боодол нь илгээлтийн доторх зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадахааргүй байвал тэдгээрийг зохих газарт нь богцонд хийж явуулна. Энэ нь "Жимс ногоо", "Болгоомжтой" гэсэн тусгай тэмдэглэлтэй илгээлтэд үл хамаарна. Илгээлтийн дотор хийсэн зүйлээс хэсгээрээ буюу бүхлээрээ муудаж гэмтсэн, цааш нь явуулж болохгүй тухай тогтоосон актын хуулбарыг уг зүйлийг явуулсан эзэнд нь мэдэгдэхийн тулд анх явуулсан шуудан холбооны байгууллагад хүргүүлнэ.
6.2.7.    Дамжих задгай үнэлэгдсэн захидал ба боодлыг дотор нь байгаа эдийн тодорхойлолтын дагуу шалгана. Харин битүүмжлэгдсэн үнэлэгдсэн захидлыг түүний доторх дагавар хуудсаар шалгана. Ийнхүү шалгаж үзсэний дараа үнэлэгдсэн захидал ба боодлын доторх зүйлийг хуучин сав, балгаа боодлын хамт шинэчлэн боож, түүн дээр анхны хаяг өгөгдлүүдийг тодорхой бичнэ. Уг захидал ба боодлыг шинэчлэн боосон шуудан холбооны байгууллагын тэмдгээр баталгаажуулан, анхны хаягаар нь шуудангаар явуулна. Үнэлэгдсэн захидал ба боодолтой хамт актын нэг хувийг явуулж, дагаварт "Акт хавсрагдсан" гэж тэмдэглэл хийнэ.
6.2.8.    Хэрэв дамжих даатгалтай шуудангийн богц ба үнэлэгдсэн боодол, захидал, илгээлтийг задалж шалгахад доторх зүйл нь эдийн тодорхойлолт жагсаалтаас дутаагүй, мөн ямар нэг эвдрэл, гэмтэлгүй бол акт үйлдэхгүй. (Эцсийн цэгт бол эзэнд нь гардуулна). Энэ тохиолдолд дотуур дагалдах хуудсанд буюу эдийн тодорхойлолтод
 
____________________________________ -д _________________________
(шуудан холбооны байгууллагын нэр)                         (шалтгаан)
учир задлан шалгахад доторх зүйл нь эвдрэл гэмтэлгүй, эдийн тодорхойлолтод бичигдсэн тоо ширхэгтэй нь тохирч байв." гэсэн тэмдэглэл хийж, задалж дахин боож шалгахад оролцсон ажилтан гарын үсэг зурж, өдрийн тэмдэг дарж баталгаажуулна.
ДОЛООДУГААР ХЭСЭГ
Хүлээн авагчийн хаяг тогтоох, шуудангийн илгээмжүүдийг хадгалах хугацаа, тэдгээрийг буцаах ба дахин хүргүүлэх, гардуулах боломжгүй шуудангийн зүйлүүдийн тухай
Нэгдүгээр бүлэг. Шуудангаар явуулсан зүйлийн хүлээн авагчийн хаяг тогтоох тухай
7.1.1.     Шуудангаар явуулсан энгийн ба баталгаатай илгээмжүүдийг тэдгээрийн хүлээн авах хаягт эзний хаяг нь тодорхой бус учраас гардуулж чадахгүй бол ажиллаж байсан газар, засаг захиргааны болон орон нутгийн цагдаагийн байгууллага, хаяг лавлах албанаас түүний оршин суугаа газрыг тодруулахаар асуудал тавьж шаардлагатай тохиолдолд албан ёсоор хариу авна.
7.1.2.     Хаяг тодруулахаар авсан арга хэмжээний тухай тэмдэглэлийг хүргэлтийн дэвтрийн бүртгэлд тодорхой хийх ба илгээмжийг буцаах тохиолдолд энэ тухай дагаварт нь мөн тэмдэглэнэ.
Хоёрдугаар бүлэг. Шуудангийн илгээмжүүдийг хүлээн авах холбооны байгууллагуудад хадгалах хугацааны тухай
7.2.1.     Түр хугацаагаар гадагшаа явсан буюу хаягт эзэн нь хүрэлцэн ирээгүй, олдоогүй зэрэг шалтгаанаар гардуулж чадаагүй шуудангийн илгээмжүүд, мөч өөрөө хүлээн авах хаягаар ирсэн хэвлэл, сонин сэтгүүлийг хүлээн авах шуудангийн байгууллагад нэг сарын хугацаагаар хадгална. Хадгалах хугацаа дууссан илгээмжүүдийг явуулагчид буюу шуудан холбооны төв байгууллагад (төв шууданд) буцаана. Очих, буцах хаягийн аль аль нь тодорхойгүй илгээмжийг шуудангийн төв байгууллагад 3 сар хүртэл (ДБС-ын 2002 оны 2 дугаар сарын 19-ний 18 тоот тушаалаар 6 сар гэснийг өөрчилсөн) (анхан шатны байгууллагад хадгалсан хугацааг оруулж тооцно) хадгалаад зохих журмын дагуу гүйцэтгэнэ.
7.2.2.     Байнгын үйлчлүүлэгчдээс албан томилолтоор явах, ээлжийн амралтаар амрах зэрэг түр хугацаагаар явахдаа хүсэлт гаргавал (хүсэлтийг хугацаа заалгаж бичгээр авна) шуудан холбооны байгууллагын дарга, орлогч нарын зөвшөөрснөөр шуудангийн илгээмжүүд, түүний дотор "Өөрөө хүлээн авахаар" хаяглагдсан сонин сэтгүүлийн хадгалах хугацааг хэрэглэгчийн захисан хугацаагаар сунгаж болно.
7.2.3.     Хөдөө аж ахуй, геологи хайгуул, ой, ан агнуур, зам засвар зэрэг ажлаар байнга оршин суудаг газраасаа удаан хугацаагаар алс яваа байгууллага, хүмүүст ирсэн бичиг, захидал, хэвлэлийг дээрх хүмүүсийг харьяалдаг үйлдвэр , аж ахуйн байгууллагын хүсэлтээр хүссэн хугацаагаар нь хадгалж болно.
Гуравдугаар бүлэг. Шуудангийн илгээмжүүдийг дахин хүргэх ба буцаах тухай
7.1.1.     Хэрвээ шуудан холбооны байгууллагад хаягт эзний оршин суугаа шинэ газар нь тодорхой болсон буюу явуулагчаас шуудангийн илгээмжийг шинэ хаягаар хүлээн авах тухай өргөдөл, хүсэлт ирвэл шуудангаар ирсэн зүйлийг шинэ хаягаар нь яаралтай хүргүүлнэ.
7.1.2.     Гардуулах боломжгүй шуудангийн илгээмжүүдийг очих газрын шуудангийн байгууллагаас дараах тохиолдлуудад шуудангийн илгээмж дээр бичсэн буцах хаягаар буцаана.Үүнд:
а) Шуудан холбооны байгууллагад хадгалах хугацаа дууссан
б) Явуулагчаас буцааж авахаар өргөдөл, хүсэлт ирсэн
в) Шуудангийн илгээмжийг хүлээн авахаас хаягт эзэн амаар ба бичгээр татгалзсан.
г) Хаяг тодруулах алба, орон нутгийн цагдаа, засаг захиргааны болон үйлдвэр аж ахуйн газраас хаягт эзнийг оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй гэсэн тодорхойлолтыг албан ёсоор ирүүлсэн.
д) Хаягт эзэн нь нас барсан.
е) "Шүүхийн" гэсэн тусгай тэмдэглэлтэй баталгаатай захидлыг шуудан холбооны байгууллага хүлээн авснаас хойш ажлын 2 долоо хоногийн хугацаанд гардуулж чадаагүй.
ж) Шуудангийн захидал цуглуулах хайрцагт хийгдсэн хаягт эзний нэрийг огт бичээгүй, гаргагдахгүй буюу ойлгох боломжгүй буруу ташаа бичсэн.
"Өөрөө хүлээн авахаар" хаяглагдсан, сонинуудыг түүний хадгалах хугацаа дуусвал хаягдал түүхий эдэд шилжүүлэх бөгөөд харин сэтгүүл, түүний хавсралтуудыг дотуур дагавар (М-148) хуудсанд тэдгээрийн нэр, дугаар, үнийг заан бичиж, худалдан борлуулахаар хэвлэлийн худалдаанд шилжүүлнэ.
7.3.3.    Улс олон нийт, аж ахуйн байгууллагын нэрээр хаяглагдан шуудангаар ирсэн зүйлүүдийг, уул хаягт байгууллага нь татан буугдсан, дампуурсан буюу ерөөсөө заасан хаягт газарт уг байгууллага байхгүй бол явуулагчид буцаана.
7.3.4.    Энэхүү дүрмийн 7.3.2.-р зүйлийн б, в, г, д, ё-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд шуудангаар ирсэн зүйлүүдийг хадгалах хугацаа дуусахаас өмнө буцааж болно.
7.3.5.    Шуудангаар явуулсан илгээмжүүдийг буцаах буюу дахин хүргүүлэхдээ дараах зүйлүүдийг нарийвчлан шалгах ёстой. Үүнд:
а) Уг илгээмжийг хаягт эзэнд нь гардуулж олгохын тулд авбал зохих арга хэмжээг бүрэн авсан эсэх
б) Хаягт эзэн нь нас барсан, өөр газар шилжсэн буюу заасан газарт оршин суудаггүй, уг зүйлийг хүлээн авахаас татгалзсан тухай нотлох баримт тодорхойлолтууд байгаа эсэх
в) Буцааж байгаа илгээмжийн хадгалах хугацаа дууссан эсэх
Явуулагчийн хүсэлтээр энгийн илгээмжийг буцаах ба дахин хүргүүлэх, мөн баталгаатай зүйлүүдийг буцаахдаа тэдгээрийн дугуй, сав, боодлын ар тал дээр, хаягийн дагалдах хуудсан дээр дахин хүргүүлсэн (буцаасан) шалтгааныг тодорхой тэмдэглэж, өдрийн тэмдэг дарж баталгаажуулна. Мөн шуудангийн хүргэлт ба гардуулалтын дэвтэр, хяналтын бүртгэлд дахин хүргүүлсэн ба буцаасан cap өдрийг зааж тэмдэглэнэ. Дахин хүргүүлсэн ба буцаасан илгээлт, үнэлэгдсэн захидал боодол, мөнгөн гуйвуулгад мэдэгдэх хуудас (М-140-ыг) хавсаргаж түүнд дахин хүргүүлсэн ба буцаасан шалтгааныг тодорхой бичсэн байна.
Шуудангийн илгээмжүүдийг дахин хүргүүлсэн ба буцаасан нь зөв эсэхийг шуудан холбооны салбар, нэгжийн дарга эрхлэгчид, тэдгээрийн орлогчид шалгаж, шуудангийн илгээмжийг буцаасан ба дахин хүргүүлсэн тухай тайлбарыг баталж гарын үсэг зурна. Тэдгээрийн гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр шуудангийн илгээмжүүдийг буцаах ба дахин хүргүүлэхийг хориглоно. Хаягийн лавлах товчоо, албан байгууллага, орон нутгийн цагдаагийн болон засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, лавлагаатай мэдэгдлүүдийг буцаасан ба дахин хүргүүлсэн шуудангийн илгээмжүүдийн дагалдах дагавруудад хавсарган хадгална.
7.3.6.     Дахин хүргүүлэх буюу буцаах шуудангийн илгээмжүүд дээр ба илгээлтийн хаягийн дагалдах, мөн гуйвуулгын хуучин хаяг, 6 оронтой индексийг чагтлан зурж, түүний хаяг бүхий тал дээр дараах байдлаар шинэчлэн бичнэ. Үүнд:
а) Дахин хүргүүлсэн шуудангийн илгээмжүүд дээр "Д" үсэг ба дахин хүргүүлсэн газрын хаягийг бичнэ.
б) Буцаах зүйлүүд дээр "Б" үсэг, үүний дараа буцааж явуулах хаягийг бичнэ.
"Д" ба "Б" үсгүүдийг улаан өнгийн харандаа ба тосон балаар бичиж, доогуур нь зурна. Дахин хүргүүлэх зүйлийн шинэ хаягийг бичиг захидал боодлын хаяг бүхий тал дээр шинээр, илгээлтийн дагалдах хуудасны ар талд нь, ил захидлын хаяг бүхий талд нь, мөн илгээлтэд бэхэлсэн шошгон дээр нааж болно.
Гялгар уутанд хийгдсэн дахин хүргүүлэх ба буцаах боодлуудыг цаасанд боож тамга тэмдгийг дарж, шинэ боодол дээр нь шаардлагатай бүх өгөгдлүүдийг бичнэ. Дахин хүргэгдэх ба буцаах мөнгөн гуйвуулгууд, үнэлэгдсэн захидал, боодлууд, илгээмжүүдийг дотуур дагаварт "Б" ба"Д" үсгүүдийн хамт тэдгээрийн шуудангийн анхны дугаар, анх өгсөн ба дахин хүргүүлсэн газрын нэрийг тодорхой бичвэл зохино. Баталгаатай ба цахилгаанаар гардуулалтын хариуг мэдэгдэхээр хүлээн авсан, мөн "Гарт нь", "Шүүхийн бичиг баримттай" гэсэн тэмдэглэл бүхий баталгаатай захидлуудыг дахин хүргүүлэх ба буцаахдаа анхны дамжлагаас нь эхлэн дагаварт (М-148) дээрх журмаар тэмдэглэл хийнэ.
7.3.7.     Дахин явуулах ба буцаах энгийн, баталгаатай, үнэ бүхий бичиг захидал, боодол, илгээлтийг-боловсруулах, явуулах, гардуулахдаа тухайн төрлийн илгээмжүүдэд тогтоосон ерөнхий журмаар гүйцэтгэнэ. Анхны өгөгдсөн газарт буцаан ирүүлсэн шуудангийн зүйлүүдийг явуулагчид гардуулахдаа орох шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь олгох ерөнхий журмын дагуу гүйцэтгэх бөгөөд харин уг илгээмжийг хүлээн авахдаа шуудангийн байгууллагаас олгосон тасалбарыг явуулагчаас хураан авч, бэхээр чагтлан зурж эвдээд, шуудангаар явуулсан зүйлийг буцаан олгосон тухай акт буюу мэдэгдэх хуудсанд нааж хавсаргана. Хэрэв явуулагчаас уг тасалбарыг гээж үрэгдүүлсэн байвал мэдэгдэх хуудас буюу актад "Шуудангийн байгууллагаас . ….- р сарын ….. -ны өдөр олгосон ..... тоот тасалбарыг үрэгдүүлсэн нь үнэн болно" гэсэн тэмдэглэл хийж, явуулагчаар гарын үсэг зуруулан баталгаажуулна. Харин үйлдвэр аж ахуй төр олон нийтийн байгууллагад буцаан ирүүлсэн зүйлийг дээрх тасалбарыг нэхэж шаардахгүйгээр олгож болно.
Нөхөн төлбөртэй шуудангийн илгээмжүүдийг явуулагчид буцаан олгохдоо нөхөн төлбөр гаргуулахын төлөө хураасан үйлчилгээний хөлсийг буцааж олгохгүй.
7.3.8.     Бүртгэлтэй ба баталгаатай шуудангийн илгээмжүүдийг дахин хүргүүлсэн ба буцаасан шуудан холбооны байгууллага нь дахин хүргүүлсэн ба буцаасан шуудангийн зүйлс бичигдсэн дагаврын хуулбарт энэ тухай тэмдэглэл хийж хадгална.
Дөрөвдүгээр бүлэг. Цэргийн шуудангийн илгээмжүүдийг дахин хүргэх ба буцаах тухай
7.4.1.     Шуудан холбооны тухайн байгууллага үйлчилдэггүй ба түүний үйлчилгээний хүрээний дэвсгэрээс гарч явсан цэргийн анги, байгууллагад хаяглагдан ирсэн шуудангийн илгээмжүүдийг цэргийн шуудангийн төвд шилжүүлэн хүргүүлнэ. Лавлагааны маягт (М-20) буюу гадна талын шошго дээр " Цэргийн анги байхгүй" гэсэн тэмдэглэл хийнэ. Олон тооны бичиг захидлыг шилжүүлэхдээ ийм тэмдэглэлийг шуудангийн илгээмж бүр дээр бичихгүй байж болох бөгөөд харин багц боодол болгон дээр нь бичнэ. Шуудангийн илгээмжүүдийг БХЯ, цэргийн анги, байгууллагын шинээр бүртгэгдсэн газарт нь зохих журмаар нь хүргүүлнэ.
7.4.2.     Хаягт эзэнд нь гардуулаагүй шуудангийн илгээмжүүд ба мэдэгдлүүдийг холбооны байгууллагад буцаахдаа цэргийн анги, байгууллагын итгэмжлэгдсэн шууданч нар гардуулж чадаагүй шалтгааны тухай, тухайлбал" Хаягт эзэн нь манай ангид байхгүй", "Хаягт эзэн нь халагдсан" гэх мэтээр тэмдэглэл хийж, цэргийн ангийн тэмдэг дарж баталгаажуулна. Шуудангийн ажилтан буцаах шуудангийн баталгаатай зүйлүүдэд дотуур дагавар бичиж, түүнд тэдгээрийн дугаар, хүлээн авах газрыг зааж бичнэ. Буцаах ба дахин хүргүүлэх илгээлт бүр дээр хаягийн дагалдах хуудсыг хувилан бичиж, анхны хаягийг дарж, буцаах буюу дахин хүргүүлэх шинэ газрын хаягийг бичнэ. Хувилж бичсэн хаягийн дагалдах хуудасны дээд хэсэгт "Цэргийн дахин хүргүүлэх" буюу "Цэргийн буцаах" гэж бичнэ. Ийм тэмдэглэлийг илгээлт, үнэлэгдсэн захидал, боодол хаягтай талын дээд хэсэгт бичих бөгөөд харин илгээлтийн хаягийн дагалдах хуудасны ар талд, бас үнэлэгдсэн захидал (боодол)-ын ар тал дээр буцаах ба дахин хүргүүлэх болсны шалтгааныг зааж, түүнийгээ цэргийн анги, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна. Мөн шуудангийн ажилтан бичсэн хаягийг шалган үзэж, түүний зөв бурууг өөрийн гарын үсгээр баталж, өдрийн тэмдэг дарна.
7.4.3.     Цэргийн анги байгууллагаас хүлээн авсан шуудангийн илгээмжүүдийг дахин хүргүүлэх ба буцаах тухай тэмдэглэлийг шуудангийн хүргэгчийн ба гардуулалтын дэвтэр, мөн тухайн цэргийн анги, хэсэгт уг зүйлийг бичих явуулсан дагаварт бичиж үлдээнэ.
7.4.4.     Хаягт эзэнд нь гардуулж чадаагүй учраас цэргийн анги байгууллагаас буцааж авч байгаа илгээлт үнэлэгдсэн захидал, боодлуудыг шуудангийн ажилтан анхааралтай шалган үзэх ёстой. Хэрэв боодол, уяа, лац, ломбо, тэмдгийн байдал нь доторх зүйл нь бүрэн, бүтэн байгаа эсэхэд эргэлзээ төрүүлэхээр, мөн илгээмжийн жин нь зөрөөтэй байвал түүний шалтгааныг тодруулах, дахин ерөнхий нөхцөлийн дагуу хүлээлгэн өгөхийг шаардаж, цэргийн ангид буцаана.
7.4.5.     Цэргийн анги, салбараас дахин хүргүүлэхээр хүлээн авсан шуудангийн илгээмжүүдэд үйлчилгээний хураамж авна.
Тавдугаар бүлэг. Хүлээн авах газрын шуудан холбооны байгууллага дээр гардуулах боломжгүй шуудангийн илгээмжүүдийг хадгалах тухай
7.5.1.     Хадгалах хугацаа дуустал явуулагч эзэнд буцаан гардуулагдаагүй шуудангийн илгээмжүүдийг эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжид шилжүүлнэ. Үүнээс гадна шуудангийн хайрцгаас авсан огт хаяггүй буюу бичсэн хаяг нь бүрэн биш, ойлгогдохгүй ба хураангуйгаар бичигдсэнээс болж, заасан газарт нь явуулах бололцоогүй, явуулагчид буцааж олгох нөхцөлгүй зэргээс эзэндээ гардуулагдаагүй энгийн ба нөхөн төлбөртэй илгээмжүүдийг шуудангийн эзэндээ олгогдоогүй зүйлд тооцно. Мөн эзэндээ олгогдоогүй зүйлд хаяг нь усанд норж баларсан ба арилсан, мөн тээвэрлэлт ба ялган боловсруулалтын явцад гэмтэж эвдэрсэн, хаягт эзэнд нь болон явуулагчид буцаан олгох бололцоогүй болсон шуудангийн илгээмжүүд хамаарагдана.
7.5.2.     Шуудангийн илгээмжүүдийг гардуулах бүх боломжит арга хэмжээг авсан буюу түүнийг гардуулаагүй шалтгааныг анхааралтай нарийвчлан судалсны дараа тодорхой тайлбартайгаар тэдгээрийг эзэндээ олгогдоогүй шуудангийн зүйлд шилжүүлнэ. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд орон нутгийн засаг захиргааны болон цагдаагийн байгууллага, хаяг тодруулах албаны тодорхойлолтыг илгээмж бүрд бүрдүүлэх ёстой.
7.5.3.     Хаягт эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг аймаг хотын шуудан холбооны байгууллага харьяа нэгжүүдээсээ цуглуулан авч, тэдгээрийг шуудан холбооны төв байгууллагад төвлөрүүлэн хадгална.
Захидал бичгийн дугтуйн дээр ба боодлын гадна талд, илгээлтийн хаягийн дагалдах хуудасны ар талд олгогдоогүй шуудангийн зүйлд шилжүүлсэн шалтгааныг тодорхой бичиж, энэхүү тайлбар тэмдэглэлийн үндэслэлийг цех, тасаг, салбар нэгжийн дарга эрхлэгчид, тэдгээрийн орлогчид, байцаагч нар шалгаж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Харин шуудангийн илгээлтийн хаяг бүхий тал дээр "Хадгалах газарт" гэж бичсэн байвал зохино.
7.5.4.     Энгийн, баталгаатай ба нөхөн төлөх шуудангийн илгээмжүүдийг дотуур дагаварт (М-148) бичиж шилжүүлэх бөгөөд энэхүү дагаварт энгийн зүйлүүдийг тоо ширхгээр нь, нөхөн төлбөртэй зүйлүүдийг тоо ширхгээс гадна нөхөн хураах хураамжийн дүнгээр нь, харин баталгаатай илгээмжүүдийг өгөгдсөн дугаар ба хүлээн авах газрын нэрээр нь тодорхойлон бичнэ. Илгээлт, үнэлэгдсэн захидал, боодлыг дотуур дагаварт бичихдээ уг зүйлийн дугаар болон дагаврын дугаарыг бичиж, түүнд нийт үнэлгээний дүнг зааж бичнэ. Мөн нөхөн төлөх төлбөртэй бол нөхөн төлөх төлбөрийн дүнг бичнэ. Хэрэв өгөгдсөн дугаарыг тогтоох бололцоогүй, эвдэрч гэмтсэн ба хаяг нь арилж алга болсон илгээлтийг тоо ширхгээр нь, нэр төрлөөр нь, эсвэл байгаа шинж байдлаар нь бичиж илгээлтийн эдийн тодорхойлолтыг хавсаргана. Шуудангийн илгээмжүүдийг хадгалах газарт шилжүүлсэн дагаврын дээд өнцөгт "Эзэндээ олгогдоогүй" гэсэн тэмдэглэл хийнэ. Эдгээр баримт бичгүүдийг 3% бичих бөгөөд салбар, тасаг, нэгжийн дарга, эрхлэгчид, тэдгээрийн орлогчид гарын үсэг зурна. Дагаврын хоёр хувийг шуудангийн илгээмжүүдтэй хамт явуулах бөгөөд нэг нь хяналтынх болон буцах ба нөгөө хувь нь шуудан холбооны төв байгууллагад хадгалагдан үлдэнэ. Илгээлт, үнэ зарласан захидал бичиг, боодлуудыг тэдгээрийн тоо ширхгээс үл хамааран, эцсийн газар хүртэл нь битүүмжлэн явуулах бөгөөд харин захидал, мөнгөн гуйвуулгыг тусгайлан боодлоор явуулж болно. Эдгээр зүйлийн хаягийн шошгон дээр "Эзэндээ олгогдоогүй" гэсэн тэмдэглэл хийнэ.
7.5.5.     Хаягт эзэндээ олгогдоогүй шуудангийн баталгаатай ба бүртгэлтэй илгээмжийг хадгалах газарт шилжүүлсэн тухай тэмдэглэлийг шуудан хүргэлтийн дэвтэр, мэдэгдэл хуудас, мөн дагаварт зохих ёсоор хийж үлдээх ёстой.
Зургаадугаар бүлэг. Эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг эцсийн хадгалах газарт бүртгэх ба боловсруулах тухай
ТЭДГЭЭРИЙГ ЗАДЛАХ БА ДОТОРХ ЗҮЙЛИЙГ БОРЛУУЛАХ ТУХАЙ
7.6.1.     Аймаг хот, дүүргийн шуудан холбооны алба ба Улаанбаатар хотын ШХС-уудаас шуудан холбооны төв байгууллагад ирүүлсэн, эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүд бүхий битүүмжилсэн богцтой зүйлүүд ба багц боодлуудыг тэдгээрийн дагалдах бичиг баримтуудын хамт эзэндээ олгогдоогүй шуудангийн зүйлүүдийг хадгалах ажлын байранд уг илгээмжүүдийг хуваарилах ба шалгахын тулд шилжүүлнэ. Хэрэв хүлээн авсан эзэндээ олгогдоогүй зүйлүүдийг хаягт эзэнд нь буюу явуулагчид нь гардуулаагүй тухай шалтгааны тодорхойлолт, лавлагаа нь учир дутагдалтай, мөн эдгээр лавлагаанд хянаж шалгах эрх үүрэг бүхий ажилтны гарын үсэг зурагдаагүй байвал тэдгээрийг дахин тодруулж шалгуулах бөгөөд шаардлагатай бол буцаана. Шуудангийн илгээмжийн хүндийн жин нь дутуу буюу, нээж онгойлгосон шинж тэмдэгтэй, гадна дугтуй хайрцаг, баглаа боодол нь эвдэрч гэмтсэн тохиолдолд акт үйлдэж, шалгалт явуулна.
7.6.2.     Эцсийн хадгалах газарт эзэндээ олгогдоогүй шуудангийн зүйлүүдийг '! тусгай бүртгэлд бүртгэн авч, тэдгээрийг тогтоосон хугацаа дуустал найдвартай, цоож, лац бүхий тусгайлан тоноглосон байр саванд хадгална.
 
Эзэндээ олгогдоогүй шууданг төв шууданд хүлээн авсан cap өдөр
Шуудангийн аль байгууллагаас ирсэн
Илгээмжийн төрөл
Анх өгсөн газрын нэр, он cap ѳдѳр илгээмжийн дугаар
Илгээмж хаана хэнд хаяглагдсан болох Энгийн ба нөхөн төлөх төлбөртэй зүйлийн too ширхэг
Илгээмжийн зарласан үнэ (тѳг)
Хаяг тодруулахаар төлсөн төлбөрийн дүн
Задалсан ба акт тогтоосон cap өдөр
1
2
 
3
4
5
6
7
8
1
10/1V 99 он
46-р салбар
Энгийн захидал
Булган
19ш
 
-.
10/Х 99 он
2
20/VI 99 он
Дархан
Б/захидал
Ховд 213500
Дархан Б.Батдэлгэр
1000
-
20/ХІІ 99 он
Эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг бүртгэх загвар.
Хадгалах газарт хүлээн авсан эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжийн тоо хэмжээнээс хамааран энэхүү бүртгэлийг илгээмжийн төрөл бүрээр нь буюу эсвэл бүх төрлөөр нь нэгтгэн хөтөлж болно. Энэ бүртгэлд энгийн ба нөхөн төлөх төлбөртэй зүйлүүдийг too ширхгээр нь, харин бүртгэгдсэн илгээмжүүдийг нэрээр нь бүртгэнэ. Мөн энэхүү бүртгэлийг дэвтэрлэн үдэх, дугаарлах зэргийг шуудан холбооны байгууллагын дарга, орлогч нарын хяналтын дор гүйцэтгэнэ.
7.6.3.     Хадгалалтад байгаа эзэндээ олгогдоогүй илгээмжийн хаяг тодорч, хаягт эзэнд нь буюу явуулагчид олгох тухай үндэслэл бүхий өргөдөл, албан бичиг хувь хүмүүс ба албан байгууллагаас ирсэн*тохиолдолд тэдгээрийг дахин хүргүүлэх буюу олгохоор шилжүүлнэ. Ингэхдээ эзэндээ олгогдоогүй илгээмжүүдийг бүртгэх дэвтэрт хэзээ хаана хэнд ямар зүйлийг баримталж дахин хүргүүлсэн ба олгосон тухай тэмдэглэж гүйцэтгэнэ.
7.6.4.     Эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс улиралд нэг удаа задлан шалгаж, доторх зүйлийг зохих байгууллага газарт нь шилжүүлэх буюу худалдан борлуулж, төсвийн орлого болгох, хадгалах хугацаа дуусаж, ашиглах боломжгүй болсон эд зүйлийг устгах ажлыг зохион байгуулна. Хэрэв хаяг тодорвол уг эзэнд нь хүргүүлнэ.
Энэхүү комиссыг шуудан холбооны төв байгууллагын дарга (ерөнхий захирал)-ын тушаалаар байнгын бүрэлдэхүүнтэйгээр томилно. Комисс ажлаа явуулах үедээ хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах байгууллага (нийгэмлэг), цагдаагийн эдийн засгийн албаны төлөөлөгч эсвэл аюулгүй байдлыг хангах газраас хүн оролцуулах асуудлыг уг газруудад тавьж шийдвэрлүүлсэн байна.
7.6.5.     Олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийг задлахдаа нэгдсэн акт үйлдэх ба актад бүртгэгдсэн шуудангийн илгээмжүүдийн төрөл, түүний анхны өгөгдсөн дугаар.дотор нь байсан бэлэн мөнгө, валют үнэт цаас, баримт бичиг, үнэт чулуу, алт ба мөнгөн эдлэл, бусад зүйлүүдийн тоо хэмжээ, хүндийн жин зэргийг тодорхой бичнэ. Энгийн ба нөхөн төлбөр төлөх илгээмжүүдийн дотроос гарсан үнэ бүхий эд зүйлийн тоо ширхгийг актад мөн нэгэн адил тусгана. Эдгээр зүйлийг хэрхэх тухай шийдвэрийг актад тусгана. Актад комиссын бүх гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
7.6.6.     Энэхүү акт үйлдсэний дараа комиссын гишүүд эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийн дотроос гарсан үнэ бүхий эд зүйлсийг ажлын таван өдөрт багтаан холбогдох байгууллагад шилжүүлэх ба худалдан борлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд:
а) Монгол улсын мөнгөн тэмдэгт, гадаадын валют, үнэт цааснууд, гадаадын валютын чех, шилжүүлгийн баримтуудыг улсын орлого болгохоор уг асуудлыг эрхэлсэн газар, тэдний банкан дахь харилцах дансанд шилжүүлэх
б) Алт ба мөнгөн зоос, үнэт металл, эрдэнэсийн чулуу тэдгээрээр хийсэн эдлэлүүд, болон бусад үнэт зүйлийг сангийн яаманд улсын орлогод оруулахаар шилжүүлнэ.
в) Төрийн одон медаль, тэдгээртэй холбогдолтой баримт бичгүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт шилжүүлнэ.
г) Хонжвор хожих хугацаа нь өнгөрөөгүй, засгийн газрын зээлийн облигаци, "Cпopт-лото"-ны сугалааны билетүүд, мөн банкны шилжүүлэг ба хадгаламжийн дэвтрийг банкны байгууллагад шилжүүлж, үүнээс орох ба хожиж болох орлогыг улсын төсвийн орлогод тооцон авахаар шийдвэрлэнэ.
д) Хууль эрх зүйн шинж чанартай баримт бичгүүд, тухайлбал гэрээ хэлцлүүд, нотариатаар батлагдсан болон өмч хөрөнгөтэй холбогдсон зүйлүүдийг нотариатын байгууллагад актаар хүлээлгэн өгнө.
е) иргэний гэр бүлийн байдалтай холбогдол бүхий бичиг баримтуудыг орон нутгийн иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагад шилжүүлнэ.
ж) Тэтгэврийн дэвтэр ба тэтгэвэр тэтгэмжийн бичиг баримтуудыг нийгэм хангамжийн байгууллагад хүлээлгэн өгнө.
з) Гадаад паспорт, иргэний үнэмлэх, цэргийн офицерын үнэмлэхийг орон нутгийн цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
и) Гишүүний бат илэрхийлэхийг холбогдох нам, олон нийтийн байгууллагад шилжүүлнэ.
к) Диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхнүүдийг тухайн баримт бичгийг олгосон сургууль, боловсролын болон холбогдох газруудад
л) Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр байвал уг дэвтрийг олгосон нийгмийн даатгалын байгууллагуудад нь хүлээлгэн өгнө.
м) Шуудангийн төлбөрийн хүчинтэй марк ил захидлыг шуудангийн байгууллагад шилжүүлэн өгч, түүний орлогыг улсын төсөвт шилжүүлнэ. Харин гүйлгээнээс хасагдсан, өдрийн тэмдэг дарагдсан дотоод ба гадаадын шуудангийн маркнуудыг түүнийг анхлан үйлдвэрлэсэн газар буюу өөрийн орны шуудангийн байгууллагад шилжүүлнэ.
Бусад үнэ бүхий эд зүйлсийг холбогдох байгууллагуудад тэдгээрийн жин, хэмжээ сорт, дугаарыг дэлгэрэнгүй тодорхойлж бичсэн дагавар жагсаалтын дагуу шилжүүлнэ. Энэхүү жагсаалтыг хоёр хувь бичих бөгөөд нэг хувийг эд зүйлсийн хамт шилжүүлж, хоёр дахь хувийг уг зүйлийг хүлээн авсан байгууллагын эрх бүхий хүний гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан авч, шуудангийн байгууллагад хадгална.
7.6.7.    Хүнсний болон бусад хэрэгцээнд тэнцэх зүйлүүд, тухайлбал гутал хувцас, гэр аж ахуйн ба өргөн хэрэглээний бараа, ном соёлын эд зүйлийг худалдааны байгууллагаар дамжуулан, комиссын тогтоосон үнээр борлуулах ажил зохион байгуулна. Үүний тулд худалдааны байгууллагатай гэрээ хийж, эдгээр барааг хүлээлцэх, худалдан борлуулах ба борлуулсны төлөө ямар хураамж авах, эцсийн төлбөр тооцоог хэрхэн хийж дуусгах нөхцөлийг тохиролцох хэрэгтэй. Борлуулсан зардлыг хасаад үлдсэн үнийг улсын орлогод оруулна.
7.6.8.    Худалдааны байгууллага хүлээн авч борлуулахаас татгалзсан хуучин хувцас, бага үнэ бүхий зүйлийг комиссын тогтоосон үнээр хоёрдогч түүхий эд цуглуулдаг байгууллагад өгөхөөс гадна хэрэгцээгүй болсон аж үйлдвэрийн ба хүнсний барааг устгаж, энэ тухай акт үйлдэнэ.
7.6.9.    Захидал, бичиг, тэдгээрийн дугтуйг бичигдсэн зүйлийн нууцыг бүрэн хадгалж чадсан байхаар хэрчих буюу шатааж устгах бөгөөд хугацаа нь өнгөрсөн буюу цаашид хэрэгцээгүй болсон хэвлэл ном зэргийг хаягдал түүхий эдэд тохирох үнээр нь шилжүүлж, түүнээс орох орлогыг шуудангийн бусад орлогод оруулна.
7.6.10.Эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийн доторх зүйлийг борлуулснаас олсон орлогын нийт дүн, үүнээс хэзээ, хичнээн мөнгийг улсын төсөвт шилжүүлсэн болон хаягт эзэн буюу явуулагчид буцаан олгосныг тооцож бүртгэнэ.
7.6.11.Шуудангийн олгогдоогүй зүйлийг задлан нээх журмыг хатуу сахих ба доторх зүйлийг худалдан борлуулах тогтоосон журмыг биелүүлэх үүргийг шуудан холбооны төв байгууллагын удирдлага шууд хариуцна.
7.6.12.Албан тушаал, ажлын байрыг ашиглан, шуудангийн байгууллагын ажил.тан, ажилчдаас эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжүүдийн доторх зүйлээс ашиглах ба комиссын акт шийдвэргүйгээр худалдан борлуулах, тэрчлэн албан байгууллагынхаа хэрэгцээнд хэрэглэх зэрэг явдлыг хатуу хориглоно.
НАЙМДУГААР ХЭСЭГ
Ажлын өдрийн эхлэл ба төгсгөл
Нэгдүгээр бүлэг. Ажилд бэлтгэх ба ажлын өдрийг дуусгах, ажиллагааны тооцоо гаргах тухай
8.1.1.     Ажлын өдөр эхлэхийн өмнө шуудан холбооны байгууллага, салбар, нэгжийн, ээлжийн ахлагч, дарга, эрхлэгч, тэдгээрийн орлогчид, хяналт шалгалт хийх эрх бүхий бусад албан тушаалтнууд дараах зүйлүүдийг шалгаж, гүйцэтгэсэн байвал зохино. Үүнд:
а) Нийтэд үйлчлэх танхим ба үйлдвэрлэлийн байрны дотоод эмх цэгцийг шалгаж үзнэ.
б) Битүүмжилж лацадсан агуулахыг холбогдох ажилтнуудын хамт нээж, түүний лац битүүмжлэлтийг шалгах
в) Нэг хүн дагнан хариуцдаггүй нөхцөлд мөнгө хураах тасалбарын дэвтрүүд, кассын машины түлхүүрийг хүлээн авсан, цаг, cap, өдрийг, тусгай дэвтэрт гарын үсэг зуруулан олгоно.
г) Ажлын байранд зайлшгүй шаардлагатай ашиглалтын материалууд, шуудангийн баримт бичиг болон шуудангийн төлбөрийн марк, үнэт цаасаар хангана.
д) Шуудангийн өдрийн тэмдэгтийн өгөгдлүүд тухайн өдрөөр байгаа эсэхийг шалгана.
8.1.2.     Шуудангийн өдрийн тэмдэг ашигладаг ажилтан нь ажлын өдөр эхлэхээс өмнө өдрийн тэмдэгтийн он, cap, өдөр заасан дугуйг эргүүлж, тухайн он cap өдрийн тоог гаргана. Хэрэв өдрийн тэмдэгт нь цаг гаргадаг бол түүнийг цаг тутамд шинээр өөрчлөн тавих бөгөөд эхэлж байгаа цагаар нь тохируулна.
8.1.3.     Баталгаатай илгээмж хүлээн авдаг ажилтнууд ажил эхлэхийн өмнө мөнгө хураах тасалбарын бичигдээгүй хэсгийг дугаараар нь" шалгаж үзэх үүрэгтэй. Шуудангийн илгээмжүүдийг мөнгө хураах тасалбарт бичсэн тухай бүрд нь өдрийн тэмдэг дарж, харин тасалбарын хуулбар хувь дээр нь гараар он, cap, өдрийг бичнэ.
8.1.4.     Шуудан холбооны үйлчилгээ хэрэглэгч албан газар, байгууллага, хувь хүмүүст үйлчилдэг кассын ажилтнууд ба шууданчдад шуудангийн марк, үнэт цаасыг шуудангийн байгууллагын дарга, нягтлан нарын шууд хяналт, удирдлагын дор байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан, дараа тооцоогоор олгоно. Шуудангийн байгууллагын дарга, орлогчид, ня-бо нар болон салбар, нэгжийн ээлжийн ахлагч нараас шуудангийн марк, үнэт цаас, бусад зүйл худалдан борлуулсны болон үйлчилгээний хураамж бичих тасалбараар авсан орлогыг цаг хугацаандаа байгууллагын дансанд тушаагдаж байгаа эсэхэд байнгын хяналт, шалгалтуудыг хийж байх ёстой.
8.1.5.     Шуудангийн үйлчилгээний хураамж (орлого) авдаг ба марк, үнэт цаас борлуулдаг кассын ажилтнууд, шууданч нартай хөдөлмөрийн гэрээ хийхдээ шуудангийн марк, үнэт цаасыг хадгалах, худалдан борлуулах, тэдгээрийн орлогыг тушаах, тайлан тооцоо гаргах тухай нарийн тохиролцож, тэднээс эд хөрөнгө хариуцах талаар баталгаа гаргуулан авна.
8.1.6.     Ажлын өдөр, ээлж дуусмагц, шуудангаар явуулж байгаа баталгаатай ба үнэлэгдсэн зүйлийг хүлээн авсан ажилтан нь мөнгө хураах тасалбар ба албан бичиг, захидал, боодол хүлээн авах мөнгөн тооцооны хуудсаар хүлээн авсан шуудангийн илгээмжүүдийн тоог гаргаж, тэдгээрийг явуулахаар хураан авсан төлбөрийн дүнг тухайн ажлын өдөрт (ээлж) бичсэн тасалбарын эцсийн үлдэх, хуулбар дээр бичнэ. Нэмэгдэл үйлчилгээний хураамжийг тусгай мөрөнд бичнэ. Хэрэв илгээлтүүд, үнэлэгдсэн бичиг захидал, боодлуудыг мөнгө хураах нэг дэвтэрт бичиж хүлээн авсан бол шуудангийн илгээмжүүдийн тоо, ширхэг, тэдгээрээс хураасан төлбөрийн дүнг илгээмжийн төрөл тус бүрээр нь гаргана. Ажлын өдрийн ба ээлжийн төгсгөлд өдөр бүр хяналт шалгалт хийх хүмүүс дотуур (М-148) дагавраар ялган боловсруулсан мөнгөн гуйвуулгын тоо ширхэг, мөнгөн дүнг гаргана. Буцаасан ба дахин хүргүүлсэн мөнгөн гуйвуулгыг тусад нь тооцно. Ялган боловсруулсан шуудангийн ба цахилгааны мөнгөн гуйвуулгын тооцооны дүнг тухайн өдрийн хамгийн сүүлчийн дотуур (М-148) дагавар дээр бичиж, хянаж шалгасан ажилтнууд гарын үсэг зурж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний хураамж авсан тасалбар буюу кассын машины өдрийн дүнтэй тулгаж үзнэ.
8.1.7.     Шуудангийн бүртгэгдсэн (баталгаатай) илгээмжүүдийг олгодог ажилтнууд нь тухайн ажлын өдөр ба ээлжид гарсан шуудангийн илгээмжүүдийн хөдөлгөөний дүнг биет байдлаар нь анхан шатны бүртгэл тооцон дээр тулгуурлан гаргана. Ингэхдээ өмнөх ажлын өдөр ба ээлжээс үлдсэн, тухайн ажлын өдөр, ээлжид шинээр ирсэн, мөн эзэндээ олгогдсон, дахин хүргүүлсэн ба буцаасан, дараагийн ээлж, ажлын өдөрт үлдсэн шуудангийн илгээмжүүдийн тоо ширхгийг төрөл тус бүрээр нь гаргавал зохино. Тооцооны дүнг гаргасан ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулахаас гадна байгаа шуудангийн илгээмжүүдийг байвал зохих үлдэгдэлтэй нь тулгаж шалгана. Шуудангийн гардуулалтын дэвтэр болон бусад анхан шатны бүртгэл дээр тооцооны дүнг бичих ажлыг шуурхай болгох, хөнгөвчлөхийн тулд дараах хэлбэрийн үг бүхий дардас, тэмдэгтүүдийг хэрэглэж болно. Үүнд:
"Үлдэгдэл", "Шинээр ирсэн", "Олгогдсон", "Дахин хүргүүлсэн" ба "Буцаасан" гэх мэт . Шуудангийн үлдэгдэл илгээмжүүдийг ээлжийн ажилтнуудын хооронд солилцож хүлээлцэхдээ энэхүү зүйлийн эхний хэсэгт заасан ёсоор тооцооны дүнг гаргаж, үлдэгдэл зүйлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан ажилтнууд гарын үсэг зурна. Төв шуудан, аймаг дүүргийн шуудан холбооны байгууллагууд болон болон томоохон ШХС-ууд дээр ажлын өдрийн төгсгөлд гадна дагавраар ирсэн шуудангийн илгээмж ба бусад зүйлийн хоногийн хөдөлгөөнийг дээрхийн нэгэн адил хийж, эдгээр баримтуудын хамгийн сүүлчийн ар тал дээр буюу цэвэр хуудас цаасан дээр дараах байдлаар тэмдэглэл хийнэ.
Үүнд:
Ажлын өдөр эхлэхэд ба ээлж хүлээж авахад байсан үлдэгдэл_____________
Хүлээн авсан гарах шуудан________________________________
Буцаж ирсэн ба дахин хүргэх_______________________________
Хүргэлтэд өгсөн ба гардуулж олгосон________________________
Шуудангаар илгээсэн зүйл_________________________________
Ээлж шилжүүлэхэд үлдсэн_________________________________
Шалгасан________________________________
/гарын үсэг/
Хүлээлгэн өгсөн __________________________
/гарын үсэг/
Хүлээн авсан _____________________________
/гарын үсэг/
Орох үнэлэгдсэн захидал, боодол, илгээмжүүдийг нэг ерөнхий дугаараар дугаарладаг шуудан холбооны байгууллагууд дээр шуудангийн илгээмжүүдийн хөдөлгөөн ба түүний тооцоог илгээмжийн төрөл тус бүрээр нь хийх шаардлагатай. Даатгалтай шуудангийн илгээмжүүдийн хөдөлгөөний тооцоог дагалдах хуудасны ар талын маягтаар хийж болох бөгөөд энэхүү хуудсыг хүлээн авах ба явуулах шуудангийн үндсэн баримт бичиг дээр ажлын явцад ажлын байранд гүйцэтгэнэ.
8.1.8.     Ажлын өдөр дууссан ба ээлж солилцсоны дараа шуудангийн үйлчилгээний танхимын касс операторууд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
а) Тасаг, цех, ээлж, салбарын дарга эрхлэгч нарт мөнгө хураах тасалбарын дэвтрүүд, кассын аппаратын түлхүүр, бусад эд зүйлсийг хүлээлгэн өгнө.
б) Тухайн ажлын өдөр ба ээлжид борлуулсан шуудангийн марк, үнэт цаасны болон бусад үйлчилгээний орлогын тооцоог хийж, ерөнхий касс буюу банканд тушаана.
в) Шуудангийн илгээмжүүдийн хөдөлгөөний тооцог энэ дүрэмд заасан ёсоор хийж, үлдэгдэл илгээмжүүдийг төрөл тус бүрээр нь хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
8.1.9.     Ажлын өдрийн төгсгөлд шуудан холбооны салбар, нэгжийн дарга эрхлэгчид дараах ажлуудыг биечлэн гүйцэтгэх ёстой. Үүнд:
а) Ажилтнуудаас мөнгө хураах дэвтрүүд, бусад эд зүйлийг шалган, гарын үсэг зурж хүлээн авах
б) Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шуудангийн марк, үнэт цаасны үлдэгдлийг тоолж шалгах
в) Үйлдвэрлэлийн баримт бичгүүдийн бүрдүүлэлт, ажлын тайлан, тооцоог зөв гаргасан эсэхийг шалгах
г) Ажлын байрны эмх цэгц ямар байгаа, ажлын байранд шуудангийн илгээмжүүд ба бичиг баримт ил задгай үлдсэн эсэхийг шалгах, мөн агуулахад өгөөгүй буюу сейф, төмөр шүүгээнд хийж лацдан битүүмжлээгүй зүйл байгаа эсэхийг шалгах.
д) Мөнгөн гуйвуулгын үнэн зөв, шуудангийн илгээмжүүдийг цаг хугацаанд нь олгосон байдал, нөхөн ба оногдуулсан төлбөртэй илгээмжээс хураасан хураамжийг зохих газарт нь тушаасан (явуулсан) байдлыг шалгах.
8.1.10.     Шуудан холбооны байгууллагын дарга нар салбар, нэгжийн эрхлэгч нарын шалгалт хийсэн эсэхээс үл хамааран өөрсдийн биеэр буюу орлогч нараараа дараах зүйлүүдийг шалгаж хянах үүрэгтэй. Үүнд:
а) Шуудан холбооны үйлчилгээний танхим, ажлын байр хэрэглэгч нарт аятай тохитой соёлч боловсон байдлаар үйлчлэхэд бэлэн байгаа эсэхийг шалгана.
б) Шуудангийн илгээмжүүд ба мөнгөн гуйвуулгын бэлэн мөнгө, марк, үнэт цаас болон бусад үнэ бүхий зүйлүүдийн хадгалалт хамгаалалтыг тогтмол хянана.
в) Шуудангийн илгээмжүүдийг цаг хугацаанд нь, хүлээн авч, ялган боловсруулж, явуулж, гардуулж байгааг хянана.
г) Шууданг солилцох ба шуудангийн зүйлийг задлах ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхийг үзнэ.
д) Өдөр тутам санал хүсэлтийн дэвтэртэй танилцаж, тэдгээрт бичигдсэн гомдлын мөрөөр шаардлагатай арга хэмжээг авна.
Хоёрдугаар бүлэг. Шуудан холбооны үйлдвэрлэлийн баримт бичгүүдийн хадгалах журам
8.2.1.     Шуудангаар явуулсан ба хүлээн авсан, гардуулан олгосон зүйлийн тухай баримт бичгүүдийг тоо ширхгээс нь хамааруулан, ээлж, өдөр, тав, арван хоног болон сарын хугацаатайгаар багц болгон үдэж цэгцэлнэ. Харин олгогдсон илгээлт, үнэ зарласан захидал, боодол зэрэгт бичигдсэн дагавар хуудаснууд, хаягийн дагалдахыг орох дугаараар нь эмхлэн хадгална. Эдгээрийг эмхлэх хугацааг олгож байгаа илгээлт, үнэ зарласан захидал ба боодлын тоо хэмжээ, мөн орох дугаараар дугаарласан мэдэгдлүүдийг хадгалах шүүгээний багтаамжаас хамааран, шуудан холбооны байгууллага, салбар нэгжийн удирдлага тогтооно. Бичиг баримт хадгалах шүүгээний хэлбэр түүний багтаамжийг олгох илгээлт, үнэлэгдсэн ба баталгаатай захидал боодлын тоо хэмжээ, ашиглахад хялбар тохиромжтой байдлыг харгалзан, шуудан холбооны үйлдвэрлэлийн нэгж салбарын удирдлагууд тогтооно. Илгээлт, үнэлэгдсэн захидал ба боодлын мэдэгдлүүдийг эдгээр илгээмжүүдийг гардуулан олгосон cap өдрөөр үдэж болно. Дагалдах ба дагавар хуудаснуудыг шууданг явуулсан ба хүлээн авсан хугацааны дарааллын дагуу эмхлэн хадгална. Шуудан холбооны томоохон байгууллагад дагавар, дагалдахыг орох ба гарах илгээмжүүдээр төрөлжүүлэн, харин солилцоо үйлчилгээний хэмжээгээр багахан шуудангийн цэг салбаруудад гарах ба орох шуудангийн бичиг баримтыг нэгтгэн, нэг хавтсан дотор хадгалж болно. Харин улс хоорондын шуудангийн бичиг баримтыг тусгайлан хадгална.
8.2.2.     Үдэж хадгалсан бичиг баримтын гадна тал дээр уг бичиг баримтын нэр (мэдэгдэх хуудас, хаягийн дагалдах хуудас, дотуур дагавар гэх мэт) шуудангийн байгууллагын нэр, мөн ямар хугацааны баримт бичиг болохыг зааж бичнэ.
8.2.3.     Үдэж дэвтэрлэсэн баримт бичгүүдийн хавтасны ар талд уул хавтсанд хичнээн хуудас зүйл байгаа болохыг бичиж, эдгээр баримт бичгүүдийг эмхэлж хавтасласан ажилтан гарын үсгээ зурж батлан, уг баримтуудыг салбар нэгжийн дарга удирдлагад буюу баримт бичиг хадгалах ажилтанд шилжүүлнэ. Хадгалж дэвтэрлэсэн бичиг баримтыг ажлын байранд хадгалахыг хориглоно.
8.2.4.     Шуудангийн илгээмжүүдийг хүлээн авсан ба явуулсан, гардуулсан тухай холбооны салбаруудын бичиг баримтыг хагас жилийн дараа тус тусын харъяаллын дагуу Төв шуудан ба аймаг дүүргийн ШХ-ны байгууллагад хадгалуулахаар шуудан солилцох ерөнхий журмын дагуу явуулна. Уг багцалсан баримтын жагсаалтыг хоёр хувь үйлдэж, түүнд бичиг баримтын нэр, эхэлсэн ба дууссан хугацаа, багласан ба дэвтэрлэсэн зүйлийн тоо ширхгийг тодорхой бичнэ. Энэхүү жагсаалтын нэг хувийг богцны (шуудайны) дотор хийж, харин 2-р хувийг шуудангийн салбарт үлдээж, бичиг хэрэгт хадгална, Мөн шуудангийн орлого хурааж авах тасалбарын дэвтрийг санхүүгийн албанаас дугаарлаж өгсөн бол үнэт цаасны нэгэн адил тооцож хандана. Харин ашиглагдсан хэсгүүдийг тайлант cap, улирлын эцэст тарифжилтын үнэн зөвийг хянуулах ба хүлээн авсан шуудангийн илгээмжийн үйлчилгээний хөлс бүрэн тушаагдсан эсэхийг шалгуулах зорилгоор тооцоо хийнэ.
8.2.5.     Төв шуудан болон аймгийн ШХ-ны албад дээр хагас ба бүтэн жилийн эцэст бүх баримт бичгүүдийг, түүний дотор харьяа нэгж салбараас хүлээн авсан баримтуудыг шалгаж тогтоосон журмын дагуу архивт тусгай жагсаалтаар хүлээлгэн өгөх буюу устгана. Шуудангийн байгууллагын архивт уг баримт бичгүүдийг тусгай тавиур буюу шүүгээнд холбооны салбараар нь буюу cap, улирлаар нь ангилан хадгална. Эдгээр баримт бичгүүдийг хадгалах хугацаа, тэдгээрийг бүртгэж тооцох үйл ажиллагаа нь шуудан холбооны байгууллагын архивын дүрэм заавар болон архивын талаар гаргасан бусад хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.
Гуравдугаар бүлэг. Шуудангийн илгээмж болон бэлэн мөнгөний үлдэгдлийг шалгах тухай
8.3.1.        Шуудан холбооны байгууллагын удирдлагууд өдөр тутам шуудангаар явуулсан зүйлийн хөдөлгөөн ба жинхэнэ үлдэгдлүүдийг ажлын байр бүхэнд холбогдох ажилтныг байлцуулан шалгах үүрэгтэй. Энэхүү шалгалтыг:
а) Төв шуудан, аймгийн шуудан холбооны албад тухайн байгууллагын даргын тушаалаар томилогдсон шалгах эрх, үүрэг бүхий ажилтнууд буюу ашиглалтын байцаагч, мэргэжилтэн, менежер нар
б) Шуудан холбооны салбаруудад салбарын эрхлэгч, тэдгээрийн орлогч нар хариуцан явуулна. Ажиллагаа нь хэд хэдэн ээлжээр явагддаг шуудан холбооны байгууллагад дээрх шалгалтыг ээлж тус бүрээр нь явуулна.
8.3.2.        Шуудангийн илгээмжүүдийн хөдөлгөөн, түүний жинхэнэ үлдэгдлийг шалгахдаа орлого, зарлагын баримт бичгүүдийг тулгах журмаар гүйцэтгэнэ. Шалгалтын явцад дараах зүйлүүдийг шалгаж тогтоох ёстой.Үүнд:
а) Хүлээн авсан ба явуулсан, олгосон шуудангийн илгээмжүүдийн бүртгэлд бичигдсэн дүн нь зөв эсэх, мөн үлдэгдлийн бичиг баримтад бичсэн дүн нь бэлэн байгаа үлдэгдэлтэйгээ тохирч байгаа эсэхийг тулгах
б) Гардуулж олгосон шуудангийн илгээмжүүдэд мэдэгдэх хуудас байгаа эсэх, түүн дээр хаягт эзний гарын үсэг, үзүүлсэн баримт бичгийн тухай байвал зохих тэмдэглэл хийсэн эсэх, мөн итгэмжлэх бичгээр олгосон зүйлүүд дээр уг илгээмжийг олгосон шуудангийн ажилтны гарын үсэг байгаа эсэх
в) Шуудангийн илгээлтийн гардуулалтын тухай хариуг хугацаанд нь явуулсан эсэх
г) Гаалийн хураамж, оногдуулсан төлбөртэй зүйлээс авах төлбөрийг хаягт эзнээс авсан, шилжүүлсэн эсэх
Шалгалт хийсэн баримт бичиг бүрийн гаднах хавтас, боодол дээр шалгасан ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна. Шалгалтын явцад хүлээн авсан, явуулсан буюу олгосон шуудангийн илгээмжүүдийн тоо ширхэг зөрвөл түүний шалтгааныг тодруулах арга хэмжээг яаралтай авч, үр дүнг нь шуудангийн байгууллагын (салбар, нэгжийн) удирдлагад мэдэгдвэл зохино.
8.3.3.        Шуудан холбооны байгууллага бүр дээр өдөр тутам үйлчилгээний тарифыг зөв мөрдөж байгаа эсэх, хүлээн авсан ба олгосон шуудангийн илгээмжийн үйлчилгээний орлого бүрэн хураагдаж, тушаагдсан эсэхийг дараах ажилтнууд шалгаж байх үүрэгтэй. Үүнд:
а) Төв шуудан, аймаг, дүүргийн шуудан холбооны албанд эдгээр байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажилтнууд ба санхүү эдийн засгийн болон ашиглалт үйлчилгээний албаны ажилтнууд
б) Шуудан холбооны салбаруудад салбарын эрхлэгч, байгууллагын санхүү, эдийн засгийн ба ашиглалт үйлчилгээний албаны ажилтнууд
Шалгах эрх бүхий ажилтнууд нь хүлээн авсан ба олгосон баталгаатай илгээмжүүд, нөхөн төлбөртэй зүйлүүдийн зохих төлбөр нь зөв хийгдсэн эсэх, мөн гэрээр хүргэсэн, буцаасан ба хадгалсан зүйлийн нэмэгдэл үйлчилгээний хураамж, гаалийн бүрдүүлэлт болон шуудангийн марк, үнэт цаас борлуулсан орлого касст бүрэн тушаагдсан эсэхийг шалгах үүрэгтэй. Хүлээн авсан шуудангийн илгээмжүүдийн тарифчлал зөв эсэхийг түүнийг явуулахаас өмнө (ялган боловсруулахад шилжүүлэхээс өмнө) шалгасан байвал зохино.
8.3.4.        Төв шуудан, аймаг, дүүргийн шуудан холбооны алба болон хэд хэдэн касс ээлжээр ажилладаг шуудан холбооны салбаруудад хаягт эзэн ба явуулагчаас хураасан үйлчилгээний орлого, мөнгөн гуйвуулгыг касс үйлчилгээний ажилтнууд "Шуудан холбооны байгууллагын мөнгөн кассын ажиллагааны" журмын дагуу ерөнхий касст буюу банкны тооцооны салбараар дамжуулан өөрийн харилцах дансанд тушаана. Мөнгөн гуйвуулгын бэлэн мөнгийг шилжүүлж илгээхийн тулд өдрийн ажиллагааны явцад тэдгээрийн цугларсан хэмжээгээр тушаах бөгөөд эцсийн тооцоог ажлын өдрийн (ээлжийн) төгсгөлд хийнэ. Шуудангийн төлбөрийн тэмдэгтүүдийг худалдан борлуулсан орлогыг тушаасан тухай бүрд нь тухайн ажилтны дараа тооцоогоор хүлээн авсан марк, үнэт цаасны үлдэгдлийг шинэчлэн гаргана.
8.3.5.        Бэлэн мөнгө ба бусад үнэт зүйлийг ерөнхий касст хүлээн авах, түүнийг хадгалах, мөн үйлчилгээний кассуудад тавьж олгох ажлуудыг дараах албан тушаалтнууд гүйцэтгэнэ. Үүнд:
а) Төв шуудан, аймаг дүүргийн шуудан холбооны албанд
-          Ерөнхий касс, эсвэл тусгай оператор
б) Салбаруудад
-          Салбарын эрхлэгч буюу тусгай оператор,
Ерөнхий касс ба тусгай операторуудыг байгууллагын даргын тушаалаар томилно.
8.3.6.        Шуудан холбооны байгууллагууд нь касст байгаа үлдэгдэл мөнгө ба шуудангийн төлбөрийн тэмдэгтүүдийг үндсэн баримтаар нь байнга шалгаж байх ёстой. Шуудан холбооны салбаруудад кассын бэлэн мөнгөний хөдөлгөөн ба түүний үлдэгдлийг өдөр тутам салбарыг эрхлэгч нар хариуцан шалгана. Хэрэв бэлэн мөнгө ба үнэ бүхий зүйлүүдийн тооллого, тооцооны явцад зөрүү гарвал, акт гарган түүнийг харьяалах дээд байгууллагад яаралтай хүргүүлнэ. Бэлэн мөнгө ба үнэ бүхий зүйлүүдийн тооцооны зөрүүг шалгах ба шалтгааныг тогтоох асуудлыг аймаг дүүргийн шуудан холбооны алба болон шуудан холбооны төв байгууллагын удирдлага шийдвэрлэнэ. Шуудан холбооны салбар, нэгжүүдэд марк, үнэт цаас ба түүнтэй адилтгах үнэ бүхий зүйлүүдийн тооллогыг cap бүр хийнэ. Холбооны бүх салбаруудын касс, үнэ бүхий зүйл, мөнгөн тооцооны баримт бичиг, тасалбар хуудаснуудыг хагас жилд нэгээс доошгүй удаа хөндлөнгийн хүмүүсээр шалгуулна. Аймаг дүүргийн ШХ-ны албанд хийгдэх санхүүгийн баримтын шалгалтын үеэр кассын болон үнэ бүхий зүйлүүд, мөнгөн тооцооны тасалбар хуудаснуудын тооллого тооцоог заавал шалгах ёстой. Төв шуудан, аймаг дүүргийн ШХ-ны албанд касс ба үнэ бүхий зүйлд шалгалт хийх үүрэг хүлээсэн хүмүүсээс гадна байгууллагын дарга, орлогчид, хэлтэс, тасгийн дарга, нягтлан бодогч нараас шалгалтыг тогтмол буюу шаардлагатай гэж үзвэл ямар ч үед гэнэтийн хэлбэрээр явуулна.
8.3.7.        Касс ба үнэ бүхий зүйлийг шалгахдаа:
а) Ажлын өдөр хураасан бэлэн мөнгө нь зохих дансанд бүрэн орсон эсэх, мөн уул мөнгө нь зохих баримтуудтайгаа тохирч байгаа эсэх
б) Кассын тушаасан мөнгөнүүдийг зарлагад зөвөөр бичсэн эсэх, зарлагад гаргасан мөнгө нь үндсэн баримттайгаа тохирч байгаа эсэх
в) Үлдэгдэл мөнгө нь касст бэлэн байвал зохих дүнтэйгээ тохирч байгаа эсэх
г) Шуудангийн төлбөрийн тэмдэгтүүдийн бэлэн байгаа үлдэгдэл нь тооцооны дэвтэрт байгаа үлдэгдэлтэйгээ тохирч байгаа эсэх, мөн ажлын өдөрт худалдаж (борлуулсан) зүйлээ зарлагад зөв бичсэн эсэх
8.3.8.        Шалгалтаар илэрсэн бэлэн мөнгө ба үнэ бүхий зүйлүүдийн илүүдэл, дутагдлын актыг кассын ажиллагааны журамд заасны дагуу тухай бүрд нь бүрдүүлж, төв шуудан, аймаг, хотын ШХ-ны албаны дарга нар бүх талын нарийвчилсан шалгалтыг явуулж; буруутай эзнийг олж илрүүлэх ба дутуу хураасан хураамжийг нөхөн хураах.дутагдуулсан үнэ бүхий зүйлийн үнийг төлүүлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах ба хэрэв үндэслэлтэй шалтгаантай бол хөдөлмөрийн гэрээг цуцалж, холбогдох материалын хамт хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээ авах үүрэгтэй.
8.3.9.        Төв шуудан, аймаг, дүүргийн ШХ-ны албаны ерөнхий касст хадгалагдаж байгаа үнэ бүхий зүйлүүд, санхүүгийн мөнгөн баримт, ба бэлэн мөнгийг шалгах болон касст хөндлөнгийн шалгалт хийхдээ шуудан холбооны ашиглалтын байгууллагын кассын үйл ажиллагаа явуулах дүрмийг баримтлан гүйцэтгэнэ.
Дөрөвдүгээр бүлэг. Шуудангийн илгээмжүүд, бэлэн мөнгө ба үнэт зүйлүүдийг хадгалах тухай
8.4.1.     Шуудангийн төрөл бүрийн илгээмжүүд, мөнгө.марк, үнэт цаас болон бусад үнэ бүхий зүйлүүдийг алдаж үрэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрэн хангасан ажлын тусгай байр, бат бэх саванд хадгалах бөгөөд үүний тулд шуудангийн агуулахыг тусгайлан бэлтгэнэ.
8.4.2.     Шуудангийн агуулахын хаалгыг төмөрлөсөн буюу төмрөөр хийсэн, цонх нь төмөр сараалжтай буюу хаалт самбартай байх ёстой. Агуулах нь бат бөх цоожтой байвал зохино. Төв шуудан, аймаг дүүргийн шуудан холбооны байгууллагуудын ерөнхий кассын агуулах нь боломжтой нөхцөлд хамгаалалтын дохиоллын төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Их хэмжээний мөнгө болон бусад зүйл хадгалах агуулахыг давхар (ил ба далд) цоожилно.
8.4.3.     Шуудангийн үйлчилгээний бэлэн мөнгө ба маркийг сейфэнд, бусад үнэт цаасыг сейф буюу агуулахад байрлуулсан төмөр авдарт хадгална. Харин шуудангийн баталгаатай ба үнэлэгдсэн бичиг захидал, боодлыг төмөр авдар, сейфэнд, илгээлтүүдийг энэхүү дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангасан агуулахад (илгээлтийн) хадгална.
8.4.4.     Төв шуудан, аймаг, дүүргийн шуудан холбооны алба, томоохон салбаруудын ерөнхий кассууд тусгайлан бэлтгэсэн агуулахтай байна. Харин орон байрны хүрэлцээгүй шуудан холбооны салбаруудад ерөнхий кассын бэлэн мөнгө үнэ бүхий зүйлүүдийг тусгай сейф, төмөр авдарт хийж, түүнийг илгээлтийн агуулахад буюу бусад өрөө тасалгаанд хадгалж болно.
8.4.5.     Үйлдвэрлэлийн ажиллагааны явцад бага хэмжээний бэлэн мөнгө, марк, үнэт цаас бусад үнэ бүхий зүйлүүдийг ажлын байрандаа төмөр шүүгээ, сейф авдар зэрэг бүрэн бүтэн цоож бүхий саванд хадгалж болно. Харин бэлэн мөнгө, марк, үнэт цаасыг ширээний нүдэнд удаан хугацаагаар хадгалахыг хориглоно. Ажил дууссаны (ээлж солигдсон) дараа бэлэн мөнгө, марк, үнэт цаас хийж хадгалсан сейф, авдрыг лацдан битүүмжилж, ажлын байрны харуул, жижүүр ба ээлжийн ахлагчид хүлээлгэн өгнө.
8.4.6.     Шуудангийн илгээмжүүд, бэлэн мөнгө ба үнэт зүйлийг хадгалдаг агуулахад гадны хүмүүс, түүний дотор ажил үүргийн шууд холбогдолгүй, шуудангийн бусад ажилчид нэвтрэн орохыг хориглоно.
8.4.7.     Ажлын өдрийн төгсгөлд кассын бэлэн мөнгөний ба шуудангаар явуулсан зүйлүүдийн үлдэгдлийг шалгасны дараа бэлэн мөнгө, марк ба үнэт зүйлүүд хийсэн сейф, төмөр шүүгээг хадгалах ажлын байр болон агуулахыг цоожилж, шалгагч хүмүүсийн оролцоотойгоор лацдаж, даатгалын тэмдэг дарна. Шуудангийн агуулах ба ажлын байранд байрлуулсан сейф, төмөр шүүгээг хяналтын лацаар лацдаж, лацны тэмдгийг түүний эзэмшигч касс хадгална. Харин агуулахыг шаардлагатай тохиолдолд хяналтын давхар лацны тэмдгээр битүүмжлэн хянаж шалгах эрх бүхий албан тушаалтан уг тэмдгийг хадгална. Агуулах болон сейф, төмөр шүүгээний бүх түлхүүрүүдийг эд хариуцагч кассын ажилтнууд эзэмшиж хадгална.
8.4.8.     Бэлэн мөнгө, марк, үнэт цаас болон шуудангийн баталгаатай ба үнэлэгдсэн илгээмжүүдийг хадгалж байгаа агуулах, сейф, төмөр шүүгээг тэдгээрийг цоожилж лацадсан ажилтан нээнэ. Агуулах ба шуудангийн илгээмжүүдийг хадгалах газрын хаалгыг онгойлгохын өмнө лац тэмдгийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Дараа нь агуулахын цонх, хаалга, таазны бүрэн байдлыг шалгана. Лацны тэмдгийг ховхолж хаяхгүй, харин агуулах, ба бусад хадгалах газрыг нээж үзсэний дараа лацны бичвэр, тэмдгийг дахин шалгаж болохоор лацыг нь эвдэж гэмтээлгүйгээр зүсэж авна.
8.4.9.     Касс, операторууд нь ээлжээр ажилладаг шуудан холбооны байгууллагуудад хадгалагдах зүйлийг кассуудын хооронд хүлээлцүүлж дээр дурдсаны нэгэн адил хандаж хамгаална.
8.4.10.     Хэрэв агуулахын хаалга, цоож, лац буюу тэмдэг, цонх, хана, шал, тааз нь эвдэрсэн, хадгалах газрын хаалга цоожийг агуулахад орох зорилгоор эвдсэн байвал эдгээр гэмтлийг илрүүлсэн ажилтнууд агуулахын байранд нэвтэрч орохгүйгээр байгууллагынхаа удирдлагад болон орон нутгийн цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ. Байгууллагын дарга, ерөнхий ня-бо буюу тэдгээрийг орлох хүмүүс, салбар нэгжийн дарга, эрхлэгчид цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шуудангийн үйлдвэрлэл үйлчилгээг эхлүүлэхээс өмнө агуулахад хадгалагдаж байсан мөнгөн хөрөнгө, үнэ бүхий зүйлүүд, мөнгөн хураамжийн тасалбарууд, шуудангийн илгээмжүүдийн үлдэгдлийг тоолж шалгах хэрэгтэй. Шалгалтын үр дүнгийн талаар 3 хувь акт үйлдэж, түүнд оролцсон бүх ажилтнууд гарын үсэг зурж, энэхүү актын нэг хувийг харьяалах дээд шатны байгууллагад, нөгөө хувийг цагдаагийн газарт тус тус хүргүүлж, үлдэх хувийг нь өөртөө хадгална. Агуулахыг хааж лацдаж, битүүмжилсэн нэг ч ажилтан байхгүй тохиолдолд агуулахыг нээж онгойлгох зайлшгүй шаардлага гарвал байгууллагын даргаас агуулахыг нээж, түүнд хадгалагдаж байгаа бэлэн мөнгө, бусад үнэ бүхий зүйлүүдийг тоолж шалгах комиссыг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
8.4.11.     Шуудан холбооны байгууллагын агуулахад бусад байгууллага, албан газар, хувь хүний сейф, төмөр шүүгээ, аливаа эд хөрөнгийг хадгалахыг хориглоно.
Тавдугаар бүлэг. Шуудангийн илгээмж, бэлэн мөнгө болон бусад үнэ бүхий зүйлүүдийг дутаасан, алдаж үрэгдүүлсэн, идэж шамшигдуулсан илрэлийг шалгах тухай
8.5.1.         Шуудангаар явуулсан бүх төрлийн илгээмжүүд болон бэлэн мөнгө, марк, үнэт цаас, үнэ бүхий зүйлүүдийг дутаасан алдаж үрэгдүүлсэн, хулгайлсан ба идэж ашигласан тохиолдол илэрмэгц шуудан холбооны салбар, нэгжийн дарга эрхлэгчид, тэдгээрийн орлогчид болон бусад ажилтнууд харьяалах дээд байгууллагын удирдлагад нэн яаралтай утсаар буюу бичиг захидлаар мэдэгдэх үүрэгтэй.
8.5.2.         Шуудангийн зүйлийг дутаасан, алдаж үрэгдүүлсэн, идэж ашигласан илрэл бүрийг байгууллагын захиргаанаас шалгаж, шалгасан явцад буруутай эзнийг олж тогтоох, дутаасан хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл алдаж үрэгдүүлсэн, дутаасан, идэж ашигласан, болон хулгайлсан зүйлийг шалгасан материалыг хууль, хяналт, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.
8.5.3.         Хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан шуудангаар явуулсан зүйлийг идэж ашигласан, хулгайлсан алдаж үрэгдүүлсэн нь тогтоогдсон шуудан холбооны байгууллагын удирдах болон уг ажил үүргийг гардан хариуцдаг ажилтнуудын хэн буруутайд нь материалын болон хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
8.5.4.         Шуудангаар явуулсан зүйлүүд ба мөнгөн гуйвуулгыг алдаж үрэгдүүлсэн, идэж шамшигдуулсан ба хулгайлсан зэргээс шуудан холбооны хэрэглэгч байгууллага, хувь хүмүүст учруулсан хохирлыг буруутай эзнээс нь яаралтай гаргуулах бөгөөд хэрэв уг этгээд хохирлыг шууд барагдуулах чадваргүй бол түүний харьяалдаг байгууллагаас нь хохирлыг урьдчилан гаргана. Энэхүү төлбөрийг буцааж төлөх хугацаа, журмыг шуудан холбооны байгууллагын дарга тогтоож мөрдүүлнэ.
8.5.5.         Шуудан холбооны салбар, нэгж, байгууллагын захиргаанаас хийсэн шалгалтын явцад идэж ашигласан ба хулгайлсан, алдаж үрэгдүүлсэн шалтгаан, арга, нөхцөлийг нарийвчлан тогтоож, цаашид ийм дутагдал зөрчил дахин давтан гаргахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан байвал зохино.
8.5.6.         Шуудангийн ямар ч байгууллагад гарсан дутагдал, шамшигдал, идэж ашигласан зүйлийг үнийн дүнгээр тайлан баланс ба мэдээнд тусгах ёстой.
ЕСДҮГЭЭР ХЭСЭГ
Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагуудад шуудан боловсруулах ерөнхий журам ба шуудангийн вагон, зорчигчийн вагоны тасалгаанд шуудан тээвэрлэх тухай
Нэгдүгээр бүлэг. Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагуудад шуудан боловсруулах ерөнхий журам
9.1.1.    Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагуудад шууданг хүлээн авах, ялган боловсруулах, явуулах ажлуудыг энэхүү дүрмээр тогтоосон ерөнхий журмыг болон энэ бүлэгт дурьдсан онцлогуудыг харгалзан гүйцэтгэнэ.
9.1.2.    Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллага, салбар, нэгжид дор дурьдсан илгээмжүүдийг ялган боловсруулна. Үүнд:
а) Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагаар (салбар, цех) үйлчлүүлдэг засаг захиргааны болон орон нутаг дэвсгэрийн нэгж, үйлдвэр аж ахуй, албан газрууд, ард иргэдэд үзүүлэх шуудан холбооны үйлчилгээний бүх төрлийн илгээмжүүд
б) Шуудангийн вагоны (галт тэрэг) явах чиглэлийн дагуу оршдог шуудангийн байгууллагуудтай шууд солилцдог илгээмжүүд
в) Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагаар дамжин өөр сум, суурин, тосгонд хүргэгдэх шуудангийн илгээмжүүд.
8.4.1.     Ялган боловсруулах шаардлагагүй, дамжих шуудангийн илгээмжүүдийг хүлээн аваад, түүний явуулах чиглэл зөв эсэхийг шалгах явцад төөрөгдүүлсэн, будлиантуулж буруу явуулсан илгээмж байвал, түүнийг дагавраас хасаж, дүнг засаж, гарын үсгээ зурж, өдрийн тэмдэгт дарж баталгаажуулна.
Төөрч будлиантуулсан зүйлийг тогтоосон ерөнхий журмын дагуу зохих хаягаар нь явуулна.
9.1.4.     Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагад ялгагдаж, боловсруулагдаагүй дамжих шууданг (даатгалтай шуудан бүхий ба бичиг захидалтай богцнууд, илгээлт, чингэлэг гэх мэт) дамжуулахын тулд шаардлагатай тохиолдолд (ийм зохион байгуулалттай бол) түүнийг дагалдан ирсэн дагавраас шаардлагатай өгөгдлүүдийг авч, дамжуулах чиглэлд шинээр дагавар бичнэ. Мөн тухайн байгууллага дээр явуулахаар бэлтгэсэн шууданд үүний нэгэн адилаар бичиг баримтыг бүрдүүлнэ.
9.1.5.     Шуудангийн зүйлүүдийг бичиг баримтгүй өгөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуудангийн вагонд ачаа олгогч ажилтан ачуулсан илгээмжийн жагсаалтыг хөтөлж, шуудан ачиж дууссаны дараа дагалдахтай нь энэхүү жагсаалтыг тулгавал зохино.
9.1.6.     Ээлж хооронд шилжүүлэх шууданд бүртгэл буюу дагалдах бичихээс гадна цех, хэсэг тасгууд болон ээлжийн хооронд шуудангийн гадна дагаварт гарын үсэг зуруулан шуудангийн зүйлүүдийг шилжүүлж болно. Харин тусгай ба улс хоорондын шуудан, үнэ бүхий бичиг захидал, боодол, 100000₮-өөс дээш үнэтэй илгээлтүүд, даатгалтай богцнууд, чингэлгүүдийг нэг бүрчлэн шалгаж шилжүүлнэ.
9.1.7.     Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагад орох ба гарах шуудангийн дагалдахаар явсан ба ирсэн шуудангийн илгээмжүүдийн эргэлтийн тооцоог гаргана. Үүний тулд хэсэг, ээлж, бригад бүр дагалдах хуудасны ар талын маягтаар солилцсон шуудангийн бүртгэлийг хөтөлнө. Ээлж бүрд буюу ажлын эцэст шуудангийн илгээмжүүдийн үлдэгдлийг анхан шатны бүртгэлээр тооцоолон гаргаж, түүнийгээ байгаа бодит үлдэгдэлтэй тулган шалгана. Хэрэв ямар нэгэн зөрүү гарвал шалтгааныг тогтоож, шаардлагатай арга хэмжээг авбал зохино.
Хоногийн нэгдсэн дүнг байгууллагын үйл ажиллагааны мэдээлэлд оруулж, удирдлагаас шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар бүлэг. Шуудангийн вагонд шуудан тээвэрлэх тухай:
АЯЛАЛД ГАРАХ ЯВУУЛЫН БРИГАДЫГ (ХҮРГЭГЧИЙГ) БЭЛТГЭХ ТУХАЙ
8.4.1.     Шуудангийн вагонд ажиллах явуулын ажилтнуудыг хариуцсан салбар, нэгжийн удирдлага томилно. Замд ялган боловсруулалт хийдэг тохиолдолд ажилтнуудын тоог чиглэлийн ажлын нөхцөл ба хэмжээнээс хамааруулан тогтоох боловч үйлчлэгчийг оролцуулаад хоёроос доошгүй хүн байвал зохино. Төмөр зам ба усан онгоцоор чингэлэгтэй, мөн богцонд хийж битүүмжилсэн шуудангийн зүйлүүдийг нэг ажилтнаар хүргүүлж болно.
8.4.2.     Ээлжит аялалд гарахын өмнө буюу бууж ирэхдээ өнгөрсөн явалтын хооронд шуудангийн чиглэл, боловсруулалт ба солилцоход гарсан өөрчлөлтүүдтэй танилцаж, шаардагдах залруулгуудыг хийнэ.
8.4.3.     Шуудангийн (вагоны) явуулын ажилтнуудыг замд гарахын өмнө шууданч гэдгийг нь батлах баримт бичиг, ажлын зааварчилга, гарын авлага, ашиглалтын шаардлагатай материалууд, шуудангийн аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай заавар зөвлөгөө зэргээр хангана.
8.4.4.     Шууданг вагонд ачихаас өмнө вагон шуудангийн хүргэгч шуудангийн вагоныг (купе) хүлээн авна. Ингэхдээ вагоны халаалт, гэрэлтүүлгийн системүүд, дотор талын цоож, түгжээс болон төхөөрөмжүүдийн бэхэлгээ бүрэн бүтэн эсэх, мөн замын аюулаас хамгаалах хэрэгсэл, бусад эд хогшил бүрэн бүтэн эсэхийг шалгах ёстой.
8.4.5.     Шуудангийн вагоныг хүлээн авснаас хойш түүнийг харуул хамгаалалтгүй, эзэнгүй орхихыг хориглоно.
Вагон залгах ба эргүүлэн тавих өртөөнүүдэд зөвхөн шуудангийн вагоны даргын зөвшөөрөлтэйгөөр хатуу тогтоосон хугацаанд хүнсний зүйл цуглуулах ба хооллохоор явахыг зөвшөөрнө. Шуудангийн вагоныг ганцхан шуудан хүргэгч дагалдаж яваа тохиолдолд төмөр замын байгууллагын холбогдох ажилтнуудаас зөвшөөрөл авна. Эдгээр тохиолдлуудад вагоноос шууданг бүрэн буулгасан байхаас гадна вагоны хаалгыг цоожлон битүүмжилсэн байвал зохино.
ЭХНИЙ (ЭЦСИЙН) БА ЗАЛГАЖ, САЛГАХ БУУДЛУУДАД ШУУДАНГИЙН ВАГОНД ШУУДАНГ ХҮЛЭЭЖ АВ АХ ТУХАЙ
8.4.6.     Шуудангийн вагоны агуулахуудад шууданг батлагдсан чиглэл ба ачаа ачих горимын дагуу ачна. Замд ялган боловсруулалт хийгдэхгүй ачааг тусгайд нь ачна. Харин замд буулгах буюу вагоны явах чиглэлийн дагуу орших холбооны байгууллагуудад хүлээлгэн өгч, солилцох ба мөн замд ялган боловсруулах, бичиг захидал, илгээлт, хэвлэлийн зүйлүүдийг өөр талбайд (агуулахад) ачна.
8.4.7.     Тусгай, улс хоорондын болон даатгалтай шуудан бүхий богцнууд, чингэлгүүд, тэрчлэн 100000₮-өөс дээш үнэтэй илгээлтүүдийг вагонд бичиг баримтын дагуу нэг бүрчлэн тулгаж хүлээж авах бөгөөд бусад шууданг гадна байдал, хаягийг шалган, тоо ширхгээр хүлээн авна. Эхний ээлжид хамгийн алсын буудлын шууданг хүлээж авна. Хүлээн авсан шууданг вагоны агуулахад тогтоосон горимын дагуу эмх цэгцтэй, солилцож буулгахад дөхөмтэй байдлаар ачна. Хэрэв дамжих шуудангийн дотор төөрч будлиантсан ба эвдэрч гэмтсэн илгээлт болон шуудангийн бусад зүйлүүд байвал тэдгээрийг гадна дагаварт тэмдэглэл хийж, шуудангийн вагоны ажилтан гарын үсэг зурж, өдрийн тэмдэгт дарж баталгаажуулна.
8.4.8.     Галт тэрэг явж байх үед шуудангийн вагон дотор ялган боловсруулалт хийх шаардлагатай тохиолдолд буюу шуудангийн вагон ашиглах үед мөрдөх тусгай журмыг шуудан холбооны төв байгууллага тусад нь гаргаж мөрдөнө. Төмөр замын болон шуудан холбооны байгууллага нь хоорондын үйл ажиллагаагаа гэрээгээр зохицуулна.
ШУУДАНГИЙН ВАГОНД ШУУДАНГ ЯЛГАН БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ
8.4.9.     Вагонд ялган боловсруулахаар битүүмжилсэн зүйлүүд ба багц боодлуудыг задалж, дотор нь хийсэн илгээмжүүдийг нэг бүрчлэн бичиг баримтын дагуу тулгаж шалгана.
Эхний ээлжид солилцох, ойрын буудлуудад өгөх шуудан бүхий битүүмжилсэн богц, боодлуудыг, дараа нь бусад шуудайнуудыг задална.
Шуудайг нэг нэгээр нь задалж, дараа нь тухайн шуудангийн вагонд хаяглагдсан багц боодлуудыг задална.
9.2.10.     Шуудангийн вагонуудад даатгалтай шуудангийн зүйлүүд, тэрчлэн илгээлт, боодол, бичиг захидлыг ялган боловсруулах, боож бэлтгэх ажлуудыг шуудангийн илгээмжүүдийг ялган боловсруулах ба явуулах талаар энэхүү дүрмээр тогтоогдсон ерөнхий журмын дагуу гүйцэтгэнэ.
9.2.11.     Шуудангийн вагон нь салбарын үүрэгтэйгээр ажиллах тохиолдолд буудал болгоноос вагоны шуудангийн хайрцгаас захидлыг авч, түүнийг өдрийн тэмдэгтээр өдөрлөж, зохих чиглэлээр нь ялган явуулна.
9.2.12.     Шуудангийн вагонд ялгагдах илгээлтүүдийг (задгай) вагоны агуулах, тасалгаануудаар шууданг хурааж тавих горимыг баримтлан хураана. Илгээлтийн хаягийн дагалдах хуудаснуудыг шуудангийн дагаварт бичсэнтэй нэг бүрчлэн тулгаж авсны дараа зохих чиглэлээр нь ялгалтыг хийнэ.
9.2.13.     Бичиг захидлыг багцлан боохын өмнө ба мөн багц боодлоо богцонд хийхийн өмнө тэдгээрийн ялгалт, хаяглалт ба шошгын зүүлт, багц боодлуудын дагавар бичгүүдийн бүрдүүлэлтийг үнэн зөв хийсэн эсэхийг заавал шалгах ёстой. Шуудангийн вагоны очих ба буцах чиглэлийн аялал тутамд дагаврын дугаарыг тус тусад нь бичнэ.
9.2.14.     Төмөр замын дэргэдэх шуудан холбооны салбарт болон буудал, зогсоолуудад өгөх үнэлэгдсэн захидал боодол ба жижиг илгээлтүүдийг тэдгээрийн тоо ширхгээс үл хамааран тухайн салбар байгууллагын хаяг бүхий богцонд хийж савлана.
9.2.15.     Үнэлэгдсэн захидал боодлууд, даатгалтай ба тусгай болон улс хоорондын шуудантай хайрцаг, богцнууд, хоосон шуудайнууд, дамжих илгээлт, чингэлгүүдийг тэдгээрийн дагалдах баримт бичгүүдээр нь, харин жижиг илгээлтүүдийг хаягийн дагалдах хуудсаар нь гадуур дагаварт бичнэ.
9.2.16.     Төмөр замын буудлын орлого бүхий цүнхийг (богцыг) хүлээн авах, ялган боловсруулах, савлах ба явуулах ажлуудыг төмөр зам, шуудан холбооны байгууллагуудын хооронд хийсэн гэрээгээр гүйцэтгэнэ.
9.2.17.     Шуудан солилцох ээлжит буудалд галт тэрэг хүрэлцэн ирэх үед шуудангийн вагоны ажилтан хүлээлгэн өгвөл зохих бүх шууданг (богцыг) урьдчилан бэлтгэх ба түүний холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Ингэхдээ вагоноос хүлээлгэн өгөх шууданг эхний ээлжид бэлтгэж бэлэн болгосон байна. Дагаварт бичигдсэн шууданг нэг бүрчлэн тулгаж, дамжих илгээлтүүдийн хаяг, түүний тоо ширхгийг жинхэнэ дагавраар нь шалгах ёстой. Хэрэв тоо ширхгийн хувьд-болон хаяг нь зөрүүтэй байвал илгээлт нэг бүрийг хаягийн дагалдахаар нь тулган шалгана. Хэрэв дагаварт бичсэн илгээлтийн оронд өөр илгээлт байвал түүнийг энэхүү дүрэмд заасан ёсоор боловсруулж буцаана.
9.2.18.     Галт тэрэг богино хугацаагаар зогсох буудал болон тухайн буудалд цөөхөн тооны даатгалтай шуудангийн зүйл солилцох үед тэдгээрийг бичиг захидалтай хамт нэг богцонд хийхийг зөвшөөрнө. Харин ийм богцыг даатгалтай шуудангийн нэгэн адил үзэж бичиг баримтыг бүрдүүлбэл зохино. Үнэлэгдсэн захидлыг цаасаар ороож, бичиг захидалтай хамт бэлтгэн бат бэх боох ёстой.
9.2.19.     Шуудангийн вагонд ялган боловсруулсан шуудангийн зүйлүүдийг нэг бүрчлэн бүртгэж тооцно.
Олгосон ба хүлээн авсан зүйлүүдийн ерөнхий дүнг гаргана.
Хүлээн авсан ба олгосон шуудангийн ерөнхий тоо нь тохироогүй нөхцөлд шалтгааныг нь тогтоож, зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авбал зохино.
9.2.20.     Шуудангийн вагоны ялгалтын танхимд үнэ бүхий зүйлүүдийг ил задгай хадгалахыг хориглоно. Хаалттай (цоожтой) шүүгээнд багтахааргүй их хэмжээний үнэ бүхий зүйлийг шуудангийн вагонд хүлээн авбал тэдгээрийг богцонд савлаж, түүнийг агуулахад шилжүүлэн хадгална. Галт тэрэг явж байх ба зогсож байхад шуудангийн вагоны орох хаалга ба цонхыг хааж түгжсэн байна. Шуудангийн вагоны агуулах тасалгаа ба үнэ бүхий зүйлүүдийг хадгалдаг шүүгээний хаалгануудыг цоожилж, тэдгээрийн түлхүүрүүдийг зохих журмын дагуу хадгалсан байвал зохино. Галт тэрэг бүрэн зогссон үед шуудангийн вагоны хаалгыг зөвхөн замын тавцан талаас нь онгойлгож, шуудан солилцож дуусмагц хаана.
9.2.21.     Тусгай шуудангийн илгээмж, бусад зүйлүүдийг хадгалах журам ба тусгай шууданд ажлын байр гаргаж өгөх зэргийг төмөр замын дэргэдэх шуудан холбооны удирдлагууд тухайн чиглэлийн онцлогийг харгалзан шийдвэрлэнэ. Шуудангийн вагоны агуулахад тусгай холбооны ажилтнууд зөвхөн шуудангийн вагоны бригадын шууданчийн аль нэг гишүүний хамт нэвтэрч, ажил үүрэг гүйцэтгэж болно.
9.2.22.     Шуудан холбооны байгууллага бүхий төмөр замын буудал дээр галт тэрэг зогсох хугацаанд шуудангийн вагоны шууданч (явуулын бригад нь) энэ байгууллагын дарга, түүний орлогчид, ээлж хэсгийн дарга нар хариуцлагатай жижүүрт үйл ажиллагааны хувьд захирагдах бөгөөд тэдгээрийн шуудан солилцох талаар өгсөн албаны шаардлага үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Шаардлагатай гэж үзвэл тэдгээрийн өгсөн үүрэг даалгаврыг бичүүлж гарын үсэг зуруулан баталгаажуулж болно.
9.2.23.     Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллага байхгүй буудалд галт тэрэгний бүрэлдэхүүнд яваа шуудангийн вагоны байрлал өөрчлөгдвөл шуудангийн вагоны дарга буюу шууданч, эсвэл вагоны үйлчлэгч энэ тухай чиглэлийн дагуу орших шуудан солилцдог холбооны цэг салбаруудад мэдэгдэх ёстой. Хэрэв шуудан холбооны байгууллагатай буудалд галт тэрэгний бүрэлдэхүүнд байгаа шуудангийн вагоны байрлал өөрчлөгдвөл төмөр замын тухайн өртөөний дэргэдэх шуудангийн байгууллага нь энэ тухай чиглэлийн дагуу орших шуудан холбооны цэг салбаруудад мэдэгдэх үүрэгтэй. Мөн төмөр замын байгууллагаас галт тэрэгний бүрэлдэхүүнд яваа шуудангийн вагоны байрлалын өөрчлөлтийг дараачийн шуудангийн бүх салбар нэгжид мэдэгдэх үүрэг хүлээх ёстой.
9.2.24.     Шуудангийн вагонд замд явж байхад илгээлтийн доторх зүйл нь хайлж урсаж байгаа нь илэрвэл энэ тухай дагавар ба хаягийн дагалдах хуудасны ар талд зохих тэмдэглэл хийж, гарын үсэг зурж (бололцоотой бол өдрийн тэмдэг дарж) баталгаажуулна. Үүнээс гадна ийм илгээмжийг очих газарт нь ерөнхий тогтоосон журмын дагуу хүргэх бөгөөд цаашид нэмж хайлж урсахаас хамгаалах бүх боломжтой арга хэмжээг авах ёстой. Хэрэв уг илгээлттэй шууданг буулгах буудал хүртэл галт тэрэгний явах хугацаа нь нэг хоногоос дээш бол, энэ хугацаанд уг илгээлтийг бүрэн бүтэн хадгалж хүргэх ямар ч бололцоогүй бол түүнийг тѳмѳр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагад дахин савлуулахаар тусгай дагаварт шалтгааныг тодорхой бичиж хүлээлгэн өгч болно. Энэ тухай гадуур дагаварт тэмдэглэл хийнэ.
9.2.25.     Шуудангийн вагонд үнэлэгдсэн захидал ба боодол, илгээлтүүдийн дугтуй, сав баглаа гэмтэж задарсан байвал, дотор нь хийсэн зүйлүүдийг шалгахын тулд бригадын хоёроос доошгүй гишүүнийг байлцуулан задалж, энэхүү дүрмийн зохих заалтуудыг баримтлан тэдгээрийн дугтуй савыг өөрчлөн сольж битүүмжилнэ. Энэ тухай дөрвөн хувь акт үйлдэж, 1 ба 4-р хувийг дахин битүүмжилсэн илгээмжийн хамт явуулж, 3-р хувийг шуудангийн вагонд үлдээж, түүнийг уг үнэлэгдсэн зүйлийг хүлээн авсан дагаварт хавсаргана. Актын 3-р хувийг уг зүйлийг анхлан битүүмжилсэн шуудангийн байгууллагад хүргүүлнэ. Шуудангийн вагоны бригадын тавьсан актуудыг шуудангийн дотуур дагаварт бичиж явуулна.
ШУУДАНГИЙН ВАГОНД НЭВТРЭХ БА ШУУДАНГИЙН ВАГОНООР ЗОРЧИХ ТУХАЙ
9.2.26.     Галт тэрэгний зогсох үед шуудангийн вагонд зөвхөн шуудан солилцож байгаа ажилтнууд, явуулын шууданчдын ажлыг шалгах эрх, үүрэг бүхий төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагын хариуцлагатай ажилтнууд, мөн шуудангийн вагонд орох ба зорчих үнэмлэх бүхий албан тушаалтнууд нэвтэрнэ.
9.2.27.     Шуудангийн вагоноор явуулын бригадын ажилтнууд, тусгай шуудангийн хүргэгч нараас гадна дараах ажилтнууд зорчиж болно. Үүнд:
а) Зохих чиглэлд бэлтгэл (нөөц) болж, явах үнэмлэх бүхий ажилтнууд
б) Шуудангийн болон төмөр замын удирдах байгууллагын тохиролцсоны дагуу шуудангийн вагоны явуулын бригадын ажлыг шалгах ба бусад албан ажлаар томилогдсон албан томилолт бүхий ажилтнууд
9.2.28.     Шалгах ажлаар томилогдсон хүмүүсээс гадна албан томилолтоор шуудангийн вагоноор нэг зэрэг явах эрх бүхий хүмүүс хоёроос илүү байж болохгүй.
9.2.29.     Шуудангийн вагоноор албан томилолтын хуудсаар буюу тусгай үнэмлэхээр зорчиж яваа хүмүүсийн албан тушаал, овог нэрийг ажлын журналд тэмдэглэж, төмөр замын дэргэдэх шуудан холбооны дарга, тэдгээрийн орлогч нарт мэдэгдсэн байвал зохино.
9.2.30.     Тогтоогдсон маягийн үнэмлэх, албан томилолтгүй хүмүүсийг шуудангийн вагоноор явуулахыг хатуу хориглоно. Хүчингүй үнэмлэх, албан томилолт үзүүлсэн байвал, түүнийг хураан авч, арга хэмжээ авахуулахаар шуудангийн зохих байгууллагын удирдлагад хүргүүлнэ.
9.2.31.     Шуудангийн вагоноор явах эрхгүй буюу хугацаа дууссан хүчингүй үнэмлэхтэй хүмүүсийг авч явсан байвал түүний хариуцлагыг шуудангийн вагоны ажилтнууд (шуудан хүргэгч) хүлээнэ.
 
ЧИГЛЭЛИЙН ЭЦСИЙН БА ЭХНИЙ ӨРТӨӨНҮҮДЭД ШУУДАНГИЙН ВАГОНЫ АЖИЛТАН НАРААС ШУУДАН, БАРИМТ БИЧГҮҮД БА ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЖУРАМ
9.2.32.      Нэг удаагийн аялал (очих ба буцах) дуусмагц шуудангийн вагоноос шууданг энэхүү дүрэмд (5.3.10.-р зүйл) заасан журмаар хүлээн авна. Шууданг буулгаж дуусаад шуудангийн вагоны дарга, бригадын гишүүд хүргэгч нар вагоныг бүхэлд нь, ялангуяа үнэ бүхий зүйл хадгалж байсан агуулах, ажлын байр, шүүгээ савыг шуудангийн ямар нэгэн зүйл үлдээчихгүйн тулд нягт нямбай шалгана.
9.2.33.      Төмөр замын эхний ба эцсийн өртөөний дэргэдэх шуудан холбооны байгууллагын ажилтнууд шууданг баримт бичгийн дагуу тулган хүлээж аваад, хүлээн авсан зүйлийн тоог үсгээр бичиж, гарын үсэг зурна. Үүний дараа шуудангийн вагоны дарга ба шуудан хүргэгч нар эхний ба эцсийн шуудан холбооны байгууллага, салбарт нэг удаагийн аяллын дотор ялган боловсруулсан ба хүргэж өгсөн, хүлээж авсан шуудангийн баримт бичгүүдийг шуудантай бол түүний хамт хүлээлгэн өгнө. Шууданг ялган боловсруулах ба солилцох ажиллагаанд гарсан зөрчлийн талаар рапорт бичиж, байгууллагын дарга, орлогч буюу шөнийн цагт жижүүрт илтгэх үүрэгтэй. Энэхүү рапортод баримт бичгүүдийг буруу авсан, хэтрүүлэн тээсэн, буруу чиглэлээр төөрүүлж явуулсан, мөн шуудангаар явуулсан зүйлүүдийг хаяж үрэгдүүлсэн, саатуулсан, эвдэрч гэмтсэн зэрэг зөрчлүүдийг тодорхой жагсаан бичсэн байна. Рапортыг очих ба буцах чиглэл тус бүрээр тусад нь хийж, түүний хуулгыг холбогдох баримт бичгүүдэд хавсаргана.
9.2.34.      Шуудангийн бригад (хүргэгч) эхний өртөөнд буцаж ирмэгц шуудангийн вагоны эд хогшил, бусад зүйлийг хүлээлгэж өгнө. Мөн шуудангийн марк, үнэт цаас, дараа тооцоогоор авсан бол үлдэгдэл ба борлуулсан зүйлийн орлогыг тушааж тооцоог хийнэ.
9.2.35.      Аяллын эцсийн буудалд шуудангийн вагоны даргаас (хүргэгчээс) тайлан хүлээн авсан ажилтан санал хүсэлтийн ба ажлын дэвтэрт бичсэн зүйлтэй танилцаж, ялган боловсруулсан даатгалтай шуудангийн бичиг баримтыг зөв бүрдүүлсэн эсэхийг шалгаж, тэмдэглэл хийж, албан тушаалаа зааж гарын үсэг зурна.
Замд шуудангийн вагоныг салгасан үед бригадын (хүргэгчийн) гүйцэтгэх үүрэг
9.2.36.      Аяллын замд шуудангийн вагонд техникийн эвдрэл гэмтэл тохиолдвол шуудангийн вагоны дарга (хүргэгч) юуны өмнө вагоныг салгахгүйгээр засуулах арга хэмжээг авна. Шуудангийн вагон цаашид явах бололцоогүй болсон буюу түүнийг галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгасан үед шуудангийн , вагоны дарга (хүргэгч) вагоныг яаралтай засуулах, шуудангийн бүрэн бүтэн байдлыг хангах, түүнийг цааш нь очих чиглэлийн дагуу яаралтай явуулах арга хэмжээнүүдийг авна. Төмөр замд шуудангийн вагоныг ашиглах ба шуудан тээвэрлэх журмыг баримтлан тусгай, буухиа ба бичиг захидалтай шуудан, мөн тогтмол хэвлэлтэй боодол, богцнуудыг энэхүү галт тэрэгний тээшний ба зорчигч суудлын вагонд шилжүүлэн ачна. Зорчигч-суудлын вагонд шууданг шилжүүлэн ачвал заавал хүн (хүргэгч) дагалдан явна. Харин ачаа тээшний вагонд шууданг явуулбал бичиг захидал ба хэвлэлийн бүх богцнуудыг ломбодож битүүмжилсэн байна.
9.2.37.      Шуудангийн вагоныг хуваарьт галт тэрэгний бүрэлдэхүүнээс салгасан тухай болон авч байгаа арга хэмжээний талаар вагоныг илгээсэн шуудан холбооны байгууллагад, мөн хамгийн ойролцоо орших болон энэ буудал хүртэлх шуудан солилцдог бүх цэг салбаруудад, чиглэлийн эцсийн шуудангийн байгууллагад, шуудангийн төв байгууллагын шуурхай удирдлага зохицуулалтын албанд яаралтай мэдэгдэнэ. Энэхүү мэдээллийг хүлээн авсан ойролцоох буудлын болон шуудангийн төв байгууллагын удирдлагууд вагоныг яаралтай засуулах, эсвэл гэмтэлгүй вагоноор солих, хуваарьт шууданг сааталгүй хүргэх бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй.
ШУУДАНГИЙН ВАГОНЫ (ТАСАЛГАА) ЯВУУЛЫН БРИГАДЫН (ХҮРГЭГЧ) АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ
9.2.38.      Шуудангийн вагоны явуулын бригадын (хүргэгчийн) ашиглалтын үйл ажиллагааг дараах албан тушаалын ажилтнууд шалгах үүрэгтэй болно. Үүнд:
а) Холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон мэргэжлийн улсын хяналтын байгууллагын ажилтнууд
б) Шуудан холбооны төв байгууллагын дарга нар /захирлууд/, ашиглалт үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, улсын байцаагч нар
в) Холбогдох аймаг, дүүргийн шуудан холбооны байгууллагын дарга, тэдний орлогч нар өөрийн нутаг дэвсгэр дээр
г) Шуудан холбооны төв ба орон нутгийн байгууллагуудаас тусгайлан эрх олгосон бусад ажилтнууд.
Эдгээр шалгах эрх бүхий хүмүүс нь зохих албан тушаалын буюу тусгайлан шалгах зөвшөөрөл олгосон үнэмлэхтэй байна.
9.2.39.      Шуудангийн вагоны ажилтан (хүргэгч) нарыг харъяалсан шуудан холбооны байгууллагын дарга нар тэднийг замд явж байх үед байнгын хяналт шалгалт хийх үүрэгтэй, Үүнээс гадна төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагын дарга нар өөрийн буудалд галт тэрэг зогсож байх үед шуудангийн вагоны явуулын бригадын (шуудан хүргэгч) үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.
9.2.40.               Галт тэрэгний аюулгүй байдлыг хангах буюу зорчигчийн тасалбар шалгах төмөр замын ажилтнууд шуудангийн вагоныг шалгах эрхтэй. Харин лац ломботой агуулах, сав шуудайг зөвхөн төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагатай буудалд тэдгээр байгууллагын захиргаанаас бие төлөөлөгч байлцуулан шалгаж болно. Төмөр замын хилийн буудлуудад шуудангийн вагоныг хилийн болон гаалийн ажилтнууд шалгах бүрэн эрхтэй.
9.2.41.               Шуудангийн вагоны явуулын бригадын (шуудан хүргэгчийн) үйл ажиллагааг шалгасан ажилтнууд шалгасан тухайгаа ажлын дэвтэрт буюу хяналт шалгалтын дэвтэрт товч тодорхой тэмдэглэхээс гадна шаардлагатай гэж үзвэл акт тогтоон түүний нэг хувийг шуудангийн вагоны бригадын харъяалах байгууллагад, хоёрдугаар хувийг шуудангийн вагоны ажилтанд, гуравдугаар хувийг шуудан холбооны төв байгууллагын шуурхай удирдлага хяналт зохицуулалтын албанд тус тус явуулна.
Гуравдугаар бүлэг. Шууданг зорчигч тээврийн вагоны тасалгаа ба нэмэгдэл вагоноор тээвэрлэх тухай
9.3.1.     Ажлын хэмжээ багатай орон нутгийн шугамд шууданг зорчигч тээврийн вагоны тасалгаанд (купе) 1-2 хүргэгчээр харгалзуулан тээвэрлэж болно. Хэрэв энэхүү суудлын тасалгаа нь зорчигчдоос бүрэн тусгаарлагдсан, шаардлагатай тооны төхөөрөмжөөр тоноглогдсон, шуудангийн үнэ бүхий зүйлийн хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангасан бол шуудангийн вагоны нэгэн адил аяллын замд шуудангийн илгээмжүүдийг ялган боловсруулж болно. Харин эдгээр нөхцөлүүдийг хангаагүй нөхцөлд замд ялгалт боловсруулалт хийхгүй, зөвхөн битүүмжилж савласан шуудангийн зүйлүүдийг тээвэрлэж солилцоно.
9.3.2.     Хуваарьт шуудангийн вагонд багтахгүйгээс шалтгаалан шууданг цаг хугацаанд нь явуулах бололцоогүй болсон үед шуудангийн төв ба орон нутгийн байгууллагын удирдлагын шийдвэр зөвшөөрлөөр зорчигч ба ачааны галт тэрэгний бүрэлдэхүүнд холбогдсон шуудангийн ба ачаа тээшний нэмэгдэл вагоноор шууданг явуулж болно. Шуудангийн нэмэгдэл вагон илгээхдээ төмөр замын дэргэдэх шуудан холбооны эцсийн ба дундын байгууллагуудад урьдчилан мэдэгдэнэ. Үүнд галт тэрэг, вагоны тэвшний дугаар, явуулсан өдөр цаг, буулгаж авах зүйлийн тоог дурьдсан байна.
9.3.3.     Нэмэгдэл вагонд шууданг хүлээн авах ба олгох, тэрчлэн бичиг баримт бүрдүүлэх ажлыг тогтсон ерөнхий журмын дагуу гүйцэтгэнэ. Мөн нэмэгдэл вагоныг дагалдан явах шуудан хүргэгчийн шаардлагатай тоог төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагын захиргаа тогтооно.
9.3.4.     Шууданг харгалзах хүнгүйгээр шуудангийн ба ачаа тээшний вагоноор зөвхөн төмөр замын дэргэдэх шууданг хүлээн авах, байгууллагатай зөвшөөрөлцсөний үндсэн дээр явуулж болно. Ийм тохиолдолд төмөр замын ажилтанд хүлээлгэн өгч, очих газрын шуудангийн байгууллага уг хүнээс хүлээн авна.
9.3.5.     Харгалзан явах хүнгүй вагонуудыг дор дурьдсанаар хааж битүүмжилнэ. Хэрэв ачааны вагон бол хажуугийн цонх ба дээд талын нүхийг онгойхгүйгээр хааж, хаалганд цоож зүүж, лац тэмдгээр ломбодож битүүмжилнэ. Шуудангийн вагон бол дотор талын хаалгыг бат бөх цоожоор цоожлон, ломбодож, лац тавина.
9.3.6.     Хэрэв төмөр замд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд ачаа тээшний вагоны цоожны болон шуудангийн вагоны орох хаалга ба агуулахын түлхүүрүүдийг дагавар хуудаснуудын хамт дугтуйлан, шууданг илгээсэн байгууллагын лац тэмдгээр битүүмжлэн явуулна. Энэ дугтуй дээр вагоныг хүлээн авах газрын нэр, галт тэрэг, вагоны тэвшний дугаар, мөн цуваан дахь вагоны дэс дугаарыг бичсэн байна. Энэхүү вагоныг хариуцсан шуудангийн вагоны буюу цувааны дарга (ажилтан) вагоны орох хаалга, түүнд зүүсэн цоож, ломбо, даатгалын тэмдгийн болон дугтуйны лацны бүрэн бүтэн байдлыг шалган үзэж, хэрэв анхны байдлаараа бүрэн бүтэн байвал дугтуйг дамжуулахаар хүлээн авна.
9.3.7.     Очих газрын буюу залгаж салгах буудалд галт тэрэг ирсэн үед шуудангийн вагоны (цуваа) дарга (ажилтан) вагон болон бичиг баримт бүхий битүүмжилсэн дугтуйг шуудан холбооны байгууллагын шуудан хүлээн авах ба солилцох эрх бүхий ажилтанд гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Үүний өмнө вагоны байдал, орох хаалга, цонхны бүтэн, ломбо, цоожны бүрэн эсэхийг хамтдаа шалган үзнэ. Вагоныг хүлээн авч, гарын үсэг зурснаас хойш түүний хадгалалт хамгаалалтын хариуцлагыг төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллага хүлээнэ.
9.3.8.     Чингэлгүүд, ширхгээр явуулсан шуудангийн илгээмжүүдийг вагонд төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагын хүчээр ачиж, агуулахыг цоожлон, лацадна. Дагалдах бичиг баримтуудыг чингэлэг тус бүрээр нь түүний халаасанд (карманд), харин ширхгээр яваа шуудангийн илгээмжүүдийн дагавруудыг тусгай дугтуйд буюу богцонд хийнэ.
9.3.9.     Аяллын замд орох хаалганы цоож эвдэрсэн, ломбо, лацны уяа тасарсан, агуулахын хаалга, цонх, таглаа онгойсон зэргээр вагонд ямар нэгэн эвдрэл гэмтэл тохиолдсон үед шуудангийн вагоны ажилтан төмөр замын дэргэдэх шуудан холбооны болон цагдаагийн байгууллагын ажилтнуудыг урьж, тэднийг байлцуулан, чингэлэг ба ширхгээр яваа шуудангийн илгээмжүүдийг шалгана. Хэрэв шуудангийн зүйлүүд болон вагоноос ямар нэгэн зүйл алдагдаж үрэгдээгүй байвал, шуудангийн вагоны дарга ажилтан акт үйлдэж, тохиолдсон үйл явдлыг дэлгэрэнгүй бичиж, үзлэг хийхэд оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулна. Үүний дараа вагоныг хааж, цаашдын замд уг вагоныг харгалзах шуудангийн вагоны тэмдгээр лацдаж битүүмжилнэ. Вагоныг хорлон сүйтгэх зорилгоор нээсэн ба шууданг, түүний дотор чингэлгүүдийг хулгайлсан байж болзошгүй ул мөр үлдсэн байвал шуудангийн вагоны дарга (ажилтан), вагон дотор хадгалагдаж байгаа шуудангийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг (цоожийг солих, агуулах, орох хаалгыг ломбодох) авч, вагоныг салгаж, төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагын ажилтанд шилжүүлж, цаашид мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулна.
9.3.10.     Нэмэгдэл вагоны техникийн эвдрэлтэй үед буюу түүнийг салгасан тохиолдолд суудлын вагоны ба цувааны дарга энэхүү дүрэмд (9.2.36 ба 9.2.37-р зүйл) заасан арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. Үүнээс гадна вагоны салгасан буудлын дэргэдэх шуудан холбооны байгууллагад, гадна дагавар, бусад баримт бичгийн дагуу түлхүүрүүдийг хийсэн дугтуйны хамт хүлээлгэн өгнө. Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагын дарга нь вагоны хадгалалт хамгаалалтыг хангаж, яаралтай засварлах арга хэмжээг авч, түүнийг зориулалтын дагуу явуулна. Шаардлагатай зайлшгүй нөхцөлд шуудангийн илгээмжүүдийг гэмтэлгүй вагонуудад шилжүүлэн ачна. Хэрэв шуудан холбооны байгууллагагүй төмөр замын өртөөнд вагоныг салгавал, шуудангийн вагоны дарга өөрийн бригадын гишүүдээс нэг хүнийг вагонтой хамт үлдээнэ.
Дөрөвдүгээр бүлэг, Шуудангийн вагонд ба төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллагуудад ялган боловсруулсан шуудангийн баримт бичгийг шалгах журам
9.4.1.         Төмөр замын дэргэдэх шуудан холбооны байгууллага бүрд болон шуудангийн вагоны явуулын бригад, хүргэгчийг харьяалдаг байгууллага бүрд тэдгээрийн ялган боловсруулсан ба хүргэсэн шуудангийн бичиг баримтуудыг заавал шалгасан байвал зохино.
9.4.2.         Төв шуудан хүлээн авсан ба хүлээлгэн өгсөн, үнэлэгдсэн захидал ба боодлууд, тусгай ба улс хоорондын, мөн даатгалтай шуудангийн илгээмжүүд, 100000₮-с дээш үнэтэй илгээлтүүд, чингэлгүүд, төмөр замын орлого бүхий цүнхнүүдийн баримт бичгүүдийг шалгаж үзнэ. Шалгалтыг шуудангаар явуулсан зүйлүүдийг нэг бүрчлэн хүлээн авсан ба хүлээлгэн өгсөн дагавруудад бичсэнтэй нь тулган үзэх замаар гүйцэтгэнэ.
Шалгалтын явцад шуудангаар явуулсан зүйлүүдийг зохих газруудад нь бүгдийг нь хүлээлгэн өгсөн эсэх, шуудангаар явуулах зүйлийг дагаварт зөв бичсэн эсэх, түүнийг цаг хугацаанд нь явуулсан эсэхийг үнэн зөв тогтоосон байх ёстой. Үүнээс гадна ирсэн ба явсан зүйлүүдийн дагавруудыг зөв бичсэн эсэх, хүлээлгэн өгсөн шууданд гарын үсэг зуруулсан эсэх, даатгалтай шуудангийн зүйлүүдийн солилцолт балансалж байгаа эсэхийг шалгана. Мөн шуудангийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан зөрчил, гомдлуудад акт ба мэдэгдлүүд зохих ёсоор бичигдэж байгаа эсэхийг шалгавал зохино.
9.4.3.         Шуудангийн вагоны явуулын бригад ба шуудан хүргэгч нарын ажлыг шалгахдаа дараах зүйлүүдийг тогтоосон байх ёстой. Үүнд:
а) Даатгал бүхий бүх богц, шуудай, 100000₮-с дээш үнэтэй илгээлт ба үнэлэгдсэн шуудангийн илгээмжүүд, тусгай ба улс хоорондын бүх төрлийн шуудайтай богцнууд, чингэлгүүдийг орох ба гарах шуудангийн дагавруудад үнэн зов бичигдсэн эсэх
б) Baгoноо олгосон шуудан бүрд гарын үсэг зуруулсан эсэх
в) Шуудан солилцдог бүх байгууллагаар хүлээн авсан буюу тэдэнд олгосон шуудангийн дагаврууд бүрэн байгаа эсэх, мөн үнэн зөв бичигдсэн эсэх.
г) Шуудангийн дагаврууд бүрэн байгаа эсэх, мөн үнэн зөв бичигдсэн эсэх.
д) Хүлээн авсан ба олгосон шуудангийн тоо тохирч балансалж байгаа эсэх. Хэрэв хүлээн авсан ба хүлээлгэн өгсөн шуудангийн тоо тохирч нийлэхгүй байвал уг зөрүүгийн шалтгааныг яаралтай олж илрүүлэх ёстой.
9.4.4.         Шуудангийн вагоны явуулын бригадын ажилтан, шуудан хүргэгч нарын ажлыг уг шугамын эцсийн буудлуудад тэдгээрийг буцаж явахаас өмнө шалгаж дуусгана.
9.4.5.         Хэрэв шуудангийн ажилтан нарын ажлыг (баримт бичгүүдийг) шалгах явцад ямар нэгэн буруу ташаа зүйл, гологдол илэрвэл, шалгалт хийсэн ажилтан энэ тухай хоёр хувь тодорхойлолт бичнэ. Энэ тухай баримт бичгийн хавтас буюу боодлын гадна тал дээр "Зөрчлийн тодорхойлолт хавсаргав" гэж бичээд, түүнийг тогтоосон cap өдрийг бичнэ. Энэхүү тодорхойлолтын нэг хувийг бичиг баримтын хавтсан дээр нааж, нөгөө хувийг Төв шууданд
9.4.6.         Шалгалт хийх явцад шуудангаар явуулсан ямар нэг зүйлийг хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдвол, түүнийг зөрчлийн тодорхойлолтод бичихээс гадна акт үйлдэж, шалгалт хийсэн ажилтан, улсын байцаагч нар гарын үсэг зурна. Шуудангаар явуулсан зүйлүүд дутагдсан тухай актыг холбогдох байгууллагын захиргаанд танилцуулж, актын дагуу шалгалт хийж, "шуудангийн илгээмжүүдийг олох арга хэмжээ авна.
АРАВДУГААР ХЭСЭГ
Явуулагч ба хаягт эзний эрх, шуудан холбооны байгууллага, ажилтан ба хэрэглэгчийн хариуцлага, шуудангийн илгээмжүүдийг задлах, саатуулах ба хурааж авах, иргэд, албан газар байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай
 
Нэгдүгээр бүлэг.Явуулагч ба хаягт эзний эрх
 
10.1.1.     Шуудангийн илгээмжүүдийг хүлээн авагч хаягт эзэнд гардуулахаас өмнө цаг хугацаа алдаагүй буюу боломжтой тохиолдолд явуулагч нь дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:
а) Явуулсан шуудангийн илгээмжийг буцааж авах
б) Шуудангийн илгээмжийг өөр хаягаар өөр хүнд олгох* буюу өөр хаягаар хаягт эзэнд хүргүүлэх
в) Очих газрын шуудан холбооны байгууллага дээр шуудангийн илгээмжийг хадгалах хугацааг түүний хүлээн авснаас хойш 2 cap хүртэл сунгах
г) Урьд нь оногдуулсан төлбөргүй явуулсан, шуудангийн үнэлэгдсэн илгээлтийн төлөө хүлээн авагчаас оногдуулсан төлбөр гаргуулах
д) Анхны оногдуулсан төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, гэхдээ шуудангийн илгээмжийн зарласан үнийн дүнгээс хэтэрч болохгүй.
10.1.2.     Улс хоорондын шуудангийн илгээмж явуулагч нь өөрийн явуулсан шуудангийн зүйлийг буцааж авах ба түүний хаягийг өөрчлөх талаар анх илгээмж өгсөн шуудан холбооны байгууллагаар дамжуулан хүсэлтээ гаргах эрхтэй; Хэрэв өөр байгууллагад тавивал шуудангийн байгууллага бололцоотой арга хэмжээ авч тусална. Улс хоорондын шуудангийн илгээмжүүдийг ялган боловсруулж, гадаад орнуудтай шуудан солилцдоггүй шуудан холбооны салбар, газрууд нь явуулагчийн хүсэлтийг шуудан холбооны төв байгууллагад уламжилна. Явуулагч нь улс хоорондын илгээмжийг шуудан холбооны байгууллагад өгөхдөө түүнийг хаягт эзэнд нь гардуулаагүй тохиолдолд хэрхэхийг сонгох эрхтэй бөгөөд энэ тухай хаягийн дагалдах дээр тэмдэглэнэ.
10.1.3.     Хэрэв явуулагч нь бүртгэлтэй шуудангийн зүйлийг явуулаагүй байхад буцаан авахыг хүсвэл, тэр шуудангийн байгууллагад мөнгө хураасан жинхэнэ тасалбарыг буцааж өгөх ёстой. Түүн дээр шуудангийн зүйлийг буцаан олгосон тухай тэмдэглэл хийнэ. Энэ тохиолдолд явуулагчид шуудангийн маркаар хийснээс бусад нэмэгдэл үйлчилгээний төлбөрийг буцаан олгоно. Бөөнөөр нь явуулсан мөнгөн гуйвуулгыг явуулагч байгууллага, иргэний дансанд шилжүүлэх замаар буцаах бөгөөд эдгээрийн гуйвуулгаас авсан хураамжийг буцааж олгохгүй. Мөн илгээлт, үнэлэгдсэн захидал, боодлоос мөнгөн хэлбэрээр хураасан төлбөрийг буцаан олгохгүй
10.1.4.     Шуудангийн илгээмжийг хүлээн авагч хаягт эзэн дараах хүсэлтийг тавих эрхтэй. Үүнд:
а) Өөрийн нэр дээр ирсэн шуудангийн илгээмжүүдийг түүнийг ирснээс хойш 2 сарын хугацаатайгаар шуудан холбооны байгууллага дээр хадгалуулах
б) Мөн өөрийн нэрээр ирсэн шуудангийн илгээмжүүдийг өөр хаягаар хүргүүлэх ба илгээхийг хүсэх
в) "Өөрөө хүлээн авах" хаягаар ирсэн зүйлүүдийг хэрэв тухайн салбар инэгж гэрээр хүргэлт хийдэг бол гэртээ хүргүүлэх
г) Өөрийн нэр дээр ирсэн мөнгөн гуйвуулгыг хадгаламжийн касс дахь өөрийн дансанд шилжүүлэн авах
д). Өөрийн хаягаар ирсэн шуудангийн илгээмжүүдийг итгэмжлэгдсэн хүнд олгох
10.1.5.     Хаягт эзэн иргэн болон албан газар, байгууллага нь өөрийн хаягаар ирсэн шуудангийн илгээмжүүдийг задалж үзэхгүйгээр түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
Харин энэ тухай зохих тэмдэглэлийг шуудангийн илгээмж дээр буюу мэдэгдэл хуудсан дээр хийх ёстой. Хэрэв хүлээн авагч хаягт эзэн тийм тэмдэглэл өөрөө хийхийг татгалзвал шуудангийн ажилтан хүлээн авахыг татгалзсан тухай тэмдэглэл хийнэ.
10.1.6.     Явуулагч ба хүлээн авагч хаягт эзэн нь өөрийн өргөдөл, хүсэлтээ түүнд олгосон эрхийн хэмжээнд бичгээр гаргана. өргөдөлд шуудангийн илгээмжийн төрөл, түүний дугаар, өгсөн газар ба цаг хугацаа, явуулагч ба хүлээн авагчийн нэр, тодорхой хаягийг бичнэ. Мөн мөнгөн гуйвуулга, үнэлгээний болон оногдуулсан төлбөрийн дүнг бичих хэрэгтэй. Өргөдлийг биеэр өгөх буюу шуудан, цахилгаан мэдээгээр явуулж болно. Явуулагч өргөдлөө биеэр өгөхдөө шуудангийн байгууллагаас түүний илгээмжийг хүлээн аваад, олгосон мөнгө хураасан тасалбарыг заавал үзүүлэх бөгөөд хэрвээ өрөгдлөө шуудангаар явуулбал түүний хуулбарыг, цахилгаан мэдээгээр явуулбал тасалбарын хувийг цахилгаан холбооны байгууллагаар баталгаажуулан хүргүүлнэ. Өөрийн биеэр өргөдөл өгөхдөө үзүүлсэн бичиг баримтыг буцаан өгч болох бөгөөд түүний ар тал дээр өргөдлийн товч утга, өргөдөл өгсөн cap өдрийг тэмдэглэж, шуудангийн ажилтан гарын үсэг зурж, өдрийн тэмдгийн дардас тавьж баталгаажуулна.
10.1.7.     Явуулагч буюу хүлээн авагч хаягт эзэн өргөдөл өгөхдөө шуудан холбооны ажилтанд өөрийн биеийн үнэмлэх бичиг (гадаад паспорт)-ийг үзүүлнэ. Хаяг ба оногдуулсан төлбөрийн хэмжээг өөрчлөх, шуудангийн илгээмжийг буцаах ба дахин хүргүүлэх тухай өргөдлийг хүлээн авахдаа өргөдөл гаргасан хүний биеийн үнэмлэх, баримт бичгийг шалгаж, түүний өргөдөл дээр үзүүлсэн баримт бичгийн тухай тэмдэглэл хийнэ. Шуудангаар буюу цахилгаан мэдээгээр (факс) явуулсан өргөдлийн гарын үсгийг тогтоосон хууль зүйн дагуу баталгаажуулсан байна. Урьд нь оногдуулсан төлбөргүй явуулсан үнэ зарласан шуудангийн илгээмжид төлбөр оногдуулах ба оногдуулсан төлбөрийг нэмэгдүүлэхээр явуулагч хүсэлт гаргавал түүнээс тогтоосон төлбөрийг гаргуулан авна.
10.1.8.     Явуулагчаас гаргасан, хаяг ба оногдуулсан төлбөрийн хэмжээг өөрчилсөн тухай, мөн илгээмжийг дахин хүргүүлэх ба буцаах тухай, өөрийн нэрээр хаяглагдан ирсэн шуудангийн илгээмжийг өөр хаягаар гардуулах буюу дахин явуулах тухай, мөн "Өөрөө хүлээн авахаар" хаяглагдсан зүйлийг гэртээ, хүргүүлэх тухай, шуудангаар ба цахилгаанаар өөртөө ирсэн мөнгөн гуйвуулгыг хадгаламжийн касс дахь дансанд шилжүүлэх тухай өргөдлүүдийн төлбөрийг бололцоотой нөхцөлд маркаар хийсэн тохиолдолд түүнийг илгээмж дээр нь нааж тэмдэглэл хийх бөгөөд өдрийн тэмдэгтийн дардсаар эвдэж хүчингүй болгоно.
10.1.9.     Дотоод шуудангийн илгээмжүүдийг буцааж авах ба дахин хүргүүлэх, хаяг солих, оногдуулсан төлбөрийн хэмжээг өөрчлөх буюу бүрмөсөн зогсоох тухай өргөдлүүдийг хүлээн авсан шуудан холбооны байгууллага нь очих газрын шуудан холбооны байгууллагуудад эдгээр өргөдлийн хуулбар буюу түүний агуулгыг дурдсан баримт бичгийг /ДБС-ын 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 48 тоот тушаалаар өөрчилсөн./ өдрийн тэмдэгтийн дардсаар баталгаажуулан яаралтай хүргүүлнэ. Хэрэглэгчийн хүсэлтээр өргөдлийн хуулбарыг /ДБС-ын 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 48 тоот тушаалаар өөрчилсөн./ шуудангаар буюу цахилгаан холбоогоор (цахилгаан мэдээ, факс) дамжуулна. Өргөдлийг явуулсан болон өргөдөл гаргагчийн хүсэлтээр өргөдлийг хэрхэн барагдуулсан тухай хариу мэдэгдэл авах үйлчилгээний хураамжийг өргөдөл, мэдэгдлийг явуулсан аргаас нь хамааруулан хураана. Хэрэглэгчийн хүсэлтээр хийсэн нэмэгдэл үйлчилгээний төлбөрийг хүсэлт rapraгч нь хийгээгүй бол хүлээн авагчаар нь төлүүлнэ. Өргөдөл дээр түүнийг хэзээ, хааш нь, ямар аргаар явуулсан тухай тэмдэглэл хийнэ. Өргөдлийн эх нь түүнийг анхлан хүлээж авсан шуудангийн байгууллагад хадгалагдана.
10.1.10.     Хаяг солих, шуудангийн илгээмжүүдийг буцаах ба дахин хүргүүлэх, мөн Өөрөө хүлээн авах хаягаар нь ирсэн илгээлтүүдийг гэрт нь хүргэж өгөх, баталгаатай зүйлүүдийг хажуугийн хөрш айлд гардуулах, мөн эдгээрийг шуудангийн хайрцагт хийхийг хүссэн өргөдлийг шуудангийн байгууллагад үсгийн дэс дарааллаар бүртгэж, тэдгээрийг гүйцэтгэхийн тулд ажлын байруудад шилжүүлэн өгнө. Шуудан холбооны байгууллага, түүний хэсэг цех, салбарын дарга эрхлэгчид өргөдлүүдийг хэрхэн барагдуулж байгаад байнгын хяналт тавих үүрэгтэй.
Хоёрдугаар бүлэг. Шуудан холбооны байгууллага, ажилтан болон хэрэглэгчийн хүлээх хариуцлага
10.2.1.     Дотоодын шуудангаар явуулсан зүйлүүдийг алдаж үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн ба төөрөгдүүлж буруу хаягаар олгосон зэргээр хэрэглэгчид бодит (материаллаг) хохирол учруулсан тохиолдолд шуудан холбооны буруутай байгууллага, ажилтанд дор дурдсан материалын хариуцлага хүлээлгэж улмаар хэрэглэгчийг хохиролгүй болгоно. Үүнд :
а) Алдаж үрэгдүүлсэн баталгаатай ба даатгалтай захидал, боодлын төлөө шуудангийн байгууллагад төлсөн үйлчилгээний хураамжийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр тогтоох бөгөөд хэрэглэгчийн дахин явуулах шуудангийн илгээмжийг үнэ төлбөргүй дамжуулна.
б) Алдаж үрэгдүүлсэн илгээлтийн эдийн тодорхойлолтыг үндэслэн, хохирлыг тогтоож, дээр нь шуудангийн үйлчилгээний хураамжийн дүнг нэмж төлнө.
в) Үнэ зарласан бүх төрлийн шуудангийн илгээмжийн тухайд зарласан үнийн дүн дээр шуудангийн үйлчилгээний хураамжийг нэмж тооцно.
г) Шуудангийн сүлжээгээр дамжиж байгаа хэвлэлийг алдаж үрэгдүүлбэл тухайн хэвлэлийн захиалгын үнийг төлөх буюу захиалагчид үрэгдүүлсэн хэвлэлийг нөхөн олгоно.
д) Шуудангаар ба цахилгаан мэдээгээр гуйвуулсан мөнгийг хаягт эзэнд олгоогүй буюу дутуу олгосон, мөн гуйвуулгын мөнгийг хаягт эзэнд нь олгох бололцоогүй үед явуулагчид буцаан олгоогүй байвал олгоогүй буюу дутуу олгосон хэмжээн дээр нь, үйлчилгээний хөлсөнд хураасан хураамжийн хамт эзэнд нь буцааж олгоно.
е) Оногдуулсан төлбөрийг хаяг эзнээс нь огт аваагүй буюу оногдуулсан төлбөрийг буцааж буруу олгосон байвал дутуу авсан буюу буруу олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
ё) Илгээмжийг тээвэрлэх, хадгалах зэрэгт гарсан бусад хохирлыг тооцож төлүүлнэ.
ж) Хохирлын төлбөрөөс хэрэглэгчид ноогдох хэсгийг нь саадгүй олгоно.
10.2.2.     Улс хоорондын шуудангийн сүлжээгээр дамжиж байгаа баталгаатай захидал бичиг ба боодол, мөн үнэлэгдсэн захидал, боодол ба илгээлт, энгийн боодол ба илгээмжүүдийг алдаж үрэгдүүлэх, доторх зүйл нь эвдэрч гэмтсэн буюу дутсан тохиолдолд хэрэглэгч ба явуулагч шуудан холбооны байгууллагад учирсан хохирлыг Дэлхийн шуудан холбооны конвенцийн дагуу шийдвэрлэж барагдуулна.
Монгол улсын шуудан холбооны байгууллагаас бусад улсад тавьсан хохирлын төлбөрийн дүнгээс хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлж, үлдэх хэсгээр нь байгууллагын хохирлыг барагдуулна.
Хэрэв бусад орны шуудангийн байгууллагаас акт тогтоомж, торгууль тавьсан тохиолдолд тухайн хохирлын шалтгаан, үнийн дүн, зөрчлийн хэмжээ зэргийг харгалзан, хариуцлага алдсан шуудангийн ажилтанд ноогдох төлбөрийг тогтооно.
10.2.3.     Баталгаатай даатгагдсан ба үнэ зарласан шуудангийн илгээмжүүдийн доторх зүйлээс дутагдуулсан байвал төлөх төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтооно. Үүнд:
а) Үнэ зарласан илгээлт ба боодлын доторх зүйлээс дутагдуулсан бол уул зүйлийн жинхэнэ өртгийг эдийн тодорхойлолтоор нь тогтоох бололцоогүй бол дутагдуулсан хүндийн жингийн хэмжээгээр хохирлыг тодорхойлж, төлбөрийг гаргана. Нэгж жингийн өртгийг тодорхойлохдоо зарласан үнийн дүнг хүндийн цэвэр жинд нь хувааж гаргана. Жишээ нь: 300000₮-р үнэлэгдсэн илгээлт 6 кг бөгөөд түүний хайрцаг нь 1 кг, цэвэр жин нь 5 кг байжээ. Гэтэл түүний 3 кг нь дутсан гэвэл 300000:5хЗ кг= 180000₮ - ний хохирол төлнө гэсэн үг.
б) Үнэ зарласан илгээмжийг заавал шалгаж хүлээн авах бөгөөд шалгаж хүлээн авсан боодол, захидал, илгээлтийн доторх зүйлээс дутагдуулбал төлбөрийг эдийн тодорхойлолт бичгийн дагуу төлнө.
в) Шуудан холбооны байгууллагад шалгуулж хүлээлгэн өгөөгүй, өөрийн лац тэмдгээр баталгаажуулан битүүмжилсэн захидал, илгээлт, боодлын доторх зүйл дутагдах буюу байхгүй байвал хариуцлагыг шуудангийн байгууллага хүлээхгүй
10.2.4.     Шуудангийн илгээмжүүдийн (баталгаатай, үнэлэгдсэн захидлууд, боодол ба илгээлт) ялган боловсруулах илгээх, гардуулах хяналтын хугацааг зөрчиж, саатуулан будлиантуулбал хэрэглэгчид учирсан хохирлын хэмжээнээс хамааруулан дор дурдсан материалын хариуцлага хүлээнэ. Үүнд:
а) Илгээлт, баталгаатай (даатгалтай) бичиг захидал, боодол, үнэлэгдсэн шуудангийн илгээмжүүд болон энгийн шуудангийн илгээмжүүдийг ялган боловсруулах, явуулах, гардуулах хяналтын хугацааг зөрчиж, үйлчилгээний чанарын үзүүлэлтийг бууруулсан тохиолдолд тусгайлан гаргасан хууль, тогтоомж, тушаал шийдвэрийн дагуу чанарын торгууль төлнө.
б) Амралт сувиллын газарт явах эрхийн бичиг, нисэх онгоцны болон төмөр замын зорчигчийн тасалбар зэрэг үнэ бүхий зүйлийг (дотор нь хийсэн үнэлэгдсэн захидлыг суутгаснаас тэдгээр бичиг баримтын үйлчлэх хугацаа дууссан тохиолдолд хэрэглэгчид учирсан хохирлын хэмжээгээр хариуцлага  хүлээнэ. Гэвч төлбөрийн хэмжээ нь эдийн тодорхойлолтод бичигдсэнээс' буюу зарласан үнэ ба бусад бодит зардлаас хэтрэх ёсгүй.
10.2.5.     Шуудан холбооны ажил үйлчилгээний технологийг зөрчсөн ба гүйцэтгэж буй ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас болж, шууданг алдаж үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн ба саатуулж будлиантуулсан гэм буруутай шуудангийн ажилтан дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
а) Хэрэв шуудангийн илгээмжийг санаатайгаар алдаж үрэгдүүлсэн буюу хулгайлсан нь тогтоогдвол хуулийн байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ.
б) Шууданг алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн саатуулснаас хэрэглэгчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг болон үүнээс шалтгаалан шуудангийн байгууллагад учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна.
в) Шуудангийн байгууллагад болон хэрэглэгчид материаллаг хохирол учраагүй боловч шуудангийн илгээмжийг саатуулсан ба технологийн зөрчил гаргасан бол захиргааны хариуцлага хүлээнэ.
г) Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлын гологдол дутагдал гаргасан шуудангийн ажилтанд ажлын хариуцлага алдсаны торгуулийг шуудангийн улсын байцаагч нар оногдуулна.
10.2.6.     Шуудангийн байгууллага нь дотоод, гадаадын шуудангаар явуулсан зүйлүүдэд дор дурьдсан тохиолдлуудад явуулагч ба хаягт эзний өмнө хариуцлага хүлээхгүй. Үүнд:
а) Шуудангаар явуулсан зүйлүүдийг дутагдуулсан ба үрэгдүүлсэн, гэмтээсэн зэрэг нь байгалийн өр бусын учрал (газар хөдлөл, усны үер, салхи) буюу цэргийн довтолгоо, нисэх онгоц, галт тэрэгний сүйрлээс шалтгаалсан бол
б) Хэрэв шуудангаар явуулсан зүйлийн дотроос дутагдуулсан ба үрэгдүүлсэн нь явуулагчийн буруугаас буюу энэхүү дүрмээр тавигдсан шаардлагыг зөрчсөнөөс, мөн явуулсан зүйлийн онцгой шинж чанараас шалтгаалсан байвал
в) Даатгасан зүйлүүд (үнэлэгдсэн захидал, боодол илгээлт) буюу шуудангийн бусад илгээмжүүдийг шуудан холбооны байгууллагаас гардуулах үед гадна тал нь бүтэн, түүн дээрх лац ломбо хэвийн, шуудангийн илгээмжийн хүндийн жин нь уг зүйлийг анх хүлээн авсан шуудангийн байгууллагын тодорхойлсон хүндийн жинтэй тохирч байвал
г) Шууд хаяглагдсан чингэлгийг хүлээлгэн өгөхөд явуулагч газрын лац ломбо нь хэвийн, чингэлэг нь бүрэн бүтэн, дотор нь байгаа зүйлийнхээ хадгалалтад нөлөөлөхөөр гэмтэл эвдрэлгүй бол
д) Хэрэв шуудангаар явуулсан зүйлийг хүлээн авахдаа шуудангийн дүрмээр тогтоосон шаардлагыг баримтлан хүлээн авч, гарын үсэг зурсан бол
е) Шуудангийн илгээмжийг буюу түүний доторх зүйлээс зарим хэсгийг тогтоосон журам ба тусгай шаардлагаар хураасан буюу устгасан бол
10.2.7.     Шуудангаар явуулсан илгээмжүүдээс алдагдсан ба үрэгдсэн, мөн түүний доторх зүйлээс дутсан, эвдэрч гэмтсэн, муудсан болон шуудангийн илгээмжүүдийг саатуулсны төлөө нөхөн төлбөрийг олгох ба үйлчилгээний хураамж буцааж өгөхдөө өргөдөл, гомдлыг сайтар шалгасан материалыг үндэслэн.буруутай шуудан холбооны байгууллагын данснаас шууд гаргуулан авна.
Алдсан буюу гэмтээсэн шуудангийн илгээмжийн хохирлыг буруутай эзнээс нь (ажилтнаас) төлбөрийг авсан эсэхээс үл хамааран хэрэглэгчид биет зүйлээр буюу бодит үнээр нь бодож барагдуулна.
10.2.8.     Шуудангаар явуулсан илгээмжүүдийг алдаж үрэгдүүлсэн, эвдэрч гэмтээсэн болон саатуулснаас хэрэглэгчийн олох байсан ашиг, шууд бус хохирлыг шуудан холбооны байгууллага хариуцахгүй.
10.2.9.     Шуудан холбооны хэрэглэгч байгууллага, албан газар, иргэд шуудангийн байгууллагын өмнө дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
а) Шуудан тээвэрлэдэг албан газар байгууллага нь өөрийн буруугаас шуудангийн илгээмжүүдийг саатуулсан, тэдгээрийг алдаж үрэгдүүлсэн, доторх зүйлийг эвдэж гэмтээсэн бол шуудан холбооны байгууллагаас явуулагч ба хүлээн авагч хаягт эзний болон бусад байгууллагын өмнө хүлээсэн хохирлын хэмжээгээр материалын хариуцлага хүлээнэ.
б) Албан газар, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанаас шалтгаалан шуудангийн илгээмж доторх зүйлүүдийг эвдэж гэмтээвэл шуудан холбооны байгууллагаас явуулагч ба хүлээн авагч эзний өмнө хүлээх хохирлын хэмжээгээр материалын хариуцлага хүлээнэ.
в) Шуудангийн илгээмжийн дотор шуудангаар явуулахыг хориглосон зүйлүүдийг хийсэн, мөн шуудангийн дүрмээр тогтоосон шуудангийн зүйлүүдийг савлаж боох журмуудыг зөрчсөнөөс шуудангийн эд зүйл болон бусад илгээмжүүдийн доторх зүйлийг эвдэж гэмтээж, чанар чансааг алдагдуулан, муутгасан тохиолдолд жинхэнэ учирсан хохирлын хэмжээгээр буюу явуулагч, хаягт эзний өмнө шуудан холбооны байгууллагын хүлээх хариуцлагын хэмжээгээр нөхөн төлбөрийг буруутай этгээд гаргана.
Гуравдугаар бүлэг. Захидал харилцааны нууцыг хадгалах, мөрдөн байцаах ба шүүхийн байгууллагаас шуудангийн илгээмжүүдийг шалгах, саатуулах, хураан авах тухай
10.3.1.    Монгол улсын үндсэн хуулийн заалт ёсоор захидал, харилцааны нууцыг хуулиар хамгаалж, захидал харилцааны нууцыг задруулсан шуудангийн ажилтанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
10.3.2.    Шуудангаар явуулах илгээмжийн тухай ямар нэгэн баримт тодорхойлолтууд болон лавлагааг зөвхөн явуулагч ба хүлээн авагч хаягт эздүүд холбогдох бичиг баримтаа үзүүлсэн тохиолдолд гаргаж өгнө.
10.3.3.    Монгол улсын хуулиар тогтоосон журмын дагуу мөрдөн байцаах ба шүүхийн байгууллагууд нь шуудангаар явуулсан зүйлийн талаар зарим шаардлагатай баримт тодорхойлолт авах ба түүнийг саатуулах, үзлэг хийх ба бүрэн мөсөн хураан авах эрхтэй. Шуудангийн илгээмжүүд болон түүний баримт бичгүүдийг мөрдөн шалгах ба задлан үзэх тухай мөрдөн байцаах газрын албан ёсны шаардлага нь прокурорын байгууллагаас уг зүйлүүдийг задлан шалгах эрхийг олгосон зөвшөөрлийн бичиг буюу мөн энэ тухай гаргасан шүүх байгууллагын тогтоолоор гүйцэтгэнэ. Прокурорын байгууллагын зөвшөөрөл, эсвэл шүүхийн тогтоолгүйгээр шуудангаар явуулсан зүйлүүдийг мөрдөн шалгах, хурааж авахыг хориглоно.
10.3.4.    Шуудангийн байгууллагад, саатуулсан зүйлийг хураан авах ба задалж шалгахаар мөрдөн байцаагчийн ирэх хугацааг мэдэгдсэн байна. Мөрдөн байцаах байгууллагын төлөөлөгч шуудангийн илгээмжүүдийг задлан шалгах, хурааж авахдаа шуудан холбооны байгууллагын дарга (орлогч) буюу салбар, нэгжийн даргыг заавал байлцуулан, хоёр хувь тэмдэглэл үйлдэж гүйцэтгэнэ. Энэ тэмдэглэлд уг ажлыг гүйцэтгэхэд оролцсон мөрдөн байцаах газрын (шүүх) болон шуудангийн ажилтнууд гарын үсэг зурсан байна. Энэхүү тэмдэглэлийн нэг хувь нь шуудангийн байгууллагад хадгалагдаж үлдэнэ. Мөнгөн гуйвуулгыг хурааж авсан тухай гуйвуулга явуулсан байгууллага болон гуйвуулгыг анх хүлээн авсан шуудангийн байгууллагад мэдэгдэх ёстой.Мөнгөн гуйвуулгыг мөрдөн шалгасан тохиолдолд мөрдөн байцаах газрын тодорхойлолт, эсвэл шүүхийн шийдвэрээр тэдний дансанд шилжүүлэх буюу эсвэл шуудангийн бусад илгээмжүүдийн нэгэн адил шүүхийн ба мөрдөн байцаах газрын шийд гартал нь шуудангийн байгууллагын хадгалалтад үлдээнэ. Шуудангийн илгээмжүүдийг мөрдөн шалгах ажиллагааг мөрдөн байцаагчийн шийдвэрээр зогсооно.
10.3.5.    Шүүх, мөрдөн байцаах газрын шийдвэрээр үйлдвэрлэлийн баримт бичгүүд ба мэдэгдэх хуудас зэргийг шалган үзэх ба хураан авч болно. Үйлдвэрлэлийн бичиг баримтыг хураан авахдаа хоёр хувь тэмдэглэл үйлдэж, шүүх мөрдөн байцаах газрын холбогдох ажилтнуудаар гарын үсэг зуруулж тамга тэмдгээр баталгаажуулсан тэмдэглэлийн нэг хувийг шуудангийн байгууллагад үлдээнэ. Үүнээс гадна шүүх, мөрдөн байцаах газарт хураагдсан үйлдвэрлэлийн баримт бичгүүдийг хуулбарлан авч, түүнийг баталгаажуулсан, шуудангийн байгууллагад авч үлдээнэ. Мөрдөн байцаалт явуулж байгаа ажилтанд зөвхөн тухайн хэргийг мөрдөн шалгахад зайлшгүй шаардлагатай мэдэгдэл буюу бичиг баримтыг олгох бөгөөд бусад баримт бичгүүдийг хавтсаар нь ба үдэж дэвтэрлэснээр нь олгохыг хориглоно.
10.3.6.    Мөрдөн байцаах ба шүүхийн байгууллагад хураагдсан ба мөрдөн шалгасан шуудангийн илгээмжүүдийг эрж сурагласан тухай өргөдөл, лавлагаанд шуудангийн байгууллагаас уг зүйлийг явуулагч ба хаягт эзэнд зөвхөн прокурор ба шүүхийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хариу мэдэгдэнэ. Мөрдөн байцаах ба шүүхийн байгууллагад хураагдсан шуудангийн илгээмжүүдэд материалын хохирол төлүүлэх тухай явуулагч ба хүлээн авагч хаягт эзний шаардлагыг шуудан холбооны байгууллага хүлээн авахгүй.
Дөрөвдүгээр бүлэг. Иргэд, албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын санал (гомдол) хүсэлтийг барагдуулах тухай
10.4.1.     Явуулагч ба хүлээн авах хаягт эзэн иргэдээс өргөдлийг (гомдол) бичгээр болон амаар хүлээн авна. Албан байгууллага, үйлдвэр аж ахуй газраас санал хүсэлт, гомдлыг зөвхөн бичгээр хүлээн авна. Иргэд өөрийн өргөдөл, гомдлыг шуудан холбооны үйлчилгээ эрхэлдэг аль ч шатны байгууллагад гаргаж болно. Хэрэв иргэд өөрийн өргөдлөөр (гомдол) шуудангийн илгээмжийг явуулагчаас хүлээн авсан буюу хаягт эзэн хүлээн авах газрын бус шуудангийн, байгууллагад гаргасан байвал түүнийг өргөдөл гаргасан хүнд хариу өгөх үүрэг хүлээсэн буюу шуудангийн илгээмжийг анх хүлээн авсан газрын шуудан холбооны байгууллагад шилжүүлнэ. Харин албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд зөвхөн шуудангийн илгээмжийг хүлээн авсан ба олгох газрын шуудан холбооны байгууллагад хандана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл санал хүсэлтээ удирдах дээд байгууллагад (Төв шуудан, аймаг хотын шуудан холбооны албанд) тавих эрхтэй,
10.4.2.     Хэрэглэгч албан газар, байгууллага нь шуудангийн илгээмжүүдийг шуудан холбооны байгууллагад өөр өөр тасалбараар ба хэд хэдэн жагсаалтаар янз бүрийн хугацаанд хүлээлгэн өгсөн бол эдгээр байгууллагууд нь алдаж үрэгдүүлсэн болон доторх зүйлээс нь дутсан буюу эвдэрч гэмтсэн илгээмжийн төлөө материаллаг хохирлыг нөхөн төлүүлэх тухай хэд хэдэн гомдол, саналуудыг нэгтгэж гаргахыг хориглоно.
10.4.3.     Шуудан холбооны алба, салбарт иргэдээс хүлээн авсан өргөдөл (гомдол), мөн санал хүсэлтийн дэвтэрт бичигдсэн санал хүсэлт гомдлын хуулбарыг (агуулгыг) ажлын дараачийн өдөрт нь багтаан, өргөдөл гаргагчийн санал хүсэлтийн талаар тайлбар дүгнэлттэйгээр удирдах дээд байгууллагад хүргүүлнэ.
10.4.4.     Шуудангаар явуулсан илгээмжийг эрж олох тухай, алдаж үрэгдүүлсэн болон дотор нь хийсэн зүйлээс дутсан ба муудсантай холбогдсон хохирлыг нөхөн төлөх тухай, эзэндээ гардуулагдаагүй шуудангийн илгээмжүүдийн дотроос олдсон мөнгө, үнэт цаас ба бусад эд зүйлийг буцааж авах тухай өргөдөл гомдлыг явуулагч ба хаягт эзнээс болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөний хүнээс уг илгээмжийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгсөн өдрөөс 6 cap хүртэл хугацаанд хүлээн авна. Орон нутгийн доторх (аймаг, хотын доторх) шуудангаар хүргэгдэх зүйлийг шууданд өгснөөс хойш нэг сарын дотор өргөдөл хүсэлтийг гаргана.
10.4.5.     Тогтмол хэвлэлийг зохих хугацаанд нь хүргэж өгөөгүй ба хүлээн аваагүй, мөн дутуу авсан тухай гомдлыг захиалагчаас дop дурдсан хугацаанд хүлээн авч барагдуулна. Үүнд:
а) Сонин хэвлэл дутсан гомдлыг шуудан холбооны-байгууллагуудын хооронд ажлын гурван өдрийн дотор, захиалагч ба шуудан холбооны байгууллагуудын хооронд ажлын таван өдрийн дотор хүлээн авч барагдуулна.
б) Захиалсан хэвлэл ирээгүй гомдлыг, уг хэвлэл гарах ёстой хугацаа эхэлснээс хойш хэрэв сонин бол 7 хоног, сэтгүүл бол нэг сарын дотор тус тус хүлээн авна.
10.4.6.     Өргөдөл ба гомдолд мөнгө хураасан тасалбар буюу тасалбарын хуулбарыг шуудан холбооны байгууллагаар баталгаажуулан, эсвэл шуудангийн илгээмжүүдийг хүлээн авахдаа олгосон баримт бичгийг (жагсаалтыг) заавал хавсаргасан байна. Харин шуудангийн илгээмжийн талаар (явуулсан болохыг нотолж) тусгай акт тогтоосон нөхцөлд өргөдөлд (гомдол) тасалбарыг хавсаргахгүй байж болно. Хэрэв өргөдөл гомдлыг явуулагч ба хаяг эзэн өөрөө гаргаагүй, түүний төлөөний хүн гаргасан бол итгэмжлэх бичиг хавсаргана. Мөн албан газар, байгууллагад хаяглагдсан шуудангийн илгээмжийг эрж сурвалжилж байгаа өргөдөлд тухайн хаягт шуудан холбооны байгууллагад уг шуудангийн илгээмж ирээгүй болохыг баталсан тодорхойлолтыг (лавлагаа) хавсаргана.
10.4.7.     Өргөдөлд (гомдол) шуудангийн илгээмжийн бүрэн өгөгдлүүдийг, тухайлбал илгээмжийн төрөл, хүлээн авсан газар cap, өдөр, тасалбарын дугаар, очих газрын нэр, хаяг, хүлээн авагчийн овог нэр, зарласан үнэ зэргийг тодорхой бичиж заана. Хүлээн аваагүй илгээлт, үнэ зарласан боодол, чингэлгийн талаар гаргасан өргөдөлд сав баглааны төрөл, дотор нь хийсэн зүйлийн үнэ ба жагсаалтыг нэмж бичнэ.
10.4.8.     Шуудан холбооны байгууллага нь өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш дор дурдсан хугацаанд судлан үзэж, хохирлыг нөхөн барагдуулах буюу хариу мэдэгдэх үүрэгтэй. Үүнд:
а) Орон нутгийн шуудангийн илгээмжийн талаар (аймаг, хот дотроо явуулах) гарсан гомдлыг, хэрэв нэмэгдэл шалгалт хийх ба судлах шаардлагагүй бол ажлын таван өдөрт
б) Хот хоорондын шуудангийн илгээмжтэй холбогдсон гомдлыг мөн нэмэгдэл шалгалт үзлэг хийх шаардлагагүй бол ажлын арван тав хоногт
в) Улс хоорондын шуудангийн талаар гарсан гомдлыг 3 сарын хугацаанд шалган барагдуулна.
 
Шуудангийн бичиг захидал, хэвлэлийг цаг хугацаандаа хүргэхгүй байгаа талаар гаргасан гомдлыг шуудан холбооны салбарын эрхлэгчид газар дээр нь хойшлуулалгүй судалж шийдвэрлэнэ. Харин гомдол гаргасан хаягт эзэнд шуудан саатуулсан шалтгааныг олж тогтоосны дараа хариу мэдэгдэнэ.
10.4.9.     Өргөдөл гомдол, санал хүсэлтийг барагдуулах зайлшгүй хугацааг шуудангийн байгууллагын дарга, түүний орлогчийн шийдвэрээр тусгай тохиолдолд сунгаж болох бөгөөд гэхдээ энэ нь нэг сараас хэтэрч үл болно. Хэрэв өргөдөл гомдол гаргагчийн хүсэлтийг хангах боломжгүй бол, түүнд Монгол улсын Харилцаа холбооны тухай хууль, Шуудан холбооны дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн дэлгэрэнгүй тайлбарласан хариу өгөх ёстой.
10.4.10.     Өргөдөл гомдол гаргагчийн шаардлага бүрэн үндэстэй нөхцөлд шуудангийн байгууллага нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон журмын дагуу гаргаж, түүнийг дараах байдлаар олгоно. Үүнд:
а) Нөхөн төлбөрөө хүлээн авахыг хүссэн мэдэгдлийг өргөдөл гомдол гаргасан иргэнд явуулах бөгөөд харин хохирлын төлбөрийг мэдэгдэл буюу актан дээр гарын үсэг зурж, өөрийн биеийн байцаалтаа үзүүлсний дараа олгоно. Акт, мэдэгдэл, өргөдөл гаргагчийн гарын үсэг бүхий бичиг баримтууд шуудан холбооны байгууллагад хадгалагдаж үлдэнэ.
б) Албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудад хохирлын төлбөрийг тэдгээрийн дансанд шилжүүлж барагдуулна. Шуудангийн илгээмжийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд түүний хохирлыг нөхөн төлсний дараа шуудангийн мөнгө хураах тасалбар буюу шуудангийн зүйлийг хүлээн авсан жагсаалт дээр "Нөхөн төлбөрийг _____оны ___ сарын ____өдөр олгов" гэж тэмдэглэн хохирлыг барагдуулсан шуудангийн ажилтан гарын үсэг зурна. Шуудангийн мөнгө хураах тасалбар ба жагсаалтыг шуудан холбооны байгууллагын төлбөр олгосон мэдэгдэлд хавсаргана.
ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
 
1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 330
 
Дэд бүтцийн хөгжлийн сайдын зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
 
Нэг. "Шуудан холбооны дүрэм''-ийг хавсралтаар баталсугай.
 
Хоёр. Шуудан холбооны дүрмийг мөрдөх; хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжав Монгол шуудан УҮГ-ын гүйцэтгэх захирал Ж.Баатархүү нарт даалгасугай.
 
САЙД                                                 Г.БАТХҮҮ
 
 улсын бүртгэлийн 1504 дугаарт бүртгэсэн.