- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 676
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: |
1. “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр /энэ хавсралтад ГЕГ-ын даргын 2012 оны 67, 2012 оны 221, 2014 оны А/131, 2015 оны А/209 дүгээр тушаалаар нэмэлт орсон/, |
“Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар, |
“Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар, |
“Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 4 дүгээр, |
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай. |
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай. |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулж Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 51, 52, 2007 оны 771 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
5. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт