A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний жагсаалт/ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН 2012-07-06 ӨДРИЙН 247 ДУГААР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛГСОН.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 268

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний жагсаалт/

Эрүүл мэндийн тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, Рашааны тухай хууль, Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж рашаан сувиллын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1.Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний жагсаалтыг нэгдүгээр, Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журмыг хоёрдугаар, илгээх картны загварыг гуравдугаар хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Л.Жамбалжав), Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газар (О.Баяр) нарт даалгасугай.

3.Энэхүү журмыг мөрдөн ажиллахыг нийт рашаан сувилал, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, иргэдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1990 оны А/09, 1991 оны А/179 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.