Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 34 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА ХИЙХЭД ХАРШЛАХ ӨВЧИН, ЭМГЭГИЙН ЖАГСААЛТ
 
Энэхүү жагсаалтыг Дархлаажуулалтын тухай хуулийн 13.4 заалтыг хэрэгжүүлэхэд мөрдөнө.
Нэг. Заавал хийх дархлаажуулалтын харшлах өвчин эмгэгийн жагсаалт
 
1.1.  Дархлааны олдмол хомсдол
1.2.  Дархлааны төрөлх хомсдол
1.3.   Тухайн вакцины найрлагад орсон бодисын эсрэг харшил
1.4.  Тухайн вакцины хэрэглэх зааварт хэрэглэхийг хориглосон эмгэгүүд
 
Хоёр. Сайн дурын дархлаажуулалт хийхэд харшлах өвчин, эмгэгийн жагсаалт
2.1.  Дархлааны олдмол хомсдол
2.2.  Дархлааны төрөлх хомсдол
2.3.  Цусны эсүүдийн хорт хавдар
2.4.  Бусад эрхтний хорт хавдрын 3,4 үе
2.6.  Зүрх судасны хурц дутмагшил
2.7.  Бөөрний хурц дутмагшил
2.8.  Цочмог халдварт өвчний ид үе
2.9.   Архаг өвчний сэдрэлтийн үе
2.10. Тухайн вакцины найрлагад орсон бодисын эсрэг харшил
2.11. Тухайн вакцины хэрэглэх зааварт хэрэглэхийг хориглосон эмгэгүүд