Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
 
Дархлаажуулалтын тухай хуулийн 5.1.9 дүгээр заалтыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө. Дархлаажуулалтын түвшинг үнэлэх ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг гүйцэтгэнэ.
Дархлаажуулалтын түвшинг үнэлэхдээ нэг хүртэлх насны хүүхдийн товлолын вакцинд бүрэн хамрагдсан хувь, вакцинтай өвчний гаралт буурсан үзүүлэлт, лабораторийн шинжилгээгээр хамгаалах чадвартай эсрэгбие үүссэн хүүхдийн эзлэх хувь, зэргээр үнэлэхээс гадна дархлаажуулалтын тархвар судлалын аргаар үнэлж болно.
1.Нэг хүртэлх насны хүүхдийн товлолын вакцинд бүрэн хамрагдсан хувь
Энэ үзүүлэлтийг гаргахдаа дархлаажуулалтын түвшинг үнэлэх үед товлолын вакцинд бүрэн хамрагдсан нэг хүртэлх насны хүүхдийн эзлэх хувийг тооцоолон гаргаж, хүрэх зорилт болгон дараах хүснэгтэд үзүүлсэн хувьтай харьцуулан улс, аймаг, сумын түвшинд дүгнэнэ.
 
Хүснэгт 1. Нэг хүртэлх насны хүүхдийн товлолын вакцинд бүрэн хамрах хувийг нэмэгдүүлэхээр дэвшүүлсэн зорилт
 
Вакцины нэр
Аль түвшин
1998-2000 оны хамралтын дундаж түвшин
2001
2002
2003
2004
2005
БЦЖ (Сүрьеэгийн вакцин)
Улс
92
92.5
93
94
95
96
Аймаг
97
97
97
97
97
97
Сум
86
87
88
89
90
91
Гепатит (В-ийн вакцин)
Улс
92
92.5
93
94
95
96
Аймаг
90.5
91
92
92.5
93
94
Сум
86.5
87.6
88.7
89.5
90
91
Сахуу, хөхүүл ханиад,татран-гийн вакцин
Улс
92.1
92.5
93
94
95
96
Аймаг
90.4
91
92
92.5
93
94
сум
86.5
87
88
89
90
91
Улаанбурханы вакцин
улс
90.9
92.5
93
94
95
96
Аймаг
89.9
91
92
92.5
93
94
Сум
88
87.6
88.7
89.5
90
91
Халдварт саагийн вакцин
улс
92.1
92.5
93
94
95
96
Аймаг
90.4
91
92
92.5
93
94
Сум
86.5
87
88
89
90
91
2.Вакцинтай өвчний гаралт буурсан үзүүлэлт
          Энэ үзүүлэлтийг гаргахдаа, дархлаажуулалтын түвшинг үнэлэх үеийн статистикийн мэдээнд тулгуурлах ба 10000 хүн ам тутамд ногдох өвчлөлийн тохиолдлын тоог тооцоолон гаргаж, хүрэх зорилт болгон дараах хүснэгтэд үзүүлсэн үзүүлэлттэй харьцуулан дүгнэнэ.
 
Хүснэгт 2. Вакцинтай өвчний гаралтыг бууруулахаар дэвшүүлсэн зорилт (10000 хүн амд)
 
Өвчний нэр
1996-2000 оны өвчлөлийн дундаж түвшин
2001
2002
2003
2004
2005
Сүрьеэгийн менингит              0-15 насанд
 
 
 
 
 
 
Гепатит В
2.30
2.01
1.90
1.60
1.40
1.15
Сахуу
0.14
0.10
0.08
0.05
0.04
0.03
Хөхүүл ханиад
0.01
0.01
0.01
0.01
0.01
0.01
Улаанбурхан
1.10
1.00
0.80
0.60
1.00
0.50
Халдварт саа
0.00
0.00
0.00
0.00
0.00
0.00
3.Лабораторийн шинжилгээгээр хамгаалах чадвартай эсрэг бие үүссэн хүүхдийн эзлэх хувь
 
Вакцинжуулалтын дараа үүссэн хамгаалах чадвартай дархлал тогтцын түвшинг үнэлэх ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төв хариуцна. Хамгаалах чадвартай эсрэгбие үүссэн хүүхдийн эзлэх хувийг гаргахдаа вакцинд хамрагдсан хүүхдүүдээс түүвэр аргаар цус цуглуулан шинжилгээ хийж, аймаг болгоноор гаргана. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь вакцины идэвхийг шалгах, хамгаалах чадвартай эсрэгбиеийн нэгжийг тогтоох зэрэг шинжилгээг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнтэй гэрээ хийн хийлгэж, дүгнэлт гаргуулж болно.
Шинжилгээний дүнг дараах хүснэгтэд вакцин бүрээр үзүүлсэн хамгаалах чадвартай эсрэгбиеийн хамгийн доод хязгаарын нэгжтэй харьцуулсны үндсэн дээр дархлал тогтсон хүүхдийн эзлэх хувийг бодож гаргана.
 
Хүснэгт 3. Вакцины дараа тогтсон дархлалын хамгаалах чадвартай доод хязгаар
 
Вакцин
Хамгаалах чадвартай эсрэг биеийн нэгж
Шинжилгээний нэр
БЦЖ вакцин
тодорхойгүй
Үүссэн сорвиор үнэлнэ.
Сахуугийн вакцин
0.01 ОУН/мл
Саармагжуулах урвал
Татрангийн вакцин
0.01 ОУН/мл
Саармагжуулах урвал
Хөхүүл ханиадны вакцин
тодорхойгүй
 
Халдварт саагийн вакцин
Саармагжуулах эсрэг бие илэрвэл хамгаалах чадвартай гэж үзнэ.
Саармагжуулах урвал
Улаанбурханы вакцин
200 ОУН/мл
Саармагжуулах урвал
Гепатит В-ийн вакцин
10 ОУН/мл
Саармагжуулах урвал
 
Тайлбар:       1.ОУН-Олон улсын нэгж
                        2.Хамгаалах чадвартай дархлаа тогтцын түвшинг эрдэм шинжилгээний байгууллага өөр аргаар тодорхойлж болно.
4.Дархлаажуулалтын үр дүнг тархвар судлалын аргаар үнэлэх
Дархлаажуулалтын үр дүнг тархвар судлалын аргаар үнэлэхдээ тохиолдол -хяналтын арга, багц судалгааны арга зэргийг хэрэглэнэ.
4.1.Тохиолдол - хяналтын арга
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг вакцинд хамрагдсан хамрагдаагүй, өвчилсөн, өвчлөөгүйгээр нь дараах хүснэгтээр ангилж болно.
 
         өвчилсөн    өвчлөөгүй
             
А
в
С
d
                                                 
     а+b                        Вакцинд хамрагдсан
     с +d                      Вакцинд хамрагдаагүй
                               

1000 хүүхэд тутамд ногдох эрсдэл:        а 1000/(а+в)=h
                                                                        с 1000/(c+d)=h1
Эндээс дархлаажуулалтын үр дүнг дараах томъёогоор тооцоолж гаргана.
 
Дархлаажуулалтын үр дүн =        h1, h
                                                               h1
4.2.Багц судалгааны арга
Хэрэв эдийн засгийн хувьд ихээхэн зардал шаардах энэ аргыг хэрэглэхээр бол Эрүүл мэндийн сайдын 1993 оны А/143 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан аргыг хэрэглэнэ.