Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 34 тоот тушаалын тавдугаар хавсралт
 
ТАРИЛГЫН ДАРААХ ХҮНДРЭЛИЙН ЖАГСААЛТ, СЭРГИЙЛЭХ ТАРИЛГААС ТАТГАЛЗСАНЫГ БҮРТГЭХ ЖУРАМ
 
Монгол Улсын Дархлаажуулалтыг тухай хуулийн 18.1, 18.2, 20.1, 20.2 заалтуудыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
 
Нэг. Тарилгын дараах хүндрэлийн жагсаалт
 
L 0.4.  Тунгалгийн булчирхайн үрэвсэл
Т 88.1. БЦЖ вакцины дараах буглаа, ясны үрэвсэл
А48.3 Анафилакси-ийн шок
G.40.5. Таталт
G.92.  Энцефалопати
G.80.  Сул саажилт
I-50.    Зүрх судасны дутмагшил
L-02.   Буглаа
А-41.  Үжил
Т.50.9. Хордлогын хам шинж
L.23.   Хэсэг газрын харшлын урвал
Хоёр. Сэргийлэх тарилгын дараах хүндрэлийг мэдээлэх
2.1.Энэ журмын нэгд заасан хүндрэл байж болзошгүй гэж сэжиглэсэн буюу оношилсон сум, дүүрэг, өрхийн эмч 24 цагийн дотор тухайн аймаг, орон нутгийн халдвар судлалын алба, халдвар судлагч эмчид дархлаажуулалтын дараах хүндрэлийг мэдээлэх хуудас НЭММ - 1 маягтын дагуу мэдээлнэ.
2.2.Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр халдвар судлагч, хүүхэд, мэдрэлийн ерөнхий мэргэжилтэн, эмчилгээний чанарын хяналтын байцаагч, эрүүл мэндийн хяналтын байцаагч оролцуулсан ажлын хэсгийг томилон мэдээллийн дагуу судалгаа хийж дүгнэлт гаргана.
2.3.Ажлын хэсгийн дүгнэлтээр дархлаажуулалтын дараах хүндрэл гэж батлагдсан тохиолдолд 48 цагийн дотор тухайн вакцины цуврал, дугаарын хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлэхээс гадна сар бүр НЭММ - 1 маягтаар ирүүлнэ.
Гурав. Сэргийлэх тарилгаас татгалзсан тухай мэдээлэх
3.1.Иргэн урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзсан тохиолдол бүрт сум, өрхийн эмч НЭММ-2 маягтаар бүртгэж дархлаажуулалтын сар бүрийн мэдээтэй хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлнэ.
3.2.Дархлаажуулалтын дараах хүндрэл, Дархлаажуулалтаас татгалзсан тухай мэдээг Халдварт өвчин судлалын үндэсний төв нэгтгэн, дүгнэж цаашид авах арга хэмжээг зохион байгуулна.
3.3.Халдварт өвчин судлалын үндэсний төв дархлаажуулалтын дараах хүндрэл, дархлаажуулалтаас татгалзсан тухай мэдээг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хяналтын улсын албанд мэдээлнэ.
3.4.Сэргийлэх тарилгаас татгалзсан хүнээс бичгээр баталгаа авна.
3.5.Тарилгын дараах хүндрэл, сэргийлэх тарилгаас татгалзсан тухай мэдээ нь статистикийн албан ёсны мэдээлэлд орно.