- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" БД 11-106-08 барилгын дүрэм/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2008 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" БД 11-106-08 барилгын дүрэм/
Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Геодези, зураг зүйн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил" БД 11-106-08 барилгын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, "Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм" БНбД 14-101-08 барилгын норм ба дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай./БХБС-ын 2022 оны 212 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/
Хоёр. Энэхүү дүрмүүдийг геодези, зураг зүйн үйлдвэрлэлд дагаж мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.
Гурав. Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Мөнхбаатар/-т даалгасугай.
Дөрөв. Энэхүү тушаалыг 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Ц.ЦОЛМОН
Улсын бүртгэлд 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 2931 дугаарт бүртгэсэн.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 244
Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу "Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил" /БНбД 11-106-25/ барилгын норм ба дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан барилгын норм ба дүрмийг хэвлүүлэх, сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар /А.Энхманлай/, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Т.Пүрэвхатан/-т, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар /О.Одбаяр/-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай /1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил БД 11-106-08 барилгын дүрэм/" Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 104 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Э.БАТ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх