Хэвлэх DOC Татаж авах
\Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны

104 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ХИЙМЭЛ ДАГУУЛ (GPS/ГЛОНАСС)-ЫН ТЕХНОЛОГИОР

МОНГОЛ УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ДҮРЭМ

 

БНбД 14-101-08

 

1.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

1.1.Энэхүү үндсэн дүрэм нь Монгол Улсын геодезийн сүлжээг хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын технологиор байгуулах бүтэц, арга, техникийн үндсэн шаардлага, аргачлалыг тодорхойлно

2.ИШЛЭЛ

Энэ дүрмийг дор дурдсан техникийн норматив баримт бичигт нийцүүлэн боловсруулав. Їїнд:

2.1.Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. үндсэн журам. БНбД10-01-99.

2.2.Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06.

2.3.Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн нөхцөл. УГЗЗГ. 1999 он.

2.4.Geometric Geodetic Accuracy Standarts And Specifications For GPS Relative Positioning Techniques. Federal Geodetic Control Committee. Version 5.0. August 1.1989.

2.5.Department of tne army. US Army Corps Engineers. Engineering and Design. Geodetic and control surveying. Manual № 1110-1-1004.1 jun 2002

2.6.Основные положения о государственной геодезической сети Российской Федерации. ГКИНП-04-2000

2.7.Руководство по Всемирной геодезической системе-1984 (WGS 84).г. Москва.

2.8.“Геодези, зураг зүйн тухай” Монгол Улсын хууль

 

I БҮЛЭГ.УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ

1.Улсын геодезийн сүлжээний зориулалт

1.1.1.Геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээс бүхий геодезийн байнгын цэг,

тэмдэгтийн тогтолцоог улсын геодезийн (триангуляци, трилатераци, GPS-ийн геодезийн сүлжээ) сүлжээ (цаашид УГС гэх) гэнэ.

1.1.2.Улсын геодезийн сүлжээ нь улсын батлан хамгаалах, зурагжуулах болон шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгаа, аж ахуйн үйл ажиллагааны ач холбогдол бүхий дараах үндсэн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдана. Үүнд:

- нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн солбицлын нэгдсэн системийг тогтоож түгээх, түүнийг цаг үеийн болон хэтийн шаардлагад нийцсэн түвшинд байлгах;

- нутаг дэвсгэрийг зурагжуулах геодезийн үндэслэлд;

- газрын нөөц баялгийг судлах, ашиглах, газрын кадастр, газрын нөхөн сэргээлт, зам, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах геодезийн үндэслэлд;

- газрын, далай тэнгисийн, агаар-сансрын навигацын болон байгалийн ба аж ахуйн орчны агаар-сансрын мониторингийг геодезийн тулгуур өгөгдлөөр хангах,

- дэлхийн гадарга ба түүний таталцлын орчны цаг хугацааны өөрчлөлтийг судлах;

- геодинамик үзэгдлийг судлах;

- газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газрын кадастрын зураг үйлдэх;

- инженер геологийн хайгуул, судалгааг хийж гүйцэтгэх;

- байрлал ба чиглүүлэг тодорхойлох өндөр нарийвчлалын техник хэрэгслийн хэмжил зүйн баталгаажуулалтыг геодезийн хэмжилтээр хангах зэрэг болно.

1.1.3.Улсын төсөв ба орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн улсын геодезийн сүлжээ нь төрийн өмч байна.

 

II БҮЛЭГ. ХИЙМЭЛ ДАГУУЛ (GPS/ГЛОНАСС)-ЫН УЛСЫН

ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ ҮНДСЭН ДҮРЭМ

2.1.Хиймэл дагуулын улсын геодезийн сүлжээний ангилал

2.1.1.Монгол Улсын хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээ нь 4 анги, 3 зэрэгтэй байна:

1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ (УГТС) –АА

2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээ:

Үндсэн сүлжээ- А

Дэд сүлжээ- В

Зураглалын сүлжээ- С

Зураглалын сүлжээ нь цэгүүдийн хоорондох зайнаас хамаарч дотроо 3 зэрэгт хуваагдана.

2.1.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ нь хиймэл дагуулын ажиглалтын суурин станцуудын нэгдэл юм.

2.1.3.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээ байгуулах ангиллыг Хүснэгт 1, техникийн үндсэн шаардлагыг Хүснэгт 2- т тус тус үзүүлэв.

2.1.4.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээг Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулах зарчмаар улсын эдийн засгийн хөгжил, байршил, дэд бүтцийн асуудалтай уялдуулан үе шаттай байгуулна.

УГТС-ний болон Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний цэгүүдийг улсын геодезийн уламжлалт сүлжээний цэгүүдтэй өндөр нарийвчлалтай геодезийн хэмжилтээр заавал холбоно.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээний ангилал

Хүснэгт 1

Сүлжээний ангилал

Анги, зэрэг

Үндсэн алдаа, см

Зайнаас хамаарах алдаа

ррm 1: а

Талын урт, км

1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ

АА

0.3

0,01

1:100 000 000

500-600

2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээ:

         

а.Үндсэн сүлжээ

А

0.5

0,1

1:10 000 000

250-300

б.Дэд сүлжээ

В

0.8

0,1

1:1 000 000

100-150

в.Зураглалын сүлжээ:

С

       

1 зэрэг

1.0

10

1:100 000

50-75

2 зэрэг

2.0

20

1:50 000

20-50

3 зэрэг

3.0

50

1:20 000

5-20


Ингэснээр улсын геодезийн сүлжээний цэгүүд нь солбицлын шинэ тогтолцоо болон дэлхийн геотөвт солбицлын системийг нутаг дэвсгэрийн хэмжээнд түгээх гол хэрэгсэл болно.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээний техникийн үндсэн шаардлага

 

Хүснэгт 2

Д/д

Техникийн үндсэн шаардлага

УГТС (байнгын бус ажиглалтын станц)

Үндсэн

сүлжээ (A)

Дэд сүлжээ (B)

Зураглалын сүлжээ (C)

1

Цэгийн дундаж нягтрал (1 цэгийн үйлчлэх талбайн хэмжээ

250-300

мян.км.кв

60

мян.км.кв

250-350

км.кв

Техникийн төслөөр тогтооно

2

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээг АГС-тэй холбох цэгийн тоо

2-оос багагүй

1-2

Хэсэгчлэн давхцуулах буюу холбох

Хэсэгчлэн давхцуулах

3

Улсын өндрийн сүлжээний репертэй холбох

Заавал давхцуулах буюу холбох

Хэсэгчлэн давхцуулах буюу холбох

Хэсэгчлэн давхцуулах

4

Улсын өндрийн сүлжээний репертэй холбох зай

10 км—ээс холгүй

Хэсэгчлэн давхцуулах

Хэсэгчлэн давхцуулах

5

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын дээд ангиллын улсын сүлжээтэй холбох (шинээр байгуулж буй сүлжээнд оролцуулах дээд ангийн сүлжээний цэгийн тоо

Байнгын ажиглалтын суурин бүх станцтай

5-6 цэгтэй

Дэд сүлжээтэй холбох

-

6

Улсын гравиметрийн сүлжээний цэгтэй холбох

Давхцуулах буюу 50 км-ээс холгүй байгаа цэгтэй холбох

Давхцуулах буюу 50 км-ээс холгүй байгаа цэгтэй холбох

Хэсэгчлэн давхцуулах

-


2.2.5.Улсын триангуляцийн 1-4 ангийн цэгүүд нь хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын технологиор шинэчлэхэд өтгөрүүлэлтийн сүлжээний үүрэг гүйцэтгэнэ.

2.2.6.УГТС ба хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын сүлжээний цэгүүдийг улсын өндрийн II ба III ангийн сүлжээний репертэй холбох нь улсын өндрийн үндсийг хянах, шинэчлэх нөхцөлийг давхар бүрдүүлнэ.

2.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ

2.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийг солбицлын нэгдсэн тогтолцоогоор хангах бүтцийн дээд анги нь хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ (цаашид УГТС гэх) юм.

Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын геодезийн сүлжээ байгуулах геодезийн тулгуур үндэс болно.

2.2.2.УГТС нь хиймэл дагуулын байнгын ажиглалтын суурин станц ба байнгын бус станц (цэг)- уудын сүлжээнээс бүрдэнэ.

Тулгуур сүлжээг тусгай хийцийн төв цэгээр тэмдэглэх бөгөөд сүлжээний орон зайн байрлалыг Дэлхийн массын төвтэй харьцуулан эх дэлхийн солбицлын системд 10-15 см нарийвчлалтай тодорхойлно.

2.2.3.Тулгуур сүлжээ байгуулах нарийвчлалыг дэлхийн болон бүс нутгийн хиймэл дагуулын геодезийн сүлжээний байнгын ажиглалтын суурин станцын сүлжээтэй холбож, тодорхойлох замаар хангана.

2.2.4.Тулгуур сүлжээний цэгүүдийн өндрийг II ангийн нивелирдлэгээр, хүндийн хүчний хурдатгалыг хүндийн хүчний хурдатгалын суурь цэгийг тодорхойлох нарийвчлалаар тус тус тодорхойлно.

2.2.5.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн тулгуур сүлжээний байнгын ажиглалтын суурин станц хоорондох зай дунджаар 500-800 км байх бөгөөд 1 цэг ойролцоогоор 250-300 мян.км.кв. талбайд үйлчилнэ

Харин байнгын бус ажиглалтын (станц) цэгүүдийн байршил хоорондоо 400-500 км байна.

Тулгуур сүлжээний цэгийн байршлыг яам, агентлаг, шинжлэх ухааны байгууллагын ажлын хэрэгцээ, шаардлагатай уялдуулан нарийвчлан тогтооно.

2.3.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн үндсэн сүлжээ

2.3.1.Үндсэн сүлжээ нь хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн тулгуур сүлжээнд тулгуурласан өөр хоорондоо 250-300 км алслагдсан ижил нарийвчлалын геодезийн орон зайн байгууламж юм.

Энэ сүлжээний цэгүүд хоорондох зайг эдийн засгийн бүс нутгийн хөгжлийн түвшин, газар чичирхийллийн идэвхжил, гравиметрийн зураглалын хангамж, улсын өндрийн сүлжээний II ангийн шугамын байрлал зэргээс хамааруулж нарийвчлан тогтоож болно.

2.3.2.Сүлжээний 1 цэг дунджаар 250-350 мян.км.кв талбайд үйлчилнэ.

2.3.3.Сүлжээний цэгүүд хоорондох харилцан байрлалын дундаж квадрат алдааг байрлалын хувьд 1-2 см, өндрийн хувьд 2-3 см-ээс ихгүй тодорхойлно

2.3.4.Үндсэн сүлжээний цэгүүдийг улсын өндрийн сүлжээний II ангийн репертэй давхцуулах буюу хиймэл дагуулын геодезийн хэмжилтээр ойролцоох репертэй холбож хэмжинэ.

2.4.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн дэд сүлжээ

2.4.1.Дэд сүлжээг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн харьцангуй аргаар солбицол тодорхойлох зарчмаар байгуулах бөгөөд цэг хоорондын харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 2-3 см, өндрийн хувьд 4-5 см байна.

2.4.2.Харин газар чичирхийллийн идэвхтэй бус нутагт тусгайлан байгуулах энэ сүлжээний цэгийн харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 1-2 см, өндрийн хувьд 2-3 см-ээс ихгүй байх ёстой.

2.4.3.Дэд сүлжээ нь өөр хоорондоо 100-150 км алслагдсан ижил нарийвчлалын геодезийн орон зайн байгууламж бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу хэсэгчлэн байгуулж болно.

2.4.4.Сүлжээний 1 цэг дунджаар 60 км.кв талбайд үйлчилнэ.

2.4.5.Дэд сүлжээг улсын өндрийн сүлжээний цэгүүдтэй давхцуулах буюу өндрийн сүлжээний репертэй холбох хэмжилтийг 1 см-ээс багагүй нарийвчлалтай гүйцэтгэнэ.

2.4.6.Дэд сүлжээний цэгтэй давхцуулсан астроном-геодезийн сүлжээний цэгүүдийн хоорондох зай дэд сүлжээний цэгүүд хоорондох зайнаас ихгүй байна.

Харин холболт хийх репер хоорондох зай 10 км-ээс ихгүй байна.

2.4.8.Дэд сүлжээний бүх цэгүүдийн нормаль өндрийг геометрийн нивелирдлэгээр эсвэл хиймэл дагуулын нивелирдлэгээр заавал тодорхойлно.

2.4.9.Хиймэл дагуулын геодезийн сүлжээний цэгүүдийг 10-аас доошгүй жилийн хугацаанд заавал судалгаа хийж, сэргээж байх ёстой.

2.5Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн зураглалын сүлжээ

2.5.1.Зураглалын сүлжээг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн харьцангуй аргаар солбицол тодорхойлох зарчмаар байгуулах бөгөөд цэг хоорондын харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 3 см, өндрийн хувьд 5 см –ээс ихгүй байна.

2.5.2.Зураглалын сүлжээ нь өөр хоорондоо дунджаар 5-75 км алслагдсан ижил нарийвчлалын геодезийн орон зайн байгууламж байна.

2.5.3.Сүлжээний цэгүүдийн хоорондох зайг дараах нөхцөлүүдийг харгалзан нарийвчлан тогтоож болно:

- эдийн засгийн хөгжлийн томоохон бүс, газар чичирхийллийн 7 ба түүнээс дээш баллын идэвхжилттэй нутаг дэвсгэрт сүлжээний цэгүүдийн хоорондох зай 15-25 км;

- бусад нутаг дэвсгэрт цэгүүдийн хоорондох зай 5-75 км байх

2.5.4.Сүлжээний цэгүүдийн нягтрал болох 1 цэгийн үйлчлэх талбайн хэмжээг техникийн төслөөр тогтооно. 

2.5.5.Зураглалын сүлжээг астроном-геодезийн сүлжээний цэгүүдтэй давхцуулах буюу улсын өндрийн сүлжээний репертэй холбох хэмжилтийг 2 см-ээс багагүй нарийвчлалтай гүйцэтгэнэ.

2.5.6.Зураглалын сүлжээний цэгтэй давхцуулсан астроном-геодезийн сүлжээний цэгүүдийн хоорондох зай 5- 20 км-ээс ихгүй байх ёстой.

2.5.7.Харин холболт хийх репер хоорондох зай 10 км-ээс ихгүй байх ёстой.

 

III БҮЛЭГ.ХИЙМЭЛ ДАГУУЛ (GPS/ГЛОНАСС)-ЫН

УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ

3.1.Ерөнхий мэдээлэл

3.1.1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээ байгуулах техникийн төслийг " Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах техникийн үндсэн нөхцөл" болон энэ дүрмийн шаардлагын дагуу зохионо.

3.1.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээ байгуулах техникийн төслөөр сүлжээний цэгүүдийн солбицол тодорхойлох үндсэн аргачлалыг шийдвэрлэхээс гадна дараах асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ. Үүнд:

- астроном-геодезийн (триангуляцийн сүлжээ) сүлжээ болон улсын өндрийн сүлжээний репертэй холбох;

- астроном-геодезийн тулгуур сүлжээний цэгүүд дээр гравиметрийн тодорхойлолт хийх зэрэг болно.

3.1.3.Техникийн төсөл зохиохоос өмнө тухайн бүс нутагт байгуулсан хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын сүлжээ болон, триангуляци, нивелирдлэг, гравиметрийн сүлжээ байгуулалтын ажлын тухай дэлгэрэнгүй судалгаа хийж дүгнэлт гаргах ёстой.

Дараа нь хээрийн судалгаа хийж, техникийн төсөлд тодотгол хийнэ.

3.1.4.Техникийн төслөөр ажлын хэмжээ, геодезийн ажил гүйцэтгэх технологи, материал-техникийн хангамж, хөдөлмөр хамгаалал, төсөвт өртөг зэргийг тодорхойлно.

3.1.5.Техникийн төсөл нь дараах агуулгатай байна:

- Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн ажилд нөлөөлж болохуйц тухайн нутаг дэвсгэрийн физик- газар зүй, цаг уурын нөхцөлийн тойм;

- төлөвлөж буй ажлын зориулалт;

- урьд жилүүдэд хийсэн геодези, байр зүйн ажлын тойм судалгаа;

- хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүний тухай болон ус зүйн горимын тухай мэдээлэл;

- цэг, тэмдэгт байгуулах, хэмжилтийн ажил гүйцэтгэх технологи;

- Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн багаж хэрэгслийн тухай;

- Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн материалыг боловсруулах аргачлал;

- хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмээс;

- ажил гүйцэтгэх хугацаа, ажлын төсөвт өртөг зэрэг болно.

3.1.6.Сүлжээний төслийг дунд буюу том масштабын байр зүйн зураг дээр зохионо.

Техникийн төслийг үндэслэн ажил гүйцэтгэгч нарт техникийн удирдамж өгөх ёстой.

3.1.7.Хээрийн судалгааны ажилд гарахын өмнө ажил гүйцэтгэгч нар төлөвлөсөн ажлыг гүйцэтгэх нөхцөл онцлог, геодези-байр зүй, инженер геологи, гравиметрийн ба усны хайгуул судалгааны материалуудтай танилцах шаардлагатай.

3.1.8.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээний цэгийн хайгуул хийх, шинээр цэг суулгахад дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

- геодезийн байнгын цэг, тэмдэгт байршуулах газрыг сонгох;

- холболтын хэмжилт хийх болон шинээр байгуулж байгаа сүлжээний цэгтэй давхцуулах триангуляци, гравиметрийн, нивелирийн сүлжээний цэгийн төв, реперийн судалгаа хийж, байдлыг үнэлэх, гаднах тэмдэглээсийг сэргээх;

-сүлжээнд хамруулахаар төлөвлөж байгаа урьд байгуулсан хиймэл дагуулын сүлжээний цэгүүдийн байдлыг үнэлж, тогтоох, гаднах тэмдэглээсийг сэргээх;

- суулгах цэг, тэмдэгтийн хэлбэр, гүнийг тогтоож, шинээр суулгаж, цаашид цэгийг хэмжилтийн ажилд хэрхэн ашиглах боломжийг тогтоох;

-цэг, тэмдэгт байгуулах газрыг газар эзэмшигч, ашиглагч этгээдтэй зөвшилцөх;

- цэг, тэмдэгт байгуулсан газрыг том масштабын байр зүйн зураг, агаарын зураг дээр оруулах, хуучин цэгүүдийн байршил, абрисыг тодотгох, цэгийн орон зайн солбицол (өргөрөг, уртраг, өндөр )-ыг тодорхойлох, цэг, тэмдэгтүүдийн хувийн хэргийг бүрдүүлэх, хиймэл дагуулын хэмжилтийн саадын зураг зохиох зэрэг болно.

3.1.9.Шинээр байгуулах цэг їндсэн хоёр шаардлага хангасан байх ёстой. Үүнд:

- цэгийн хэлбэр хийц болон түүнийг суулгах гїн, гаднах тэмдэглээс урт хугацаанд хадгалагдах;

- төв ба реперийг эрж олоход хялбар, хэмжилт хийх нєхцєл, аюулгїйн ажиллагааг хангасан байх.

3.1.10.Геодезийн цэг, тэмдэгтийн судалгаа хайгуул хийх, шинээр цэг суулгахад " Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06"-ыг заавал мөрдөнө.

3.1.11.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станц байршуулах газарт дараах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд:

- Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын мэдээлэл хүлээн авагчийг байршуулах дулаалгатай байр;

- Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын дохиог 15 градусаас дээш хавтгайн өнцгөөр хүлээн авах боломжтой орчин;

- хүлээн авагчийн антеннд ирж буй дохиог сааруулах, ойлгож болох биет (байшин барилга, цамхаг г.м.) зүйл хол байх;

- гравиметрийн үнэмлэхүй хэмжилт хийх боломжтой;

- тасалгааны температурын орчин байнга 200С –аас багагүй байх;

- радио долгион (радиостанц, радар, радио долгион дамжуулах антенн г.м) дамжуулах эх їїсвэр, цахилгаан дамжуулах шугамаас хол байх;

3.1.12.Геодезийн цэг суулгасан газар нь хїрч очих, олох, ашиглахад хялбар, удаан хугацаанд хадгалагдах нєхцөлийг бїрдїїлсэн, хэмжилтийг аль ч улиралд, ямар ч тохиолдолд тасралтгїй хийх боломжтой байх ёстой.

3.1.13.Хээрийн ажлын тєгсгєлд геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хувийн хэрэг, цэг, тэмдэгтийг хамгаалалтанд хїлээлгэн єгсєн акт, гүйцэтгэсэн ажлын техникийн тайлан зэргийг Геодези, зураг зїйн мэдээллийн улсын нэгдсэн санд хїлээлгэж єгнє.

3.1.14.Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг "Геодези, зураг зїйн тухай " хуулийн дагуу "Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг тєрийн хамгаалалтанд хїлээлгэн єгєх акт" ын дагуу нийслэл, дїїрэг, сумын газрын албадад тєрийн хамгаалалтанд хїлээлгэж єгнє.

3.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ төлөвлөх

3.2.1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээний байнгын ажиглалтын суурин станц болон байнгын бус ажиглалтын станц (цэг) байршуулах асуудлыг Монгол Улсын бүс нутгийн хөгжил, төр захиргааны байгууллагын хэрэгцээ шаардлага, шинжлэх ухааны байгууллагуудын ашиг сонирхолтой нягт уялдуулан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын түвшинд шийдвэрлэнэ.

3.2.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станц байгуулах газар нь аж ахуйн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг газраас аль болох хол, инженер-геологийн тогтвортой хөрс, барилга байгууламж байвал зохино.

3.2.3.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станцын антенн суурилуулах газрын хүндийн хүчний хурдатгалыг тодорхой үе шаттай байнга тодорхойлж байх ёстой.

Гравиметрийн сүлжээний 1 ангийн цэгтэй давхцуулах боломжгүй бол цэгүүдэд статик гравиметрээр, гравиметрийн 1 ангийн цэгээс хүндийн хүчний хурдатгалыг 1-2 мкГал –ын нарийвчлалтай дамжуулах ёстой.

3.2.4.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын бус ажиглалтын цэгийн хүндийн хүчний хурдатгалыг байнгын хэмжилт хийх хугацаатай нэгэн адил хугацаанд статик гравиметрээр тодорхойлно.

Байнгын бус ажиглалтын цэгийн хэмжилтийн давтамж 5 жил тутам байна.

3.2.5.Улаанбаатар хотод байгаа хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станцад үнэмлэхүй хүндийн хүчний хурдатгал тодорхойлох ажлыг Монгол Улсын Гравиметрийн суурь (Цэцэг зочид буудал-0001) цэгээс харьцангуй хэмжилтийн аргаар гүйцэтгэх ёстой.

3.2.6.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станцын антенны тогтвортой байдлыг хянаж байх зорилгоор түүний орчинд өндөр нарийвчлалын геодезийн хяналтын сүлжээ байгуулна.

Ийм төрлийн хяналтын сүлжээний бүдүүвч, цэгийн тоо, хэмжилтийн аргачлал, нарийвчлалыг техникийн төслөөр тогтооно.

3.2.7.Хяналтын сүлжээний цэгийн харилцан байрлалыг уламжлалт аргаар буюу хиймэл дагуулын хэмжилтийн аргыг хослуулан 3мм-ээс ихгүй дундаж квадрат алдаатай тодорхойлох бөгөөд хяналтын цэгийн тоо 3-аас дээш байх ёстой.

Хэрэв УГТС-ний цэг улсын өндрийн ба гравиметрийн сүлжээний цэгээс холгүй байгаа бол эдгээрийг өндрийн хяналтын цэгээр ашиглаж болно. Тулгуур сүлжээний цэгт нивелирдлэгийн II ангийн нарийвчлалаар нормаль өндрийг дамжуулна.

Хэрэв УГТС-ний цэг нь байшингийн дээвэр дээр байгаа бол өндрийн хяналтын марк, реперийг уг барилгын хананд суулгана.

3.2.8.УГТС-ний цэгийн төв ба антенны байршил нь ашиглалтын нийт хугацаанд байрлал, өндрийн хувьд 2-3 мм-ээс ихгүй өөрчлөлттэй байх ёстой.

3.2.9.УГТС-ний цэг байрлуулах байшингийн суурь нь зураг төслийн зохих норматив баримт бичгийн шаардлагын дагуу баригдсан, тоосгон байр байх бөгөөд цэг байгуулахаас өмнө уг барилгын суурьт хяналтын хэмжилтийг 2-3 улирлын хугацаанд хийсэн байх хэрэгтэй.

3.2.10.УГТС-ний байнгын бус ажиглалтын цэг байгуулах, сонгох газар нь байнгын ажиглалтын цэг байгуулах шаардлагатай нэгэн адил байна.

3.3.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн үндсэн ба дэд сүлжээ сүлжээг төлөвлөх

3.3.1.Үндсэн сүлжээг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станц ба байнгын бус ажиглалтын цэгүүдэд тулгуурлан нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу хэсэгчлэн байгуулна.

3.3.2.Үндсэн сүлжээний шинээр суулгах цэгийн газрыг товлох, эсвэл геодезийн сүлжээний хуучин цэгтэй давхцуулах газрыг сонгохдоо хиймэл дагуулын дохиог 15 градусаас дээш хавтгайн өнцгөөр хүлээн авах боломжтой байх ёстой.

3.3.3.Үндсэн сүлжээг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станц ба байнгын бус ажиглалтын цэгүүдэд тулгуурлан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулна.

3.3.4.Дэд сүлжээг үндсэн сүлжээний цэгүүдэд тулгуурлан нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу хэсэгчлэн байгуулна.

3.3.5.Дэд сүлжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэсэгчлэн үе шаттай байгуулах бол зэргэлдээх сүлжээний бүх цэгүүдтэй давхцуулсан холболтын хэмжилт хийнэ.

3.3.5.Дэд сүлжээний болон үндсэн сүлжээний цэгийн байрлалыг сонгохдоо энэ дүрмийн 3.1.11-3.1.14 дахь заалтын дагуу хэрэгжүүлнэ.

Харин сонгосон цэг дээр геодезийн гаднах тэмдэгт болох төмөр болон модон пирамид байхгүй байвал зохино.

 

IY БҮЛЭГ.ХИЙМЭЛ ДАГУУЛ (GPS/ГЛОНАСС)-ЫН УЛСЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТИЙН БАГАЖ ХЭРЭГСЭЛ

4.1.Ерөнхий шаардлага

4.1.1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээний болон үндсэн сүлжээ, дэд сүлжээний цэгүүд дээр геодезийн хэмжилт хийх хүлээн авагч нь 2 долгионы сувагтай байна.

4.1.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилт хийх багаж дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- ашиглаж буй хиймэл дагуулын кодолсон дохиог 2 долгионы аль ч суваг дээр хүлээн авах боломжтой;

- уг багажны хэмжил зүйн баталгаажуулалтаас дундаж квадрат алдааг илэрхийлэх томъёоны нэг дэх гишүүн нь үнэмлэхүй утгаараа 5 мм-ээс ихгүй байх ;

- хүлээн авагчийн антенн нь хавтгай буюу геодезийн эсвэл, Choke Ring төрлийн байх;

- хүлээн авагчийн антенны кабелийн урт техникийн баримт бичигт заасан зөвшөөрөгдөх урттай байх;

- хүлээн авагчийн бусад үзүүлэлт болох мэдээлэл дамжуулах оролтын тоо, зайнаас болон автоматаар удирдах боломж, тэжээлийн эх үүсвэр г.м. тухайн төрлийн хэмжилтийн ажилд сонгох боломжтой байх.

4.1.3.Цэг дээр хүлээн авагчийг оптик төвлөрүүлэгчээр 1 мм-ээс багагүй нарийвчлалтай төвлөрүүлнэ.

4.1.4.Нэг хугацааны (нэг сеанс) хэмжилт гүйцэтгэх ажилд аль болох нэг төрлийн хүлээн авагчуудыг ашиглана.

4.1.5.УГТС, үндсэн сүлжээ болон дэд сүлжээний цэгүүдийг өндрийн сүлжээний цэгүүдтэй холбох хэмжилтийг цэгүүд хоорондоо 10 км –ээс холгүй бол нэг долгионы хүлээн авагч хэрэглэж болно.

Энэ тохиолдолд хэмжилтийн үргэлжлэх хугацааг хоёр долгионы хүлээн авагчаар хэмжих хугацаанаас 2 дахин ихэсгэнэ.

4.1.6.Хүлээн авагчид хэрэглэх тэжээлийн эх үүсвэр нь дор хаяж нэг хугацааны хэмжилтийн үргэлжлэх хугацаанд цэнэгээ алдахгүй байх ёстой.

Хэмжилтийн ажил заавал тэжээлийн нөөц эх үүсвэртэй байх шаардлагатай.

4.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн хүлээн авагчийн техникийн хяналт

4.2.1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд хэрэглэх GPS-ийн хүлээн авагч бүрт заавал хэмжил зүйн баталгаажуулалт хийсэн байх ёстой.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд ашиглах багаж бүрт урьдчилан хяналтын хэмжилт хийж, антенны фазын төвийн (эксцентриситет) байрлалыг шалгасан байх шаардлагатай.

Шинээр худалдан авсан болон ашиглалтын засвар үйлчилгээ хийсний дараа антенн бүрт эксцентриситетийг шалгах ёстой.

Антены эксцентриситетийг шалгах ажлыг Геодезийн хэмжил зүйн лабораторид хийнэ.

4.2.2.Хүлээн авагч бүрийг 2 хэсэгт хувааж, хоорондоо 100 м-ээс холгүй орших суурь цэг дээр хяналтын хэмжилт хийх ёстой.

Хэрэв хэмжилтийн ажилд олон төрлийн хүлээн авагч буюу антенн ашиглах бол төрөл бүрээс нь дээрх хэсэг бүрт заавал оролцуулна.

 Хэсэг бүрт оролцох хүлээн авагч, антенныг зөвхөн нэг цэг дээр ээлжлэн байрлуулах бөгөөд хэмжилтийн үргэлжлэх хугацаа тасралтгүй 4-өөс доошгүй цаг байх ёстой.

4.2.3.Хэрэв хэмжилтийн ажилд олон төрлийн антенн ашиглах бол тэдгээрийн антенны фазын (эксцентрисистет) төвийн байрлалыг тодорхойлох хяналтын хэмжилт хийх ёстой. Энэ тохиолдолд хэмжил зүйн шалгалтаар хамгийн бага эксцентриситеттэй антенныг суурь болгон авч бусад антеннуудад харьцуулалтын хэмжилт хийнэ.

Хяналтын хэмжилт нь эдгээр хос антеннээр дараалсан 2 өдрийн товлосон ижил цагт, тасралтгүй үргэлжлэх 2 удаагийн 5 цагийн хэмжилтээс бүрдэнэ.

Хоёр дахь хэмжилт эхлэхийн өмнө антены байрлалыг солино.

Антенн байрлуулах цэг хоорондын зай 100 м-ээс холгүй байна.

Антенн сольж байрлуулах үед төвлөрүүлэх алдаа нь 1мм-ээс ихгүй байх ёстой.

Өдөр бүрийн хэмжилтийн дүнг хооронд нь харьцуулалт хийх зарчмаар гаргаж зөрүү нь байнгын шинж чанартай бол сүлжээний нарийвчлалд хэрхэн нөлөөлөхийг үнэлж, дүгнэлт гаргана.

4.2.4.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээг улсын өндрийн сүлжээний репертэй холбох ажилд ашиглах антенны эксцентриситетийг тодорхойлох хяналтын хэмжилтийг уг холболтын хэмжилтийн өмнө ба дараа хийнэ.

4.2.5.Хяналтын хэмжилтийн мэдээ хүлээн авах давтамж 15 сек байна.

 4.2.6.Хүлээн авагчийг шалгах, антенны эксцентриситетийг тодорхойлох суурь цэг нь геодезийн хэмжил зүйн баталгаажуулалт хийх аргачлалын дагуу байгуулсан хөрсний хөлдөлтийн гүнээс доош суулгасан байх ёстой.

4.2.7.Хяналтын хэмжилт ба шалгалт хийгдсэн багаж хэрэгсэл нь тухайн багаж хэрэгслийг зохион бүтээгч фирмийн болон тухайн сүлжээний нарийвчлалыг хангах хэмжээнд байгаа эсэхийг хүснэгт 4- т заасан үзүүлэлтээр тогтооно.

4.2.8.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд хэрэглэх хүлээн авагчийн үндсэн шаардлагыг Хүснэгт 3-т үзүүлэв.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтэнд ашиглах хүлээн авагчийн техникийн шаардлага

Хүснэгт 3

Хүлээн авагчийн төрөл

Ангилал

Сувгийн тоо

Үелзлэл

Нарийвчлал

Хоёр долгионы

I

24

L1 / L2-

3 мм+1*10-6D

Хоёр долгионы

II

12

L1 / L2

3-5 мм+1*10-6D

Нэг долгионы

III

9

L1

10мм+2*10-6D

Долгионы багтаамж L1

 

1575.42 МГц(19 см)

 

Долгионы багтаамж L2

1227.60 МГц(24 см)


5.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хээрийн хэмжилт

5.1.Ерөнхий шаардлага

5.1.1.Шугаман векторыг тодорхойлох нарийвчлал нь хэмжилтийн хугацаанд ажиглаж буй хиймэл дагуулын геометрийн байрлал ба тоо, агаар мандлын давхаргуудын рефракц (зэрэглээ)-ын нөлөөлөл, вектор шугамын урт, хэмжилтийн багаж хэрэгслийн техникийн үзүүлэлт зэргээс шалтгаална. 

5.1.2.Хэмжилтийн ажлын чанарт нөлөөлөх зарим хүчин зүйл нь:

-хиймэл дагуулын тойргийн солбицлын нарийвчлал урьдчилан таах боломжгүйгээр буурах;

- хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын радио дохиог дамжуулж буй нөхцөл;

- агаар мандлын (ионесфер) давхаргын хэлбэлзэл;

- хэмжилтийн ажлын явцад илрээгүй техникийн гажуудал

-антенны өндрийн хэмжилт

- антенны чиглүүлэг зэрэг болно.

Хээрийн хэмжилтийн ажил дуусахаас өмнө хэмжилтийн өгөгдөлд урьдчилан боловсруулалт хийж, дүгнэлт гаргах зарчмаар дээрх нөлөөллүүдийг багасгаж болно.

5.1.3.Хэмжилтийн ажлын бодит байдал, нарийвчлалыг нэмэгдүүлэхэд дараах асуудлууд чухал ач холбогдолтой. Үүнд:

- хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын дохионд саад учруулах дохио, шуугианыг багасгах;

- хэмжилтийн цэг дээр хэд хэдэн хугацааны хэмжилт хийх;

- нэг цэгээс хэд хэдэн вектор шугамыг хэмжих;

- зэрэгцээ орших хиймэл дагуулын геодезийн сүлжээний цэг дээр нэгэн зэрэг хэмжилт хийх;

- аль болох олон хиймэл дагуулаас хэмжилтийг нэгэн зэрэг хийх;

- хэмжилтийн багаж хэрэгслийг цэг дээр туйлын нягт нямбай төвлөрүүлэх, антенны фазын зөрөөг өндөр нарийвчлалтай тодорхойлох, антенны чиглүүлгийг сайн хийх зэрэг болно.

5.1.4.УГТС, үндсэн ба дэд сүлжээ, зураглалын сүлжээний хээрийн хэмжилтийг статик горимоор хийнэ.

5.1.5.Улсын геодезийн сүлжээний болон өндрийн сүлжээний цэгийг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээтэй холбох хэмжилтийг 2 долгионы хүлээн авагчаар хийнэ.

5.1.6.Харин триангуляцийн цэг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний цэгээс 10км-ээс холгүй, өндрийн сүлжээний цэг 1 км-ээс холгүй байвал холболтын хэмжилтийг нэг долгионы хүлээн авагчаар хийж болно.

5.1.7.Сүлжээний хэмжилтийн ажилд аль болох нэг төрлийн, олон хүлээн авагч хэрэглэж нэгэн зэрэг олон цэгийг сүлжээ үүсгэж хэмжих зарчмыг баримтална.

Нэг буюу хэд хэдэн тулгуур цэгээс тодорхойлж буй цэгүүдийн векторыг цацраг байдлаар (дүүжин), нэг хугацааны хэмжилт хийхийг хориглоно.

5.1.8.Хэмжилтийн түүхий өгөгдлийг заавал уян дискэнд 2 хувь хуулах бөгөөд энэ нь хэмжилтийн үр дүн алдагдах, устахаас хамгаалах зорилготой юм.

5.1.9.Хэмжилтийн ажлын дараа Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хэмжилтийн журнал, цэг, тэмдэгтийн төвийн дугаарыг барласан хуудас, хэмжилтийн чанарын үзүүлэлт, хэмжилтийн түүхий өгөгдлийг хуулсан 2 хувь уян диск, техникийн тайлан зэргийг хүлээлгэж өгнө.

5.1.10.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн үндсэн шаардлагыг Хүснэгт 4, зураглалын сүлжээний цэгүүдийн хоорондох зайнаас хамаарах хэмжилтийн үргэлжлэх хугацааг Хүснэгт 5, хэмжилтийн хугацааг тогтоох зарим тохиолдлыг Хүснэгт 6 -д тус тус үзүүлэв.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн ажлын үндсэн шаардлага

Хүснэгт 4

Үндсэн шаардлага

Сүлжээний анги

УГТС (байнгын бус ажиглалтын цэг)

Үндсэн сүлжээ

Дэд сүлжээ

Зураглалын сүлжээ

Хоёр долгион хүлээн авагч хэрэглэх

тийм

тийм

тийм

Зайнаас хамаарч нэг буюу хоёр долгионы

Хүлээн авагчийн сувгийн тоо

24

12

12

12 буюу 9

Хэмжилтийн арга

статик

 

Хэмжилтийн нэг агшинд хэрэглэх GPS-ийн хүлээн авагчийн тоо

тоог тогтоохгүй

6-8

4-6

3

Хэмжилтийн тасралтгүй үргэлжлэх хугацаа

Байнгын бус давтамжийн хэмжилтийн үргэлжлэх хугацаа 15 хоногоос багагүй

3-5 хоногийн тасралтгүй хэмжилт

24 цагийн тасралтгүй хэмжилт

1-8 цаг

Хэмжилтийн ажилд нэгэн зэрэг ажиглах хиймэл дагуулын тоо, багагүй

Хяналтын хэмжилт хийх

Хяналтын хэмжилт хийх

4

4

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын дохио хүлээн авах интервал, сек-ээр

30

30

15

15

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байрлалын хавтгайн өнцөг

15

15

15

15

PDOP зөвшөөрөгдөх хэмжээ

4

4

5

5

Сүлжээнд хамрагдаж буй дээд ангийн сүлжээний цэг дээрх тасралтгүй хэмжилт хийх

тийм

тийм

тийм

-

Сүлжээний цэгийн хяналтын хэмжилт дахин хийх (сүлжээний нийт цэгийн)

25%

20%

15%

-

Нэг сеанст антенны өндөр хэмжих

Хоногийн хэмжилтийн эхэн, төгсгөл бүрт

Хоногийн хэмжилтийн эхэн, төгсгөл бүрт

Сеансын эхэн ба төгсгөл бүрт

2 удаа

Хэмжих цэгийн төвийн дугаарыг барлах

тийм

тийм

тийм

тийм

 

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн зураглалын сүлжээний хэмжилтийн үргэлжлэх хугацаа

Хүснэгт 5

Хоёр долгионы GPS-ийн хүлээн авагч

Хэмжилтийн горим

Үндэслэлийн цэгүүдийн хоорондох зай, км

5 км-ээс бага

5-15 км

15-50 км

Статик

1 цаг

6 цаг

8 цаг

RTK(post processing)

Reccupation > 45 минутаас их

 
 

 

15.5.Зарим тохиолдолд зураглалын сүлжээний хэмжилтийн үргэлжлэх хугацааг дараах байдлаар тогтоож болно. Үүнд:

Хүснэгт 6

Статик хэмжилт

Хоёр долгионы

1 цаг + 20 мин км бүрт

6.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн ажлын зохион байгуулалт

6.1.Байнгын ажиглалтын станц ба байнгын бус ажиглалтын цэг

6.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын байнгын ажиглалтын суурин станц байгуулах асуудлыг яам, агентлаг, шинжлэх ухааны байгууллагын хэрэгцээ шаардлагатай нягт уялдуулан шийдвэрлэнэ.

6.1.2.Байнгын бус ажиглалтын цэг байгуулах асуудлыг байнгын ажиглалтын суурин станцуудын байрлалтай уялдуулан тэдгээрийг өтгөрүүлэх зарчмаар байгуулна.

6.1.3.Байнгын бус ажиглалтын цэг дээр тасралтгүй хэмжилтийн үргэлжлэх хугацааг гурван хэсэгт хувааж антенны өндрийг хэмжилтийн эхэн ба төгсгөл бүрт заавал хэмжинэ.

6.1.4.Байнгын бус ажиглалтын хэмжилтийн ажлыг байнгын ажиглалтын суурин станц байгуулж, бүрэн ашиглалтанд оруулсны дараа нэгэн зэрэг хэмжилтийг гүйцэтгэнэ.

6.1.5.Байнгын ажиглалтын суурин станц ба байнгын бус ажиглалтын цэгийг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын олон улсын болон бүс нутгийн геодезийн сүлжээний байнгын ажиглалтын станцуудтай заавал холбоно.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын олон улсын ба бүс нутгийн байнгын ажиглалтын суурин станцуудтай холбох гэдэг нь эдгээр станцуудын байршлыг тодорхойлсон солбицлын системд хэмжилтийн үр дүнгээ хамтатган боловсруулах, хиймэл дагуулын тойрог замын параметр болон холбогдох бусад параметрийн өндөр нарийвчлалтай үр дүнг гаргах ажил юм.

6.1.6.Байнгын бус ажиглалтын цэгийн хэмжилтийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа 15 хоног байна.

Байнгын бус ажиглалтын давтамж 5 жил байна.

Байнгын бус ажиглалтын цэгийн хүндийн хүчний хурдатгалыг дахин хэмжилт хийх хугацаатай нэгэн адил хугацаанд эсвэл нэг жилийн завсарлагатай хэмжнэ.

6.1.6.Байнгын ажиглалтын суурин станц байгуулсан газрын хүндийн хүчний хурдатгалыг байнга тодорхойлж байхын зэрэгцээ, хөрсний усны түвшинг тогтмол хянаж байх ёстой.

6.2.Бусад ангийн геодезийн сүлжээний цэгүүд дээр хэмжилтийг зохион байгуулах

6.2.1.Үндсэн сүлжээний нэг агшны хэмжилтэнд ашиглах хүлээн авагчийн тоо байнгын ажиглалтын станц болон байнгын бус ажиглалтын цэгүүдийн хэмжилтийн хүлээн авагчийг оролцуулахгүйгээр 6-8 байна.

Хэрэв сүлжээний бүх цэгийн хэмжилтийг нэг хугацаанд хийхгүй тохиолдолд бүх цэгүүдийг багц болгон хувааж хэд хэдэн хугацааны хэмжилтээр хэмжинэ.

Харин багцын хэмжилт хийхдээ багц хоорондын 3-аас доошгүй цэг дээр давхцуулсан хэмжилт хийнэ.

6.2.2.Нэг багцын хэмжилтэд хиймэл дагуулын байнгын бус ажиглалтын цэгийн эргэн тойронд орших 4-өөс доошгүй байнгын ажиглалтын суурин станц дээр тасралтгүй хэмжилт хийгдэж байх ёстой.

6.2.3.Үндсэн сүлжээний нэг багцын хэмжилтийн үргэлжлэх хугацаа 3-5 хоног байна.

6.2.4.Үндсэн сүлжээний хэмжилтийн цэг дээр хүлээн авагч ба антенныг 1 мм нарийвчлалтай төвлөрүүлэх бөгөөд антенны өндрийг хоногийн хэмжилтийн эхэн ба төгсгөл бүрт заавал хэмжинэ.

6.2.5.Антенны өндрийн хэмжилт болон хэмжилтийн нөхцөл байдлын тухай хэмжилтийн журналд заавал тэмдэглэх ёстой.

6.2.6.Дэд сүлжээний хэмжилтийг багц болгон хуваарилах, багц хоорондын 3-аас доошгүй цэгүүд дээр давхцуулсан хэмжилт хийх бөгөөд хэмжилтийн үргэлжлэх хугацаа тасралтгүй 24 цаг байна.

Цэг дээр хүлээн авагч ба антенн төвлөрүүлэх алдаа 1 мм-ээс ихгүй байна.

Хэмжилтийн эхэн ба төгсгөлд антенны өндрийг хэмжих бөгөөд хэмжилтийн нөхцөл, үр дүнг журналд заавал тэмдэглэнэ.

6.2.7.Зураглалын сүлжээний цэгүүдийн хэмжилтийг багц болгон хуваарилбал багц бүрийн 3-аас доошгүй цэг дээр давхцуулах хэмжилт хийх ба хэмжилтийн нэг хугацааны үргэлжлэх хугацаа 4 цагаар 2 удаа байна.

Зураглалын сүлжээний цэгүүдийн зайнаас хамаарч 30 минутаас 6 цаг байх ба нэг хугацааны хэмжилт хооронд антенны өндрийг 10 см-ээс багагүй өөрчилж хэмжилт хийнэ.

6.2.8.Хиймэл дагуулын геодезийн сүлжээний хэмжилтийн журналын загварыг Хүснэгт 9-д үзүүлэв.

7.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний цэгийг улсын геодезийн ба өндрийн сүлжээний цэгтэй холбох хэмжилт

7.1.Холболт хийх зайнаас хамаарах хэмжилтийн хугацааг Хүснэгт 7-д үзүүлэв. Нэг хугацааны хэмжилтийн тоо 2-оос багагүй байна.

7.2.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний цэгээс улсын триангуляцийн сүлжээний болон өндрийн сүлжээний цэг 10 км-ын дотор байвал геодезийн холболтын хэмжилтийг нэг долгионы GPS-ийн хүлээн авагчаар хийж болно.

7.3.Хэрэв хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн үндсэн ба дэд сүлжээний цэгийг триангуляцийн сүлжээний цэгтэй давхцуулж, түүнийг улсын өндрийн сүлжээний цэгтэй холбох бол холболтын хэмжилтийн үргэлжлэх хугацааг Хүснэгт 7-д заасан хэмжээг 1.5 дахин ихэсгэнэ.

Холболтын хэмжилт хийх зай ба хугацаа

Хүснэгт 7

Холболтын хэмжилт хийх цэг хоорондын зай

Нэг хугацааны хэмжилт үргэлжлэх хамгийн бага хугацаа

1 км хүртэл

1 цаг

1- 5 км хүртэл

1.5 цаг

5-10 км

2 цаг

10 км-ээс их

3 цаг

 

7.4.Хэмжилтийн нөхцөл байдалд нөлөөлөх хүчин зүйл их байвал холболт хийх цэгийн тоог нэмж, тулгуур цэг дээрх хэмжилтийн хугацааг уртасгаж болно.

7.5.Холболтын хэмжилт хийх нэг хугацааны хооронд антенны өндрийг 10 см-ээс багагүй өөрчилж хэмжилт хийх ёстой.

8.Хэмжилтийн урьдчилсан боловсруулалт

8.1.Ерөнхий мэдээлэл

8.1.1.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн үр дүнг урьдчилан боловсруулах ажлын үндсэн зорилго нь хэмжилтийн чанарын шалгалт хийх, хэмжилтийн нарийвчлал техникийн шаардлагад хэрхэн нийцэж байгааг тогтоох явдал байдаг.

8.1.2.Хэмжилтийн урьдчилсан боловсруулалт хийхдээ GPS-ийн хүлээн авагчийг үйлдвэрлэгч компани, фирмийн программ хангамж ашиглах хэрэгтэй. Эдгээр программ хангамж нь дээр дурьдсан нөхцөлүүдийг хангасан байдаг.

8.1.3.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн эцсийн тэгшитгэн бодолтоор цэгийн солбицол олохын зэрэгцээ хиймэл дагуулын тойргийг тодотгож болох программ хангамж хэрэглэнэ.

8.1.4.Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн чанарын үндсэн шаардлагыг Хүснэгт 8-д үзүүлэв.

 Хэмжилтийн чанарын шалгалтыг гурвалжны ба полигоны битүүрэлтийн алдааг тогтоох зарчмаар хийх ёстой.

8.1.7.Үндсэн сүлжээний вектор суурь шугамын янз бүрийн хэмжилтээс гарсан утга, уртын болон байрлалын (N, E) бүрдлийн хувьд (3 мм + 5ммх10D)хК -аас ихгүй байх ёстой.

D- суурь вектор шугамын урт, К= 2 болно.

Харин өндөржилтийн зөвшөөрөгдөх хэмжээ энэ үзүүлэлтээс 1.5 дахин их байна.

8.1.8.Дэд сүлжээний вектор суурь шугамын янз бүрийн хэмжилтээс гарсан утга, уртын болон байрлалын (N, E) бүрдлийн хувьд (3 мм + 1смх10-7 D)хК -аас ихгүй байх ёстой.

D- суурь вектор шугамын урт, К= 2 болно.

Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн чанарын үндсэн шаардлага

 

 

Хүснэгт 8

Үндсэн шаардлага

Сүлжээний анги

УГТС (Байнгын бус ажиглалтын цэг)

Үндсэн сүлжээ

Дэд сүлжээ

Зураглалын сүлжээ

Гурвалжны битүүрүүлэлтийн хамгийн их зөвшөөрөгдөх алдаа:

- хоорондоо харьцаагүй гурван вектор шугамын байрлал ба өндөр

10 мм+1.8 х10-7 D

18 мм+2.4х10-7 D

10 мм+3.5 х10-7 D

18 мм+7.0х10-7 D

18 мм+3.5 х10-7 D

24 мм+7.0х10-7 D

25 мм+5 х10-7 D

30 мм+7.0х10-7 D

- хоорондоо харьцаа бүхий хоёр вектор шугамын байрлал ба өндөр

5мм+0.9 х10-7 D

9 мм+1.2х10-7 D

5 мм+1.7 х10-7 D

9 мм+3.5х10-7 D

9 мм+1.7 х10-7 D

12 мм+3.5х10-7 D

15 мм+2 х10-7 D

20 мм+3.5х10-7 D

- өөр хоорондоо харьцаатай гурван вектор шугамын байрлал ба өндөрүү

3 мм+0.5 х10-7 D

5 мм+0.7х10-7 D

3мм+1.0 х10-7 D

5мм+2.0х10-7 D

5 мм+1.0 х10-7 D

7 мм+2.0х10-7 D

10 мм+2.0 х10-7 D

10 мм+5,0х10-7 D

N вектор шугамын L периметртэй полигоны зөвшөөрөгдөх алдаа

fзөвш.= 2 x √ Σ mi 2

 
 

8.1.9.Хэмжилтийн урьдчилсан боловсруулалтын дүнгээр хэмжилт бүр дэхь геодезийн өндөржилтөөр антенны өндөр хэмжилтийн чанарыг шалгана.

Хэмжсэн болон вектор бодолтын үр дүнгээс гарсан антенны өндрийн утга 3 мм-ээс ихгүй байх ёстой.

Хиймэл дагуул (GPS/Глонасс) - ын геодезийн сүлжээний хэмжилтийн журналын загвар

Цэгийн нэр...Манлай хус. тєвийн дугаар -0235

Аймаг, сумын нэр -Өмнөговь, Манлай сум.

Трапецын дугаар..........К-48-9

Хүснэгт 9

Хїлээн авагчийн төрөл -2 долгионы

Давталт № 1

Давталт № 2

 

Огноо

Эхэлсэн

2007,07,05

Дууссан

2007,07,05

Эхэлсэн

2007,07,05

Дууссан

2007,07,05

 

Хэмжилт хийсэн цаг

9,30

11,38

12,10

14,15

 

Антенны єндєр (см-ээр)

0,441

0,441

0,441

0,441

 

Зоовчийн өндөр

1,103

1,104

1,214

1,213

 

Антенны дугаар

№ 0246

№ 0246

№ 0246

№ 0246

 

Удирдлагын блокын дугаар

№ 213560

№ 213560

 

Агаарын температур

20,50 С

21,00 С

21,20 С

21,60 С

Агаарын даралт- паскаль

7658

7659

7700

7701

Агаарын чийгшил- %

53%

53%

55%

55%

Хєрвүүлгийн элементийг тодорхойлсон байдал:

Хэмжилтийн үеийн нэмэлт мэдээлэл:

 

Антены өндөр хэмжсэн зураг

А.Зоовч дээр суурилуулсан тохиолдол:

0,342 м- хүлээн авагчийн паспортаас авсан;

0.441 м- хүлээн авагчийн паспортаас авсан;

0,761 м- 1 дахь сеансын хэмжилт

0,890 м- 2 дахь сеансын хэмжилт

Зоовч дээр суурилуулаагүй тохиолдол:

0,088м –маркийн толгойноос төвлөрүүлэгчийн дээд тавцан хүртэлх өндрийг нивелирдлэгээр тодорхойлов.

0,178 м- багажны тохиргооноос;

0,196 м- эхний хэмжилтээс;

0,201 м- хоёр дахь хэмжилт

 
 

 

Хэмжилт хийсэн..................................................................................

(Байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр