- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм/
2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 88
Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм"-ийг 2 дугаар хавсралтаар, "Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төмөр замын хэрэг эрхлэх газар /Д.Ганболд/-т үүрэг болгосугай.
САЙД Р.РАШ
Улсын бүртгэлийн 2008 оны 06 сарын 04-ний 2919 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A