A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ, АТҮН-ийн 2018 оны 18/01,А/135-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 38/02

Дугаар 38/02

1975 оны ТИР Конвенцийн 9 дүгээр хавсралтын II.3 заалтыг хэрэгжүүлж Үндэсний зөвшөөрөл олгох ажлын хэсэг байгуулсан Монгол Улсын Гаалийн ерөнхий Газрын дарга, Автотээвэрчдийн үндэсний Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Барааг олон улсын хэмжээнд ТИР горимоор тээвэрлэх Монголын тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс (Ч.Энхтуяа), Автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгийн ТИР хэлтэс (О.Бадамсэд)-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг 2004 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ