A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХЯ-ны 2018 оны 07 сарын 05-ны өдрийн дотоод албан бичгийг үндэслэн нэгдсэн бүртгэлээс хасаж хөдөлгөөн хийв./
Бүлэг: 1979

/ХЗДХЯ-ны 2018 оны 07 сарын 05-ны өдрийн дотоод албан бичгийг үндэслэн нэгдсэн бүртгэлээс хасаж хөдөлгөөн хийв./

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дугаар 195 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.7-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Дамжин өнгөрүүлэх ангид мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тогтоол гүйцэтгэх газрын харьяа Нэгдсэн эмнэлэгт мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам"-ыг хоёрдугаар хавсралтааар тус тус баталсугай.

2.Дээрх журмуудыг 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Батжаргалд даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 244 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ