A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ  /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Комиссын ажиллах журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Комиссын ажиллах журам/

Хэвлэх

2006 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанарыг сайжруулах, үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлэх, 2005 онд баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.5, 7.4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Комиссын ажиллах журмыг нэгдүгээр, Нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох, хянан магадлагаа хийх журмыг хоёрдугаар, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан зааврыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. ( 2 дугаар хавсралтыг Байгаль орчны сайдын 2006 оны 163, 3-р хавсралтыг БОС-ын 2010 оны А-2 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон).

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авсан аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн бүртгэл хийхтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрхийг түр хугацаагаар түтгэлзүүлэн зогсоосугай.

3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг сарын хугацаанд шинэчлэн бүртгэж, эрх олгох ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц. Банзрагч/-т даалгасугай.

4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төв, орон нутгийн шинжээч нарт зориулсан сургалтыг 2 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц. Банзрагч/-т, сургалтанд шаардагдах зардлыг Байгаль хамгаалах сангаас гарган санхүүжүүлэхийг Сангийн тэргүүн, Төрийн нарийн бичгийн дарга /Я. Адъяа/-д тус тус даалгасугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Ерөнхий үнэлгээ хийх аргачилсан заавар батлах, шинжээчдийг томилох тухай" Байгаль орчны Сайдын 2002 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 140 дүгээр, "Журам батлах" тухай 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

САЙД И. ЭРДЭНЭБААТАР

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 62 дугаар тэмдэглэлийн 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусгайлан эрх олгогдоогүй үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны "Журам, гэрээ, гэрчилгээний загвар батлах тухай" А/250 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 1998 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2006 оны "Журам, заавар батлах тухай" 119 дүгээр тушаал, 2006 оны "Журам батлах тухай" 195 дугаар тушаал, 2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2003 оны "Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар батлах тухай" 127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг хийлгэж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ