Хэвлэх DOC Татаж авах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2008 оны 70/369 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ ГЭРЭЭ
/ЗАГВАР/
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Монгол улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам" /цаашид "журам" гэнэ/-ын дагуу өмчийн хэлбэр харгалзахгүй Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж /цаашид "сургууль" гэнэ/-д боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан шийдвэрээр олгосон хяналтын тоонд багтаж, өдрийн ангид бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшихээр томилолт авсан суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж /цаашид "буцалтгүй тусламж" гэнэ/ олгох харилцааг зохицуулж, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.
Хоёр. Гэрээнд оролцогч талууд
2.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид суралцагчдад буцалтгүй тусламж олгох тухай гэрээ /цаашид "гэрээ" гэнэ/-г хянан баталгаажуулж, санхүүжилт хийх үүрэг бүхий Сургалтын төрийн санг төлөөлж
............................................    албан   тушаалтай   ...........................................................
овогтой ......................................................  ; суралцагч ..................................................
сургуульд................................................. мэргэжлээр бакалавр / магистр / докторын
зэргийн боловсрол эзэмшихээр суралцаж буй................................................ аймаг /
хотын ................................................  сум / дүүргийн ..................  -р баг / хорооны
...............................................   гудамж / байрны  .................  тоотод оршин суугч
...............................................  регистрийн дугаар................................................... тоот
иргэний үнэмлэхтэй............................................. овогтой............................................. ;
суралцах   сургуулийг  төлөөлж, тус сургуулийн сургалтын   албаны ажилтан
...........................................      овогтой     ..........................................      нар     дараахь
нөхцөлийг харилцан хүлээн зөвшөөрч, энэхүү гэрээг байгуулав.
Гурав. Сургалтын төрийн сангийн эрх, үүрэг
       3.1.Энэхүү гэрээний 1.1-д заасан сургуульд суралцаж байгаа суралцагчид буцалтгүй  тусламж  олгохдоо  боловсролын  болон   санхүү,  төсвийн  асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас  хамтран  баталсан  төрөөс хариуцах санхүүжилтийн хэмжээг баримтална.
        3.2.Санхүүжилтийн тооцоог тухайн сургуультай хийсний үндсэн дээр тодорхой хуваарийн дагуу сургуулийн дансанд шилжүүлнэ.  Сургалтын төрийн  сангаас сургалтын төлбөрийг хичээлийн улирлаар тооцон санхүүжүүлэх зарчим баримтлана.
3.3. Суралцагчийн сурлага, шилжилт хөдөлгөөн, дүнгийн байдлын талаар сургуулиас ирүүлсэн мэдээлэл, тодорхойлолтыг үндэслэн гэрээг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болгох арга хэмжээг авна.
Дөрөв. Суралцагчийн эрх, үүрэг
       4.1.Суралцагч.......................................................................................... сургуульд,
.................................... түвшинд,................................................................... мэргэжлээр,
........  голч дүнтэй, ............  жилийн хугацаатайгаар суралцах нөхцөлийг тохирч, энэхүү гэрээг байгуулав.
4.2.    Журамд заасан  нөхцөлүүдийн  аль заалтаар  буцалтгүй тусламж авахаа тодорхойлж, шаардагдах бичиг баримтыг үнэн зөвөөр жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор бүрэн бүрдүүлж сургуульдаа өгнө.
4.3.    Суралцагч  нь  хувийн  мэдээлэл,   сурлага,   шилжилт  хөдөлгөөн,  дүнгийн байдлын тухай сургуулийнхаа сургалтын албанд цаг тухайд нь мэдээлж байна.
4.4.    Суралцагч суралцах хугацаандаа хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд энэхүү гэрээтэй танилцан гэрээг сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болгох тухай бичилт хийсэн эсэхэд хяналт тавина.
4.5.    Суралцагч  энэхүү гэрээний 4.1  дэх хэсэгт заасан  голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан эсхүл хугацааны нөхцөл болон журамд заасан бусад нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Сургалтын төрийн сангаас авсан сургалтын төлбөр, тэтгэлэпгэй дүйцэх хэмжээний мөнгийг Сургалтын төрийн санд буцаан төлнө.
4.6.    Суралцагч энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ өөрийн биеэр биелүүлэх боломжгүй тохиолдолд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч       болох ………………………….. регистрийн дугаартай……………………овогтой
................................................... биелүүлнэ.
Тав. Сургуулийн эрх, үүрэг
5.1.          Сургуулийн сургалтын алба нь буцалтгүй тусламжид хамрагдах хүсэлтэй суралцагчдаас бичиг баримтыг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хянан хүлээн авч, жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгон шалгаруулж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
5.2.          Сургууль нь буцалтгүй тусламжаар суралцагчдын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Сургалтын төрийн санд тухай бүр албан бичгээр мэдээлж байна. Сургуулиас хасагдсан, сургуулиа орхисон суралцагчийн мэдээллийг хугацаанд нь өгөөгүйн улмаас улсад учруулсан хохирлыг сургууль хариуцан дараа улирлын санхүүжилтээс суутгуулан барагдуулна.
5.3.   Сургууль нь буцалтгүй тусламжаар суралцагчдын хувийн мэдээллийг тухай бүр шинэчилж байх бөгөөд суралцагчийн сурлагын тодорхойлолтыг Сургалтын төрийн санд улирал бүрийн төгсгөлд буюу хичээлийн улирал дууссан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан албан бичгээр хүргүүлж байна.
5.4. Буцалтгүй тусламж авч суралцсан бүтэн өнчин болон хөпжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурлагын голч дүн 2.0 болон түүнээс дээш байх, журамд зааснаас бусад нөхцөлөөр буцалтгүй тусламж авч суралцсан суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээг түдгэлзүүлэх саналыг Сургалтын төрийн санд тавина.
Гэрээ байгуулсан:

Сургалтын төрийн санг төлөөлж
/албан тушаал/ /овог/ /нэр/ /гарын үсэг/

Сургуулийг төлөөлж
/албан тушаал/
/овог/
/нэр/
/гарын үсэг/

Суралцагч
/овог/
/нэр/
/гарын үсэг/

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч

овогтой

/гарын үсэг/

он ..........сар .......өдөр

Гэрээний тэмдэглэл:
 
Хичээлийн жил, улирал
Буцалтгүй тусламжийн хэмжээ
Суралцагчийн гарын үсэг
Сургалтын албаны тэмдэглэл
СТС-ийн тэмдэглэл
Тайлбар