Хэвлэх DOC Татаж авах
/Энэ тушаалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016-10-05-ны А/32 дугаар тушаалаар хүчингүй болгосон./
 
ҮХС-ын 2005 оны 101 дүгээр тушаалын хавсралт
 
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ИЛРҮҮЛСЭН ЭРДСИЙН  ХУРИМТЛАЛ БҮХИЙ  ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ЛИЦЕНЗИЙГ   ДУУДЛАГА  ХУДАЛДААГААР ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1                           Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр дүнгээр   илрүүлсэн   ашигт  малтмалын  хуримтлал,   эрлийн   шинж  бүхий   талбайд хайгуул   хийх   эрх   олгох  дуудлага   худалдаа   (цаашид   дуудлага   худалдаа   гэх) хэлбэрээр олгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2                           Дуудлага худалдааг "Ашигт малтмалын тухай", " Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" болон "Иргэний" хуулиудын дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ) зохион байгуулж явуулна.
Хоёр. Дуудлага худалдаанд зарлах лицензийн талбайг тодорхойлох, үнэлэх
2.1.   2005 оны 8 дугаар сарын 1-ны байдлаар АМГТХЭГ-ын Геологийи газрын нэр дээр хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын хайгуулын лиценз болон ҮХ-ны сайдын 2005 оны ........ дугаар тушаал хүчин төгөлдөр болсноос хойш улсын төсвийн хөрөнгөөр    гүйцэтгэсэн    геологийн    судалгааны    талбайг   дуудлага    худалдаанд хамруулна.
2.2.   Дуудлага худалдааг зарлахаас өмнө хайгуулын лиценз олгох талбайн талаар орон нутгийн саналыг урьдчилан авсан байна.
2.3.   Төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийж дууссан талбайн судалгааны үр дүнг хүлээн  авах  тухай  Үйлдвэр худалдааны  сайдын  тушаал   гарч  тайланг Геологийн Мэдээллийн Төвийн фондод хүлээн авсны дараа ажлын 5 хоногийн дотор АМГТХЭГ ын даргын тушаалаар Үнэлгээний хэсгийг томилно. Үйлдвэр худалдааны сайдын шийдвэрээр Үнэлгээний хэсгийн бүрэлдэхүүнд яамны төлөөллийг оролцуулж болно. Үнэлгээний хэсэг нь дараахь үүрэг гүйцэтгэнэ:
 
2.3.1.   дуудлага худалдааны зар хүргэнэ.
2.3.2.   талбай бүрийг дуудлага худалдаанд зарлах доод үнэ, талбайн хэмжээ, судалгааны түвшин, геологийн судалгааны ажлын зардал, эрдсийн  төрөл  байдал,  зах зээлийн  үнийн  түвшин,  дэд  бүтэц зэргийг харгалзан тогтоож зөвлөмж гаргана.
2.3.3.   Үнэлгээний   хэсгээс   гаргасан   Дүгнэлтийг   үндэслэн   дуудлага худалдаа    явуулах    тухай    шийдвэрийг    АМГТХЭГ-ын    даргын тушаалаар батална.
2.3.4.   дуудлага худалдаанд зарлах талбай бүрийн үндсэн мэдээллийг бэлтгэнэ.
2.3.5.   бүртгэлийн   хайрцагийг  дуудлага   худалдаанд   оролцох   хүсэлт хүлээн авахад зориулан бэлтгэж, битүүмжлэн лацдаж протокол үйлдэх  бөгөөд  энэ  үед  эрх  бүхий  байгууллагын  төлөөлөгчийг байлцуулж болно.
2.3.6.   дуудлага   худалдаанд   оролцох   хүсэлт   хүлээн   авах   хугацаа дуусмагц битүүмжилсэн бүртгэлийн хайрцагийг дуудлага худалдаа зохион байгуулан явуулах комисст хүлээлгэн өгснөөр үнэлгээний хэсгийн ажил дуусна.
2.4       Талбайн хэлбэр, хэмжээ нь Ашигт малтмалын тухай хуультай нийцсэн байна.
2.5             Дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа, дуудлага худалдаанд зарлахаар   хэсэгчилж   авсан   талбайнуудаас   бусад   талбайн   лицензийг   "Ашигт малтмалын тухай " хуулийн 45, 46 дугаар зүйлүүдийг үндэслэн буцаана.
2.6             Дуудлага   худалдаа   явуулаад   санал   ирээгүй   талбайнуудад   дахин үнэлгээг  хийж  дуудлага   худалдааны   үнийн   доод   хэмжээг   бууруулан   дуудлага худалдааг дахин зарлана
2.7      Худалдан авагч дуудлага худалдаагаар хайгуулын талбайг худалдан хүлээн авсны дараа гарч болох аливаа хариуцлагыг АМГТХЭГ хариуцахгүй.
Гурав. Дуудлага худалдаанд оролцох эрх авах
3.1       Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ  илэрхийлж, дэнчингээ зохих журмын дагуу тавьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн дуудлага худалдаанд оролцох эрхтэй.
3.2  Дуудлага худалдаанд оролцогч МУ-ын иргэн 50000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллага,   гадаадын  иргэн   100000 төгрөг,  ажиглагчаар  оролцогч  иргэн  5000 төгрөгийн хураамж төлнө.
Дөрөв. Дуудлага худалдааг явуулах хэлбэр, үнийн санал
4.1                            Дуудлага   худалдааг   нээлттэйгээр,    нийтийн   дуудлага   худалдааны хэлбэрээр зохион явуулна.
4.2             Сонирхсон этгээдийг чөлөөтэй оролцуулан явуулахыг нийтийн дуудлага гэнэ.
4.3             Дуудлага    худалдаанд    оролцогчид    үнийн    саналаа    биеэр    буюу итгэмжлэгдсэн  төлөлөгчөө  байлцуулан  ээлж     дараалан   өсгөн  хэлэх хэлбэрээр гаргана.
Тав. Дуудлага худалдааг зарлах
5.1       Зар мэдээг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30 -аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

5.2      Зар мэдээнд дараахь зүйлийг заавал тусгана. Үүнд:

Хайгуулын талбайг дуудлага худалдаагаар олгох тухай шийдвэр, Талбайн нэр, байршил, солбилцол хил заагийг харуулсан суурь зураг, Талбайн нийт хэмжээ, Дэнчингийн хэмжээ, Дуудлага худалдааны доод үнэ, Өмнөх шатны судалгааны ажил гүйцэтгэсэн ахлах гөологч, аж ахуйн нэгжийн нэр, Худалдаанд оролцогчийг бүртгэх журам, хугацаа, Дуудлага худалдаа явуулах газрын хаяг, харилцах утас, эхлэх огноо, цаг, Талбайг дуудлага худалдаагаар олгох гэрээний нөхцөл, Геологийн   мэдээллийн  төвд хүлээлгэн  өгсөн  судалгааны  ажлын  үр дүнгийн тайлангийн дугаар

Зургаа. Дэнчин
6.1                            Дуудлага    худалдааны    дэнчинг    геологийн    судалгааны    аргачлал, хяналтын дансанд оруулна.
6.2             Дэнчин нь дуудлага худалдаагаар худалдах үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна.
6.3             Дэнчинг валютаар тавих тохиолдолд тухайн өдрийн Монгол банкны валютын албан ёсны ханшаар тооцно.
6.4             Дэнчингийн   хэмжээ   нь   тогтоосон   хэмжээнээс   бага   байвал   дэнчин тавьсан баримтыг хүлээж авахгүй бөгөөд дэнчин тавьсанд тооцохгүй.
6.5             Дуудлага худалдаанд оролцогчид дуудлага худалдаанд ялаагүй бол дэнчинг ямар нэг шимттэлгүйгээр буцаан олгоно.
6.6             Дуудлага худалдаанд ялбал худалдан авсан талбайн лиценз авах эрх (цаашид худапдаж авпан тапбай гэх)-ийг үнийн төлбөрт дэнчинг оруулж тооцно.
6.7             Дуудлага   худалдааны  ялагч   нь  худалдаж  авсан   талбайнхаа  үнийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс худалдаж авах эрхээ алдсан бол дэнчинг улсын орлого болгоно.
Долоо. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх
7.1       Дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнө дуудлага худалдаанд оролцох   хүсэлт хүлээн авч эхэлнэ. Дуудлага худалдааг эхлэхээс 1  цагийн өмнө хүсэлт хүлээн авахыг зогсооно.
Бүртгэлийн  хайрцагийг дуудлага  худалдаа  явуулахаар  товлосон   байранд байрлуулна. Лацны бүрэн бүтэн байдлыг дуудлага худалдааны комисс хариуцна.
7.2             Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд маягтыг гаргацтай үнэн зөв бөглөх бөгөөд холбогдон гарах хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ.
7.3             Буруу   мэдээлэл   бэлтгэж   ирүүлсэн   этгээдийг  дуудлага   худалдаанд оролцуулахгүй.
7.4             Хүсэлт гаргагч нь доорхи баримтуудыг дугтуйлж, тусгайлан лацадсан бүртгэлийн хайрцагт хийнэ. Үүнд:
7.4.1.       дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт,
7.4.2.       татвар, банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт
7.4.3.       дэнчин   тавьсан   нотлох   баримт   буюу   дэнчингийн   төлбөрийн баримт,
7.4.4.       оролцогч аж ахуйн нэгжийн гэрчилгээний /иргэний хувьд иргэний үнэмлэхийн/ хуулбар,
7.4.5.       АМГТХЭГ-тай байгуулах гэрээний нөхцөлийг зөвшөөрөн гарын үсэг зурсан хувь
 
Найм. Дуудлага худалдаанд оролцогчийн эрх, үүрэг
8.1       Дуудлага худалдаанд оролцогчид дараах эрхтэй :
8.1.1.     судалгааны үр дүнгийн    тайлантай Геологийн мэдээллийн төвд мөрдөгдөж байгаа журмын дагуу үзэж, танилцаж болно.
8.1.2.     дуудлага худалдаанд оролцогч нь нэгээс илүүгүй зөвлөхтэй хамт орж болно.
8.1.3.    хүсэлтээ    ирүүлж,    дэнчингээ    тавьсан    талбайн    худалдаанд оролцоно.
8.1.5.   дуудлага худалдааны талаархи гомдлыг ҮХЯ -нд гаргана. Яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргаж болно.
8.2       Дуудлага худалдаанд оролцогчид дараах үүрэгтэй :
8.2.1.     дуудлага   худалдаанд   оролцохдоо   заасан   хугацаанд   оролцох хүсэлтээ ирүүлж, дэнчинг тавьсан байна.
8.2.2.     өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай (балансын хуулбар,  үл хөдлөх хөрөнгийн баталгаа, банкны болон татварын өр   төлбөргүйг   тодорхойлсон бичиг   байна) худалдаа зохион байгуулагчдад үнэн зөв мэдээлнэ.
8.2.3.     дуудлага худалдааны дэгжурмыг баримтална.
8.2.4.     дуудлага худалдаанд ялбал худалдан авсан хайгуулын   талбайн лиценз олгох гэрээг ажлын 3 өдөрт багтаан байгуулна.
8.2.5.     худалдан авсан хайгуулын     талбайн үнийг 14 хоногт багтаан төлнө
8.3             Дуудлага худалдаанд оролцогчийн зөвлөх пайз өргөх буюу үнэ дуудах эрхгүй.
8.4             Дуудлага    худалдаанд    оролцогчид,    тэдгээрийн    зөвлөхүүд    болон ажиглагчид  дуудлага  худалдаа  явагдаж   буй   танхимд   гар  утсаар  ярихыг хориглоно.
Ес. Дуудлага худалдаанд ажиглагчаар оролцох
9.1                            Дуудлага худалдаанд худалдагч, оролцогчийн аль ч талыг төлөөлөөгүй хүнийг ажиглагч гэнэ.
9.2             Ажиглагч нь дуудлага худалдааны талаар тогтоосон журам, дэглэмийг чанд сахих үндсэн дээр гагцхүү сонирхох эрхтэй бөгөөд дуудлага худалдаанд ямар нэг тусгай эрх эдэлж, үүрэг гүйцэтгэхгүй.
9.3             Ажиглагч нь дуудлага худалдааны журмыг зөрчвөл түүнийг худалдаа явуулж буй танхимаас гаргана.
Арав. Дуудлага худалдааг явуулах
10.1    Дуудлага  худалдаа  явагдах  өдрөөс  3  -аас доошгүй  хоногийн  өмнө АМГТХЭГ-ын даргын тушаалаар дуудлага худалдааг зохион байгуулах    комиссыг томилно.
10.2         Комисс  нь дарга,  хөтлөгч,  тэмдэглэл  хөтлөгч  гэсэн  бүрэлдэхүүнтэй байна.
10.3         Комиссын дарга дараахь эрх, үүрэгтэй
 
10.3.1. дуудлага   худалдааг   зохион   байгуулж   явуулах   ажлыг   бүрэн хариуцна.
10.3.2. дуудлага    худалдааны    явцын    тэмдэглэл    үнэн    зөв,    бүрэн хөтлөгдсөн эсэхийг хянан үзнэ.
10.3.3. Үнэлгээний хэсгийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч хяналт тавьж ажиллах эрхтэй
10.4    Хөтлөгч дор дурьдсан үүрэгтэй.
10.4.1. дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэж, хувийн дугаар өгнө.
10.4.2. худалдааг товлон зарласан газар, хугацаанд нь эхлүүлнэ.
10.4.3. Бүртгэлийн хайрцагийг дуудлага худалдаа эхлэхэд лацыг шалган оролцогчдын өмнө задлана.
10.4.4.Дуудлага худалдаа зохион байгуулж явуулах комисс дуудлага худалдаанд оролцох маягтыг үнэн зөв бөглөгдсөн эсэхийг болон дэнчин төлсөн баримт бичгүүдийг оролцогчдын өмнө шалгаж, ирсэн хүсэлтүүдийг оролцогч тус бүрээр нь ялгаж тавина. Хэрэв дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй бол дуудлага худалдаа явагдахгүй болохыг зарлан мэдэгдэнэ.
10.4.5. үнэ хаялцуулах дэгийн дарааллыг нэг бүрчлэн тэмдэглэнэ.
10.4.6. дуудлага худалдаанд  нэг ч  этгээд  ирээгүй,  эсвэл  нэг этгээд оролцон худалдах доод үнээс дээш үнийн санал гаргаагүй бол худалдааг   явагдаагүйд   тооцон   хааж,    энэ   тухай   тэмдэглэл үйлдэнэ.
10.4.7. дуудлага   худалдааны   явцын   тэмдэглэлийг   үнэн   зөв,   бүрэн хөтлүүлнэ.
10.5         Тэмдэглэл хөтлөгч нь дуудлага худалдааны явцын тэмдэглэлийг үнэн, зөв, бүрэн хөтөлнө.
10.6         Дуудлага  худалдааг  эхлэхээс  дуусах  хүртэлх  хугацаанд  эрх   бүхий байгууллага (Сангийн яам, Үйлдвэр худалдааны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар)-ын төлөөлөгч байлцаж болох бөгөөд дараахи үүрэг гүйцэтгэнэ.
10.6.1. дуудлага   худалдааг   хуульд   заасан   журмаар   явуулж   байгаа эсэхэд болон хөтлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавина.
10.6.2. дуудлага    худалдааны    явцын    тэмдэглэл    үнэн    зөв,    бүрэн хөтлөгдсөн эсэхийгхянана.
10.6.3. дуудлага    худалдааг    хууль    зөрчиж    явуулсан     гэж    үзвэл түтгэлзүүлэн зогсооно.
10.7.   Дуудлага худалдаа явуулах үйл ажиллагааны дараалал:
10.7.1.   бүртгэлийн ажиллагаа дууссаны дараа Комиссын дарга Үйлдвэр худалдааны сайд, АМГТХЭГын даргын тушаалыг уншиж сонсгоно.
10.7.2.   дуудлага худалдаанд оролцогчдыг байраа эзлэхийг 3 удаа урина.
Сүүлийн   удаа   урихад   оролцохоор   бүртгүүлэгч   буюу   түүний итгэмжлэгдсэн     төлөөлөгч     ирээгүй     бол     түүнийг    дуудлага худалдаанд     оролцохоос     татгалзсанд     тооцож,     энэ     тухай худалдааны тэмдэглэлд бичүүлнэ.
10.7.3. дуудлага худалдаа зохион  байгуулагчид  оролцогчдын  биеийн байцаалтыг, аж ахуйн нэгжийн өмнеөс оролцож байвал аж ахуйн нэгжийн    гэрчилгээг    шалгасны    эцэст   дугаар    бүхий    пайзыг хуваарилж өгнө.
10.7.4. хөтлөгч дуудлага худалдааны журам, анхааруулах зүйлийг бүх оролцогчдод сануулна.
10.7.5. хөтлөгч   үнэ  хаялцах   хамгийн   доод   болон   дээд   интервалыг зарлана.
10.7.6. дуудлага худалдаа явуулах талбайнуудын дарааллыг зарлана.
10.7.7. дуудлага  худалдаа   бүрийн  өмнө дуудлага  худалдаа  явуулах талбайн нэр, уг талбайн дуудлага худалдаанд оролцох эрх бүхий оролцогчийг зарлана.
10.7.8. хөтлөгч  худалдах  талбайн  тухай  товч  танилцуулж,   худалдах анхны үнийг зарласнаар дуудлага худалдаа эхэлнэ.
10.7.9.  оролцогч үнэ хэлэхэд хөтлөгч тэр үгийг 3 удаа давтаж хэлнэ.
10.7.10-энэ    хугацаанд    оролцогчид    түүнээс    дээш    үнэ    хэлээгүй тохиолдолд хөтлөгч "буулаа" гэж хэлээд нэг, хоёр, гурав гэж тоолсны дараа өөр үнийн санал гараагүй бол дуут дохио өгч дуудлага худалдаа хаасныг зарлана.
10.7.11.дуудлага     худалдаанд     оролцогчид     дуудлага     худалдааны тэмдэглэлд гарын үсэг зурна.
10.8          Шаардлагатай тохиолдолд дуудлага худалдааны явцын талаар бүрэн дүрс бичлэг хийнэ.
10.9          Комисс дуудлага худалдааны  үр дүн,  санхүүгийн /хураамж,  дэнчин, орлого/ тайланг нэгтгэн Үйлдвэр худалдааны сайдад танилцуулна. Уг тайланг 3 жилийн хугацаатай хадгална.
Арваннэг. Дуудлага худалдааг дуусгавар болгох
11.1                    Дуудлага худалдааг үнэ хаялцуулан дууссаны дараа дохио өгч ялагчийг тогтоосноор дуусгавар болсонд тооцно.
11.2        Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь дуудлага худалдааны ялагч болно.
11.3        Ялагчаас бусад оролцогчдын дэнчинг дуудлага худалдаа болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор буцааж олгоно.
11.4        Ялагч нь дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор "Хайгуулын талбайн лиценз олгох гэрээ" -г Ашигт малтмалын тухай хуулийн 40 дугаар зүйл, "Иргэний тухай" хуулийн 189.5 дугаар зүйлүүдийг үндэслэн байгуулна.
Гэрээнд дор дурьдсан зүйлийг заавал тусгана.
худалдан авсан талбайн байршил, солбилцол талбайн хэмжээ
дуудлага худалдаанд оролцохдоо тавьсан дэнчингийн хэмжээ
худалдан авсан үнэ
үнэ төлөх хэлбэр
маргааныг хянаж шийдвэрлэх
11.5        Дуудлага худалдаанд ялагч " Хайгуулын талбайн лиценз олгох гэрээ" -г байгуулсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийнэ. Талбай олгох гэрээнд заасан хугацаанд үнийг бүрэн төлсний дараа талбайн хайгуулын лицензийг "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу олгоно.
11.6        Төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй ялагч, худалдан авах эрх, тавьсан дэнчингээ алдана.
11.7        Дуудлага худалдааны ялагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, эсвэл энэ журамд заасны дагуу ялагчийн эрхээ алдсан тохиолдолд түүний удаах үнийн санал гаргасан оролцогчид талбайн хайгуулын лицензийг эзэмших эрх шилжих бөгөөд комиссын дарга удаахь оролцогчид дуудлага худалдаанд өөрийнх нь гаргасан үнээр
талбайн хайгуулын лицензийг эзэмших эрхийг худалдан авахыг санал болно.
11.8        Удаахь оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө.
 
Арванхоёр. Дуудлага худалдааг дахин явуулах, маргаан шийдвэрлэх
12.1     Дуудлага   худалдаа   явагдаагүй   буюу   хууль   зөрчин   явуулсанд   гэж тооцсон эсвэл дуудлага худалдаанд ялагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй удаах үнийн санал гаргасан этгээдэд худалдан авахыг санал болгоно. .
12.2   Удаах оролцогч худалдан авахаас татгалзвал Дуудлага худалдааг дахин явуулах бегөөд энэ тухай     шийдвэрийг АМГТХЭГ ып дарга  гаргаж    зар мэдээг худалдаа явуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
12.3        Дуудлага худалдааг дахин явуулахдаа "Иргэний хуупь" болон энэхүү журмын дагуу зохион байгуулж явуулна.
12.4        Дуудлага   худалдааны   явцад   үүссэн   маргааныг  дуудлага   худалдаа зохион   явуулсан   комиссын   гишүүд   шийдвэрлэнэ.   Гарсан   шийдвэрийг   хүлээн зөвшөөрөхгүй бол ҮХЯ, шүүхэд гомдол гаргаж болно.
Арвангурав. Дуудлага худалдааны орлого
13.1                     Дуудлага худалдааны хураамж, дэнчин, орлогыг геологийн судалгааны аргачлал хяналтын дансанд төвлөрүүлнэ.
13.2         Дуудлага худалдааны хураамжийн орлогыг дуудлага худалдаа зохион байгуулах зардалд зарцуулна.
13.3         Төлбөрөө   хугацаандаа    гүйцэтгэж    чадаагүйн    улмаас    уг    талбайн хайгуулын   лиценз   эзэмших   эрхээ   алдсан   оролцогчийн   дэнчинг  улсын   орлого болгоно.
13.4         Дуудлага худалдааны орлогыг улсын төсвийн дансанд оруулна.
 Маягт N1
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ (иргэн, хувьхүн)
Дугаар N...
1. Оролцогчийн овог, нэр:_____________________
2.         Иргэний үнэмлэхийн дугаар:
3.         Регистрийн дугаар:_________
4. Зөвлөхийн овог, нэр:
5.         Зөвлөхийн үнэмлэхийн дугаар:
6.         Регистрийн дугаар:___________
7. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төслийн нэр:
8.  Хайгуулын лиценз эзэмших талбайн:
ДД                    Нэр                       Хэмжээ, га               Худалдан авах           Дэнчин,
үнийн санал            төг/долл
1..........................................................                    .................................
2...................................    ....................                    .......            ..............
3...........................................................                    .......            ..............
4...........................................................                    .......            ..............
Нийт                                       .............                            ......                     ...........
9.  Дэнчингийн нийт хэмжээ___________________ (үсгээр)_
10.               Дэнчин шилжүүлсэн:              он     cap    өдөр
11.               Оролцогчийн оршин суугаа хаяг:___________
_Харилцах утас:_
12.   Огноо:        он     cap     өдөр
Гарын үсэг:_
Иргэн бүр дуудлага худалдаанд оролцох бүртээ энэ хүсэлтийн маягтыг бөглөнө. Дэнчинг шилжүүлсэн төлбөрийн даалгаврийн 1 хувь, оролцогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг, 7.4 -т заасан бусад баримтын хамт хавсарган дугтуйлж бүртгэлийн хайрцагт хийнэ.
Хүсэлтэд бичигдсэн мэдээллийн үнэн зөв байдлыг иргэн бүрэн хариуцах ба алдаатай, буруу, дутуу бөглөсөн бол дуудлага худалдаанд оролцох эрхгүй болохыг анхаарна уу.
Тусгай хамгаалалт болон нөөцөнд авсан талбайг дуудлага худалдаанд зарлахгүй.
Маягт N2
 
 
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ (аж ауйн нэгж)
Дугаар N...
1. Оролцогч аж ахуйн нэгжийн бүтэн нэр:________
2.         Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар:
3.         Улсын бүртгэлийн регистрийн дугаар: _
4.         Төлөөлж оролцогчийн овог нэр:_________
5.         Зөвлөхийн овог, нэр:_________________
6. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төслийн нэр:

10. Хайгуулын лиценз эзэмших талбайн :
ДД                      Нэр                         Хэмжээ, га
1..........................................................
2...........................................................
3...........................................................
4...........................................................
Нийт                                          ..........
7.  Дэнчингийн нийт хэмжээ_______________

Худалдан авах үнийн санал
_(үсгээр)_

Дэнчин, төг/долл

10.               Дэнчин шилжүүлсэн:              он     cap    өдөр
11.               Оролцогчийн оршин суугаа хаяг:___________
_Харилцах утас:_

12.   Огноо:

он     cap     өдөр

Гарын үсэг:_
(тамга)
Дуудлага худалдаанд оролцох бүртээ энэ хүсэлтийн маягтыг бөглөнө. Дэнчинг шилжүүлсэн төлбөрийн даалгаврийн 1 хувь, оролцогч аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг, 7.4 -т заасан бусад баримтын хамт хавсарган дугтуйлж бүртгэлийн хайрцагт хийнэ.
Хүсэлтэд бичигдсэн мэдээллийн үнэн зөв байдлыг иргэн бүрэн хариуцах ба алдаатай, буруу, дутуу бөглөсөн бол дуудлага худалдаанд оролцох эрхгүй болохыг анхаарна уу.
Тусгай   хамгаалалт   болон   нөөцөнд   авсан   талбайг   дуудлага   худалдаанд
зарлахгүй.
 
Гэрээний загвар
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГҮУЛЫН
ТАПБАЙН ЛИЦЕНЗ ОЛГОХ ГЭРЭЭ
Огноо                                               Дугаар                                              Улаанбаатар хот
Нэг. Нийтлэг зүйл
1.1   Нэг талаас 200___ оны ___  сарын ____  -ны өдөр нийтийн дуудлага худалдааг
зохион байгуулсан АМГТХЭГ /цаашид "худалдагч" гэх/ нөгөө талаас уг дуудлага
худалдаанд хамгийн өндөр үнэ өгч ялсан_________________________________________
___________________________________________________________ /цаашид  "худалдан  авагч"
гэх/ нар "Иргэний хууль", " Ашигт малтмалын тухай хууль" -ийг үндэслэн харилцан
тохиролцож энэхүү гэрээг 200_ оны __  сарын ___  -ны өдөр _______________ хотод
байгуулав.
1.2   Гэрээний талуудын нэр, хууль ёсны хаяг:
Худалдагч:
Худалдан авагч: а./ Иргэн_______________________ овогтой_______________________
Иргэний үнэмлэхийн дугаар:___________________________
Регистрийн дугаар:___________________________________________________________
Оршин суугаа хаяг:____________________________________________________________
б./         _____________________________ аж ахуйн нэгж байгууллага____________
улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар:
Регистрийн дугаар:___________________
Орших хаяг:_________________________
1.3 Худалдан   авсан   талбайн   байршил,   солбилцол:_
1.4 Талбайн нийт хэмжээ :
1.5 Худалдан авсан талбайн нийт үнэ, /төгрөгөөр/
1.6 Худалдан авагч тухайн талбайн дуудлага худалдааны доод үнэ
_____________ /үсгээр/_________________________________________
төгрөгиин____________ хувьтаи тэнцэх__________________________________________
/үсгээр/__________________________________________________ төгрөгийн        дэнчинг
__________________________ банкин дахь_________________ тоот дансанд 200___ оны___
сарын___ -ны өдрийн____ тоот_________________________ шилжүүлсэн болно.
Хоёр. Гэрээний зүйл, нөхцөл
Энэ гэрээгээр худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдсан талбайн үнийг төлөх, худалдагч нь үнийг бүрэн төлсний дараа талбайг худалдан авагчид олгох үүргийг тус тус хүлээнэ. Худалдан авагчид талбайг олгож, энэ тухай актанд гарын үсэг зурснаар талбайг олгосонд тооцно.
 
Гурав. Худалдан авагчийн эрх, үүрэг
3.1 Худалдан авсан талбайн үнэ___________________________
__________________________________________________________ төгрөгииг      энэхүү      гэрээг
байгуулсан 200_ оны____ сарын___ -ны өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 200_
оны__ сарын___ -ны өдрийн ажлын цагт багтаан_________________________________
банкин   дахь   төгрөгийн   __________________________    тоот   дансанд   шилжүүлнэ.
Худалдан авагч нь Худалдагчийн дансанд мөнгө шилжүүлсэн өдрийг төлбөр хийсэн өдрөөр тооцох бөгөөд Худалдан авагч үнэ телсөн баримтыг худалдагчид ирүүлнэ. Худалдан авагчийн гүйцэтгэсэн төлбөр Худалдагчийн дансанд бүрэн шилжиж орсон өдрийг төлбөр бүрэн төлөгдсөн өдөр гэж тооцно.
3.2    Худалдан авсан талбайн үнийг төгрөгөөр буюу Монгол банкны зөвшөөрөлтэй бол
чөлөөтэй хөрвөх гадаад валютаар төлж болно.
3.3    Монгол банкнаас төлбөр гүйцэтгэсэн өдөр зарласан төгрөгтэй тэнцэх ханшаар
гадаад валютыг тооцно.
3.4    Талбайн лиценз олгох, бүртгүүлэхтэй холбогдсон талбайн төлбөр, үйлчилгээний
хураамжийг тогтоосон хэмжээ, журам, хуулийн дагуу төлнө.
3.5    Худалдан авсан талбайн хайгуулын лицензийг өөрийн нэр дээр олгохыг шаардах
эрхтэй.
Дөрөв. Худалдагчийн эрх, үүрэг
4.1          Худалдан    авагчаас    дуудлага    худалдаанд    оролцохоор    тавьсан    дэнчин
төгрөгийг худалдаж авсан талбайн үнэд оруулан тооцно.
4.2    Худалдан авагчийн төлсөн талбайн төлбөр Худалдагчийн дансанд бүрэн шилжиж
орсноос дараа холбогдох  бичиг баримтыг бүрдүүлэн  "Ашигт малтмалын  тухай"
хуулийн дагуу хайгуулын лицензийг олгоно.
4.3    Талбайг хүлээлцсэн актыг үйлдэн гарын үсгээ зурж, Худалдан авагчийн гарын
үсгийг зуруулж, нэг хувийг өөрт нь гардуулна. Энэхүү акт нь гэрээний салшгүй хэсэг
мөн бөгөөд түүнийг энэхүү гэрээнд хавсаргана.
4.4    Худалдан авагчийг худалдан авсан талбайн үнийг журамд заасан хугацаанд
төлөхийг шаардах эрхтэй  бөгөөд Худалдан авагч  төлбөрийг заан хугацаанд эс
төлбөл   газрыг  өөрийн   санал   болгосон   үнээр  худалдан   авах  эрхийг дуудлага
худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжүүлнэ.
Тав. Хариуцлага
5.1          Худалдан   авагч   худалдан   авсан   талбайн   үнийг   гэрээнд   заасан   хугацаанд
төлеөгүй бол талбайн лиценз эзэмших эрхээ алдана.
5.2    Гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол дуудлага худалдаанд оролцохоор
тавьсан дэнчин ___________________________________________________
________________________________________________________________ /too, үсгээр/ төгрөгийг
улсын орлого болгоно.
 
5.3 Худалдан авагч худалдан авсан талбайгаа гэрээнд заасны дагуу хүлээн аваагүй тохиолдолд тухайн талбайтай холбогдон гарах зардлыг Худалдан авагчид нехөн төлнө.
Зургаа. Бусад
6.1          Гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдэж, хуудас бүр дээр талууд гарын үсэг зурж
баталгаажуулах бөгөөд хувь тус бүр нэгэн адил хүчинтэй байна.
6.2    Гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг 2 тал харилцан тохиролцох замаар
шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
Гэрээ байгуулсан :
АМГТХЭГ-ыг төлөөлж:                                                       Худалдан авагчийг төлөөлж:
Утас:                                                                       Утас:
Факс:                                                                       Факс: