Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 58/62 дугаар тушаалын хавсралт

 

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас албадан эрүүлжүүлэгдсэн этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс /цаашид “үйлчилгээний хөлс” гэх/ төлөхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

1.2.Үйлчилгээний хөлсийг төлүүлэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Үйлчилгээний төрөл, хөлсний хэмжээ

2.1.Үйлчилгээний хөлс нь үндсэн ба нэмэгдэл гэсэн төрөлтэй байна.

2. 2.Үйлчилгээний үндсэн хөлсөнд дараах зардал хамаарна.

2. 2.1.эрүүлжүүлэх байранд хүлээн авч байрлуулах;

2. 2.2.усанд оруулах;

2. 2.3.согтуурлын зэрэг тогтоох;

2. 2.4.хувцас, эд зүйлийг хадгалах;

2. 2.5.карт, маягтын үнэ;

2. 2.6.фото зураг авах;

2. 2.7.гар, хурууны хээний дардас авах.

2.3.Үйлчилгээний нэмэгдэл хөлсөнд дараах зардал хамаарна.

2.3.1.эмнэлгийн анхны тусламж үзүүлэх;

2.3.2.хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх;

2.3.3.утсаар яриулах;

2.3.4.халуун хоол, цайгаар үйлчлэх;

2.3.5.гэрт нь явганаар болон автомашинаар хүргэх.

2.4.Энэ журмын 2.2-т заасан үйлчилгээний хөлсний хэмжээ хоногт нийт 4150 төгрөг байна.

2.5.Энэ журмын 2.3-т заасан үйлчилгээний хөлс нь төрөл тус бүрээр дараах хэмжээтэй байна.

2.5.1.эмнэлгийн анхны тусламж үзүүлэх     1 удаа     500 төгрөг;

2.5.2.хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх        1 удаа     500 төгрөг;

2.5.3.утсаар яриулах                                      1 удаа     200 төгрөг;

2.5.4.халуун хоол, цайгаар үйлчлэх.

  • халуун цай     1 аяга     100 төгрөг;
  • халуун кофе  1 аяга      250 төгрөг;
  • ундаа              1 шил      300 төгрөг;
  • халуун хоол   1 порц     600 төгрөг;

2.5.5.гэрт нь автомашинаар болон явганаар хүргэх 1 км 350 төгрөг.

Гурав. Үйлчилгэний хөлс хураан авах, тооцоо хийх

3.1.Үйлчилгээний хөлсийг эрүүлжүүлэх байрны эмч хураана.

3.2.Үйлчилгээний хөлсний хэмжээ нь тухайн этгээдэд үзүүлсэн нэмэгдэл үйлчилгээний төрөл, гүйцэтгэлээс хамааран харилцан адилгүй байна.

3.2.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд үйлчилгээний үндсэн хөлсийг энэ журмын 2.4-т заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй;

3.2.2.Үйлчилгээний нэмэгдэл хөлсийг тухайн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний төрөл хэмжээнээс хамааран энэ журмын 2.5-д заасан хэмжээгээр хураана.

3.3.Үйлчилгээний хөлсийг энэ журмын хавсралтаар баталсан загвар бүхий тасалбараар хураана.

3.4.Энэ журмын 3.3-д заасан тасалбарыг тухайн цагдаагийн байгууллагын санхүүгийн тэмдэг дарж, дугаарлан баталгаажуулах бөгөөд тасалбарын санхүүд үлдэх болон хөлс төлсөн этгээдэд өгөх хэсгүүд нь адил дугаартай байна.

3.5.Төлсөн үйлчилгээний хөлсний хэмжээг тасалбарт тоогоор болон үсгээр бичиж, таслах хэсгийг үйлчилгээний хөлс төлсөн этгээдэд өгнө.

3.6.Тасалбарт эрүүлжүүлэх байрны эмч, үйлчилгээний хөлс төлсөн этгээд гарын үсэг зурна.

3.7.Эрүүлжүүлэх байрны дарга нь тухайн өдрийн тасалбарын тооцоог хянаж, үйлчилгээний хөлс хураах тасалбарын үлдэх хэсгийг хураасан үйлчилгээний хөлсний хамт санхүүд тушааж, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.

3.8.Үйлчилгээний хөлс төлөхтэй холбоотой хөтөлсөн баримтыг холбогдох журмын дагуу архивын нэгж үүсгэн хадгална.

3.9.Үйлчилгээний хөлс төлөхөөс зайлсхийсэн буюу төлөх чадваргүй этгээдийн материалыг харьяалах шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Хяналт тавих

4.1.Энэ журмын хэрэгжилтэд Цагдаагийн байгууллагын Нийгмийн хэв журам хамгаалах алба хяналт тавина.

4.2.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга, нягтлан бодогч энэ журмыг хэрэгжүүлэх ажиллагаанд өдөр тутмын хяналт тавьж ажиллана.

 

 

--- о0о ---

 


Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журмын хавсралт

 

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ХУРААХ ТАСАЛБАР

 

                                                 Дугаар . . . .                             . . . . оны . . . . сарын . . . . өдөр

Д/д

Үйлчилгээний төрөл

Хураавал зохих

Хураасан

үнэлэх

нэгж

хөлс /төгрөг/

үнэлэх нэгж

хөлс

/төгрөг/

1

Үндсэн үйлчилгээний хөлс /бүгд/

1 удаа

4150

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

1 удаа

500

 

 

Хувцсанд хөнгөн цэвэрлэгээ хийх

1 удаа

500

 

 

Утсаар яриулах

1 удаа

200

 

 

Халуун хоол, цайгаар үйлчлэх Үүнд:

халуун цай

1 аяга

100

 

 

халуун кофе

1 аяга

250

 

 

ундаа

1 шил

300

 

 

халуун хоол

1 порц

600

 

 

Гэрт нь явганаар болон автомашинаар хүргэх

1 км

350

 

 

Нэмэгдэл үйлчилгээний хөлс /бүгд/

 

 

 

 

Бүгд

 

 

Үйлчилгээний хөлс хураан авсан . . . . . . . . . . . . . . . . . . . . цагдаагийн газар /хэлтэс/-ын эрүүлжүүлэх байрны эмч ажилтай . . . . . . . . . . . . . . . . . . . . цолтой . . . . . . . . . . . . хувийн дугаартай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

                                                 /нэр, гарын үсэг/

 

Үйлчилгээний хөлс хураалгасан . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . .

                                                                                                                       /нэр, гарын үсэг/

 

 

Хянасан . . . . . . . . . . . . . . . . . . . . цагдаагийн газар /хэлтэс/-ын Эрүүлжүүлэх байрны дарга . . . . . . . . . . . . . . . . . . . . цолтой . . . . . . . . . . . . . . . . . . . .

                                                                                                                                                                                                                              /нэр, гарын үсэг/

 


                                                 Дугаар . . . .                             . . . . оны . . . . сарын . . . . өдөр

 

Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсөнд . . . . . . . . . . . . . . . . . . . . төгрөг хураасан болно.

                                                                      /үсгээр/

 

Үйлчилгээний хөлс хураан авсан . . . . . . . . . . . . . . . . . . . . цагдаагийн газар /хэлтэс/-ын эрүүлжүүлэх байрны эмч, . . . . . . . . . . . . . . . . . . . . цолтой . . . . . . . . . . . . . . . . . . . . хувийн дугаартай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

                                                                /нэр, гарын үсэг/