A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам/ Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. "Хандив, тусламжийг бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/, Төсвийн бодлогын газар /Б.Батжаргал/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД С.БАЯРЦОГТ