A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хэвлэх

2009 оны 11 сарын 16-ны өдөр Дугаар 334/104 Улаанбаатар хот

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 92/90 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР

/БОАЖС, ГХС-ын 2020 оны А/60, А/12 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/