- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2021 оны А/16 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 75 Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
/Агаарын навигацийн үйлчилгээний техникийн
байгууллага-үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт/
Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.ИНД-171 Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага-үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт-ийг нэгдүгээр хавсралтаар, ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.ИНД-171 Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага-үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт, ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт дүрмүүдийг 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Батлагдсан дүрмүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн бодлогын газар /Б.Махбал/, Иргэний нисэхийн ерөнхий газар /Г.Даваа/-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дүрэм батлах тухай Дэд бүтцийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 353 дугаар тушаалын 10 ба 11 дүгээр хавсралтыг 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАТТУЛГА
Улсын бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 3122 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A