A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хил хамгаалах болон гаалийн байгууллагын. МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН 2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН 02/24 ДҮГЭЭР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН 2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН 02/24 ДҮГЭЭР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН.

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар 599/583 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай болон гаалийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, хилээр хууль бусаар бараа, эд зүйл нэвтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Хил хамгаалах болон гаалийн байгууллагын "Хамтран ажиллах журам"-ыг нэгдүгээр,"Урамшуулал олгох журам"-ыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хилийн цэргийн ажилтнуудаас илрүүлсэн Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулсан орлогын үнийн дүнгийн тодорхой хувийг зохих журмын дагуу ХЦУГ-т шилжүүлж байхыг Улсын Гаалийн Ерөнхий Газрын Санхүүгийн Хэлтэс /З.Рина/-т зөвшөөрсүгэй.

3.Дээрх журмуудыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэхийг төв, орон нутгийн хил хамгаалах болон гаалийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн Цэргийг Удирдах Газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга хошууч генерал П.Даш, Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Ж.Батбаяр нарт даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулж Монгол Улсын Хилийн Цэргийг Удирдах Газрын" дарга, Гаалийн Ерөнхий Газрын дарга нарын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн "Журам батлах тухай" 507/237 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.СҮНДЭВ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Х.БААТАР

МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 02/24

Тушаал хүчингүй болгох тухай

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын Хилийн цэргийн удирдах газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 599/583 дугаар тушаалаар батлагдсан "Журам батлах тухай" хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.

2.Дээрх тушаалыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ХОШУУЧ, ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН ДАРГА Б.АСРАЛТ