Хэвлэх DOC Татаж авах
   Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
   Сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны
   өдрийн 107 дугаар тушаалын 5-р хавсралт
 
БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БООМТ
 
БНбД 33-08-09
 
Энэхүү барилгын норм ба дүрэм нь эрчим хүчний ба усан тээврийн зориулалттай, мөн мелиораци, ус хангамж, урсац шилжүүлгийн системүүдийн барилга байгууламж болон үерт автах явдлаас хамгаалах барилга байгууламжийн бүрэлдэхүүнд орж буй шинээр байгуулж байгаа, эсвэл сэргээн засварлаж байгаа бетон ба төмөрбетон боомтын зураг төсөл боловсруулах ажилд хамаарна. Газар хөдлөлтөнд хамаарагдах нутаг дэвсгэрт эсвэл мөнх цэвдэгтэй, суулттай, хөөлттэй болон нүх хөндийтэй ул хөрсний нөхцөлд байгуулах бетон ба төмөрбетон боомтын зураг төсөл боловсруулахад ийм төрлийн барилга байгууламжид зориулсан нормативын нэмэлт (тусгай) баримт бичгийг мөрдвөл зохино. Энэ норм ба дүрмэнд хэрэглэсэн үсгэн болон ялгах тэмдэглэгээг лавлах хавсралтанд үзүүлсэн болно.
 
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.1.  Бетон болон төмөр бетон боомтыг хийц зохиомж болон технологийн зориулалтаас нь хамааруулан хүснэгт 1-д үзүүлсэн байдлаар үндсэн төрөл болгон хувааж үзнэ.
1.2.  Бетон ба төмөр бетон боомтын төрлийг тухайн нутгийн байр зүй, инженер-геологи, уур амьсгалын нөхцлөөс хамааруулан, газар хөдлөлтийн байдал, усан зангилааны төрх, барилгын ажил гүйцэтгэх арга, хугацаа, орон нутгийн барилгын материалын дөт байдал болон боомтын ашиглалтын нөхцөл зэргийг харгалзан сонгоно.
1.3.  Хадархаг буурин дээрх бетон боомтын зураг төслийг дор дурьдсан төрлүүдээр боловсруулна. Үүнд:
Өргөн хөндлүүртэй нөхцөлд          -Хүндийн хүчний боомт
                                                                  -Сүр түшицтэй боомт
Хадан хавцлын нөхцөлд (lch/h £ 5) -Хүндийн хүчний нуман боомт
                                                           - Нуман боомт
Энд:  lch — Боомтын хярын түвшин дэх хавцлын өргөн буюу нумын хөвчийн урт
          h — Боомтын урт
Байр зүйн болон геологийн нөхцлөөс хамааруулан нэг хөндлүүр дээр боомтын хэд хэдэн төрлийг нэг дор байгуулж болно. Жишээ нь: Хүндийн хүчний ба сүр түшицтэй боомт, нуман ба хүндийн хүчний боомт гэх мэт.
Хадархаг бус буурин дээр байгуулах бетоны ба төмөр бетон боомтыг ихэвчлэн ус хаялгын (чанартай) зориулалттай байна. Усны түрэлттэй хэсэгт бетон ба төмөр бетон битүү боомтыг зөвхөн шаардлагатай үндэслэлийг баримталж байгуулна.
1.4.  Бетон ба төмөр бетон боомтын ангиллыг БНбД 33-01-01-ийн дагуу тогтооно. Боомтын ангиллыг тогтооход түүний өндрийг хөндлүүрийн хамгийн гүн хэсэг дэхь боомтын өндрөөр авна. Энэ хэсгийн боомтын хярын дагуух уртыг дор дурьдсанаар авна. Үүнд:
Хадархаг бус буурин дээрх боомтын хувьд — боомтын нэг хэсэглэлийн секцийн урттай тэнцүү; Хадархаг буурин дээрх боомтын хувьд — боомтын нэг хэсэглэлийн (секцийн) урттай буюу түүний хяраар авсан уртын 1/50-тэй тэнцүү (бага уртыг нь авна).
Боомтын хяр (эмжээр хэсгийг оруулалгүйгээр) ба дээд цамцаалын доод бие дэхь байгууламжийн ул (томоохон ан цавыг бөглөх, шүд байгуулах зэрэгт зориулан бэлтгэсэн хонхор), ухлагыг оруулалгүйгээр хоёрын тэмдэгтийн ялгавраар боомтын өндрийг тодорхойлно. Хэрэв боомтын буурин дахь нэлээд гүн хэсэгт бетон цутгаж тэгшилсэн тохиолдолд түүний гадаргаас боомтын хяр хүртэлх зайгаар өндрийг тодорхойлно. Хэрэв усны түрэлттэй хэсэгт боомтын хэд хэдэн төрөл багтсан бол тухайн боомтын ангиллыг хөндлүүрийн хамгийн гүн хэсэг дэхь,/боомтын ангиллаар тооцно.
 
Хүснэгт 1.
Ялгагдах шинж
Боомтын үндсэн төрөл
А. Боомтын хийц зохиомжоор
Хүндийн хүчний боомтууд (зураг, 1, а - д) :
Цул боомт
·         Өргөн заадастай
·         Суурь хэсгээрээ дагуу нэвт хөндийтэй
·         Усны түрэлттэй талдаа өрцтэй (диафрагму)
·         Бууринд шигтгэж хийсэн татангатай (анкертай)
·         Шүүрүүлийн саадандаа татангатай (анкертай)
Сүр түшицтэй боомтууд  (зураг. 1, ж - и):
·         Сүр түшиц нь даацын хүдэр төгсгөлтэй
·         Түрэлтийн нуман хаалттай /хучилттай/ (олон нумт)
·         Түрэлтийн хавтгай хаалттай /хучилттай/
Нуман боомтууд (зураг. 1, к - н) :
·         Хавцалд хавчуулсан нуман хаалттай
·         Периметрээ дагасан заадастай
·         Гурван нугаст холбоо бүслүүртэй
·         Цул тулгууртай
Б. Технологийн зориулалтаар
Хүндийн хүчний нуман боомт
Битүү боомт (зураг. 1, а, б, г, д, з - н)
Ус халиах боомт:
·         Ил халиагууртай  (зураг1-ийн в-ж; зураг 2-ийн а)
·         Гүний ус хаялага (зураг. 2. б)
·         Давхар ажиллагаатай (ил халиагууртай гадна гүний ус хаюуртай)(зураг. 2. в)
 
 
 
 

 
 
 
 
Зураг 1. Хадархаг буурин дээрх боомтын үндсэн төрөл
Хүндийн хүчний боомтууд: а – цул боомт; б - өргөн заадастай; в – суурь хэсгээрээ дагуу нэвт хөндийтэй; г – усны түрэлттэй талдаа өрцтэй; д – суурид шигтгэж хийсэн татангатай
Сүр түшицтэй боомтууд: ж – сүр түшиц нь даацын хүдэр төгсгөлтэй; з – түрэлтийн нуман хаалттай (олон нумт); и – түрэлтийн хавтгай хаалттай
Нуман боомтууд: к -  хавцалд хавчуулсан нуман хаалттай: л – периметрээ дагасан заадастай; м – гурван нугаст холбоо бүслүүртэй; н – цул тулгууртай; 1 - өргөн заадас; 2- дагуу нэвт хөндий; 3 - өрц; 4 – хүчитгэсэн татанга; 5 – даацын хүдэр төгсгөлтэй; 6 – сүр түшиц; 7 – нуман хаалт; 8 – хавтгай хаалт; 9 – периметрийн дагуух заадас; 10 – гурван нугаст холбоо бүслүүр; 11 - нугас; 12 – цул тулгууртай
 

ДЭЭД ХТ

 
Зураг 2. Хадархаг бус буурин дээрх ус хаялгын боомтын үндсэн төрөл
а – ус хаялгын боомт; б – гүний ус хаюуртай боомт: в – давхар ажиллагаатай
 
 
БОДИТ БАЙДЛЫН АЖИГЛАЛТ ШИНЖИЛГЭЭ
 
1.5.           I, II, III ангиллын бетон ба төмөр бетон боомтын барилгын ажлын үед болон ашиглалтын явцад тэдгээрийн барилга байгууламж, буурь суурийн байдалд байнгын хяналт тавих хяналт, хэмжилтийн багаж хэрэгсэл байршуулах асуудлыг заавал урьдчилан төлөвлөсөн байвал зохино. IV зэрэглэлийн боомт болон түүний буурь суурийн хяналт хэмжилтийн багаж хэрэгсэл байршуулах асуудлыг тусгай үндэслэлээр шийдвэрлэнэ. Бодит байдлын ашиглалт, шинжилгээний ажлын бүрэлдэхүүн болон тоо хэмжээг уг боомтын зураг төсөлд ашиглалтын хөтөлбөр, хяналт, хэмжилтийн багаж хэрэгслийг байршуулах бүдүүвч байдлаар тусгасан байх ёстой.
1.6.           Бетон ба төмөр бетон боомтон дээр явуулах бодит ажиглалтыг хяналтын болон тусгайлсан гэж хоёр ангилна.
1.7.           Хяналтын ажиглалтыг буурийн хэв гажилт, температурын горим, дулааны нөлөөнд автах байдал, заадас задрах үзэгдэл болон цутгасан бетонд ан цав үүсэх, боомтын буурь сууриар ус шүүрэх байдал дээр тус тус явуулна.  
1.8.           Ашиглалтын үеийн хяналтын ажиглалтыг босоо (суулт) ба хэвтээ (хотойлт, хазайлт) шилжилт, даралтын эсэргүүцэл, шүүрэлтийн зарцуулалт, барилга байгууламж, түүний буурь суурийн хүчдэл, дулааны нөлөөнд автах байдал, арматурын тэсвэр, барилга, суурь хоорондын барьцалдаа, байнгын болон түр заадас задрах үзэгдэл, ус хаялгын байгууламж болон бьефүүд дэхь урсгалын гидравлик шинж, газар хөдлөлийн болон бусад хөдөлгөх нөлөөний үе дэхь барилга байгууламжийн байдалд тус тус явуулна.
1.9.           Боомтын зураг төслийн шийдлийг бататгах, тооцооны арга, шинжилгээний зааврыг төгөлдөржүүлэх, барилгын ажлын болон ашиглалтын зохистой аргыг сонгон авахад шаардагдах өгөгдөл бүрдүүлэх зорилгоор тусгайлсан бодит ажиглалт явуулна.
2. БАРИЛГЫН МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА
 
2.1. Бетон ба төмөр бетон боомт болон түүний бүрэлдэхүүнд ордог байгууламжуудад шаардагдах материал нь энэ бүлэгт заасан шаардлагыг хангаж байвал зохино.
2.2. Боомт болон түүний бүрэлдэхүүнд ордог байгууламжуудын ашиглалтын үед бетонд үзүүлэх нөлөөллөөс хамааруулан тэдгээрийг дөрвөн бүс болгон хувааж үзэх шаардлагатай (зураг. 3).
 
 
 
Зураг 3. Боомтын биеийг бетоноос хамааруулан бүсчлэн хуваасан байдал
а – Битүү боомт; б — Ус хаялагын боомт; I — IV — боомтын бүс
I — Агаарын нөлөөнд байнга орших бөгөөд усаар угаагддаггүй, боомтын болон түүний бүрэлдэхүүнд ордог байгууламжуудын гадна гадаргуун хэсэг;
II — Дээд ба доод бьефийн усны түвшингийн хэлбэлзлийн хязгаар доторхи боомтын гадна гадаргуун хэсэг, мөн түүнчлэн усны урсгалын нөлөөнд үе үе автах, боомтын гадна гадаргуун хэсэг болон боомтын бүрэлдэхүүнд ордог байгууламжууд: ус хаюур /водосбросы/, ус гаргуур /водоспуски/, ус тавилуур /водовыпуски/, ус цохилгын байгууламж гэх мэт.
Ill — Дээд ба доод бьефийн ашиглалтын үеийн усны хамгийн бага түвшингээс доош орших боомтын гадна гадаргуун хэсэг ба боомтын буурьтай нийлэх хэсэг.
IV — Боомтын I - III бүсээр хязгаарлагдсан дотоод хэсэг, мөн сүр түшицтэй боомтын доторхи хөндийтэй харьцаж буй хийцүүдийн бетон.
Янз бүрийн бүсийн бүх ангиллын бетон ба төмөр бетон боомт нь хүснэгт 2-т үзүүлсэн шаардлагыг хангаж байвал зохино.
Хүснэгт 2
Боомтын янз бүрийн бүс дэхь бетонд тавих шаардлага
Боомтын бүс
 
Бетон боомтын
Төмөр бетон боомтын
Ашиглалтын бат бэхээр
I, II, III, IV
I, II, III
Суналтын бат бэхээр
I, II, III
I, II, III
Ус үл нэвтрүүлэх чанараар
II, III
II, III
Хүйтэн тэсвэрлэх чанараар
I, II
I, II
Суналтын дээд хэмжээгээр
I, II, III, IV
Шаардлагагүй
Усны хорлонт чанарыг тэсвэрлэх байдлаар
II, III
II, III
Умбуур ба мөлхөө хагшаас агуулсан усны урсгалаар элэх явдлыг тэсвэрлэх чадвараар, мөн бетоны гадаргуугаар 15.0 м/с ба түүнээс дээш хурдтайгаар ус урсах үед урсгал дотор хоосон орон зай үүсэх үзэгдлийг тэсвэрлэх чадвараар
II
II
Бетон бэхжих үеийн дулаан ялгаруулалтаар
I, II, III, IV
Тусгай үндэслэлээр шийдвэрлэнэ
Тайлбар. IV ангиллын бетоны хувьд суналтын дээд хэмжээ (хязгаар) ба дулаан ялгаруулалтаар шаардлага тавигдахгүй.
 
2.3. Боомтын гадна гадаргуун зузааныг боомтын төрөл, хүчдэлийн байдал, хийцийн хэсгүүдийн хэмжээ, боомтын бүрэлдүүнд ордог байгууламжууд, үйлчилж байгаа түрэлтийн хэмжээ хоногийн температурын зөрүү боомтонд нэвчих байдлаас хамааруулан  2,0 м-ээс багагүй байхаар тооцно.
2.4. Боомтын ашиглалтын ба барилгын ажлын үе дэхь бетоны агшилт, тэнхлэгийн суналтын бат бэх болон ус үл нэвтрүүлэх чанар, хүйтэн тэсвэрлэх чанар зэрэгт тавих шаардлагыг боомтын бүсүүдийн бетоны гадны үйлчлэл хүлээж авах чадварын бодит нөхцөлтэй уялдуулан ялгавартай тогтоох шаардлагатай. Бетоны маркийг ус үл нэвтрүүлэх чанараар нь хүснэгт 3-ын дагуу сонгоно.
Хүснэгт 3
Түрэлтийн хувийн өөрчлөлтөд гардиентэд тооцох бетоны марк
5 хүртэл
5-10
10-15
15-20
20-30
 
W2
W4
W6
W8
W10
 
2.5. Усанд үе үе автдаг боомтын хэсэг ба боомтын бүрэлдэхүүнд ордог байгууламжуудын  (II бүс) ус үл нэвтрүүлэх чанараар нь үнэлсэн бетоны маркийг W8-аас багагүй байхаар сонгон авна. Тухайн бетонд мөлхөө хагшаастай урсгал үйлчилж байгаа буюу урсгал дотор хоосон орон зай үүсэх үзэгдлийг тэсвэрлэх чадварыг тооцох шаардлагатай нөхцөлд бетоны марк  W8-аас багагүй байх ёстой. Усны хорлонт чанартай нөхцөлд ус үл нэвтрүүлэх чанараар үнэлсэн бетоны маркийг СНиП 2.03.11-85-ын дагуу тогтоовол зохино.
2.6. Боомтын доод цамцаалыг 15см-ээс илүү зузаантай төмөр бетоноор бэхэлсэн үед I бүсийн бетоны хүйтэн тэсвэрлэх чанарыг бэхэлгээний гадаргын бетоны маркаас нэг маркаар доогуур бетоныхоор авч болно.
Бэхэлгээний бетоны хүйтэн тэсвэрлэх чанар нь ГОСТ 10060-76-ын  шаардлагийг хангаж байх ёстой. Бэхэлгээний уулзварууд нь боомтын биеийн бетонд ус чийг шууд орохгүй хийгдсэн байна.
2.7.Бетоны шахалтанд үзүүлэх төслийн бат бэхийн анги, түүний ус үл нэвчүүлэлтийн марканд хүрэх бэхжилтийн хугацааг тухайн байгууламжыг барих болон усан санг дүүргэх хугацааг тооцож тогтооно. Бат бэх болон маркаараа боомтын биеийн ангилалд тохирч буй цул бетоны бэхжих хугацааг 180 хоногоор, хүйтэн тэсвэрлэх чанараар нь үнэлсэн хугацааг 28 хоногоор тус тус тогтооно. 60м-ээс дээш өндөртэй, 500 мянган.м3–ээс их бетоны ажилтай бетон боомтын бетон бэхжих хугацааг нэг жил байна.
2.8. Нэг байгууламжид орох бетоны ангиллын тоог 4-өөс хэтрүүлэхгүй бөгөөд уг тоог нэмэгдүүлэхэд хүрвэл тусгай үндэслэлээр шийдвэрлэнэ.
Бетон боомтын бетоны тооцоот эсэргүүцлийг бетон бэхжих бодит хугацаа түүнд ашиглалтын үеийн ачаалал бүрэн өгч дуусах хугацаанд хуваасан харьцааг харгалзан дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
Агшилтын тооцоот эсэргүүцлийг
Суналтын тооцоот эсэргүүцлийг  томъёогоор тодорхойлно.
Энд: - бетон бэхжих хугацаа 180 хоног байхад тохирох агшилт, суналтын тооцоот эсэргүүцэл бөгөөд СНиП2.06.03-87-оор авна.
         - бетоны агшилт, суналтын бат бэхэд түүний бэхжих хугацааны нөлөөллийг тооцох коэффициент бөгөөд хүснэгт 3а-аас авна.                  Хүснэгт 3а
Бетон бэхжих хугацааг боомтонд бүрэн ачаалал өгөх хугацаанд хуваасан харьцаа
Коэффициент
Коэффициент
Гадна агаарын жилийн дундаж температур нь 00С ба түүнээс дулаан нутагт
Гадна агаарын жилийн дундаж температур нь хасах байдаг нутагт
0.5
1.0/0.9
1.0/0.9
1.0/0.9
1.0
1.1/1.0
1.05/1.0
1.05/1.0
2.0
1.15/1.10
1.10/1.05
1.10/1.05
3.0 ба түүнээс дээш
1.20/1.15
1.15/1.10
1.15/1.10
Тайлбар: 1. хүснэгтэн дэх тооны хүртвэрт 180 хоногийн бэхжилттэй бетоны ; хуваарьт нь 360 хоногийн бэхжилттэй бетоны коэффициент үзүүлсэн.
2. бетоныг хэсэгчилэн (секцээр) цутгах үед коэффициент -ийг гадна агаарын жилийн дундаж температур нь 00С ба түүнээс дулаан байдаг нутагтай адил авбал зохино.
3. I ангиллын боомтын хувьд коэффициент  -ийг шинжилгээ,туршилтаар тодотгож болно.
 
-хяналтын сорьц болон барилга байгууламжийн бетоны бат бэхийн ялгааг тооцох коэффициент. Түүнийг дараах байдлаар сонгон авна.
=1-бетон зуурмагийг механикжсан аргаар бэлтгэж, тээвэрлэх, цутгалтанд өгөх ажлыг хувиараар зохион байгуулж, нягтруулалтыг гар доргиураар хийх нөхцөлд
=1.1-бетон зуурмагийг автомат аргаар бэтлгэж, тээвэрлэх, цутгах, нягтруулах ажлыг бүрэн механикжсан аргаар гүйцэтгэх үед.
2.9. I, II ангиллын боомтын хувьд зохих журмын дагуу баталгаажуулсан техникийн тусгай нөхцөлийг цементэн дээр боловсруулан ашиглавал зохино.
2.10. Бетоны ажил нь 1сая шоо метрээс дээш байх бетон боомтонд БНбД2.06.08-87-оор тогтоосон бетоны агшилтын тооцоот эсэргүүцлийг хэрэглэхийн сацуу тэдгээрийн завсрын утга холбогдлыг авч үзвэл зохино.
 
3. БҮТЭЭЦИЙН ҮНДСЭН ШААРДЛАГУУД
 
3.1. Битүү боомтын хярын өргөн ба бүтээцийг боомтын төрөл, үйлдвэрлэлийн ажлын нөхцөл, түүнийг зам, гарц болон бусад зориулалтаар ашиглах байдал зэргээс хамааруулан 2.0м-ээс доошгүй хэмжээтэй байна.
3.2. Битүү боомтын дээд хашиц (бъеф) дэхь усны түвшингээс хяр цухуйх өндрийг "шороон боомтууд" БНбД 2.06.05-84-ийн дагуу тодорхойлно. Тэгэхдээ боомтын хярыг дагуулан хийх хашлагын "а" өндрийг (тавиу хийх)  I ангиллын боомтод - 0,8м; II ангиллын боомтод- 0,6м; III, IV ангиллын боомтод- 0,4м-ээр авна.
3.3. Ус хаялагын боомтын аргил  тулгууруудын /быков/ хэмжээг хаалтын хийцийн төрөл, ус хаялгын нүхний хэмжээ болон боомтын дагуух ашиглалтын ба ослын үед гарах хонгилийн (галерей) хэмжээ, гүүрийн алслалын байгууламжын хийц, хэмжээ зэргээс хамааруулан тогтооно.
3.4. Ус хаялагын боомтын аргил тулгууруудын оройн тэмдэгтийг битүү боомтын хярын тэмдэгт, хаалтын хэв маяг, түүнийг ажиллуулах нөхцөл, өргөх, тээвэрлэх механизмын ажиллагаа, гүүрэн гарцтай эсэх, мөн түүний өндөр зэргийг харгалзан тогтооно.
3.5. Аргил тулгуурын дээд хашиц дахь үзүүрийн хэлбэр нь ус хаялагийн нүхэнд ус намуухан орох ба урсгал нь хамгийн бага шахалттай байх нөхцлийг хангасан байх ёстой.  Харин ус хаялагын нүхүүдээр мөс гаргах тохиолдолд аргил тулгуурын духан тал нь хурц өнцөгтэй байна.
3.6. Аргил тулгуурын доод хашиц (бъеф) дахь өндөр ба хэлбэр хэмжээг гидравликийн болон бат бэхийн нөхцөл гүүрийн хийц болон бусад барилга байгууламжийн байрлал, аргил тулгуурын дээд тал усанд орж байх нөхцлүүдийг тооцон хийцлэлийн үндсэн шаардлагийн дагуу тодорхойлно.
 3.7. Боомтын аргил ба захын тулгуурууд дээгүүр авто зам болон төмөр зам гаргахаар зураг төсөл зохиох бол гүүрийн тулгуурт тавигдах шаардлагуудыг  дээрх тулгууруудад нэмэлт шаардлага болгон хэрэглэнэ.
3.8. Боомтын тусгай хэсгүүдийг (ус хаялагын хэсгийн боомтын битүү биетэй холбох) хооронд нь холбон бэхлэхдээ боомтын түрэлттэй талын нэг хэсэг нь нөгөө хэсгээсээ илүү гархаас татгалзах хэрэгтэй.
3.9. Боомтын тусгай хэсгүүдийг (ус хаялгын хэсгийг боомтын битүү биетэй холбох) хооронд нь холбон бэхлэхдээ боомтын түрэлттэй талын нэг хэсэг нь нөгөө хэсгээсээ илүү гархаас татгалзах хэрэгтэй.
3.10. Боомтын дээд цамцаалын (грани) дагуу босоо цооног маягийн шүүрүүлийн системийг түүнд цугларсан ус нь боомтын дагуу хонгилд орж, эсвэл бетондолтын давхарга хооронд байршуулсан хэвтээ шүүрүүлүүдийг, түүнд цугларсан ус нь үзлэгийн худагт орж байгуулах ажлыг урьдчилан төлөвлөсөн байвал зохино. Боомтын их бие дэхь үзлэгийн худаг нь (үзлэгийн хөндий) боомтын хэсэглэл (секци) хоорондын заадаст байрлана.
3.11. Босоо шүүрүүлийн системийн цооногийн диаметр нь 10-30 см, цооног хоорондын зай 2-3м байна. Хэвтээ шүүрүүлийн системийн хувьд тус бүр 400-800 см2 трапеци буюу тэгш өнцөгт хөндлөн огтлолын талбайтай хэвтээ шүүрүүлүүдийг боомтын өндрийн 2-3м дутамд байрлуулна.
3.12. Боомтын дээд цамцаалаас шүүрүүлийн тэнхлэг хүртлэх зай "а", мөн дагуух хонгилын дээд цамцаал хүртэлх зайг доорхи нөхцөл хангагдсан тохиолдолд 2.0м –ээс багагүй байхаар тогтоовол зохино.
,
Энд: Hd — тооцооны огтлол дээрх түрэлт;
gn — байгууламжийн зориулалтаас хамаарсан найдваржилтын коэффициент, үүнийг 5.13-р заалтын дагуу авна.
Icr,m — боомтын бетоны түрэлтийн (критик) дундаж градиент   
Түрэлтийн критик дундаж градиентын хэмжээг хүндийн хүчний ба цул боомтын хувьд 25; нуман ба хүндийн хүчний нуман боомт болон олон нумт боомтын нуман хаалтын хувьд  50 гэж авна.
3.13. Боомтын буурын шаардлагатай гэж үзвэл шүүрүүлийн систем төлөвлөх хэрэгтэй.
3.14. Боомтын их биед хөндлөн ба дагуу хонгил байхаар төлөвлөнө. Эдгээр хонгилыг боомтын өндрийн 15- 40 м тутамд байрлуулж хийнэ.  
Боомтын дээд биеийн бүх хэсгээс гарах усыг өөрийн урсгалаар зайлуулхын тулд доод хашиц дахь усны хамгийн их түвшингээс дээш дагуу хонгилуудын нэгийг байрлуулах хэрэгтэй. Доод хашицад ус гаргах бүх тохиолдолд түүнийг усны хамгийн бага түвшинээс доогуур байхаар гүйцэтгэнэ.
3.15. Боомтын буурь ба барилгын ажлын үеийн заадсыг цементлэх, босоо шүүрүүлийн системийг байгуулах ба сэргээх зорилгоор байгуулах ба сэргээх зорилгоор байгуулах хонгилуудын хэмжээг өрөмдлөгийн ба цементлэх ажлын болон бусад төхөөрөмжийг оруулах, ажиллуулах нөхцлийг хангахад л хүрэлцэхүйц байхаар тооцон авна. Энэ хонгилд бетон хөргөх ба кабель шугам тавихад шаардагдах яндан, хоолойг байршуулах орон зайг тусгах ёстой. Шүүрэлтийн усыг цуглуулж зайлуулах, боомтын бетонд хяналт тавих, боомтын заадсуудыг битүүлэх, гагнах, ХХБТ байршуулах, харилцаа холбоо ба бусад зориулалтын шугам татах зэрэг зорилгоор байгуулах хонгилын өргөн нь 1.2м-ээс багагүй, өндөр нь 2.0м-ээс багагүй байвал зохино.
Ус цуглуулж зайлуулах зориулалтын хонгилын шалыг ус халиах онгоцон ховил тийш 1:40-ийн хэвгийтэй байхаар төлөвлөвөл зохино.
3.16. Хэд хэдэн үелсэн давхар хонгилтой боомтон дотор тэдгээрийн хооронд явхаар байхад зориулсан энгийн буюу цахилгаан шат байхаар зураг төсөлд тусгах хэрэгтэй.
3.17. Бетон боомтын ба үндэслэлтэй гэж үзвэл төмөр бетон боомтын түрэлттэй цамцаалын суналттай бүсэд ус, чийгээс тусгаарлах арга хэмжээ (замын хартай шаварлаг, замын харын цутгамал өнгөлгөө, замын харын шингээлт, эрдэс шаварлаг, полимерэн түрхлэг, полимербитумэн өнгөлгөө) авах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
3.18. Жилийн хамгийн хүйтэн сарын гадна агаарын тооцооны дундаж температур хасах 25 °С –аас илүү байх нөхцөлд усны хувьсмал түвшингийн бүс дэхь (ус халиагуураас бусад) бетон гадаргууд хүйтнээс хамгаалах ба ус чийгээс тусгаарлах арга хэмжээ (хөнгөн асфальто бетон, нийлэг давирхай-чулуун нүүрс, дулаалгын нийлэг хөөсөнцөр зэрэг материалыг ашиглан) авах асуудлыг шийдвэрлэвэл зохино.
3.19. Монгол улсын онцгой хүйтэн нутагт байгуулах боомтын бүх ил гадаргууд байнгын дулаалга хийх асуудлыг төсөлд тусгах хэрэгтэй. 
 
БООМТЫН ХЭВ ГАЖИЛТЫН ЗААДАС, ТЭДГЭЭРИЙГ
БИТҮҮЛЭХ АЖИЛ
 
3.20. Бетон ба төмөр бетон боомтын зураг төсөлд байнгын (хэсэглэл хоорондын ба босоо заадас-зүсэгдмэл) болон түр зуурын (барилгын ажлын үеийн) хэв гажилтын заадсуудыг урьдчилан төлөвлөж өгсөн байна. Боомтын хэсэглэл(секция) болон бетон блокуудын хэмжээг доорх нөхцлүүдээс хамааруулан тодорхойлно:
Боомтын төрөл ба өндөр, УЦС-ийн барилгын хэсэглэлийн хэмжээ, боомтон дахь ус гаргуурын нүхнүүдийн байршил, турбины ус дөхүүлэх хоолойн байршил;
Боомт босгох ажлын арга ажиллагаа;
Голын гольдролын хөндлөн огтлолын хэлбэр, боомтын буурийн геологийн тогтоц, хэв гажилтанд автах байдал, тухайн нутгийн уур амьсгалын нөхцөл, түүнээс боомтын заадсуудын хоорондох хэсэглэлийн бетоны цул бахим байдалд үзүүлэх нөлөө.
3.21. Хэв гажилтын заадасны төрөл ба тэдгээрийн хоорондох зайг сонгохдоо БНбД 2.06.08-87-ийн заалтыг мөрдвөл зохино.
3.22. Хэв гажилтын байнгын заадасны өргөнийг тогтоохдоо боомтын зэрэгцээ хэсэглэлүүдийн хэв гажилтын тооцооны үр дүнг зураг төсөлд заадасны хийц, түүний материалын хэв гажилтын шинж, боомтын нэг хэсэглэлийн шилжилт нь нөгөөдөө хамааралгүй байдлыг хэрхэн тусгасантай жишиж үзэх шаардлагатай.  
Хэв гажилтын байнгын заадасны өргөнийг урьдчилан  тогтоохдоо (зураг 4) дараах байдлаар тооцно:
Температурын заадас — боомтын нүүрэн тал болон хяраас 5м-ээс багагүй зайд 0,5 – 1,0см өргөнтэй боомтын их бие дотор 0.1-0.3см өргөнтэй.
Температур ба суултын заадас — хадархаг ба хадархаг бус бүх төрлийн ул хөрсөн боомт болон ус цохилгын байгууламжийн суурийн хавтангийн туушид 1-2см өргөнтэй
Хадархаг бус ул хөрсөн буурин дээрх боомтын суурийн хавтгайгаас дээш 5см-ээс багагүй өргөнтэй.
 
1-1
 
 
 
 
 
 
 
 
 
 
2-2
 
 
 
Зураг. 4 Хадархаг (а, б) ба хадархаг бус (в, г) буурин дээрх боомтын хэв гажилтын байнгын заадасны битүүмжлэлийн байршлын зураг
 
1 -, t = 0,5 - 1 см өргөнтэй заадас; 2 - t = 0,1 - 0,3 см өргөнтэй заадас; 3 - t = 1 - 2 см өргөнтэй заадас; 4 - t ³  5 см өргөнтэй заадас; 5, 6, 7 – босоо, хэвтээ, тойруу битүүмжлэл; 8 – шүүрүүлийн систем; 9 - үзлэгийн худаг(үзлэгийн хөндийд): 10 - үзлэгийн хонгил
3.23. Хэв гажилтын байнгын заадасны хийцлэлд дор дурьдсан шаардлагыг урьдчилан тусгасан байх ёстой;
Ус үл нэвтрүүлэх чадварыг хангахаар битүүлсэн байх;
Заадас буюу түүнийг тойрч шүүрсэн усыг зайлуулах шүүрүүлийн системтэй байх
Заадасны байдалд ажиглалт явуулах, заадасны битүүмжлэлийг зааварлах зорилгоор үзлэгийн худаг болон хонгил байгуулсан байх
3.24. Заадасны битүүмжлэлийг дор дурьдсан төрөлд хувааж үзнэ.
Заадас доторх байршлаар нь-босоо, хэвтээ, тойруу (зураг 4.)
Заадасны хийцлэл ба материалаар нь- металл, хаймар, хуванцар зэргээр хийсэн өрц (хөшгөн хаалт) (зураг.5. а), асфальтлаг материалаар хийсэн хаалт, жийргэвч (зураг.5. б), бетон ба төмөр бетон хөндлөл ба хавтан (зураг.5, в). Шахах зуурмаг (цементлэх, битумдэх) (зураг.5, г).
III, IV ангиллын боомтын хувьд үхмэл эзлэхүүний түвшингээс (ҮЭТ-ээс) доош орших хэсэгт усны нөлөөнд автхааргүй модоор хийсэн бүрдэл, эд ангийг үл үжих шингэнээр боловсруулан заадас битүүлэхэд хэрэглэж болно.
 
 
s
 
 
Зураг. 5 Бетон ба төмөр бетон боомтын хэв гажилтын заадасны үндсэн
битүүмжлэлийн бүдүүвч
а – металл, хаймар болон хуванцараар хийсэн хөшгөн хаалт (өрц); б – асфальтлаг материалаар хийсэн хаалт, жийргэвч; в – шахах зуурмаг (цементлэх, битумдэх); г – бетон ба төмөр бетон хөндлөл (дүнз); 1 – гөлмөн төмөр; 2 – тодорхой хэлбэлзлийн ; 3 – асфальтан шаваас; 4 – төмөр бетон хавтан; 5 – цементлэх цооног; 6 – цементлэх хавхлага; 7 – төмөр бетон хөндөл; 8 – ус, чийгээс хамгаалах асфальтан жийргэвч
3.25. Боомтын хэв гажилтын заадасны битүүмжлэлийн хийцлэлийн зураг төсөл боловсруулах явцад дор дурьдсан нөхцлийг мөрдөх хэрэгтэй:
Боомтын хэсэглэлийн хооронд заадас үүсгэж буй бетонд битүүмжлэлийн материал нь нягт нийлж байх ёстой;
Боомтын аль нэг хэсгээр хийсэн огтлол дээрх бетонтой нийлж буй битүүмжлэлийн материалын хүчдэл нь мөн огтлол дээрх усны гадаад статик даралтаас багагүй байх ёстой;
Заадасны битүүмжлэлийн хажуу гадаргуугаар төмөр  бетоноор гарах усны шүүрэлтийн урсгалын түрэлтийн хувийн дундаж өөрчлөлт нь 3.12-т өгүүлсэн хэмжээнээс хэтрэх ёсгүй.
Боомтын байнгын заадасны битүүмжлэлд үйлчилж байгаа түрэлтийн хувийн дундаж өөрчлөлтийг тодорхойлход усны шүүрэлтийн замын нийлбэр уртыг дор дурьдсан байдлаар тооцно.
-         Заадас орчмын бетоны температурын өөрчлөлт нь 4-60С байхад асфальтан хаалт, металл буюу хаймар өрцийн хажууг шүүрэлтийн зам дээр өрц болон хаалтын хоорондын заадсын хэсгийн цементэлсэн буюу битумдсэн уртыг нэмсэнтэй тэнцүү байна.
-         Заадас орчмын бетоны температурын өөрчлөлт 60С-аас их байхад зөвхөн асфальтан хаалт, металл буюу хаймар өрцийн хажуу гадаргуугаар шүүрэлтийн замын урттай тэнцүү байна.
3.26. Боомтын барилгын ажлын үеийн түр зуурын заадсуудыг цутгаж битүүмжлэх ажлыг дээд хашиц дахь усны түвшин өөрчлөгдөхөөс өмнө гүйцэтгэхээр зураг төсөлд урьдчилан төлөвлөвөл зохино. Багана хоорондын заадасны бетон цутгалтын хугацаа ба дарааллыг цул бетоны цутгалтын үеийн (төслийн) температураас хамааруулан тогтооно. Тэгэхдээ баганын температурын хотойлт болон уг температурыг боомтын бэхжилтэнд ашиглах боломжыг тооцсон байна.
3.27. Боомтын зураг төсөлд бетоноор дүүргэсэн түр зуурын өргөн заадас (холбох гулдмай) төлөвлөж болно. Энэхүү өргөсгөсөн заадсыг бетондох хугацааг цул бетон хийцлэлийн ба орчны температурыг жигдлэх, боомтын суулт болон усан сангийн дүүргэлтийг тогтворжуулахтай уялдуулан тогтооно.
 
УС ХАЯЛАГ, УС ТАВИЛУУР, УС ГАРГУУРЫН  БАЙГУУЛАМЖУУД
 
3.28. Бетон ба төмөр бетон дотор ус хаюур, ус тавилуур, ус гаргуур байршуулж болно.
3.29. Боомтын ус халиах хэсгийн урт, гадаргын ба гүний ус гаргах байгууламжуудын хэмжээ, алхаслалын тоог БНбД 33.01.01-ээр сонгон авсан хаях усны тооцоот зарцуулга, тухайн геологийн нөхцөлд хүлцэх усны хувийн зарцуулгаас хамааруулан боловсруулсан техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг хувилбаруудаар нь харьцуулсны үндсэн дээр сонгон авна. Энд голын урсгалын гольдролд үзүүлэх нөлөө, усан зангилгааны бусад байгууламжийн ажиллагаа, дээд доод хашиц дахь гольдролын урсгалын гидравлик горим, доод хашиц дахь голын эрэг, гольдролын хэв гажилтаас үүдэлтэй түвшингийн өөрчлөлт зэргийг тооцно.
I, II, III ангиллын боомтын хувьд гидравлик тооцоо болон лабораторын шинжилгээний үр дүнгээр, IV ангиллын боомтын хувьд гидравлик тооцоо болон адил төстэй нөхцлөөр техник-эдийн засгийн үзүүлэлтийн харьцуулалтыг хайна.
3.30. Бүх ангиллын ус халиах боомтын үзүүрийн  шанаа нь ваакум үүсэхээргүй бөгөөд боомтын ус халиах цамцаалтай гөлгөр байдлаар нийлэх дугуй хэлбэртэй байвал зохино. Ус халиах цамцаалын налуу ба уртыг боомтын хажуу талын хийцлэлтэй уялдуулан тогтоох шаардлагатай.
Түрэлт 12м –ийн дотор байхад боомтын ус халиах хэсгийн үзүүр нь трапеци буюу тэгш өнцөгт хэлбэртэй байж болно. Ус халиагуурын үзүүрийг вакуум үүсгэхээр авхад хүрвэл техник-эдийн засгийн болон гидравлик тооцоо, шинжилгээний үр дүнгээр баталгаажуулбал зохино.
3.31. 15.0м/с-ээс дээш хурдтай усны урсгалын нөлөөнд ажиллаж байгаа боомтын ус хаялагыг баталгаажуулах болон түүний доод хашицыг бэхэлгээний зураг төсөлд дор дурьдсан нөхцлийг урьдчилан тусгана.
Вакуум үүсэхээргүй буюу тун бага байхаар бодож, ус шүргэн урсаж буй гадаргуудыг мөлгөр дугуй хэлбэртэй хийх ба тэгш бус гадаргыг тэгшилсэн байх;
Хоосон орон зай үүсч болзошгүй бүсүүдэд агаар оруулах арга хэмжээ авах (агааржуулалт, ус цохилгын мөргөцөг буюу тэдгээрийн хоршил тэдгээрт шаардагдах агаар шахалтын төхөөрөмж зэрэг орно. Эдгээр нь өнгөрөн гарч буй урсгалыг барилга байгууламжийн хана болон ёроолд татагдан наалдхаас хамгаалах, урсгалыг агааржуулах үүргийг гүйцэтгэнэ);
Хоосон орон зай үүсгэхээргүй бетон түүний дотроос полимерэн зууралдууртай бетон ашиглана.
3.32. Гүний ус хаюурын тэнхлэгийг шулуун шугам байхаар зураг төсөлд тусгавал зохино. Муруй тэнхлэгтэй ус хаюурыг тухайн усан зангилгааны барилга байгууламжийн байршлын уялдаагаар зайлшгүй нөхцөлд төлөвлөж болох бөгөөд энэ тохиолдолд түүний гидравлик тооцоо болон судалгаа, шинжилгээний ажлыг тусгайлан хийх шаардлагатай.
Гүний ус хаюурын ус гаргах хэсгийн амсрын өндөржилт болон ус дөхүүлэх хэсгийн боомтын бүтээцийн онцлог, ус хаюурын төгсгөлийн хэсэг, боомтын дээд хашиц дахь усны түвшингийн хэлбэлзлийн өндрөөс (ус гаргалтын зарцуулгын байдлаар тодорхойлно) хамааруулан тогтооно.
Гүний ус хаюурын ус орох хэсгийн амсар нь мөлгөр байх ёстой. Гүний ус хаюураас ус гаргах хэсгийн бодит огтлолын талбай нь аажим багасхаар байна.
Гүний ус хаюурын хаалтын хорго нь ус дөхүүлэх хэсгийн дунд буюу ус орох амсарт байрласан тохиолдолд хаалтын араагаар өгөх асуудлыг урьдчилан төлөвлөсөн байна. Агаар өгөх босоо хонгилын төгсгөлийг аль болхоор хаалтанд ойртуулж (ус хаюурын хийцлэлийн нөхцөлөөр) хийнэ. Босоо хонгилын төгсгөлийг түүнд цацарсан ус орхоос сэргийлсэн байна.
3.33. Гадаргуугийн ба гүний ус хаюурын хийц зохиомжыг тэдгээрийн ус гаргах хэсэг дээрх урсгалын хувийн зарцуулга, буурийн хөрс чулуулгийн шинж чанар болон боомтын дээд, доод хашицыг холбох урсацын үндсэн гидравлик горимд тавих шаардлагаас хамааруулан сонгоно.
3.34. Дээд, доод хашицын холболтын ил урсгалын горимын үед ус хаюурын эцэст хэвтээ буюу налуу гадаргатай мөргөцөг байхаар төлөвлөх бөгөөд тэр нь урсгалын гидравлик үсрэлийн автомал бус горимыг үүсгэж байвал зохино. Энэ тохиолдолд гидравлик үсрэл нь тогтвортой бөгөөд урсгал нь уг байгууламжтай зэрэгцэн орших голын хэсгийн гольдрол болон эргийг угааж эвдэн аюул учруулхааргүй байх ёстой. Хашицуудын холболтын ил урсгалын горимын үед тухайн байгууламжаар мөс болон бусад хөвмөл биетийг урсган гаргах асуудлыг төлөвлөсөн байна.
3.35. Хашицуудын холболтын далд урсгалын горимын үед ус халиах гадаргыг ус цохилгын хэсэгтэй уужим тэнүүн байдалтай буюу намхан босготой хэлбэрээр холбохоор урьдчилан төлөвлөсөн байна. Ус цохилгын болон хурд сааруулах хортойн тэмдэгт, тэдгээрийн урт ба зузааныг гидравлик туршилт, хувилбаруудын техник-эдийн засгийн харьцуулалтын үндсэн дээр тогтооно. Энд доод хашицын гидравликын нөхцөлд нөлөөлөх бүх цогц арга хэмжээг (ус цохилго дээр автомал гидравлик үсрэлт үүсэхүйц хурд сааруулагч байгуулах, хаалтуудыг ажиллуулахад тохиромжтой нөхцөл бүрдүүлэх, хурд сааруулах бетон хормойноос бэхэлгээгүй гольдролд шилжүүлэх гэх мэт) тооцно. Шаардлагатай гэж үзвэл боомтын барилгын ажлын явцад ус ба мөс өнгөрөөх арга хэмжээг урьдчилан төлөвлөнө.
3.36. Дээд хашицаас доод хашицад усыг хүрхрээ маягтайгаар хаях замаар хоёр хашицыг холбох нөхцөлд тухайн байгууламжид аюулгүйгээр ус унах зай ба ус хаялагын дөндийлсөн тавцанг урьдчилан төлөвлөнө. Харин богинохон хөндлүүртэй нөхцөлд голын эргийг эвдрэлээс хамгаалахад түлхүү анхаарна.
Ус унаж буй газар нь сулавтар ан цавтай чулуулгаас бүрдсэн тохиолдолд гидравлик тооцоо болон туршилт шинжилгээний үндсэн дээр усны эрчийг бууруулхад чиглэсэн тусгай арга хэмжээг урьдчилан төлөвлөнө. Үүнд:
Ус цохилгын худаг буюу уналтын цүнхээл байгуулах, олон давхар дам урсгуур дамнуулан томоохон талбайд усыг буулгаснаар урсгалыг тархаах, урсгалын задаргаа хийх зэрэг болно.
 
БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БООМТЫГ БУУРЬТАЙ НЬ
ЗАЛГАН ХОЛБОХ АЖИЛ
 
3.37. Боомтын бууринд бэхэлгээ хийх арга хэмжээг харгалзан боомтын буурийн хөрс хуулалтыг аль болохоор бага бөгөөд боомтын бат бэх болон тогтворшлын тооцоогоор баталгаажуулан гүйцэтгэх ёстой.
3.38. Бетон боомтын хадархаг буурийн бетонтой нийлж буй гадаргыг тэгшлэхийг хориглоно. Нуман ба хүндийн хүчний нуман боомтыг буурийн налуу хажуутай холбохдоо ихэвчлэн дэвсэг, төргөцөг гаргалгүйгээр гүйцэтгэнэ.
3.39. Бетон ба төмөр бетон боомтын зураг төсөл боловсруулах үед шаардлагатай гэж үзвэл буурийн ул хөрсний бат бэх, хэв гажилтын болон шүүрүүлийн шинж чанарыг тохируулах дор дурьдсан арга хэмжээг урьдчилан төлөвлөнө:
Буурийн ул хөрсийг нягтруулах ба бэхэлгээжүүлэх, эсвэл түүний тодорхой хэсгийг цементийн буюу бусад төрлийн наалданги зуурмагаар өнгөлөх;
Усаар ханасан шаварлаг ул хөрсийг шүүрүүлийн системээр хангаж, урсацыг жигдрүүлэх;
Хажуу ба налуу газрыг түшиц ханаар тогтворжуулах, тогтворшил муутай хадархаг газрын анкерлах;
Хадархаг буурин дахь томоохон ан цав, гүн хагарал, хөндийлжийг уулын ажлын аргаар засварлаж, бетон буюу төмөр бетоноор хэсэгчилсэн бөглөө, тууш тууз, сараалж байдалтайгаар дүүргэж гагнах..
3.40. Усанд тэсвэр муутай, түргэн уусдаг, шүүрэлттэй ул хөрснөөс бүрдсэн буурийн бүх тохиолдолд усны шүүрэлтээс сэргийлэх, байгууламж болон шүүрүүлийн систем байгуулах ажлыг урьдчилан төлөвлөх нь чухал. Химийн болон механикийн угаагдалд тэсвэртэй ул хөрсний нөхцөлд дээрх арга хэмжээг техник-эдийн засгийн тооцоогоор баталгаажуулсан байх ёстой.
Боомтын буурин дахь усны шүүрэлтээс хамгаалах байгууламж болон шүүрүүлийн системийг голын эрэг орчмын ижил төрлийн байгууламж ба тухайн усан зангилгаанаас боомттой зэрэгцэн орших барилга байгууламжтай холбох асуудлыг шийдвэрлэнэ.
3.41. Усны шүүрэлтээс сэргийлэх халхавчыг ус бага нэвтрүүлэх буюу ус үл нэвтрүүлэх буюу ус үл нэвтрүүлэх ул хөрсөнд хүртэл хийнэ. Ус тулгуур байхгүй үед усны шүүрэлтээс сэргийлэх халхавч хийх гүнийг тухайн ул хөрсний инженер-геологийн нөхцөл, ус нэвтрүүлэх байдал, боомтын буурин дахь даралтын эсэргүүцлийн хэмжээ, шүүрүүлийн системийн эсэх зэргээс хамааруулан тооцооны аргаар тодорхойлно.
3.42. Усны шүүрэлтээс сэргийлэх халхавч дээрх түрэлтийн хувийн эрс өөрчлөлт Icr,m-ийг дараах нөхцлөөр авна.
а) буурийн хадархаг бус эл хөрсний хувьд-энэ нормын 6.43-ын дагуу авна.
б) буурийн хадархаг ул хөрсний хувьд дараах байдалтай байна.
Icr,m = Iadm gn
Энд: Iadm – халхавч дээрх түрэлтийн хүлцэх хувийн өөрчлөлт бөгөөд СНиП II-16-76-аар авна.
gn – энэ нормын 5.13-ыг харна уу.
 
4. АЧААЛАЛ, НӨЛӨӨЛӨЛ БА ТЭДГЭЭРИЙН ХОСЛОЛ
 
4.1. Бетон ба төмөр бетон боомтонд үйлчлэх ачаалал, нөлөөлөл болон тэдгээрийн хослолыг  БНбД 33.01.01, СНиП 2.06.04-82, БНбД 22.01.01 буюу энэ бүлгийг үндэслэн тодорхойлно.
4.2. Боомтонд үйлчлэх ачаалал ба нөлөөллийн хослолыг боомтын тооцоо хийхэд дараах байдлаар тодорхойлно.
Тогтмол ачаалал ба нөлөөлөл:
а) Барилга байгууламжид үйлчилж буй байршил нь ашиглалтын явцад өөрчлөгддөггүй тэдгээрийн өөрийнх нь жин болон технологийн байнгын тоног төхөөрөмжийн (хаалтууд, өргөх механизм гэх мэтийн) жин;
б) Боомтын шүүрүүлийн систем болон усны шүүрэлтээс хамгаалах байгууламж хэвийн ажиллагаатай байхад технологийн ба экологийн нөхцлөөр тухайн байгууламжаар хамгийн бага зарцуулга өнгөрөөх үеийн боомтын дээд, доод хашиц дахь хэвийн түвшинд (ХТ-д) дүйцэх усны хүчний нөлөөлөл. Үүнд:
·        Боомтын дээд ба доод цамцаал дээрх усны даралт;
·        Дээд ба доод хашиц дахь бууринд уснаас өгөх даралт;
·        Боомтын бие ба буурь дотуур шүүрч буй усны хүчний нөлөөлөл;
в) Боомттой хамт шилжиж буй хөрсний жин, боомтын дээд ба доод хашиц талаас үйлчлэх хөрсний хажуугийн даралт;
хугацаанаас хамаарах ачаалал ба нөлөөлөл:
г) Боомтын дээд хашицад хуримталсан хагшаас;
д) сарын дундаж температурын хэлбэлзлийн дундаж агууригаас хамаарах температурын нөлөөлөл;
е) Боомтын шүүрүүлийн болон усны шүүрэлтээс хамгаалах байгууламж хэвийн ажиллагаатай байхад усаар ханасан ул хөрсөнд явагдах сиймхийн усны даралт. Энд боомтын дээд хашицад усны ердийн түвшин, доод хашицад экологийн нөхцлийг хангах хэмжээний усны түвшин байхаар тооцно;
түр зуурын ачаалал ба нөлөөлөл:
ж) Тухайн байгууламжаар үндсэн тооцоот зарцуулгыг өнгөрөөх үед боомтын дээд ба доод хашиц дахь усны түвшинд тохирох хүчний нөлөөлөл. Тооцоот зарцуулгыг СНиП II-50-74-өөр тогтоох ба шүүрүүлийн систем, үсны шүүрэлтээс сэргийлэх байгууламж хэвийн ажиллагаатай байх ёстой (энэ нормын "б"-д зааснаас тооцоот зарцуулгаараа ялгагдана). Энэ тохиолдлын хүчний нөлөөллийг дурьдвал:
Боомтын дээд ба доод цамцаал дээрх усны даралт;
Боомтын бие ба буурь дотуур шүүрч буй усны хүчний нөлөөлөл;
Динамик (хөдөлгөөнт) ачаалал;
з) Олон жилийн дундаж зузаанаас нь хамааруулан тодорхойлох мөсний зузаан;
и) Салхины олон жилийн дундаж хурдаас хамааруулан тодорхойлох усны давалгааны даралт
к) Өргөх, ачих, буулгах, зөөвөрлөх төхөөрөмж болон бусад хийц,  механизмаас (гүүрэн ба дүүжин крануудаас нэх мэт) дамжин үйлчлэх ачаалал;
л) Хөвмөл биетээс үзүүлэх ачаалал.
4.3. Боомтонд үйлчлэх ачаалал ба нөлөөллийн онцгой хослолын тооцоо хийхэд байнгын, хугацаанаас хамаарах, түр зуурын ачаалал ба нөлөөллөөс гадна дор дурьдсан онцгой ачаалал ба нөлөөллийн аль нэгийг тооцвол зохино;
а) Тухайн байгууламжаар магадлалын тооцоот зарцуулга өнгөрүүлэх үед дээд хашицад хашигдсан сүр түвшин, доод хашицад тухайн урсацын түвшинтэй байхад тохирох хүчний нөлөөлөл. Магадлалын тооцоот зарцуулгыг БНбД 33.01.1-ээр тогтоох бөгөөд шүүрүүлийн систем болон усны шүүрэлтээс сэргийлэх байгууламж хэвийн ажиллагаатай байх ёстой. (энэ нормын 4.2-ын "б", "ж"-д зааснаас магадлалын зарцуулгаар ялгагдана). Энэ тохиолдлын хүчний нөлөөллийг дурьдвал:
Боомтын дээд, доод цамцаал дээрх усны даралт;
Дээд, доод хашицын бууринд уснаас өгөх даралт;
Боомтын бие ба буурь дотуур шүүрч буй усны хүчний нөлөөлөл;
Динамик (хөдөлгөөнт) ачаалал;
б) Боомтын дээд хашицад ХТ, доод хашицад тухайн үеийн урсацын түвшинтэй байхад шүүрүүлийн системээс, эсвэл усны шүүрэлтээс сэргийлэх байгууламжийн аль нэгний үйл ажиллагаанд зөрчил гарснаас үүдэн буй болох усны хүчний нөлөөлөл. Энэ тохиолдолд усны зарцуулга нь технологийн болон экологийн нөхцлөөр хамгийн бага нь байх (энэ нормын 4.2-ын "б", "е", "ж"-ийн оронд ) бөгөөд дор дурьдсан хүчний нөлөөллийг тооцно.
Боомтын дээд ба доод цамцаал дээрх усны даралт;
Дээд, доод хашицын бууринд уснаас өгөх даралт;
Боомтын бие ба буурь дотуур шүүрэх усны хүчний нөлөөлөл;
Усаар ханасан буурийн ул хөрсөнд явагдах сиймхийн усны даралт;
в) Сарын дундаж температурын хэлбэлзлийн максималь агууригтай жил болон мөн сарын дундаж температур нь хамгийн бага жилд зориулан тодорхойлох температурын нөлөөлөл (энэ гормын 4.2-ын "д"-ийн оронд) ;
г) Мөсний олон жилийн дундаж максималь зузаан нь 1%-ийн хангамшилтай байх нөхцлөөр тодорхойлогдох мөсний даралт;
д) Салхины олон жилийн дундаж максималь хурдаас хамааруулан тодорхойлох давалгааны даралт. I, II ангиллын барилга байгууламжид салхины максималь хурд 2%-ийн хангамшилтай, III, IV ангиллын барилга байгууламжийн хувьд 4%-ийн хангамшилтай байхаар тооцно. (энэ нормын 4.2-ын "и"-ийн оронд)
е) Газар хөдлөлтийн хүчирхийллийн нөлөөлөл.
4.4. Ачаалал ба нөлөөллийн үндсэн болон онцгой хоршилд зөвхөн түр зуурын ачаалал, нөлөөллөөс (энэ нормын 4.2-ын "ж, з, и, к, л") нэгэн зэрэг үйлчилж буйг тооцно.
4.5. Боомтын дээд ба доод хашицын буурин дээр уснаас өгөх даралтын хэмжээг (4.2-ын "б, ж", 4.3-ын "а, б") тодорхойлоход барилга барьхаас өмнө ба барилга барьсны дараа түүний бууринд үйлчилж буй усны даралтын зөрүүг тодорхойлох хэрэгтэй.
4.6. Боомтын барилгын ба завсрын ажлын үеийн ачаалал ба нөлөөллийг үндсэн ба онцгой хоршлоор тодорхойлно. Эдгээр ачаалал, нөлөөллийн хэмжээг боомтын барилга ба завсрын ажлын тодорхой нөхцлийг харгалзан тооцно.
4.7. Ачаалал ба нөлөөллийг хамгийн хүндрэлтэй бөгөөд байж болох хоршилуудаар ашиглалтын болон барилгын ажлын үе тус бүрт тусгайлан тодорхойлно.
4.8. Боомтын тооцоо хийхэд ачааллын хэмжээнд тохирох найдвартай ажиллагааны коэффициентыг БНбД 33.01.01-ийн дагуу авна
4.9. Боомтын ерөнхий бат бэх болон тогтворшлын тооцоо хийхэд боомтын өөрийн жингийн ачаалал болон температур, чийгшил, динамик нөлөөллийн үе дэхь найдвартай ажиллагааны коэффициент, мөн түүнчлэн БНбД 202.02-85-аар тодорхойлсон tgjI, II; сI,II; gI,II, хэмээх тооцоот үзүүлэлт бүхий хөрсний бүх төрлийн ачааллын үе дэхь боомтын найдвартай ажиллагааны коэффициентыг нэгтэй тэнцүү гэж үзнэ.
4.10. I, II, III ангиллын боомтын бетоны нягтыг сонгон авсан бүрэлдэхүүнээр хийсэн бетон загвар (сорьц) бүрийн туршилтын үр дүнгээр тогтооно.
IV ангиллын боомтын бүх тохиолдолд, I, II ,III ангиллын боомтын зураг төсөл боловсруулах ажлын урьдчилсан шатанд бетоны нягтыг хүснэгт 4-өөр авч болно.
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 4
Дүүргэгчийн нягт, кг/м3
Дүүргэгчийн ширхэгийн хамгийн их хэмжээнд /мм/, тохирох бетоны дундаж нягт /кг/м3/
 
40мм
80мм
120мм
2600-2650
2370
2410
2430
2660-2700
2400
2450
2470
2700-2750
2440
2490
2500
 
Дүүргэгчийн нягтын өгөгдэхүүн байхгүй үед бетоны нягтыг  2650 - 2700 кг/м3  бүхий дүүргэгчтэй гэж үзэж болно.
4.11. Боомтын цамцаалууд дээрх усны даралтын эрчимшилийг p' (1 - a2,d) гэж тодорхойлно.
 р' — гидростатик даралт /Па/; a2,d — Боомтын материал дахь сөрөг даралтын ашигтай талбайн коэффициент бөгөөд энэ нормын 4.15-ын дагуу тодорхойлно.
4.12. Боомтын дээд, доод хашицын буурийн чөлөөт гадаргууд үйлчилж байгаа (буурьт үйлчлэх усны даралт) усны даралтын орчимшилыг  p' (1 - a2,f) гэж тодорхойлно.
 a2,f — буурийн ул хөрсөн дэхь сөрөг даралтын ашигтай талбайн коэффициент (4.15-ыг үз)
Боомтын дээд, доод хашиц дахь бууринд уснаас өгөх даралтыг тогтворшилын болон бат бэхийн тооцоонд хэрэгсэхгүй байж болох тохиолдлууд. Үүнд:
Хадархаг буурин дээр байрласан, бүх ангиллын 60м-ээс бага өндөртэй боомтууд;
Хадархаг бус буурин дээр байрласан III, IV ангиллын боомтууд;
Хадархаг буурин дээр байрласан 60м-ээс дээш өндөртэй,  I, II ангиллын боомтууд (зураг төсөл боловсруулах ажлын урьдчилсан шатанд);
Хадархаг буурин дээр байрласан I, II ангиллын боомтууд (зураг төсөл боловсруулах ажлын урьдчилсан шатанд).
4.13. Шүүрэлтийн усны хүчний нөлөөллийг дор дурьдсан төрлөөр тооцно (зураг 6) :
а) Боомтын уланд перпендикуляраар үйлчлэх (сөрөг даралт) p (a2,f - a2,d) эрчимшилтэй гадаргуугийн хүчний нөлөөлөл.
 р – шүүрэлтийн усны урсгал дахь динамик (хөдөлгөөнт) даралт /Па/, энэ нормын . 4.14-өөр тодорхойлно;
б) Хэвтээ qfx, босоо qfy хэмээх хоёр байгуулагч бүхий  эрчимшилээр боомтын буурин дотуур үйлчлэх эзлэхүүний хүчний нөлөөлөл.
 
  болно.
Энэ тооцоонд буурийн ул хөрсний хувийн жинг усаар ханасан хөрс гэж тооцно.
а2,f = const байхад буурийн тооцооны хэсэг дэхь эзлэхүүний хүчний эрчимшил  = - .байна.
   — усны динамик даралтын хувийн өөрчлөлт. (4.14-ийг үз);
в) Боомтын түрэлтийн цамцаал (дээд), шүүрүүлийн систем хоёрын хооронд байрласан байгууламжуудыг оролцуулан боомтын усаар ханасан бүс дэхь эзлэхүүний хүчний  эрчимшилтэй нөлөөлөл. Энэхүү эзлэхүүний хүчний нөлөөллийн эрчимшилийн хэвтээ ба босоо байгуулагчуудыг  
 
гэж тодорхойлно.
Энэ тооцоонд бетоны хувийн жинг усаар ханасан байдалд байгаа бетоныхоор авна.
 
 
Зураг. 6. Усны хүчний нөлөөллийн бүдүүвч
 
1- Боомтын биеийн хуурай хэсэг ; 2 – боомтын биеийн усаар ханасан хэсэг; 3- боомтон дахь шүүлтүүрийн систем; 4 – боомтын усаар ханасан бүс дэхь шүүрэлтийн усны эзлэхүүний хүч; 5 – боомтын доод цамцаал дээрх усны даралт; 6 – доод хашицын буурин дээрх усны даралт; 7 – боомтын улнаас үйлчлэх сөрөг даралт; 8 – буурин дахь шүүлтүүрийн систем; 9 – цементэн халхавч; 10 – боомтын буурин дотуур шүүрэх усны эзлэхүүний хүч; 11 – дээд хашицын буурин дээрх усны даралт; 12 –дээд цамцаал дээрх усны даралт
а2,d = const байхад боомтын усаар ханасан бүсийн тооцооны хэсэг дэхь эзлэхүүний хүчний урчимшил  = -  байна.
Хэрэв боомт болон түүний буурийн усаар ханасан хэсэг дэхь  а2 коэффициент а'2-ээс  а''2 хүртэл а'2 > а''2 нөхцөлөөр үсрэнгэ байдлаар шатлан өөрчлөгдөж байвал а2-ын утга өөрчлөгдөж буй хилд перпендикуляр p (a'2 - a''2) эрчимшилтэй гадаргуугийн хүчийг a''2.тэй хэсэг тийш чиглэлтэй байна гэж үзвэл зохино.
Шүүрэлтийн усны хүчний нөлөөллийг зөвхөн боомтын буурин дахь сөрөг даралт ба эзлэхүүний хүчний хэлбэрээр дор дурьдсан тохиолдолоор тооцно:
Хадархаг буурин дээр байрласан 60м-ээс дээш өндөртэй II ангийн боомтын тооцооны бүх тохиолдлоор;
Хадархаг бус буурин дээр байрласан I, II ангийн боомтын тооцооны бүх тохиолдлоор  .
Шүүрэлтийн усны хүчний нөлөөллийг зөвхөн сөрөг даралтын байдлаар.
Хадархаг буурин дээр байрласан 60м-ээс бага өндөртэй бүх ангиллын боомтын тооцооны бүх тохиолдлоор
Хадархаг бус буурин дээр байрласан III, IV ангийн боомтын тооцооны бүх тохиолдлоор
Хадархаг буурин дээр байрласан 60м-ээс дээш  өндөртэй боомтын болон хадархаг бус буурин дээр байрласан I, II ангийн боомтын тооцооны зураг төсөл боловсруулах ажлын урьдчилсан шатуудаар.
Эдгээр тохиолдолд ул хөрсний хувийн жинг хөвмөл байдалд байгаа хөрснийхөөр авна.
4.14. Боомтын бие болон буурийн орчин дахь шүүрэлтийн урсгалын динамик даралт р, түүний хувийн өөрчлөлт -ийн утгыг энэ нормын 5.24 — 5.27-д заасан шүүрэлтийн тооцоогоор тодорхойлно.
Боомтын дээд ба доод хашицын цамцаал болон чөлөөт гадаргуу дээрх  p-ийн утга нь усны статик даралттай давхцана.
Боомтын усаар ханасан ба хуурай байгаа хэсгүүдийг зааглаж буй шугаман дээр (буурцын долгиц дээр) р = 0 байна.
Боомтын улан дахь усны динамик даралтыг /Па/
р = (hv + hf) gw,    гэж тодорхойлно.                             (1)
 hv — боомтын доод хашиц дахь хөөргөх хүчний нөлөөлөлд байгаа тодорхой цэг дээрх пьезометрийн түрэлт  м-ээр;
hf — тооцоот түрэлт Hd,-ийн нөлөөн дор явагдаж байгаа шүүрэлтийн үед мөн цэгт байх пьезометрийн түрэлт м-ээр;
gw – усны хувийн жин, Н/м3.
Доод хашиц болон тухайн цэг дэхь усны түвшингийн тэмдэгтийн ялгавраар hv –ийг тодорхойлно. Хадархаг буурин дээрх 60м-ээс бага өндөртэй боомтын хувьд
hf –ийг зураг 7 дээр үзүүлсэн эпюрээр тодорхойлж болно. Цементэн халхавчын Нas тэнхлэг болон шүүрүүлийн системийн Нdr тэнхлэг дээрх hf –ийн хэмжээг хүснэгт 5-аар авах хэрэгтэй.
Хүснэгт 5
Боомтын төрөл
Боомтонд үйлчилж буй ачааллын хоршлын үе дэхь  Нas/Нd ,  Нdr/Нd
 
Шүүрэлтээс сэргийлэх байгууламж ба шүүрүүлийн системийн хэвийн ажиллагаа болон усны сүр түвшингийн үе дэхь үндсэн ба онцгой хоршил
Шүүрэлтээс сэргийлэх байгууламж болон шүүрүүлийн системийн хэвийн ажиллагаа алдагдсан нөхцөл дэхь онцгой хоршил
 
Цементэн халхавчтай боомтууд
Цементэн халхавчгүй боомтууд
Цементэн халхавчтай боомтууд
Цементэн халхавчгүй боомтууд
 
Нas/Нd
Нdr/Нd
Нdr/Нd
Нas/Нd
Нdr/Нd
Нdr/Нd
Хүндийн хүчний битүү боомт (зураг 7-ын "а, б")
 
 
 
 
 
 
I
0,40
0,20
0,20
0,50
0,30
0,40
II
0,40
0,15
0,15
0,50
0,20
0,30
III ба IV
0,30
0,05
0,05
0,35
0,10
0,10
Бууриа дагасан гулд хонгилтой (зураг 7-ын "в") I-IV ангийн хүндийн хүчний боомтууд
0,30
0,10
0,10
0,35
0,15
0,20
I -IV ангийн хүндийн хүчний өргөн заадастай хүчирхэг цул сөрөг боомт (зураг 7-ын "г")
0,20
0,05
0,05
0,25
0,10
0,10
I-IV ангийн нуман боомт (зураг 7-ийн "е")
0,40
0,20
0,20
0,60
0,35
0,40
Тайлбар. Хавтгай буюу нуман хаалттай сөрөг боомтын Hd тооцоот түрэлтийн нөлөөн дор явагдаж байгаа шүүрэлтийн үе дэхь пьезометрийн түрэлтийн эпюрийг боомтын дээд ташааны (зураг 7-ыг "д") доод цамцаал дээрх hf = 0 нөхцөлтэй гурвалжин байхаар тооцно.
 
 
 

 
Зураг. 7. Боомтын улаар үйлчлэх  пьезометрийн түрэлтийн эпюрүүд
 
a — бууриндаа цементэн халхавчтай хүндийн хүчний боомт; б — цементэн халхавчгүй хүндийн хүчний боомт; в — бууриа дагасан гулд хонгилтой хүндийн хүчний боомт; г — хүндийн хүчний өргөн заадастай боомт ба хүчирхэг, цул, сөрөг боомт; д хавтгай хаалттай сөрөг боомт; е — нуман боомт
4.15. a2 коэффициентийг дор дурьдсанаар авна :
 
Дайргархаг, элсэрхэг ба ан цав ихтэй хадархаг ул хөрс, барилгын ажлын үеийн заадас болон бетоны суналтын бүс, хадархаг бууринд 1.0-тэй тэнцүү байна;
Шаварлаг ул хөрс мөн бетоны шахагдлын бүс болон хадархаг буурийн хувьд дор дурьдсан шинжилгээг хийхээс өмнө буюу урьдчилсан тооцоонд a2 = 0,5 гэж авч болно. Энэ тохиолдолд a2 –ыг тодорхойлохын тулд бетон ба буурийн ул хөрсний ус нэвтрүүлэх чанар, усан сангийн дүүргэлт болон усны түвшингийн хэлбэлзлийн горим, түрэлттэй цамцаал дээр мөн боомтын заадас, буурь дотуур байгуулсан усны шүүрэлтээс сэргийлэх байгууламжийн үр ашиг зэргийн шинжилгээний үр дүнг үндэслэнэ.
Дор дурьдсан тохиолдолд a2,d = 0 байна:
-          Бүх ангийн болон бүх төрлийн боомтын тогтворшлын тооцоонд ;
-          Дээд цамцаалдаа шүүрэлтээс сэргийлэх өрц (диафрагму) бүхий бүх ангиллын боомтын бат бэхийн тооцоонд ;
-          Хадархаг бус буурин дээр байрласан II, III, IV ангийн боомтын тооцоонд a2,d = 0 байж болно.  
4.16. Тогтворшлын тооцоонд боомтын дээд хашиц талын 1м уртад ногдох хагшаасны даралт Pws-ийг /кН/-оор
               (2)
 — хагшаас бүрдүүлж буй хөрсний хөвмөл байдал дахь хувийн жин, кН/м3;
 ‑ боомтын дээд хашицад байгаа хагшаасын өндөр, м;
 — хагшаас бүрдүүлж буй хөрсний дотоод үрэлтийн өнцөг, градус.
4.17. Боомтын хөндлүүр дэхь агаарын температурын олон жилийн ашиглалтын дүн болон усан сангийн усны температурын урьдчилсан төлөвийн үндсэн дээр температурын төсөөллийг тогтооно.
4.18. Боомтоор ус хаяж байх үеийн динамик (хөдөлгөөнт) ачааллыг I, II ангийн боомтын хувьд тооцооны болон туршин шинжлэх ажлын үр дүнгээр, III, IV ангийн боомтын хувьд тооцооны үр дүнгээр буюу адил төстэйн жишгээр тодорхойлно.
4.19. Боомтын шилжилтийн тогтворшлыг шалгах ба 10-2 м/хон –оос бага шүүрэлтийн коэффициенттой, усаар ханасан байдлын 0,8-аас их коэффициенттой шаварлаг хөрсөн дээр босгосон боомтын суултыг урьдчилан тооцох тохиолдолд буурийн хөрсөн дэхь сиймхийн даралтыг тооцно.
 
5. БООМТЫН ТООЦООНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ
 
5.1. Бетон ба төмөр бетон боомтын тооцоог СТ СЭВ384-76-ийн дагуу төлөв байдлын хязгаарын аргаар хийх ёстой. Үүнд:
Нэгдүгээр бүлгийн төлөв байдлын хязгаар (ашиглалтанд тэнцэхгүй байдлын үнэлэмжээр) -Боомтын ерөнхий бат бэх ба тогтворшил мөн түүнчлэн боомтын бүрэлдүүнд ордог байгууламжуудын тодорхой хэсгийн бат бэх.
Хоёрдугаар бүлгийн төлөв байдлын хязгаар (хэвийн ашиглалтанд тэнцэхгүй байдлын үнэлэмжээр)- Буурийн тодорхой хэсгийн болон шүүрэлт тэсвэрлэх бат бэхийн тооцоо, мөн боомтонд ан цав, хэв гажилт үүсэх магадлалын тооцоо, бетон боомтын барилгын ажлын үеийн заадас нээгдэх ба төмөр бетон хийцэд ан цав үүсэх байдлын тооцоо.
5.2. Бетон ба төмөр бетон боомтын тооцоог БНбД33.01.01, БНбД2.02.02-85, БНбД2.06.08-87 болон тухайн сэдвийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
5.3. I, II ангиллын боомтын тооцоонд нэмэлт болгон туршилт шинжилгээний ажил явуулахаар урьдчилан төлөвлөх хэрэгтэй. III, IV ангиллын боомтын хувьд ийм туршилт шинжилгээг тусгай үндэслэлээр тогтооно.
 
 
 
БООМТЫН БАТ БЭХ БА ТОГТВОРШИЛ
 
5.4. Боомтын ерөнхий бат бэх ба тогтворшил, хэв гажилтын болон ан цав нээгдэлтийн тооцоо, мөн түүнчлэн боомт босгох ажлын дэс дараалалд тохирох барилгын ажлын үеийн бетоны заадасны нээгдэлтийн тооцоог боомтоор бүхэлд нь буюу түүний тусгай хэсэглэлүүдээр (эсвэл тусгай хэсгээр) гүйцэтгэвэл зохино.
5.5. Боомтын тодорхой хэсгийн бат бэх болон ан цав үүсэлтийн тооцоог хийцийн элементүүдээр тусгайлан хийх шаардлагатай. Бетон хийцэд ан цав үүсэх байдлын тооцоог зөвхөн барилгын ажлын үеийн болон бүтээцийн заадсуудаар хязгаарлагдсан элементүүдээр хийвэл зохино.  
5.6. Боомт болон түүний буурь, бүрэлдэхүүн хэсгүүдийн бат бэх ба тогтворшлын тооцоог боомт босгох ажлын болоод түүнд ачаалал өгөх ээлж дараалалд тааруулан, ашиглалтын ба барилгын ажлын үеийг харгалзан үзэж хийнэ.
5.7. Боомт босгох ба тухайн усан цогцолборыг ашиглалтанд өгөх ажиллагаа нь тодорхой үе шатаар хийгдэхээр зураг төсөлд тусгагдсан тохиолдолд бүх ангиллын боомтын тусгай хийцийн (эхний ээлжийн барилгын ) бат бэхийн болон тогтворшлын тооцоог тэрхүү ээлжийн барилга байгууламжид ногдох ажлын ба нөлөөллөөр тооцох хэрэгтэй. Энд боомтын бат бэх болон тэрхүү ашиглалтын түр хугацааны тогтворшлын нөхцлийг байнгын ашиглалтынх шиг авна.
Боомт болон түүний бүрэлдэхүүнд орох байгууламжуудыг барих ээлж дарааллыг зураг төсөлд урьдчилан төлөвлөхдөө барилгын ажлын явцад буй болох хүчдэл нь нэмэлт арматур хийх, бусад байдлаар барилга байгууламжийг хүчитгэхэд хүргэхгүй байхаар тооцно.
5.8. Хадархаг буурин дээрх I, II ангиллын боомтын бат бэхийн тооцоог суурийн хавтан болон бусад даацын элементүүдийн тус тусдаа (дангаар) ажиллах байдлыг харгалзан хийх нь чухал. Энэ нөхцөлд хийцийн дотоод хүчдэлийг тодорхойлохдоо түүний огтлолын хатуулгийг БНбД 2.06.08-87-оор тогтоож, тухайн хийцэд ан цав үүссэнээс үүдэлтэй уян харимхай бус байдлыг тооцох шаардлагатай.
III, IV ангиллын боомтын бат бэхийн тооцоо, мөн I, II ангиллын боомтын урьдчилсан тооцоог барилгын механикийн хялбарчилсан аргаар гүйцэтгэнэ.
5.9. Зөвхөн усны түвшин өргөж хаших байгууламжийн ашиглалтын горим алдагдсантай холбогдуулан I буюу II ангиллын боомтонд зориулан хийх бат бэхийн тооцоог барилгын механикийн барилгын хялбарчилсан аргаар гүйцэтгэж болно.
5.10. Боомт болон түүний буурийн хүчдэлээс үүдэлтэй хэв гажилтыг уян харимхайн онолын аргаар тодорхойлохдоо бетоныг аливаа ачаалал, нөлөөллийг зүг бүртээ ижил байдлаар хүлээн авдаг материал гэж үзнэ. Энд дор дурьдсан нөхцөл байдлыг тооцох шаардлагатай.
Хөндлөн огтлолын шугаман хэмжээсүүдээс хамгийн их нь боомтын усны өргөний 10%-иас илүү байхуйц хөндий хонгил (гулд хонгил, усан цахилгаан станцийн машины байр гэх мэт) боомтын тэнхлэг дагуу байрласан эсэх;
Хэвтээ огтлолын талбай нь боомтын тооцоот хэвтээ огтлолын талбайн 5%-иас илүү байхуйц хөндий хонгил (өргөтгөсөн заадас, трубины ус дамжуулах хоолой, хөндлөн хонгил гэх мэт) босоо чиглэлтэй болон урсгалын дагуу байрласан эсэх;
Боомтын материал буурь хоёрын бат бэхийн болон хэв гажилтын шинж байдлын ялгаа;
Буурийн хөрс чулуулгийн бүрдэл ба түүнд ан цав, гүн хагарал буй эсэх;
Барилгын ажлын үеийн заадас нээгдэх болон буурийн суналттай бүсэнд тасралт үүсэх магадлал. Энд үүсч буй болсон хоёр дахь системийн бат бэхийн тооцоог заавал хийсэн байх ёстой;
Боомт босгох ажлын ээлж дараалал, мөн боомтыг гагнаж цултгах ажлын арга, хугацаа.
5.11. Боомтын доод цамцаал талын баганан бүтээц болон тусгай хэсгүүдийн хоорондох, мөн үргэмни /неразрезных/ боомтын секц хоорондын заадсуудын нээгдлийн бүс ба хэмжээг боомтын өөрийн жин, усны статик даралт, барилгын ажлын болоод ашиглалтын үеийн температурын нөлөөллөөс хамааруулан тодорхойлно. Тэгэхдээ бетоны бэхжилтийн эхний горим, барилгын ажлын үеийн заадасны авцалдах температур, боомт ашиглалтын үеийн олон жилийн дундаж температуртаа хүртэл хөрөх хугацаа, гадна агаарын болон усан сан дахь усны температурын улирлын хэлбэлзэл зэргийг тооцвол зохино.
5.12. Бетон боомтын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлын тооцоог БНбД 22.01.01 болон энэхүү нормын 7,8,9 дүгээр бүлгүүдэд заасан шаардлагын дагуу гүйцэтгэвэл зохино.
Бүх ангиллын боомтын чичирхийллийн тооцоог шугаман солонгын онолын хүрээнд хийх хэрэгтэй. 7 баллаас дээш чичирхийлэлтэй нутагт орших I ангиллын боомтын тооцоонд буурийн чичирхийлэл тархах хурдатгалын багажаар хийсэн бичлэг болон хурдатгалын нэгдсэн хамаарлыг ашиглаж болно. Энэ тохиолдолд боомтонд уян харимхай бус хэв гажилт явагдах магадлалыг тооцохоос гадна хөдөлгөөнт нөлөөллийн үе дэхь туршилт-сорилтоор тогтоосон бетоны эсэргүүцлийн нормыг ашиглавал зохино.
      5.13. Бетон ба төмөр бетон боомтын тооцоонд дор дурьдсан коэффициентүүдийг хэрэглэнэ:
БНбД 33.01.01-ээр авах барилга байгууламжийн зориулалтын найдвартай ажиллагааны коэффициент , ачааллын хоршлын  коэффициент .
Энэ нормын хүснэгт 6-аас авах ажлын нөхцлийн коэффициент   .
Энэ нормын хүснэгт 6-ийн 4 дэхь зүйлийг шинээр хянан тохиолдуулсан болно.
Хүснэгт 6
Боомтын тооцооны төрөл ба ажлын нөхцлийн коэффициент хэрэглэх хүчин зүйлүүд
Ажлын нөхцлийн коэффициент
1. Хагас хадархаг ба хадархаг бус буурин дээрх бетон ба төмөр бетон боомтын тогтворшлын коэффициент
1
2. Хадархаг буурин дээрх хүндийн хүчний болон сөрөг боомтын тогтворшлын тооцоо. Үүнд:
а) Буурин дахь ан цавтай гадаргаар явагдах          шилжилтийн хувьд
 
 
 
1
б) Буурийн хад, боомтын бетон хоёрын хүрэлцэн авалцаж буй гадаргуугаар мөн буурин дахь зарим ан цаваар, зарим цул чулуун хэсгээр явагдах шилжилтэд
0,95
3. Нуман боомтын эргийн тулгуурын тогтворшлын тооцоонд
0,75
4. Бетон боомтын ерөнхий болон тодорхой хэсгийн бат бэхийн тооцоонд
 
а) Суналт:
Ачаалал, нөлөөллийн үндсэн хоршилд
Ачаалал, нөлөөллийн онцгой хоршилд
-Чичирхийлэл тооцоогүй байхад
 
0,9
 
1
-Мөн хоршилд чичирхийлэл тооцсон үед
1,1
б) Шахалт: —
Ачаалал, нөлөөллийн үндсэн хоршилд
Ачаалал, нөлөөллийн онцгой хоршилд
Төмөр бетон боомт болон түүний бүрэлдэхүүнд ордог байгууламжуудын ерөнхий ба тодорхой хэсгийн бат бэхийн тооцоонд хийц, бүтээц дэхь бетоны бат бэх шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байхад:
а) Хуучин хүснэгтийн 4-ийн "б"
б) Хуучин хүснэгтийн 4-ийн "в"
1.0
1.1
  в) Хавтант ба ирмэгт төмөр бетон хийцийн хавтангийн болон ирмэгийн зузаан 60см ба түүнээс илүү байхад
  г) Хавтант ба ирмэгт төмөр бетон хийцийн хавтангийн болон ирмэгийн зузаан 60см-ээс бага байхад
1,15
 
 
1.0
5. Төмөр бетон боомт болон түүний бүрэлдэхүүнд ордог байгууламжуудын ерөнхий ба тодорхой хэсгийн бат бэхийн тооцоонд хаттай арматурын бат бэх шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байхад:
 
а) Төмөр бетон хийц ба байгууламжид  
б) Ган дүүргэгчтэй төмөр бетон хийцэд
1,1
0,8
Тайлбар:
1. Нуман болон хүндийн хүчний нуман боомтын бат бэх ба тогтворшлын тооцоонд хүснэгт 6–д заасан ажлын нөхцлийн коэффициентийг энэ нормын 9.19-д заасан  коэффициентоор үржүүлж авна.
2. Бүх төрлийн бетон ба төмөр бетон боомтын ерөнхий болон тодорхой хэсгийн бат бэхийн тооцоонд хатгүй арматурын бат бэх үүрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байхад, мөн түүнчлэн боомтын бүрэлдэхүүн хэсэгт олон удаа давтагдах ачаалал үйлчилж байгаа үед ажлын нөхцлийн коэффициентийг БНбД 2.06.08-87-ийн дагуу авна.
 
5.14. Боомтын ерөнхий бат бэх ба тогтворшлын тооцоонд мөн боомтын тусгай байгууламжуудын тодорхой хэсгийн тооцоонд дор дурьдсан хоёр нөхцлийн нэгийг мөрдөх ёстой:
F £ R;
, ,  ‑ энэ нормын 5.13-ын дагуу авах коэффициентууд;
F – тухайн байгууламжид үйлчлэх хүчний нөлөөллийн нэгдсэн тооцоот хэмжээ ;
R- тухайн байгууламжийн нэгдсэн тооцоот даац
 ‑ тооцоот хүчдэл;
Ф – боомтын хүчдэл ба хэв гажилтын байдлыг тодорхойлох хамаарал (функци);
 ‑ арматур ба бетоны тооцоот эсэргүүцэл БНбД 2.06.08-87-гоор тодорхойлно.
Барилга байгууламжийн эзлэхүүн буюу өртгийг тодорхойлох нөхцөлд баруун тал нь зүүн талаасаа10%-иас илүүгүй хэмжээгээр их байх ёстой.
5.15. Боомтон дах заадсуудыг тооцолгүйгээр боомтын ерөнхий бат бэх болон хэв гажилтын тооцоо хийхэд боомтын бетоны хэв гажилтын тооцоот модуль Ebd, /Мпа/ -ийг дор дурьдсан томъёогоор тодорхойлно:
Босоо хэсэглэл буюу хооронд нь боож холбосон бетон блокуудаас бүрдсэн боомтын хэвьд:
Ebd = Eb [1 - 0,04 (nj - nji)];                                (3)
Үе үеэр бетондон босгох боомтын хувьд:
Ebd = 0,75 Eb [1 - 0,04 ]                      (4)
      Eb — бетоны уян харимхайн анхны модуль, МПа;
nj — боомтын улан дахь бетоны босоо заадасны тоо;
nji — ажиллагааны явцад ;
hbl — бетондож байгаа блокийн өндөр, м
Эндээс статик (үл өөрчлөгдөх) тооцооны үед хэв гажилтын тооцоот модуль нь 0,65 Eb £ Еbd £ 30 000 Мпа нөхцлийг хангаж байх ёстой.
Харин динамик (өөрчлөгдөх) тооцооны үед бетон цутгамлын хэв гажилтын тооцоот модулийг БНбД 22.01.01-т заасныг харгалзан тогтоовол зохино. Тэгэхдээ Еbd нь 40 000 Мпа-иар хязгаарлагдах ёстой.
5.16. Бетон боомтын ерөнхий бат бэх болон хэв гажилтын тооцоонд заадас тооцох тохиолдол, бетон боомтын халалт болон ан цав, барилгын ажлын үеийн заадасны нээгдлийн тооцоо, боомтонд хүчдэл үүсэх байдалд газар дээр нь хийсэн ажиглалтын өгөгдэхүүний шинжилгээ зэрэгт бетон цутгамлын хэв гажилтын тооцоот модулийг Еbd = Еb гэх буюу тухайн байгууламж дээр тодорхойлсон өгөгдэхүүнээр авбал зохино.
5.17. Төмөр бетон боомтын бүрэлдүүнд ордог байгууламжуудын бат бэхийн тооцоонд хэв гажилтын тооцоот модуль Еb,-ийг БНбД 2.06.08-87-оос авсан бетоны уян харимхайн анхны модуль Еb-тэй тэнцүү байхаар авна.
5.18. t=180 хоногоос багагүй бэхжилтийн хугацаан дахь бетон боомтын бетоны уян харимхайн анхны модуль Еb ,/Мпа/-ийг доорхи томъёогоор тодорхойлно:
                       (5)
 а — хэмжигдэх нэгжгүй үзүүлэлт, хүснэгт 7-оос авна.
Хүснэгт 7
Бетон зуурмаган конусын суулт /см/
Том ширхэгтэй дүүргэгчийн хамгийн их диаметр  
 
Бетоны шахалтын бат бэхийн төслийн ангилалд тохирох "а" параметрийн утгууд
 
Dmax, мм
В5
B7,5
В10
B12,5
B15
B20
В25
B30
 
< 4
40
80
120
27
32
37
37
44
52
45
56
66
54
66
77
62
77
90
77
98
116
90
116
139
106
133
162
 
4-8
40
80
120
20
25
29
28
37
40
35
42
50
41
50
60
47
58
68
58
71
86
68
86
102
80
102
116
 
> 8
40
80
120
12
14
17
15
19
23
18
24
29
22
29
35
26
33
40
35
42
50
42
52
60
50
60
68
 
Бетоны бэхжилтийн хугацаа 180 хоног ба түүнээс илүү байхад бетон боомтын бетоны уян харимхайн анхны модулийг хүснэгт 8-аас авч болно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт 8
Бетон зуурмаган конусын суулт
Том ширхэгтэй дүүргэгчийн хамгийн их диаметр 
Шахалтын бат бэхийн төслийн ангилалд тохирох бетоны шахалт, суналтын уян харимхайн анхны модуль  Eb 10-3, МПа
см
Dmax, мм
В5
B7,5
В10
B12,5
B15
B20
В25
B30
 
< 4
40
80
120
23,5
26,0
28,0
28,0
30,5
33,0
31,0
34,0
36,5
33,5
36,5
38,5
35,5
38,5
40,5
38,5
41,5
43,5
40,5
43,5
45,5
42,5
45,0
47,0
 
4 - 8
40
80
120
19,5
22,5
24,5
24,0
28,0
29,0
27,0
30,0
32,5
29,5
32,5
35,0
31,5
34,5
37,0
34,5
37,5
40,0
37,0
40,0
42,0
39,0
42,0
43,5
 
> 8
40
80
120
13,0
15,0
17,5
16,0
19,0
21,5
18,0
22,0
24,5
21,0
24,5
27,0
23,0
26,5
29,0
27,0
30,0
32,5
30,0
33,0
35,0
32,5
35,0
37,0
 
5.19. Барилга байгууламжийн материал эзлэхүүний шахалтанд орж байхад тэр орчны бетоны тооцоот эсэргүүцлийг БНбД 2.06.08-87-ийн дагуу авна. Нэг чиглэлийн хүчдэл хавтгайд үйлчилж байх тохиолдолд бетоны тооцоот эсэргүүцлийг нэг тэнхлэгт ачааллынхтай адилаар авна.
Янз бүрийн чиглэлтэй хүчдэлүүд хавтгайд буюу эзлэхүүнд үйлчилж байх нөхцөлд тэр бүсийн бетоны шахалт, суналтын тооцоот эсэргүүцлийг нэг тэнхлэгт ачааллынхтай адил байдлаар тодорхойлж болно. 
5.20. Бетон ба төмөр бетон боомтын буурийн ул хөрсний бат бэх, хэв гажилт, шүүрэлтийн үзүүлэлтүүдийг тодорхойлох ба тооцооны схемийг сонгоход ул хөрсөн дотор дор дурьдсан сульдалтын орчин байгаа эсэхийг онцгой анхаарвал зохино. Үүнд:
Хадархаг бус бууринд-суулттай, уян налархай, урсамтгай ул хөрсний тархац, намагшсан хөрс, сийрэг хөнгөн хөрс;
Хадархаг буурин-жижиг ба дунд зэргийн ан цавын сүлжээ, дан томоохон ан цав ба гүн хагарлын сүлжээ, өгөршсөн ба хүчтэй өгөршсөн чулуулгийн муж, газрын доорх усны чөлөөлөлтийн бүс.
 
БООМТЫН ШҮҮРЭЛТИЙН ТООЦОО
 
5.21. Боомтын буурийн ул хөрсний усны шүүрэлт тэсвэрлэх ерөнхий бат бэхийн тооцоог БНбД 2.02.02-85-ын дагуу шүүрэлтийн тооцоо хийж буй хөрсөн дэхь усны түрэлтийн хувийн дундаж өөрчлөлтөөр гүйцэтгэвэл зохино.
5.22. Усны шүүрэлтээс сэргийлэх боомтын бүрэлдэхүүн хэсгүүд (шүүрэлтийн саад, бетон шүд, цементэн халхавч) болон буурийн ул хөрсний шүүрэлт тэсвэрлэх бат бэхийн тооцоог БНбД2.02.02-85-ын дагуу усны түрэлтийн хувийн аюултай өөрчлөлтөнд тохируулан дор дурьдсан хэсгүүд дээр хийвэл зохино. Үүнд:
Шүүрэлтийн усны урсгал доод хашицад гарч ирж буй хэсэг дээр, мөн урсгал шүүрүүлийн системд орж буй хэсэг дээр;
Ул хөрсний төрөл өөрчлөгдөж буй зааг дээр;
Томоохон ан цав бүхий газрууд дээр
5.23. Газрын налуугаар түүний доорхи ус бууж буй эсэх, барилга байгууламжийн нутаг дэвсгэр даацлах усанд автах эсэхийг шалгахдаа шүүрэлтийн усны урсгалын буурцын гадаргын тооцоот болон хүлцэх түвшингүүдийг харьцуулах замаар тогтооно.
5.24. Боомтын шүүрэлтийн тооцоо хийхэд шүүрэлтийг шугаман тэгшитгэлийн хуулиар явагддаг, шүүрэлтийн урсгалыг тогтсон горимтой гэж үзэж болно. Боомтын дээд доод хашиц дахь усны түвшин түргэн өөрчлөгдөх нөхцөлд шүүрэлтийн тооцоог тогтворгүй горимоор хийж гүйцэтгэнэ.
5.25. I, II, III ангиллын боомтуудын шүүрэлтийн усны урсгалын тодорхойлолтыг (түвшин, даралт, түрэлтийн хувийн өөрчлөлт, зарцуулга) шүүрэлтийн горим тогтоох аргыг (ЭГДА)-компьютерт программчлан суулгах замаар бүрдүүлбэл зохино.  
Голын гольдрол дахь боомтын хэсэгт-босоо зүсэлтэнд хоёр хэмжээсээр;
Голын эрэг орчмын боомтын хэсэгт-урсгалын дагуух хэвтээ ба босоо зүсэлтэнд, эсвэл орон зайд хоёр хэмжээсээр
IV ангиллын боомтын хувьд болон I, II, III ангиллын боомтын урьдчилсан тооцоонд шүүрэлтийн урсгалын тодорхойлолтыг аналитик аргаар ойролцоогоор тооцож болно (коэффициентийн ба хэсэгчлэлийн аргаар гэх мэт).
5.26. Шүүрэлтийн урсгалын тодорхойлолтуудыг тооцож олохдоо дор дурьдсан нөлөөг харгалзан үзнэ:
Шүүрэлтийн систем болон шүүрэлтээс сэргийлэх байгууламжийн нөлөө;
Буурин дахь хөндий хонгил, өргөтгөсөн заадасны нөлөө, боомтын бие дэхь алдагдлын нөлөө;
Бетоны ус нэвтрүүлэх байдал;
Буурийн хүчдэл ба хэв гажилтанд автсан байдал;
Газрын доорх усны температур ба эрдэсжилт;
5.27. II, III ангиллын бетон ба төмөр бетон боомтын зөвхөн ашиглалтын зөрчлөөс үүдэлтэй шүүрэлтийн тооцоог аналитик аргаар гүйцэтгэж болно.
 
БООМТЫН ГИДРАВЛИК ТООЦОО
 
5.28. Боомтын гидравлик тооцоог БНбД 33.01.01-ээр тогтоох үндсэн ба хяналтын тооцооны тохиолдлоор үйлдвэл зохино.
5.29. Техник-эдийн засгийн тооцооны үндсэн дээр хийгдэх үндсэн гидравлик тооцоогоор ус халиагуурын нийт өргөн, ус гаргах байгууламжуудын хөндлөн огтлолын төрөл, тоо хэмжээ, урсгалын хувийн зарцуулга, доод хашиц дахь байгууламжуудын үндсэн үзүүлэлтүүдийг тогтооно.
5.30. Дээд хашицын усны сүр түвшин нь техникийн хувьд хамгийн өндөр бөгөөд эдийн засгийн хувьд бүрэн баталгаажсан байх үед хяналтын тооцооны тохиолдлоор ус гаргах нөхцлөөр хяналтын тооцоог хийвэл зохино.
5.31. Усны зарцуулга өнгөрөөх бусад тохиолдлыг боомтон дахь усны халаалтын тохируулгын схемд урьдчилан төлөвлөвөл зохино. Тэгэхдээ хаалт нээх хэмжээ болон журмыг доод хашицад ус өгөх шаардлагаас хамааруулан тогтооно. Тэрхүү ус өгөх шаардлага нь барилга байгууламж болон түүнтэй зэрэгцэн орших газрыг хамгаалах нэмэгдэл арга хэмжээ авахад хүргэхгүй байх ёстой (үндсэн гидравлик тооцоотой харьцуулахад).
 
6. ХАДАРХАГ БУС БУУРИН ДЭЭРХ БЕТОН БА ТӨМӨР БЕТОН БООМТУУД
 
БООМТ БОЛОН ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНД ОРДОГ БАЙГУУЛАМЖУУДЫН
ХИЙЦ ЗОХИОМЖ
 
6.1. Хадархаг бус буурин дээрх ус хаялагын бетон ба төмөр бетон боомт, тэдгээрийн бүрэлдэхүүнд ордог байгууламжуудын зохиомжийг энэ нормын 3-р бүлгийн шаардлага болон энэ бүлгийн заалтад зохицуулан гүйцэтгэвэл зохино.
6.2. Хадархаг бус буурин дээрх бетон ба төмөр бетон боомтод дараах үндсэн бүрэлдүүн хэсгийг (зураг 8) хамруулна.
Суурийн хавтан;
Аргил тулгуур, захын тулгуур;  
Ус халиагуур, ус хаюур;
Хэв гажилтын заадас, түүний бимүүжлэл;
Ус цохилгын хэсэг, хурд сааруулах хормой;
Ус шүүрэлтээс сэргийлэх байгууламж(шүүрэлтийн саад, гадсан хана, бетон шүд, шүүрэлтээс сэргийлэх халхавч);
Шүүрүүлийн систем:
 
                     
Зураг. 8. Хадархаг бус буурин дээрх шүүрэлтийн анкер саадтай ус халиагуурын боомтын тусгай ба бүрэлдэхүүн хэсэг
 
1 — засварын хаалтын ховил; 2 — ажлын хаалтны ховил; 3 — дундын аргил тулгуур; 4 — шүүрүүлийн хонгил; 5 — суурийн хавтангийн доод бие; 6 — урсгалын хурд саагуур; 7 — ус цохилгын хэсэг; 8 — хурд сааруулах хормой; 9 — сэргийлэх цүнхээл; 10 — хэв харимхай бэхэлгээ; 11 — хурд сааруулах худаг ба хормойн хэвтээ шүүрүүл; 12 — шүүрүүлийн худаг; 13 — урвуу шүүр; 14 — буурийн босоо шүүрүүл; 15 — суурийн хавтангийн хэвтээ шүүрүүл; 16 — боомтон доорх (ховилд холбоостой) баганан хана; 17 – шүүрэлтийн саадны хэвтээ гүүрүүл; 18 — шүүрэлтийн саадан доорхи баганан хана; 19 – баганан ханын дам нуруу; 20 — сөрөг даралтын бэхэлгээ; 21 — шүүрэлтийн саадны дагавар ачаалал; 22 — шүүрэлтийн анкер саад; 23 – шүүрэлтийн анкер саадны уян хэсэг; 24 – суурийн хавтангийн дэх; 25 — ус халиагуур; 26 — ус халиагуурын хяр
6.3. Хадархаг буурин дээрх ус халиагуурын бетон ба төмөр бетон боомтыг температур-суултын заадсаар аргил тулгууруудын тэнхлэгийг дайруулан секци (хэсэг) болгон хуваах хэрэгтэй.
Харин нэг төрлийн хөрс чулуулаг дээрх боомтын хувьд секци (хэсэг) болгон хуваалгүйгээр хэрчлээс заадас гарган босгож болно.
6.4. Боомтын суурийн хавтанг ул хөрсөнд суулгах гүнийг статик тогтворшил, гидравликын болон шүүрэлтийн нөхцлийг харгалзан тогтоовол зохино.
Шаардлагатай гэж үзвэл түүний дор бетон шүд буюу баганан хана хийх явдлыг урьдчилан төлөвлөх хэрэгтэй.
6.5. Шүүрэлтийн саад нь шаварлаг хөрснөөс бүрдсэн боомтын суурийн хавтангийн төгсгөлийг дээд хашиц тийш налуу байхаар зураг төсөлд тусгавал зохино.
6.6. Боомтын секцид ханаар аргил тулгууруудыг суурийн хавтантай нь хатуу холбоогоор бэхлэх ажлыг зураг төсөлд тусгах хэрэгтэй. Боомт босгох ажлыг түүний цулжуулах ажилтай шууд дэс дараалан гүйцэтгэж байх нөхцөлд аргил тулгуурыг суурийн хавтантай хатуу холбоосоор бэхлэхгүй байж болно.
6.7. Боомтын эргийн секцийн бүрэлдэхүүнд орж байгаа захын тулгуурыг ерөнхий суурийн хавтан дээр байрлуулна. Захын тулгуурыг түшиц ханын байдалтайгаар төлөвлөж болох бөгөөд энэ тохиолдолд захын хана, ус халиагуур болон суурийн хавтангийн хоорондох температур-суултын заадсанд заавал чигжээс хийхээр төлөвлөнө.
6.8. Шүүрэлтийн саад, хурд сааруулах худаг ба хормойн хажуугаар үргэлжлэх захын тулгууруудыг түшиц ханын байдлаар төлөвлөнө. 
6.9. Ус халиах зайдсуудын нийт урт болон тухайн нутгийн уур амьсгал, инженер-геологийн нөхцөлөөс хамааруулан боомтын зураг төсөл боловсруулахад ус халиагуурыг аргил тулгуурын биед оруулан хатуу холбох, эсвэл ус халиагуур, аргил тулгуур хоёрын хооронд халиагуурын хяраас суурийн хавтанд тултал үргэлжлэх температурын заадас хийж өгөхөөр төлөвлөх хэрэгтэй. Ус халиах зайцуудын нийт урт 30м-ээс илүү байвал температурын заадсыг ус халиагуурын биед хийхээр төлөвлөнө.
6.10. Хадархаг бус буурин дээр боомтын гүний ус хаюурыг төмөр бетон жааз хэлбэлзлийн хөндлөн огтлолтойгоор төлөвлөх шаардлагатай.
6.11. Хадархаг бус буурин дээрх дээд, доод хашиц нь ердийн зарчмаар холбогддог ус хаялагын боомтын зураг төсөл боловсруулахад шаардлагатай гэж үзвэл хурд сааруулах ба урсгал тараагуур байгуулахаар бодож ёроолын горимтой байхаар төлөвлөнө.
6.12. Хашицуудын холболтын ёроолын горимтой үед дор дурьдсан урсгалын эрч бууруулах байгууламжуудыг сонгох хэрэгтэй:
·        Ус цохилгын дан хана;
·        Ус цохилгын худаг;
·        Өөрөөс нь доош байрласан ус цохилгын бэсрэг худагтай ус цохилгын хана;
·        Ус цохилгын ухлаадастай хана;
·        Хэд хэдэн эгнээгээр сөөлжүүлж байрлуулсан даам буюу мөгөг /пирсов/ хэлбэртэй саадууд
·        Урсгалын эрч бууруулах төрөл бүрийн саадуудын хоршил
Техник-эдийн засгийн зохих үндэслэлээр урсгалын эрч бууруулах бусад төрлийн байгууламжийг сонгон авч болно.
6.13. Урсгалын эрч бууруулах байгууламжийн сонголт, түүний ус цохилго дээрх байршлыг техник-эдийн засгийн хувилбаруудыг харьцуулах замаар ус цохилго дээрх урсгалын гүн, мөн хэсэгт хоосон орон зай болон  ширүүн урсгал үүсэх нөхцөл, ус цохилгоос доошхи урсгалын угаан эвдэх аюул зэргийг харгалзан тогтооно.
Урсгалын шахагдсан огтлолоос доош гидравлик үсрэлт хүртэлх зайг хамгийн бага нь уг үсрэлийн 4.0-4.5 өндөртэй тэнцүү байхаар авах эсвэл урсгалд үл эвдрэх байгууламж сонгох хэрэгтэй. Урсгалын эрч сааруулах байгууламжийн хийц нь урсгалын хүчийг бууруулахаас гадна урсгалын тогтвортой байдал болон догшин ширүүн урсгал үүсэх аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангасан байх ёстой. Богиновтор боомтын доод хашицад урсгалын эрч сааруулах тусгай байгууламж хэрэглэх шаардлагатай.
6.14. Хурд сааруулах хормой урт ба гулд зүсэлт, түүнээс ердийн гольдролд шилжих хэсгийн бэхэлгээний хийцийг техник-эдийн засгийн хувилбаруудын харьцуулалтаар тухайн хэсэг дэх урсгалын хурд угааж эвдэх аюулгүй байхаар бодолцож сонгох ёстой.
6.15. I, II, III ангиллын боомтын хурд сааруулах хормойг цутгамал бетон буюу төмөрбетон байхаар зураг төсөлд тусгавал зохино. .
IV ангиллын боомтын хурд сааруулах хормойг чулуун хаялага буюу чулуун өнгөлгөө, торон бооц, хоорондоо арматурын холбоостой угсармал төмөр бетон болон бетон хавтангууд байхаар ихэвчлэн төлөвлөнө.
6.16. Ус цохилгын болон хурд сааруулах хормойн хавтангийн зузааныг түүний бат бэх ба тогтворшлыг хангах нөхцөлөөр дунджилсан ба лугшилтын ачааллыг харгалзан тогтооно. Мөн тэдгээр хавтгайд температур-суултын заадас гаргах, хавтан доогуур шүүрүүлийн систем болон шүүрүүлийн худаг хийж өгөх зэрэг асуудлыг заавал урьдчилан төлөвлөнө.
6.17. Ус цохилгын хэсэг ба хурд сааруулах хормойн доорх шүүрүүлийн системийн төрөл, хийц, шүүрүүлийн хурдын хэмжээ, байршил зэргийг боомтоор хаяж байгаа усны тодорхой үе шатанд таацах динамик даралтын хэмжээ, тархцаас хамааруулан сонговол зохино. Энэхүү сонголтоор ус цохилгын болон хурд сааруулах хормойн хавтангийн дорхи усны өндөр даралт, лугшилтын даралт, урвуу шүүрийн болон ул хөрсний угаагдал үүсэхгүй байх нөхцөл хангагдах ёстой.
Шүүрэлтийн усыг захын тулгуур, хамар хана, аргил тулгуур дотуур гаргахаар тэдгээрт ус өгч байх шүүрэлтийн битүү худаг байгуулж болно.
Шүүрүүлийн системийн ус гаргуурыг бага даралтын бүсэд, доод хашицын усны хамгийн бага түвшингээс доош байрлуулах хэрэгтэй.
Угсармал хавтангаар бэхэлсэн хурд сааруулах хормойд шүүрүүлийн худаг хийхгүй байж болно.
6.18. Хурд сааруулах хормойн төгсгөлд босоо хана, сэргийлэх цүнхээл, хэв харимхай бэхэлгээ, эсвэл тэдгээрийн хоршил маягийн байгууламж (зураг 8) байхаар урьдчилан төлөвлөнө.
6.19. Хурд сааруулах хормой буюу ус цохилгын хэсгийн эцэс дэх босоо ханыг (бетон буюу төмөр бетон хана, гуйлин бооц гэх мэт) угаагдал эвдрэлд орж болзошгүй ул хөрсний нийт гүнд суулгахаар төлөвлөвөл зохино. Хэрэв хэв гажимхай бэхэлгээтэй хэсгийн өмнө босоо хана байрлуулахаар бол түүнийг угаагдан эвдэрч болзошгүй ул хөрсний гүнд хүргэхгүй байж болно.    
6.20. Хурд сааруулах хормойн төгсгөл дээр налуу ба ёроол нь шилжилтийн бэхэлгээтэй сэргийлэх цүнхээл байгуулах тохиолдолд цүнхээлийн доод налууг барилгын ажлын явцад түүний тогтвортой байх нөхцлөөр тодорхойлох хэрэгтэй. Цүнхээлийн дээд налууг усны урсгал тарах гидравлик нөхцөл болон уг налуу дээр хурд сааруулах хормойн налуу төгсгөл буюу хэв харимхай бэхэлгээтэй хэсэг холбогдох байдлыг үндэслэн тогтоовол зохино.  
6.21. Шилжилтийн хэв харимхай бэхэлгээг хооронд нь нугасаар буюу буцамхай холбоосоор холбосон бетон буюу төмөр бетон хавтан, дайрга буюу чулуун хаялага, торон бооц, гонзгой бооц, дөрвөлжин бооц болон дээрх төрлүүдийн хоршил байдлаар төлөвлөх хэрэгтэй. Бэхэлгээний төрлийг техник-эдийн засгийн хувилбаруудын харьцуулалтын үндсэн дээр сонгон авах бөгөөд гидравлик нөхцөл болон ул хөрсний угаагдан эвдрэх гүн зэргийг харгалзана.
 
ГАЗАР ДООРХИ ШҮҮРЭЛТИЙН ЗАМ
 
6.22. Хадархаг бус буурин дээрх бетон ба төмөр бетон боомтын газар дорхи шүүрэлтийн замыг ул хөрсний физик-механик шинж байдлаас хамааруулан дор дурьдсан хийц зохиомжоос бүрдэж байхаар төлөвлөнө:
·        Шүүрэлтийн саадаас;
·        Баганан хана, бетон шүд буюу сэргийлэх халхавч байдлаар хийгдсэн босоо саадаас;
·        Хэвтээ буюу босоо шүүрүүлийн системээс .
6.23. Газар дорхи шүүрэлтийн замын дараах үндсэн схем байж болно:
1 — суурийн хавтан, шүүрэлтийн саад хоёроос бүрдсэн шүүрүүлийн системгүй схем;
2 — суурийн доогуурх шүүрүүлийн хэвтээ систем;
3 — суурийн хавтан болон шүүрэлтийн хэвтээ систем.
4  — ус нэвтрүүлэх буурийн нийт гүнийг бүхэлд нь хамарсан босоо саад;
5 — ус үл нэвтрүүлэх үе хүргэж хийгээгүй босоо саад, шүүрэлтийн саад болон босоо саадны дараах шүүрүүлийн систем гурвын хоршил.
Боомтын бууринд элсэрхэг ба шаварлаг хөрсний үеүд ээлжлэн давхарлан тогтсон болон мөн бууринд түрэлттэй газрын доорхи ус байгаа тохиолдолд гүний шүүрүүлийн цооногууд байршуулах шаардлагатай.
6.24. Боомтын ерөнхий тогтворшил нь шүүрэлтийн даралтыг бууруулах тусгай арга хэмжээгүйгээр хангагдсан боловч буурийн ул хөрсний шүүрэлт тэсвэрлэх тогтворшлын нөхцөлөөр газрын дорхи шүүрэлтийн уртатгасан зам шаардагдаж буй тохиолдолд ус тулгуур 20м –ээс дээш гүнд оршиж, боомт элсэрхэг ул хөрсөн дээр байрлаж байхад схем1-ийг хэрэглэвэл зохино. Дээрхтэй адил геологийн нөхцөл бүхий бусад тохиолдолд схем 2-ийг хэрэглэх хэрэгтэй.
Схем 3-ыг барилга байгууламжийн буурь шаварлаг ул хөрс нь барилга байгууламжийн шилжилтийн тогтворшлыг шаардах учраас шүүрэлтийн анкер саад хэрэглэхээс гадна уг сааданд баганан хана заавал хийнэ.
Схем 4-ийг ус тулгуур нь 20м-ээс бага гүнд орших тохиолдолд шүүрэлтийн саад төлөвлөхгүй байж болно.
Схем 5-ыг ус нэвтрүүлэх байдлаараа дунд зэрэгт орох ул хөрсөн дээр байгуулах боомтонд хэрэглэнэ.
ШҮҮРЭЛТИЙН СААД
 
6.25. Шүүрэлтийн саадыг хийц зохиомжоор нь дараах төрөлд хуваана.
·        Хатуу хийцийн — бетон ба төмөр бетон хучилт;
·        Уян хийцийн—хэв гажилт тэсвэрлэх, ус үл нэвтрүүлэх, химийн хортон чанарт автахгүй, бат бэх байх шаардлагыг хангасан ул хөрс, асфальт, нийлэг зэрэг материалаас бүрдэнэ;
·        Холимог хийцийн-хатуу ба уян хийцийн тодорхой хэсгүүдтэй (анкер саад)
6.26. Шүүрэлтийн саадын шүүрэлтийн коэффициент нь буурийн ул хөрсний шүүрэлтийн коэффициентоос 50 ба түүнээс олон дахин бага байх ёстой.
Шүүрэлтийн ус үл нэвтрүүлэх саадыг шавар болон шавранцар буурьтай үед хэрэглэнэ.
Шүүрэлтийн ус бага  саадыг (шүүрэлтийн коэффициент нь К £ 10-3 м/с) элсэрхэг ба элсэнцэр буурьтай (буурийн хөрстэй) үед хэрэглэнэ.
IV ангиллын боомтын шүүрэлтийн саадыг аль болохоор орон нутгийн материалаар (шавранцар, шавар, 50%-иас илүү хэмжээгээр ялзмагжсан хүлэр) байгуулбал зохино.
6.27. Боомтын буурийн ул хөрсний усны шүүрэлт тэсвэрлэх бат бэх болон боомтын тогтворшлын тооцооны үндсэн дээр шүүрэлтийн саадын уртыг тодорхойлно.
6.28. Шүүрэлтийн шороон саадын зузаан ta нь ta ³ DНиа gп /Iсr,т,-ийг хангаж байхын дээр  0,5м-ээс багагүй байх ёстой.
Энд: DНиа – газрын доорх шүүрэлтийн замын эхнээс алдагдсан түрэлт (дээд хашицаас шүүрэлтийн саадын тухайн босоо огтлол хүртэлх); Iсr,т — түрэлтийн хувийн өөрчлөлтийн аюултай хэмжээ (шүүрэлтийн материалын саадын хувьд) түүнийг БНбД 2.06.05-85-аар тодорхойлно, gп – БНбД33.01.01-ээр авна (найдвартай ажиллагааны коэффициент )
6.29. Шүүрэлтийн уян хийцийн ус нэвтрүүлэх саадыг доорхи төрлөөр зураг төсөлд тусгана:
·        цутгамал— ус, чийгээс тусгаарлах хайлмаг материалын үе хооронд шилэн нэхмэлийн хуудсийг арматур болгон хавчуулж хийнэ;
·        наамал— ус, чийгээс тусгаарлах материалын (толгойлж-рулоноор бэлтгэсэн) хэд хэдэн үеийг давхарлан наалдуулж, уг талбайд зүүж дэвсэх ба дараагийн давхараар түрүүчийн зүймлийн амыг даруулах байдлаар хийнэ..
6.30. Шүүрэлтийн бетон саадыг түрэлт талын цамцаалыг нь ус, чийгээс тусгаарлаж, хоорондох заадсыг нь чигжиж хийсэн хавтан хучилт байдлаар төлөвлөнө. Мөн шүүрэлтийн бетон саад, зэрэгцэн орших байгууламж хоорондын заадас нь тусгай чигжээстэй байхаар тооцно.
Буурь нь хэв гажилд бага автдаг ул хөрснөөс бүрдсэн IV ангиллын боомтын хувьд шүүрэлтийн бетон саадыг ус чийгээс тусгаарлалгүйгээр хийж болно. Энэ тохиолдолд шүүрэлтийн саадны зузааныг усны түрэлтийн хувийн өөрчлөлт Iсr,т = 30 (бетоны хувьд) нөхцөлөөр тодорхойлно..
6.31. Шаварлаг ул хөрсөн дээрх боомтонд ихэвчлэн шүүрэлтийн анкер саад хэрэглэнэ. Анкер саадын хатуу хийцийн хэсгийг ус чийгээс тусгаарлах наамал буюу цутгамал бүрхэцтэй хийхээр төлөвлөнө. Мөн уг хийцээс арматурыг гадагш илүү гаргаж холбож буй байгууламжид шигтгэн оруулахаар бэлтгэнэ.
Мөн саадын уян хийцийн хэсэг нь анкерлаж байгаа байгууламжтай нийлэх газарт үүсч буй бүх хэв гажилтыг (шилжилт ба суулт) өөртөө хүлээн авахын зэрэгцээ ус үл нэвтрүүлэх чанараа хадгалж байх ёстой.
6.32. Шүүрэлтийн бетон саадаас бусад бүх төрлийн сааданд ул хөрсөн дэвсмэлээс бүрдсэн сөрөг ачаалал хийж өгөх бөгөөд уг ачааллыг бетон хавтан буюу чулуун хаялагаар бэхэлсэнээр элэгдэж эвдрэхээс хамгаалагдан.
6.33. Шүүрэлтийн саадын буурийг дор дурьдсанаар бэлтгэнэ:
·        Буурь нь элс ба элсэнцэрээс, шүүрэлтийн саад нь орон нутгийн материалаас бүрдсэн тохиолдолд буурийн гадаргууг нягтруулна;
·        Буурь нь хайрга, дайрганаас бүрдсэн бол 10см-ээс багагүй зузаантай шилжилтийн элсэн үе хийж өгөн;
·        Бетон буюу анкер саадын хувьд буурийн гадаргууг нягтруулан 10-15см-ийн зузаантай бетон цутгаж бэлтгэнэ.
·        Асфальт буюу олон бүрдэлт нийтлэг материалаар хийх шүүрэлтийн саадын хувьд буурийн гадаргууд битум(замын хараар)-ээр зуурсан хайрга буюу дайрган үе эсвэл бетон үеийг 5-10см-ийн зузаантайгаар хийнэ.
6.34. Шүүрэлтийн саадыг боомт, түшиц хана, захын хамар тулгуур, шүүрэлтийн саадын баганан хана зэрэгтэй холбох болох тухайн саадын өөрийнх нь секцүүдийг хооронд нь холбоход энэ нормын 3.21-3.25 дугаар зүйлд заасан чигжээс болон нягтруулгын хийцийг сонгохдоо шүргэн орших байгууламжуудын болзошгүй хэв гажилтын хэмжээг урьдчилан тооцох хэрэгтэй. 
 
БАГАНАН ХАНА
 
6.35. Баганан ханын (металл, төмөр бетон буюу модон) төрлийг тухайн геологийн нөхцөл, тооцоот түрэлт болон суулгах гүнээс хамааруулан сонгоно.
6.36. Ерөнхийдөө баганан хана суулгах гүн нь 2.5м-ээс багагүй байх бөгөөд харин ус үл нэвтрүүлэх үед бол 1м-ээс багагүй байна.
6.37. Барилга байгууламжаас дамжих ачааллын хүч нь шүүрэлтээс сэргийлэх баганан хананд үйлчлэх ёстой.
6.38. Шүүрэлтийн саадгүй байх тохиолдолд боомтын дээд ирмэг дор баганан хана төлөвлөх хэрэгтэй. Буурь нь сэвсгэр ул хөрснөөс тогтсон тохиолдолд суурийн хавтангийн дээд ирмэг дэх шүдийг ус үл нэвтрүүлэх ул хөрсөнд гүнзгий суулгасан бөгөөд мөн хавтангийн доод ирмэг дэх шүд нь буурийн шүүрэлт тэсвэрлэх бат бэхийг хангаж байгаа үед, эсвэл шүүрэлтийн саад хийж өгсөн үед газар дорхи шүүрэлтийн замын баганан ханагүй схемийг хэрэглэж болно.
6.39. Газар дорхи шүүрэлтийн замд дүүжин хана (ус тулгуур хүргэж суулгаагүй) хэрэглэх тохиолдолд зэрэгцээ хоёр баганан ханын хоорондох зай нь тэдгээрийг суулгасан нийлбэр гүнээс багагүй байвал зохино.  
 
 
ШҮҮРЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ШҮД БА ХАЛХАВЧ
 
6.40. Хадархаг бус буурин дээрх бетон ба төмөр бетон боомтын зураг төсөлд боомтын дээд ба доод хормой дор шүд хийж өгөхөөр тусгана.
Инженер-геологийн нөхцөлөөр баганан хана хэрэглэх боломжгүй тохиолдолд усны шүүрэлтээс сэргийлэх бетон ба төмөр бетон шүд (шүүрэлтийн саад) хийхээр төлөвлөнө.
6.41. Шүүрэлт саатуулах шүд болон суурийн хавтангийн хооронд температур-хэв гажилтын заадас гарах асуудлыг зохих үндэслэлээр шийдвэрлэнэ.
6.42. Буурь нь элс ба хайрга, дайрган ул хөрснөөс тогтсон тохиолдолд боомтын дээд цамцаалын хормой дагуулан бетон буюу шавраар дүүргэсэн шуудуу, цооногт бетон хана байдлаар шүүрэлтээс сэргийлэх халхавч буюу саад хийхээр төлөвлөж олно.
Энэхүү шүүрэлтээс сэргийлэх халхавчын гүн болон ус үл нэвтрүүлэх чанарыг боомтон дээрх усны түрэлт, буурийн ул хөрсний шүүрэлтийн ба угаагдлын шинж байдал, мөн боомтын улан дахь сөрөг даралтыг бууруулах шаардлагыг харгалзан тогтооно.
6.43. Шүүрэлтээс сэргийлэх халхавчын зузаан ta нь ta ³ DНс gп /Iсr,т, нөхцөлийг хангаж байх ёстой.
Энд: DНс — халхавчын тухайн огтлол дахь түрэлтийн алдагдал;
gп – БНбД 33.01.01-ээр авна;
Iсr,т – халхавч дахь түрэлтийн хувийн өөрчлөлтийн аюултай үеийн хэмжээ;
Буурийн ул хөрсний төрлөөс хамааруулан халхавчын Iсr,т –ийг дор дурьдсанаар авч болно:
Нарийн ширхэгтэй элсэнд............................................. 4
Дунд зэргийн ба том ширхэгтэй элсэнд........................... 5
Хайргархаг, бул чулуурхаг ул хөрсөнд ................................. 6
 
 
ШҮҮРЭЛТИЙН СИСТЕМ
 
6.44. Лайдах үзэгдэлээс урвуу шүүрээр хамгаалагдсан, том ширхэгтэй дүүргэгч материалаас (хайрга, дайрганаас) бүрдсэн шүүрүүлийн хэвтээ системийг дор дурьдсан тохиолдолд байгуулна. Үүнд:
·        Шаварлаг ул хөрсөн буурьтай боомтонд, мөн түүнчлэн шүүрэлтийн саад буюу шүүрэлтээс сэргийлэх босоо хана-халхавч нь боомтын тогтворшлыг бүрэн хангаж чадахгүй байгаа элсэрхэг ул хөрсөн дээрх боомтонд
·        Ус цохилгын хэсэр, хурд сааруулах хормой болон налуугийн бэхэлгээний доогуур ялангуяа лугшилтын болон давалгааны нөлөөллийн бүсэд
·        Боомтын буурийн эл хөрс угаагдал, элэгдэлд өртөмхий байхад
6.45. Урвуу шүүрийн үеийн тоо болон ширхэглэлийн бүтцийг БНбД 2.06.05-84-ийн дагуу тогтооно. Шүүрүүлийн хэвтээ системийн шүүрүүлэх үеийн зузааныг боомтын хийц зохиомжийн онцлог ба үйлдвэрлэлийн ажлын нөхцлөөс хамааруулж тогтоох бөгөөд 20см-ээс багагүй байна. 
6.46. Шүүрүүлийн хэвтээ системээс ус зайлуулах асуудлыг ус цохилгын хэсэгт оруулах буюу боомтын дотуур өнгөрч буй шүүрүүлийн үндсэн системд нийлүүлэх, холбоос тулгуур буюу хамар тулгуураар дамжуулан гаргах, эсвэл доод хашицад хаях зэргээр урьдчилан төлөвлөнө. Шүүрүүлийн системээс ус зайлуулах шугамын ус гаргах амсрыг усны урсгалын дөлгөөн горимтой хэсэгт доод хашицын усны хамгийн бага түвшингээс доош байрлуулахаар төлөвлөнө.
 
БООМТЫН БАТ БЭХ БОЛОН ТОГТВОРШЛЫН ТООЦОО
 
6.47. Хадархаг бус буурин дээр боомтын бат бэхийн болон тогтворшлын тооцоог энэ зүйл ба 5-р зүйлийн заалтын дагуу үйлдэнэ.
6.48. Хадархаг бус буурин дээрх боомтын улаар үйлчлэх авцалдлын хүчдэлийг БНбД2.02.02-85 болон энэ бүлэг дэхь шаардлагын дагуу тодорхойлно.
Материалын эсэргүүцлийн аргаар авцалдлын эгц хүчдэлийн тооцоог хийхдээ боомтын нэг секцийн суурийн хавтангийн өнцгүүд дэхь хүчдэлийн хэмжээг /МПа/ дорхи томъёогоор тодорхойлно.
                                   (6)
Энд: N — эгц үйлчлэх хүч (МН-оор, сөрөг даралтыг тооцох үед);
А — боомтын нэг секцийн улны талбай, м2:
Мx, My — боомтын улны үл хөдлөх тэнхлэгт хотойлгох чиглэлтэй момент, МНЧм;
Wx, Wy —суурийн хавтангийн булангуудад харгалзах боомтын улны А, В, С, D цэгүүдийн (үл хөдлөх үндсэн тэнхлэгүүдтэй харьцуулсан) хүчдэлийн момент, м3.
6.49. Элсэрхэг (ул хөрсөн) буурин дээрх боомтын аргил ба захын тулгуур, суурийн хавтанг тус тусад нь байгуулах нөхцөлд тухайн байгууламжыг бүрэн байгуулж дууссан үеийн ачааллыг буурь хэрхэн хүлээж авч байгааг байгууламжын хэсэг бүрээс барилгын ажлын явцад үзүүлж буй болсон ачааллын эпюр хоёрын нийлбэрээр илэрхийлнэ.
Боомтын буурь шаварлаг ул хөрснөөс бүрдсэн тохиолдолд авцалдлын хүчдэлийг түүний цаг хугацааны явцад өөрчлөгдөн хувиарлагдах байдлыг харгалзан тодорхойлбол зохино.
6.50. I, II ангиллын боомтын секцийн ерөнхий бат бэхийг тооцохдоо түүний уян хатан буурин дээрх орон зайн хийц гэж үзэж, барилгын механикийн буюу уян харимхайн онолын аргаар гүйцэтгэвэл зохино. Тэгэхдээ ан цав үүссэнээс үйлчлэх хүчний дахин хуваарилалт явагдах байдлыг тооцох хэрэгтэй. 
I, II ангиллын боомтын урьдчилсан тооцоонд, III, IV ангиллын боомтын тооцооны бүх тохиолдолд боомтын бат бэхийг ойролцоогоор тодорхойлж болно. Уг тооцоонд хөндлөн (урсгалын дагуу) ба гулд (урсгалд хөндлөн) чиглэлдэх ажиллагаа нь тус тусдаа явагддаг гэж үзэж, энэ нормын 6.52-6.53-ын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
6.51. Боомтын бат бэхийн тооцооны схемд боомтын тусгай хэсгүүдийн (суурийн хавтан, аргил тулгуур, ус халиагуур гэх мэт) ажиллагааны онцлог ба тэдгээрт үйлчлэх орчны ачааллыг харгалзаагүй тохиолдолд тэдгээр тусгай хэсгүүдийн орчны бат бэхийн тооцоог нэмэлт болгон хийнэ. Боомтын янз бүрийн огтлол дахь үйлчлэх тооцоот хүч, хүчдэл, болон арматурын тоог боомтын секцийн ерөнхий бат бэх, тусгай хэсгүүдийн орчны бат бэхийн тооцооны үр дүнг харгалзан тодорхойлно.
 
БООМТЫН ЕРӨНХИЙ БАТ БЭХИЙН ТООЦОО
 
6.52. Боомтын хөндлөн чиглэл дэхь ерөнхий бат бэхийн тооцоог дараах зарчмаар хийнэ. Үүнд:
·        Ус халиах боомтыг-аргил тулгуур ба хагас тулгуур нь тухайн бүтээцийн хатуулгын бөхлөг болдог хатуулгийн хийц гэж үзнэ.
·        Хоёр давхар ба гүний ус хаюуртай боомтыг-тэвш маягийн хийц гэж үзнэ.
Тооцоот огтлолд аргил тулгуур ба хагас тулгуурын өндрийн хэмжээний тодорхой хэсгийг л оруулж тооцно. Аргил тулгуур ба хагас тулгуурын тооцоот өндрийг тогтоохдоо тэдгээрийн суурийн хавтантай холбогдож буй захын цэгүүдийг дайран, хэвтээ хавтгайд 450-ын налуутайгаар өнгөрөн гарах налуу хавтгайгаар хязгаарлана.
Ус халиагуурын тооцоот огтлолын өндрийг мөн ийм байдлаар тогтоож болно.
6.53. Боомтын нэг секцийн гулд чиглэл дэхь ерөнхий бат бэхийн тооцоог дараах зарчмаар хийнэ:
Ус халиах боомтыг— уян хатан буурин дээрх дам нуруу гэж үзнэ;
Хоёр давхар ба гүний ус хаюуртай боомтыг- уян хатан буурин дээрх жаазан хийц гэж үзнэ.
Ус халиах боомтын нэг секцийн гулд чиглэл дэхь ерөнхий бат бэхийн тооцоонд ус халиагуурын зайцад температурын заадас байхгүй тохиолдолд л тооцоот огтлолын бүрэлдэхүүнд ус халиагуурын цул хэсгийг оруулж тооцно. Ус халиагуурын аргил тулгуур хооронд, эсвэл ус халиагуур хагас тулгуур хооронд температурын заадастай байвал задасны буурийг дайран, хэвтээ хавтгайд 450-ын өнцөг үүсгэн гарч байгаа налуу хавтгайгаар хязгаарлагдаж буй ус халиагуурын хэсгийг тооцоот огтлолд оруулж тооцно.
Хоёр давхар буюу ёроолын ус хаюуртай боомтуудын нэг секцийн гулд чиглэл дэхь ерөнхий бат бэхийн тооцооны тооцоот огтлолд суурийн хавтан, ус хаюурын зайцын хийц, аргил тулгуур болон хагас тулгуур бүгдийг оруулж тооцно.
 
ШҮҮРЭЛТИЙН АНКЕР СААДЫН ТООЦОО
 
6.54. Шүүрэлтийн анкер саад, боомт хоёрын хоорондох хэвтээ чиглэлд шилжүүлэх нийлбэр хүчний хуваарьлалтыг буурийн ул хөрсний төрлөөс хамаарахгүй гэж үзэж, тэдгээрийн буурийн ул хөрсний уян хэв гажилт болон шүүрэлтийн саадын арматурын суналтыг харгалзан, шилжилтийн коэффициентын ба эцсийн гүний уян үелээний аргаар тодорхойлно.
Шүүрэлтийн саадын нийт уртад хязгаарын тэнцвэрт байдал ирээгүй тохиолдолд шүүрэлтийн анкер саадын хүлээн авч буй хүчдэлийг тодорхойлход шилжилтийн коэффициентын аргыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл дараах нөхцөлийг хангасан байна.
tтах < tlim = Риа tgj + c,
Энд: tтах – шүүрэлтийн саад доогуурх хамгийн их шүргэх хүчдэл, МПа;
tlim — шүүрэлтийн саадын дорхи хязгаарын тэнцвэрт байдалд таацах шүргэлтийн хүчдэл, МПа;
Риа — шүүрэлтийн сааданд үйлчилж буй босоо даралтын эрчимшил, МПа;
j,— дотоод үрэлтийн өнцгийн тооцоот утга, /градиус/
с — буурийн ул хөрсний хувийн барьцалдлын хэмжээ,  МПа.
Тооцоонд tтах = 0,8 tlim. гэж авч болно.
6.55. Шүүрэлтийн сааданд уртын туушид түүний хөндлөн огтлолд арматур хэрхэн хувиарлагдсан байдлаас хамааруулан шүүрэлтийн саадын нэг секцид үйлчилж буй хэвтээ хүчийг шилжилтийн коэффициентын аргаар тодорхойлход арматур хуваарилалтын дорхи хэлбэрүүдийг баримтална. Үүнд:
 Гурвалжин хэлбэртэй байхад:
Q¢ua =                    (7)
Тэгш өнцөгт хэлбэртэй байхад:
Q¢u¢a =                    (8)
Трапеци хэлбэртэй байхад:
Q¢u¢a¢ = Q¢ua + (Q¢u¢a - Q¢ua)               (9)
Энд: Q — боомтын нэг секцид үйлчилж байгаа шилжүүлэх бүрэн хүч, МН;
 Kx, — шүүрэлтийн саадын шилжилтэнд орж буй хэсгийн буурийн ул хөрсөнд таацах коэффициент
 K1,x— боомтын шилжилтэнд орж буй хэсгийн буурин ул хөрсөнд таацах коэффициент, МН/м3;
 lа, —шүүрэлтийн саадын урт, м;
 b — боомтын улны өргөн, м;
—шүүрэлтийн саадын эхэн дэх арматурын огтлолын талбай, м2;
—шүүрэлтийн саадын эцэс дэх (боомттой нийлж буй газарт) арматурын огтлолын талбай, м2;
a—шүүрэлтийн саад болон түүний буурийн уян чанарыг илтгэх тоон үзүүлэлт
                                           (10)
Энд: Еs — арматурын уян харимхайн модуль /МПа/ бөгөөд СНиП II-56-77-оос авна
bda — шүүрэлтийн саадын тооцоот хэсгийн урт бөгөөд боомтын секцийн урттай тэнцүү байна.
Шилжилтийн үе дэх хийцийн хэсгийн коэффициент /МН/м3/ -ийг доорхи томъёогоор тодорхойлно.
Кх = Кy ,                            (11)
Энд: Ку — шахалтын үе дэх хийцийн хэсгийн коэффициент МН/м3;
v —Пуассоны ул хөрсний коэффициент;
y —шилжилтэнд үйлчилж буй хүчний чиглэл дэх суурийн (шүүрэлтийн саадын буюу боомтын) улны нэг талын уртыг (la буюу b) боомтын секцийн урт la-д харьцуулсан тоон үзүүлэлтээс хамаарах коэффициент бөгөөд хүснэгт 9-өөс авна.
 
Хүснэгт 9
Суурийн улны талуудын харьцаа
Коэффициент y
0,10
0,73
0,20
0,68
0,33
0,63
0,50
0,59
1,0
0,50
2,0
0,41
3,0
0,37
5,0
0,32
10
0,27
Шахалтын үе дэхь хийцийн хэсгийн коэффициент Ку –ийг газар дээрх судалгааны өгөгдэхүүнээс хамааруулан тогтооно.
6.56. Хязгаарын эсэргүүцлийн нийлбэр хүчний тооцоот уртыг тодорхойлох үед боомтын шилжилтийн тогтворшлыг шалгахад шүүрэлтийн сааданд үйлчилж байгаа хэвтээ чиглэлтэй хүчийг тооцно.
 
7. ХАДАРХАГ БУУРИН ДЭЭРХИ ХҮНДИЙН ХҮЧНИЙ БООМТ
 
БООМТЫН БОЛОН ТҮҮНИЙ БҮРЭЛДҮҮН ХЭСГҮҮДИЙН ХИЙЦ ЗОХИОМЖ
 
7.1. Хүндийн хүчний боомт болон түүний бүрэлдүүн хэсгүүдийн хийц зохиомжыг энэ нормын 3-р зүйл болон энэ бүлгийн заалтыг баримтлан сонгоно.
7.2. Хадархаг буурин дэхь хүндийн хүчний боомтын (зураг 9) зураг төслийг боловсруулахдаа зураг 1-ийн "б-д"-д үзүүлсэн хүндийн хүчний хүдэр боомтуудаас сонгохын зэрэгцээ тухайн хувилбар нь техникийн хувьд боломжтой, эдийн засгийн хувьд ашигтай байх асуудлыг шийдвэрлэнэ.
Хүндийн хүчний хүдэр боомтын хувьд цементийн орц багатай хатуу бетон ашиглах боломжийг судалж үзнэ.
 
 
 
Зураг. 9. Хадархаг буурин дээрх хүндийн хүчний боомтын
тусгай болон бүрэлдүүн хэсгүүд
а — битүү боомт, б — ус халиах боомт; 1 — боомтын хяр; 2 — шүүрэлтээс сэргийлэх чигжээс; 3 — температурын заадас; 4 —засварын хаалтын ховил; 5 — тохируулгын хаалтын ховил; 6 — ус үзлэгийн хонгил; 10 — боомтын бие дэх шүүрүүл; 11 —тавцант хоншоор 12 —ул; 13 чөлөөлөлтийн хөндий; 14* — шүүрүүлийн хонгил; 15 — шүүрэлтээс сэргийлэх халхавч; 16 — доод ташаа; 17 — буурийн шүүрүүлийн цооног; 18 — дээд ташаа; 19* — цементийн хонгил; 20 — дээд хашицын цамцаал; 21 – доод хашицын цамцаал
* цементэн халхавч ба шүүрүүлийг нэг хонгилоос хийж болно.
7.3. lch/h £ 5 (lch — боомтын хярын түвшин хавцлын өргөн, h — боомтын өндөр)байгаа хөндлүүрийн хувьд температурын байнгын заадастай (оноотой) боомтоос гадна температурын хөндлөн заадсуудыг нь хэсэгчилсэн буюу бүрэн хэмжээгээр гагнаж цулжуулсан, эсвэл заадасгүй (үргэлж) боомт хэрэглэх боломжийг судалж үзвэл зохино.
7.4. Хүндийн хүчний боомтын хөндлөн эх зүсэлт нь дээд хашиц дах усны төслийн хамгийн их түвшингийн тэмдэгтэд шүргэсэн оройтой гурвалжин байх ёстой.
7.5. Хүндийн хүчний боомтын буурин дах усны шүүрэлтийн сөрөг даралтыг бууруулахын тулд буурийн шүүрүүлийн систем байгуулах, шаардлагатай гэж үзвэл бас боомтын улаар орчны чөлөөлөлтийн хөндий байгуулахаар төлөвлөх хэрэгтэй (зураг9-өөс харна уу). өргөтгөсөн заадастай боомтон дах заадасны өргөн нь боомтын секцийн өргөний хагасаас ихгүй байх ёстой.
7.6. К ³ 0,1 м/хон-ийн шүүрэлтийн дундаж коэффициенттой ул хөрснөөс боомтын буурь бүрдсэн тохиолдолд газар дорхи шүүрэлтийн замын бүрэлдүүнд шүүрэлтээс сэргийлэх арга хэмжээ (цементэн халхавч, шүүрэлтийн саад) болон шүүрүүлийн систем төлөвлөнө.
Хэрэв газар дорхи шүүрэлтийн зам нь зөвхөн цементэн халхавч, шүүрүүлийн систем хоёроос бүрдсэн бол боомтын дээд хашицын цамцаалаас цементэн халхавчын тэнхлэг хүртэлх зай нь ихэвчлэх (0,05 - 0,1) b байх ёстой. (энд: b – боомтын улны өргөн.
Шүүрүүлийн болон цементэлтийн цооногуудын хоорондох зай нь цементэлтийн радиусаас их бөгөөд 4м-ээс багагүй байх ёстой.
Шүүрэлтийн саад хийх, энэ тохиолдолд цементэн халхавч байршуулах явдлыг шүүрэлтийн судалгааны болон бат бэхийн тооцооны үр дүнгээр баталгаажуулах нь чухал.
Боомтын буурийг бүрдүүлж буй ул хөрс нь ус үл нэвтрүүлэх буюу ус бага нэвтрүүлэх (К < 0,1 м/сут) тохиолдолд газар дорхи шүүрэлтийн замын бүрэлдүүнд цементэн халхавч болон шүүрүүлийн систем оруулахаас гадна түүнийг шүүрэлтийн судалгааны үр дүнгээр баталгаажуулсан байвал зохино. Хэрэв цементэн халхавч төлөвлөөгүй бол боомт буурьтайгаа нийлж буй бүсийг цементэн зуурмагаар бэхлэх, эсэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
7.7. Хадархаг буурин дах хагарал, ан цав зэргийг чигжиж гагнах гүнийг хадархаг буурь болон боомтын хамтын хүчдэлт байдлын тооцооны үр дүнгээр тодорхойлно. Тэгэхдээ буурийн холимог бүтэцтэй байдал (энэ нормын 7.18-д заасан бат бэхийн нөхцөлийг хангасан байх ёстой), мөн зориудын судалгааны үр дүнг харгалзан үзнэ.
7.8. Хагас хадархаг буурин дээрх хүндийн хүчний боомтын зураг төслийг хадархаг буурин дээрх боомтынхтой адил зарчмаар боловсруулах бөгөөд харин тэдгээрийн тооцоонд хагас хадархаг ул хөрсөнд тохирох үзүүлэлтүүдийг авна.
7.9. Хүндийн хүчний бүх ангиллын ус халиах боомтын дээд, доод хашицуудын холболтын үндсэн схемийг боомтын өндөр болон хөндлүүрийн өргөнөөс хамааруулан хүснэгт . 10.
 
 
 

Хүснэгт 10
Хөндлүүрийн харьцангуй өргөн
Боомтын өргөн, м
Дээд, доод хашицуудын холболтын схем
lch/h > 3
40 хүртэл
ёроолын гидравлик үсрэл гадаргын шургаагүй үсрэл
 
40-өөс дээш
Усан цоргилыг тавцант хоншоороор хаях*
lch/h £ 3
Дурын
Ёроолын гидравлик үсрэл
* 40м-ээс дээш өндөртэй боомтуудын дээд, доод хашицуудыг гадаргын шургаагүй үсрэлээр холбох явдлыг гидравлик тооцоогоор шийдвэрлэж болно.
 
7.10. 40м-ээс дээш өндөртэй I, II ангиллын боомтын ус цохилгын хийцийг гидравлик тооцоо ба тургилт-гинжилгээний үр дүнгээр тодорхойлно. 40м хүртэл өндөртэй бүх ангиллын боомтын ус цохилгын зураг төслийг гидравлик тооцоо болон адилтган жиших үндсэн дээр боловсруулж болно.
Ус цохилгын мөлгөр гадаргатай хана, ус цохилгын худаг буюу хурдны элэгдэлгүй сагуурыг 25м-ээс дээш өндөртэй I, II, III ангиллын боомтуудад урсгалын эрч бууруулах зорилгоор хэрэглэнэ. 25м хүртэл өндөртэй бүх ангиллын боомтуудад энэ нормын 6.12-т заасан урсгалын эрч бууруулах байгууламжуудаас төлөвлөж болно.  
Ус цохилгын хавтангийн зузааныг багасгахын тулд дор дурьдсан арга хэмжээг төлөвлөнө. Үүнд:
·        Хавтанг бууринд анкераар бэхлэх-боомтын өндрөөс хамаарахгүй
·        Хавтангууд дотор шүүрүүлийн худаг байгуулах-25м хүртэл өндөртэй боомтуудад хэрэглэх бөгөөд 40м хүртэл өндөртэй боомтуудад гидравлик тооцоогоор баталгаажуулж хэрэглэнэ
7.11. Боомтын буурьтай нийлж буй орчин болон буурийн хүчдэл даах байдлыг сайжруулах, температурын ан цав үүсэх явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд боомтын дээд цамцаал талаас нэг буюу хэд хэдэн хэвтээ заадас гаргаж, тэдгээрт нягтруулах чигжээс суулгах асуудлыг судалж шийдэх хэрэгтэй.
 
БООМТЫН БАТ БЭХИЙН БОЛОН ТОГТВОРШЛЫН ТООЦОО
 
7.12. Боомт ба түүний бүрэлдүүн хэсгүүдийн бат бэх, тогтворшил, ан цав тэсэх чадвар, мөн боомтын төмөр бетон хийцүүдэд ан цав нээгдэх магадлал зэргийн тооцоог БНбД 2.02.06.08-87, БНбД2.02.02-85 болон энэ нормын 5, 7 дугаар зүйлийн заалт, шаардлагт нийцүүлж хийнэ.
7.13. Байнгын хөндлөн, нарийн заадастай, хүндийн хүчний оноотой боомтын бат бэхийн болон тогтворшлын тооцоог боомтын нэг секцээр 1м нөхцөлт хэрчдэсээр төлөөлүүлж хавтгайн бодлогын схемээр үйлдвэл зохино.
Боомтын хүчдэл даах чадварыг секцийн төрөл бүрээр (битүү, ус халиах, станцын) тэдгээрийг барьж босгох онцлог болон тогтмол ачааллыг харгалзан тусгайлан тодорхойлно.
Үргэлж боомтын тогтворшлын тооцоог уг боомтыг бүхэлд нь авч хийнэ. Үргэлж боомтын бат бэхийн тооцоог энэ нормын 6-р зүйлд заасныг үндэслэн нуман боомтынхтой адилаар мөн түүнчлэн уян харимхайн онолын эзлэхүүний бодлогын аргаар гүйцэтгэж болно. Орон зайн төвөгтэй нөхцөлд (хөндлүүр нь тэгш хэмгүй үйлчилж байгаа хүч болон буурийн хүчдэл хүлээн авах байдал жигд бус, мөн захын тулгууруудаас бууринд өгөх ачаалал тэгш хэмгүй) байх үргэлж боомтын хүчдэл даах чадварыг оройн зайн бодлого гэж үзэж, туршилтын буюу тооцооны аргаар тодорхойлно.  
7.14. Хүндийн хүчний бетон боомтын ерөнхий бат бэхийн тооцоог бүх ачаалал ба үндсэн болон онцгой хоршлын нөлөөллийг нэгтгэн авч гүйцэтгэнэ. 60м-ээс дээш өндөртэй боомтын зураг төслийн эхлэлийн шатанд түүний хүчдэл даах чадварыг ачаалал болон үндсэн ба онцгой хоршлын нөлөөллийг хураангуйлах замаар тодорхойлж болно. Харин 60м-ээс бага өндөртэй боомтын зураг төслийн бүх шатанд ачаалал, нөлөөллийг хураангуйлж болно.
7.15. Үйлчилж буй ачаалал болон нөлөөллийн бүрэн бүрэлдүүнээр тооцоо хийхэд энэ нормын 4.2-4.5 дугаар зүйлийн заалтан дах ачаалал болон нөлөөллийг авч үзнэ. Тэгэхдээ дор дур дурьдсаныг анхаарна. Үүнд:
Температурын нөлөөлөлд доорхи үзүүлэлтүүдээс хамааруулан тодорхойлсон температурын өөрчлөлтийг авч үзнэ.
·        Бетоны бэхжилтийн анхны горим;
·        Барилгын ажлын үеийн заадасны ангилалтын температур;
·        Цутгамал бетон ашиглалтын хугацааны олон жилийн дундаж температур хүртэл бүрэн хөрөх байдал;
·        Гаднах агаарын болон хиймэл нуур дах усны температурын улирлын хэлбэлзэл;
·        Ашиглалтын явдал барилга байгууламжийг халааж бүлээсгэх явдал (хэрэв халааж бүлээсгэх явдлыг төлөвлөсөн бол).
-          Боомтын бие болон бууриар шүүрэх усны хүчний нөлөөллийг энэ нормын 4.13-дугаар зүйлд заасны дагуу эзлэхүүний болон гадаргын хүчний байдлаар авна
-          Чичирхийллийн нөлөөллийг БНбД22.01.01-ийн заалтын дагуу барилга байгууламжийн тогтмол нөлөөллийн тооцооны схемд тохируулан хоёр ба гурван хэмжүүрт (2 ба 3 тэнхлэгт) схемээр тодорхойлно.
-          Үндсэн ба онцгой хоршлын нөлөөллийн үндэслэлийг боловсруулахдаа ашиглалтын хугацааны ачаалал ба нөлөөллийн бүрэн бүрэлдүүнд боомтын дээд цамцаалын бетоны тэлэлтийн хөөлтийн нөлөөллийг оруулж болно.
7.16. Боомтын ерөнхий бат бэхийн тооцоог ачаалал, нөлөөллийн бүрэн бүрэлдүүнээр хийхдээ дорхи тохиолдлуудаар гүйцэтгэн. Үүнд:
а) барилга байгууламж нь ашиглалтын үеийн олон жилийн дундаж температуртаа хүртэл хөрөөгүй байх ашиглалтын анхны үе;
б) барилга байгууламж нь ашиглалтын үеийн олон жилийн дундаж температуртаа хүртэл бүрэн хөрсөн байх агшилт тогтворжсон үе;
Дээрх хоёр тохиолдлын үе дэх боомтын ерөнхий бат бэхийн нөхцөлийг шалгахдаа ихэвчлэн хоёр ба наймдугаар сарыг авдаг.
7.17. Ашиглалтын хугацааны ачаалал ба нөлөөллийн бүрэн бүрэлдүүнээр хийх боомтын тооцоог боомтын доод цамцаал дах барилгын ажлын үеийн заадас нээгдэх магадлалыг харгалзан уян харимхайн онолын аргуудаар гүйцэтгэнэ.
Доод цамцаал дах барилгын ажлын үеийн заадас нээгдэх гүнийг энэ нормын 5.11 дүгээр зүйлийн заалтын дагуу тооцоогоор тодорхойлно.
Боомтын дээд цамцаал болон буурийн материалыг зүйдэлгүй гэж тооцно. Харин боомтын дээд цамцаал дээрх заадсууд болон авцалдлын огтлолын нээгдэх магадлал нь суналтын бүсийн хязгаарын гүнийг зохицуулан авснаар бат бэхийн шалгуур үзүүлэлтүүдэд тойруу замаар тусгагдана.
7.18. Ашиглалтын хугацааны ачаалал, нөлөөллийн бүрэн бүрэлдүүнээр тооцоог нь хийж байгаа хүндийн хүчний боомтын бат бэхийн нөхцөлийг хүснэгт 11-ээр авбал зохино.
Энэ хүснэгтэнд: sз –шахалтын хамгийн их голлох хүчдэл, МПа
gn, glc, gcd — энэ нормын 5.13 дугаар зүйлээс авах коэффициент
Rb — бетоны шахалтанд үзүүлэх тооцоот эсэргүүцэл, МПа;
b — боомтын бууриар авсан өргөн, м;
bd — тооцоот хэвтээ огтлолын өргөн, м;
dt — боомтын хэвтээ огтлол ба авцалдлын огтлол дах суналтын бүсийн гүн, м,
Боомтын дээд цамцаал дээрх бетоныг суналтанд ашиглана гэж үзэж огтлол дах суналтын гүнийг тодорхойлно.
t боомтын тэнхлэгийн чиглэл дэх секцийн урт, м;
t1 — өргөтгөсөн заадсын орчин дах секцийн хананы зузаан, м;
bh — өргөтгөсөн заадастай секцийн төгсгөлийн огтлолоор авсан духны өргөн, м;
а1 —дээд цамцаалаас боомтын биен дэх шүүрүүл хүртэлх зай, м;
а2 — дээд цамцаалаас цементэн халхавчын тэнхлэг хүртэлх зай , м;
а3 – боомтын дээд цамцаалаас уурин дахь шүүрүүлийн цооногуудын анхны эгнээ хүртэлх зай, м;
 — нэргүй коэффициент.
Хүснэгт 11
Ачаалал, нөлөөллийн үндсэн ба бүх төрлийн хоршлын үе дэх бүх төрлийн боомтын биен дэх бүх цэгт  gn glc |sз| £ gcd Rb*
Барилга байгууламжийн дээд цамцаалд
Боомтын хийц зохиомжийн онцлог ба тооцоот огтлол
Ачааллын үндсэн хоршил
Ачааллын онцгой хоршил
 
 
Чичирхийллийн нөлөөлөл оруулаагүй
Чичирхийллийн нөлөөлөл оруулсан
А. өргөтгөсөн заадасгүй боомт
Дээд цамцаал дээрээ ус чийгээс тусгаарлах өрцгүй боомтын хэвтээ огтлол
 
 
dt £ 0,167bd
dt £ 0,286bd**
Дээд цамцаалдаа ус чийгээс тусгаарлах өрцтэй мөн огтлол
dt £ 0,167bd
dt £ 0,200bd
dt £ 0,286bd**
Дээд цамцаалын буурьтай нийлж буй хэсэг нь усны тусгаарлалтгүй, авцалдлын огтлол
dt £ 0,300a2***
dt £ 0,083b
dt £ 0,200b
Тэр хэсэг нь усны тусгаарлалттай, авцалдлын огтлол
dt £ 0,083b
dt £ 0,125b
dt £ 0,200b
Б. өргөтгөсөн заадастай боомт
Боомтын хэвтээ огтлол
 
 
Авцалдлын огтлол
dt £ 0,300ha2***
***
***
* доод цамцаалын бат бэхийг шалгахад тооцоот хэвтээ огтлолын 4м өргөнтэй хэсэг дээрх sз –ийн утгыг дундчилж болно.
** энэ нөхцөлийг хамаагүй бол 7.22 дугаар зүйлийн заалтыг удирдлага болгоно.
*** боомтын газар дорхи шүүрэлтийн замд цементэн халхавч ороогүй тохиолдолд өргөтгөсөн заадасгүй боомтын хувьд а2-ын оронд а3 –ыг, өргөтгөсөн заадастай боомтын хувьд а2-ын оронд bh –ийг авна.
 
7.19. Ачаалал, нөлөөллийн хураангуйлсан бүрэлдүүнээр боомтын бат бэхийг тооцоход температурын нөлөөллийг хасах бөгөөд нэг хэмжүүртэй (дөндийлсөн байгууламжийн) схемээр тооцоо хийх тохиолдолд чичирхийллийн нөлөөллийг БНбД22.01.01-ийн дагуу шугаман солонгын онолоор тодорхойлно.
Харин шүүрч буй усны хүчний нөлөөллийг зөвхөн бетон хадтай нийлж буй хэсэгт үйлчлэх сөрөг даралтын байдлаар тооцно. Боомт байгуулах орон нутгийн гаднах агаарын температурын улирлын хэлбэлзлийн агууриг нь 17°С-аас дээш байгаа тохиолдолд боомтын тооцоот огтлолууд багасах, мөн тэрхүү температурын өөрчлөлтийн нөлөөгөөр доод цамцаалд түр зуурын заадас нээгдсэнээс боомтын улаар хумхилт явагдах байдлыг тооцох хэрэгтэй.  Гадна агаарын температурын улирлын хэлбэлзлийн агууриг нь 17°С-аас дээш байгаа нутагт байгуулж буй 60м хүртэл өндөртэй бүх ангиллын боомтын байгууламжуудын материалын орцыг багасгах зорилгоор тэдгээрийн тооцоог ачаалал, нөлөөллийн бүрэн бүрэлдүүнд уян харимхайн онолын аргаар гүйцэтгэвэл зохино.  Тэгэхдээ хүснэгт 11-д харуулсан бат бэхийн нөхцлийг хангасан байх ёстой.
7.20. Ашиглалтын хугацааны ачаалал, нөлөөллийн хураангуй бүрэлдүүнд боомтын бат бэхийн тооцоог хийхдээ хүчдэлийг материалын эсэргүүцлийн аргаар тодорхойлно. Энэ тохиолдолд тухайн байгууламжийн дээд ба доод цамцаал дээрх хүчдэлийг /МПа/ дараах томъёонуудаар тодорхойлбол зохино.
                                     (12)
                    (13)
                              (14)
                    (15)
                                           (16)
(17)
                                     (18)
                     (19)
                            (20)
                                           (21)
                      (22)
Энд: , , , —дээд ба доод цамцаалуудад таацах хэвтээ, босоо тавцангуудад эгц үйлчлэх хүчдэлүүд, МПа;
,  —дээд ба доод цамцаалуудад таацах хэвтээ, босоо тавцангуудад шүргэж үйлчлэх хүчдэлүүд, МПа;
, , ,  — боомтын дээд ба доод цамцаалуудад таацах хамгийн их сунгах ба хамгийн их шахах хүчдэлүүд (голлох хүчдэл), МПа;
 —дээд цамцаал дах авцалдлын огтлолцлын тавцанд эгц үйлчилж буй хүчдэл, МПа;
М —тооцоот огтлолоос дээгүүр боомтонд үйлчилж байгаа хүчийг  тооцоот огтлолын хүндийн төвтэй харьцуулж авсан момент, МНЧм;
N —тооцоот огтлолоос дээгүүр боомтонд эгц үйлчилж буй хүчнүүд /МН/, тооцоот огтлолд перпендикуляр хавтгай дээрх бүх хүчний тусгалын нийлбэртэй тэнцүү байна;
bd — тооцоот огтлолын өргөн, м;
gw – усны хувийн жин, МН/м3;
, , — дээд, доод хашицад таацах тооцоот огтлол дээрх түрэлт, м;
h — дээд хашиц талаас дээд цамцаал дах авцалдлын огтлолд үйлчилж буй түрэлт, м;
mu, mt – тооцоот огтлолын орчин дах дээд ба доод цамцаалд харгалзах налуу, м;
a—дээд цамцаалын хавтгай, босоо хавтгай хоёрын хоорондох өнцөг, градус;
d — боомтын улны хавтгай, хэвтээ хавтгай хоёрын хоорондох өнцөг, градус.
Дээрх томъёонуудад эгц сунгах хүч ба хүчдэлийг эерэг, шахахыг нь сөрөг тэмдэгтэй, нар зөв чиглэлтэй хотойлгох моментыг эерэг, нар буруу чиглэлтэйг сөрөг тэмдэгтэйгээр авлаа.
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                       
Зураг. 10. Боомтын бат бэхийн тооцооны тэмдэглэгээ
 
а – цул боомтын тэмдэглэгээ; б - өргөтгөсөн заадастай болон сөрөг боомтын тэмдэглэгээ; h – боомтын өндөр: b – боомтын бууриар авсан өргөн; t – секцийн урт; t1 - өргөтгөсөн заадасны тууш дах секцийн өргөн (алхан түшицийн өргөн); bh, - төгсгөлийн огтлолын (духны) өргөн; а1 – боомтын бие дэх шүүрүүлээс дээд цамцаал хүртэлх зай; а2 – цементийн халхавчын тэнхлэгээс дээд цамцаал хүртэлх зай; а3 – буурин дах шүүрүүлээс дээд цамцаал хүртэлх зай; Hd – тооцоот огтлол дээрх түрэлт; bd – тооцоот огтлолын өргөн; mu, mt – дээд ба доод цамцаалд харгалзах налуу; , ,  - дээд цамцаал дах хэвтээ тавцан, доод цамцаалд перпендикуляр тавцан, дээд цамцаалын буурь боомттой нийлж буй хэсгийн авцалдлын огтлолын тавцанд тус тус таацан үйлчлэх эгц хүчдэл.
7.21. Ашиглалтын хугацааны ачаалал, нөлөөллийн хураангуй бүрэлдүүнд тооцож байгаа хүндийн хүчний боомтын бат бэхийн нөхцөлийг хүснэгт 12-т үзүүлснээр авна. Уг хүснэгт дэх gn, glc, gcd, sз, Rb, b, bd, dt, t, t1, bh, а1, а2, а3, ‑ийг энэ нормын 7.18 дугаар зүйлд , , gw,  ‑ийг энэ нормын 7.20 дугаар зүйлд тус тус зааснаар нэрлэнэ.
7.22. Чичирхийллийн нөлөөллийг оруулсан ачааллын онцгой хоршилд хүндийн хүчний боомтын ерөнхий бат бэхийг тооцох үед дээд цамцаал дах суналтын бүсийн гүн dt, нь хязгаарын утга 0,286 bd, -ээсээ давж буй тохиолдолд дор дурьдсан арга хэмжээ авна. Үүнд:
0,286 < dt < 0,320 bd байхад боомтын дээд цамцаал дах бетоны суналтыг тооцолгүйгээр sз хүчдэлүүдийг тодорхойлж, барилга байгууламжийн огтлол дах бат бэхийг gn glc |sз| £ gcd Rb нөхцөлөөр үнэлэх;
dt > 0,320 bd байхад- шахалтын бүсийн бетоны бат бэхийг gn glc |sз| £ gcd Rb нөхцлөөр хангаж, боомтын огтлолыг төмөр бетон гэж үзэн боомтын дээд цамцаалыг арматуртай болгох
 
 
 
 
Ачаалал, нөлөөллийн үндсэн ба бүх төрлийн хоршлын үе дэх бүх төрлийн боомтын биен дэх бүх цэгт: gn glc |sз| £ gcd Rb байхад
Барилга байгууламжийн дээд цамцаалд
Боомтын хийц зохиомжийн онцлог ба тооцоот огтлол
Ачааллын үндсэн хоршил
Ачааллын онцгой хоршил
 
 
Чичирхийллийн нөлөөлөл оруулаагүй
Чичирхийллийн нөлөөлөл оруулсан
А. өргөтгөсөн заадасгүй боомт
Дээд цамцаал дээрээ уснаас тусгаарлах өрцгүй боомтын хэвтээ огтлол
 < 0*
| | ³ 0,25 gw,
 
 
dt £ 0,133bd
 
 
dt £ 0,286bd**
Дээд цамцаалдаа улнаас тусгаарлах өрцтэй мөн огтлол
dt £ 0,133bd
dt £ 0,167bd
dt £ 0,286bd**
Дээд цамцаалын буурьтай нийлж буй хэсэг нь усны тусгаарлалтгүй, авцалдлын огтлол
 < 0
dt £ 0,300a2***
dt £ 0,200b
Тэр хэсэг нь усны тусгаарлалттай, авцалдлын огтлол
dt £ 0,071b
dt £ 0,083b
dt £ 0,200b
Б. өргөтгөсөн заадастай боомт
Боомтын хэвтээ огтлол
 < 0*
| | ³ 0,25 gw,
 
 
dt £ 0,133hbd
 
 
dt £ 0,286hbd
Авцалдлын огтлол
< 0
dt £ 0,300ha2
dt £ 0,200hb
* Боомтын түрэлттэй цамцаалын ямар нэгэн хэсэгт бат бэхийн тухайн нөхцөл хангагдахгүй байвал дээд цамцаалын тэр хэсэгт ус тусгаарлах болон түр заадасны хүлзэшгүй нээгдлийг зогсоох талаар нэмэлт арга хэмжээ төлөвлөнө.
** Бат бэхийн заагдсан нөхцөл хангагдахгүй байвал 7.22 дугаар зүйлийн заалтыг удирдлага болгоно.
*** Боомтын газар дорхи шүүрэлтийн замд цементэн халхавч ороогүй тохиолдолд өргөтгөсөн заадасгүй боомтын хувьд  a2-ын оронд a3-ыг,  өргөтгөсөн заадастай боомтын хувьд a2-ын оронд bh –ийг авна.
Суналтын бүс дэх бетон ажлаас гарсан үед ачаалал, нөлөөллийн хураангуй бүрэлдүүнд материалын эсэргүүцлийн аргаар тооцоог нь хийж буй боомтын доод цамцаал дээрх хамгийн их шахах хүчдэлүүдийг (голлох) дорхи томъёогоор тодорхойлж болно.
                         (23)
Энд: , , тt - -ийг 7.20 дугаар зүйлээс харна уу.
Чичирхийллийн нөлөөллийн орчин дах боомтын хүчдэлд автсан байдлыг хөнгөлөх ба түүний дээд цамцаалын арматурын тоог цөөлөхийн тулд боомтын хийцэд оруулах, түүний дотор боомтын хяр дээрх хашлагын жинг багасгах бууруулах арга хэмжээ төлөвлөх хэрэгтэй.
7.23. Хүснэгт 11, 12-т дурьдсан нөхцөлүүдээс бат бэхийн нөхцөлийг сонгон авах үед ус чийгээс тусгаарлах өрцийг гадны механик нөлөөнөөс хамгаалах, түүнд засвар хийх боломж, мөн боомтын бие дэх шүүрүүл тэрхүү өрцийн ард шууд байрлах явдал урьдчилан төлөвлөгдсөн бол дээд цамцаалд ус тусгаарлуур байхаар тооцно. Хэрэв шүүрэлтийн саадны урт нь 0,166b-ээс багагүй, мөн 2a1-ээс багагүй өндөрт (зураг 10-ыг харна уу) шүүрэлтийн саадтай холбогдож байгаа бол авцалдлын ус тусгаарлуур байна гэж үзнэ.
Хүснэгт 12
7.24. Боомтын бие дэх нүх, хөндий онгорхой зэргийн эргэн тойрны хүчдэлийг уян харимхайн онолын аргын тооцоогоор, эсвэл туршилтын шинжилгээний үр дүнгээр тодорхойлно.
Аливаа онгорхойн дотоод өнцгүүд дэх хүчдэлийн төвлөрлийг боомтын бат бэхийг үнэлэх ба арматурын тоо тогтооход тооцохгүй.
7.25. Боомтын гадаргын болон гүний ус хаялагын цонхны зураг төслийг боловсруулахдаа түүний хаалтын тулах хийцүүдийн (ховил, жааз, дөгнүүр гэх мэт) бат бэхийн тооцоог хийх шаардлагатай. Уг тооцоог уян харимхайн модулийн аргаар, тулаасны ган эд анги болон бетон буурийн нэгдмэл ажиллагааг харгалзан гүйцэтгэнэ. Хаалтын ховил дах тулаасан зам төмөр дээрх ачааллын эрчимшил нь 2500 кН/м –оос их байхад ховилын хийцүүдийн бат бэхийн тооцоо хийхээс гадна тэдгээр хийцийн загвар дээр туршилтын шинжилгээ явуулах нь зүйтэй.
7.26. Хүндийн хүчний боомтын шилжилт тэсвэрлэх тогтворшлын тооцоог БНбД 2.02.02-85-ын дагуу үйлдвэл зохино. Боомтын энэхүү тогтворшлыг түүний буурьтай нийлж буй хэсгээр, мөн боомтын улнаас доош бүрэн буюу хагас байдлаар шургаж орсон шилжилтийн боломжит бусад тооцоот гадаргаар авч үзэх хэрэгтэй. Ийм гадаргууг буурин дах сул давхарга, унаж байгаа ан цавын хөндий, угаалт эвдрэлийн бүс, доод хашиц дах аливаа барилга байгууламжийн байршил зэргийн илэрлээр тодорхойлно.
Шилжилт тэсвэрлэх тогтворшлын тооцооноос гадна боомтын доод цамцаалын орчин дах буурийг эвдлэн явагдах хязгаарын өөрчлөлтийн схемээр тогтворшлын байдлыг авч үзэх шаардлагатай.
Шилжилт тэсвэрлэх бат бэх багатай бетоноос бүрдсэн, түүний дотор индүүдсэн бетоноор хийсэн, эсвэл барилгын ажлын үеийн хэвтээ заадсанд шаардагдах үйл ажиллагааг хийгээгүй байх тохиолдолд боомтын шилжилт тэсвэрлэх тогтворшлыг барилгын ажлын үеийн заадсуудаар шалгах хэрэгтэй.
7.27. Боомтын тогтворшлыг шалгах явцад түүний доод хашиц талаас түүнтэй шууд залган орших УЦС-ийн байшин буюу томоохон барилга байгууламж нь боомттой хамт шилжилтэнд орох явдлыг тооцож үзвэл зохино. Шилжүүлэх үйлчлэлтэй нийт хүчнээс УЦС-ийн байшин болон бусад барилга байгууламжид ногдох хувийг боомт, түүнтэй залган орших барилга байгууламж хоёрын хоорондох авцалдлын хүчдэлд автах байдлын тооцоогоор тодорхойлно.
УЦС-ын байшинд шилжүүлэх үйлчлэл үзүүлж буй хүчийг тодорхойлох тооцооны схемд станцын байшинг боомтын доод цамцаалтай холбосон хийцийг авч үзэх хэрэгтэй. Инженер-геологийн төвөгтэй нөхцөл дэх 60м-ээс өндөртэй I, II ангиллын боомтын тооцоонд нэмэлт болгож, загвар дээр шилжих ажлыг гүйцэтгэх хэрэгтэй.
7.28. Үргэлж боомтын тогтворшлын тооцоог боомтоор бүхэлд нь, мөн тусгай хэсгүүдээр нь хийнэ. Тооцооны тусгай хэсгүүдийг буурийн геологийн бүтцийн төрөл, боомтын хийц зохиомжийн онцлог ба барилгын ажлын нөхцөлөөс хамааруулан тогтооно. Тооцоонд бусад барилга байгууламж болон хадархаг буурийн хэсэгт нь хамт шилжилтэнд орох магадлал, мөн эргийн тулгууруудын шилжүүлэх хүч хүлээн авах байдлыг тооцох шаардлагатай.
7.29. Барилгын ажлын хугацааны ачаалал ба нөлөөлөлд боомтын тооцоо хийхэд боомтын биеийн бүх цэг дэх бат бэхийн дорхи нөхцөлүүд биелэгдсэн байх ёстой.
gn glc |sз| £ gcd Rb;
gn glc s1 £ gcd Rbt,
энд gn, glc, gcd – 5.13 дугаар зүйлийн заалтын дагуу тодорхойлох коэффицентүүд
sз, Rb – 7.18-аас үз;
s1  — хамгийн их сунгах хүчдэл(голлох), МПа;
Rbt — бетоны суналтын тооцоот эсэргүүцэл, МПа.
Барилгын ажлын бүх боомтын тусгай хэсгүүдийн (тухайлбал, баганын буюу босоо хэсгийн ) шилжилт ба онхолдолт тэсвэрлэх тогтворшил хангагдсан байх ёстой.
Боомт босгох ажлыг очероор хийх үед буй болсон очер хоорондын түр заадсыг гагнаас цулжуулаагүй байхад боомтын бат бэх хангагдсан байх ёстой.
7.30. температурын нөлөөллөөс үүсэх ан цавын талаарх бүх ангилалын боомтын тооцоог ашиглалтын хугацаанд гаднах агаарын температурын нөлөөлөлд автаж болох бүх бетон гадаргуу, мөн түүнчлэн барилгын ажлын хугацаанд бетондсон хэсэглэлүүдийн температурын нөлөөлөлд автах байдалд байдалд зориулан хийнэ.
Ан цав тэсвэрлэх байдлын тооцоог хэврэг чанарын механикийн аргыг хэрэглэн, том хэмжээний соронзонд туршилт хийх замаар тодорхойлсон бетоны үзүүлэлтийг ашиглаж гүйцэтгэнэ.  I , II ангиллын боомтын зураг төсөл боловсруулах ажлын эхний шатанд III , IV ангиллын боомтын зураг төслийн ажлын бүх шатанд температурын нөлөөлөлд байгаа бетон хийцийн ан цав тэсвэрлэх байдлын үнэлгээг БНбД 2.06.08-87 –ийн дагуу хийнэ.
Боомтын доод цамцаал дээрх заадасны нээгдэлтийн гүнийг тодорхойлохдоо хөлдсөн бетонд тохирох шугам ан тэлэлтийн коэффицентыг тооцоонд авбал зохино.
 
8. ХАДАРХАГ БУУРИН ДЭЭРХ СӨРӨГ БООМТ
 
БООМТ БА ТҮҮНИЙ ТУСГАЙ ХЭСГҮҮДИЙН ХИЙЦ ЗОХИОМЖ
 
8.1. Сөрөг боомт ба түүний тусгай хэсгүүдийн хийц зохиомжийг шийдэхдээ 3-р бүлэг болон энэ бүлгийн заалтыг үндэслэнэ.
8.2. Сөрөг боомтын төрлийг сонгохдоо хүнд сөрөг боомтыг(зураг.11) урьтал болгох нь зүйтэй.
 
Зураг.  11. Хүнд сөрөг боомтын тусгай болон бүрэлдүүн хэсэг
1 — боомтын хяр; 2 — алхан түшиц; 3 — доод хучилт; 4 — шүүрэлтээс сэргийлэх чигжээс; 5 — алхан түшицийн дух; 6 — хөндий; 7 — доод ташаа; 8 — хөндийн хучилт; 9 — үзлэгийн хонгил; 10 – шүүрүүлийн хонгил; 11 — буурь дах шүүрүүл; 12 — шүүрэлтээс сэргийлэх(ихэвчлэн цементэн ) халхавч; 13 – цементлэлийн хонгил; 14 – дээд ташаа; 15 – боомтон дах шүүрүүлийн систем
Хавтгай хучилттай сөрөг боомтыг 50м-ээс илүүгүй өндөртэй байхаар зураг төслийг нь боловсруулна.
8.3. Хүнд сөрөг боомтын анхан түшицийн духыг түрэлттэй түрэлттэй хавтгай цамцаал байдлаар төлөвлөхөөс гадна уг духан дотор шүүрүүлийн систем байрлана  гэж үзнэ.
Олон нумт сөрөг боомтын дээд хучилтыг алхан түшицийн духтай хөдөлбөргүй холбогдсон, үргэлжилсэн нумууд хэлбэртэйгээр төлөвлөх хэрэгтэй.
Түрэлттэй талын хавтгай хучилтыг алхан түшицийн духан дээр чөлөөтэй тулгуурласан саланги хавтангууд байдлаар төлөвлөнө.
Сөхөг боомтын түрэлттэй талын хучилтын зузаан нь боомтын бат бэхийг хангах, шүүрэлтийн усны урсгалын түрэлтийн хувийн өөрчлөлтийг хүлцэх хязгаарт нь барих, шүүрэлтээс сэргийлэх байгууламжийг байршуулах нөхцөлөөр тодорхойлогдох ёстой. Тэгэхдээ түрэлттэй талын хучилтын зузааныг боомтын өндрөөр хувьсаж байхаар авч болох бөгөөд харин дээд цамцаалын жигд хэлбэрийг хадгална.
8.4. Гадаргын ус халиагуур байгуулах, эсвэл алхан түшицүүдээр хүрээлэгдсэн хөндий дотор нэмэх температур хадгалах шаарлагатай тохиолдолд доод хучилт хийхээр төлөвлөнө. Боомтын доод хучилтыг усан цахилгаан станцын ус дамжуулах түрэлттэй хоолойд тулаас болгон ашиглаж болно.
8.5. Алхан түшицийн зузаан t1 –г доорхи байдлаар тогтооно. Үүнд:
Хүнд сөрөг боомтын хувьд: t1 = (0,25 ‑ 0,50) t, байна. Энд t – боомтын тэнхлэгийн чиглэл дэх секцийн хэмжээ;
Нуман буюу хавтгай хучилттай боомтын хувьд: t1 = (0,15 ‑ 0,25) t, байх ба харин 0,06 аcd, -ээс багагүй байвал зохино. Энд аcd – боомтын хяраас тооцоот огтлол хүртэлх зай.
Дээр дурьдсан шаардлагуудыг хангах явцад алхан түшицийн гулд хотойлт тэсвэрлэх тогтворшлын тооцоог хийхгүй байж болно.
8.6. Газар хөдлөлийн  чичирхийлэлтэй нутаг дэвсгэрт байршуулсан сөрөг боомтонд орон нутгийн нөхцөлөөс хамааруулан усны урсгалын хөндлөн чиглэлд барилга байгууламж хөдлөшгүй байх байдлыг дээшлүүлэхүйц хийцийн шийдэл төлөвлөвөл зохино. Тухайлбал дам нуруу, хатуулгын бөхлөг хийх, алхан түшицийг хоёр хоёроор нь бэхлэх гэх мэт.
8.7. Сөрөг боомтын буурин дахь цементэн халхавчыг буурь нь К ³ 0,1 м/хон-ийн шүүрэлтийн дундаж коэффициенттой хөрс чулуулгаас тогтсон нөхцөлд төлөвлөнө. Хэрэв буурь нь ус үл нэвтрүүлэх буюу бага нэвтрүүлэх хөрс чулуулгаас (К < 0,1 м/хон), тогтсон байвал цементэн халхавч байгуулах асуудлыг тусгай үндэслэлээр шийдэж болно.
Цементэн халхавч байгуулахгүйгээр тогтсон тохиолдолд боомтын дээд цамцаалын бүс дэхь буурь, боомт хоёрын авцалдлын хэсгийн цементлэх ажил төлөвлөнө.
Сөрөг боомтын газар дорхи шүүрэлтийн замын бүрэлдүүнд буурийн шүүрүүлийн систем оруулах асуудлыг шүүрэлтийн судалгаа, шинжилгээгээр тодорхойлсон байх ёстой.
8.8. I, II ангиллын боомтонд шүүрэлтээс сэргийлэх халхавч байгуулахын тулд дээд хучилтын доод хэсэгт цементлэлтийн хонгилтой байхаар төлөвлөх хэрэгтэй. III , IV ангиллын боомтын зарим тохиолдолд бас II ангиллын боомтын зураг төсөлд цементлэлтийн хонгил байгуулахгүйгээр алхан түшицүүдийн хоорондох хөндийгөөс цементэн халхавчийг шууд зутгах боломжийг төлөвлөсөн байх ёстой.
8.9. Барилгын ажлын үеийн заадсаар буй болсон анхан түшиц дэх онооны зураг төслийг боловсруулахдаа түүнийг цементлэх, эсвэл эзлэхүүнээр нь бетондох аргуудын хэрэглэх боломжийг авч үзэх хэрэгтэй.
8.10. Энэ нормийн 7.9 дүгээр зүйлд заасан хүндийн хүчний боомтын хашицуудын холболтын схемээр сөрөг боомтын ус халиагуурын зураг төслийг боловсруулж болно.
Алхан түшицүүдийн туушид байрласан ус хаюурын доод хашиц дах гольдролын талбайд урсгал хувиарлахын тулд тавцант хоншоор байгуулахаар урьдчилан төлөвлөх хэрэгтэй.
Хаяж буй усны зарцуулгыг өнгөрөөхөд ашиглаж буй сөрөг боомтын доод хучилтын зураг төсөлд түүгээр асгарч буй усны урсгалын лугшилтын ачаалал болон хоосон орон зайн нөлөөллийг тооцсон байх ёстой.
8.11. Сөрөг боомтын ус цохилгын зураг төслийг энэ нормын 7.10 дугаар зүйлийн дагуу гүйцэтгэвэл зохино.
8.12. Боомтын буурь бүрдүүлж буй хадархаг ул хөрсний хатуулаг чанараас хамааруулан барилгын ажлын үеийн усны зарцуулгыг анхан түшицүүдийн хоорондох хөндийгөөр өнгөрөөх тохиолдолд анхан түшицүүдийн хоорондох буурийн гадаргууг бетондож бэхлэх шаардлагатай эсэхийг авч үзэх хэрэгтэй. Бетондож бэхлэхэд хүрвэл уг бетон бэхэлгээн дотор шүүрүүлийн системийн худгууд байгуулахаар урьдчилан тооцох хэрэгтэй.
 
БООМТЫН БАТ БЭХИЙН БА ТОГТВОРШИЛИЙН ТООЦОО
 
8.13. Боомт болон түүний бүрэлдүүн хэсгүүдийн бат бэх, тогтворшил, ан цав тэсвэрлэх байдал, мөн төмөр бетон хийцийн ан цав нээгдэх явдал зэргийн тооцоог БНбД 2.06.07-87, БНбД 2.02.02-85, энэ нормын 5;8 дугаар бүлэгт заасан шаардлагт нийцүүлэн гүйцэтгэнэ.
8.14. Сөрөг боомтын зураг төсөл боловсруулах үед анхан түшицийн усны урсгалын дагуу ба хөндлөн чиглэлд ажиллах ерөнхий бат бэх, мөн дээд хучилтын ерөнхий бат бэхийг тооцох хэрэгтэй.
8.15. Усны урсгалын дагуу хавтгай дах анхан түшицийн ерөнхий бат бэхийн тооцоонд (Зураг 12) дараах тохиолдлуудыг авч үзнэ:
Хүнд сөрөг боомтын хувьд — нэг тусгай секцийг:
Анхан түшицтэй нягт холбогдсон үргэлж хучилттай боомтын хувьд – хоёр талын зайны хагасын тууш дах түрэлттэй хучилтын хэсэгтэй залган орших алхан түшицийг;
Оноотой дээд хучилт бүхий боомтын хувьд — ганц алхан түшицийг.
 
 
Зураг 12. алхан түшицийн усны урсгалын дагуу чиглэл дэх бат бэхийн тооцооны схем
 
а — хүнд сөрөг боомтын тооцоонд; б — түрэлттэй талдаа үргэлж нуман хучилттай боомтын тооцоонд; в — түрэлттэй талдаа оноотой хучилттай боомтын тооцоонд; t1 — алхан түшицийн зузаан; t —секцийн урт; bd — тооцоот огтлолын өргөн.
 
8.16. Алхан түшицийн ерөнхий бат бэхийн тооцоог үндсэн ба онцгой хоршлын ачаалал, нөлөөллийн бүрэн бүрэлдүүнд тооцоолж болно.
60 м-ээс дээш өндөртэй боомтын зураг төслийн эхний шатанд, 60м-ээс бага өндөртэй боомтын зураг төслийн бүх шатанд анхан түшицийг үндсэн ба онцгой хоршлын ачаалал, нөлөөллийн хураангуй бүрэлдүүнд тооцоолж болно.
8.17. Тооцоонд бүрэн бүрэлдүүнээрээ тооцогдож байгаа ачаалал ба нөлөөллийг энэ нормын 4.2-4.5 дугаар зүйлд нийцүүлэн тодорхойлно.
8.18. Ашиглалтын хугацааны ачааллын бүрэн бүрэлдүүнд хийх анхан түшицийн тооцоог энэ нормын 7.16;7.17 дугаар зүйлд нийцүүлэн гүйцэтгэнэ. Анхан түшицийн бат бэхийн нөхцлийг хүснэгтэн дэх gn, glc, gcd, sз, Rb, dt, t, t1, bh, а2, ‑г 7.18 дугаар зүйлээс, 7.18; , , ‑ г  7.20 дугаар зүйлээс харна.
Хүснэгт  13
Ачаалал, нөлөөллийн үндсэн ба онцгой хоршлын үед анхан түшицийн бүх цэгт: gn glc |sз| £ gcd Rb*
Барилга байгууламжийн дээд цамцаалд
Боомтын хийц зохиомжийн онцлог ба тооцоот огтлол
Ачааллын үндсэн хоршил
Ачааллын онцгой хоршил
чичирхийллийн нөлөөллийг оруулаагүй
чичирхийллийн нөхцлийг оруулсан
А. Хүнд сөрөг боомт
Боомтын хэвтээ огтлол
 
 £ 0
 
Авцалдалын огтлол
 £ 0
**
**
Б. Түрэлттэй талдаа нуман ба хавтгай хучилттай боомт
Боомтын хэвтээ огтлол
 £ 0
 £ 0
 £ 0
Авцалдалын огтлол
 £ 0
 £ 0
 £ 0
* доод цамцаал дах бат бэхийг шалгахад тооцоот хэвтээ огтлолын 4м өргөнтэй хэсэг дээрх хүчдэл sз –н утгыг дундчилж болно.
** боомтын газар доорх шүүрэлтийн замд цементэн халхавч ороогүй тохиолдолд а2 –н оронд  bh –г авна.
 
8.19. Тооцоонд хураангуй бүрэлдүүнээр  тооцогдож буй ачаалал, нөлөөллийг энэ нормын 7.19 дүгээр зүйлтэй нийцүүлэн тодорхойлно. Ингэж тодорхойлохдоо гаднах агаарын температурын улирлын хэлбэлзлийг агууриг нь 17°С –аас их байх нутаг дэвсгэрт боомт байгуулах үед алхан түшицийн тооцоот хэвтээ огтлолын өргөн буюу түшцийн улаар багасалт явагдах  байдлыг тооцвол зохино.
Гаднах агаарын температурын улирлын хэлбэлзлийн агууриг нь 17°С-аас их байх нутаг дэвсгэрт байгуулах 60м хүртэл өндөртэй боомтыг ачаалал, нөлөөллийн бүрэн бүрэлдүүнээр энэ нормын хүснэгт 13-т үзүүлсэн бат бэхийн нөхцөлийг ханган тооцвол зохино.
8.20. Алхан түшицийн бат бэхийг ачаалал, нөлөөллийн хураангуй бүрэлдүүнд тооцохдоо хүчдэлийг материалын эсэргүүцлийн аргаар тодорхойлбол зохино. Ингэж тодорхойлохдоо боомтын дээд ба доод цамцаал дээрх (зураг 10-г үз) алхан түшицийн хэвтээ огтлол дах эгц хүчдэл ба  -г боомтын тусгай хэсгүүдийн бетоны уян харимхайн модулийн утгыг харгалзан дараах томъёонуудаар тодорхойлно:
                      (24)
                       (25)
энд Ared, Ired — Алхан түшицийн  хэвтээ огтлолын хөрвүүлсэн талбай (м2 –аар) ба хадгалалтын момент (м4,-ээр);
xu, xt — Алхан түшицийн хөрвүүлсэн огтлолын хүндийн төвөөс дээд ба доод цамцаал хүртэлх зай м-ээр:
Eb1, Eb2, Eb3, — алхан түшиц, түүний дээд ба доод духанд харгалзах уян харимхайн модиулууд Мпа-аар. Энэ нормын 5.17, 5.18 дугаар зүйлийн дагуу авна;
N, М – энэ нормын 7.20 дугаар зүйлийг харна уу.
Алхан түшицийн хөрвүүлсэн огтлолын (зураг. 13) хэмжээнүүдийг доорх нөхцлөөр тодорхойлно:
Алхан түшицийн усны урсгалын дагуу чиглэл дэх хөрвүүлсэн ба жинхэнэ хэмжээ нь тэнцүү байна;
Алхан түшицийн усны урсгалд хөндлөн чиглэл дэх хөрвүүлсэн  огтлолын хэмжээ ti,red, м, -ийг доорх томъёогоор тодорхойлно:
ti,red = ,                                (26)
энд ti —алхан түшицийн тусгай хэсгийн өргөн м-ээр
еb1 — Алхан түшицийн тусгай хэсгийн бетоны уян харимхайн модуль МПа-аар
 
Зураг. 13.Алхан түшицийн хөрвүүлсэн огтлолын хэмжээнүүдийг тодорхойлох
1 — Алхан түшицийн духны бетоны уян харимхайн модуль  еb2 , еb3 –г алхан түшицийн бетоны уян харимхайн модуль еb1 – д хөрвүүлэх тохиолдол дах духны хөрвүүлсэн огтлолын хязгаар ( еb3 > еb2 > еb1)байхад
(24) ; (25) дугаар томъёонд эгц сунгах хүч ба хүчдэлийг эерэг тэмдэгтэй, эгц шахахыг нь сөрөг тэмдэгтэй, нар зөв хотойлгох моментыг эерэг тэмдэгтэй, нар бурууг нь сөрөг тэмдэгтэй авсан болно.
8.21. Ашиглалтын үеийн ачаалал, нөлөөллийн хураангуй бүрэлдүүнд тооцож байгаа боомтын алхан түшицийн бат бэхийн нөхцөлийг хүснэгт 14-т үзүүлжээ. Энэ хүснэгтэн дэх: gn, glc, gcd, sз, Rb – г 7.20 дугаар зүйлээс харна уу; , , , gw,  ‑ см. п. 7.20.
Хүснэгт 14
Ачаалал нөлөөллийн үндсэн ба бүх онцгой хоршлын үед алхан түшицийн бүх цэгт: gn glc |sз| £ gcd Rb* байхад
Барилга байгууламжийн дээд цамцаал
Боомтын хийц зохиомжийн онцлог ба тооцоот огтлол
Ачааллын үндсэн хоршил
Онцгой хоршил
чичирхийллийн нөлөөллийг оруулаагүй
чичирхийллийн нөлөөллийг оруулсан
А. Хүнд сөрөг боомт
Боомтын хэвтээ огтлол
 < 0*
| | ³ 0,25 gw,
 £ 0
 £ 0
Авцалдлын огтлол
 £ 0
 £ 0
 £ 0
Б. Түрэлттэй талдаа нуман ба хавтгай хучилттай боомт
Боомтын хэвтээ огтлол
 < 0*
| | ³ 0,25 gw,
 < 0*
| | ³ 0,25 gw,
 £ 0
Авцалдлын огтлол
 £ 0
 £ 0
 £ 0
* Боомтын түрэлттэй цамцаалын аль нэг хэсэгт бат бэхийн тухайн нөхцөл хангагдахгүй байвал дээд цамцаалын тэр хэсэгт уснаас тусгаарлах  болон түр заадасны хүцэшгүй нээгдлийг зогсоох талаар нэмэлт арга хэмжээ төлөвлөнө.
 
8.22. сөрөг боомтын ангилал болон өндрөөс хамааруулан түүний түрэлттэй талын хучилтын бат бэхийн тооцоог алхан түшицийн бат бэхийн тооцоонд авсантай адил ачаалал, нөлөөлөл болон тэдгээрийн хослолд хийвэл зохино.
Хүнд сөрөг боомтын алхан түшицийн дээд духны бат бэхийн тооцоог материалын эсэргүүцлийн аргаар хийхэд алхан түшицтэй түүний дээд дух нийлж буй уулзвар дээр духанд үйлчлэх ачааллыг тэнцвэржүүлэн, эгц бөгөөд жигд хувиарлагдсан хүч дарж байна гэж үзнэ. Мөн тооцоог уян харимхайн онолын аргаар хийхэд тэрхүү духыг алхан түшицийн биенд хөдөлгөөнгүй хавчуулагдсан байна гэж үзнэ.
Түрэлттэй талын нуман хучилтын бат бэхийн тооцоог материалын эсэргүүцлийн аргаар хийхэд түүний алхан түшцэд хөдөлгөөнгүй шахаж (битүүлсэн) нэг зайцан дах нум байна гэж үзнэ. Харин уг тооцоог уян харимхайн онолын аргаар хийхэд тэрхүү хучилтын хэсгийг алхан түшицэд шахан оруулсан цилиндр бүрхүүл гэж үзнэ.
Түрэлттэй талын хавтгай хучилтын бат бэхийг материалын эсэргүүцлийн аргаар тооцоход түүнийг алхан түшиц дээр сул тулсан, нэг зайцтай дам нуруу гэж үзнэ. Харин уг тооцоог уян харимхайн онолын аргаар хийхэд түүнийг алхан түшиц дээр чөлөөтэй тулсан, нэг зайцтай хавтан гэж үзнэ.
8.23. Хүнд сөрөг боомтын өндрөөс хамааралгүйгээр алхан түшицийн духны тооцоог хийхэд духны цэг бүрт бат бэхийн доорхи нөхцлүүд хангагдсан байх ёстой. Үүнд:
Чичирхийллийн нөлөөллийг оруулаагүй ачаалал, нөлөөллийн үндсэн ба онцгой хоршилд тооцох үед:
gn glc sz £ 0,75gcd Rbt;
gn glc sz £ 0,75gcd Rbt;
 
Чичирхийллийн нөлөөллийг оруулсан ачаалал, нөлөөллийн онцгой хоршилд тооцох үед:
gn glc sz £ gcd Rbt;
gn glc sz £ gcd Rb,
энд sz — боомтын гулд тэнхлэгт перпендикуляр босоо тавцанд үйлчилж буй эгц хүчдэл Мпа-аар;
gn, glc, gcd, Rb –г 7.18 дугаар зүйлээс харна уу;
Rbt – г 7.29дүгээр зүйлээс харна уу.
Боомтын түрэлттэй талын нуман ба хавтгай хучилтын бат бэхийн нөхцлийг БНбД 2.06.08-87 –н заалтын дагуу авна.
Хүнд сөрөг боомтын тэнхлэгийн чиглэл дэх суналтанд автаж буй алхан түшицийн духны бүсд хийцийн арматур төлөвлөх хэрэгтэй.
8.24. Аалхан түшицүүдийн хоорондуур ус хаюурууд байрласан бол түшцийн усны урсгалд хөндлөн чиглэл дэх бат бэхийн тооцоог боомтын тэнхлэгийн дагуу чиглэлтэй чичирхийллийн нөлөөлөл болон усны статик хүчинд үйлдэнэ. Алхан түшицийн усны урсгалд хөндлөн чиглэлтэй хотойлтын бат бэхийн тооцоонд алхан түшицийг боомтын бууринд хавчуулсан босоо гурвалжин хавтгай гэж үзнэ.
Чичирхийллийн нөлөөллийг оролцуулаагүй, ачаалал, нөлөөллийн үндсэн ба онцгой хоршилд алхан түшицийн тооцоо хийхэд дээд ба доод цамцаалыг ердийн хавтан гэж үзнэ. Чичирхийллийн нөлөөллийг оролцуулсан ачааллын онцгой хоршилд алхан түшицийн тооцоо хийхэд дээд цамцаалыг хэрэв доод хучилттай бол мөн доод цамцаалыг алхан түшиц дээр чөлөөтэй түшүүлсэн хавтан гэж үзнэ. Хавтангийн хөдөлгөөнгүй байдлыг алхан түшицийн дээд, доод духнаас хамааруулан тодорхойлно. Боомтын өндөр болон ангиллаас хамааралгүйгээр алхан түшицийн усны урсгалд хөндлөн хавтгай дах бат бэхийн тооцоо хийхэд алхан түшицийн хажуу ханын бат бэхийн доорх нөхцөлийг мөрдлөгө болгоно:
Чичирхийллийн нөлөөөллийг оролцуулаагүй ачаалал, нөлөөллийн үндсэн ба онцгой хоршилд тооцоо хийхэд:
sy £ 0;
Чичирхийллийн нөлөөөллийг оролцуулсан, ачаалал, нөлөөллийн үндсэн хоршилд тооцоо хийхэд:
dt £ 0,2 t1
энд sy — усны урсгалд хөндлөн болон урсгалын дагуу хавтгайнууд дах алхан түшицийн бат бэхийн тооцоогоор тодорхойлсон бөгөөд хэвтээ талбаруудад үйлчлэх нийлбэр хүчдэл:
dt — алхан түшицийн хажуу хананд үйлчилж буй сунгах хүчдэлийн үйлчлэх бүсийн гүн:
t1 — алхан түшцийн зузаан
усны урсгалд хөндлөн хавтгай дах алхан түшицийн хотойлтын тооцооны схемд усны урсгалд хөндлөн чиглэлд барилга байгууламж хөдлөшгүй байх нөхцөлийг дээшлүүлдэг ус хаялгын байгууламж болон бусад бүрдэл хэсгийн хийц зохиомжийг харгалзвал зохино.
8.25. Сөрөг боомтын бүрдэл хэсгийн орчны бат бэхийн тооцоог боомтын ерөнхий бат бэхийн тооцоонд авсан ачаалал, нөлөөллийн хоршилд хийнэ.
Ус халиагуурын хянга, аргил тулгуур, турбины ус дамжуулах хоолойн ус хүлээн авах амсрын хийц болон барилгын үеийн ба ашиглалтын үеийн ус халиагуурын бүрэлдүүн хэсгүүдийн орчны бат бэхийн тооцоо, мөн алха түшиц дэх нүх, цонх болон бусад онгорхойн эргэн тойрон дах орчны хүчдэл асуудлыг энэ нормын  7.24 дүгээр зүйлд нийцүүлэн гүйцэтгэнэ.
Нуман ба хавтгай хучилттай сөрөг боомтын гадагш илүү гарсан цэгнүүдийн орчны бат бэхийн тооцоо, мөн доод хучилтын хавтангийн тооцоог БНбД 2.06.08-87-д нийцүүлэн хиймэл зохино.
8.26. Сөрөг боомтын тогтворшлын тооцоог энэ нормын 7.26, 7.27 дугаар зүйлүүдэд нийцүүлэн үйлдэнэ.
Хүнд, сөрөг боомтын тогтворшлыг тооцоог тусгайлан хэд хэдэн секцээр, нуман ба хавтгай хучилттай боомтынхыг тусгайлсан хэд хэдэн алхан түшицээр хийнэ.
8.27. Хадархаг буурин дах томоохон ангал, эвдрэлийг бөглөж гагнах гүнийг боомт болон хадархаг буурийн хүчдэл даах хамтын чадварын тооцооны үр дүнгээр буурийн хөрс чулуулгын жигд бус байдлыг харгалзан тодорхойлно.  Ингэж бөглөж гагнах гүнийг тодорхойлоход энэ нормын 8.18-д заасан бат бэхийн нөхцөл хангагдсан байх ёстой.
8.28. Барилгын ажлын хугацаан дах сөрөг боомтын болон түүний бүрэлдүүн хэсгийн бат бэхийн тооцоог 7.29 дүгээр зүйлд тохируулан хийнэ.
829. боомтын өндрөөс хамааралгүйгээр түүний бетон хийцэд температурын нөлөөллөөс үүдэн ан цав үүсэх магадлалын тооцоог 7.30 дугаар зүйлтэй нийцүүлэн хийвэл зохино.
 
9. НУМАН БООМТ
 
БООМТ БОЛОН ТҮҮНИЙ БҮРДЭЛ ХЭСГИЙН ХИЙЦ ЗОХИОМЖ
 
9.1. Нуман боомт болон түүний бүрдэл хэсгийн хийц зохиомжийн хийц зохиомжийг 3 дугаар бүлэг ба энэ бүлэгт заасантай нийцүүлэн бүтээнэ.
9.2. Зураг төслийн ажлын эхний шатанд боомтын хийц, хэлбэр маягийн сонголтыг бүдүүвч тооцооны болон адилтган жиших аргуудаар гүйцэтгэнэ.
9.3. Нуман боомтын барилгын ажлын явцад түүний босоо чиглэл дэх хазайлтыг тусгайлагдсан секцүүдийн (баганын) тогтворшлоор шалгах бөгөөд боомт байгуулах схем, заадас гагнаас цулжуулах хугацаа, дээд хашиц дах усны түвшингийн өсөлт зэргээс хамааруулна.
9.4. Нуман боомтыг доорх нөхцөлүүдэд төлөвлөнө. Үүнд:  lch/h < 2 ба хавцал нь гурвалжин хэлбэртэй байхад (энд lch – боомтын хяраар авсан нумны хөвчийн урт: h — боомтын өндөр) тойрогт захирагдах нумтай, ханын тогтмол зузаантай буюу улных нь хэсэгт зузаалсан ханатай нуман боомт.
2 £ lch/h £ 3, ба хавцал нь трапеци буюу буюу түүнд ойролцоо хэлбэртэй байхад-хоёр талдаа өөр өөр матиастай ханын зузаан болон матиас нь хувьсаж байх нуман боомт;
lch/h > 3 — байхад нуман ба хүндийн хүчний нуман боомт. Энэ тохиолдолд нуман боомтын босоо чиглэл дэх хазайлтыг боомтын хүчдэл даах зохистой нөхцлийг харгалзан тогтооно.
Тэгш хэмгүй хөндлүүртэй бөгөөд нэг төрлийн бус буурь дээр байрласан тохиолдолд-тойрогт үл захирагдах нумтай, хувьсах зузаант боомт.
9.5. Нуман боомтын хийцэд түүнийг барилгын ажлын үеийн заадсаар секци болгон хуваах, хиймэл нуур дүүргэхээс өмнө тэдгээрийг хооронд нь гагнаж цулжуулах асуудлыг урьдчилан төлөвлөвөл зохино. Нуман боомтын барилгын ажлын үеийн заадас нь ихэвчлэн босоо чиглэлтэй бөгөөд эржгэр гадаргуутай байх ёстой. Заадса гагнаж цулжуулах ажлын дэс дараалал болон заадас аних температурыг боомтын хүчдэл даах байдалтай уялдуулан тодорхойлох ёстой.
9.6. Буурь, боомт хоёрын холболтонд шаардлагатай гэж үзвэл доорх арга хэмжээг авна. Үүнд:
Гүн хагарагал, томоохон ан цав, хөндий, цөмрөлт зэргийг бетон ба төмөр бетон, сараалж, бөглөө, түгжээ буюу ул бетон, цементлэлт хийх замаар бөглөх;
Боомтоос гарах хүчийг бат бэх сайтай цул хадны гүн шилжүүлэх зорилгоор газар дор төмөр бетон хана, алхан түшиц байгуулах;
Урьдчилан хүчитгэсэн, эсвэл хүчитгээгүй анкер, түшиц хана буюу тэдгээрийн хоршлыг хэрэглэх.
9.7. Боомт бууриндаа тулж байгаа гадаргуу нь боомтын нумны босоо тэнхлэгүүдэд перпендикуляр байвал зохино. үүний тулд шаардлагатай гэж үзвэл боомтын улаар боомтын тулцыг сайжруулах зарим арга хэмжээ(эргийн тулгуур батжуулах, хоног гаргах, бөглөө хийх, боомтын эргийн секцийн дээд хэсэгт барилгын ажлын үеийн заадсыг гагнаж цулжуулалгүй үдээх гэх.мэт) авахаар урьдчилан төлөвлөнө. Боомтын нумны улаарх тууз нь тахир буюу шаталсан хэлбэртэй байж болно.
Боомт, буурь хоёрын авцалдлын хэсэг дэх хүчдэлийг багасгахын тулд боомтын улаар чигжээс хийх асуудлыг авч үзэх хэрэгтэй. Хавцлын хамгийн харийн ангархайд хийсэн бөглөөг боомтын нумтай хэсгээс хийцийн заадсаар тусгаарлах нь чухал.
9.8. Боомтыг буурьтай нь холбох ажлын зураг төсөл боловсруулах үед боомт цементэн халхавчын буурь хоёрын авцалдал дээр сунгах хүчдэл үүсэх тохиолдолд доорх арга хэмжээг төлөвлөнө:
 Дээд хашиц дахь усны завсрын түвшингийн үед цементлэх заадас маягийн сэтэрхий гаргаж өгөх
 Дагуул цементэн халхавч, шүүрэлтийн ус тусгаарлууртай богино саад (бетон) байгуулах. Энэхүү саадыг богино саадыг боомтын түрэлттэй талын цамцаалтай холбох ажлыг 6.34 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.
9.9. нуман ба хүндийн хүчний нуман боомтын үс хаях байгууламжийг 3.29 - 3.36, 5.28 - 5.31дүгээр зүйлийн шаардлагт нийцүүлэн төлөвлөвөл зохино.
 
БООМТЫН БАТ БЭХИЙН БОЛОН ТОГТВОРШИЛИЙН ТООЦОО
 
9.10. Нуман ба хүндийн хүчний нуман боомтын бат бэхийн болон тогтворшлын тооцоог 4,5 дугаар бүлэг болгон энэ бүлгийн заалтуудад нийцүүлэн хийвэл зохино.
9.11. Хүчдэлээс үүсэлтэй хэв гажилт, боомтоос бууринд дамжуулж буй хүчний хэмжээ ба чиглэл, боомт болон буурийн бат бэх, тогтворшлыг тооцоогоор, мөн загвар дээрх туршилтын шинжилгээгээр тодорхойлно.
60 м-ээс дээш өндөртэй I, II ангиллын боомт, мөн инженер геологийн онцгой төвөгтэй нөхцөл дэх 60м хүртэлх өндөртэй бүх ангиллын боомт байгуулах, урьд өмнө ашиглагдаж байгаагүй хийц зохиомжийн шинэ шийдэл хэрэгжүүлэхэд туршилт-шинжилгээний ажлыг заавал явуулна.
Нуман ба хүндийн хүчний нуман боомтын хүчдэлээс үүдэлтэй хэв гажилтын тооцоог боомт байгуулах ажлын дэс дараалал, заадсыг гагнаж цулжуулах ажи, хиймэл нуурын дүүргэлт зэрэгтэй уялдуулан гүйцэтгэвэл зохино. Энэхүү тооцоонд нум-дөгнүүрийн аргыг (туршилтын ачааллын аргыг) нум ба дөгнүүрийг гурваас доошгүй янзаар сольж байржуулах байдалд хэрэглэхээс гадна гурван хэмжүүрт нөхцөл дэх эцсийн хувирбарын арга ба шилмэл бүрдлийн арга зэргийг ашиглана.
III , IV ангиллын боомтын тооцоо, мөн бүх ангиллын боомтын урьдчилсан тооцоог хялбарчилсан аргуудаар(нум-төв дөгнүүрийн арга, туршилтийн ачааллын арга болон нимгэн бүрхүүлийн онол гэх мэт) хийж болно. Шаардлагатай тохиолдолд уг тооцоог барилгын ажлын үеийн заадас болон ан цавын нээгдэлтэй уялдуулан хийнэ.
9.13. Нуман боомтын барилгын ажлын үеийн заадас ба ан цавын нээгдэлтэй уялдуулан боомтын тооцоо хийх үед бат бэхийн үнэлгээг шахалтын бүсийн бетоны бат бэхээр тооцно.
9.14. Боомтын чичирхийллийн үйлчлэлдэх бат бэх тогтворшлын тооцоог энэ нөлөөөллийн хамгийн тааламжгүй чиглэлд 7.15,7.19 дүгээр зүйлд нийцүүлэн хийвэл зохино. Үүний тулд боомтын бат бэхийг 5.14дүгээр зүйлийн шаардлагын дагуу(ажлын нөхцлийн коэффициентийг бат бэхийн өгөгдэхүүнд оруулан) шалгах хэрэгтэй. Ажлын нөхцөлийн коэффициент gcda, -г энэ нормын хүснэгт 15 –аас авна.
Хүснэгт 15
Тооцооны төрөл
Ажлын нөхцлийн коэффициент gcda
1. Нуман ба хүндийн хүчний нуман боомтын ерөнхий бат бэхийн тооцоо
 
Суналт
gtcda,1 = 2,4
Шахалт
gccda,1 = 0,9
2. Чичирхийллийн нөлөөллийг оролцуулаагүй ачааллын үндсэн ба онцгой хоршлын үе дэхь боомтын эргийн тулгуурын тогтворшлын тооцоо.
gcda,2 = 1,0
3. Чичирхийллийн нөлөөллийг ачааллын үндсэн ба онцгой хоршлын үе дэхь өргөн хөндөлүүр дэхь боомтын ерөнхий тогтворшлын тооцоо.
gcda,3 = 1,1
4. Чичирхийллийн нөлөөллийн үе дэхь боомтын ерөнхий тогтворшлын болон эргийн тулгуурын тогтворшлын тооцоо
gcda,4 = 1,1
Тайлбар. Нэгэн зэрэг хэд хэдэн хүчин үйлчилж байвал ажлын нөхцөлийн харгалзах коэффицентуудын үржвэрийг тооцоонд авна. (жишээлбэл: чичирхийллийн нөлөөллийг оролцуулсан ачаалалд өргөн хөндлүүр дэхь боомтын ерөнхий тогтворшлын тооцоо хийхэд gcda = gcda,4, gcda,4. = 1,1Ч1,1 = 1,21.байна) чичирхийллийн нөлөөлөл дэхь боомтын зураг төслийг боловсруулахдаа бат бэхийн тооцоог барилгын ажлын үеийн заадас болон ан цав нээгдэх явдалтай уялдуулан хийвэл зохино.
9.15. Нуман боомтын хувьд эргийн хадан тулгуурын тогтворшлын тооцоо хийх хэрэгтэй. өргөн хөндлүүр дэхь нуман боомтын хувьд (lch/h > 3 байхад) дээрхээс гадна боомт, хадархаг буурь хоёрын хамтын ерөнхий тогтворшлын тооцоо хийх хэрэгтэй.
9.16. Эргийн тулгуурын тогтворшлын болон боомтын буурийн хүчдэлээс үүдэлтэй хэв гажилтын тооцоонуудыг хийхдээ дараах ачаалал ба нөлөөллийг авч үзнэ: Боомтоос дамжиж буй хүч, хадан блокийн жин, усны даралтын хүчний нөлөөлөл болон чичирхийллийн нөлөөлөл зэрэг болно.
9.17. Геологийн болон байр зүйн нөхцөлөөс хамааруулан сонгож авсан тусгай хадан блокуудын ачаалал нөлөөлөл тэсвэрлэх хязгаарын шинжилгээг үндэслэн эргийн хадан тулгууруудын тогтворшлын тооцоог үйлдвэл зохино. Эргийн тулгуурын тогтворшлыг хамгийн тогтвор муутай хадан блокийн тооцооны үр дүнгээр тогтооно.
9.18. Нуман ба хүндийн хүчний нуман боомтын ерөнхий тогтворшлын тооцоог хийхдээ хязгаарын байдалд байгаа боомт, өөрийн буурийн хамт шилжих хамгийн магадлалтай кинематик схемийг үндэслэвэл зохино.
9.19. Нуман ба хүндийн хүчний нуман боомтын бат бэхийн болон тогтворшлын тооцоонд хүснэгт 6-д үзүүлсэн ажлын нөхцөлийн коэффициент gcd, -ээс гадна хүснэгт 15-д үзүүлсэн ажлын нөхцөлийн коэффициент gcda, -г оруулна.
9.20. Боомтын тооцоо хийхдээ түүний биед байрласан ус хүлээн авах ба ус хаях байгууламжуудаас боомтын даацад үзүүлэх нөлөөг тооцвол зохино. Боомтын тусгай бүрдэл хэсгүүдийн (аргил тулгуур, ус халиагуурын хяр, ус хүлээн авах байгууламжийн бүрдэл хэсгүүд, ус дамжуулах түрэлттэй хоолойнууд гэх мэт) ажиллагааны онцлогийг харгалзалгүйгээр нуман боомтын ерөнхий бат бэхийн тооцоо хийхэд тэдгээр бүрдэл хэсгүүдийн  орчны бат бэхийн тооцоог тусгайлан үйлдэх хэрэгтэй.
9.21. I , II ангиллын нуман боомтын буурийн хүчдэлээс үүдэлтэй хэв гажилтын болон орчны бат бэхийн тооцоог БНбД 2.02.02-85-н дагуу хийнэ. Энэ тооцоог хийхдээ боомтын эрэгтэй нийлж буй хэсэгт уян налархай хэв гажилтын талбар буй болох магадлалыг авч үзэх хэрэгтэй. Хэрэв хадархаг цул хэсгийн хэврэг гадаргуугийн бат бэхийн нөхцөл хангагдахгүй байвал 9.6 дураар зүйлд заасан арга хэмжээг төлөвлөвөл зохино.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ЛАВЛАХ ХАВСРАЛТ
ҮСГЭЭР ИЛЭРХИЙЛСЭН ҮСГИЙН ҮНДСЭН ТЭМдЭГЛЭГЭЭ
 
A — Боомтон секцийн улны талбай;
Ared – алхан түшицийн хөрвүүлсэн хэвтээ огтлолын талбай;
Аs — арматурын хөндлөн огтлолын талбай;
Eb — бетоны уян харимхайн анхны модуль;
Ebd — цутгамал бетоны хэв гажилтын модулийн тооцоот утга;
Еs — арматурын уян харимхайн модуль;
F — хүчний нөлөөллийн нэгдсэн тооцоот утга;
Нu — дээд хашиц дах түрэлт;
Нt — доод хашиц дах түрэлт;
Hd — тооцоот огтлол дээрх түрэлт;
Hdr — шүүрүүлийн системийн тэнхлэг дагуух шүүрэлтийн урсгалын үлдэгдэл түрэлт;
Нas — цементэн халхавчын тэнхлэг дагуух шүүрэлтийн урсгалын үлдэгдэл түрэлт;
Icr,m — түрэлтийн хувийн аюултай өөрчлөлт;
Iadm — түрэлтийн хувийн өөрчлөлтийн хүлцэх хэмжээ;
Ired — алхан түшицийн хөрвүүлсэн хэвтээ огтлолын хадгалалтын момент;
М — хүчний момент, хотойлтын момент;
N —эгц үйлчлэх хүч;
Pws —  дээд хашиц дахь хагшаасны даралт;
Q — шилжүүлэх хүч;
R — даацын нэгдсэн тооцоот утга;
рb — бетоны шахалтын тооцоот эсэргүүцэл:
рbt — бетоны тэнхлэгийн суналтын тооцоот эсэргүүцэл;
Urot – боомтын уланд үйлчлэх усны бүрэн сөрөг даралт;
Uf — боомтын газар доорх шүүрэлтийн замын тодорхой хэсэг дээрх шүүрэлтийн усны сөрөг даралт;
Uv — хөрвүүлэх сөрөг даралт;
       Wx, Wy ‑ х-х , у-у тэнхлэгүүдтэй харьцуулсан огтлолын эсэргүүцлийн моментууд;
adr — боомтын дээд цамцаалаас шүүрүүлийн тэнхлэг хүртэлх зай;
b — боомтын бууриар авсан өргөн;
d — боомтын секцийн өргөн;
dt — боомтын хэвтээ огтлол болон авцалдалын огтлол дах суналтын бүсийн гүн;
dt,lim – боомтын дээд хашиц дах суналтын бүсийн хязгаарын гүн;
g — чөлөөт уналтын хурдатгал;
h — боомтын өндөр;
hws — боомтын дээд хашиц дах хагшаасын өндөр;
К — шүүрэлтийн коэффициент;
Кy — ул хөрсний шахалтын үе дэх хийцийн хэсгийн коэффициент;
Кх — ул хөрсний шилжилтийн үе дэх хийцийн хэсгийн коэффициент;
lu – дээд хашиц дах усны даралтын үйлчлэлийн тооцоот урт;
lt — доод хашиц дах усны даралтын үйлчлэлийн тооцоот урт;
mи, mt – дээд ба доод цамцаалын тооцоот огтлолын түвшин дэх налуу;
a2 — сөрөг даралтын ашигтай талбайн коэффициент;
glc – ачааллын хоршлын коэффициент;
gn — барилга байгууламжийн сонголтын найдвартай байдлын коэффициент;
gcd – боомтын ажлын нөхцөлийн коэффициент;
gcda – нуман боомтын ажлын нөхцөлийн коэффициент;
gws – умбуур байдалд байгаа хагшаас бүрдүүлж буй хөрсний хувийн жин;
rw – усны нягт;
v – Пуассоны ул хөрсний коэффициент;
s ‑ эгц хүчдэлүүд;
t ‑ шүргэх хүчдэл;
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ОРЧУУЛГАНД АВСАН ҮГС
А.
АНАЛОГ-адилтгал, жишилт,адил зҮйл
АЭРАЦИОННАЯ-агаар ӨгӨх босоо хонгил
Б.
БАЛКА НА УПРУГОМ-уЯн харимхай буурин дээрх дам нуруу
БЕЗРЕЗИОННЫЙ ГАСНТЕЛЬ-хурдны элэгдэлгүй саагуур
БЛОК-гулдмай, тусгай хэсэг, эд анги, блок
БЛОК БЕТОНИРОВАНИЯ-бетондох гулдмай
БРУСЬЯ ИЗ БЕТОНА И ЖЕЛЕЗОБЕТОНА-бетон ба тӨмӨр бетон хӨндӨл
БУРОБЕТОННАЯ СТЕНКА-цооногт бетон хана
В.
ВЕРХОВОЙ КЛИН ПЛОТИНЫ-боомтын дээд ташаа
ВОДОСБРОСНОЕ ОТВЕРСТИЕ-ус ХАЯУРЫН цонх, нҮх
ВОДОСЛИВНОЕ ОТВЕРСТИЕ-ус халиах зайц, цонх, нҮх
ВОДОСЛИВНЫЙ НОСОК-ус халиагуурын хЯнга, хошуу, хоншоор, халиар
ВОЗРАСТ БЕТОНА-бетон бэхжих хугацаа
ВРЕМЕННЫЙ(СТРОЙТЕЛЬНЫЙ) ШОВ-түр (барилгын ажлын үеийн) заадас
ВЫНОСНАЯ ЦЕМЕНТАЦИОННЫЙ ЗАВЕСА-дагуул цементэн халхавч
ВЯЖУЩИЙ-ЗУУРАЛДУУР, ЗУУРАЛДУУЛАХ
Г.
ГАБИОН-ТОРОН БООЦ, ЧУЛУУГААР ДҮҮРГЭСЭН ТӨМӨР ТОР
ГАРДИЕНТ НАпОРА-ТҮРЭЛТИЙН ХУвИЙН ӨӨРЧЛӨЛТ
ГИдРОНЗОЛЯЦИОННЫЙ ЭкРАН-УС ЧИЙГ ТУСГААРЛАХ ӨРЦ
ГИдРОНЗОЛЯЦИЯ-УС ТУСГААРЛУУР, УС ЧИЙГЭЭС ТУСГААРЛАХ АЖИЛ
ГЛУХАЯ ПЛОТИНА-БИТҮҮ БООМТ
ГРАНь, ВЕРХОВАЯ ГРАНЬ-ЦАМЦААЛ , дЭЭд ЦАМЦААЛ
Д.
ДвУХъЯРУСНАЯ ПЛОТИНА-ХОЁР дАвХАР БООМТ
ДеФЛекТОР –ЦОХИЛГЫН МӨРГӨЦӨГ, УС ЦОХИЛУУР, ЦОЙЛУУР , ОЙЛГОЖ БУУЛГАХ
ДОННЫЙ  ГИДРАВЛИЧЕСКИЙ ПРЫЖОК-ЁРООЛЫН ГИДРАВЛИК ҮСРЭЛ
ДОННЫЙ РЕЖИМ СОПРЯЖЕНИЙЯ БЬЕФОВ-ХАШЦУУДЫН ХОЛБОЛТЫН дАЛд УРСГАЛЫН ГОРИМ
Ж.
ЖЕЛЕЗОБЕТОННАЯ КОНСТРУКЦИЯ, РЕБРИСТАЯ-ИРМЭГТ ТӨМӨРБеТОН ХИЙЦ
И.
ИЗОТРОПНЫЙ МАТеРИАЛ-ДУЛААН ТУСГААРЛУУР, ХҮЧ ТАРААГУУР
ИНЪЕКТИВНОЕ УПЛОТНЕНИЕ-ШАХАХ ЗУУРМАЛ (ЦЕМЕНТЛЭХ, БИТУМдЭХ)
ИНЪЕКЦИОННОЯ ЗАВЕСА –УЛ ХӨРСӨНД ШАХАЖ ЦУТГАСАН ЦеМеНТЭН ХАЛХАВЧ
ИСХОдНЫЙ пРОФИЛь пЛОТИНЫ- боомтын эх зҮсэлт, унаган зҮсэлт
К.
кавитациЯ –хоосон орон зай ҮҮсэх Үзэгдэл
Камера затворов -хаалтын хорго
компенсационнаЯ свЯзь-буцамхай холбоос
конструктивный элемент- хийцийн шийдэл
конструкциЯ коробитого вида-тэвш маЯгийн хийц, хайрцаг хэлбэртэй хийц
контфорс-алхан тҮшиц
контфорснаЯ плотина-сӨрӨг боомт
концентрациЯ напрЯжений-хҮЧдэлийн тӨвлӨрӨл
критиЧеский градиент напора-тҮрэлтийн хувийн аюултай ӨӨрЧлӨлт
л.
линейно  спектральнаЯ теориЯ-шугаман солонгын онол
м.
массивный-цул, хҮнд, хҮдэр
массивный оголовок понтрфорса-алхан тҮшцийн дух
местнаЯ просность –орЧны бат бэх
метод арон-консолей-нум-дӨгнҮҮрийн арга
метод понечных элементов-эцсийн хувилбарын арга
метод коэффициента сдвига- шилжилтийн коэффициентийн арга
метод супер элементов-шилмэл бҮрдлийн арга
метод упругого слоЯ конечной глубины-эцсийн гҮний уЯн Үелээний арга
момент инерции хадгалалтын момент, нууц момент, инерцийн момент
монолитнаЯ конструкциЯ- цутгамал бҮтээц
мЯгкопластиЧнаЯ или текучаЯ консистенциЯ грунтов- ул хөрсний уЯн налархай, урсамтгай, унжгай байдал
н.
напрЯгаемаЯ арматура-хатгҮй арматур, уЯн арматур
напрЯженно-деформированное состоЯние-хҮЧдэлээс ҮҮдэлтэй хэв гажилт
напрЯженное состоЯние  плотины-боомтын хҮЧдэлд автсан байдал, хҮЧдэл даах Чадвар
незапотленный поверхностный прыжок-гадаргуугийн шургаагҮй Үсрэл
незапотленный режим гидравлиЧеского прыжка- гидварлик Үсрэлийн автмал бҮс
ненапрЯгаемаЯ арматура- хаттай арматур
неразрезнаЯ плотина-Үргэлж боомт
несцецаЯ способность сооруужениЯ- тухайн байгууламжийн даац
низовой клин- доод ташаа
носок-трамплин водослива-ус халиагуурын тавцант хоншоор.
о.
область пластиЧеской деформации- уЯн налархайн хэв гажилттай хэсэг
оголовок- тӨгсгӨлийн хэсэг, хашлага, бҮҮрэг, орой духан тал
оголовок- быков со стороны верхнего бЬефа- аргил тулгуурын духан тал
омонолиЧивание плотины- боомтын хэсэглэлүүдийг нэгтгэн гагнаж цутгах, цулжуулах
ось инерции подошвы плотины – боомтын улны Үл хӨдлӨх тэнхлэг
п.
паз ремонтного затвора-засварын хаалтны ховил
переходное деформируемое крепление- шилжилтийн хэв харимхай бэхэлгээ
плавный – мӨлгӨр, намуун, жигд зӨӨлӨн
поверхностный водослив-гадаргуугийн ус халиагуур
поверхностный водосброс-гадаргуугийн ус хаюур
подземный контур-газар доорх шҮҮрэлтийн зам
попереЧнаЯ галереЯ-хӨндлӨН хонгил
поровое давление- сиймхийн даралт
постоЯнный шов- байнгын заадас
предельное состоЯние- тӨлӨв байдлын хЯзгаар
предохранительный ковш- сэргийлэх цҮнхээл
приведенное сеЧение- хӨрвҮҮлсэн огтлол
продольнаЯ галереЯ- гулд хонгил
проекциЯ силы- хҮЧны тусгал( проекц)
противодавление- сӨрӨг даралт
противофильтрационнаЯ завеса- усны шҮҮрэлтээс сэргийлэх халхавЧ
пространственнаЯ работа фундаментной плиты—суурийн хавтангийн тусдаа ажиллах байдал, дангаараа ажиллах байдал
проЧность-бат бэх, бӨх бат
р.
рабоЧий затвор- тохируулгын хаалт
разгрузоЧнаЯ полость- ЧӨлӨӨлӨлтийн хонгил (хӨндий)
раздельный устой- хажуугийн тулгуур, шанаа тулгуур, хуваах тулгуур
разлом- гҮн хагарал
разлиЧнаЯ зона ослаблениЯ грунта основаниЯ—буурийн ул хӨрсний хэврэгшлийн бҮс
разрезнаЯ плотина- оноотой боомт
рамнаЯ консрукциЯ – жаазан хийц
раскрытие швов- заадасны нээгдэл
реакциЯ основаниЯ – буурийн хҮЧдэл хҮлээн авах байдал
рЯж – гуалин буюу дҮнзээр хайрцагласан Чулуу, гуалин бооц
с.
сборнаЯ конструкциЯ – угсармал бҮтээц
сброс –суулт, цӨмрӨлт, хаЯлга
сейсличной- ЧиЧирхийллийн, газар хӨдлӨлийн
секциЯ- шахалт
синтезированнаЯ акселеграмма- хурдавЧлалын нэгдсэн хамаарал
состоЯние предельного равнавесиЯ хЯзгаарын тэнцвэрт байдал, тэнцвэрийн хЯзгаар
статиЧескаЯ работа секции плотины—боомтын секцийн тогтмол аЧаалал
степлоткань- шилэн нэхмэл
сталежелезобетон- ган дҮҮргэгЧтэй тӨмӨр бетон
стойкость против агрессивного воздействиЯ воды –усны хорлогнт чанарыг тэсвэрлэх байдал
столб –босоо хэсэглэл, баганан бҮтээц, багана
т.
теплоизолЯциЯ –дулаалга, хҮйтээс хамгаалах ажил
термонапрЯженное состоЯние бетонных плотин –бетон боомт халах Үзэгдэл, байдал
технологиЧеское –обжатие швов –ажлын Явцад битҮҮрэх заадас
у.
удельное сцепление грунта –ул хӨрсний хувийн барьцалдал
укатанный бетон –индҮҮдсэн бетон
уплотнение швов –заадас Чигжиж битҮҮрэх, Чавцруулах ажил
ускорение основаниЯ –бууринд ЧиЧирхийлсэн тархах хурдатгал
устойЧивость опрокидывание –онхолдолтыг тэсвэрлэх тогтворшил
ш.
штраб- эржгэр гадаргуу хэдэргэн гадаргуу
шпунт-ховилт холбоостой баганан хана
э.
электрогидродинамическаЯ аналогиЯ (ЭГДа)-шҮҮрэлтийн урсгалын горимыг цахилгаан багажаар загварчлан тогтоох арга, шҮҮрэлтийн горим тогтоох арга(ШГТА)
элемент плотины –боомтын бҮрдэл хэсгҮҮд
эпоксидный- нийлэг давирхайн