Хэвлэх DOC Татаж авах
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 159 дүгээр тушаалын хавсралт
 
 
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
НЭГ. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмын зорилго нь хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Цагдаа, онцгой байдал, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хүн, мал эмнэлзг, дохиолол хамгаалалт, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын шуурхай ажлын авто машинд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ.
1.3.Шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг байнга болон түр хугацаагаар олгож болно.
1.4.Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэл нь стандартад нийцсэн тусгай өнгө будаг, бичлэгтэй, түүнчлэн ердийн өнгөтэй байж болно.
1.5.Шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гзрлэн дохио тавьж хзрэглэх зөвшөерлийг нийслэлд Замын цагдаагийн газар, аймагт цагдаагийн газар, хэлтэс олгоно.
1.6.3охих зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглзхийг хориглоно.
 
ХОЁР.Тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэх
 
2.1. Шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд дараахь өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ.Үүнд:
2.1.1.цагдаагийн байгууллагын бүх төрлийн шуурхай албаны авто тээврийн хэрэгсэл, мотоциклд -хөх, улаан;
2.1.2.онцгой байдлын албаны бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд -хех; 2.1.3.хүн ба мал эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд -ногоон;
2,1.4.онцгой байдал, дохиолол хамгаалалт, цахилгаан, дулаан, ус суваг,холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын үйлчилгээний болон автотээврийн хяналт, шалгалтын түүнчлэн замын арчлалт үйлчилгээ, хяналт авто тээврийн хэрэгсэлд-шар;
2.1.5. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн хуяглан хүргэх, эрэн сурвалжлах албаны авто тээврийн хэрэгсэлд -улаан;
2.1.6.Төрийн   тусгай    хамгаалалтын    үед   хөтөч    авто    машингүйгээр хамгаалалтанд яваа авто тээврийн хэрэгсэлд -улаан.
 
ГУРАВ.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөл олгох
 
3.1.Шуурхай ажлын авто тззврийн хэрзгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тухай хүсзлтээ холбогдох байгууллага нийслэлд Замын цагдаагийн газар, аймагт цагдаагийн газар, хэлтэст бичгээр гаргана.
3.2.Байгууллагын хүсэлт, үндэслэлийг хянан үзэж, журамд нийцэж байгаа бол уг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр "тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэхийг зөвшөөрөв" гэсэн тэмдзглзл хийж зөвшөөрөл олгоно.
3.3.Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрзглэх зөвшөөрөл авсан авто тээврийн   хэрэгслийн    зориулалт   өөрчлөгдсөн   тохиолдолд   тухайн    байгууллага Нийслэлд Замын цагдаагийн газарт, аймагт цагдаагийн газар, хэлтэст ажлын 5 хоногт багтаан мэдэгдэнэ.
3.4.Замын цагдаагийн газар, аймгийн цагдаагийн газар, хэлтэс тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгосон болон зориулалт өөрчлөгдсөн тухай бүртгэл хөтөлнө.
 
ДӨРӨВ.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох журам
 
4.1.Шуурхай ажлын авто тээврийн хэрзгслийн жолооч нь зөвхөн хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж явах үедээ тусгай дуут болон гзрлэн дохиогоо ажиллуулж, хөделгөөкий аюулгүй байдал бүрэн хангагдсан нөхцөлд Замын хөдөлгөөний дүрэмд заасан зохицуулагчийн дохионоос бусад заалтаас гажиж болно.
4.2. Тусгай дуут болон гэрлзн дохио хэрэглэж яваа авто тээврййн хэрэгслийн жолооч нь тусгай дохионы хэрэгслийг ажиллуулж, хөдөлгөөнд оролцогчдыг цочирдуулахгүй, эсрэг урсгалд орж хөдөлгеөнд саад учруулахгүй байвал зохино.
4.5. Тусгай дуут болон  гэрлэн дохио хэрэглзсэн  авто тээврийн хэрэгслийн жолооч нь дохионы хэрэгслээ, ажиллуулсан нь түүнийг хөделгөөний аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөхгүй.
4.6. Хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэхээс бусад үед шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн дохионы хэрэгслийг ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
 
ТАВ.Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглзх журам зөрчигчдөд хүлээлгэх
хариуцлага
 
5.1. Энэ журмыг зөрчсөн тохиолдол тусгай дуут болон гэрлэн дохиог хурааж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
—-оОо-----