A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДYРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Осол, зөрчлийн талаар мэдээлэх/ - /Ерөнхий сайдын 2021 оны 185 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 77

Улаанбаатар хот

ДYРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. ИНД-12 Осол, зөрчлийн талаар мэдээлэх"-ийг хавсралтын ёсоор баталсугай./ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар хүчингүй болсон/

2. ИНД-12 Осол, зерчлийн талаар мэдээлэх"-ийг 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дүрэм батлах тухай Дэд бүтцийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 269 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан ИНД-12 "Нислэг-техникийн осол, зөрчлийн талаар мэдээлэх", түүнд "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай Дэд бүтцийн сайдын 2002 оны 263 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийн хамт хүчингүй болсонд тооцсугай.

4. Батлагдсан дүрмийг сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Г.Даваа), Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба (Х.Наранхүү)-д тус тус үүрэг болгосугай

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлийн санд 2010 оны 4 дугаар сарын 1-ны өдөр улсын бүргэлийн 3120 дугаарт бүртгэсэн.