Хэвлэх DOC Татаж авах
ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар хавсралт хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын
2010 оны 06 дугаар сарын 17-ны  өдрийн 211 дугаар
тушаалын  нэгдүгээр хавсралт
 
 
 
АГААРЫН ХӨЛГИЙН НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН НЭМЭЛТ ШААРДЛАГУУД
ADDITIONAL AIRWORTHINESS REQUIREMENTS

  А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ/ general 26.1. Зорилго/ Purpose

(а) Иргэний нисэхийн багц дүрмүүдэд заагдсан нислэгт тэнцэх чадварын стандартын нэмэлт шаардлагыг тодорхойлоход энэ дүрмийн зорилго оршино.

Б БҮЛЭГ. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН НЭМЭЛТ ШААРДЛАГУУД/ Additional Airworthiness Requirements 26.51. Загварын нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд/ Additional airworthiness requirements

(а) ИНД-21-д заасан нислэгт тэнцэх чадвар (цаашид НТЧ гэх)-ын Загварын стандартын нэмэлт шаардлагыг энэ дүрмийн дараах хавсралтууд тусгасан болно:
1/      бүх агаарын хөлгийн хувьд Хавсралт Б;
2/      9-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоцны хувьд Хавсралт В;
3/      19-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоцны хувьд  Хавсралт Г;
4/      нисдэг тэрэгний хувьд Хавсралт Д.

26.53 НТЧ-ын нэмэлт шаардлагын хамаарал/ Relevance of additional airworhiness requirements

(а) ИНД 26.51-д тодорхойлсон НТЧ-ын нэмэлт шаардлагууд нь энэ зүйлийн б-д зааснаас бусад дор заагдсан этгээдийн зөвхөн тодорхой ангилал буюу маягийн агаарын хөлөг эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэгт хамаарна.
1/      НТЧ-ын гэрчилгээ хүссэн өргөдөл гаргагч;
2/      ИНД 21.505-ийн дагуу техникийн өгөгдөл баталгаажуулах өргөдөл гаргагч;
3/      Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч.
 
(б) НТЧ-ын аливаа нэмэлт шаардлагуудыг хангаагүй тохиолдолд ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрөхүйц адилтгах хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг зохих хүчин зүйлээр нөхөж хангасан байна.
 
(в) Энэхүү дүрмийн дагуу НТЧ-ын нэмэлт шаардлагуудад хамаарах аливаа тоног төхөөрөмж, хэрэглэл нь агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн зааварчилгаа эсхүл ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн зааварчилгааны дагуу суурилагдсан байх бөгөөд ИНД-91-ийн дагуу тухайн агаарын хөлгийн MEL (Minimum equipment list)-ээр зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд бүрэн ажиллагаатай байна.

Хавсралт А. НӨӨЦ
      ХАВСРАЛТ Б.             Бүх агаарын хөлгүүдийн хувьд

Бүх агаарын хөлгийг гэрчилгээжүүлэхэд НТЧ-ын дараах нэмэлт шаардлага тавигдана:
           
(а) Ердийн болон аврах гарц, хаалга тус бүрийг хэрхэн нээх зааварчилга болон ГАРАХ ХААЛГА, эсхүл АВРАХ ГАРЦ гэсэн тэмдэглэгээг:
1/      хаалга, гарцны гадна болон дотор талд, эсхүл
2/      хаалганы хажуугийн хананы гадна ба дотор талд тус тус хийсэн байна.
           
(б) Энэ хэсгийн (а)-д заагдсан зааварчилга нь:
1/      товч тодорхой;
2/      тод дэвсгэр дээр, уншихад хялбар байдлаар бичигдсэн байна.
 

Хавсралт В. 9-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоцны хувьд



9-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоцонд гэрчилгээ олгохдоо Хавсралт Б-д дурдсан шаардлагаас гадна дараах зүйлүүдийг шаардана:

В.1 Хаалга, гарц

           
Хаалга, гарц бүр нь -
1/      дотор талаас нь нээж болох, мөн нисэх багийн бүхээгийн хажуугийн нээгддэг цонхноос бусад нь гадна талаас нь нээх боломжтой байна;
2/      хаалга, гарцыг ашиглахад сандал, сандлын түшлэг буюу бусад төхөөрөмжүүд саад болохооргүй байна;
3/      дараах шаардлагыг хангасан байна:
3.1 нислэгийн үед хүн санамсаргүй нээх, эсхүл механик гэмтлийн улмаас өөрөө нээгдэхээс хамгаалагдсан байх;
3.2 хэрэв хаалга нь гадагшаа нээгддэг бол хаалга бүрэн хаагдаж, түгжигдсэн гэдэг нь нисэх багийн гишүүдэд шууд харагдахаар байх;
3.3 хэрэв хаалга нь онгоцыг  ачаалах, ачааг буулгах ажиллагаанд хэрэглэгддэг бол хаалга бүрэн хаагдаагүй, түгжигдээгүй болох нь багийн гишүүдэд харагдахаар байх.

  В.2 Аврах нөхцөл байдал   В.2.1 Нэмэлт гарцууд

 
(a) Зорчигчдын орох хаалганы босго нь шалны төвшингийн хэмжээнд байх тухай АНУ-ын FAR-23-ын шаардлагыг хангасан байна.
 
(б) Онгоц бүр нь зорчигчдын орох, гарах үндсэн хаалганаас гадна дараах зүйлийг багтаасан нэмэлт аврах гарцтай байна:
1/      16 буюу түүнээс цөөн зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээ олгогдсон онгоц нь АНУ-ын FAR 23.807(b)-д шаардсаны дагуу их биений хоёр талдаа;
2/      16-гаас 23 хүртэл зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээ олгогдсон онгоцны хувьд:
2.1 зорчигчдын үндсэн хаалга байрлах талд нэмэгдэл нэг аврах гарцтай байх;
2.2 зорчигчдын үндсэн хаалганы эсрэг талд хоёр гарцтай байх зэрэг АНУ-ын FAR 23.807(b)-ын шаардлагыг хангасан байх;
 
3/      23-аас дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоцны хувьд тухайн маягийн онгоцыг гэрчилгээжүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байна.

  В.2.2 Аврах гарц ба төхөөрөмж

Агаарын хөлөг бүрт маягийн гэрчилгээ олгоход аврах гарцанд дараах шаардлага тавигдана:
1/      далавч нь доор байрлалтай онгоцоны хувьд далавчнаас дээш байрласан байх;
2/      онгоц дугуйгаа буулгасан байдалд газраас дээш 2 м буюу түүнээс дээш өндөртэй бол хүмүүсийг газарт буулгахад туслах хэрэгсэлтэй байна.

  В.2.3 Аврах гарцын дотор талын тэмдэглэл

Аврах гарц бүр дараах таних тэмдгээр тэмдэглэгдсэн байх ба:
1/      ГАРАХ (EXIT) гэсэн үгийг:
1.1 50 мм-ийн өндөртэй улаан дэвсгэр дээр 25 мм өндөртэй цагаан өнгийн үсгээр;
1.2 50 мм-ийн өндөртэй цагаан дэвсгэр дээр 25 мм өндөртэй улаан өнгийн үсгээр бичсэн байна;
2/      өөрөө гэрэлтдэг буюу гэрлийн үндсэн системээс хамааралгүй цахилгаан гэрэлтэй байна;
3/      доод тал нь 160 микроламбертийн тод гэрэлтэй байна.

  В.3 Систем ба тоног төхөөрөмжид тавигдах шаардлага   В.3.1 Хөл ангийн дуут дохио

           
(а) Далавчны "закрылка"-тай болон хураагддаг хөл ангитай агаарын хөлөг бүр дугуй буусныг илтгэх дуут дохионы тоноглолтой байна.
 
            (б) Энэ хэсгийн (в)-д тодорхойлсноос бусад тохиолдолд хөл ангийн дуут дохионы хэрэгсэл нь:
1/      буулт үйлдэж байгаа онгоцны "закрылка" нь хэвийн байрлалд буусан ба хөл анги бүрэн бууж, түгжээндээ ороогүй тохиолдолд үргэлжилсэн дохио өгч байна;
2/      гар ажиллагаагаар дохиог зогсоох боломжгүй байна.
           
(в) Усан дээр буух зориулалттай онгоцонд энэ хэсгийн (б)-гийн 2/ дахь заалт хамаарахгүй.

Хавсралт Г.

            19-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоцонд тавигдах шаардлага
           
Маягийн гэрчилгээтэй, 19-өөс дээш зорчигчийн суудалтай онгоцонд гэрчилгээ олгоход Хавсралт Б ба Хавсралт В-д зааснаас гадна дараах нэмэлт шаардлага тавигдана:

Г.1 Хаалга, гарц Г.1.1 Гарцны төрлүүд

            Гарах гарцыг АНУ-ын FAR 25.807-д тодорхойлсны дагуу ангилна.

Г.1.2 Шалны төвшин дэх гарц

            Онгоцны ачаа тээшний бүхээг рүү нэвтэрдэг техникийн зориулалттай хаалганаас бусад,  их биений хажуугийн байрлалтай дараах гарцуудын босгоны өндөр нь шалны төвшингийн хэмжээнд байх тухай АНУ-ын FAR 23-ын шаардлагыг хангасан байна.
1/      1090 мм-ээс өндөр,  490-1150 мм өргөнтэй хаалга;
2/      үйлчилгээний (люк) гарц;
3/      онгоцны сүүл хэсэгт гаргасан гарц.

Г.2 Аврах нөхцөл ба гарцын төрлүүд Г.2.1 Аврах нэмэлт гарц

 
(а) Агаарын хөлөг нь, түүнд маягийн гэрчилгээ олгоход тавигддаг шаардлагаас илүү тооны нэмэлт гарцтай тохиолдолд тэдгээр нь:
1/      энэ хавсралтын холбогдох бүх шаардлагуудыг хангасан байна;
2/      ашиглахад бэлэн байна.
            (б) Тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцны шалны төвшинтэй ижил төвшингийн болон  онгоцны их биений төгсгөлд байрлах аврах гарцууд нь:
1/      нислэгийн үед онгойхгүйгээр зохион бүтээгдсэн байна;
2/      дараах шаардлагыг хангасан анхааруулгатай байна:
2.1 нислэгийн үед хаалгыг онгойлгож болохгүйг сануулсан,
2.2 750 мм-ийн зайнаас уншигдахаар, 
2.3 хаалганы бариулын ойролцоо, нүдэнд харагдахуйц газар байрласан.

Г.2.2 Аврах гарцанд хүрэх боломж

 
(а) Нэмэлт гарцаас бусад аврах гарцыг ашиглахад дараах шаардлагууд хангагдсан байна:
1/      хаалганд хүрэх зам нь аливаа саадгүй байх бөгөөд гарцын харалдаах зорчигчдийн суудал хоорондын зай болон I буюу II ангиллын аврах хаалга тус бүрд хүрэх зай нь 500 мм-ээс доошгүй өргөнтэй байх;
2/      Зорчигчдын суудал хоорондын зай 500 мм-ээс багагүй өргөнтэй байх ба энэ замаар багийн гишүүд зорчигчдыг саадгүй нүүлгэн гаргах I ба II ангиллын аврах гарц тус бүрд хүрэх орон зай хангалттай байх.
3/      суудлуудын хоорондох гудмаас III ба IV ангиллын аврах гарц хүрэхэд саад болохоор ямар нэг зүйлгүй байх;
4/      зорчигчдын бүхээгийг аврах гарцнаас тусгаарлаж буй хаалт, хаалга бүр дараах шаардлагыг хангасан байна:
4.1 онгоц хөөрөх, буух бүрд бүхээгийн тусгаарлагчийн хаалтыг нээлттэй байдалд түгжиж бэхэлсэн байх бөгөөд түүний түгжээний болон бусад зүйлийн энерцийн хүчийг давах чадвар нь загварын гэрчилгээний шаардлагад нийцсэн байна;
4.2 тухайн хаалга, хаалтууд нь "онгоц хөөрөх ба буух үед нээлттэй" гэсэн бичигтэй байна.
           
(б) Зорчигчдын суудал хоорондын болон бүхээгийн гудам нь хүн явахад (замын хөшгийг тооцолгүйгээр) аливаа саадгүй байх ба түүгээр дамжин аврах гарцанд хүрэхэд чөлөөтэй байна.
            (в) Зорчигчийн бүхээг хоорондын тусгаарлагч (перегородок) ямар нэг хаалгагүй байна.

Г.2.3 Аврах гарц ба хаалганы ажилуулах (удирдах) бариул

 
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд онгоцны гарах хаалга, аврах гарцны ойролцоо буюу дээр нь дараах тэмдэг тавина:
1/      тэмдэглээг 750 мм-ийн зайнаас гаргаж унших боломжтой;
2/      аврах хаалга бүрийн ажиллуулах бариулын ойролцоо;
3/      бариулыг эргүүлж түгжээг онгойлгодог цоож бүхий I ба II ангиллын гаргах хаалга бүрийг онгойлгох заавар нь:
3.1 наад зах нь 20 мм өргөн, толгойн хэсэг нь бариулын хэмжээнээс хоёр дахин өргөн, бариулын уртын дөрөвний гуравтай тэнцүү хэмжээний урттай, 700-ын голч бүхий өнцгөөр тахирласан улаан өнгийн сумаар заах тэмдэг тавьсан;
3.2 сумны толгойноос дээш 25 мм орчим зайд улаан өнгийн үсгээр НЭЭЛТТЭЙ (OPEN) гэж бичсэн байна.
(б) Mаягийн гэрчилгээ олгогдсон онгоцууд нь тэдгээр маягийг гэрчилгээжүүлэх шаардлагын дагуу зохих тэмдэглэгээ хийгдсэн байна.
            (в) Аврах гарц ба хаалгыг нээж ажиллуулах бариулын гэрэлтүүлэгийн хүч нь 100 микроламберт-аас багагүй тод гэрэлтэй байна.

Г.2.4 Хаалганы аврах тоног төхөөрөмж

 
(а) Энэ зүйлийн (б)–д зааснаас бусад тохиолдолд, гарах хаалга, гарц бүр онгоцны маягийн гэрчилгээжилтийн шаардлагад нийцсэн, зорчигчдыг газарт буулгах тоног төхөөрөмжтэй байна.
(б) Зорчигчдыг газар буухад туслах тоног төхөөрөмж нь автоматаар ажиллан дэлгэгддэг ба онгоцны явгалах, хөөрөх болон буулт үйлдэх үед бэлэн байдалд байна.

Г.2.5 Аврах хаалга, гарцаар гарах зам

            Онгоц бүр, маягийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлагад нийцсэн, хальтирч гулсахаас хамгаалагдсан гарах замтай байна.

Г.2.6 Ослын гэрэлтүүлэг

 
            (а) Ослын гэрэлтүүлгийн системийн гэрэл бүр нь:
1/      нисэх багийн бүхээгт, АСААХ, УНТРААХ болон БЭЛЭН гэсэн бичигтэй товчлуур бүхий удирдлагатай байна;
2/      дараах байрлалуудаас гараар хялбар ажиллуулах боломжтой байна:
2.1 нисэх багийн гишүүдийн суудлаас;
2.2 зорчигчийн бүхээг дэх үйлчлэгчийн суудлаас;
3/      гараар санамсаргүй ажиллуулахаас хамгаалагдсан байна;
4/      БЭЛЭН буюу АСААЛТТАЙ байрлалд байгаа тохиолдолд онгоцны үндсэн цахилгаан тэжээл тасрахад асаалттай хэвээр байх буюу асах;
5/      ослын буултын дараа орчны хүнд нөхцөлд наад зах нь 10 минут асч байх.
           
(б) Зорчигчдыг газарт буулгахад туслах гэрлүүд нь дараах тохиолдолд энэ зүйлийн (а)-гийн шаардлагыг хангахгүй байж болно:
1/      зөвхөн нэг тоноглолын хувьд хэрэглэгдэх бол;
2/      гулсах шат дэлгэгдэхэд автоматаар идэвхждэг бол;
3/      онгоцны ослын гэрэлтүүлгийн ерөнхий системээс тусдаа, бие даасан тэжээлийн системтэй бол.

Г.2.7 Дотор талын ослын гэрэлтүүлэг

 
            Онгоц бүхэн ослын үед ажиллах гэрэлтүүлгийн системтэй байх бөгөөд энэ нь:
1/      үндсэн гэрэлтүүлгийн системээс тусдаа тэжээгдэнэ;
2/      зорчигчийн суудлын хоорондын зайн гол шугамын дагуу 1 метр тутамд, зорчигчийн сандлын тохойвчны түвшинд гэрэлтүүлгийн хүч нь 0.538 люминесцент хэмжээтэй байна.
3/      гарах хаалга бүрийн тэмдэг, бичгүүдийг гэрэлтүүлнэ;
4/      ослын үед мөлхөж гарах замыг заасан гэрлэн тэмдэглэгээнүүдийг шаланд байрлуулсан байна.

Г.2.8 Гадна талын ослын гэрэлтүүлэг

            Онгоц бүр, тухайн онгоцны маягийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлагыг хангасан, гадна талын ослын гэрэлтэй байна.

Г.2.9 Аврах гарцны дотор талын тэмдэг, тэмдэглэгээ

           
(а) Аврах хаалга, гарцууд руу очих аргуудыг ойлгомжтой бөгөөд ил тод тэмдэглэсэн байх ба:
1/      гарах хаалга нь кабины өргөний хэмжээний зайнаас харагдахаар байна;
2/      хаалгыг онгойлгох аргыг заасан байна.
 
 (б) Аврах гарц бүрийн тэмдэг, тэмдэглэгээ нь зорчигчдын сандлуудын хоорондох үндсэн гудмаас харагдахаар байна.
1/      далавчны дээд талд байрласан аврах гарц бүрийн ойролцоо гадагшаа гарах зам тэмдэглэгдсэн байна;
2/      гарах хаалгуудыг нэг тэмдгээр тэмдэглэсэн байж болох бөгөөд тухайн тэмдгээр нь хоёр гарцыг хоёуланг нь хялбар олох боломжтой байх, хэрэв тийм биш бол шалны түвшинд байрлалтай аврах гарц бүрийн дэргэд байх;
3/      зорчигчдын бүхээгт тасалгаа үүсгэж, хөндлөвч болон хаалт бүрд тэдгээрт далдлагдсан гарах хаалгуудыг заасан тэмдэг тавина.
 
 (в) Онгоц бүр тухайн онгоцны маягийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлагыг хангасан аврах гарцын тэмдэглэгээтэй байна.
 
(г) Аврах гарцын тэмдэглэгээ бүр доод тал нь 250 микроламберт гэрэлтэй байна.

Г.2.10 Аврах гарц болон хаалганы гадна талын тэмдгүүд

            Гадна талаас нь нээж болох аврах гарц, хаалга бүр нь дараах тэмдгүүдтэй байх бөгөөд:
1/      гарах хаалгыг тойруулан зурсан 50 мм өргөн үргэлжилсэн өнгөт зурвас нь:
1.1 онгоцны их биений гадаргуугаас тод ялгарч харагдахаар байна;
1.2 хаалганы ирмэг дээгүүр, эсхүл хаалганы эргэн тойрны гадаргуу дээр, эсхүл ирмэг ба эргэн тойрны гадаргуу дээр хамтад нь байна;
2/      нээх зааварчилгааг улаан юмуу тод шар өнгөөр өгдөг байна;
3/      хэрэв гарах хаалга нь их биений зөвхөн нэг талд байдаг бол нөгөө талд нь мөн тэмдэглэгээ хийсэн байна.

Г.3 Ариун цэврийн өрөөний галын хамгаалалт

           
(а) Ариун цэврийн өрөө бүрт дараах анхааруулсан тэмдэглэгээ байна:
1/      хаалганы хоёр талд ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО (NO SMOKING) гэсэн анхааруулга;
2/      ариун цэврийн өрөөний цаас, хог хаях савны таг дээр ГАЛЫН АЮУЛТАЙ ЗҮЙЛ ХАЯЖ БОЛОХГҮЙ (NO CIGARETTE DISPOSAL) гэсэн анхааруулга.
 
            (б) Хогийн сав бүр дараах шаардлагыг хангасан байна:
1/      гал асахааргүй битүү тагтай;
2/      хогийн саванд гал гарвал автоматаар унтраах гал унтраагч суулгасан байна.
 
            (в) Ариун цэврийн өрөө бүр утаа мэдрэгч буюу түүнтэй ижил хэрэгслээр тоноглогдсон байх бөгөөд энэ нь:
1/      нисэх багт гэрлэн дохио өгдөг;
2/      нислэгийн үед нисэх багийн гишүүд утааны байрлалыг илрүүлэх боломжтой анхааруулах гэрэл буюу дуут дохио өгдөг.

Г.4 Бүхээгийн дотор талын материал

           
(а) Онгоц бүрийн бүхээгийн дотор талыг АНУ-ын FAR-25-ын шаардлагад нийцсэн материалаар доторлосон байна.
 
            (б) Маягийн гэрчилгээтэй онгоц бүр нь нисэх багийн гишүүд болон зорчигчдын бүхээгийн доторлогоонд АНУ-ын FAR-25-д заасан, дараах шаардлагыг хангасан материал хэрэглэнэ:
1/      материалын дээжийг туршсан эхний 2 минутын хугацаанд дулаан ялгаруулах нийт хэмжээ 1 м2 талбайд 100 киловатт/минутаас хэтрэхгүй байх;
2/      дулаан ялгаруулах дээд хэмжээ нь 1 м2 бүрд 100 киловатт-аас хэтрэхгүй байх;
           
(в) Онгоцны нисэх багийн сандлаас бусад бүх сандлын бүрээс нь АНУ-ын FAR-25 -д заасан шаардлагыг хангасан байна.

Г.5 Ачаа болон тээшний бүхээгийн хэсэг

(a) Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгогдсон Монгол улсад бүртгэлтэй онгоцнууд нь дараах шаардлагуудыг хангасан байна.
1/      5.6 шоо метр /200 куб фут/-ээс дээш эзлэхүүнтэй С, D ангиллын ачааны бүхээгийн  дээд болон хажуугийн ханыг АНУ-ын FAR 25.857–д тодорхойлсоны дагуу дор заасан материалаар хийсэн байна:
1.1 цардаж бэхжүүлсэн шилэн резинин нийлэг эд;
1.2 АНУ-ын FAR-25-ын /Appendix F part III/- д заасан шалгалтын шаардлага хангасан материал;
1.3 Хөнгөн цагаан хавтан төмөр.
2/      2010 оны 06-р сарын 01-нээс эхлэн
2.1 D Ангилалд тооцогдох бүх ачаа тээшний бүхээгүүд нь эзлэхүүнээс үл хамааран АНУ–ын FAR 25.857(c) болон FAR 25.858-д тус тус заасны дагуу C ангилалд тавигдах шаардлагуудыг хангасан байна.
2.2 Зөвхөн ачаа, шуудан тээвэрлэх зориулалтаар ашиглагдаж буй онгоцны хувьд, D ангилал бүхий ачаа тээшний бүхээгүүд нь АНУ-ын FAR25.857(e)-д тодорхойлсоны дагуу Е ангилалд тавигдах шаардлагуудыг хангасан байж болно.
 
(б) Энэ хэсгийн (а)-д заасан хананы доторлогооны хавтангууд, холбоос, бэхэлгээ зэрэг нь галын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн байна.
 
(в) Бэхэлгээг эс тооцвол доторлогооны хавтангууд нь агаарын хөлгийн их биений бүтцээс салангид байна.

Хавсралт Д. Нисдэг тэрэг

            Хавсралт В-д нэмэлт болгож, нисдэг тэргэнд гэрчилгээ олгоход тавигдах НТЧ-ын нэмэлт шаардлагуудад дараах зүйлүүд орно:

Д.1 Хаалга, гарц

           
Нисдэг тэрэг бүр дараах хаалга, гарцтай байна:
1/      дотор ба гадна талаас нь нээж, хааж болох;
2/      хаалга, гарцыг нээж, хаахад суудал, суудлын түшлэг, бусад зүйлүүд саад болохооргүй байх;
3/      дараах хэсгүүдтэй байна:
3.1 нислэгийн үед санамсаргүй онгойлгох, эсхүл механик гэмтлээс болж өөрөө онгойхоос хамгаалагдсан байх;
3.2 хэрэв хаалга нь нисдэг тэрэгний ачих, буулгах ажиллагаанд хэрэглэгддэг бол хаалга бүрэн хаагдаагүй, түгжигдээгүй нь багийн гишүүдэд харагдахаар тэмдэгтэй байна.
 
 

Д.2 Аврах гарцын тэмдэг

           
Нисдэг тэрэгний аврах гарц ба түүнд хүрэх арга замыг ил тод, ойлгомжтой тэмдэглэсэн байх ба тэдгээр нь:
1/      кабины өргөнтэй тэнцүү зайнаас харахад танигдахаар байх;
2/      хаалгыг хэрхэн онгойлгох аргыг заасан байх.
 
 
---оОо---
 
Иргэний нисэхийн дҮрэм - 26
 
Агаарын хӨлгийн нислэгт тэнцэх Чадварын
нэмэлт шаардлагууд
 
 
ГАРЧИГ
 
26.1.                Зорилго
26.51.  Загварын нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд
26.53.  НТЧ-ын нэмэлт шаардлагын өргөдөл гаргах
 
Хавсралт А Нөөц
 
Хавсралт Б. Бүх агаарын хөлгүүд
 
Хавсралт В. 9-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоц
 
В.1                   Хаалга, гарц
В.2                   Аврах нөхцөл байдал
В.2.1                Нэмэлт гарцууд
В.2.2                Аврах гарц ба төхөөрөмж
В.2.3                Аврах гарцын дотор талын тэмдэглэл
В.3                   Систем ба тоног төхөөрөмжид тавигдах шаардлага 
В.3.1                Хөл ангийн дуут дохио
 
Хавсралт Г. 19-өөс дээш зорчигчийн суудалтай, маягийн гэрчилгээтэй онгоц
 
Г.1                   Хаалга, гарц
Г.1.1                Гарцны төрлүүд
Г.1.2                Шалны төвшин дэх гарц
Г.2                   Аврах нөхцөл ба гарцын төрлүүд 
Г.2.1                Аврах нэмэлт гарц
Г.2.2                Аврах гарцанд хүрэх боломж
Г.2.3                Аврах гарц ба хаалганы ажилуулах (удирдах) бариул
Г.2.4                Хаалганы аврах тоног төхөөрөмж
Г.2.5                Аврах хаалга, гарцаар гарах зам
Г.2.6                Ослын гэрэлтүүлэг
Г.2.7                Дотор талын ослын гэрэлтүүлэг
Г.2.8                Гадна талын ослын гэрэлтүүлэг
Г.2.9                Аврах гарцны дотор талын тэмдэг, тэмдэглэгээ
Г.2.10  Аврах гарц болон хаалганы гадна талын тэмдгүүд
Г.3                   Ариун цэврийн өрөөний галын хамгаалалт
Г.4                   Бүхээгийн дотор талын материал
Г.5                   Ачаа болон тээшний бүхээгийн хэсэг
 
Хавсралт Д. Нисдэг Тэрэг
 
Д.1                   Хаалга, гарц
Д.2                   Аврах гарцын тэмдэг