Хэвлэх DOC Татаж авах
ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар хавсралт хүчингүй болсон/                        
                                                                            Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын
                                                   2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн
                                               211 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ
 

А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 140.1  Зорилго

       (а) Энэхүү дүрмийн зорилго нь нисэх буудал болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэх Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага (цаашид НАБҮБ гэх)-ыг гэрчилгээжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны журмыг тогтооход оршино. /Энэ хэсгийг ЗТБХБС-ын 2010-335 дугаар тушаалаар өөрчилсөн/
 
 
140.2. "Гэрчилгээ эзэмшигч" гэж нисэх буудал болон агаарын навигацийн тоног  төхөөрөмжийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх НАБҮБ -ын эрх авсан этгээдийг; /Энэ хэсгийг ЗТБХБС-ын 2010-335 дугаар тушаалаар нэмсэн/
 
 

140.3 Тодорхойлолт

     Аюулгүй байдлын ажилтан гэж нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн ажилтанг;
 
Үзлэгийн цэг гэж ИНД-139-р дүрмийн дагуу нисэх буудлын захиргаанаас, аюулгүй байдлын үзлэг хийлгэхээр тусгайлан бэлтгэсэн талбайг;
 
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах гэж агаарын навигацийн тоног төхөөрөмжийг хамгаалах үйл ажиллагааг;
 
Хориглосон эд зүйлс гэж агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон эсхүл зөвхөн тээвэрлэлтийн тусгай журмын дагуу тээвэрлэх хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй эд зүйлсийг (Хавсралт 1).

140.5 Үндсэн шаардлага

(а) Нисэх буудлын болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэхийг хүсэж өргөдөл гаргасан хуулийн этгээдэд Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх)-аас энэ дүрмийн дагуу гэрчилгээ олгоно.

140.7 Өргөдөл гаргах

 
1/ өргөдөл, төлбөрийн баримт;
2/ энэ дүрмийн 140.61-д заасан үйл ажиллагааны заавар.
 

140.9  Гэрчилгээ олгох

(а) ИНЕГ-ын дарга нь нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг дараах нөхцөлд олгоно:
 
1/ өргөдөл гаргагчийн ажилтан, албан тушаалтан нь энэ дүрмийн 140.51-д заасан шаардлагыг хангасан;
2/ өргөдөл гаргагч нь энэ дүрмийн Б Бүлэгт заасан шаардлагуудыг хангасан;
3/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд харшлахгүй байх.

140.11 Гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүрэг

(a) Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь дараах эрх, үүрэгтэй:
 
1/ нисэх баг, зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш, ачаанд аюулгүй байдлын үзлэг хийх;  
2/ шаардлагатай үед агаарын хөлөгт үзлэг хийх;
3/ аэродромын хамгаалалтыг хариуцаж, аюулгүй байдлын эргүүл хийх;
4/ нисэх буудлын хамгаалагдсан болон хориотой бүсүүдэд нэвтрэх хүн, тэдгээрийн авч  яваа эд зүйлс болон тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийх;
            5/ навигацийн тоног төхөөрөмжийн хамгаалалтыг хариуцах;
6/ энэ бүлэгт заасан үйл ажиллагааг гүйцэтгэх зорилгоор ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарч ажиллах.
 
(б) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д зааснаас гадна иргэний нисэхийн аюулгүй байдлын журам /үндэсний хөтөлбөр/-д заасан үүргийг хүлээнэ.

140.13 Гэрчилгээний хугацаа

(a) ИНЕГ-аас НАБҮБ-ын гэрчилгээг 3 хүртэлх жилийн хугацаагаар олгоно.
(б) Гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дуусах, эсхүл ИНЕГ-аас үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн болон бүрмөсөн зогсоох хүртэл хүчин төгөлдөр байна.
(в) Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн буюу бүрмөсөн зогсоосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т хураалгана.

140.15 Гэрчилгээний хугацааг сунгуулах

 
         (б) ИНЕГ-нь Гэрчилгээ эзэмшигчийн  гаргасан өргөдлийг үндэслэн гэрчилгээг 3 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж болно. /Энэ хэсгийг ЗТБХБС-ын 2010-335 дугаар тушаалаар нэмсэн/

    Б БҮлэг. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАга 140.51 Ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага

(а) Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан, ажилтантай байна:
 
1/ өргөдөл гаргагчийн зүгээс явуулж буй бүх үйл ажиллагаа энэ дүрмийн дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрх бүхий удирдах албан тушаалтан;
2/ аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх, хяналт тавих сургалтанд хамрагдаж, үнэмлэхжсэн, хангалттай тооны боловсон хүчинтэй байна.
 
(б) Өргөдөл гаргагч нь дараах баримт бичгийг боловсруулсан байна:
 
1/ аюулгүй байдлын ажилтны ажлын байрны тодорхойлолт;
2/ аюулгүй байдлын ажилтныг сонгон шалгаруулах журам;
3/ аюулгүй байдлын ажилтныг сургах, давтан сургах журам.

140.53 Үйл ажиллагааны заавар

(а) Өргөдөл гаргагч нь нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэх тохиолдолд ИНД-140-ийн Хавсралт А-д заасан шаардлагад нийцсэн Үйл ажиллагааны зааврыг боловсруулсан байна.
 
(б) Өргөдөл гаргагч нь агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэх тохиолдолд ИНД-140-ийн Хавсралт А.12 (в)-д заасан шаардлагад нийцсэн журмыг боловсруулсан байна.

140.55  Баримт бичиг

(а) Өргөдөл гаргагч нь аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлттэй холбоотой журмыг боловсруулна.
 
(б) Энэ зүйлийн (а)-д заасан баримт бичигт дараах зүйлс багтана:
 
1/ холбогдох хууль, эрхийн актууд;
2/ нисэхийн аюулгүй байдлын талаарх олон улсын стандарт, заавар, зөвлөмж;
3/ Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрчилгээ эзэмшигчид олгосон баримт бичиг;
4/ гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны заавар.
 
(в) Өргөдөл гаргагч нь дараах зүйлүүдийг багтаасан баримт бичгэнд хяналт тавих журмыг боловсруулна:
 
1/ баримт бичгийг олгохоос өмнө холбогдох хүмүүсээр хянуулж батлуулах;
2/ тухайн баримт бичгийг эрх бүхий хүмүүс ашиглах боломж, нөхцөлийг  бүрдүүлэх;
3/ хугацаа нь дууссан баримт бичгийн олголт болон ашиглалтыг нэн даруй зогсоох;
4/ баримт бичигт оруулах өөрчлөлтийг холбогдох хүмүүсээр хянуулж, баталгаажуулах;
5/ дотоод журамд өөрчлөлт оруулах тохиолдолд үзүүлж буй үйлчилгээ, журам, хэрэгслийг алдагдуулахгүй байх.
 
(г) Өргөдөл гаргагч нь ИНД-140-ийн 61(а),5/-д заасан байрлал бүрд Үйл ажиллагааны зааврын хувийг байршуулах журмыг боловсруулна.

140.57 Бүртгэл

(а) Өргөдөл гаргагч нь энэ бүлэгт заасан бүртгэлийг хөтлөх, индексжүүлэх, хадгалах болон засвар оруулах журмыг боловсруулна.
 
(б) Өргөдөл гаргагч нь :
 
1/ өөрийн ажилтны дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлнө (үүнд тэдний мэргэжил, туршлага, ур чадвар, сургалт, эрүүл мэндийн байдал);
2/  бүртгэл нь хууль ёсны болон тогтмол байна;
3/ албан тушаалтны бүртгэлийг тухайн ажилтан ажлаас халагдсанаас хойш 2 жил, бусад бүртгэлийг мөн 2 жилийн хугацаанд хадгална.

140.59 Чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоо

(а) Гэрчилгээ эзэмшигч нь ИНД-140-д хамаарах журмууд хэрхэн мөрдөгдөж байгаа буюу үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгаа эсэхийг бататгах зорилго бүхий чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоотой байна.
 
(б) Чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоо нь дараах журмуудад үндэслэнэ:
 
1/ байгууллагын зорилго болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд үндэслэсэн аюулгүй байдлын бодлогын журам;
2/ дутагдал болон зөрчлийн тайлан, ажиллагсдын ба үйлчлүүлэгч нарын талаарх мэдээллийг хяналтын үйл ажиллагаанд ашиглах журам;
3/ дутагдлыг арилгах арга хэмжээний журам;
4/ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам;
5/ чанарын хяналтын хөтөлбөр;
6/ удирдлагын хяналтын журам;
7/ чанар баталгаажуулалтын дотоод тогтолцооны талаар үүрэг хүлээсан албан тушаалтнаас нисэхийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар байгууллагын даргатай харилцах журам.
 
(в) Энэ зүйлийн (б)-д заасан журмууд нь ойлгомжтой, байгууллагын бүх түвшинд хэрэгжихүйц байна.
 
(г) Дутагдлыг арилгах арга хэмжээний журамд дараах зүйлийг тусгасан байна:
 
1/ дутагдлыг хэрхэн арилгах талаар;
2/ дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнд холбогдох журмуудад хэрхэн өөрчлөлт хийх талаар;
3/ дутагдлыг арилгах арга хэмжээний үр дүнг үнэлэх талаар.
 
(д) Урьдчилан сэргийлэх  арга хэмжээний журамд дараах зүйлүүдийг тусгасан байна:
 
1/ байгууллагын үйл ажиллагаа зөв явагдаж байгааг баталгаажуулан, урьдчилан сэргийлэх ажиллагааг дагаж мөрдөх талаар;
2/ урьдчилан сэргийлэх ажиллагааны үр дүнд ИНД-140-д заасан журамд өөрчлөлт оруулах талаар;
3/ аливаа урьдчилан сэргийлэх ажиллагааны үр дүнг удирдлагаас үнэлэх талаар.
 
(е) Чанарын хяналтын хөтөлбөрт дараах зүйлүүдийг тусгасан байна:
 
1/ аудит хийгдэх объект, давтамж;
2/ аудит хийх эрх бүхий албан тушаалтан нь сургалтанд хамрагдсан, мөн тухайн үйл ажиллагааны талаар ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байх;
3/ аудитын дүнг мэдээлэх журмын талаар;
4/ аудитын явцад дутагдал илэрсэн тохиолдолд дутагдлыг арилгах арга хэмжээ авах талаар;
5/ аливаа урьдчилан сэргийлэх болон дутагдал арилгах үйл ажиллагааны үр дүнд аудит хийх талаар.
 
(ж) Удирдлагын хяналтын журамд:
 
1/      чанар баталгаажуулалтын дотоод тогтолцооны идэвхитэй ажиллагааг хангах үүднээс удирдлага зохион байгуулалтад хяналт тавих үечлэлийг заасан байна;
2/      чанар баталгаажуулалтын дотоод тогтолцоонд хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтныг тодорхойлсон байна.
 
3/ аудитын үр дүнг үнэлж дүгнэх ба тайлан гаргах талаар заасан байна.

     140.61 Байгууллагын Үйл ажиллагааны заавар

     (а) Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг тусгасан Үйл ажиллагааны зааврыг боловсруулж, ИНЕГ-т ирүүлнэ:
 
1/ байгууллагын тодорхойлолт болон энэ дүрэмд заасан үйл ажиллагааг гүйцэтгэх арга хэрэгслийн талаар;
2/ байгууллагын ажиллагсдаар тогтмол гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар;
3/ ИНД-140.51-ийн (а)-гийн1/, 2/-т заасан орон тоон дээр ажиллах хүмүүсийн албан тушаал, нэрс болон тэдгээрийн үүрэг, хариуцлагын талаар;
4/ ажилтнуудын болон удирдах албан тушаалтнуудын үүргийг харуулсан бүдүүвч зураг;
5/ нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх байрлал бүрийн талаар болон байрлал бүр дээр байх тоног төхөөрөмж, хэрэгслийн талаарх тодорхойлолт;
6/ байрлал бүр дээр үзүүлэх нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний нарийвчлал;
7/эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт болон Хавсралт А 22-т заасан тухайн байранд тохирсон үнэлгээний арга барил;
8/ өргөдөл гаргагч нь дараах шаардлагын дагуу журам гаргана:
            
            8.1   ИНД-140.53-т заасан Үйл ажиллагааны заавар;
8.2 ИНД-140.55-д заасан нисэхийн аюулгүй байдлын баримт бичгийн хяналт, хуваарилалт;
8.3 ИНД-140.57-д заасан бүртгэлийн ангилал, хөтлөлт, индексжүүлэлт, хадгалалт, өөрчлөлт оруулах талаар;
8.4 энэ дүрмийн 140.59-д заасан өргөдөл гаргагч байгууллагын чанар баталгаажуулалтын дотоод тогтолцооны талаар.
 
8.5 байгууллагын Үйл ажиллагааны зааврыг хянах, өөрчлөлт оруулах, хуваарилах талаар;
 
9/ ИНД-12-ийн дагуу аюулгүй байдлын зөрчлийн талаар ИНЕГ-т мэдэгдэх, шинжлэн шалгах болон тайлагнах журам;
10/ аюултай ачаа илрүүлсэн талаар ИНЕГ-т мэдэгдэх журам.
 
(б) Өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны заавар нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан байна.

  В БҮлэг. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА 140.101 Тогтмол хэрэгжилт

(а) Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь:
 
1/ байгууллагын Үйл ажиллагааны зааврын хувийг байгууллагын үндсэн байршил бүрт хадгална;
2/ Үйл ажиллагааны зааврыг тогтмол дагаж мөрдөнө;
3/ Үйл ажиллагааны зааврын холбогдох хэсгийн хувийг тухайн үүргийг гүйцэтгэж буй албан тушаалтан бүрт гаргаж өгнө;
4/ стандартыг мөрдөж дараах шаардлагыг хангана:  
4.1  Б Бүлэг;
4.2 Хавсралт А-д заасан шаардлагыг тусгасан ИНД-140.53-т заасан журам.

140.103 Байгууллагын үйл ажиллагааны зааварт  өөрчлөлт оруулах

(а) Гэрчилгээ эзэмшигч нь:
 
1/ байгууллагын үйл ажиллагааны зааварт өөрчлөлт оруулахдаа байгууллагын үндсэн бүтцийг хадгална;
2/ үйл ажиллагааны зааварт аливаа өөрчлөлт оруулахдаа энэ дүрмийн шаардлагад нийцүүлнэ;
3/ үйл ажиллагааны зааварт өөрчлөлт оруулсан тухай бүрд түүний хувийг ИНЕГ-т  хүргүүлнэ;
4/ ИНЕГ-аас зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэмэлт, өөрчлөлтийг үйл ажиллагааны заавартаа оруулна.  
 
(б) Гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлд өөрчлөлт хийхдээ ИНЕГ-ын саналыг авна:
 
1/ удирдах албан тушаалтныг солих;
2/ удирдах ажилтныг солих;
3/ нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх байрлалыг өөрчлөх;
4/ гэрчилгээний үйлчлэх хүрээг өөрчлөх;
5/ байгууллагын чанар баталгаажуулалтын дотоод системд өөрчлөлт оруулах;
6/ аюулгүй байдлын үйлчилгээний төрлийг өөрчлөх.
 
(в) Энэ зүйлийн (б)-д заасан өөрчлөлтийг хийхдээ ИНЕГ-140/01 маягтыг бөглөж өргөдөл гаргана.
 
(г) ИНЕГ-аас энэ зүйлийн (б)-д заасан өөрчлөлтийг дагаж мөрдөх нөхцөлийг тодорхойлно.
 
(д) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (г)-д заасан нөхцөлүүдийг мөрдөнө.
 
) Энэ зүйлийн (б)-д заасан өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гэрчилгээ эзэмшигч энэ талаар ИНЕГ-т нэн даруй мэдэгдэнэ.
 

Г БҮЛЭГ. АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 140.151 Аюулгүй байдлын ажилтны бүрэн эрх

(а) НАБҮБ-ын аюулгүй байдлын ажилтан дараах эрхтэй:
 
1/ иргэний нисэхийн аюулгүй байдлын дүрэм, журмыг хэлбэрэлтгүй сахин биелүүлэхийг зорчигчоос шаардах;
2/ зорчигч агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйл авч явж болзошгүйг сануулах;
3/ аюулгүй байдлын үзлэг хийх ;
4/ үзлэгийн явцад зорчигчоос илэрсэн агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, эд  зүйлс, бодисыг хураан авах;
5/ зорчигчийн хадгаламжинд өгсөн тээшийг шалгах;
6/ нислэгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дүрэм, журмыг зөрчсөн этгээдийг  цагдаагийн байгууллагын  ажилтнуудад шилжүүлэхээр түр саатуулах.
 
     (б) НАБҮБ-ын  аюулгүй байдлын ажилтан дараах үүрэгтэй:
 
1/ агаарын  хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис, эд зүйлсийг илрүүлэх үзлэгийн ажиллагааг  чадварлаг, чанартай явуулах;
2/ зорчигчтой эелдэг, боловсон харьцаж тэдгээрийн нэр төрийг гутаах аливаа үйлдэл гаргахгүй байх;
3/ үзлэгт орохоос зайлсхийсэн зорчигчийг үзлэгийн дараах бүсэд нэвтрүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтны туслалцааг авах;
4/ зорчигч, нисэх багийн гишүүд, нисэх байгууллагын ажилтан зэрэг үзлэгт ороогүй хэнийг ч үзлэгийн цэгээр нэвтрүүлэхгүй байх, үнэмлэхний дэглэмийн шаардлагыг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, өндөр сонор сэрэмжтэй байх;  
5/ үзлэгийн техник хэрэгсэлтэй ажиллах үеэр галын болон техникийн аюулгүйн журмыг  чанд мөрдөх;
6/ онцгой нөхцөл байдлын үед үзлэгийг чадварлаг хийдэг болсон байх;
7/ үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгслийг ашиглах дүрэм, журам тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн горимыг мэдсэн байх.
 
 (в) НАБҮБ-ын аюулгүй байдлын дүрэмт хувцастай байна.
(г) Зорчигчид хийх аюулгүй байдлын биет үзлэгийг зөвхөн үзлэгт орж буй зорчигчтой ижил хүйсийн ажилтан хийнэ. Зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хийх биет үзлэгт цагдаагийн байгууллагын ажилтныг оролцуулж болох бөгөөд мөн ижил хүйсийн ажилтан байна. Үзлэгийн байранд нэгэн зэрэг хэд хэдэн зорчигчийн биед үзлэг хийхийг хориглоно.
 
           (д) НАБҮБ-ын аюулгүй байдлын ажилтан албан тушаалаа урвуулан ашиглах буюу албан үүргээ шударга бусаар гүйцэтгэсний улмаас агаарын хөлгийн нислэг болон нисэхийн аюулгүй байдалд хор уршиг учруулсан тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ заалтыг БОАЖС-ын 2010 оны 335 дугаар тушаалаар нэмсэн/
 
                                                                         

ХАВСРАЛТ А. АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТ А 1. Үзлэгийн дараах бүсийг шалгах

НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь -
1/ Аюулгүй байдлын ажилтан дараах нөхцөлд үзлэгийн дараах бүсийг:
(i)      зорчигчийн үзлэг эхлэхээс өмнө урьдчилан;
(ii)     тухайн бүсийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд үзлэгийн дараа хяналтын хуудас ашиглаж тус тус шалгаж байгаад хяналт тавина.
2/ Үзлэгийн дараах бүсэд шалгалт хийхдээ :
(i)      үзлэгийн дараах бүсэд ямар нэгэн хориглосон эд зүйлс орхисон буюу нуусан эсэх ;
(ii)     үзлэгт хамрагдсан зорчигч үзлэгт хамрагдаагүй хүмүүсээс тусгаарлагдсан эсэхэд хяналт тавина.
3/ Дараах шалгалтуудыг авна:
(i)      үзлэгийн дараах бүсэд аюулгүй байдлын үзлэг гүйцэтгэх ажилтнаас  28 хоног тутамд;
(ii)     энэ Хавсралтын 24-т заасан шалгалтыг 150 хоног тутамд.

А 2. Үзлэгийн дараах бүсийн аюулгүй байдлын хяналт

Аюулгүй байдлын ажилтан нь:
1/ үзлэгийн дараах бүсэд худалдах бараа таваар, тэнд ажилладаг хүмүүст үзлэг хийнэ;
2/ үзлэгийн дараах бүсийн хөдөлгөөнд хяналт тавина.

A 3. Агаарын хөлгийн шалгалт

 (а) НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн аюулгүй байдлын ажилтан нь агаарын хөлөгт шаардлагатай үед дараах үзлэгийг хийнэ:
1/ зорчигчийн суудал, гар тээшний тавиур, шал, бие засах газар болон зорчигчийн нэвтэрч болох бусад хэсэгт;
2/ шалгалт хийхдээ агаарын хөлөгт авч орсон буюу нуусан хориглосон эд зүйлийг илрүүлэх хангалттай хэрэгсэлтэй байна.
(б) Өндөр эрсдлийн нислэгийн үед НАБҮБ-гын гэрчилгээ эзэмшигч нь:
1/ агаарын хөлгийн шалгалтыг аюулгүй байдлын ажилтан, агаарын тээвэрлэгчийн тусламжтайгаар бүрэн төгс хийнэ;
2/ шалгалтыг тухайн агаарын тээвэрлэгчийн хяналтын хуудсын дагуу гүйцэтгэнэ;
3/ агаарын хөлөгт авч орсон буюу нуусан хориглосон эд зүйлийг илрүүлэх хангалттай хэрэгсэлтэй байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь-
1/ Шалгалтын дараа, дараах зүйлийг багтаасан тайланг гаргана:
(i)      шалгалт хийсэн аюулгүй байдлын ажилтны нэрс;
(ii)     хурааж авсан эд зүйлс;
(iii)    авсан арга хэмжээ;
   2/ дараах шалгалтуудыг авна:
(i)      агаарын хөлгийн аюулгүй байдлын шалгалт гүйцэтгэх ажилтнаас 28 хоног тутамд;
(ii)     энэ Хавсралтын А24-т заасан шалгалтыг 150 хоног тутамд.

А4. Аюулгүй байдлын үзлэгийн цэг, тоног төхөөрөмж

НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь:
1/ аюулгүй байдлын үзлэгийн дараах бүсэд орох хүн бүр үзлэгийн цэгээр дамжиж орохоор үзлэгийн цэгийг зохион байгуулна;
2/ онц шаардлагагүйгээр агаарын хөлгийн нислэгийг саатуулахгүй аюулгүй байдлын үзлэг хийхэд хангалттай хүн хүч, тоног төхөөрөмжтэй байна   (Хавсралт 2);
3/ аюулгүй байдлын ажилтанд үзлэгийн тоног төхөөрөмжийг шалгах стандартын тестийг ашиглах зааварчилгааг өгсөн байна;
4/ үзлэгийн цэгт ашиглаж байгаа металл илрүүлэгч багаж бүрийг:
(i)      зорчигчийн үзлэг эхлэхээс өмнө ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн стандартын тестийн дагуу шалгана;
(ii)     стандартын тестэд эерэг хариу өгч байгаа тохиолдолд багажийг үзлэгт ашиглана.
5/ аюулгүй байдлын үзлэгийн цэгт ашиглаж буй бүх рентген туяаны аппаратыг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн тестийн дагуу шалгана.

А5.  Аюулгүй байдлын үзлэг хийх

(а) НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй байдлын үзлэгийн цэг бүрт тухайн бүсээр нэвтрэх хүн бүр үзлэгээр орохыг анхааруулсан тэмдэг     (Хавсралт 3) байршуулсан байна:
1/ тухайн зорчигчийн зөвшөөрсний дагуу зорчигчийн бие, түүний тээшинд үзлэг хийж, бүртгэл хөтлөнө (Хавсралт 4);
2/ үзлэг хийлгэхээс татгалзсан зорчигчийг үзлэгийн цэгт орохыг хориглоно;
3/ зорчигч аюулгүй байдлын үзлэг хийлгэхээс татгалзвал агаарын тээвэрлэгч тээвэрлэхийг хориглоно.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь:
1/ аюулгүй байдлын ажилтан үзлэгт ороогүй хүнийг аюулгүй байдлын үзлэгийн цэгээр дамжуулан үзлэгийн дараахь бүсэд оруулж байгаа эсэхэд хяналт тавих;
2/ Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрөөр /Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар/ аюулгүй байдлын үзлэгээс чөлөөлөгдөөгүй бүх хүн үзлэгийн дараах бүс рүү нэвтрэх бүрдээ үзлэгт хамрагдаж, биедээ авч яваа эд зүйлийг шалгуулж байгаа эсэхэд;
3/ аюулгүй байдлын ажилтан нь зорчигч ямар нэгэн хориглосон эд зүйлс авч орох гэж байгаа эсэхэд тус тус хяналт тавина;
4/ зорчигчийг байхгүй үед сэжигтэй тээшийг задлахдаа хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан хийж, акт үйлдэж баталгаажуулна (Хавсралт 8);
5/ аюулгүй байдлын ажилтнаас дараах шалгалтуудыг авна:
(i)      аюулгүй байдлын үзлэгийн шалгалтыг 28 хоног тутамд;
(ii)     энэ Хавсралтын A 24-т заасан шалгалтыг 150 хоног тутамд.

А6. Рентген туяаны аппаратаар үзлэг хийх

(а) Рентген туяаны аппаратаар үзлэг хийх аюулгүй байдлын ажилтан нь :
1/ ямар нэгэн хориглосон эд зүйлс авч яваа эсэхийг шалгана;
2/ дэлгэцэн дээрх дүрсийг 10 минутаас хэтрэхгүй  хугацаанд харна.
(б) Рентген туяаны аппаратаар үзлэг хийх үед хориглосон зүйл илрэх, эсхүл ямар нэгэн сэжиг бий болсон тохиолдолд аюулгүй байдлын ажилтан нь дахин шалгах ба зөвхөн эерэг хариу гарсан нөхцөлд тухайн хүн болон авч яваа эд зүйлийг үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлнэ.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь дараахь шалгалт буюу тест авна:
(i)      рентген туяаны аппаратаар аюулгүй байдлын үзлэг гүйцэтгэх ажилтнаас 28 хоног тутамд;
(ii)     энэ Хавсралтын А24-т заасан шалгалтыг 150 хоног тутамд.

А 7. Гар тээшийг гараар шалгах

(а) Аюулгүй байдлын ажилтан нь:
1/ гар тээшинд зорчигч ямар нэгэн хориглосон зүйл авч яваа эсэхийг шалгана;
2/ сэжиг бүхий гар тээшинд үзлэг хийсний дараа агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон ямар нэгэн зүйл илэрсэн бол түүнийг тухайн агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглох ба энэ талаар тээвэрлэгчид мэдэгдэнэ.
3/ гар тээшинд ямар нэгэн тэсэрч дэлбэрэх бодис байна гэсэн сэжиг бий болсон тохиолдолд аюулгүй байдлын ажилтан энэ Хавсралтын А 11-ийн (б)-гийн (5)-д заасан журмын дагуу ажиллана.
(б) Компьютер, видео камер болон бусад адилтгах хэрэгсэлтэй зорчигч нь рентген туяаны аппаратаар үзлэг хийлгэхээс татгалзсан тохиолдолд аюулгүй байдлын ажилтан :
1/ гараар үзлэг хийх ба зорчигчоос дээрх хэрэгслийг ажиллуулж үзүүлэхийг шаардана;
2/ гараар үзлэг хийх боломжгүй тохиолдолд тухайн хэрэгслийг агаарын хөлөгт авч орохоос өмнө:
(i)      хэрэгсэл нь ажиллаж байгаа эсэх;
(ii)     хэрэгсэл нь шинэ  бол сав, баглааг нээж үзэх;
(iii)    тухайн хэрэгсэл болон түүнийг агуулж байгаа савыг засч сольсон шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах ;
(iv)     зорчигч нь ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн хийж байгаа эсэхийг ажиглана;
(в) Гэрчилгээ эзэмшигч нь дараахь шалгалт буюу тест авна:
(i)      гараар хийх аюулгүй байдлын үзлгийг 28 хоног тутамд;
(ii)     энэ Хавсралтын А24-т заасан шалгалтыг 150 хоног тутамд.

 А 8. Хураан авсан зүйлийн талаар авах арга хэмжээ

  НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь:
1/ зорчигчоос хурааж авсан, тээвэрлэхийг хориглосон эд зүйлийг эрх бүхий байгууллагад хэзээ, хэрхэн шилжүүлэх талаар журам боловсруулна;
2/ зорчигчоос хурааж авсан эд зүйлийн талаар нисэхийн аюулгүй байдлын ажилтан дараах зүйлийг агуулсан акт (Хавсралт 5, 6 ) үйлдэж, тайлан  (Хавсралт 7) гаргасан  эсэхийг хянана:
(i)      хураан авсан зүйлийн талаарх тайлбар;
(ii)     тухайн зорчигчийн нэр болон нислэгийн дугаар;
(iii)    акт үйлдэхэд оролцсон аюулгүй байдлын ажилтнуудын нэрс;
(iv)     хурааж авсан зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар.

A 9. Үзлэгт орсон зорчигчдод хяналт тавих

НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлд хяналт тавина:
1/ рентген туяаны аппарат дээр эд зүйл байршуулах ажилтан нь:
(i)      сэжигтэй хүний талаар мэдээлэх;
(ii)     рентген туяаны аппаратын тавцан дээр тээшийг зөв байрлуулсан эсэх;
              (iii)     зорчигч урсгалд хяналт тавьж, зохицуулалт хийх;
2/ металл илрүүлэгч багаж дээр ажиллаж буй ажилтан нь үзлэгийн дараах бүс рүү нэвтрэх хүмүүст үзлэг хийх үүрэгтэй.

А 10. Нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн журмыг зөрчих

(a) Үзлэгт ороогүй хүмүүс үзлэгийн дараах бүсэд нэвтэрсэн тохиолдолд аюулгүй байдлын ажилтан дараах арга хэмжээг авна:
1/ үзлэгийн дараах бүсийг бүрэн чөлөөлнө;
2/ үзлэгийн дараах бүсийг дахин шалгана;
3/ үзлэгийн дараах бүс рүү нэвтрэх бүх хүмүүст энэ Хавсралтын А5-ын (б)-гийн дагуу үзлэг хийнэ.
(б) Үзлэгийн дараах бүс болон агаарын хөлөгт үзлэгт ороогүй хүн байгааг илрүүлсэн тохиолдолд эрсдэл ихтэй газруудыг дахин шалгана.

А 11. Онцгой нөхцөл байдал- үзлэгийн цэгт гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, дохио

(a) НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй байдлыг хангахын тулд үзлэгийн цэг дээр ажиллах журмыг тогтооно.
(б) Энэ журамд дор дурьдсан зүйл багтана:
1/ нүүлгэн шилжүүлэх горим;
2/ онцгой нөхцөл байдал үүссэн үед бусад аюулгүй байдлын ажилтанд мэдэгдэх харилцаа холбооны тогтолцоо;
3/ үзлэгийн цэг бүр дээр ажиллаж буй аюулгүй байдлын ажилтнаас онцгой байдлын дохиолол дуугарсан үед авах арга хэмжээ:
(i)      ИНЕГ болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
(ii)     Нисэх буудлын Онцгой байдлын үед ажиллах журмын дагуу бусад газруудад мэдэгдэх.
4/ дараах тохиолдолд авах арга хэмжээ:
(i)      үзлэгийн цэг дээр зорчигч зөвшөөрөгдөөгүй зүйл авчирсан тохиолдолд юуны түрүүнд ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох;
(ii)     рентген туяаны аппаратаар зөвшөөрөгдөөгүй зүйл илэрсэн тохиолдолд аюулгүй байдлын ажилтан тухайн зорчигчийг хураан авсан зүйлээс нь тусгаарлах;
(iii)    нисэх буудлын хамгаалагдсан ба хориотой бүсэд зөрчил гаргасан этгээдийг тухайн бүсээс албадан гаргах;
5/ тэсэрч дэлбэрэх зүйл илэрсэн үед авах арга хэмжээ:
(i)      цагдаагийн байгууллага болон аэродромын ашиглалтын байгууллагад мэдэгдэх;
(ii)     Нисэх буудлын Онцгой байдлын үед ажиллах журмын дагуу бусад газруудад мэдэгдэх;
(iii)    нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд туслах;
(iv)     зөрчил гаргагчийг саатуулахад цагдаагийн байгууллагад туслах.

А 12. Тээврийн хэрэгслээр эргүүл хийх

(а) Аюулгүй байдлын хамгаалалтын ажилтан дараах зорилгоор тээврийн хэрэгслээр 24 цагийн эргүүл хийнэ:
1/ НАБҮБ-ын гэрчилгээнд онцлон заасан байршилд сэжигтэй этгээдийг илрүүлэх;
2/ НАБҮБ-ын гэрчилгээнд онцлон заасан байршилд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах;
(б) тээврийн хэрэгслээр эргүүл хийх аюулгүй байдлын ажилтан нь дараах үүрэгтэй:
1/ энэ дүрмийн 140.61-ийн (a)-гийн (5)-д заасан, гэрчилгээ эзэмшигчийн хариуцаж буй  тоног төхөөрөмжийн байрлалыг мэдэж байх;
2/ талбайг бүрэн хамарч эргүүл хийх;
3/ түр эргүүл хийх, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл, хүмүүсийг шалгах ба хориглосон талбай, аэродромын талбайд зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй байх;
4/ аэродромын аюулгүй байдлын талбайд онцгой нөхцөл байдал үүссэн үед  5 минутын дотор бэлэн байдалд орох;
5/ аюулгүй байдлын талбай дахь ачааны талбайд эргүүл хийх;
6/ аэродромын аюулгүй байдлын талбай дахь навигацын тоног төхөөрөмж  байрлуулсан талбайд  эргүүл хийх;
7/ хашаа хамгаалалт болон аэродромын аюулгүй байдлын бүсийн хамгаалалтыг шалгах, зөрчлийг илрүүлэх;
8/ энэ хэсгийн 7/-д заасан шалгалтыг хийхдээ:
(i)      шөнийн болон өдрийн цагт хашаа хамгаалалтыг 3 удаа эргэнэ;
(ii)     барилга байгууламж, тоног төхөөрөмжийг эргэнэ;
(iii)    аюулгүй байдлын талбайн тэмдгийн бүрэн бүтэн байдлыг шалгана;
(iv)     хашаа хамгаалалтыг шалгах бүрт тайлан үйлдэнэ.
(в) НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг 24 цагаар хамгаалж байгаа бол  аюулгүй байдлын ажилтан дараах зорилгоор эргүүл хийнэ:
(1) гэрчилгээнд заасан агаарын навигацийн тоног төхөөрөмжиийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй этгээдийг илрүүлэх;
(2) гэрчилгээнд заасан агаарын навигацийн тоног төхөөрөмжиийн аюулгүй байдалтай холбоотой онцгой байдал үүссэн үед яаралтай хариу арга хэмжээ авах.

А 13. Шалган нэвтрүүлэх цэгийн аюулгүй байдал НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн аюулгүй байдлын ажилтан дараах үүргийг гүйцэтгэнэ:

1/ шалган нэвтрэх цэгээр
(i)             зохих зөвшөөрөлтэй этгээд болон нисгэгчийн үнэмлэхийг шалгаж нэвтрүүлэх;
(ii)           нэвтрэх цэгийг эзэнгүй орхисон үед тухайн цэгийн аюулгүй байдлыг хангасан байх;
2/ тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх цэгээр зөвхөн эрх бүхий хүн ба  тээврийн хэрэгслийг шалгаж нэвтрүүлэх.

А 14. Хамгаалагдсан бүсийн хамгаалалт

НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь Хамгаалалтын үйл ажиллагааны журмыг боловсруулсан байна.

А 15. Нэвтрэх үнэмлэх, зөвшөөрөл шалгах

НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигчийн аюулгүй байдлын ажилтан нь:
1/ нисгэгчийн үнэмлэх болон нэвтрэх үнэмлэхийг шалгах;
2/ дээр дурьдсан бичиг баримтыг шалгахад ямар нэгэн эргэлзээ үүссэн бол тухайн үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн болон хүчингүй болгосон эсэхийг тогтоох.  

А16. Аюулгүй байдлын дагалдах үйл ажиллагаа

(а) НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь хүмүүс болон тээврийн хэрэгслийг аюулгүй байдлын ажилтан ямар нөхцөлд дагалдах талаар журам боловсруулсан байна.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн аюулгүй байдлын ажилтан нь дагалдах үйл ажиллагааг эхлэхийн өмнө тухайн хүнд дараах товч мэдээллийг өгнө:
(1) тээврийн хэрэгслийн жолооч нь дагалдах тээврийн хэрэгслийн араас дагах;
(2) дагаж буй аюулгүй байдлын ажилтны бүх зааварчилгааг мөрдөх.
(в) Дагалдаж яваа хүн нь аюулгүй байдлын бүсэд үлдэхээр бол аюулгүй байдлын ажилтан дараах товч мэдээллийг өгнө:
(1) дагалдах аюулгүй байдлын тухайн ажилтны зааж өгсөн газраас өөр тийшээ явахгүй байх;  
(2) аюулгүй байдлын бүсээс гарах бол дагалдах аюулгүй байдлын ажилтанг  дуудах.
 

А17. Явган эргүүл

(а) НАБҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь нисэхийн аюулгүй байдалд заналхийлсэн этгээдийг илрүүлэх зорилгоор явган эргүүл хийнэ.
(б) Явган эргүүл хийх аюулгүй байдлын ажилтан нь:
1/ хариуцаж буй талбайдаа эргүүл хийх;
2/ аюулгүй байдалтай холбоотой зөрчил илэрсэн үед хариу арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.

А 18. Агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах

(а) Гэрчилгээнд онцлон заасан аэродромд аюулгүй байдлын  ажилтан нь:
1/ үйлчилгээнд гарсан бүх агаарын хөлгийг ерөнхий хяналтын дор байлгах;
2/ агаарын хөлөгт суух зөвшөөрөлгүй хүмүүс агаарын хөлөгт ойртох буюу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх;
3/ хүмүүс болон хориглосон зүйлийг оруулж болох талбай, ялангуяа олон улсын нислэгт гарах гэж буй агаарын хөлгийн эргэн тойронд ил үзлэг хийх.
(б) Олон улсын нислэгийн бүх агаарын хөлгийн орчимд эргүүл хийхдээ дараах журмаар хийнэ:
1/ тогтмол бус үндэслэлээр;
2/ шөнийн цагт хоёр цаг тутамд;
3/ өдрийн цагт дөрвөн цаг тутамд.
(в) аюулгүй байдлын ажилтан нь дараах тохиолдолд агаарын тээвэрлэгчийн төлөөлөгчид агаарын хөлгөө шалгах хүсэлт гаргана:
(i) үйлчилгээнд гараагүй агаарын хөлөгт шат тогтоосон, эсхүл түүний аюулгүй байдал алдагдсан; 
(ii) агаарын хөлөгт нэвтэрсэн байж болох сэжигтэй зүйл илэрсэн.
           

А 19. Тээврийн хэрэгслээр эргүүл хийх

Гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй байдлын талбайд эргүүл хийхэд зориулагдсан, дараах шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэлтэй байна:
1/ бусад аэродромын тээврийн хэрэгслээс ялгарах тэмдэг тавьсан байна;
2/ зохих журмын дагуу тоноглогдсон.

А 20. Бичиг баримтыг нууцлах

Гэрчилгээ эзэмшигч нь байгууллагын нууцын тухай хуульд заасан нууцалж болохгүй мэдээлэлээс бусад өөрийн үйл ажиллагаанд ашиглаж буй бичиг баримтуудыг нууцлах ба зөвхөн эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлтэйгээр олгоно.

А 21. Бусад байгууллагатай хамтарч ажиллах

Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхлэх байгууллагын гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ дүрмийн 140.61-ийн (а)-гийн (5)-д заасан байршил бүрийн хувьд:
1/ тухайн байршлын аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох байгууллагатай зөвшилцөх, хамтарч ажиллана;
2/ тухайн байршлын аюулгүй байдлыг хангах бүх талын хангалттай мэдээллийг бусад байгууллагад өгнө.

А 22. Нисэхийн аюулгүй байдлын ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага

            Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ  эрхлэх байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй байдлын ажилтныг сонгохдоо тухайн ажилтны эрүүл мэндийн байдлыг харгалзана.

А 23. Сургалт

(а) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн аюулгүй байдлын ажилтанд дараах шаардлагыг тавина:
1/ энэ хэсгийн (в)-д заасан сургалтад хамрагдсан байх;
2/ сургалтын төгсгөлд бичгээр шалгалт өгсөн байх;
3/ энэ хэсгийн (в)-д заасан түвшинд хүрсэн байх.
(б) Энэ хэсгийн (в)-д заасан мэдлэгийн түвшинг дараах үнэлгээгээр дүгнэнэ:
1/ үнэлгээ 1 - сэдэвтэй танилцсан;
2/ үнэлгээ 2 - сэдвийн талаар үндсэн мэдлэгтэй болсон;
3/ үнэлгээ 3 - олж авсан үндсэн мэдлэгээ үйл ажиллагаандаа ашиглах чадвартай;
4/ үнэлгээ 4 - тухайн сэдвийн талаарх мэдлэгийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай;
5/ үнэлгээ 5 - тухайн сэдвийн талаарх мэдлэгийг өөрийн үйл ажиллагаанд ашиглахаас гадна дасгал сургуулилт хийх чадвартай.
(в) Аюулгүй байдлын ажилтан нь дараах сэдвийг багтаасан сургалтад хамрагдсан байна:
   1/ Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж :
(i)      Иргэний нисэхийн хууль
(ii)     Эрүүгийн хууль
(iii)    Захиргааны хариуцлагын тухай хууль
(iv)     Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр
(v)      Иргэний нисэхийн багц дүрмүүд
2/ Зорчигч, тэдгээрийн тээшинд үзлэг хийх, шалгах
(i)      зорчигч, тэдгээрийн тээшинд үзлэг хийх, шалгахад баримтлах ерөнхий зарчим- үнэлгээ 4;
(ii)     гэрчилгээ эзэмшигчийн үзлэгийн тоног төхөөрөмжийн талаар сайн мэдлэгтэй байх ба чадварлаг ашигладаг байх үнэлгээ 4;
(iii)    зорчигч, тэдгээрийн тээшинд үзлэг хийх горим, журмын талаар туршлагатай байх  үнэлгээ 4;
3/ Агаарын хөлгийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах үзлэг, шалгалт /Нислэгийн өмнөх шалгалт-үнэлгээ 4/;
4/ Тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх аппарат: нисэх буудал, агаарын хөлөг, эсхүл зорчигчийн үзлэгийн цэгт суурилуулсан тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх аппараттай танилцах, ашиглалтын дадлага хийх /үнэлгээ 3/;
5/ Зэвсэглэсэн этгээдтэй тэмцэх: зэвсэглэсэн этгээдийг саатуулах болон бусад хүмүүсийг тухайн заналхийллээс хамгаалах /үнэлгээ 3/;
6/ Агаарын хөлгийг булаах үед авах хариу арга хэмжээний горим:  агаарын хөлгийг булаах үед авах хариу арга хэмжээний журам, ойлголт /үнэлгээ 2/;
7/ Явган болон хөдөлгөөнт эргүүл: явган болон хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаатай танилцах ба аюулгүй байдлын зөрчлийн үед хариу арга хэмжээ авах /үнэлгээ 4/;
8/ Аэродромын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн: аэродромын талбайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дүрэмтэй танилцах /үнэлгээ 5/;
9/ Агаарын навигацын радио-телефон холбооны үйл ажиллагаа, ажиллах горим: радио-телефон холбооны операторын гэрчилгээ авах хэмжээнд радио холбооны зарчимд сургах /үнэлгээ 4/;
10/ Заналхийллийн элемент: алан хядах үйл ажиллагаа болон гэмт хэргийн хандлагын талаар мэдээлэл өгөх /үнэлгээ 2/;
11/ Галт зэвсэг: төрөл бүрийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлтэй танилцах /үнэлгээ 3/;
12/ Хөндлөнгийн хууль бус үйлдлийн түүхэн болон статистик мэдээ: нисэхийн аюулгүй байдлын дэвшилтэт үйл ажиллагааны талаар мэдлэг олгох /үнэлгээ 2/;
13/ Олон улсын стандарт, заавар, журмын талаарх мэдээлэл: Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан Чикагогийн конвенцийн Хавсралт 17 болон Doc 8973-тай холбоотой гарсан бусад заавруудтай танилцах /үнэлгээ 1/.

А24. Шалгалт /тест/ авах

(а) Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ  эзэмшигч нь аюулгүй байдлын ажилтанд урьдчилж мэдэгдэлгүйгээр стандарт тестийг ашиглаж шалгалт авна.
(б) Аюулгүй байдлын үзлэгийн журмыг үнэлэх болон аюулгүй байдлын ажилтан "стандарт тест"-ийг илрүүлэх чадвартай эсэхийг тогтооно.
(в) "Стандарт тест" нь:
(i) хориглосон зүйл; мөн
(ii) бодит нөхцөл байдалд хэрэглэгдэж  буй зүйл байж болно.
(г) Аюулгүй байдлын ажилтнаас мэргэжлийн шалгалт, давтан шалгалтыг дараах аргаар авна:
1/ шалгалтын явцад энэ хэсгийн (в)-гийн (i), (ii)-т дурьдсан "стандарт тест" бүрийг илрүүлсэн ажилтныг шаардлага хангасан гэж үзэх;
2/ энэ хэсгийн (д)-гээс (з)-д заасан шалгалтын явцад "стандарт тест"-ийг илрүүлж чадаагүй ажилтныг шаардлага хангаагүй гэж үзэн дараах арга хэмжээг авна:
(i)      давтан шалгалт авах;
(ii)     давтан шалгалтыг амжилттай өгөх хүртэл үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх;
3/ давтан шалгалтаар "стандарт тест"-ийг илрүүлээгүй тохиолдолд:
(i)      шалгалт авч буй этгээд нь байгууллагын удирдлагад мэдэгдэнэ;
(ii)     байгууллагын удирдлага нь шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ажилтнуудыг холбогдох сургалтад хамруулах ба тухайн ажилтнаас давтан шалгалт авч шаардлага хангасан тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл олгоно.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь металл илрүүлэгч багаж хэрэгслийн шалгалтын үед дараах  зүйлийг анхаарна:
1/ Шалгалт авч буй этгээд нь "стандарт тест"-ийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн газраа нуусан байна;
2/ шалгалт авч буй этгээд нь:
(i)      хэрэв металл илрүүлэгч хаалгыг шалгах бол тухайн хаалгаар өөрөө зорчигчийн нэг адил нэвтэрч шалгана;
(ii)     суугаа байдлаар нэвтэрч шалгана.
3/ металл илрүүлэгч хаалга дохио өгсөн тохиолдолд шалгалт авч буй этгээд нь "стандарт тест"-ийг илрүүлэх зорилгоор  аюулгүй байдлын ажилтныг металл илрүүлэгч гар багаж ашиглах,  эсхүл гараар үзлэг хийх эсэхийг тодорхойлно;
4/ металл илрүүлэгч гар багажны дохио ажилласан үед шалгагч аюулгүй байдлын ажилтныг "стандарт тест"-ийн байрлалыг илрүүлсэнд тооцно;
5/ "стандарт тест"-ийг ашиглах шалгалтын үед металл илрүүлэгч хаалга болон гар багажны дохио ажиллаагүй бол:
(i)      шалгалт авч буй этгээд байгууллагын удирдлагад энэ талаар мэдэгдэнэ;
(ii)     тухайн металл илрүүлэгчийг ашиглалтын шаардлага хангатал үйлчилгээнд хэрэглэхгүй.
(е) Шалгалт авч буй этгээд нь рентген туяаны аппарат дээр шалгалт авахдаа дараах арга хэмжээг авна:
1/ "стандарт тест"-ийг бусад зүйлийн хамт үзлэг хийсэн цүнхэнд хийнэ;
2/ аюулгүй байдлын ажилтан тухайн "стандарт тест"-ийг дэлгэцэн дээр таньж байгаа эсэх, мөн түүнийг гараар илрүүлж чадах эсэхийг тодорхойлно;
3/ рентген туяаны аппаратны дэлгэцэн дээр танигдаагүй зүйлийг аюулгүй байдлын ажилтан гараар илрүүлж чадах эсэхийг тогтоох;
(ж) Гараар хийх үзлэгийн үед шалгагч аюулгүй байдлын ажилтнаас дараах шалгалт авсан эсэхийг Гэрчилгээ эзэмшигч хянана:
   1/ үзлэгээр орсон цүнхэнд хийсэн "стандарт тест"-ийг гараар илрүүлэх;
   2/ тухайн "стандарт тест"-ийн байрлалыг тогтоох.
(з) Гэрчилгээ эзэмшигч нь үзлэгийн дараахь бүсэд шалгалт хийсний дараа шалгагч аюулгүй байдлын ажилтнаас дараах тест авсан эсэхийг хянана:
1/ үзлэгийн дараахь бүсийг шалгахаас өмнө "стандарт тест"-ийг тухайн бүсэд нуух
2/ аюулгүй байдлын ажилтан тухайн "стандарт тест"-ийн байрлалыг тогтоох.
(и) Гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөгт шалгалт хийсний дараа шалгагч аюулгүй байдлын ажилтнаас дараах тест авсан эсэхийг хянана:
1/ агаарын хөлгийн зорчигч нэвтрэх хэсэгт байрлуулсан "стандарт тест"-ийг нуух
2/ аюулгүй байдлын ажилтан тухайн "стандарт тест"-ийн байрлалыг тогтоох.
(к) Гэрчилгээ эзэмшигч нь тээврийн хэрэгсэлд шалгалт хийсний дараа шалгагч аюулгүй байдлын ажилтнаас дараах тест авсан эсэхийг хянана:
1/ "стандарт тест"-ийг тээврийн хэрэгслийн аль нэг хэсэгт нуух;
2/ аюулгүй байдлын ажилтан тухайн "стандарт тест"-ийн байрлалыг тогтоох.

 

 
Хавсралт  1
 
ХОРИГЛОСОН АЮУЛТАЙ БОДИС БА ЭД ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ
 
1.      Галт, хий, механик болон хүйтэн зэвсгийн бүх төрлүүд:
-        дохионы гар буу, винтов буу, үрлэн сумтай буу
-        бүх төрлийн галт зэвсэг (гар буу, ангийн буу)
-        амьтдыг өвтгөлгүй нядлах хэрэгсэл
-        усан доогуур ан хийхэд зориулсан буу
-        галт зэвсгийн бүрэлдэхүүн хэсэг
-        арбалет
-        чавх
-        нум сум
-        сэлэм, илд, жад, кинжал хутга, чичлүүр хутга-ангийн балиус, десантын, жадан, цоожтой, сэлэмт хутга болон ахуйн хэрэгцээний хутга 
-        үйлдвэрийн зориулалттай эрэг шураг болон хадаасны буу
-        галт зэвсэг хэлбэртэй асаагуур
-        хуулбарласан буюу дууриалгаж хийсэн галт зэвсэг
-        гэрэлт дохионы гар буу
-        уралдаан эхлүүлэгч гар буу
-        бүх төрлийн хүүхдийн тоглоомон буу
2.      Хурц үзүүр/ирмэгтэй болон шовх эд зүйл
-        сүх болон цавчуур/жижиг сүх
-        нум сум, жад
-        мөсний сүх болон мөс бултлагч
-        тэшүүр
-        бүх төрлийн эвхэгддэг хутга буюу тонгорог
-        төмрөөр, эсхүл хатуу материалаар хийсэн зэвсэг болгож ашиглаж болох ахуйн хэрэглээний болон ёслолын хутга
-        мах цавчигч
-        цавчуур
-        бритва болон сахлын тонгорог, хутга
-        сэлэм, илд
-        мэс заслын хутга
-        хайч
-        цана болон явган аялалын таяг
-        шидэгч од
-        дарханы багаж хэрэгслүүд, тухайлбал, өрөм, сийлбэрийн хутга, бүх төрлийн хөрөө, боолтны түлхүүр буюу халив, царил, алх, бахь, эрэг чангалах түлхүүр гэх мэт
3.      Мохоо багаж хэрэгсэл
-        бейсболын цохиур
-        бильярдны цохиур мод
-        бороохой, шийдэм
-        крикетын цохиур
-        загасны уурга
-        гольфын цохиур
-        хоккейн цохиур
-        завьны сэлүүр
-        бие хамгаалах урлагийн хэрэгслүүд, тухайлбал, хурууны өмсгөл, кубатон, мончоок гэх мэт
-        скейтбоурд буюу гулгадаг банз
 
4.      Тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис
-        шүршдэг будаг
-        70 %-иас их согтууруулах бодис агуулсан ундаа
-        байлдааны сум
-        хийн сум
-        ангийн бялт
-        цахилгаан тэслүүр болон гал дамжуулагч утас
-        тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэх хэрэгсэл
-        пиротехникийн зүйлс болох дохионы болон гэрэлтүүлэгч пуужин, дохионы сум, утаат сум, тэслэгч бялт, бенгалын гал
-        шатамхай шингэн: бензин, дизель, асаагуурын шингэн, спирт, ацетон, метанол, этилцеллозоль, эфир
-        хий болон хийн сав: бутан, пропан, ацетилен, хүчилтөрөгч
-        бүх төрлийн гранат
-        тротил, динамит, тол, аммонал
-        шүдэнз
-        хуулбарласан буюу дууриалгаж хийсэн тэсэрч дэлбэрэх материал, хэрэгсэл
-        нулимс асагаруулах үйлчилгээтэй хийгээр дүүргэсэн баллон
-        тосон давирхай болон будаг шингэлэгч
 
5.      Химийн болон хортой бодисууд
-        хүчил болон шүлт, тухайлбал, цэнэглэгддэг шингэнтэй зай
-        мөнгөн ус,  хлор
-        нулимс асгаруулагч болон амьсгал боогдуулагч бодисууд
-        гал унтраагч
-        халдварт буюу биологийн аюултай материал болох халвартай цус, бактери, вирус
-        циклон, цианплав, хүнцэлийн ангидрид зэрэг бусад бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд
-        никотин
-        тормозны шингэн
-        цианы хүчлийн бүх давс болон циантай бэлдмэл
-        бруцин
-        стрихнин
-        антифриз
-        тетрагидрофурфурилын спитрт
-        этиленгликоль
-        давсны, хүхрийн, азотын зэрэг бүсад бодисууд
-        фтор-гидроген (хайламтгай)-ы хүчил болон бусад хүчтэй идэмхий бодисууд
-        цацраг идэвхит материал
 
6.      Хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болохуйц аюултай бусад бодис ба эд зүйлс.
            Тайлбар: Аюултай бодис ба эд зүйлсийн дэлгэнгүй жагсаалт нь агаараар аюултай ачаа тээвэрлэх аюулгүй байдлын техникийн зааварт тусгалаа олсон (Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан).
 
Хавсралт 2.
 
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЛЭГИЙН ЦЭГ ДЭХ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ,
ТОНОГЛОЛ БОЛОН ТАВИЛГА
 
Үзлэгийн цэгт дараах техник хэрэгсэл, тоноглол, тавилгууд байна.
-            Үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгсэл
-            Гар тээшний үзлэгт зориулсан ширээ
-            Жижүүрийн ширээ
-            Үзлэгийн цэг болон үзлэгийн дараах бүсийг тусгаарласан хаалт
-            Нисэх буудлын болон цагдаагийн байгууллагын албан тушаалтантай харилцах утас болон холбооны бусад хэрэгсэл
-            Зорчигчдын төмөр зүйлд зориулсан хайрцаг, сагс, тавиур, целлофон уут
-            Бичиг баримт хадгалах төмөр шүүгээ
-            Удирдамжийн болон акт баримт бичгийн хэвлэмэл хуудас
-            Эмийн аптек
 
Зорчигчдын биед үзлэг хийх бүхээгт дараах хэрэгсэл, тавилга, тоноглолууд байна. Үүнд:
-            Ширээ, сандал, утас, хувцасны өлгүүр, ширээний гэрэл, шилэн аягатай ус хийх сав, зайлшгүй шаардлагатай удирдамж баримт бичгүүд (актын хэвлэмэл хуудас, бүртгэлийн хүснэгт, заавар, баримт бичгийн хуулга гэх мэт)
 
Аюулгүй байдлын үзлэгийн дараах бүсэд (хүлээлгийн) сандал, буйдан, бандан тавьсан байна.

 

Хавсралт 3
 
ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН ТУСГАЙ МЭДЭЭЛЛИЙН
ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ
 
АНХААР
 
Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигч танд:
·        Агаарын хөлгөөр тээвэрлэхээр хөндлөнгийн этгээдээс тээш, илгээмж болон бусад баглаа боодлыг авахгүй байх,
 
·        Эд хогшлыг агаарын хөлгөөр тээвэрлүүлэхээр өгөхийн өмнө зөвхөн эзэн нь буюу энэ зорилгоор нисэх буудалд тусгайлан ажиллаж байгаа газраар баглаж боолгох
 
·        Богино хугацаагаар ч танихгүй хүнд тээшээ итгэн өгсч болохгүйг сануулж байна.
 
 
ХҮНДЭТ ЗОРЧИГЧИД ОО !
 
        Та агаарын тээврээр зорчихдоо иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон газын баллон, түргэн шатамхай болон тэсэрч дэлбэрэх бусад аюултай бодисыг гар тээш, тээшиндээ авч явахгүй байхыг хүсэж байна.
 
        Энэхүү журмыг зөрчихөөс сэрэмжлэх зорилгоор нисэх буудалд зорчигчдын гар тээш, тээшинд үзлэг хийх болно.
 
САНАМЖ
 
         Гагцхүү нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үзлэг хийнэ. Биед хийх үзлэг болон гар тээш, тээшний үзлэгээс зайлсхийсэн зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхгүй.
 
САНАМЖ
 
         Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг гар тээш, тээшиндээ авч явах нь нислэгийн үеэр гал түймэр гаргахад хүргэж болзошгүй. Энэ нь таны амь насанд аюултай.
 
          Гар тээш, тээшинд тэсэрч дэлбэрэх болон галын аюултай бусад бодис, зүйлс, ачааг авч явахыг хориглоно.
 
 
 
 
 
 
 
 
Хавсралт 4
 
ҮЗЛЭГЭЭР ОРСОН АЯЛАЛ БОЛОН ЗОРЧИГЧДЫН БҮРТГЭЛ
 

 

Үзлэг хийсэн он.сар.өдөр
Аяллын дугаар
Үзлэгээр орсон зорчигчдын тоо
 
Акт тавиулсан зорчигчдын тоо
Үзлэгийн зохицуулагчийн овог, нэр, гарын үсэг
Нийт
Түүний дотор дамжин өнгөрсөн
1
2
3
4
5
6
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 

 

Хавсралт 5
 
ҮЗЛЭГИЙН ЯВЦАД ЗОРЧИГЧООС ТЭЭВЭРЛЭХИЙГ  ХОРИГЛОСОН АЮУЛТАЙ БОДИС БА ЭД ЗҮЙЛС, АЧААГ ИЛРҮҮЛСЭН БА ХУРААН АВСАН ТУХАЙ
АКТ №
 
 
201... оны ...-р сарын ...-ны өдөр
____________________________________________________________________________-ын
                             (нисэх буудлын нэр)
____________________________________________________________________________би
 
________________аялалын дугаар__________________________ _____нисэх буудал хүртэл
                                                                           (нисэх буудал)
зорчин явах_____________________________________________-д иргэний агаарын хөлгөөр
                                                              (овог нэр)
тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлсийг байгаа эсэх
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________гэв.
Зорчигчийн бие болон гар тээш, тээшинд үзлэг хийхэд (хийсэн үзлэгийн доогуур зурах)
Зорчигч________________________________________________нь иргэний агаарын хөлгөөр
                                             (овог нэр)
тээвэрлэхийг хориглосон бодис ба зүйлсийг хууль бусаар тээвэрлэхийг оролдон, нисэхийн аюулгүй байдлын хэм хэмжээ, журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул дараах зүйлс
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(хураагдсан зүйлийн нэр, тоо, ширхэг, онцгойлох шинж чанар, баглаа боодлын байдал, тэмдэг, дугаар, галт зэвсэг, хүйтэн зэвсгийн хэмжээ гэх мэтээр дэлгэрэнгүй заана.)-ийг хураан авч энэхүү актыг үйлдэв.
 
Байлцсан гэрч:
         1.   ________________________________________________________________________
                                                (гэрчийн овог нэр, хаяг)
         2.   ________________________________________________________________________
                                                (гэрчийн овог нэр, хаяг)
   
Гэрчийн гарын үсэг:    1. _______________________________________________
                                   2. _________________________________________________
     
      Зорчигчийн гарын үсэг:_________________________________________________
 
      Акт үйлдэгчийн гарын үсэг:______________________________________________
 
    Зорчигчийн тухай мэдээлэл:
 
   1. Овог нэр   ____________________________________________________________
  
   2. Төрсөн он, газар  ______________________________________________________
 
   3. Ажлын газар, алба буюу сургууль  _________________________________________
                                                               (байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаяг)
                                                            ____________________________________________
 
   4. Оршин суугаа газар                       ____________________________________________
  
   5.Биеийн байцаалтын баримт бичиг  ____________________________________________
                                                              (баримт бичгийн нэр, дугаар, хэн, хэдийд олгосон)
 
Зорчигчийн тайлбар:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Дээрхи тайлбар миний ярьсны дагуу үнэн зөв бичигдсэн бөгөөд актын хувийг авсан болно.
              Зорчигчийн гарын үсэг:            ________________________________
              Акт үйлдэгчийн гарын үсэг:     _________________________________
              Актад дурдсан хураагдсан бодис ба зүйлсийг _______________________________
              ______________________________________________________________________
                                             (нисэх байгууллага, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн)
              ______________________________________________________________________
              ______________________________________________________________________
                    (үдэн гаргаж байгаа хүмүүс, төрөл төрөгсөд буцаан өгсөн, тэдний нэр, хаяг)
 
              Хүлээн авсан этгээдийн гарын үсэг:________________________________________
              Хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг, албан тушаал:
              ______________________________________________________________________
 
 
 

 

Хавсралт 6
 
 
ЗОРЧИГЧООС АГААРЫН ХӨЛГӨӨР ТЭЭВЭРЛЭХИЙГ ХОРИГЛОСОН АЮУЛТАЙ БОДИС БА ЭД ЗҮЙЛСИЙГ ХУРААН АВСАН ТУХАЙ АКТЫН БҮРТГЭЛ
 
 

 

Актын дугаар, он, сар, өдөр
 
 
Зорчигчийн овог, нэр
Аяллын дугаар
Үзлэгийн төрөл (биед ба гар тээш, тээшний )
Үзлэгийн үр дүн
(юу илэрсэн )
1
2
3
4
5
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 

 

 Хавсралт 7.1
 
                              НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙН ТАЙЛАН
 
                _____________________________(байгууллагын нэр)
                _____________________________(улирал, хагас жил, жилээр)
 

 

Иргэний агаарын тээврийн хэвийн үйл ажиллагаан дахь хөндлөнгийн хууль бус үйлдлийн хэлбэр
Тоо
Тайлбар
1. Агаарын хөлөг, иргэний агаарын тээврийн барилга байгууламжийг дэлбэлэх
 
 
2. Агаарын хөлгийг булаан авсан, авч зугатаасан
 
 
3. Агаарын хөлгийг булаан авах оролдлого
 
 
4. Хорлон сүйтгэх (оролдлого)....
 
 
5. Газарт довтлох  / түүний дотор барьцаанд авсан/
 
 
6. Агаарын тээврийн нэр дээр айлган сүрдүүлсэн. (амаар, нэргүйгээр айлган сүрдүүлсэн этгээдийг илрүүлсэн, утсаар, бичгээр мэдээлсэн)
 
 
7. ИАТ-ийн обьект, агаарын хөлгийг бүслэн авсан.
 
 
8. Агаарын хөлөгт зөвшөөрөлгүй нэвтрэн орсон.
 
 
9. Агаарын тээврийн обьектод зөвшөөрөлгүй нэвтрэн орсон.
 
 
10. Мөргөлдөөн хөндлөнгийн бусад хууль бус халдлагууд, үйлдэл
 
 
Хөндлөнгийн хууль бус үйлдлийн нийт дүн
 
 

 

 
 

 

Хавсралт 7.2
 
Нисэхийн аюулгүй байдлын албаны үйл
ажиллагааны үр дүн
 

 

Үндсэн үзүүлэлтүүд
 
Тоо
1.
Тээвэрлэсэн зорчигчид.......................................................(хүн)
 
2.
Үзлэгт орсон зорчигчид.......................................................(хүн)
 
3.
Хориглосон бодис ба зүйлс тээвэрлэх гэж байгаад илэрсэн этгээд..........(хүн)
 
4
Илрүүлсэн ба хураан авсан:
 
а. Бүх төрлийн зэвсэг, тусгай хэрэгслийн нийт дүн................(ш)
 
 
түүний дотор:
-          галт зэвсэг.............(ш)
 
-          хүйтэн зэвсэг.........(ш)
 
-          газын зэвсэг...........(ш)
 
-          бусад төрлийн зэвсэг, тусгай хэрэгсэл.................(ш)
 
б. Бүх төрлийн байлдааны галт хэрэгслийн нийт дүн..........(ш)
 
 
түүний дотор:
-          байлдааны сум.......(ш)
 
-          гранат......................(ш)
 
-          пуужин дохио ба гэрэл болон бусад төрлийн байлдааны галт хэрэгсэл...................(ш)
 
в. Тэсэрч дэлбэрэх бодис:.......................................................(кг)
 
г.  Түргэн шатамхай шингэн.....................................................(л)
 
д. Хорт, идэмхий болон бусад бодис......................................(кг)
 
5.
Нисэх буудлын нийтийн эзэмшлийн болон түүний ойролцоох газар нутгаас агаарын тээврээр тээвэрлэхийг хориглосон зүйлс ба бодис илрүүлсэн тохиолдлын тоо...........
 
6.
Зорчигч нь байхгүй тээшийг илгээсэн / авсан тохиолдлын тоо
 
7.
Эрхзүйн зөрчил гаргагчид авсан арга хэмжээний тоо
 
       

 

 
 
 

 

Хавсралт 7.3
 
Тайлангийн илтгэх хуудас
 
Илтгэх хуудас нь дараах агуулгатай байна. Үүнд:
·        Тайлангийн хугацаанд гарсан иргэний нисэхийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдлйин талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (он, сар, өдөр, газар, болсон нөхцөл байдал, зөрчил гаргасан хүний биеийн байцаалт, авсан арга хэмжээ, үр дагавар гэх мэт)
 
·        Нисэхийн аюулгүй байдалд өгсөн үнэлэлт (нисэхийн аюулгүй байдлыг хангах албаны тоног төхөөрөмж, тэдгээрийн бэлэн байдал, агаарын хөлгийн хамгаалалтын байдал, нэвтрэх үнэмлэхний болон дотоод объектын дэглэм, зорчигчид болон тэдгээрийн тээш, ачаа, шуудан, агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэгдэх бараанд хийх үзлэгийн байдал зэрэг)
 
·        Агаарын хөлгийг булаан авах буюу ийм сүрдүүлгийн үед нисэх буудлын албадын хэсэг хамтын ажиллагаа болон цугларалт, мэдээлэл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлын байдлын тухай
 
·        Хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар идэвх санаачилгатай ажилласан тухай мэдээлэл.
 
 
 
ТАЙЛАН БИЧСЭН:    ________________________________________________
                                                      (овог нэр, албан тушаал)
 
 
 
 
 
 
 
 

 

Хавсралт 8
 
ЗОРЧИГЧИЙГ БАЙХГҮЙ ҮЕД ТЭЭШИНД ҮЗЛЭГ ХИЙСЭН ТУХАЙ АКТ №
 
201... оны ...-р сарын ..._________________________________________Нисэх буудал
____________________________________________________________________________би
                           (акт үйлдэгчийн овог нэр, албан тушаал)
______________________________________________________________________________
                          (үзлэг хийх тухай захирамж өгсөн этгээдийн овог, нэр, албан тушаал)
Захирамжийг үндэслэн энэхүү актыг үйлдэв.
           1. _________________________________________________________________________
                          (овог, нэр, оршин суугаа газар, утасны дугаар)
           2. _________________________________________________________________________
                          (овог, нэр, оршин суугаа газар, утасны дугаар)
 
нарын гэрчүүдийг байлцуулан зорчигчийг байхгүй үед    -р аяллаар   ________________нисэх буудлаас_________________________________________буудалд хүрэх ­­­­­­­­­­­­­­­­_________________ _________зорчигчид хамаарагдах № _____________________ зүүлттэй тээшинд____________________байранд үзлэг хийв.
                        (ямар байранд)
 
Үзлэг хийх үеэр ________________________________________________________________
______________________________________________________________________________
(зорчигчийн тээшинд авч явахыг хориглосон ямар бодис ба эд зүйлсийг илрүүлсэн буюу илрүүлээгүй тодорхой бичнэ.)
              Гэрчийн гарын үсэг:               1.  ______________________________
               
                                                               2.  ______________________________
 
Тээшинд үзлэг хийсэн этгээдийн албан тушаал, гарын үсэг:
________________________________________________________________________________
 
Тээшний үзлэгийн үеэр хураан авсан аюултай бодис ба эд зүйлс, ачааг
___________________________________________________________________________________________________________________________________________________________
                             (хэзээ, хэнд, ямар зорилгоор шилжүүлэх гэх мэт )
шилжүүлэв.
               Хүлээн авсан этгээдийн гарын үсэг:          ________________________________          
               Хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг:     ________________________________
                                        
201...   оны ...  -р сарын ....