A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРМЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ИНД-46, 140, 148, 191/

Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, "Иргэний нисэхийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.ИНД-26 "Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд"-ын шинэчилсэн найруулгыг нэгдүгээр хавсралтаар, ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар, ИНД-148-"Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллага, гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар, ИНД-19^ "Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нууцыг хамгаалах"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон дүрмүүдийг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 353 дугаар тушаалаар баталсан ИНД-26 "Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд", ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх", Дэд бүтцийн сайдын 2003 оны "Дүрэм батлах тухай" 245 дугаар тушаалаар батлагдсан ИНД-148 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллагыг гэрчилгээжүүлэх", "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 154 дугаар тушаалаар батлагдсан ИНД-191 "Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нууцыг хамгаалах"-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт", ИНД-148 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллага, гэрчилгээжүүлэлт", ИНД-191 "Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийн нууцыг хамгаалах", ИНД-26 "Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд"-ын шинэчилсэн найруулгыг тус тус сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 1-3 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

Шийдвэр хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэг, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар хуралдааны XIX дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн хавсралтад заасан захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Ерөнхий сайдын 2023 оны 12 дугаар

сарын 05-ны өдрийн 192 дугаар

захирамжийн хавсралт

ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ

1."Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 261 дүгээр тушаал.

2."Дүрэм батлах тухай" Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр тушаал.

3."Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр тушаал.

4."Шуудангийн нэгдсэн код батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр тушаал.

5."Журам батлах тухай" Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24/19 дүгээр хамтарсан тушаал.

---о0о---