A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ БАТЛАХ ТУХАЙ /ХЗС-ын 2014 оны А/187-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗС-ын 2014 оны А/187-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙДЫН ТУШААЛ

2010 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 12-ны өдөр Дугаар 197 хот

ЖУРАМ, ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.3 дугаар зүйлийн 9.3.1 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг олгох, эзэмших, ашиглах, хадгалах журам"-ыг нэгдүгээр, "Оршин суух үнэмлэхийн тодорхойлолт"-ыг хоёрдугаар, "Зорчих үнэмлэхийн тодорхойлолт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Оршин суух болон зорчих үнэмлэхийг хэвлүүлэхэд гарах дундаж зардлыг тооцож, борлуулсан орлогыг дансанд төвлөрүүлж, үнэмлэх хэвлэх зардлыг санхүүжүүлэхийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнд зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж оршин суух болон зорчих үнэмлэхийн загварын тухай мэдээллийг Гадаад харилцааны яамаар дамжуулан гадаад улсуудын холбогдох байгууллагад уламжлаж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнд даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 142 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.