Хэвлэх DOC Татаж авах

/ХЗС-ын 2014 оны А/187-р тушаалаар хүчингүй болсон/

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны

197 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

 

ЗОРЧИХ ҮНЭМЛЭХИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

1.Монгол Улсад оршин суух харьяалалгүй хүний зорчих үнэмлэх /цаашид “үнэмлэх” гэх/ нь 125x88мм хэмжээтэй, хар хөх өнгийн хавтастай, дугаарласан 20 хуудастай байх ба үнэмлэхийн бичвэрийг монгол, англи хэлээр үйлдэнэ.

2.Үнэмлэхийн хавтасны нүүрэн талын голд 45x22мм хэмжээтэй боронзон шар өнгийн соёмбо бaйрлуулж, бичвэрийг боронзон шар өнгийн 4 мм-ийн том, крилл үсгээр, дээд ирмэгээс 20 мм зайнд латин үсгээр “TRAVEL DOCUMENT”, дээр нь монгол үсгээр “ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ” гэж тус тус бичнэ.

3.Нэгдүгээр нүүрэнд дараахь бичвэр байна. Үүнд:

3.1.хар өнгөөр“TDR” гэсний ард 7 орон тоо бүхий үнэмлэхийн дугаар;

3.2.нүүрний төв хэсгийн “САНАМЖ” гэсний дор монголоор “Энэхүү зорчих үнэмлэх эзэмшигч нь нь Монгол Улсын иргэн биш.”, мөн доор нь “Үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхийн хүчинтэй хугацааны дотор Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй.” гэж бичнэ;

3.3.монголоор бичсэн “САНАМЖ”-ийн дор англиар “NOTE”, мөн “The bearer of this travel document is not a Mongolian citizen.”, “This travel document is valid for re-entry to Mongolia during the period of validity.” гэж бичнэ.

4.Хоёрдугаар нүүр нь үнэмлэх эзэмшигчийн талаарх дараахь мэдээллийг агуулна:

4.1.нүүрний зүүн дээд талд 3,5x4,5 см-ийн хэмжээтэй үнэмлэх эзэмшигчийн цээж зураг;

4.2.зурагны баруун талд дараахь хөндлөн бичвэр байна. Үүнд:

4.2.1.эцэг (эх)-ийн нэр/ Surname;

4.2.2.нэр / Given name;

4.2.3.төрсөн он /сар/ өдөр /Date of birth /YYYY/MM/DD;

4.2.4.хүйс / Gender;

4.2.5.олгосон он /сар/ өдөр / Date of issue /YYYY/MM/DD;

4.2.6.дуусах хугацаа он /сар/ өдөр / Date of expiry /YYYY/MM/DD.

4.3.Нүүрийг бүхэлд нь ус үл нэвтрэх, тунгалаг хальсаар бүрсэн байна.

5.Гуравдугаар нүүр нь дараахь хөндлөн бичвэртэй байна. Үүнд:

5.1.дээд хэсгийн булангуудад:

5.1.1.зүүн буланд ”ЭНЭХҮҮ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ БҮХ УЛСАД ХҮЧИНТЭЙ”, “THIS TRAVEL DOCUMENT IS VALID FOR ALL COUNTRIES” гэж;

5.1.2.баруун буланд ”ЭНЭ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ (ДУГААРАЛСАН)

20 ХУУДАСТАЙ”, “THIS TRAVEL DOCUMENT CONTAINS 20 (NUMBERED)

PAGES” гэж.

5.2.доод хэсэгт:

5.2.1.зүүн буланд “Олгосон байгууллага”, “Issuing authority” гэж;

5.2.2.баруун буланд “Олгосон газар”, “Issued at” гэж;

5.2.3.зүүн доод буланд хөндлөн зураасны дор “Эзэмшигчийн гарын үсэг”, түүний дор “Bearer’s signature” гэж тус тус бичнэ.

6.Дөрөвдүгээр нүүрэнд үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдийн мэдээлэл орно. Үүнд:

6.1.нүүрний дээд хэсгийн голд “Хамт яваа хүүхэд /Accompanying Children” гэсэн бичвэр байх бөгөөд түүний дор 3х4 см хэмжээтэй, гурван ширхэг хүүхдийн зураг наах зориулалттай тэгш өнцөгтийн дүрс байна.

6.2.зураг наах зориулалтын хэсэг бүрийн дор дараахь бичвэр байна. Үүнд:

6.2.1.эцэг (эх)-ийн нэр / Surname;

6.2.2.нэр / Given name;

6.2.3.төрсөн он /сар/ өдөр /Date of birth /YYYY/MM/DD;

6.2.4.хүйс / Gender гэж бичсэн байна.

7.Тавдугаар нүүрэнд үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах тэмдэглэлийг оруулна. Үүнд:

7.1.нүүр нь 3 мөр, 2 багана бүхий хөндлөн хүснэгттэй байх ба хүснэгт нь дараахь бичвэртэй байна:

7.1.1.дээд мөрний багана тус бүрд “Сунгалт/ Extension”;

7.1.2.хоёрдугаар мөрний багана тус бүрд “Хүртэл/ Until”.

8.Зургадугаар нүүрэнд тусгай тэмдэглэл оруулах бөгөөд дээд төв хэсэгт “Тусгай тэмдэглэл / Observations” гэсэн бичвэр байна.

9.Долоогоос хорь (7-20) дугаар хуудсуудад виз, дардас дарах бөгөөд хуудснуудын дээд төв хэсэгт “Виз”, “Visas” гэсэн бичвэр байна.

10.Арын нүүрний доод хэсэгт “Энэ зорчих үнэмлэх Монгол Улсын Төрийн өмч мөн.”, “This Travel document is propertyof Mongolia.” гэсэн бичвэр

байна.

11.Үнэмлэх нь дараахь нууцлалтай байна. Үүнд:

11.1.хуудас бүр Arial фонтын 4, 6-ийн хэмжээтэй 45 хэмийн налуугаар бичигдсэн “MONGOLIAN IMMIGRATION AGENCY” гэсэн бичвэртэй;

11.2.Хоёр, гурав, дөрөв, зургаа (2,3,4,6) дугаар хуудасны соёмбо нь 32мм x 15,5мм хэмжээтэй хөндлөн, бусад хуудасны соёмбо нь 39ммx18,6мм хэмжээтэй босоо байрлалтай;

11.3.Гурав (3) дугаар хуудаснаас хойшхи бүх хуудсанд үнэмлэхийн дугаарыг шивээсийн машинаар цоолсон;

11.4.үнэмлэхийг неон гэрэлд шар ногоон өнгөөр гэрэлтэн харагддаг тусгай утсаар оёж бэхэлсэн байна.

12.Үнэмлэхийг дор дурдсанаар баталгаажуулна:

12.1.Энэ тодорхойлолтын 4.1-т заасан үнэмлэх эзэмшигчийн цээж зургийн баруун буланг оруулан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэмдэг дарна.

12.2.Энэ тодорхойлолтын 5.2-т заасан “Олгосон байгууллага” гэсэн хэвлэмэл бичвэрийн дор “Mongolian Immigration Agency”, “Олгосон газар” гэсний дор “Ulaanbaatar” гэсэн дардас тус тус дарна.

12.3.Энэ тодорхойлолтын 5.2-т заасан ”Олгосон байгууллага”, “Олгосон газар” гэсэн бичвэрийн дунд үнэмлэх олгох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тамга дарна.

12.4.Үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдийн зураг дээр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэмдэг дарна.

12.5.Сунгалтыг хийхдээ энэ тодорхойлолтын 7.1.2-т заасан мөрөнд сунгалтын дуусах огноог тэмдэглэж, дараахь мөрөнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тамга дарна