Хэвлэх DOC Татаж авах
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдын 2011 oны 11 дугаар сарын 04-ны
өдрийн 305 дугаар тушаалын 3-р хавсралт 
 
 Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм
I.Ерөнхий зүйл
Энэхүү  дүрэм  нь мэргэжлийн ажилчдыг багаж, хэрэгсэл, материалын хамтаар ажил гүйцэтгэх бүсэд өргөж, шилжүүлэх зориулалттай сагстай өргөгчийн (цаашид өргөгч гэх) зураг төсөл боловсруулах, төхөөрөмжлөх, үйлдвэрлэх, засварлах, шинэчлэх, ашиглахад тавигдах шаардлагыг тогтооно.
1.2. Энэхүү дүрэмд  дараах өргөгчүүд хамаарна. Үүнд:
1) автомашин, гинж, төмөр зам, хийн дугуй, тусгай явах анги бүхий өөрөө явагч;
2) чиргүүлийн;
3) зөөврийн;
4)  өөрөө явагч, чиргүүлийн, зөөврийн зэрэг тусгай явах анги дээр байрласан шонт өргөгч.
1.3. Дүрэмд дараах өргүүрүүд хамаарахгүй. Үүнд:
1) галын өргүүр;
2) барилгын ачааны өргүүр;
3) ачаа-хүн зөөврийн өргүүр;
4) заслын ажлын;
5) шат, вандан (шат, подмости, тавцан, цамхаг)                          
 1.4. Дүрэмд орсон үндсэн нэр томъёо, тайлбарыг 1 дүгээр хавсралтад үзүүлэв.
II.Техникийн шаардлага
2.1. Үйлдвэрлэлд тавигдах шаардлага
2.1.1. Өөрөө явагч өргөгчийг энэхүү дүрэм болон бусад норматив баримт бичгийн дагуу үйлдвэрлэнэ.
Шонт төрлийн өргөгч нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны 234 дүгээр тушаалаар батлагдсан  "Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн дагуу үйлдвэрлэгдсэн байна.
2.1.2. Гадаад орноос авч ашиглах өргөгч, нэгж эд анги, зангилаа нь энэхүү дүрмийн шаардлагуудыг хангасан байна.
Өргөгчийн ашиглалтын баримт бичиг нь энэхүү дүрэмд нийцсэн байх ба монгол, орос, англи хэл дээр байна.
Энэхүү дүрмийн заалтууд  зөрчигдсөн тохиолдолд хяналтын байгууллагатай зөвшилцөн,зөвшөөрлийн  хуулбарыг паспортад (2-р хавсралтын дагуу үйлдсэн) хавсаргана.
2.1.3 Өргөгчийн цахилгаан тоноглол, түүний угсралт, цахилгаан дамжуулга болон газардуулга нь "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03-ын шаардлагыг хангасан байна.
2.1.4. Өргөгчийн цахилгаан тоноглолын ашиглалт нь "Эрчим хүчний тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм"-ийн шаардлагад нийцсэн байна.
2.1.5. Тэсэрч дэлбэрэх, галын аюултай орчин үүсч болзошгүй тохиолдолд барилга байгууламж дотор болон гадна төхөөрөмжийн үйлчилгээнд ашиглагдахаар зориулагдсан өргөгчийг, аюулгүй ашиглах нөхцөлийг тусгаж, боловсруулсан норматив баримт бичгийн шаардлагад нийцсэн зураг төслийн дагуу үйлдвэрлэнэ.
Тэсэрч дэлбэрэх, галын аюултай орчинд ажиллах нөхцөлийг (орчны зэрэглэлийг мөн заасан) өргөгчийн паспорт болон ашиглалтын зааварт тусгана.
 
2.1.6. Дулаан байранд ашиглагдахаас бусад ил задгай орчинд ажиллах өргөгч нь          -400С-ээс +400С-ийн хэмд, 10 м-ийн өндөрт салхины хурд 10 м/с-ээс ихгүй үед ажиллахаар үйлдвэрлэгдсэн байна.
2.1.7. -40°С-ээс доош температурт ажиллах өргөгчийг хүйтний нөлөөг тооцсон, норматив баримт бичиг, техникийн  нөхцөлийн дагуу боловсруулсан зураг төслөөр үйлдвэрлэнэ.
2.1.8. Өргөгчийн үйлдвэрлэл ба засварын үед зайлшгүй шаардлагаар гарч болох зураг төсөл болон тооцооны өөрчлөлтүүдийг зураг төсөл боловсруулах байгууллага, үйлдвэрлэгч болон захиалагч нарын хоорондын зөвшилцөлөөр гүйцэтгэнэ.
2.1.9. Өргөгчийг ажиллуулахаас өмнө энэхүү дүрмээр тогтоосон журмын дагуу бүртгэл ба техникийн магадлалд оруулна.
2.1.10. Даац болон бусад үзүүлэлтүүдийг тусгасан техникийн үндсэн үзүүлэлт нь улсын стандарт, техникийн нөхцөл буюу бусад норматив баримт бичигтэй нийцсэн байна.
2.1.11. Үйлчлэх бүсийн хязгаарын гадна өргөгчийг ажиллуулахыг хориглоно.
2.1.12. Өргөгчийн хийцэд дараах боломжуудыг урьдчилан тооцсон байна. Үүнд:
1) удирдаж ажиллуулах, засвар, техникийн үйлчилгээ хийхэд хялбар;
2) чирэх боломжтой;
3) гидросистемээс бүх шингэнийг юүлэлгүйгээр өргөгчийн гидросистемийн элементийг солих боломжтой;
4) хөтлүүрийн төхөөрөмжийн ажлын хөдөлгөөн нь ажиллаж эхлэх болон зогсооход жигд зөөлөн байдлыг хангасан.
2.1.13. Өргөгч нь мото/цаг-ийн тоолуураар тоноглогдож болно.
2.1.14. Механик тоноглолоор залгагддаг өргөгчийн механизм нь өөрөө залгагдах боломжгүй байдлаар төлөвлөгдсөн байна.
2.1.15. Өргөгчийн механизмын мушгих момент дамжуулах зангилаанд өөрөө тайлагдаж, сулрахаас хамгаалагдсан горив, тэвх, боолт болон бусад холболтыг хэрэглэнэ. Тулж, эргэх тоноглолд амтай шайб ашиглахыг хориглоно.
2.1.16. Өргөгчийн зарим зангилаанд тулгуур болон ашиглагдах хөдөлгөөнгүй тэнхлэг нь шилжилтээс сэргийлж найдвартай бэхлэгдсэн байна.
2.1.17. Өргөгчийн сунадаг телескоп секц нь ажлын байрлалдаа найдвартай түгжигдсэн байна.
2.1.18. Сагсны шалны хэвтээ байрлалыг хянах системийн ган татлага, гинжний чиглүүлэгч нь өнхрөгч, одон араа, хүрд болон татлаганы шаантгаас өөрөө мултрахааргүй байрласан байна.
2.1.19. Өргөгчийн хайрцагласан болон хоолой хэлбэртэй метал хийцэд чийг орох, хуримтлагдахгүй байх нөхцөлийг хангасан байна.
2.1.20. Удирдлагын системийг хамгаалах төхөөрөмжийн техникийн байнгын үйлчилгээ хийх шаардлагатай механизмд аюулгүй, хялбар хүрэх боломжийг хангана.
2.1.21. Машин болон ачааны хүндийн хүч, динамик нөлөөлөл, салхины даралтыг тооцсон ачааны тогтворжилтын итгэлцүүр нь 1,15-аас багагүй байна. Энэ үед ашиглалтын зааварт илүү налуу өнцөгтэй байх боломжийг заагаагүй тохиолдолд тулгууртай өргөгчийн суурилуулалтын өнцгийн налуу нь 0°30’-аас, харин тулгуургүй өргөгчийн хувьд 3°-аас хэтрэхгүй байна.
Төмөр замын тавцан дээр суурилуулсан өргөгчийн хувьд  замын муруй хэсэг дээр нэг зам нөгөө замаас дээш байж болох хамгийн дээд өндрийг тооцох шаардлагатай. Тогтворжилтыг тодорхойлохдоо зам төмрийн хавчигчийн үйлчлэлийг тооцохгүй.
Өөрийн тогтворжилын итгэлцүүр нь 1,15-аас багагүй байх ба энэ нь онхолдох талын налууг тооцсон өргөгчийн бүх хэсгийн хүндийн хүчний үйлчлэл, мөн тэр чиглэл рүү чиглэсэн салхины ачааллаас үүсэх моментын харьцааг тооцож, баталгаажуулсан байна.
2.1.22. Өргөгчийн даацын хийцийн бат бөхийн тооцоо нь  тензометрийн багажаар хийсэн урьдчилсан туршилтуудаар батлагдсан байна.

 
2.2. Өргөгчийг төхөөрөмжлөхөд тавигдах шаардлага
2.2.1. Сагсанд (тавцан) тавигдах шаардлага
2.2.1.1. Газрын гадаргуу эсвэл суух талбайгаас сагс болон өргөгчийн эргэх тавцанд орох өндөр нь 400 мм-ээс дээшгүй байх ба сагсны шал болон гишгүүр нь хөл хальтрахааргүй байна.
2.2.1.2. Өргөгчийн сагс нь 1000 мм-ээс багагүй өндөр хашлагатай байна. Хашлаганы дээд гадаргуу нь гараар барихад тохиромжтой байх бөгөөд дулаан бага дамжуулдаг материалаар өнгөлсөн байна. Дэвсгэрийн хүрээ нь 100 мм-ээс багагүй өндөртэй үргэлжилсэн битүү эмжээртэй байна. Эмжээр хашлаганы хооронд шалнаас дээш 500 мм-ийн өндөрт нэмэгдэл бүс эргэн тойрны уртын хэмжээнд хийгдсэн байна.
 Сагсанд орох орц нь хамгаалттай сөхөгддөг хаалт эсвэл цоожтой хаалгатай байна.
Эдгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй тохиолдолд (хуванцар сагс г.м.) сагс руу дээрээс нь ордог орцтой байхыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд ороход хялбар болгох тоноглолуудыг урьдчилан тооцоолсон байна.
Сагсны тавцангийн хэмжээ нь 600 х 600 мм-ээс харин дугуй  сагсны шалны голч нь 700 мм-ээс багагүй байх шаардлагатай.
Сагсны тавцангийн талбай нэг хүнд 0,5 м2-аас багагүй ба сагс руу орох орцын өргөн нь 500 мм-ээс багагүй байна.
1000 В хүртэл хүчдэлтэй цахилгаан сүлжээнд ажиллах зориулалттай сагсны хийц, суурилуулалт нь сагс болон өргөгчийн метал хийцийн хооронд 0,5 МОм-оос багагүй тусгаарлалтын нөхцөлийг хангах ёстой.
2.2.1.3. Өргөгчийн сагс нь  ажилчдын хамгаалах бүс болон багаж хэрэгсэлд зориулсан бэхэлгээ хавчаараар тоноглогдсон байна. Сагсны хаалт болон бүс бэхлэх хэсгийн элементүүд аль ч чиглэлд 1300 Н хүчтэй төвлөрсөн ачааллыг даах чадвартай байх ёстой.
2.2.2. Ган татлага ба гинжинд тавигдах шаардлага
2.2.2.1. Өргөгчид энэхүү дүрэм, улсын стандарт болон норматив баримт бичгийн шаардлагад нийцсэн ган татлага болон гинжийг хэрэглэнэ. Ган татлага, гинж нь үйлдвэрлэгч байгууллагын туршилт хийгдсэн тухай гэрчилгээтэй байна. Туршилтын гэрчилгээгүй ган татлага ба гинжийг тогтоогдсон журмын дагуу туршилтанд оруулна.
Туршилтын гэрчилгээгүй ган татлага ба гинжийг ашиглахыг хориглоно.
2.2.2.2. Ган татлагыг өргөгчид бэхлэх бэхэлгээ болон байрлал нь түүнийг дамар бусад механизмаас мултарч, унахгүй боломжийг хангасан байх ба хийцийн ямар нэгэн элемент ба хоорондоо үрэлдэхээс сэргийлсэн байна. Ган татлагыг дамраас мултрахгүй бэхлэх тоноглол болон ган татлаганы хоорондох зай ган татлаганы голчийн 20%-иас бага хэмжээтэй байна.
2.2.2.3. Ган татлаганы сул үзүүрийг элгэвч ашиглан  гогцоо гарган сүлжих, хавчаар ашиглах эсвэл норматив баримт бичгээр батлагдсан өөр аргаар бэхэлнэ. Хавчаарын тоо нь гурваас доошгүй байна.
Ган татлагын үзүүрийг өргөгчид бэхлэхдээ ган, давтмал, хэвлэмэл эсвэл хайлш цутгах зэрэг цөнт аргаар бэхэлнэ. Гагнаасан цөн хэрэглэхийг хориглоно.
Цөн, шаантгууд ган татлагыг үрж, элээх хурц ирмэгтэй байж болохгүй.
2.2.2.4. Өргөгчийн дээрх ган татлагыг солиход гэрчилгээнд тасрах хүчний нийлбэрийг заасан байх тохиолдолд тооцооны хүчийг (Р) 0,83-аар үржүүлж тодорхойлно.
2.2.2.5. Ган татлагыг гологдолд гаргахдаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг баримтална.
2.2.2.6. Сумыг өргөх механизм, телескоп секц болон сагсны хэвийн байршлыг хянах системд ашиглах ган татлага ба гинж нь зураг төслийн үед тооцоогоор шалгагдсан байна.
Ган татлага болон гинжний бат бөхийг  дараах томъёогоор тооцно.
P/S = K,
Үүнд:
Р – улсын стандарт буюу гэрчилгээнд заагдсан татлага болон гинжний тасрах хүч, Н;
S – полиспастын ашигт үйлийн  итгэлцүүр,  динамик ачааллыг тооцсон  ган татлага ба гинжинд үйлчлэх хамгийн их татах хүч, Н;
К –бат бөхийн нөөцийн итгэлцүүр, 9-өөс багагүй байна. Хоёр зэрэгцээ салаатай тэнцүүлэх төхөөрөмж бүхий сагсны тэнцвэржүүлэгч хяналтын системийн салаа тус бүрт К нь 4,5-аас их байна.
2.2.3. Хүрд болон дамарт тавигдах шаардлага
2.2.3.1. Өргөгчид нэмэлт ачаа өргөх тоноглол (дэгээт дүүжин, дэгээ, дамар, хүрд) хэрэглэх тохиолдолд уг тоноглол нь "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн шаардлагад нийцсэн байна.
Дамар буюу хүрдний хамгийн бага голчийг дараах томъёогоор тодорхойлно.
D = h х d,
Үүнд:
D – дамар, хүрдний голч, мм;
d – ган татлаганы голч, мм;
h – дамрын голчийг сонгох итгэлцүүр (16-тай тэнцүүгээр авна.)
Гинж ба ган татлага ороох хүрдний багтаамж нь ачаа оосорлох хэрэгслийг хамгийн доод байрлал хүртэл буулгахад хүрдэнд бэхлэгдэх хэсгийн уртыг оролцуулахгүйгээр 1.5 аас доошгүй ороодос үлдэж байвал зохино.
Олон үетэй ган татлага ороогддог гөлгөр ба ховилт гадаргуутай хүрдний хоёр тал хашлагатай байвал зохино.
Хүрдний хашлаганы өндөр нь хүрдэнд ороогдсон ган татлагын гадаргаас дээш түүний голчийг 2 дахин авснаас багагүй хэмжээтэй байна.
2.2.4. Дугуйнд тавигдах шаардлага
 2.2.4.1. Өргөгчийн өөрөө явагч болон чиргүүлийг авто замаар тээвэрлэх зориулалттай  хийн дугуй нь стандартын дараах шаардлагыг хангасан.
Машин болон бусад тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг ба ажлын талбайд гараар шилждэг өргөгчид норматив баримт бичигт нийцсэн өөр дугуйг хэрэглэхийг зөвшөөрнө.
2.2.5. Тулгуурт тавигдах шаардлага
2.2.5.1. Өргөгчийн гар тулгуур эсвэл түүний хэсгүүдийг гараар өргөх (гаргах) хүч нь 200 Н-оос ихгүй байна. Илүү хүч гаргах тохиолдолд тулгуур нь гидравлик болон бусад хөтлүүртэй байх шаардлагатай. Өргөгчийг талбайд суурилуулахдаа хөрсний нөхцөлийг тооцох шаардлагатай.
Хэрвээ тэнхлэг, дугуй нь тогтворжуулах моментод ажиллаж байвал өргөгчийн бүх дугуйнууд ачааллаас чөлөөлөгдөхөөр тулгуурыг суурьлуулна.
2.2.5.2. Тулгуургүй өргөгч нь уян дүүжин тоноглолоос үзүүлэх үйлчлэлийг арилгах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Өргөгчийн нэг тэнхлэгийн бүх нум дээр хөдөлгөөний эргэлтийн үед ачааллыг жигд дамжуулах зорилгоор уян дүүжин холболтыг тэнцвэржүүлэгч  зайлшгүй тоноглоно.
2.2.6. Тоормост тавигдах шаардлага
2.2.6.1.  Өргөгчийн өргөх механизм нь залгах үед автоматаар нээгддэг хэвийн хаалттай тоормос, эсвэл сагс доош унах нөхцөлийг хориглох төхөөрөмжөөр тоноглогдсон байа.
Туузан тоормосыг зөвхөн тавцан эргүүлэх механизмд  ашиглахыг зөвшөөрнө. Тоормосыг тос, чийг орохоос хамгаалсан байна.
Өргөгчийн эргэлтийн тавцангийн хөтлүүр нь өөрөө тоормослох тоноглол буюу тоормосоор төхөөрөмжлөгдсөн байна. Энэ үед тоормослолтын нөөцийн итгэлцүүр нь 1,5-аас их байна.
Ган татлаган хөтлүүртэй өргөгчийн өргөх механизмд сагсыг өөрөө алдаж, буух нөхцөлийг хаасан төхөөрөмжийг урьдчилан тооцсон байна.
 2.2.6.2. Авто, чиргүүл, зөөврийн болон тусгай явах анги дээрх өргөгчүүд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн шаардлагад нийцсэн зогсоох тоормосоор тоноглогдсон байна.
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн дээр суурилагдсан өргөгчийн шилжүүлэх механизмын тоормос нь МТЗ-ийн дүрмийн шаардлагыг хангах ёстой.
2.3. Ослоос хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага
2.3.1. Ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд дараах төхөөрөмжүүдээр өргөгчийг тоноглосон байна. Үүнд:
1) ачаа хязгаарлагч;
2) анемометр (22 м-ээс дээш өргөх өргөгчийн хувьд);
3) ажиллагааны бүх бүсэд сагсны шалны хэвтээ байрлалыг тэнцвэржүүлэх төхөөрөмж; үүнд сагсны шалны налуугийн өнцөг 5°-аас хэтрэхгүй байна;
4) ажил, үйлчилгээ явуулах бүсийг хязгаарлах төхөөрөмж;
5) тулгуур тавигдаагүй тохиолдолд (гараар суурилуулдаг шурган тулгуураас бусад) өргөгчийн өргөлт болон эргэлтийг  хориглох төхөөрөмж;
6) сумыг ажлын байрлалд байхад тулгуурыг (гараар суурилуулдаг шурган тулгуураас бусад)  өргөхийг хориглох төхөөрөмж;
7) гидросистем, цахилгаан болон гидрошахуургын хөтлүүр ажиллагаагүй үед сагсыг ослын буултаар буулгах төхөөрөмж;
8) өргөгчийн зогсож буй сууриас доор байрлаж байгаа сагснаас ажилтнуудыг гаргах төхөөрөмж;
9) өргөгчийн хөдлөгөөний үеэр сунадаг тулгуурыг өөрөө сунаж, эргэх тохиолдлоос хамгаалах төхөөрөмж; 
10) өргөгчийн налуугийн өнцгийг заах төхөөрөмж
11) сагс болон доод удирдлагаас "Зогс" товчлуураар хөдөлгүүрийг зогсоох ослын зогсолтын систем;
12) холбоо, харилцааны төхөөрөмж (22 м-ээс дээш өргөдөг өргөгчид).
2.3.2. Энэхүү дүрмийн 2.3.1 заалтын 1, 4, 5, 6, 11 дүгээрт заасан ослоос хамгаалах хэрэгсэл болон төхөөрөмжүүд нь өргөгчийн элементүүдийн хөдөлгөөнийг салгахад ажиллана.
Ослоос хамгаалах хэрэгсэл ажиллах тохиолдолд өргөгчийн элементүүдийн хөдөлгөөн нь хүчний төхөөрөмжийг салгалгүйгээр зогсох ёстой.
2.3.3. Ачаа хязгаарлагч нь өргөгчийн ачааны даац заасан хэмжээнээс 10%-иас хэтрээгүй үед анхааруулах дуут дохио өгч, хэвийн даацаас 110%-иас дээш ихэссэн тохиолдолд өнгийлт ихэсгэх  механизм болон өргөх ажиллагааг зогсооно.
Ачаа хязгаарлагч ажилласны дараа өргөгчийн бүх хөдөлгөөн зогссон байх ба сагсны ачааг тогтсон хэмжээнд хүртэл багасгах ёстой.
Хэрэв өргөгчийн хийцийг сагс тус бүрийн ачаалал өргөгчийн хэвийн даацтай тэнцүү хэмжээтэй байхаар төлөвлөсөн бол хоёр сагстай өргөгчийн хувьд сагс тус бүрийн ачааллын нийлбэр хэмжээнээс хамаарч дуут дохио болон салгах механизм ажиллана.
Ачаа хязгаарлагчийн релений (электрон) блок буюу хамгаалалтын самбарыг  лацадсан байна.
2.3.4. Өргөгчийн гэрэлтүүлгийн хэрэгслүүд нь улсын стандартын шаардлагад нийцсэн байна.
2.4. Удирдлагын самбарт тавигдах шаардлага
2.4.1. Өргөгчүүд нь сагс дотор нэг, нөгөө нь тохиромжтой, суурин газар байрлах эсвэл алсын удирдлага бүхий хоёр удирдлагатай байна.
Сагс нь 12 м хүртэл өндөрт байрлах өргөгчид нэг удирдлага байхыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд сагсанд дуут дохиолол болон хөдөлгүүрийн ослын зогсолтыг удирдах тоноглол байна.
2.4.2. Өргөгчийн удирдлагын самбар нь тохиромжтой газар байрласан байна.
Хөшүүрэг болон товчлуур нь сагсны хөдөлгөөнийг байнга хянах боломжтой байрлалд байрлана. Хөшүүргийн хөдөлгөөний чиглэл нь өргөгчийн сагсны хөдөлгөөний чиглэлтэй нийцсэн байна.
2.4.3. Удирдлагын самбарт ашиглагдах хөшүүрэг (товчлуур) нь "0" байрлалд өөрөө буцах тоноглолтой байна. Залгаатай байдлыг хадгалахын тулд бариулыг (товчлуур) тасралтгүй дарах тохиолдолд биелэх боломжтой байна. Товчлуур нь өргөгчийн механизмын хөдлөх чиглэлийг заасан тэмдэглэлтэй байна.
2.4.4. Хоёр удирдлагын самбартай өргөгчийг нэгэн зэрэг хоёр удирдлагаас удирдах боломжийг хаасан байна.
2.4.5. Өргөгчийн удирдлагын самбар нь дуут дохиолол болон хөдөлгүүрийн ослын зогсолтыг залгах тоноглолтой байна. Автомашины дуут дохиоллыг ашиглахыг зөвшөөрнө.
2.4.6. Удирдлагын самбарын хийц болон суурилуулалт, үүний дотор 1000 В хүртэл хүчдэлтэй цахилгаан сүлжээнд ашиглагддаг өргөгчийн тэжээлийн утас  нь удирдлагын самбар болон метал хийцийн хооронд 0,5 МОм-оос багагүй эсэргүүцэлтэй байна.
2.5. Материал, гагнуур болон гагнуурын чанарт тавигдах шаардлага
2.5.1. Өргөгчийн үйлдвэрлэл, шинэчлэлт, засвар, түүний метал хийц, эд анги болон механизмд  ашиглагдах материалууд нь улсын стандарт ба норматив баримт бичигтэй нийцсэн байна.
2.5.2. Тооцооны элементэд хэрэглэх материалын чанар нь үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ болон шалгалтаар баталгаажуулагдсан байна.
Материалын сонголтыг өргөгчийн ажлын болон ажлын бус үеийн орчны хамгийн бага температур, элементүүдийн ачааллын зэрэг ба хүрээлэн байгаа орчноос үзүүлэх хамгийн таагүй нөхцөлийг тооцон хийдэг.
Өргөгчид хэрэглэгдэж байгаа материалын гэрчилгээнд заасан ажлын болон ажлын бус байдалд байх хамгийн бага температурын өгөгдлийг паспортад заавал бичнэ.
2.5.3. Өргөгчийн даацын элементүүдийг бэлтгэх болон гагнах ажлыг тогтоосон журмын дагуу батлагдсан гагнагдах эд зүйлийн онцлогийг тусгасан гагнуурын технологийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэнэ.
Гагнуурын технологийн баримт бичгийг чанар болон гагнуурын холболтыг найдвартай гүйцэтгэх үүднээс өргөгчийн баримт боловсруулагч эсвэл мэргэшсэн байгууллага боловсруулна.
2.5.4. Метал хийцийн элементүүдийн гагнуурыг тэдгээрийн шинж, чанарыг харгалзан улсын стандарт ба норматив баримт бичигт нийцсэн электрод болон гагнуурын утсыг хэрэглэж гүйцэтгэнэ.
2.5.5. Ган хийцийн гагнуурт хэрэглэгдэж байгаа материалууд нь металын оёдлын механик шинж чанар, (бат бөхийн хязгаар, харьцангуй суналт, урсалтын хязгаар, нугарах өнцөг, цохилтын зуурамтгай шинж) улсын стандарт буюу техникийн нөхцөлд заасан үндсэн метал хийцийн доод хязгаарын үзүүлэлтүүдээс багагүй байна.
Гагнуурын нэг холбоосонд хоорондоо ялгаатай маркийн ган хэрэглэсэн бол хайлмал металын механик шинж чанарыг хамгийн их бат бөхийн хязгаартай гангийн шинж чанараар тооцно.
2.5.6. Метал хийцийн гагнуурыг зөвхөн тогтоогдсон журмын дагуу аттестатчилагдсан гагнуурчнаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрнө.
2.5.7. Гагнуурын холболтын элементүүдийн торгоолтыг угсралтын үед гагнах оёдол хийсэн материалаар адил зэрэгтэй гагнуурчид гагнуурын ажлыг хийж гүйцэтгэнэ.
2.5.8. Метал хийцийг нийлүүлж, гагнахад урьдчилан торгоосон гагнуур бүрэн хайлсан бол арилгахгүй байж болно.
            Гагнуур хийхийн өмнө урьдчилан торгоосон гагнаасын шаарыг цэвэрлэнэ.
2.5.9. Даацын метал хийцийн элементүүдийн гагнуурын холболтын оёдолд дулааны боловсруулалт зайлшгүй хийх шаардлагыг үйлдвэрлэгчийн технологийн үйл ажиллагааг харгалзсан өргөгчийн үйлдвэрлэл болон засварын техникийн нөхцөлд урьдчилан төлөвлөнө.
2.5.10. Өргөгчийн метал хийцийн гагнуурыг гагнуурын чанарт атмосферийн таагүй нөлөөлөл үзүүлэхээргүй байранд хийнэ.
Гагнуурыг задгай орчинд тусгай технологийн дагуу атмосферийн салхи, тунадас зэрэг орчны тааламжгүй нөлөөллөөс хамгаалах зориулалтын хэрэгслийг ашиглаж гүйцэтгэнэ.
2.5.11. Метал хийцийн гагнуурын ажлыг гүйцэтгэсэн гагнуурчны нэрийг заасан тэмдэглэгээ буюу пайзтай байна. Тэмдэглэгээг өргөгчийг ашиглалтын явцад элэгдэхээргүй, хадгалагдахаар хийж гүйцэтгэнэ.
2.5.12. Өргөгчийг үйлдвэрлэх, засвар, шинэчлэлт, угсралтын үед гагнуурын чанарыг шалгахдаа гадна үзлэг, хэмжилт, механик туршилт хийх, үл эвдлэх сорилоор шалгах зэрэг аргыг норматив баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэнэ.
 
2.5.13. Гагнуурын чанарыг тухайн гагнуурын холболтод зайлшгүй шаардлагатай гэж үзвэл дулааны боловсруулалт хийж дууссаны дараа шалгах ба түүний үр дүнг журнал, карт, маягтад бичнэ. Үүнд:
1) бүх төрлийн хэмжээ болон чиглэлтэй ан цав;
2) 1000 мм урттай оёдлын хэсэг дэх 100 мм урт хайлалт;
3) 20 мм хүртэл зузаантай метал дээрх түүний зузааны 3%-иас ихгүй 0,5 мм гүнтэй зүсэгдэлт;
4) 20 мм-ээс илүү зузаантай металын 100 мм урт алхамд дөрвөөс илүү  тоотой, өөр хоорондоо 50 мм-ээс багагүй зайтай 1 мм-ээс илүү голчтой нүх;
5) гагнагдаагүй тасалдсан;
6) түлэгдэл болон цоорхой;
7) цулгуй тор хэлбэртэй нүх;
8) хугарал, холбосон элементүүдийн перпендикуляр биш байрлал;
9) холбогч элементүүдийн хазайлт, оёдлын хэлбэр хэмжээ (өндөр, катет болон өргөн, жигд хүчитгэл г.м.) зургаас зөрөх;
10) хайлсан, зүсэгдсэн, гагнагдаагүй тасалдсан зэрэг бусад технологийн согог.
Гагнасан оёдлын гадаргуу болон түүнээс хоёр талруу тус бүр 20 мм хүрээнд гадаад үзлэг явуулахын өмнө шаар г.м бүх бохирдлыг цэвэрлэсэн байх шаардлагатай.
Гагнаасын чанарыг шалгахдаа гагнуурын оёдлын 2 талын бүх уртын дагуу гадна үзлэг хийнэ.  Дотор гадаргуугийн үзлэг хийх боломжгүй тохиолдолд зөвхөн гадна талаас нь шалгана.
2.5.15. Гагнаасан холболтыг нэвт гэрэлтүүлэх замаар шалгахдаа улсын стандарт болон норматив баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ.
Холбосон оёдлын уртын 25%-иас доошгүй хэсгийг нэвт гэрэлтүүлэн шалгана. Зайлшгүй шалгах ёстой хэсгийг норматив баримт бичгийн дагуу, харин нэмэлт хэсгүүдийг нь үйлдвэрийн техник хяналтын хэлтсээс тогтооно.
Хэрвээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн согог гэрэлтүүлгийн явцад илэрвэл бүх оёдлын уртын хэмжээнд шалгалтыг явуулна. Шалгалтын явцад илэрсэн согогтой хэсгийг огтолж, дахин гагнана.
2.5.16. Гагнасан холболтын оёдлын хэт нам авианы шалгалт нь улсын стандарт болон норматив баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ. Шалгах зүйлд:
1) тулгаж гагнасан даацын оёдлыг 100% (согогийг илрүүлэх зорилгоор);
2) метал хийцийн оёдол (хяналтын загвар механик туршилтаар хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд).
2.5.17. Бүх төрлийн шалгалтын явцад энэ дүрмээр тогтоосон болон өргөгчийг засварлах, шинэчлэн өөрчлөх, үйлдвэрлэх техникийн нөхцөлөөр тогтоогдсон нормоос хэтэрсэн дотоод ба гадаад согог илэрвэл тийм гагнаасны чанарыг хангалтгүйд тооцно.
2.6. Хамгаалах гадаргууд тавигдах шаардлага
2.6.1. Өргөгч, угсрагдах эд ангийг зэврэлтээс хамгаалахын тулд лакан будаг эсвэл метал ба метал биш (органик биш) гадаргуугаар бүрхсэн байна.
Тостой сав эсвэл өтгөн түрхлэгт тосны орчинд ажилладаг механик боловсруулалт хийгдсэн эд ангид уг хамгаалалт шаардлагагүй.
2.6.2. Лакан будгийн бүрхүүл нь улсын стандарт болон норматив баримт бичгийн шаардлагад нийцсэн байна.
2.6.3. Будахын өмнөх металын гадаргууны болон лакан будгийн түрхлэгийг үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан технологийн баримт бичигт нийцүүлэн гүйцэтгэнэ.
2.6.4. Өргөгчийн боловсруулагдсан будагддаггүй гадаргуу нь тосон түрхлэг эсвэл хамгаалалтын бусад бүрхүүлээр бүрхэгдсэн байна.
2.6.5. Машин, механизм, эд анги, хэсгүүдийн дотор болон гадна гадаргууг будахдаа технологийн зургийн дагуу гүйцэтгэнэ. Энэ нь улсын стандарт болон норматив баримт бичгийн шаардлагад нийцсэн байна. Бүрхүүлийн зузаан нь 0,04-0,08 мм байна.
2.6.6. Тосолгооны цэг, юүлэх бөглөөнүүд нь үндсэн биетээсээ ялгагдахаар тод өнгөтэй байх ёстой.
2.6.7. Модон хэсгүүдийн гадарууг метал хэсгийн гадаргуутай адил будгаар будсан байна.
2.6.8. Угсралтын дараа будах боломжгүй гадаргууг угсрахаас өмнө будсан байна.
2.7. Гидросистем, гидравлик тоноглол болон дамжуулах хоолойд тавигдах техникийн шаардлага
2.7.1. Гидросистем болон түүнийг бүрдүүлж буй гидро төхөөрөмжүүд (гидро хуваарилагч, хамгаалах хавхлаг, гидроаккумулятор, гидроцилиндр, гидромотор болон шахуурга), ажлын шингэн, ган болон өндөр даралтын уян хоолой зэрэг нь чанарыг нотлосон баримт бичигтэй байна.
2.7.2. Гидравлик системийн хийц нь дараах боломжийг үгүйсгэсэн байна. Үүнд:
1) гидравлик төхөөрөмжийн гэмтэл;
2) уян болон ган хоолой, тэдгээрийн холболтын гэмтэл, тэдгээрийг метал хийцтэй шүргэлцлээс үүсэх гэмтэл.
Гидро шахуургын хөтлүүр зогссон үед механизм автоматаар зогсож, түгжигдэх боломжтой байна.
2.7.3. Уян болон ган хоолой, механизм болон тоноглолтой холбогдох хэсэг нь битүүмжлэлтэй байна.
2.7.4. Гидросистем нь засвар болон бохирдолтын үед ажлын шингэнийг бүрэн зайлуулах чадвартай байна.
Шахуурга бүрийн шахалтын шугамд хамгаалах хавхлаг суурилуулсан байна. Хамгаалах хавхлагаас илүүдэл шингэн нь шингэний сав руу урсана.
2.7.5. Гидросистемд ажлын шингэнийг газарт гоожуулалгүй хялбар аюулгүй дүүргэж, асгах болон гидросистемээс агаарыг зайлуулах боломжийг урьдчилан төлөвлөсөн байна.
2.7.6. Хамгаалах хавхлаг ажиллах тохиолдлоос бусад үед ажлын шингэнийг шүүх үйлдэл зогсолтгүй явагдана. Шүүлтийн зэрэглэлийг гидро төхөөрөмжийн техникийн баримт бичгийн шаардлагыг харгалзан тогтооно.
2.7.7. Гидравлик хүрээ бүр нь шаардлагатай үед ажлын даралт хэтрэхээс хамгаалсан, зөвшөөрөгдөх даралтаар тохируулагддаг хавхлагаар тоноглогдсон байна.
 Тохируулагдсан хамгаалалтын хавхлагийг өргөгчийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн лацдана.
2.7.8. Гидро төхөөрөмжийн үндсэн тодорхойлолтыг сонгохдоо өргөгчийн даацын элементэд нэмэлт ачаалал үүсгэхгүй зарчмыг баримтална.
2.7.9. Даралтыг нь хянаж байх ёстой гидросистемд шалгалтын хэмжилт хийхэд шаардлагатай холбогч элементүүдийг урьдчилан төлөвлөсөн байна.
2.7.10. Өргөгчийн гидро хөтлүүр салгагдсан үед ажлын тоноглол найдвартай түгжигдсэн байна.
2.7.11. Шахуурга, хамгаалах хавхлаг хоёрын дунд хаалт тавихыг зөвшөөрөхгүй.
Юүлэх шугам дээр суурилагдсан шүүлтүүр нь сэлгэх хавхлагтай байна. Нэвтрүүлэх хавхлагийг онгойлгох даралт нь 0,4 Мпа-аас их байж болохгүй.
2.7.12. Гидросистемийн хийц нь шүүрний бохирдлыг хянах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
2.7.13. Шингэний саван дээр ажлын шингэний дээд доод хэмжээ болон түвшин хянах заалтыг байрлуулсан байна. Ажлын шингэний түвшний хэмжээг хэмжүүрийн цонхны тусламжтайгаар хянана. Хэмжүүрийн саваа хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
Гидро өргөгчид хэд хэдэн шингэний сав хэрэглэсэн тохиолдолд ялгах тэмдэглэгээ хийсэн байна.
2.7.14. Өргөгчийн гидросистемийн ган болон уян хоолойг норматив баримт бичгийн дагуу туршилтад оруулна.
2.7.15. Гидро өргөгчийн операторын ойр байрлах уян хоолой нь хамгаалалтын бүрхүүл эсвэл хаалтаар хамгаалагдсан байна.
2.7.16. Гидросистемийн дамжуулах хоолойнууд нь аюултай чичиргээ болон холболтын битүүмжлэлийн гэмтлээс сэргийлэн найдвартай бэхлэгдсэн байна.
2.7.17. Дамжуулах даралтын хоолойг гагнуураар холбож уртасгахыг хориглоно.
2.7.18. Байнгын залгагддаггүй удирдлагын элемент нь хүчний үйлчлэл зогссоны дараа эргээд анхны байрлалдаа очиж, салгагдах буюу өргөгчийн механизмыг унтрааж зогсоох боломжтой байна.
2.7.19. Гидро өргөгчийн удирдлагын систем нь салангид удирдлагатай байна. Үүнд:
1) сагсны ажлын хөдөлгөөн;
2) тулгуур;
3) өргөгчийн хөдөлгөөний механизм.
2.7.20. Гидро хөтлүүр ажиллахгүй болсон тохиолдолд сагс ослын буулт хийх (буулгах хурд 0,2 м/с-ээс ихгүй) боломжтой байх ба түүнчлэн өргөгч аюулгүй байдалд ортол сумыг удирдах боломжтой байна.
2.8. Цахилгаан төхөөрөмжид тавигдах шаардлага
2.8.1. Цахилгаан хангамжид тавигдах шаардлага
2.8.1.1. Өргөгчийн тэжээлийн хүчдэл нь хувьсах гүйдлийн 400 В болон тогтмол гүйдлийн 220 В-оос хэтрэхгүй хэмжээтэй байна. Өргөгч нь цахилгаан тоноглолыг төхөөрөмжлөх дүрмийн шаардлагыг хангасан, далд газардуулсан буюу тусгаарласан нойлтуулгатай цахилгаан энергийн суурин болон хөдөлгөөнгүй эх үүсвэрүүдээс тэжээлийг авч болно.  
2.8.2. Кабель болон утсанд тавигдах шаардлага
2.8.2.1. Өргөгчид зэс голтой уян кабель болон дамжуулах утсыг ашиглана.
Утас болон кабелийн хөндлөн огтлолын талбай 1,5 мм2-аас багагүй байх ёстой.
Механик ачаалал авахгүй тохиолдолд 42 В хүртэл хүчдэлтэй хэлхээнд 0,5 мм2-аас багагүй хөндлөн огтлолтой, олон зэс голтой хүйтэн гагнуураар холбогдсон утас хэрэглэхийг зөвшөөрнө.
Дээрх шаардлагууд нь ослоос хамгаалах хэрэгсэл, төхөөрөмжүүдийн кабель, утсанд хамаарагдахгүй.
2.8.2.2. Утас болон кабелийн тусгаарлагч болон гадна бүрхүүл нь тосны нөлөөлөлд орох магадлалтай хэсэгт тосонд тэсвэртэй тусгаарлагч ба бүрхүүлтэй утас, кабелийг ашиглана. Тосонд тэсвэргүй утас болон кабелийг битүүмжлэлтэй хоолойд хийсэн тохиолдолд ашиглахыг зөвшөөрнө.
2.8.2.3. Утасны механик гэмтэл учирч болзошгүй хэсгүүдэд хамгаалалт хийнэ.
2.8.2.4. Бүх хэлхээний утас болон кабель нь тэмдэглэгээтэй байна. 
2.8.3. Удирдлагад тавигдах шаардлага
2.8.3.1. Өргөгчийн удирдлагын системийн хүчдэл нь 42 В-оос хэтрэхгүй байна.
2.8.4. Гэрэлтүүлэгт тавигдах шаардлага
2.8.4.1. Автомашин болон трактор дээр байрласан өргөгчийн ажлын болон засварын гэрэлтүүлгийн хүчдэл 24 В-оос хэтрэхгүй байна.
2.8.4.2. Бусад өргөгчийн засварын гэрэлтүүлгийн хүчдэл нь 42 В-оос хэтрэхгүй байна.
2.8.5. Газардуулгад тавигдах шаардлага
2.8.5.1. Хувьсах гүйдлийн 42 В болон тогтмол гүйдлийн 110 В-оос илүү хүчдэлтэй өргөгчид тусгаарлагч шалбарч, гэмтсэн тохиолдолд хүмүүсийг цахилгаан гүйдлээс хамгаалах зорилгоор газардуулга буюу нойлтуулгыг холбох холболтыг цахилгаан тоноглолыг төхөөрөмжлөх дүрмийн дагуу гүйцэтгэнэ.
2.8.5.2. Цахилгаан энергийн нейтральтай битүү газардуулсан, хөдөлгөөнт эсвэл суурин эх үүсвэрүүдээс тэжээл авдаг өргөгчийн цэвэрлэгдсэн метал хэсэгт нойлтуулгын утсыг боолт, гайкаар холбоно. Холболт нь үзлэг хийхэд харагдахаар байна.
2.8.5.3. Зөөврийн удирдлагын (өргөгчийг газраас удирдах тохиолдолд) гадаргуу нь тусгаарлагч материалаар хийгдсэн байх буюу хоёроос багагүй дамжуулагчаар газардуулагдсан байх шаардлагатай.
2.8.5.4. Хэрэв цахилгаан төхөөрөмж нь өргөгчийн газардуулсан метал хийцтэй найдвартай холбогдсон байвал түүний хамгаалалтын газардуулгыг тусад нь хийх шаардлагагүй.
III. Өргөгчийн үйлдвэрлэл болон засварт тавигдах шаардлага
3.1. Өргөгч болон түүний зангилааны үйлдвэрлэл нь зураг төсөл, энэхүү дүрэм, улсын стандарт, техникийн нөхцөл болон бусад норматив баримт бичигт нийцсэн байх шаардлагатай.
3.2. Өргөгч, механизм, тусгай метал хийц, ослоос хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэл явуулах техникийн хэрэгсэлтэй, гагнуурын чанарын шалгалтыг явуулах чадвартай, мэргэшсэн ажилтнуудтай байгууллага явуулна. Эдгээр нөхцөлийг норматив баримт бичгийн дагуу шалгана.
3.3 Өргөгчийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Монгол улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль"-ийн дагуу олгоно.
Өргөгчийг ашиглах (үйлдвэрлэх) зөвшөөрлийн дугаар болон огноо, мөн түүнчлэн зөвшөөрөл олгосон байгууллагын нэр зэргийг үйлдвэрлэгч байгууллага өргөгчийн паспорт дээр тэмдэглэсэн байна.
Өргөгчийг үйлдвэрлэх зөвшөөрөл авахын тулд үйлдвэрлэгч байгууллага дараах материалуудыг өргөдлийн хамт хавсаргана. Үүнд:
1)     өргөгч болон түүний үндсэн угсрагдах нэгжүүдийн (шаардлагатай үед) угсралтын зураг;
2)     туршилтын загварыг хүлээн авах магадлалын акт;
3)     тогтоогдсон журмын дагуу батлагдсан үйлдвэрлэл явуулах техникийн нөхцөл;
4)      паспорт;
5)     ашиглалтын заавар;
6)     Үйлдвэрлэгч байгууллагад өргөгчийн үйлдвэрлэлийг технологийн процессын дагуу явуулахыг батласан тодорхойлолт.
3.4. Өргөгчийн механизм, метал хийц, ослоос хамгаалах хэрэгсэл болон  тусдаа угсрагдах нэгжийг үйлдвэрлэх зөвшөөрөл авахын тулд үйлдвэрлэгч нь төрийн захиргааны төв байгууллагад хандана. Үүнд:
1) угсралтын зураг, цахилгаан, гидравликийн зарчмын болон кинематик бүдүүвч;
2) тогтоогдсон журмын дагуу батлагдсан өргөгчийн үйлдвэрлэх техникийн нөхцөл.
Өргөгчийн шинэчлэл болон засварын ажлыг мэргэшсэн байгууллагын өргөгчийн тухайн үеийн байдлыг (элэгдлийн зэрэг, эвдрэл гэмтэл) харгалзан боловсруулсан төслийн дагуу явуулна.
3.5. Өөр байгууллагад үйлдвэрлэгдсэн эд анги болон хэсгүүдээр өргөгчийг угсрах тохиолдолд энэхүү дүрэм болон улсын стандартад нийцүүлэх, мөн түүнчлэн техникийн баримт бичгийг өргөгчийг иж бүрдүүлсэн байгууллага хариуцна. Өргөгчийн паспорт нь салангид угсрагдах эд ангийг үйлдвэрлэсэн байгууллагуудын бичиг баримтуудаас бүрдэнэ.
Эдгээр байгууллагуудын баримт бичгийг өргөгчийг иж бүрдүүлэгч байгууллага хадгална.
3.6. Өргөгч болон салангид метал хийцийн үйлдвэрлэлийн техникийн нөхцөлд угсрагдах нэгж болон бэлэн бүтээгдэхүүнийг хүлээн авах талаар шаардлага байх ба ашиглагдах метал, гагнуурын материалын тухай мэдээлэл байна.
3.7. Өргөгчийг ашиглах зааварт дараах мэдээллийг заасан байх шаардлагатай. Үүнд:
1) өргөгчийн угсрагдах нэгжүүдийн тосолгоо болон үзлэгийн үечлэл;
2) метал хийцийн үзлэгийн үечлэл болон арга;
3) түргэн элэгддэг эд ангиудын жагсаалт;
4) өргөгчийн эд ангиудыг 5-р хавсралтын дагуу гологдолд гаргах хязгаарын хэмжээ;
5) метал хийцэд гарч болох хамгийн их магадлалтай гэмтлүүд болон тэднийг арилгах арга хэмжээ;
6) өргөгчийн хийцийг тооцон боловсруулсан ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага;
7) техникийн магадлалыг явуулах дараалал;
8) өргөгчийн насжилтын  хугацаа;
9) ослын зогсолтын үед өндөрт байрлах сагсаас гарч буух журам.
3.8. Өргөгчийг хүлээн авах магадлалыг туршилтын загварын чанар нь энэхүү дүрэм болон төсөлд нийцсэн эсэхийг тодруулах зорилгоор явуулна.
Үйлдвэрлэлтийн чанар техникийн нөхцлийн шаардлагыг хангасан байх ба өргөгчийн хийц нь аюулгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хүлээн авах туршилтын үр дүнг актад тэмдэглэнэ.
Туршилтыг төсөл боловсруулагчийн хяналтын байгууллагатай зөвшилцсөн хөтөлбөрийн дагуу явуулна.
Туршилтыг  хяналтын байгууллагын төлөөлөгч болон төсөл боловсруулагчийн оролцоотой комисс гүйцэтгэнэ.
3.9. Үйлдвэрлэгдсэн өргөгч болгон хүлээн авах туршилтад орж, үйлдвэрлэгч байгууллагын техник хяналтын хэлтсээр хүлээн зөвшөөрөгдөн дараах баримтуудыг иж бүрдүүлсэн байна. Үүнд:
1) паспорт;
2) ашиглалтын заавар;
3) стандарт болон үйлдвэрлэлийн техникийн нөхцөлөөр батлагдсан бусад баримт бичиг;
4) холбогдох гэрчилгээний хуулбар;
5) үйлдвэрлэх зөвшөөрлийн хуулбар.
Өргөгчийн зарим метал хийцийн үйлвэрлэлийг (сум, тулгуур г.м.) өөр үйлдвэр гүйцэтгэх үед тэдгээрийн чанарыг батлах баримтаар хангагдсан байх шаардлагатай.
3.10. Шинээр үйлдвэрлэсэн өргөгч бүрийг үйлдвэрлэгч байгууллага бүртгэж, үйлдвэрлэгчийн нэр, даац, үйлдвэрлэсэн огноо болон дугаарыг заасан метал пайзыг харагдахуйц газар нь бэхэлсэн байна.  
Салангид эд анги болон хэрэгслүүдийг үйлдвэрлэх тохиолдолд мэдээлэл болгоныг нь тооцон бүртгэнэ.
3.11. Өргөгчийн метал хийцийн шинэчлэн өөрчлөлт болон засварыг гүйцэтгэх байгууллага нь ашиглаж буй метал ба гагнуурын материал, гагнуурын чанарыг шалгах арга, гагнууран холболтыг гологдолд гаргах хэм хэмжээ, салангид угсрагдах нэгж ба өргөгчийг бүхэлд нь хүлээн авах журам, баримт бичгийн иж бүрдлийг тусгасан техникийн нөхцөлтэй байна.
3.12. Өргөгчийн шинэчлэн өөрчлөлт болон засварыг гүйцэтгэгч байгууллага нь паспортад гүйцэтгэсэн ажлын тодорхойлолт түүнд ашигласан материал бусад мэдээллийг зайлшгүй тусгасан байна.
Шаардлагатай тохиолдолд өргөгчид шинэ паспорт бүрдүүлнэ.
 3.13. Зөвхөн мэргэшсэн байгууллага болон хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгээр эзэмшигч нь өргөгчийн тооцооны метал хийцийн засварт гагнуур хэрэглэхийг зөвшөөрнө.
4.1. Өргөгчийг бүртгэх
4.1.2. Энэхүү дүрмийн 1.3 заалтад дурдагдсан подъемникийг хяналтын байгууллагад бүртгүүлэхгүй.
4.1.3. Эзэмшигч нь хяналтын байгууллагад өргөгчийг бүртгүүлэх тухай бичгээр хүсэлт гаргахдаа түүний паспортыг хавсаргаж ирүүлнэ. Хүсэлт нь  энэхүү дүрмийн мэдлэгээр шалгалт өгч тэнцсэн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид байгаа мөн өргөгчийн техникийн байдал нь ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгааг нотолсон байна.
Хэрэв эзэмшигчид шаардлагатай мэргэжилтэн байхгүй бол мэргэжлийн байгууллагаар хяналт ба техникийн үйлчилгээг хариуцуулах тухай гэрээг хийж хавсаргана.
Ашиглалтын нормативт хугацаа дууссан өргөгчийг бүртгүүлэхдээ түүнийг цаашид ашиглаж болохыг баталгаажуулсан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Гадаад оронд үйлдвэрлэгдсэн өргөгчийг бүртгүүлэхдээ акт, гэрчилгээ нь энэхүү дүрэм болон норматив баримт бичгийн шаардлагатай нийцэж буйг хяналтын байгууллагаар хянуулна.
1) өргөгчийн ачаа өргөх даац бүхий тооцооны дүгнэлт;
2) өргөгчийн метал хийцийн химийн шинж чанарыг (нүүрстөрөгч, хүхэр, фосфор, марганец, цахиур) тодорхойлсон лабораторийн дүгнэлт. Химийн шинжилгээнд орох метал хийцийн зоргодсыг эргэх тавцан болон бүслүүрийн үеэс сонгож авна;
3) метал хийц болон гагнууран холбоосын шинж чанарыг шалгасан акт. Метал хийцийн гагнууран холбоосыг гагнуурын мэргэжилтэн гадна үзлэг хийж шалгана;
4) өргөгчийн ажлын чадвар  ба техникийн үзүүлэлтийг шалгасан акт.
4.1.5. Өргөгчийг дараах тохиолдолд дахин бүртгүүлнэ.Үүнд:
1) засвар хийж шинээр паспорт олгосон;
2) өргүүрийг өөр эзэмшигчид шилжүүлэх;
3) хийцийн шинэчлэлт хийсний дараа.
4.1.6. Хийцийн шинэчлэлт хийсэн өргөгчийг дахин бүртгэлд авахдаа түүнийг хийсэн байгууллагаас олгосон шинэ паспорт, эсвэл зохих өөрчлөлтийг оруулсан хуучин паспортыг үндэслэнэ. Паспортад дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:
а) хийцийн шинэчлэлтийг төслийн дагуу хийж гарын үсэг зурж баталгаажуулсан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;
б) 2 дугаар хавсралтад заасан паспортын 7 заалтын дагуу шинээр бүрдүүлсэн баримт бичиг.
4.1.7. Бүртгүүлэх хүсэлт бүхий баримт бичгийг хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Өргөгчийг бүртгэхээс татгалзвал, шалтгаанаа энэхүү дүрмийн холбогдох заалтыг иш татан бичгээр хариу мэдэгдэнэ.
4.1.8. Өргөгчийг 3 сараас дээш хугацаагаар ажил гүйцэтгүүлэхээр өөр газарт явуулбал эзэмшигч нь түүний улсын бүртгэлийн дугаар, ажил гүйцэтгэхээр очих газрын нэр, ажиллах хугацааг тодорхой зааж хяналтын байгууллагад албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
            Ажиллах газарт өргөгч ирмэгц ажлыг удирдаж гүйцэтгэх албан тушаалтан эсвэл эзэмшигч нь тухайн орон нутгийн хяналтын байгууллагад түр бүртгүүлж, ажиллуулах зөвшөөрөл авахдаа засвар, техникийн үйлчилгээ хийх журам, өргөгчөөр ажил гүйцэтгүүлэх төсөл, бүрэн бүтэн байдал хариуцагч болон үйлчлэх ажилтныг томилсон тушаал зэргийг бүрдүүлсэн байна.
4.1.9. Автомашин эсвэл чиргүүл дээр суурилагдсан өргөгчийг хяналтын байгууллагад бүртгүүлсний дараа тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийлгэнэ.
4.1.10. Өргөгчийг дараах тохиолдолд улсын бүртгэлээс хасуулна. Үүнд:
1) техникийн шаардлагаар ашиглалтын данснаас хасагдах;
2) өөр эзэмшигчид шилжүүлэх.
            Өргөгчийг эзэмшигч нь бүртгэлээс хасуулах болсон шалтгаанаа хяналтын байгууллагад албан бичгээр мэдэгдэх ба уг шалтгааныг паспортад тэмдэглэнэ.
4.2. Ашиглах зөвшөөрөл
1) шинээр бүртгэгдсэн өргөгчийг ашиглахын өмнө;
2) өргөгчийн метал хийцийн тооцоот элемент, зангилаа, ачаалал хязгаарлагчийг солих буюу гагнуур хэрэглэж засварласны дараа;
3) хийцийн шинэчлэлт хийсний дараа.
Үйлдвэрлэгч эсвэл мэргэжлийн байгууллагын хийсэн техникийн бүрэн магадлалын үр дүнг үндэслэн хяналтын байгууллагын байцаагч өргөгчийг ашиглах зөвшөөрлийг олгоно.
Өргөгчийн техникийн байдал ба түүний үйлчилгээ, ашиглалтын аюулгүй ажиллагаанд тавих зохион байгуулалтыг хяналтын байцаагч шалгаж үзээд, паспортад тэмдэглэл хийж, ашиглахыг зөвшөөрөн баталгаажуулна. Эзэмшигч өргөгчийг ажилд оруулахаас 5 хоногийн өмнө хяналтын байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
4.2.3. Угсраатай нийлүүлэгддэг өргөгчийн ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас олгохдоо үйлдвэрлэгч байгууллагын туршилтын акт болон эзэмшигчийн хийсэн техникийн магадлалын дүнг үндэслэн паспортод тэмдэглэгээ хийнэ.
Улсын хяналтын байгууллагад бүртгүүлдэг өргөгчийн ашиглах зөвшөөрлийг мэргэжлийн байцаагч, техникийн паспортад тэмдэглэгээ хийж олгоно.
Ачаа оосорлох сольдог хэрэгслийг ашиглахыг кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч тусгай дэвтэрт бичиж олгоно.
4.3. Техникийн магадлал
4.3.1. Энэхүү дүрэмд хамаарагддаг өргөгчийг ажилд оруулахын өмнө, техникийн бүрэн магадлалыг хийсэн байх ёстой.   Техникийн магадлалыг баримт бичгийн дагуу боловсруулсан ашиглалтын заавраар гүйцэтгэнэ. Ашиглалтын заавар байхгүй бол энэхүү дүрмийн холбогдох заалтыг үндэслэл болгоно.
            Шонт төрлийн өргөгчид хийх техникийн магадлалыг ЗТБХБ-ын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан "Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн дагуу гүйцэтгэнэ.
4.3.2. Ашиглагдаж байгаа өргөгчид дараах хугацаанд техникийн магадлалыг хийнэ. Үүнд:
1) хэсэгчилсэн – 12 сард нэгээс доошгүй удаа;
2) бүрэн – 3 жилд нэгээс доошгүй удаа;
3) ачааллыг хязгаарлагч төхөөрөмжид – 6 сард нэгээс доошгүй удаа.
4.3.3. Ээлжит бус бүрэн магадлалыг дараах тохиолдолд хийнэ. Үүнд:
1) өргөгчид хийцийн шинэчлэл хийсний дараа;
2) өргөгчийн метал хийц эд анги, зангилааг солих, гагнуурын аргаар засварласны дараа;
3) сумыг бүхлээр нь буюу түүний үеийг сольсны дараа;        
4) өргөгчид их засвар хийсний дараа;
5) ашиглагдаж байгаа өргөгчийн эдэлгээний хугацаа дууссан;
6) ачааллыг хязгаарлагч төхөөрөмжийг  сольсны дараа.
4.3.4. Элэгдсэн ган татлага, гинжийг сольсны дараа тэдгээрийн нөөцийн ороолт зөв угсрагдан найдвартай бэхлэгдсэн эсэх, түүнчлэн хэвийн ачаатай дүүжин сагсыг ажлын ачаагаар татлага хэрхэн чангалагдсаныг өргөгчийн бүрэн бүтэн байдал хариуцагч шалгаж, паспортад тэмдэглэгээ хийнэ.
4.3.5 Техникийн магадлал хийх ажлыг эзэмшигч хариуцна. Магадлалд бэлдэх, зохион байгуулалтын ажлыг өргөгчийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий инженер техникийн ажилтан гүйцэтгэх бөгөөд бүрэн бүтэн байдал хариуцагчийг байлцуулна. Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага техникийн магадлал хийх ажлыг гүйцэтгэж болно.
4.3.6. Шинээр үйлдвэрлэсэн түүнчлэн засварын дараа өргөгчийг эзэмшигчид илгээхийн өмнө тухайн ажлыг гүйцэтгэсэн үйлдвэрлэгч буюу засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллага нь техникийн бүрэн магадлалыг хийнэ.
Техникийн магадлалын үр дүн,  огноог өргөгчийн паспортад тэмдэглэнэ. Өргөгчийг ашиглахын өмнө эзэмшигч нь техникийн хэсэгчилсэн магадлалыг хийж, үр дүнг паспортад бичнэ.
4.3.7. Өргөгчид техникийн магадлалыг дараах зорилгоор хийнэ. Үүнд:
1) өргөгч нь паспортын үзүүлэлт, техникийн баримт бичиг, энэхүү дүрмийн шаардлагатай нийцэж байгаа эсэх;
2)  техникийн бүрэн бүтэн байдал нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан эсэх;
3)  ослоос хамгаалах хэрэгсэл нь бүрэн бүтэн байгаа эсэх;
4)  хяналт ба үйлчилгээний ажлын зохион байгуулалт энэхүү дүрмийн шаардлагатай нийцсэн эсэх.
4.3.8. Техникийн бүрэн магадлалын үед дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
а) гадна үзлэг ба өргөгчийн ажиллагааг шалгах (ослоос хамгаалах төхөөрөмж ба хэрэгслийг оролцуулан);
б) статик туршилт;
в) динамик туршилт.
Өргөгчид хэсэгчилсэн магадлал хийх үед статик туршилтыг хийхгүй.
4.3.9. Өргөгчид хийх техникийн магадлалын үед бүх механизм, тоормос, шингэний ба цахилгаан тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгсэл, удирдлагын аппарат, гэрэлтүүлэг, дохиоллын ажиллагааг үзэж шалгана. Үүнээс гадна, дараах шалгалтыг заавал хийнэ. Үүнд:
1) метал хийц ба түүний гагнаасан холбоос (ан цав, гажилт, зэврэлтээс шалтгаалсан ханын нимгэрэхгүй байх);
2) сагс, тавцан, хашлагын байдал, тэнхлэг ба хурууны бэхэлгээ;
3) татлага ба түүний бэхэлгээний байдал. Ган татлагыг гологдолд гаргахдаа  ЗТБХБ-ын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийг баримтлана. Харин гинжийг гологдолд гаргахдаа норматив баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ.
4) өргөгчийн цахилгаан газардуулга.
Техникийн магадлалаас өмнө 1), 2), 4) заалтад заасан ажлуудыг гүйцэтгэж болно. Үзлэг шалгалтын үр дүнг актад тэмдэглэнэ.
4.3.10. Өргөгчид статик туршилтыг хийхдээ, ачааллыг паспортад заасан ачаа өргөх даацаас 50 хувиар нэмэгдүүлж ажиллуулан, түүний даацын эд ангийн бат бөх, ажлын үеийн тогтворжилтыг шалгана.
4.3.11. Статик туршилт хийхдээ хэвтээ гадаргууд тооцооны хамгийн тогтворгүй байрлалд өргөгчийг байрлуулна.
Сагсаар тоноглогдсон өргөгчийн сагс дотор ачаа өргөх даацаас 10 хувиар илүү жинтэй ачааг хийж түүний дороос ачаа өргөх даацаас 40 хувиар илүү жинтэй ачааг уян зүүлтүүрт өлгөж, газраас 100-200 мм-ийн өндөрт 10 минутын туршид өргөнө.
Энэ үед аль нэг тулгуур газраас хөндийрвөл түүнийг тогтвортой байдал алдагдсанд тооцохгүй.
Өргөгчид зүүсэн ачаа 10 минутын туршид доош буугаагүй мөн метал хийцэд ан цав, хэв гажилт, гэмтэл үүсээгүй бол туршилтад тэнцсэнд тооцно. Ачаа өргөх даацаас 50 хувиар илүү ачаагаар ачаалагдсан үед өргөгчөөр ямар нэг өөр хөдөлгөөн хийлгэхийг хориглоно.
Энэ үед аль нэг тулгуур газраас хөндийрвөл түүнийг тогтвортой байдал алдагдсанд тооцохгүй.
4.3.13. Ачааллыг хязгаарлагч төхөөрөмжид магадлал хийх ажлыг техникийн магадлал эсвэл техникийн үйлчилгээтэй хамтруулах ба гэхдээ 6 сард нэгээс доошгүй удаа хийнэ.
 Туршилтыг хийхдээ өргөгчийн бүрэн бүтэн байдал хариуцагчийг байлцуулна.
Ачааллыг хязгаарлагч төхөөрөмжийн тохиргоог хэвийн ачаагаар тохируулж дараа нь лацдана. Ачааллыг хязгаарлагч төхөөрөмжийн ажиллагааг шалгахдаа ачаа өргөх даацаас 10%-ийн илүү ачаагаар шалгана.
Ачааллыг хязгаарлагч төхөөрөмжийг туршсан үр дүнг өргөгчийн ээлж хүлээлцэх машинчийн журналд тэмдэглэнэ.
4.3.14. Бодит жинг нь заасан туршилт, шалгалтын иж бүрдэл ачааг эзэмшигч бүрдүүлнэ.
4.3.15. Техникийн магадлалын үр дүнг магадлалыг явуулсан инженер техникийн ажилтан, дараагийн магадлал хийх хугацааг заасан заалтын хамт паспортад бичнэ.
4.3.16. Үйлдварт шинээр үйлдвэрлэгдсэн өргөгчийн техникийн бүрэн магадлалаар өргөгч энхүү дүрэм ба техникийн нөхцөлд нийцэж түүний бат бөх, тогтворжилт нь туршилтад тэнцэж, бүрэн бүтэн болохыг шалгаж, паспортад бичигдсэн тэмдэглэлээр баталгаажна.
Цаашид ашиглах зөвшөөрлийг өргөгчийн аюулгүй ашиглалтад хяналт тавигч инженер-техникийн ажилтан өгнө.
4.3.17. Өргөгчид хийх засвар, үечилсэн үзлэг, техникийн үйлчилгээ нь түүний ашиглалтын зааварт заасан хугацааны дагуу хийгдэж байх ёстой.
Эзэмшигч дээрх засвар, үйлчилгээний ажлыг хуваарийн дагуу хийж, илэрсэн гэмтэл согогийг цаг тухайд нь арилгах үүрэгтэй.
4.3.18. Үзлэг, техникийн үйлчилгээний үр дүн, засварын ажлын мэдээллийг өргөгчийн паспортад тэмдэглэнэ
4.3.19. Ашиглалтын хугацаа нь дууссан өргөгчид тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, лаборатори ЗТБХБ-ын сайдын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 413 дугаар тушаалаар батлагдсан "Ачаа өргөх кран, үл эвдэх шалгалт" УББ 32-201-10-ын дагуу оношлогоог гүйцэтгэж, үр дүнг паспортад бичнэ.
4.3.20. Эзэмшигч нь өргөгчийн техникийн магадлал, ашиглалтын үед хийц болон үйлдвэрлэлийн холбоотой  эсвэл энэхүү дүрмийн заалттай нийцэхгүй ямар нэгэн зөрчил дутагдал илрүүлбэл үйлдвэрлэгч байгууллагад мэдээлнэ.
Мэдэгдлийн нэг хувийг хяналтын байгууллагад хүргүүлнэ.
Үйлдвэрлэгч байгууллага мэдээллийн дагуу өргөгчид илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, мэдээлэл бичих журналд дараах тэмдэглэлийг хийнэ. Үүнд:
1) мэдээлэл ирүүлсэн байгууллагын хаяг;
2) өргөгчийн үйлдвэрийн дугаар ба үйлдвэрлэсэн огноо;
3) зөрчлийн тухай товч мэдээлэл;
4) авсан арга хэмжээ.
4.3.21. Үйлдвэрлэгч байгууллага нь ашиглалтын үед илэрсэн хийц болон үйлдвэрлэлийн холбоотой зөрчлийг судлан, түүнийг арилгах арга хэмжээ авна.
Эзэмшигч байгууллагад өргөгчийн аюулгүй ашиглалтад нөлөөлж болзошгүй зөрчил дутагдал түүнийг арилгах аргачлал бүхий техникийн баримт бичиг болон солих шаардлагатай материал, эд анги, зангилааг үйлдвэрлэгч байгууллага нийлүүлнэ.
4.4. Хяналт шалгалт ба үйлчилгээ
4.4.2. Өргөгчийг эзэмшигч, ашиглагч байгууллага, хувь хүн нь хяналт шалгалт, магадлал, засвар техникийн үйлчилгээний ажлыг зохион байгуулах замаар өргөгчийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд:
1) өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан, бүрэн бүтэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагаа хариуцагчийг томилох;
2) өргөгчийг бүрэн бүтэн байлгах, техникийн магадлал, засвар үйлчилгээ хийх журам тогтоож, мэргэжлийн албыг байгуулах;
3) өргөгчид үйлчлэх ажилтан, машинч, сагсанд ажиллах ажилчдад энэхүү дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт болон үечилсэн шалгалт авах журмыг тогтоох;
4) аюулгүй ажиллагаа хариуцах болон үйлчлэх ажилтан, машинч, сагсанд ажиллах ажилчдын үйлдвэрлэлийн заавар, журнал, технологийн заавар, үйлдвэрлэл явуулах төсөл, бусад аюулгүй ашиглах зааврыг боловсруулах;
5) инженер техникийн ажилтнуудыг аюулгүй ажиллагааны дүрэм, ажил үүргийн заавар, аюулгүй ашиглах удирдлагын заавраар, үйлчлэх ажилчдыг үйлдвэрлэлийн заавраар хангах
6) заавар, дүрмийн шаардлагыг инженер техникийн ажилтан ба үйлчлэх ажилчдаар мөрдүүлэх  үүргийг хүлээнэ.
4.4.4. Аюулгүй ажиллагааны  хяналт хариуцагчийг энэхүү дүрмийн мэдлэгийг олгох сургалтад хамруулсны дараа хяналтын байгууллагын байцаагчийг оролцуулсан комиссоор шалгалт авч,  үнэмлэх олгоно.
Өргөгчийн аюулгүй ашиглалтад хяналт тавих инженер техникийн ажилтны мэдлэгийг шалгах ээлжит шалгалтыг 3 жилд нэг удаа авна.
Эзэмшигч өргөгчийн тоо, ашиглалтын нөхцөлийг тооцсоны үндсэн дээр дотоод хяналтын албаны бүтэц, бүрэлдэхүүнийг энэхүү дүрмийн дагуу тогтооно.
4.4.5. Өргөгчийн аюулгүй ашиглалтад хяналт тавих эрх бүхий инженер техникийн ажилтан нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
1) өргөгч ба ачаа оосорлох сольдог хэрэгслийн ашиглалтын аюулгүй ажиллагаа, техникийн байдалд хяналт тавьж, дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавина. Үүнд:
- өргөгчийг зөв ашиглаж байгаа;
- ажлын үед өргөгчийг зөв суурилуулсан эсэх;
- 4.5.8. заалтын дагуу зөвшөөрөл-нарядын мөрдөлтийн биелэлт.
2) энэхүү дүрмээр тусгайлан заасан өргөгчид техникийн магадлал хийж ашиглах зөвшөөрөл олгох;
3)  өргөгч, ачаа оосорлох сольдог хэрэгслийн үзлэг, засвар үйлчилгээний график болон хяналтын байгууллагаас ирүүлсэн албан шаардлагын биелэлтэд хяналт тавих;
4) өргөгчийг ажиллуулах машинч болон үйлчилгээ хийх ажилчдыг томилохдоо энэхүү дүрмээр тогтоогдсон журмыг баримталж байгаа эсэхийг хянах, мэдлэг шалгах шалгалтын комисст оролцох. Үүнд:
- засвар, үйлчилгээ хийх ажилчид;
- бүрэн бүтэн байдал хариуцагч хариуцагч инженер техникийн ажилтан;
- өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч.
5) өргөгчийн бүрэн байдлыг хариуцагч, үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч,  үйлчлэх ажилтан, машинч, сагсанд ажиллах ажилчдад аюулгүй ажиллагааны зааврыг мөрдүүлж байгаа эсэхийг шалгах;
6)  өргөгчөөр ажил гүйцэтгэх үед үйлдвэрлэл явуулах төсөл, технологийн горим, аюулгүй ажиллагааны дүрэм, бусад зааврын биелэлтийг шалгах;
7)  обьектод өргөгчийг ажиллуулахаар явуулахдаа, эзэмшигчээс тогтоосон журмын хэрэгжилтэд хяналт тавих.
4.4.6. Өргөгчийг ашиглах болон үйлчилгээ хийх явцад илэрсэн гэмтэл согог нь аюулгүй ажиллагаанд нөлөөлөх, түүнчлэн энэхүү дүрмийг зөрчсөн үйлдэл гарсан тохиолдолд аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан нь түүнийг арилгах арга хэмжээг авах бөгөөд зайлшгүй тохиолдолд түүний ажиллагааг зогсооно.
Аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан нь дараах тохиолдолд өргөгчийг ашиглахыг хориглоно. Үүнд:
1) тоормос, ган татлага, гинж ба түүний бэхэлгээ, эргүүлэг, дэгээ, дугуй, ослоос хамгаалах хэрэгсэл гэмтэх, түүнчлэн шингэний болон цахилгаан холболт нь бүдүүвч зурагтай тохирохгүй байх;
2) даацын метал хийцэд үлдэгдэл хэв гажилт ба ан цав илрэх;
3) техникийн бүрэн магадлалын хугацаа ба өргөгчийн ашиглалтын нормативт хугацаа дуусах;
4) өргөгчийг аттестатчилагдаагүй машинч удирдан ажиллуулах түүнчлэн бүрэн бүтэн байдал хариуцагч болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа хариуцагч инженер техникийн ажилтныг тушаалаар томилоогүй;
5) паспортгүй түүнчлэн хяналтын байгууллагад өргөгчийг бүртгүүлээгүй;
6) хяналтын байгууллагын байцаагчийн шаардлага биелэгдээгүй;
4.4.7. Эзэмшигч нь өргөгчийн бүрэн байдлыг хариуцагчаар зохих мэргэжилтэнг томилох ба түүний удирдлагад засвар, үйлчилгээний ажилчид ажиллана.
Энэхүү дүрмийн мэдлэг олгох сургалтад хамрагдаж байцаагч оролцсон комисст  шалгалт өгч үнэмлэх авсан, тухайн мэргэжлийн инженер техникийн ажилтан байна.
Бүрэн бүтэн байдал хариуцагч, инженер техникийн ажилтны мэдлэгийг шалгах ээлжит шалгалтыг 3 жилд нэг удаа авна. Өргөгчийн бүрэн бүтэн байдал хариуцагч  инженер техникийн ажилтныг томилсон тушаалын дугаар, огноо, овог нэр, албан тушаал, үнэмлэхийн дугаар, гарын үсгийг паспортад тэмдэглэнэ.
Мэдээллийг хяналтын байгууллагад хөтөлдөг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө паспортад тэмдэглэх ба бүрэн бүтэн байдал хариуцагч, инженер техникийн ажилтныг шинээр томилогдох бүрд шинэчилнэ.
Бүрэн бүтэн байдал хариуцагч  инженер техникийн ажилтан ээлжийн амралт, албан томилолт, өвчтэй зэрэг түр хугацаагаар байхгүй байх тохиолдолд зохих мэргэжилтэй, энэхүү дүрмийн мэдлэгийг шалгах шалгалтыг өгсөн орлон ажиллах ажилтныг  тушаалаар (нэр овгийг паспортад бичихгүй) томилно.
Эзэмшигч нь ажилтан үүрэгт ажлаа биелүүлэх нөхцөл бололцоог бүрэн хангах ёстой.
4.4.8. Өргөгчийн бүрэн бүтэн байдал хариуцсан инженер техникийн ажилтан дараах үүрэгтэй. Үүнд:
1) өргөгч ба ачаа оосорлох хэрэгслийн (хэрэгсэлтэй бол) үечилсэн үзлэг болон техникийн үйлчилгээ, засварыг тогтоосон графикийн дагуу явуулах, илэрсэн гэмтлийг хугацаанд нь арилгаж, зөв бүртгэж байгаа эсэхэд хяналт тавих;
2) өргөгчийн засвар, техникийн үйлчилгээг тусгай мэргэжил эзэмшиж, аттестатчилагдсан, ээлжит шалгалтад хамрагдан мэдлэгийн түвшингээ шалгуулсан ажилтнаар гүйцэтгүүлэх;
3) үйлдвэрлэлийн зааврын дагуу засварын ажилтан, машинчдаар өргөгчийн засвар, үйлчилгээг гүйцэтгүүлэх;
4) өргөгчийг цаг тухайд нь техникийн магадлалд бэлтгэх, мөн түүнчлэн нормативт хугацаа нь дууссан тохиолдолд оношлогоонд оруулах;
5) өргөгчийг графикийн дагуу засварт оруулах;
6) өргөгч ба ачаа оосорлох хэрэгслийн (хэрэгсэлтэй бол) паспорт болон ашиглалтын бусад баримт бичгүүдийг хадгалах;
7) хяналтын байгууллага болон өргүүрийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчийн шаардлагыг биелүүлэх.
4.4.9. Барилгын талбай, үйлдвэрийн цех зэрэг өргөгч ажилладаг бусад хэсгүүдэд үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг мастер, талбайн инженер, даамал, хэсэг, тасгийн  дарга нараас ээлж бүрд тушаалаар томилсон байвал зохино.
Материалын агуулах болон ийм төрлийн ажлын байранд үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаар шаардлагатай тохиолдолд агуулахын эрхлэгчийг томилж болно.
Өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийг энэхүү дүрэм, ажлын байрны тодорхойлолт, машинч, оосорлогчийн (оосорлогчтой бол)  ажлын зааврын мэдлэг олгох сургалтад хамруулсны дараа шалгалт авч томилно.
 Дүрмийн мэдлэг шалгах шалгалтын комисст улсын байцаагчийг оролцуулах ба шалгалтанд тэнцсэн ажилтанд үнэмлэх, албан тушаалын зааврыг олгоно.
Үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, инженер техникийн ажилтны мэдлэгийг шалгах ээлжит шалгалтыг 3 жилд нэг удаа авна.
4.4.10. Өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1) өргөгчөөр ажил гүйцэтгэх ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм, ажил гүйцэтгэх төсөл, технологийн картын дагуу зохион байгуулна;
2) өргөгчөөр аюул, осолгүй ачиж, буулгах ажлыг машинчдад, сагс дотор ажиллах ажилчид болон оосорлогчдод (оосорлогчтой бол) зөв оосорлож, ачааллыг хэтрүүлэхгүй байх,  өргөгчийг зөв байрлуулах талаар зааварлана;
3) суралцаж, аттестатчилах шалгалтанд ороогүй хүнээр өргөгчийг эзэмшүүлэхийг хориглож, шаардлагатай үед дохиочин томилох эсэхийг тодорхойлох;
4) тодорхой тэмдэггүй, гэмтэлтэй ба даац нь тохироогүй ачаа оосорлох хэрэгсэл ашиглахыг зөвшөөрөхгүй байх;
5) цахилгаан дамжуулах шугамын дэргэд өргөгчийг байрлуулах газрыг машинчдад зааж, ажиллах зөвшөөрлийг ээлжийн журналд бичиж олгох;
6) энхүү дүрмээр тусгайлан заасан үед зөвшөөрөл-нарядгүйгээр ажиллахгүй байх;
7) өргөгчийг аюулгүй ашиглахад шаардлагатай багаж, хэрэгслээр ажилчдыг хангах;
8) машинч, сагс дотор ажиллах ажилчдад үйлдвэрлэлийн дотоод журам, ажил гүйцэтгэх төсөл, технологийн картыг мөрдөж байгаа эсэхийг шалгаж, мөрдүүлнэ.
4.4.11. Цөөн тооны өргөгчтэй (гурав хүртэл) байгууллага, аж ахуйн нэгж, эзэмшигч нь энэхүү дүрэмд заасны дагуу ашиглалт хариуцагчийг томилон ажиллуулах боломжгүй нөхцөлд энэ ажлыг инженер техникийн аль нэг ажилтанд хариуцуулах буюу мэргэжлийн өөр байгууллагаар гүйцэтгүүлэхээр (гэрээгээр) тохиролцож болно.
4.4.12. Эзэмшигч нь өргөгчийг удирдан ажиллуулах машинч, сагс дотор ажиллах ажилчин, засвар үйлчилгээ хийх цахилгаан-механикч, гидравлик төхөөрөмжийн засварчдыг томилно.
4.4.14. Дэгээнд ачаа өлгөх, оосорлох ажлыг оосорлогч гүйцэтгэнэ. Сагс дотор ажиллах ажилчид ачаа оосорлох сургалтад хамрагдсаны дараа оосорлогчийн үүргийг гүйцэтгэж болно.
Дээрх ажилчдын мэргэжлийн үнэмлэх дээр  оосорлогчийн ажлыг хавсран гүйцэтгэж болохыг тэмдэглэсэн байна.
4.4.15. Өргөгчийг ашиглах үед машинчийн удирдлагын байрнаас машинч ба сагс дотор ажиллах ажилчдын хооронд харилцах радио эсвэл утсан холбоо байхгүй тохиолдолд дохиочныг томилох ёстой.
4.4.16. Өргөгчийн машинчийг 18 нас хүрсэн мэргэжлийн ажилчдаас томилно.
4.4.17. Машинч, сагс дотор ажиллах ажилчин, цахилгаан механикч, засварчид нь эмнэлгийн үзлэгт орж, тэнцсэн байна.
4.4.19. Машинчийг нэг төрлийн өргөгчөөс нөгөөд шилжүүлэн ажиллуулахын өмнө энэхүү дүрэмд заасны дагуу сургалт явуулж, шалгалт авсны дараа томилвол зохино.
 Энэ үед хяналтын байгууллагатай зөвшилцсөн сургалтын хөтөлбөр бүхий түргэвчилсэн сургалтаар сургаж болно.
Харин машинчийг ижил төрлийн өөр хийц, удирдлагатай кранд шилжүүлж ажиллуулахдаа дагалдан хийлгэж хийцийн онцлог, дамжуулгын  өөрчлөлтийг танилцуулна. Дадлага туршлага, дүрмийн мэдлэгийг шалгасны дараа машинч бие дааж ажиллахыг зөвшөөрнө.
Сургалт явуулах түүнчлэн дадлага туршлага, дүрмийн мэдлэгийг шалгах журмыг эзэмшигч тогтооно.
4.4.20. Мэргэжлийн ажлаа хийлгүй нэг жилээс дээш хугацаагаар завсардсан машинчаас үйлдвэр аж ахуйн мэргэжлийн комисс шалгалт авч хангалттай дүн  үзүүлбэл,  зохих  дадлага  эзэмших хүртэл  дагалдан хийлгэнэ.
4.4.21. Машинч, цахилгаан механикч, засварчин, ослоос хамгаалах хэрэгслийн тохиргоочин, оосорлогчдын дүрмийн мэдлэгийг мэргэжлийн комиссоор дараах хугацаанд шалгуулна. Үүнд:
1) ээлжит, 12 сард нэгээс цөөнгүй удаа;
2) ажлын байр өөрчлөгдөхөд;
3) аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч буюу хяналтын байгууллагын байцаагчийн шаардлагаар.
4.4.22. Үйлчлэх ажилчдын ээлжит шалгалтын үр дүнг протоколд бичиж, мэргэжлийн үнэмлэхэд тэмдэглэл хийнэ.
Шалгалт авах хугацааг хяналтын байгууллагад 10 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Сургалт явуулсан байгууллагын мэргэжлийн комисс бусад үйлчлэх ажилчдыг аттестатчилах ба хяналтын байгууллагын төлөөлөгч оролцох шаардлагагүй.
Шаардлагатай тохиолдолд үйлчлэх ажилчдыг аттестатчилах үед хяналтын байгууллага өөрийн төлөөлөгчөө байлцуулна.
4.4.24. Шалгалтад тэнцсэн ажилтанд шалгалтын комиссын дарга, хяналтын байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан, үнэмлэхийг олгоно.
            Жолоодох өргөгчийн загвар, төрлийг мэргэжлийн үнэмлэх дээр заавал бичнэ.
Машинч, оосорлогчийн мэргэжлийн үнэмлэх нь фото зурагтай байх бөгөөд ажлын үед түүнийг заавал биедээ авч явна.
4.4.25. Машинч, цахилгаан механик, засварчин, ослоос хамгаалах хэрэгслийн тохиргоочин нь эзэмшигч байгууллагын тушаалаар томилогдон ажиллана.
Өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтан сагс дотор ажиллах ажилчид эсвэл оосорлогчдоос дохиочныг томилно.
4.4.26. Өргөгчид зөв үйлчлэхийн тулд эзэмшигч нь машинч, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах хэрэгслийн тохиргоочин, сагс дотор ажиллах ажилчид болон оосорлогч нарыг эрх үүрэг, үйлдвэрлэлийг аюулгүй явуулах журам, хүлээх хариуцлагыг тодорхойлсон үйлдвэрлэлийн зааварчлагаар хангах үүрэгтэй. Үйлчлэх ажилтанд ажил эхлэхийн өмнө үйлдвэрлэлийн зааварчлагыг өгч, гарын үсэг зуруулна.
4.4.27. Өргөгчийн машинч нь ажил эхлэхийн өмнө метал хийц, механизм, ослоос хамгаалах хэрэгсэлд үзлэг, шалгалтыг гүйцэтгэнэ. Үзлэг, шалгалтын дүнг машинч өргөгчийн ээлжийн журналд бичнэ. (хавсралт 4)
4.5. Ашиглалтын үед тавигдах шаардлага
4.5.1. Өргөгчийн тулгуурыг тавьсан үед паспортад заасан даацаас хэтрэхээргүй ачааг өргөх буюу шилжүүлэхийг зөвшөөрнө. Түүний паспорт, ашиглалтын зааварт бичсэн шаардлагыг зөрчихгүйгээр өргөгчийг ашиглах ёстой.
4.5.2. Ашиглагдаж байгаа өргөгч нь бүртгэлийн дугаар, даац, дараагийн техникийн бүрэн ба хэсэгчилсэн магадлалд орох огноо зэргийг  бичсэн пайз самбартай байна.
Гэмтэлтэй, баталгааны пайзгүй ачаа оосорлох, сольдог хэрэгслийг үйлдвэрлэлийн байранд байлгахыг зөвшөөрөхгүй.
4.5.4. Ашиглалтын явцад салхины үйлчлэл болон талбайн налуугаас шалтгаалан өргөгч онхолдох эсвэл өөрөө шилжин хөдлөхөөс хамгаалж, холбогдох арга хэмжээг заавал авна.
4.5.5. Дэгээгээр тоноглогдсон өргөгчийг эзэмшигч нь ачааг зөв оосорлох аргачлалыг боловсруулах бөгөөд оосорлогчдыг сургасан байвал зохино. Ачаа оосорлох бүдүүвч, оосорлох аргын зурагт дүрслэлийг оосорлогч, машинч нарт өгсөн байх буюу үйлдвэрлэл явуулах талбайн үзэгдэхүйц газарт өлгөж зүүсэн байвал зохино.
Оосорлох зураглал боловсруулаагүй үед өргөгчөөр үйлдвэрлэл явуулахдаа үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтны шууд удирдлага дор гүйцэтгэнэ.
4.5.6. Өргөгчийг эзэмшигч ба ашиглагч байгууллага нь дараах ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ. Үүнд:
1) өргөгчөөр ажил гүйцэтгэн үйлдвэрлэл явуулах төсөл, технологийн картыг боловсруулж, мөрдүүлэх;
2) үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, машинч, сагс дотор ажиллах ажилчид, шаардлагатай тохиолдолд оосорлогч нарт технологийн журам болон төсөлтэй танилцуулж, гарын үсэг зуруулах;
3) оосорлогчдыг өргөж, шилжүүлэх ачаанд нь тохирсон ялгагдах тэмдэг бүхий туршиж баталгаажуулсан, ачаа оосорлох хэрэгсэл, сав чингэлгээр хангах;
4) ачаалал хязгаарлагчийг түүний техникийн паспорт болон ашиглалтын зааварт заасан хугацаанд нь шалгах шалгалтын ачаагаар хангах;
5) өргөгчийг тогтоосон маягтын дагуу захиалсан объектод хуваарилж явуулах, журмыг тогтоож, мөрдүүлэх;
6) өргөгчийн ачаалал хязгаарлагчийг лацдах журмыг тогтоох.
4.5.7. Өргөгчөөр үйлдвэрлэл явуулж байгаа орчныг талбайн зохион байгуулалтын зураг, технологийн картад заасны дагуу гэрэлтүүлсэн байх ёстой.
4.5.8. Өргөгч нь 42 В-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын захын утаснаас газар хүртэл босоо хавтгайд 30 м-ээс ойр зайд ойртон байрлах тохиолдолд аюулгүй нөхцөлийг тодорхойлсон зөвшөөрөл-нарядыг 5 дугаар  хавсралтын дагуу бүрдүүлсний дараа ажиллуулна.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллах үед зөвшөөрөл-наряд олгох ба ажилчдад зааварчилга өгөх журмыг эзэмшигч эсвэл ажил гүйцэтгэгчийн тушаалаар гүйцэтгэнэ.  
Зөвшөөрөл-нарядад тусгагдсан аюулгүй ажиллагааны нөхцлүүд нь баримт бичигтэй тохирч байх ёстой. Зөвшөөрөл-нарядын үйлчлэх хугацааг түүнийг олгосон байгууллага тогтооно.
Ажил эхлэхийн өмнө машинчид зөвшөөрөл-нарядыг биечлэн олгоно.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллахдаа үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтны шууд удирдлага дор гүйцэтгэнэ.
Үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтан нь өргөгч байрлуулах газрыг тодорхойлох, зөвшөөрөл-нарядад тусгагдсан ажлын нөхцлийн биелэлтийг хангуулах, машинчийн ээлжийн дэвтэр дээр ажил эхлэх зөвшөөрлийг бичих ажлыг гүйцэтгэнэ.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсэд зөвхөн түүнийг ашиглагч байгууллагаас олгосон зөвшөөрөл-нарядаар ажиллана.
Цахилгаан дамжуулдаг уян кабель шугамын ойролцоо ажиллах журмыг шугамыг эзэмшигч тогтооно. Энэ тохиолдолд зөвшөөрөл-наряд бичих шаардлагагүй.
Ажиллаж байгаа цахилгаан станц, дэд өртөө болон цахилгаан дамжуулах шугамын ойролцоо өргөгчийг ашиглах үед машинч нь цахилгаан төхөөрөмж эзэмшигчийн удирдлага дор ажиллах ба зөвшөөрөл-нарядыг нормативт баримт бичгийн дагуу бүрдүүлнэ. Энэ үед өргөгчийн сумнаас цахилгаан дамжуулах шугам хүртлэх зайг 1 дүгээр хүснэгтийн дагуу баримтлана.
Хүснэгт 1
Агаарын шугамын хүчдэл, кВ
Хамгийн бага зай, м
1 хүртэл
1,5
1-ээс 20 хүртэл
2,0
35-аас 100 хүртэл
4,0
150-аас 220 хүртэл
5,0
330
6,0
500-аас 750 хүртэл
9,0
750-аас 1150 хүртэл
12,0
800 (тогтмол гүйдэл)
9,0
1) ажил гүйцэтгэдэг ажлын байр, талбайд гадны хүн байхыг хориглох;
2) метал хийц болон цахилгаан тоног төхөөрөмж, механизмуудад засвар, үйлчилгээ, тохиргоо хийх шаардлага гарсан тохиолдолд хөдөлгүүр эсвэл оролтын төхөөрөмжийг салгасны дараа гүйцэтгэнэ.
3) өргөгчөөр үйлдвэрлэл явуулах төслийн дагуу барилга-угсралтын ажил гүйцэтгэхдээ, дараах шаардлагыг тусгана. Үүнд:
- барилга угсралтын ажилд ашиглагдах өргөгчийн даац, ачаа өргөх өндөр нь ажлын үзүүлэлттэй бүрэн тохирч байх;
- цахилгаан дамжуулах агаарын шугам, хотын тээвэр ба явган хүний зам түүнчлэн барилга байгууламж, хураасан бараа материал хүртэл өргөгч ойртож болох аюулгүй ажиллагааны зай хэмжээг хангуулах;
- суурийн нүхний ойролцоо өргөгчийг байрлуулж, ажиллуулах нөхцөл;
- хэд хэдэн өргөгчийг аюулгүй ашиглах нөхцөл;
- дэгээгээр тоноглогдсон өргөгчид ашиглах ачаа оосорлох хэрэгслийн жагсаалт ба түүнийг өлгөж, оосорлох бүдүүвч зураг;
- ачаа барааг хураах овор хэмжээ, байрлал, хоорондын зай, зам;
- өргөгчийг байрлуулсан талбайн онцлог шаардлагыг тусгасан, үйлдвэрлэлийг аюулгүй явуулах арга хэмжээ /барилгын талбайн хашаа, угсралтын бүс г.м/, шөнийн цагийн гэрэлтүүлэг 20 люксээс багагүй байх.
4.5.10. Өргөгч ажиллах (барилга, будаг, гэрэлтүүлгийн үйлчилгээ, гм.) тохиолдолд хүн түүнээс унахгүй, цахилгаан хүчдэлд цохиулахгүй, зай завсар багатай нөхцөлд хавчуулагдахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Өргөгчийг ашиглахад дараах журмыг заавал мөрдөнө. Үүнд :
1) сагсанд орж, гарахдаа тавцан ашиглах ба сагсыг өргөж буулгах үед түүнд орох орцыг хаалттай байлгах;
2) сагсанд ажиллах ажилчид нь эмчийн үзлэгт хамрагдан өндөрт ажиллах зөвшөөрөл авсан байх ба каск өмсөж, хамгаалах бүсийг сагсны метал хийц эсвэл бариулаас оосорлосон байх ;
3) өргөгчийн үйлчлэх бүсэд ажиллах машинч нь мөн хамгаалалтын каск өмсөх;
4) сагс дотор ажиллах ажилчид түүний хашлага дээр суух, зогсох түүнчлэн шалан дээр зориулалтын бус өндөрлөх зүйл тавихыг хатуу хориглох;
5) салхины хурд 10 м-ийн өндөрт 10 м/с-ээс хэтрэх, аадар бороо, цас орох эсвэл манан татах зэргээр үзэгдэх орчин хязгаарлагдах, түүнчлэн орчны хэм паспортад заасан хэмжээнээс буурах тохиолдолд  өргөгчийн үйл ажиллагааг зогсоох;
6) өргөгчийг ашиглах үед сагс дотор ажиллах ажилчин, машинчийн хооронд дараах холбоог ашиглана. Үүнд:
- 10 м хүртэл өндөрт дуугаар;
- 10 м-ээс дээш өндөрт тэмдэгт дохиолол;
- 22 м-ээс дээш өндөрт радио эсвэл утсан холбоо.
7) сагс дотор хүн эсвэл ачаа байх үед өргөгчийг шилжүүлэхийг хориглох;
8) ачааны нийт жин нь өргөгчийн техникийн паспортад заасан ачаа өргөх даацаас хэтрэхгүй байх ёстой.
Тэмдэгт дохиоллыг  6 дугаар хавсралтаар үзүүлэв.
1) зам, орцыг гаргах;
2) талбайн налуу өргөгчийн паспортад заасан өнцгийн хэмжээнээс ихгүй байх;
3) шинээр дэвссэн сийрэг хөрсийг дагтаршуулах;
4) өргөгч ажиллах талбай нь түүний бүх тулгуурыг тавих боломжтой байхаас гадна сул хөрстэй үед нэмэлт, халтиргаатай үед арзгар гадаргуутай ивүүрийг ашиглах бололцоотой байна.
4.5.12. Ажлын байрлал нь өргөгчийн эргэх тавцан, барилга байгууламж бусад зүйлсээс (тоног төхөөрөмж) 1м-ээс багагүй зайд байна.
Өргөгчийг суваг, шуудууны ойролцоо байрлуулахдаа 2 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээг баримтлана.
Хүснэгт 2
Сувгийн гүн, м
Сувгийн налуугийн ирмэгээс хамгийн ойр байрлах өргөгчийн тулгуур хүртлэх хамгийн бага зай, м
 
Элс ба хайрган
Элсэнцэр
Шавранцар
Шавар
Хуурай хэмэрлэг
1
1,50
1,25
1,00
1,00
1,00
2
3,00
2,40
2,00
1,50
2,00
3
4,00
3,60
3,25
1,75
2,50
4
5,00
4,40
4,00
3,00
3,00
5
6,00
5,30
4,75
3,50
3,50
 
V. Осол гэмтлийг шалган судлах
5.1. Өргөгчийг ашиглах үед осол, гэмтэл гарвал эзэмшигч нь 24 цагийн дотор цагдаагийн байгууллагад мэдэгдэх ба уг осол нь хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахааргүй бол ослын орчин, талбай, өргөгчийг хөдөлгөөнгүй байлгаж, техникийн дүгнэлтийг оновчтой зөв гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.
5.2 Өргөгчийг ашиглах үед гарсан осол, гэмтлийн шалтгаан, үүссэн хохирлын талаарх ослын тухай дүгнэлтийг Монгол Улсын 2008 оны  5-р сарын 22-ны өдөр батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай" хуулийн 29 дүгээр заалт, болон Засгийн газрын 2009 оны "Үйлдвэрийн ослыг судалж бүртгэх дүрэм" 14-р тогтоолын дагуу эрх бүхий  комисс эрхлэн гүйцэтгэнэ.
 
VI. Төгсгөл
6.2. Өргөгчийн төсөл зохиогч, үйлдвэрлэгч, техникийн оношлол ба магадлал, засвар үйлчилгээ эрхлэгч, ашиглагч байгууллага, аж ахуй нэгж, иргэд энэхүү дүрмийн мэдлэг шалгах шалгалтад хамрагдана.

ӨРГӨГЧИЙН НЭР ТОМЪЁО, ТОДОРХОЙЛОЛТ БА АНГИЛАЛ
Нэр томъёо
Тодорхойлолт
Бүдүүвч
 
1
2
3
 
1.      Ерөнхий ойлголт
 
1.1. Сагстай сумт өргөгч
Багаж хэрэгсэлтэй ажилчдыг ачааны хамтаар тодорхой үйлчлэх бүсэд өргөж, ажил үйлчилгээ гүйцэтгэх зориулалт бүхий үечилсэн ажиллагаатай, ачаа өргөх машин.
 
 
1.2. Сагстай босоо өргөгч
Багаж хэрэгсэлтэй ажилчдыг ачааны хамтаар босоо чиглэлд (дээш, доош) өргөж, ажил үйлчилгээ гүйцэтгэх зориулалт бүхий үечилсэн ажиллагаатай, ачаа өргөх машин.
 
 
1.3. Тусгай зориулалтын арал дээр суурилагдсан шонт төрлийн өргөгч
 
Багаж хэрэгсэлтэй ажилчдыг ачааны хамтаар босоо чиглэлд (дээш, доош) өргөж, ажил үйлчилгээ гүйцэтгэх зориулалт бүхий үечилсэн ажиллагаатай, ачаа өргөх машин.
 
 
2.         Өргөгчийг үет сумны хийцээр нь ангилах
 
2.1. Нэг үет сумт өргөгч
 
Нэг үе сум бүхий өргөгч
 
 
 
 
 
2.2. Хоёр үет сумт өргөгч
 
Хоёр үе сум бүхий өргөгч
 
 
 
 
 
2.3.  Гурван үет сумт өргөгч
 
Гурван үе сум бүхий өргөгч
 
 
2.4. Телескоп өргөгч
 
Сунадаг сум бүхий өргөгч
 
 
3.         Сагстай сумт өргөгчийг шилжих боломжоор нь ангилах
 
3.1.Өөрөө шилждэг сагстай сумт өргөгч
Ажлын талбай ба замаар шилжих зориулалт бүхий механизмаар тоноглогдсон сагстай сумт өргөгч
 
3.1.1.     Сагстай сумт авто өргөгч
 
Авто машины арал дээр суурилагдсан сагстай сумт өргөгч
 
 
3.1.2.     Тусгай зориулалтын арал
дээрх сагстай сумт өргөгч
Авто төрлийн тусгай арал дээр суурилагдсан сагстай сумт өргөгч
 
 
3.1.3.     Хийн дугуйт сагстай сумт өргөгч
 
 
Хийн дугуйт арал дээр суурилагдсан сагстай сумт өргөгч
 
 
3.1.4.     Сагстай сумт гинжит өргөгч
Гинжит арал дээр суурилагдсан сагстай сумт өргөгч
 
 
3.1.5.     Сагстай сумт төмөр замын өргөгч
 
 
Төмөр замаар шилждэг тэргэнцэрт суурилагдсан сагстай сумт өргөгч
 
 
3.2. Чиргүүл дээрх сагстай сумт өргөгч
Тээврийн механикжсан хэрэгслээс чирэгддэг сагстай сумт өргөгч
 
3.2.1. Хийн дугуйт чиргүүл дээрх сагстай сумт өргөгч
Тээврийн механикжсан хэрэгслээс чирэгддэг сагстай сумт өргөгч
 
3.2.2. Төмөр замын чиргүүлийн сагстай сумт өргөгч
Тэргэнцрийн арал дээр суурилагдаж, төмөр замын хэрэгслээр тээвэрлэгддэг сагстай сумт өргөгч
 
 
3.3. Сагстай сумт тээвэрлэгддэг өргөгч
Тээврийн механикжсан хэрэгсэл дээр тээвэрлэгддэг сагстай сумт өргөгч
 
3.3.1. Өөрөө явж, шилждэг сагстай сумт өргөгч
 
Өөрийн механикжсан тээврийн хэрэгсэл дээр замаар тээвэрлэгддэг ба ажлын талбайд өөрөө шилжин ажиллах зориулалт бүхий хөдөлгөөний механизмаар тоноглогдсон сагстай сумт өргөгч
 
3.3.2. Өөрөө явдаггүй, шилждэг сагстай сумт өргөгч
Тээврийн механикжсан хэрэгслийн тусламжтайгаар замаар тээвэрлэгддэг ба ажлын талбайд гараар түлхүүлж шилжин ажилладаг сагстай сумт өргөгч
 
4.         Сагстай босоо өргөгчийг шилжих боломжоор нь ангилах
 
4.1. Сагстай босоо өөрөө шилждэг өргөгч
Ажлын талбай ба замаар шилжих зориулалт бүхий механизмаар тоноглогдсон сагстай босоо өргөгч.
 
4.1.1. Авто машин дээр суурилуулсан сагстай босоо өргөгч
Авто машины арал дээр суурилагдсан сагстай босоо өргөгч
 
 
4.1.2. Тусгай арал дээр суурилуулсан сагстай босоо өргөгч
 
Авто төрлийн тусгай арал дээр суурилагдсан сагстай босоо өргөгч
 
 
4.1.3. Хийн дугуйт арал дээр суурилуулсан сагстай босоо өргөгч
Хийн дугуйт арал дээр суурилагдсан сагстай босоо өргөгч
 
 
4.1.4. Гинжит арал дээр суурилуулсан сагстай босоо өргөгч
Гинжит арал дээр суурилагдсан сагстай босоо өргөгч
 
 
4.1.5. Төмөр замын сагстай босоо өргөгч
 
Төмөр замаар шилждэг тэргэнцэрт суурилагдсан сагстай босоо өргөгч
 
 
4.2. Чиргүүл дээрх сагстай босоо өргөгч
Тээврийн механикжсан хэрэгслээс чирэгддэг сагстай босоо өргөгч
 
4.2.1. Хийн дугуйт чиргүүл дээрх сагстай босоо өргөгч
Тээврийн механикжсан хэрэгслээс зам ба ажлын талбайд чирэгдэн шилждэг сагстай босоо өргөгч
 
 
4.2.2. Төмөр замын чиргүүлийн сагстай босоо өргөгч 
 
Тэргэнцэрийн арал дээр суурилагдаж, төмөр замын хэрэгслээр тээвэрлэгддэг сагстай босоо өргөгч
 
 
4.3.Тээвэрлэгддэг сагстай босоо өргөгч
Тээврийн механикжсан хэрэгсэл дээр тээвэрлэгддэг сагстай босоо өргөгч
 
4.3.1. Өөрөө явж, шилждэг сагстай босоо өргөгч
 
Өөрийн механикжсан тээврийн хэрэгсэл дээр замаар тээвэрлэгддэг ба ажлын талбайд өөрөө шилжин ажиллах зориулалт бүхий хөдөлгөөний механизмаар тоноглогдсон сагстай босоо өргөгч
 
 
4.3.2. Өөрөө явдаггүй, сагстай босоо шилждэг өргөгч
Тээврийн механикжсан хэрэгслийн тусламжтайгаар замаар тээвэрлэгддэг ба ажлын талбайд гараар түлхүүлж шилжин ажилладаг сагстай босоо өргөгч
 
 
5.         Өргөгчийг хөтлүүрээр ангилах
 
5.1. Сагстай сумт гидравлик өргөгч (Сагстай босоо гидравлик өргөгч)
Гидро хөтлүүрт механизм бүхий сагстай өргөгч
 
 
5.2. Сагстай сумт цахилгаан өргөгч (Сагстай босоо цахилгаан өргөгч)
Цахилгаан хөтлүүрт механизм бүхий сагстай өргөгч
 
 
5.3. Сагстай сумт механик өргөгч (Сагстай босоо механик өргөгч)
Механик хөтлүүрт механизм бүхий сагстай өргөгч
 
 
6.         Өргөгчийг эргэх нөхцөлөөр ангилах
 
6.1. Эргэдэг өргөгч
 
 
Сагс байрлах эргэлтийн хэсэг нь тулгуурын хийцийн хэсэгтэй харьцангуйгаар бүтэн эргэх боломжтой  өргөгч
 
 
6.2. Хагас эргэдэг өргөгч
Сагс байрлах эргэлтийн хэсэг нь тулгуурын хийцийн хэсэгтэй харьцангуйгаар нэг байрлалаас нөгөө байрлал хүртэл 360О–аас  бага өнцгөөр эргэх боломжтой  өргөгч
 
 
6.3. Бүтэн эргэдэг өргөгч
 
 
Сагс байрлах эргэлтийн хэсэг нь тулгуурын хийцийн хэсэгтэй харьцангуйгаар нэг байрлалаас нөгөө байрлал хүртэл 360О–аас  их өнцгөөр эргэх боломжтой  өргөгч
 
 
6.4. Эргэдэггүй сагст өргөгч
 
Сагс байрлах хэсэг нь тулгуурын хийцийн хэсэгтэй харьцангуйгаар эргэх боломжгүй сагст өргөгч
 
 
7.         Эд анги ба механизм
 
7.1. Сагс
 
Багаж хэрэгсэлтэй ажилчид болон материал өргөх зориулалттай, хаалт хашлага бүхий тавцан
 
 
7.2. Колодокт тоормос
Шкивийг колодок хавчсанаар хөдөлгөөнийг зогсоодог тоормос
 
 
 
 
7.3. Туузан тоормос
Шкивийг тууз хавчсанаар хөдөлгөөнийг зогсоодог тоормос
 
 
 
7.4. Дискэн тоормос
Эргэж буй дискийг эргээгүй нь шахсанаар хөдөлгөөнийг зогсоодог тоормос
 
 
 
 
7.5. Сунадаг тулгуур
Өргөгчийн тулах хүрээг ихэсгэх зориулалттай тоноглол
 
 
 
7.6. Уян зүүлтүүрийг салгагч
Өргөгчийн арал хөндлөвч дээр дарах үед зүүлтүүрийн ажиллагааг салгах зориулалттай төхөөрөмж
 
 
 
7.7. Хажуугийн тэнцвэржүүлэгч
Өргөгчийн эргэж, шилжих үеийн уян зүүлтүүрийн хэв гажилтыг тэнцвэржүүлэх зориулалттай төхөөрөмж
 
 
 
 
7.8. Ачаа өргөх хэрэгсэл
 
Ачааг өлгөх зориулалттай төхөөрөмж
 
 
7.9. Ослоос хамгаалах төхөөрөмж
Осол аваари болон аюул гарахаас урьдчилан сэргийлж механизмын ажиллагааг зогсоох зориулалттай төхөөрөмж 
 
 
7.10. Ачааллыг хязгаарлагч төхөөрөмж
Өргөгчийн сагсны ачааллыг тодорхойлох, хэвийн ачаалалд хүрэх үед дуут дохио өгч, ачаалал хэтэрсэн тохиолдолд өргөх механизмын ажиллагааг автоматаар салгах зориулалттай төхөөрөмж
 
 
7.11. Төгсгөлийн салгуур
Өргөгчийн хөдөлгөөнт хэсгүүд тогтоогдсон хязгаараас хэтрэх  үед түүний механизмын ажиллагааг  автоматаар салгах зориулалттай хэрэгсэл
 
 
7.12. Сагсыг тогтворжуулах  төхөөрөмж
Өргөгчийн сумны үеийн байршил өөрчлөгдөх үед сагсны шалыг хэвтээ байрлалд байлгах зориулалт бүхий тусгай систем
 
 
7.13. Үйлчлэх бүсийг хязгаарлагч
Үйлчлэх бүсийн хязгаараас сагс гарахаас урьдчилан сэргийлж, өргөгчийн механизмыг автоматаар салгах зориулалт бүхий хамгаалах хэрэгсэл
 
 
7.14. Өргөгчийн тулгуурыг тавиагүй үед сумны үеийг өргөх болон эргүүлэхээс хамгаалах систем
Өргөгчийн тулгуурыг тавиагүй үед сумны үеийг өргөх болон эргүүлэх механизмыг салгах зориулалттай төхөөрөмж
 
 
7.15. Сумны үе ажлын байрлалд байх үед тулгуурыг хураахаас хамгаалах систем
Сумны үе ажлын байрлалд байх үед тулгуурыг хураах механизмыг салгах зориулалттай төхөөрөмж
 
 
7.16. Ослын үед сагсыг буулгах систем
Сумны өргөх механизмын хөтлүүр гэмтсэн үед сагсыг (тавцан) буулгах зориулалт бүхий төхөөрөмж
 
 
7.17. Өргөгчийг шилжих үед тулгуур өөрөө сунаж гарахаас хамгаалах систем
Тээвэрлэлтийн байрлалд сунадаг тулгуурыг түгжих зориулалт бүхий төхөөрөмж
 
 
7.18. Налуу байрлал заагч  (креномер)
Өргөгчийн байрлалын налуу өнцгийг заадаг хэрэгсэл
 
 
7.19. Ослын үед хөдөлгүүрийг зогсоох унтраалга
Ослын үед сагс доторхи эсвэл доор байрлах удирдлагаар хөдөлгүүрийг унтраах зориулалт бүхий хэрэгсэл
 
 
7.20. Анемометр
Салхины хурдыг (хүч) тодорхойлдог багаж
 
 
7.21. Өргөх механизм
Сагсыг өргөж,  буулгах (сумны налуугийн өнцгийг өөрчлөх) зориулалт бүхий хөтлүүрийн төхөөрөмж
 
 
7.22. Сунгах механизм
Телескоп сумны уртыг өөрчлөх  зориулалт бүхий хөтлүүрийн төхөөрөмж
 
 
7.23. Эргэлтийн механизм
Өргөгчийн эргэх хэсгийг хэвтээ тэнхлэгт эргүүлэх зориулалттай хөтлүүрийн төхөөрөмж
 
 
7.24. Тулгуур-эргэлтийн хүрд (төхөөрөмж)
 
Өргөгчийн эргэх хэсгээс түүний эргэдэггүй хийцэд ачаалал (босоо ба хэвтээ чиглэлд үйлчлэх хүч, ачааны момент) дамжуулах зангилаа
 
 
7.25. Эргэдэг тавцан
Өргөгчийн үет сум ба механизм байрлах зориулалттай эргэлтийн хийц
 
 
 
7.26.  Үет сум
Сагсыг өргөх шаардлагатай  өндөр буюу өнгийлтийг хангах өргөгчийн ажлын метал хийц бүхий тоног төхөөрөмж, эд анги
 
 
8. Үзүүлэлт ба тодорхойлолт
 
8.1. Даац
Өргөгчөөр өргөхөөр тооцсон хамгийн их ачааны  зөвшөөрөгдөх жин
 
 
8.2. Өргөх өндөр, H
Өргөгч зогссон газраас хамгийн дээр түвшинд байрлах сагсны шал хүртлэх Н1 зай дээр 1,5м-ийг нэмсэн босоо чиглэл дэх хамгийн их Н зай
 
 
 
 
8.3. Өнгийлт, L
Өргөгчийн эргэх тавцангийн босоо тэнхлэгээс сагсны гадна талын хашлага хүртлэх хэвтээ тэнхлэгийн хамгийн их зай
 
 
 
 
8.4. Буулгах гүн, h
Өргөгч зогссон газраас доод түвшинд байрлах сагсны шал хүртлэх босоо чиглэл дэх хамгийн их Н зай
 
 
 
 
8.5. Үйлчлэх хүрээ
Сагс ажиллах боломжит хязгаар бүхий орон зайн хүрээ
 
 
 
 
8.6. Статик ачаалал
Хөдөлгөөнгүй үед сагс доторхи ачаа болон өргөгчийн эд ангиудын  жингээс учруулах ачаалал
 
 
8.7. Динамик ачаалал
сагс доторхи ачаа болон өргөгчийн эд ангиуд  шилжин хөдлөх үед үүсэх ачаалал
 
 
8.8. Салхины ачаалал
Хэвтээ чиглэлд салхины даралтаас учруулж байгаа ачаалал
 
 
8.9. Ажлын үед  өргөгчид учруулах салхины ачаалал
Өргөгчийг ажиллуулахыг зөвшөөрөх, салхины хязгаарын ачаалал
 
 
8.10. Тогтворжилт
Өргөгчийг онхолдуулах хүчин зүйлсийн эсрэг үйлчлэх, түүний чадвар
 
 
8.11. Тогтворжилтын  илтгэлцүүр
Тогтворжилт ба онхолдуулах моментуудын харьцаа
 
 
8.12. Статик туршилт
Энэхүү дүрэмд заасны дагуу статик ачааллаар турших
 
 
8.13. Динамик туршилт
Энэхүү дүрэмд заасны дагуу динамик ачааллаар турших
 
 
8.14. Үечлэл
Сагсанд сууж, хамгийн дээд байрлалд өргүүлсэний дараа буулгуулж, түүнээс гарах үйлдлийн дараалал
 
 
 

Хавсралт 2
 
Өргөгчийн паспортын загвар
Паспортын нүүр
 
______________________________________________________________________
(өргөгчийн нэр)
______________________________________________________________________
(өргөгчийн индекс)
 
ПАСПОРТ1
______________________________________________________________________
(паспортын тэмдэглэл)
1 Энэхүү паспорт нь үйлдвэрлэгчээс үйлдвэрлэгдэн гарч буй өргөгчийн төрөл, хэлбэрт нийцүүлсэн мэдээллийн жагсаалтыг агуулсан загвар болно. Шаардлагатай тохиолдолд өргөгчийн хийцийн үзүүлэлтийн тухай нэмэлт мэдээллийг паспортад оруулж болно.
 
 
 
Нүүр хуудас
 
хяналтын байгууллагын
бүртгэлд бүртгэгдсэн огноо
 
Бүтээгдэхүүний тэмдэглэл, байрлал
үйлдвэрийн шошго
 
Улс  ______________________________________________________________________
(үйлдвэрлэгчийн нэр)
______________________________________________________________________
(өргөгчийн  нэр, төрөл)
______________________________________________________________________
(өргөгчийн индекс)
 
 
ПАСПОРТ
______________________________________________________________________
(паспортын тэмдэглэл)
 
Бүртгэлийн дугаар____
 
Өргөгчийг өөр эзэмшигчид шилжүүлэх буюу эзэмшигчийн эрхтэйгээр түрээслүүлэх үед паспортыг өргөгчтэй хамт шилжүүлнэ.
 
Өргөгчийг эзэмшигчийн анхааралд!
 1. Паспорт нь өргөгчийг эзэмшигч буюу эзэмшигчийн эрхтэйгээр түрээслэсэн өмчлөгчид хадгалагдана.
2. Дүрмийн шаардлага зөрчигдсөн тохиолдолд хяналтын байгууллагын зөвшөөрлийн хуулбарыг паспортад хавсаргана. 
2.1. ______________________________________________________________________
______________________________________________________________________
2.2. ______________________________________________________________________
3. ______________________________________________________________________
______________________________________________________________________
(өргөгч эзэмшигчийн онцгой анхааралд зайлшгүй байх бусад мэдээлэл)  ______________________________________________________
 Ашиглах зөвшөөрөл (үйлдвэрлэх)
Дугаар    огноо
 
_____________________________________
(өргөгчийг үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн байгууллагын нэр)
------------------------------------------------------------------------------------------------------------------
Нийлүүлэгчийн нэр, хаяг
 
Өргөгчийн төрөл
 
Өргөгчийн индекс
 
 
Өргөгчийн паспорттой хамт нийлүүлэх баримт бичгийн жагсаалт
 Баримт бичгийн нэр
Баримт бичгийн тэмдэглэл
Хуудасны тоо
Өргөгчийн ашиглалтын заавар
 
 
Авто машины ашиглалтын заавар
 
 
Авто машины техникийн паспорт
 
 
Түргэн элэгдэх эд ангийн цомог
 
 
Дагалдах багаж хэрэгслийн жагсаалт
 
 
Иж бүрдүүлсэн зангилаа, эд ангийн паспорт
 
 
 
1. Ерөнхий мэдээлэл
 1.1. Үйлдвэрлэгч
 
1.2. Өргөгчийн төрөл
 
1.3. Үйлдвэрийн дугаар
 
1.4. Үйлдвэрлэсэн он
 
1.5. Өргөгчийн зориулалт
 
1,6. Ажлын тоноглолын хийц
 
1.7. Явах ангийн хийц
 
1.8. Хөтлүүрийн төрөл: Өргөгчийн ажлын механизмын шасси
 
1.9. Өргөгч ажиллаж болох орчин. Үүнд:
 
ажлын байрлалд байх температур, °С
 
хамгийн их
 
хамгийн бага
 
ажлын бус байрлалд, °С
 
хамгийн их
 
хамгийн бага
 
агаарын харьцангуй чийгшил, %
 
тэсэрч дэлбэрэх аюул
 
галын аюул
 
1.10. Өргөгчийн ажлын байрлалд 10 м өндөрт зөвшөөрөгдөх салхины хурд, м/с
 
1.11. Нэг хугацаанд зэрэг гүйцэтгэх үйлдлийн боломж буюу хориглолтын тухай
 
1.12. Цахилгаан гүйдлийн төрөл
Хэлхээний зориулалт
Гүйдлийн  төрөл
Хүчдэл, В
1.12.1. Хүчний
 
 
1.12.2. Удирдлагын
 
 
1.12.3. Ажлын гэрэлтүүлэг
 
 
1.12.4. Засварын гэрэлтүүлэг
 
 
1.13. Өргөгчийг үйлдвэрлэхтэй холбогдсон үндсэн норматив баримт бичиг
 
 
 
 
 
 
 
2. Үндсэн техникийн өгөгдөл болон үзүүлэлт  
2.1. Үндсэн үзүүлэлт
 2.1.1. Даац, кг
 
2.1.2. Өргөх өндөр, м
 
2.1.3. Өнгийлт, м
 
2.1.4. Дугуйны тэнхлэг хоорондын зай, м
 
2.1.5. Дугуйн мөр хоорондын зай, м:
 
Урд
 
Хойд
 
2.1.6. Эргэлтийн хамгийн бага радиус, м
 
2.1.7. Тулгуурын хүрээ, м:
 
Дагуу
 
Хөндлөн
 
2.1.8. Сагсыг хамгийн өндөрт өргөх хугацаа, с
 
2.1.9. Эргэх хэсгийн хамгийн их эргэлтийн тоо, с-1 (эрг./мин.)
 
2.1.10. Эргэлтийн өнцөг, градус
 
2.1.11. Удирдлагын байрлал                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         
 
2.1.12. Удирдлагын хэлбэр (цахилгаан, гидравлик г.м.)
 
2.1.13. Өргөгчийг гүйдлээр хангах хэлбэр
 
2.1.14. Өргөгчийн жин, кг
 
2.1.15. Тээврийн байдалд тэнхлэг дээрх жингийн хуваарилалт, Н:
 
Урд
 
Хойд
 
2.1.16. Тээврийн байдал дахь овор хэмжээ, м:
 
Урт
 
Өргөн
 
Өндөр
 
 
3. Угсрагдах нэгж болон эд ангийн техникийн үндсэн үзүүлэлт
3.1. Цахилгаан хөдөлгүүр
 3.1.1. Зориулалт
 
3.1.2. Төрөл ба томъёолсон тэмдэг
 
3.1.3. Гүйдлийн төрөл
 
3.1.4. Хүчдэл, В
 
3.1.5. Хэвийн гүйдэл, А
 
3.1.6. Давтамж, Гц
 
3.1.7. Хэвийн чадал, кВт
 
3.1.8.Эргэлтийн давтамж, с-1 (эрг./мин.)
 
3.1.9.Ажлын горим,%
 
 
3.2. Гидро шахуурга
 3.2.1. Зориулалт
 
3.2.2. Тоо, ш.
 
3.2.3. Төрөл ба томъёолсон тэмдэг
 
3.2.4. Ажлын шингэний даралт, МПа (кгс/см2)
 
3.2.5. Эргэлтийн тоо, эрг/мин
 
3.2.6. Хэрэглэгдэх чадал, кВт
 
3.2.7. Хэвийн бүтээл, л/мин
 
3.3. Гидро мотор
 3.3.1. Зориулалт
 
3.3.2. Тоо, ш.
 
3.3.3. Төрөл ба томъёолсон тэмдэг
 
3.3.4. Мушгих момент, Н.м
 
3.3.5. Ажлын шингэний даралт, МПа (кгс/см2)
 
3.3.6. Эргэлтийн тоо, эрг./мин.
 
3.4. Гидро цилиндр
 3.4.1. Зориулалт
 
3.4.2. Тоо, ш.
 
3.4.3. Төрөл ба томъёолсон тэмдэг
 
3.4.4. Бүлүүрийн голч, мм
 
3.4.5. Шилбэний голч, мм
 
3.4.6. Бүлүүрийн явалт, мм
 
3.4.7. Хүч, Н (тс)
 
3.4.8. Ажлын шингэний даралт, кгс/см2
 
3.5. Ган татлага
 3.5.1. Зориулалт
 
 
3.5.2. Норматив баримт бичгийн тэмдэглэгээ ба ган татлаганы хийц
 
 
3.5.3. Голч, мм
 
 
3.5.4. Урт, м
 
 
3.5.5. Тасралтын хугацааны эсэргүүцэл, кгс/мм2
 
 
3.5.6. Тасрах хүч, Н
 
 
3.5.7. Бат бөхийн нөөцийн итгэлцүүр:
 
 
-дүрмээр
 
 
-бодитоор
 
 
3.6. Гинжний үзүүлэлт
3.6.1. Зориулалт
 
 
3.6.2. Норматив баримт бичгийн тэмдэглэгээ ба гинжний хийц
 
 
3.6.3. Голны (калибр) буюу өнхрөвчийн голч, мм
 
 
3.6.4. Гинжний голч, мм
 
 
3.6.5. Гинжний урт, мм (үений тоо, ш.)
 
 
3.6.6. Гинжний тасрах хүч, Н
 
 
3.6.7. Гинжний тооцооны хүч, Н
 
 
3.6.8. Бат бөхийн нөөцийн итгэлцүүр:
 
 
-дүрмээр
 
 
-бодитоор
 
 
3.7. Ачаа оосорлох хэрэгсэл
3.7.1. Дэгээ (нэг эвэртэй г.м.)
 
3.7.2. Дэгээний стандарт болон норматив баримт бичгийн тэмдэглэгээ
 
3.7.3. Даац, кг
 
3.7.4. Үйлдвэрийн дугаар
 
3.7.5. Пайзны дүрслэл
 
4. Ослоос хамгаалах хэрэгсэл
 4.1. Ачааны хэтрэлтийг хязгаарлагч
 
4.2. Сагсны шалыг хэвтээ чиглэлд барих систем
 
4.3. Үйлчлэх бүсийг хязгаарлах систем
 
4.4. Тулгуур тавигдаагүй байхад өргөгчийн сумыг өргөх болон эргэхийг хориглох тоноглол
 
4.5. Сумыг ажлын байрлалд байхад тулгуурыг өргөхийг хориглох тоноглол1
 
4.6. Гидро систем, цахилгаан хөтлүүр буюу гидро шахуургын хөтлүүр ажиллахгүй үед сагсыг ослын буулт хийлгэх систем
 
4.7. Өргөгчийн зогсолтын түвшингээс доош байрлалд байхад ажилчдыг сагснаас гаргах тоноглол2
 
4.8. Сунах тулгуурын ажлын бус байрлалд ялангуяа эргэлтийн үед өөрөө сугарч гарахаас хамгаалах тоноглол
 
4.9. Өргөгчийн налуугийн өнцгийг заагч хэрэгсэл
 
4.10. Хөдөлгүүрийг сагс болон доод удирдлагаас зогсоох ослын зогсолтын систем
 
4.11. Анемометр3
 
4.12. Холбооны хэрэгсэл3
 
4.13. Дохио болон ослоос хамгаалах бусад хэрэгсэл
 
 1 Гараар удирддаг винтэн тулгуураас бусад тулгууртай өргөгчийн хувьд хяналтын байгууллагатай заавал зөвшилцөнө.
2 Сагсыг өргөгчийн зогсож байгаа газрын түвшингээс доош буулгах боломжтой үед.
3 22 м-ээс өндөрт сагсыг өргөдөг өргөгчийн хувьд.
 
5. Өргөгчийн үндсэн (тооцооны) метал хийцийн элементийн тухай мэдээлэл
 Угсрагдах нэгжийн нэр ба тэмдэглэгээ
Метал хийцийн төрөл, зузаан ба норматив баримт бичгийн тэмдэглэгээ
Материалын марк, бат бөхийн зэрэглэл, ангилал, бүлэг
Материалын маркийн норматив баримт бичгийн тэмдэглэгээ
Гэрчилгээний дугаар
Гагнуурын утас, электрод (төрөл, марк), норматив баримт бичгийн  тэмдэглэгээ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Нийлүүлэлтийн иж бүрдэл
 Нэр
Тоо
Тайлбар
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Хүлээж авах гэрчилгээ
 
______________________________________________________________________
(өргөгчийн нэр ба индекс)
Улсын дугаар__________ баримт бичгийн дагуу үйлдвэрлэсэн
______________________________________________________________________
(норматив баримт бичгийн тэмдэглэл)
 
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичиг болох "Өргөгчийг (вышк) төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн дагуу паспортад заасан үзүүлэлтийг хангасан болно.
Өргөгчийн ашиглалтын хугацаа __ жил, ашиглалтад орсон өдрөөс эхлэн.
 
 
Ерөнхий инженер
 
 
 
 
 
Үйлдвэрийн техник хяналтын хэлтсийн дарга
 
тэмдэг
 
 
 
 
 
 
 
 
                                         огноо
 
            Паспорт дараах  баримт бичгээс бүрдэнэ. Үүнд:
            1) үндсэн хэмжээстэй өргөгчийн зураг;
2) цахилгаан, гидравлик, кинематикийн зарчмын бүдүүвч;
3) ган татлагын сүвлэлтийн бүдүүвч;
4) үйлчлэх бүсийн бүдүүвч.
8. Өргөгчийн байрлалын тухай мэдээлэл1
_______________
1 3-аас цөөнгүй хуудастай байна.
 Эзэмшигчийн нэр
Өргөгчийн байрлал
Ирсэн огноо
 
 
 
 
  
9. Өргөгчийн бүрэн бүтэн байдлыг хариуцагч ажилтны тухай мэдээлэл1
_______________
1 5-аас цөөнгүй хуудастай байна.
 Томилсон тушаалын огноо, дугаар
Албан тушаал, овог нэр
Гарын үсэг
 
 
 
 
 
10. Өргөгчийн метал хийцэд өөрчлөлт хийсэн болон бүрдэл хэсгийг сольсон тухай мэдээлэл1
 Огноо
Засварласан ба сольсон тухай мэдээлэл2
Өргөгчийн бүрэн бүтэн байдлыг хариуцагч ажилтны гарын үсэг
 
 
 
_______________
1 15-аас цөөнгүй хуудастай байна.
2 өргөгчийн элэгдсэн эд анги, зангилааны оронд шинээр тавьсан эд ангийн чанарыг нотлосон болон засварын үед хэрэглэсэн материал, электрод, гагнуурын тухай баримт бичгийг заавал тусгай хавтасд хадгална.
 
11. Магадлалын үр дүнгийн тухай мэдээлэл1
 Магадлал хийсэн огноо
Магадлалын үр дүн2
Дараагийн магадлал хийх хугацаа
 
 
 
_______________
1 32-оос цөөнгүй хуудастай байна.
2 Энэ хэсэгт ашиглалтын нормативт хугацаа нь дууссан өргөгчийн шинжээчийн дүгнэлт туршилт болон техникийн оношлогооны үр дүнг оруулж бичнэ.
 
 
 
12. Бүртгэл
 
Улсын бүртгэлийн ___________ дугаарт бүртгэв. ______________________________
(бүртгэсэн байгууллага)
Паспортад дугаарлагдсан ____ хуудас,  үдэгдсэн бүх хуудас ____, үүнээс зурагтай ___ хуудас байна.
 
 
 
 
(бүртгэсэн хүний нэр, албан тушаал)
Тэмдэг
 
 
                                 Огноо
 
 
 
 

 Хавсралт 3
 
Өргөгчийн эд ангийг гологдолд гаргах хязгаарын норм
 Эд анги
Гологдолд гаргах эд ангийн гэмтэл согог
Дамар
Дамрын ховилын голчийн элэгдэл нь анхны хэмжээнээс 40%-аас илүү элэгдсэн
Хүрд
Ямар ч хэмжээний ан цав. Хүрдний ховил нь 2мм-ээс их элэгдсэн
Дэгээ
Гадаргуу дээр  ан цав гарсан. Дэгээний аюултай хэсгийн огтлолын өндөр, анхны хэмжээнээс 10%-аас илүү элэгдсэн
Тоормосны шкив
  Ажлын гадаргад ан цав, хагарал үүссэн. Ободны ажлын гадарга нь анхны зузаанаас 25%-иас дээш хэмжээгээр элэгдсэн
Тоормосны наклад
Цууралт, ан цав гарсан тоормосны наклад анхны зузааны 50% хүртэл элэгдсэн эсвэл түүнийг бэхэлдэг хадаасны толгойн тав ил гарсан
Араа, шүдэт дугуй
Шүдний эвдрэл.
Ямар ч хэмжээний ан цав.
Шүдний элэгдэл. Үүнд:
Өргөх механизм - 15%-иас их
Эргэх механизм - 20%-иос их
Нээлттэй дамжуулга - 25%-иас их
Эрээстэй эд анги
Хоёроос илүү ороодос гэмтсэн.
Ороодсын элэгдэл үзлэгээр илт болсон.
Түлхүүр харьцах толгойны талст элэгдсэн.
Эрээс зэвэрсэн
Метал хийц
Үет сумны тэнхлэг гажсан байх DL, мм.
Үет сумны тэнхлэг DL, мм, нугасан холбоосны  L/500 тэнхлэгтэй перпендикуляр  биш байх
 
 

Хавсралт 4
 /журналын загвар/
ӨРГӨГЧИЙН МАШИНЧИЙН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРНАЛ
Он,сар, өдөр  __________________________________________________
Ээлж             ___________________________________________________
Өргөгчийн машинч _________________________________________________
Өргөгчийг шалгасан үр дүн:
Хийц хэсэг, механизм ба аюулгүйн төхөөрөмжийн нэр
Шалгалтын дүн
Гэмтэл арилгасан ажилтны албан тушаал, нэр
1.       
Метал хийц
 
 
2.       
Эргүүлэх, шилжүүлэх механизмын тоормос
 
 
3.       
Ослоос хамгаалах багаж, хэрэгсэл
 
 
4.       
Цахилгаан тоноглол
 
 
5.       
Гидро тоног төхөөрөмж
 
 
6.       
Ган татлага, гинж
 
 
7.       
Дэгээ
 
 
8.       
 Гэрэлтүүлэг
 
 
9.       
Газардуулга
 
 
10.  
Ажлын үед илэрсэн бусад гэмтлүүд
 
 
Ээлж хүлээн авсан ___________________________________________
(овог нэр, гарын үсэг)
Ээлж хүлээлгэн.өгсөн_________________________________________
(овог нэр, гарын үсэг)
Өргөгчийг шалгасан засварчдын тэмдэглэл: _______________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
 Өргөгчийн бүрэн байдал хариуцагч ИТА-ны тэмдэглэл: _______________________
___________________________________________________________________
 
Хавсралт 5
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ОЙРОЛЦОО
ӨРГӨГЧӨӨР АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕД АВАХ ЗӨВШӨӨРӨЛ–НЯРАД
 
Зөвшөөрөл–нярад № _____
Хүчдэл нь 42В-оос дээш цахилгаан дамжуулах агаарын шугамын захын цэгээс, 30 метрээс ойр зайд өргөгчөөр ажил гүйцэтгэх үед зөвшөөрөл–нярад олгоно.
1.         Өргөгчийн машинч  ________________________________________________
(овог,  нэр)
_______________________________________________________________
(өргөгчийн марк, төрөл, бүртгэлийн дугаар)
2.   Өргөгч ашиглагч_________________________________________________
(өргөгчийг ашиглагч байгууллага)
3.  Ажиллах газар __________________________________________________
(өргөгчийг ашиглах  байгууллагын хаяг)
_________________________________________________________________
(өргөгч ажиллах газар, барилгын талбай, цех, агуулах )
4.  Цахилгаан дамжуулах шугамын хүчдэл _____________________________
5.  Ажлын нөхцөл __________________________________________________
(цахилгаан дамжуулах шугамын хүчдэлийг салгах, өргөгчийн
_____________________________________________________________________
      цахилгаан дамжуулах хамгийн ойрын шугам хүртлэх хэвтээ чиглэл дэх зөвшөөрөгдөх зай, м
______________________________________________________________________
сагсыг шилжүүлэх аргачлал, бусад аюулгүйн арга хэмжээ)
 
6.  Ажил эхлэх    20_____ оны ____ сарын ________ өдөр,     ______ цаг _____мин
7.  Ажил дуусах  20_____ оны ____ сарын ________ өдөр,     ______ цаг _____мин
8.  Өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ____________
___________________________________________________________________
(албан тушаал,  овог нэр, томилсон тушаалын дугаар, он, сар, өдөр)
9. Сагсанд ажиллах ажилчин  ________________________________________________
                        (овог нэр, үнэмлэхийн дугаар, дүрмийн мэдлэгийн сүүлийн  шалгалт авсан  он, сар, өдөр)
10. Хамгаалалтын бүсэд өргөгчийг ажиллуулах зөвшөөрөл _____________________
_____________________________________________________________________
(зөвшөөрөл олгосон байгууллага, зөвшөөрлийн дугаар, он, сар, өдөр )
11. Наряд олгосон ерөнхий инженер (цахилгаанчин)__________________________
_____________________________________________________________________
(байгууллага, гарын үсэг)
12.  Зайлшгүй биелүүлэх шаардлагатай /5-р заалтад тусгагдсан/ аюулгүй ажиллагааны арга хэмжээг авсан. _________________________________
_____________________________________________________________________
Өргөгчөөр үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч:
_______________________                                            20____оны ___ сарын ___өдөр
                  ( гарын үсэг)
13. Заавар авсан өргөгчийн машинч:
_______________________                                            20____оны ___ сарын ___өдөр
                  ( гарын үсэг)
 
Тайлбар:
1.   Нарядыг хоёр хувь бичих ба нэг хувийг машинчид олгож, нөгөө хувийг ажил гүйцэтгэгч хадгална.
2.      Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсэд өргөгч ажиллавал 11 дэх заалтыг бөглөнө.
3.   Цахилгаан дамжуулах агаарын шугаманд түүний салаалсан хэсгүүд адил хамрагдана.
4.   Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойр ажил гүйцэтгэхдээ өргөгчөөр
үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийг заавал байлцуулан, түүний удирдлагад ажиллана.
 
 
 
 хавсралт 6
 
Өргөгчөөр ажил гүйцэтгэх үед гараар дохио өгөх журам
 
Зураг. 1. Дохио өгөхөд бэлэн
 
Зураг. 2. Зогс
 
Зураг. 3. Удаан
 
Зураг. 4. Өргө
 
Зураг. 5. Буулга
 
Зураг. 6. Хөдөлгөөний чиглэлийг заах
 
Зураг. 7. Сумыг өргө
 
Зураг. 8. Сумыг буулга
 
Зураг. 9. Сумыг цухуйлгаж сунга
 
Зураг. 10. Сумыг агшаа

ГАРЧИГ
 I. Ерөнхий зүйл
II. Техникийн шаардлага
2.1. Үйлдвэрлэлд тавигдах шаардлага
2.2. Өргөгчийг төхөөрөмжлөхөд тавигдах шаардлага
2.2.1. Сагсанд (тавцан) тавигдах шаардлага
 2.2.2. Ган татлага ба гинжинд тавигдах шаардлага
2.2.3. Хүрд болон дамарт тавигдах шаардлага
2.2.4. Дугуйнд тавигдах шаардлага
2.2.5. Тулгуурт тавигдах шаардлага
2.2.6. Тоормост тавигдах шаардлага
2.3. Ослоос хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага
2.4. Удирдлагын самбарт тавигдах шаардлага
2.5. Материал, гагнуур болон гагнуурын чанарт тавигдах шаардлага
2.6. Хамгаалах гадаргууд тавигдах шаардлага
2.7. Гидросистем, гидравлик тоноглол болон дамжуулах хоолойд тавигдах техникийн шаардлага
2.8. Цахилгаан төхөөрөмжид тавигдах шаардлага
2.8.1. Цахилгаан хангамжид тавигдах шаардлага
2.8.2. Кабель болон утсанд тавигдах шаардлага
2.8.3. Удирдлагад тавигдах шаардлага
2.8.4. Гэрэлтүүлэгт тавигдах шаардлага
2.8.5. Газардуулгад тавигдах шаардлага
III. Өргөгчийн үйлдвэрлэл болон засварт тавигдах шаардлага
IV. Өргөгчийг ашиглахад тавигдах шаардлага
4.1. Өргөгчийг бүртгэх
4.2. Ашиглах зөвшөөрөл
4.3. Техникийн магадлал
4.4. Хяналт шалгалт ба үйлчилгээ
4.5. Ашиглалтын үед тавигдах шаардлага
V. Осол аваарийг шалган судлах
VI. Төгсгөл
Хавсралт 1. Өргөгчийн нэр томъёо, тодорхойлолт ба ангилал
Хавсралт 2. Өргөгчийн паспортын загвар
Хавсралт 3. Өргөгчийн  эд ангийг гологдолд гаргах хязгаарын норм
Хавсралт 4. Өргөгчийн машинчийн ээлж хүлээлцэх журнал
Хавсралт 5.  Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо өргөгчөөр ажил
                      гүйцэтгэх үед авах зөвшөөрөл–нярад
Хавсралт 6. Өргөгчөөр ажил гүйцэтгэх үед гараар дохио өгөх журам