A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68-р тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙГ ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 400

"Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 24.2 дахь заалт, "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн импортын лицензийн загвар"-ыг 2 дугаар, "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн импортын лиценз хүсэх өргөдлийн загвар"-ыг 3 дугаар, "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс /Ч.Мөнхдэлгэр/, Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга нарт даалгасугай.

3. Эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хадгалах, хэрэглэхэд тавих дотоодын хяналтыг сайжруулж ажиллахыг дарга, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2003 оны 306 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.