Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2012 оны 137 дугаар
                                                                                                                                                                      тогтоолын 2 дугаар хавсралт

ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хөтөлбөрийн зорилт

Үйл ажиллагааны хүрээ

Хугацаа

Хариуцах байгууллага

Хөрөнгө (сая.төг)

Эх үүсвэр

Нэгдүгээр зорилтын хүрээнд

1

Сансрын технологийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгох

 

1.1. Сансрын технологийг энхийн зорилгоор ашиглах олон улсын гэрээ, конвенцид нэгдэх

2013-2015

МТШХХГ,

ГХЯ

7.0

Улсын төсөв

1.2. Монгол Улсад сансрын технологийн хөгжүүлэлт, хэрэглээ үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгох

2013-2015

МТШХХГ,

ХЗЯ

10.0

Улсын төсөв

1.3. Хиймэл дагуул ашиглах зохицуулалтын журам боловсруулах

2014-2015

МТШХХГ,
ХХЗХ

3.0

Улсын төсөв

1.4. Сансрын технологийн хэрэглээнд ашиглах үндэсний стандартыг олон улсад нийтлэг стандартад тулгуурлан боловсруулж, мөрдүүлэх

2013-2015

МТШХХГ,
ХХЗХ

8.0

Улсын төсөв

Хоёрдугаар зорилтын хүрээнд

2

 

 

 

 

 

Сансрын технологийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх

2.1. Сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үндэсний хиймэл дагуул ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ бизнесийг дэмжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэх

2013-2014

МТШХХГ

-

-

2.2. Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтэц бий болгох

2015

МТШХХГ

254.6

Улсын төсөв

2.3. Тандан судалгааны хиймэл дагуулын мэдээг аж ахуйн үйл ажиллагаанд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

2014-2016

МТШХХГ, холбогдох яамд

-

-

Гуравдугаар зорилтын хүрээнд

3

Сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмших

3.1. Холбооны хиймэл дагуул хөөргөх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх

2013

МТШХХГ

10.0

Улсын төсөв

3.2. Холбооны хиймэл дагуул үйлдвэрлэгч, хөөргөгчийг сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийг эхлүүлэх

2013-2015

МТШХХГ

182,240.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

3.4. Холбооны хиймэл дагуулын газрын станц болон дэд бүтцийг барьж байгуулах

2014-2015

МТШХХГ

71,390.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

3.5. Системийн түвшин тус бүрийн тест, удирдлагын төв болон хиймэл дагуулын харилцан ажиллагааны туршилт хийх

2013-2016

МТШХХГ

35.0

Улсын төсөв

3.6. Хиймэл дагуул хөөргөх

2016

МТШХХГ

98,000.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

3.7. Орбитын тохиргоо хийж, ажиллагаанд оруулах

2016

МТШХХГ

36.5

Улсын төсөв

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд

4

Тандан судалгааны  үндэсний хиймэл дагуул хөөргөж, эзэмших

4.1. Тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх

2013

МТШХХГ

10.0

Улсын төсөв

4.2. Тандан судалгааны хиймэл дагуул үйлдвэрлэгч, хөөргөгчийг сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийг эхлүүлэх

2013-2015

МТШХХГ

161,840.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

4.3. Тандан судалгааны хиймэл дагуулын удирдлагын болон мэдээлэл хүлээн авч, боловсруулах газрын дэд бүтцийг барьж байгуулах

2013-2015

МТШХХГ,
БОНХЯ

62,200.0

Улсын төсөв

4.5. Системийн түвшин тус бүрийн тест, удирдлагын төв болон хиймэл дагуулын харилцан ажиллагааны туршилт хийх

2014-2015

МТШХХГ

7.0

Улсын төсөв

4.6. Хиймэл дагуулыг хөөргөх, орбитын болон газрын тохируулга хийж, ажиллагаанд оруулах

2015

МТШХХГ

52,500.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

Тавдугаар зорилтын хүрээнд

5

Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын харилцааг идэвхжүүлэх, сансрын байрлал эзэмших олон улсын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцох

5.1. Олон улсын цахилгаан холбооны байгууллагад хиймэл дагуул хөөргөх тухай хүсэлт илгээх

2013-2015

МТШХХГ

4.5

Улсын төсөв

5.2. Сансрын оновчтой байрлал эзэмших олон улсын зохицуулалтын үйл ажиллагаанд оролцох

2013-2015

МТШХХГ,
ГХЯ

103.4

Улсын төсөв

5.3. Хиймэл дагуул үйлдвэрлэх, хөөргөх, эзэмших чиглэлээр өндөр технологи хөгжүүлсэн туршлага бүхий улстай харилцан хамтын ажиллагааг идэвхжүүлэх

2013-2016

МТШХХГ,
ГХЯ

-

-

5.4. Тандан судалгааны хиймэл дагуулын давтамжийн зохицуулалтыг зохион байгуулдаг Сансрын давтамж зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагуудад гишүүнээр элсэх

2013-2014

МТШХХГ,
ГХЯ

1.0

Улсын төсөв

5.6. Тандан судалгааны бусад хиймэл дагуулын мэдээ хүлээн авах эх сурвалжуудыг нэмэгдүүлэх, олон улсын тандан судалгааны хиймэл дагуулын сүлжээнд нэгдэх

2015-2016

МТШХХГ,
ГХЯ

20.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

Зургадугаар зорилтын хүрээнд

6

Сансрын технологийн чиглэлээр ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх

6.1. Харилцаа холбооны хиймэл дагуул ашиглах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

2013-2016

БШУЯ,

МТШХХГ

500.0

ЗГ-ын тэтгэлэг, хувийн хэвшил

6.2. Тандан судалгааны хиймэл дагуул ашиглах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

2013-2016

БШУЯ,

МТШХХГ

500.0

ЗГ-ын тэтгэлэг, хувийн хэвшил

6.3. Үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын их, дээд сургуулийг бэхжүүлэх

2014-2016

БШУЯ,

МТШХХГ

200.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

6.4. Бага оврын судалгаа шинжилгээний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад дэмжлэг үзүүлэх

2014-2016

БШУЯ,

МТШХХГ

120.0

Улсын төсөв, гадаадын зээл, тусламж

 

 

Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ

 

 

630,000.0