A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 41 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2013-5-18-ны 183-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ