Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2011 оны 1 дүгээр 

                                                                             тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ЯАМНЫ БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

1. Яамны бэлгэдлийг хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.

 

2. Яамны бэлгэдлийг зураглал, оёдол, хатгамал, хэвлэмэл хэлбэрээр  дүрсэлж болно.

 

3. Бэлгэдлийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран баталсан эх загварын хэмжээ болон тодорхойлолтод заасан өнгийг чанд баримтална.  

 

4. Бэлгэдлийг тухайн яам нь  дараахь байдлаар хэрэглэж болно:

 

      4.1. Байгууллагын хаяг, яамны байр, хуралдаан, уулзалтын танхим, ёслол хүндэтгэлийн зориулалт бүхий өрөө,  албан тасалгаанд байнга байрлуулж.

 

      4.2. Салбарын онцлогийг харуулсан сургалт, сурталчилгаа, хөтөлбөр, танилцуулга, биеийн тамир, спортын тэмцээн, өдөрлөг,  нээлттэй хаалганы өдөр, ойн өдөр, улс, бүсийн болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа хурал, цуглаан,  зөвлөгөөн тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед тухайн арга хэмжээ болж байгаа танхимд байрлуулж.

 

      4.3. Урилга, мэндчилгээ, ном, гарын авлага, зурагт хуудас, нэрийн хуудас, энгэрийн болон дурсгалын тэмдэг, үнэмлэх, цахим хуудас, тэмдэглэлийн дэвтэр, хуанли, урамшуулал, бэлэг, дурсгалын зүйл, өргөмжлөл, цом болон яамны бодлого, үйл ажиллагааны талаархи мэдээлэл, мэдээ материал, нийтлэл, тайлан,  эмхтгэл, судалгааны материал дээр хэвлэж.

 

5. Энэхүү журмын биелэлтэд тавих хяналтыг тухайн салбарын ажлыг эрхэлсэн сайд хэрэгжүүлнэ. 

 

6. Энэхүү журмыг зөрчиж бэлгэдлийг өөр зорилгоор хэрэглэх, дуурайлган үйлдэх, гутаан доромжлох, эх загварыг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, дүрслэхийг хориглоно.