Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2011 оны 1 дүгээр

                                                                              тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ЯАМНЫ БЭЛГЭДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

1. Монгол Улсын яам нь Засгийн газраас баталсан загварын дагуу хийгдсэн бэлгэдлийг хэрэглэнэ.

 

2. Бэлгэдлийн үндсэн суурь хэсэг нь гүн хөх өнгөтэй, адил талт дөрвөлжин байна. Суурь дэвсгэрийн гол хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илэрхийлсэн алтан соёмбыг байрлуулсан байна.

 

3. Бэлгэдлийн үндсэн суурь хэсгийн адил талт дөрвөлжин дэвсгэр нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газар нь цайз хэрэм мэт бат бөх байхыг, гүн хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг дээдлэн шүтдэг монголын ард түмэн энх тунх, амар амгалан өнө мөнхөд оршин тогтнохыг бэлгэднэ. 

 

4. Бэлгэдлийн  бичгийн хэлбэр нь  монгол, англи гэсэн 2 хувилбартай байна. 

 

5. Бэлгэдлийн үндсэн дэвсгэрийн дээрээсээ гуравны хоёртой тэнцэх хэсэгт “Алтан соёмбо“, түүний доод хэсэгт “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР”, “GOVERNMENT OF MONGOLIA” гэж цагаанаар, бэлгэдлийн баруун талд тухайн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг монгол /кирилл/, англи /латин/-аар бэлгэдлийн суурьтай адил өнгө /гүн хөх /-өөр тус тус бичнэ.