Хэвлэх DOC Татаж авах

Боловсрол,  шинжлэх ухааны сайдын

                                                        2013 оны 03 дугаар сарын 18 –ны

өдрийн  А/79 дүгээр  тушаалын

                                                                                                   хавсралт


/Энэ хавсралтад БСШУС-ын 2016-03-16-ны А/87, 2018 оны А/194 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/

   

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
                          

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

         1.1.Өмчийн хэлбэр харгалзахгүй их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын сургалтын байгууллага” гэх) –д оюутан элсүүлэхэд энэхүү журмыг баримтлана.

          Тайлбар: Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэхүү журам хамаарахгүй.

          1.2.Дээд боловсролын сургалтын байгууллага энэхүү журамд нийцүүлэн оюутан элсүүлэх сургуулийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага оюутан элсүүлэх журамдаа дараах  шаардлагыг  заавал тусгасан байвал зохино. Үүнд:

              1.2.1.Элсэгчдэд тавих нийтлэг болон онцлог шаардлагууд;

              1.2.2.Оршин байгаа газраасаа өөр аймаг, хотоос оюутан хэрхэн элсүүлэх;

          1.2.3.Элсэх хүсэлтэй иргэний өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, хариу мэдэгдэх журам, бүрдүүлэх материал, энэхүү журмын дагуу эссе бичүүлэх бол түүнд тавих шаардлага;

            1.2.4.Шалгуулагчаас заавал өгөх ерөнхий шалгалт, ерөнхий шалгалтаас гадна нарийвчилсан нэмэлт авьяас чадварын шалгалт авах бол хэзээ, хаана, ямар шалгалт авах, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх зарчим;

           1.2.5.Ерөнхий шалгалтад авсан байх босго оноо, хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх бол болзол, бүрдүүлэх нэмэлт материал;

          1.2.6.Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд, сургалтын хэлбэр, ямар шалгалт өгөх, элсэгчдийг шалгаруулах зарчим;

               1.2.7.Ямар мэргэжлүүдийг нэг бүлэгт хамруулах, мэргэжил сонгуулах, тэнцсэн шалгуулагчдыг оюутнаар элсүүлэх журам;

           1.2.8.Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх зарчим;

        1.2.9.Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг хэрхэн элсүүлэх журам, мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшин сурах зарчим;

              1.2.10.Гадаадын оюутан элсүүлэх зарчим;

               1.2.11.Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэх журам;

              1.2.12.Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг ;

              1.2.13.Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим; 

               1.2.14.Тэнцсэн иргэн хичээлийн жил эхлэхэд сургуульдаа бүртгүүлэх хугацаа, бүртгүүлэхэд тавих нийтлэг шаардлага.

           1.3.Оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын сургалтын байгууллага,  комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, энэхүү журам, сургуулийн элсэлтийн журмыг удирдлага болгоно.

          1.4.Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын ерөнхий  боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан  элсүүлэхэд оршино.

           1.5.Оюутан элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна.

                      1.5.1.Шалгуулагч энэхүү журмын 1.2.4-д заасан ерөнхий шалгалт өгнө.

              1.5.2 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг хангасан иргэдийн хүсэлтийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуурыг бүрэн хангасан иргэнийг элсүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага элсэлтийн ерөнхий шалгалтын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарынтодорхойлолт, эссэ, авьяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно. Шалгуулагч мэдлэг шалгах шалгалт нэмж өгөх, уг шалгалтын дүнгхаргалзах шаардлагыг энэхүү шалгуурт тусгаж болохгүй. /Энэ хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар өөрчлөн найруулсан/

           1.6.Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.

           1.7.Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн зар сурталчилгаа,  үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ  сонгох боломжийг хангасан байна.

          1.8.Ерөнхий чиглэлээр эхэлж элсүүлээд  сургалтын явцад нарийвчилсан мэргэжлийн чиглэлээ тогтоох нөхцөлтэйгээр оюутан элсүүлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага нь шалгуур, нөхцөлөө тодорхой томьёолох,  сургалтын хэд дэх жилээс ямар мэргэжлийн чиглэл сонгох боломжтой талаар шалгуулагчдыг мэдээллээр хангах үүрэгтэй.

        1.9.Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх мэргэжил, хяналтын тоо, тухайн мэргэжлээр сурах норматив хугацаа, сургалтын төлбөр, заавал өгөх шалгалт болон шалгалтын оноо, дүнд тавих шаардлага зэрэг  сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийн цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулна.

           1.10.Техник тоног төхөөрөмж, программ хангамж, орчин бүрдсэн нөхцөлд ерөнхий шалгалт өгөх, мэргэжил сонгох шалгаруулалтад орох иргэнийг интернэтээр бүртгэж  болно.

           1.11.Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хангавал зохих  энэхүү журмын 2.2-д заасан ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтооно.

          1.12.Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэгч монгол хэл, бичгийн шалгалт болон ерөнхий шалгалтад авсан байх онооны босго тогтоож мөрдөнө. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно.

         1.13.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол дээд боловсролын сургалтын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ./Энэ хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар хассан/

1.14. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрийн шалгалт өгч зохих байгууллагаас гэрчилгээ авсан, энэ журмын 2.1-д нэмэлтээр заасан элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаагүй Монгол Улсын иргэн дээд боловсролын сургалтын байгууллагад элсэхэд энэхүү журмын 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлана. /Энэ хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар нэмсэн/

                                                               ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

2.1.Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх бүрэн дунд боловсролтой иргэн монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын шалгалт болон ерөнхий боловсролын түвшин,  мэдлэг, чадварыг  тогтоох зорилго бүхий элсэлтийн Ерөнхий шалгалт өгнө.

2.2. Элсэлтийн ерөнхий шалгалт ньмонгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн болон бусад хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.

2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалт авах хугацааг “Боловсролын үнэлгээний төв” Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно. /2.2, 2.3 дахь хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар өөрчлөн найруулсан/

        2.3. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна. Ерөнхий шалгалт авах хугацааг боловсролын үнэлгээний байгуууллага /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.

             2.4. Боловсролын үнэлгээний төв элсэлтиин ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд зохион байгуулна.

            2.5.Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

            2.6.Энэхүү журмын 2.2 ба 1.2.4-д заасан элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг уг шийдвэр гарснаас хойш 6 сарын дараа мөрдөж эхэлнэ.

2.7.Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгч нь монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байна.Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах ба эхний шалгалтад бага оноо авсан шалгуулагч оноогоо ахиулах зорилгоор, хүндэтгэн үзэх шалтгаанаар эхний шалгалтанд хамрагдаж чадаагүй бол иргэн дараагийн шалгалтад орж болно.”

2.8. Элсэлтийн ерөнхий шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах хүрээнд шалгалтын гүйцэтгэсэн ажлыг мэдээллийн технологийг ашиглан засалтыг шууд явуулж болно.”

2.9. Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол шалгалт өгөх нэмэлт анги танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд суралцагчийн шалгалт өгөх өдөр, шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах зэрэг асуудлыг Боловсролын үнэлгээний төв хариуцан зохион байгуулж болно./2.7, 2.8, 2.9 дэх хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар нэмсэн/

 

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

          3.1.Дээд боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.

          3.2.Элсэгч нь энэхүү журмын 1.2.4-д заасан ерөнхий шалгалтыг өгч, 1.12-д  заасан босго онооны шаардлагыг  хангана. 

           3.3.Элсэгч нь мэргэжлийн онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай иргэнийг элсүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.

           3.4.Багш мэргэжлээр элсэгчдэд тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Багш мэргэжлээр ерөнхий шалгалтад 500 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчийг элсүүлнэ./    Энэ хэсгийг  БШУ-ны сайдын 2013 оны 4 сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаалаар хассан

                            ДӨРӨВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ

         4.1.Дээд боловсролын сургалтын байгууллага элсэгчийн ерөнхий шалгалтын оноо, бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан элсүүлнэ.

         4.2. Дээд боловсролын сургалтын байгууллага нь ерөнхий шалгалтад орсон шалгуулагчдыг шалгаруулан оюутнаар элсүүлэхэд баримтлах дэгийг бие даан баримтлан зохион байгуулна.

4.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх шалгаруулалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дууссан байна.”

4.4. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийг хөтөлбөр, мэргэжлээр суралцах мэдлэг, чадвартай болохыг тогтоож тухайн бүлэгт тохирох элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийг сонгох ба ерөнхий шалгалтын хичээл нь 2-оос багагүй байна.”

4.5. Энэ журмын 2-т заасан элсэлтийн ерөнхий шалгалт өгч дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх болзол хангасан элсэгч өөрийн суралцах бэлтгэл (сурлага) авъяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссэ бичлэг бичиж элсэлтийн комисст заавал ирүүлж дүгнүүлсэн байна./4.3, 4.4, 4.5 дэх хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар нэмсэн/

    ТАВ. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН, ХЭЛ ШИНЖЛЭЛ, УРАН ЗОХИОЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭГЧДЭЭС АВАХ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ

 

          5.1 Их сургууль, дээд сургууль, коллежид сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн мэргэжлийн чиглэлээр элсэгчид нь монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтаас гадна монгол хэл, бичиг, уран зохиолын ур чадварын нарийвчилсан шалгалт заавал өгнө.

          5.2 Нарийвчилсан шалгалтыг тухайн их сургууль, дээд сургууль коллеж нь бие даан зохион байгуулна. Сургууль нарийвчилсан шалгалтыг энэхүү журмын 1.5.2- т заасан шалгуурт нэмж оруулна.

          5.3 Нарийвчилсан шалгалт нь дараах агуулгыг багтаасан байна:

-монгол хэл, бичгийн найруулга зүй ( эссэ)

-Уран зохиол (өөрийн зохиосон шүлэг, өгүүлэлийг танилцуулах, телевизийн киноны зохиол, хүүхэлдэйн киноны эх зохиолын төлөвлөгөө, санаа гаргах, бичсэн зохиол зэргийн аль нэг нь)

-Монголын түүх    

-Монгол бичиг

-Ярилцлага (өөрийгөө яруу тод илэрхийлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах зэрэг)

ЗУРГАА. ОЮУТНААР ЭЛСЭХ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ

   6.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах хүсэлтэй иргэн өргөдөл /зохих загварын дагуу/ эссэ/тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхолоо илэрхийлсэн/ холбогдох баримт бичгийгтухайн байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ.  /Энэ хэсгийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар өөрчлөн найруулсан/

          6.2.Дээд боловсролын сургалтын байгууллага аймгаас оюутан элсүүлэх ажлыг орон нутагт нь дангаар болон хамтран зохион байгуулж болно.

                    6.2.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллагаас баталсан аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр уг аймагт оршин суугаа иргэн  өрсөлдөх эрхтэй.   Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй хирнээ төгссөн сургууль нь орших аймгийн хуваарь дээр бүртгүүлэн сонгон шалгаруулалтад оролцож болно.

ДОЛОО. БУСАД АСУУДАЛ

7.1.Дээд боловсролын сургалтын байгууллагад дараах тохиолдолд иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулж болно. Үүнд:

7.1.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших;

7.1.2.Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэх суралцагч;

7.1.3. 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдах суралцагч;

7.1.4.Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн байх бөгөөд энэ нөхцлийг хангасан их, дээд сургууль, коллежид элссэн оюутны мэдээллийг холбогдох журмын дагуу Боловсролын салбарын мэдээллийн системд оруулна.

7.1.5.7.1.4-д заасан дүйцүүлэн тооцох аргачлалын журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Ерөнхий боловсролын бодлогын асуудал эрхэлсэн нэгжтэй зөвшилцөн Боловсролын үнэлгээний төвийн захирал батална.

7.1.6.Гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах; /7 дугаар зүйлийг БСШУСС-ын 2018 оны А/194-р тушаалаар нэмсэн/

 

------оОо------