A

A

A

Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН

ТУШААЛ

2012 оны 03 сар 28 өдөр                                                    

Улаанбаатар хот

Дугаар 77   

Маягт, заавар батлах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Аж ахуйн нэгжид мөрдөгдөх “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-ыг 1 дүгээр, “Санхүүгийн тайлангийн  А маягт”-ыг 2 дугаар, “Санхүүгийн тайлангийн  Б маягт”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Тус заавар, маягтыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/-т үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2004 оны 248 дугаар тушаал, 2006 оны 68 дугаар тушаал, 2001 оны 401 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

САЙД                                     Д.ХАЯНХЯРВАА