Хэвлэх DOC Татаж авах

 

              Засгийн газрын 2013 оны 183 дугаар

                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ОЛИМП, ТИВИЙН НААДАМ, ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ МЕДАЛЬ ХҮРТСЭН

ТАМИРЧИН, ТҮҮНИЙ ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ ШАГНАЖ

УРАМШУУЛАХ ЖУРАМ

 

 Нэг. Нийтлэг үндэслэл

 

            Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд сонирхогчдын спортын төрлөөр оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг нэг удаагийн мөнгөн шагналаар шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнийг насан туршид нь сар бүр урамшуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Тамирчинд олгох нэг удаагийн мөнгөн шагнал

 

            2.1. Тэмцээний ангилал, зэрэглэл, тухайн жин, зай, төрөлд оролцсон орны тооноос хамааран тамирчин, дасгалжуулагчид дор дурдсан хувь хэмжээний мөнгөн шагналыг олгоно:

 

Тэмцээний

Жин, зай, төрөл тус бүрт оролцсон орны тоо

Олгох мөнгөн шагналын хувь хэмжээ

Ангилал

Зэрэглэл

Эрэгтэй

Эмэгтэй

1. Олимп, дэлхий, тивийн спортын их наадмын хөтөлбөрт орж  зохиогдсон спортын төрлийн тэмцээн

Олимпийн наадам

Оролцогч орны тоо харгалзахгүй

100%

Паралимпийн наадам

Дифлимпийн наадам

10-15

7-8

100%

6-9

5-6

60%

5 хүртэлх

4 хүртэлх

30%

Универсиад наадам, Дэлхийн наадам

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100%

21-31

17-23

60%

20 хүртэлх

16 хүртэлх

30%

Азийн наадам

16 болон түүнээс дээш

12 болон түүнээс дээш

100%

12-15

9-11

60%

11 хүртэлх

8 хүртэлх

30%

2. Олимпийн их наадмын хөтөлбөрт ордог спортын төрлийн  тэмцээн

Дэлхийн аварга

32 болон түүнээс дээш

24 болон түүнээс дээш

100%

21-31

17-23

60%

20 хүртэлх

16 хүртэлх

30%

Дэлхийн хэмжээний цуврал тэмцээн

24 болон түүнээс дээш

17 болон түүнээс дээш

100%

17-23

12-16

60%

 17 хүртэлх

11 хүртэлх

30%

 

Ази тивийн аварга

16 болон түүнээс дээш

12 болон түүнээс дээш

100%

12-15

9-11

60%

 11 хүртэлх

8 хүртэлх

30%

3. “Спорт Аккорд”  олон улсын спортын холбоонд элссэн төрлийн спортын тэмцээн*

Дэлхийн аварга

26 болон түүнээс дээш

22 болон түүнээс дээш

100%

19-25

16-21

60%

 18 хүртэлх

 15 хүртэлх

30%

Дэлхийн цом

24 болон түүнээс дээш

20 болон түүнээс дээш

100%

17-23

14-19

60%

16 хүртэлх

13 хүртэлх

30%

4. Бусад  спортын төрөл

Дэлхийн аварга

22 болон түүнээс дээш

18 болон түүнээс дээш

100%

15-21

12-17

60%

14 хүртэлх

11 хүртэлх

30%

           

*Тайлбар:  “Спорт Аккорд”-д зуны төрлөөр 3 тивийн 40-өөс дээш оронд, өвлийн төрлөөр 2 тивийн 25 оронд хөгжсөн олимпийн бус спортын 55 төрөл хамрагддаг.

 

            3. Дэлхийн цомын төлөөх шигшээ тэмцээнд тив, бүс нутгийг төлөөлж нэр заагдан уригдан оролцож медаль хүртсэн тамирчинд оролцогч орны тоог харгалзахгүйгээр мөнгөн шагналын 30 хувийг олгоно.

 

            4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд энэхүү журмын 2 дахь заалтад заасан тэмцээний ангилалд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

            5. Дэлхийн хэмжээний цувралаар явагддаг тэмцээн (Грандслам, Гранпри, Дэлхийн цом) тус бүрт тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар тооцож мөнгөн шагналыг тухайн жилд нэг удаа олгоно.

 

6. Багийн спортын төрлөөр медаль хүртсэн багийн тамирчин тус бүрт оролцсон орны тоог харгалзахгүйгээр медальд ногдох мөнгөн шагналын 50 хувийг олгоно.

 

7. Тамирчны тэмцээнд оролцсон зай, жин, төрөл тус бүрт авсан медальд харгалзах мөнгөн шагналыг олгоно. Спортын төрөл доторхи багийн тэмцээнд медаль хүртсэн тохиолдолд энэ журмын 6 дахь заалтын дагуу мөнгөн шагналыг олгоно.

 

8. Шатар, зуун буудалт даамын төрлөөр олон улсын их мастер (Гроссмейстер)-ын цол хүртсэн тамирчинд тивийн наадмын алтан медальд ногдох мөнгөн шагналыг олгоно.

 

9. Медаль хүртсэн тамирчинд ногдох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг дасгалжуулагчид олгоно.

 

10. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин эсхүл багтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд дасгалжуулагчдад олгох мөнгөн шагналыг дараахь хувийг харгалзан хуваарилна:

 

 Дасгалжуулагч

Олгох мөнгөн шагналын хувь

 Анхны багш болон дасгалжуулагч

10-15 %

 Үндсэн дасгалжуулагч

30-50 %

 Бусад дасгалжуулагч (шигшээ багийн г.м)

20-35 %

11. Спортын байгууллага, холбоод наадам, тэмцээнд оролцохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө багийн бүрэлдэхүүнийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уламжлан шийдвэр гаргуулна. Багийн бүрэлдэхүүнийг батлуулахдаа дараахь материалыг бүрдүүлнэ:

 

11.1. тухайн тэмцээний нэр, хугацаа, болох газрыг заасан албан ёсны урилга;

 

11.2. тэмцээний заавар, журам албан ёсны орчуулгын хамт;

 

11.3. овог, нэр, нас, хүйс, оролцох зай, жин, эмчийн магадлагаа бүхий  тамирчдын мэдүүлэг;

 

11.4. дасгалжуулагчдын мөнгөн шагналын хуваарилалт бүхий гэрээг  ирүүлнэ.

 

12. Мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчин, дасгалжуулагчийн хамаарах спортын байгууллага, холбоо нь биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад дараахь материалыг тэмцээн дууссанаас хойш 21 хоногийн дотор ирүүлсэн байх үүрэгтэй:

 

12.1. тамирчныг мөнгөн шагналаар шагнуулах хүсэлт;

 

12.2. тэмцээнд медаль авсныг нотолсон тэмцээний протокол, баримт, диплом, гэрчилгээ, медалийн хуулбарын хамт (орчуулсан байх);

 

12.3. тухайн тэмцээний мэдээлэл, протоколыг байрлуулсан интернэтийн вэб сайтын нэр, хаяг, танилцуулга;

 

12.4. залуучууд, өсвөр үеийнхний тэмцээнд оролцсон тамирчдын төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар;

 

12.5. хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

 

13. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 12 дахь хэсэгт заасан материалыг хянаж, мөнгөн шагнал олгох тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

14. Тамирчин, түүний дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох Засгийн газрын шийдвэрийг үндэслэн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мөнгөн шагналыг олгож, мэдээллийн сан бүрдүүлнэ.

 

15. Энэхүү журам нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамаарна.

 

Гурав. Тамирчинд олгох сар бүрийн урамшуулал

 

16. Урамшуулал нь олимп, паралимп болон уг наадмын төрөлд багтдаг спортын төрлийн зай, жин, төрөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд олгогдоно.

 

17. Энэхүү журмын 16-д зааснаас бусад тэмцээнд медаль авсан, Монгол Улсын иргэний харьяатаас гарч гадаад улсын харьяат иргэн байх үедээ медаль хүртсэн тамирчинд сар бүрийн урамшуулал олгогдохгүй.

 

 

 

18. Олимп, паралимп болон олимпийн наадмын төрлийн зай, жин, төрөлд багтдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал, зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын тамирчинд энэхүү журамд заасан урамшууллыг сар бүр олгоно.

 

19. Энэхүү журмын 18-д заасан тамирчин нь урамшуулалд хамрагдахдаа дараахь материалыг бүрдүүлэн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Үүнд:

 

19.1. тухайн спортын холбооны албан бичиг, тодорхойлолт;

 

19.2. тамирчны медалийн болон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 

19.3. тухайн тэмцээний протоколын хувь;

 

19.4. тамирчны хүсэлт;

 

19.5. урамшууллыг шилжүүлэх дансны дугаар, банкны нэр.

 

20. Энэхүү журмын 23-т заасан хүсэлтэд журмын 19-д заасан материалаас гадна дараахь материалыг нэмж ирүүлнэ. Үүнд:

 

20.1. тухайн тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд болохыг нотолсон гэр бүлийн баталгаа, баримт материал.

 

21. Тухайн жилд шинээр медаль хүртэж энэхүү журамд заасан урамшуулал авах болзол хангасан тамирчны урамшууллыг дараа оны төсвийн жилээс эхлэн олгоно.

 

22. Олимп, паралимпийн наадам, олимпийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зай, жин, төрлийг тогтоон, медаль хүртсэн тамирчдын нэрс, олгох урамшууллын хэмжээг биеийн тамир спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зардлыг жил бүр тооцож Төсвийн тухай хуулинд заасан төсвийн цаглабарын дагуу санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 

23. Тамирчин энэхүү журмын 18-д заасан тэмцээнд оролцож медаль хүртсэн боловч нас барсны улмаас энэхүү журамд заасан нөхцөл болзлын дагуу урамшуулал авах боломжгүй болсон бол түүний эхнэр, нөхөр, хүүхдийн гаргасан хүсэлтийг үндэслэн нэг жилд олговол зохих урамшуулалтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг зөвхөн нэг удаа нөхөн олгоно.

 

24. Урамшуулал авч байгаа тамирчин нас барсан тохиолдолд мөнгөн урамшууллыг нас барсны дараагийн сарыг дуустал олгоно.

 

25. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь урамшууллыг сар бүрийн 25-ны өдрийн дотор тухайн тамирчны дансанд шилжүүлнэ.

 

Дөрөв. Шагнал, урамшуулал олгохыг хориглох

 

26. Тамирчин допинг хэрэглэсэн нь тогтоогдож медалиа хураалгасан тохиолдолд нэг удаагийн мөнгөн шагнал нь олгогдохгүй бөгөөд олгосны дараа илэрвэл мөнгөн шагналыг тамирчин болон түүний дасгалжуулагчаар нөхөн төлүүлнэ.

 

27. Дараахь үндэслэлээр урамшуулал олгохыг хориглоно. Үүнд:

 

27.1. тухайн тамирчин медаль хүртсэн боловч допинг хэрэглэсэн нь тогтоогдсон;

 

27.2. энэ журмын дагуу бүрдүүлэх материалыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон;

 

27.3. энэхүү журмын 17-д заасан нөхцөл байдал бий болж тамирчин Монгол Улсын иргэний харьяатаас гарсан.

 

28. Тэмцээний материалыг хуурамчаар бүрдүүлэн журам зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

------оОо------