A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭРЭЭНИЙ ЗАГВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БШУС, СС-ын 2014 оны А/169/93 тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БШУС, СС-ын 2014 оны А/169/93 тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ГЭРЭЭНИЙ ЗАГВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад буцалтгүй тусламж олгох тухай гэрээ/

2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70/369

Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам", "Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам", Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад буцалтгүй тусламж олгох тухай гэрээ"-ний загварыг нэгдүгээр хавсралтаар, Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад буцалтгүй тусламж олгох тухай гэрээ"-ний загварыг хоёрдугаар хавсралтаар, "Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ"-ний загварыг гуравдугаар хавсралтаар, Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх тухай гэрээ"-ний загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам", "Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам", Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ын дагуу зээл, буцалтгүй тусламжаар суралцагчидтай 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн шинэчлэн батлагдсан загвараар гэрээ байгуулж, төлбөр тооцоо хийхийг Сургалтын төрийн сан /Д.Нансалмаа/-д, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газар /Р.Бат-Эрдэнэ/, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Б.Батжаргал/-т тус тус даалгасугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ