Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС, СС-ын 2018 оны А/107/132 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/                                                  

  Хууль зүйн сайдын 2013 оныА/181

дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИД УРАМШУУЛАЛ

ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал /цаашид "урамшуулал" гэх/-ыг олгоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83.1-т заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ.

1.3.Энэ журмын 1.2-т заасан хувь хэмжээгээр суутгасан суутгалыг дараах зардлыг санхүүжүүлэхэд тус тус зарцуулна.

1.3.1.Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах;

1.3.2.Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх.

Хоёр. Урамшууллын хэмжээ

2.1.Шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосон бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг үндэслэн бодитойгоор биелүүлсэн мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувийн урамшууллыг суутгаж аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ.

2.2.Гүйцэтгэлийг нь мөнгөн дүнгээр тодорхойлох боломжгүй гүйцэтгэх баримт бичигт /байр, орон сууцнаас албадан нүүлгэх, газар чөлөөлөх гэх мэт/ урамшууллыг төлбөр авагчтай гэрээ байгуулан тохиролцож, тохиролцсон хэмжээгээр суутгаж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ.

2.3.Хүүхдийн тэтгэлэг, бусдын амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр, торгох болон эд хөрөнгө хураах ялаас урамшуулал суутгахгүй.

Гурав. Урамшууллыг хуваарилах

3.1.Аймаг, нийслэл дэх шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь энэ журмын 2.1, 2.2-т зааснаар дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараах байдлаар хуваарилна. Үүнд:

 

Бодитойгоор биелүүлсэн

төлбөрийн үнийн дүн

/сая төгрөгөөр/

Суутгах урамшууллын хэмжээ

/хувь/

Шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ

Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардалд төвлөрүүлэх суутгалын хэмжээ

0-1.000.000

10

6.5

3.5

1.000.001-5.000.000

8.5

5

3.5

5.000.001-10.000.000

7.5

4

3.5

10.000.001-25.000.000

7.0

3.5

3.5

25.000.001-50.000.000

6.5

3

3.5

50.000.001-75.000.000

6.0

2.5

3.5

75.000.001-100.000.000

5.5

2.0

3.5

100.000.001-250.000.000

5.0

1.5

3.5

250.000.001-500.000.000

4.5

1.0

3.5

500.000.001 -1.000.000.000

4.0

0.5

3.5

1.000.000.001-1.100.000.000

3.5

0.2

3.3

1.100.000.001-1.200.000.000

3.0

0.2

2.8

1.200.000.001 -1.300.000.000

2.0

0.2

1.8

1.300.000.001 -1.400.000.000

1.5

0.2

1.3

1.400.000.001-1.500.000.000

1.0

0.2

0.8

1.500.000.001 -дээш

0.5

0.2

0.3

3.2.Энэ журмын 3.1-д заасан хүснэгтийн "шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын хэмжээ" гэсэн хэсэгт заасан урамшуулал нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнд үл хамаарна.

Дөрөв. Урамшуулал олгох үндэслэл

4.1.Шүүхийн шийдвэрийг бодитойгоор бүрэн биелүүлсний дараа урамшууллыг хуваарилна.

4.2.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр барагдуулах, урамшуулал суутгах гэрээг төлбөр авагчтай бичгээр байгуулах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж батална.

4.3.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1 болон 3.1-д заасны дагуу урамшууллыг суутгана.

4.4.Шийдвэр гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байх хугацаанд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч буюу ахлах гүйцэтгэгч албаны даргын зөвшөөрлөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж болох бөгөөд энэ тохиолдолд бодит гүйцэтгэлийн хувиар тооцон тэдгээрт урамшуулал олгоно.

4.5.Аймаг, нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч албаны даргын, Улсын ерөнхий гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр биечлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тохиолдолд тэдгээрт энэ журамд заасан урамшуулал олгоно.

Тав. Урамшуулал олгох

5.1.Аймаг, нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын болон гэрээний биелэлтэд хяналт тавьж, бичгээр тодорхойлолт гаргах ба албаны дарга тодорхойлолттой танилцаж, урамшуулал олгохоор шийдвэрлэвэл тушаал гаргана.

5.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын 4.4, 4.5-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол урамшуулал авах хүсэлтээ бичгээр гаргах ба албаны дарга эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга урамшуулал олгох тухай тушаал гаргана.

Зургаа. Урамшууллыг бүртгэх, тайлагнах

6.1.Урамшууллын санхүүгийн тайланг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан бүртгэлийн нэгдсэн бодлого, заавар, аргачлалын дагуу бүртгэж тайлагнана.

6.2.Урамшууллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн тайлан тэнцэлд бүрэн хамруулж тусгах бөгөөд Сангийн сайдын 2008 оны 9 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн гүйцэтгэлийн тайлан боловсруулах аргачилсан заавар", 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төсвийн гүйцэтгэлийн тохируулгын тайлангийн маягт"-ын дагуу тохируулгын тайлан гаргаж, санхүүгийн тайлангийн тодруулгад дэлгэрэнгүй тайлбар, дүгнэлтийг бичнэ.

6.З.Тайлангийн хугацаанд зарцуулагдалгүй үлдсэн урамшууллын мөнгөн хөрөнгийг дараа оны шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардалд дахин хуваарилах замаар энэ журмын 1.3-д заасан зардалд зарцуулна.

Долоо. Бусад

7.1.Хуримтлагдсан урамшууллын мөнгөн хөрөнгийг энэ журамд заасны дагуу зарцуулах бөгөөд зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

7.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг болон гүйцэтгэх баримт бичгийг хүчингүй болгосон тохиолдолд урьд нь суутгасан урамшууллыг төлбөр авагчид буцаан олгоно.