A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 211-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 239 хот

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

/ЗГ-ын 2016 оны 211-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д заасныг үндэслэн, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Экспортыг дэмжих хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Экспортыг өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах "МонЭкс", импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах "Бүтээн байгуулалт лизинг" төрийн өмчит хуулийн этгээдийг тус тус байгуулсугай.

3. Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг экспортын салбар тухай бүрийн онцлогийг харгалзан хамтран баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

4. "МонЭкс", "Бүтээн байгуулалт лизинг" төрийн өмчит хуулийн этгээдийн дүрмийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар тогтоол, "Үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 188 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.