Хэвлэх DOC Татаж авах

/ЗТХС-ын 2017 оны 205 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын

2012  оны  03-р сарын 29-ны  өдрийн   

82 дугаар тушаалын  хавсралт

 

ТӨМӨР ЗАМЫН АЮУЛТАЙ БҮС, ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАС ГАЗАР, АЮУЛГҮЙН БҮСЭД 

ТӨМӨР ЗАМЫН БОЛОН БУСАД ОБЪЕКТ БАЙРЛУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭЛ,

ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ,  НЭВТРЭХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэхүү журам нь төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект, барилга байгууламжийг байрлуулах, үйлдвэрлэл, үйчилгээ явуулах, нэвтрэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү журмын нэр томъёог Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль, төмөр замын нийтлэг багц дүрэм, стандарт  болон дараахь утгаар ойлгоно.

 

1.2.1 “бусад обьект” гэж төмөр замын ашиглалтын үйл ажиллагаатай холбоогүй барилга байгууламж, инженерийн хийцтэй байгууламжууд;

1.2.1 “нэвтрэх” гэж төмөр замын аюултай бүс, зурвас газар,  аюулгүйн бүсийг иргэн, хуулийн этгээд тээврийн хэрэгсэл ашиглан болон явганаар хөндлөн гарахыг хэлнэ.

 1.3 Төмөр замын болон бусад объект, барилга байгууламжийн зураг төсөл, хийц загвар, үйл ажиллагаа  нь  Төмөр замын тээврийн  тухай хууль, стандарт, норм нормативын шаардлагуудад нийцсэн байна.

 

Хоёр.Төмөр замын аюултай бүс, зурвас газар,  аюулгүйн бүсэд төмөр замын объект байрлуулах

 

2. 1. Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын объект байрлуулах гэж төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгох, зураг төсөл боловсруулах, батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааг хэлнэ.

2.2.Төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгох

2.2.1.Төмөр замын  суурь бүтэц барих, өргөтгөх/ цаашид суурь бүтэц барих гэх/, нийтийн хэрэглээний замд холбох зөвшөөрөл авах өргөдлийг иргэн, хуулийн этгээд (цаашид “Өргөдөл гаргагч” гэх) нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 16.2, 16.3 -т заасан баримт бичгийн хамт төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага /цаашид “ Төрийн захиргааны байгууллага” гэх/-д ирүүлнэ. Ирүүлвэл зохих баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, шаардлага хангаагүй бол энэ нь  өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

2.2.2.Өргөдөл гаргагч нь техник-эдийн засгийн урьдчилсан үндэслэлд доорхи зүйлүүдийг  тусгаж  зохих тооцоог хийсэн байна:

Ерөнхий шаардлага;

Ачаа болон зорчигч урсгалын чиглэл, цаашдын хандлага;

    1. Төмөр замын шугамын үндсэн шалгуур үзүүлэлтүүд;
    2. Төмөр зам барих газар нутгийн гадаргуу, хөрсний бүтэц, байгаль, цаг агаарын нөхцөл;
    3. Төмөр замын шугамын чиг, дэвсгэр зураг;
    4. Хиймэл төхөөрөмжийн байршил, тоо;
    5. Өртөө, зөрлөг, зүтгүүрийн болон вагон засвар, ашиглалтын депо, ачааны терминал, зэргийн байршил, тэдгээрийн хүчин чадал;
    6. Хоорондын замын тээх, нэвтрүүлэх чадвар;
    7. Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалт, өртөөний сум, дохиоллын байгууламжийн удирдах, хянах техник хэрэгсэл;

2.2.2.10 Зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны технологи, техник тоноглол;

2.2.2.11 Хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

2.2.2.12 Байгаль орчны ерөнхий үнэлгээ;

2.2.2.13 Барилга угсралтын ажлын хэмжээ, тооцоолсон өртөг, хүний нөөцийн хэрэгцээ;

2.2.2.14 Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага.

 

  1. Төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр томилогдсон комисс нь өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж, шинээр баригдах төмөр замын суурь бүтэц, зохион байгуулалтын талаар техникийн дүгнэлт гаргана.
  2. Комиссын ажиллах журам, хуралдааны дэгийг төмөр замын тээврийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага батална.
  3. Өргөдөл гаргагч  нь  шинээр барих төмөр замын шугамыг үйл ажиллагаа явуулж буй төмөр замын шугам, нийтийн хэрэглээний замтай холбох талаар тухайн замын эзэмшигчидтэй зөвшилцсөн байна.
  4. Төрийн захиргааны байгууллага нь төмөр замын   суурь бүтэц шинээр барих зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримтыг Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 16.7, 16.8 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэлтийн хамт Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
  5. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь  Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж, шаардлага хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

 

  1. Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, батлах
    1. Төмөр замын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллага (цаашид “Зураг төслийн байгууллага” гэх)  өргөдөл гаргагчийн хүсэлт, тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага, ажлын зургийн техникийн даалгаврыг үндэслэн төмөр замын суурь бүтэц барих  ажлын зураг төслийг  боловсруулна.
    2. Өргөдөл гаргагч нь зураг төслийн байгууллагыг сонгох эрхтэй.
    3. Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл  эзэмшигч нь  суурь бүтэц барих ажлын зураг төслийг дараах дүрэм журам, стандартыг баримтлан боловсруулна.
      1. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”;
      2. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм;
      3. “Төмөр замын зурвас газарт тавигдах шаардлага” MNS 6060:2010;
      4. “1520 мм царигтай төмөр зам. Техникийн ерөнхий шаардлага” МNS 6229:2010;
      5. “1520 мм царигтай төмөр замд барилга байгууламжийн ойртох хязгаар болон хөдлөх бүрэлдэхүүний овор” MNS 5833 стандарт;
      6. Бусад холбогдох эрх зүйн акт.

 

  1. Зураг төслийг орон нутгийн төрийн захиргааны байгууллага, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, шаардлагатай тохиолдолд (суурь бүтэц нь үерийн далан, бүх төрлийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээний авто зам зэргийг огтлох, аюултай, цэргийн ачаа боловсруулах, хадгалах г.м.) эрх бүхий бусад байгууллагуудтай зөвшилцсөн байна.
  2. Төмөр замын суурь бүтэц барих ажлын зураг төслийг өргөдөл гаргагч нь “Барилга угсралтын ажлыг эхлэх ба үргэлжүүлэх зөвшөөрөл олгох журам”-д заасан маягтын дагуу хүсэлт гаргаж, Төмөр замын тээврийн хяналтын албаар хянуулна.
  3. Ажлын зураг төслийг Төмөр замын тээврийн хяналтын алба  ажлын 15 (арван тав) хоногийн дотор хянаж, төмөр замын суурь бүтэц  барих барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох, эсхүл татгалзсан тухай шийдвэр гаргаж албан бичгээр мэдэгдэнэ.
  4. Төмөр замын суурь бүтцийн зураг төслийг гадаад орны зураг төслийн байгууллагаар гүйцэтгүүлэх бол тухайн орны төмөр замын зураг төсөл хийх эрхийг төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулсан байна.
  5. Төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

 

  1. Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ журмын 2.3.6 дахь заалтад  заасан зөвшөөрлийн дагуу төмөр замын суурь бүтэц, зам барих, эсхүл өргөтгөх барилга угсралтын ажил (цаашид “Суурь бүтцийн барилгын ажил” гэх)-ыг гүйцэтгэнэ.
  2. Төмөр замын суурь бүтэц барих барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй үед барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно.
  3. Өргөдөл гаргагч  Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагыг сонгох эрхтэй.
  4. Суурь бүтцийн барилгын ажлыг холбогдох хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ.
  5. Суурь бүтцийн барилгын ажлын явцад Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
  6. Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусмагц гүйцэтгэлийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.

 

  1. Төмөр замын суурь бүтцийг ажлын түр хөдөлгөөнд ашиглах

 

  1. Төмөр замын суурь бүтцийг үргэлжлүүлэн барих явцдаа баригдсан төмөр замыг ул шороо, замын чигжээсийг тогтворжуулах ажлын түр хөдөлгөөнд / цаашид ажлын түр хөдөлгөөн гэх/ ашиглаж болно.
  2. Төмөр замын тээврийн хяналтын албаны эрх бүхий албан тушаалтны ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллага нь ажлын түр хөдөлгөөнд ашиглах шийдвэр гаргана.
  3. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд суурь бүтцийн барилга угсралтын ажлын захиалагч, гүйцэтгэгч байгууллага, холбогдож байгаа суурь бүтцийн төлөөлөл оролцоно.
  4. Суурь бүтцийг ажлын түр хөдөлгөөнд ашиглах тохиолдолд замын техникийн байдал нь доорхи шаардлагыг хангасан байна.

 

  1. Замын далан, сэтэрхийн налуулгыг тогтворжуулж, ус зайлуулах төхөөрөмж суурилуулсан байх, ул шороог төслийн түвшинд хүргэсэн байх;
  2. Хиймэл төхөөрөмж нь түр ашиглалтын хугацаанд энэ хэсгээр явах хөдлөх бүрэлдэхүүнийг тогтоосон хурдаар явуулах нөхцлийг хангасан байх;
  3. Төмөр замын дээд бүтэц нь 20 см-ээс багагүй зузаантай чигжээсний үе дээр тавигдсан байх;
  4. Холбооны шугам нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн, галт тэрэгний, өртөө хоорондын холбоонд /өртөөнд сумын постын холбоонд/ ашиглах боломжтой байх;

 

  1. Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах:

 

  1. Төмөр замын суурь бүтцийг  байнгын ашиглалтад оруулахдаа Засгийн Газрын 2009 оны 72 дугаар  тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтанд авах дүрэм”-ийг баримтлана.
  2. Өргөдөл гаргагч нь төмөр замын суурь бүтцийг хүлээлгэн өгөхдөө хавсралт №1 –т заагдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна.
  3. Төмөр замын суурь бүтцийг  байнгын ашиглалтад оруулахдаа бүрэн  болон барилга угсралтын зураг төслийн төлөвлөгөөний дагуу хэсэгчлэн хүлээн авч болох ба  ажлын зураг төсөл нь өөрчлөгдсөн эсэхийг заавал шалгана.
  4. Төмөр замын суурь бүтэц болон байгууламжуудыг ашиглалтад оруулах үйл ажиллагааг “Барилга байгууламжийг ашиглалтанд авах дүрэм”-ийн дагуу зохион байгуулна.
  5. Төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажил дууссаны дараа  Улсын комисст  хянуулахын өмнө захиалагч нь барилга угсралтын ажил дууссан тухай гүйцэтгэгчийн албан ёсны мэдэгдлийн дагуу техникийн комисс томилон ажиллуулна.
  6. Техникийн комисс нь ашиглалтанд оруулах тухай шийдвэрийг гаргахдаа доорхи үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:
    1. Тухайн төмөр замын суурь бүтэц  болон байгууламжууд нь батлагдсан зураг төсөл болон түүнд оруулсан өөрчлөлтүүд нь зохих журмын дагуу хийгдсэн эсэх энэхүү журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ өгөх;
    2. Гүйцэтгэгчийн боловсруулсан гүйцэтгэлийн зураг төсөл болон бусад гүйцэтгэлийн баримтуудад хийсэн дүн шинжилгээ;
    3. Автоматжуулсан зам хэмжилтын болон сэв  шалгагчийн хэмжилтийн үр дүн, байгууламжуудын бүрэн хэмжээний ажиллагаа болон хэсэгчлэн туршсан байдлын хэмжилт үр дүн.

 

  1. Дээрхи шалгалтын үр дүнд түшиглэн техникийн ажлын хэсэг нь төмөр замын суурь бүтцийн байгууламжийг ашиглалтанд оруулах тухай шийдвэрийг /дүгнэлт, акт/ гаргана. Техникийн  комиссын ажлын явцад зураг төсөлд зөрчил илэрвэл засуулсан байна.
  2. Улсын комисс нь техникийн комиссын  илрүүлсэн зөрчлүүдийг арилгасан эсэхийг болон тухайн байгууламж нь ашиглалтад хүлээн авахад бэлэн эсэхийг заавал шалгах үүрэгтэй.
  3. Төмөр замын суурь бүтцийг ашиглалтанд оруулах шийдвэрт тус комисст оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
  4. Улсын комиссын гишүүдээс өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн байгууламжийг хүлээн авахтай холбоотойгоор гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд комиссын даргад илэрсэн зөрчил шалтгааныг мэдэгдэж дүрэм, журмын заалт зөрчигдсөн болохыг баримтжуулсан дүгнэлтийг танилцуулна.
  5. Улсын комиссын заасан хугацаанд тухайн зөрчлийг арилгаагүй бол тухайн байгууламжийг ашиглалтанд хүлээн авахыг хориглоно.
  6. Гүйцэтгэлийн зураг хийгдээгүй төмөр замын суурь бүтцийг ашиглалтанд оруулахыг хориглоно.
  7. Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх бодисын хаягдал цэвэрлэх байгууламж байхгүй,   барилга барих үеийн хог хаягдал, ахуйн хог хаягдлыг зайлуулах, цэвэрлэх арга хэмжээ аваагүй, байгаль орчинд тавигдах шаардлагыг хангаагүй төмөр замын суурь бүтцийн байгууламжийг ашиглалтанд хүлээн авахыг хориглоно. 
  8. Байгаль орчинд хор нөлөө үзүүлж буйд хяналт тавих төхөөрөмжгүй, зураг төсөлд тусгагдсан байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлууд дутуу хийгдсэн болон огт хийгдээгүй,  барилга угсралтын явцад хөрсний гэмтлийн нөхөн сэргээлт хийгээгүй, хүн амьдрах тав тухтай орчинг бүрдүүлээгүй нөхцөлд төмөр замын суурь бүтцийг ашиглалтанд хүлээж авахыг хориглоно.
  9. Өргөдөлд: Засгийн Газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтанд авах дүрэм”-д заасан бичиг баримтууд, мөн зураг төсөлд заасан ажлууд бүрэн хийгдсэн болон энэхүү журамд заасан шаардлагууд бүрэн хангагдаж байгаа тухай төмөр замын тээврийн хяналтын албаны дүгнэлт, мөн бусад төрийн хяналтын байгууллагуудын дүгнэлт /галын, байгаль орчны, эрүүл ахуйн гэх мэт/ -үүдийг хавсаргана.
  10. Төмөр замын суурь бүтцийн бүх байгууламжуудад “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын дагуу аюулгүй ажиллагааны гэрчилгээжүүлэлт хийсний дараа ашиглах тусгай зөвшөөрөл олгоно.

 

 

Гурав. Төмөр замын аюултай бүс, зурвас газар,  аюулгүйн бүсэд дагнасан хэрэглээний зам барих, өргөтгөл хийх

 

  1. Төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсэд дагнасан хэрэглээний зам /цаашид салбар зам гэх/ барих, өргөтгөл хийх гэж төмөр замын салбар зам барих зөвшөөрөл олгох, зураг төсөл боловсруулах, батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааг хэлнэ.

 

  1. Төмөр замын салбар зам барих зөвшөөрөл олгох

 

  1. Төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх өргөдлийг энэхүү журмын хавсралт №2-т заасан баримт бичгийн хамт өргөдөл гаргагч нь Төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
  2. Дээрх заалт төмөр замын байгууллагад мөн адил хамаарна.
  3. Төрийн захиргааны байгууллага нь өргөдөл гаргагчийн өргөдөл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж,  шийдвэрлэнэ.
  4. Төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх асуудлаар дүгнэлт гаргах комиссыг цаашид /Комисс гэх / төрийн захиргааны байгууллага  томилно.
  5. Төмөр замын тээврийн хяналтын алба ахлах ба түүний бүрэлдэхүүнд суурь бүтэц эзэмшигч байгууллага, иргэний төлөөллийг  оролцуулж болно. Салбар замын зориулалт, байршлын онцлогыг харгалзан, комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
  6. Комисс нь  өргөдлийг хянах, судлах, дүгнэлт гаргах  ажиллагааг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч, сэлгээний үйлчилгээ үзүүлэгч иргэн, байгууллагаас хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.
  7. Комиссын үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
  8. Комисс нь төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх техникийн нөхцлийг газар дээр нь судлан шалгаж  дүгнэлт гаргана. Дүгнэлтэд дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:

 

  1. Салбар зам барих болон өргөтгөлийн ажил нь холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцсэн эсэх;
  2. Салбар замыг өртөө, зөрлөгийн замтай холбох боломж, зохистой чиглэл, хувилбар, дайран өнгөрөх салбар замуудын талаарх мэдээлэл;
  3. Дохиолол, холбооны төхөөрөмжийг ашиглах боломж, хувилбар;
  4. Салбар замд суурилуулах шаардлагатай байгууламж, тоног төхөөрөмж;
  5. Төмөр замын суурь бүтцийн одоогийн хүчин чадал, өргөдөлд заасан тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх боломж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх арга зам;
  6. Байршил, ачаа боловсруулалт болон бусад онцлогоос хамаарч зайлшгүй хийх шаардлагатай нэмэлт ажил, байгууламж, технологийн талаарх санал;
  7. Салбар зам, түүний өргөтгөл болон төмөр замын өртөө, зөрлөг, бусад салбар зам хоорондын харилцан ажиллагааны зарчим;
  8. Галт тэрэгний хөдөлгөөн ба ачаа боловсруулалт, сэлгээний ажлын зохион байгуулалтын талаар тээвэрлэгч болон салбар зам эзэмшигч нарт өгөх зөвлөмж, санал, сэрэмжлүүлэг;
  9. Бусад асуудал.
  10. Салбар замын ачаа боловсруулалт, өргөдөлд заасан тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд ашиглагдаж байгаа төмөр замын суурь бүтцийн болон холбогдох бусад замууд, бусдын эзэмшлийн төмөр замын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай бол дүгнэлтэд энэ тухай тусгайлан заана.
  11. Комиссын дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага нь салбар зам барих, өргөтгөл хийх тухай эцсийн шийдвэрийг гаргаж, өргөдөл гаргагчид дүгнэлтийн хамт бичгээр хүргүүлнэ.
  12. Энэхүү шийдвэр нь төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх  ажлын зураг төсөл боловсруулах үндэслэл болно.

 

  1. Салбар замын зураг төсөл  боловсруулах

 

  1. Төмөр замын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллага (цаашид “Зураг төслийн байгууллага” гэх)  энэ журмын 3.2.10 дэх заалтад заасан шийдвэрийг үндэслэн төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх ажлын зураг төсөл, өргөдөл гаргагчийн хүсэлтийг үндэслэн төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг төслийг тус тус боловсруулна.
  2. Өргөдөл гаргагч нь зураг төслийн байгууллагыг сонгох эрхтэй.
  3. Энэ журмын 3.2.9 дахь заалтад заасан ажлын нэмэлт зураг төсөл боловсруулахтай холбоотой зардлыг өргөдөл гаргагч эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хариуцна. Энэ зардлыг өргөдөл гаргагчид эргэн төлөх нөхцөлийн талаар  хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, технологийг нь өөрчлөн шинэчлэх суурь бүтэц, төмөр замын бусад байгууламжийн эзэмшигч, өмчлөгч өргөдөл гаргагчтай тохиролцож, гэрээ байгуулна.
  4. Зураг төслийг Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, “Төмөр замын зурвас газарт тавигдах шаардлага” MNS 6060:2010, “1520 мм царигтай төмөр зам. Техникийн ерөнхий шаардлага” МNS 6229:2010, “1520 мм царигтай төмөр замд барилга байгууламжийн ойртох хязгаар болон хөдлөх бүрэлдэхүүний овор” MNS 5833 зэрэг стандарт болон бусад холбогдох эрх зүйн актад нийцүүлэн боловсруулна.
  5. Зураг төслийг суурь бүтэц эзэмшигч байгууллага, иргэнтэй болон шаардлагатай тохиолдол (салбар зам нь үерийн далан, бүх төрлийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээний авто зам зэргийг огтлох, аюултай, цэргийн ачаа боловсруулах, хадгалах г.м.)-д эрх бүхий бусад байгууллагуудтай зөвшилцсөн байна.
  6. Төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх  ажлын зураг төслийг өргөдөл гаргагч нь “Барилга угсралтын ажлыг эхлэх ба үргэлжүүлэх зөвшөөрөл олгох журам”-д заасан маягтын дагуу хүсэлт гаргаж, Төмөр замын тээврийн хяналтын албаар хянуулна.
  7. Ажлын зураг төслийг Төмөр замын тээврийн хяналтын алба  ажлын 5 (тав) хоногийн дотор хянаж, салбар зам барих, өргөтгөл хийх барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох, эсхүл эхлүүлэхгүй байх тухай шийдвэр гаргана. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээс татгалзсан бол үндэслэлийг тодорхой заана.
  8. Энэ журмын 3.2.7 дахь заалтын дагуу олгосон зөвшөөрлийг үндэслэн  төмөр замын салбар зам барих, өргөтгөл хийх барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
  9. Төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг төсөл нь салбар замын байнгын засвар, арчлалт, ашиглалтыг хэрэгжүүлэх үндэслэл болно.

 

  1. Салбар зам барих, өргөтгөх барилга угсралтын ажил гүйцэтгэх

 

  1. Төмөр замын салбар зам барих эрх бүхий байгууллага (цаашид “Барилгын байгууллага” гэх) нь энэ журмын 3.3.7 дэх хэсэгт заасан зөвшөөрлийн дагуу төмөр замын салбар зам барих, эсхүл өргөтгөх барилга угсралтын ажил (цаашид “Барилгын ажил” гэх)-ыг гүйцэтгэнэ.
  2. Салбар зам барих, өргөтгөх барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй үед барилгын ажил гүйцэтгэхийг хориглоно.
  3. Өргөдөл гаргагч  барилгын байгууллагыг сонгох эрхтэй.
  4. Энэ журмын 3.2.9 дэх заалтад заасан нэмэлт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зардлыг өргөдөл гаргагч эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хариуцна. Энэ нэмэлт зардлыг өргөдөл гаргагчид эргэн төлөх нөхцлийн талаар  хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, технологийг нь өөрчлөн шинэчлэх суурь бүтэц, төмөр замын бусад байгууламжийн эзэмшигч, өмчлөгч өргөдөл гаргагчтай тохиролцож, гэрээ байгуулна.
  5. Барилгын ажлыг холбогдох хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн гүйцэтгэнэ.
  6. Барилгын ажлын явцад Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартуудын дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
  7. Өргөдөл гаргагч барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусмагц салбар замын гүйцэтгэлийн зураг төслийг боловсруулах хүсэлтийг зураг төслийн байгууллагад гаргана.

 

  1. Салбар замыг ашиглалтанд оруулах

 

  1. Төмөр замын зам засвар, арчлалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага (цаашид “Зам засварын байгууллага” гэх) нь энэ журмын 3.3.9 дэх хэсэгт заасан төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг төслийг үндэслэн, салбар замын байнгын засвар, арчлалт, өдөр тутмын хяналт (цаашид “Засвар арчлалт” гэх)-ыг хариуцан гүйцэтгэнэ.
  2. Өргөдөл гаргагч нь зам засвар арчлалтын байгууллагыг сонгох эрхтэй.
  3. Өргөдөл гаргагч  салбар замыг ашиглалтанд оруулах хүсэлт (цаашид “Хүсэлт” гэх) гаргахын өмнө зураг төсөл, барилга, зам засварын байгууллагуудтай хамтран салбар зам барих, өргөтгөлийн ажлын барилга угсралтын ажлын гүйцэтгэлд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулсан байна.
  4. Өргөдөл гаргагч  салбар замыг ашиглалтанд оруулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагад гаргана. Хүсэлтэнд төмөр замын салбар замын гүйцэтгэлийн зураг, зам засварын байгууллагатай байгуулсан гэрээ, барилгын ажлын гүйцэтгэлд шалгалт хийсэн болон шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулсан баримтыг хавсаргасан байна.
  5. Төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг  хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн дотор шийдвэрлэнэ.
  6. Төрийн захиргааны байгууллага төмөр замын салбар замыг байнгын ашиглалтад оруулах дүгнэлт гаргах техникийн комисс томилно.
  7. Төмөр замын тээврийн хяналтын алба комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд  суурь бүтэц эзэмшигч, ашиглагч байгууллага, иргэн, барилгын, зам засварын байгууллага,  салбар замд үйлчлэх тээвэрлэгчийн төлөөллийг  хамруулсан байна. Салбар замын зориулалт, байршлын онцлогийг харгалзан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
  8. Ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
  9. Комисс нь салбар замыг ашиглалтанд оруулахдаа Засгийн Газрын 2009 оны 72 дугаар  тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтанд авах дүрэм”-ийн дагуу газар дээр нь шалгаж,  дүгнэлт гаргана. Дүгнэлтэд дараах асуудлыг тусгасан байна. Үүнд:

 

  1. Салбар зам, түүнд суурилуулсан төхөөрөмж, байгууламж, машин механизм  холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх;
  2. Барилгын ажлыг ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн эсэх, өөрчилсөн бол шалтгаан, зөв оновчтой хэрэгжүүлсэн эсэх;
  3. Салбар замын гүйцэтгэлийн зураг нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх;
  4. Салбар зам  нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх;
  5. Салбар зам нь ачаа боловсруулалт, хадгалалт, ачааны бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж байгаа эсэх;
  6. Салбар зам нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  шаардлагад нийцэж буй эсэх;
  7. Галт тэрэгний хөдөлгөөн, ачаа боловсруулалт, сэлгээний ажлуудын зохион байгуулалт, өртөө, зөрлөг, ачааны терминал, бусад салбар зам хоорондын харилцан ажиллагааны технологи;
  8. Зөвлөмж, санал, сэрэмжлүүлэг;
  9. Бусад асуудал.

 

  1. Гүйцэтгэлийн зураг хийгдээгүй төмөр замын салбар замыг ашиглалтанд оруулахыг хориглоно.
  2. Комисс нь  салбар замыг байнгын ашиглалтанд оруулах дүгнэлтийг төрийн захиргааны байгууллага, өргөдөл гаргагчид тус тус хүргүүлнэ. Салбар замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай нэмэлт ажил, арилгах зөрчлийг дүгнэлтэд тусгасан бол өргөдөл гаргагч холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтийг төрийн захиргааны байгууллагад тайлагнана.
  3. Төрийн захиргааны байгууллага комиссын дүгнэлт, өргөдөл гаргагчийн тайланг үндэслэн салбар замыг ашиглалтанд хүлээн авах талаар шийдвэр гаргана.

 

  1. Салбар замыг ашиглах

 

  1. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага (цаашид “Тээвэрлэгч” гэх)   салбар замын аюулгүй ажиллагааны объектын гэрчилгээг үндэслэн тус замд вагон тавих-татах үйлчилгээ (цаашид “Сэлгээний үйлчилгээ” гэх) үзүүлнэ.
  2. “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын дагуу аюулгүй ажиллагааны гэрчилгээ олгогдоогүй салбар замд сэлгээний үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
  3. Өргөдөл гаргагч  тээвэрлэгчийг сонгох эрхтэй.
  4. Салбар замын өдөр тутмын ашиглалтын үйл ажиллагааны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд өргөдөл гаргагч, зам засварын байгууллага, тээвэрлэгч нар хяналт тавина.
  5. Төмөр замын тээврийн хяналтын албаны саналыг үндэслэн Төрийн захиргааны байгууллага салбар замын ашиглалтын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

Дөрөв. Төмөр замын  зурвас газар, аюулгүйн

            бүсэд төмөр замын бус объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах

 

4.1 Төмөр замын зурвас газар,  аюулгүйн бүсэд төмөр замын бус объект байрлуулах гэж төмөр замын ашиглалтын үйл ажиллагаатай холбоогүй барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, зураг төсөл боловсруулах, батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааг хэлнэ.

4.2 Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд төмөр замын бус объект байрлуулахдаа 2010 оны Засгийн газрын 6 дугаар тогтоолоор батлагдсан “Төмөр замын зурвас газрын болон  аюулгүйн бүсийн дэглэм”-ийг мөрдлөгө болгоно.

 

  1. Төмөр замын аюулгүйн бүсэд аливаа обьект байрлуулахад зөвшөөрөл олгох
    1. Төмөр замын аюулгүйн бүсийн орчим барилга байгууламж барих, өргөтгөл хийх өргөдлийг энэхүү журмын хавсралтад заасан баримт бичгийн хамт Өргөдөл гаргагч нь Төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
    2. Дээрх заалт төмөр замын байгууллагад мөн адил хамаарна.
    3. Төрийн захиргааны байгууллага нь өргөдөл гаргагчийн өргөдөл, баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай  хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
    4. Барилга байгууламж барих, өргөтгөл хийх асуудлаар дүгнэлт гаргах комиссыг Төрийн захиргааны байгууллага томилно.
    5. Төмөр замын тээврийн хяналтын алба нь комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд өргөдөл гаргагч, суурь бүтэц эзэмшигч байгууллага, иргэний төлөөллийг  хамруулсан байна. Барилга, байгууламжийн зориулалт, байршлын онцлогийг харгалзан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
    6. Комисс нь  өргөдлийг хянах, судлах, дүгнэлт гаргах  ажиллагааг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч, сэлгээний үйлчилгээ үзүүлэгч иргэн, байгууллагаас хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.
    7. Комиссын үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
    8. Барилга байгууламж барих өргөдөлд дараах зүйлүүдийг хавсаргана.

4.3.8.1 Барилгын ажлын төлөвлөгөө, төсөл;

4.3.8.2 Барилгын үерийн ус зайлуулах зураг төслийг төмөр замын суурь бүтцийн байгууламжийн үерийн ус зайлуулах системтэй уялдуулсан байх;

  1. Магадлан шалгалт хийгдсэн зөвшөөрөл бүхий зураг төсөлтэй байх;
  2. Зураг төслийн бичиг баримтын бусад хавсралт материалууд;
  3. Байр зүйн зураг.

 

  1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

 

  1. Энэ хэсэгт төмөр замын аюулгүйн бүсэд баригдах барилгын зураг төслийн нөхцөл, шаардлага, гүйцэтгэх үйл явцыг тодорхойлно.
  2. Төмөр замын аюулгүйн бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төслийг энэ журмын 2.3.3-т заасан  заагдсан хууль дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.
  3. Зураг төслийг Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн дагуу магадлан шинжилгээ хийлгэсэн байна.
  4. Зураг төсөл нь доорхи нөхцөл шаардлагуудыг хангах ёстой.Үүнд:
    1. Зураг төслийн хуудас бүр дээр хариуцсан инженерээр хянуулж гарын үсэг зуруулсан байна. / цахим зураг төсөлд мөн адил хамаарна./
    2. Зураг төслийг 1:100 1:200 1:250-ын масштабтай гүйцэтгэнэ.  Мөн барилга барих талбайг оруулаагүй хэсгийн 1:500-н масштабтай гүйцэтгэж болно.
    3. Зураг төслийн дэвсгэр хэсэгт доорхи зүйлийг  байрлуулна:
    4. Зураг төслийн масштаб;
    5. Төмөр замын суурь бүтцийн байгууламж хүртэл зай, хил;
    6. Төмөр замын аюултай бүс ,зурвас газар, аюулгүйн бүсийн хил хязгаараас хэр зайтай байрлаж байгаа байдал;
    7. Барилгын суурийн хэсгийн зураглал.
  5. Зураг төслийн хөндлөн дагуу огтлолын /барилгын өндөрийг үзүүлсэн/ хэсэгт доорхи зүйлсийн байрлуулна. Үүнд:
    1. Зураг төслийн масштаб;
    2. Баригдах байгууламжийн өндрийн хязгаар;
    3. Төмөр замын суурь бүтцийн байгууламжаас шинээр баригдах барилга байгууламж хоорондох өндрийн хамгийн бага зай;
    4. Төмөр замын аюултай бүс ,зурвас газар, аюулгүйн бүсийн хил хязгаараас хэр зайтай байрлаж байгаа байдал.

 

  1. Барилга байгууламж барих, өргөтгөх барилга угсралтын ажил гүйцэтгэх

 

  1. Барилга байгууламж барих, өргөтгөл хийх өргөдөл гаргагч нь “Барилга угсралтын ажлыг эхлэх ба үргэлжүүлэх зөвшөөрөл олгох журам”-д заасан маягтын дагуу харьяалах хяналтын байгууллагад гаргаж, төмөр замын тээврийн хяналтын албаар хянуулна.
  2. Төмөр замын тээврийн хяналтын алба газар дээр нь доорхи асуудлуудыг судлан шалгаж  дүгнэлт гаргана. Үүнд:
    1. Барилга байгууламжийн ажлын  зураг, төлөвлөгөө;
    2. Зөвшилцсөн хот байгуулалтын баримт бичиг;
    3. Инженерийн тооцоо;
    4. Ашиглах багаж хэрэгслийн тодорхойлолт, технологийн үйл ажиллагаа;
    5. Ажлын явцын дараалал;
    6. Гэнэтийн нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ;
    7. Байр зүйн зургийн урьдчилсан нөхцөл;
    8. Батлагдсан байр зүйн зураг;
    9. Батлагдсан загварын дагуу материал.

 

  1. Шинээр баригдах барилга байгууламж нь төмөр замын суурь бүтцийн хийц болон тээврийн үйл ажиллагаанд  сөргөөр нөлөөлөхөөр бол өргөдөл гаргагчид энэ тухай шийдвэрийг бичгээр мэдэгдэнэ.
  2. Барилга байгууламжийн батлагдсан зураг төсөлд өөрчлөлт оруулах
    1. Барилга байгууламжийн батлагдсан төлөвлөгөө, зураг төсөлд өөрчлөлт оруулахад доор дурьдсан нэмэлт материалыг ирүүлнэ. Үүнд:
      1. Нэмэлт зураг төслийн ажлын зураг;
      2. Инженерийн ажлын төлөвлөгөө.
      3. Нэмэлт зураг төсөлд өөрөөр заагаагүй бол батлагдсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналд барилгын ажлыг гүйцэтгэгчийг дахин сонгохгүй.

 

  1. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах
    1. Өргөдөл гаргагч  барилга байгууламжийг ашиглалтанд оруулахдаа Засгийн Газрын 2009 оны 72 дугаар  тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтанд авах дүрэм”-ийг мөрдөх ба Төрийн захиргааны байгууллагад доорхи баримт бичгийг  хавсарган ирүүлнэ.
      1. Барилгын суурь, барилга байгууламжийн хийцийн гүйцэтгэлийн зураг төсөл; /мэргэшсэн инженерээр баталгаажуулсан байх/
      2. Цахилгаан болон механикийн эд ангиудын гүйцэтгэлийн зураг төслийг хамаарах мэргэшсэн инженерээр баталгаажуулсан байх; / төмөр замын суурь бүтцийн хил хязгаар дахь төлөвлөлтөнд хамаарах хэсгийг /
      3. Төмөр замын суурь бүтцийн далангийн хөндлөн огтлол; /хамгаалалтын бүс хилийг дуустал/
      4. Төмөр замын суурь бүтцийн сэтэрхийтэй хөндлөн огтлол; /хамгаалалтын бүс хилийг дуустал/
      5. Гүүрэн дээрхи төмөр замын хөндлөн огтлол; /хамгаалалтын бүс хилийг дуустал/
      6. Хөдлөх бүрэлдэхүүний оврын зураг;
      7. Судалгааны ажлын төгсгөлийн тайлан.

 

  1. Төрийн захиргааны байгууллага нь хүсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулж, хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн дотор шийдвэрлэнэ.
  2. Төрийн захиргааны байгууллага нь гаргах комисс томилно.
  3. Төмөр замын тээврийн хяналтын алба нь комиссыг ахлах ба түүний бүрэлдэхүүнд өргөдөл гаргагч,  суурь бүтэц эзэмшигч, иргэн, барилгын гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг  хамруулсан байна. Барилгын байгууламжийн ажлын зориулалт, байршлын онцлогыг харгалзан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн бусад байгууллагууд, салбар зам эзэмшигч, өргөдөл гаргагчийн төлөөллийг оруулж болно.
  4. Ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
  5. Комисс нь тухайн барилга байгууламж нь төмөр замын суурь бүтцэд нөлөөлөх байдлын дүгнэлт  гаргана. Дүгнэлтэд дараах асуудлыг тусгасан байна. Үүнд:

 

  1. Барилга байгууламж, түүний хийц загвар, суурилуулсан төхөөрөмж, байгууламж, машин механизм  холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх;
  2. Барилгын ажлыг ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн эсэх, өөрчилсөн бол шалтгаан, зөв оновчтой хэрэгжүүлсэн эсэх;
  3. Барилга байгууламжийн гүйцэтгэлийн зураг нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх;
  4. Барилга байгууламж  нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх.

Тав. Төмөр замын аюултай бүс, зурвас газар аюулгүйн бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах

 

  1. Төмөр замын аюултай бүс, зурвас газарт төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчид нь тээврийн технологийн зориулалттай ажил, үйлчилгээг төмөр замын техник ашиглалтын журмын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
  2. Төмөр замын тээврийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төмөр замын аюултай бүс дотор ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
  3. Төмөр замын зурвас газар аюулгүйн бүсэд байрлах төмөр замын өртөө, буудлын орчинд зорчигч үйлчилгээний зориулалтын шуудан, телефон холбоо, ном хэвлэл, бэлэг дурсгал, хүнсний бараа үйлчилгээний газар, цэгүүд ажиллаж болно.

 

 

Зургаа.   Төмөр замын аюултай бүс, зурвас газарт нэвтрэх

 

6.1 Иргэн, хуулийн этгээд нь төмөр замын аюултай бүс, зурвас газарт нэвтрэхдээ төмөр замын гарам, явган хүний гүүрэн болон нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах, галт тэрэг бүрэн зогссоны дараа зорчигчийн галт тэргэнд суух, буух, тухайн суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн зөвшөөрөл, хяналтын дор ачаа, ачаан тээш ачих, буулгах талбай руу орж болно.

6.2 Иргэн нь төмөр замын аюултай бүс, зурвас газар, аюулгүйн бүсээр нэвтрэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулахад саад болох дохио, зангаа хэрэглэхийг хориглоно.

 

 

“Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар,

аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах,

үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-ын нэгдүгээр хавсралт

           

Төмөр замын суурь бүтцийг ашиглалтанд оруулахад тавигдах шаардлага 

 

  1. Төмөр замын суурь бүтцийн  объект ба бүтээгдэхүүний зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх үед эрсдэлийн түвшинг тооцооны, туршилтын, хяналтын аргаар болон ижил төстэй объектын ашиглалтын үйл ажиллагааг үндэслэн тогтооно.
  2. Эрсдэлийн түвшинг тогтоох аргууд нь стандартчлагдсан байж болно.
  3. Төмөр замын суурь бүтцийн объект ба бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дараах арга, замаар хангана.
  4. Төмөр замын суурь бүтцийн объект, бүтээгдэхүүний зураг төсөл хийх үед шинжилгээ судалгаа, туршилт-зохион бүтээх ажлын цогц байдлыг бий болгосон байна.
    1. Туршилтаар батлагдсан техник шийдлүүдийг хэрэглэх
    2. Бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа, нөөцийг тогтоож, шаардлагатай үечлэлийн дагуу техникийн засвар үйлчилгээний ажлыг хийх
    3. Сорилын аргад үндэслэсэн иж бүрэн тооцоог хийх 
    4. Төмөр замын суурь бүтцийн байгууламж болон бүтээгдэхүүний зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх, тэдгээрийг үйлдвэрлэх, барих, угсрах, тохируулах, ашиглалтанд хүлээн авахад шаардагдах материал, баримтыг сонгох
    5. Бүтээгдэхүүний хязгаарын төлөв байдлын критерийг /болзол/  тогтоох
    6. Зохиогчийн хяналтын зураг төсөлд тавигдах шаардлагын биелэлтийг хангах
    7. Бүтээгдэхүүнийг дахин ашиглах, нөхцлийг тодорхойлох
    8. Бүтээгдэхүүнд тохиролын үнэлгээ хийх
  5. Төмөр замын объект болон бүтээгдэхүүний бат бэх, тогтвортой, техникийн  байдал нь тогтоогдсон хязгаарын хүрээнд дээд хэмжээний хурдтай галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байх ёстой.
  6. Төмөр  замын объект болон бүтээгдэхүүн нь дараах нөхцлийг хангасан байна.
    1. Төмөр замын барилга ойртолтын оврын шаардлага
    2. Цаг агаарын болон механик үйлчлэлийг тооцсон ашиглалтын нөхцөл;
    3. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнтэй техник уялдаатай байх
  7. Төмөр замын объект болон бүтээгдэхүүний зураг төслийн ажлыг гүйцэтгэхдээ зураг төсөл зохиогч нь Монгол Улсад мөрдөгдөх хууль, дүрэм, журмын хүрээнд хүн амын эрүүл мэнд, ан амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх бүх талын аргыг сонгосон байна.
  8. Төсөл зохиогчоор сонгогдсон хийцүүд нь төмөр замын тээврийн объект, бүтээгдэхүүний ашиглалтын, болон нөөцийн, хадгалалтын тогтоогдсон хугацаанд аюулгүй байдлыг бүрэн хангаж, ашиглалтын үед хийцүүдэд үйлчилж болох ачаалал, үйлчлэлийн хүчийг даах чадвартай байна.
  9. Төсөл зохиогч нь төмөр замын тээврийн суурь бүтцийн объект, бүтээгдэхүүний зураг төсөл боловсруулахдаа объект, бүтээгдэхүүний хэвийн ажиллагааг хангахуйц программ хангамжийг тооцсон байна.
  10. Төмөр замын объект, бүтээгдэхүүний барилгын ажлын  болон хийц үйлдвэрлэлтийн явцад  зураг төсөлд өөрчлөлт оруулах бол  зураг төсөл хийгдэж байх үед энэхүү журмаар тавигдаж байсан аюулгүй байдлын шаардлагын түвшинг бууруулахгүй байна.
  11. Бүтээгдэхүүн дээр  ялгарах, адилтгах, анхааруулах, ангилах зэрэг бичлэгийг байрлуулах ба эдгээр нь ашиглалтын заавар дээр давтагдан бичигдсэн байна.
  12. Бүтээгдэхүүн нь зохион бүтээгчийн баримт бичгийн дагуу үйлдвэрлэгдсэн оноос хамаарахгүйгээр ижил төстэй шинжийг харуулсан ангилалтай байна. Үүнд:
    1. барааны тэмдэг
    2. бүтээгдэхүүний дугаар
    3. Үйлдвэрлэгчийн танилцуулга
    4. Үйлдвэрлэгдсэн огноо
    5. Нөөц сав, хэмжих багажийг гэрчилсэн бичлэг, /тухайн нөөцийн сав, хэмжих багаж дээр бичигдсэн/
  13. Бүтээгдэхүүний үүсгэх цахилгаан соронзон орны илүүдэл хэмжээний түвшин нь төмөр замын суурь бүтцийн объект,  бүтээгдэхүүн, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байна.
  14. Бүтээгдэхүүн түүний бүрдүүлэгч хэсгүүдэд байх аюултай элементүүдийг дараа нь дахин ашиглахгүй үүднээс тэдгээрийг устгах дэглэмийг  тогтоосон байх шаардлагатай.
  15. Төмөр замын объект болон бүтээгдэхүүнийг ашиглалтанд оруулахаас өмнө  зураг төсөлд заасан газруудад нь аюултай байдал, ашиглалтын аюулгүй байдлын нөхцөл зэргийг анхааруулсан бичлэг, тэмдгүүдийг байрлуулсан байна.
  16. Энэхүү журмаар  шаардлагууд нь батлагдсан бүтээгдэхүүн нь тогтоогдсон журмын дагуу барааны тэмдгээр ялгагдсан байна.
  17. Төмөр замын объект болон бүтээгдэхүүнийг ашиглалтанд хүлээн авахад ашиглалтын болон барилгын ажлын явцад үйлдэгдэх бичиг баримтын иж бүрдэл заавар байх ёстой.
  18. Төмөр замын объект болон бүтээгдэхүүний зураг төсөл хийх, барих, ашиглалтанд хүлээн авах үед байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хууль тогтоомжуудын шаардлагыг биелүүлсэн байна.
  19. Төмөр замын объект болон бүтээгдэхүүний зураг төсөл хийх үед байгаль орчинд үзүүлэх хүний нөлөөний зөвшөөрөгдөх норматив хэмжээг тооцож, бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээ авах, үйлдвэрийн болон хэрэглэгчийн хаягдлыг зөв байршуулах, нөөц хэмнэх арга хэрэглэх, бага хаягдалтай эсвэл хаягдалгүй, байгальд ээлтэй, байгаль орчин, нөөцийг  нөхөн сэргээхүйц  орчин үеийн технологи ашиглана.
  20. Төмөр замын суурь бүтцийн объект болон бүтээгдэхүүнийг барих, үйлдвэрлэх явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ухаж ашигласан газрыг булж тэгшлэх зэрэг ажлуудыг Монгол Улсын хууль, дүрэм журманд заасны дагуу гүйцэтгэнэ.
  21. Төмөр замын объект болон бүтээгдэхүүний зураг төсөл хийх, барих, тэдгээрийг ашиглалтанд хүлээн авах үед зэрлэг ан амьтадын шилжилт хөдөлгөөн, тэдний байнга амьдардаг газрууд,  ялангуяа өвөлждөг болон үрждэг газруудыг хамгаалах арга хэмжээг байнга авч байх ёстой.
  22. Төмөр замын зам, түүний бүрэлдэхүүн хэсэг, элементүүдийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор дараах шаардлагуудыг тавина.
    1. Төмөр замын дээд бүтцийн бүрэлдэхүүн хэсэг /ул шороо, далан, замын дээд бүтэц, г.м/, бүрэлдэхүүн хэсгийн элементүүд /зам төмөр, суман шилжүүлэг, зам төмрийн бэхэлгээ, дэрүүд, чигжээс г.м/, нь даах чадварын бат бэх, тогтвортой байдлаараа зөвшөөрөгдөх хэмжээн дэхь хамгийн их хурдтай хөдлөх бүрэлдхүүний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байна.
    2. Замын дээд бүтэц, ул шороо, далан нь дэвсгэр, дагуу огтлолын байршил дахь  төмөр замын тогтвортой байдлыг хангасан байвал зохино. Төмөр замын тахирын геометр өгөгдлүүдийн хэмжээг тогтоохдоо хөдлөх бүрэлдэхүүний дугуй замаас гарахгүй байх тогтвортой байдлыг хангасан байна.
    3. Ус нэвтрүүлэх төхөөрөмжүүдтэй болон төмөр зам усны гольдрил дагуу байрласан ул шороо, далангийн хэсгийн дээд ирмэг, ул шорооны хажуугийн налуугийн бэхэлгээний дээд ирмэг нь тооцоологдсон усны тооцооны түвшингээс тодорхой хэмжээгээр өндөр байна.
    4. Уулзваргүй замд галт тэрэгний болон агаарын хэмийн үйлчлэлээс шалтгаалан зам бүлтрэхээс урьдчилан сэргийлсэн  арга хэмжээг бүрэн шийдсэн байна.
    5. Хиймэл төхөөрөмж, замд үйлчилгээ хийх зориулалт бүхий аюулгүй байдлын байгууламжүүдтай  /явган хүний зам, хаших бариул бүхий хорогдох талбай, гүүрэн дээр явган хүн замын голоор явах зориулалт бүхий банзан шал,  шат, бариул бүхий шат,  үзлэгийн төхөөрөмж, гэрэлтүүлэг, дохионы хэрэгслүүд/  байх шаардлагатай.
    6. Суман шилжүүлэг нь галт тэрэг явж байх үед сумын шор, зүрхэвчний хөдөлгөөнт хэсгүүдийн зохиомол шилжүүлгийг арилгах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
    7. Тунелийн хөндлөн огтлолын геометр хэмжээ, түүний хийцийн шийдлүүд нь түүгээр хөдлөх бүрэлдэхүүн явах, галт тэрэг тунель рүү орох үед үүсэх аэродинамикийн илүүдэл даралтыг хамгийн багаар үүсгэх хэмжээнд тооцогдсон байна.
    8. Төмөр замын объект, бүтээгдэхүүнийг төслөх үед тунель, хаалттай сэтэрхий, газар доорхи өртөө зөрлөгүүдэд галт тэрэг хамгийн их хурдаар явж бай үед үүсэх аэродинамик даралтын хэлбэлзлийг багасгах зорилгоор тусгай судалгааны ажил  хийгдсэн байх ёстой.
    9. Тунель доторхи хорт бодисын хэмжээ хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнээс илүүгүй байх шаардлагатай.
    10. Төмөр замыг авто зам, хотын зорчигч тээврийн шугамуудтай ижил бус түвшинд огтлолцуулна. “Төмөр замын гарам ашиглах журам”-ын заалтын нөхцлийг хангаж байгаа тохиолдолд Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр нэг түвшингийн огтлолцлын зураг төслийг хийж барьж байгуулж болно.
    11. Төмөр замын гармууд дээр авто зам талаасаа Монгол улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-д заасан анхааруулах тэмдгүүдийг байрлуулах ба хөдөлгөөн ихтэй гармуудыг дохиоллын болон хаах төхөөрөмжүүдээр тоноглож, жижүүр ажиллуулан хамгаалж болно.

 

  1. Төмөр замын цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр замын цахилгаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн элементүүд дараах шаардлагыг хангана. Үүнд:
    1. Хүчдэлтэй байгаа төмөр замын цахилгаан хангамжийн  бүрэлдэхүүн хэсгийн элементүүдээс төмөр замын гарам ба зорчигчдын тавцан, шат, явган гүүрүүдийг газардуулагдсан хэсэг хүртэлх аюулгүйн зай;
    2. Төмөр замын цахилгаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгээс  цахилгаан дамжуулах агаарын шугам хүртэлх аюулгүйн зай; /Төмөр замын тээврийн дэд бүтцийн бүрэлдэхүүнд орохгүй/
    3. Цахилгаан тоног төхөөрөмжийн их бие ба бусад металл хэсгүүдэд хүрч болох хүчдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихгүй байх; 
    4. Хүчдэл дор орших төмөр замын цахилгаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн элементүүдийг шүргэх болон аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэхэд саад учруулах хориг болон хязгаарлагчуудтай байх;
    5. Төмөр замын цахилгаан хангамжийн элементүүдэд үүсэх радио шуугианы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс ихгүй байх;
    6. Төмөр замын суурь бүтцийн  цахилгаан хангамжид  гадаад  ба дотоод гэмтэл үүсэх үед ажиллаж, татах сүлжээ болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг  автоматаар тасладаг байх;
    7. Урьдчилан сэргийлэх тэмдгүүд;
    8. Хэвийн болон аваарийн горимын галын аюулгүй байдал. 
    9. Төмөр замын цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн хүчин чадал нь дараах ашиглалтын шаардлагуудыг хангана:
      1. Цахилгаан тусгаарлагчийн бат бөхийн чанар зөвшөөрөгдөх утгаас багагүй байх;
      2. Орчны температурын үед тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсгийн температурын ихсэлт нь нормт утгаас ихгүй байх;
      3. Салгуурын контактын сүлжээний тасархай байрлалын сигнал байхгүй үед тусгаарлах завсрын хамгийн бага зайг  их зайнд харьцуулсан харьцаа нь зөвшөөрөгдөх утгаас багагүй байх;
      4. Контактын сүлжээний  тулгуурын тогтворжилт, суурь, хатуу хөндлөвч/поперечин/-үүдийн бөх батын аюулгүйн коэффициент зөвшөөрөгдөх хэмжээнээс багагүй байх;
      5. Контактын сүлжээний шугамын унжилт зөвшөөрөгдөх утгаас багагүй байх;
      6. Диодон газардуулагчийн буцах хүчдэл зөвшөөрөгдөх утгаас багагүй байх;
      7. Уулзвар станцын хамгаалалтын төхөөрөмжийн ажиллах импульсийн хүчдэл нь зөвшөөрөгдөх утгуудын хооронд байх;
      8. Цахилгаан соронзон орны хор хөнөөлтэй болон аюултай үйлчлэлийн түвшин зайлшгүй байх;
      9. Төмөр замын цахилгаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн элементийг ажлын ба аваарын үед/хэт ачаалал, хэт халалт, газардлага ба бусад/ таслах автомат таслагчтай байх;
      10. Төмөр замын цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж нь доорхи үйлчлэлд механик бөх батыг хангана:
      11. Ашиглалтын үеийн ачаалал
      12. Тооцооны аваарийн горимын ачаалал
      13. Туршилтын үеийн ачаалал
  2. Төмөр замын цахилгаан хангамж нь ашиглалтын  болон аваарийн үеийн ачаалал, цаг уурын хүчин зүйлүүд  тухайлбал  нутаг дэвсгэрийн ашиглалтын хэвийн үзүүлэлт, түүнчлэн хамгийн бага болон их температур, хамгийн их салхины хурд, салхины хүчтэй урсгал /хуй/, мөсжилтийн  нэг агшины  үйлчлэлд аюулгүй байдлыг хангах систем/ функц/-тэй байх;
    1. Цахилгаан гүйдлийн үйлчлэлээс үүсэх хүчдэлийн уналт болон болзошгүй гэмтлийн үед аюулгүй байдлыг шуурхай ажиллагааны жижүүрийн болон шуурхай ажиллагаа хариуцсан засварын ажилтан нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
      1. Бүх аппаратуудыг цахилгаан эрчим хүчний  эх үүсвэрээс тусгаарлан, хуваарилах байгууламжинд  нүдэнд үзэгдэхүйц тасархай байдлыг бий болгох зориулалт бүхий  салгуур /тэргэнцэртэй ячейкаас  бусад/-ыг суурилуулсан байх;
      2. Бүх төрлийн 1000 В-оос дээш хүчдэлтэй хуваарилах байгууламжийн  татах болон трансформаторын дэд станц мөн төмөр замын цахилгаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн шугамын элементүүд, тоног төхөөрөмж, суурин газардуулах хутгууд, газардлагын аппаратууд, тэдгээрийн хоригууд нь бүгд тасалж, залгах аппаратуудаар хийх алдаатай үйлдлээс урьдчилан сэргийлэх боломжтой байх
      3. Суурин хамгаалах төхөөрөмж, трансформатор дээрх өргөх шат зэрэг нь  хориг болон хамгаалах төхөөрөмжтэй бөгөөд шат нь ажлын байранд газардуулах хутгуудыг залгасан үед буух.
      4. Төмөр замын хөдлөх бүрэлдхүүний татах цахилгаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн элементүүд нь   төмөр замын тээврийн суурь бүтцийн цахилгаан энергийн чанарыг  харуулах гол үзүүлэлт бөгөөд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх ба тэдгээрийн аюулгүй байдлыг шууд хангах.

 

  1. Төмөр замын автоматик, телемеханик түүний бүрэлдэхүүн хэсэг болон элементүүдийн  аюулгүй байдлыг хангахад дараахь шаардлага тавигдана:

 

  1. автоматик, телемеханик түүний бүрэлдэхүүн хэсэг болон элементүүд нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг хамгийн бага хугацаанд тогтоосон хурдтайгаар  явуулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
  2. галт тэрэгний диспетчерийн төвлөрүүлэлт, диспетчерийн хяналт нь дараахь нөхцлийг хангах ёстой. Үүнд:
    1. Нэг болон хэд хэдэн өртөөний сум, дохио болон хоорондын замын галт тэрэгний  хөдөлгөөнийг диспетчерийн төвөөс төвлөрүүлэн удирдах ба эдгээр өртөөдийн нөөц удирдлагыг цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжууд хангах  боломжтой байна; 
    2. Сум шилжүүлгийн болон хоорондын замын чөлөөтэй /эзэлгээтэй/ байдал, өртөөний зам, өртөөнд ойртох блок-хэсэг, мөн түүнчлэн орох, гарах, замналын дохионууд нь тасралтгүй хянагдана;
    3. Өртөө болон хоорондын замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийн техникийн байдал нь тасралтгүй хянагдана;
    4. Блок-хэсгүүд хуурамчаар эзлэгдсэн үед хориглосон заалттай дохиог өнгөрүүлэхийн  тулд хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөх,  мөн хөдлөх бүрэлдэхүүн  яаралтай тормоз хийх үед гал тэрэгний  хөдөлгөөний үзүүлэлтийг өөрчлөх боломжтой байх;  
    5. Галт тэрэгний хөдөлгөөний тухай шаардлагатай өгөгдлийг зорчигдчод мэдээлэх, мөн зам дээр ажил гүйцэтгэж байгаа төмөр замын ажилтан нарт галт тэрэг ойртон ирж байгаа тухай  мэдээллийг мэдэгдэх;
    6. Өртөө болон хоорондын замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглолтын систем нь  дараах нөхцлийг хангана:
    7. Хоорондын замд 2 замтай үед зам тус бүрээр,  өртөөн дээр бэлтгэгдсэн хоорондоо огтолцоогүй замналаар галт тэргийг тогтооосон хурдаар чиглэл тус бүрд явуулах
    8. Хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдсэн төмөр замын замын хэсэгт өөр хөдлөх бүрэлдэхүүн орохоос сэргийлэх /хориглох/;
    9. Хөдлөх бүрэлдэхүүний байрлалын хяналт,  замнал бэлтгэх болон үеийн түгжих үеийн сумын шилжүүлэгчийн хяналт,  мөн түүнчлэн гэрлэн дохионы удирдлага, харилцан хамааралтай ажиллагааний дэс дарааллын шаардагдах гүйцэтгэл
    10. Байгууламжийн техникийн байдал болон техник хэрэгслийн хяналт,  мөн зайлшгүй үед тэдгээрийг нөөцлөх;
    11. Төмөр замын өртөөнд галт тэрэгний ойртолтын тухай автомат мэдэгдэл.


   24.2.3 Ялгах өртөөний төмөр замын автоматик, телемеханик нь дараахь нөхцлийг хангана:
 

 

  1. Тооцоолсон хурдтай хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй, тасралтгүй, доголдолгүй найруулга, мөн түүнчлэн вагон ялгалтын аюулгүй байдал;
  2. Суман шилжүүлгийн салангад удирдлага;
  3. Ялгах довын  хэсэгт өөр хөдлөх бүрэлдэхүүн орох боломжгүй байх;
  4. Суман шилжүүлгийн  хэсгийн эзэлгээтэй болон сумын байдлын хяналт;
  5. Хөдлөх бүрэлдэхүүний дор сум гуйвахгүй байх;
  6. Хөдөлөх бүрэлдэхүүнийг түлхэх болон тараах үйл ажиллагааг хянах болон удирдах.
  7. Техникийн оношлогоо болон хяналтын систем нь төмөр замын автоматик,  телемеханикийн байгууламжийн татгалзалын өмнөх байдлын хяналтыг хангах ёстой;
  8. Төмөр замын автоматик,  телемеханик нь бусад төмөр замын суурь бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болон хөдлөх бүрэлдэхүүнүүдтэй зохицож байх ёстой;
  9. Автоматик, телемеханик түүний бүх бүрэлдэхүүн хэсэг болон элементүүд нь ажиллах хугацаандаа тогтоосон дэглэмд болон  төсөлсөн нөхцлийн бүх тохиолдолд чадвартай байдлаа хадгалдаг байх ёстой.

 

  1. Аюулгүйн байдлыг хангах зорилгоор төмөр замын  цахилгаан холбоо түүний бүрэлдэхүүн хэсэг, элементэд дараах шаардлагуудыг хангана. Үүнд:

 

  1. Төмөр замын  цахилгаан холбоо түүний бүрэлдэхүүн хэсэг, элемент нь хамгийн бага хугацаанд дараалах болон тогтоосон хурдтай хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
  2. Төмөр замын  цахилгаан холбоо түүний бүрэлдэхүүн хэсэг, элемент нь технологийн холбооны сүлжээний нэгтгэсэн удирдлага, үйл ажиллаганы өгөгдлүүдийн хяналт,  давтамж-хугацааны нэгдмэл байдлыг хангах;
  3. Төмөр замын  цахилгаан холбоо түүний бүрэлдэхүүн хэсэг, элемент нь бусад төмөр замын суурь бүтцийн дэд системүүдтэй болон хөдлөх бүрэлдэхүүнтэй зохицож байх;
  4. Төмөр замын  цахилгаан холбоо түүний бүрэлдэхүүн хэсэг, элемент нь ажиллах хугацаандаа тогтоосон дэглэмд болон  төсөлсөн нөхцөлийн бүх тохиолдолд чадвартай байдлаа хадгалдаг байх.

 

  1. Өртөөний барилга, байгууламжийн  тоног төхөөрөмж нь доорхи аюулгүй байдлыг шаардлагыг хангана. Үүнд:
    1. Өртөөний барилга байгууламж, тоног төхөөрөмж нь зорчигчдод үйлчилгээ үзүүлэх, бууж суухад аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой бөгөөд хүлээлгийн танхимаас зорчигчдын тавцан руу гарах гарц, мөн зорчигчдын тавцангаас явган хүний гарц болон гүүрэн гарц, нүхэн гарцууд нь зорчигчдын аюулгүй байдалд хамааралгүй барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр хэт шахагдсан байж болохгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн тэрэгтэй зорчигчдод ашиглах боломжтой төхөөрөмж, байгууламжаар тоноглогдсон байх;
    2. Нүхэн гарц болон газар доорхи өртөөд нь гэнэтийн ослын үеийн гарцтай байна.
    3. Цахигаан төвлөрүүлэлтэд холбогдсон өртөөдийн суман шилжүүлэг, нүхэн гарц, гүүрүүд нь өртөөний зам дээр ажлаа гүйцэтгэж буй ажилтан нарт галт тэрэг ойртож буй тухай мэдээлдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
    4. Хөдөлгөөнгүй сууриласан барилга, тоног төхөөрөмж түүний хэсгүүд нь барилга ойртолтын болон бусад оврын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой бөгөөд хэт хэтрүү овортой ачаануудыг тээвэрлэх шаардлагыг хангасан байх ёстой;
    5. Төмөр замын өртөөдийн цахилгаан төвлөрүүлэлт нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнүүдийг өөрөө өнхрөн хоорондын замд болон галт тэрэгний замнал руу орох боломжгүйгээр хамгаалах болон барих мухар замууд, хамгаалах ба хаягч сумуудаар тоноглогдсон байна;
    6. Сунгуу уруудуур бүхий хоорондын зам, тэдгээрийг хязгаарлах өртөөд нь удирдлага алдсан галт тэрэг болон галт тэрэгний хэсгийг барьж тогтоох зорилго бүхий мухар зам буюу бусад төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
    7. Ачааны ажиллагаанд зориулагдсан   тоног төхөөрөмжүүд нь ачиж буулгах үйл ажиллагааны үед хөдлөх бүрэлдэхүүнийг гэмтээхгүй байх ажилтан нарын аюулгүй байдлыг хангасан байх ба мөн шөнийн цагаар ачиж буулгах үйл ажиллагаа явуулахад шаардлагатай гэрэлтүүлэгтэй байх;
    8. Төмөр замын өртөө, депо болон бусад барилга байгууламжууд нь зам дээгүүр гарах гарцтай байх ба тэдгээр нь шалтай, гэрэлтүүлэгтэй, анхааруулах сэрэмжлүүлэх самбаруудтай байх бөгөөд бусад зориулалтын бус газраар гарах боломжгүйгээр хаалт хашилтаар тоноглогдсон байх; 
    9. Төмөр замын өртөө нь өртөөний замууд дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа галт тэрэгний найруулагч, ивүүрчид, сумчид, вагон үзэгчид, ачааны вагон хүлээлцэгчид, зэхэгч нарт зориулсан тусгай зориулалтын аюулгүй бүс/арал/ буюу талбайтай байх;
    10. Төмөр замын өртөөд дэх обьект, барилга байгууламжууд нь хөдөлгөөний аюулгүй байдалыг хангах зорилгоор төмөр зам авто замтай огтлолцсон гарам, өртөөний парк, зорчигчид бууж суух тавцан, ачаа тээш, ачих буулгах хэсэг, сэлгээний хийх зэрэг газруудад тогтоосон хэм хэмжээний дагуу гэрэлтүүлэгийг тавих ёстой бөгөөд гэрэлтүүлэг нь гэрлэн дохионы заалтын үзэгдэлтэнд нөлөөлөхгүй  байх;
    11. Ялгах дов, хийн  компрессор бүхий байгууламж байрлаж буй газруудад хий гарах аэродинамик дуу чимээнээс хамгаалах дуу намсгагч болон бусад дуу намсгагч тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;  
    12. Цахилгаан сүлжээний агаарын шугам нь төмөр замын өртөөний сумын хоолойн хэсэгт хөндлөн огтлолцохгүй байх;
    13. Аюултай ачааг боловсруулах үйл ажиллагаа явуулдаг өртөөд нь орчин тойронд амьдрах иргэд, хуулийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, төрийн болон бусад хэлбэрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах арга хэмжээг  зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх

 

 

“Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар,

аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах,

үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-ын хоёрдугаар хавсралт

 

 

Төмөр замын салбар  зам барих, өргөтгөх тухай

өргөдөл, баримт бичиг

 

 

  1. Өргөдөл гаргагчийн талаарх мэдээлэл

-Өргөдөл эсхүл албан бичиг,

-Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт,

-Оршин суугаа хаяг, хэрхэн холбоо барих тухай мэдээлэл.

 

  1. Салбар замын талаарх мэдээлэл

-Салбар замын чиг, байршлийн бүдүүвч тойм зураг,

-Салбар замын замуудын тоо, багтаамж, төхөөрөмж байгууламж, техник хэрэгсэл,

-Салбар замын ачаа боловсруулах хүчин чадал,

-Салбар замын газрын ашиглалт, эзэмшлийн талаарх  баримт бичиг.

 

3.  Тээвэрлэлтийн талаарх мэдээлэл

-Салбар замын зориулалт, үйлчилгээний ба ачааны нэр, төрөл,                   

-Ажил үйлчилгээний тойм хэмжээ (дамжуулах буюу боловсруулах вагон, ачаа).

 

 

 

 

 

 

 

                                                                                    -----000----