A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 160

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНД 20-01-11/, /БНбД 52-04-12/

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 06, 07 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. "Барилгын бүтээц ба буурийн найдваршил. Ерөнхий шаардлага" /БНД 20-01-11/ зураг төсөл боловсруулах дүрмийг нэгдүгээр хавсралтаар, "Армоцементэн бүтээц" /БНбД52-04-12/ зураг төсөл боловсруулах дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж барилгын зураг төсөл, барилга усралтын ажилд мөрдүүлсүгэй.

2. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төсөл болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д үүрэг болгосугай.

САЙД Ц.ДАШДОРЖ

Улсын бүртгэлийн санд 2012 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 3337 дугаарт бүртгэв.

Зам тээврийн сайдын 2015-147-р тушаалаар 9-р хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон