A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 2013 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2013 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/131

Улаанбаатар хот

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн тухайн жилд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр хавсралтад, тухайн жилд импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /Д.Тунгалаг/-т даалгасугай.

САЙД Х.БАТТУЛГА