

Засгийн газрын 2013 оны 366 дугаар
тогтоолын хавсралт
“БАРУУН БҮСИЙН ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа |
Хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
1 |
Баруун бүсийн газар тариаланг хөгжүүлэх техник-эдийн засгийн үндэслэлийг гаргах |
2013 оны III, IY улирал |
ҮХААЯ |
2 |
Баруун бүсэд байгаа атаршсан болон өнжөөсөн талбайг тариалангийн эргэлтэд оруулж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх |
2014-2016 |
ҮХААЯ, БХБЯ, МХЕГ, Аймгуудын ЗДТГ |
3 |
Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар бүсийн гурилын хэрэгцээг хангах ажлыг орон нутагтай хамтран зохион байгуулах |
2013-2016 |
ҮХААЯ, Аймгуудын ЗДТГ |
4 |
Үр үржүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдүүдийг сонгох, таримлын үр үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, бүс нутгийн үрийн хэрэгцээг хангах арга хэмжээг зохион байгуулах |
2014-2016 |
ҮХААЯ, БШУЯ, Бүсийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв |
5 |
Үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор агуулах, үтрэмийн аж ахуй, техникийн хангамжийг нэмэгдүүлэх болон техникээр үйлчилгээ үзүүлэх дундын төвийг байгуулах арга хэмжээ авах |
2014-2016 |
ҮХААЯ, ЭЗХЯ, СЯ |
6 |
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усны хайгуул, судалгааны зураг төсөл хийх, усан сан, услалтын систем барих ажлыг зохион байгуулах |
2013-2016 |
ҮХААЯ |
7 |
Тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, таримлыг сэлгээнд үе шаттайгаар шилжүүлэх, ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулах |
2014-2016 |
ҮХААЯ, БОНХЯ |
8 |
Газар тариалангийн үйлдвэрлэлийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулах |
2013-2016 |
ҮХААЯ |
9 |
Орон нутгийн аюулаас хамгаалах тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, тэжээлийн үйлдвэр байгуулах, хадлангийн техникийн хангамжийг сайжруулах |
2013-2016 |
ЭЗХЯ, ҮХААЯ, СЯ |
10
|
Газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах, судалгаа тооцоо хийж хэрэгжүүлэх |
2013-2016 |
ҮХААЯ |
11 |
“Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх төсөл”-ийг гадаад орон, олон улсын зээл, тусламжид хамруулах арга хэмжээ авах |
Тухай бүр |
ҮХААЯ, ГХЯ, ЭЗХЯ, СЯ |
