A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЖАГСААЛТ, МАЯГТ БАТЛАХ, ХҮНСНИЙ ТАЛОНЫ ҮНИЙН ДҮНГ ТОГТООХ ТУХАЙ /дагаж мөрдөх хугацаа дууссан тул хүчингүй болсон/
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЖАГСААЛТ, МАЯГТ БАТЛАХ, ХҮНСНИЙ ТАЛОНЫ ҮНИЙН ДҮНГ ТОГТООХ ТУХАЙ /дагаж мөрдөх хугацаа дууссан тул хүчингүй болсон/

2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дугаар А/82 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1 ."Хүнсний талон олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Хүнсний талон хөтөлбөрт хамрагдсан өрхийн хувийн хэргийн маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Хүнсний талоноор олгох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт"-ыг гуравдугаар хавсралтаар, "Өрхөд хүнсний талон олгосон тайлангийн маягт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайлангийн маягт"-ыг тавдугаар хавсралтаар, "Хүнсний талоны төлбөрийн тайлангийн маягт"-ыг зургаадугаар хавсралтаар, "Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайлангийн маягт"-ыг долоодугаар хавсралтаар, "Өрхийн хөдөлгөөний мэдээний маягт''-ыг наймдугаар хавсралтаар, "Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээний загвар"-ыг есдүгээр хавсралтаар, "Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс банкинд өгөх мэдээллийн маягт"-ыг аравдугаар хавсралтаар, "Хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн тайлангийн маягт"-ыг арван нэгдүгээр хавсралтаар, "Өргөдөл, гомдол хүлээн авах маягт"-ыг арван хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

З.Энэхүү тушаалын хзрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Д.Баярсайхан/-д үүрэг болгосугай.

4. Хүнсний талон олгох ажлын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /У.Бямбасүрэн/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ш.Мөнхцэрэн/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Ш.Отгонхундага/-т тус тус даалгасугай.

5.Энэхүү тушаапыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдсүгэй.

САЙД Т.ГАНДИ