A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 388

Улаанбаатар хот

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4/1/ дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол батлагдан гарсантай холбогдуулан банк, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн үнэмлэхний бүртгэлийг нэгдсэн цахим сүлжээнд холбох ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Зам, тээврийн сайд А.Гансүх, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт зөвлөсүгэй.

3. Бэлэн бус торгуулийн тоног төхөөрөмжийн ашиглалтын урсгал зардлыг Нийслэлийн төрийн сангаас санхүүжүүлж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН