A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УС АШИГЛУУЛАХ ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, УС АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2018 оны А/376 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/376 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

УС АШИГЛУУЛАХ ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, УС АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дугаар А-157 Улаанбаатар хот

Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.17 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг 1 дүгээр, /БОНХАЖС-ын 2016-02-05-ны А/33 дугаар тушаалаар хүчингүй болсон/ Ус ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар, Ус ашиглах гэрээний загварыг 3 дугаар хавсралт /БОНХС-ын 2013-12-20-ны А-367 дугаар тушаалаар хүчингүй болсон/ ёсоор тус тус баталсугай.

2. Ус ашиглах эрхийн бичгийн хэвлэмэл хуудсыг нэгдсэн журмаар хэвлүүлж, холбогдох газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-т даалгасугай. 3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Ус, усан орчин ашиглах гэрээний загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаар тушаал, "Эрхийн бичгийн загвар батлах тухай" 2006 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 298 дугаар тушаал, "Усны газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Заавар батлах тухай" А-23 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

/БОНХАЖС-ын 2016-02-05-ны А/33, 2013-А-367 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

САЙД С.ОЮУН