Хэвлэх DOC Татаж авах

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны

63 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ТӨМӨР ЗАМЫН ТЕХНИК АШИГЛАЛТЫН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Төмөр замын техник ашиглалтын дүрмийн зорилго нь төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, төмөр замын байгууламж, техник тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний үндсэн хэмжээ болон тэдгээрийн ашиглалт, засвар, үйлчилгээнд тавигдах шаардлага, галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах дэг горим, дохиоллын зарчим, төмөр замын ажилтны ажиллах журмыг тогтооход оршино.

2.Энэхүү дүрмийг төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, нийтлэг багц дүрэмд заасны дагуу төмөр замын тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөнө. Техник ашиглалтын дүрмийг хэрэгжүүлснээр төмөр замын салбарын бүх байгууллага, нэгжийн хоорондын ажлын уялдаа холбоо, тээвэрлэлтийн аюулгүй, тасралтгүй хэвийн байдал хангагдана.

3.Нийтийн ба дагнасан хэрэглээний зам, талбайд байх байгууламж, техник тоног төхөөрөмж ба хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, барих, төлөвлөх, ашиглахтай холбоотой бүх журам, заавар энэхүү дүрмээр тогтоосон шаардлагад нийцэж байна.

4.Техник ашиглалтын дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:

Ачаа-зорчигчийн галт тэрэг-Хөдөлгөөн багатай замын хэсэгт ачаа ба зорчигч тээвэрлэхэд зориулагд­сан ачааны ба зорчигчийн вагонаар бүр­дүүлэн найруулсан галт тэрэг

Ачааны вагон-Ачаа тээвэрлэхэд зориулагд­сан битүү вагон, хагас вагон, тавцант вагон, цистерн, бункерт хагас вагон болон тусгай зориулалтын вагон

Ажил удирдагч –Төмөр замын төхөөрөмж, байгууламжид засвар, үйлчилгээ хийх үед ажил удирдах үүрэг, хариуцлага хүлээх албан тушаалтан

Албан тоормослолт-Урьдаас төлөвлөсөн газарт галт тэрэгний хурдыг аажмаар бууруулах буюу түүнийг зогсоохын тулд шатлан хийх тоормослолт

Ачилтын овор-Шулуун тэгш зам дээр зогсох хөдлөх бүрэлдэхүүний тэнхлэг, замын тэнхлэг нэгэн босоо хавтгайд байрлах үед задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачсан ачаа /сав, баглаа, боодол, бэхэлгээг орол­цуулан/ гадагш илүү гарахгүйгээр дотор нь багтаж байх замын тэнхлэгт эгц хөндлөн хязгаар хүрээ

Барих мухар зам-Сунгуу уруу дээр явж байгаа галт тэрэг жолоодлого алдсан, өртөөний замаас зүтгүүргүйгээр өөрөө хөдөлсөн хөдлөх бүрэлдэхүүнийг оруу­лах зориулалттай мухар зам

Барилга байгууламжийн ойртох хязгаар-Замын тэнхлэгт эгц хөндлөн хүрээ дүрс дотор төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн байх ба бусад байгууламж, төхөөрөмж, түүнээс гадна байрлах зай хэмжээ

Баримтлах уруудуур-Тахирын эсэргүүцлийг оруулан тоормосны замаас багагүй урттай, тухайн хэсэг дэх хамгийн их уруудуур

Билет газарч-Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед галт тэрэг өртөөнд газарчтай хүлээн авах зөвшөөрөл. “Билет газарч” –ийг өнгөт металлаар (зэс, гууль) хийнэ.

Блок-хэсэг-Зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиоллын хэрэгсэл болгон ашиглах ба автомат хориглолын үед өнгөрүүлэх гэрлэн дохиогоор (блок хэсгийн хилээр) хязаарлагдсан хоорондын замын хэсэг

Галт тэрэг-Тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр нэг бүлэг болгон найруулж холбосон ажиллагаатай зүтгүүр ба сүүлийн дохио бүхий хөдлөх бүрэлдэхүүн

Галт тэрэгний дохио-Галт тэрэг, зүтгүүр болон бусад хөдлөх нэгжийн аль нь болохыг тодорхойлох, тэдгээрийн хөдөлгөөний хэвийн ажиллагааг хянах зориулалт бүхий дохио.

Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч-Галт тэрэгний хөдөлгөөнийг нэг цэгээс хянаж, шаардлагатай үүрэг даалгавар өгч, удирдан зохицуулах үүрэг хүлээсэн ажилтан

Галт тэрэгний эрчимтэй хөдөлгөөн-Нэг замт хэсэгт хоногт зорчигчийн ба ачааны галт тэрэг­ний хөдөлгөөний хэмжээ нь зурмагаар 24 хосоос дээш байх

Гол зам-Хоорондын зам, өртөөний хилийн зааг доторх түүний үргэлжлэх хэсэг

Дохио-Галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах болон түүнийг тодорхой зохион байгуулах зорилгоор үзэгдэх ба дуун хэлбэрээр өгөгдөх тушаал

Дохионы тэмдэг-Хөдөлгөөний ажилтанд тодорхой тушаал ба заавар өгөх зориулалт бүхий үзэгдэх тэмдэг. Дохионы тэмдэгт хязгаарын шон, улаан, шар, ногоон самбар, шүгэл дуугарах гэх мэт

Замын пост-Нэг замтай төмөр замын шугамд байрлах тодорхой зориулалтаар ашиглах замын хөгжилгүй хэсэглэх газар

Замын тэмдэг-Төмөр замын шугамын аяс, урт, замын төхөөрөмж, байгууламжийн орших газрыг заасан байнгын заагч

Замаас авагддаг хөдлөх нэгж-Зам төмрөөс гараар авч буулгаж болох авагддаг дрезин, замын вагонцор, зам хэмжүүрийн, сэв шалгуурын болон бусад тэргэнцэр

Зорчигчийн галт тэрэг-Зорчигчийн болон тээшний вагонуудаар бүрдүүлэн найруулсан зорчигч, тээш, шуудан тээвэрлэхэд зориулагдсан галт тэрэг. Харилцааны төрлийн хувьд зор­чиг­чийн галт тэргийг 700 км-ээс дээш аялах алсын, 700 км дотор аялах орон нутгийн, 150 км дотор аялах хот дүүргийн галт тэрэг гэж ангилна.

Зорчигч буух, суух газар-Зөвхөн зорчигч буух суухад зориулагдсан хоорондын зам дахь зогсоол.

Зорчигчийн вагон-Зорчигч тээвэрлэхэд зориулагдсан вагон.

Зөрлөг-Галт тэрэг хүлээн авах, явуулах, гүйцэж түрүүлэх, зөрүүлэхэд зориулагдсан, нэг замтай шугам дахь зам бүхий хэсэглэх газар

Зурмаг-Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбогдолтой бүх салбарын ажлыг уялдуулж зохицуулсан нэгдсэн технологи

Зүтгүүрийн бригад-Зүтгүүрийг жолоодож галт тэрэг зөөвөрлөх болон сэлгээний ажил гүйцэтгэхээр томилогдсон төмөр замын мэргэжлийн машинч, туслах машинч

Зүтгүүр-Цахилгаан тэрэг, илчит тэрэг, уурын тэрэг, хийн трубинт, мотовоз гэх мэт

Зүтгүүрийн автомат дохиолол-Бие даасан дохиолол холбооны хэрэгсэл. Ийм төхөөрөмжтэй хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөн зүтгүүрийн гэрлэн дохиогоор зохицуулагдана.

Моторт вагон-Төмөр замаар өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн

Өртөө-Галт тэрэг хүлээн авах явуулах, зөрүүлэх, гүйцэж түрүүлэх, ачаа хүлээн авах олгох, зорчигчдод үйлчлэх тавцан, талбай, агуулахтай, галт тэрэг найруулах, задлах, галт тэрэгний бусад техникийн ажиллагаа хийж болох замын хэсэглэх газар

Өртөөний төвлөрүүлэлтийн байр-Сум ба дохионы удирдлагыг төвлөрүүлсэн өртөөний байр

Өртөөний жижүүр-Галт тэрэг хүлээн авах, явуулах, өртөөнд ачаа тээвэрлэлт, сэлгээний ажилд оролцогч ажилтнуудыг бие даан нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий өртөөний даргын ээлжийн туслах ажилтан

Салбар зам-Сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан зам

Суурь бүтэц эзэмшигч-Суурь бүтцийг өмчлөх буюу эзэмших эрхтэй, суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд

Сунгуу уруудуур-Дараахь хэмжээний огцом ба урттай уруудуурыг хэлнэ. Үүнд:

Уруудуур

Үргэлжлэх урт

0.0008-аас 0.001 хүртэл

8 км ба түүнээс илүү

0.011-ээс 0.014 хүртэл

6 км ба түүнээс илүү

0.0015-аас 0.017 хүртэл

5 км ба түүнээс илүү

0.018-аас 0.02 хүртэл

4 км ба түүнээс илүү

0.021 ба түүнээс огцом

2 км ба түүнээс илүү

 

Суман шилжүүлэг-Хөдлөх бүрэлдэхүүнийг нэг замаас нөгөө зам руу оруулахад зориулагдсан төхөөрөмж

Сумчны байр-Удирдлага нь төвлөрүүлэгдээгүй хэд хэдэн суман шилжүүлгийг сумчин шилжүүлэхэд зориулагдсан ажлын байр

Сэлгээний удирдагч /найруулагч/-Сэлгээний ажил гүйцэтгэхэд оролцож буй ажилтнуудын үйл ажиллагааг шууд удирдах ажилтан

Сэлгээний бүрэлдэхүүн-Сэлгээ хийж байгаа зүтгүүртэй болон өөр хооронд нь холбосон бүлэг вагон

Татах зам-Өртөөний замууд дээр сэлгээний бүрэлдэхүүнийг татаж тараан байрлуулах зам

Тоормосны зам-Машинчийн зогсоох цоргоны бариулыг тоормосны байдалд шилжүүлсэн агшнаас галт тэрэг бүрэн зогсох хүртэл хугацаанд галт тэрэгний туулсан зам. Тоормосны замыг тоормослолтын төрлөөс шалт­гаалж албаны, албаны бүрэн, яаралтай гэж ангилна.

Төмөр замын шугам-Төмөр замын хоорондын зам болон өртөө, зөрлөг дэх түүний үргэлжлэл

Төвлөрүүлэгдсэн суман шилжүүлэг-Сум ба дохионы төвлөрүүлсэн удирдлагын байрнаас сумын шорыг шилжүүлдэг тусгай байгууламж

Төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлэг-Сумны шилжүүлэх механизмын тусламжтайгаар шорыг гараар шилжүүлдэг сум

Туслах пост-Замын хөгжилгүй зөвхөн салбар замын нийлсэн газрыг үйлчлэх хоорондын зам дахь пост

Тусгай зориулалттай зам-Хоорондын зам болон өртөөн дэх хамгаалах, барих мухар зам, салбар зам

Тусгай хөдлөх бүрэлдэхүүн-Цас, элс цэвэрлэгч, цас арилгах ба буталмал чулуу цэвэрлэх машин, чигжүүр, зам тавигч, өргөгч кран гэх мэт хөдлөх нэгж

Түлхэгч зүтгүүр-Төмөр замын өгсүүр ихтэй зарим хэсэгт нэг зүтгүүрийн хүчин чадлаас хэтэрсэн жинтэй галт тэргэнд зүтгүүрийн чадлыг нэмэгдүүлэх үүрэг бүхий зүтгүүр

Тээшийн галт тэрэг-Зорчигчийн ачаан тээшийг тээвэрлэх зориулалт бүхий вагонуудаар бүрдсэн, тогтоосон хуваариар явах галт тэрэг

Урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг-Тогтоосон нормоос хэтэрсэн урт бүрэл­дэхүүнтэй ачааны галт тэрэг

Хажуугийн зам-Өртөөний гол замаас бусад зам. Хажуугийн зам руу хөдлөх бүрэлдэхүүн суман шилжүүлгээр даялан орно

Хамгаалах мухар зам-Өртөө, зөрлөгт галт тэрэг хүлээж явах, явуулах замнал руу хөдлөх бүрэлдэхүүн орохоос урьдчилан сэргийлэхэд зориулагдсан мухар зам.

Хамгаалах сум-Галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэх үед хөдлөх бүрэлдэхүүнийг бэлтгэсэн замнал руу гаргахгүй байхаар тавигдсан сум

Хөдлөх бүрэлдэхүүн-Зүтгүүр, вагон, мотовоз зэрэг төмөр замаар явдаг техник

Хөдлөх бүрэлдэхүүний овор-Шулуун, тэгш замд тавигдсан хөдлөх бүрэлдэхүүний ачаа гадагш цухуйхгүй дотор нь багтаж байх замын тэнхлэгт эгц хөндлөн хязгаарын хүрээ

Хөдөлгөөн багатай хэсэг-Хоногт зурмагаар 8 хосоос бага зорчигчийн ба ачааны галт тэрэг өнгөрөх хэсэг

Хөргүүрт галт тэрэг-Түргэн муудаж гэмтэх ачаа тээвэрлэхэд зориулагдсан хөргөх төхөөрөмжтэй вагоноор найруулсан галт тэрэг

Хүлээн авах явуулах зам-Өртөө, зөрлөгт галт тэрэг хоорондын замаас хүлээн авах, явуулах зориулалттай зам

Хүмүүсийн галт тэрэг-Хүмүүс суулгасан 10 ба түүнээс дээш вагон бүхий ачааны галт тэрэг

Хэвгий-Төмөр замын өгсүүр, уруудуур хэсэг 

Хэсэглэх газар-Төмөр замын шугамыг хоорондын зам болгон хэсэглэх газар

Хэсгийн өртөө-Зүтгүүр, зүтгүүрийн бригад солих, хөдлөх бүрэлдэхүүнд техникийн болон ачаа тээврийн үзлэг шалгалт, ачилт, буулгалт, зэхэлт хийх, галт тэргийг шинэчлэн найруулах зорилго бүхий өртөө

Цонх – Хоорондын ба өртөөний зам засварлах, уртасгах ажил хийх зорилгоор хөдлөх бүрэлдэхүүн өнгөрөхийг түр зогсоох хугацаа

Яаралтай тоормослолт-Галт тэргийг маш богино хугацаанд зогсоох зорилгоор хийх үйлдэл. Энэ агшинд тоормосны гол хоолой дахь агаарын даралт 0 кг/см2 болтол огцом буурдаг

Ялгалтын зам-Сэлгээний дов болон татах замаас бүрэлдэхүүнийг тараан байрлуулж найруулахад зориулсан бүлэг зам

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖИЛТНЫ НИЙТЛЭГ ҮҮРЭГ

Төмөр замын тээврийн ажилтан дор дурдсан нийтлэг үүрэгтэй байна.

2.1.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг чанд биелүүлэх, техник хэрэгслийг технологийн горим, стандартын дагуу ашиглах, зорчигчийн аялах аятай нөхцөлийг бүрдүүлэх, ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, үйлчлүүлэгчийн тээвэрлэлтийн хэрэгцээг ба галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай хангах, хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй байх.

2.2.Техник ашиглалтын журмын биелэлт, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг өөрийн албан үүргийн хүрээнд биечлэн хангах.

2.3.Төмөр замын тээврийн ажилтнаар техник ашиглалтын журмыг сахин биелүүлэх шаардлага тавих үүргийг аж ахуйн нэгжийн дарга хариуцах.

2.4.Хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд хохирол учруулахуйц гэмтэл, саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, гэмтлийг түргэн засаж арилгах арга хэмжээ авах .

2.5.Төмөр замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангаж эелдэг, уриалгахан хөнгөн шуурхай үйлчилж, тэднээс төмөр замын тээвэрт тогтоосон дэг журам сахин биелүүлэхийг шаардах.

2.6.Албан үүргээ гүйцэтгэхдээ төмөр замын тээврийн хяналтын албаны ажилтан тусгай дүрэмт хувцас, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн зохион байгуулагч, тээвэрлэлтийн үйлчилгээний ажилтан ялгах тэмдэг бүхий дүрэмт хувцас, бусад ажилтан хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн онцлогт тохируулсан аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас хэрэглэх.

2.7.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам, стандарт, хэмжил зүйн норм, нормативыг мөрдөж ажиллах; Тухайн аж ахуйн нэгжийн удирдлага эдгээр дүрэм, журмын биелэлтийг хариуцах.

2.8.Зүтгүүр, төмөр замаар өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн ба хөдлөх нэгжийн жолоодлогын бүхээг болон хөдөлгөөний аюулгүй ажилллагааг хангахтай холбогдсон дохио, сум, аппарат, хэрэгсэл, механизмд мөн түүнчлэн дээр дурдсан тоног төхөөрөмжийг удирдан ажиллуулдаг байранд зохих эрхгүй хүнийг оруулж үл болно.

2.9.Зохих эрхтэй бөгөөд албан үүргээ гүйцэтгэж буй төмөр замын ажилтан зүтгүүр, төмөр замаар өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн ба хөдлөх нэгжийг жолоодох болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дохио, сум, аппарат, хэрэгсэл, механизмыг ажиллуулах.

Харъяалал болон өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч зүтгүүр, моторт вагон, галт тэрэг, өөрөө явагч бусад хөдөл­гөөнт нэгжийг жолоодох, тэдгээрийн хөдөлгөөнийг удирдах төмөр замын ажилтан нь мэргэжлийн сургалтын байгууллага (төв)-д бэлтгэгдэж, эрхийн үнэмлэх авсан байна.

Мэргэжлийн сургалтын байгууллагад мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид төрийн захиргааны байгууллага гэх/ батална.

2.10.Зохих журмын дагуу дадлагажигч ажилтанг зүтгүүр, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн ба хөдлөх нэгжийг жолоодох болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дохио, сум, аппарат, бусад механизмыг эрх бүхий ажилтны хяналт дор жолоодож ажиллуулахыг зөвшөөрнө.

Төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч нь галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажилтан нартаа техникийн сургалт явуулах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

Харин зүтгүүрийн бригад, галт тэрэгний зохицуулагч, өртөөний жижүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний бригадын ажилтанг мэргэжлээр нь бэлтгэж, сонгон шалгаруулж ажиллуулна. Мэргэжилтэн бэлтгэх, сонгон шалгаруулалт явуулах журмыг Төрийн захиргааны байгууллага батална. 

2.11.Галт тэрэгний болон сэлгээний хөдөл­гөөнтэй шууд холбоотой ажилтан нь тогтоосон журмаар мэргэжлийн сургалтанд хамрагдаж, мэргэжил дээшлүүлж, шалгалт өгч тэнцсэн байх. Үүнд:

- Монгол Улсын төмөр замын тээврийн тухай хууль

- Төмөр замын техник ашиглалтын дүрэм

- Төмөр замын дохиоллын журам

- Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам

- Ажлын байрны тодорхойлолт болон тэдний үүргийг тогтоосон бусад баримт бичиг

- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам

- Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой төмөр замын ажилтны сахилгын тусгай журам

- Вагон болон чингэлэгт ачаа ачих, бэхлэх болон ачилт буулгалтын ажил хариуцсан ажилтан хөдлөх бүрэлдэхүүнд ачаа ачих, бэхлэх техникийн нөхцөлийн талаар шалгалтанд хамрагдсан байх.

2.12.Галт тэрэгний болон сэлгээний хөдөл­гөөнтэй шууд холбоотой ажилтнаас бусад ажилтан төмөр замын тээврийн ажилтны нийтлэг үүргийг мэдэж байхаас гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

2.13.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой нэмэлт ажил, үүрэг гүйцэтгэхээр албан тушаал хавсрах, ажил, мэргэжил хослох, түр эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгүүлэхэд тогтоосон журмын дагуу сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн төмөр замын тээв­рийн ажилтанг томилон ажиллуулах.

2.14.Мэргэжлийн сургалтад хамрагдаж, төмөр замын тээврийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журмаар шалгалтыг өгсөн, эрүүл мэндийн асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн үечилсэн үзлэгт орж тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг галт тэрэгний болон сэлгээний хөдөл­гөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалд томилон ажиллуулна. Үүнд:

- Зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн /моторт вагон, галт тэрэг, мотовоз, тусгай автомоторис, төмөр замаар явдаг барилгын машин, кран г.м./-ийн машинч, туслах машинч

- Галт тэрэг өртөөний, сэлгээний зүтгүүрийн, эрчим хүчний, вагоны паркийн зохицуулагч-диспетчер

- Өртөө, зөрлөг, парк, сумын удирдлагын байр, гарам, довын жижүүр, түүний туслах

- Өртөөний жижүүр, сэлгээний диспетчер, ялгах довын, төвлөрсөн постын, вагоны техник үйлчилгээний оператор, зам хэмжигчийн оператор, сэв шалгах тэргэнцэрийн оператор

- Галт тэрэгний найруулагч, түүний туслах, вагоны хөдөлгөөний хурдыг тохируулагч ивүүрчин

- Дохиочин, сумчин

- Галт тэрэгний ачаа вагон хүлээлцэгч

- Зам, гүүр, хонгил, эрчим хүч хангамж, вагоны техник үйлчилгээний газар, вагон салгахгүй засварлах мастер

- Вагон үзэгч

- Зам ба хиймэл байгууламжийг арчлах, засах бригадын дарга

- Зам ба хиймэл байгууламжийн эргүүлийн ажилтан

- Зам хэмжигч вагоны тохируулагч /накладчик/

- 3-аас дээш зэрэгтэй замчин

- Зорчигчийн галт тэрэгний дарга, мастер

- Галт тэрэгний цахилгаан механик

- Вагоны үйлчлэгч

- Хөргүүрт вагоны механик

- ДТХ байгууламжийг засварлах ба үйлчлэх цахилгаан механик, монтёр

- Өндөр хүчдлийн шугам татах ба трансформаторын дэд станц, цахилгаан хэлхээний сүлжээний өндөр хүчдлийн дор засварлах, үйлчлэх цахилгаан механик, монтёр

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ, ОВОР

3.1.Төмөр замын тээврийн байгууламж ба төхөөрөмж (цаашид “байгууламж ба төхөөрөмж” гэх) нь эвдрэл, гэмтэл, доголдолгүй бүрэн бүтэн байна.

Байгууламж ба төхөөрөмжид эвдрэл гэмтлээс гарахаас урьдчилан сэргийлэх, эдэлгээний удаан хугацааг хангах, нормативт үзлэг шалгалтыг тогтмол хийх, техникийн засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх, хэвийн ажиллагааг хангах явдал нь тухайн төхөөрөмж байгууламжийг ашиглаж байгаа өртөө, депо, хэсэг, аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах болон төхөөрөмж, байгууламжийг үйлчилж байгаа ажилтаны гол үүрэг байна. Ажилтан нь албан үүргийн хүрээнд төхөөрөмж, байгууламжийн ашиглалтын дүрэм, журам, заавар, стандартад тавигдах шаардлагыг мэдсэн байна.

3.2.Төхөөрөмж, байгууламж, механизм, тоноглол нь батлагдсан стандарт, зураг төслийн баримт бичиг болон техникийн нөхцөлд тохирсон байх ба төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу гэрчилгээтэй байна. Эдгээр нь техникийн ба ашиглалтын чухал өгөгдлийг тусгасан паспорттой байна.

Төхөөрөмж байгууламж нь Төрийн захиргааны байгууллагаас баталсан журам, зааварт заасан хурдтай галт тэргийг өнгөрүүлэх шаардлагыг хангасан байна. 

Төхөөрөмж, байгуу­ламжийн зураг төслийн баримт бичиг батлах эрх бүхий албан тушаалтны зөвшөөр­сөн тохиолдолд тухайн төхөөрөмж, байгууламжийн бүтцэд өөрчлөлт оруулж болно.

Үндсэн төхөөрөмж, байгууламжийн арчлалтын норм, үечилсэн засварын хугацаа, ангиллыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

Төхөөрөмж, байгууламжийн арчлалт, засварын техникийн заалт, үлгэрчилсэн технологийн процессыг суурь бүтэц эзэмшигч батална

3.3.Шинээр барьсан ба шинэчилсэн шугам, төхөөрөмж, барилга байгууламжийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ашиглалтад хүлээн авна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журмыг үндэслэн тогтоосон техникийн баримт бичиг (техник захирамжийн акт, ажиллах журам)-ийг баталж, уул төхөө­рөмж байгууламжийг үйлчилэх ажилтан дээрхи баримт бичгийн мэдлэгээр шалгалт өгсний дараа ажиллуулах зөвшөөрлийг олгоно.

3.4.Төмөр замын гол ба салбар замын төхөөрөмж, байгууламж нь улсын стандартаар тогтоосон төмөр замд барилга, байгууламжийн ойртох хязгаар болон хөдлөх бүрэлдэхүүний «С» оврын шаардлага хангасан байна.

Депо, засварын газар, ачих буулгах талбай болон байгууллага, аж ахуйн нэгж, компанийн үйлдвэрийн төхөөрөмж, байгууламж, үйлдвэрийн дэвсгэр нутгийн хоорондох төхөөрөмж байгууламж нь улсын стандартаар тогтоосон төмөр замд барилга, байгууламжийн ойртох хязгаар болон хөдлөх бүрэлдэхүүний «СП» оврын шаардлагыг хангасан байна.

Шинээр барих ба шинэчлэх төхөөрөмж, байгуу­ламж дээр дурдсан стандартын «С» ба «СП» оворт тохирсон байх шаардлагатай.

Барилгын засварын болон бусад ажлыг гүйцэтгэхэд төхөөрөмж, байгууламжийн овор хэмжээг зөрчихийг хориглоно.

3.5.Хос замт шугамын замын тэнхлэг хоорондын зай шулуун хэсэгт 4100мм-ээс доошгүй байна. Өртөөн дээрх зэргэлдээ замуудын тэнхлэг хоорондын зай шулуун хэсэгт 4800мм-ээс доошгүй, туслах чанарын зам, хөдлөх бүрэлдэхүүн зогсоох зам, ачих буулгах талбайн замуудын тэнхлэг хоорондын зай 4500 мм-ээс доошгүй байна

Ачааг нэг вагоноос нөгөө вагонд шилжүүлэн ачихад зориулагд­сан замын тэнхлэг хоорондын зай 3600мм байж болно. Тахир хэсэг дэх зэргэлдээ замуудын тэнхлэг, өртөө ба хоорондын зам дахь замын тэнхлэг, барилга, байгууламжийн ойртолтын оврын хоорондын хэвтээ зайг төмөр замд барилга байгууламж ойртох ба хөдлөх бүрэлдэхүүний оврын стандартад нийцүүлэн Төрийн захиргааны байгууллагаас баталсан журмаар тогтооно.

3.6.Задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачсан ачаа /сав, баглаа, боодол, бэхэлгээг оролцуулан/ замын хэмжээнд ачилтын тогтоосон овор хэмжээний дотор байрлагдсан байна. Задгай хөдлөх бүрэлдэхүүний ачилтын овор хэмжээний дотор байрлуулах боломжгүй ачааг хэтрүү овортой ачаа тээвэрлэх тухай төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмаар тээвэрлэнэ. Ачилт их хийдэг газар болон салбар замд ачааг овор хэмжээний дотор зөв байрлуулсан эсэхийг шалгах зориулалтай оврын хаалга байгуулна.

Замын дэргэд буулгах буюу ачихаар бэлтгэсэн ачааг төмөр замд барилга, байгууламжийн ойртох болон хөдлөх бүрэлдэхүүний оврын стандартад заасан зайд хурааж бэхэлнэ. Зам засварын ажилд зориулан буулгах чигжээнээс бусад ачааг 1200 мм хүртэл өндөртэй бол захын зам төмрийн толгойн гадна ирмэгээс 2.0 метр, түүнээс өндөр бол 2.5 метрээс ойргүй зайд байрлуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЗАМЫН АЖ АХУЙН БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖ

4.1.Төмөр замын суурь бүтэц нь өөрийн орны болон хүлээлэн зөвшөөрөгдсөн олон улсын, гадаад улсын стандартын шаардлагыг хангасан, тухайн хэсэгт тогтоосон хамгийн их хурдтай явах галт тэрэгний аюулгүй бөгөөд жигд хөдөлгөөнийг хангаж байна.

4.2.Замын засвар, арчлалт, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн байрлал, түүний зам, техник байгууламж, төхөөрөмж нь тогтоосон жин, хурдтай галт тэргийг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

ЗАМЫН ДЭВСГЭР БА ОГТЛОЛ ЗУРАГ

4.3.Замын тахирын радиус, түүний тахир ба шулуун хэсгийн холбоос, хэвгийн босоо хавтгай дахь элементүүдийн өөр хоорондын холбогдох нөхцөл ба хэвгийн аяс зэрэг нь замын батлагдсан дэвсгэр ба огтлол зурагт тохирч байна.

4.4.Өртөө, зөрлөг болон гүйцэж түрүүлэх газрыг тэгш шулуун талбарт байрлуулах боловч шаардлагатай тохиолдолд 0.0015-аас үл хэтрэх хэвгийд байрлуулж болно.

Бартаатай нөхцөлд хэвгийн хэмжээг ихэсгэхийг зөвшөөрөх боловч 0.0025-аас ихгүй байна. Харин газар зүйн байрлалын хувьд онц бартаатай газарт хэвгийн хэмжээ Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөр 0,0025-аас их байж болно. Замын хэвгий нь 0,0025-наас их хэсэглэх газарт сэлгээ хийж зүтгүүр ба вагоныг бүрэлдэхүүнээс салгахыг хориглоно.

0.0015 хэвгийд өртөө, зөрлөг болон гүйцэж түрүүлэх газрыг байрлуулах ба бартаатай нөхцөлд 0.0025 хүртэл ихэсгэхийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсөн техникийн нөхцөлөөр шийдвэрлэнэ.

Хэвгий газарт байрласан өртөө, зөрлөгт тогтоосон нормын жинтэй галт тэрэг байрнаас хөдлөх нөхцөлийг хангасан байна. Хоорондын замд зорчигчийн галт тэрэг байрнаас хөдлөж болохуйц 0.006-аас ихгүй хэвгийтэй газар зорчигчийн бууж суух зогсоолыг байгуулж болох ба онцгой тохиолдолд 0.006-аас 0.008 хүртэл хэвгийтэй газар зогсоол байгуулах зөвшөөрлийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өгнө.

4.5.Өртөө, зөрлөг, гүйцэж түрүүлэх газар, зарим парк, татах замыг шулуун хэсэгт байрлуулна. Эдгээрийг хүнд нөхцөлд хурдны замд 2000 метр, I ба II зэрэглэлийн замд 1500 метр, III ба IV зэрэглэлийн замд 1200 метр радиустай тахир хэсэгт байгуулна.

Онц хүнд нөхцөлд I ба II зэрэглэлийн замд 600 метр, III ба IV зэрэглэлийн замд 500 метр радиустай тахир хэсэгт байгуулж болно.

Хүнд нөхцөлд татах замыг 500 метр хүртэлх радиустай тахир хэсэгт байгуулж болно.

Хэсэглэх газрын гол замыг тахир хэсэгт байрлуулах бол суман шилжүүлгийг замын шулуун хэсэгт байрлуулна.

4.6.Гол ба өртөөний зам, салбар замын дэвсгэр ба дагуу огтлолын байдлыг багаж хэрэгслээр тодорхой хугацаанд тогтмол шалгаж байна.

Дэвсгэр ба дагуу огтлолын байдлыг өөрчлөхөд хүргэсэн замын шинэчлэлт буюу бусад ажил хийгдэж байгаа хэсгүүдийг ажил дуус­магц гүйцэтгэгч байгууллагын захиалгаар эрх бүхий зураг төслийн байгууллага зохих шалгалтыг хийж холбогдох бичиг баримтыг замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжид шил­жүүлж өгнө.

Ялгах, хэсгийн, ачааны томоо­хон өртөөн дээрх ялгах дов, довын бэлийн болон татах замуудын тууш огтлолыг 3 жилд нэгээс доошгүй удаа, бусад замд 10 жилд нэгээс доошгүй удаа тусгай багаж ашиглан шалгана.

Зам эзэмшигч аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа замын аж ахуйн бүх төхөөрөмж, байгууламжийн масштаб, бүдүүвч зураг, замуудын дагуу ба хөндлөн огтлолын зураг, баримт бичигтэй байна.

Замын огтлолын зураг, өртөөний масштаб ба бүдүүвч дэвсгэр зургийг эрх бүхий зураг төслийн байгууллага гүйцэтгэнэ.

ЗАМЫН УЛ ШОРОО, ДЭЭД БҮТЭЦ, ХИЙМЭЛ ТӨХӨӨРӨМЖ

4.7.Замын шулуун хэсэг дэх ул шорооны үндсэн талбайн өргөн нь тухайн замын дээд бүтэцтэй тохирч байвал зохино.

Төмөр замын шугам нь нэг замтай хэсэгт 5,5 метр, хоёр замтай хэсэгт 9,6 метр, хадархаг ба шүүрүүлэгч хөрстэй хэсэгт нэг замтай бол 5,0 метр, хоёр замтай бол 9,1 метрээс багагүй байна.

2000 метрээс бага радиустай замын тахир хэсэгт ул шороог тогтоосон нормын дагуу өргөсгөнө. Шинээр барьж байгуулах төмөр замын шугамын ул шорооны үндсэн талбайн өргөнийг батлагдсан стандартаар гүйцэтгэнэ.

Ус хальдаг газрын ул шорооны ирмэг нь хүчтэй салхилах үеийн усны долгионы хамгийн их өндрөөс дээш 0.5 метрээс багагүй өндөр байна.

4.8.Замын шулуун хэсэгт болон 350 метр ба түүнээс их радиустай тахир хэсгийн зам төмрийн толгойн дотор талын талстуудын хоорондох царигийн өргөн нь өргөн царигийн төмөр замд 1520 мм, нарийн царигийн замд 1435мм тус тус байна. Бага радиустай тахир хэсгийн царигийн өргөнийг доорхи байдлаар тогтооно. Үүнд:

а.Өргөн царигийн төмөр замд:

349 метрээс 300 метр радиустай бол 1530мм

299 метрээс бага радиустай бол 1535мм

б.Нарийн царигийн төмөр замд:

349 метрээс 300 метр радиустай бол 1440мм

299 метрээс бага радиустай бол 1450мм байна.

Ашиглагдаж байгаа өргөн царигийн төмөр замыг 1520мм царигт шилжүүлж дуусах хүртэл царигийн өргөн нь шулуун болон 651 метр ба түүнээс их радиустай тахир хэсэгт 1524 мм байж болно. Тийм хэсэгт бага радиустай тахирын царигийн өргөн нь доорхи хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнд:

650 метрээс 451 метр радиустай бол 1530 мм

450 метрээс 351 метр радиустай бол 1535 мм

350 метрээс бага радиустай бол 1540 мм

Өргөн ба нарийн царигийн төмөр замын шулуун болон тахир хэсгүүдийн царигийн өр­гөний өөрчлөлтийн байж болох хүлцэлийн хэмжээ нь өргөсгөхөд 6мм, нарийсгахад 4мм-ээс хэтрэх ёсгүй. Хэрэв зам төмөр нь хажуугийн элэгдэлтэй байвал 650 метрээс бага радиустай тахир хэсгийн царигийн өргөсөлтийн хэмжээ нь 6мм-ээс их буюу зам төмрийн толгойн дотор талын ажлын талстуудын бодит элэгдлийн хэмжээгээр өргөссөн байж болно.

Тэгэхдээ тахир хэсгийн царигийн өргөн нь 350 метр ба түүнээс их радиустай тахирын өргөн царигийн төмөр замд 1535 мм-ээс, нарийн царигийн төмөр замд 1450 мм-ээс, 349 метрээс бага радиустай тахирын өргөн царигийн замд 1546мм-ээс, нарийн царигийн замд 1461 мм-ээс тус тус хэтрэх ёсгүй.

4.9.Замын шулуун хэсэгт хоёр талын зам төмрийн толгойн дээд тал нэг түвшинд байна. Мөн энэ хэсэгт бүх уртын туршид нэг талын зам төмөр нөгөө талынхаас 5 мм өндөр байхаар арчилахыг зөвшөөрнө.

Замын тахир хэсгийн гадна талын зам төмрийн өндөрлөлтийг тахирын радиус ба түүгээр явах хөдөлгөөний хурдыг харгалзан суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтоох бөгөөд, хэмжээ нь 150мм-ээс хэтрэх ёсгүй. Харин шаардлагатай үед гол замын тахир хэсэгт Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр уг өндөрлөлтийг 150 мм-ээс их байлгаж болно.

Замын шулуун ба тахир хэсгийн хоёр зам төмрийн түвшингийн зөрүү нь тогтоосон нормоос 4мм-ээс илүүгүй байж болно.

4.10.Онцгой том хэмжээтэй, галт тэрэгний хөдөлгөөнд чухал үүрэг бүхий хиймэл төхөөрөмжийн жагсаалт, геологийн хүнд нөхцөлд байгаа болон хэв гажилтын нөлөөлөлд байгаа эдгээр төхөөрөмжийн ашиглалтын явцад хяналт тавих журмыг төрийн захиргааны байгууллагаас тогтооно

Хиймэл төхөөрөмж нь шаардлагатай үед үзлэг хийх зориулалтын төхөөрөмж хэрэгсэлтэй байна. Дохиололын ба оврын хяналтын төхөөрөмжөөр тоноглох гүүр, хоолойн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно

Замын засвар, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжид байгаа замын аж ахуйн бүх төхөөрөмж нь зураг, стандарт нормтой байна.

4.11.Замын байдалд байнгын хяналт тавихад зам хэмжүүрийн вагон, сэв шалгах вагон, дрезин, сэв шалгах автомоторис болон тэргэнцэр хэрэглэнэ.

ЗАМ ТӨМӨР

Зам төмөр нь галт тэрэгний хурд, нэг гол дээрх ачаалал, ачааны нягтралаас хамаарсан ашиглалтын шаардлага, нөхцөлд нийцэж байна

Зам төмөр, суман шилжүүлгийн элэгдлийн нормыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан заавраар тогтооно.

4.12.Гол ба хүлээн авах, явуулах замын зам төмрийг суурь бүтэц эзэмшигчийн баталсан үечлэлийн дагуу сэв шалгах тэргэнцэр, вагоноор шалгаж байна.

4.13.Ачааны эрчимжилт нь жилд 10 сая тонн километрээс их бөгөөд ачааны галт тэрэг 90 км/цаг, зорчигчийн галт тэрэг 120 км/цаг хүртэл хурдтай явдаг замд, зам төмрийн толгойн элэгдэл дараахь хэм­жээнээс хэтрэхгүй байна. Үүнд:

Р-65 ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:

Нийлмэл 12 мм

Хажуугийн 15 мм

Р-50 маягийн зам төмөрт:

Нийлмэл 10 мм

Хажуугийн 13 мм

Р-43 маягийн зам төмөрт:

Нийлмэл 6 мм

Хажуугийн 8 мм

Харин жилд 1 километрт оногдох ачааны хэмжээ 10 сая бохир тонн километрээс бага байвал:

Р-65 ба түүнээс хүнд маягийн зам төмөрт:

Нийлмэл 16 мм

Хажуугийн 15 мм

Р-50 маягийн зам төмөрт:

Нийлмэл 13 мм

Хажуугийн 13 мм

Р-43 маягийн зам төмөрт:

Нийлмэл 9 мм

Хажуугийн 10 мм

Элэгдэлтэй зам төмрийг гол ба өртөөний замд тавих журмыг суурь бүтэц эзэмшигч батлана.

СУМАН ШИЛЖҮҮЛЭГ

4.14.Суман шилжүүлэг нь батлагдсан зураг ба замд тавьсан зам төмрийн маягтай тохирч байна. Суман шилжүүлэг нь дор дурдсан маркийн тоонолжтой байна. Үүнд:

а.Гол зам ба зорчигчийн галт тэрэг хүлээн авах, явуулах замд 1/11-ээс огцом биш, огтлолцсон замын үргэлжлэл болох зөрсөн ба дан суманд 1/9-ээс огцом биш, зорчигчийн галт тэрэг зөвхөн шулуун замаар өнгөрөх суман шилжүүлэг 1/9 маркийн тоонолжтой байж болно.

б.Ачааны хөдөлгөөнд зориулагдсан хүлээн авах, явуулах замд 1/9-ээс огцом биш, хэм тэнцүү салсан замын суманд 1/6-ээс огцом биш байна.

в.Гол зам дахь сөр­гүү сумны шорын өмнө хамгаалах хөндлөвч тавьсан байна.

4.15.Дараахь гэмтэлтэй суман шилжүүлгийг ашиглахыг хориглоно. Үүнд:

а.Сумны шорын холбоос салсан.

б.Сумны нэгдүгээр татуургын эсрэг хэмжихэд шор нь жааз зам төмрөөс 4 мм ба түүнээс их зав­сартай болсон.

в.Шор эмтэрснээс дугуйн дэл шорон дээр гарах аюултай болсон, гол зам дахь сумны шор 200 мм ба түүнээс илүү, хүлээн авах-явуулах зам дахь сумны шор 300 мм ба түүнээс илүү, өртөөний бусад зам дахь сумны шор 400 мм ба түүнээс урт эмтэрсэн.

г.Сумны шорын толгойн өргөн дээгүүрээ 50 мм ба түүнээс илүү байдаг огтлолд хэмжилт хийхэд шор жааз зам төмрөөс 2 мм ба түүнээс илүү суусан

д.Суман шилжүүлгийн тоонолжийн зүрхэвчийн болон хаших зам төмрийн толгойн ажлын талстуудын хоорондын зай 1524мм-ийн царигт 1477мм-ээс, 1520мм-ийн царигт 1474мм-ээс, 1435мм-ийн царигт 1391 мм-ээс тус тус бага байвал:

е.Хаших зам төмөр ба сахал зам төмөр хоёрын ажлын талстуудын хоорондын зай өргөн царигийн суман шилжүүлэгт 1435 мм-ээс, нарийн царигт 1348 мм-ээс их байвал

з.Тоонолж зүрхэвч, сахал төмөр буюу хаших төмөр хугарсан:

ж.Шор буюу жааз зам төмөр хугарсан:

и.Хаших зам төмрийн боолт тасарсан

к.Жааз зам төмөр, шор, тоонолжийн зүрхэвч, сахал төмрийн босоо элэгдэл гол замд 6 мм, хүлээн авах явуулах замд 8 мм, бусад замд 10 мм-ээс их болсон.

4.16.Өртөөнд суман шилжүүлэг тавих болон авахыг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр гүйцэтгэнэ.

Өртөөнд ба хоорондын замд шинээр тавьсан болон шинэчилсэн суман шилжүүлгийг суурь бүтэц эзэмшигчээс томилогдсон комисс хүлээн авна.

4.17.Дор дурдсан төвлөрүүлээгүй суман шилжүүлгийг хяналтын цоожоор тоноглосон байна. Үүнд:

а.Галт тэрэг хүлээн авах, явуулах замын сум, хамгаалалтын сум

б.Тэсэрч дэлбэрэх аюултай ачаатай вагон зогсооход зориулсан зам руу оруулах сум

в.Сэргээн босгох ба галын галт тэрэг зогсооход зориулагдсан зам руу оруулах сум

г.Хамгаалах ба барих мухар зам руу оруулах сум

д.Сэв шалгах, зам хэмжих вагон, замын машин зогсооход зориулагдсан зам руу оруулах сум, дов, ялгах замд байрлуулснаас бусад төвлөрүүлсэн, хяналтын цоож бүхий сумнууд нь зүүдэг цоожоор цоожилж болохуйц хэрэгслээр тоноглогдсон байна.

4.18.Төвлөрүүлээгүй сумыг гэрэлтүүлдэг ба гэрэлтүүлдэггүй, сум заагчаар тоноглоно. Энэ талаар өртөөний техник-захирамжийн актанд заана.

4.19.Суман шилжүүлэг, сумын заагч, хаягч сум, шор, вагон бэхлэх суурин төхөөрөмжийг тавих, суурилуулах, засварлах, арчлах ажлыг замын аж ахуй хариуцсан аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэнэ.

Харин суман шилжүүлэг, сумын заагч, хаягч сум, шор, вагон бэхлэх суурин төхөөрөмж нь дохиолол төвлөрүүлэлт хориглол, эрчим хүчний байгууламж, хэрэгслэлээр тоноглогдсон бол тэдгээрийн засвар, техникийн үйлчилгээ, арчилгааг дохиолол, холбоо, эрчим хүчний аж ахуй хариуцсан аж ахуйн нэгж хариуцна.

Зүтгүүр, вагон, замын болон бусад аж ахуйн нэгжийн замын суман шилжүүлэг ба сум заагчийг, цэвэрлэж арчлах, гэрэлтүүлэх, бүрэн бүтэн байлгахыг тухайн аж ахуйн нэгж хариуцна.

ТӨМӨР ЗАМЫН ОГТЛОЛЦОЛ, ГАРАМ, БЭЛЧИР

4.20.Төмөр замтай, автомашины зам нэгэн түвшинд огтлолцох, хиймэл төхөөрөмжийн доогуур гарах газрыг тогтоосон стандартад нийцүүлэн суурь бүтэц эзэмшигч тогтооно.Төмөр замтай нэг түвшинд огтлолцсон гармаар трамвай болон тролейбусны хөдөлгөөн нээхийг хориглоно.

4.21.Галт тэрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэмжээ, хурд, дохиоллын хэрэгслээр тоноглосон байдал, үзэгдэлтийн нөхцөлөөс шалтгаалж гарам хаалттай ба хаалтгүй байж болно. Гармыг зэрэглэлээс нь хамааруулан дохиоллын байгууламжаар тоноглох, гэрэлтүүлэх, хаалтуудын хэвийн байдлыг тогтоох, арчлах, үйлчлэх асуудлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар тогтооно.

4.22.Овор ихтэй ба хүнд жинтэй тээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон гинжит машин, механизмыг гармаар гаргахдаа тухайн замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн даргын зөвшөөрснөөр замын мастер буюу замын бригадын даргын хяналтын дор гүйцэтгэнэ.

4.23.Гармын жижүүр гарам дээр галт тэрэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гармын хаалтыг цаг тухайд нь нээж, хааж, тогтоосон дохио өгч, өнгөрч байгаа галт тэрэгний байдлыг хянаж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдалд хөнөөл учруулж болох гэмтэл илрүүлвэл гармын жижүүр галт тэргийг зогсоох арга хэмжээ авах бөгөөд харин галт тэрэгний сүүлчийн дохио байхгүй байвал энэ тухай өртөөний жижүүрт буюу замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн диспетчерт илтгэх үүрэгтэй.

4.24.Цахилгаан болон холбооны шугам, нефть, хий, ус дамжуулах хоолой, бусад газар дээрх ба доорх байгууламжийг төмөр замтай огтлолцуулахыг төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

4.25.Шинээр барьж байгаа шугам, салбар замыг өртөө хоорондын гол замд холбохыг хориглоно. Онцгой шаардлагатай үед төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр суурь бүтэц эзэмшигч шийдвэрлэнэ.

4.26.Өртөөний хүлээн авах, явуулах зам, бусад замд нийлсэн салбар ба холбох зам нь өртөө буюу хоорондын зам руу хөдлөх бүрэлдэхүүн өөрөө өнхөрч гарахаас сэргийлсэн хамгаалах сум буюу хамгаалах мухар замтай байна.

Хамгаалах мухар замын ашигтай урт 50 метрээс доошгүй байна. Сунгуу уруудуур бүхий хоорондын замын өмнөх өртөөнд шаардлагатай бол суурь бүтэц эзэмшигчийн баталсан зураг төслийн дагуу барих мухар зам барина.

Хамгаалах мухар замын ашигтай урт 50 метрээс доошгүй байна. Сунгуу уруудуур бүхий хоорондын замын өмнөх өртөөнд шаардлагатай бол суурь бүтэц эзэмшигчийн баталсан зураг төслийн дагуу барих мухар зам барина.

ЗАМЫН БА ДОХИОНЫ ТЭМДЭГ

4.27.Гол замын хажууд замын ба дохионы тэмдэг тавина. Суман шилжүүлэг болон замын холбогдох бусад газарт хязгаарын шон тавина. Төмөр замын зурвас газрын заагийг заах, ул шорооны далд (ил) төхөөрөмжийг газрын гадаргуу дээр тэмдэглэж тусгай тэмдэг тавина.

Дохионы тэмдэгт дараахь тэмдэг хамаарна. Үүнд:

а.Мэдэгдэх самбар

б.Шүгэл дуугаргах тухай машинчид анхааруулах тэмдэг «Ш»

в.Зүтгүүрийг зорчигчийн тавцан, зорчигч буух, суух газрын дэргэд зогсоох тэмдэг

г.Осолтой газрын эхлэл ба төгсгөлийн тэмдэг

д.Цас цэвэрлэх машины далавч ба хусуурыг эвхэх, тэнийлгэх

е.Бялт тавих газрыг заагч

Замын тэмдэг. Үүнд:

а.Километр ба зуутын тэмдэг

б.Тахирын эхлэл, төгсгөлийн тэмдэг

в.Хэвгий заагч

г.Замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж, хэсгийн заагийн тэмдэг

Дохионы тэмдгийг хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд, замын тэмдгийг километрийг тоолж эхэлсэн чиглэлийн дагуу баруун гар талд захын замын тэнхлэгээс 3100 мм-ээс доошгүй зайд тавина.

Сэтэрхийд (хадархагаас бусад) болон тэндээс гарах газарт (100м уртад) замын тэмдгийг захын замын тэнхлэгээс 5700мм-ээс доошгүй зайд тавина. Хязгаарын шонг нийлж байгаа замуудын тэнх­лэгийн хоорондын зай 4100мм байх газарт, хоёр замын хоорондын тэнхлэгт тавина.

“Т” оврын дагуу үйлдвэрлэсэн хөдлөх бүрэлдэхүүн үл явах өртөөний одоо байгаа зам дээр 3810 мм зайг хэвээр үлдээхийг зөвшөөрнө.

Ачаа шилжүүлэн ачихад зориулан хооронд нь ойрхон тавьсан хоёр замын тэнхлэгүүдийн хоорон­дын зай 3600 мм байх тэр газарт хязгаарын шонг тавина. Замын тахир хэсэгт дээрх зайг барилга байгууламжийн ойртох хязгаар тогтоосон стандартыг баримтлан ихэсгэсэн байна. Дохионы ба замын тэмдэг, заагч батлагдсан стандарт хэмжээтэй байна.

ТАВДУГААР бҮлэг

ЗҮТГҮҮР БА ВАГОНЫ АЖ АХУЙ, СЭРГЭЭН БОСГОХ ХЭРЭГСЭЛ

5.1.Зүтгүүрийн депо, техник үйлчилгээний газар, зэхэлтийн болон зүтгүүрийн аж ахуйн бусад байгууламжийн байршил, тэдгээрт суурилагдсан тоног төхөөрөмж нь галт тэрэгний хөдөлгөөний тогтоосон хэмжээг хангах, зүтгүүр ба түүний сэлбэг, материалыг оновчтой ашиглах, техникийн үйлчилгээ, засварын ажлыг чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөлийг сайжруулах шаардлагад нийцсэн байна.

5.2.Вагон депо, вагоныг тээвэрлэлтэнд бэлтгэх, үйлчлэх газар , вагоны аж ахуйн бусад байгууламжийн байршил, тэдгээрт суурилагдсан тоног төхөөрөмж нь галт тэрэгний хөдөлгөөний тогтоосон хэмжээг хангах, вагоны сэлбэг, материалыг зөв зохистой ашиглах , техникийн үйлчилгээ, засварыг чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөлийг сайжруулах шаардлагад нийцсэн байна.

5.3.Суурь бүтэц эзэмшигч нь байгалийн гамшиг, гал түймэр, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах зориулалтын техник хэрэгсэл бүхий сэргээн босгох болон гал унтраах галт тэрэгтэй байна. Суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон газарт сэргээн босгох болон галын галт тэрэг, доор дурдсан техник хэрэгсэл, мэргэжлийн ажилтнуудаар зохион байгуулсан багийг байнгын бэлэн байдалд байлгана. Үүнд:

а.Сэргээн босгох галт тэрэг, зам сэргээхэд зориулагдсан автомашин, хүнд даацын кран, холбооны шугам түргэн сэргээх баг, автодрезин, бусад техник хэрэгсэл, хээрийн ослын баг.

б.Гал түймрээс урьдчилан сэргийлэх ба түүнийг унтраахад зориулагдсан галын галт тэрэг, галын автомашин, бусад техник хэрэгсэл, галын сөнөөгчдийн баг.

Сэргээн босгох, галын галт тэрэг зогсоох замыг өөр хөдлөх бүрэлдэхүүнээр эзлүүлэхийг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ӨРТӨӨНИЙ АЖ АХУЙН БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖ

6.1.Өртөөний замын хөгжилт ба техник тоногломж нь галт тэрэгний хөдөлгөөний тогтоосон хэмжээ, галт тэрэг хүлээн авах, явуулах, ачаа, ачаан тээш ачих, буулгах, хөдлөх бүрэлдэхүүн боловсруулах ажиллагааны нормын биелэлт, техник хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнийг өндөр бүтээмжтэй ашиглах, хөдөлгөөний ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангасан байна.

6.2.Төмөр замын буудал, тавцан, тасалбар түгээврийн болон бусад үйлчилгээний газар, байгууламж нь зорчигчдын аюулгүй байдлыг ханган тэдэнд түргэн шуурхай, тохилог , хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг хангасан байна.

Шаардлагатай газарт зорчигчийн тавцан руу нэвтрэхэд зориулагдсан нүхэн гарц, явган хүний зам, гүүртэй байна. Чиг заах ба анхааруулах тэмдэг тавьж болно.

6.3.Төмөр замын гарм ыг нээх, ашиглах, хаах, хамгаалалтын дохио тэмдэг, төхөөрөмжөөр тоноглох, засварлах, гармын зэрэглэл тогтоохыг төрийн захиргааны байгууллагын баталсан журмаар зохицуулна.

Томоохон өртөөд нь зорчигчийн ба хот дүүргийн галт тэрэгний явах цагийн хуваарь, лавлах төхөөрөмж, автомат хадгаламж­тай байна.

Хоорондын зам дахь зорчигч буух, суух газар нь саравч, сүүдрэвч бүхий тавцантай байна. Тасалбар түгээврийн газартай байж болно.

6.4.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан байна.

Өртөөний жижүүрийн ажлын байранд жижүүрийн ажилд шууд холбоотой автоматжуулсан ажлын байрны төхөөрөмж, удирдлага, хяналт, холбоо мэдээллийн хэрэгсэл, секцийн салгуур бүхий төвлөрүүлсэн удирдлагын самбар байрлуулна.

Дээр дурдсанаас бусад шаардлагатай тоноглол, аппарат, хэрэгсэл байрлуулахыг хөдөлгөөн хариуцсан салбарын даргын зөвшөөрлөөр гүйцэтгэж болно.

6.5.Ачааны, зорчигчийн өндөр тавцан нь зам төмрийн толгойн дээд түвшингээс 1100мм өндөр бөгөөд замын тэнхлэгээс 1920мм-ийн зайд байна. Ачааны, зорчигчийн нам тавцангийн өндөр зам төмрийн толгойн түвшингээс 200 мм байх бөгөөд зам төмрийн тэнхлэгээс 1745 мм зайд байна.

Тавцангийн өндөр нь ашиглалтын үед дээр заагдсан хэмжээнээс ихсэх тал руугаа 20мм, багасах тал руугаа 50мм-ийн хүлцэлтэйгээр, замын тэнхлэгээс заагдсан хэмжээнээс ихсэх тал руугаа 30мм, багасах тал руугаа 25мм-ийн хүлцэлтэй байж болно.

Өртөө, хоорондын замд шинээр ба шинэчлэн засварлах өндөр тавцан нь зам засварын ажил, тавцан цэвэрлэх ажлыг механикжуулах, өртөөнд бол хөдлөх бүрэлдэхүүний явах ангид үзлэг хийх боломжийг хангасан хийцтэй байна.

6.6.Сум дохионы удирдлагын байрны байршил удирдаж буй сум, дохио нь сайн харагдаж байх нөхцөлийг хангана.

6.7.Өртөөний төвлөрүүлэлтийн ба сумчны байр суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон нормын дагуу шаардагдах дохионы хэрэгсэл, эд хогшил, багаж, материалтай байна.

6.8.Ялгах дов нь гэрлэн дохиоын дохиолол, радио холбоогоор болон зүтгүүрийн машинч, найруулагчийн бригад бусад ажилтанд үүрэг даалгавар өгөх, харилцан ярилцахад зориулагдсан паркийн хоёр талын чанга яригчийн холбооны хэрэгслээр тоноглогдсон байна. Сумчны ба ивүүрчний байр нь гадна талын дуудлагын хэрэгслээр тоноглогдсон байна.

6.9.Ажлын ачаалал их хэсгийн ба ачааны өртөөнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний талаар үүрэг даалгавар, захирамж дамжуулах , сэлгээний зохицуулагч, өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч, сэлгээний зүтгүүрийн машинч нар өөр хоорондоо болон техникийн контор, техник үйлчилгээний газар, ачаа тээврийн үзлэгийн газар , түзлэгийн газар, чингэлэгийн талбай, ачих буулгах газрын ажилта­н нартай харилцан ярилцахад зориулагдсан радио холбоо, паркийн хоёр талын чанга яригч, бусад холбооны хэрэгслээр тоноглогдсон байна

Хэсгийн, ачааны өртөө нь галт тэрэг, ачааны талаар шаардагдах мэдээг хүлээн авах, дамжуулахад зориулагдсан мэдээллийн тусгай холбоогоор, ачих буулгах анги, терминал, талбай нь зохицуулагчийн дотоод холбоо болон ачаа илгээгч, хүлээн авагчид мэдээ­лэл хүргэх холбооны хэрэгслээр тоноглогдоно.

Ачаа, тээврийн үзлэгийн пункт, ачих буулгах, шилжүүлэн ачих ангийн диспетчер, ажилтан ачаа тээврийн үзлэг хийх болон ачилт буулгалтын ажлыг шуурхай зохион байгуулах, хяналт тавих зорилгоор радио холбоотой байна.

6.10.Өртөөнд зорчигчдод үйлчлэхэд зориулагдсан төхөөрөмж, галт тэрэг хүлээн авах, явуулах, ачилт буулгалтын ба сэлгээний ажил хийх, хөдлөх бүрэлдэхүүн зэхэх, вагон пүү, техникийн үйлчилгээ засвар хийх, зам, парк, өртөөний жижүүрээс галт тэрэг угтах газар, сумын бэлчир, агуу­лах, гарам, шаардлагатай үед бусад зам болон газруудыг гэрэлтүүлсэн байна.

Гэрэлтүүлэг нь галт тэрэг, болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, зорчигч вагонд суух, вагоноос буух үеийн аюулгүй байдал, үйлчлэгч ажилтны тасралтгүй бөгөөд аюулгүй ажиллах, ачааг хамгаалах явдлыг хангасан байна.

Ачааны ажил багатай завсарын өртөөнд ачих буулгах, өртөөний бусад зам дээр ачааны ба сэлгээний ажил хийгээгүй үед тэд­гээрийн гадна талын гэрэлтүүлгийг хэсэгчлэн унтрааж байх хэрэгсэлтэй байна.

Гадна талын гэрэлтүүлэг нь дохионы гэрлийн тод үзэгдэх явдалд нөлөөлөхөөргүй байна.

Ачаа, чингэлэг ачих буулгах, шилжүүлэн ачих анги /терминал/ вагон жин, ачилт буулгалтын зам, талбай, оврын хаалга, галт тэрэг, вагонд ачаа тээврийн зөрчил илрүүлэх автомат төхөөрөмж нь гэрэлтүүлэгтэй байна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖ

ДОХИО

7.1.Дохио бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөн, сэлгээний ажлыг тодорхой зохион байгуулахад зориулагдана.

Дохио бол үг дуугүй биелүүлбэл зохих тушаал мөн. Төмөр замын тээврийн ажилтан дохионы шаардлагыг биелүүлэхийн тулд бололцоотой бүх арга хэрэгслийг ашиглаж байх ёстой. Хориглосон заалттай гэрлэн дохио ба семафорыг өнгөрч хэрхэвч үл болно. Гэрлэн дохио (анхааруулах, хаах, давтахаас бусад) ба семафорын гэрэл унтарсан, тэдний заалт буруу, ойлгогдохгүй байх, дохионы бусад хэрэгслээр ойлгогдохгүй дохио өгөгдвөл зогсохыг шаардана.

Онцгойлон заасан нөхцөлд хориглосон заалттай (ойлгогдохгүй заалттай буюу гэрэлгүй) гэрлэн дохио, семафорыг энэхүү дүрэм, болон галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд тогтоосноор өнгөрч болно.

7.2.Галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнд дохионы дараахь үндсэн өнгийг хэрэглэнэ. Үүнд:

а.Тогтоосон хурдтай явахыг зөвшөөрсөн ногоон өнгө

б.Явахыг зөвшөөрсөн боловч хурд бууруулахыг шаардсан шар өнгө

в.Зогсохыг шаардсан улаан өнгө

г.Сэлгээний хөдөлгөөн зөвшөөрсөн цагаан өнгө

д.Сэлгээний хөдөлгөөн хориглосон хөх өнгө

Дохионы өнгийг хэрхэн хэрэглэх, дохионы заалтыг өнгөрөх хурдыг “төмөр замын дохиололын журам”, “Төмөр замын галт тэрэгний удирдлагын журам”-аар тогтооно.

Дохиог зөв ойлгож хүлээн авахад саад учруу­лах улаан, шар, ногоон өнгийн гэрэл, чимэглэл, зурагт хуудас хэрэглэх, үзэгдэх орчинд байрлуулахыг хориглоно.

7.3.Төмөр замын тээвэрт төмөр замын дохиоллын журамд заасан дохио ба дохионы хэрэгслийг хэрэглэх бөгөөд дохионы линз, гэрэл ойлгогчийн өнгө нь тогтоосон стандарт, төрийн захиргааны байгууллагаас баталсан хэв загварт тохирсон байна. Замын автомат болон хагас автомат хориглолоор тоноглогдсон шугамд хэсэглэх газ­рыг шинээр барих ба цахилгаан төвлөрүүлэлт нэвтрүүлэх үед дохионд гэрлэн дохио хэрэглэнэ. Цахилгаан очрын хэрэгсэлтэй хэсэгт тэдгээрийг бүрэн сольж дуусах хүртэл семафорыг хэрэглэнэ.

7.4.Оруулах, хаах халхлах, өнгөрүүлэх, анхааруулах гэрлэн дохионы улаан, шар, ногоон гэрэл, оруулах семафорын заалт нь замын шулуун хэсэгт өдөр, шөнийн ямар ч цагт 1000 метрээс доошгүй зайд ойртон ирж байгаа галт тэрэгний зүтгүүрийн жолоодлогын бүхээгнээс тод ялгагдан харагдаж байх ёстой.

Тахир хэсэгт эдгээр дохио ба анхаа­руулах гэрлэн дохио 400 метрээс доошгүй зайд тод ялгагдахуйц байна. Харин нугачаа бартаа ихтэй (уул, гүнзгий сэтэрхий) газарт байгаа дээрх гэрлэн дохионы заалт нь 400 метрээс ойр боловч 200 метрээс багагүй зайд харагдаж байна.

Анхааруулах зээрэнхийгүй оруулах семафорын заалт өдөр, шөнийн цагт тухайн хэсэгт тогтоосон дээд зэргийн хурдтай галт тэрэг албаны бүрэн тоормос хийж зогсохоор тооцоолсон тоормосны замаас багагүй боловч 1000 метрээс доошгүй зайд галт тэрэгний зүтгүүрийн бүхээгээс тод ялгагдаж байна.

Гол замын гаргах ба замналын гэрлэн дохионы заалт өдөр, шөнийн цагт 400 метрээс доошгүй зайд, хажуугийн замын гаргах ба замналын гэрлэн дохио, урих дохио, сэлгээний гэрлэн дохионы заалт 200 метрээс доошгүй зайд ялгагдаж байх ёстой.

7.5.Бүх оруулах гэрлэн дохионы өмнө анхааруулах гэрлэн дохио тавина. Хэрэв галт тэрэг дээд зэргийн хурдтай явж, албаны бүрэн тоормослолт хийх үед тухайн хэсэгт тооцоолсон тоор­мосны замын зайд буюу 1000 метрээс доошгүй зайд үндсэн семафор үзэгдэхгүй нөхцөлд оруулах семафорын өмнө анхааруулах зээрэнхийг тавина.

Анхааруулах гэрлэн дохиог тухайн хэсэгт тогтоосон дээд хурдтай явах галт тэрэг, яаралтай тоормос хийж зогсох тооцоолсон тоормосны замын зайд байрлуулах боловч үндсэн гэрлэн дохио ба семафороос 1000 метрээс доошгүй зайд тавина.

Ойртох хэсэг зүтгүүрийн автомат дохиололын замын байгууламжаар тоноглогдсон бол дээд хурдтай галт тэрэгний зүтгүүрийн автомат дохиолол тоормосны системээ ажиллуулах хугацаанд туулсан замыг тооцсон яаралтай тоормос хийх үеийн тоормосны замын уртаас багагүй зайд анхааруулах гэрлэн дохиог байрлуулна.

Зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиолол холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа хэсэгт дараалсан хоёр блок-хэсгийн урт нь дээд хурдтай галт тэрэгний зүтгүүрийн автомат дохиолол тоормосны системээ ажиллуулах хугацаанд туулах замыг тооцсон яаралтай тоормос хийх үеийн тоормосны замын уртаас багагүй байна.

7.6.Анхааруулах зээрэнхий байхгүй оруулах семафорын өмнө мэдэгдэх самбар тавина.

7.7.Гэрлэн дохио, семафорыг галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд эсвэл тэд­гээ­рээр хаагдаж байгаа замын тэнхлэгийн дээд талд байрлуулна. Гэрлэн дохио, сема­форын дохио галт тэргэнд зэргэлдээх замд хамаарах дохио болж харагдахааргүйгээр байрлуулна.

7.8.Гэрлэн дохио, семафор гэмтсэн үед өөрөө хориглосон байдалд шилжих бөгөөд анхааруулах гэрлэн дохио нь тэдэнтэй холбогдсон үндсэн гэрлэн дохио, семафорын хориглосон заалтанд тохирсон байдалтай болох ёстой.

7.9.Автомат хориглолоор тоноглогдоогүй хэсэгт оруулах, гаргах, замналын гэрлэн дохио, семафорын хэвийн заалт бол хориглосон заалт юм.

7.10.Оруулах гэрлэн дохио, семафорыг сөргүү сумны шорноос буюу дагуу суман шилжүүлгийн хязгаарын шонгоос тоолж эхний оруулах сумны шилжүүлгээс 50 метрээс дотогшгүй зайд байрлуулсан байна.

50 метрээс доош боловч сумны шилжүүлгээс 15 метрээс дотогшгүй зайд тавигдсан оруулах гэрлэн дохио, семофорыг шилжүүлж тавихгүй байж болно.

7.11.Гаргах дохиог галт тэрэг явуулах зам тус бүрт тухайн замаас явах галт тэрэгний зүтгүүр зогсох газрын өмнө байрлуулна. Галт тэрэг зогсохгүй өнгөрүүлэх замаас бусад бүлэг замд нэгтгэсэн гэрлэн дохиог тавьж болно.

Гаргах, замналын бүлэг гэрлэн дохионд галт тэрэг явуулахыг зөвшөөрсөн замын дугаарыг заасан замнал заагч тавина.

7.12.Өртөө, зөрлөгт галт тэрэг хүлээн авах, явуулах замналд орсон сумууд оруулах, гаргах, замналын дохиотой харилцан хамааралтай байна.

7.13.Хоорондын замаас салаалсан сум нь гол замаар тавигдсан хэвийн байдалдаа автомат хориглолтой үед хамгийн ойрын өнгөрүүлэх дохиог нээх, хагас автомат хориглол буюу цахилгаан очрын системээр тоноглогдсон бол хамгийн ойр орших гаргах дохио нээх, очрыг сугалж авах боломжтой байхаар дээрх хориглолын байгууламжтай холбогдсон байна.

7.14.Хагас автомат хориглолтой өртөө, зөрлөгт галт тэрэг гол ба хүлээн авах, замаар зогсолтгүй өн­гөрүү­лэх өртөөнд оруулах ба замналын гэрлэн дохионд зогсолт­гүй өнгөрүүлэх дохиоллын заалттай байна.

7.15.Байнгын дохио байрлуулах бүдүүвч, өртөөнд сум, дохио, замналын харил­цан хамаарлын хүснэгтийг суурь бүтэц эзэмшигч батална. Байнгын дохио тавих газрыг суурь бүтэц эзэмшигчээс томилсон комисс тодорхойлно.

ЗАМЫН АВТОМАТ БА ХАГАС АВТОМАТ ХОРИГЛОЛ

7.16.Хагас автомат хориглолын байгууламж нь тэдгээрээр хязгаарлагдсан өртөө хоорондын ба пост хоорондын замыг чөлөөлөгдөх хүртэл гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохиог нээх боломж өгөхгүй, үндсэн цахилгаан тэжээлээс нөөц тэжээлд, эсвэл буцаж шилжихэд гэрлэн дохионы заалт өөрчлөгдөхгүй байна.

7.17.Замын хагас автомат хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замд өртөөний гаргах дохиог нээсний дараа зэргэлдээ өртөөнөөс уул хоорондын замд эсрэг чиглэлийн галт тэрэг явуулахаар гаргах дохиог нээх боломжгүй, галт тэрэг зэргэлдээ өртөөнд очоогүй байхад тэр чиглэлд дахин гаргах дохио нээх боломжгүй байна.

Зам бүр нь хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй хагас автомат хориглолоор тоноглогдсон хоёр замтай хоорондын замд дохио нь дээрхийн адил харилцан хамааралтай байна.

7.18.Замын хагас автомат хориг­лолоор тоноглогдсон хэсэгт байрлагдсан өртөөнд эдгээр байгууламж нь аж ахуйн галт тэргэнд зориулагдсан түлхүүр-очиртой, харин галт тэрэг түлхэж, түлхэгч зүтгүүр нь хоорондын замаас буцаж ирдэг өртөөнд түлхэгч зүтгүүрт зориулсан түлхүүр-очиртой байна.

Хагас автомат хориг­лолоор тоноглогдсон өртөөдийн хооронд нөөц шугам, сувагтай байна.

7.19.Автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт өнгөрүүлэх гэрлэн дохионы хэвийн заалт нь зөвшөөрсөн, замналын ба гаргах гэрлэн дохио хориглосон заалттай байна.

7.20.Зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиолол холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа хоорондын замд хоёр чиглэлдээ зүтгүүрийн гэрлэн дохионы заалтаар явж болно.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

ЗОХИЦУУЛАГЧИЙН ТӨВЛӨРҮҮЛЭЛТ

7.21.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн төвлөрүүлэлтийн байгууламж дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

- Нэг цэгээс хэд хэдэн өртөө, зөрлөгийн ба хоорондын замын сум дохиог удирдах.

- Удирдлагын аппарат дээр сумны байрлал ба хоорондын зам, блок-хэсэгтэй нийлэх өртөөний зам, сумны тусгаарлагдсан хэсгийн эзэлгээтэй эсэхийг хянах, мөн оруулах, гаргах, замналын дохионы заалтыг давтах.

- Өртөөний сум дохиог нөөц удирдлаганд шилжүүлэх ба сэлгээ хийхэд сумыг суурин удирдлагад шилжүүлэх.

- Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг автоматаар зурж, бичдэг байх.

ЗҮТГҮҮРИЙН АВТОМАТ ДОХИОЛЛЫН ЗАМЫН БАЙГУУЛАМЖ

7.22.Зүтгүүрийн автомат дохиоллыг бие даасан дохиолол холбооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа автомат хориглолоор тоноглогдсон хэсэг дэх өртөөний гол зам, зорчигчийн галт тэрэг хүлээн авах, явуулах зам, зогсолтгүй өнгөрөөх замууд нь зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон байна.

7.23.Хагас автомат хориглолтой үед өртөөний ойртох хэсэг, гол зам зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон байна. Зарим өртөө, зөрлөгийг зөвхөн суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглохгүй байж болно.

ЦАХИЛГААН ОЧИРЫН СИСТЕМ

7.24.Цахилгаан очирын системийн байгууламж тухайн хоорондын замд хамаарагдах нэгээс илүү очирыг аппаратаас нэгэн зэрэг авч болохооргүй байлгана.

7.25.Ижил серитэй очирын аппаратыг гурваас доошгүй хоорондын зам алгаслуулан тавина.

7.26.Зэргэлдээ өртөө хүртэл явдаг түлхэгч зүтгүүртэй галт тэрэгний хөдөлгөөн бүхий хоорондын замд зориулагдсан очирын аппарат нь салдаг очиртой байна.

7.27.Хоорондын замд гол замаас салаалсан суман шилжүүлэгтэй байвал уул гол замын сумыг түгжих Мелентьевын цоожны түлхүүрийг тухайн хоорондын замын аль нэгэн өртөөний түлхүүрт очирт найдвартай бэхлэнэ.

СУМ, ДОХИОНЫ ЦАХИЛГААН ТӨВЛӨРҮҮЛЭЛТ

7.28.Сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлт дараахь боломжийг хангасан байна.Үүнд:

- Сум ба гэрлэн дохио харилцан түгжигдэх,

- Сум зүсэгдэнгүүт тухайн замналын дохио хаагдаж сумын хяналт алдагдах,

- Удирдлагын аппарат дээр хүлээн авах, явуулах зам ба сумны эзэлгээтэй болон сумын байдлыг хянах,

- Сум, дохиог замналын дагууд нэг бүрчлэн удирдах, сэлгээний гэрлэн дохиоын заалтаар сэлгээний ажлыг явуулах

- Сумыг орон нутгийн удирдлагад шилжүүлэх

7.29.Сум дохионы цахилгаан төвлөрүүлэлт дараахь үйлдэл хийх боломжийг олгохгүй байвал зохино. Үүнд:

- Эзэлгээтэй зам дээр бэлдсэн замналын оруулах гэрлэн дохиог нээх

- Хөдлөх бүрэлдэхүүн дор сум гуйвуулагдах

- Сум зохих байдалд замналын дагуу тавигдаагүй байхад дохио нээх

- Дайсагналтай замналын гэрлэн дохио хааг­даагүй байхад тухайн замналын дохио нээгдэх

- Тухайн замналын дохио нээлттэй байхад замналд орсон сумыг гуйвуулах, дайсагналтай замналын гэрлэн дохиог нээх

7.30.Төвлөрүүлэгдсэн сумны шилжүүлэгч ба түгжигч нь;

а.Сум захын байрлалд шахагдсан шорыг жааз зам төмөрт нягт шахсан байх

б.Шахагдсан шор ба жааз зам төмрийн хооронд 4 мм ба түүнээс дээш зайтай байхад сум нь түгжигдэхгүй байх

в.Нөгөө шорыг жааз зам төмрөөс 125мм-ээс багагүй зайд хөндийрүүлдэг байх

7.31.Сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлт бүхий өртөөнд нийлсэн хоорондын зам замын автомат ба хагас автомат хориглолоор тоноглогдсон байна.

СУМ, ДОХИОНЫ ТҮЛХҮҮРИЙН ХАМААРАЛ

7.32.Түлхүүрийн хамааралтай байгууламж сум, дохионы хяналтын цоожны тусламжтай сум, дохиог харилцан түгждэг байна.

7.33.Сумын хяналтын цоож нь:

а.Сум зөвхөн түгжээтэй байх үед түлхүүрийг сугалан авч болдог.

б.Шорыг жааз зам төмөрт нягт шахуулсан нөхцөлд цоожноос авсан түлхүүр дээр заасан тэр байдалд сумыг түгждэг.

в.Шахагдсан шор ба жааз төмрийн хооронд 4 мм ба түүнээс илүү завсартай үед сумыг түгжиж болдоггүй байх ёстой.

Өртөөнд ижил серитэй хяналтын цоож хэрэглэхийг хориглоно.

7.34.Дохионы хяналтын цоож нь семафор нээлт­тэй байхад түлхүүрийг сугалан авч болохгүй байх, семафорын татуурга тасрах үед түүний далавч хаалттай байдалд ордог байна.

ӨРТӨӨНИЙ ХОРИГЛОЛ

7.35.Өртөөний хориглол нь дараахь шаардлагыг хангана. Үүнд:

а.Өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний замнал сумын удирдлагын байруудаар /постуудаар/ зөв бэлтгэгдсэнийг хянах.

б.Өөр өөр постоос удирдаж байгаа сум дохио харилцан түгжигдэх.

ГАРМЫН АВТОМАТ ДОХИОЛОЛ, АВТОМАТ ХААЛТ

7.36.Гармын автомат дохиолол нь галт тэрэг гарманд ойртож ирэхээс өмнө авто зам тал руу зогсоох дохио өгөх ба автомат хаалт нь гармаар өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл түүнийг бүрэн чөлөөлөх хугацаа өнгөрсний дараа хаагдаж эхэлдэг байна.

Галт тэрэг гүйцэд явж өнгөртөл гармын гэрлэн дохионы автомат дохиолол ажиллаж, автомат хаалт нь хаалттай хэвээр байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай нэг түвшинд огтлолцдог гарамд, автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саадыг авто зам дээр нэмэлтээр байрлуулж болно.

ЯЛГАХ ДОВЫН ТӨВЛӨРҮҮЛЭЛТ

7.37.Ялгах довын механикжсан төхөөрөмж нь хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган галт тэрэгний бүрэлдхүүнийг тасралтгүй ялгах зориулалттай бөгөөд дохионы зөвшөөрсөн заалтаар вагоныг довоос тооцоот хурдтайгаар задлан тараах ажиллагааг гүйцэтгэнэ.

Механикжсан ялгах дов дээр бүрэлдхүүнийг буулгаж задлан тараах, ялгалтын замуудад бүлэг вагоныг хуваарилах зориулалттай суман шилжүүлгүүд нь довын цахилгаан буюу автомат төвлөрүүлэлтэнд холбогдсон байна.

Довын төвлөрүүлэлт нь дараахь нөхцөлийг хангасан байна. Үүнд:

- Сумыг нэг бүрчлэн удирдах

- Хөдлөх бүрэлдэхүүнийг буулган тараахад бүх сөргүү сум цахилгаанаар түгжигдсэн байх.

- Удирдах пультэнд сумын хяналт ба сумын хэсгийн эзэлгээтэйг хянах боломжийг хангаж байх.

Хөдлөх бүрэлдэхүүн дор сум гуйвуулагдах боломжгүй байх.

ХОЛБОО

7.38.Төмөр замын бүх хэсэгт галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн, өртөө хоорондын, шугам замын, сумчны ба галт тэрэгний радио холбоотой байна.

Төмөр замын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөн ба шугам замын, аж ахуйн нэгжийн ажлыг удир­дахад зориулагдсан гол замын суурин болон бусад төрлийн утсан ба радио холбоо байна.

Оптик шилэн кабелийн сүлжээ нь төмөр замын холбооны үндсэн шугам мөн. Уг сүлжээнд холболт хийхийг зөвхөн суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

7.39.Галт тэрэгний радио холбоо нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч ба зүтгүүрийн машинчийн хооронд тасралтгүй ажиллах хоёр талын холбоо тогтоох зориулалттай. Галт тэрэгний радио холбоо нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тойргийн хязгаар дотор, хоорондын замд яваа зүтгүүрийн машинчдын хооронд, зэргэлдээ өртөөдийн жижүүр машинчдын хооронд холбоо барихад хэрэглэгдэнэ.

Сэлгээний радио холбоо нь сэлгээний зохицуулагч, өртөөний жижүүр, найруулагчийн бригад зүтгүүрийн машинчийн хооронд хоёр талын холбоог тасралтгүй найдвартай хангаж, өртөөний бүх дэвсгэрт буюу том өртөөнд сэлгээний районы хязгаарт ажиллана. Паркийн хоёр талын ажиллагаатай радио холбоо паркийн хэмжээнд тод сонсогдож байх шаардлагыг хангасан байна.

Эдгээр байгууламж нь бусад байгууллагын ажилд шуугиан чимээний нөлөөгүй, чиглүүлэгдсэн үйлчилгээтэй байна.

7.40.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн ба сумчны холбоогоор галт тэрэгний хөдөлгөөнд холбогдолгүй асуудал ярилцахыг хориглоно. Сумчны холбооны сүлжээнд төвлөрүүлгийн гүйцэтгэх пост, сумчны байр, өртөөний жижүүрийн утаснаас бусад утас залгахыг хориглоно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбооны утсанд зөвхөн өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч оператор, зүтгүүрийн депогийн жижүүр, зүтгүүрийн диспетчир, дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан салбар, аж ахуйн нэгжийн жижүүрийн инженерийн утсыг залгаж болно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн хоорондын зам дахь холбооны утсанд зүтгүүрийн машинч, автодрезины жолооч (галт тэргийг зайлшгүй зогсоход) сэргээн босгох, галын галт тэрэгний дарга, ДТХ ба холбооны цахилгаан механикч, замын ажил удирдагчийн зөөврийн утсыг түр залгаж болно.

7.41.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн төвлөрүүлэлт, автомат хориглолоор тоноглогдсон, цахилгаанжсан төмөр замын хэсэгт эрчим хүчний диспетчерийн ба өртөө хоорондын холбоо байна.

7.42.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын ба сэлгээний ажлын албан ярианы сувгийг яриа бичих төхөөрөмжөөр тоноглосон байна. Яриа бичих төхөөрөмж ашиглах журмыг суурь бүтэц эзэмшигч батална.

7.43.Төмөр замын суурь сүлжээ эзэмшигчийн бүрэлдэхүүнд ордоггүй бусад харилцагч байгууллагад холбооны үйлчилгээ үзүүлэх журмыг суурь бүтэц эзэмшигч батална.

МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ, СҮЛЖЭЭ, ТӨХӨӨРӨМЖ

7.44.Компьютер мэдээллийн төхөөрөмж дараахь шаардлагыг хангасан байна.Үүнд:

- Өгөгдлийг оруулах, дамжуулах, боловсруулах, архивлаж хадгалах, нөөцлөх.

- Мэдээллийн үнэн зөв, найдвартай, шуурхай, тасралтгүй байдлыг хангах.

- Төмөр замын салбар нэгж, албадын статистик, бүртгэл, тайлан тооцоо, төлөвлөлт, шуурхай ажилтай холбоотой мэдээлэлийг боловсруулах.

- Сүлжээний төхөөрөмж ба компьютерийн техник хэрэгслүүд байнгын найдвартай ажиллагааг хангаж байх.

7.45.Төмөр замын тооцоолон бодох, мэдээлэлийн сүлжээг мэдээлэлийн өөр сүлжээ, төхөөрөмжтэй холбох асуудлыг суурь бүтэц эзэмшигч Төрийн захиргааны байгууллагаас баталсан журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

ДОХИОЛОЛ БА ХОЛБООНЫ ШУГАМ

7.46.Дохиолол төвлөрүүлэлт хориглол /ДТХ/-ын ба холбооны агаарын шугамын унжилтын доод цэгээс газар хүртэл зай нь хоорондын замд 2.5 метрээс доошгүй, өртөөнд 3.0 метр, авто­машины замтай огтолцсон газарт 5.5 метр (ажиллаж байгаа шугамд тэдгээрийг шинэчлэн байгуулах хүртэл 4.5 метр зайг хэвээр байлгахыг зөвшөөрнө) байна.

ДТХ ба холбооны агаарын шугамтай төмөр зам огтлолцсон газруудад утасны унжилтын доод цэгээс зам төмрийн толгойн түвшин хүртэлх зай 7.5 метрээс багагүй байна.

7.47.ДТХ-ын, холбооны шугам гэмтсэн үед тэдгээрийг дараахь дэс дарааллаар сэргээн засна. Үүнд:

- Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбооны утас

- Замын хагас автомат хориглол, цахилгаан очрын систем, галт тэрэгний өртөө хоорондын ба сумчны холбооны утас

- Холбооны гол шугамын утас

- ДТХ ба холбооны бусад утас

7.48.ДТХ, холбооны төхөөрөмж, байгууламж, агаарын шугам нь аянга, өндөр хүчдлийн нөлөөллөөс хамгаалагдсан байна.

ДОХИОЛОЛ ТӨВЛӨРҮҮЛЭЛТ ХОРИГЛОЛ БА ХОЛБООНЫ

БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

7.49.Төрөл бүрийн хамаарал бий болгодог ДТХ-ын аппарат, галт тэрэгний ба өртөөний радио холбооны аппаратыг хааж ломбодсон байна. Дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтан уул байгууламжийн үзлэгийн дэвтэрт урьдчилсан бичлэг хийж, өртөөний жижүүрээр гарын үсэг зуруулсны дараа тэдгээрийг нээж болно. ДТХ ба холбооны байгууламжийн ломбоны бүрэн бүтэн байдлыг уул аппаратыг ашигладаг ажилтан (өртөөний жижүүр, гарамын жижүүр, сумчид, зүтгүүрийн машинч зэрэг) хариуцна.

7.50.Дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжид техникийн норм, стандартад тохирсон ДТХ ба холбооны, бусад бүх байгууламжийн зураг, бүдүүвч байна. Хийсэн нэмэлт, өөрчлөлтийг эдгээр баримт бичигт цаг тухайд нь тусгаж байна.

7.51.ДТХ-ын байгууламжийн хамааралд 5-аас дээшгүй хоногийн хугацаанд түр өөрчлөлт оруулах бол суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Харин 5-аас дээш хоногийн хугацаанд өөрчлөлт оруулах бол суурь бүтэц эзэмшигч нь Төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэнэ.

7.52.Өртөөний ДТХ-ын байгууламж, хэрэгслийг шинэчлэн тоноглох, зөөх, засварлах турших, солих, тэдгээрийн тогтоосон хамаарлыг алдагдуулах буюу ажиллагааг түр зогсооход хүргэсэн бусад ажлыг өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүй, ажил удирдагч «Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр»-т энэ тухай бичихгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.

7.53.Дохионы хэрэгсэл, сум заагчийн гэрэлтүүлэг галт тэрэгнээс дохионы заалт тод үзэгдэх боломжийг хангасан байна. Дор дурдсан дохионы хэрэгслүүдийг цаг тухайд нь тасралтгүй гэрэлтүүлэх явдлыг дараахь ажилтан хариуцна. Үүнд:

а.Гэрлэн дохио ба замнал заагчийг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга

б.Семафор, сумны заагчийг өртөөний дарга

в.Зүтгүүр, вагон, зам, бусад аж ахуйн дохионы хэрэгслийг зохих аж ахуйн нэгжийн дарга

г.Өртөөний зам дахь дохионы хэрэгсэл, гэрэлтүүлэх байгууламжийг эрчим хүч, хангамжийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжийн дарга

7.54.Дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтан гэрлэн дохио, семафор, замнал заагчийн дохионы байнгын хэвийн үзэгдэлтийг хангаж байх үүрэгтэй.

Гэрлэн дохио ба семафорын дохионы үзэгдэлтийг цахилгаан механикч 15 хоногт, гэрлэн дохиоын лампыг сольсны дараа ДТХ ба холбооны ахлах инженер, ахлах цахилгаан механикч сард, дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга 3 сард тус тус нэгээс доошгүй удаа зүтгүүр ба зам дээрээс тогтмол шалгана.

7.55.Радио холбооны ажиллагааг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгж, зүтгүүрийн депогийн удирдлага хамтран улиралд нэгээс доошгүй удаа зүтгүүрээс шалгана. Галт тэрэгний радио холбооны ажиллагааг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн баталсан графикийн дагуу вагон-лаборатороор тогтмол шалгуулж илэрсэн зөрчлүүдийг засуулж байна.

7.56.Холбоо, радионы байгууламж, хэрэгслийг шинэчлэн тоноглох, зөөх, засварлах, турших, солих болон тэдгээрийн ажиллагааг түр зогсооход хүргэсэн бусад ажлыг ажил удирдагч томилон дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн мөрдөж байгаа журмын дагуу хийлгэнэ.

7.57.ДТХ, зам, эрчим хүчний бай­гуулам­ж болон хөдлөх бүрэлдэхүүн, өөрөө явагч хөдлөх нэгж нь зам төмрийн цахилгаан хэлхээний байнгын найдвартай ажиллагааг хангаж байна.

Дараахь ажилтан зам төмөр хэлхээний тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах элементүүдийн арчлалтыг хариуцна. Үүнд:

а.Замын реле, кабель, трансформаторын (хувьсгуурын) хайрцаг, бутлег, мөн зам төмрийн хэлхээний шунтын мэд­рэмтгий чанарыг хангаж тохируулахыг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга

б.Тусгаарлагч уулзвар, сумны болон уулзварын холбоос, ус зайлуулагч, дэр модны худаг ба балластыг гүйдэл алдалтын эсэргүүцлийн тогтоосон нормын дагуу арчлахыг замын засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга

7.58.ДТХ ба холбооны байгууламжийг хариуцсан ажилтан тэдгээрийг эзэмшиж, ашиглах талаар шалгалт өгсөн байна. Эдгээр байгууламжийг ашиглахад ажилтнаа сургах, тогтоосон хугацаанд мэдлэгийг нь шалгаж байх үүргийг тухайн ажилтныг шууд удирддаг дарга хариуцна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ТӨМӨР ЗАМЫН ЦАХИЛГААН, УС ХАНГАМЖИЙН

ТӨХӨӨРӨМЖ, БАЙГУУЛАМЖ

8.1.Төмөр замын цахилгаан хангамжийн байгууламж нь:

а.Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, тасралтгүй үйл ажиллагааг хангана.

б.ДТХ, холбооны байгууламжийг хоёр эх үүсвэрээс тэжээх, үндсэн тэжээлээс бэлтгэл тэжээлд автоматаар шилжүүлэх боломжтой байлгана.

в.ДТХ, холбооны байгууламж нь үндсэн ба бэлтгэл тэжээлээс гадна нөөц эх үүсвэртэй байна.

г.Төмөр замын бүх хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангана.

Хагас автомат хориглолыг тэжээх зай хураагуурын нөөц эх үүсвэрийг байнгын бэлэн байлгаж, хувьсах гүйдлийн тэжээлийг тасалсан үед зураг төслөөр тогтоосон хугацаанд ДТХ-ын гармын дохиололын тасралтгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчийг найдвартай хангахын тулд цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн ажлын хэвийн байдалд тогтмол хяналт тавьж, тэдгээрийн параметрүүдийг лабораторын вагон, бусад зориулалтын багаж хэрэгслэлийн тусламжтайгаар хэмжиж, төлөвлөсөн хугацаандаа зохих засвар, үйлчилгээг хийж байх ёстой.

8.2.ДТХ ба холбооны байгууламж стандартаар тогтоосон хэвийн хүчдэлтэй байна. Хэвийн хүчдлийн өөрчлөлт нь буурах тал руу 10 хувиас, ихсэх тал руу 5 хувиас хэтрэхгүй байна.

8.3.Цахилгаан хангамжийн байгууламж, богино холбооны гүйдэл, хэт хүчдэл болон тогтоосон нормоос хэт ачаалахаас хамгаалагд­сан байна.

8.4.ДТХ ба холбооны байгууламжийн цахил­гаан хангамжийн шугам, тэжээлийн ба секцлэлийн бүдүүвчийг суурь бүтэц эзэмшигч батална.

8.5.Цахилгаан дамжуулах шугамын хуурай салгуурын дамжуулгыг цоожилсон байна. Дамжуулга бүрт салгуурын нэр бүхий бичиг зүүнэ. Тэжээлийн шугамын секцийн сал­гуурыг зөвхөн эрчим хүчний зохицуулагчийн тушаалаар сэлгэн залгана.

Цахилгаан хангамжийн тасралтгүй байдал, ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааг хангах, салгуурын түгжээтэй дамжуулгын түлхүүрийг хадгалах, салгуурыг сэлгэн залгах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Эрчим хүчний шугамын хүчдлийг салгах ажлыг эрчим хүчний зохицуулагчийн тушаалаар зөвхөн мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ. Хүчдэлгүй эрчим хүчний шугамын залгуур, салгуурыг эрчим хүчний зохицуулагчийн тушаалаар ДТХ-ын цахилгаан механикч сэлгэн залгаж болно.

8.6.Төмөр замын дагууд ДТХ, холбооны ба цахилгаан дамжуулах шугамыг барихдаа тул­гуурыг төмөр замын зам төмрийн тэнхлэгээс тулгуурын өндөр дээр 3 метрийг нэмсэнээс дотогшгүй зайд байрлуулна. Замын тэнхлэгээс паркийн гэрэлтүүлгийн шугамын тулгуурын дотор тал хүртэлх зай нь 3100мм-ээс доошгүй байна.

Одоо ашиглаж байгаа хэсэгт өөрчлөх хүртэл, шинээр барих шугамд онцгой бартаатай нөхцөлд замын тэнхлэгээс өртөөн дэх тулгуурын дотор тал хүртэлх зай нь 2450 мм-ээс доошгүй байж болно. Цахилгаан дамжуулах шугамын тул­гуур ба байнгын дохионы тулгуур, дохионы тэмдгийн харилцан байрлал нь дохио ба тэмдгийн үзэгдэлтийг сайн хангасан байна.

8.7. 1000в-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны унжилтын доод цэгээс газрын гадар­гуу хүртэлх зай нь утас хамгийн их унжсан үед дор дурдсанаас багагүй байна. Үүнд:

- Хоорондын замд 6 метр

- Маш их бартаатай газарт 5 метр

- Автомашины замтай огтлолцсон газар өртөө, суурин газарт 7 метр

Төмөр зам дээгүүр хөндлөн гарсан цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны унжилтын доод цэгээс зам төмрийн толгойн дээд түвшин хүр­тэлх зай 7.5 метрээс багагүй байна.

Огтлол­цолын алгасалтыг хязгаарласан тулгуур нь анкер байх бөгөөд огтлолцолын утас нь залгаагүй, давхар бэхэлгээтэй байна.

8.8.Өртөө, зөрлөгийн зорчигчийн тавцан, парк, дов, сумны бэлчир, гүүр, хамгаалалттай гарам тогтоосон хэмжээний гэрэлтүүлэгтэй байна. Үүнд:

- Зорчигчдын тавцан-1-4 люкс

- Хүлээн авах, явуулах зам, сумны бэлчир-1-3 люкс

- Ялгалтын дов-5-10 люкс

- Хамгаалалттай гарам, гүүр 1-2 люкс

Гэрэлтүүлэг нь ердийн, цагаан гэрэлтэй байна.

8.9.Ус хангамжийн газрын байршилт, ус хангамжийн эх үүсвэр болон ус боловсруулах төхөөрөмж, шугам сүлжээ, барилга бай­гууламжийн техникийн тоногломж нь хөдөл­гөөний хамгийн их болох үед зохих тоо чанарын үзүүлэлттэй усаар зүтгүүр, галт тэрэг, өртөөдийг тасралтгүй хангахын зэрэгцээ бусад аж ахуй, гал унтраах, ундны усны хэрэгцээг хангаж байна.

8.10.Төмөр зам доогуур тавигдсан ус дамжуулах шугам нь хамгаалалтын тусгай гэрэвчтэй байна.

8.11.Зам төмөр элсэнд хучигддаг хэсэгт ойжуулалт, элснээс хамгаалах ногоон зурвас байгуулах ажлыг усаар хангана.

8.12.Ариутгах татуургын байгууламж төмөр замын үйлдвэр, орон сууцны хорооллоос гарсан бохир усыг татан зайлуулж, технологийн дагуу цэвэрлэнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЗЛЭГ, ЗАСВАР

9.1.Төмөр замын барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тэдгээрийг шууд хариуцдаг ажилтан, мөн эдгээр барилга, байгууламж, тоног төхөөрөмж мэдэлд нь байдаг салбар ба аж ахуйн нэгжийн дарга, удирдах ажилтан тогтоосон дүрэм, журам, заавар, хуваарийн дагуу хийж тээврийн тасралтгүй хэвийн ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангуулна.

Өртөөний дарга нь замын мастер, цахилгаан механикчтэй хамтран өртөөний зам, суман шилжүүлэг, ДТХ ба холбооны байгууламжид сард нэгээс доошгүй удаа, салбар зам, зүтгүүр, вагоны ба бусад аж ахуйн нэгжийн замын суман шилжүүлэгт харъяа сал­барын дарга, замын мастертай хамтран улиралд нэгээс доошгүй удаа тус тус үзлэг хийнэ.

9.2.Үзлэгийн дүн, илэрсэн гэмтлийг арилгах шаардагдах арга хэмжээ авах тухай хугацаатай үүрэг даалгаврыг тусгай дэвтэрт бичиж байна.

9.3.Суурь бүтэц эзэмшигч, тасгийн дарга, салбар хариуцсан удирдлагууд харъяалагдах салбар, аж ахуйн нэгжийн байгууламж, төхөөрөмжийн бүрэн бүтэн найдвартай ажиллагаа, ажлын технологийн мөрдөлт, галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байгаад суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон хуваарийн дагуу үзлэг шалгалт хийнэ.

БАЙГУУЛАМЖ, ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР

9.4.Төхөөрөмж, байгууламжинд засвар, үйлчилгээ хийхдээ хөдөл­гөөний аюулгүй ажиллагааг хангахын хамт галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зөрчихгүй байвал зохино. Барилга, засварын их хэмжээний ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан галт тэрэгний хөдөлгөөний зурмагт «цонх» гаргаж, хурд хязгаарлагдах явдлыг хар­галзан үзнэ.

Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тусгагдаагүй зам, ДТХ ба холбооны байгууламж, бусад төхөөрөмжийн засварын ажлыг галт тэрэгний хөдөлгөөн багатай үед хоорондын зам хаахгүйгээр гүйцэтгэнэ.

Хэрэв тэдгээр ажлыг гүйцэтгэх явдал нь галт тэрэгний хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэхээр байвал суурь бүтэц эзэмшигч уг ажлыг эхлэх ба дуусах цагийг хөдөлгөөн хариуцсан салбарын удирдлага, ажил удирдагчтай хамтран тогтооно.

Ажил удирдагч нь хөдөлгөөн тасалдуулах ажил гүйцэтгэх, уг ажлыг хийхийн тулд хөдөлгөөний зурмагт “цонх” гаргасан үед галт тэрэгний зохицуулагчтай байнгын утсан харилцаа тогтоосон байна.

9.5.Хоорондын зам, өртөөн дээр гарсан аливаа саад нь хөдөлгөөнд аюул учруулах, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох буюу хурд бууруулах шаардлагатай бол уг саадтай газрыг галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн ирэх эсэхийг харгалзахгүйгээр хоёр талаас нь дохиогоор хааж хамгаалсан байна.

Дараахь зүйлийг хориглоно. Үүнд:

а.Хөдөлгөөнд аюул бүхий саадтай буюу ажил гүйцэтгэх газрыг дохиогоор хааж хамгаалахаас өмнө ажил эхлүүлэхийг,

б.Саадыг арилгах ажлыг бүрэн дуусаагүй, замын байдал хэвийн, овор хэмжээний шаардлага хангагдсан эсэхийг шалгахаас өмнө уул ажил хийж буй газар буюу саадыг хааж хамгаалсан дохиог буулган авахыг,

Саадтай газар болон саадыг арилгах ажил хийх газрыг хорио хамгаалалтаар хашиж, хамгаалахыг “Төмөр замын дохиоллын журам”-аар тогтооно.

9.6.Зам дээр ажил гүйцэтгэх газрыг хааж хамгаалсан зөөврийн дохио тавих ба хамгаалахын тулд ажил удирдагч бригадын ажилтан дотроос зохих шалгалт өгсөн хүнийг дохиочноор томилно. Дохиочин нь төмөр замын тээврийн бусад ажилтнаас ялгагдах өнгийн малгай өмссөн байна.

Зам дээр мөн түүнчлэн бага радиустай тахир хэсэг, сэтэрхий, дохионы үзэгдэлт муутай замд засварын ажил гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний болон ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангахын тулд ажил удирдагчийг тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч, дохиочидтой харьцах, радио холбоо, утсан холбоогоор хангана. Үүнд:

Холбоогоор хангах шаардлагатай ажлуудыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан “Зам дээр ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны заавар”-аар тогтооно.

а.Замын машин механизмыг хэрэглэж ажлыг өргөн фронтоор гүйцэтгэж байгаа замын их, дунд, өргөлтийн засварт

б.Зам төмрийг тууш солих, ашиглагдаж байгаа замуудад суман шилжүүлгийг солих, шинээр тавихад

в.Гүүрийн ба замын сараалжийг авах, тавих, гүүрийн нислэгийн хэсгийг өргөх, хоолой барих, тө­мөр замаар гарах гарц байгуулах зэрэг галт тэрэг­­ний хөдөлгөөнийг удаан хугацаагаар зогсоох ба хурдыг хязгаарлах ажлыг гүйцэтгэхэд

г.150 мм-ээс дээш зузаантай ивүүр тавьж овойлттой замыг засах зэрэг болно.

Дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтан нь ажил удирдагч, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчтай харьцах утсан холбоог ажил эхлэхээс 1 цагийн өмнө бэлэн болгож, «цонхонд» гүйцэтгэх ажил дуусч хоорондын замыг галт тэрэг­ний хөдөлгөөнд нээх хүртэл тэндээ байх үүрэгтэй.

Ажил удирдагч нь утсан холбоогоор хангагдах хүрт­лээ дохиочидтой радио станц, үзэгдэх ба дуун дохиогоор түр харьцана. Үзэгдэлт муутай үед үндсэн дохиог дам­жуулагч завсарын дохиочинг гаргасан байна. 

9.7.Өртөөний зам дээр зогсоох буюу хурд бууруулах дохиогоор хааж хамгаалах шаардлагатай ажлыг “Зам, сумын шилжүүлэг, ДТХ ба холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т ажил удирдагчийн урьдчилан бичсэн бичлэггүйгээр, мөн өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгэхийг хориглоно.

Ажил удирдагч ажил дуусмагц уг байгууламжинд хийх ажил дууссан тухай зам, суман шилжүүлэг, ДТХ ба холбооны байгуулам­жийн үзлэгийн дэвтэрт бичлэг хийх ба түүнийг үндэслэн өртөөний жижүүр хэвийн ажиллагаанд оруулна.

9.8.Ажил гүйцэтгэхийн тулд хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаах явдлыг зөвхөн суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Хоорондын зам хаах явдал нь бусад төмөр замын хөдөлгөөний зурмагт нөлөөлөхөөр бол суурь бүтэц эзэмшигч нь Төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө.

9.9.Хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаах ба нээх явдлыг ажил эхлэхийн өмнө буюу ажил дуусмагц галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ.

Ажил удирдагч нь хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаасан тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас (бичгэн мэдэгдэл, утсаар буюу цахилгаанаар ирүүлсэн) тушаал хүлээн авч уг ажлын газрыг дохиогоор хааж хамгаа­лахаас өмнө ажилд орохыг хориглоно.

9.10.Уул ажлыг ямар байгууллага гүйцэтгэснийг үл харгалзан замын буюу хиймэл төхөө­рөм­жийн ажил дуус­сан ба галт тэрэгний хөдөл­гөөний аюулгүй, тасралтгүй ажиллагаанд саадгүй болсон тухай замын байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга буюу түүний эрх олгос­ноор албан тушаалын хувьд замын мас­тераас доош­гүй албан тушаалтнаас бичгэн мэдэгдэл, утсан буюу цахилгаан мэдээг авсны дараа хоорондын замыг нээнэ.

ДТХ ба холбооны ашиг­лагдаж байгаа байгууламжийн ажиллагааг болон цахилгаан хангамжийг сэргээх явдлыг ДТХ ба холбооны ахлах инженер, ахлах цахилгаан меха­никч, ДТХ ба хол­бооны байгууламжийг найдвартай ажиллагаагаар хангах диспетчер буюу эрчим хүчний диспетчерээс мэдэгдэл авсны дараа гүйцэтгэнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

10.1.Хөдлөх бүрэлдэхүүн нь харъяалал болон өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч тээврийн тасралтгүй, аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлагыг хангаж бүрэн бүтэн, гэмтэлгүй байх ёстой. Хөдлөх бүрэлдэхүүнд тогтоогдсон норм, технологийн дагуу засвар үйлчилгээ хийж, ашиглалтын үед гэмтэлгүй байлгах нь энэхүү ажлыг хариуцсан ажилтны гол үүрэг болно.

10.2.Вагоныг бүрдүүлэгч бүх хэсэг нь бат бөх, тогтвор сайтай байхаас гадна ашиглалтын үеийн техникийн байдал нь төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хамгийн их хурдаар галт тэрэг явах үед аюул осолгүй, зөөлөн жигд хөдөлгөөнийг хангаж байвал зохино.

10.3.Хөдлөх бүрэлдэхүүн нь хөдлөх бүрэлдхүүний оврын стандартын шаардлагыг хангасан байна. Хөдлөх бүрэлдхүүн ба чингэлэг нь нь төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу гэрчилгээжүүлэлтэнд хамрагдсан байна.

10.4.Хөдлөх бүрэлдэхүүний нэгж бүр дор дурдсан ялгах өнгө, тэмдэгтэй байхаас гадна бичилт хийгдсэн байна. Тухайлбал: Монгол Улсын сүлд (ачааны вагоноос бусад), замын нэр тэмдэг, дугаар, үйлдвэрлэсэн газар, он сар өдрийг заасан үйлдвэрлэгчийн пайз, тогтоосон төрлийн засварыг хийсэн газар он, сар, өдөр, өөрийн жинг (зүтгүүрээс бусдад) заасан бичигтэй байна.

Хөдлөх бүрэлдэхүүн дээр өөр бусад бичиг, тэмдэг тавих явдлыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ. Зүтгүүр дээр бүтээцийн хурд, сери, дугаар данслагдсан депогийн нэр, нөөцийн сав ба хянах хэрэгсэлд үзлэг магадлагаа хийсэн тухай пайз бичилт, зорчигчийн вагон дээр суудлын (орны) тоо, ачааны вагонд эзэлхүүн, даацыг заасан бичилт хийгдсэн байна.

10.5.Хөдлөх бүрэлдэхүүн бүрд техникийн ба ашиг­лалтын шинж байдлыг тодорхойлсон техникийн паспорт хөтлөнө.

10.6.Илчит тэрэг машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж, тоормосны гол хоолойн даралт, хөдөлгөөний хурд цагийг зааж бичдэг хурд хэмжигч ба радио станцаар тоноглогдсон байна. Аялалын зүтгүүр радио холбооноос гадна тоормосны гол хоолой тасарсныг дохиолох төхөөрөмж, галын дохиоллоор тоноглогдсон байна.

10.7.Зүтгүүр, вагоны бүтцэд төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахыг хориглоно.

10.8.Тусгай хэрэгцээний хөдлөх бүрэлдэхүүний болон замаас авагддаг хөдөлгөөнт нэгжүүдэд тавих техникийн шаардлага, тэдгээрийг арчлах, ашиглах журмыг суурь бүтэц эзэмшигч батална.

10.9.Дагнасан болон нийтийн хэрэглээний төмөр замаас нийлсэн замтай өртөөнд бусад төмөр замын байгууллагын хөдлөх бүрэлдэхүүн ажиллах, явах журмыг төрийн захиргааны байгууллага тогтооно.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ХОС ДУГУЙ

11.1.Хос дугуй нь төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан үзлэг хийх, магадлах, засварлах, угсрах зааврын шаардлагыг хангасан байна. Хос дугуйн голын зааварт заагдсан хэсэг дээр хос дугуйг угсарсан, бүрэн магадлагаа хийсэн газар, он, сар, өдрийг тод харагдахуйц тэмдэглэхээс гадна угсралтын ажлыг хүлээн авсан болохыг нотолсон тэмдэглэгээг мөн тавина.

Хөдлөх бүрэлдэхүүнд байгаа хос дугуйд тогтоосон журмын дагуу үзлэг, энгийн ба бүрэн магадлагаа хийхийн дээр тэдгээрийг хөдлөх бүрэлдэхүүнд угсрах үед мэдээллийг бүртгэлийн дэвтэр, паспортонд бичиж тэмдэглэсэн байна.

1520 ММ ЦАРИГТАЙ ЗАМД АШИГЛАГДАХ ХОС ДУГУЙ

11.2.Ачаалагдаагүй хос дугуйн дотор талын гадаргуунуудын хоорондын зай нь 1440мм байвал зохино. 120-140км/цаг-ийн хурдтай явах зүтгүүр ба вагоны хос дугуйн дотор талын ирмэгүүдийн хоорондох зайн ихсэлт 3 мм-ээс, багасалт нь 1 мм-ээс, 120км/цаг хүртэл хурдтай явах зүтгүүр, вагоны хос дугуйн дотор талын ирмэгүүдийн хоорондох зайн ихсэлт, багасалт 3 мм-ээс тус тус ихгүй байна.

11.3.Хос дугуйн гол, мөөр, зээрэнцэг, булд ан цав, дэлэнд нь хурц ирмэгтэй шамралт үүссэн байж болохгүй. Зам ба хөдлөх бүрэлдэхүүний хоорондын харилцан үйлчлэлийг алдагдуулж болох дараахь элэгдэл, гэмтэлтэй хос дугуйтай хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулах, галт тэргэнд явуу­лахыг хориглоно. Үүнд:

а.120-140 км/цаг-ийн хурдтай явах үед дугуйн өнхрөх гадаргуугийн элэгдэлт зүтгүүр, зорчигчийн вагонд 5 мм-ээс их, зүтгүүрийн дугуйн дэлний оройгоос 20мм, зорчигчийн вагоны дугуйн дэлний оройгоос 18мм-ийн зайд хэмжихэд дэлний зузаан нь 33мм-ээс их буюу 28 мм-ээс бага байвал:

б.120 км/цаг хүртэл хурдтай явах үед дугуйн өнхрөх гадаргуугийн жигд элэгдэл зүтгүүр ба алсын харил­цааны галт тэрэгний зорчигчийн вагонд 7мм-ээс дээш, орон нутгийн ба хот дүүргийн харилцааны галт тэрэгний зорчигчийн вагонд 8 мм-ээс дээш, хөргүүртэй болон ачааны вагонд 9мм-ээс дээш байвал, зүтгүүрийн дугуйн дэлний өндөр 30мм байхад түүний оройгоос 20мм, вагоны дугуйн дэлний өндөр 28 мм байхад түүний орой­гоос 18мм-ийн зайд хэмжихэд зүтгүүр ба вагоны дугуйн дэлний зузаан нь 33мм-ээс их 25мм-ээс бага байвал

в.Тусгай загвараар хэмжихэд дэл нь 18 мм-ээс илүү босоо элэгдсэн байвал

г.Зүтгүүр, вагоны дугуйн өнхрөх гадаргууд 1 мм-ээс дээш чирэгтэй байвал.

Замд явж байхдаа вагоны дугуйд 1мм-ээс их боловч 2мм-ээс илүүгүй чирэг гарсныг илрүүлбэл уг вагоныг (зорчигчийн галт тэрэг бол тогтоосон хурдтай боловч 100 км/цагаас дээшгүй хурдтай, ачааны галт тэрэг бол 70 км/цагаас дээшгүй хурдтай) галт тэрэгнээс салгалгүйгээр хос дугуй солих хэрэгсэл бүхий ойролцоо орших тех­ник үйлчилгээний газарт хүргэхийг зөвшөөрнө.

Чиргийн хэмжээ нь вагонд 2-6 мм, зүтгүүрт 1-2мм хүртэл байвал галт тэргийг ойрын өртөө хүртэл 15км/-цагаас ихгүй хурдтай явуулна. Хос дугуйн чиргийн хэмжээ нь вагонд 6-12мм, зүтгүүрт 2-4мм хүртэл байвал галт тэргийг 10 км/цаг-аас ихгүй хурдтай явуулж ойролцоо өртөөнд хос ду­гуйг солино.

Хэрэв хос дугуйн чиргийн хэмжээ нь вагонд 12 мм-ээс их байвал ивүүр тавьж хос дугуйг эргэхгүй болгон ойролцоо өртөө хүртэл 10 км/цаг-аас ихгүй хурдтай явуулна.

Зүтгүүрт 4мм-ээс их байвал зүтгүүрийг галт тэрэгнээс салган гэмтэлтэй хос дугуйн татах мотор, тоормосны цилиндрийг салгаж дугуйг өргөж бэхлээд 10км/цаг-аас илүүгүй хурдтай ойролцоо өртөөнд хүргэж солино.

Харин 2-оос дээш хос дугуйд 4мм-ээс их чирэг гарсан бол газар дээр нь хос дугуйг гагнуураар шавж зохих боловсруулалт хийж цааш дугуй солих өртөө хүртэл явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ачааны вагоныг зорчигчийн галт тэргэнд залгахад уул вагоны хос дугуйн арчлалтын норм хэмжээ нь зор­чигчийн галт тэргэнд тавигдах шаардлага хангасан байна.

1435ММ ЦАРИГТАЙ ЗАМД АШИГЛАГДАХ ХОС ДУГУЙ

11.4. 1435мм царигтай замд ашиглагдах хос дугуй нь дараахь шаардлага хангасан байна Үүнд:

а.Зорчигчийн вагонд

- Ачаалагдаагүй хос дугуйн дотор талын ирмэгүүдийн / гадаргуунуудын / хоорондын зай 1353 мм байх бөгөөд ихсэлт нь 3 мм-ээс, багасалт нь 1 мм-ээс ихгүй

- Цул ба жийрэг мөөртэй хос дугуйн мөөрийн өргөн 136мм-ээс ихгүй, 127мм-ээс багагүй

- Дэлний оройгоос 15мм зайд хэмжихэд дэлний зузаан 34мм-ээс ихгүй, 23мм-ээс багагүй байна.

- Хос дугуйн өнхрөх гадаргуун жигд элэгдэл 6 мм-ээс ихгүй байна.

б.Ачааны вагонд:

- Ачаалагдаагүй хос дугуйн дотор талын гадаргуунуудын хоорондын зай 1353мм байх бөгөөд ихсэлт нь 3мм-ээс, багасалт нь 1мм-ээс ихгүй

- Цул ба жийрэг мөөртэй хос дугуйн мөөрийн өргөн 136 мм-ээс ихгүй, 127 мм-ээс багагүй

- Дэлний оройгоос 15 мм зайд хэмжихэд дэлний зузаан 34 мм-ээс ихгүй, 22 мм-ээс багагүй

- Хос дугуйн өнхрөх гадаргуун жигд элэгдэл 7 мм-ээс ихгүй байна.

в.Зүтгүүрт:

1435мм царигтай замд ашиглагдах зүтгүүрийн хос дугуйн дотор талын гадаргуунуудын хоорондын зай 1360мм, түүний ихсэлт багасалт нь 3мм-ээс ихгүй байна. Хос дугуйн мөөрийн өргөн 140мм-ээс ихгүй байна.

Дэлний оройгоос 20мм зайд хэмжихэд дэлний зузаан 34мм-ээс ихгүй, 25мм-ээс багагүй байна. Хос дугуйн өнхрөх гадаргийн элэгдэл 7 мм-ээс ихгүй байна.

Зүтгүүр, зорчигчийн болон ачааны вагоны хос дугуйн гадаргууд гарсан чирэг, шаваас хос дугуйн гэмтэл өргөн царигийн вагоныхтай ижил байна.

11.5.Дор дурдсан аль нэгэн гэмтэл бүхий хос дугуйтай хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулах буюу явуулахыг хориглоно. Үүнд:

а.Зүтгүүрт:

- Дугуйн жийрэг мөөр төв дээрээ буюу гол нь бул дотроо тус тус суларсан:

- Гол дээр 25мм-ээс урт тууш цав гарсан буюу хуурсан

- Зүтгүүрийн дугуйн гол дээр 4 мм-ээс дээш, мотовозын гол дээр 2.5 мм-ээс дээш холгогдсон

-Жийрэг мөөр дээр цав гарсан

- Жийрэг мөөрийн өнхрөх гадаргууд далд цэврүүтсэн буюу хортонтсон, хурц ирмэгт шамралт үүссэн

б.Вагонд:

- Голын хүзүү буюу булын өмнөх хэсэг үрэгдэж, зурагдсан

- Гол дээр 2.5 мм-ээс гүнзгий холгогдсон:

- Цул дугуйн аль нэг хэсэгт цавтсан

- Дугуйн өнхрөх гадаргууд холтролт, ховхролт нь зорчигчийн вагонд гүн нь 10 мм, урт нь 25 мм, ачааны вагонд гүн нь 10 мм, урт нь 50 мм-ээс их болсон.

- Дугуйн дэл зам төмрийн толгойн дотор гадаргуутай харьцах хэсэгт болон дэлний оройд хурц ирмэгт шамралт үүссэн

-Дугуйн мөөрийн зузаан нь дугуйн дотор ирмэгээс 70мм-ийн зайд хэмжихэд зорчигчийн вагонд 25мм, ачааны галт тэргэнд аялдаг ачааны вагонд 20мм-ээс тус тус бага болсон:

- Дугуйн мөөр буюу жийрэг мөөрийн өнхрөх гадаргуу дээр металл түрэгдэж шавсан гэмтэл, зорчигчийн вагоны хос дугуйд 0.5мм-ээс ачааны вагонд 1мм-ээс өндөр болсон зэрэг болно.

Завсрын өртөөн дээр дурдсан хэмжээнээс их боловч 2мм-ээс илүүгүй шаваас бүхий дугуйтай вагон илрүүлбэл тийм вагон явуулах журам нь хос дугуйд нь чирэг гарсан вагоныхтой адил байна.

2мм-ээс илүү шаваастай байвал шаваасыг 2мм хүртэл багасгасны дараа вагоныг хоорондын замаас татаж авах журам нь чирэгтэй вагоныхтой адил байна.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

ТООРМОСНЫ ТОНОГЛОЛ, АВТО УГСРААНЫ ХЭРЭГСЭЛ

12.1.Хөдлөх бүрэлдэхүүн нь автомат тоор­мосоор тоноглогдсон байна.

Автомат тоормос нь ажиллуулахад хялбар, ашиглалтын ямар ч нөхцөлд найдвартай, зөөлөн жигд ажилладаг байхаас гадна тоормосын гол хоолой салах буюу тасрах, яаралтай тоормослох краныг нээх үед галт тэргийг яаралтай зогсоох үүрэгтэй. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан нормын дагуу хөдлөх бүрэлдэхүүний автомат тоормосын системд засвар, үйлчилгээ хийнэ.

Хөдлөх бүрэлдэхүүний автомат тоормос нь яаралтай тоормос хийхэд Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан нормоор гаргасан тоор­мосны замаас ихгүй зайд галт тэргийг зогсоож чадахуйц тоормосны шахалтаар хангагдсан байна.

12.2.Ачааны маягийн автомат тоормос нь ва­гоны ачаалалт, галт тэрэгний урт, замын аясаас шалтгаалан тоор­мослох янз бүрийн дэглэм хэрэглэх болом­жийг хангаж байна. Зорчигчийн вагон гонхондоо (тамбур) ба хонгил (коридор) дотроо яаралтай тоормослох крантай байх бөгөөд тэдгээр нь ломботой байна.

12.3. Зүтгүүр, зорчигчийн вагон, дрезин гар тоормостой байна. Ачааны вагоны паркын тодорхой хэсэг нь бүрэн ажиллагаатай шуурхай зогсоох кран ба гар тоормосоор тоноглогдсон дамжих тавцантай байх ба энэхүү хувь хэмжээг суурь бүтэц эзэмшигч тогтооно. 1970 оноос өмнө үйлдвэрлэгдсэн шуудан­гийн ба тээшийн вагоныг гар тоормосгүй ашиглаж болно. Хөдлөх бүрэлдэхүүний гар тоормосны арчилгааг тогтмол хийж, тоормосны шахалтыг тогтоосон хэмжээнд байлгана.

12.4.Тоормосны хөшүүргэн дамжуулгын хэсгүүд нь бэхэлгээнээсээ салах буюу гэмтэх, оврын хэмжээнээс илүү гарах, зам дээр унаж чирэгдэхээс хамгаалсан хэрэгсэлтэй байна.

12.5.Хөдлөх бүрэлдэхүүн авто угсраагаар тоноглогдсон байна.

12.6.Автомат угсрааны тэнхлэгийн өндөр зам төмрийн толгойн дээд талын түвшингээс дээш зүтгүүр, зорчигчийн ба ачааны хоосон вагонд 1080мм-ээс ихгүй, зүтгүүр болон хүн суулгасан зорчигчийн вагонд 980мм-ээс багагүй, ачаатай ачааны вагонд 950мм-ээс багагүй байна.

1435мм царигтай замд ашиглагддаг вагоны авто угсрааны тэнхлэгийн өндөр ачааны вагонд 890 мм-ээс ихгүй, хоосон вагонд 835мм-ээс багагүй, ачаатай вагонд 815мм-ээс багагүй байна.

Зорчигчийн вагонд автомат угсрааны тэнхлэгийн өндөр зам төмрийн толгойн дээд талын түвшингээс 890мм-ээс ихгүй, 830мм-ээс багагүй байна.

Засвараас гарсан хөдлөх бүрэлдэхүүнд зам төмрийн толгойн дээд талын түвшингээс дээш автоугсрааны тууш тэнхлэг хүртэл өндрийн хэмжээг Төрийн захиргааны байгууллагаас баталсан заавраар тогтооно.

12.7.Автомат угсрааны тууш тэнхлэгийн хоорондох өндрийн зөрүү дараахь хэмжээнээс ихгүй байна.Үүнд:

1520 мм царигтай замд:

- Орон нутгийн зорчигчийн болон ачааны галт тэргэнд 100 мм

- Ачааны галт тэрэгний зүтгүүр ба эхний ачаатай вагоны хооронд 110 мм

- 120 км/цаг хүртэл хурдтай явах олон улсын зорчигчийн галт тэргэнд 70 мм

- 121-140 км/цаг хүртэл хурдтай явах олон улсын зорчигчийн галт тэргэнд 50 мм

- Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр ба эхний вагоны хооронд 100 мм

Урт ачааг 2-3 тавцан вагон дээр дамнуулан ачсан тохиолдолд тавцан вагоны автомат угсрааны тэнхлэгийн өндрийн зөрүү нь 80мм-ээс ихгүй байна.

1435мм царигтай замд:

- Зорчигчийн галт тэргэнд 60 мм

- Ачааны галт тэргэнд 75 мм

Автомат угсрааны тууш тэнхлэгийн хоорондох өндрийн зөрүү нормоос хэтэрсэн тохиолдолд найруулагчийн бригад вагонуудыг сэл­гэн тавьж тохируулна. Автомат угсрааны тууш тэнхлэгийн өндрийн зөрүүг цоожны өндрийн зөрүүгээр тодорхойлно.

Зүтгүүр, ачааны ба зорчигчийн вагон, бусад хөдлөх бүрэлдэхүүний автомат угсрааны тэнхлэгийн өндрийг тохируулах явцад төвлөрүүлэх дүүжин дээр хавчуулга ивээс тавих, гагнахыг хориглоно.

12.8.Зорчигчийн вагоны автомат угсраа босоо шилжилтийн хязгаарлагчаар тоноглогдсон байна.

12.9.Техникийн үйлчилгээ хийсэн вагон үзэгч автомат угсрааны техникийн бүрэн бүтэн байдал, галт тэрэгний бүрэлдэхүүнд зөв холболт хийсэн эсэхийг хариуцна.

Вагон үзэгчгүй өртөөнд сэлгээний удирдагч галт тэргэнд вагоныг залгах, найруулах үед зөв холбосон эсэхийг хариуцна.

Зүтгүүрийг галт тэрэгний эхний вагонтой зөв холбосон эсэхийг зүтгүүрийн машинч хариуцна.

Галт тэрэгний зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгах ба холбох (тоормосны зөөлөн хоо­лойг салгах, залгах, төгсгөлийн краныг нээх, хаах) ажлыг машинч, туслах машинч гүйцэтгэнэ.

Сэлгээний ажлын үед зүтгүүр ба эхний вагон зөв холбогдсон эсэхийг сэлгээний удирдагч хариуцна.

АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АРЧЛАЛТ, АЧАА ТЭЭВЭР,

ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЗАСВАР

13.1.Хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд хөнөөл учруулж болох гэмтэлтэй хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулах, тээвэрлэж байгаа ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй вагоныг галт тэргэнд холбож явуулахыг хориглоно.

Халаалт, цахилгаан, тоноглол, агааржуулагч, дохиолох хэрэгсэл гэмтэлтэй буюу зорчигч тээвэрлэх хэвийн нөхцөлийг алдагдуулж болох бусад гэмтэл бүхий зорчигчийн вагоныг галт тэргэнд холбон явуулахыг хориглоно.

Харъяалал болон өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч хөдлөх бүрэлдэхүүний тех­никийн байдалд тавих шаардлага, техникийн үйлчилгээ, засварын журмыг төрийн захиргааны байгууллага тогтооно.

13.2.Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын төрөл, засвар хоорондын гүйлтийн норм, засварт тавих журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ ба засварын технологийн үлгэрчилсэн горимыг суурь бүтэц эзэмшигч батална.

13.3.Хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, хийсэн техникийн үйлчилгээ, засварын чанарыг гардан гүйцэтгэсэн ажилтан, депо, засварын болон техник үйлчилгээний газар, вагоныг тээвэрлэлтэд бэлтгэх газрын мастер, дарга хариуцна.

ЗҮТГҮҮРИЙН ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЗАСВАР

13.4.Зүтгүүрийн техникийн байдлыг ашиглалтын үед зүтгүүрийн бригад, депо болон техник үйлчилгээний газарт засварын төрөлжсөн бригад шалгахаас гадна шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Зүтгүүрийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн мастер, хүлээн авагч, инженер, дарга болон зүтгүүрийн асуудал эрхэлсэн салбарын дарга, байцаагч техникийн үйлчилгээ болон засварын чанарт байнга хяналт тавина.

Техникийн үйлчилгээний үед дор дурдсан зүйлийг шалгана. Үүнд:

- Зангилаа, эд ангийн байдал, элэгдэл нь хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хан­гахуйц тогтоосон хэмжээнд тохирч байгаа эсэх

- Тоормосны тоноглол, автомат угсрааны хэрэгсэл, хянах, хэмжих, хамгаалах, дохионы багаж хэрэгслийн ажиллагааны бүрэн бүтэн байдал

13.5.Дор дурдсан гэмтэл бүхий зүт­гүүрийг галт тэргэнд ашиглахаар гаргахыг хориглоно. Үүнд:

- Автомат угсрааны хэрэгсэл гэмтсэн

- Мал зайлуулагч гэмтсэн буюу байхгүй

- Элс өгөх систем гэмтэлтэй буюу элсээр зэхэгдээгүй

- Дуун дохио өгөх багаж хэрэгсэл гэмтсэн

- Тэргэнцэрийн пүрш хугарсан буюу гэмтсэн

- Нумын хом, зүүлт, ээмэг, хуудсанд цав гарсан, хугарсан

- Гүүшингийн холхивч, их бие гэмтсэн буюу цав гарсан

- Тоормосын хөшүүргэн дамжуулга, түүнийг унахаас хамгаалах хэрэгсэл гэмтсэн буюу байхгүй

- Араат дамжуулгын хайрцаг /тос гоожихоор/, шүд гэмтсэн буюу цав үүссэн

- Татах цахилгаан хөдөлгүүр, түүнийг хөргөх сэнс, мотор голын холхивч гэмтсэн

- Зай хураагуур гэмтсэн

- Хурд хэмжигч, машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж /ЭПК-150/ гэмтсэн

- Зүтгүүрийн радио холбооны төхөөрөмж гэмтсэн

- Хийн шахуурга авто ба гар тоормос гэмтсэн

- Зүтгүүрийн бүтээцэд хийгдсэн гал унтраах хэрэгсэл гэмтсэн

- Дизель хөдөлгүүр цохио чимээ үүссэн, хөргөх секц, сэнс гэмтсэн

- Богино холбооны гүйдлийн реле ба дизелийн ослоос хамгаалах хэрэгсэл гэмтсэн

- Зүтгүүрийн автомат дохиоллын систем гэмтсэн

13.6.Зүтгүүр дээр тавигдсан манометр урьдчилан сэргийлэх хавхлага ломботой байна. Илчит тэрэгний цахилгаан хамгаалалтын хэрэгсэл, урьдчилан сэргийлэх хавхлага, агаарын нөөцийн савыг тогтоосон хугацаанд үзэж магадлана.

13.7.Зүтгүүрийн автомат зогсоогуур, сэлгээний радио холбооны байгууламжийг хяналтын цэгт тогтмол үзэж, ажиллагааг шалгаж, тохируулж байна. Хяналтын цэгийн байрлал ба үз­лэгийн хугацааг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

13.8.Зүтгүүрт жилд хоёр удаа (хавар, намар) Төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журмаар комиссын үзлэг хийнэ.

13.9.Зүтгүүрийн бригад, зүтгүүрт үйлчилгээ хийх, сэлгээний илчит тэргийг ганц машинчаар ажиллуулах журмыг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно.

Орон нутгийн нөхцөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахуйц илчит тэрэгний техникийн үйлчилгээ, сэлгээний ажил хийх журмыг тогтооно.

13.10.Асаалттай зүтгүүрийг түүний үйлчилгээний дүрмийн мэдлэгтэй бөгөөд зогсоох чадвартай ажилтны хяналтгүйгээр депогийн зам дээр хөдөлгөх, машинч ба туслахын хяналтгүйгээр өртөөний бусад зам дээр орхихыг хориглоно.

ВАГОНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЗАСВАР

13.11.Вагоны техникийн үйлчилгээ, засварыг тээвэр­лэлтэд вагон бэлтгэх газар, техник үйлчилгээний газар, вагон депо болон заводад гүйцэтгэнэ.

Техникийн үйлчилгээний үед дараахь зүйлийг шалгана. Үүнд:

- Зангилаа, эд ангийн байдал ба элэгдэл тогтоосон хэмжээнд тохирч байгаа эсэх

- Тоормосны тоноглол, автомат угсрааны хэрэгслийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал

- Тэвш нь тээвэрлэх ачааны бүрэн байдлыг хангаж чадахуйц бүтэн эсэх

- Дамжих тавцан, тусгай гишгүүр, бариул бүтэн эсэх

- Хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоноглол, зам дээр унахаас урьдчилан хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн эсэх.

Вагоныг техникийн үзлэгт оруулж, тэнцэх эсэхийг нь шалгасан тухай тусгай дэвтэрт бичихгүйгээр ачаа ачих, зорчигч тээвэрлэхээр өгөхийг хориглоно.

Тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газаргүй өртөөнд ачилтанд өгөх хоосон вагоныг ачих өртөөний ойролцоо байрласан техник үйлчилгээний буюу тээвэрлэлтэнд вагон бэлтгэх газарт үзлэгт оруулж тээвэрлэлтэнд бэлтгүүлнэ.

Вагоныг техникийн үзлэгт оруулах, тээвэрлэлтэнд тэнцэх тухай мэдэгдэл өгөх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

13.12.Галт тэрэгний вагон бүрийг найруулах, задлах өр­төөнд, харин замд яваа үед бол галт тэрэгний хөдөлгөөний зурмагт заасан өртөөнд техникийн үзлэгт оруулж байна. Эдгээр өртөөнд вагоныг салгалттай ба салгалтгүй урсгал засварын ажлыг зохион байгуулна.

Тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газаргүй өртөөнд вагоныг галт тэргэнд залгахын өмнө вагон үзэгч үзлэг хийж, техник үйлчилгээний газартай ойролцоох өртөөнд явуулахад бэлтгэсэн байна.

Галт тэргийг техникийн үзлэгт оруулах, бэлэн болсон тухай мэдэгдэх журам, тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газаргүй өртөөнд вагоныг ачилтад өгөх, галт тэргэнд холбохын өмнө техникийн үзлэг үйлчилгээ хийх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

13.13.Тээвэрлэлтэд вагон бэлтгэх буюу техник үйлчилгээний газрын ажилтан вагоны техникийн үйлчилгээ, засварыг технологийн горим, галт тэрэгний хөдөлгөөний зурмагт зохицуулан цаг тухайд хийж байна.

Суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон баталгаат хэсгийн хэмжээнд галт тэрэгнээс вагон салгахгүй явуулах хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах тээвэрлэлтэд вагон бэлтгэх газар, техник үйлчилгээний ажилтан хариуцна.

ГАЛТ ТЭРЭГ БА ВАГОНД АЧАА ТЭЭВРИЙН ЗӨРЧИЛ

ИЛРҮҮЛЭХ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ

13.14.Галт тэрэг ба вагонд ачаа, тээврийн зөрчил илрүүлэх автомат систем, оврын электрон хаалга, вагон жин, видео хяналтын төхөөрөмж зэрэг нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Ачилтын техникийн нөхцөл даац хэтрэлтийн зөрчилтэй вагон галт тэргэнд байгаа мэдээллийг ачаа тээврийн үзлэгийн пунктын операторт дамжуулах.

- Ачаа тээврийн зөрчлийн тухай мэдээллийг цаасан болон электрон хэлбэрээр гаргах, хадгалах.

АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРМАГ

14.1.Хөдөлгөөний зурмаг нь галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалтын үндэс бөгөөд бүх салбар, нэгжийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан нэгтгэж төмөр замын ажлын хэмжээг тодорхойлно. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн суурь бүтэц эзэмшигч батална.

Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

14.2.Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

а.Зорчигч, ачаа, ачаан тээш тээвэрлэлтийн хэрэгцээг хангах 

б.Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах

в.Өртөөний боловсруулах болон хэсгийн тээх, нэвтрүүлэх чадварыг үр дүнтэй ашиглах

г.Хөдлөх бүрэлдэхүүнийг оновчтой , үр бүтээлтэй ашиглах

д.Зүтгүүрийн бригадын тасралтгүй ажиллах тогтоосон цагийг нарийн мөрдөх

е.Зам, хиймэл төхөөрөмж, ДТХ, холбооны болон цахилгаан эрчим хүчний байгууламжид засвар, үйлчилгээ хийх боломжийг олгох.

14.3.Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг бүх нийтийн сонорт зарлан мэдэгдэнэ. Галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтныг галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваариар хангана.

14.4.Галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг товлох, цуцлахыг дараахь байгууллага, албан тушаалтан гүйцэтгэнэ. Үүнд:

а.Алсын харилцааны зорчигчийн галт тэргийг хөрш орнуудын төмөр замын удирдах байгууллагатай зөвшилцсөнөөр

б.Орон нутгийн ба хот, дүүргийн зорчигчийн галт тэрэг, тээшийн галт тэрэг, ачаа-зорчигчийн галт тэргийг суурь бүтэц эзэмшигч

в.Ачааны хурдасгасан ба ачааны галт тэргийг хөдөлгөөний асуудал эрхэлсэн салбарын дарга

г.Цэргийн галт тэргийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан журмаар

д.Сэргээн босгох, галын галт тэрэг, цас цэвэрлэгч, вагонгүй зүтгүүр, замаас авагддаггүй дрезин, аж ахуйн галт тэрэг болон хөдөлгөөний зурмагт тусгагдаагүй бусад галт тэрэгний явах журмыг галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагч

14.5.Галт тэрэг бүрд зурмагаар тогтоосон дугаар олгоно. Нэг чиглэлийн галт тэргүүдэд тэгш дугаар, эсрэг чиглэлийн галт тэргүүдэд сондгой дугаар олгоно.

14.6.Галт тэргэнд дараахь дэс дараалал тогтооно. Үүнд:

а.Дараалал харгалзахгүй галт тэрэг

- Хөдөлгөөнийг хэвийн болгон сэргээх, гал түймэр унтраахад зориулан товлосон сэргээн босгох, галын галт тэрэг, цас цэвэрлэгч, вагонгүй ганц зүтгүүр, замаас авагддаггүй дрезин, автомоторис хамаарна.

б.Дараалал баримтлах галт тэрэг

- Бүх төрлийн зорчигчийн

- Цэргийн, ачаа-зорчигчийн, тээшийн болон чингэлгийн галт тэрэг, ачааны хурдасгасан (хялбар гэмтэх ачаа, суурь бүтэц эзэмшигчээс мал амьтан тээвэрлэхэд зориулсан)

 - Ачааны (нэвт өнгөрөх, хэсгийн түүвэр, зөөв­рийн, дамжуулах ба аж ахуйн галт тэрэг, вагонгүй зүтгүүр)

в.Онцгой шаардлагаар товлодог, тэр үедээ ээлж дарааллыг нь тогтоодог галт тэрэг

14.7.Галт тэрэгний хөдөлгөөнийг хоногийн 24 цагийн тооллоор Улаанбаатарын цагийг баримтлан зохицуулна.

Төмөр замын нийт сүлжээний хэмжээнд цагийн заалт адил байна.

Хөдөлгөөнтэй шууд холбоотой ажлын байр болон галт тэрэгний буудлын гадна, дотор талд зорчигчдод зориулан цаг тавьсан байна.

Цаг тавих, засах, арчлах явдлыг дохиолол холбооны байгууламжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтан хариуцна.

14.8.Суурь бүтэц эзэмшигч тээврийг оновчтой зохион байгуулахын тулд хоногийн төлөвлөгөөт зурмагийг зохиож мөрдөнө. Хоногийн төлөвлөгөөт зурмаг зохиож, баталж мөрдөх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

АРВАНТАВДУГААР БҮЛЭГ

ХЭСЭГЛЭХ ГАЗАР

15.1.Галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэглэх газраар зохицуулна. Хэсэглэх газарт өртөө, зөрлөг, замын пост хамаарна.

Хэсэглэх газрыг барьж байгуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн зааг гаргаж галт тэрэгний хөдөлгөөнийг явуулна.

Галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэглэх газраар зааглаж зохион байгуулна.

15.2.Оруулах дохио нь өртөөний зааг мөн.

15.3.Хэсэглэх газар, зорчигчийн буух, суух газар нь өөрийн оноосон нэртэй буюу дугаартай байна. Нэрийг өртөөний болон зорчигчийн байшин (постын барилга)-гийн нүүрэнд, галт тэрэг ирэх хоёр талд тус тус байрлуулсан байна.

15.4.Замыг хоорондын гол зам, галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах, сэлгээний ажил гүйцэтгэх, ачаа, ачаан тээш хүлээн авах, олгох, зорчигчдод үйлчлэх зориулалт бүхий өртөөний зам, нийтэд үйлчлэх зориулалттай нийтийн хэрэгцээний салбар зам , дагнасан хэрэглээний зам гэж тус тус ангилна.

15.5.Өртөөний зам, суман шилжүүлэг, өртөөний төвлөрүүлэлтийн байр, сумчны байр бүр өөрийн дугаартай байна.

Нэг парктай өртөөний дэвсгэрт байгаа зам, суман шилжүүлэг, байрт адил дугаар тогтоохыг хориглоно. Хэд хэдэн тусгай парк бүхий өртөөнд нэг паркийн замууд адил дугаартай байж болохгүй.

Өртөөний зам, суман шилжүүлгийг дугаарлах аргыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

АРВАНЗУРГАДУГААР БҮЛЭГ

ӨРТӨӨНИЙ ТЕХНИК АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

16.1.Өртөөний техник хэрэгслийг ашиглах аргыг техник захирамжийн актаар тогтооно. Өртөөнд галт тэргийг осол аюулгүй, саадгүй хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажлын ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж байхаар техник захирамжийн актыг зохионо.

Техник захирамжийн актыг төмөр замын бүх салбарын ажилтан заавал биелүүлнэ.

16.2.Өртөөний дарга тухайн өртөөний техник захирамжийн актыг энэхүү журам болон галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, дохиоллын журам, техникийн захирамжийн акт зохиох журам,суурь бүтэц эзэмшигчийн баталсан бусад заавар, журмыг үндэслэн боловсруулна. Техник захирамжийн актыг хөдөлгөөний байцаагч хянаж, хөдөлгөөн хариуцсан салбарын дарга, тасгийн хэмжээнд тасгийн дарга батална.

Техник захирамжийн актанд өртөөний масштабчилсан бүдүүвч, замын хэвгий, галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний ажил хийх, ДТХ ба холбооны байгууламжийг ашиглах, ялгах дов дээр ажиллах, салбар замыг үйлчлэх журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, салбар замын хүснэгтийг хавсаргана.

Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, өртөөний замын ба ДТХ, холбооны байгууламжинд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай бүрд техник захирамжийн актыг шинэчлэх буюу засварлаж байна.

Техник захирамжийн актанд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа техник захирамжийн актыг баталсан албан тушаалтнаар баталгаажуулна.

16.3.Өртөөний дарга гарын үсэг зурж баталсан техник захирамжийн актын хуулбарыг өртөөний жижүүр, сэлгээний диспетчер, паркийн ба ялгах довын жижүүр, төвлөрүүлэлтийн гүйцэтгэх байр, сумчны байр, зүтгүүрийн депогийн жижүүр, вагон үзэгчийн ажлын байранд байлгана.

Хуулбарт зохих ажилтанд шаардагдах мэдээ баримтыг тусгасан байна.

Өртөөний техник захирамжийн актыг зохиох заавар, түүний маягтыг Төрийн захиргааны байгууллага батална.

СУМАН ШИЛЖҮҮЛГИЙН АШИГЛАЛТ

16.4.Гол болон хүлээн авах, явуулах зам дээр байр­ласан сум, хамгаалах сум хэвийн байдалд тавигдсан байна.

Сумны хэвийн байдал:

- Нэг замт шугамын өртөөний гол зам дээрх оруулах сумууд өртөөний хоёр талаас өөр өөр замд оруулахаар тавигдсан байна.

- Хоёр замт шугамын өртөөний гол зам дахь оруулах сумууд зохих гол замаар оруу­лахаар тавигдсан байна.

- Хамгаалах ба барих мухар зам руу оруулах сумнаас бусад, хоорондын зам ба өртөөний гол зам дээрх бүх сум зохих замаар явуулахаар тавигдсан байна.

- Хамгаалах ба барих мухар зам руу оруулах сум нь мухар зам руу оруулахаар тавигд­сан байна.

Сумны хэвийн байдлыг сум, дохио, замналын харилцан хамаарлын хүснэгтэд нэмэх тэмдгээр заана. Төвлөрүүлээгүй сумтай өртөөнд тэдгээрийн хэвийн байдлыг өртөөний техник захирамжийн акт болон түүний хуулбарт заана.

Сэргээн босгох, галын галт тэрэг, тэсрэх дэлбэрэх ачаатай вагон зогсооход зориулан гаргасан өртөөний зам руу оруулах замналын хамааралд ороогүй сумын хэвийн байдлыг өртөөний дарга тогтооно.

Тогтоосон хэвийн байдлыг цахилгаан төвлөрүүлэлтийн сумнуудын цахилгаан шилжүүлэгчийн таган дээр болон төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлгийн, шилжүүлэгчийн суурин дээр тэмдэглэнэ. Дор дурдсан үед сумнуудыг өөр байдалд шилжүүлж болно. Үүнд:

- Галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэхэд:

- Сэлгээний ажил хийх үед

- Замыг хөдлөх бүрэлдэхүүнээр эзлүүлэх үед

- Саадтай газар ба өртөөний зам дээр ажил хийх газрыг хааж хамгаалах шаардлагатай үед

- Сум цэвэрлэх, шалгах, засварлах үед

Цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөнд доорх сумуудаас бусад сумыг хэвийн байдалд тавих шаардлагагүй болно. Үүнд:

- Хамгаалах ба барих мухар зам руу орох сум

- Автомат төхөөрөмжөөр тоноглогдож хэвийн байдалдаа өөрөө шилждэг хаягч сум

- Автомат төхөөрөмжөөр тоноглогдоогүй боловч өртөөний жижүүр хэвийн байдалд нь шилжүүлдэг хаягч сум

16.5.Хоорондын замд тавигдсан суман шилжүүлгийг аль нэгэн зэргэлдээ өртөөнд харъяалуулах буюу салаалсан газарт нь шаардлагатай үед пост байгуулна. Эдгээр суман шилжүүлгэнд техникийн үйлчилгээ хийх, гэрэлтүүлэх, хамгаалах, сумны түлхүүр хадгалах журмыг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно.

16.6.Сум дохиог удирдах байранд өөрийн удирдаж байгаа сум дохионы шилжүүлэлт, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хариуцсан зөвхөн нэг ажилтан байна. Тухайлбал: өртөөний төвлөрүүлэлтийн байранд өртөөний жижүүр, сумчны байранд сумчин, механикжуулсан ялгах довын төвлөрүүлэлтийн байранд оператор, довын жижүүр буюу сэлгээний зохицуулагч.

Зарим өртөөнд сумчны хоёр байрыг нэг сумчинд, мөн зарим сум ба сумчны байрыг өртөөний жижүүрт шууд хариуцуулж болно. Ийм өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно.

16.7.Өртөөний төвлөрүүлэлтийн байранд шаардлагатай үед оператор буюу туслах жижүүрийг томилон ажиллуулж болно.

16.8.Галт тэрэг хүлээн авах, явуулахын өмнө уул хүлээн авах, явуулах замналд орсон сум, хамгаалалтын сумнуудыг түгжээтэй байлгана.

Галт тэрэг хүлээн авах, явуулах замналд түгжигдсэн боловч түлхүүрийн хамаарлаар тоноглогдоогүй сумны түлхүүр өртөөний жижүүр буюу сумчинд, харин түлхүүрийн хамаарлаар тоноглогдсон үед сумчны байрны гүйцэтгэх аппарат буюу өртөөний жижүүрийн удирдлагын аппаратад хадгалагдана.

Түлхүүрийн хамаарлаар тоноглогдоогүй, хамгийн хариуцлагатай бөгөөд түгжээтэй дараахь сумын түлхүүр нь өртөөний жижүүрт хадгалагдана. Үүнд:

а.Сэргээн босгох, галын галт тэрэг зогсоох зам руу оруулах сум

б.Өртөө, хоорондын замд нийлсэн постоор үйлчлүүлэгдээгүй салбар замын сум

в.Барих ба хамгаалах мухар замын болон хаях сум

г.Аюултай ачаатай вагон зогсоох зориулалттай зам руу оруулах түгждэг сум

д.Түлхүүрийн хамаарлаар тоноглогдсон боловч тухайн нөхцөлд зүүдэг цоожоор цоожилсон байвал зохих сум.

е.Нэг буюу бүлэг вагонд эзлүүлсэн өртөөний хүлээн авах явуулах замуудын сум.

16.9.Хэсэглэх газарт галт тэрэг хүлээн авах, явуулах, замнал бэлтгэх, түгжих, сэлгээний ажлын үед сумыг замналд шилжүүлэхийг хөдөлгөөн хариуцсан салбарын даргын баталсан өртөөний техник захирамжийн актанд зааснаар гүйцэтгэнэ.

Галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэх үед төвлөрүүлсэн сумыг өртөөний жижүүр шилжүүлнэ. Галт тэрэг хүлээн авах, явуулах үед төвлөрүүлээгүй сумыг өртөөний жижүүрийн зааснаар сумчин эсвэл сумыг хариуцдаг өртөөний жижүүр шилжүүлж түгжинэ. Замнал бэлтгэх үед өөр бусад хүмүүс сум шилжүүлэхийг хориглоно. Сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг сэлгээний ажил удирдагчийн захирамжаар сумчин гүйцэтгэнэ. Цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөдөд сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг өртөөний жижүүр гүйцэтгэнэ. Сумыг төвийн удирдлагаас орон нутгийн удирдлагад шилжүүлэх, мөн түүнчлэн сумчид үйлчилдэггүй, төвлөрүүлэгдээгүй суман дээгүүр сэлгээ хийх үед сумуудыг зөвхөн найруулагчийн бригад шилжүүлнэ.

16.10.Сум шилжүүлэх, замнал бэлтгэх тухай өртөөний жижүүрийн захирамжийг сумчин зөв ойлгосноо давтана.

Захирамжийг биелүүлмэгц сумчин энэ тухайгаа уг захирамж өгсөн ажилтанд нэн даруй илтгэнэ. Өгөгдсөн замналд орсон сумны байдлыг хянах боломж олгодог удирдлагын аппарат бүхий өртөөнд өртөөний жижүүр түүний захирамжийг зөв биелүүлсэн эсэхийг удирдлагын хэрэгслийн заалтаар магадлана.

16.11.Сум гэмтэлтэй (шор нягт шахагдаагүй, цоож цуурга гэмтсэн) үед сумчин өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэнэ. Гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд хохирол учруулахаар байвал сумчин тэр сумаар өнгөрөх хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг зогсоож, зогсох дохиогоор хааж хамгаалан, энэ тухайгаа өртөөний жижүүрт мэдэгдэнэ.

16.12.Суман шилжүүлэг дээр засварын ажил хийх шаардлага гарсан үед сумчин зөвхөн өртөөний жижүүрийн зөвшөөрлөөр зам, холбооны аж ахуйн нэгжийн ажилтныг засварын ажилд оруулж болно.

Засвар дуусмагц сумчин уул суман шилжүүлгийн байдал хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангасан эсэхийг магадлаж энэ тухайгаа өртөөний жижүүрт илтгэнэ.

16.13.Өртөөний болон бусад байгууллагын эзэмшлийн замд нийлсэн суман шилжүүлэг өртөөний даргын мэдэлд байна.

Бусад байгууллагын эзэмшлийн замын суман шилжүүлэг тухайн эзэмшигчийн мэдэлд байна.

Өртөөний болон байгууллагын дарга нь өөрийн эзэмшилд байгаа суман шилжүүлгийн хэвийн ажиллагаа, цэвэрлэгээ, сум заагчийн бүрэн бүтэн байдлыг хариуцна

16.14.Суман шилжүүлгийн техникийн байдалд хяналт тавих, цэвэрлэх, үйлчилгээ хийх ажлыг дараахь ажилтан гүйцэтгэнэ. Үүнд:

- Төвлөрүүлэгдээгүй суман шилжүүлгийг тэдгээрийг үйлчилдэг сумчид /өртөөний ажилчид/

- Төвлөрүүлэгдсэн суман шилжүүлгийг замын аж ахуйн нэгжийн ажилтан

16.15.Төвлөрүүлэгдсэн, сумчны мэдэлд байдаггүй төвлөрүүлэгдээгүй зарим суман шилжүүлгийн техникийн байдлыг хянах, үйлчилгээ хийх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Сумчны гүйцэтгэх үүрэг:

а.Жижүүр хүлээн авахдаа зам дээрх вагон хязгаарын шонгоос гадагш гараагүй, сум цэвэрлэгдсэн бүрэн бүтэн, сумчны дохионы хэрэгсэл, багаж бүрэн байгааг жижүүр хүлээлгэн өгч байгаа сумчныг байлцуулан магадлах.

б.Сумыг техник захирамжийн актын хуулбарт заасан хэвийн байдалд түгжээтэй байлгах, галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх үед зөвхөн өртөөний жижүүрийн захирамжаар заасан байдалд шилжүүлж байх.

в.Суман шилжүүлгийн бүрэн бүтэн байдал, тасралтгүй ажиллагааг хангаж, цэвэр байлгаж, суларсан эрэг, шургийг сайтар чангалж тосолж, хадаасыг гүйцэд хадаж байх. Сум тоонолжийг цэвэрлэх, эрэг, шураг, хадаас чангалах ажлыг шорын өмнөх жааз зам төмрийн уулзвараас (хашилт зам төмрийг оруулан) тоонолжны арын уулзвар хүртэл гүйцэтгэнэ.

г.Техник захирамжийн актанд зааснаар гэрэлтүүлэгтэй байлгах сум заагчийг шөнийн цагт мөн үзэгдэлт муутай өдрийн цагт гэрэлтүүлж байх.

д.Галт тэрэг хүлээн авах, явуулах үед өртөөний техник захирамжийн актын хуул­барт заасан газар зохих дохиотой угтаж авах:

е.Галт тэрэг өнгөрөх үед бүрэн бүрэлдэхүүнтэй, тогтоосон дохиотой явж байгаа эсэхийг анхааралтай ажиглаж, үдэж өгөх.

ё.Илрүүлсэн гэмтэл, хэвийн биш зүй­лийн тухай өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх бөгөөд харин хөдөлгөөний аюулгүй ажиллагаа болон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахаар байвал галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүнийг зогсоох арга хэмжээг яаралтай авах.

ж.Сэлгээ хийх үед дохиог анхааралтай ажиглаж, сэлгээний ажлыг түргэн, осол, аюулгүй хийх, дохионы заалтыг чанд биелүүлэх.

з.Сумчны байранд байрлуулсан техник захирамжийн актын хуулбарын заалтыг мэдэж, баримталж ажиллах.

Сумчинд дараахь зүйлийг хатуу хориглоно. Үүнд:

а.Өртөөний техник захирамжийн актанд заасан гэрэлтэй байвал зохих сум заагчуудыг шөнийн цагт болон үзэгдэлт муутай өдрийн цаг гэрэлтүүлэггүй байлгах.

б.Ажлын шаардлага гараагүй нөхцөлд сумны хэвийн байдлыг алдагдуулах.

в.Өртөөний техник захирамжийн актанд заасан түгжээтэй байвал зохих сумыг түгжээгүй байлгах.

г.Ажлын байранд тогтоосон дохиогүй байх

д.Жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явах.

е.Суманд гаднын хүн хүргэх

СЭЛГЭЭНИЙ АЖИЛ

16.16.Өртөөний замд сэлгээний ажлыг зөвхөн нэг ажилтны, тухайлбал, өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч паркийн буюу постын жижүүрийн захирамжаар гүйцэтгэнэ.

Сэлгээний ажлыг гүйцэтгэх, энэ талаар захирамж өгөх ажил үүргийн хуваарилалтыг өртөөний техник захирамжйин актаар тогтооно.

Өртөөний болон ялгах довд сэлгээ хийх, сэлгээний хурд, хөдлөх бүрэлдхүүн бэхлэх, онцгой нөхцөлд тээвэрлэх ачаатай вагоныг сэлгэх талаар Төмөр замын хөдөлгөөний удирдлагын журам”-д тодорхой тусгасан байна.

16.17.Сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөл­гөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал сэлгээний удирдагч (галт тэрэгний найруулагч) удирдана.

Галт тэрэг найруулагчийн үүрэг:

а.Энэ дүрэм, галт тэрэг найруулах төлөв­лөгөө, бусад дүрэм, журмын шаард­лагад нийцүүлэн галт тэргийг найруулах.

б.Хийх сэлгээний ажлын төлөвлөгөө, түүний гүйцэтгэх аргыг сэлгээний ажилд оролцогч бүх ажилтанд танилцуулсаны үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааг оновчтой зохицуулан хуваарилах.

в.Сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.

г.Сэлгээний ажил гүйцэтгэж буй ажилтны болон хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулна. Хүн суулгасан, хэтрүү овортой болон тэсрэх ачаатай вагонтой үед сэлгээг маш болгоомжтой гүйцэтгэнэ.

Олон замтай, сэлгээний ажил ихтэй өртөөнд замуудыг сэлгээний район болгон хувааж, тэдэнд сэлгээний зүтгүүр ба бригад бэхлэн ажиллуулна. Завсарын өртөөнд сэлгээний ажлыг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заасны дагуу гүйцэтгэнэ.

16.18. Сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригадын үүрэг:

а.Сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.

б.Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж, хөдөлгөөний тухай дохионы заалтыг тухай бүр биелүүлэх.

в.Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх.

г.Сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах.

д.Сэлгээний ажлын үед дан зүтгүүрээр хөдөл­гөөн хийх тохиолдолд явах чиглэлд зүтгүүрийн удирдлагыг шилжүүлж, кабиныг заавал сольж байна.

ГАЛТ ТЭРЭГ НАЙРУУЛАХ

16.19.Галт тэргийг энэхүү дүрэм, хөдөлгөөний зурмаг, галт тэрэг найруулах төлөвлөгөөнд бүрэн ний­цүүлэн найруулна.

Галт тэрэгний жин, уртын нормыг чиглэл, хэсэглэл тус бүрд хөдөлгөөний зурмаг, галт тэрэг найруулах төлөвлөгөөгөөр тогтооно. Мөн жин, уртын норм нь зүтгүүрийн төрөл, тухайн хэсгийн замын аяс, өртөөний хүлээн авах явуулах замын ашигтай уртад тохирч байна.

Галт тэргэнд хөдлөх бүрэлдэхүүн холбох үед түүний жин, уртыг хүснэгтэд зааснаар суурь бүтэц эзэмшигч тогтооно.

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТООЦООТ ЖИН, ТОМЪЁОЛСОН УРТ

 

Хөдлөх бүрэлдэхүүний төрөл

Хөдлөх бүрэлдэхүүний нэгжийн өөрийн жин /тонн/

Урт/томъёолсон вагоноор/

Ачааны паркийн вагон

Модон кузовтой хагас вагон

22

1,0

Төмөр кузовтой 73-77м3 багтаамжтай хагас вагон

23

1,0

Төмөр кузовтой 83-88м3 багтаамжтай хагас вагон

24

1,0

4 голт тавцант вагон хүнд даацын чингэлэг

22

1,01

Ачдаг 4 голт тавцант вагон

22

1,4

Төрөл бүрийн ачаанд зориулагдсан 4 голт тавцант вагон

21

1,04

Суудлын автомашин тээвэрлэх зориулалттай тавцант вагон

26

1,55

8 голт цистерн

48,8

1,51

4 голт цистерн

23,2

0,86

Дамжих тавцан бүхий 4 голт цистерн

24,5

0,88

Тогтмол дулаантай 4 голт вагон

32

1,05

Битум тээвэрлэхэд зориулагдсан 4 голт вагон

36,5

1,05

Үр тариа ачих зориулалттай хоппер

22

1,05

Цемент тээвэрлэх 4 голт хоппер

22

0,87

Эрдэс бордооны 4 голт хоппер

22

0,95

4 голт думпкар

27

0,85

Модон кузовтой 4 голт битүү вагон

22,8

1,05

120м3-ийн бүрэн төмөрлөгдсөн битүү вагон

24,2

1,10

140м3-ийн бүрэн төмөрлөгдсөн битүү вагон

27

1,26

Автомашин ачихад зориулагдсан 4 голт битүү вагон

42

1,75

Транспортер

120 тонн даацтай 8 голт /худаг хэлбэрийн/

56

1,81

120 тонн даацтай 8 голт /тавцан хэлбэрийн/

55

1,72

Бусад бүх төрлийн 4 голт

30

1,42

120 тонн даацтай холбогч бүхий 12 голт

89,3

2,66

Тогтмол дулаантай галт тэрэгний секц

23 вагоноос бүрдсэн

1036

26,7

21 вагоноос бүрдсэн

950

26,11

12 вагоноос бүрдсэн

560

15,62

1970 оноос өмнө үйлдвэрлэгдсэн БМЗ-5

219

7,6

1970 оноос хойш Германд үйлдвэрлэгдсэн 5 вагоноос бүрдсэн

242

7,6

1970 оноос өмнө Германд үйлдвэрлэгдсэн 5 вагоноос бүрдсэн

221,4

6,51

3 вагоноос бүрдсэн

182,5

4,96

Зорчигчийн вагон

Бүх төрлийн вагоны кузов дээрх тэмдэглэлд дараахь жинг нэмнэ. Үүнд:

СВ ба 20 ортой зөөлөн вагон

2

1,75

Бусад зөөлөн вагонд

3

1,75

Тасалгаат хатуу вагонд

4

1,75

Тасалгаагүй хатуу вагонд

9

1,75

Зоогийн вагонд

6

1,75

Зүтгүүр

ТЭ-2

170,0

1,7

2М62М

240,0

2,5

62-УМ

121,0

1,25

ТЭМ-2

121,0

1,21

ДАШ 7С30-71

132,0

1,29

Хоёр загал

240

2,5

2ТЭ-116

276,0

2,6

Замын машин

4 голт хоппер-тугнуур ЦНИИ-2

22,0

0,78

4 голт хоппер-тугнуур ЦНИИ-3

25,0

0,78

4 голт хоппер-тугнуур ЦНИИ-ДВЗ

23,0

0,78

Зам тавих 6 голт УК-25/9

78,0

1,29

Зам тавих 6 голт УК-25/9-18

102,0

1,29

Зам тавих 6 голт УК-25/21

92,0

1,29

Хөдөлгүүртэй тавцант МПД-2

41,0

1,17

Өөрөө буулгагч /думкар/ ВС-60

28,0

1,5

Цахилгаанаар чигжээслэгч ЭЛБ-1

102,0

3,37

Цахилгаанаар чигжээслэгч ЭЛБ-3

120,0

3,60

Хусуурт цас цэвэрлэгч СС-1

96,0

1,67

Хусуурт цас цэвэрлэгч СС-1М

100,0

1,76

Хусуурт цас цэвэрлэгч СДП ба СДП-М

84,0

1,28

Хусуурт цас цэвэрлэгч ЦУМЗ

22,0

0,81

Цас цэвэрлэгч галт тэрэгний толгойн машин СМ-2

80,0

1,44

Цас цэвэрлэгч галт тэрэгний 4 голт хагас вагон СМ-2

38,0

1,75

Цас цэвэрлэгч галт тэрэгний сүүлийн хагас вагон

43,0

1,75

Ачааны дрезин ДГКУ ба ДГК

32,0

0,92

Ачаа ачих, тээвэрлэх мотовоз МПТ

32,0

0,92

Автомоторис АГД-м

21,0

0,87

Зам хэмжигч ЦНИИ-2

68,0

1,75

Сононзонгоор сэв илрүүлэгч 4 голт вагон

58,0

1,53

Хэт авиагаар сэв илрүүлэгч 4 голт вагон

72,0

1,75

Зам засварын явуулын дрезин ПЛД-3/2

60,0

2,23

Замын боолт чангалах, тослох машин ПГМ

36,0

0,93

Буталмал чулуун чигжээс цэвэрлэх машин ШОМ-4

160,0

3,74

Буталмал чулуун чигжээс цэвэрлэх машин ШОМЗУ

90,0

1,53

Зам тэгшлэх, чигжих, янзлах машин ВПО-3000

107,0

1,99

Зам тэгшлэх, чигжих янзлах ВПО2-3000

114,0

2,04

Зам тэгшлэх чигжих янзлах ВПР-1200

52,0

1,92

Зам тэгшлэх чигжих янзлах машин ВПРС-500

52,0

1,92

Замд чиг залах машин Р-2000

42,0

1,92

АРВ буюу өөртөө автомат хөргүүртэй вагон

46,0

1,05

Хятадын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн

Суудлын 24,5 метр урттай вагон

Бичсэн жингээр

2,20

Суудлын 25,5 метр урттай вагон

Бичсэн жингээр

2,30

Ачааны вагон /4 голт вагоноор/

24,0

1,50

Битүү вагон

22,0

1,20

Хагас вагон

20,0

1,20

Тавцан вагон

Бичсэн жингээр

1,10

Цистерн

Бичсэн жингээр

1,10

 

 

Галт тэрэгний уртыг тодорхойлоход томъёолсон вагоны уртыг 14 метртэй тэнцүүгээр авна.

16.20.Галт тэрэгний урт нь тухайн галт тэрэг аялах хэсгийн хэмжээн дэх өртөө, зөрлөгийн хүлээн авах, явуулах замын ашигтай уртаас хэтрэх ёсгүй. Хэсгээр урт бүрэлдэхүүн­тэй, хүнд жинтэй галт тэрэг өнгөрүүлэх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

16.21.Доорхи вагонуудыг галт тэргэнд холбохыг хориглоно. Үүнд:

а.Техникийн хувьд хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачааны бүрэн бүтэн байдалд хохирол учруулахаар гэмтэлтэй, галт тэрэгнээс салгах мэдэгдэл өгсөн вагон

б.Даацаас хэтэрсэн ачаатай вагон

в.Задгай хөдлөх бүрэлдэхүүн дээр ачаа ачих, бэхлэх техникийн нөхцөлийг зөрчиж ачсан ачаатай.

г.Ачаа хазгай ачсан, нум хэт сууснаас арал ба тэвш нь явах ангидаа хавирах болсон, дээврийн төмөр бүрээс хуурч болохоор гэмтэлтэй.

д.Замаас гарч байсан буюу сүйрэл, осолд орсон галт тэргэнд байсан вагоныг үзлэг хийж, хөдөлгөөнд тэнцэх эсэхийг тогтоох хүртэл,

е.Тусгай баримт бичигтэй яваа (өөрийн гол дээр явах ачааны адил) вагоноос бусад тогтоосон төрлийн засвар хийсэн тухай хэв тэмдэггүй вагон

ё.Хэрхэн явуулах тухай тусгай заалт өгөгдөөгүй, хэтрүү овортой ачаа ачсан тавцант вагон, транспортер, хагас вагон.

ж.Тусгай зааварт зааснаас бусад үед хашлага нь хаагдаж түгжигдээгүй тавцант вагон, хаалга нээлхийг хааж түгжээгүй битүү хоосон вагон, ачих буулгах дээд, доод хэрэгслийн нээлхийн таг онгорхой цистерн, хоппер, үр тариа ба цемент тээвэрлэх вагон, бусад хөдлөх бүрэлдэхүүн.

з.Онгорхой хаалга нээлхийтэй буюу түгжих механизм гэмтсэн, нэг дэх шүдэнд тээглүүлж хаасан хагас вагон

и.Тухайн вагонд ачихыг хориглосон ачаатай.

к.Бункерийг нь бэхлээгүй бункерт хагас вагон, хос дугуйн өнхрөх гадаргууг хар тосноос цэвэрлээгүй хар тос тээвэрлэх вагон

16.22.Дор дурдсан вагоныг зорчигчийн галт тэргэнд холбохыг хориглоно. Үүнд:

а.Тэсрэх ачаатай, шахсан, шингэрүүлсэн хийтэй болон бусад аюултай ачаатай, хялбархан шатдаг болон муухай үнэр гаргадаг ачаатай вагон

б.Үечилсэн засвар буюу техникийн нэгдсэн байцаалтын хугацаа хэтэрсэн

в.Онцгой шаардлагатай үед тавцант вагон, цистернээс өөр төрлийн ачааны вагоныг зорчигчийн (зорчигчийн хурдан галт тэрэгнээс бусад) галт тэргэнд холбох явдлыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

Зорчигчийн галт тэргэнд залгах ачааны вагоны тоо нь 4 голоос хэтрэх ёсгүй бөгөөд зөвхөн галт тэрэгний эхэнд тавина. Хот дүүргийн зорчигчийн галт тэргэнд 12 голоос илүүгүй тооны ачааны вагон (мөн сүүний цистерн) залгахыг зөвшөөрнө.

Холбож байгаа ачааны вагоны техникийн байдал ба бүтэц нь зорчигчийн галт тэрэгний тогтоосон хурдтай, осол аюулгүй явах нөхцөлийг хангасан байна.

16.23.Ачаа-зорчигчийн галт тэргэнд вагоныг ачааны галт тэргэнд тогтоосон журмаар байрлуулах бөгөөд зорчигчийн вагоныг галт тэрэгний эхэнд холбоно.

Ачаа-зорчигчийн галт тэрэгний урт ба жинг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно. Ачаа-зорчигчийн галт тэргэнд тэсрэх ачаатай, шахсан, шингэрүүлсэн хийтэй, бусад аюултай болон муухай үнэр гаргах ачаатай вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистерн холбохыг хориглоно.

16.24.Зорчигчийн бүх галт тэрэгний эхний ба сүүлийн вагоны голын гадна хаалгыг түгжиж цоожилон, дамжих тавцанг босгож бүх вагоны хажуу хаалгуудыг цоожилсон байна.

16.25.Ачааны галт тэргийг найруулахад вагоныг голын тоо ба жингийн хувьд ялгах­гүйгээр найруулна. Түүвэр галт тэргэнд вагоныг очих өртөөгөөр нь бүлэглэн холбох бөгөөд харин түүвэр-түгээх вагоныг нэг бүлэг болгон тавина.

16.26.Албан хэрэгцээний болон ачаа хүргэгчтэй вагоноос бусад хүн суулгасан зорчигчийн ба ачааны вагоныг галт тэргэнд нэг бүлэг болгон холбоно. Харин эдгээр вагонууд нь огцом түлхэх, зогсоход гулсаж болох зам төмөр, дам нуруу, гуалин үүнтэй төстэй бусад төрлийн ачаатай задгай хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүр, галт тэрэгний сүүлээс нэгээс доошгүй вагоноор халхлагдсан байна.

16.27.Цэргийн галт тэргэнд тэсрэх ачаатай вагон холбохыг Аюултай ачаа тээвэрлэх журам, Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тусгай журмаар зохицуулна.

16.28.Тэсрэх ачаатай вагон шингэрүүлсэн хийтэй цистерн зарим аюултай ачаа бүхий битүү вагон, амархан шатах ачаатай вагон шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистернийг галт тэргэнд холбох үед дараахь халхавч хийнэ. Үүнд:

а.Галт тэрэгний зүтгүүрийн ард 4-өөс доошгүй голоор

б.Тэсрэх аюултай ачаа бүхий вагоныг галт тэрэгний сүүлээс 4-өөс доошгүй голын өмнө.

Ачааны галт тэргэн дэх хүн суулгасан вагон дараахь халхавчтай байна. Үүнд:

а.Тэсрэх аюултай ачаатай вагоноос, мөн түүнчлэн шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистернээс 12-оос доошгүй голоор.

б.Хүчил, нэгдүгээр зэргийн хялбархан гал авалцах шингэн, зарим бусад аюултай ачаатай цистерн, аюултай ачаа бүхий битүү вагон болон хялбархан шатдаг ачаатай вагоноос 4-өөс доошгүй голоор.

Ачаа хүргэгчтэй (багтай) ганц вагон зөвхөн пийшинтэй бол уул вагон зохих халхавчтай байна.

16.29.Хүмүүс суулгасан зорчигчийн ба ачааны вагон, тэсрэх аюултай, хялбархан шатдаг ачаатай вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистернийг галт тэргэнд холбох, салгах сэлгээний ажлын үед жирийн ачаатай вагон эсвэл хоосон вагоныг халхавч болгон ашиглана.

16.30.Галт тэргэнд залгах, сэлгээ хийх үед халхавч шаардах тэсрэх аюултай, хялбархан шатдаг ачаа болон “аюултай ачааны жагсаалт”-д орсон ачаатай вагоныг галт тэргэнд байрлуулах журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно

16.31.Хэтрүү овортой ачаа бүхий вагон, тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд байрлуулахыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан “төмөр замаар хэтрүү овортой, хүнд жинтэй, урт ачаа тээвэрлэх журам”-аар зохицуулна.

16.32.Гар тоормостой вагоныг түүвэр, хүмүүсийн, тэсрэх аюултай, хэтрүү овор бүхий ачаатай галт тэргэнд байрлуулахад галт тэрэгний эхний хэсэгт (голын тоогоор) нэгээс доошгүй, харин сүүлчийн хэсэгт гар тоормостой хоёроос доошгүй вагон тавьсан байна.

16.33.Шаардлагатай үед ачааны галт тэргэнд сүүлчийн автомат тоормостой вагоны араас бүрэлдэхүүний дунд хэсэгт явахад тохирохгүй боловч явах анги, автомат угсраа нь бүрэн бүтэн дөрвөөс илүүгүй голтой албаны вагон, тоормосгүй вагон тавихыг зөвшөөрнө. Тийм вагоныг вагоны аж ахуйн ажилтан дагалдан хүргэнэ.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ТООРМОС ЗАЛГАХ ТУХАЙ

16.34.Галт тэрэг бүрт байх тоормосны тоо нь галт тэрэгний жин, хурд, хэсгийн хэмжээний баримтлах уруудуурт тохирч байна.

Галт тэрэгний хурд, хэвгийн хэмжээ, тоормосны нэгдсэн шахалтнаас хамаарах тоормосны замын зай, галт тэргийг гар тоормосоор хангах журмыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

16.35.Хэсгийн хэмжээгээр баримтлах хэвгий, галт тэрэгний хөдөлгөөний зурмагт тогтоосон хурдыг тус бүр суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтоож мөрдөнө.

16.36 Галт тэргэнд байгаа тоормос үйлчлэх голын тоо, нэг голд ноогдох тоормосны шахавчийн шахалтын хэмжээг хөдлөх бүрэлдэхүүний авто тоормосын ашиглалтын заавраар тогтооно.

16.37.Зорчигчийн галт тэрэгний автомат тоор­мосны сүлжээнд зорчигчийн маягийн бүх вагон, мөн түүнчлэн зорчигчийн дэглэмээр тоормослох ачааны маягийн автомат тоормос бүхий вагонуудыг холбоно.

Ачааны галт тэрэгний автомат тоормосны сүлжээнд дараахь вагоноос бусад ачааны маягийн автомат тоормостой бүх вагоны тоормосыг залгавал зохино. Үүнд:

а.Хос дугуйд 0,5-1,0 мм чирэгтэй.

б.Нэг загварын биш тоормостой.

в.Автомат тоормос нь гэмтсэний улмаас засварт явуулж байгаа

г.Аюултай ачаа ачсан тоормосын ширмэн шахавчтай вагон

д.Замд явах үед нь автомат тоормосыг салгах шаардлагатайгаар гэмтсэн.

Ачааны, ачаа зорчигчийн галт тэргэнд ачааны болон зорчигчийн маягийн автомат тоормосыг хос­луулан хэрэглэж болно.

Бүх төрлийн галт тэрэгний зүтгүүрийн автомат тоормосыг тоормосын сүлжээнд залгасан байна. Зүтгүүрийн автомат тоормос ачааны болон зорчигчийн дэглэмтэй байвал бүрэл­дэхүүнд байгаа автомат тоормосны зонхилох маягт тохирох дэглэмд шилжүүлэн залгана.

Ачааны галт тэргэнд нэг бүлэг болгон тавьсан нэвт дамжуулах хоолойтой буюу салгагдсан тоормостой вагоны тоо 8 голоос, харин галт тэрэгний сүүлд автомат тоормостой сүүлчийн хоёр вагоны өмнө 4 голоос тус тус хэтрэхгүй байна. Галт тэрэгний сүүлд байгаа хоёр вагоны автомат тоормос нь ажилтай байна.

16.38.Ачааны болон ачаа зорчигчийн галт тэрэгний автомат тоормос эвдэрсний улмаас хоорондын замд зогсвол түүнийг байранд нь зогсоож байхын тулд бүрэлдэхүүний (зүтгүүргүй) жингийн 100 тонн тутамд 1.0 тоормосны гол ногдохоор бодож, гар тоормосоор хангана.

0,012-оос их хэвгийтэй хоорондын замд галт тэргийг бэхлэх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

16.39.Хоорондын замд зорчигчийн галт тэрэгний автомат тоормос эвдэрсэн тохиолдолд ойролцоох өртөө хүр­тэл гар тоормостой 15 км/цагаас дээшгүй хурдтай явж болно.

Галт тэрэгний гар тоормосыг машинчийн өгсөн дохиогоор ажиллуулах үүргийг галт тэргэнд үйлчилж яваа ажилтан (үйлчлэгч ба бусад ажилтан) гүйцэтгэнэ. Хоорондын замд ачааны галт тэрэгний автомат тоормос эвдэрвэл цааш явахыг хориг­лоно.

Автомат тоормосны ажиллагааг сэргээс­ний дараа болон сэргээх боломжгүй тохиолдолд галт тэргэнд байгаа тоормосны хангамжийг тооцон замын хэвгийгээс хамаарч хурдыг тогтоон суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар явахыг зөвшөөрнө.

16.40.Галт тэргийг аялалд гаргахын өмнө буюу аялалын үед уг галт тэрэгний автомат тоормосын ажиллагааг шалгаж туршилт хийнэ.

Галт тэрэгний бүх вагоны тоормосын гол хоолойн байдал, тоормосын ажиллагааг шалгах бүрэн туршилтыг дараахь тохиолдолд хийнэ.

а.Найруулсан өртөөн дээр галт тэргийг явуулахын өмнө

б.Зүтгүүр сольсны дараа

в.Зүтгүүрийн эргэх мөрийн урт 600 километрээс их байвал зүтгүүрийн бригад солилцдог техник үйлчилгээний газартай өртөөнд

г.Сунгуу уруудуурт хоорондын замын өмнөх өртөөнд зурмагийн дагуу зогсолттой бол

д.0.018 ба түүнээс огцом сунгуу уруудууртай хэсгийн өмнө бүрэн туршилтыг 10 минутын барилт­тайгаар хийнэ. Ийм өртөөдийн жагсаалт, тоормос турших журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Галт тэрэгний тоормосын байдлыг сүүлийн хоёр вагоны тоормосын ажиллагаагаар шалгадаг тоормосын товчилсон туршилтыг дараахь тохиолдолд хийнэ. Үүнд:

а.Өртөөний хийн шахуургын суурин төхөөрөмж буюу зүтгүүрээр тоормосын бүрэн туршилтыг урьдчилан хийсэн галт тэргэнд зүтгүүр холбож явуулахын өмнө.

б.Зүтгүүрийг галт тэрэгнээс салгахгүйгээр бригад солигдох үед

в.Галт тэрэгний вагоны хооронд ямар нэгэн шалтгаанаар зөөлөн холбоос салсан буюу төгсгөлийн кран хаагдаж, нээгдсэний дараа

г.Суудлын галт тэрэг 20 минутаас дээш хугацаагаар зогссоны дараа явахын өмнө.

д.Ачааны галт тэрэг 30 минутаас дээш хугацаагаар зогссон үед гол хоолойн нягтыг шалгахад ВУ-45 маягтанд бичигдсэн хэмжээнээс 20 хувиас их өөрчлөгдсөн үед

е.Зүтгүүрийн гол хоолойн тасралтыг дохиологч 418 тоот төхөөрөмжөөр тоноглосон галт тэрэг зогсож байхад дохиолол ажиллаж ТМ гэрэл ассан.

ё.Ерөнхий савны даралт 5,5 кг/см2-аас доош бага болсон.

ж.Зорчигчийн галт тэрэгний тоормосын удирдлага нэг бүхээгээс нөгөө бүхээг, нэг зүтгүүрээс нөгөө зүтгүүрт шилжүүлэгдсэний дараа

Вагон үзэгчгүй өртөөнд доорх тохиолдолд галт тэрэгний бүрэлдэхүүний эхний 5 вагоны тоормосны ажиллагаагаар тоормосын товчилсон туршилтыг хийж болно. Үүнд:

а.Ачааны галт тэрэгний зүтгүүрийн тоормосын удирдлага нэг бүхээгээс нөгөө бүхээг, нэг зүтгүүрээс нөгөө зүтгүүрт шилжүүлэгдсэний дараа

б.Түлхэгч зүтгүүр салсан

в.Ачааны галт тэрэг 30 минутаас дээш хугацаагаар зогссон үед гол хоолойн нягтыг шалгахад ВУ-45 маягтанд бичигдсэн хэмжээнээс өөрчлөлт нь 20 хувиас бага бол

ГАЛТ ТЭРГИЙГ ТОНОГЛОХ БА ҮЙЛЧЛЭХ

16.41.Зорчигчийн, ачаа-зорчигчийн, цэргийн ба хүмүүсийн галт тэргийг зөөврийн телефон утас, радио холбоо, гал унтраах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, техникийн сэлбэг, бусад тоноглолоор хангана.

16.42.Тэсрэх аюултай ачаатай вагоноос бүрдсэн галт тэргийг гал унтраах хэрэгсэл, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, машинчтай холбоо барих радио станцаар тоноглоно.

Галт тэргийг гал унтраах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, радио станцаар хангах нормыг Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

16.43.Зүтгүүрийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталсан нормын дагуу гал унтраах болон хөдлөх бүрэлдэхүүнийг зам дээр өргөж гаргах хэрэгсэл, шаардагдах дохионы хэрэгсэл, багаж, бусад эд зүйлсээр хангасан байна. Галт тэрэгний зүтгүүрийг радио станцаар тоноглосон байна.

Автомат тоормос эвдэрсэн үед хоорондын замд хөдлөх бүрэлдэхүүнийг бэхлэх тооцоот ивүүрээр зүтгүүрийг хангах, 0.012-оос огцом хэвгийтэй хэсэгт автомат тоормос эвдэрсэн үед хоорондын замд ачааны ба ачаа-зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнийг бэхлэх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

16.44.Галт тэргэнд зүтгүүрийн болон галт тэрэг­ний бригад үйлчилнэ. Галт тэрэгний зэрэглэл ба хэсэгт ажиллах нөхцөлөөс хамаарч галт тэрэг­­ний бригадын бүрэлдэхүүн, галт тэрэгт үйлчлэх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Хоорондын замд аж ахуйн галт тэрэгний хөдөл­гөөнийг ажил удирдагч буюу түүний томилсон ажилтан удирдана.

Эдгээр ажилтны үүргийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар тодорхойлно. Эргэлтийн депотой өртөөнд зүтгүүрийн болон галт тэрэгний бригад амрах зориулалттай тусгай байр байна.

ГАЛТ ТЭРГЭНД ЗҮТГҮҮР ХОЛБОХ

16.45.Ажиллаж байгаа илчит тэргийг галт тэрэгний эхэнд холбож урд бүхээгнээс машинч жолоодно.

Жолоодлогын нэг бүхээгтэй илчит тэргийг хөдөлгөөний явах чиглэлийн дагуу галт тэрэгний эхэнд холбоно. Аялах хэсгийн хэмжээнд ажиллагаатай хос зүтгүүртэй явах галт тэрэгний эхэнд хүч ихтэй хийн шахуурга бүхий зүтгүүр холбоно.

Хэсэг хагаслаж явах ажиллагаатай зүтгүүрийг галт тэргэнд холбох журам, хөдөл­гөөний аюулгүй ажиллагааг хангаж аялах нөхцөлийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

 Галт тэрэгний илчит тэргээр сэлгээний хөдөлгөөн хийх үед машинч, туслах машинч нар зүтгүүрийн хөдөлгөөний чиглэлийн дагуу эхний секцэд байрлана.

Дан зүтгүүр чөлөөтэй замаар эсвэл вагонтой талаараа урагш түрж явах тухай өртөөний техник захирам­жийн актанд тусгайлан заагаагүй бол хөдөлгөөний чиглэлийн эхний бүхээгнээс зүтгүүрийг жолоодно. Хоёр секцтэй илчит тэргийг сэлгээний зүтгүүр болгон хэрэглэх үед бригадын байрлах газрыг өртөөний техник захирам­жийн актаар тогтооно.

16.46.Жолоодлогын нэг бүхээгтэй зүтгүүрийг зөвхөн дараахь үед ухрааж болно. Үүнд:

- Хот дүүргийн, аж ахуйн, галын, дамжуулах болон зөөврийн, сэргээн босгох галт тэрэгтэй явах үед

- Салбар болон холбох замаар явах үед

- Сэлгээний ажил хийх үед

- Хос зүтгүүрийн хоёрдох зүтгүүр болж явах үед

- Зүтгүүр эргэх байгууламж эвдэрхий буюу байхгүй өртөөнөөс галт тэрэг явуулах үед

- Галт тэрэг түлхсэний дараа явуулсан өртөөнд буцаж ирэх үед

- Галт тэргийг хоорондын замаас туслах зүтгүүрээр татаж авах үед

- Вагонгүйгээр явах үед

16.47.Ганцаар яваа зүтгүүрт вагон үзэгчгүй өртөөнөөс 40 голоос дээшгүй тооны вагон залгаж болно. Автомат тоормостой бүх вагоныг автомат тоормосны сүлжээнд залгасан байна. Эдгээр вагоны техникийн үзлэг, үйлчилгээг зүтгүүрийн бригад гүйцэтгэнэ.

Галт тэрэгний түүчээ зүтгүүрийн араас холбох ажиллуулаагүй зүтгүүрийн тоог суурь бүтэц эзэмшигч тогтооно. 

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

17.1.Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хариуцах үүрэг бүхий галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч удирдана. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалыг хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтан үг дуугүй биелүүлнэ.

Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас бусад ажилтан галт тэрэгний хөдөлгөөний талаар шуурхай үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

17.2.Галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан удирдана.

Өртөөнд-өртөөний жижүүр, постонд-постын жижүүр, хоорондын зам дахь аж ахуйн галт тэргэнд ажил удирдагч, хоёроос дээш тооны зүтгүүр бүхий галт тэргэнд эхний зүтгүүрийн машинч удирдана.

Томоохон өртөөдөд өртөө, сумын удирдлагын байрны буюу паркийн хэд хэдэн жижүүр байж болно.

Ийм өртөөдөд жижүүрүүдийн удирдлагын зааг хэсэг болон жижүүр тус бүрийн галт тэрэгний хөдөлгөөнтэй холбогдсон үүргийг өртөөний техник захирамжийн актанд заана. Жижүүр нь өөрийн хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг ганцаараа удирдах ба тухайн хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой болон бусад бүх засвар, үйлчилгээний ажилтан албан хаагчид түүнд захирагдана.

17.3.Галт тэрэг хүлээн авах, явуулах зам ашиглах журмыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

Зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүмүүсийн галт тэргийг зорчигчийн байгууламж бүхий зам дээр хүлээн авах ба зогсолтгүй шууд явах галт тэргийг ТЗА-нд заасан гол замаар өнгөрүүлнэ.

17.4.Өртөөний жижүүр галт тэргийг цаг тухайд нь хүлээн авч байхын тулд чөлөөтэй замыг бэлэн байлгана. Өртөөний жижүүр галт тэргийг онцлох шаардлагагүйгээр хориглосон заалттай оруулах дохионы дэргэд саатуулбал хариуцлага хүлээнэ.

Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчийн зөвшөөрөлгүйгээр ачилт, буулгалтанд тавих болон засварын ажилд өгөхөөр галт тэрэгнээс салгасан нэг буюу бүлэг вагоныг хүлээн авах, явуулах замд тавьж зам эзлүүлэхийг хориглоно

Завсарын өртөө, зөрлөгт хүлээн авах, явуулах, салбар замд ачилт буулгалтанд тавьсан болон галт тэрэгнээс техникийн шалтгаанаар салгагдсан вагоныг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журманд зааснаар тооцоот ивүүрээр бэхлэнэ.

Барих мухар замыг хөдлөх бүрэлдэхүүнээр, хамгаалах мухар замыг зорчигчийн, хүн суулгасан, тэсрэх ба бусад аюултай ачаатай ачааны вагоноор эзлүүлэхийг хориглоно.

ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ

17.5.Өртөөний дарга хөдөлгөөний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, галт тэрэг саатуулахгүй байхаар өртөөний жижүүрийн ажлыг зохион байгуулна. Өртөөний жижүүрийн байрыг бусдаас тусгаарласан байна.

Өртөөний жижүүрийн байранд зөвхөн өртөөний дарга, өртөөний жижүүртэй хамт ажилладаг, буюу өөрийн албан үүргийг хамтран гүйцэтгэдэг ажилтан, өртөөний жижүүрийн ажиллагаа болон удирдлагын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянадаг ажилтан нар орох эрхтэй.

17.6.Өртөөнд галт тэрэг хүлээн авахдаа өртөөний техник захирамжийн актанд заасан чөлөөтэй зам дээр нээлттэй оруулах дохиогоор гүйцэтгэнэ.

Өртөөнд түлхэгч зүтгүүрийг хүлээн авахын тулд замын тодорхой хэсгийг тогтоож болно. Тодорхой хэсэг гэдэг нь өртөө, зөрлөгийн хоёр оруулах дохионы дотор талын эхний сумны өмнөх хэсгийг хэлнэ.

Замын тодорхой хэсэгт галт тэрэг хүлээн авахдаа билет газарчаар хүлээн авна.

Шаардлагатай үед сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр, вагонгүй зүтгүүр, цас цэвэр­лэгч, замаас авагддаггүй дрезин, замын машин ба хаалттай хоорондын замд ажил хийсэн аж ахуйн галт тэрэгийг өртөөний замын тодорхой хэсэгт хүлээн авч болно. Цаашид эдгээр галт тэргийг өртөөний жижүүрийн захирамжаар “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-д нийцүүлэн өртөөний замд оруулна.

17.7.Өртөөний жижүүр өөрөө буюу түүний захирамжаар техник захирамжийн актад заасан өөр ажилтан оруулах дохио нээхийн өмнө дараахь зүйлийг шалгана.

Үүнд:

а.Галт тэрэг хүлээн авах зам чөлөөтэй болох

б.Галт тэрэг хүлээн авах замналыг ашиглаж хийгдэж байгаа сэлгээ зогссон болох

в.Замналд орсон бүх суман шилжүүлэг замналд тавигдаж түгжигдсэн болох

Зам сумын цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөнд ирж байгаа галт тэрэгний эхний хос дугуй оруулах дохионы тусгаарлагдсан хэсэг өнгөрмөгц оруулах дохио автоматаар хаагдана.

Зам сумын цахилгаан төвлөрүүлэлтээр тоноглогдоогүй өртөө, зөрлөгт ирж байгаа галт тэрэгний бүрэлдэхүүн оруулах дохиог бүрэн өнгөрсний дараа өртөөний жижүүрийн захирамжаар сумчин оруулах дохиог хаана.

17.8.Оруулах дохионы үндсэн гэрэл унтарсан буюу хориглосон заалттай үед галт тэргийг урих дохиогоор, билет газарчаар, өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар хүлээн авна. Энэ үед галт тэрэгний машинч нь 20 км/цагаас илүүгүй хурдтай, сонор сэрэмжтэй, зогсоход бэлэн явж, сэрэмжлэх дохиог үе үе өгч байна.

Оруулах дохионы үндсэн гэрэл унтарсан үед галт тэргийг өртөөнд хүлээн авахыг “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-аар зохицуулна.

17.9.Завсарын өртөө, зөрлөгт эсрэг чиглэлээс нэгэн зэрэг ирэх хоёр галт тэргийг хооронд нь хамгаалах мухар замгүй өртөөнд оруулах /өртөө рүү ойртох/ аль нэг талын зам нь тоормосын замын туршид 0.006-аас огцом уруудууртай байвал хоёр галт тэрэг зэрэг хүлээж авахыг хориглоно.

Галт тэргийг нэгэн зэрэг хүлээн авахыг зөвшөөрсөн өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч батална.

Галт тэргийг нэгэн зэрэг хүлээн авдаггүй өртөөнд галт тэрэг хоёр талаас нэгэн зэрэг ирэх зайлшгүй тохиолдолд хориглосон заалттай оруулах дохионы гадна зогсох ба байрнаас хөдлөх нөхцөл нь тааламжгүй талын галт тэргийг эхэлж хүлээн авна. Ямар ч тохиолдолд хойноос нь өөр галт тэрэг мөрдөж яваа галт тэргийг түрүүнд нь хүлээн авна.

17.10.Өртөөнд ирэх галт тэргийг гаргах дохио, гаргах дохио байхгүй газарт бол хүлээн авах замын хязгаарын шонгийн хооронд зогсооно.

Хэрэв галт тэрэгний сүүлчийн вагон хязгаарын шонгийн гадна үлдэж байвал энэ тухай сумчин өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх бөгөөд өртөөний жижүүр галт тэргийг хүлээн авах замын ашигтай уртын заагт багтааж тавих арга хэмжээг авна.

Цахилгаан төвлөрүүлэлттэй өртөөнд хүлээн авах замын ашигтай уртын хязгаарт галт тэрэг зогсоосон эсэхийг өртөөний жижүүр хянах самбарын заалтаар хянана.

Хэрэв галт тэргийг хүлээн авах замын ашигтай уртын заагт багтаан тавих боломжгүй бол өртөөний жижүүр зэргэлдээ замаар хөдлөх бүрэлдэхүүн явах үед хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ авна.

17.11.Өртөө, зөрлөгт ирэх галт тэрэг бүрийг өртөөний жижүүр угтан авч галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй, сүүлийн дохиотой ирсэн, өнгөрснийг өөрийн биеэр магадлах буюу техник захирамжийн актанд заагдсан галт тэргийг угтаж авсан хөдөлгөөний ажилтны илтгэлээр болон зөрж байгаа галт тэрэгний машинч нарын албан ярианы дэглэмээр хийх илтгэлээр тус тус магадлана.

Өртөөний жижүүр галт тэргийг угтахгүй байж болох өртөөдийн жагсаалт, тэдгээр өртөөнд галт тэрэг хүлээн авах үед хөдөл­гөөний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

17.12.Өртөөний жижүүр галт тэрэг бүрийн жинхэнэ ирсэн буюу явж өнгөрсөн цаг, түүний дугаарыг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэж, галт тэрэг явуулсан зэргэлдээ өртөөний жижүүрт, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид нэн даруй мэдэгдэнэ.

ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ

17.13.Өртөөний жижүүрт галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч, очих өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр галт тэрэг явуулахыг хориглоно. ­

17.14.Галт тэрэг явуулахын өмнө өртөөний жижүүр дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Хоорондын зам чөлөөтэй эсэхийг магадлах

б.Галт тэрэг явуулах замнал руу гарч сэлгээ хийхийг зогсоох

в.Галт тэрэг явуулах замнал бэлтгэх

г.Гаргах гэрлэн дохио нээх буюу машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгох.

Галт тэрэг явуулах замнал бэлтгэх талаар өртөөний жижүүр, сумчны ажиллах зарчмыг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар тогтооно. 

17.15.Явах галт тэрэгний машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь гаргах дохионы зөвшөөрсөн заалт, харин гаргах дохио гэмтэлтэй эсвэл гаргах дохио байхгүй замаас галт тэргийг явуулах үед тогтоосон маягт бүхий бичгэн зөвшөөрөл буюу очир болно.

17.16.Өртөөний жижүүрт галт тэрэг явуулах замнал бэлэн болсон, сум түгжигдсэн, явуулах замналын суман дээр сэлгээ хийхийг зогсоосон, бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, ачаа тээврийн үзлэг дууссан болохыг магадлахгүйгээр гаргах дохио нээх, хоорондын зам эзлэх өөр зөвшөөрөл олгохыг хориглоно.

Галт тэрэг найруулсан болон галт тэрэгний бүрэлдхүүнд вагон холбох, салгах ажил хийсэн өртөөнөөс галт тэрэг явуулахдаа өртөөний жижүүр гаргах гэрлэн дохиог нээх буюу зүтгүүрийн машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгохын өмнө сүүлчийн вагонд галт тэрэгний сүүлийн дохио байгаа эсэхийг магадлана.

Гаргах гэрлэн дохиог өртөөний жижүүр өөрөө нээнэ. Явах галт тэрэгний эхний хос дугуй гаргах гэрлэн дохиог өнгөрсний дараа автоматаар хаагдана.

17.17.Өртөөний гаргах гэрлэн дохио хориглосон заалттай байхад галт тэрэг явах үед хоорондын зам эзлэх зөв­шөөрөл­ авсан ч радио холбоогоор өртөөний жижүүрээс өгсөн захирамжгүйгээр эсвэл түүний даалгавраар паркийн жижүүр, туслах жижүүр, оператор, сумчны дохиогүйгээр галт тэрэг хөдөлгөхийг түүчээ зүтгүүрийн машинчид хориглоно.

Зүтгүүрийн машинч, туслах машинч, галт тэрэг хөдөлгөхийн өмнө ба хөдөлж байхад галт тэрэгнээс, өртөөний болон техник үйлчилгээний газрын ажилтнаас зогсоох дохио өгч байгааг магадлана. Зорчигчийн ба ачаа зорчигчийн галт тэрэгний машинчид хөдөлгөөний цагийн хуваариар тогтоосон цагаас өмнө явахыг хориглоно.

Зүтгүүрийн бригад, галт тэрэгний дарга, зорчигчийн галт тэрэгний вагоны үйлчлэгч аюулгүй явахад саад болох зүйл илрүүлбэл галт тэргийг зогсоох арга хэмжээ нэн даруй авна.

17.18.Гаргах гэрлэн дохио хориглосон заалттай үед галт тэрэг явуулахын өмнө өртөөний жижүүр буюу туслах жижүүр, оператор, сумчин нь хоорондын зам эзлэх зөвшөөрөл авсан машинчийн замналын хуудсанд замнал түгжсэн тухай бичлэг хийн гарын үсэг зурж галт тэргэнд явах дохио өгнө.

Машинч нь хоорондын зам эзлэхээр авсан зөвшөөрөл зөв болохыг магадлах үүрэгтэй.

17.19.Зогсоох кран ажиллуулснаас буюу аяндаа тоормослогдсоноос зорчигчийн галт тэрэг хоорондын замд зогсох үед үйлчлэгч өөрийн вагоныг шалгаж, шаардлагатай бол зүтгүүрийн зүгт зогсоох дохио нэн даруй өгнө.

Вагоны бүх үйлчлэгч зогсоох дохиог авсны дараа зорчигчийн галт тэрэгний хөдөл­гөөнийг, харин бусад галт тэргийг туслах машинчийн илтгэсний дагуу аялалыг үргэлжлүүлнэ.

Галт тэрэг зогсох үед туслах машинч галт тэргийг үзэж, галт тэрэгний бүрэлдэхүүн бүрэн эсэхийг сүүлчийн вагоны дугаар, галт тэрэгний сүүлийн дохиог шалгана.

Хөдөлгөөний зурмагт заагдаагүй бусад шалгаанаар хоорондын замд зогссон үед (хүмүүс буулгах буюу суулгах, ачаа ачих буюу буулгахад) галт тэргийг хөдөлгөөнд оруулахыг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журманд зааснаар гүйцэтгэнэ.

17.20.Өртөөний жижүүр, туслах жижүүр нь өртөөнөөс явуулж байгаа болон, өртөөгөөр зогсолтгүй өнгөрч байгаа галт тэрэг бүрийг үдэж түүний хэвийн байдал, галт тэрэгний дохио тоо ёсоор зөв зааж буй эсэхийг магадлана. Өртөөний жижүүр галт тэрэг бүрэн бүрэлдхүүнтэй бөгөөд сүүлийн дохиотой явсан тухай өөрийн биеэр буюу техник захирамжийн актанд заасан ажилтны илтгэлээр заавал магадлана.

Өртөөний жижүүр галт тэргийг үдэхгүй байж болох өртөөний жагсаалт, эдгээр өртөөнөөс галт тэрэг явуулахад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах журамыг суурь бүтэц эзэмшигч тогтоож мөрдүүлнэ.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд саад учруулж болох гэмтэл илрүүлэх, галт тэрэг тогтоосон дохиогүй өнгөрөх үед галт тэрэг үдэгч ажилтан түүнийг зогсоох арга хэмжээ авна. Өртөөнөөс явж байгаа галт тэрэгний сүүлчийн вагоны дугаар сүүлийн дохиотой эсэх тухай радио холбоогоор машинчид мэдээлнэ.

17.21.Галт тэрэг зөв найруулсан эсэхийг өртөөний ажилтан нар хариуцна.

Өртөөний ажилтан нар галт тэрэг явуулахын өмнө галт тэрэг найруулах төлөвлөгөөний дагуу зөв найруулсан, задгай хөдлөх бүрэлдэхүүн дээрх ачааг зөв ачиж бэхэлсэн, галт тэрэг тогтоосон дохио, шаардагдах багаж хэрэгслэлээр бүрэн тоноглогдсон болохыг мөрдөгдөж буй дүрэм, журам, зааварт нийцүүлэн шалгана.

Техник үйлчилгээний газрын ажилтан ачаа, ачаа-зорчигчийн галт тэрэгний сүүлийн дохиог тавих, авах үүргийг гүйцэтгэнэ.

17.22.Галт тэрэг явуулахын өмнө найруулсан өртөө нь ачааны болон ачаа-зорчигчийн бүх галт тэрэгний биечлэн бүртгэх хуудас, ачааны баримт бичгийг битүүмжилж түүчээ зүтгүүрийн машинчид хүлээлгэн өгнө.

Галт тэрэгнээс вагон салгах, холбох үед өртөөний ажилан галт тэрэгний биечлэн бүртгэх хуудсанд зохих өөрчлөлт оруулна. Зорчигчийн бүх галт тэрэгний биечлэн бүртгэх хуудсыг галт тэрэгний даргад өгнө.

17.23.Өртөөний жижүүр галт тэрэг жинхэнэ явсан буюу өнгөрсөн цаг, түүний дугаар, бүрэлдэхүүнийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай мэдээ баримтыг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэж, зэргэлдээ өртөөний жижүүрт болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид нэн даруй мэдэгдэнэ.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ДОХИОЛОЛ,

ХОЛБООНЫ ХЭРЭГСЭЛ

17.24.Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах дохиолол холбооны үндсэн хэрэгсэл нь автомат хориглол, хагас автомат хориглол, цахилгаан очирын систем мөн.

17.25.Автомат хориглолын үед:

Автомат хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замын галт тэрэгний хөдөлгөөн нь хоёр чиглэлд байхаар зохицуулагдана.

Автомат хориглолын төхөөрөмжөөр тоноглогдсон хоорондын замд зүтгүүрийн автомат дохиолол нь бие даасан дохионы хэрэгсэл байна.

Автомат хориглолоор тоноглогдсон хос замтай хоорондын замд нэг чиглэлийн хөдөлгөөнийг зохион байгуулна, гэвч шаардлагатай үед тухайн замаар хоёр чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулж болно. Хоёр чиглэлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаа үед эсрэг чиглэлд зүтгүүрийн автомат дохиоллыг ашиглана.

Автомат хориглолын дохиоллын үед:

а.Галт тэрэг блок-хэсгийг эзлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болно.

б.Сунгуу өгсүүрт байрласан өнгөрүүлэх гэрлэн дохионд /оруулах дохионы өмнөхөөс бусад/ “Д” үсгийн хэлбэрт гэрэл ойлгогчтой таних тэмдэг бүхий самбарыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулна. Ийм дохионы тэмдэг нь ачааны галт тэрэг гэрлэн дохионы улаан гэрлийн заалтыг зогсолтгүйгээр өнгөрөх зөвшөөрөл болдог. Энэ үед машинч онцгой сонор сэрэмжтэй явж хориглосон заалттай гэрлэн дохиог 20 км/цагаас ихгүй хурдтай өнгөрөх ба цаашдын хөдөлгөөнд ямар нэг саад учирахад яаралтай зогсоход бэлэн явна. 

в.Улаан заалттай өнгөрүүлэх гэрлэн дохио, унтарсан буюу үл ойлгогдох заалттай гэрлэн дохионы өмнө зогссон галт тэрэгний машинч өмнөх блок-хэсэг галт тэргээр эзэлгээтэйг мэдэж байх эсвэл түүн дээр галт тэрэг харагдаж байвал уг блок-хэсэг чөлөөлөгдөх хүртэл явахыг хориглоно.

Хэрэв машинчид өмнөх блок-хэсэгт галт тэрэг байгаа нь мэдэгдэхгүй бол зогссоны дараа заавал автотоормосоо суллах ба гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт асахгүй бол дараагийн гэрлэн дохио хүртэл онцгой сонор сэрэмжтэй 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн явна. Дараагийн өнгөрөх гэрлэн дохио мөн адил байх тохиолдолд зогссоны дараа дээрх дарааллаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Хориглосон заалттай хоорондын замын өнгөрүүлэх гэрлэн дохиог тогтоосон дарааллын дагуу өнгөрсний дараа зүтгүүрийн гэрлэн дохио зөвшөөрсөн заалттай болсон тохиолдолд машинч зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг удирдлага болгон 40 км/цагаас ихгүй хурдтай дараагийн гэрлэн дохио хүртэл явж болно.

Зүтгүүрийн гэрлэн дохио нь зөвшөөрсөн заалттай байхад түүний заалтыг удирдлага болгон хоорондын замын гэрэл унтарсан өнгөрүүлэх гэрлэн дохиог зогсолтгүйгээр өнгөрөхийг зөвшөөрнө.

Галт тэрэгний хөдөлгөөний үед машинч, туслах машинч гэрлэн дохионы заалтыг хатуу мөрдөнө. Харин зүтгүүрийн автомат дохиоллын системтэй бол өнгөрүүлэх гэрлэн дохио ба зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг нэгэн адил мөрдөнө.

17.26.Хагас автомат хориглолтой үед:

а.Галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт юм.

б.Нэг замтай хэсэгт гаргах гэрлэн дохио нээхийн тулд галт тэрэг очих зэргэлдээ өртөөний жижүү­рээс зөвшөөрлийн хориглолын дохиог хориг аппаратаар урьдчилан авна.

17.27.Хагас автомат хориглол нь үндсэн ба нөөц суваг, шугамаар тоноглогдсон байна. Үндсэн суваг, шугам гэмтэлтэй үед системийг нөөц шугамаар ажилуулахыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн хяналтын дор өртөөний жижүүр гүйцэтгэнэ.

17.28.Цахилгаан очирын системтэй үед:

а.Галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь уг хоорондын замд хамаарагдах очир болно.

б.Очирын холбоогоор зөвхөн галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах талаар ярих ба очир сугалан авах, буцааж хийх, түүнийг олгох, хүлээн авах явдлыг зөвхөн өртөөний жижүүр гүйцэтгэнэ.

Очирыг аппаратанд буцааж хийх, машинчид гардуулж өгөхийг зөвхөн өртөөний жижүүр буюу түүний зөвшөөрснөөр сумчин гүйцэтгэнэ.

Цахилгаан очирын системтэй үед дараахь зүйлийг хориглоно. Үүнд:

а.Галт тэргийг зогсолтгүй өнгөрүүлэх буюу цагийн хуваариар 5 минутаас дээшгүй зогсохоос бусад тохиолдолд галт тэрэг явахад бэлэн болохоос өмнө очир сугалж авах зөвшөөрөл хүсэх

б.Ашиглаж байгаа очирыг аппаратад буцааж хийхгүй хадгалах

в.Ирсэн галт тэрэгнээс хүлээн авсан очирыг очирын аппаратад хийхгүйгээр хоорондын замд явуулах галт тэрэгний машинчид гардуулан өгөх

г.Очирыг зэргэлдээ хоорондын зам руу алгасуулан авч явах.

Очирын системийн ажиллагаа зогссон үед галт тэрэгний хөдөлгөөнийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар утсан холбооны хэрэгслээр зохицуулна.

17.29.Утсан холбооны харилцаанд шилжсэн үед галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь зүтгүүрийн машинчид олгох замын утсан мэдээ болно.

Өртөөний жижүүр нь замын утсан мэдээ олгохын өмнө галт тэрэг явуулах тухай зэргэлдээ өртөөний жижүүрээс зөвшөөрөл авна.

17.30.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдэгдлийн тусламжтайгаар зохицуулна. Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулахыг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмаар гүйцэтгэнэ.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

17.31.Төмөр замын хэмжээнд зорчигчийн ба ачааны галт тэрэгний хөдөлгөөний зөвшөөрөгдөх хамгийн их хурдыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Хэсэг тус бүрт галт тэрэгний хөдөлгөөний хурдыг галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтооно.

Нэг шар (үл анивчих) гэрэлтэй гэрлэн дохио нь хориглосон заалттай дараагийн дохионы өмнө албан тоормослолт хэрэглэн зогсож чадахуйц хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Суман шилжүүл­гээр хажуугийн зам руу галт тэрэг явах үеийн хурдыг ашиглалтын нөхцөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Вагонтой талаараа урагш явах галт тэрэгний хөдөлгөөний хурд 25 км/цагаас, зүтгүүр ба замын машиндаа радио холбоотой аж ахуйн галт тэрэг болон замын машин, сэргээн босгох, галын галт тэрэгний бүтцээс хамаарч 40 км/цагаас ихгүй байж болно. 

Хурд бууруулахыг шаардсан газраар өнгөрөх хурд ямар ч тохиолдолд анхаарамж буюу суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон хэмжээнд тохирч байх бөгөөд харин тусгайлан заасан зүйл байхгүй бол 25 км/цагаас ихгүй байж болно. Цагт 15 км/цагаас бага хурдтай өнгөрөх анхаарамж өгөгдсөн осолтой газрын эхэнд галт тэргийг замын засвар, арчлалт үйлчилгээ хариуцсан аж ахуйн байгууллагаас томилогд­сон ажилтан угтан авч осолтой газрын төгсгөл хүртэл үдэн гаргана.

Зүтгүүрийн бригад дээр дурдсан осолтой газраар өнгөрөхдөө замын ажилтнаас өгөх дохиог анхааралтай ажиг­лаж өгсөн дохионы шаардлагыг биелүүлж явна.

Мухрын өртөөнд ирэх бүх галт тэрэгний хурд нь хүлээн авах замын эхэнд 15 км/цагаас ихгүй байна.

17.32.Галт тэрэг явах үед зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын онцгой сонор сэрэмжтэй байхыг хангаж, ажил хийж байгаа тухай тэдэнд анхааруулах шаардлагатай үед галт тэрэгний машинчид анхаарамж олгоно. Анхаарамжийг дараахь үед олгоно. Үүнд:

а.Зам, гармын дохиолол, хиймэл төхөөрөмж байгууламж гэмтсэн, хурд бууруулах буюу замд зогсох шаард­лагатай барилгын болон засварын ажил хийх үед

б.Шинэ төрлийн дохиолол холбооны хэрэгслийг нэвтрүүлэх, байнгын дохиог шинээр ашиглал­танд оруулах, хуучин байсныг нь зөөх буюу хураан авах, гэрлэн дохиог хааж болохооргүй гэмтсэн үед

в.Ачилтын овор хэмжээнээс хэтэрч илүү гарсан ачаатай, хагас ачаатай цистерн-вагонтой галт тэргийг явуулахад уг галт тэрэгний хурдыг бууруулах буюу онцгой нөхцөл баримтлах шаардлагатай үед

г.Тухайн хэсэгт тогтоосон хурдтай явж чадахгүй хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд холбосон үед

д.Замаас авагддаг хөдлөх нэгжийг үзэгдэлт муутай нөхцөлд ажиллуулах, замын тэргэнцэр, замын вагонцороор ажил хийх болон нэг зам төмрөөр явах, хоёр дугуйт тэргэнцэрээр хүнд ачаа тээвэр­лэх үед

е.Зүтгүүрийн автомат дохиоллын замын ба дамжуулах төхөөрөмж гэмтэлтэй үед

ё.Хос замтай хоорондын замд цас цэвэрлэгч машин, чиг залагч чигжигч машин, зам тавигч кран, төмөр замын кран, чигжээс цэвэрлэгч машин болон бусад машин ажиллах үед.

ж.Зам зуурт хурд бууруулах буюу галт тэрэг зогсох шаардлагатай мөн түүнчлэн галт тэрэгний явах онцлог нөхцөл байдлын тухай зүтгүүрийн бригад галт тэрэгний бригадад анхааруулах шаард­лагатай болсон бусад тохиолдолд анхаарамж олгоно. Галт тэргэнд анхаарамж олгохыг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд заагдсанаар гүйцэтгэнэ.

17.33.Дараахь тохиолдолд галт тэрэг вагон­той талаараа урагш явж болно. Үүнд:

а.Салбар замаар явах, тэндээс буцах үед

б.Аж ахуйн, сэргээн босгох, галын галт тэрэг­ний хөдөлгөөний үед

Эдгээр тохиолдолд зам чөлөөтэй эсэхийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд буюу хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болох үед галт тэргийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй ажилтан эхний вагонд явна.

Аж ахуйн галт тэрэг вагонтой талаараа урагшаа яваа тохиолдолд эхний вагонд байрласан дохиочин зүтгүүрийн машинчидтай радио холбоогоор харьцах боломжтой үед 40 км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвшөөрөх ба радио холбоогүй бол хурд 25 км/цагаас ихгүй байна.

ЗҮТГҮҮРИЙН МАШИНЧААС ГАЛТ ТЭРЭГ ЖОЛООДОХ ЖУРАМ

17.34.Машинч зүтгүүр хүлээн авахдаа дараахь үүрэгтэй. Үүнд:

а.Зүтгүүрийн бүтээц, засвар үйлчилгээний дүрэм, өөрийн явах хэсгийн замын аяс, зам дагуух байнгын дохио, дохионы заагч болон тэм­дэг, тэд­гээрийн зориулалтыг сайн мэдэж, галт тэрэгний хөдөл­гөөний цагийн хуваарийг биедээ авсан байх.

б.Аялалд явах зүтгүүр,хөдлөх нэгжийг хүлээн авахдаа тэдгээрийн бүрэн бүтэн байдал нэн ялангуяа явах анги, тоормосны ба элсний систем, радио холбоо, машинчийн сонор сэрэмж дээшлүүлэх болон дуун дохио өгөх төхөөрөмж найдвартай ажиллаж байгааг шалгах, зүтгүүрийн техникийн байдлын дэвтрийн бичлэгийг үндэслэж зүтгүүрийн автомат дохиолол, аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн хэвийн ажиллагааг магадлах, мөн түүнчлэн зүтгүүрт байвал зохих дохионы хэрэгслийн иж бүрдэл, гал унтраах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах.

в.Хөдөлгөөний зурмагийг баримтлан галт тэргийг аюулгүй жолоодож явах.

17.35.Зүтгүүрийг галт тэрэгний бүрэлдэхүүнд залгасны дараа машинч нь:

а.Зүтгүүрийг бүрэлдхүүний эхний вагонтой зөв холбосон, тэдгээрийн агаарын зөөлөн хоолойг зөв залгасан, төгсгөлийн краныг нээсэн эсэхийг магадлах, автоугсрааны зөрүүг шалгах.

б.Тоормосны гол хоолойг шахсан хийгээр цэнэглэж, даралтын уналт нь тогтоосон норм хэмжээнээс хэтрэхгүй болохыг магад­лаж, галт тэрэгний бүрэлдэхүүний автомат тоормосыг зааврын дагуу турших.

в.Галт тэргийг тоормосоор хангасан байдлын тухай баримтыг авч түүнд заасан сүүлчийн вагоны дугаарыг биечлэн бүртгэх хуудасныхтай тулган үзэх, галт тэрэгний тоормосны нэгдсэн шахалт нь тогтоосон замын хэмжээнд тохирч байгаа эсэхийг магадлах.

г.Ачааны буюу ачаа-зорчигчийн галт тэрэг, хүмүүс суулгасан вагон, онцгой болгоомж шаардсан зарим төрлийн ачаатай вагон, задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачсан ачаатай вагон байгаа эсэх, мөн зорчигчийн ба шуудан тээшийн галт тэргэнд ачаа, ачаан тээштэй ачааны вагон байгаа эсэхийг биечлэн бүртгэх хуудасны дагуу танилцах.

д.Өртөөнөөс явахын өмнө сонор сэрэмж шалгах, зогсоох автомат төхөөрөмжийг шалгах.

17.36. Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг:

а.Зам чөлөөтэй эсэх, дохио, дохионы заагч болон тэмдгийг ажиглаж, тэдгээрийн шаардлагыг биелүүлж гэрлэн дохио, семафороор өгч байгаа дохио галт тэрэгний бригад, өртөө, замын ажилтнаас өгөх зогсоох, хурд бууруулах дохиог ажиглаж бие биедээ давталцаж байх

б.Галт тэрэгний бүрэлдэхүүний бүрэн гүйцэд эсэхийг харж шалгаж байх. 

в.Зүтгүүр, түүний хөдөлгүүрийн тасралтгүй хэвийн, аюулгүй ажил­лагааг хянах хэрэгслийн заалтыг ажиглаж байх

г.Түлш тосыг хэмнэлттэй зарцуулан зүтгүүрийн хүчин чадлыг аль болох бүрэн дүүрэн ашиглах

д.Өртөөнд орох ба өнгөрөхдөө өгөгдөж байгаа дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг сум заагчийн заалтын дагуу хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөл­гөөний аюулгүй ажиллагаанд хохирол учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээг нэн даруй авч байх

е.Өртөөнд галт тэргийг зогсоох шаардлагатай үед хүлээн авах замын гаргах дохиог /гаргах дохио байхгүй бол хязгаарын шон /өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох

ж.Өртөөнд галт тэргийг зогсоосны дараа бүрэлдэхүүнд ямар нэгэн гэмтэл илрүүлбэл энэ тухай өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх

з.Замд явж байхдаа дохионы хэрэгсэл, зам болон бусад төхөөрөмж, байгууламж, зэргэлдээ замын галт тэргэнд эвдрэл гэмтэл илрүүлбэл энэ тухай ойролцоо өртөөний жижүүрт буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэх.

и.Өртөө, зөрлөгт галт тэрэг зөрөх, гүйцэж түрүү­лэхэд машинч нар галт тэрэг тус бүрийн бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдалд харилцан хяналт тавьж, галт тэрэгний сүүлчийн вагоны дугаар, сүүлийн дохио, тоормосны гол хоолой сойсон эсэх тухай радио станцаар харилцан мэдээлэх

17.37.Галт тэрэг жолоодож явахдаа дараахь үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Тоормосны хэрэгслийг ажиллуулахад ямагт бэлэн байлгаж зам зууртаа тэдгээрийг шалгаж, ерөнхий сав, гол хоолойн даралтыг тогтоосон нормоос доош бууруулахгүй байх.

б.Байнгын дохио хориглосон заалттай байх буюу бусад дохионы заалт хурд бууруулахыг шаардсан байвал албаны тоормос хийж, хориглосон заалттай дохио өнгөрүүлэхгүйгээр галт тэргийг зогсоох ба харин хурд бууруулах дохиотой бол тухайн дохиогоор тогтоосноос илүүгүй хурдтай өнгөрч байх.

в.Зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэргийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох.

г.Дохионы үзэгдэлтийг эрс муутгасан өтгөн манан, аадар бороо, цасан ба шороон шуургатай үед галт тэр­гийг маш сонор сэрэмжтэй жолоодож, шаардлага тохиолдвол хөдөлгөөний аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаар хурдаа бууруулсан байх.

17.38.Замд явах үед зүтгүүрийн бригадад дараахь зүйлийг хориглоно.Үүнд:

а.Энэхүү дүрэм, суурь бүтэц эзэмшигчийн тушаал, олгогд­сон анхаарамж, дохионы заалтаар тогтоосон хурдыг хэтрүүлэх

б.Зүтгүүрийг жолоодож, дохионы заалт, замын байдлыг харж явах үедээ өөр зүйлд анхаарал хандуулах

в.Хэсэглэх газарт ойртон ирэх үед түрүүчийн секцийн бүхээгийг туслах машинч орхин явах

г.Сонор сэрэмж шалгах, аюулгүй байдлыг хангуулах зориулалттай хэвийн ажиллаж байгаа төхөөрөмжийг салгах, унтраах

д.Зүтгүүр, буюу өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний татах төхөөрөмжид засах боломжгүй гэмтэл доголдол гарснаар галт тэргийг жолоодох бололцоогүй болсон үед хоорондын замд гарах 

17.39.Галт тэрэг хос зүтгүүр буюу түлхэгч зүтгүүртэй явах үед галт тэрэгний хөдөлгөөнийг түүчээ зүтгүүрийн машинч удирдана. Хоёр дахь ба түлхэгч зүтгүүрийн машинч нар түүчээ зүт­гүүрийн машинчийн бүх заавар болон дохионд захирагдаж, тэдгээрийг давтаж байх үүрэгтэй.

Галт тэргийг осол аюулгүй жолоодох, хоорондын замд галт тэрэгний явах цагийг мөрдөж биелүүлэхийг түүчээ ба хоёр дахь болон түлхэгч зүтгүүрийн машинч нар нэгэн адил бүрэн хариуцна.

Түлхэгч зүтгүүрийн ажиллах журмыг түлхэх газар бүрт зориу­лан суурь бүтэц эзэмшигчээс баталсан журмаар тогтооно.

17.40.Найруулагчийн бригад буюу суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон журмаар олгосон зөвшөөрөл бүхий 3-аас илүүгүй ажилтан зүтгүүрийн бүхээгт сууж явахыг зөвшөөрнө.

Зүтгүүрийн бригадын бүрэлдэхүүнд ороогүй бусад хүн зүтгүүрийн бүхээгт зорчихыг хориглоно.

ГАЛТ ТЭРЭГ ХООРОНДЫН ЗАМД ЗААВАЛ ЗОГСОХ

ШААРДЛАГА ГАРСАН ҮЕД АЖИЛЛАХ ЖУРАМ

17.41.Галт тэргийг хоорондын замд заавал зогсоох шаардлага гарсан үед машинч нь:

а.Хэрэв яаралтай зогсоох шаардлагагүй бол галт тэргийг аль болохоор тэгш талбайд замын шулуун хэсэгт зогсоох.

б.Галт тэрэгний автомат тоормос, зүтгүүрийн туслах тоормосыг ажиллуулах;

в.Хоорондын замыг хязгаарлах өртөөдийн жижүүрт зогссон тухайгаа радио холбоогоор мэдэгдэж энэ тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид нэн даруй илтгүүлэх.

г.Хэрэв семафор, гэрлэн дохио хаагдсанаас бусад шалтгаанаар галт тэрэг саатаж зогссон бол нэн даруй зогссон шалтгааныг тогтоох, цааш явах бололцоотой эсэхийг тодорхойлох арга хэмжээ авах.

Хэрэв галт тэрэг, ганцаараа яваа зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг 20 минутын туршид сэргээж чадахгүй бол бүрэлдэхүүнд байгаа гар тоормосыг / зорчигчийн галт тэрэгний үйлчлэгч нар, галт тэрэгний дарга, аж ахуйн галт тэрэгний ажил удир­дагч/ ажиллагаанд оруулах, дохио өгөх.

Дээр дурдсан ажил­тан байхгүй галт тэргэнд туслах машинч нь зүтгүүрт байгаа тоормосны тооцоот ивүүрээр бүрэлдэхүүнийг бэхлэхэд хүрэлцэхгүй байвал суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон журмаар вагоны зохих тооны гар тоормосыг ажиллагаанд оруулах.

д.Хэрэв галт тэрэг, ганцаараа яваа зүтгүүр, дрезиний зогссон шалтгааныг 10 минутын туршид арилгаж чадахгүй бол зогссон шалтгаан ба хөдөлгөөнд тохиолдсон саадыг арилгахад шаардлагатай арга хэмжээний талаар галт тэрэгний радио холбоогоор өртөөний жижүүрт мэдэгдэх.

Галт тэрэгний радио холбоо гэмтэлтэй үед телефон утастай ойролцоох газраас /туслах машинч, галт тэрэгний ажил удирдагч, зорчигчийн вагоны үйлчлэгч, аж ахуйн галт тэрэгний ажил удирдагчаар дамжуулан/ галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч буюу өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх.

е.Галт тэрэг, ганцаараа яваа зүтгүүр, дрезинийг үйлчилж байгаа ажилтнуудтай хамтран хөдөлгөөнд тохиолдсон саадыг арилгах арга хэмжээ авах, шаардлагатай бол галт тэргийг дохиогоор хамгаалах.

17.42.Хоорондын замд зогссон галт тэргийг дараахь үед хааж хамгаална. Үүнд:

а.Сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүт­гүүр шаардаж дуудсан үед дуудлага өгсний дараа нэн даруй

б.Хэрэв галт тэрэг нь дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед явсан бол галт тэрэг зогссоны дараа нэн даруй

Хоорондын замд зогссон галт тэрэгний хаалт хамгаалалтыг “Дохиололын журам”-д зааснаар гүйцэтгэх ба энэ үед төмөр замын ажилтан “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын дагуу ажиллана.

17.43.Галт тэрэг өгсүүр дээр зогссон бөгөөд түлхэгч зүтгүүр байхгүй үед машинч нь галт тэргийг уг хоорондын замын аль тэгш аястай тал руу ухрааж болно.

Дээрх тохиолдолд ухрааж байгаа галт тэрэгний өмнө талд зүтгүүрийн бригадын ажилтан тухайлбал, туслах машинч буюу аж ахуйн галт тэрэгний ажил удирдагч байна.

Галт тэргийг ухраах хурд нь 5 км/цагаас ихгүй байна. Ухраах үед мэдэгдэх дохио байн байн өгч байна.

Дараахь галт тэргийг ухрааж болохгүй. Үүнд:

- Зорчигчийн галт тэрэг

- Манан, цасан шуургатай зэрэг дохионы үзэгдэлтийг муутгасан бусад тааламжгүй нөхцөлд бүх төрлийн галт тэрэг

- Хэрэв зогссон галт тэрэг дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед явсан бол

- Автомат хориглолтын үед бүх төрлийн галт тэргийг ухраахыг хориглоно.

Байрнаас хөдлөх нөхцөлийн хувьд жин нь нормоос хэтэрсэн буюу ухрааж үл болох галт тэргийг өгсүүр дээр зогссон үед машинч нь туслах зүтгүүрийг нэн даруй шаардана.

17.44.Галт тэргийг хоорондын замаас анх явуулсан өртөө рүү тухайн өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар буцаан ирүүлж болно.

17.45.Хэрэв галт тэрэг хоорондын замд зогссоны дараа бие даан явж чадахгүй байвал бүрэлдэхүүнийг хоорондын замаас туслах зүтгүүрээр галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд тогтоосны дагуу татаж авна.

Галт тэрэг тасар­сан үед зүтгүүрийн бригад “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын дагуу ажиллана.

Галт тэргийг хэсэглэн татаж авах, галт тэрэг тасарсан үед үлдсэн хэсгийг өөрөө хөдлөхөөс хамгаалж, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд тогтоосноор нэн даруй бэхэлсэн байна.

17.46.Хэрэв сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр дуудсан бол тусламж ирэхээс өмнө буюу явах тухай зохих зөвшөөрөл өгөгдөөгүй байхад зогссон галт тэргийг хөдөлгөж үл болно. Сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр дуудах, товлох, хөдөлгөх, цааш явахыг галт тэрэгний хөдөл­гөөний удирдлагын журамд зааснаар гүйцэтгэнэ.

17.47. Галт тэрэг замд явж байх үед машинч, түүний туслах, өртөөний жижүүр, сумчин, замын ба холбооны ажилтан, морин эргүүл, гармын жижүүр, ачаа хүргэж яваа цэрэгжүүлэн хамгаалахын ажилтан болон бусад ажилтан нь галт тэрэг осол аюулгүй явж байгаа эсэхийг анхааралтай ажиглахын зэрэгцээ вагоны явах анги, нум, вагоны автомат угсрааны байдал мөн галт тэргэнд хос дугуй гацсан, гүүшин халсан, хос дугуйн чирэг гарсан эсэх, тээвэрлэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, задгай хөдлөх бүрэлдэхүүн дээр ачаа найдвартай бэхэлсэн, сүүлийн дохио байгаа эсэхийг онцгой анхаарч байна.

ЗАМААС АВАГДДАГ НЭГЖИЙН ХӨДӨЛГӨӨН

17.48.Замаас авагддаг нэгжийн хөдөлгөөнийг хоорондын зам эзлэх эрхийн зөвшөөрөл олгохгүйгээр зохицуулна. Том гүүр бүхий мөн түүнчлэн замын аясын хувьд бартаатай хоорондын замд замаас авагддаг нэгжийн хөдөлгөөний журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Замаас авагддаг нэгжийн хөдөлгөөн нь галт тэрэгний цагийн хуваарийг хэрхэвч зөрчихгүй байна.

Замаас авагддаг нэгж нь цахилгаан тусгаарлагч бүхий голтой байна.

Замаас авагддаг нэгжийн хөдөлгөөнийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд зааснаар гүйцэтгэнэ.

 

ГАРЧИГ

Нэгдүгээр бүлэг

Нийтлэг үндэслэл

Хоёрдугаар бүлэг

Төмөр замын тээврийн ажилтны нийтлэг үүрэг

Гуравдугаар бүлэг

Байгууламж, төхөөрөмж

Дөрөвдүгээр бүлэг

Замын аж ахуйн байгууламж, төхөөрөмж

Замын дэвсгэр ба огтлол зураг

Замын ул шороо, дээд бүтэц, хиймэл төхөөрөмж

Зам төмөр

Суман шилжүүлэг

Төмөр замын огтлолцол, гарам, бэлчир

Замын ба дохионы тэмдэг

Тавдугаар бүлэг

Зүтгүүр ба вагоны аж ахуй, сэргээн босгох хэрэгсэл

Зургаадугаар бүлэг

Өртөөний аж ахуйн байгууламж, төхөөрөмж

Долоодугаар бүлэг

Дохиолол холбооны байгууламж, төхөөрөмж

Замын автомат ба хагас автомат хориглол

Галт тэрэгний хөдөлгөн зохицуулагчийн төвлөрүүлэлт

Зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламж

Цахилгаан очрын систем

Сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлт

Сум, дохионы түлхүүрийн хамаарал

Өртөөний хориглол

Гармын автомат дохиолол автомат хаалт

Холбоо

Мэдээллийн программ хангамж, сүлжээ, төхөөөрөмж

Дохиолол ба холбооны шугам

Дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламжийн техникийн үйлчилгээ

Наймдугаар бүлэг

Төмөр замын цахилгаан, ус хангамжийн байгууламж, төхөөрөмж

Есдүгээр бүлэг

Төхөөрөмж байгууламжийн үзлэг, засвар

Төхөөрөмж байгууламжийн засвар

Аравдугаар бүлэг

Хөдлөх бүрэлдэхүүн

Арваннэгдүгээр бүлэг

Хос дугуй

1520 мм царигтай замд ашиглагдах хос дугуй

1435 мм царигтай замд ашиглагдах хос дугуй

Арванхоёрдугаар бүлэг

Тоормосны тоноглол, авто угсрааны хэрэгсэл

1520 мм царигтай замд

1435 мм царигтай замд

Арвангуравдугаар бүлэг

Хөдлөх бүрэлдэхүүний арчлалт, ачаа тээвэр, техникийн үйлчилгээ, засвар

Зүтгүүрийн техникийн үйлчилгээ, засвар

Вагоны үйлчилгээ засвар

Галт тэрэг ба вагонд ачаа тээврийн зөрчил илрүүлэх автомат төхөөрөмж

Арвандөрөвдүгээр бүлэг

Галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалт

Арвантавдугаар бүлэг

Хэсэглэх газар

Арванзургадугаар бүлэг

Өртөөний техник ажлын зохион байгуулалт

Суман шилжүүлгийн ашиглалт

Сэлгээний ажил

Галт тэрэг найруулах

Хөдлөх бүрэлдэхүүний тооцоот жин, томъёолсон урт

Галт тэрэгний тоормос залгах тухай

Галт тэргийг тоноглох ба үйлчлэх

Галт тэргэнд зүтгүүр холбох

Арвандолдугаар бүлэг

Галт тэрэгний хөдөлгөөн

Галт тэрэг хүлээн авах

Галт тэрэг явуулах

Галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах дохиолол, холбооны хэрэгсэл

Галт тэрэгний хөдөлгөөний журам

Зүтгүүрийн машинчаас галт тэрэг жолоодох журам

Галт тэрэг хоорондын замд заавал зогсох шаардлага гарсан үед ажиллах журам

Замаас авагддаг нэгжийн хөдөлгөөн